55
БС-13/04 ДОТООД ХУДАЛДААГ ӨНДӨР ХӨГЖҮҮЛСЭН ОРНУУДЫН ТУРШЛАГА, ТҮҮНИЙГ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ Бодлогын судалгааны хураангуй тайлан ЗАХИАЛАГЧ: Эдийн Засгийн Хөгжлийн Яам ГҮЙЦЭТГЭГЧ: МУИС-ийн Бизнесийн Сургууль Судалгааны багийн ахлагч:.........................Др. Н.Отгонсайхан Улаанбаатар 2014

БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

  • Upload
    vantruc

  • View
    264

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

Page 1: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

  

БС-13/04

ДОТООД ХУДАЛДААГ ӨНДӨР ХӨГЖҮҮЛСЭН ОРНУУДЫН

ТУРШЛАГА, ТҮҮНИЙГ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ

Бодлогын судалгааны хураангуй тайлан

ЗАХИАЛАГЧ: Эдийн Засгийн Хөгжлийн Яам

ГҮЙЦЭТГЭГЧ: МУИС-ийн Бизнесийн Сургууль

Судалгааны багийн ахлагч:.........................Др. Н.Отгонсайхан

Улаанбаатар 2014

Page 2: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

2  

Судалгааны багийн бүрэлдэхүүн:

Н.Отгонсайхан (Ph.D)

МУИС-ийн Бизнесийн Сургуулийн дэд профессор

Д.Нарантуяа (Магистр)

МУИС-ийн Бизнесийн Сургуулийн ахлах багш

Г.Мөнхбаясгалан (Докторант)

МУИС-ийн Бизнесийн Сургуулийн ахлах багш

Р.Шарбанди (Докторант)

МУИС-ийн Бизнесийн Сургуулийн багш

Т.Мөнх-Эрдэнэ (Магистр)

МУИС-ийн Бизнесийн Сургуулийн багш

Page 3: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

3  

АГУУЛГА

УДИРТГАЛ

5

БҮЛЭГ I. ДОТООД ХУДАЛДААГ ӨНДӨР ХӨГЖҮҮЛСЭН ОРНУУДЫН ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

7

1.1. Дотоод худалдааны салбарын зарим үзүүлэлт, статистик мэдээлэл гаргаж буй байдал

7

1.2. Худалдааны дэвшилтэт арга хэлбэр, техник, технологи 10

1.3 Дотоод худалдааны салбарын хүний нөөцийн асуудал

15

БҮЛЭГ II. ДОТООД ХУДАЛДААГ ӨНДӨР ХӨГЖҮҮЛСЭН ОРНУУДЫН ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ТӨРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ

17

2.1. Дотоод худалдааны салбарын ерөнхий бодлого, зохицуулалт 17

2.2 Төрийн хяналт шалгалт, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийн бодлого, зохицуулалт

21

2.3. Нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчдын үйл ажиллагааны бодлого, зохицуулалт

28

2.4. Худалдааны салбарын стандартчилал

34

БҮЛЭГ III. ДОТООД ХУДАЛДААНЫ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

38

3.1. Улс орнуудын төрийн бус байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилго, чиглэл

38

3.2. Төрийн бус байгууллагын эрх зүйн орчин, санхүүжилт

40

ДҮГНЭЛТ

43

САНАЛ ЗӨВЛӨМЖ 47

Page 4: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

4  

ТОВЧИЛСОН ҮГСИЙН ЖАГСААЛТ

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ Хүснэгт 1.1. Дотоод худалдааны салбарын зарим үзүүлэлтийн харьцуулалт 7

Хүснэгт 1.2. Дотоод худалдааны статистик мэдээллийн үндсэн үзүүлэлт 9

Хүснэгт 1.3. Сонгосон орнуудын шууд худалдааны мэдээлэл, 2012 оны байдлаар 10

Хүснэгт 1.4. Сонгосон улсуудын цахим худалдааны хөгжил, 2012 оны байдлаар 11

Хүснэгт 1.5. Худалдааны салбарын хүний нөөц 15

Хүснэгт 2.1. Улс орнуудын худалдааны бодлого хэрэгжүүлж буй байдал 17

Хүснэгт 2.2. Шударга өрсөлдөөн 25

Хүснэгт 2.3. Шударга өрсөлдөөний нийтлэг зохицуулалт, онцлог 26

Хүснэгт 2.4. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого, зохицуулалт 27

Хүснэгт 2.5. ЖДҮ-ийн тодорхойлолт 32

Хүснэгт 2.6. Нэр бүхий орнуудын ЖДҮ-ийг төрөөс дэмжих бодлого 33

Хүснэгт 2.7. Стандартчилалын эрх зүйн зохицуулалт 35

Хүснэгт 2.8. Улс орнуудын стандартын төрөл, ангилал 35

Хүснэгт 2.9. АНУ- ын стандарт (SIC) код 65120204 “Худалдааны төв” – ийн ангилал, тодорхойлолт

36

Хүснэгт 2.10. Худалдааны газрын ангилал, хэв маяг 37

Хүснэгт 3.1. Улс орнуудын Худалдааны мэргэжлийн холбоод 38

Хүснэгт 3.2. Улс орнуудын худалдааны мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны чиглэл

38

Хүснэгт 3.3. Худалдааны мэргэжлийн холбоодын хууль, эрх зүйн орчин 39

Хүснэгт 3.4. Төрийн бус байгууллагуудын чадавхийг сайжруулах боломж, туршлага

40

Хүснэгт 3.5. Сингапурын жижиглэн худалдааны холбооны “ Дэлгүүрийн үйл ажиллагааг үнэлэх” судалгааны ажлын төлбөр, хураамж

42

Хүснэгт 4.1. Монгол Улсын дотоод худалдааг бусад орны туршлагаар хөгжүүлэх зөвлөмж, хэрэгжүүлэх арга зам

51

 ЗУРГИЙН ЖАГСААЛТ

Зураг 4.1. Худалдааны салбарыг хөгжүүлэх субьектууд 47

Зураг 4.2. Дотоод худалдааны салбарын эрх зүйн орчин 48

Зураг 4.3. Худалдааны хэлбэр, төрөл, тэдгээрийн зохицуулалт 49

Зураг 4.4. Төрийн зарим чиг үүргийг ТББ-д шилжүүлэх үйл явц 50

АНДЖХЭНХ Ази, Номхон Далайн Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Холбоо АНУ Америкийн нэгдсэн улс БНХАУ Бүгд найрамдах хятад ард улс ДШХНХ Дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн холбоо ДХБ Дэлхийн худалдааны байгууллага ЖДҮ Жижиг дунд үйлдвэр НӨАТ Нэмэгдсэн өртгийн албан татвар ОХУ Оросын Холбооны Улс ХАА Хөдөө аж ахуй МҮХАҮТ Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим ХБНГУ Холбооны бүгд найрамдах герман улс ШХДМЭХ Шударга худалдааг дэмжих, монопольт эрхийг хориглох тухай

хууль ANSI American National Standards Institute DIN Deutsches Institut fuer Norming RFID Radio Frequency Identification SAE Society of Automotive Engineers

Page 5: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

5  

Удиртгал

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон худалдааны салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувь, идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 40 орчим хувийг бүрдүүлж, 140 гаруй мянган хүнийг эгнээндээ нэгтгэсэн1 томоохон салбар болон хөгжиж байна.

Хэдийгээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил шинэ шатанд гарч, түүнд худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өссөөр байгаа ч хууль эрхзүйн хэрэгжилт сул, үндэсний хэмжээнд худалдааг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө байхгүй, үйлдвэрлэл, худалдааны бодлогын уялдаа холбоо сул байгаа юм.

Иймд үйлдвэрлэл-худалдааны болон гадаад, дотоод худалдааны нэгдсэн, цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Энэхүү хэрэгцээ, шаардлагаас улбаалан худалдааны салбарын суурь судалгаа хийх, улс орнуудын туршлагыг судалж, түүнийг нэвтрүүлэх боломж, арга замыг эрэлхийлэх, мэдээллийг төрөлжүүлэн нэгтгэн төвлөрүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх тогтолцоог боловсронгуй болгох асуудал чухал болж байна.

Худалдааны салбарын энэхүү судалгааны зорилго нь дотоод худалдааг өндөр хөгжүүлсэн орнуудын худалдааны өнөөгийн байдал, төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог судалж, эдгээр орны туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, арга замыг тодорхойлоход оршино. Судалгааны зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлсэн. Үүнд:

- Дотоод худалдааны салбарын статистик мэдээлэл гаргаж буй туршлагыг судалж, тоон үзүүлэлтээр шинжилгээ хийх;

- Худалдааны дэвшилтэт арга хэлбэр, техник технологийн болон хүний нөөцийг бэлтгэж буй туршлагыг судлах;

- Дотоод худалдааны салбарын төрийн бодлого, зохицуулалтыг судлах: - Нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчдын үйл ажиллагаан дахь төрийн бодлого,

зохицуулалтыг судлах; - Худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын үйл

ажиллагааны үндсэн зорилго, чиглэл, эрх зүйн орчин, санхүүжилтыг судлах.

Бид судалгааны ажлыг гурван үе шаттай хийж, эхлэлийн, дунд хугацааны, эцсийн тайланг хүлээлгэн өгч хэлэлцүүлсэн ба холбогдох хүмүүсийн санал зөвлөгөөг тусган нэгдсэн тайланг боловсруулсан. Нэгдсэн тайлан нь 203 хуудас, 59 хүснэгт, 46 зураг бүхий гурван бүлэг, есөн зүйл, дүгнэлт, зөвлөмж гэсэн бүтэцтэй.

Судалгааны ажлын хураангуй тайлангийн “Дотоод худалдааг өндөр хөгжүүлсэн орнуудын дотоод худалдааны өнөөгийн байдал” нэгдүгээр бүлэгт судалгааны даалгаварт өгөгдсөн ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, Япон улсын дотоод худалдааны салбарын зарим статистик үзүүлэлтийг Монгол Улстай харьцуулж, тэдгээр улсын дотоод худалдааны салбарын эдийн засагт эзлэх байр суурийг тодорхойлсон. Мөн худалдааны салбарын статистик мэдээлэл гаргаж буй туршлага, ялангуяа худалдааны салбарын статистик гаргахтай холбоотой зохицуулалт, дүрэм журам, үйл явцыг судалсан. Худалдааны шинэ хэлбэр болох цахим худалдаа, Монгол улсын худалдааны салбарт харьцангуй шинэ хэлбэрт тооцогдох шууд худалдаа, худалдааны

                                                            1 2020 он гэхэд МУ-ын эдийн засгийн идэвхтэй хүн амын 36 хувийг худалдаа үйлчилгээний салбар ажлын байраар хангах хамгийн том салбар болохоор байгаа бол хөдөө аж ахуй 26.2%, уул уурхай 1.9%, барилга 4.4%-тай байна. (Мянганы сорилтын сангийн судалгаа)

Page 6: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

6  

агент, дистрибьютер, сүлжээ дэлгүүр, худалдааны төвийн хөгжлийн хандлага, мөн худалдааны салбарт нэвтэрсэн техник, технологийн ололт болох QR код, хэрэглэгчийн үйл хөдлөлийг хянах систем, барааны хяналтын систем, электрон шошго, өөртөө үйлчлэх касс, ухаалаг жин, ажилчдын ухаалаг нэрийн хуудас, хуванцар, шилэн сав баглаа боодлыг цуглуулах автомат машин, технологийн шийдэл, онцлог зэргийг судалж тусгалаа. Улс орнуудын бөөний болон жижиглэн худалдааны газруудыг хот сууринд байршуулах бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг судалсан. Тухайлбал, ОХУ-ын Москва хотын бөөний болон жижиглэнгийн худалдааны газрын байршлын төлөвлөлтийн талаархи туршлага, Япон Улсын том хэмжээтэй жижиглэнгийн худалдаачдад байршлын зөвшөөрөл олгож буй үйл явцыг судаллаа.

“Дотоод худалдааг өндөр хөгжүүлсэн орнуудын худалдааны салбарын төрийн бодлого, зохицуулалт” хоёрдугаар бүлэгт улс орнуудын худалдааны салбарын ерөнхий бодлого, зохицуулалт, тухайлбал, ОХУ-ын дотоод худалдааны салбарын бодлогыг боловсруулж буй Худалдаа, үйлдвэрийн яамны Дотоод худалдаа, хөнгөн үйлдвэр, хэрэглэгчийн зах зээлийн газрын бүтэц, гол зорилт, тус газраас боловсруулан гаргасан “ОХУ-ын дотоод худалдааны хөгжлийн стратеги (2011-2020 он)”, “ОХУ дахь худалдааны үйл ажиллагааны төрийн зохицуулалтын тухай” хуулийн бүтэц, агуулга, дотоод худалдаанд мөрдөгдөж буй бусад хууль, эрхзүйн акт; БНХАУ-ын дотоод худалдааны салбарын гол бодлого болох “Дотоод худалдааны хөгжлийн XII 5 жилийн төлөвлөгөө (2011-2015 он)”-ний зорилго, хийгдэж буй ажлууд, дотоод худалдааны салбарын хууль эрхзүйн зохицуулалт гэх мэт. Нэр бүхий орнуудын төрийн хяналт, шударга өрсөлдөөний бодлого, зохицуулалтын өнөөгийн байдал, эдгээр орнуудад хуулиар хориглосон шударга бус өрсөлдөөний нийтлэг хэлбэр болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого, зохицуулалтын дэлхийн хөгжлийн хандлага, хэрэглэгчийн үндсэн эрх, зарим орнуудын хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг судалж тусгасан. Түүнчлэн худалдааны салбар дахь нийлүүлэлтийн сүлжээний гол асуудлууд болох ХАА-н салбарыг дэмжих, зохицуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг идэвхжүүлэх, урамшуулах бодлогыг судалсан. Худалдааны салбарын стандартчлалын хүрээнд нэр бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт, шаардлагыг Монгол Улсын үйлчилгээний стандарттай харьцуулж дүгнэлт гаргасан.

“Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа” гуравдугаар бүлэгт худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилго, чиглэлийг нэр бүхий улс орнуудын мэргэжлийн холбоод тус бүрээр авч үзсэн бөгөөд Монгол Улсын мэргэжлийн холбоодод нэвтрүүлж болох туршлагыг тодорхойлсон. Тухайлбал, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх боломж, санхүүгийн бие даасан байдлыг хангах гэх мэт.  

 

Page 7: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

7  

БҮЛЭГ I. ДОТООД ХУДАЛДААГ ӨНДӨР ХӨГЖҮҮЛСЭН ОРНУУДЫН ДОТООД ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

1.1. Дотоод худалдааны салбарын зарим үзүүлэлт, статистик мэдээлэл гаргаж буй байдал

Дотоод худалдааны салбарын зарим үзүүлэлт: Ажлын даалгаварт өгөгдсөн нэр бүхий улсуудын дотоод худалдааны зарим үзүүлэлтийг Хүснэгт 1.1-д харьцуулав.

Хүснэгт 1.1 Дотоод худалдааны салбарын зарим үзүүлэлтийн харьцуулалт2

Үзүүлэлт АНУ ХБНГУ Япон Улс БНХАУ ОХУ Монгол Улс ДНБ-д эзлэх хувь 11,4% 10,1% 13,6% 9,5% 19,5% 15,0%

Дотоод

худ

алдааны

борлуулал

т

Нийт борлуулалт

9,5 их наяд ам.дол

1,6 их наяд евро

466,4 их наяд иен

18,3 их наяд юань

30,1 их наяд рубль

9,6 их наяд төг

1 хүнд ногдох борлуулалт3

52,0 сая ₮ 47,9 сая ₮ 62,9 сая ₮ 3,9 сая ₮ 10,3 сая ₮ 3,4 сая ₮

Бөөний худалдаа

60,0% 60,7% 71,0% - 79,0% 60,9%

Жижиглэн худалдаа

40,0% 28,3% 29,8% - 20,9% 39,1%

Ажил

эрхл

элт Нийт ажил

эрхлэлт 139,8 сая 40,5 сая 55,8 сая - 67,9 сая 1,03 сая

Дотоод худалдаа

19,6 сая 5,9 сая 11,7 сая - 7,8 сая 0,14 сая

Эзлэх хувь 14,1% 14,7% 21,0% - 11,5% 13,5%

Аж

ахуйн

нэгж

Нийт аж ахуйн нэгж

7,3 сая 3,8 сая 5,4 сая - 4,8 сая 42 мянга

Дотоод худалдаа

1,47 сая 0,5 сая 1,4 сая - 0,7 сая 19 мянга

Эзлэх хувь 16.1% 20,6% 25,7% - 16,0% 38,1%

Хүснэгтээс харахад дотоод худалдааны салбар нь улс орнуудын эдийн засгийн 20 орчим хувийг бүрдүүлж байна. Тухайлбал, ДНБ-ий 10-20 хувь, ажиллах хүчний 12-15 хувь, аж ахуйн нэгжийн 15-25 хувь нь тус салбарт хамааралтай байна. Монгол улсын тухайд 2010 оны байдлаар ДНБ-ий 15 хувь, нийт ажиллах хүчний 13,5 хувийг дотоод худалдааны салбар бүрдүүлж байгаа нь даалгаварт өгөгдсөн бусад орны харгалзах үзүүлэлттэй ойролцоо байлаа. Харин нэг хүнд ногдох борлуулалт 2010 оны байдлаар 3,4 сая төгрөг байсан нь БНХАУ-тай ойролцоо, ОХУ-аас 3 дахин бага, хөгжингүй орнууд (Япон Улс, ХБНГУ, АНУ)-аас 15-18 дахин бага бол нийт аж ахуйн нэгжийн 38 хувийг худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж эзэлж байгаа нь ОХУ, АНУ-н харгалзах үзүүлэлтээс 2 дахин өндөр байлаа.

Худалдааны газруудын төрөл, ангилал: Улс орнууд жижиглэн худалдааны газруудаа харилцан адилгүй байдлаар, өөр өөр шалгуур, үзүүлэлтээр тодорхойлж, ангилж байна.

АНУ жижиглэн худалдааны газруудаа худалдаалж буй барааны нэр, төрлөөс хамааруулан ангилдаг ба тус улсад нийт 3,8 сая дэлгүүр, худалдааны газар ажиллаж байна. Үүний 703,512 нь автомашин, сэлбэгийн худалдаа эрхлэгч, 597,752 нь өргөн нэрийн барааны дэлгүүр, 589,544 нь хүнс ундааны дэлгүүр хэлбэрээр ажиллаж, энэхүү

                                                            2 Хүснэгтэд 2010 оны эцсийн байдлаарх тоон мэдээллийг харьцуулсан бөгөөд улс орнуудын статистик эмхэтгэл, худалдааны салбарын тооллогын тайлангаас мэдээллийг цуглуулав. 3 Монгол банкны 2014 оны 01 сарын 15 өдрийн ханшаар төгрөгт шилжүүлэн тооцов.

Page 8: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

8  

гурван ангилал нийт жижиглэн худалдааны газруудын 50 орчим хувийг бүрдүүлж байна.

ХБНГУ нь жижиглэн худалдааны газруудаа хүнсний ба хүнсний бус барааны гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваадаг. Хүнсний барааны дэлгүүрийг дотор нь Өргөн нэрийн барааны, Төрөлжсөн барааны, Дэлгүүрийн бус жижиглэн худалдаа гэж ангилдаг бол хүнсний бус барааны дэлгүүрийг Их дэлгүүр, Агуулах хэлбэрийн их дэлгүүр, Төрөлжсөн худалдааны төв, Шуудангаар захиалах худалдаа гэх зэргээр ангилдаг. Хүнсний жижиглэн худалдааны газруудын тал орчим хувь нь Хямдралтай үнийн дэлгүүр (Discounters) хэлбэрээр ажиллаж, зах зээлд эзлэх хувь тогтмол нэмэгдсээр байна. Харин жижиг супермаркетууд 2005 онд зах зээлийн 30 хувийг эзэлж байсан бол 2012 онд 18,7 хувь болтлоо буурчээ. Хайпермаркет, суперстор, том супермаркетууд зах зээлд эзлэх байр сууриа тогтмол хадгалж байна.

Япон Улсын жижиглэн худалдааны газруудын тоо 1982 онд 1,7 сая байсан бол 2007 оны тооллогоор 1,1 сая болж буурсан байв. Тус улсын нэг сая оршин суугчид ногдох хүнсний дэлгүүрийн тоо 2,292 байгаа нь түгээлтийн сувгийн нягтшил асар өндөр болохыг илтгэнэ. Супермаркетуудын борлуулалт нийт жижиглэн худалдааны 53.6 хувийг бүрдүүлдэг.

Дотоод худалдааны статистик мэдээлэл гаргаж буй байдал: Худалдааны салбарын цаг үеийн, үнэн бодит, нарийн тодорхой мэдээлэлтэй байх нь тухайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн хандлагыг тодорхойлох, бодлого, шийдвэрийг оновчтой гаргах үндэс юм. Улс орнуудын дотоод худалдааны статистик мэдээлэл цуглуулж буй туршлагас авч үзвэл:

АНУ нь дотоод худалдааны салбарын мэдээллээ 5 жил тутмын Эдийн засгийн салбарын тооллого болон худалдааны салбарын сар, жил тутмын түүвэр судалгаанд үндэслэн гаргадаг. Сар бүрийн судалгаагаар бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт, барааны нөөц, нөөц ба борлуулалтын харьцаа зэрэг үзүүлэлтийг худалдааны төрөл хэлбэрүүдээр гаргадаг бол жилийн эцсийн судалгаагаар тухайн жилийн нийт борлуулалт, жилийн эцсийн барааны нөөц, бараа татан авалт, ашгийн зөрүү зэрэг үзүүлэлтээр мэдээ, тайлан авдаг.

Япон Улс таван жил тутамд худалдааны салбарын тооллого хийдэг ба тооллогод бөөний болон жижиглэн худалдааны аж ахуйн нэгжүүд, худалдааны бус компани, төр, олон нийтийн байгууллага, сургууль, үйлдвэрийн газрын дэргэдэх дэлгүүрүүд, зориулалтын худалдааны байр, талбайгүй худалдаа эрхлэгчид 4 хамрагддаг. Харин үзвэр, үйлчилгээний газар, парк, амралтын бүс, өртөө буудлуудад түрээс төлж худалдаа эрхдэг аж ахуйн нэгжүүдийг тооллогод оруулдаггүй. Худалдааны салбарын тооллогоос гадна Эдийн засаг, Худалдаа, Үйлдвэрийн яамнаас “Худалдааны салбарын өнөөгийн байдлын судалгаа”-г хийдэг ба 50-аас дээш ажилтантай жижиглэн худалдааны газрыг бүрэн хамруулж, 20-50 ажилтантай бол газар нутгийн түүврийн аргаар, бусад аж ахуйн нэгжийг шууд түүврийн аргаар сонгон хамруулдаг. Судалгааг биечлэн авахаас гадна и-мейл, интернэтээр авдаг. Япон Улс Статистикын хуулиараа худалдааны статистик гаргах, худалдааны салбарын тооллого хийх эрх зүйн хүрээг тодорхойлдог бол Худалдааны салбарын тооллогын журмаар тооллого хийх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулдаг.

                                                            4 Хаалганаас хаалганд хүргэх худалдаа, шуудан захиалга ба каталогийн худалдаа эрхлэгч

Page 9: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

9  

ХБНГУ-д бөөний худалдаа ба автомашин, тээврийн хэрэгслийн худалдаатай холбоотой мэдээллийг сар бүрийн бүрэн судалгаагаар5, жижиглэн худалдааны сарын мэдээ, дотоод худалдааны жилийн тайланг түүвэр судалгааны аргаар цуглуулдаг. Жижиглэн худалдааны сар бүрийн түүвэр судалгаанд жилийн 250 мянган еврогоос дээш эргэлттэй аж ахуйн нэгжүүдээс гурван шатлалт түүврийн аргаар сонгож хамруулдаг бол дотоод худалдааны жилийн эцсийн түүвэр судалгаанд ХБНГУ-д төвтэй худалдааны нийт аж ахуйн нэгжийн 8,5 хувийг хамруулдаг.

Статистик мэдээллийг бичгээр, и-мейлээр, утсаар, онлайнаар авдаг бөгөөд жижиглэн худалдаа, автомашин, тээврийн хэрэгслийн мэдээллийг Мужийн статистикын газруудад хүлээн авч, Холбооны улсын Статистикын төв газарт нэгтгэдэг бол бөөний худалдааны мэдээллийг Статистикын төв газар шууд өөртөө хүлээн авдаг. Сар бүрийн судалгааны тайланг 30 хоногийн дараа, бөөний худалдааны статистикыг 60 хоногийн дараа, жилийн тайланг 18 сарын дараа олон нийтэд мэдээлдэг. Улс орнууд албан ёсны статистик мэдээлэлдээ дотоод худалдаатай холбоотой дараах үзүүлэлтүүдийг тусгаж байна.

Хүснэгт 1.2 Дотоод худалдааны статистик мэдээллийн үндсэн үзүүлэлт

АНУ ХБНГУ Япон Улс ОХУ - Худалдааны аж ахуйн нэгжийн тоо

- Нийт борлуулалт - Худалдааны салбарт ажиллагсад

- Цалин (өдрийн, 7 хоногын)

- Барааны нөөц, нөөц борлуулалтын харьцаа

- Цахим худалдаа - Худалдааны газрын тоо, талбайн хэмжээ

- Худалдааны аж ахуйн нэгжийн тоо

- Нийт борлуулалт - Цагийн болон үндсэн ажилчид

- Худалдааны салбар дахь хөрөнгө оруулалт

- Барааны жилийн эхний ба эцсийн нөөц

- Бараа татан авсан зардал - Худалдааны үр ашигт байдлын үзүүлэлтүүд

- Худалдааны газрын талбай, хүчин чадал

- Худалдааны аж ахуйн нэгжийн тоо, статус

- Нийт борлуулалт - Худалдааны салбарт ажиллагсад

- Аж ахуйн нэгжүүдийн худалдааны талбайн хэмжээ

- Цагийн хуваарь - Нийлүүлэгч, худалдан авагчийн үзүүлэлт

- Худалдааны аж ахуйн нэгжийн тоо

- Нийт борлуулалт - Худалдааны салбарт ажиллагсад

- Цалин - Нэг хүнд ногдох борлуулалт

- Хүнсний тусгай барааны худалдаа

- Нөөцөд буй барааны бүтэц

- Жижиглэн худалдааны итгэлийн индекс

Хөгжингүй орнуудын дотоод худалдааны салбарын статистик мэдээлэл гаргаж буй туршлагаас дүгнэхэд АНУ болон Япон Улс 5 жил тутамд худалдааны салбарын тооллого хийдэг нь худалдааны мэдээллийн сан үүсгэх, бүртгэл хяналтын тогтолцоог боловсронгуй болгоход нэн чухал үүрэг гүйцэтгэж байна. ХБНГУ-ын тухайд худалдааны салбарын статистик мэдээлэл цуглуулахтай холбоотой эрх зүйн орчинг бүрдүүлж, судалгаанд хамрагдах аж ахуйн нэгжийн шалгуурыг тогтоон, мэдээлэл өгөх үүргийг хуульчилж, мэдээллийг цуглуулах, нэгтгэх, тайлагнах журмыг тодорхой болгосон нь манай улсад туршлага болохоор байна.

                                                            5 Жилийн эргэлт 20 сая еврогоос дээш, эсвэл 100-аас дээш ажилтантай бөөний худалдааны аж ахуйн нэгж, жилийн эргэлт 10 сая еврогоос дээш, эсвэл 100-аас дээш ажилтантай автомашин, тээврийн хэрэгслийн худалдааны аж ахуйн нэгж заавал хамрагдаж, мэдээлэл өгөх үүрэгтэй.

Page 10: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

10  

1.2 Худалдааны дэвшилтэт арга хэлбэр, техник, технологи

Судалгааны ажлын энэ хэсэгт манай улсад сүүлийн жилүүдэд шинээр нэвтэрсэн худалдааны хэлбэр, төрлүүд болон жижиглэн худалдааны байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглагдах болсон шинэ техник, технологийн талаар судлав.

Дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн холбооноос (цаашид ДШХНХ) “Шууд худалдаа (цаашид ШХ) нь хуваарилалтын сувгийн хурдацтай, эрчимтэй хөгжиж буй нэг чиглэл бөгөөд хэрэглэгчдэд бараа, үйлчилгээг дундын зуучлагчгүйгээр шууд хүргэх арга зам” гэж тодорхойлсон байна. ШХ-ны компаниуд бараа үйлчилгээгээ борлуулахдаа хэрэглэгч нэг бүрт болон бүлэгт худалдан борлуулах гэсэн аргыг ашиглахаас гадна нэг ба олон үет маркетингийн зарчмаар ажилладаг.6 ДШХНХ-оос 2010 онд хийгдсэн шууд борлуулалтын 56 хувийг олон, 42 хувийг нэг үет маркетингийн, үлдэх 2 хувийг бусад аргаар худалдан борлуулсан байна. Дэлхийн ихэнх улс орнуудад ШХ-ны олон үет маркетингийн зарчмыг хүлээн зөвшөөрч, харин санхүүгийн пирамидыг хуулиар хориглосон байдаг.

ДШХНХ-ны мэдээллээс үзэхэд 2012 онд дэлхий даяар 89.7 сая худалдааны төлөөлөгчид 166.9 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ. Судалгааны ажлын даалгаварт заасан АНУ, ХБНГУ, Япон Улс, ХБНГУ, ОХУ-ын ШХ-ны салбарын борлуулалт нь дэлхийн борлуулалтын 50 хувийг эзэлж байна. Хүснэгт 1.3-д эдгээр улсуудын ШХ-ны талаар мэдээллийг нэгтгэн харуулав.

Хүснэгт 1.3. Сонгосон орнуудын ШХ-ны мэдээлэл, 2012 оны байдлаар

Улс орнууд

Хөгжиж эхэлсэн

он

Нийт борлуулалт сая.ам.долл

Худалдааны төлөөлөгч-

дийн тоо, сая

ШХ-ны борлуулалт, төрлөөр, хувиар

Хамгийн их борлуулалттай 3

бараа, нийт борлуулалтад эзлэх хувь

Эрх зүйн зохицуулалт

Хэрэглэгч бүрт

Бүлэгт

АНУ 1855 31 630 15.9 68 27

Эрүүл мэндийн 27, гэр ахуйн бараа 19, гоо

сайхны бараа 17

ШХХ-ны ёс зүйн дүрэм болон бусад

Япон 1960-аад

он 22 710 3.4 95 5

Гоо сайхны 30, эрүүл мэндийн 29,

гэр ахуйн 19

Худалдааны тусгай хэлцлийн акт

ОХУ 1992-1993

4 264 4.3 86 14

Гоо сайхны 67, эрүүл мэндийн 11,

хувцас, гоёл чимэглэл 19

ОХУ-ын ШХХ 7 -ны ёс зүйн дүрэм

ХБНГУ 1883 3 824 0.3 48 52

Гэр ахуйн 49, ном, бичиг хэрэгсэл, тоглоом 19, гоо

сайхны 11

ШХХ-ны ёс зүйн дүрэм

ЕХ-ны дүрэм, журам

БНХАУ нь ДХБ-д элссэнээр ШХ-ны зах зээлээ нээлттэй болгох амлалт үүрэг авч ажилласан бөгөөд Шууд борлуулалтын зохицуулалтын журам, Шууд борлуулалтын захиргааны зохицуулалт, Худалдааны төлөөлөгчийн үйл ажиллагааны журам, Пирамид борлуулалтыг хориглох тухай зохицуулалт зэрэг эрх зүйн баримтуудыг боловсруулан хэрэгжүүлж байна. Дэлхийн шууд худалдааны өнөөгийн байдлыг авч үзвэл:

Шууд худалдааны борлуулалт жил бүр өссөн дүнтэй байж, худалдааны төлөөлөгчдийн тоо аажим боловч өсөж байна.

Олон үет маркетингийн зарчмаар ажилладаг шууд худалдааны компаниуд дийлэнх хувийг эзэлж байгаа нь топ 10 компанийн 7 нь олон үет, 2 нь нэг болон олон үет маркетингийн зарчмыг хослуулан ашигладгаас харагдаж байна8.

                                                            6 http://www.morebusiness.com/node/2508/pdf 7 Бидний судалсан орон бүрт ДШХНХ-ны гишүүн улсын Шууд худалдааны холбоо (ШХХ) ажилладаг

Page 11: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

11  

ХБНГУ, ОХУ, АНУ, БНХАУ, Япон улсууд олон үет маркетингийг санхүүгийн пирамидаас ялган тодорхойлж, ажиллах эрх зүйн орчинг нь бүрдүүлж байна.

Бараа, үйлчилгээ нь олон улс, бүс, үндэсний стандартыг хангасан байх шаардлага тавигддаг байна.

Цахим худалдаа нь харилцаа холбооны арга хэрэгсэл, интернэтийн сүлжээг ашиглан бараа үйлчилгээг сурталчлах, худалдан авах, худалдан борлуулах үйл ажиллагаа юм. Цахим худалдааг хөгжихэд сүлжээ, мэдээллийн технологийн дэд бүтэц хөгжсөн байхаас гадна бусад дэмжих дэд бүтэц болох хууль эрх зүйн орчин, логистик хүргэлтийн систем, цахим төлбөр тооцооны систем бүрдсэн байх шаардлагатай.

Судалгааны ажлын даалгаварт өгөгдсөн улсуудын цахим худалдааны хөгжлийн талаарх мэдээллийг Хүснэгт 1.4.-д үзүүлэв.

Хүснэгт 1.4. Сонгосон улсуудын цахим худалдааны хөгжил, 2012 оны байдлаар

Улс орнууд Борлуулалт Худалдан

авагчдын тоо Онцлог

Голлох сайтууд B&C B&В

АНУ 231 тэрбум

долл - 240 сая

Бодит болон онлайн сүлжээ дэлгүүр буюу

omnichannel

БНХАУ 1.3 их наяд

юань - 242 сая Mobile commerce

Alibaba Taobao, Tmall

ХБНГУ 27.6 тэрбум

евро 70 тэрбум евро

41 сая ДНБ-ийн 37 хувь, Click and collect, Mobile commerce

Zalando.com, Fab.com,

Westwing Home & Living.com

ОХУ 405 тэрбум рубль 20 сая Хүргэлт, төлбөрийн

системийг боловсронгуй бус

Ozon.ru, Е5. Ru Lamoda.ru,

Svyaznoy.ru,

Япон Улс 9.5 их наяд

иен 262 их

наяд иен -

Интернет маркетингийн хөгжил, хэрэглээ

http://www.rakuten.co.jp

Дээрх улс орнуудын цахим худалдааны хөгжил, төлөвөөс дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд: Интернэт хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж, тэр хэрээр цахим

худалдааны зах зээлийн багтаамж сайжирч байна. Интернэтийн хамрах хүрээ, төлбөр тооцоо, хүргэлт, логистикийн асуудлыг

цогцоор нь шийдэж чадвал цахим худалдаа хөгжих нөхцөл нь бүрдэж байна. Гар утсаа ашиглан цахим худалдаа хийх нь улам бүр нэмэгдэх хандлагатай. Уламжлалт жижиглэнгийн худалдаачид өрсөлдөөнийг давж гарахын тулд бодит

дэлгүүрийн зэрэгцээ онлайн дэлгүүртэй болж, QR код зэргийг ашиглан цахим худалдан авалтыг хялбаршуулахад анхаарах болсон байна.

Худалдааны агент, дистрибютер Бизнесийн байгууллагууд худалдаа, борлуулалтын бүх үйл ажиллагааг өөрсдөө бие даан гүйцэтгэх биш зарим ажил үүргээ завсрын зуучдад шилжүүлэн, гэрээний үндсэн дээр хамтран ажиллах нь түгээмэл байдаг. Үүнтэй холбоотойгоор худалдааны агент, дистрибютер гэсэн нэр томъёо гарч ирдэг. Энд зуучлагчийг агент, зуучлуулагчийг принципиал гэх ба агент нь бараа бүтээгдэхүүнийг принципиалын нэрийн өмнөөс авч түүний тусын тулд тохиролцсон газар нутагт борлуулдаг. Өөрөөр хэлбэл, агент нь агентын гэрээний дагуу принципиалын төлөөлөгч маягаар үйл ажиллагаа явуулж, үйлдвэрлэгчийн өмнөөс

                                                                                                                                                                                                         8 “Дотоод худалдааг өндөр хөгжүүлсэн орнуудын туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж, арга зам” бодлогын судалгаа. хуудас 18

Page 12: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

12  

барааг нь гадаад зах зээлд худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах, борлуулалт хийх үүрэг хүлээж, үүнийхээ төлөө коммисс буюу шимтгэл авдаг. Энэ үед агентын ашгийн хэмжээг харилцан тохирох ба олон улсын практикт 2-10% байдаг. Орчин үеийн худалдааны төвүүд нь хэрэглэгч хэрэгцээт бараа үйлчилгээгээ нэг дороос авахын зэрэгцээ гэр бүл, найз нөхдийн хамт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, нийгмийн харилцаанд орох зориулалт бүхий худалдаа, нийтийн хоол, спорт, үзвэр, урлаг, уран сайхны үйлчилгээний цогцолбор байдлаар хөгжиж байна.

Бидний судалгаагаар сүүлийн жилүүдэд том талбайтай, хүчин чадал сайтай худалдааны төвүүд зүүн өмнөд азид байгуулагдах болсон байна.9 Худалдааны төв хамгийн эрчимтэй хөгжиж байгаа орон нь БНХАУ бөгөөд дэлхийд түрээслүүлэх талбайн хэмжээгээрээ нэг, хоёрдугаарт ордог худалдааны төв тус улсынх байна. Харин АНУ-д 1920-иод онд дэлхийн анхны худалдааны төв байгуулагдаж, хөгжлийн оргил үе нь 1960-1990-ээд он байжээ. Тус улсын хамгийн томд тооцогдох Mall of America нь 1992 онд байгуулагдсан, 351.1 мянган м2 худалдааны талбайтай, 522 дэлгүүр, 12250 машины зогсоолтой. Дэлгүүр тус бүрт нь 10 минут саатна гэж үзвэл тус худалдааны төвөөр бүрэн зочлоход 86 цаг зарцуулна гэсэн тооцоог хийжээ10.

ОХУ-д худалдааны төвүүд 1990-ээд оноос байгуулагдсан. Эхний үеийн худалдааны төвүүд нь 10,0 мянга хүртэлх м2 талбайтай байсан бол 2010 оны байдлаар тус улсын худалдааны төвийн дундаж талбай 150,0 мянган м2 болжээ.

Худалдааны төвийг худалдаа, үйлчилгээний цогцолбор байдлаар төлөвлөхөөс гадна ecotech, biotech, hitech нөхцөлүүдийг бүрдүүсэн технологи шийдлийг бий болгоход анхаарч байна. Тухайлбал, ХБНГУ-ын Франкфурт хотод 2009 онд баригдсан MyZeil худалдааны төвийн барилга нь 6000 м2 шилэн гадаргуу дээрээ тогтсон борооны усыг цуглуулж, цэвэршүүлэх, ашиглах систем, шийдэлтэй.

Бидний судалсан Япон, ОХУ, ХБНГУ, АНУ, БНХАУ зэрэг улсууд бөөний болон жижиглэн худалдааны төвийн байршлыг хот төлөвлөлт, хүн амын нягтралтай уялдуулахаас гадна байгаль экологид үзүүлэх нөлөөллийг тооцож, орон нутгийн жижиг худалдаачдыг хамгаалах зэрэг бодлогын үүднээс асуудалд хандах болжээ. Тухайлбал, Япон Улс 1969 онд Хотыг сэргээн хөгжүүлэх (төлөвлөлтийн) тухай хуулийг Хотыг сэргээн хөгжүүлэх төсөлтэй хамт баталсан. Хотыг сэргээн хөгжүүлэх төсөлд том хэмжээтэй худалдаа, бизнесийн төвийг хувийн хэвшил барьж байгуулахад нь засгийн газраас дэмжих талаар тусгажээ. Тус төсөлд авто зам барьж байгуулах, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулахад татаас олгохоор зааж11, 1998 онд “Том хэмжээтэй жижиглэн худалдааны дэлгүүрийн байршлын тухай” хуулийг томоохон дэлгүүрийг тодорхой байршилд төлөвлөгөөтэй байгуулж, зохистой хөгжүүлэх, ойр орчмынх нь иргэдийн амьдралын орчныг хамгаалах, улмаар улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор батлан гаргажээ12. ОХУ-д бөөний болон жижиглэн худалдааны төвийн байршлын талаар баримтлах журмыг худалдааны хуулинд тусгаж, хэрэгжүүлэлтийг нь бүс, орон нутгийн захиргаа хариуцан хийдэг байна.

                                                            9 Дэлхийн хамгийн том түрээслүүлэх талбайтай худалдааны төвийн жагсаалтын эхний аравт БНХАУ-ын 2, Филиппиний 2, Малайзийн 2, Ираны 1,Тайландын 1, Туркын 1 худалдааны төвүүд багтжээ. 10 http://www.mallofamerica.com/about/moa/facts 11 http://www.az.itu.edu.tr/azv8no1web/15-cho-08-01.pdf 12Large-Scale Retail Stores Location Law (Law no.91, June 1, 1998)

Page 13: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

13  

АНУ-д мэдээллийн технологийн салбарт гарч байгаа ололт амжилтад тулгуурласан газарзүйн мэдээллийн систем(GIS)-ийг ашиглан тухайн орон нутагт дэлгүүр, худалдааны төв байгуулах байршлын боломжит хувилбарыг тодорхойлдог программ хангамж бүтээгдэж, ашиглагдаж эхэлсэн13. Энэ программыг нэвтрүүлснээр:

1. Орон нутгийн захиргааны сайтад зочлон бизнес эрхлэхээр сонирхож байгаа байрлалаа сонгох

2. Тухайн байрлалд байгуулах худалдааны газрын хүчин чадлын хэмжээг оруулах

3. Худалдааны бүсийн тооцоолол автоматаар хийгдэх 4. Тухайн байрлалд худалдааны газар шинээр байгуулах боломжтой эсэх талаар

хариулт дэлгэцэн дээр гарч ирэх гэсэн дарааллаар хийгднэ. Өөрөөр хэлбэл, тухайн худалдааны бүсэд шинээр бизнес эрхлэх боломж байгаа эсэхийг хүн амын тоо, нягтрал, өрсөлдөгчийн тоо, байршил зэргийн тусламжтайгаар тооцоолж өгдөг14.

Монгол улсад сүүлийн жилүүдэд худалдааны төвүүд байгуулагдсан боловч талбайн хэмжээ нь харьцангуй бага, ихэвчлэн хотын бизнесийн төв хэсэгт төвлөрсөн, гадаад орчин, автомашины зогсоолын талбай бага, худалдан авагчдыг татах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд зориулсан нэмэлт үйлчилгээ цөөн зэрэг дутагдал ажиглагддаг. Иймд өөрийн орны нөхцөлд тохирсон худалдааны төвийн стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Сүлжээ дэлгүүр нь газар зүйн өөр өөр бүсэд байрласан дэлгүүрүүд ижил үйл ажиллагаа явуулж, нэг удирдлага хяналтын дор зохион байгуулагдах хэлбэр бөгөөд үйл ажиллагаа нь стандартчлагдсан, удирдлага нь төвлөрсөн байдаг.

Судалгааны ажлын энэ хэсэгт АНУ-ын Walmart, Кroger, ХБНГУ-ын Metro, Aldi, Японы 7 eleven, БНХАУ-ын Suning Commerce, ОХУ-ын Х5 групп зэрэг сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг судлав. Эдгээр сүлжээ дэлгүүрүүд өрсөлдөөний давуу байдал олж авах, өрсөлдөгчдөөс ялгарах, орон нутгийнханд хүлээн зөвшөөрөгдөх, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс ижил үнийн бодлого баримтлах, үндэсний болон орон нутгийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээс барааны нэр төрлийн тодорхой хувийг бүрдүүлэх зэрэг санал санаачлагуудыг гаргаж хэрэгжүүлэг байна. Тухайлбал, ХБНГУ-ын Aldi сүлжээ дэлгүүр шинэ жимс, ногоо, талх нарийн боов зэрэг орон нутгаас нөөцөө бүрдүүлдэг бараанаас бусад 900 гаруй нэрийн барааг ижил үнээр худалдаалах бодлогыг баримталж, муж, бүсийн хэмжээнд ижил үнийн бодлогыг хэрэгжүүлдэг ажээ15.

ОХУ-ын Х5 групп үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор худалдаалж байгаа барааны нэр төрлийн 80 хүртэл хувийг оросын нийлүүлэгчдээс, 40 гаруй хувийг нь орон нутгийн жижиг, дунд үйлдвэрээс татан авах бодлогыг баримталдаг байна. Мөн, ХБНГУ-ын Metro нь худалдаалж байгаа барааны нэр төрлийн 90 хүртэлх хувийг тухайн орон нутгийн бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр бүрдүүлдэг. Энэ нь тус сүлжээ тухайн улс, орон нутагт хүлээн зөвшөөрөгдөх амжилтын үндэс нь болдог байна.

АНУ-ын үндэсний сүлжээ болох Kroger нь өөрийн эзэмшлийн 38 үйлдвэрийн барааны чанар, аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж, шинэхэн хүнсийг дэлгүүрүүдэд богино хугацаанд түгээдэг нь стратегийн гол давуу талыг бий болгодог. Kroger сүлжээ нь

                                                            13 http://web.pdx.edu/~jduh/courses/GISMarketing/Chapter8.pdf 14 Худалдааны бүсийн хэмжээг тооцох жижиглэн худалдааны Gravity загварт үндэслэн тооцооллыг хийдэг. 15 http://www.smartcompany.com.au/growth/economy/466-aldi-introduces-national-pricing-policy.html

Page 14: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

14  

өөрийн 38 үйлдвэр, 34 түгээлтийн төв, агуулахтай бөгөөд эдгээрийн хооронд жилд дундажаар 475.2 сая км зайг туулж, шинэхэн хүнсийг тээвэрлэдэг ачааны авто машинуудтай зэрэг шинжээрээ бусад өрсөлдөгчдөөсөө ялгардаг.

Дэлхийд тэргүүлэх Walmart сүлжээ нь анх 1962 онд байгуулагдаж, хотын хоёрдогч худалдааны бүсэд дэлгүүрээ нээж, жижиглэн худалдаачдын сонирхдоггүй байсан худалдааны хоёрдогч бүс, хотын захыг сонгон дэлгүүрүүдээ байгуулж, хямд түрээсийн төлбөр, хямд үнэ, барааны өргөн нэр төрөл, арвин сонголт гэсэн давуу талуудад тулгуурласан оновчтой бодлого, стратеги хэрэгжүүлэн амжилтад хүрчээ.

Япон Улсад өргөн тархсан өдөр тутмын эрэлттэй барааны сүлжээ дэлгүүрийн нэг нь 7 Eleven юм. Тус дэлгүүр нь анх өдөр тутмын эрэлттэй хүнсний барааг хамгийн ойроос худалдаж авах нөхцөлийг бүрдүүлж байсан бол одоо байр, орон сууцны төлбөр төлөх, шуудан илгээмж хүлээн авах зэрэг үйлчилгээг үзүүлж худалдан авагчдыг өөртөө татах бодлогыг баримталж байна. 7 Eleven нь дэлхийн 16 оронд 50.0 мянга гаруй өдөр тутмын эрэлттэй барааны дэлгүүртэй, эдгээрээс 15.0 мянга нь Японд байдаг. Энэ сүлжээ нь жижиглэн худалдааны салбарт франчайзингийг амжилттай нэвтрүүлж байгаа гэдгээрээ алдартай.

БНХАУ-ын Suning Commerce нь 1990 онд байгуулагдсан цахилгаан барааны франчайзинг хэлбэрийн сүлжээ дэлгүүр юм. Тус дэлгүүрийн өрсөлдөгчдөөсөө ялгарах онцлог нь 24 цагаар ажилладаг Call center-ийг байгуулж, борлуулалтын дараах засвар үйлчилгээг хариуцсан 20,0 мянга гаруй инженерүүдээр дамжуулан санал гомдлыг нь хүлээн авч, зөвлөгөө өгөх зэргээр хэрэглэгчидтэй эргэх холбоог тогтоон ажилладаг байна. Орчин үеийн худалдаанд мэдээллийн технологи, программ хангамжийн дэвшилтэт арга хэлбэрүүд нэвтэрч, худалдааны үйл ажиллагааг автоматжуулах, хялбаршуулах олон шийдлийг түгээмэл ашиглах болжээ. Тухайлбал, QR код. Энэ нь хоёр хэмжээст зураасан кодны нэг төрөл бөгөөд анх тусгай төхөөрөмжөөр унших зориулалттай, барааны талаарх мэдээллийг агуулсан, энгийн зураасан кодтой харьцуулахад уншигдах хурд нь өндөр, агуулагдах мэдээллийн хэмжээ нь их байдаг. Худалдааны салбарт нэвтэрч байгаа шинэ техник, технологийн шийдлээс харахад тэдгээр нь барааны зураасан болон QR код, RFID системд суурилсан байна.Энд үнийн электрон шошго, худалдааны ажилтны ухаалаг энгэрийн тэмдэг, ухаалаг жин, шил, хуванцар лонх эргүүлэн цуглуулах автомат, барааны хяналтын систем, ухаалаг лангуу, өөртөө үйлчлэх касс зэргийг нэрлэж болно. Мөн түүнчлэн худалдааны ажилтнуудын үйл хөдлөлийг ажиглах, худалдааны талбайн ашиглалтын нягтралыг тодорхойлох, хэрэглэгчийн бараа худалдан авах зан төлөвийг судлах, ажиглалт хийх зорилгоор хяналтын камерыг нэмэлт үйлдэлтэй болгон өөрчилжээ.

Худалдааны салбарт гарч байгаа эдгээр ололт амжилтад суурилсан, касс, худалдагчгүй “Ухаалаг дэлгүүр”-ийг 2012 оны сүүлээр ОХУ-ын Москва хотноо Х5 жижиглэн худалдааны групп компани нээсэн. Тус дэлгүүрийн бүх бараа RFID системд суурилсан кодтой бөгөөд барааг үйлдвэрээс агуулахад, агуулахаас дэлгүүрт, дэлгүүрээс эцсийн хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүх шат дамжлагад энэ кодыг ашигладаг. Мэдээллийн технологийн ололт, тоног төхөөрөмжийн дэвшлийг худалдаа, бизнесийн үйл ажиллагаандаа оновчтой нэвтрүүлж, хурдацтай ашиглаж чадсан компаниуд цаг хугацааны шалгуурыг даван туулж, өрсөлдөх чадвар, нэр хүндээ хадгалан үлддэг эрин үе иржээ.

Page 15: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

15  

1.3. Дотоод худалдааны салбарын хүний нөөцийн асуудал

Монгол Улс эдийн засгийн хөгжлийн шинэ үе шатанд орж, үүнд худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг ч улам бүр өсөн нэмэгдсээр байгаа өнөө үед хүний нөөцийн асуудлыг судлах нь чухал бөгөөд ажлын даалгаврын дагуу салбарын хүний нөөцийг бэлтгэж буй өнөөгийн байдлыг судлахад чиглэсэн16.

Улс орнуудын туршлагаас харахад худалдааны салбар дахь хүний нөөцийг цөм буюу худалдааны (65-70%), худалдааны бус (30-35%) гэж хуваан, тэдгээрийг тус тус гурван үндсэн бүлгээр авч үздэг (Хүснэгт 1.5.)

Хүснэгт 1.5. Худалдааны салбарын хүний нөөц

Бүлэг Хамрах хүрээ Хувийн жин, %

Сургах, бэлтгэх

Худ

алдааны

I Байгууллагын хөгжлийн стратегийг тодорхойлдог дээд шатны удирдлага

>2 Дэлхийн томоохон

бизнесийн сургууль (мастер)

II Дунд шатны менежер (худалдаа, логистик,

маркетингийн менежер г.м) >15 Чиглэлийн их дээд сургууль

III Мэргэжлийн ажилтан (худалдагч, кассчин,

хянагч г.м) <55

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

Худ

алдааны

бус

I Нягтлан бодогч, эдийн засагч, программист,

хүний нөөцийн мэргэжилтэн г.м >10 Чиглэлийн их дээд сургууль

II Бараа савлагч, ачаа зөөгч, үйлчлэгч гэх мэт

туслах ажилчид >15 Ажлын байр

III Гэрээт ажилчид буюу ажлын бүтэн өдрөөр ажилдаггүй хүмүүс (голчлон оюутнууд)

<5 Ажлын байр

Худалдааны байгууллагуудад дунд шатны менежер болон мэргэжилтэй ажилтнууд ихээхэн дутагдалтай байдаг17. Мэргэжилтэй ажилтны дутагдалтай байдлыг нөхөх нэг гол арга зам нь тэдгээрийг компаний зүгээс сургах, идэвхжүүлэх асуудал байдаг бол дунд шатны ажилтнуудын хувьд төр-хувийн хэвшлийн оролцоог бий болгох нь илүү үр дүнтэй байдаг гэж улс орнууд үзэж байна18. Эдгээр орнуудын жижиглэн худалдааны компаниуд их дээд сургуулиудтай хамтран ажиллах замаар өөрсдийн ажиллагсадыг бэлтгэх, давтан сургах ба тэдэнд санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлдэг. Үүнд: - Сургалтын үйл ажиллагааг санхүүжүүлэх; - Оюутнуудад стипенд өгч сургах; - Багш нарын мэргэжил дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх, туршлага солилцох

хөтөлбөрийг зохион байгуулах; - Сургалтын шинэ хөтөлбөрийг боловсруулахад тусламж, дэмжлэг үзүүлэх; - Шинжлэх ухааны судалгааны ажил хийх, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэргийг

худалдан авахад тусламж, дэмжлэг үзүүлэх; - Мэдээллээр хангах гэх мэт.

Төрөөс эдгээр худалдааны компаниудын татварыг хөнгөлөх зэргээр үйл ажиллагааг нь урамшуулдаг. Төр-хувийн хэвшлийн энэхүү хамтын ажиллагаа нь нэг талаас төрийн ачааллыг бууруулах, нөгөө талаас тухайн компани өөрт шаардлагатай мэргэжилтнийг

                                                            16 Монгол улсын худалдааны салбарт ажиллагсад, тэдгээрийн цалин хөлс, ажлын орчин нөхцөл, мэргэшсэн байдал, дутагдалтай байгаа мэргэжлийн чиглэл, тулгарч буй бэрхшээл зэрэг асуудлыг манай судалгааны багийн “Монгол улсын дотоод худалдааны салбарын судалгааны тайлан”-ын худалдааны салбарын ажиллах хүчний судалгаа хэсгээс харна уу. 17 Мэргэжилтэй ажилтны дутагдалтай байх гол шалтгаан нь цалин урамшуулал бага, ажлын байрны тогтворгүй байдал, мэргэжлийн нэр хүнд доогуур байдаг явдал юм. 18 Европ, АНУ-д өргөн дэлгэрсэн.

Page 16: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

16  

чанарын өндөр түвшинд бэлтгэх, давтан сургах, их дээд сургуулиуд шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэх, оюутныг ажлын байран дээр сургах, төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг олон талын ач холбогдолтой байдаг байна.

Түүнчлэн худалдааны томоохон компаниуд дэргэдээ сургалтын төв байгуулан түүгээрээ дамжуулан сургалт хийж сургалтанд хамрагдсан хүмүүсээс ажиллагсадыг сонгон авах, мөн давтан сургах, ажлын байран дээрх сургалт явуулдаг туршлага нилээд харагдаж байна.

Тухайлбал, дэлхийн жижиглэн, бөөний худалдааны гурав дахь том компани Герман улсын Метро групп19 бөөний болон жижиглэн худалдааны чиглэлийн олон сургалтыг өргөн хүрээтэйгээр явуулдаг, ХБНГУ-ын хамгийн том сургалтын байгууллагын нэг юм

20. Тухайлбал, сурагчдыг мэргэжлийн сургалтын төвд, их дээд сургуулийн оюутнуудыг гэрээт ажилтнаар авч дадлагажуулах, төгсөгчдийг дагалдуулан сургах болон олон улсын хэмжээнд хэрэгжүүлдэг сургалтын хөтөлбөрүүдтэй.

Метро групп нь мэргэжлийн болон шинжлэх ухааны академи, их дээд сургуулиуд, судалгааны институттэй21 урт хугацаанд хамтран ажилладаг.

ОХУ-ын хамгийн том хүнсний жижиглэн худалдааны групп болох “Х5” 22 худалдаа, эдийн засгийн дээд боловсрол эзэмшээд гарч буй оюутнаас сонгон авч, өөрийн ажиллагсадыг бэлтгэн авдаг. 2011 оноос Москвагийн улсын их сургууль, Г.В.Плехановын нэрэмжит эдийн их сургууль болон бусад худалдаа, эдийн засгийн чиглэлийн сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. “Х5” групп нь оюутнуудыг дадлага хийлгэж, ажлын байраар хангахаас гадна их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, хамтарсан сургалт явуулахад нилээд анхаардаг. Мөн оюутнуудад жижиглэн худалдааны салбарт практик дадал эзэмшүүлж, цаашид энэ салбарт ажиллах сонирхлыг нь төрүүлэхийн тулд “Карусель” сүлжээ дэлгүүр дээр мастер-класс сургалтуудыг хийдэг.

Монгол улсад 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, энэ ажлын хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөнд Их, дээд сургууль, МСҮТ, түр сургалтад элсүүлэгчдийг ажил олгогчийн эрэлт захиалгад нийцүүлэн сургаж бэлтгэх, тэдний санхүүжилтээр сургах тогтолцоонд шилжих, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн дэргэд МСҮТ, сургалтын дадлагын бааз байгуулах, сургалтад хэрэглэгдэх орчин үеийн шинэ техник-технологийг татвар, гаалийн болон НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлэх боломжийг судлан шийдвэрлүүлэх асуудлыг СЯ, ХЗДХЯ, БСШУЯ, НХХЯ, МАОЭНХ, МҮЭХ хариуцан ажиллахаар тусгагдсан ч одоогоор хэрэгжилт сайнгүй байна23.

Төрийн болон худалдаа эрхлэгчийн дэмжлэгээс гадна энэ чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажил явуулж буй байгууллагууд нь салбарын хөгжлийн хэтийн төлвийг харсан уян хатан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудал болоод байна.

                                                            19 http://www.metrogroup.de/internet/site/metrogroup/alias/METROGROUP_INTERNET_HOME/Len/index.html 20 Тус групп нь Герман улсын мэргэжлийн сургалтын 8 орчим хувийг явуулдаг, хамгийн том сургалтын төв юм. 21 Одоогийн байдлаар Герман даяар 9 судалгааны институттай хамтарч ажиллаж байна. 22 http://www.x5.ru/ 23 Энэхүү ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг Боловсролын тухай ба Дээд боловсролын, Мэрэгжлийн боловсрол сургалтын тухай, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын ба НӨАТ-ын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-аар батлуулсан байхаар заасан. http://mpdsp.gov.mn/files/HED_emhetgel_2_2011.pdf

Page 17: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

17  

БҮЛЭГ II. ДОТООД ХУДАЛДААГ ӨНДӨР ХӨГЖҮҮЛСЭН ЗАРИМ ОРНУУДЫН ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ТӨРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ

2.1. Дотоод худалдааны салбарын ерөнхий бодлого, зохицуулалт

Гадаад улс орнуудын дотоод худалдааны салбарт төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлж байгаа үйл явцаас харахад худалдааны бие даасан яам, газар, хэлтэстэй, БНХАУ-аас бусад нь бие даасан худалдааны хуультай (хүснэгт 2.1) байна.

Хүснэгт 2.1 Улс орнуудын худалдааны бодлого хэрэгжүүлж буй байдал

Улс орнууд

Нэгж Бие даасан бодлого хөтөлбөр

Хууль Яам Газар, хэлтэс

Монгол Улс

Эдийн засгийн хөгжлийн яам

Худалдааны хэлтэс - -

ОХУ Худалдаа, үйлдвэрийн

яам

Дотоод худалдаа, хөнгөн үйлдвэр, хэрэглэгчийн зах зээлийн газар

ОХУ-ын дотоод худалдааны хөгжлийн стратеги (2011-2020)

ОХУ дахь худалдааны үйл ажиллагааны

төрийн зохицуулалтын тухай хууль, 2009

БНХАУ Худалдааны яам (2003)

Эдийн засаг, худалдааны бодлогын зөвлөх хороо (2011.07)

Дотоод худалдааны хөгжлийн 12 дугаар 5 жилийн төлөвлөгөө

(2011-2015)

-

Япон Улс

Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яам (2001)

Дотоод худалдаа, мэдээллийн бодлогын хороо болон Худалдаа, дистрибьютер, үйлдвэрлэлийн

аюулгүй байдлын бодлогын групп

Худалдааны тухай хууль, 1899

АНУ Худалдааны яам (1903)

Мужуудад бие даасан нэгжтэй

Худалдааны тухай нэгдсэн хууль, 1952

ОХУ-ын дотоод худалдааны бодлогын ерөнхий чиглэлийг 1991-2000 онд ерөнхийлөгч өөрийн илгээмж24 болон зарлигаар25, 2001 оноос ОХУ-ын бусад дотоод бодлогуудын зарчим, чиглэлээр тодорхойлох болжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар 26 2008 оноос дотоод худалдааны салбарын төрийн бодлогын асуудлыг Худалдаа, үйлдвэрийн яам хариуцаж, 2009 онд ОХУ-д худалдааны бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, худалдааг хөгжүүлэх зорилгоор худалдааны салбарын төрийн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд Худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд ОХУ-ын дотоод худалдааг хөгжүүлэх зорилгоор зөвлөл байгуулсан. Түүнчлэн 2009 онд бие даасан хуулийг баталж дотоод худалдааг төрөөс зохицуулах арга хэлбэр, үүрэг оролцоог тодорхойлсон27.

Хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд ОХУ-ын Худалдаа, үйлдвэрийн яамны дотоод худалдаа, хөнгөн үйлдвэр, хэрэглэгчийн зах зээлийн газар28 нь дотоод худалдааны асуудлыг хариуцсан худалдааны; худалдааны бүс нутгийн хөгжлийн; дотоод

                                                            24 Послание Президента РФ Федеральному Собранию «Общими силами – к подъему России (о положении в стране и основных направлениях политики Российской Федерации)» 1998 года, Послание Президента РФ Федеральному Собранию «Россия на рубеже эпох (о положении в стране и основных направлениях политики Российской Федерации) 1999 года, Ежегодное послание Президента РФ Федеральному собранию Российской Федерации 2000 года. 25 Указ Президента РФ от 29.01.1992 № 65 «О свободе торговли», Указ Президента РФ от 07.02.1996 № 161 «Об усилении государственного контроля за оборотом алкогольной и табачной продукции иностранного производства», Указ Президента РФ от 28.02.1995 № 221 «О мерах по упорядочению государственного регулирования цен (тарифов). 26 Указ Президента РФ от 12.05.2008 № 724 «Вопросы системы и структуры федеральных органов исполнительной власти» 27 Уг хуулийн тавдугаар зүйлд худалдааны салбарын төрийн зохицуулалтад засгийн газар, төрийн гүйцэтгэх байгууллагын болон ОХУ-ын субъектууд, орон нутгийн засаг захиргааны бүрэн эрх; худалдааны салбарын төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд худалдаа эрхлэгчдийн холбооны оролцоог тодорхойлсон нь ихээхэн ач холбогдолтой болсон гэж үздэг. 28 Өмнө дотоод худалдааны төрийн зохицуулалтын хэлтэс нэртэй байсан

Page 18: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

18  

худалдааны прогноз, шинжилгээний; хэрэглэгчийн зах зээлийн хөгжлийн гэсэн үндсэн дөрвөн хэлтэстэйгээр дотоод худалдааны бодлогыг боловсруулан хэрэгжүүлдэг.

Дотоод худалдаа, хөнгөн үйлдвэр, хэрэглэгчийн зах зээлийн газрын үндсэн зорилт нь нэгд, дотоод худалдааны салбарын төрийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалтыг боловсруулж засгийн газарт оруулж хэлэлцүүлэн батлуулах, хэрэгжүүлэх; хоёрт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох, худалдааны дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааны салбарт хөрөнгө оруулалтыг татах нөхцлийг бүрдүүлэх; гуравт, салбарын хөгжлийн үндсэн үзүүлэлтүүдийг гаргах, эдгээр үзүүлэлт дээр үндэслэн иж бүрэн шинжилгээ хийж, хөгжлийн прогноз хийх; дөрөвт, салбарын бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх зорилгоор бусад яамд, газар, хэлтэс, холбоодтой координаци хийх явдал юм.

ОХУ -ын худалдаа, үйлдвэрийн яам нь дотоод худалдааг дэмжих зорилгоор ОХУ-ын дотоод худалдааны хөгжлийн стратеги (2011-2020 он) 29 - ийг 2011 оны 3 сард баталж гаргасан нь салбарын хамгийн том бодлогод тооцогдож байна.

Төрөөс худалдаанд оролцох нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, худалдааны салбар дахь субьектуудын эрх тэгш харилцааг хангах явдал байдаг. ОХУ-д энэ салбарын төрийн зохицуулалтын үндсийг “ОХУ дахь худалдааны үйл ажиллагааны төрийн зохицуулалтын тухай 30 ”(цаашид Худалдааны тухай хууль) хуулиар тодорхойлсон. Уг хуулийн дөрөвдүгээр зүйлд зааснаар худалдааны үйл ажиллагааны төрийн зохицуулалтын арга нь нэгд, худалдааны үйл ажиллагааг зохион байгуулах, явуулах нэгдсэн шаардлагыг тогтоож өгөх; хоёрт, монополийн эсрэг зохицуулалт хийх; гуравт, мэдээллээр хангах; дөрөвт, төрийн болон орон нутгийн хяналт тавих гэж заасан. Энэ хууль болон ОХУ-ын холбогдох хуулийн дагуу бүртгэгдсэн худалдаа эрхлэгч худалдааны үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Уг хууль нь 5 бүлэг 22 зүйлтэй:

Худалдааны тухай энэхүү хуулийн нэгдүгээр бүлгийн 3.1-т зааснаар дотоод худалдааны салбарын эрх зүйн зохицуулалт нь 1) ОХУ-ын иргэний болон Худалдааны тухай хууль, 2) ОХУ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хууль31 болон бусад холбогдох хууль, эрх зүйн акт, 3) ОХУ-ын субъектуудын хууль, эрх зүйн актууд дээр үндэслэхээр заажээ.

ОХУ-ын дотоод худалдаанд мөрдөгдөж буй дээрх хууль, эрх зүйн актыг дараах хэсэгт хувааж болохоор байна. Үүнд:

1. Худалдаа эрхлэлтийг зохион байгуулахтай холбоотой хууль, эрх зүйн актууд); 2. Худалдааны үйл ажиллагаа явуулахтай холбоотой хууль, эрх зүйн актууд; 3. Худалдаа эрхлэлтийг зохион байгуулах болон үйл ажиллагаа явуулах

холбоотой хууль, эрх зүйн актууд.

БНХАУ нь 1990-ээд оны дунд үеэс дотоод худалдааг хөгжүүлэхэд дорвитой арга хэмжээг авч эхэлсэн ба бодлогын дараах асуудалд гол анхаарлаа хандуулж байна. Үүнд: - Аж үйлдвэрийн салбарын хөгжлийн удирдамжийг гаргах; - Аж үйлдвэр болон худалдааг бодлогоор зохицуулах; - Төрийн өмчит жижиглэн худалдааны байгууллагаар дамжуулан аж үйлдвэрт

нөлөөлөх;

                                                            29 www.consultant.ru 30 "Об основах государственного регулирования торговой деятельности в Российской Федерации" Федеральный закон от 28 декабря 2009 года N 381-ФЗ 31 "О защите прав потребителей" Федеральный закон от 7 февраля 1992 г. N 2300-1

Page 19: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

19  

- Жижиглэн худалдааны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад тусгай зохицуулалт хийх.

БНХАУ нь “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөт хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлдэг бөгөөд 1996 оноос буюу IX таван жилийн төлөвлөгөөнөөс (1996-2000) эхлэн дотоод худалдааны асуудалд ихээхэн анхаарал хандуулж, үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж иржээ. Эхний үед өмчлөх эрхийн харилцааг шинэчлэх, зохицуулах асуудал дээр төвлөрч байсан бол X таван жилийн төлөвлөгөөгөөр (2001-2005) БНХАУ-ын баруун хэсгийн мужуудад хөрөнгө оруулалт хийхийг дэмжих, XI таван жилийн төлөвлөгөөгөөр (2006-2010) орчин үеийн түгээлтийн системийг хөгжүүлэх, зах зээлийн шинэчлэлийг хийх асуудалд анхаарал хандуулсан.

2011 оноос XII 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төлөвлөгөөн дээр үндэслэн “Дотоод худалдааны хөгжлийн арван хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө”-г Худалдааны яамнаас боловсруулсан нь өөрчлөлт, шинэчлэлийн бодлогын үеэс хойшхи дотоод худалдааны анхны үндэсний хэмжээний тусгай төлөвлөгөө юм.

Худалдааны яам нь худалдааг хөгжүүлэхэд үндсэн чухал, стратегийн асуудлаар шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох, зөвлөх үйлчилгээ авах зорилгоор 2011 онд Эдийн засаг, худалдааны бодлогын зөвлөх хороог байгуулсан нь төлөвлөгөөг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн.

Энэхүү төлөвлөгөөг дотоод худалдааны хөгжлийн стратеги бодлогыг тодотгож, дотоод худалдааны компанийг зах зээлийн зарчмаар ажиллах үйл ажиллагааг чиглүүлж, дотоод худалдааны орчин үеийн, эрүүл тогтолцоог бий болгосноор улсын худалдааг хурдацтай хөгжүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа аж32.

Төлөвлөгөөний хүрээнд дотоод худалдааг хөгжүүлэх ерөнхий зохион байгуулалтыг хийсэн бөгөөд 8 үндсэн том ажил, 18 гол төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ салбарын эрх зүйн зохицуулалт, стандартыг шинэчлэн сайжруулах, үнийн болон татварын бодлогоор дэмжих, санхүүжилтын бодлогыг шинэчлэлийг дэмжихэд чиглүүлэх, хот, орон нутгийн газрын болон төлөвлөлтийн бодлоготой сайтар уялдуулах, онол, практикийн судалгаанд үндэслэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн.

БНХАУ нь одоогийн байдлаар дотоод худалдааны зохицуулалтын бие даасан хууль баталж гаргаагүй байгаа ба дотоод худалдааны бодлогыг хэрэгжүүлж буй эрх зүйн зохицуулалтыг дараах байдлаар ангилж болохоор байгаа юм. Үүнд: 1. Ерөнхий хууль 2. Худалдааны салбарын тусгай зохицуулалт (дэлгэрэнгүйг тайлангуудаас харна уу).

- Худалдааны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын журам - Жижиглэн худалдаачдын борлуулалтын урамшууллын журам (2006/10) - Нийлүүлэгч болон жижиглэн худалдаачдын хоорондын шударга хэлцлийн

тухай журам (2006/10) - Шууд борлуулалтын зохицуулалтын тухай журам (2005/11)

                                                            

32  Уг төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 2015 он гэхэд томоохон үр дүнгүүд гарна гэж үзэж байна. Тухайлбал, өргөн хэрэглээний жижиглэнгийн барааны эргэлт 32 их наяд юань, жилийн дундаж өсөлт 15%, дотоодын худалдаа эрхлэгчдийн тоо 130 саяд хүрч, үүнээс 100 орчим сая нь хот суурин газар ажиллаж, жилийн дундаж өсөлт 5 саяас дээш, интернэт худалдааны жилийн дундаж өсөлт 30 хувиас дээш болно гэсэн урьдчилсан тооцоо хийжээ.

Page 20: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

20  

- Пирамид борлуулалтыг хориглох тухай зохицуулалт - Худалдааны франчайзын журам (2007/05) - Гялгар уутыг үйлдвэрлэх, худалдах, ашиглах тухай (2008/06)

3. Стандарт

Япон Улсын дотоод худалдааны бодлогыг Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яам боловсруулан хэрэгжүүлдэг ба тус яамны худалдаа, мэдээллийн бодлогын хороо нь энд голлох үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү хорооны дэргэд Худалдаа, дистрибьютер, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын бодлогын групп ажиллах ба Дистрибьютер, логистикийн бодлогын газар; Худалдаа ба хэрэглэгчийн харилцааны бодлогын газар; Худалдааны хяналтын газар; Барааны аюулгүй байдлын газар, найман хэлтэстэй үйл ажиллагаа явуулдаг.

Япон Улсын Худалдааны хууль33 нь ХБНГУ-ын худалдааны хуулийн үндсэн дээр 1899 онд батлагдсан34 ба 2005 оноос хойш энэ хууль дээр нилээд их ажиллаж, төрөлжүүлэн ангилаад байгаа ажээ. Тухайлбал, 2005 онд корпораци гэсэн 2 дугаар хэсгийг хүчингүй болгосон бөгөөд одоо Компанийн тухай хуулиар35 зохицуулалт хийж байна. 2008 онд худалдааны акт гэсэн хэсгээс даатгалтай холбоотой заалтыг хүчингүй болгож бие даасан Даатгалын актыг36 гаргасан. Одоогийн мөрдөгдөж буй худалдааны хууль нь нийтлэг үндэслэл, худалдааны акт, далайн тээвэр гэсэн гурван үндсэн хэсэг, 851 бүлэгтэй болсон. Түүнчлэн Япон Улс нь жижиглэн болон бөөний худалдааг тусгайлан зохицуулах хуулиудтай. Тухайлбал:

- Жижиглэнгийн худалдаачдын үйл ажиллагаа явуулах боломжийг хангах, саад бэрхшээлийг арилгах, улмаар эдийн засгийн хөгжилд зохистой хувь нэмэр оруулах зорилгоор 1949 онд “Жижиглэнгийн худалдааны зохицуулалтын тусгай арга хэмжээний тухай хуулийг37” гаргасан.

- Жижиг, дунд хэмжээний жижиглэн худалдааны дэлгүүрийг дэмжих, худалдааны дүүргийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, үндэсний эдийн засгийг дэмжих зорилгоор 1973 онд Жижиг жижиглэнгийн бизнесийг дэмжих тухай хуулийг 38 баталжээ.

- Бөөний худалдааны зах зээлийг хөгжүүлэх, шинэ хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтыг оновчтой болгох замаар ард иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилгоор 1971 онд Бөөний худалдааны зах зээлийн тухай хуулийг39 батлан гаргажээ.

- Жижиглэн худалдааны томоохон дэлгүүрийг тодорхой байршилд төлөвлөлттэй байгуулж зохистой хөгжүүлэх, ойр орчмынх нь хүмүүсийн амьдралын орчныг хамгаалах, улмаар улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор 1998 онд “Том хэмжээний жижиглэн худалдааны дэлгүүрийн байршлын тухай хуулийг40” баталжээ.

АНУ-ын хууль эрх зүйн тогтолцоо нь бусад ихэнх улс үндэстнийхийг бодвол илүү олон давхаргаас бүрддэг. Энэ нь нэг талаас хууль тогтоомжоо холбооны болон муж улсын                                                             33 Commercial code of Japan,1899 34 1) нийтлэг үндэслэл, 2) корпораци, 3) худалдааны акт, 4) вексель болон өрийн бичиг, 5) далайн тээвэр гэсэн 5 үндсэн хэсэгтэй, 689 бүлэгтэй байсан. 1950 онд уг хуульд АНУ-ын корпорацийн тухай хуулиас хэд хэдэн гол заалтыг нь тусгаж нэмэлт өөрчлөлт оруулсан. 35 Law No.86, 2005 36 Law No.56, 2008 37 Retail trade adjustment Special Measures Law (No. 155, April 1, 1949) 38 Small Retail Business Promotion Act (Law no.101, September 29, 1973) 39 Wholesale Market Act (Act issue 55, April 3, 1971) 40 Large-Scale Retail Stores Location Law (Law no.91, June 1, 1998)

Page 21: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

21  

гэж хуваадагтай холбоотой юм. Худалдааны салбарын хуулийг голчлон холбооны хэмжээнд ашигладаг тул нэгдсэн хууль (Uniform law) байдаг онцлогтой. АНУ-ын Худалдааны нэгдсэн хууль41 нь Нийтлэг үндэслэл, Борлуулалт болон түрээс, Мөнгө зээлийн гүйлгээ, Банк болон хөрөнгийн шилжүүлэг, Аккредитив, Бөөний худалдаа, Бичиг баримт, Хөрөнгө оруулалтын үнэт цаас, Баталгаат хэлцэл гэсэн 9 бүлэгтэй. Энэ бүтцээс харахад худалдаа хийхэд оролцож буй бүх субьектын хоорондын харилцааг зохицуулсан нилээд ерөнхий хууль бөгөөд нэмэлт өөрчлөлтийг бүлэг тус бүрээр нь тодорхой онуудад хийдэг.

Улс орнуудын туршлагаас харахад худалдааны салбарын төрийн бодлого, зохицуулалт нь дараах арга хэмжээнд чиглэсэн цогц байх шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Үүнд:

1. Худалдааны дэд бүтцийг бий болгох (хүн амыг чанартай, аюулгүй бараагаар тасралтгүй хангах; жижиг, дунд, том худалдааны хэлбэр, төрлийг уялдуулан хөгжүүлэх);

2. Худалдааны барилга байгууламж нь ард иргэдийн тав тух, аюулгүй байдлыг хангаж байх;

3. Хэрэглэгчдийн эрх, аюулгүй байдлыг хангаж байх; 4. Шударга өрсөлдөөний орчныг бий болгох; 5. Үйлдвэрлэл, худалдааны байгууллагын хамтын ажиллагаа, инновацийг дэмжих 6. Стратегийн гол барааны үнийг боломжийн түвшинд, тогтвортой байлгах; 7. Хууль эрх зүйн шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчсөн

тохиолдолд авах арга хэмжээ тодорхой байх гэх мэт.

2.2. Төрийн хяналт шалгалт, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийн бодлого, зохицуулалт

Төрийн хяналт шалгалт

Бидний судалгааны обьект болох орнуудаас ОХУ нь бие даасан төрийн хяналт шалгалтын хуультай, түүнийг хэрэгжүүлэх бие даасан албатай байгаа юм.

ОХУ нь “Төрийн болон орон нутгийн засаг захиргааны хяналтыг хэрэгжүүлэх үед хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхлэгчдийн эрхийг хамгаалах тухай” 42 хуулийг 2008.12.26-нд шинэчлэн найруулж баталсан. 4 бүлэг, 27 зүйлтэй. Уг хуулийн дагуу Холбооны хүний сайн сайхан, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналтын; Холбооны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хяналтын; Холбооны хөдөлмөр, ажил эрхлэлтийн; Холбооны байгал орчны хяналтын; Холбооны экологи, технологи, атомын хяналтын; Холбооны татварын; Холбооны цагаачлалын албадууд болон Холбооны техникийн зохицуулалт, хэмжилзүйн агентлаг холбогдох хяналтыг тавих эрхтэй.

Дээрх албадуудаас хүний сайн сайхан, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналтын алба (цаашид Роспотребнадзор) нь дотоод худалдааны хяналтын гол үүргийг гүйцэтгэж байна 43.

Төрийн хяналт (шалгалт), орон нутгийн засаг захиргааны хяналт хийх үед хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхлэгчдийн эрхийг хамгаалах болон төрийн хяналт

                                                            41 Uniform commercial code, 1952 42"О защите прав юридических лиц и индивидуальных предпринимателей при осуществлении государственного контроля (надзора) и муниципального контроля" Федеральный закон от 26 декабря 2008 г. N 294-ФЗ 43 http://rospotrebnadzor.ru/

Page 22: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

22  

(шалгалт), орон нутгийн засаг захиргааны хяналт хийх харилцааг зохицуулах зорилготой. Уг хуулиар:

1. хуулийн этгээд болон хувиараа аж ахуй эрхлэгчдэд төр болон орон нутгаас тавих хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулах, хийх;

2. хяналт шалгалтыг зохион байгуулах, хийх үед төрийн болон орон нутгийн хяналтын байгууллагуудын хоорондын уялдаа холбоо ямар байх;

3. төрийн болон орон нутгийн хяналтын байгууллага болон хяналт хийх эрх бүхий этгээдийн эрх, үүрэг;

4. төрийн болон орон нутгийн хяналт хийх үед хуулийн этгээд болон хувиараа аж ахуй эрхлэгчдийн эрх, үүрэг ямар байх, түүнчлэн тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах аргыг тодорхойлсон.

Төрийн хяналтыг төлөвлөгөөт хуваарьтайгаар болон төлөвлөгөөт бус байдлаар хийхээр дээрх хуульд заасан. Хяналтыг баримт бичгийг үндэслэн эсвэл ажлын байран дахь шинжилгээ хийх байдлаар тавьдаг44.

Түүнчлэн худалдааны процесст тодорхой хяналтуудыг тавьдаг бөгөөд барааг борлуулах үед худалдаа-технологийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагуудыг тодорхой эрх зүйн актуудаар зохицуулж өгсөн байдаг45.

БНХАУ-ын хувьд иргэдийг эрүүл, аюулгүй бараагаар хангахын тулд барааны чанарын хяналт дээр ихээхэн анхаарал тавьдаг. Энэхүү үүргийг Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий захиргаа 46 гүйцэтгэх ба Хуулийн; Чанарын удирдлагын; Хэмжилзүйн, Шалгалт, хорио цээрийн бүрдүүлэлтийн; Эрүүл ахуй хорио цээрийн хяналтын; Хяналт шалгалтын, Ургамал, амьд амьтны хорио цээрийн хяналтын, Барааны чанарын хяналтын; Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хяналтын газрууд болон экспорт, импортын хүнсний аюулгүй байдлын; Тусгай тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын хороодтойгоор үйл ажиллагаа явуулдаг.

Дээрх хяналтын субьектууд нь дараах хууль эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог байна. Үүнд:

- Хүнсний эрүүл ахуйн тухай хууль (2007.09.05) - Хэмжил зүйн тухай хууль (2007.08.15) - Стандартчлалын тухай хууль, түүний хэрэгжүүлэх журмууд (2007.08.17) - Бүтээгдэхүүний чанарын тухай хууль (2007.08.17) - Чанарын доголдолтой тээврийн хэрэгслийг буцаан татах захиргааны журам

(2008.03.04)

Худалдааны яамны дэргэд яамны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор хяналт шалгалтын хороо, түүнчлэн зах зээлийн хяналтын газартай.

Зах зээлийн хяналтын газар нь зах зээлийн нөхцөл байдлыг хянах, хууль эрх зүйн актаар зохицуулах, дэг журамтай тогтвортой байлгах, хуурамч бараа бүтээгдэхүүнийг

                                                            44 баримт бичгийг үндэслэн эсвэл ажлын байран дахь шинжилгээ нь ажлын 20 хоногоос илүүгүй байх; жижиг аж ахуйн нэгж дээр хийх төлөвлөгөөт хяналт нь жилд 50 цагаас, бүр жижиг бол 15 цагаас илүүгүй байх; түүнчлэн аюул осол гарах магадлал өндөр аж ахуйн нэгж дээр байнгын хяналт тавихаар хуульд заасан. 45  Тухайлбал, Тамхины төрлийн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын тухай хууль, Жимс, ногооноос гарган авсан жүүсний техникийн зохицуулалтын тухай хууль, Сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын тухай хууль, Согтууруулах болон спирт агуулсан бүтээгдэхүүн, этилийн спиртийн үйлдвэрлэл, эргэлтийн төрийн зохицуулалтын тухай хууль, Агрохимийн болон пестицидийн аюулгүй эргэлтийн тухай хууль, Сэтгэцэд нөлөөлөх бүтээгдэхүүн болон мансууруулах бодисын тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарын тухай хууль, Пиво, түүний үндсэн дээр хийсэн ундааны жижиглэн худалдаалалт, хэрэглээг хязгаарлах тухай хууль, Эм, эмийн бүтээгдэхүүний эргэлтийн тухай хууль гэх мэт. 46 General Administration of Quality Supervision, Inspection and Quarantine of the People's Republic of China 

Page 23: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

23  

үйлдвэрлэх, худалдаалахгүй байлгах зорилгоор холбогдох газруудтай хамтран ажиллах, дотоод болон гадаад худалдааг дэг журамтай байлгах, шударга худалдааг дэмжих, хуулийг хэрэгжүүлэхийн тулд зөвлөгөө өгч хяналт тавих, арилжааны зээлийн системийг бий болгоход холбогдох бодлого боловсруулж арга хэмжээ авах, нийлүүлэгч болон жижиглэнгийн худалдаачдын хооронд шударга хэлцэл хийхийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангахад оролцох зэрэг олон чиг үүрэгтэй ажилладаг47.

Мөн БНХАУ-ын засгийн газраас үндэсний томоохон жижиглэн худалдаачдыг төрүүлж, тэдгээрээр дамжуулан худалдаанд хяналт тавих зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, үндэсний томоохон сүлжээгээр дамжуулж худалдаа эрхэлснээр хүнсний худалдаа нэгдсэн зохицуулалтад орж, хүнсний аюулгүй байдлыг хангана гэж үзэж байгаа аж.

БНХАУ-д зөрчил гаргасан этгээдэд оногдуулах хариуцлага маш өндөр тухайлбал, аль нэг дэлгүүрт иргэдийн гомдлоор болон гэнэтийн шалгалт хийгээд, тэнд гарал үүсэл нь тодорхойгүй хуурамч бүтээгдэхүүн зарсан байхад тэр дэлгүүрийн бүх бараа, эд хогшлыг нь хураан авч, улсын орлого болгоод, зөрчил гаргасан этгээдэд дахин дэлгүүр ажиллуулахыг хориглосон арга хэмжээ авч, энэ авсан арга хэмжээнийхээ талаар бусдын ой тойнд ортол нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг. Ийм нөхцөлд дахин тийм зөрчил гаргах зүрхтэй хүн байхгүй болдог юм байна.

Япон Улсад Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Худалдаа, мэдээллийн бодлогын хорооны дэргэд Худалдаа, дистрибьютер, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын бодлогын групп ажилладаг бөгөөд энэ группын харьяанд Худалдаа ба хэрэглэгчийн харилцааны бодлогын газар, Худалдааны хяналтын газар, Барааны аюулгүй байдлын газар ажиллаж худалдааны процесст хяналт тавьдаг48.

Түүнчлэн тус яамны дэргэд Худалдааны хяналтын газар нь хяналтын бодлогын; худалдааны лицензийн; гарал үүсэл гэрчлэлтийн; ХАА-н болон загасан бүтээгдэхүүний; худалдааны хамгаалалтын (демпинг, татаас, хамгаалалтын арга хэмжээ); экспортын хяналтын бодлогын; судалгаа болон төлөвлөлтийн хэлтсүүдтэйгээр худалдаанд хяналт тавин ажиллаж байна.

Япон Улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны газруудын бүтэц, чиг үүргээс харахад Худалдаа ба хэрэглэгчийн харилцааны бодлогын газар нь микро түвшний буюу худалдааны процессын үед хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаас нь хяналт тавьж ажилладаг бол Худалдааны хяналтын газар нь макро түвшний бодлого боловсруулж хэрэгжүүлэх чиглэлээр ажилдаг гэж хэлж болно.

ХБНГУ, АНУ зэрэг орнуудад төрийн хяналтыг тухайн чиглэлийн яамны дэргэдэх газрууд хариуцдаг бөгөөд худалдааны байгууллагын дотоод хяналтын систем сайн хөгжсөн. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны чиглэлээс нь хамааран тодорхой асуулгатай хяналтын хуудсыг49 аж ахуй эрхлэгчдэд тарааж, энэ хуудсаар үнэлгээ хийх ба эрсдлийн зэргээс нь хамааран холбогдох чиглэлийн мэргэжлийн экспертүүд 50                                                             47http://english.mofcom.gov.cn/departments/sczxs2/ 48http://www.meti.go.jp/english/ 49 Хяналтын хуудас нь хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах зорилготойгоос гадна хэд хэдэн ач холбогдолтой гэж үздэг. Тухайлбал, хяналтын хуудсаар дамжуулж хууль тогтоомж, стандартыг аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах, хяналтын хуудсыг хяналт шалгалт хийхээс өмнө аж ахуй эрхлэгчдэд урьдчилан хүргэснээр дотооддоо зөрчлөө илрүүлж засах боломжтой. Энэ бүхэн нь хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэл үйлчилгээнээс шалтгаалж байгал орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, цаашилбал иргэд, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлдэг аж. 50 Хүнсний эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлэх 3 шатны сургалтад хамрагдаж, шалгалт өгсөн эрх бүхий хүнсний хяналтын мэргэжилтэн хийдэг.

Page 24: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

24  

хяналт шалгалтыг хийж, зөвлөмж өгөх ба дутагдлыг арилгах тал дээр хамтран ажилладаг.

Түүнчлэн үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд бөөний төвүүд болон жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж, захиалгын дагуу бараа нийлүүлэх ба дотоод хяналтыг хамтран хэрэгжүүлдэг. Тухайлбал, ХБНГУ-д жижиглэнгийн худалдаачид хүнсний барааны хадгалалтын хугацаа дуусахаас 2 сарын өмнө тухайн барааны талаар бөөний төв болон үйлдвэрлэгчид мэдэгдэх ба бараа борлогдохгүй тохиолдолд хугацаа дуусахаас 1 сарын өмнө барааг эргүүлэн татаж халамжийн төвүүдэд үнэгүй тараах ажлуудыг хийдэг аж. Эндээс дэлгүүрт хугацаа дуусч чанар муудсан бараа худалдаалагдаж, хэрэглэгчийн эрх ашгийг хохирооно гэсэн ойлголт байдаггүй байна. Томоохон бөөний төв, сүлжээ дэлгүүрүүд нь үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулж, тэдний барааг борлуулахад ихээхэн эрсдэлтэй байна гэж үзэж байгаагаас голчлон өөрийн фермер, үйлдвэртэй болох хандлагатай байгаа бөгөөд ингэснээр хүнсний бүтээгдэхүүн олон гараар дамжиж аюулгүй байдлын эрсдэл үүсгэхгүй, буух эзэнтэй буцах хаягтай болдог аж.

Монгол Улс 2003 онд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг баталж, хяналтын чиг үүргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хэрэгжүүлж байна. Улс орнуудын дотоод хяналтын туршлагыг 2011 оноос нэвтрүүлж, дотоод худалдааны хяналтыг “Хяналтын хуудас”-аар хийж байгаа юм51.

Судалгаанаас харахад Мэргэжлийн хяналт нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэглэгчийн эрхийг хамгаалахад чиглэгддэг бол төрийн хяналт шалгалт нь төрийн байгууллагын албан тушаалтныг зөрчил гаргуулахгүй байхад чиглэгддэг. Гэтэл манайд мэргэжлийн хяналт, төрийн хяналт нэг дор төвлөрч гажуудал үүсгэж байна.

Түүнчлэн хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага нь ерөнхий байхаас гадна улс, нийгэмд үзүүлсэн хор, нөлөө, шударга бусаар олж болох ашгийн хэмжээ зэргээс хамаарч янз бүр байдаг. Гэтэл манайд мөрдөгдөж байгаа хуулиудад түүнийг зөрчсөн нөхцөлд ямар арга хэмжээ авах талаар хангалтгүй заасан ба хүлээлгэх хариуцлага нь чанга биш учраас дахин зөрчил гарах нь их байдаг.

Түүнчлэн улс орнуудын туршлагаас харахад хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй архи, тамхи, эмийн бүтээгдэхүүний худалдаанд төрийн хяналтыг онцгойлон хийж байна. Тухайлбал, Скандиновын орнуудад архи, согтууруулах ундааг зөвхөн төрийн өмчит компаний дэлгүүрүүдээр борлуулдаг учраас бүх орлого нь төсөвт ордог52.

Архи, согтууруулах ундаа борлуулдаг төрийн өмчит компани нь Норвегид Эрүүл мэндийн яамны, Финландад Нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн яамны, Исландад Сангийн яамны харьяанд хяналттай ажилладаг байна.

                                                            51 Хяналтын хуудсаар худалдаа эрхлэгчийг үнэлж 41-60 оноо авсан бол их эрсдэлтэй, 21-40 оноо авсан бол дунд эрсдэлтэй, 20-оос доош оноо авсан бол бага эрсдэлтэй гэж тогтоодог. 52 Архи, согтууруулах ундааны борлуулалтыг төр эзэмшилдээ байлгах нь хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, архи, согтууруулах ундаа зарж ашиг олох гэсэн хувь хүний сэдлийг байхгүй болгодог. Төрийн нэгдсэн хяналт тогтож, чанарын баталгаатай болдог аж.

Page 25: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

25  

Шударга өрсөлдөөн

Гадаад орнуудын туршлагаас харахад шударга өрсөлдөөний бодлого, зохицуулалтын асуудалд чухал ач холбогдол өгдөг бөгөөд тусгайлсан хуультай, түүнийг хэрэгжүүлэх бие даасан нэгжтэй байна (Хүснэгт 2.2).

Хүснэгт 2.2. Шударга өрсөлдөөн

Улс орнууд

Хариуцаж буй нэгж

Хууль, батлагдсан

он Бүтэц Зорилго

Монгол Улс

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Өрсөлдөөний тухай хууль 2010.06.10

5 бүлэг, 28 зүйл

Аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах

ОХУ Монополийн эсрэг алба

(салбараар)

Өрсөлдөөний тухай хууль 2006.07.26

10 бүлэг, 54 зүйл

ОХУ дахь эдийн засгийн үйл ажиллагааны эрх чөлөө, барааны чөлөөт эргэлтийг хангах, өрсөлдөөнийг хамгаалах, барааны зах зээлийн эрүүл ажиллах нөхцлийг бүрдүүлэх

БНХАУ

Үйлдвэр, худалдааны

төрийн захиргааны байгууллага (монополийн эсрэг болон шударга бус өрсөлдөөний эсрэг хууль

сахиулах хороо)

Шударга бус өрсөлдөөний эсрэг хууль 1993.12.01

5 бүлэг, 33 зүйл

Социалист зах зээлийн эдийн засгийн эрүүл хөгжлийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг хамгаалан дэмжих, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах

Япон Улс

Шударга худалдааны

комисс

Шударга худалдааг дэмжих,

монопольт эрхийг

хориглох тухай хууль

1947.04.14

12 бүлэг, 118 зүйл

Монополь, шударга бус худалдааг хориглох, эдийн засгийн эрх мэдлийн хэт их төвлөрлөөс урьдчилан сэргийлэх, шударга, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгчдийн бүтээлч санаачлагыг дэмжих, хэрэглэгчдийн ашиг сонирхлыг хүндэтгэх

АНУ

Хуулийн департмент

(Монополийн эсрэг алба- антитраст)

Өрсөлдөөний тухай хууль 1890, 1914

Sherman Act, Clayton Act, Холбооны худалдааны комиссийн

акт53

Монополь байдалтай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, худалдааг хууль бусаар хязгаарлах, компаниудын нэгдэл, холбоо бий болох, үнийн хувьд ялгаварлан гадуурхах үйл ажиллагааг зохицуулах

ХБНГУ Өрсөлдөөний

газар

Шударга бус өрсөлдөөний тухай хууль 1909 (1999)

1909 оны хууль, 1999 оны нэмэлт өөрчлөлт

Өрсөлдөөнийг хязгаарласан хэлцэл, давамгай байдалтай аж ахуйн нэгж, нэгдлийг хянах хяналт зэрэг нилээд өргөн хүрээтэй.

Сингапур Улс

Өрсөлдөөний хороо

Өрсөлдөөний тухай хууль 2004.09.21

6 хэсэг, 94 зүйл

Өрсөлдөөний хорооны үйл ажиллагааг тодорхой болгох, шударга бус өрсөлдөөний нөхцөл байдал, түүнийг хянан шийдвэрлэх

Улс орнуудын шударга бус өрсөлдөөн, монопольт эрхийг таслан зогсоох зохицуулалт нь шударга бус өрсөлдөөнөөс бусад худалдаа эрхлэгчдийг хамгаалах, томоохон худалдаа эрхлэгчид зах зээл дээр давамгай байдлаа тогтоохоос сэргийлэх, шударга

                                                            53Холбооны худалдааны комиссын акт 1914 онд батлагдсан. Уг актаар Холбооны Худалдааны Комиссыг байгуулж, шударга бус өрсөлдөөн бий болгосон, эсвэл арилжаанд сөргөөр нөлөөлж буй этгээдэд захиргааны арга хэмжээ авах эрхтэй болохыг тодорхойлсон.

Page 26: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

26  

өрсөлдөөнд харшаар нөлөөлөх зорилгоор нэгдэн нийлэх, хуйвалдахаас урьдчилан сэргийлэх, давамгай байдлаа урвуулан ашиглахыг хориглох, буруу зар сурталчилгаа явуулахыг хориглоход чиглэгдэж байгаа бөгөөд дараах нийтлэг зохицуулалттай байна (Хүснэгт 2.3). (Дэлгэрэгүйг үндсэн тайлангаас үзнэ үү)

Хүснэгт 2.3. Шударга өрсөлдөөний нийтлэг зохицуулалт, онцлог

Улс орнууд

Зүй ёсны монополь

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч

Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг хориглох Картель Бие даасан

(дангаараа) Төр

Монгол Улс

Өрсөлдөөний хууль, журам

Дангаараа болон хамтран 1/3

Өрсөлдөөний хууль

Өрсөлдөөний хууль Өрсөлдөөний

хууль

ОХУ Зүй ёсны

монополийн тухай хууль

Дангаараа - 50 Хамтран - ялгаатай

Өрсөлдөөний хууль

Зүй ёсны монополийн тухай Өрсөлдөөний хууль

Өрсөлдөөний хууль

БНХАУ Монополийн эсрэг хууль

Дангаараа - 50 Хамтран - 2-2/3,

3-3/4

Монополийн эсрэг хууль

Өрсөлдөөний хууль Монополийн эсрэг хууль

Япон Улс

Шударга худалдааг дэмжих,

монопольт эрхийг хориглох

тухай хууль(ШХДМЭХ)

Маш нарийн заалттай

ШХДМЭХ

ШХДМЭХ Монополийн эсрэг

хууль Шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан

сэргийлэх тухай хууль

ШХДМЭХ Монополийн эсрэг хууль Шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

АНУ Тухайн

тохиодлыг харгалздаг

Шерман акт: Зах зээлийн 50-

60 ЗЗТ буруу ашигласан

Клайтон Шерман

Клайтон, Робинсон Патманы

laissez-faire

ХБНГУ Салбар хуулиар зохицуулдаг

Дангаараа 1/3 Хамтран - 3-50,

5-2/3

Шударга бус өрсөлдөөний тухай хууль

Шударга бус өрсөлдөөний тухай

хууль Хяналт

Тайлбар: Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ (МУ-ын өрсөлдөөний хууль).

Компаниуд картель үүсгэн эсвэл дангаараа, мөн төрийн байгууллага тендерт ялагчийг шууд тодруулах зэрэг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг хуулиар хориглодог ч тэдгээрийг илрүүлэх, нотлох тал дээр хүндрэлтэй байдаг гэдгийг судлаачид тэмдэглэдэг.

Хэрэглэгчийн эрх

Улс орнууд хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхдээ голчлон бие даасан нэгж, хуультай (хүснэгт 2.4) байгаа бөгөөд хуулиар улс орнууд хэрэглэгчийн үндсэн 8 эрх болон худалдагч, худалдан авагчийн хоорондын харилцаа, худалдах-худалдан авах тухай гэрээний нөхцөлүүд, бараа, бүтээгдэхүүний чанар, шаардлага, хариуцлага хүлээлгэх асуудал зэргийг хуульчилжээ.

Page 27: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

27  

Хүснэгт 2.4. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого, зохицуулалт

Улс орнууд

Нэгж Хууль Бүтэц Зорилго

Монгол Улс

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө

газар

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай

хууль 2003.12.26

5 бүлэг, 21 зүйл

бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх болон

үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах

ОХУ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбооны

хяналтын алба

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай

1992.02.07

3 бүлэг, 46 зүйл

Бараа худалдах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үед хэрэглэгч

болон бэлтгэн нийлүүлэгч, гүйцэтгэгч, худалдагчийн хооронд үүссэн харилцааг зохицуулах

БНХАУ Үйлдвэр, худалдааны төрийн захиргааны

байгууллага

Хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалах

тухай 1993.10.31

8 бүлэг, 55 зүйл

Хэрэглэгчийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах, нийгэм-эдийн засгийн дэг

журмыг сахиулах

Япон Улс Хэрэглэгчийн

бодлогын зөвлөл

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай суурь хууль 1968

4 бүлэг, 29 зүйл

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, дэмжихтэй холбоотой цогц бодлогыг

хөхүүлэн дэмжих

АНУ

Холбооны худалдааны комисс

(хэрэглэгчийг хамгаалах хороо)

Холбооны худалдааны

комиссийн хууль 1914,

“Лимон” хууль 1975

Тус хуулийн Хэсэг 5-д

Худалдаа эрхлэгчдийг шударга бус болон хуурамч үйлдэл гаргаж, хэрэглэгчдийг хохироохыг

хориглосон. Автомашины аюулгүй байдлын стандартыг тогтоох байдлаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах.

ХБНГУ

Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Холбооны яам

ЕХ-ны Хэрэглэгчдийн

эрхийн удирдамжийн

хэрэгжилтийн тухай хууль

2013.06.14 (2014.06.13)

Цахим худалдааны асуудалтай холбогдон гарч ирсэн.

Хамгийн чухал өөрчлөлтүүд: -3 төрлийн гэрээ

-Төлбөрт үйлчилгээ - Эргүүлэн авах эрх

Дээрх орнуудаас Япон Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого нилээд онцлогтой, тодорхой үе шаттай байна. Тус улсад хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал 1950-1960-аад оны үед эдийн засгийн өндөр өсөлтийг хангах, аж үйлдвэрийг хурдацтай хөгжүүлж, өргөтгөх явцад гологдол бүтээгдэхүүн, хуурамч шошготой бараа нилээд их гарч хэрэглэгчдийг хохироож байсан үеэс эхэлсэн. 1968 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай суурь хуулийг гаргаж, 1970 онд хэрэглэгчидтэй харилцах үндэсний төвийг байгуулж байжээ54.

1980-аад оноос хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хэрэглээний зээлийн гүйлгээ, түүнийг хэрэгжүүлэх гэрээг оновчтой болгох арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.

1990-ээд оноос хэрэглэгч, бизнесийн байгууллага хоорондын харилцааг зохицуулахад ихээхэн анхаарч,1990 онд хэрэглэгчийн боловсролын үндэсний институт бий болж, ард иргэдэд хэрэглээний боловсрол олгох ажлуудыг идэвхитэй хийсэн. 1994 онд барааны чанар, аюулгүй байдлын хариуцлагын тухай хуулийг гаргаж үйлдвэрлэгчдийг барааны чанар, аюулгүй байдлыг хангуулахад анхаарчээ55.

2000 оны үед хэрэглэгч, аж ахуй эрхлэгчдийн хооронд хийсэн гэрээ цуцлагдах, хүчингүй болох зэргээс хэрэглэгчийн эрх хохирох асуудал нилээд гарч байсан учраас Хэрэглэгчийн гэрээний тухай хууль, хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаалах,

                                                            54 1970-аад оны үед олон үет сүлжээний маркетинг зэрэг борлуулалтын янз бүрийн аргууд бий болж, худалдан авалтын төлөв байдалд өөрчлөлт орсоноос үүдэн хэрэглэгчийг хамгаалах бодлого, зохицуулалт хэрэглэгчийг аюулгүй, найдвартай бүтээгдэхүүнээр хангахад чиглэгдэж байсан. 55 Уг хуулиар хэрэглэгчид нь үйлдвэрлэгчийн баталгаагүй бүтээгдэхүүнээс болж эрүүл мэнд, амь нас, хөрөнгө санхүүгээр хохирсон бол тухайн хохирлыг үйлдвэрлэгч барагдуулахаар заасан.

Page 28: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

28  

шударга бусаар хуйвалдах зэрэг асуудлыг мэдээлсэн этгээдийг хамгаалах зорилгоор Мэдээлэгчийг хамгаалах тухай хуулийг 2004 онд баталсан.

Дээрх хууль эрхзүйн актын хэрэгжилтийг хангуулах зорилгоор ерөнхий сайдаар ахлуулсан Хэрэглэгчийн бодлогын зөвлөл ажилладаг. Холбогдох яам, агентлагууд нь өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хэрэглэгчийн бодлого явуулдаг56.

Хэрэглэгчийн асуудал эрхэлсэн үндэсний төв (цаашид ХАЭҮТ)-ийг 2003 онд бие даасан статустайгаар байгуулсан. ХАЭҮТ нь орон даяар ажиллаж буй хэрэглэгчийн зөвлөгөө өгөх төвүүдийг дэмжих, холбогдох мэдээллээр хангах, гомдол хүлээн авах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. ХАЭҮТ нь бусад хэрэглэгчийн зөвлөгөө өгөх төвүүдтэй PIO-NET сүлжээгээр холбогдсон байх ба хэрэглэгчдийн төвүүдээс мэдээллийг цуглуулан шинжлэх, үнэлдэг.

Түүнчлэн хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр маш олон ажлуудыг хийдэг57.

МУ-д хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн үндэс бүрдсэн ч хуулийн хэрэгжилт үндэсний болон орон нутгийн хэмжээнд хангалтгүй байна. Энэ нь нэгд, уг чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага, салбар нэгжийн хувьд үйл ажиллагааны чадавхи сайн бүрдээгүй, хоёрт, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа нь нийгэмд хуурамч, чанарын шаардлага хангахгүй бараа, ажил, үйлчилгээ ихээр гарах нөхцөл бий болж, улмаар хэрэглэгч зах зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцүүлэн хямд, аюулгүй, чанартай бараа, ажил, үйлчилгээ сонгон авах боломжийг бууруулж байгаатай холбоотой гэж хэлж болно.

Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалах, улмаар худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүн, мэдээлэл хангамж зэрэг бүх салбарт хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд хор хөнөөлгүй, хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй тогтолцоо бий болгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг шинэ шатанд гаргах шаардлага бий болж байна.

2.3. Нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчдын үйл ажиллагааны бодлого, зохицуулалт

ХАА-н түүхий эдийн худалдааны бодлого, зохицуулалт: Улс орнуудын ХАА-н бодлогыг судалж үзэхэд түүхий эдийн худалдааг дагнан зохицуулсан арга хэмжээ тун цөөн бөгөөд дийлэнхдээ ХАА-н салбарыг бүхэлд нь дэмжсэн бодлогыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, 1.3 тэрбум хүн амтай БНХАУ-ын ХАА-н салбарын нэн тэргүүний зорилт нь хүн амын хүнсний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангахад чиглэдэг тул хүнсний аюулгүй байдалд чухал үүрэгтэй гол нэрийн хүнсний барааны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд голчлон анхаарч, ХАА-н түүхий эдийн худалдааг дэмжих, хөгжүүлэх асуудал дараагийн шатны зорилтод тооцогдож байна.

                                                            56 Шударга худалдааны комисс (JFTC), Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яам (METI), Дотоод хэрэг, харилцаа холбооны яам (MIC), Хууль зүйн яам (MOJ), Эрүүл мэнд, хөдөлмөрийн яам (MHLW), ХАА, ой, загас агнуурын яам (MAFF), Үндэсний бодлогын агентлаг (NPA), Санхүүгийн үйлчилгээний агентлаг (FSA), Газар, дэд бүтэц, тээврийн яам (MLIT) 57 Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь улсынхаа өнцөг булан бүрт байгаа багш нарыг хэрэглэгчийн боловсролын сургалтанд өргөнөөр хамруулж, тэднээр дамжуулан орон даяар хэрэглэгчийн боловсрол олгох чиглэлд хүчин чармайлт гаргаж байна. Мөн хэрэглэгчид, тэр дундаа ахмад настнуудад учирч буй хүндрэлтэй асуудлууд дээр тайлбар гаргах, зөвлөлгөө өгөх ажлуудыг их зохион байгуулдаг. Үүнээс гадна, Хэрэглэгчийн боловсролын үндэсний институт нь хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэхийн тулд эрдэмтэн судлаачид, хэрэглэгчдийн байгууллага, сайн дурын болон бусад байгууллагатай хамтран холбогдох сургалт, судалгаа, уулзалт, семинаруудыг явуулах, мөн сургалт, сурталчилгааны материалуудыг бэлтгэх, орон нутгийн болон хилийн чанадын мэдээллийн сүлжээг бий болгох зэрэг ажлуудыг хийж байна.

Page 29: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

29  

Нэр бүхий орнуудын ХАА-н салбарт хэрэгжүүлж буй бодлого, дэмжлэгийн арга хэмжээг нэгтгэн үзвэл дараах хэлбэрүүдтэй байна. Үүнд:

- Шууд болон шууд бус татаас (direct and indirect payment): ХАА эрхлэгчдийн орлогыг баталгаажуулах, зардлын ачааллыг хөнгөвчлөх зорилгоор татаас олгодог. БНХАУ-д ХАА-н зардлын58 зарим хэсгийг төрөөс дааж, машин, тоног төхөөрөмж59 худалдан авахад үнийн дүнгийн 20-30 хувьтай тэнцэх татаас өгдөг. БНХАУ, АНУ, Япон улсуудад үр тариа, гахай, сүүний үхэр, хонь, рапсид, хөвөн даавуу, төмс, арвай зэрэг бараанд шууд татаас олгож байна.

- Үнийн зохицуулалт: ХАА-н бараа, түүхий эдийн үнийн дээд, доод хязгаарыг тогтоож, зах зээлийн үнэ тэрхүү түвшнээс хэтэрсэн тохиолдолд улс худалдан авч, нөөцлөх зохицуулалт юм. БНХАУ-д улаанбуудай, цагаан будаа, гахайн маханд энэхүү зохицуулалтыг ашигладаг ба доод үнийг Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн хороо жил бүр шинэчлэн тогтоодог60. Япон Улс үхэр, гахайн махны зах зээлийн үнэд зохицуулалт хийж, эдгээр барааны бөөний үнэ “тогтворжуулах доод үнэ 61 ”-ээс доош унасан тохиолдолд улс худалдан авч нөөцлөөд, зах зээлийн үнэ “тогтворжуулах дээд үнэ”-ээс давсан тохиолдолд нөөцөлсөн махаа зах зээлд худалддаг.

- Улсын нөөцөд худалдан авах зохицуулалт: БНХАУ улаанбуудай, үр тариаг нөөцөд худалдан авч, дуудлага худалдаагаар (weekly auction) гурлын болон боловсруулах үйлдвэрүүдэд буцаан худалддаг. ХБНГУ-д 2004 он хүртэл амуу тарианы доод үнийг тогтоож, нөөцөд авдаг байсан бол сүүлийн жилүүдэд зөвхөн онцгой нөхцөл үүсэн тохиолдолд хэрэгжүүлэхээр болсон. Нөөцөлсөн амуу тариаг сонгон шалгаруулах худалдаагаар (тендер) дотоод зах зээлд буцаан худалддаг. Гэхдээ тендерийн үнэ нь зах зээлийн үнийг унагахгүй байх, мөн лавлах үнэ буюу тонн тутамд 101.31 еврогоос дээш үнэтэй байх шаардлага тавьдаг.

- Хүнсний тусламжийн хөтөлбөр: АНУ-д хүнсний тусламжийн хөтөлбөрийг үнийн зохицуулалт, улсын нөөцөд бараа худалдан авах зохицуулалттай уялдуулан хэрэгжүүлдэг. Хүнсний тусламжийн төрөл бүрийн хөтөлбөрүүд нь ХАА эрхлэгчдийн орлогын баталгааг хангах, хүнсний ХАА-н барааны борлуулалтыг дэмжих, эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх чухал хэрэгсэл болдог ба ХАА эрхлэгчдээс хүнсний бараа, түүхий эдийг улс шууд худалдан авах, эсвэл бага орлоготой хүн ам, гэр бүлд жижиглэн худалдааны газруудаас хүнс худалдан авах ваучер олгох хэлбэрээр хэрэгжүүлдэг.

Даатгалын хөтөлбөр: ХАА эрхлэгчдийг төрөл бүрийн эрсдэлээс хамгаалах зорилгоор даатгалд хамруулдаг. БНХАУ-д ХАА эрхлэгчдийн даатгалд хамрагдах хүрээ маш бага боловч ган гачиг, үер усны эрсдэлд өртөх магадлал өндөр тул 2007 оноос 6 мужий хамарсан даатгалын хөтөлбөр хэрэгжүүлж, фермерүүдийн төлж буй даатгалын хураамжийн 20-30 хувийг төв, орон нутгийн захиргаанаас олгох болсон. 2011 оноос 28 мужийг хамруулах болжээ.

ХАА-н барааны нийлүүлэлтийн квот: ХАА-н зарим барааны эрэлт, нийлүүлэлтийн оновчтой харьцааг хадгалах, үнийг өндөр түвшинд барих зорилгоор зах зээлд нийлүүлэх тоо хэмжээнд хязгаарлалт тогтоох зохицуулалт

                                                            58 Түлш, шатахуун, бордоо, сав баглаа боодол, бусад материалын зардал 59 12 ангилал, 38 дэд ангилалын тоног төхөөрөмж 60 2014 оны байдлаар улаанбуудайн доод үнэ тонн тутамд 2,360 юань байхаар тогтоосон. Гахайн махны тухайд зах зээлийн үнэ үр тарианы үнээс 6 дахин бага түвшинд хүрсэн тохиолдолд улс нөөцөд худалдан авдаг. 61 2011 оны санхүүгийн жилд тогтворжуулах доод үнэ (lower stabilization price) үхрийн мах кг нь 815 иен, гахайн махны кг нь 400 иен байхаар тогтоосон

Page 30: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

30  

юм. Япон улс жилд тариалах цагаан будааны дээд хэмжээг 62 тогтоож, тариаланчиддаа хуваариладаг. Тус улсын Сүүн бүтээгдэхүүний консул63 1979 оноос хойш шингэн сүү бэлтгэлийн нийт хэмжээг сайн дураараа хязгаарлаж байгаа бол ХБНГУ мөн сүү бэлтгэлд квот тогтоодог.

ХАА эрхлэгчдийг дэмжих үйлчилгээ: Засгийн газраас ХАА эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэднийг мэдээллээр хангах, сургалт, зөвөлгөө өгөх, зах зээлд бараа, түүхий эдээ худалдахад нь дэм болох зорилгоор төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, БНХАУ-ын ХАА-н Яам ХАА эрхлэгчдэд зах зээлийн төлөв байдал, хандлага, өөрчлөлтийн талаар хурдан шуурхай мэдээлэл өгч, тэрхүү нөхцөл байдалд дасан зохицож ажиллах чадамжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “ХАА-н барааны мониторинг, анхааруулгын систем64”-г нэвтрүүлэхээр ажиллаж байна. АНУ-ын ХАА-н Яамны дэргэд “Маркетинг, үйлчилгээний хэлтэс” ажилладаг бөгөөд малчид, фермерүүдийн үйлдвэрлэл, худалдаа, маркетингийн үйл ажиллагаанд туслах, зах зээлд бараа, түүхий эдээ худалдахад нь төрөл бүрийн дэмжлэг үзүүлж ажилладаг.

Улс орнууд ХАА-н салбараа дэмжих, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр дотоод зах зээлд хандсан дээрх бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна импортын өрсөлдөөнөөс зах зээлээ хамгаалахад чиглэсэн гадаад худалдааны бодлогыг өргөнөөр ашиглаж байна.

Түгээлт, хуваарилалтын суваг, логистикийн салбарын бодлого, зохицуулалт: АНУ, ХБНГУ, Япон улсуудын газар зүйн байршил, эдийн засгийн чадавхи, дэд бүтцийн хөгжил, өрсөлдөөн, логистикийн аж ахуйн хүчин чадал, төлөвшил нь манай улсаас эрс давуутай бол ОХУ-д логистикийн үйлчилгээ сул хөгжсөн, гүйцэтгэлийн үзүүлэлтээр манай улстай ойролцоо эрэмбэлэгдэж байна.

Харин БНХАУ-ын тухайд өргөн уудам газар нутагтай, ачаа тээврийн дэд бүтэц бүс нутгууддаа харилцан адилгүй хөгжсөн, логистикийн салбар шинэ тутам хөгжиж байгаа, тус салбарт дотоодын олон жижиг компаниуд үйл ажиллагаа явуулдаг, сүүлийн жилүүдэд гадаадын компаниудын сонирхол, оролцоо нэмэгдэж байгаа зэрэг нь манай улстай төстэй боловч Логистикийн гүйцэтгэлийн индексээр дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг, логистикийн салбарыг дэмжих, зохицуулах олон арга хэмжээг хэрэгжүүлдэг нь манай улсад туршлага болох юм.

БНХАУ-д логистикийн салбарыг дагнан хариуцах байгууллага байхгүй бөгөөд засгийн газрын хэд хэдэн яам, агентлаг логистиктой холбоотой чиглэл тус бүрээ хариуцан ажилладаг. Тэдгээр байгууллагуудын үйл ажиллагааг холбох, уялдуулах үүднээс 15 яамны хамтарсан уулзалтыг жил тутамд 1-2 удаа зохион байгуулдаг65.

БНХАУ-ын засгийн газраас логистикийн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн бодлогын бичиг баримтыг гарсан бөгөөд тэдгээрт логистикийн аж ахуйн нэгжийн татварыг багасгах, үйл ажиллагааны зориулалтаар газар олгоход дэмжлэг үзүүлэх, логистикийн дэд бүтцэд хөрөнгө оруулахыг дэмжих, аж ахуйн нэгжүүд нэгдэх, хамтрах,

                                                            62 Цагаан будааны зорилтот үйлдвэрлэл 2011 онд 7,950 мянган тонн байсан бол 2012 онд 7,930 мянган тонн болгож бууруулсан 63 Japan Dairy Council буюу сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо 64 Agricultural product monitoring and early warning system 65 The 15 departments and agencies are: the Ministry of Commerce; the Ministry of Railways; the Ministry of Transport; the Ministry of Industry and Information Technology; the Civil Aviation Administration; the Ministry of Finance; the Ministry of Public Security; the General Administration of Customs; the State Administration of Taxation; the State Administration for Industry and Commerce; the General Administration of Quality Supervision; Inspection and Quarantine; the State Standardization Commission; China Federation of Logistics and Purchasing; and China Transport Association.

Page 31: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

31  

хорших замаар хүчин чадлаа бэхжүүлэхийг урамшуулах, салбарын нэгдсэн стандарттай болох, орчин үеийн агуулах, байгууламж байгуулах, интернэт, үүлэн тооцоолол, GPS, e-barcode зэргийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг дэмжихээр заасан байна.

Улс орнуудын түгээлт, хуваарилалтын сувгийн бодлого, зохицуулалт нь сувагт оролцогчдын эрх тэгш харилцааг хангах, шударга бус өрсөлдөөнөөс сэргийлэх, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч аль нэг талд давамгай байдал олгохгүй байх, мөн гадаадын өрсөлдөөнөөс дотоод зах зээлээ хамгаалахад голчлон чиглэж байна.

БНХАУ-ын түгээлт, хуваарилалтын сувгийн зарим нэг зохицуулалтын талаар авч үзвэл гадаадын компани тус улсад бөөний болон жижиглэн худалдаа эрхлэхийн тулд заасан хэмжээний хөрөнгөтэй байх шаардлагатай ба хөрөнгийн хэмжээг бүс нутаг бүрт ялгаатай тогтоодог. Гадаадын компаниуд ХАА-н салбарын химийн бүтээгдэхүүн, давс, тамхины бөөний худалдаа эрхлэхийг хориглодог бөгөөд эскпорт, импортын квоттой бараа, эм, эмийн бүтээгдэхүүн, ном, сонин, сэтгүүл, газ, автомашины бөөний худалдаа эрхлэхэд тусгай шаардлага тавигддаг. Холбогдох зөвшөөрлийг муж, орон нутгийн худалдаа хариуцсан агентлагууд олгодог.

БНХАУ-д шууд худалдаа эрхлэхийн тулд лиценз авах шаардлагатай бөгөөд зөвхөн элссэн компанийнхаа үйлдвэрлэсэн барааг худалдах ёстой. Лиценз авахын тулд арилжааны нэр хүнд сайтай, лиценз мэдүүлхээс өмнөх 5 жилд Хятадын хуулийг ноцтой зөрчөөгүй, гадаадын субьект бол гадаадад дор хаяж 3 жил шууд худалдааны чиглэлээр ажилласан туршлагатай, хөрөнгийн хэмжээ 80 сая юаниас багагүй, хуулийн дагуу холбогдох мэдээллээ танилцуулдаг, тайлагнадаг байх шаардлага тавигддаг. Гадаадын хөрөнгө оруулалттай компани шууд худалдаа эрхлэх зөвшөөрөл авахын тулд шууд худалдаа эрхлэх муж бүртээ салбар, үйлчилгээний цэг байгуулсан байх ёстой. Үйлчилгээний цэгүүд нь барааны үнэ, буцаалт, борлуулалтын дараах үйлчилгээний талаар хэрэглэгчдэд мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд орон нутгийн захиргаанаас тавих шаардлагыг биелүүлэх ёстой.

Тус улсад франчайзын харилцааг “Франчайзингийн зохицуулалт66”, “Гэрээний хууль”, “Монополын эсрэг хууль” болон шударга бус өрсөлдөөний эсрэг бусад дүрэм журмаар зохицуулдаг. Эдгээр зохицуулалтад мэдээллийн нээлттэй байдлыг хангах (information disclosure) заалт туссан байдаг бөгөөд франчайз олгогч гэрээнд гарын үсэг зурахаас дор хаяж 30 хоногийн өмнө франчайз авагчийг холбогдох бүх мэдээллээр хангасан, тодорхой маягтуудыг бөглөж илгээсэн байх ёстой. Буруу мэдээлэл өгсөн бол санаатай, санамсаргүй эсэхийг үл харгалзан франчайз авагч франчайз гэрээг хүчингүй болгох эрхтэй байдаг.

БНХАУ-ын “Жижиглэн худалдаачин, нийлүүлэгч хоорондын шударга хэлцлийн журам67”-аар 10 саяаас дээш юанийн жилийн борлуулалттай жижиглэн худалдаачин болон түүнд нийлүүлэлт хийдэг жижиг харилцагчдын хоорондын харилцааг зохицуулдаг. Тус журмын дагуу жижиглэн худалдаачид нь гэрээнд тодорхойлон заасан, талууд харилцан тохиролцсоноос бусад нэмэлт төлбөр, татвар, хураамжийг нийлүүлэгчид ногдуулж болохгүй бөгөөд жижиглэн худалдаачид нь захиалсан бүх барааныхаа төлбөрийг, тэрхүү бараа зарагдсан эсэхээс үл хамааран төлөх үүрэгтэйг дурьдсан байдаг. Мөн барааны төлбөрийг нэхэмжлэх ирснээс хойш 60 хоногт багтаан хийх ёстой. Энэхүү журам нь жижиглэн худалдаачин, нийлүүлэгч хоорондын эрүүл

                                                            66Administrative Regulation on Commercial Franchising 67 Management Rules on Fair Transaction between Retailers and Suppliers

Page 32: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

32  

харилцааг бий болгох, цаашилбал урт хугацаандаа БНХАУ-ын нийлүүлэлтийн сүлжээний үр ашигт байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн түлхүүр алхам болно гэж үздэг.

Япон улсад бөөний худалдаа эрхлэхийн тулд лиценз авах шаардлагатай. Лиценз авахад тодорхой шалгуур тавигдах ба бөөний худалдаачдад олгох лицензийн тоог хязгаарлах тохиолдол байдаг. Шинээр супермаркет, жижиглэн худалдааны дэлгүүр нээхэд лиценз шаардлагагүй. Харин хүнс, эмийн бүтээгдэхүүн худалдах дэлгүүр нээх бол лиценз авах тухай тусгайлсан хууль үйлчилдэг.

Япон улсын “Том хэмжээтэй жижиглэн худалдаачид давамгай байр сууриа хортойгоор ашиглахаас сэргийлэх зохицуулалт68” нь зах зээлд өөрийн гэсэн сүлжээг бий болгосон, том хэмжээний жижиглэн худалдааны газрууд нь жижиг нийлүүлэгчдээс бараа татан авахдаа зах зээл дэх давуу байдлаа ашиглан тэдэнд шахалт үзүүлэх, өөрт ашигтай нөхцлөөр гэрээ байгуулах зэрэг нийлүүлэгч-худалдан авагч хоорондын эрх тэгш харилцах боломж зөрчигдөхөөс сэргийлэхэд чиглэгдсэн байдаг. Тус зохицуулалтад том хэмжээний жижиглэн худалдаачин нь “Нийлүүлэгчээс худалдан авсан барааг буцаах, нийлүүлэгчээс худалдан авсан барааны үнийг бууруулах шахалт үзүүлэх, тохиролцооны худалдаа хийх зорилгоор өөр эх үүсвэрээс адил бараа нийлүүлэх үнээс хямд үнээр бараагаа нийлүүлхийг нийлүүлэгчээс шаардах, мөн онцгойлон захиалсан бараагаа хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэх мэт заалтууд орсон байдаг.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг идэвхжүүлэх, урамшуулах бодлогын асуудал Улс орон бүрийн эдийн засагт жижиг дунд үйлдвэрлэл (цаашид ЖДҮ) чухал үүрэгтэй байх бөгөөд тэдгээрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээс гадна төрөөс дэмжих хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нь түгээмэл байна.

Судалгааны энэ хэсэгт Япон Улс, ХБНГУ, ОХУ, АНУ, БНХАУ, Казакстан зэрэг Улсуудын ЖДҮ-ийг төрөөс дэмжих арга хэрэгслийг судлав. Нэр бүхий орнуудын ЖДҮ-ийн тодорхойлолтыг харьцуулж үзвэл дараах байдалтай байна.

Хүснэгт 2.5. ЖДҮ-ийн тодорхойлолт

№ Улс Салбар

Бичил(Ажилчдын тоо)

Жижиг (Ажилчдын тоо)

Дунд (Ажилчдын тоо)

1 ОХУ 15-100 101-250

2 БНХАУ

Үйлдвэр 300 300-2000 Бөөний худалдаа 100 100-200 Жижиглэнгийн худалдаа

100 100-500

Барилга 600 600-3000

3 Япон Улс

Үйлдвэр 20 хүртэл 300 хүртэл Бөөний худалдаа

5 хүртэл

100 хүртэл Үйлчилгээний салбар 100 хүртэл Жижиглэнгийн худалдаа

50 хүртэл

4 АНУ 499 хүртэл 5 ХБНГУ 9 хүртэл 10-499 хүртэл

7 Европын холбоо

9 хүртэл 10-49 50-249

8 Монгол Улс

Үйлдвэр 199 хүртэл Бөөний худалдаа 149 хүтэл Үйлчилгээний салбар 49 хүртэл Жижиглэнгийн худалдаа

199 хүртэл

                                                            68 Regulation on abuse of dominant bargaining position by large-scale retailer

Page 33: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

33  

АНУ, Монгол улсын хувьд ЖДҮ-ийг нэг ойлголтоор, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Европын холбоо нь бичил, жижиг, дунд гэсэн ялгаатай байдлаар тодорхойлж байна. Судалсан орнуудын хувьд ЖДҮ-ийг дэмжих дараах бодлогыг явуулж байна.

Хүснэгт 2.6. Нэр бүхий орнуудын ЖДҮ-ийг төрөөс дэмжих бодлого

№ Улс Хариуцах нэгж

Бодлого Яам Газар, хэлтэс

1 ОХУ Эдийн засгийн хөгжлийн яам

Жижиг дунд үйлдвэр болон өрсөлдөөний

хэлтэс

- Санхүүгийн - Хөрөнгийн - Мэдээллийн - Хүний нөөцийг сургах - Бүс нутагт гар урлал эрхлэхэд үзүүлэх

дэмжлэг - ХАА бизнес эрхлэгчдэд дэмжлэг

үзүүлэх - Бүтээгдэхүүний үйлдвэрлэл шинэчлэлд

зориулсан

2 БНХАУ Аж үйлдвэр, мэдээлэл

технологийн яам

Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, ЖДҮ-ийн гадаад орнуудын хамтын ажиллагааны зохицуулах төв

- Төсвийн - Санхүүгийн - Иноваци, шинэчлэл - Удирдлагын - Нийгмийн үйлчилгээ - Зах зээлийн хөгжил

3 Япон Улс Эдийн засаг, худалдаа,

үйлдвэрийн яам

Жижиг дунд үйлдвэрийн газар

- Санхүүгийн - Туслан гүйцэтгэгчийг дэмжих - Татварын систем - Mirasapo портал сайт - Удирдлага хүний нөөцийг

чадавхижуулах - Сэргээн хөгжүүлэх дэмжлэг - Бизнесийн өв залгамжлалыг дэмжих - Бизнесийг шилжүүлэх

4 ХБНГУ Холбооны эдийн

засаг, эрчим хүчний яам

Жижиг дунд бизнесийн ерөнхий

зөвлөл

- Хөрөнгө оруулалтын татаас - Шинэ бизнесийн эхлэлийн татаас - Ажилгүй иргэдийг ажилд авсан ЖДҮ-д

зориулсан татаас - Технологийн шинэчлэлийн ажлыг нь

санхүүжүүлэх зориулалттай бага хүүтэй болон хөнгөлөлттэй зээл гэсэн санхүүгийн дэмжлэг

6 АНУ Засгийн газар Жижиг бизнесийг дэмжих газар

- Санхүүгийн - Татварын - Техник, технологийн - Удирдлагын -

7 Монгол Улс Засгийн газар

Жижиг дунд үйлдвэрийн газар

- ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр - Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх

чиглэл - Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр - Санхүүгийн - Бизнес инкубатор - Үзэсгэлэн зохион байгуулах

Монгол Улс болон нэр бүхий орнуудын ЖДҮ-ийг дэмжих бодлого нь санхүүжилт, техник технологийн шинэчлэлийг нь дэмжих, хүний нөөц болон удирдлагыг нь чадавхижуулах, зах зээлд гарах боломжийг олгох зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, түүнд оролцох нөхцөл боломжийг нь бүрдүүлэх, сургалт зөвлөгөө үзүүлэх зэрэг ажлуудыг түгээмэл хийдэг байна. Харин ЖДҮ эрхлэгчдийн бараа, үйлчилгээний борлуулалтыг нь нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор дараах ажлуудыг зохион байгуулдаг. Үүнд: 1. Засгийн газраас: ЖДҮ-ийн хөгжлийг хариуцсан агентлаг, газраас гадаад зах зээлд гарч ажиллах

талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, оролцоход нь дэмжлэг үзүүлэх

Page 34: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

34  

Засгийн газрын худалдан авалтад оролцох боломжийг нь хангах зорилгоор вэб сайт ажиллуулж, зөвлөгөө өгөх, үндэсний ЖДҮ эрхлэгчдэд давуу эрх олгох

Үндэсний брэнд бий болгоход төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах

Бүтээгдэхүүнээ шинэчлэх судалгаа, туршилтын ажлыг нь санхүүжүүлэх, хөнгөлттэй зээл олгох

2. МҮХАҮТ-аас: Гадаад зах зээлд гарч ажиллах талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөх,

үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, оролцоход нь зуучлах Гарал үүслийн гэрчилгээ олгох Үндэсний брэнд бий болгоход хамтран ажиллах зэрэг дэмжих ажлуудыг зохион

байгуулж байна. Олон Улсын түвшинд ХБНГУ-ын Metro, АНУ-ын Kroger, ОХУ-ын Х5 зэрэг худалдааны групп, сүлжээ дэлгүүрүүд тухайн орон нутгийн бизнес эрхлэгчдээс барааны нөөцийн дийлэнх хэсгийг бүрдүүлэх бодлогыг баримталж ажилладаг байна69.

2.4. Худалдааны салбарын стандартчилал

Стандартчилал нь аливаа үйл ажиллагаатай холбоотой нөөцийг хамгийн зохистой хэмнэлттэйгээр ашиглаж, хамгийн их үр ашиг, үр нөлөөнд хүргэх үндсэн үүрэгтэй. Энэ утгаараа стандартчилал “аливаа асуудлын хувьд нийтлэг дахин давтан хэрэглэх, хэм хэмжээ, аргыг тогтоох замаар тодорхой салбарын хөгжил, дэвшлийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа” юм70. Дэлхийн улс орнуудад стандартын бодлого, зорилго, зорилтыг нийгэм, эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан, техникийн дэвшлийн дагуу шинэчлэн, цогц арга хэмжээгээр хэрэгжүүлдэг боловсронгуй тогтолцоо нэгэнт бүрджээ.

Монгол Улсын худалдааны газрын үйлчилгээ стандарт Монгол Улсад 2012 оны 10-р сарын байдлаар нийт 6238 стандарт бүртгэгдсэн ба эдгээрийг 99 салбарын 220 бүлэгт ангилсан 71 байдаг. (Худалдаа, үйлчилгээний салбарын стандарт ангилал 2-р бүлгийн хүснэгт 2.10-д )

Худалдааны салбарын үйл ажиллагааг өнөөгийн байдлаар гуч гаруй стандартаар зохицуулж байгаагаас “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага”MNS 5021:2007 гол стандарт болно. Энэхүү стандарт нь бүтцийн хувьд 11 заалттай ерөнхий стандарт бөгөөд нэг талаас худалдааны газрын нийтлэг ерөнхий шаардлагыг нөгөө талаас үйлчилгээний үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлт, шаардлагыг нэг стандартаар зохицуулдагаас бага хүчин чадалтай худалдааны газруудад өндөр шаардлага, томоохон хүчин чадалтай газар хэт доогуур шаардлага тавьж байна гэсэн шүүмжлэлийг байнга дагуулж байдаг. Өндөр хөгжилтэй улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээний хатуу тогтсон стандарт үйлчилдэг. Энэ бол хүний эрхийг дээдэлсэн хамгийн сайн стандарт. Монгол Улсад мөрдөж буй үйлчилгээний стандартад энэ талын нэг л заалт байна. Тухайлбал стандартын 10.2-д тэргэнцэрийн замтай байна гэсэн заалтыг харж болно. Иймд судалгааны хүрээнд Монгол Улсын худалдааны салбарын үйлчилгээний стандартыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, боловсронгуй болгоход туршлага болохуйц чиглэлүүдийг тодорхойлох зорилгоор улс орнуудын стандартчилалын тогтолцооны онцлогийг судалж ажилласан юм.                                                             69 Судалгааны ажлын 1.2.1 хэсгийг үзэх. 70 Европын стандартыг Монголд нутагшуулах асуудал. Ху.68 71 http://www.estandard.mn

Page 35: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

35  

Улс орнуудын стандартчилал, эрх зүйн орчин Стандартчилалын нэг зорилго нь худалдаа, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад нөлөөлөх явдал юм. Олон улсын стандартаар бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явцын хүний эрүүл мэнд, амь нас, хүрээлэн байгаа орчин, харилцан орлуулалт, техникийн нийцтэй байдлыг хангахтай холбоотой нийтлэг, үндсэн үзүүлэлт шаардлагыг тогтоодог. Бусад үзүүлэлт, шаардлагыг стандартаар заавал тогтоохгүйгээр захиалагч, хэрэглэгчид гэрээ хэлэлцээрээр зохицуулж болно. Судалгаанд хамрагдсан улс орнуудын стандартчилалын хуулиудыг дараах хүснэгтэд тусгав.

Хүснэгт 2.7. Стандартчилалын эрх зүйн зохицуулалт

№ Улс орнууд Хууль эрх зүйн зохицуулалт 1 Монгол Улс Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль 2 Япон Улс Стандартчилалын хууль 3 БНХАУ Стандартчилалын хууль 4 ХБНГУ Засгийн газар, үндэсний стандартчилалын байгууллага хоорондын гэрээ 5 АНУ Стандартчилалын Үндэсний стратеги 6 ОХУ Техникийн зохицуулалтын тухай хууль 7 Сингапур Улс Стандарчилал техникийн зохицуулалтын тухай хууль

Улс орнуудын стандарт нь үйлчлэх хүрээгээр ялгаатай учир тавигдах үзүүлэлт, шаардлага нь харилцан адилгүй заалттай байдаг. Стандартын үйлчлэх хүрээ, ангилалыг дараах хүснэгтэд жагсаав. ( Стандартчилалын хуулинд зааснаар)

Хүснэгт 2.8. Улс орнуудын стандартын төрөл, ангилал

Улс орнууд Код Стандартын төрлүүд Монгол Улс MNS72 Олон улсын Үндэсний Байгууллагын

ОХУ ГОСТ73 Олон улсын Үндэсний Салбарын Байгууллагын Япон Улс JISC74 Олон улсын Үндэсний Салбарын,

Холбоодын Байгууллагын

БНХАУ GB75 Олон улсын Үндэсний

Салбарын

Орон нутгийн, Байгууллагын

АНУ ANSI76 Олон улсын Үндэсний Холбооны ХБНГУ DIN77 Олон улсын Үндэсний Холбооны

ХБНГУ-ын DIN (Deutsches Institut fuer Normung) үндэсний стандарт нь заавал мөрдөх эрх зүйн хэм хэмжээний заалт болж үйлчлэхгүй, зөвлөмжийн шинж чанартай ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн дүрэм, журмын хүрээнд үйлчилдэг.

БНХАУ-ын үндэсний стандарт нь: Заавал мөрдөх стандарт, Зөвлөмжийн шинжтэй стандарт байдаг. БНХАУ-ын Стандартчилалын тухай хуульд: «Заавал мөрдөх стандартын шаардлагыг хэрэгжүүлж хангаж ажиллана. Заавал мөрдөх стандартын шаардлагыг хангахгүй барааг үйлдвэрлэх, импортлон худалдаалахыг хориглоно» гэж заажээ.

ОХУ-ын стандартыг сонирхогч байгууллага, эрдэмтэд, иргэн хэн ч боловсруулж болохоор зохицуулагдсан ба олон улсын стандартыг шууд, шууд бус аргаар хэрэглэж болно.

                                                            72www.estandard.gov.mn 73 http://www.gost.ru 74www.jisc.go.jp 75 http://www.standardsportal.org 76www.ansi.org 77http://instandard.ru/din/

Page 36: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

36  

Япон Улс. Олзворлох болон боловсруулах үйлдвэрийн салбарын үндэсний стандарт нь сайн дурын зөвлөмжийн шинж чанартай байдаг бол эмнэлгийн эм, бэлдмэл, хөдөө аж ахуйн ургамлыг хортон шавьжаас хамгаалах хэрэгсэл, эрдсийн бордооны стандартууд нь заавал мөрдөх баримт бичиг байдаг. Япон Улсын хүрээлэн байгаа байгаль орчныг хамгаалах, барааны чанарын удирдлагын хүрээнд олон улсын стандартыг хэрэглэдэг байна. Европын стандартчилал 2010 оны байдлаар Европын зах зээл 30 орны 490 гаруй сая хэрэглэгчдэд үйлчилж байгаа бөгөөд энэхүү зах зээлийн хөгжилд саад болж байгаа гол хүчин зүйл нь Европын улс бүр өөрсдийн сонирхлыг илэрхийлсэн олон төрлийн дүрэм, журам, заавар, стандартыг үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд хэрэглэж байгаа явдал юм.

Үүнийг техникийн саад тотгор гэж нэрлэн энэхүү саад тотгорыг арилгах гол арга нь стандарт гэдгийг Дэлхийн Худалдааны Байгууллага тодорхойлсон. Стандартыг хөгжүүлж, түүнийг хэрэглэх явцад Стандартчилалын Европын холбоо /CEN/, Цахилгаан техникийн стандартчилалын Европын хороо /CENELES/, Европын харилцаа, холбооны стандартын институт /ESTI/ гэсэн гурван байгууллагын стандартыг Европын стандарт гэж нэрлэх болсон. Стандартчилалын Европын байгууллагын чухал зорилтын нэг нь стандарт боловсруулах хугацааг дунджаар 4-5 жил байгааг багасгахад чиглэж байна. Европын болон АНУ, ХБНГУ-ын худалдааны төвийн ангилалын стандарт нь Монгол Улсын худалдааны төвийн хөгжлийг хангахад шууд авч хэрэглэж болох стандарт учраас үндсэн 3 стандартыг тайланд тодорхойлж авч үзсэн. (Европын стандарт хүснэгт 2.14-д) Европын худалдааны төвийн стандартын тодорхойлолт нь холбоонд нэгдсэн улс орнуудын стандартын үндэслэл болж байдаг бөгөөд худалдааны төв эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед аль ч улс орны стандартад нийцүүлэн авч хэрэглэж болно. Судалгаанд хамрагдсан АНУ нь худалдааны төвийн Urban Land Institute (ULI), ХБНГУ нь International Council of Shopping Centres –ICSC ангилалыг үндэслэл болгодог. Үүнээс АНУ-ын худалдааны төвийн стандартын ангилалыг дараах хүснэгтэд харуулав. Хүснэгт 2.9.

АНУ- ын стандарт (SIC) код 65120204 “Худалдааны төв” – ийн ангилал, тодорхойлолт

№ Худалдааны төвийн төрлүүд

Талбайн хэмжээ

(мян.фут)

Үйлчилгээ радиус

Тодорхойлолт

1 2 3 4 5 А. Ерөнхий төвүүд 1 Супер бүсийн

худалдааны төв 800 5-25 Бүс нутгийн томоохон дэлгүүртэй ижил

барааны нэр төрөл бүрдүүлэх бодлого баримталдаг боловч олон янз төрөл, өргөн сонголтоор ялгагдах

2 Бүсийн худалдааны төв 400-800 5-15 Ерөнхий, тодорхой загварын барааны нэр төрөл бүрдүүлэх хандлагатай

3 Дүүргийн худалдааны төв ”Том хөрш төв”

125- 400 3-6 Ерөнхий, өдөр тутмын эрэлттэй барааг өргөн сонголтоор худалдаалах

4 “Хөрш төв” 30 - 125 3 Өдөр тутмын эрэлттэй барааг худалдаалах 5 “Эгнээ зурвас”

худалдааны төв 30-аас доош

1 хүртэл Бага хүчин чадалтай, барааны сонголт, үйлчилгээний төрөл хязгаарлагдмал

Б. Төрөлжсөн төвүүд 1 Хямд үнийн худалдааны

төв 250- 600 5 -10 Тодорхой бүлгийн бараагаар төрөлжсөн,

хямд үнийн их дэлгүүр, агуулах дэлгүүрийн төвлөрөл

2 Худалдаа, үйлчилгээний цогцолбор төв

150- 500 8- 12 Үндэсний хэмжээний төрөлжсөн дэлгүүр, хоол, үйлчилгээний газруудын төвлөрөл

Page 37: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

37  

1 2 3 4 5 3 Outlet төв 50 -400 25 -75 Үйлдвэрлэгч, жижиглэн худалдаачид

өөрийн нэрийн бренд бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдаалдаг дэлгүүрийн төвлөрөл

4 “Худалдаа, аялал жуулчлал, амралт үйлчилгээний ” төв

80 -250 25- 75 Жижиглэнгийн худалдаа, амралт, аялал жуулчлал бусад үйлчилгээний газрыг нэг дор төвлөрүүлсэн төв

В.Хязгаарлагдмал үйлчилгээний радиустай

1 Нисэх онгоцны буудлын худалдааны төв

75- 300 Нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхим дах зорчигчдод үйлчилгээ үзүүлэх төв

АНУ-ын хэмжээнд 114252 гаруй худалдааны төвүүд ажиллаж хүн амд үйлчилгээ үзүүлэн дээрх ангилалын дагуу стандартчилагдсан байдаг байна. учир практик хэрэглээ талаасаа ойлгомжтой, худалдаа эрхлэгчдэд маш сайн зөвлөмж, баримт болж үйлчилдэг байна.

Улс орнуудын худалдааны газрын ангилал, хэв маяг Жижиглэн худалдааны хөгжлөөр тэргүүлэгч улсын нэг болох ХБНГУ-ын худалдааны газрын хэв маягийг Монгол Улсын ангилал бүтэцтэй харьцуулж үзвэл дараах байдалтай байна. Бусад улс орнуудын ангилал, хэв маягийг тайланд дэлгэрэнгүй авч үзсэн болно. (Бүлэг 2.4 -т)

Хүснэгт 2.10. Худалдааны газрын ангилал, хэв маяг Улсын нэр Худалдааны газрын хэв маяг

Монгол Улс Хайпермаркет (агуулахын), Их дэлгүүр, Супермаркет, Дэлгүүр, Мини маркет, Мухлаг

ХБНГУ Хүнсний дэлгүүр, Ногооны, Махны, Талхны, Загасны, Эмийн, Сонин, хэвлэлийн Бичиг хэргийн, Нүдний шилний, «Өөрөө хий» дэлгүүр, Гэр ахуйн барааны, «Булангийн дэлгүүр», Зуушний дэлгүүр, Номын дэлгүүр, Хүнсний зах, Хуучин эдлэлийн зах, Амьтны дэлгүүр, Цайны дэлгүүр, Шатахуун түгээгүүрийн дэлгүүр

Стандартын ангилал, тодорхойлолтоос Монгол Улсын худалдааны газрын хэв маяг хязгаарлагдмал харин бусад улс орнууд худалдаалж буй нэр төрлийн бодлоготой уялдуулан олон янзын хэв маягаар төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлийг баримталдаг болох нь харагдаж байна.

БНХАУ-ын худалдааны үйлчилгээний чанарыг үнэлэх стандарт Монгол Улсын худалдааны салбарт туршлага болох Хятад Улсын SB/T 10401-2006 “Түүхий эдийн худалдаа үйлчилгээний үнэлгээний систем”, SB/T 10409-2007 “Худалдааны үйлчилгээ. Худалдан авагчийн сэтгэл ханамжийг хэмжих, үнэлгээний норм” стандартыг дэлгэрүүлж авч үзсэн бөгөөд үйлчилгээний гол шалгуур үзүүлэлтийг үйлчилгээний соёл, үйлчилгээний удирдлагын систем, үйлчилгээний систем, түгээлтийн систем, засвар үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгч гомдол гаргах, үйлчлүүлэгчийн харилцааны систем, үйлчилгээг сайжруулах систем, үнэлэх дүгнэх систем, стандарт тэмдэглэгээ гэж тодорхойлжээ. Энэхүү үйлчилгээний стандарт нь үйлчилгээний элемент, үйлчилгээний ажилтаны ягштал дагаж мөрдөх үзүүлэлт, шаардлагыг нарийн тодорхойлж стандартчилсан учир үйлчилгээтэй холбоотой гарах санал, гомдлыг барагдуулахад ч гол баримт болж үйлчилдэг байна. Хүн бүр худалдаа, үйлчилгээ эрхлэх болсон өнөө үед Монгол Улсын худалдааны салбарын хөгжлийн онцлог, үйлчилгээний ажилтаны сэтгэл зүй, хандлагад нийцүүлэн стандартыг шинэчлэх үүний хүрээнд Европын худалдааны төвийн стандартыг нутагшуулах, зарим стандартыг шинээр боловсруулж мөрдөх (худалдаа үйлчилгээнд тавигдах шаардлагын) шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.

Page 38: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

38  

БҮЛЭГ III. ДОТООД ХУДАЛДААНЫ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1.Улс орнуудын төрийн бус байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилго, чиглэл

Дэлхийн улс орнуудад худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих, тэдгээрийг нэгтгэж дуу хоолойг нь төр, засгийн байгууллага, ард түмэнд хүргэхийг гол зорилгоо болгосон хүчирхэг бүтэцтэй олон зуун мэргэжлийн холбоод байна. Монгол Улсын худалдааны мэргэжлийн холбоодыг чадавхжуулахад туршлага болгох чиглэлүүдийг тодорхойлох зорилгоор энэхүү бүлэг судалгааг хийж ажилласан. Судалгаанд хамрагдсан улс орнуудын худалдааны мэргэжлийн холбоодыг дараах хүснэгтэд жагсаав.

Хүснэгт 3.1. Улс орнуудын Худалдааны мэргэжлийн холбоод

АНУ Үндэсний жижиглэн худалдаачдын холбоо, Үндэсний Бөөний худалдаачдын холбоо,

Үндэсний хүнсний дэлгүүрүүдийн холбоо, Худалдааны төвүүдийн холбоо

ХБНГУ Жижиглэн худалдаачдын холбоо, Цахим худалдаачдын холбоо, Гутлын худалдаачдын холбоо,

Шууд худалдааны холбоо, Логистикийн холбоо

ОХУ Цахим худалдаачдын холбоо, Жижиглэн худалдааны компаниудын холбоо (АКОРТ), Үнэт эдлэл

худалдаачдын холбоо, Үндэсний худалдааны холбоо

БНХАУ Хятадын худалдааны танхим , Бүх Хятадын худалдаачдын холбоо /ВТА/

Бизнесменүүдийн холбоо, Цахим худалдаа эрхлэгчдийн холбоо

Япон Улс Жижиглэн худалдаачдын холбоо, Их дэлгүүрийн холбоо

Сүлжээ дэлгүүрийн холбоо, Супермаркетын холбоо, Төрөлжсөн дэлгүүрийн холбоо

Монгол Улс Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл (АНДЖХЭНХ), Монголын худалдаа, эд хэрэглэгчдийн

хоршоодын холбоо, Хүнсний дэлгүүрийн эздийн холбоо Монголын борлуулагчдын холбоо, Хүнсний зах, худалдааны төвийн эздийн холбоо

Улс орнуудын худалдааны холбоод нь олон улсын хэмжээнд баримталдаг үйл ажиллагааны нийтлэг чиглэлүүдээс гадна тухайн улс орны салбарын хөгжлийн онцлогт нийцсэн бодлого, хандлагыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог байна Холбоодын үйл ажиллагааны онцлог, туршлага болох чиглэлүүдийг дараах хүснэгтэд тодорхойлов.

Хүснэгт 3.2. Улс орнуудын худалдааны мэргэжлийн холбоодын

үйл ажиллагааны чиглэл

АНУ

Засгийн газар болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах, Хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хэвлэл мэдээлэлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон нийт рүү хандсан үйл ажиллагаа явуулах, Хэрэглэгчийг зөв мэдлэгтэй болгох сургалт зохион байгуулж, мэдээлэлээр хангах, Салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулахад санаачлагчийн үүрэгтэй оролцох, Хүнсний аюулгүй байдлыг хангах олон улсын хууль, эрх зүйн орчинг сурталчилах, хэрэгжүүлэхэд улс орны хэмжээг хамарсан өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулах

ХБНГУ

Бодитой, чөлөөт, сонирхолын бус, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, шинжлэх ухааны салбаруудын шилдэг гишүүдээс бүрдсэн гишүүнчлэлтэй байх, Жил бүр тодорхой арга хэмжээнүүдийг үнэ төлбөргүй зохион байгуулах, Холбоог мэдлэг болон туршлагаа солилцох газар болгох, Ханган нийлүүлэлтийн хэлхээн дэх менежментийн ач холбогдлыг мэдээлэх, хэрэглээ, хөгжлийг сурталчлах, Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, шинжлэх ухаан, улс төрийн салбарын шийдвэр гаргагчидтай болон логистик, ханган нийлүүлэлтийн менежментийн мэргэжилтэнүүдтэй идэвхитэй хамтран ажиллах

БНХАУ

Бизнесийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж буй худалдааны компаниудын хооронд гүүр болж үйл ажиллагааг нь чиглүүлэн хянаж ажиллах, Хуулийг сахин биелүүлэх үндсэн дээр төрийн ачааллыг багасгаж бизнесийн салбарт хяналт тавих, Үйл ажиллагааны онцлог нь мэргэжлийн холбоодын төрөл, чиглэлээс хамаарч өөр байх тухайлбал: Цахим худалдааны холбоо нь улсын цахим худалдааны салбарт баримталж буй бодлогод нөлөөлж, хөгжил, хандлагад дэмжлэг үзүүлэх, Цахим худалдааны ертөнцөд гарч буй шударга бус өрсөлдөөнийг гишүүдийн хүрээнд хянан зохицуулах, Цахим худалдааны талаарх хэрэглэгчийн мэдлэгийг сайжруулах, сургалт, сурталчилгаа хийх

Page 39: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

39  

Япон Улс

Ази Номхон Далайн жижиглэн худалдаачдын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох Гадаадын жижиглэн худалдаачдыг Япон Улсын жижиглэн худалдааны газраар аялуулах, сурталчилах, Сургалт, судалгаа, төрийн бодлого боловсруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах болон стандарт боловсруулахад оролцох оролцоог нэмэгдүүлэх, Салбарын судалгааны ажил хийх, үр дүнг тодорхойлох Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа тогтмол зохион байгуулж өөрийн холбооны үйл ажиллагааг гадаад улс орнуудад өргөжүүлэх, туршлагаа дэлгэрүүлэх

ОХУ

Холбооны гишүүдийн үр ашигтай үйл ажиллагааг дэмжих банк санхүү, мэдээлэлийн системийг бий болгох, Жижиглэн худалдааны маркетингийн судалгаа хийх, боловсруулах, Холбооны гишүүн компаний цаг үеийн мэдээлэлийг нэгтгэж олон нийтэд хүргэх, Салбарын томоохон бизнес, санхүүгийн төсөл, хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэхэд холбооны гишүүдийг татан оролцуулах

Өндөр хөгжилтэй улс орнуудын мэргэжлийн холбоод нь үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь тогтворжиж, салбарын хууль, эрх зүйн баримт бичгийн шинэчлэл, боловсруулалт, судалгаа, эрдэм шинжилгээ, туршилтын ажилд онцгой үүрэгтэй оролцож, холбоодын гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, санал хүсэлтийг нь нэн тэргүүнд тавьдаг туршлагыг бид юуны өмнө авч хэрэгжүүлэх нь чухал юм. Төрийн бус байгууллага (ашгийн бус)–ын зохицуулалтын гол хууль, эрх зүйн баримт бичгүүдийг хүснэгтэд нэгтгэж харуулав.

Хүснэгт 3.3. Худалдааны мэргэжлийн холбоодын хууль, эрх зүйн орчин

АНУ ХБНГУ ОХУ БНХАУ Япон Монгол Улс 1.Ашгийн бус байгууллагын тухай хууль 2.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль 3. Худалдааны тухай хууль 4. Өрсөлдөөний тухай хууль

1.Ашгийн бус байгууллагын тухай хууль 2.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль 3. Худалдааны тухай хууль 4. Монополийн эсрэг болон Өрсөлдөөний тухай хууль 5.Дампуурлын тухай хууль

1. Арилжааны бус байгууллагын тухай хууль 2.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль 3.ОХУ-ын худалдааны үйл ажиллагааны төрийн зохицуулалтын тухай хууль 4. Өрсөлдөөний тухай хууль

1.Ашгийн бус байгууллагын тухай хууль 2.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль 3. БНХАУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль 4. Хятадын цахим худалдааны хууль

1.Ашгийн бус байгууллагын тухай хууль 2.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль 3. Худалдааны тухай хууль 4. Өрсөлдөөний тухай хууль

1.Төрийн бус байгууллагын хууль 2.Хуулийн этгээдийг бүртгэх тухай хууль 3.Хүнсний тухай хууль 4.Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль 5.Хоршооны тухай хууль”

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт: “Үйлчилгээний салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг дэмжиж, тус салбарын хэмжээнд мөрдөх стандарт, ёс зүйн дүрэм, үйлчилгээний зэрэглэл, тарифын зохицуулалтыг батлах эрх олгох”-оор заасан билээ.

Улс орнуудын төрийн бус байгууллагын бүтэц, зохион байгуулалт хамтын ажиллагаа Монгол Улсын худалдааны салбарын мэргэжлийн холбоодын удирдлага, зохион байгуулалтын бүтэц нь хөгжлийн түвшин, үйл ажиллагааны үндсэн чиглэл, хамрах хүрээ, хүний нөөцийн бодлого зэргээс хамаарч харилцан адилгүй байгаа юм.

Судалгаанд хамрагдсан улс орнуудын худалдааны мэргэжлийн холбоод нь удирдлага, зохион байгуулалтын бүтцийн хувьд маш боловсронгуй, мэргэжлийн шинжээчийн баг бүрдүүлж ажилладаг ялангуяа удирдлагын түвшинд мэргэжлийн мэргэшсэн сертификаттай, тухайн салбарын нэр хүндтэй удирдах ажилтнаар

Page 40: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

40  

холбооны ерөнхийлөгч, тэргүүнийг томилон ажиллуулдаг нь холбооны үйл ажиллагаа, нэр хүндэд ихээхэн нөлөөтэй, ач холбогдолтой байдаг байна. Үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтын хувьд хамгийн боловсронгуй тогтолцоотой, дэлхийн нэр хүндтэй БНХАУ-ын Цахим худалдааны холбооны бүтцийг дараах зурагт харуулав. (Зураг 3.1.)

Зураг 3.1. БНХАУ-ын цахим худалдааны холбоо удирдлага, зохион байгуулалтын бүтэц

БНХАУ-ын цахим худалдааны холбоо нь удирдлага, зохион байгуулалт, бүтцийн хувьд бие даасан хэлтэс, албадтай ба орон нутгийн салбар хороо, тусгай хороо нь цахим худалдааны холбооны дүрмийн хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг. Орон нутгийн салбар хороод, тусгай хорооны нэрийг 3 бүлгийн хүснэгт 3.16 –д жагсаасан болно.

БНХАУ-ын цахим худалдааны холбооны орон нутгийн салбар хороод нь голлох үүрэгтэй ажиллаж тухайн бүс нутгийн цахим худалдаа эрхлэгчдийг нэгтгэн эрх ашгийг нь илэрхийлэх, цахим худалдааны үйл ажиллагааг эрсдэлээс хамгаалах, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд дуу хоолой нь болж ажилладаг байна.

3.2. Төрийн бус байгууллагын эрх зүйн орчин, санхүүжилт

Санхүүжилтийн асуудлыг улс орнуудад шууд, тэтгэлэгт хөтөлбөр, худалдан авалт, нөхөн төлбөр, төрийн өмчийг ашиглуулах, эрх шилжүүлэх, татвар, хөнгөлөлт, урамшуулалын олон арга хэлбэрээр зохицуулдаг байна. Улс орнуудын энэхүү арга хэлбэр, туршлагыг дараах хүснэгтэд нэгтгэж үзлээ. Хүснэгт 3.4.

Хүснэгт 3.4. Төрийн бус байгууллагуудын чадавхийг сайжруулах боломж, туршлага

Дэмжлэг үзүүлэх хэлбэр Бусад улс

Монгол улс

ТББ-д өргөсөн хандивыг ХАОАТ-аас чөлөөлөх + +

ТББ-н орлогыг ААН, байгууллагын орлогын албан татвараас чөлөөлөх + + Улс, орон нутгийн хэрэгцээт бараа, үйлчилгээг захиалгыг дагуу нийлүүлэх +  

Иргэд, хуулийн этгээд нь нь ашгийн бус байгууллагад үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийг татвараас чөлөөлөх

+  

Ашгийн төлөө бус хувь хүн, ард иргэдийн болон нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулдаг байгуулагуудыг татвараас бүрэн чөлөөлөх

+ +

Зөвлөлийн гишүүн

Хүндэт

Ерөнхий

Дэд

Оффисын захиргаа

Худалдааны зөвлөгөө өгөх хэлтэс

Гишүүнчлэлийг хариуцсан хэлтэс

Гадаад харилцааны хэлтэс

Мэдээлэлийн үйлчилгээний хэлтэс

Зах зээлийн судалгааны хэлтэс

Хуулийн хэлтэс

Үзэсгэлэнгийн хэлтэс

Цахим худалдааны сургалт

Хөгжлийн хэлтэс

Ахуйн цахилгаан барааны

Дотоод танхим

Тусгай хороо

Зөвлөлийн байнгын

Ерөнхийлө

Ерөнхий зөвлөх

Page 41: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

41  

Ашгийн бус байгууллага, зарим аж ахуйн нэгжүүд нь татвараас чөлөөлөгдөх боловч бусдын ивээн тэтгэлэгээр дамжуулан үйл ажиллагаа явуулж болохыг зөвшөөрөх

+  

ТББ-ыг санхүүжүүлэхэд татаас, тусламж, үйлчилгээг худалдан авах хэлбэрийг ашиглах

+  

ТББ-аас салбарын хэмжээнд чухал ач холбогдолтой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд үйл ажиллагааг шууд санхүүжүүлэх

+  

Мөнгөн бус хэлбэрээр буюу байр, танхим гаргаж өгөх, ном, компьютерээр хангах

+  

ТББ-ын санхүүжилтийг дэмжихдээ аж ахуйн нэгж компани нь улсад төлж байгаа татварынхаа нэг хувийг дурын ТББ-даа өгч болох

+  

ТББ өөрийн зорилгодоо нийцсэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж байвал татвараас чөлөөлөгдөх, хөнгөлөлт эдлэх

+  

Монгол улсын тухайд ТББ-ын санхүүжилтийг дэмжих нэгэн чухал хэлбэр нь татвараас чөлөөлөх явдал байдаг. Өнөөгийн байдлаар ТББ-ын гишүүд, дэмжигчдийн татвар, хандив, нийгэмд үйлчилдэг ТББ-ын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас, нийгэмд үйлчилдэг, улсын бүртгэлтэй төрийн бус байгууллагад иргэдээс өргөсөн хандивыг хүн амын орлогын албан татвараас чөлөөлдөг. Төрийн бус байгууллагын бие даасан байдлыг хангаж санхүүгийн чадавхийг бэхжүүлэхийн тулд улс орнуудын салбарын хэмжээнд ач холбогдолтой хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхэд зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх мөн аж ахуйн нэгж, компани нь улсад төлж байгаа татварынхаа нэг хувийг дурын төрийн бус байгууллагад өгч болох, олсон орлогоо хэн нэгэнд хуваарилахгүйгээр зорилгодоо нийцсэн ажилд зарцуулах боломжийг олгох зэрэг олон туршлагуудаас судалж нэвтрүүлэх нь ихээхэн ач холбогдолтой. Гишүүдийн татвар хураамж, үйл ажиллагаанаас олох орлого нь санхүүжилтийн хувьд бэхжих боломжийг нэмэгдүүлдэг. Үүний нэг тод жишээ болох Сингапур Улсын жижиглэн худалдаачдын холбооны үйл ажиллагаа, жил бүр тогтмол зохион байгуулдаг үйлчилгээний чанарыг үнэлэх судалгааны ажлаас олох орлого, гишүүдийн татварын хэмжээг тайланд дэлгэрэнгүй тусгасан болно. (Хүснэгт 3.17-д)

Сингапур Улсын жижиглэн худалдаачдын холбоо (Singapore Retailers Association -SRA)78-ны гишүүд нь элсэлтийн хураамжаас гадна жилийн хураамж төлдөг боловч холбооны үйл ажиллагаанаас ихээхэн хөнгөлөлт эдэлдэг байна.

Жижиглэн худалдаачдын холбоо нь төрийн байгууллагуудын чиг үүрэгт нийцсэн тухайлбал худалдааны салбарын хөгжлийн хандлагыг тодорхойлох, үнэлэх, бодлого боловсруулах, сургалт, судалгааны болон эрх зүйн баримт бичиг боловсруулахад голлох үүрэгтэй ажилладаг. Жишээ нь: холбооны худалдааны газрын үйлчилгээний чанарыг үнэлэх судалгаа. Худалдаа, үйлчилгээг үнэлэх гол шалгууруудад: Ажилтаны хувийн соёл, Дэлгүүрийн орчин, мерчандайзинг,Ажилтануудын хандлага, худалдан авагчдад туслах чадвар (төлбөр тооцоог хурдан шуурхай хийх, буцаалтыг шийдэж зохицуулах, хэрэглэгчдэд туслах, эерэгээр нөлөөлөх г.м), Ажилтаны барааны талаарх мэдлэг, Худалдааны газрын үйлчилгээний чанарын түвшинг тодорхойлох Жижиглэн худалдааны газрын үнэлгээг нууц байдлаар хийж үр дүнг шинжилнэ. Худалдаа, үйлчилгээний чанарыг үнэлэх энэхүү судалгааг нэг талаас жижиглэн худалдааны газрын үйл ажиллагааны чанарыг үнэлэх, нөгөө талаас судалгаа, үйлчилгээний орлогоос холбооны санхүүжилтийг дэмжих зорилгоор хийдэг. Судалгаанд оролцож буй жижиглэн худалдааны газрууд тодорхой хэмжээний хураамжийг судалгааны үйл ажиллагаанд зориулж холбоонд төлөх ба үйл ажиллагааны төлбөр хураамжийн хэмжээг дараах хүснэгтэд харуулав.                                                             [email protected]

Page 42: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

42  

Хүснэгт 3.5. Сингапурын жижиглэн худалдааны холбооны “ Дэлгүүрийн үйл ажиллагааг

үнэлэх” судалгааны ажлын төлбөр, хураамж Оролцогчдын

тоо Сонгогдсон

тоо Үнэлгээний хугацаа (*)

Оролцогчийн хураамж, хугацаа (S$)

Үнэлгээ эхлэхээс өмнөх 6 долоо хоногийн хураамж

Үнэлгээ эхлэхээс өмнөх 6 долоо хоногийн хураамж

SRA Гишүүд

Non-SRA гишүүд

SRA Гишүүд Non-SRA Гишүүд

1-2 Бүгд 1,600 2,000 1,800 2,250 3- 5 Бүгд 2,200 2,750 2,500 3,300 6 – 10 6 дэлгүүр 2,500 3,150 2,700 3,400 11 – 20 11 дэлгүүр 3,700 4,650 4,000 5,000 21 – 40 21 дэлгүүр 5,500 6,800 6,000 7,500 41 – 60 31 дэлгүүр 7,500 9,300 8,000 10,000 61 – 200 101 дэлгүүр 22,000 27,000 22,800 28,500 >200 50% хамрагдах 28,000 35,000 30,000 37,500 Их дэлгүүр / Супермаркет / Хайпермаркет

5 их дэлгүүр (**)

3,000 3,800 3,500 4,400

Судалгааны үр дүнг нэгтгэн шинжилсэний үндсэн дээр тухайн жижиглэн худалдааны газрын үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах хөтөлбөр боловсруулан хамтран хэрэгжүүлж ажиллах, зарим үр дүнг жижиглэн худалдааны газрын хөгжлийн бодлого, үйлчилгээний стандартын үзүүлэлт шаардлагад тусган ажилладаг учир ихээхэн үр дүнтэй ажил болдог байна. Энэхүү туршлагаар Монгол Улсын худалдааны газруудын үйлчилгээний чанарыг үнэлэх судалгааг худалдааны мэргэжлийн холбоод тогтмол хугацаанд хийж үр дүнг олон нийтэд мэдээлэх, дутагдлыг засаж сайжруулах чиглэлээр худалдааны газруудтай хамтран ажиллаж үйлчилгээний чанар, соёлд тодорхой ахиц, дэвшил гаргаж ажиллах шаардлагатай.

Page 43: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

43  

Дүгнэлт

Дотоод худалдааг өндөр хөгжүүлсэн орнуудын худалдааны өнөөгийн байдлын хувьд:

Судалгаанд хамрагдсан орнуудын дотоод худалдааны салбарын статистик үзүүлэлтүүдээс үзэхэд тухайн улсын эдийн засгийн 20 орчим хувийг худалдааны салбар бүрдүүлж байна79. Монгол Улсын тухайд дотоод худалдааны нийт эдийн засагт эзлэх байр суурь, бусад үзүүлэлтүүд нь судалгааны даалгаварт өгөгдсөн орнуудын харгалзах үзүүлэлттэй ойролцоо байлаа. Гэвч нэг хүнд ногдох дотоод худалдааны борлуулалт хөгжингүй орнуудаас 15-18 дахин бага, нийт аж ахуйн нэгжид худалдааны аж ахуйн нэгжийн эзлэх хувь зарим орны үзүүлэлтээс 2 дахин өндөр, худалдааны салбарт албан бус сектор тодорхой хэмжээгээр байсаар байгаа нь анхаарал татлаа.

АНУ болон Япон Улс 5 жил тутамд худалдааны салбарын тооллого хийдэг нь тухайн салбарын төлөв байдлыг тодорхойлох, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийн санг үүсгэх, бүртгэл хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, түүнийг оновчтой удирдахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн ХБНГУ-д худалдааны салбарын статистик мэдээлэл цуглуулахтай холбоотой эрх зүйн орчинг бүрдүүлж, судалгаанд хамрагдах аж ахуйн нэгжийн шалгуурыг тогтоон, мэдээлэл гаргаж өгөх үүргийг хуульчилж, мэдээлэл авах, нэгтгэх, тайлагнах журмыг тодорхой болгосон нь манай улсад туршлага болохоор байна.

Улс орнуудын туршлагаас харахад мэдээллийн технологид суурилсан техник, технологийн шинэ шийдлүүд гарч худалдааны салбарт нэвтэрснээр хөгжлийг түргэсгэх нэг гол хөшүүрэг болж байгаа хэдий ч Монгол Улсын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн боломжоос хамаарч тэр бүр өргөн ашиглагдаж чадахгүй байгаа юм. Иймд худалдааны салбарт технологийн шинэчлэлт хийх, үйлчилгээний орчинг ухаалагжуулах, орчин үеийн технологийн дэвшил, хандлагад хөл нийлүүлэн хөгжихөд дэмжлэг туслалцаа үзүүлэх, техник технологи худалдан авахад хөнгөлөлттэй зээл олгох, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн худалдааны газарт урамшуулал олгох зэрэг туршлагыг практикт хэрэгжүүлэх асуудал чухал болж байна.

Монгол Улсын худалдааны салбарт орчин үеийн худалдааны дэвшилтэт хэлбэр болох цахим худалдаа, шууд худалдааны арга хэлбэрүүд мөн улс орнуудад хурдацтай хөгжиж буй худалдааны төвийн хөгжлийн хандлага аль хэдийн бий болсон боловч хот төлөвлөлт, салбарын хууль эрхзүйн орчин, шуудан, харилцаа холбоо, зам тээврийн сүлжээ, логистик зэрэг дэд бүтцийн асуудлаас үүдэн зарим нэг хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх боломжууд хязгаарлагдмал байгаа юм.

Улс орнуудад эрчимтэй хөгжиж буй жижиглэнгийн худалдааны газрын нэг бол сүлжээ дэлгүүрүүд юм. Аль ч улс орны сүлжээ дэлгүүрийн гол онцлог нь үндэсний болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, үндэсний жижиглэнгийн худалдаачдыг төлөвшүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэх асуудал байдаг. Энэхүү үүргийг гүйцэтгэх чадавхи манай үндэсний сүлжээ дэлгүүрүүдэд сул байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэж буй улс орнуудын туршлагаас бид зайлшгүй судалж хэрэгжүүлэх асуудал ч хурцаар тавигдаж байна.

Дотоод худалдааг хөгжүүлэх асуудал нь улс орны эдийн засгийн хөгжил, нийгмийн орчин, хот байгуулалттай нягт холбоотой болжээ. Улс орнууд хүн ам төвлөрсөн хот                                                             79 Тухайлбал, ДНБ-ий 10-20 хувь, ажиллах хүчний 12-15 хувь, аж ахуйн нэгжийн 15-25 хувь нь тус салбарт хамааралтай байна.

Page 44: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

44  

сууринд бөөний болон жижиглэн худалдааны төвийг оновчтой төлөвлөснөөр хүн амын нягтрал суурьшил, зам тээврийн дэд бүтэц, хот төлөвлөлт, ажил эрхлэлт, байгаль орчныг хамгаалах асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг хичээн ажиллаж байна. Гэтэл Монгол улсад худалдааны төвийн байршлын төлөвлөлтийг хийхдээ хүн амын нягтрал, худалдаа үйлчилгээний газруудын байршил, зам тээврийн дэд бүтцийг харгалзан үзээгүй, худалдан авагчдын ая тухтай үйлчлүүлэх (авто машины зогсоол, чөлөөт цагийг өнгөрөөх, үзвэр үйлчилгээг хамтад нь төлөвлөөгүй) орчин нөхцлийг бүрдүүлээгүй зэрэг дутагдал байгаа нь харагдлаа.

Худалдааны салбарын мэргэжилтэн бэлтгэж буй зарим улс орны туршлагаас харахад төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чухалчилж байна. Тухайлбал, худалдааны компаниуд нь их, дээд сургууль, мэргэжлийн холбоод бусад сургалтын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллах, худалдаа эрхлэгчид бие даан хүний нөөцөө бэлтгэх, ажилтнуудаа давтан сургах хэлбэрт шилжиж байгаа бол их дээд сургуулиуд худалдааны байгууллагыг дадлагын бааз газар болгож сургалтыг чанаржуулах боломжуудыг өргөн ашиглаж байна. Харин төр засгаас их, дээд сургуулиудад санхүүгийн дэмжлэг үзүүлж буй компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж дэмждэг ажээ.

Дотоод худалдааг өндөр хөгжүүлсэн орнуудын худалдааны салбарын төрийн бодлого, зохицуулалтын хувьд:

Улс орнуудын туршлагаас харахад дотоод худалдааг цэгцтэй хөгжүүлэх, үндэсний эдийн засгаа хамгаалах, өсөлтийг дэмжих бие даасан салбарын яамтай, худалдааны зохицуулалтын хуультай байгаа нь салбарын эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд чухал хүчин зүйл болохыг харуулж буй хэрэг юм. Иймд Монгол улс “Худалдааны зохицуулалт”-ийн хуулийг нэн даруй баталж хэрэгжүүлэх, худалдааны салбарын цогц бодлого боловсруулах асуудал туйлын чухал болж байна. Энэхүү цогц бодлогыг боловсруулахад ОХУ, БНХАУ-ын туршлагыг илүү нарийн судалж, тодорхой зорилго, зорилт, эдгээрт хүрэх арга хэрэгслийг тодорхойлон бусад салбарын бодлоготой уялдуулан дунд болон урт хугацааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай болох нь харагдлаа.

Дотоод худалдааны салбарын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой төрийн хяналт шалгалт, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийн бодлого, зохицуулалтын хувьд нэр бүхий орнууд тусгайлсан хуультай, түүнийг хэрэгжүүлэх бие даасан нэгжийн зохион байгуулалтын бүтэцтэйгээр үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилладаг.

Судалгаанаас үзэхэд улс орнуудын Мэргэжлийн хяналт нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэглэгчийн эрхийг хамгаалахад чиглэдэг бол төрийн хяналт шалгалт нь төрийн байгууллагын албан тушаалтныг зөрчил гаргуулахгүй байхад чиглэдэг ажээ. Монгол Улсын тухайд Мэргэжлийн хяналтын газар нь мэргэжлийн хяналт, төрийн хяналтыг хамт хийж байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад оновч муутай хяналтын тогтолцоо болохыг харуулж байна.

Улс орнуудын өрсөлдөөний бодлого, зохицуулалт нь ихэвчлэн шударга өрсөлдөөнд сөрөг нөлөө ихтэй үнийн хуйвалдаан хийх, зах зээлийг хувааж эзэмших, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хязгаарлах асуудлуудад чиглэдэг ба тэдгээрийг илрүүлэх, нотлох тал дээр хүндрэлтэй байна. Зөрчлийг илрүүлж, нотлох тал дээр АНУ хамгийн их туршлага хуримтлуулсан ба шударга бус өрсөлдөөнийг хязгаарлахад гурван үндсэн нөхцөл

Page 45: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

45  

(нэгд, мөрдөн шалгаж илрүүлэх өндөр боломжтой байх, хоёрт, мэдрэгдэхүйц шийтгэлтэй байх, гуравт, ил тод, найдвартай байдал хангагдсан байх) бүрдсэн байх шаардлагатай байдаг аж.

Улс орнуудын хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал нь Ж.Кеннеди болон НҮБ-ийн ерөнхий ассамблейгаас гаргасан хэрэглэгчийн эрх дээр үндэслэгддэг бөгөөд сүүлийн үед хэрэглэгчдийн өөрсдийнх нь боловсролд ихээхэн анхаарч, тэдний дунд сургалт, сурталчилгаа, сэрэмжлүүлэг хийх болсон нь үр дүнгээ өгч байгаа аж. Монгол улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд хэрэглэгчийн 8 үндсэн эрхээс “сонгох эрх” хуульчлагдаагүй байгаа нь хэрэглэгчид аливаа барааг “тулгаж худалдах” асуудал гарахад зохицуулалтгүй байна гэж хэлж болох талтай.

ХАА-н салбар нь улс орны эдийн засгийн чухал хэсэг, үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах үнэт эх үүсвэр, хүн амын хүнсний аюулгүй байдлын баталгааг бүрдүүлэх ач холбогдол бүхий салбар болохын хувьд улсын зүгээс ихээхэн анхаарч, хүч хөрөнгө зарцуулж байна. ХАА-н салбарт чиглэсэн бодлого, хөтөлбөрүүд нь ХАА-н барааны үйлдвэрлэл, гарцыг нэмэгдүүлэх, ХАА эрхлэгчдийг бүх талаар дэмжих, зах зээлд бараа, түүхий эдээ худалдахад нь дэмжлэг үзүүлэхэд голчлон төвлөрч байна. Түүнчлэн төрийн дэмжлэг, зохицуулалтаас гадна бизнес эрхлэгчид, томоохон компаниуд түүхий эдийн худалдаа, татан авалтын оновчтой бүцтийг бүрдүүлэх арга замыг эрэлхийлж байгаа бөгөөд ийм санал, санаачлага гарган хэрэгжүүлж буй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих нь үр дүнтэй байж болох юм.

Улс орнуудын түгээлт, хуваарилалтын сувагтай холбоотой бодлого зохицуулалт нь дараах хоёр харилцааг зохицуулахад голчлон төвлөрч байна. Үүнд:

- Түгээлт, хуваарилалтын сувагт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог зохицуулсан дүрэм, журам;

- Нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын хоорондын харилцааг зохицуулсан дүрэм журам.

Ялангуяа нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчдын эрх тэгш харилцах нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгэнд давамгай байдал үүсэхээс сэргийлэх, эцсийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад түгээлт, хуваарилалтын сувгийн бодлого, зохицуулалт чиглэгджээ.

Бидний судалсан улс орнуудын туршлагаас үзэхэд ЖДҮ эрхлэгчдийн эрх зүйн орчинг нь сайжруулах, санхүүгийн эх үүсвэрээр хангах, техник, технологийг шинэчлэх, туршилт, судалгаа хийх санаачлагыг нь идэвхжүүлэх, хүний нөөцийг сургах, хөгжүүлэх, удирдах ажилтны чадавхийг дээшлүүлэх, гадаад зах зээлд ажиллахад нь мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлэх, үндэсний брэндийг бий болгох зэргээр төрөөс дэмжин ажиллах нь түгээмэл байна. ОХУ зэрэг улс орнууд ЖДҮ-ийг дэмжих, хөгжүүлэх асуудлыг хуульчилсан байхад ихэнх улсууд үе шаттай, тусгай хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлдэг. Манай улсад ЖДҮ-ийг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, засгийн газраас санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Гэвч ЖДҮ-ийг дэмжих, санхүүг нь чадавхижуулах ажлыг хийхдээ худалдаа, үйлчилгээний салбарыг орхигдуулдаг болох нь судалгааны явцад ажиглагдлаа.

Дотоод худалдааг зохицуулах эрх зүйн гол актуудын нэг чухал хэсэг нь стандарт бөгөөд улс орнуудын туршлагаас харахад Европын холбооны худалдааны төвийн стандартыг нутагшуулах үйл явц хурдацтай явагдаж, дотоод худалдааг хөгжүүлэх зохицуулалтын нэг болжээ. Гэтэл Монгол улсын дотоод худалдааны салбарт

Page 46: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

46  

мөрдөгдөж байгаа үйлчилгээний стандартууд нь цаг үеийн шаардлагаас хоцорч, худалдааг хөгжүүлэх бус чөдөр тушаа болсоор байна. Иймээс бусад улс орнуудын үйлчилгээний стандартын дэвшилтэт үзүүлэлт, шаардлагыг өөрийн орны нөхцөл, байдал, салбарын онцлогт нийцүүлэн шинэчлэх ялангуяа зохицуулалт муутай хөгжиж буй худалдааны төвийн хөгжлийг шинэ шатанд гаргах, ангилал, төрлийг зөв тогтоож стандартчилах асуудал чухал байгаа юм. Үүнд бидэнд Европын, АНУ, ХБНГУ-ын худалдааны төвийн стандарт загвар болохоор байна. Худалдааны газрын чанарын гол үзүүлэлт бол үйлчилгээ. Энэ чанарыг хэмжих, үнэлэх шалгуур нь тодорхой бус байгаагаас үйлчилгээний доголдол байнга гарч байдаг. Үүнийг засаж сайжруулахад БНХАУ-ын үйлчилгээний чанарыг үнэлэх, Сингапур Улсын жижиглэн худалдааны холбооны чанарын үнэлгээ хийх судалгааны аргачлал бидэнд ихээхэн ач холбогдолтой байх юм.

Дотоод худалдааны төрийн бус байгууллагын үйл ажиллагааны хувьд:

Монгол Улсын худалдааны салбарын мэргэжлийн холбоод бусад улс орны болон дотоодын зарим мэргэжлийн холбоодын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай харьцуулахад хязгаарлагдмал, эрх зүйн орчин сул, чадавхи муутай байгаа нь төрийн ачааллаас хуваалцах, тэдэнтэй хамтран ажиллахад зохих хүндрэлийг бий болгож байгаа юм. Иймээс судалгааны ажлын хүрээнд ХБНГУ, БНХАУ, Япон Улс, Сингапур Улс, АНУ-ын худалдааны мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг судалж Монгол Улсын мэргэжлийн холбоодын бие даасан байдлыг хангаж, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэхэд санхүүгийн хувьд чадавхижуулах, хүний нөөцийн чадварлаг баг бүрдүүлэх, хамтран ажиллах асуудал чухал болох нь харагдлаа.

Page 47: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

47  

Санал зөвлөмж

Дотоод худалдааны салбарын хөгжил нь тус салбарыг зохицуулах, хянах, бодлогоор дэмжих үүрэгтэй төрийн байгууллага, ур чадвартай ажиллах хүч, бусад нөөц бүхий худалдаа эрхлэгч, тэдгээрийг холбож, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллага, түүнчлэн худалдаа эрхлэх суурь нөхцлийг бүрдүүлэх дэд бүтэц, логистик, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчдын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанаас хамаарах юм. Иймээс худалдааны салбарыг хөгжүүлэхэд харилцан уялдаа бүхий дараах таван чиглэлд80 анхаарч ажиллах шаардлагатай гэж үзлээ.  

Зураг 4.1. Худалдааны салбарыг хөгжүүлэх субьектууд

Худалдааны асуудал хариуцсан төрийн байгууллага нь салбарын эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөгжлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, худалдаа эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргээ гүйцэтгэхийн тулд дараах ажлуудыг хийх шаардлагатай байна.

                                                            80 Тасархай улаан зураасаар хүрээлсэн төрийн байгууллага, төрийн бус байгууллага, худалдаа эрхлэгч, логистик, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчид, мөн худалдааны хэлбэр, төрлүүд

Page 48: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

48  

Зураг 4.2. Дотоод худалдааны салбарын эрх зүйн орчин

Монгол улс дотоод худалдааны салбарын эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд нэн түрүүнд “Худалдааны тухай хууль”-ийг батлах шаардлагатай бөгөөд ингэснээр худалдааны салбарт шударгаар өрсөлдөх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, төрийн хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Дотоод худалдааны салбарт нийлүүлэгч-худалдан авагч, франчайзингийн эрх олгогч -шилжүүлэн авагч, мөн тус салбарт ажиллах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдын харилцааг зохицуулах эрх зүйн орчин үгүйлэгдэж байна. Иймд “Худалдааны тусгай хэлцлийн тухай”, “Худалдааны шударга хэлцлийн тухай”, “Франчайзингийн тухай”, “Худалдааны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” асуудлыг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр боловсруулж, мөрдөх шаардлагатай (Хүснэгт 4.1-ийн 1.2, 1.2.1, 1.2.4, 1.2.8, 1.3-р хэсгээс дээрх зохицуулалтад зайлшгүй тусгах шаардлагатай заалтуудыг харна уу).

Монгол Улс “Худалдааны нэр томьёо тодорхойлолт”, “Худалдааны газар, ерөнхий шаардлага”, ”Худалдааны газрын үйлчилгээ, ерөнхий шаардлага”, “Худалдааны төв, ерөнхий шаардлага” стандартуудыг шинэчлэх, шинээр боловсруулж мөрдөх шаардлагатай байна (Хүснэгт 4.1-ийн 1.4-өөс харна уу).

Худалдааны газрын ажилчдын ёс зүйн хэм хэмжээг тогтоох, бараа худалдаалах үйл ажиллагааг журамлах, зарим барааны сав баглаа боодлыг хэрэглээний эргэлтэд оруулах дүрэм журмыг мөрдүүлэхийн тулд худалдаа эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг хуульчлах шаардлагатай байна.

Худалдааны салбарын мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулсан дүрэм, журмыг шинээр гаргах хэрэгтэй байна (Хүснэгт 4.1-ийн 1.2.9-өөс харна уу).

Худалдааны хууль

Худалдааны

тусгай

хэлцлийнтухай

ХУДАЛДААНЫ САЛБАРЫН БОДЛОГО

Тусгай зохицуулалт

Төсөл, хөтөлбөр

Ерөнхий зохицуулалт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх, хяналт

Стандарт Дүрэм, журам Худалдааны

шударга

хэлцлийнтухай

Худалдааны

франчайзингийнтухай

Худалдааны

салбар

дахь

ГШХО

-ынтухай

Худалдааны

газар

, е рөнхий шаардлага

Худалдааны

газры

н үйлчилгээ,

шаардлага

Худалдааны

төв

, ерөнхий

шаардлага

Худалдааны

нэр

том

ъё,

тодо рхойлолт

Сав

баглаа

боодлын

эргэлт

Бараа

худалдаалах

Худалдагчийн

ёс зүй

Мэдээллийн сан бүдүүлэх

Page 49: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

49  

Худалдааны газрын хэлбэр, төрөл, үйл ажиллагааг холбогдох хууль, эрх зүйн актаар зохицуулах шаардлагатай байна. Үүнд: Бөөний болон жижиглэн худалдааг хууль, стандартаар, цахим худалдаа, шууд худалдааг бие даасан хуулиар, сүлжээ дэлгүүрт “Үндэсний” статус олгох, сүлжээ дэлгүүрийн үнэ, брэнд, технологи зэрэг асуудлыг хуулиар, бусад харилцааг стандартаар зохицуулах боломжтой гэж үзэв (Зураг 4.3).

Зураг 4.3. Худалдааны хэлбэр, төрөл, тэдгээрийн зохицуулалт

Бөөний худалдааг зохицуулахтай холбоотой санал зөвлөмжийг хүснэгт 4.1-ийн 1.2.2-д, үндэсний болон орон нутгийн сүлжээ дэлгүүртэй холбогдох харилцааг 1.2.3, 1.2.5-д, ижил үнийн системийг хэрэгжүүлэх санал зөвлөмжийг 1.2.6-д, худалдааны төвүүдийн байршлын төлөвлөлтийг 1.6-д дурьдсан болно.

Монгол Улсад дотоод худалдааны салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг боловч тэдний төрийн ачааллаас хуваалцах чадавхи сул, эрх мэдэл нь хангалтгүй байна. Иймд тэдгээрийг чадавхижуулж, төрийн байгууллагын зарим үүргийг шилжүүлэх, хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай байна (Зураг 4.4 болон хүснэгт 4.1-ийн 2.1-2.3-аас харна уу).

Page 50: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

50  

Худалдааны салбарын хүний нөөцийг чадавхижуулах, мэргэшүүлэх шаардлагатай байна (Хүснэгт 4.1-ийн 1.2.10,1.2.11-ээс харна уу).

Худалдаагаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих (Хүснэгт 4.1-ийн 3.1-3.4).

Дотоод худалдааны салбарын хөгжил нь нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагаанаас хамааралтай тул ХАА-н зарим бараанд үнийн зохицуулалт хийх, логистикийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, хөгжүүлэх (Хүснэгт 4.1-ийн 1.2.7, 1.5-аас харна уу).

4.4. Төрийн зарим чиг үүргийг ТББ-д шилжүүлэх үйл явц

Page 51: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

51  

Хүснэгт 4.1. Монгол Улсын дотоод худалдааг бусад орны туршлагаар хөгжүүлэх зөвлөмж, хэрэгжүүлэх арга зам

№ Зөвлөмж Зорилго Хэрэгжүүлэх арга зам Нэвтрүүлэх туршлага 1.Хүн амыг бараа бүтээгдэхүүнээр, дотоодын үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах, дотоодын зах зээлийг тогтвортой хөгжүүлэх талаар

1.1. Худалдааг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх

– Дотоод худалдааг хөгжүүлэх чиглэл, арга замыг тодорхой болгох

– Худалдааг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөөг 4 жилийн үечлэлтэй гаргаж байх

– Бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулах

ОХУ болон БНХАУ-ын төрөөс баримталж буй

бодлого

1.2. Дотоод худалдааны хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх

– Худалдааны харилцааг зохицуулах

– Худалдааны хуультай болох – Холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах

ОХУ, Япон, АНУ-ын худалдааны тухай хууль

1.2.1

Худалдааны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах

– Үндэсний худалдаачдыг гадаадын өрсөлдөгчдөөс хамгаалах

– Үндэсний худалдаачдыг дэмжих

– “Худалдааны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дүрмийн сангийн ... -ээс доошгүй хувийг дотоодын хөрөнгө оруулагч эзэмших” гэсэн заалтыг холбогдох хуулинд тусгах

БНХАУ-ын Худалдааны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтын журам

1.2.2

Бөөний худалдааны газарт81эцсийн хэрэглэгчид зориулсан жижиглэн худалдааг хориглох

– Жижиглэн худалдаачдын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх,

– Санхүүгийн чадавхийг нь сайжруулах

– “Бөөний худалдааны газарт эцсийн хэрэглэгчдэд зориулсан жижиглэн худалдаа эрхлэхгүй” гэсэн заалтыг холбогдох хуулинд тусгах

ХБНГУ-ын Metro группын туршлага

1.2.3

Үндэсний болон орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүрээр худалдах нөхцлийг бүрдүүлэх

– Үндэсний болон орон нутгийн үйлдвэрлэлийг худалдааны бодлогоор дэмжих

– “Сүлжээ дэлгүүр нь барааны нэр төрлийн тодорхой хувийг үндэсний болон орон нутгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр бүрдүүлэх зарчмыг баримтална” гэсэн заалтыг холбогдох хуульд тусгах,

– Энэхүү заалтыг сүлжээ дэлгүүрт “Үндэсний” статус олгох шалгуур болгох

АНУ-ын Kroger, ОХУ-ын X5, ХБНГУ-ын Metro группын туршлага

1.2.4 Үндэсний сүлжээ дэлгүүрүүд давамгай байдлаа ашиглахыг хязгаарлах

– Орон нутгийн худалдаачдыг дэмжих,

– Тэднийг том өрсөлдөгчдөөс хамгаалах

– “Үндэсний сүлжээ нь нэг аймагт 2-оос илүүгүй дэлгүүртэй байна”

– “Үндэсний сүлжээ нь орон нутгийн дэлгүүртэй франчайзингийн гэрээгээр хамтран ажиллаж байгаа тохиолдолд дэлгүүрийн тоог хязгаарлахгүй” гэсэн заалтыг холбогдох хуулинд тусгах

БНХАУ-ын XII таван жилийн төлөвлөгөө,

БНХАУ-ын Худалдааны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтын журам

1.2.5 Барааны чанарыг хангахад сүлжээ дэлгүүрийн оролцоог бий болгох

– Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад худалдаа эрхлэгчдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлж,

– Төрийн ачааллыг бууруулах

– Сүлжээ дэлгүүрийн нэрийн брэнд бий болгох, – Дэлгүүрийн дэргэд лаборатори байгуулах, – Мэргэшсэн эксперт, мэргэжилтэн бэлдэж, барааны

чанар, стандартад тавих хяналтыг сайжруулах санаачлагыг ажил хэрэг болгож буй сүлжээ дэлгүүрийн татварыг хөнгөлөх, хөнгөлөлттэй зээл олгох замаар дэмжлэг үзүүлж, сүлжээ дэлгүүрийн дотоод хяналтын үр өгөөгийг нэмэгдүүлэх

АНУ, БНХАУ, ХБНГУ-ын сүлжээ дэлгүүрийн

туршлага

                                                            81 Энд бөөний худалдааны төв, агуулах дэлгүүр буюу бөөний худалдааны клуб багтана

Page 52: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

52  

1.2.6 Ижил үнийн системийг хэрэгжүүлэх

– Хот, хөдөөгийн хүнсний гол нэрийн барааны үнийн зөрүүг багасгах замаар томоохон хотуудын хүн амын төвлөрлийг сааруулах

– “Үндэсний сүлжээ дэлгүүрүүд нь стратегийн хүнс (мах, гурил, сүү)-ийг худалдаалахдаа ижил үнийн бодлогыг хэрэгжүүлэх зарчмыг баримталж ажиллана” гэсэн заалтыг холбогдох хуулинд тусгах

ХБНГУ-ын ALDI сүлжээ дэлгүүрийн туршлага

1.2.7 Зарим хүнсний бараанд үнийн зохицуулалт хийх

– Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх,

– Үнийг тогтворжуулах

– Тодорхой нэрийн барааны үнийн доод хязгаарыг тогтоох

– Тэрхүү түвшнээс хэтэрсэн тохиолдолд улсын нөөцөд худалдан авах,

– Нөөцийн барааг дуудлагаар худалдах, хүнсний хөтөлбөрүүдэд ашиглах, эсвэл экспортлох

Япон улсад цагаан будаа, үхэр, гахайн мах гэх мэт

бараанд БНХАУ-д улаанбуудай,

эрдэнэ шиш, элсэн чихэр, гахайн мах зэрэгт, ХБНГУ-д сүү, амуу тарианд, АНУ-д

улаанбуудай, эрдэнэ шиш, овьёс зэрэгт энэ бодлогыг ашигладаг

– Хүнсний гол нэрийн барааны үнэ 30 хоногийн хугацаанд 30-аас дээш хувиар өссөн тохиолдолд үнийг төрөөс зохицуулах

ОХУ-ын худалдааны хууль

1.2.8

Бараа түүхий эд нийлүүлэгч, зуучлагч, худалдан авагч хоорондын харилцааг зохицуулах

– Нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын эрх тэгш харилцааг хангах

– Хэн нэгэнд давамгай байдал үүсэхээс сэргийлэх

– Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах

– “Жижиг нийлүүлэгч, том хэмжээний худалдан авагч хоорондын харилцааг зохицуулах” журмыг боловсруулах, мөрдөх

БНХАУ, Япон Улсын “Шударга хэлцлийн журам”-ын заалт

1.2.9 Худалдааны салбарын статистик мэдээлэл цуглуулах үйл явцыг тодорхой болгох

– Худалдааны салбарын төлөв байдал, хандлагыг мэдрэх, оновчтой шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийн сантай болох

– Худалдааны салбарын бие даасан тооллогыг 5 жил тутамд хийх

– Мэдээлэл цуглуулах, нэгтгэх, тайлагнах үүрэг бүхий субьектыг тодорхой болгох

– “Дотоод худалдааны статистик үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын хэрэгжилтийг хангах

– Статистик мэдээлэл ирүүлэхтэй холбоотой урамшуулах болон хариуцлага тооцох зохицуулалт хийх,

– “....-ээс дээш ажилтантай худалдааны аж ахуйн нэгж статистик мэдээллээ заавал гаргаж өгнө, ...-хүртэл ажилтантай бол түүвэр судалгаанд хамрагдана” гэх мэтээр статистик мэдээллээ ирүүлэх үүрэгтэй аж ахуйн нэгжийн шалгуурыг тогтоох,

– “Бөөний худалдаа эрхлэгч бол Статистикийн Үндэсний хороонд, жижиглэн худалдаа эрхлэгч бол аймаг, дүүргийн статистикийн газарт худалдаатай

Япон Улсын Худалдааны салбарын тооллогын зохицуулалтын журам

ХБНГУ-н худалдааны салбарын статистик мэдээлэл цуглуулах, тайлагнах журам

Page 53: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

53  

холбоотой мэдээлэл, тайлангаа ирүүлнэ” гэх мэтээр худалдааны аж ахуйн нэгж хэнд хандаж, хэдий хугацаанд, ямар агуулгаар мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэйг тодорхой болгох

1.2.10 Худалдааны хүний нөөцийг чадавхижуулах

– Худалдааны хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх,

– Тогтвор суурьшлыг хангах

– Томоохон сүлжээ дэлгүүрүүд дэргэдээ сургалтын төв байгуулж ажиллахыг дэмжиж, суралцагчдад нь тэтгэлэг олгох

ОХУ-ын X5, ХБНГУ-ын Metro группын сургалтын

туршлага

1.2.11 Худалдааны хүний нөөцийг үнэлэх, манлайлах тогтолцоог бүрдүүлэх

– Мэргэжлийн холбоодын оролцоотойгоор мэргэжлийн ур чадварыг нь үнэлэх, зэрэглэл тогтоох, ур чадвараас нь хамаарсан цалин хөлс олгох журмыг боловсруулж, хэрэгжүүлэх

Сингапур улсын Жижиглэн худалдааны холбооны туршлага

1.3 Худалдааны тусгай хэлцлийн зохицуулалттай болох82

– Худалдан авагчдын эрхийг хамгаалах,

– Худалдааны тусгай хэлцлийн ерөнхий нөхцлүүдийг тодорхойлох

– “Худалдааны тусгай хэлцлийн тухай хууль”-ийг боловсруулж, батлах

Японы “Худалдааны тусгай хэлцлийн акт”

1.4 Худалдааны салбарын стандартыг боловсруулах, шинэчлэх

– Нэг хэв маягт хамаарагдах худалдааны газрын үйл ажиллагааг ижилсгэх,

– Хэв маяг хоорондын ялгааг тогтоох,

– Үйлчилгээний технологийн хэм хэмжээг тодорхойлох

– Өндөр хөгжилтэй орнуудын худалдааны салбарын стандартыг нутагшуулах, шууд хэрэглэх ОХУ-ын худалдааны нэр

томьёо, тодорхойлолтын стандарт

Европын холбоо, АНУ, ХБНГУ-ын

худалдааны төвийн стандарт

БНХАУ-ын үйлчилгээний

стандарт

1.4.1 Худалдааны нэр, томъёоны нэгдсэн тодорхойлолтыг бий болгох

– Худалдааны нэршил, тодорхойлолтын стандартыг боловсруулах

1.4.2 Худалдааны төвийн стандартыг нэвтрүүлэх

– Худалдааны төвийн стандартыг нутагшуулах эхний 5 жилд заавал мөрдөх, дараа нь зөвлөмжийн чанартай болгож шинэчлэх

1.4.3 Үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх

– БНХАУ-ын үйлчилгээний стандартыг шууд, зөвлөмжийн стандарт байдлаар хэрэглэх

1.4.4

“Худалдааны газар, түүний үйлчилгээ, Ерөнхий шаардлага” MNS 5021:2007 стандартыг шинэчлэн боловсруулах

– “Худалдааны газар, түүнд тавигдах шаардлага”-ын стандарт болгон өөрчлөх, энэ стандартад худалдааны газрын хэв маяг, шаардлагуудыг нарийвчлан тодорхойлох

1.5 Логистикийн чиглэлээр дагнан ажилладаг аж ахуйн нэгжийг дэмжих

– Хувийн өмчийн аж ахуйн нэгжийн оролцоо, санаачлага, хөрөнгө оруулалтад тулгуурлан логистикийн салбарыг хөгжүүлэх

– Логистикийн чиглэлээр дагнан ажиллаж буй аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх,

– Хот төлөвлөлт, логистик төвүүдийн байршилын төлөвлөлттэй уялдуулан үйл ажиллагааны зориулалтаар газар олгоход дэмжлэг үзүүлэх,

– Дэд бүтцэд хөрөнгө оруулахыг бүх талаар дэмжих, – Орчин үеийн дэвшилтэт арга, хэлбэрүүдийг үйл

ажиллагаандаа нэвтрүүлсэн бол урамшуулах

БНХАУ-ын “Логистикийн салбарын эрүүл хөгжлийг хурдасгах бодлогын үзэл

баримтлал”

                                                            82 Худалдааны тусгай хэлцэл гэдэгт шууд худалдаа, олон үет маркетинг, телемаркетинг, утас шуудангаар хийх худалдаа багтана

Page 54: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

54  

1.6. Бөөний болон жижиглэн худалдааны төв байгуулах байршлыг оновчтой төлөвлөх

– Хот сууринд худалдааны газрыг тэнцвэртэй хөгжүүлэх замаар худалдаа, үйлчилгээний газруудын төвлөрлийг сааруулах

– Засгийн газраас холбогдох хууль, дүрэмд бөөний болон жижиглэн худалдааны төвийн байршлыг тогтооход баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлж, орон нутгийн засаг захиргаа хот төлөвлөлтийн төлөвлөгөөтэй уялдуулан байршуулах заавар, журмыг боловсруулж, хэрэгжүүлэх

– Тухайн байршилд үйл ажиллагаа эрхлэхийг хүсэгчдийн дунд сонгон шалгаруулалт хийхээр журамлах;

– Тухайн байршилд худалдааны төв байгуулах эсэх талаар иргэд, төрийн бус байгууллагын саналыг бичгээр хүлээн авч, байгаль орчинд нөлөөлөх шинжилгээ хийсний үндсэн дээр шийдвэр гаргадаг болох талаарх заалтыг журамд тусгах

ОХУ-ын Худалдааны хууль, Японы Том хэмжээтэй жижиглэн

худалдааны байршлын тухай хууль

2. Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх талаар

2.1 Төрийн бус байгууллагыг чадавхижуулах

– ТББ-ын бие даасан байдлыг хангах:

o Санхүү o Хүний нөөц

– Худалдааны мэргэжлийн холбоодын нэр хүндийг дотоод, гадаад зах зээлд өсгөх

Төрийн бус байгууллагад тавигдах шаардлагыг тодорхой болгох, магадлан итгэмжлэх

Магадлан итгэмжлэгдсэн тохиолдолд төрийн байгууллагатай хамтран ажиллах эрх олгох

Төрийн бус байгууллагын удирдлагуудад тавигдах шаардлагыг тодорхой болгох

Татварын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулинд татварын хөнгөлөлт үзүүлэх заалтыг тодорхой тусгах

Мэргэжлийн холбоодыг нэг дээвэр дор төвлөрүүлэх, нэгдсэн байраар хангах

Мэргэжлийн холбоод нь хэвлэмэл болон цахим, сэтгүүлтэй байхыг дэмжих

ОХУ, ХБНГУ, Япон Улс, БНХАУ-ын Ашгийн бус байгууллагын тухай

хууль, Татварын хууль Холбоодын дүрмүүд

2.2. Төрийн бус байгууллагуудад төрийн зарим үүргийг шилжүүлэх

– Төрийн ачааллыг хөнгөлөх, хамтран ажиллах

Худалдааны салбарын тодорхой чиглэлээр мэдээлэл

цуглуулах, мэдээллийн сан бүрдүүлэх үүргийг шилжүүлэх

Мэргэжлийн холбоод нь гишүүн байгууллагуудын холбогдох мэдээллийг нэгтгэн цуглуулж, төрийн байгууллагад тайлагнадаг байх

Судалгаа, эрдэм шинжилгээний томоохон төсөл, сэдэвт ажлыг төрийн бус байгууллагууд гүйцэтгэдэг байх

Салбарын стандартыг санаачилж боловсруулах, батлуулахаар санал оруулах, биелэлтэд хяналт тавих

Улс орнуудын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль”,

“Худалдааны тухай хууль”, “Хяналтын тухай

хууль”

Page 55: БС-13/04 - med.gov.mn · бүхий орнуудын худалдаа үйлчилгээний стандартын ангилал, төрөл, тавигдах үзүүлэлт,

55  

2.3 Төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах

– Худалдааны салбарын хөгжилд түлхэц үзүүлэх

– Төрийн болон төрийн бус байгууллагын ажил, үүргийн оновчтой хуваарилалт бий болох

– Худалдаа эрхлэгчдийг дэмжих

Худалдааны салбарын хөгжлийн бодлого хамтран боловсруулах,

Мэргэжлийн ажилчдыг сургах сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг төрийн байгууллага батлах, сургалтыг төрийн бус байгууллага зохион байгуулах

Салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд холбооны гишүүдийн саналыг тусгах, тэдний эрхийг хамгаалах,

Мэргэжлийн холбоод төрөлжсөн үйл ажиллагааныхаа чиглэлээр зах зээлийг мэдээллээр хангах, төрийн байгууллагатай мэдээлэл солилцох

Сингапур Улсын Жижиглэн худалдааны холбооны туршлага

3. Жижиг, дунд үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих бодлогын талаар

3.1

Үндэсний болон орон нутгийн сүлжээ дэлгүүрүүд тухайн орон нутгийн ЖДҮ-ийн бараагаар нэр төрлийн тодорхой хувийг бүрдүүлж байгаа тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх

– ЖДҮ-ийг худалдааны бодлогоор дэмжих

– Хөнгөлөлттэй зээл олгох, орлогын албан татварын хөнгөлөлт санал болгох

ОХУ-ын Х5 групп нь тухайн орон нутгийн ЖДҮ-

ийн бүтээгдэхүүнээр худалдаалах барааны нэр төрлийнхөө 40 орчим хувийг бүрдүүлэх

бодлогыг баримталдаг

3.2 ЖДҮ-ийг засгийн газрын худалдан авалтад оролцох боломжийг нь нэмэгдүүлэх

– ЖДҮ-ийг чадавхижуулах

– ЖДҮ-д засгийн газрын худалдан авалтад оролцоход нь үндэсний аж ахуйн нэгжийн давуу эрх олгох

– ЗГ-ын худалдан авалтад хэрхэн оролцох талаар зөвлөгөө өгөх,

– Худалдан авалт хийх талаарх мэдээлэл түгээх үүрэг бүхий сайтын ажиллагааг сайжруулах

Япон Улс

3.3 Жижиглэн худалдаа эрхэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих

– Орон нутгийн сүлжээ дэлгүүр болон ЖДҮ-ийг дэмжих

– Тухайн орон нутгийн сүлжээ дэлгүүр орон нутгийн ЖДҮ-ийн барааг худалдаалах, барааны нэр төрлийн тодорхой хувийг бүрдүүлсэн, стратегийн хүнсэнд ижил үнэ тогтоож худалдаалдаг бол хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх заалт тусгах

ХБНГУ, ОХУ, Япон Улс

3.4

Худалдаа эрхэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн технологийн шинэчлэлийг дэмжих

– Худалдаа эрхэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулах, бүтээмжийг нь дээшлүүлэх

– Худалдааны тоног төхөөрөмжийг импортлоход НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалтад оруулах

ХБНГУ