50
ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ХҮЛЭЭЛТ Судалгааны тайлан Улаанбаатар хот 2013 он

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН

ДААТГАЛЫН ТАЛААРХ МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ХҮЛЭЭЛТ

Судалгааны тайлан

Улаанбаатар хот

2013 он

Page 2: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

2

АГУУЛГА

СУДАЛГААНЫ БАГ ............................................................................................................................. 3

ХҮСНЭГТ, ЗУРГИЙН ЖАГСААЛТ ................................................................................................... 4

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ .................................................................................................. 6

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО, ЗОРИЛТ ................................ 7

1.1. Оршил ................................................................................................................................... 7

1.2. Судлагдахууны тодорхойлолт, шаардлага .................................................................. 8

ХОЁРДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ЗАГВАР, ҮЙЛ ЯВЦ ....................................................... 9

2.1. Зорилго ................................................................................................................................. 9

2.2. Материал аргазүй ............................................................................................................... 9

2.3. Тоон судалгаа ...................................................................................................................... 9

2.4. Чанарын судалгаа ............................................................................................................ 11

2.5. Судлаач бэлтгэх сургалт ................................................................................................ 12

ГУРАВДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ҮР ДҮН ........................................................................ 13

3.1. Судалгаанд оролцогсдын ерөнхий шинж ................................................................... 13

3.2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон иргэдийн эрүүл мэндийн даатгалд

хамрагдсан байдал ...................................................................................................................... 16

3.3. Эрүүл мэндийн даатгалын талаарх иргэдийн мэдлэг, хандлага .......................... 23

3.4. Нийгмийн даатгалын үйлчилгээний талаар ............................................................... 36

3.5. Иргэдийн эрүүл мэндийн даатгалаас хүлээх хүлээлт ............................................. 38

ХЭЛЦЭМЖ ......................................................................................................................................... 44

ДҮГНЭЛТ ............................................................................................................................................. 48

ЗӨВЛӨМЖ .......................................................................................................................................... 49

АШИГЛАСАН НОМ ЗҮЙ .................................................................................................................. 50

Page 3: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

3

СУДАЛГААНЫ БАГ

Судалгааны багийн зохицуулагч

Б.Сувд, НЭМ-ийн магистр, докторант Судлаач, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг Техникийн зөвлөх

Д.Төмөртогоо, Эрүүл мэндийн удирдлагын магистр ГОУХАН-ийн “Эрүүл мэндийн нийгмийн даатгалын шинэчлэл” төслийн багийн ахлагч Статистик боловсруулалтын баг

А.Энхжаргал, НЭМ/ШУ-ны магистр Судлаач, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг Тайлан бичсэн

Б.Сувд, АУ-ны магистр Судлаач, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг А.Энхжаргал, НЭМ-ийн магистр, докторант Судлаач, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг Орчуулсан

А.Болд, НЭМ-ийн ШУ-ны магистр Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг Хянан тохиолдуулсан (Монгол хэл дээр)

Б.Машбадрах, гүйцэтгэх захирал Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг Хянан тохиолдуулсан (Англи хэл дээр)

Laura Contreras, НЭМ-ийн магистр Энхтайвны корпус, эрүүл мэндийн сайн дурын ажилтан Жич: Судалгаатай холбоотой асуудлаар та бүхний санал, зөвлөгөө бидний цаашдын ажилд үнэтэй хувь нэмэр оруулах тул доорх хаягаар ирүүлбэл бид баяртайгаар хүлээн авч цаашдын судалгаандаа тусгах болно. ХАЯГ: СБД, Бага тойруу, 6-р хороо, 3-р байр, 46 тоот. ш/х 229/46А. Улаанбаатар-210646А. УТАС: 325190 Е-майл: [email protected] [email protected]

Page 4: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

4

ХҮСНЭГТ, ЗУРГИЙН ЖАГСААЛТ

Хүснэгтийн жагсаалт

Хүснэгт 1. Сонгогдсон аймаг, дүүргийн хүн амын тоо ...................................................................... 10

Хүснэгт 2. Судалгаанд оролцогсдын ерөнхий шинж, сонгосон үзүүлэлтээр ................................. 14

Хүснэгт 3. Судалгаанд оролцогсдын ЭМД-д хамрагдсан байдал, хувиар, 2013 он ...................... 18

Хүснэгт 4. Сүүлийн 6 сард эмнэлэгт үйлчлүүлэхээр хандсан иргэд, хүйс, насны бүлгээр ........... 19

Хүснэгт 5. Сүүлийн нэг жилд эмнэлэгт хэвтсэн иргэд, хүйс, насны бүлгээр .................................. 21

Хүснэгт 6. Сүүлийн 12 сард эмнэлэгт хэвтсэн иргэдийн хувь, эмнэлгийн төрлөөр ....................... 22

Хүснэгт 7. Судалгаанд оролцогсдын ЭМД-тэй иргэн өрх, сумын эмчийн жороор хөнгөлөлттэй эм

авдаг талаарх мэдлэг, сонгосон үзүүлэлтээр ................................................................................... 30

Хүснэгт 8. Судалгаанд оролцогсдын гадаад оронд эмчилгээ үйлчилгээ хийлгэхэд ЭМД-ын сангаас

зардлыг төлж болох талаарх хандлага, хүйсээр, 2013 он ............................................................... 31

Хүснэгт 9. Судалгаанд оролцогсдын ЭМД-ын зарчмын талаарх хандлага, хүйсээр, Монгол улс,

2013 он ................................................................................................................................................. 35

Хүснэгт 10. Чанарын судалгаанд оролцогсдын нийгмийн даатгалын байгууллагаас хүсч буй

хүлээлт ................................................................................................................................................. 42

Хүснэгт 11. ЭМД-ын талаарх мэдлэг, хандлага, мэдээллийн талаарх үзүүлэлтийг суурь судалгааны

дүнтэй харьцуулахад .......................................................................................................................... 46

Зургийн жагсаалт

Зураг 1. Судалгаанд оролцогсдын хувь, хүйс, насны бүлгээр ........................................................ 13

Зураг 2. Судалгаанд оролцогсдын хувь, өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болох ........... 14

Зураг 3. Одоогоор ажил эрхэлж байгаа оролцогсдын хувь, байгууллагын төрлөөр ..................... 15

Зураг 4. Судалгаанд оролцогсдын ажил эрхлэлтийн байдал, насны бүлгээр ............................... 15

Зураг 5. Судалгаанд оролцогсдын ажил эрхэлдэггүй шалтгаан, хувиар ....................................... 16

Зураг 6. Судалгаанд оролцогсдын ЭМД-д хамрагдсан хувь ........................................................... 16

Зураг 7. ЭМД-д хамрагдахгүй байгаа шалтгаан, оролцогсдын хувиар ........................................... 17

Зураг 8. Сүүлийн 6 сард эмнэлэгт үйлчлүүлэхээр хандсан оролцогсдын хувь, эмнэлгийн

байгууллагын төрлөөр ........................................................................................................................ 20

Зураг 9. Сүүлийн 6 сард өвдсөн хүмүүсийн хувь, ЭМД-тай эсэхээр ............................................... 21

Зураг 10. Сүүлийн 12 сарын хугацаанд эмнэлэгт хэвтсэн иргэдийн хувь, ЭМД-д хамрагдсан

байдлаар, 2013 он ............................................................................................................................... 22

Зураг 11. Эмнэлэгт хэвтсэн оролцогсдын хувь, хүйсээр ................................................................. 23

Зураг 12. Монгол Улсын иргэн ЭМД-д хамрагдахгүй байж болох эсэх иргэдийн хандлага, 2013 он

.............................................................................................................................................................. 24

Зураг 13. ЭМД-д сардаа хир хэмжээний шимтгэл төлдөг талаарх иргэдийн мэдлэг, хувиар, 2013 он

.............................................................................................................................................................. 24

Зураг 14. ЭМД-ын шимтгэлийг ямар хугацаагаар төлдөг талаарх иргэдийн мэдлэг, хувиар, 2013 он

.............................................................................................................................................................. 25

Зураг 15. ЭМД-ын шимтгэлээ эмнэлэгт хэвтсэний дараа төлж болох талаарх иргэдийн ойлголт,

хандлага, хариултын хувиар, 2013 он ............................................................................................... 25

Зураг 16. Улсын төсвөөс хэний ЭМД-ын шимтгэлийг төлдөг талаарх иргэдийн мэдлэг, оролцогсдын

хувиар, 2013 он .................................................................................................................................... 26

Зураг 17. Тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн ЭМД-д заавал хамрагдах талаарх иргэдийн мэдлэг,

оролцогсдын хувиар, 2013 он ............................................................................................................. 27

Зураг 18. Оршин суух газраасаа шилжвэл ЭМД-ын гэрчилгээнд шилжих хөдөлгөөнийг хаана

хандан хийлгэх талаарх оролцогсдын мэдлэг, хувиар .................................................................... 28

Зураг 19. ЭМД-тай иргэн хувийн эмнэлгээр үйлчлүүлж болох талаарх иргэдийн мэдлэг, хүйс, ЭМД-

тай эсэхээр, 2013 он ............................................................................................................................ 29

Page 5: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

5

Зураг 20. ЭМД-тай иргэн өрх, сумын эмчийн жороор хөнгөлөлттэй эм авдаг талаарх иргэдийн

мэдлэг, 2013 он .................................................................................................................................... 29

Зураг 21. Судалгаанд оролцогсдын гэр бүл, найз нөхдөөс хэн нэгэн ЭМД-ын сангаас эмийн

хөнгөлөлт эдэлж байсан талаар, хувиар ........................................................................................... 30

Зураг 22. ЭМД-ын сангаас хэн эм худалдан авах байдал, оролцогсдын хариултаар, 2013 он ... 31

Зураг 23. ЭМД-тай иргэн төлбөр төлөх тохиолдол гардаг эсэх талаарх оролцогсдын мэдлэг,

хувиар, 2013 он .................................................................................................................................... 32

Зураг 24. Даатгуулагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлбэл ор хоногийн төлбөрийг төлдөг талаарх

оролцогсдын мэдлэг, хувиар, 2013 он ............................................................................................... 33

Зураг 25. Судалгаанд оролцогсдын ЭМД-ын ач холбогдлыг үнэлсэн байдал, хувиар, 2013 он .. 34

Зураг 26. Нийгмийн даатгалын байгууллагаар үйлчлүүлэхэд ямар нэгэн бэрхшээл тохиолддог эсэх,

оролцогсдын хувиар ............................................................................................................................ 36

Зураг 27. Нийгмийн даатгалын байгууллагаар үйлчлүүлэхэд тулгардаг бэрхшээл, оролцогсдын

хувиар, 2013 он .................................................................................................................................... 37

Зураг 28. Оролцогсдын ЭМД-ын талаарх мэдээллийг авдаг эх сурвалж, судалгаанд оролцогсдын

хувиар ................................................................................................................................................... 37

Зураг 29. Нийгмийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн даатгуулагчийн эрх ашгийг

хамгаалах ёстой хэмээн үзсэн байдал, хувиар, 2013 он ................................................................. 39

Зураг 30. Судалгаанд оролцогсдын ЭМД-д хамруулахыг хүсч буй үйлчилгээ, хувиар ................. 40

Зураг 31. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогсдын сэтгэл ханамжийн үнэлгээ, төрийн

өмчийн харъяалалаар, хувиар ........................................................................................................... 41

Page 6: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

6

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ

АУ Анагаах ухаан

ГОУХАН Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг

ДЭМБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

ЗДТГ Засаг даргын тамгын газар

ЕБС Ерөнхий боловсролын сургууль

МНЭММН Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн

нийгэмлэг

ММСС Монголын мянганы сорилтын сан

НДБ Нийгмийн даатгалын байгууллага

НЭМ Нийгмийн эрүүл мэнд

НЭМҮТ Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

СБД Сүхбаатар дүүрэг

ШХ Шуудангийн хайрцаг

ШУ Шинжлэх ухаан

УБ Улаанбаатар

ЭМД Эрүүл мэндийн даатгал

ЭМЯ Эрүүл мэндийн яам

Page 7: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

7

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО, ЗОРИЛТ

1.1. Оршил

ГОУХАН-ээс Монгол Улсын засгийн газартай хамтран “Эрүүл мэндийн нийгмийн

даатгалын шинэчлэл” төслийг 2011-2013 онд хэрэгжүүлсэн. Уг төслийг

хэрэгжүүлэх үйл ажиллагааны эхэнд буюу 2011 онд иргэдийн ЭМД-ын талаарх

мэдлэг, хандлага, тэдний даатгалаас хүсэн хүлээж буй санал бодлыг тогтоох

зорилгоор үндэсний түвшний судалгаа явуулсан байна. Улмаар судалгааны дүнг

төсөл хэрэгжүүлэх олон үйл ажиллагаанд суурь болгон ашигласан бөгөөд 2013

оны төгсгөлд төслийн үр дүнг хэмжих зорилгоор уг судалгааг давтан хийсэн болно.

Судалгааны үр дүн нь Монгол Улсын эрүүл мэндийн нийгмийн даатгалын

салбарын хөгжлийн бодлого, стратегийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөрөнгө

оруулалтын чиглэлийг тогтооход цаашид нотолгоо болгон ашиглагдана.

Монгол Улсын “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулинд Иргэний эрүүл

мэндийн даатгал нь төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу

даатгалын шимтгэл төлж, даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн

даатгал (ЭМД)-ын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлөх

нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн хэмээн заасан байдаг. Энэхүү хуулинд

“Даатгуулагч” гэж хууль болон гэрээний үндсэн дээр даатгагчид шимтгэл тогтмол

төлж эрүүл мэндээ хамгаалах, учирч болох эрсдлийн зардлыг нөхөн төлүүлэхээр

даатгуулсан иргэнийг хэлнэ хэмээжээ1.

2013 оны 11-р сарын байдлаар ЭМД-ын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ

авсан 3237.3 мянган хүний зардалд 107.0 тэрбум төгрөг зарцуулсан байна. Нийт

зардлын 89.2 хувийг эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд, 3.4 хувийг рашаан

сувилалд, 7.4 хувийг эмийн үнийн хөнгөлөлтөнд тус тус зарцуулсан байна2.

2013 оны халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн

тархалтын судалгаанд оролцогсдын 92.1 хувь нь ЭМД-д хамрагдсан байна. Гэсэн

хэдий ч халдварт бус өвчний улмаас эмнэлэгт хандах, эмнэлэгт хэвтэх зэрэг эрүүл

мэндийн үйлчилгээнд оролцогсдын 50.0 хувь нь хувиасаа төлбөр төлсөн байлаа3.

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар ЭМД нь заавал, сайн

дурын гэсэн хоёр хэлбэртэй байна. Монгол Улсын иргэн бүр ЭМД-д заавал

даатгуулж шимтгэлээ хуульд заасан хувь хэмжээ, хугацаанд төлөх үүрэгтэй.

Даатгуулагч ЭМД-ын шимтгэлээ жил бүр төлөх үүрэгтэй бөгөөд даатгуулсан

тохиолдолд тухайн жилдээ 8 төрлийн:

1 Монгол улсын хууль. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль. 2002 оны 4 дүгээр сарын 25

өдөр. http://www.legalinfo.mn/law/details/303?lawid=303 2 Нийгмийн даатгалын сангийн сарын мэдээний тойм.

http://www.ndaatgal.mn/tailan/NDS%20sar%20medee_2013.11.pdf 3 ЭМЯ, ДЭМБ, ММСС, НЭМҮТ. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин

зүйлсийн тархалтын судалгаа-2013 он, УБ. 2013 он

Page 8: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

8

1. Хэвтэн эмчлэх

2. Амбулаторийн тусламж, үйлчилгээ

3. Оношлогоо шинжилгээ

4. Уламжлалт эмчилгээ

5. Нөхөн сэргээх тусламж үйлчилгээ

6. Өдрийн эмчилгээ

7. Хөнгөвчлөх эмчилгээ

8. Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт зэрэг тусламж

үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх эрхээр хангагддаг

байна.

1.2. Судлагдахууны тодорхойлолт, шаардлага

Мэдлэг нь судалгааны хүрээнд судлагдаж буй асуудал, зан үйл, дадал хэвшлийн

талаарх хувь хүний танин мэдэхүйн хүрээ, ойлголтын түвшинг илэрхийлнэ.

Хандлага нь судлагдаж буй асуудлуудын талаарх хүмүүсийн санаа бодол, итгэл

үнэмшил, тэдгээрийн тусгал болох хувь хүний үзэл бодлыг илэрхийлнэ.

Энэхүү судалгаанд хандлагыг “ЭМД-ын талаарх иргэдийн нийгмийн амьдралд

оролцох явцад тогтсон үзэл бодол нь судалгаа явуулсан орчин, цаг хугацааны

нөлөөллийн тусгалтайгаар илэрч буй байдал”-аар авч үзлээ (Allport, 1935). Тухайн

асуудалд хандах хувь хүний хандлага нь тэдний зан үйлд нөлөөлж, түүгээр илэрч

байдаг хэдий ч, зан үйл буюу дадал хэвшил нь харагдахуйц байдлаар

тодорхойлогдох боломжтой тул хандлагыг үүнээс ялган ойлгосон.

Иргэний эрүүл мэндийн даатгал гэдэг нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд

орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төрөөс

хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг бүрдүүлэх,

эрсдэлд өртсөн даатгуулагчийн ЭМД-ын тусламж, үйлчилгээний зардлын

төлбөрийг уг сангаас төлөх нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм.

Даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр даатгагчид шимтгэл тогтмол

төлж эрүүл мэндээ хамгаалах, учирч болох эрсдлийн зардлыг нөхөн төлүүлэхээр

даатгуулсан иргэнийг хэлнэ.

Page 9: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

9

ХОЁРДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ЗАГВАР, ҮЙЛ ЯВЦ

2.1. Зорилго

ЭМД-ын талаарх иргэдийн мэдлэг, эмнэлэгт хийлгэсэн эмчилгээ, үзлэг,

шинжилгээндээ хэр сэтгэл ханамжтай байгаа хандлага, ЭМД-ын чиглэлээр авч

хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хэрэгжилт, өнөөгийн эрүүл мэндийн тогтолцоог

хэрхэн сайжруулах талаарх иргэдийн хүлээлт, санаа бодлыг судалсан. Энэхүү

зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүллээ. Үүнд:

1. ЭМД, даатгалын сангаас санхүүжүүлдэг үзүүлэх тусламж үйлчилгээний

талаарх мэдлэгийг судлах;

2. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношлогоо эмчилгээний талаарх иргэдийн

хандлагыг тогтоох;

3. ЭМД-ын тогтолцоонд тулгарч буй бэрхшээл, түүнийг сайжруулах талаарх

иргэдийн хүлээлт, санал бодлыг тодорхойлох;

4. Иргэдийн ЭМД-ын талаарх мэдлэг, хандлага, хүлээлтийн үр дүнг суурь

судалгааны үзүүлэлттэй харьцуулах;

2.2. Материал аргазүй

Судалгааг өрхөд суурилан, нэгэн агшинд, тоон (урьдчилан боловсруулсан асуумж)

болон чанарын (ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага) судалгааны арга зүйг

ашиглан гүйцэтгэв.

Судалгаанд Төв, Дархан-Уул, Орхон аймгийн тус бүр 2 сум, Улаанбаатар хотын

Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийг судалгааны хүрээ болгон

авсан.

2.3. Тоон судалгаа

Тоон судалгааны хүн ам, түүврийн хэмжээ, түүвэрлэлт

Судалгаанд санамсаргүйгээр сонгогдсон өрхийн 18-69 насны эрэгтэй, эмэгтэй хүн

амыг хамруулсан. Судалгааны түүврийн хэмжээг тодорхойлохдоо өмнөх

судалгааны хүн амын ЭМД-ын талаарх мэдлэг, хандлагын үзүүлэлтээр авч, 95

хувийн үнэн магадлал (z=1.96), алдааны хязгаар (p=0.05), комплекс түүврийн

нөлөөллийн коэффициент (1.3), насны бүлэг бүрт хүйсийн төлөөлөл тэнцвэртэй

байх зарчмуудыг (5) баримталлаа.

Судалгаанд оролцохоос татгалзах магадлалыг 15 хувиар тооцоолон нийт 2468 хүн

амыг судалгаанд хамруулав.

Page 10: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

10

Түүврийн хэмжээг тооцоолсон томъёолол:

( )

Нэгдүгээрт.

( )

Хоёрдугаарт.

N х комплекс түүврийн коэффициент х нас-хүйсийн үзүүлэлт = 322.7 x 1.3 x 5 =

2098

Гуравдугаарт.

n/татгалзах магадлал = 2098 /0.85 =2468

Монгол Улсын хүн амын төвлөрөл ихтэй УБ хот, Төв, Дархан-уул, Орхон аймгийг

судалгаанд хамруулсан. Сонгогдсон хот, аймгийн 18-69 насны хүн амын тоонд

харьцуулан судалгаанд сонгогдох өрх, хүн амыг ижил магадлалтайгаар хамруулав

(Хүснэгт 1).

Хүснэгт 1. Сонгогдсон аймаг, дүүргийн хүн амын тоо

Судалгааны хүрээ Хүн амын

тоо

18-аас дээш

насны хүн ам Хувь

Сонгогдох хүн

амын тоо

Улаанбаатар

Сүхбаатар

Сонгинохайрхан

Баянзүрх

Хан-Уул

125 724

256 920

274 566

109 194

91044

178213

194969

76335

12.7

24.9

27.3

10.7

313

615

674

264

Төв 85168 54915 7.7 190

Дархан-Уул 90 387 60958 8.5 210

Орхон 86305 57675 8.2 202

Нийт 714109 100.0 2468

Түүвэрлэлт

Судалгаанд хоёр шатлалт түүврийн аргыг ашиглав. Түүврийн анхны нэгж буюу

кластер нь аймаг, сум, баг байлаа. Санамсаргүй түүврийн хоёр дахь нэгж нь

сонгогдсон багуудын өрх байв. Сонгогдсон өрхийн 18-аас дээш насны хүн амыг

түүврийн эцсийн нэгжээр сонгоно.

Page 11: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

11

Зорилтот хүн ам

Нутаг дэвсгэр Аймаг, дүүрэг Сум

Түүврийн анхны нэгж Хороо, Баг Баг

Түүврийн хоёр дахь нэгж Өрх

Түүврийн эцсийн нэгж 18-аас дээш насны хүн

Тоон судалгааны мэдээлэл цуглуулах хэрэгсэл. Судалгааны мэдээлэл

цуглуулах гол хэрэгсэл болох асуумжийг ГОУХАН-ийн “Эрүүл мэндийн нийгмийн

даатгалын шинэчлэл” төслийн багтай хамтран боловсруулж ашиглав. Судалгааны

асуулгын ерөнхий агуулга:

• Ерөнхий мэдээлэл

• Эрүүл мэндийн байдал

• Иргэний ЭМД-ын талаарх мэдлэг

• Иргэний ЭМД-ын талаарх хандлага, дадал

• Иргэний ЭМД-ын үйл ажиллагааг сайжруулах талаарх иргэдийн хүлээлт,

цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал

Мэдээлэл цуглуулах, оруулах. Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг суурь

судалгаа явуулсан хугацаатай ижил 2013 оны 11-р сард хот, хөдөөд зохион

байгуулсан. Мэдээлэл цуглуулах баг бүр ахлагч судлаачдаас бүрдэв.

Мэдээллийн боловсруулалт. Мэдээллийн үр дүнгийн боловсруулалтад

дескриптив (бичиглэл) судалгааны аргаас гадна хоёр болон олон хүчин зүйлийн

статистик аргуудыг ашиглан бүлэг хоорондын (хот хөдөө), суурь болон давтан

судалгааны үр дүнгийн ялгааг тодорхойлох, үр нөлөөний дүн шинжилгээг

гүйцэтгэсэн.

2.4. Чанарын судалгаа

Судалгааны хүн ам. Судалгаанд хамрагдсан дүүрэг, аймаг тус бүрт 8-10 хүнийг

хамруулан хоёр удаагийн (эрэгтэй, эмэгтэйчүүд) нийт 14 фокус бүлгийн

ярилцлагыг (112-140 хүн) зохион байгууллаа. Аймаг, дүүргийн нийгмийн

Page 12: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

12

даатгалын байцаагч нартай ганцаарчилсан ярилцлагыг урьдчилан боловсруулсан

удирдамжийн дагуу гүйцэтгэв.

Судалгааны хүрээ. Судалгааг чанарын судалгааны нэг хэлбэр болох бүлгийн

ярилцлагын хэлбэрээр явуулах ба бүлгийн ярилцлага нь цөөн бүрэлдэхүүнтэй

бүлэг хүмүүсийн дунд чиглүүлэгчийн удирдамжаар хүний бодол, сэтгэгдлийн

талаарх нарийвчилсан мэдээлэл цуглуулав.

Ярилцлагыг судалгааны зорилго, зорилтын дагуу урьдчилан боловсруулсан

удирдамжийн дагуу ЭМД-ын ашиглалт, тулгамдсан асуудал, хэрхэн сайжруулах

талаарх саналынталаар ярилцав. Бүлгийн ярилцлагад 18 дээш насны хүмүүсийг

хүйсийн тэнцүү харьцаатайгаар сонгон хамруулсан. Ярилцлагын сэдвүүдийг доор

харуулав. Үүнд:

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын зарчмын талаарх иргэдийн санал

Эрүүл мэндийн нийгмийн даатгалын талаарх олон нийтийн мэдлэг,

хандлага

Даатгалын талаарх мэдээллийн эх үүсвэр

Цаашид энэ талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх санал бодол

Мэдээлэл цуглуулах. Бүлгийн ярилцлагыг чанарын судалгаа болон ярилцлага

авах арга зүйн талаар туршлагатай бэлтгэгдсэн судлаач-чиглүүлэгч удирдан

явуулсан ба судалгааны багийн хоёр гишүүн ярилцлагын явцыг тэмдэглэв.

Мэдээллийн боловсруулалт. Ярилцлагын явцад гарсан оролцогчдын байр

суурь, судлаачдад ажиглагдсан зүйлс болон оролцогчдын гаргасан санаа бодол,

дэвшүүлсэн асуудал, санал дүгнэлт зэргийг бүлэг бүрээр, асуудал бүрээр

бүлэглэн ангилж, дүн шинжилгээ хийв. Энэ дүн шинжилгээний хэсэг нь суурь

судалгаанд хэрэглэгдсэн арга зүйтэй адил байх бөгөөд давтан судалгаанаас

гарсан үр дүнг суурь судалгааны дүнтэй харьцуулан шинжилж, дүгнэлээ.

2.5. Судлаач бэлтгэх сургалт

Сургалтад мэргэжлийн судлаач, эмч, анагаахын салбарын багш, оюутнууд

хамрагдаж, судалгааны мэдээлэл цуглуулах багт бэлтгэн ажилласан. Сургалтаар

түүвэрлэх аргазүй, мэдээлэл оруулах дүн шинжилгээ хийх, судлаачдад хяналт

тавих болон таниулсан зөвшөөрөл авах, судлаачийн ёс зүй зэрэг аргазүйд сургаж,

дадлагажуулав.

Page 13: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

13

ГУРАВДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ҮР ДҮН

3.1. Судалгаанд оролцогсдын ерөнхий шинж

Судалгаанд нийт 2468 иргэн хамрагдсан бөгөөд 24.3 хувь (599) нь хөдөөгийн

оршин суугчид байна. Оролцогсдын дундаж нас 36.6 (95%CI 36.1-37.0) бөгөөд

хамгийн бага нь 18 настай, хамгийн ахмад нь 84 настай хүн байлаа.

Насны бүлгээр авч үзэхэд аль ч насны бүлэгт эмэгтэйчүүдийн оролцоо 16.2-29.4

хувиар илүү байв.

Зураг 1. Судалгаанд оролцогсдын хувь, хүйс, насны бүлгээр

Судалгаанд хамрагдсан хүн амын 30.9 хувь нь 1-3 ам бүлтэй, 62.7 хувь нь 4-6 ам

бүлтэй өрхөд амьдардаг байлаа.

Судалгаанд оролцогсдын 40.8 хувь нь өрхийн тэргүүлэгч, 37.5 хувь нь

эхнэр/нөхөр, 15.2 хувь нь насанд хүрсэн хүү/охин нь байсан.

37.4 39.5 36.8 35.3

41.9 37.9

62.6 60.5 63.2 64.7

58.1 62.1

0

10

20

30

40

50

60

70

80

90

100

20-29 30-39 40-49 50-59 60-аас дээш Нийт

Эрэгтэй Эмэгтэй

Page 14: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

14

Зураг 2. Судалгаанд оролцогсдын хувь, өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болох

Cудалгаанд оролцогсдын дийлэнх нь эмэгтэй (1533, 62.1%), бүрэн дунд

боловсролтой (1174, 47.6%), гэр бүлтэй (1705, 69.1%), сүүлийн 6 сард ямар нэг

ажил эрхэлж байгаа (1649, 66.8%) хүмүүс байна (Хүснэгт 2).

Хүснэгт 2. Судалгаанд оролцогсдын ерөнхий шинж, сонгосон үзүүлэлтээр

№ Сонгосон үзүүлэлтүүд Хөдөө Хот Нийт

б.тоо хувь б.тоо хувь б.тоо хувь

Хүйс 1. Эрэгтэй 218 36.4 717 38.4 935 37.9 2. Эмэгтэй 381 63.6 1152 61.6 1533 62.1

Боловсролын түвшин 1. Боловсролгүй 5 0.8 14 0.7 19 0.8 2. Бага 22 3.7 32 1.7 54 2.2 3. Бүрэн бус дунд 46 7.7 63 3.4 109 4.4 4. Бүрэн дунд 261 43.6 913 48.8 1174 47.6 5. Техникийн болон мэргэжлийн 35 5.8 119 6.4 154 6.2 6. Тусгай мэргэжлийн дунд 59 9.8 117 6.3 176 7.1 7. Бакалаврын дээд 156 26.0 542 29.0 698 28.3 8. Магистр, доктор 15 2.5 69 3.7 84 3.4

Гэрлэлтийн байдал 1. Гэрлэсэн 429 71.6 1276 68.3 1705 69.1 2. Салсан 26 4.3 62 3.3 88 3.6 3. Хамтран амьдардаг 34 5.7 95 5.1 129 5.2 4. Тусдаа амьдардаг 11 1.8 29 1.6 40 1.6 5. Ганц бие 76 12.7 329 17.6 405 16.4 6. Бэлэвсэн 23 3.8 78 4.2 101 4.1

Ажил эрхэлдэг эсэх 1. Тийм 377 62.9 1272 68.1 1649 66.8 2. Үгүй 222 37.1 597 31.9 819 33.2

Нийт 599 100.0 1869 100.0 2468 100.0

оролцогсдын 66.8 хувь нь сүүлийн 6 сард ямар нэг ажил эрхэлж байсан гэжээ.

Ажил эрхэлдэг гурван хүний нэг ямар нэгэн компанид, таван хүний нэг төрийн

байгууллагад тус тус ажилладаг байлаа.

Өрхийн тэргүүлэгч

40.8%

Эхнэр/нөхөр 37.5%

Хүү/охин 15.2%

Бэр/хүргэн 1.3%

Ач/зээ, 1.6% Бусад 3.6%

Page 15: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

15

Зураг 3. Одоогоор ажил эрхэлж байгаа оролцогсдын хувь, байгууллагын төрлөөр

Насны бүлэг дээшлэхэд ажил эрхэлдэг гэсэн хариултын хувь нэмэгдэж, 60 түүнээс

дээш насанд эсрэгээр ажил эрхэлдэггүй хүмүүс судалгаанд түлхүү хамрагдсан

байна.

Зураг 4. Судалгаанд оролцогсдын ажил эрхлэлтийн байдал, насны бүлгээр

Cудалгаанд оролцогсдын 37.5 хувь нь сүүлийн 6 сарын хугацаанд ажилгүй

байжээ. Тэдний ажил хийгээгүй шалтгаанд 21.3 хувь нь хүүхдээ асардаг, 19.2 хувь

нь оюутан сурагч, 14.9 хувь нь өндөр настан, 14.1 хувь нь ажил олддоггүй гэжээ.

5.6

34.1

10.1

17.1

33.1

2.2

28.2

11.2

17.7

40.7

2.9

29.5

11.0

17.6

39.0

0

5

10

15

20

25

30

35

40

45

Нөхөрлөл, хоршоо Компани Үйлдвэрийн газар Төсөвт байгууллага

Бусад

Хөдөө Хот Нийт

60.0

73.9 74.9

67.5

22.6

66.8

40.0

26.1 25.7

32.5

77.4

33.2

0

10

20

30

40

50

60

70

80

90

100

20-29 30-39 40-49 50-59 60-аас дээш Бүгд

Ажил эрхэлдэг Ажилгүй

Page 16: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

16

Зураг 5. Судалгаанд оролцогсдын ажил эрхэлдэггүй шалтгаан, хувиар

3.2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон иргэдийн эрүүл мэндийн

даатгалд хамрагдсан байдал

Судалгаанд оролцогсдын 81.9 хувь нь ЭМД-д хамрагдсан байна.

Зураг 6. Судалгаанд оролцогсдын ЭМД-д хамрагдсан хувь

ЭМД-д хамрагдсан иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа ч энэ нь статистикийн

ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй (x2=1.2, p=0.3).

ЭМД-д хамрагдаагүй (447, 18.1%) оролцогсдын дийлэнх нь одоогоор эрхэлсэн

ажилгүй, даатгалд хамрагдая гэж бодож байгаа ч завгүй гэсэн шалтгаантай

байлаа. Суурь судалгааны дүнтэй харьцуулахад бичиг баримтгүй (4.8%-иар),

Хүүхэд асардаг 21.2%

Оюутан, сурагч, 19.2%

Ажил олддоггүй 14.1%

Өндөр настан, 14.9%

Улирлын чанартай ажил эрхэлдэг, 7.6%

Жирэмсэн, 5.1%

Хөгжлийн бэрхшээлтэй

4.9%

Өвчтэй, 2.1%

Бусад, 10.9%

80.8 82.5 81.9

19.2 17.5 18.1

Эрэгтэй Эмэгтэй Бүгд

Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй

Page 17: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

17

даатгуулах шаардлагагүй (9.9%-иар), мөнгөний боломжгүй (17.0%-иар) зэргийн

улмаас ЭМД-д хамрагдахгүй байх шалтгаан буурсан байлаа.

Зураг 7. ЭМД-д хамрагдахгүй байгаа шалтгаан, оролцогсдын хувиар

2011 онд даатгалаа төлөх хүсэлтэй ч өмнөх оны ЭМД-ын шимтгэлээ төлөөгүйн

улмаас ЭМД-д хамрагдаагүй хэмээн 10 оролцогчийн нэг хариулсан байна. Харин

2013 онд энэ үзүүлэлт 15.6 хувь болж 5.8 хувиар нэмэгдсэн байлаа.

Судалгаанд оролцогсдын боловсролын түвшин нэмэгдэхэд ЭМД-д хамрагдсан

хувь статистикийн магадлал бүхий нэмэгдэж байна. Тухайлбал: Боловсролын

түвшин дээшлэхэд ЭМД-д хамрагдсан хувь 87.0 түүнээс өндөр байхад, бүрэн

дунд, түүнээс доош боловсролтой оролцогсдын 79.0 түүнээс доош хувь нь ЭМД-д

хамрагдсан байлаа (Хүснэгт 3).

19.7

19.5

15.6

12.1

9.4

9.2

6.9

5.5

3.9

21.8

11.3

9.8

29.1

19.1

5.7

5.3

8.7

12.6

0 10 20 30 40

Даатгалд хамрагдая гэж бодож байгаа ч завгүй

Ажилгүй

Өмнөх шимтгэлээ төлөөгүй болохоор

Мөнгөний боломжгүй

Эрүүл мэндийн даатгал ач холбогдолгүй

Даатгуулах шаардлагагүй

Даатгалын дэвтрээ хаясан

Даатгал хэрэггүй тул даатгуулах бодолгүй

Бичиг баримтгүй болохоор

Бусад 2011 он

2013 он

Page 18: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

18

Хүснэгт 3. Судалгаанд оролцогсдын ЭМД-д хамрагдсан байдал, хувиар, 2013 он

№ Сонгосон үзүүлэлт

Эрүүл мэндийн даатгалтай

Эрүүл мэндийн даатгалгүй Нийт

б.тоо хувь б.тоо хувь

Хүйс, x2=1.2, p=0.3

1. Эрэгтэй 727 80.8 173 19.2 900 2. Эмэгтэй 1210 82.5 256 17.5 1466

Боловсролын түвшин, x2=60.8, p=0.0001

1. Боловсролгүй 10 71.4 4 28.6 14 2. Бага 41 77.4 12 22.6 53 3. Бүрэн бус дунд 65 61.9 40 38.1 105 4. Бүрэн дунд 884 79.4 229 20.6 1113 5. Техникийн болон мэргэжлийн 121 78.6 33 21.4 154 6. Тусгай мэргэжлийн дунд 154 89.5 18 10.5 172 7. Бакалаврын дээд 588 87.2 86 12.8 674 8. Магистр, доктор 74 95.2 7 4.8 81

Насны бүлэг, x2=15.4, p=0.004

1. 20-29 нас 618 79.7 157 20.3 775 2. 30-39 нас 643 82.0 141 18.0 784 3. 40-49 нас 390 81.1 91 18.9 481 4. 50-59 нас 199 84.7 36 15.3 235 5. 60-аас дээш нас 87 95.6 4 4.4 91

Гэр бүлийн байдал, x2=65.6, p=0.0002

1. Гэрлэсэн 1381 84.5 254 15.5 1635 2. Салсан 58 75.3 19 24.7 77 3. Хамтран амьдардаг 86 67.2 42 32.8 128 4. Тусдаа амьдардаг 32 80.0 8 20.0 40 5. Ганц бие 283 73.1 104 26.9 387 6. Бэлбэсэн 97 98.0 2 2.0 99

Ажил эрхлэлтийн байдал, x2=5.7, p=0.01

1. Ажил эрхэлдэг 1309 83.2 264 16.8 1573 2. Ажил эрхэлдэггүй 628 79.2 165 20.8 793 Бүгд 1937 81.9 429 18.1 2366

Ажил эрхэлдэг хүмүүсийн ямар төрлийн гэрээтэй ажилладаг байдлаар, x2=149.5, p=0.0001

1. Хөдөлмөрийн гэрээ 658 94.5 38 5.5 696 2. Ажил гүйцэтгэх гэрээ 66 95.7 3 4.3 69 3. Хөлсөөр ажиллах гэрээ 67 74.4 23 25.6 90 4. Аман болон хоёр талын

тохиролцоогоор 101 76.5 31 23.5 132

5. Ямар ч гэрээгүй ажилладаг 85 65.9 44 34.1 129 6. Хувиараа бизнес эрхлэгч 275 71.1 112 28.9 387 7. Гэртээ ажилгүй 54 80.6 13 19.4 67

Бүгд 1306 83.2 264 16.8 1570

Нас ахихад ЭМД-д хамрагдсан хувийн жин өндөр байна. Судалгаанд хамрагдсан

идэр насны буюу хөдөлмөрийн насны таван хүний нэг нь ЭМД-д хамрагдаагүй

байна (x2=15.4, p=0.004).

Энэ нь манай улсын 0-16 насны хүүхэд, тэтгэвэрийн насны бүх хүн амын ЭМД-ыг

төр хариуцдагтай холбоотой юм.

Судалгаанд хамрагдсан ажил эрхэлдэггүй таван хүний нэг нь ЭМД-д хамрагдаагүй

байна.

Page 19: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

19

Хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн 95 гаруй

хувь нь ЭМД-д хамрагдсан байхад хөлсөөр ажиллах, аман болон хоёр талын

тохиролцоо, ямар ч гэрээгүй ажилладаг хүмүүсийн хувьд ЭМД-д хамрагдах

байдал хангалтгүй байгаа нь статистикийн ач холбогдол бүхий үнэн байна

(x2=149.5, p=0.0001).

Судалгаанд хамрагдсан иргэдийн 30.1 хувь (95%CI 23.0-38.9) нь өнгөрсөн 6 сард

өвдөж, бэртсэн байна. Сүүлийн 6 сард өвдөж бэртсэн иргэдийн 84.5 хувь нь

эмнэлэгт хандсан байхад өвдөөгүй иргэдийн 26.4 хувь нь ямар нэгэн шалтгаанаар

эмнэлгээр үйлчлүүлсэн байна.

Нийт оролцогсдын 79.4 хувь (95%CI 71.9-85.7) нь сүүлийн 6 сард эмнэлэгт

үйлчлүүлэхээр хандсан байна. Эмнэлэгт үйлчлүүлэхээр хандсан иргэдийн 65.7

хувь нь эмэгтэйчүүд байгаа нь статистикийн ач холбогдол бүхий үнэн байлаа.

Хүснэгт 4. Сүүлийн 6 сард эмнэлэгт үйлчлүүлэхээр хандсан иргэд, хүйс, насны бүлгээр

№ Сонгосон үзүүлэлт

Эмнэлэгт

үйлчлүүлэхээр

хандсан

Эмнэлэгт

үйлчлүүлэхээр

хандаагүй

% 95%CI % 95%CI

Хүйс

1. Эрэгтэй 34.3 26.6-43.1 35.9 27.6-44.1

2. Эмэгтэй 65.7 56.9-73.4 64.1 55.8-72.4

Насны бүлэг

1. 20-29 38.7 30.3-47.2 34.2 26.6-43.1

2. 30-39 25.7 18.6-33.6 29.1 22.1-37.8

3. 40-49 19.6 13.5-26.9 19.7 13.5-26.9

4. 50-59 9.6 5.6-15.2 7.7 4.2-12.6

5. 60-аас дээш 6.4 3.5-11.3 9.4 5.6-15.2

Бүгд

100.0 100.0

626, 84.2 81.5-86.7 117, 15.8 13.3-18.5

Сүүлийн 6 сард эмнэлэгт хандсан иргэдийн дийлэнх нь 20-39 насны хүн ам байгаа

ч ямар нэг статистикийн хамаарал ажиглагдсангүй.

Эмнэлэгт үйлчлүүлэхээр хандсан иргэдийн 47.0 хувь (95%CI 35.5-54.8) нь өрх,

сумын эрүүл мэндийн төвд хандаж үйлчлүүлсэн байлаа.

Page 20: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

20

Зураг 8. Сүүлийн 6 сард эмнэлэгт үйлчлүүлэхээр хандсан оролцогсдын хувь, эмнэлгийн байгууллагын төрлөөр

Өрх, сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн хувьд хүйсийн ялгаа

ажиглагдаагүй бол аймгийн нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлэгт хандсан иргэдийн

дотор эмэгтэйчүүд давамгайлж байлаа. Харин нарийн мэргэжлийн эмнэлэгт

эрэгтэйчүүд нэг дахин илүү үйлчлүүлсэн байна (x2=59.2, p=0.0001).

Эмнэлэгт хандсан нийт (717, 79.4%) иргэдийн 26.1 хувь нь эмчид үзүүлсэн, 22.3

хувь нь эмчид үзүүлж шинжилгээ хийлгэсэн, 21.2 хувь нь эмнэлэгт очоод бүх

үйлчилгээг авсан гэжээ.

Сүүлийн 6 сард эмнэлэгт үйлчлүүлэхээр хандсан иргэдийн 87.4 хувь (95%CI 81.2-

92.1) нь ЭМД-тай, 12.6 хувь (7.9-18.8) нь огт даатгалгүй байв.

Сүүлийн 6 сард эмнэлэгт огт хандаагүй иргэдийн хувьд ялгаагүй 87.6 хувь нь

ЭМД-тай, 12.4 хувь нь огт даатгалгүй байлаа.

45.6

27.9

17.8

24.8

94.9

33.8

47.7 44.4

98.2

52.1

27.6

58.9

0

10

20

30

40

50

60

70

80

90

100

Өрх, сумын эрүүл мэндийн төв

Аймгийн нэгдсэн эмнэлэг

Нарийн мэргэжлийн эмнэлэг

Хувийн эмнэлэг

Бүгд Эрэгтэй Эмэгтэй

Page 21: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

21

Зураг 9. Сүүлийн 6 сард өвдсөн хүмүүсийн хувь, ЭМД-тай эсэхээр

Сүүлийн 6 сард өвдсөн ч эмнэлэгт хандаагүй оролцогсдын (113, 15.8%) дийлэнх

нь онцын хүнд өвдөөгүй тул эмнэлэгт хандаагүй гэрээр эмчилсэн гэжээ. ЭМД-гүй

гэсэн шалтгаанаар эмнэлэгт хандаагүй дөрвөн иргэн байлаа.

Эмнэлэгт хандсан иргэдийн олонх нь эмнэлэгт хэвтэж эмчид үзүүлж, шинжилгээ

хийлгэсэн байна.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 45.7 хувь (95%CI 36.9-54.3) нь сүүлийн 12 сарын

хугацаанд эмнэлэгт хэвтсэн байлаа. Эмнэлэгт хэвтсэн иргэдийн 65.1 хувь нь

эмэгтэйчүүд байгаа нь эрэгтэйчүүдээс статистикийн хамаарал бүхий илүү байна.

Хүснэгт 5. Сүүлийн нэг жилд эмнэлэгт хэвтсэн иргэд, хүйс, насны бүлгээр

№ Сонгосон үзүүлэлт

Эмнэлэгт хэвтсэн

Эмнэлэгт хэвтээгүй

% 95%CI % 95%CI

Хүйс 1. Эрэгтэй 34.9 26.6-43.1 33.3 25.7-42.1 2. Эмэгтэй 65.1 56.9-73.4 66.7 57.9-74.3

Насны бүлэг

1. 20-29 36.4 28.5-45.2 39.7 31.3-48.2 2. 30-39 26.6 19.5-34.7 26.7 19.5-34.7 3. 40-49 19.4 13.5-26.9 20.0 13.0-28.7 4. 50-59 9.0 4.5-15.9 7.9 4.2-12.6 5. 60-аас дээш 8.7 4.9-13.9 5.6 2.8-9.9

Бүгд 335 46.2% (42.6-49.8) 390 53.8% (50.1-57.4)

Насны бүлгийн хувьд 20-39 насныхан бусад насны бүлгээс илүү байгаа ч

статистикийн хамаарал бүхий ялгаа ажиглагдсангүй.

Эмнэлэгт хэвтсэн иргэдийн 91.6 хувь (95%CI 86.1-95.1) нь ЭМД-д хамрагдсан, 8.4

хувь (95%CI 4.9-13.9) нь огт хамрагдаагүй байв.

87.4

12.6

79.4

20.6

79.7

20.3

0.0

10.0

20.0

30.0

40.0

50.0

60.0

70.0

80.0

90.0

100.0

Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй

Өвдсөн Өвдөөгүй Санахгүй байна

Page 22: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

22

Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн ЭМД-д хамрагдсан байдал эмнэлэгт хэвтээгүй

иргэдээс 7.0 хувиар статистикийн магадлал бүхий илүү байлаа (x2=8.1, p=0.004).

Зураг 10. Сүүлийн 12 сарын хугацаанд эмнэлэгт хэвтсэн иргэдийн хувь, ЭМД-д хамрагдсан байдлаар, 2013 он

Судалгаанд хамрагдсан эмнэлэгт хэвтсэн иргэдийн 42.4 хувь нь аймгийн нэгдсэн

эмнэлэгт, 27.2 хувь нь хувийн эмнэлэгт, 19.9 хувь нь төрөлжсөн нарийн

мэргэжлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.

Хүснэгт 6. Сүүлийн 12 сард эмнэлэгт хэвтсэн иргэдийн хувь, эмнэлгийн төрлөөр

№ Эмнэлгийн нэр ЭМД-д хамрагдсан %, (95%CI) Бүгд

тоо

Тийм Үгүй

1. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг 94.0

(87.9-97.5) 6.0

(2.5-12.1) 134

2. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг

87.3 (81.2-92.1)

12.7 (7.9-18.8)

63

3. Сумын эмнэлэг 100.0

(97.0-100.0) -

6

4. Хувийн эмнэлэг 89.5

(83.6-93.6) 10.5

(6.4-16.4) 86

5. Гадаадад эмчлүүлсэн - 100.0

(97.0-100.0) 2

6. Бусад 84.0

(75.8-90.2) 16.0

(9.8-24.2) 25

Бүгд 90.2

(84.8-94.4) 9.8

(5.6-15.2) 316

Хэвтэн эмчлүүлэгчдийн 9.8 хувь нь ЭМД-д хамрагдаагүй байлаа. Төрөлжсөн

нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 12.7 хувь, хувийн эмнэлгийн

10.5 хувь нь ЭМД-д хамрагдаагүй байлаа. Хэдийгээр гадаадад хэвтэн эмчлүүлсэн

2 иргэн судалгаанд хамрагдсан ч тэд огт эрүүл мэндийн даатгалгүй байлаа.

Иргэдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн болон хувийн эмнэлэгт хэвтэн

91.6 84.6

8.4 15.4

0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

80%

90%

100%

Эмнэлэгт хэвтсэн Эмнэлэгт хэвтээгүй

Эрүүл мэндийн даатгалгүй Эрүүл мэндийн даатгалтай

Page 23: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

23

эмчлүүлэхэд ЭМД-д хамрагдаагүй байх нь бусад эмнэлгээс статистикийн

магадлал бүхий илүү байна (x2=22.9, p=0.0001).

Зураг 11. Эмнэлэгт хэвтсэн оролцогсдын хувь, хүйсээр

3.3. Эрүүл мэндийн даатгалын талаарх иргэдийн мэдлэг, хандлага

Эрүүл мэндийн нийгмийн даатгал нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орох үед

санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төрөөс хуульд

заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг бүрдүүлэх,

эрсдэлд өртсөн даатгуулагчийн ЭМД-ын тусламж, үйлчилгээний зардлын

төлбөрийг уг сангаас төлөх нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм. Иймд

судалгаанд оролцогсдоос ЭМД-ын талаарх мэдвэл зохих зарим асуудлыг

тодруулсан дүнг энэхүү дэд бүлгээр танилцуулж байна.

Судалгаанд хамрагдсан таван оролцогчийн нэг ЭМД-д хамрагдахгүй байж болно

гэсэн ойлголттой байна.

35.5

52.9

50.0

28.6

0.0

32.0

64.5

47.1

50.0

71.4

100.0

68.0

0.0 20.0 40.0 60.0 80.0 100.0

Аймгийн нэгдсэн эмнэлэг

Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг

Сумын эрүүл мэндийн төв

Хувийн эмнэлэг

Гадаад

Бусад

Эмэгтэй

Эрэгтэй

Page 24: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

24

Зураг 12. Монгол Улсын иргэн ЭМД-д хамрагдахгүй байж болох эсэх иргэдийн хандлага, 2013 он

ЭМД-д сардаа хэр хэмжээний мөнгө төлдөг болохыг тодруулахад оролцогсдын

дийлэнх нь сардаа 670 буюу жилдээ 8040 төгрөг төлдөг гэжээ. Хөдөлмөрийн хөлс,

түүнтэй адилтгах орологын 4, 2, 1 хувьтай тэнцэх төлбөрийн талаарх заалт

иргэний ЭМД-ын шимтгэлийг төлөх хэмжээнд заагдсан байдаг тул оролцогсод өөр

өөрсдийн зүгээс хариулт өгсөн байна.

Оролцогсдын 34.4 хувь нь иргэд ЭМД-д ямар хэмжээний шимтгэл төлөх ёстой

талаар огт мэдэхгүй хэмээн хариулсан.

Зураг 13. ЭМД-д сардаа хир хэмжээний шимтгэл төлдөг талаарх иргэдийн мэдлэг, хувиар, 2013 он

Иргэний ЭМД-ын шимтгэлийг сар бүр, эсвэл жилдээ нэг удаа төлж болно гэсэн

хариултыг оролцогсдын олонх нь өгсөн байв.

Хамрагдахгүй байж болно

21.1%

Болохгүй, 57.4

Мэдэхгүй 21.5%

6.4

9.7

36.7

12.7

34.4

0

5

10

15

20

25

30

35

40

45

50

Хөдөлмөрийн хөлсний 4%-тай

тэнцэх

Хөдөлмөрийн хөлсний 2%-тай

тэнцэх

Сарын 670 буюу жилийн 8040 төг

Хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах

орлогын 1%

Мэдэхгүй

Page 25: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

25

Зураг 14. ЭМД-ын шимтгэлийг ямар хугацаагаар төлдөг талаарх иргэдийн мэдлэг, хувиар, 2013 он

Судалгаанд хамрагдсан оролцогсдын 53.4 хувь нь эмнэлэгт очиж эмчилгээ,

үйлчилгээ авахаас өмнө эрүүл мэндийн эрсдэлээс үүдэн гарах зардлаа нөхөн

төлүүлэх зорилгоор шимтгэлээ зохих журмын дагуу тогтмол төлж ЭМД-ын

гэрчилгээгээ баталгаажуулсан байх шаардлагатай талаар мэдэж байна.

Зураг 15. ЭМД-ын шимтгэлээ эмнэлэгт хэвтсэний дараа төлж болох талаарх иргэдийн ойлголт, хандлага, хариултын хувиар, 2013 он

Гэтэл судалгаанд оролцогсдын 16.6 хувь нь ЭМД-ын шимтгэлийг эмнэлэгт

хэвтсэний дараа төлж болно, 30.0 хувь нь мэдэхгүй гэсэн хариултаас харахад

оролцогсдын 46.6 хувь нь буруу ойлголт, хандлагатай байгаа нь харагдлаа.

36.3

5.2

40.7

17.8

0

5

10

15

20

25

30

35

40

45

50

Жилд нэг удаа Улиралд нэг удаа Сар бүр Мэдэхгүй

Мэднэ 53.4%

Буруу ойлголттой

46.6%

Мэдэхгүй, 30.0

Төлж болно, 16.6

Буруу 46.6%

Page 26: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

26

Судалгаанд оролцогсдын 59.3 хувь нь төр хариуцан төлдөг заавал даатгуулагчийг

бүгдийг нь мэдэж байлаа. Үүнд:

16 хүртэлх насны хүүхэд, хэрэв ЕБС-д суралцаж байгаа бол 18 хүртэлх

насны хүүхэд

Тэтгэвэрээс өөр мөнгөн орлогогүй иргэн

Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)

Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч

Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэн

Оролцогчдын дийлэнх нь тэтгэвэрийн насныхан, 16 нас хүртэлх хүүхдийн

төлбөрийг төр хариуцдаг хэмээн мэдэж байна.

Нийт оролцогчдын 8.1 хувь нь “хэний” ЭМД-ын шимтгэлийг төрөөс төлдөг талаар

огт мэдэхгүй байв.

Зураг 16. Улсын төсвөөс хэний ЭМД-ын шимтгэлийг төлдөг талаарх иргэдийн мэдлэг, оролцогсдын хувиар, 2013 он

Оролцогсдын дийлэнх нь 15 хүртэлх насны хүүхэд, тэтгэвэрээс өөр орлогогүй

иргэн, Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний4 (18

хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх,

50 насанд хүрсэн эцэг г.м) төлбөрийг төрөөс даадаг талаар мэдэж байлаа.

Монгол Улсын иргэн бүр ЭМД-д заавал даатгуулна. Иймээс иргэн ЭМД-д

хамрагдаж, шимтгэлээ хуульд заасан хувь хэмжээгээр хугацаанд ньтөлөх

4 Монгол улсын хууль. Нийгмийн халамжийн тухай хууль. 2012 оны 1 дүгээр сарын 19 өдөр.

http://www.legalinfo.mn/law/details/393?lawid=393#

75.8

79.9

62.8

60.7

70.8

0.2

0.6

0.1

8.1

0 20 40 60 80 100

16 хүртэлх насны хүүхэд

Тэтгэвэрээс өөр мөнгөн орлогогүй иргэн

Хүүхдээ 2 нас хүртэл нь өсгөж буй эх

Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч

Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэн

Хувиараа хөдөлмөр эрхлэгч

Оюутан

Малчин

Мэдэхгүй

Page 27: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

27

үүрэгтэй. Харин Монгол Улсад амьдарч байгаа тодорхой хөдөлмөр эрхлээгүй

гадаадын иргэн ЭМД-д даатгуулах эсэхээ өөрөө шийднэ.

Судалгаанд оролцогсдоос тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн ЭМД-д заавал

хамрагдах эсэхийг тодруулахад талаас илүү хувь нь “тийм” гэсэн зөв хариултыг

өгсөн.

Зураг 17. Тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн ЭМД-д заавал хамрагдах талаарх иргэдийн мэдлэг, оролцогсдын хувиар, 2013 он

Оршин суух газраасаа шилжвэл ЭМД-ын гэрчилгээнд шилжих хөдөлгөөнийг хаана

хийлгэхээ мэдэж байгаа эсэхийг тодруулахад 50.0 хувь нь шилжсэн газрын

нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлнэ гэдгийг мэдэж байна.

Оролцогсдын 32.7 хувь нь ЭМД-ын гэрчилгээнд шилжих хөдөлгөөнийг хийдэг

эсэхийг мэдэхгүй гэж хариулсан байв.

Тийм, 56.5%

Үгүй, 20.1%

Мэдэхгүй, 23.4%

Page 28: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

28

Зураг 18. Оршин суух газраасаа шилжвэл ЭМД-ын гэрчилгээнд шилжих хөдөлгөөнийг хаана хандан хийлгэх талаарх оролцогсдын мэдлэг, хувиар

Даатгуулагч ЭМД-ын шимтгэлээ жил бүр төлөх үүрэгтэй бөгөөд даатгуулсан

тохиолдолд тухайн жилдээ дараах 8 төрлийн тусламж үйлчилгээний зардлыг

ЭМД-ын сангаас төлүүлэх эрхээр хангагдана.

Үүнд:

Хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ;

Амбулаторийн тусламж,үйлчилгээ;

Оношлогоо шинжилгээ;

Уламжлалт эмчилгээ;

Нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ/рашаан, сувиллын зардал;

Өдрийн эмчилгээ;

Хөнгөвчлөх эмчилгээ;

Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт

Судалгаанд оролцогсдын 47.3 хувь нь ЭМД-тай иргэн хувийн эмнэлгээр

үйлчлүүлж болно гэсэн бол 32.2 хувь нь болохгүй гэсэн хариултыг өгсөн байв.

ЭМД-тай иргэд хувийн эмнэлгээр үйлчлүүлж болох талаарх мэдлэг хүйсийн хувьд

ялгаагүй байлаа.

Нийгмийн даатгалын

байгууллага 50.0%

Байгууллагын боловсон хүчин

11.9%

Орон нутгийн ЗДТГ, 5.3%

Мэдэхгүй 32.7%

Page 29: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

29

Зураг 19. ЭМД-тай иргэн хувийн эмнэлгээр үйлчлүүлж болох талаарх иргэдийн мэдлэг, хүйс, ЭМД-тай эсэхээр, 2013 он

Харин ЭМД-гүй иргэдийн дундах хувийн эмнэлгээр үйлчлүүлж болох талаарх

мэдэхгүй (121, 28.2%) хэмээн хариулагчдын хувь бусад оролцогсдоос өндөр байна

(x2=21.4, p=0.0002).

ЭМД-тай иргэн ЭМД-ын сангаас эмийн үнийн хөнгөлөлт эдэлдэг. Судалгаанд

оролцогсдын 36.6 хувь нь ЭМД-тай иргэн өрх, сумын эмчийн жороор хөнгөлөлттэй

эм авдаг талаар сонсож байсан гэжээ.

Зураг 20. ЭМД-тай иргэн өрх, сумын эмчийн жороор хөнгөлөлттэй эм авдаг талаарх иргэдийн мэдлэг, 2013 он

47.3 48.1 46.8 46.9 45.7

32.2 32.3 32.1 34.1

26.1 20.5 19.6 21.1 19.0

28.2

0

10

20

30

40

50

60

70

80

90

100

Нийт Эрэгтэй Эмэгтэй ЭМД-тай ЭМД-гүй

Болно Болохгүй Мэдэхгүй

Мэднэ, 28.8

Мэдэхгүй, 34.6

Сонсож байсан, 36.6

Page 30: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

30

ЭМД-тай иргэн өрх, сумын эмчийн жороор хөнгөлөлттэй эм авдаг талаарх мэдлэг

хүйсийн хувьд ялгаагүй байна.

Хүснэгт 7. Судалгаанд оролцогсдын ЭМД-тэй иргэн өрх, сумын эмчийн жороор хөнгөлөлттэй эм авдаг талаарх мэдлэг, сонгосон үзүүлэлтээр

№ Сонгосон үзүүлэлт

ЭМД-ын сангаас эмийн хөнгөлөлт үзүүлэх талаар

p тоо

Мэднэ Мэдэхгүй Сонсож байсан

1. Хүйс Эрэгтэй 27.1% 37.1% 35.8% x2=5.6

p=0.06 Эмэгтэй 30.7% 32.9% 36.3%

2. Насны бүлэг 20-29 25.6% 39.6% 34.8%

x2=57.8 p=0.0001

30-39 26.6% 34.5% 39.0% 40-49 30.0% 29.1% 40.9% 50-59 42.4% 32.2% 25.5% 60-аас дээш 46.2% 26.9% 26.9%

Бүгд 724, 29.3% 852, 34.5% 892, 36.1% 2468

Харин насны бүлэг дээшлэхэд ЭМД-ын сангаас эмийн хөнгөлөлтийг эдлэх

талаарх мэдэх хувийн жин статистикийн хамаарал бүхий нэмэгдэж байлаа.

Та болон танай гэр бүл, найз нөхдөөс хэн нэг нь ЭМД-ын сангаас эмийн хөнгөлөлт

эдэлж байсан эсэхийг тодруулахад 32.8 хувь нь “тийм” хэмээн хариулсан.

Зураг 21. Судалгаанд оролцогсдын гэр бүл, найз нөхдөөс хэн нэгэн ЭМД-ын сангаас эмийн хөнгөлөлт эдэлж байсан талаар, хувиар

ЭМД-ын сангаас хэн нэгэн эмийн хөнгөлөлт эдэлж байсан эсэхийг мэдэх байдал

эмэгтэй оролцогсдын дунд эрэгтэйгээс статистикийн магадлал бүхий илүү байлаа.

32.8 29.6

34.7

47.4 46.8 47.7

19.9 23.5

17.6

0

10

20

30

40

50

60

70

80

90

100

Нийт Эрэгтэй Эмэгтэй

Тийм Үгүй Мэдэхгүй

Page 31: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

31

ЭМД-ын сангаас эм худалдан авсан хүмүүсийн олонх нь судалгаанд оролцогсдын

эцэг эх, эмээ өвөө болон настай хүмүүс (41.1%CI 33.1-50.3) байжээ.

Зураг 22. ЭМД-ын сангаас хэн эм худалдан авах байдал, оролцогсдын хариултаар, 2013 он

Би өөрөө эм худалдан авсан хэмээн хариулагсдын 54.5 хувь (95%CI 45.7-63.1) нь

40 түүнээс дээш насныхан байсан юм.

Сүүлийн жилүүдэд эмчилгээ, оношлогоонд гадаад улс руу явах тохиолдол ихэссэн

билээ. Иймд оролцогсдоос даатгалтай иргэн гадаад улсад эмчилгээ үйлчилгээнд

хамрагдахад ЭМД-ын сангаас ямар нэгэн хөнгөлөлт эдэлж болох эсэхийг

тодруулахад 57.1 хувь (95%CI 48.7-65.9) нь мэдэхгүй гэсэн хариултыг өгсөн.

Хүснэгт 8. Судалгаанд оролцогсдын гадаад оронд эмчилгээ үйлчилгээ хийлгэхэд ЭМД-ын сангаас зардлыг төлж болох талаарх хандлага, хүйсээр, 2013 он

Гадаад оронд эмчилгээ

хийлгэхэд ЭМД-ын сангаас

зардлыг төлж болох эсэх

Эрэгтэй Эмэгтэй Нийт

хувь 95%CI хувь 95%CI хувь 95%CI

1. Болно 42.2 34.1-51.3 58.8 49.7-66.8 20.8 14.3-28.1

2. Болохгүй 40.3 32.2-49.3 59.7 50.7-67.8 22.0 14.7-30.9

3. Мэдэхгүй 35.7 27.5-44.1 64.3 55.8-72.4 57.1 48.7-65.9

Судалгаанд оролцсон таван хүний нэг нь гадаад улс руу оношлогоо, эмчилгээ

үйлчилгээнд хамрагдахаар явж байгаа хүний зардлыг ЭМД-ын сангаас төлж болно

хэмээн хариулсан.

ЭМД-тай иргэний нэг жилийн эмчилгээ, үйлчилгээний зардалд зарцуулах дээд

хэмжээний зардал хэд байдгийг оролцогсдын дийлэнх нь (83.8%, 95%CI 76.5-88.9)

мэдэхгүй гэжээ.

41.1

31.6

22.1

17.2

0

5

10

15

20

25

30

35

40

45

50

Миний болон танилын эцэг эх, эмээ, өвөө

Би өөрөө Хүүхдэдээ Бусад

Page 32: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

32

Иргэний ЭМД-ын тухай хуулийн 12.5-д зааснаар төрөөс шимтгэлээ төлүүлдэг

даатгуулагчдаас бусад даатгуулагч эмнэлэгт хэвтэж эмчлүүлвэл дараах

төлбөрийг өөрөө төлнө. Үүнд:

Хэрэв аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний

төвд хэвтсэн бол тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг;

Хэрэв улсын хэмжээний үйлчилгээтэй эмнэлэгт хэвтсэн бол тусламж,

үйлчилгээний зардлын 15 хувийг тус тус төлдөг. Иймд судалгаанд

оролцогсдоос ЭМД-тай иргэн төлбөр төлөх тохиолдол байдаг эсэхийг

тодруулсан.

Судалгаанд оролцогсдын 67.8 хувь (95%CI 58.9-75.2) нь ЭМД-тай иргэн эрүүл

мэндийн тусламж үйлчилгээ авсан ч төлбөр төлөх тохиолдол гардаг гэдгийг мэдэж

байлаа. ЭМД-тай иргэн төлбөр төлөх тохиолдол байдаг эсэх мэдлэгт хүйсийн

ялгаа ажиглагдаагүй болно.

Зураг 23. ЭМД-тай иргэн төлбөр төлөх тохиолдол гардаг эсэх талаарх оролцогсдын мэдлэг, хувиар, 2013 он

Дээрх мэдлэгийг бататгахын тулд даатгуулагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлбэл ор

хоногийн төлбөрийн хэдэн хувиар төлөхийг тодруулсан.

67.2

6.8

26.0

68.2

6.0

25.8

67.8

6.3

25.9

0.0

10.0

20.0

30.0

40.0

50.0

60.0

70.0

80.0

90.0

100.0

Тийм Үгүй Мэдэхгүй

Хувь

ЭМД-тай иргэн төлбөр төлөх тохиолдол байдаг эсэх

Эрэгтэй Эмэгтэй Бүгд

Page 33: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

33

Зураг 24. Даатгуулагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлбэл ор хоногийн төлбөрийг төлдөг талаарх оролцогсдын мэдлэг, хувиар, 2013 он

Оролцогсдын 69.0 хувь нь ямар ч үед төлбөр төлдөггүй гэсэн буруу ойлголттой

байна. Тэгтэл аймаг дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлбэл 10 хувь, клиникийн

эмнэлэгт бол 15 хувийг өөрөө төлдөг байгаа. Энэ талаар оролцогсдын 10.1 хувь

нь л мэдэж байлаа.

ЭМД-ын шимтгэлээ төлөөд эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй бол нь даатгуулагч

урамшуулал авч болно гэдгийг 48.3 хувь (95%CI 39.8-57.2) нь мэдэж байлаа. ЭМД-

ын шимтгэлээ төлөөд эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй бол даатгуулагч

урамшуулал авч болно гэдгийг эмэгтэйчүүдийн 63.8 хувь нь (95%CI 54.8-71.5)

мэдсэн байв.

Дараалсан гурван жилийн хугацаанд ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлсөн боловч

даатгалын сангаас ямар нэгэн зардал гаргаагүй даатгуулагчийг эрүүл

мэндийн бүрэн үзлэгт үнэ төлбөргүй орох эрхээр урамшуулдаг. Иймд

оролцогсдоос энэхүү заалтыг мэдэж байгаа эсэхийг тодруулахад 81.4 хувь (95%CI

74.2-87.3) нь мэднэ гэжээ.

Чанарын судалгаанд оролцогсдын дийлэнх нь ЭМД-ын шимтгэлээ төлсөн ч

даатгалын сангаас ямар нэгэн зардал гаргаагүй даатгуулагчийг урамшуулж эрүүл

мэндийн үзлэгт үнэ төлбөргүй оруулдаг гэдгийг сонссон байлаа. Ярилцлагад

оролцогсод хэдийгээр урамшууллын талаар сонсож байсан ч даатгалын

шимтгэлээ төлөөд ямар нэгэн зардал гаргаагүй иргэн хэрхэн, ямар замаар эрүүл

мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагддаг талаарх ойлголт байхгүй байв.

Би төрийн байгууллагад ажилладаг тул ЭМД-тай байдаг. Эрүүл мэндийн даатгалаа

жил бүр төлөөд өвдөөгүй, эмнэлэгт хандаагүй иргэн эрүүл мэндийн урьдчилан

69.0

10.1

22.4

0.0 20.0 40.0 60.0 80.0 100.0

Ямар ч үед төлбөр төлдөггүй

Тодорхой хувийг өөрөө төлнө

Өндөр настай, 0-16 нас хүртэлх хүүхэд, цэрэг бол төлбөр төлөхгүй

Page 34: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

34

сэргийлэх үзлэгт хамрагддаг талаар сонссон. Тэгэхдээ тэрийг эмнэлэгт шууд очихоор

регистрээр шүүгээд үзлэгт оруулах юмуу тэр талаар ер мэдлэг байхгүй.

Бүлгийн ярилцлага, УБ хот

ЭМД-ын гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд 10 хоногийн дотор орон

нутгийн хэвлэлээр зарлуулан хүчингүй болгосны дараа харъяа нийгмийн

даатгалын байгууллагад хандаж шинэ гэрчилгээг 3000 төгрөгөөр авдаг. Энэ

талаарх мэдлэгийг тодруулахад оролцогсдын 85.7 хувь (95%CI 78.8-90.6) нь

нийгмийн даатгалд мөнгө төлж шинээр авна гэжээ. Харин үнэн зөв мэдээлэл

болох хэвлэлээр зарлаж хүчингүй болгосны дараа нийгмийн даатгалын

байгууллагаас шинээр авна гэдгийг 5.8 хувь (95%CI 2.9-9.9) нь мэдэж байв.

Судалгаанд хамрагдсан гурван хүний нэг нь ЭМД-ын ач холбогдлыг “дунд зэрэг”

хэмээн үнэлсэн байна.

Зураг 25. Судалгаанд оролцогсдын ЭМД-ын ач холбогдлыг үнэлсэн байдал, хувиар, 2013 он

Манай Улсын ЭМД-ын үндсэн зарчим нь эв санааны нэгдлийн буюу иргэн өөрийн

төлбөрийн чадварынхаа хирээр ЭМД-ын санд шимтгэл төлөөд өвчилсөн үедээ

хэрэгцээнийхээ хэрээр тусламж авч, эрсдлийг хуваарилах зарчим юм. Мөн залуу

нь өндөр настаныхаа, чинээлэг хэсэг нь эмзэг ядуугийнхаа, эрүүл нь өвчтэйнхээ

эрсдлийг хуваалцах зарчим байдаг. Үүнийг судалгаанд оролцогсод хэрхэн үнэлж

байгааг тодруулахад 20.7 хувь (95%CI 14.3-28.1) нь маш зөв, 43.5 хувь (95%CI

35.0-52.3) нь зөв гэж үзсэн байна.

Маш их Их Дунд зэрэг Ач холбогдол

багатай Ач

холбогдолгүй

Бүгд 13.2 19.7 35.3 25.0 6.7

Эрэгтэй 14.0 20.2 32.3 25.1 8.3

Эмэгтэй 12.7 19.4 37.2 25.0 5.7

0.0

5.0

10.0

15.0

20.0

25.0

30.0

35.0

40.0

45.0

50.0

Хувь

Page 35: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

35

Хүснэгт 9. Судалгаанд оролцогсдын ЭМД-ын зарчмын талаарх хандлага, хүйсээр, Монгол улс, 2013 он

№ ЭМД-ын зарчимд

хандах нь

Бүгд Эрэгтэй Эмэгтэй

% 95%CI тоо % тоо %

1. Маш зөв 20.7 14.3-28.1 204 21.8 307 20.0

2. Зөв 43.5 35.0-52.3 405 43.3 669 43.6

3. Буруу 5.3 2.8-9.9 46 4.9 86 5.6

4. Маш буруу 3.0 0.7-7.9 35 3.7 39 2.5

5. Мэдэхгүй 27.4 20.4-35.7 245 26.2 432 28.2

Нийт 100.0 935 100.0 1533 100.0

Хүн амын чинээлэг хэсэг нь ядуу эмзэг бүлгийнхээ, эрүүл нь өвчтэйнхээ, залуу нь

өндөр настайнхаа эрүүл мэндээс шалтгаалсан эрсдлийг хуваалцах зарчимд

үндэслэн одоогийн ЭМД-ын эв нэгдлийн зарчмыг ярилцлагад оролцсон дийлэнх

оролцогчид дэмжиж байсан. Ярилцлагаас харахад тэд эхлээд ЭМД-д мөнгө төлж

байгаа ч түүнийг өөрсдөө хэрэглэхгүй байгаа тул даатгалын тогтолцоог шүүмжилж

байсан ч ЭМД-ын эв нэгдлийн зарчмын талаар танилцуулж асуухад зөв хэмээн

дэмжих хандлагатай болж байлаа. Энэ нь хүний бие биедээ туслах, залуу нь

хөгшчүүлээ асрах зэрэг уламжлалт сэтгэхүйд нийцсэнтэй холбоотой байж болно.

Би дэмжиж байна л даа. Дэмжихгүй байна гэхээр хэт их хатуудаад байх шиг. Өөрсдөө

хэвтэн эмчлүүлэхгүй ч өөр хүмүүст тусламж үзүүлж байна гэж бодохоор дэмжиж байна.

Иргэн О, 35 настай, эмэгтэй

Ярилцлагад хамрагдсан маш цөөн тооны иргэд ЭМД-ын зарчимд эргэлзэж байсан.

Нэг талаараа зөв ч юм шиг эсвэл бид хохироод байгаа ч юм шиг. Гэхдээ хэн нэгэн ЭМД

төлөхгүй мөртлөө миний төлсөн төлбөрөөр эмчлүүлж байгаа бол шударга бус ч юм

шиг. Эргэлзээтэй асуудал байна.

Иргэн Х, 30 настай, эрэгтэй

ЭМД-ын зарчимд хандах хандлагыг тодотгохын тулд тоон судалгаанд

оролцогсдоос ЭМД-ын шимтгэл төлснөөр та болон таны ойр дотны хэн нэгэнд

шаардлагатай үед ач холбогдолтой эсэхийг тодруулсан. Оролцогсдын 13.0 хувь

нь эрүүл мэндийн даатгал төлснөөр ямар ач холбогдолтой болохыг мэдэхгүй

хэмээсэн.

ЭМД-ын шимтгэл төлснөөр шаардлагатай үедээ тусламж үйлчилгээ авна хэмээн

хариулсан (2118, 87.0%) оролцогсдын дийлэнх нь (38.0%, 95%CI 28.9-47.8) дараах

гурван тусламж үйлчилгээг авна хэмээсэн байв. Үүнд:

a. Өвчилсөн үед эмчилгээ, үйлчилгээ авах

b. Хуулийн дагуу эм, тариа хөнгөлөлттэй авах

c. Шаардлагатай үед эрүүл мэндийн зардлыг авах

Page 36: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

36

Мөн оролцогсдын 35.3 хувь нь ЭМД-ын шимтгэлийг төлөх нь өвчилсөн үедээ

эмчилгээ, үйлчилгээ авах ач тустай хэмээн үзсэн байлаа.

3.4. Нийгмийн даатгалын үйлчилгээний талаар

Судалгаанд оролцогсдын 15.2 хувь нь нийгмийн даатгалын байгууллагаар

үйлчлүүлэхэд ямар бэрхшээл тохиолддог талаар мэдэхгүй буюу огт үйлчлүүлж

байгаагүй байна.

Нийгмийн даатгалын байгууллагаар үйлчлүүлж байсан (2092, 84.8%) оролцогсдын

55.4 хувь (95%CI 46.7-64.0) нь нийгмийн даатгалын байгууллагаар үйлчлүүлэхэд

ямар нэгэн бэрхшээл тохиолддоггүй гэжээ.

Зураг 26. Нийгмийн даатгалын байгууллагаар үйлчлүүлэхэд ямар нэгэн бэрхшээл тохиолддог эсэх, оролцогсдын хувиар

Нийгмийн даатгалын байгууллагаар үйлчлүүлэхэд ямар бэрхшээл тохиолдож

байгааг тодруулахад дийлэнх нь мэдээлэл авахад бэрхшээлтэй (40.0%, 95%CI

30.7-49.8), шат дамжлага их, үйлчилгээ удаан (39.5%, 95%CI 31.3-48.2), ажилтнууд

нь харьцаа муу (39.4%, 95%CI 31.3-48.2) байдаг гэжээ.

47.4 42.8 44.6

52.6 57.2 55.4

0

10

20

30

40

50

60

70

80

90

100

Бүгд Эрэгтэй Эмэгтэй

Бэрхшээлтэй Бэрхшээлгүй

Page 37: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

37

Зураг 27. Нийгмийн даатгалын байгууллагаар үйлчлүүлэхэд тулгардаг бэрхшээл, оролцогсдын хувиар, 2013 он

Судалгаанд хамрагдсан дөрвөн оролцогчийн нэг (23.5%, 95%CI 16.9-31.4) ЭМД-ын

талаарх мэдээллийг хүссэн үедээ олж авч чаддаг гэжээ. ЭМД-ын талаарх

мэдээллийг авах байдалд хүйсийн ялгаа ажиглагдаагүй.

Нийт оролцогсдын 48.3 хувь (95%CI 39.8-57.2) нь ЭМД-ын талаарх мэдээллийг

олон нийтийн мэдээллийн хэрэгслээр авдаг байна.

Зураг 28. Оролцогсдын ЭМД-ын талаарх мэдээллийг авдаг эх сурвалж, судалгаанд оролцогсдын хувиар

Ярилцлагад хамрагдсан хүмүүсийн олонх нь иргэдэд хүргэж байгаа мэдээлэлийг

эрэлт хэрэгцээтэй нь нийцдэггүй гэжээ. Тухайлбал хууль дүрмээ танилцуулж

40.0

39.5

39.4

33.5

21.4

9.1

0.0 10.0 20.0 30.0 40.0 50.0

Мэдээлэл авахад бэрхшээлтэй

Шат дамжлага их, үйлчилгээ удаан

Ажилтнууд нь харьцаа муу

Олон дахин явуулдаг

Тухайн жилээс өмнөх 2 жилийн төлбөрийг нэмж төлөхийг шаарддаг

Нийгмийн даатгалын байгууллага хол

10.5

10.1

48.3

31.3

6.8

12.9

0 10 20 30 40 50 60 70 80 90 100

Эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас

Нийгмийн даатгалын байгууллага, ажилтнаас

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс

Бусад хүмүүсээс

Зар сурталчилгаанаас

Бусад

Page 38: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

38

байгаа болохоос түүнийг иргэн хэрхэн ашиглаж, хаашаа хандахыгталаар дутуу

мэдээлэл хүргэгдэж байгааг ярьцгааж байлаа.

Мэдээллийг бүрэн өгөх хэрэгтэй. Хэнээс, яаж, хэрхэн гэх мэт бүх зүйл тодорхой өгвөл

авах хүсэлтэй байна. Хамгийн гол нь бидэнд төвөгтэй замаар бус аль болох ажлыг

хөнгөвчилсөн байх хэрэгтэй. Нээлттэй хаалганы өдөр гэж гардаг ч ажилтай болохоор

очиж амжихгүй юм, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр оновчтой бус цаг байх гээд л.

Иргэн Д, 29 настай, эрэгтэй

Мэдээллийг иргэдэд хүргэхэд тэдэнд ойлгомжгүй байгаа асуудлыг багтааж

оновчтой мэдээллийн эх сурвалжийг сонгохыг иргэд хүсч байлаа.

ЭМД-ын талаар настай хүмүүс илүү их мэдээлэлтэй байж болох талаар

ярилцлагад хамрагдсан хүмүүс дурьдаж байлаа.

Хөгшчүүл их мэдээлэлтэй байх шиг санагддаг шүү дээ. Хүмүүс өвдсөн хойно л судалдаг

өвдөөгүй бол тоодоггүй, анзаардаг ч үгүй байх. Ер нь бидний хайнга байдлаас

шалтгаалдаг.

Иргэн А, 31 настай, эмэгтэй

Судалгаанд хамрагдсан арван оролцогчийн нэг (10.1%, 95%CI 6.3-16.4) нийгмийн

даатгалын байгууллагын ажилтнаас ЭМД-ын талаарх мэдээллийг авсан байлаа.

Нийт оролцогсдын 9.3 хувь буюу 229 иргэн ЭМД-ын талаар нийгмийн даатгалын

байгууллагад гомдол гаргаж байсан гэжээ. Гомдол гаргасан иргэдийн 33.6 хувь

(95%CI 25.7-42.1) нь гомдлоо шийдвэрлүүлж чадсан байна.

3.5. Иргэдийн эрүүл мэндийн даатгалаас хүлээх хүлээлт

Энэхүү бүлэгт иргэдийн нийгмийн даатгалын байгууллагаас хүсэн хүлээж буй

хүлээлтийг судалсан дүнг танилцуулж байна.

Судалгаанд оролцогсдын 85.5 хувь нь нийгмийн даатгалын байгууллага нь эрүүл

мэндийн даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах ёстой хэмээн үздэг байна.

Page 39: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

39

Зураг 29. Нийгмийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах ёстой хэмээн үзсэн байдал, хувиар, 2013 он

Хүйсийн хувьд ялгаагүй дийлэнх нь даатгуулагчийн эрх ашгийг нийгмийн

даатгалын байгууллага хамгаалах ёстой гэдэгтэй санал нийлж байлаа.

Чанарын судалгаанд оролцогсдын олонх нь нийгмийн даатгалын байгууллага нь

даатгуулагч бидний эрх ашгийг хамгаалж эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт

хөндлөнгөөс хяналт тавьж оролцдог байхыг чухалчилж байсан.

ЭМД-ын сан нь иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй эмнэлэг,

үйлчилгээнд хөндлөнгөөс хяналт тавьдаг байх ёстой. Өнөөдрийн эрүүл мэндийн

тусламж үйлчилгээний байдал иргэдэд ойлгомжгүй, шат дараалсан үйлчилгээтэй

байгаа нь бидэнд чирэгдэлтэй байна. За та утсаар дугаар авч болно гэх юм. Гэтэл

дугаар дууссан 14 хоногийн дараа үзүүлэх үү гэхээр надад өвчнөө тэсэх л хугацааг

хэлээд байх шиг байгаа юм. Тэгэхээр чинь бид өөрсдөө эмийг дураараа хэрэглэхээс

яахав дээ.

Иргэн Ө, 54 настай, эмэгтэй

Эмнэлгээр бараг л насаараа явж үзсэнгүй. Саяханаас бие хаа муудаад л дүрэм журамаар

нь явах гэж үзээд ойлгомжгүй, оочер дугаар их гэж жигтэйхэн байхаар нь таньдаг хүн

хайж яваад үзүүлсэн. Үйлчилгээг нь сайжруулахын тулд хөндлөнгийн хяналтыг л

тавьдаг баймаар байгаа юм. Энд бол нийгмийн даатгалын байгууллага байж болно

шүү дээ.

Иргэн Б, 63 настай, эрэгтэй

85.5 87.8 84.1

14.5 12.2 15.9

0

10

20

30

40

50

60

70

80

90

100

Бүгд Эрэгтэй Эмэгтэй

Тийм Үгүй

Page 40: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

40

Дараалсан гурван жилийн хугацаанд ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлсөн ч

даатгалын сангаас ямар нэгэн зардал гаргаагүй даатгуулагчийг эрүүл

мэндийн бүрэн үзлэгт үнэ төлбөргүй орох эрхээр урамшуулахаас гадна амралт

сувиллын газраар үйлчлүүлэх (52.7%, 95%CI 43.7-61.1), бодибилдинг, фитнессийн

газраар (41.2%, 95%CI 33.1-50.3) үйлчлүүлэхийг хүсдэг байна.

Зураг 30. Судалгаанд оролцогсдын ЭМД-д хамруулахыг хүсч буй үйлчилгээ, хувиар

Чанарын судалгаанд оролцогсдын дийлэнх нь ЭМД-ын сангаас ямар нэгэн зардал

гаргаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт үнэ төлбөргүй хамруулдаг

гэдгийг мэдэж байгаа ч түүнийг хэрхэн яаж, хаана гүйцэтгэдэг талаар огт мэдэхгүй

байлаа.

Би сайн дураараа даатгуулагч. Солонгосоос ирээд байнга жил бүр даатгалаа төлж

байгаа. Гэхдээ эмнэлэгт үзүүлэх шаардлага гарвал хувийн эмнэлэгт төлбөрөө төлөөд

үзүүлдэг. ЭМД-ын сангаас дараалсан хэд ч билээ жилд ямар ч зардал гаргаагүй бол

урамшуулал авдаг гэсэн. Тэр нь үзлэгт хамрагдах. Тэрийг нь авчих юмсан л гэж боддог.

Гэхдээ хэн намайг мэдэж, би хаана очиж үзлэгт хамрагдах, ямар үзлэгт хамрагдах

талаар огт ойлгодоггүй.

Иргэн, 34 настай, эмэгтэй

Бүлгийн ярилцлагад хамрагдсан иргэдийн олонх нь ЭМД-ын сангаас ямар нэгэн

зардал гаргаагүй иргэдийгурамшуулалаа хэрхэн авч болох талаарх мэдээлэл

авахыг хүсч байсан.

Эрүүл мэндийн байгууллагын хүмүүс нь ч энэ талаараа мэддэгүй юм билээ ш дээ. Би

өрхийн эмнэлгийн эмчээсээ асуусан чинь надтай ижил л мэдээлэлтэй байгаа байхгүй

юу. Уул нь яахав дээ, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдчихвал. Бид 2 шиг 40 хүрч

яваа хүнд уул нь хэрэгтэй л баймаар. Тэгэхээр тэр нийгмийн даатгалын байгууллагаас

хүн амд ялангуяа харьцангуй эрүүл хүмүүст мэдээллийг хүргэх нь зүйтэй.

Иргэн С, 39 настай, эмэгтэй

41.2

52.7

32.3

12.4

0 20 40 60 80 100

Бодибилдинг, фитнессийн газраар үйлчлүүлэх

Амралт, сувиллын газраар үйлчлүүлэх

Эрүүл мэндийн бүтээгдэхүүний хөнгөлөлт

Энэ шаардлагагүй

Page 41: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

41

Улсын болон хувийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт судалгаанд

оролцогсод үнэлгээ өгсөн. Нийт оролцогсдын дийлэнх нь өмчийн харъяаллыг

харгалзахгүй “боломжийн” хэмээн үнэлгээ өгсөн.

Зураг 31. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогсдын сэтгэл ханамжийн үнэлгээ, төрийн өмчийн харъяалалаар, хувиар

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд “маш сайн”, “сайн” хэмээн үнэлсэн

оролцогсдын дийлэнх нь хувийн эмнэлэгт үнэлгээ өгсөн байлаа. Судалгаанд

хамрагдсан оролцогсдын 26.5 хувь нь улсын харъяаллын эмнэлэгт сэтгэл

ханамжгүй байдаг байна.

Чанарын судалгаанд оролцогсдын хувьд улсын эмнэлгийн тусламж үйлчилгээний

байдалд сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж байсан. Настай оролцогсдын

хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар дээрдэж байгаа ч хувийн

эмнэлгийн үйлчилгээнд хүрээгүй хэмээн ярьцгаасан.

Эрүүл мэндийн үйлчилгээ сайжирч байна. Гэхдээ дийлэнх олонхид бол хүнд хүрсэн

үйлчилгээ болж чадахгүй л байгаа байх. Хувийн эмнэлгүүд бол хачин сайхан, тэнд хааяа

хүүхдүүд хэвтүүлдэг, би чинь хүн шүү дээ гэдгийг ч мэдрүүлж байгаа юм. Би ч олон

хагалгаа хийлгэсэн болохоор жилдээ 1-2 удаа эмнэлэгт хэвтэнэ. Улсын эмнэлэгт бол

нэг л ялтан мэт, эсвэл хэн ч юм бүү мэдээ, тэдний гарч орчихож байгаа юм чинь, юм

асуухаас ч аймаар.

Иргэд Д, 68 настай, эмэгтэй

Улсын эмнэлгийн эмч бүхэн хувийн эмнэлэгтэй болсон. Улсын эмнэлэгт хандах гэхээр

өөрийнхөө хувийн эмнэлэг рүү явуулах хүсэл нь хэт их байдаг. Бас оройн цагаар бол

хувийн эмнэлэгт хандахгүй бол улсынх харъяа дүүрэг биш эсвэл тэвчиж байгааг өглөө

үзүүл гэх мэтийн их олон шалтгаанаас болж хойш тавигддаг.

Иргэн Ш, 35 настай, эмэгтэй

2.8

11.0

59.7

26.5

8.8

28.4

49.6

13.2

0

10

20

30

40

50

60

70

80

90

100

Маш сайн Сайн Боломжийн Огт үгүй

Улсын эмнэлэг Хувийн эмнэлэг

Page 42: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

42

Бүлгийн ярилцлагад хамрагдсан оролцогсдоос улсын эмнэлгүүд үүдэндээ байгаа

хувийн эмнэлгийн үйлчилгээнээс суралцах шаардлагатай хэмээн дурьдаж байлаа.

Тэдний үзэж байгаагаар ижил үйлчилгээтэй, олон хүнд үйлчилж байгаа хувийн

эмнэлгийн үйлчилгээний зарим зүйлийг тусган авахад тийм ч их өртөг шаардахгүй

байж болох талаар ч ярьцгаасан.

Сонгодо гээд л нэгдүгээр эмнэлгийн хажууд байж байна. Хүлээн авах угтах үйлчилгээ нь

хоёуланд нь байна. Улсын эмнэлгийнх болохоор дугаараа аваад очлоо нөгөө хүн нь нэг л

ууртай нөхөр тэр өрөө гээд л болоо. Тэгтэл Сонгодо орлоо тэнд очоод, тэгээрэй,

тэгээд буцаад гээд л ёстой хүний хэлээр харьцаж байгаа юм даа.

Иргэн У, 38 настай, эрэгтэй

Ажил эрхэлж байгаа залуучуудын хувьд ЭМД-ыг өөрсдөө ашиглахаас гадна эцэг

эхчүүдэд, настай хүмүүст чирэгдэлгүй үйлчилдэг болохыг хүсч байсан. Тэдний

хувьд эрүүл мэндийн даатгалаа төлж байгаа ч одоогоор ямар ч урамшуулал

эдлээгүй, тэгээд эцэг эхийгээ өвдсөн үед асрах үүргийг хүлээж байгаа нь нэг

талдаа зөв ч нөгөө талдаа үйлчилгээний ачааллаас үүдэн дахин их хэмжээний

зардлыг гаргадаг байдлыг зогсоохыг хүсч байлаа.

ЭМД-ыг ашигладаг болмоор байна. Залуучууд энэ төсвийн ихэнхийг бүрдүүлдэг

мөртлөө эцэг, эхийгээ сувилалд хүртэл хэвтүүлэхэд ажлаасаа чөлөө авч бөөн юм

хөөцөлдөх болно, тэгээд шантрахаараа төлбөртэй руу нь явж байна.

Иргэн Ц, 42 настай, эмэгтэй

Дараалсан гурван жилийн хугацаанд ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлсөн боловч

даатгалын сангаас ямар нэгэн зардал гаргаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн

бүрэн үзлэгт үнэ төлбөргүй орох эрхээр урамшууллыг иргэд авч чадахгүй байгаа

тул ярилцлагад оролцсон иргэдээс дараах саналыг дэвшүүлсэн. Үүнд:

Хүснэгт 10. Чанарын судалгаанд оролцогсдын нийгмийн даатгалын байгууллагаас хүсч буй хүлээлт

№ Нийгмийн даатгалын байгууллагаас хүсч буй хүлээлт Давтамж

1. Амралт сувиллын газраар үйлчлүүлэх ++++

2. Фитнесс, бодибилдингийн төвөөр үйлчлүүлэх +++

3. Урьдчилан сэргийлэх үзлэгт орж болох талаарх мэдээллээ дэлгэрэнгүй

өгөх

+++

4. Эрүүл мэндийн бүтээгдэхүүний хөнгөлөлт +++

5. Нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оролцож сайжруулах

арга хэмжээг авдаг байх

Агаарын бохирдлыг бууруулах

Усны бохирдлыг бууруулах

Зүлэгжүүлэлт, мод тарих г.м

++

6. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт

Эрүүл хооллох

++

Page 43: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

43

Хэрхэн эрүүл, урт наслах

Эрүүл хоол хийх арга

Дасгал, хөдөлгөөн хийж сурах

7. Төлсөн мөнгөө хуримтлал болгож авах +

8. 10 жил тасралтгүй төлчихөөд ашиглаагүй бол ахиад нэг таван жил улс даагаад төлөх

+

Би жил болгон ЭМД төлдөг, одоо нийтдээ 13 жил төлчихөөд нэг ч эмнэлгийн байгууллагаар яваагүй. Төлсөн мөнгөө хуримтлал болгоод авмаар байна. ЭМД төлчихөөд ашиглаж чадаагүй хохирч байна гэсэн хүмүүст болдоггүй юм уу. Ийм зохицуулалт байж болох л юм.

Бүлгийн ярилцлага, Улаанбаатар хот

Хятад улсад настай хүмүүстээ ЭМД-ын байгууллагаас нь маш сайн чанарын үзэм тараадаг гэсэн. Манайд цагаан идээг нь өгч болно ш дээ. Ялангуяа өвлийн улиралд.

Бүлгийн ярилцлага, Дархан-уул аймаг

Ярилцлагад оролцогсдын цөөнгүй хэсэг нь фитнесс бодибилдингийн төвөөр

үйлчлүүлэх, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хөнгөлөлт эдлэх, урьдчилан сэргийлэх

үзлэгт хамрагдах, нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалахад анхаарах, эрүүл

мэндийн боловсрол олгох сургалтад хамрагдах хүсэлтэй байгаа нь эрүүл мэндээ

хамгаалах хандлагатай байгааг харуулж байна. Иймд нийгмийн даатгалын

байгууллагаас энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжих, үйл ажиллагааныхаа чиг

үүрэгт хамруулах нь зүйтэй байж болох юм.

Page 44: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

44

ХЭЛЦЭМЖ

Төслийн үр дүн, үр нөлөөг үнэлэх зорилгоор 2011 онд хийгдсэн суурь судалгааны

аргазүйд үндэслэн энэхүү судалгааг гүйцэтгэлээ. Суурь судалгааны үед

судалгаанд хамрагдсан оролцогсдын тоо, ЭМД-д хамрагдсан, өвдөж, бэртэж

эмнэлэгт хандсан хувь зэрэг нь ойролцоо дүнтэй байгаа нь судалгааны үр дүнг

харьцуулах бүрэн боломжтой байгааг харуулж байна.

ЭМД-ын талаарх иргэдийн мэдлэг суурь судалгааны дүнтэй харьцуулахад

нэмэгдсэн байна. Тухайлбал:

Суурь судалгааны дүнгээр судалгаанд оролцогсдын талаас илүү хувь нь

Монгол Улсын иргэн ЭМД-д хамрагдахгүй байж болно хэмээн хариулж

байсан бол энэ үзүүлэлт 35.6 хувиар буурсан;

Эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн ЭМД-д заавал хамрагдах талаар мэдсэн

хувь 8.7 хувиар өссөн;

Оршин суугаа газраасаа шилжихэд шилжилт хөдөлгөөнийг хэрхэн

хийлгэхээ мэдэх оролцогсдын хувь 5.2 хувиар нэмэгдсэн;

ЭМД-ын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн талаар мэдэхгүй оролцогсдын

хувь суурь судалгааны дүнгээс 35.4 хувиар буурсан;

ЭМД-тай иргэн хувийн эмнэлгээр үйлчлүүлж болох талаар мэдэх

оролцогсдын хувь 2011 оны суурь судалгааны дүнгээс 14.7 хувиар

нэмэгдсэн зэрэг тус тус эерэг үзүүлэлттэй байна.

Төр хариуцан ЭМД-ын шимтгэлийг төлдөг нийгмийн бүлгийн талаарх мэдлэгийн

хувь суурь судалгааны үед 90.0 хувь байсан бол өнөөдөр огт буураагүй 91.2 хувь

нь мэдэж байлаа.

Манай Улсын ЭМД-ын үндсэн зарчим нь эв санааны нэгдэлд буюу иргэн өөрийн

төлбөрийн чадварынхаа хирээр ЭМД-ын санд шимтгэл төлөөд өвчилсөн үедээ

хэрэгцээнийхээ хирээр тусламж авдаг эрсдлийг хуваарилах зарчим юм. Мөн залуу

хүмүүс өндөр настанаа, чинээлэг иргэн ядуугийнхаа, эрүүл нь өвчтэйнхээ

эрсдлийг хуваалцах зарчим байдаг. Энэхүү зарчимд хандах иргэдийн хандлага

2011 онд 50.1 хувьтай байсан бол 14.7 хувиар өссөн байна. Хэдийгээр тоон

үзүүлэлтээр 10-аад хувиар өссөн харагдаж байгаа ч чанарын судалгаанд

хамрагдсан оролцогсод бүгд энэхүү зарчмыг хүлээн зөвшөөрч байсан. Энэ нь

монгол хүний бие биедээ туслах үндсэн сэтгэлзүйд нийцсэн зарчим байгаа тул

ийнхүү бүх оролцогсод даатгалын ерөнхий зарчмыг хэлэхэд л шууд дэмжиж

байсан юм.

Суурь судалгааны үед ЭМД-тай иргэн гадаадад эмчлүүлэх, оношлуулахаар

явахад эрүүл мэндийн даатгалаас төлбөрөө төлүүлж болох эсэхийг мэдэхгүй

оролцогсдын хувь 61.4 байсан бол энэхүү үзүүлэлт 25.7 хувиар буурсан байна.

Сүүлийн жилүүдэд гадаад улс руу явж эрүүл мэндийн үзлэг шинжилгээ,

Page 45: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

45

оношлогоо, эмчилгээнд хамрагдах байдал нэмэгдэж байгаа нь энэ талаарх

мэдээллийг авах байдлыг нэмэгдүүлж болох юм.

ЭМД-ыг ач холбогдолгүй хэмээн үзэж байгаа оролцогсдын хувь 2 дахин буурсан

амжилттай байна. Иймд нийгмийн даатгалын байгууллага нь ЭМД, түүний ач

холбогдлыг таниулах ажлыг тасралтгүй хийснээр ач холбогдолгүй хэмээн үзэх

иргэдийн хувь буурсаар байх болно.

Нийгмийн даатгалын байгууллагаар үйлчлүүлэхэд бэрхшээл тохиолдож байсан

хэмээн хариулагсдын хувь суурь судалгааны дүнгээс 18.1 хувиар өссөн сөрөг

үзүүлэлттэй байна. Гэхдээ энэ нь нөгөө талдаа нийгмийн даатгалын

байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн тоо нэмэгдэж түүнд үнэлгээ өгөх байдал

ихсэж байгааг харуулж болох юм. Иймээс нийгмийн даатгалын байгууллага нь

цаашид үйлчлүүлэгчийн эрэлт нэмэгдэхийн хирээр үйлчилгээний чанарыг

сайжруулах талаар жил бүр үр дүнтэй үйл ажиллагааг нэвтрүүлж хэвших нь

зүйтэй билээ.

Судалгаанд оролцогсдын нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн эрх

ашгийг хамгаалах үүрэгтэй гэх хандлага суурь судалгааны дүнтэй ижил байлаа.

Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүйд ч иргэдийн эрх ашгаа хамгаалуулах байгууллага

нийгмийн даатгалын байгууллага ЭМД-ын сангийн хуримтлал үүсгэж буй

байгууллага байна гэж үзэж байгаагийн илэрхийлэл юм.

Суурь судалгааны дүнгээс шаардлагатай үед ЭМД-ын талаарх мэдээллийг олж

чаддаггүй хэмээн хариулагсдын хувь 62.4 байсан бол өнөөдөр 22.4 хувиар

буурсан байна. Энэ нь хүн амд шаардлагатай үедээ ЭМД-ын талаарх мэдээллийг

авах боломж нээгдэж байгааг харуулж байна.

Хүн амын дийлэнх нь үздэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ЭМД-ын талаарх

мэдээллийг үзэх хувь 20.6 хувиар нэмэгдсэн байна.

ЭМД-ын талаарх мэдээллийг нийгмийн даатгалын байцаагчаас авах хувийн жин

суурь судалгааны дүнтэй ижил байна. Энэ үзүүлэлт нь нүүр тулж иргэдэд

мэдээлэл өгөх арга замыг НДБ-аас огт сонгохгүй байгаатай холбоотой байж

болно. Иргэдийн ЭМД-ын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд зарим

сонгосон бүлэгт нүүр тулсан мэдээлэл өгөх нь илүү ач холбогдолтой. Ялангуяа

нийгмийн эмзэг бүлгийн хүн амд нүүр тулсан мэдээлэл өгөх ажлыг өрнүүлж болох

юм.

ЭМД-ын байцаагчид гомдол гаргаад түүнийг шийдүүлсэн гэх оролцогсдын хувь

суурь судалгааны дүнтэй ойролцоо байна. Эндээс иргэдийн гомдлыг тухайн

байгууллага 100 хувь шийдвэрлэдэг байж болох ч түүнийг эргэн иргэдэд хүргэх

талдаа алддаг байж болохыг үгүйсгэхгүй.

Page 46: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

46

Хүснэгт 11. ЭМД-ын талаарх мэдлэг, хандлага, мэдээллийн талаарх үзүүлэлтийг суурь судалгааны дүнтэй харьцуулахад

№ Сонгосон үзүүлэлтүүд 2011 он %

2013 он % (95%CI)

1. ЭМД-д хамрагдсан оролцогсдын хувь 83.7 81.9 (74.2-87.3)

2. Сүүлийн сард өвдөж гэмтсэн байдал 24.0 29.6 (22.1-37.9)

ЭМД-ын талаарх мэдлэг 1. ЭМД-д хамрагдахгүй байж болно хэмээн

хариулагсдын хувь 56.7 21.1 (15.2-29.2)

2. Эмнэлэгт хэвтсэний дараа ЭМД-ын шимтгэлээ төлж болохгүй хэмээн зөв хариулсан оролцогчдын хувь

27.2

53.4 (44.7-62.1)

3. Хэний шимтгэлийг төр хариуцан төлдөг эсэхийг зөв хариулсан оролцогсдын хувь

90.0 91.2 (86.1-95.1)

4. Эрхэлсэн ажилгүй иргэн ЭМД-д заавал хамрагдана хэмээн зөв хариулсан оролцогсдын хувь

47.8

56.5 (47.7-64.9)

5. Эрхэлсэн ажилгүй иргэн ЭМД-д заавал хамрагдах эсэхийг мэдэхгүй оролцогсдын хувь

31.6 23.4 (16.9-31.4)

6. Оршин суугаа газраас өөр газар шилжихэд шилжилт хөдөлгөөнийг хэрхэн хийлгэхээ мэднэ хэмээн хариулсан оролцогсдын хувь

44.8 50.0 (40.3-59.7)

7. ЭМД-ын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн талаар мэдэхгүй оролцогсдын хувь

70.0 34.6 (26.6-43.1)

8. ЭМД-д хамрагдсан иргэн хувийн эмнэлгээр үйлчлүүлж болон хэмээн хариулсан иргэдийн хувь

32.6 47.3 (38.8-56.3)

Судалгаанд оролцогсдын ЭМД-ын талаарх хандлага 1. ЭМД-ын зарчмыг зөв хэмээн хариулагсдын эзлэх

хувь 50.1% 64.8 (55.8-72.4)

2. Даатгалтай иргэн гадаадад эмчлүүлэх, оношлуулахаар явахад ЭМД-аас төлбөрөө төлүүлж болох эсэхийг мэдэхгүй хэмээн хариулагсдын хувь

61.4 35.7 (27.6-44.1)

3. ЭМД ач холбогдолгүй хэмээн хариулагсдын хувь 13.4 6.7 (3.5-11.3) 4. Нийгмийн даатгалын байгууллагаар үйлчлүүлэхэд

бэрхшээл тохиолдож байсан хэмээн хариулагсдын эзлэх хувь

29.3 47.4 (38.9-56.3)

5. НДБ нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй хэмээн үздэг оролцогсдын хувь

85.4 85.5 (78.8-90.6)

ЭМД-ын талаарх мэдээлэл, мэдээллийн эх сурвалж 1. ЭМД-ын талаарх мэдээллийг шаардлагатай үед олж

чаддаггүй хэмээн хариулсан оролцогсдын хувь 62.4 40.0

2. ЭМД-ын талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр авч буй оролцогсдын хувь

27.7 48.3

3. ЭМД-ын талаарх мэдээллийг НДБ болон ажилтнаас авч буй оролцогсдын хувь

20.3 20.6

4. ЭМД-ын байцаагчид гомдол гаргасанн оролцогсдын хувь

13.3 9.3

5. ЭМД-ын талаар гомдол гаргаад түүнийг шийдвэрлүүлсэн хэмээн хариулагсдын хувь

36.4 33.6

Судалгаанд оролцогсдын 29.0 хувь нь сүүлийн 6 сард эмнэлэгт үйлчлүүлэхээр

хандсан бөгөөд тэдний 12.6 хувь нь огт даатгалгүй иргэд байлаа. энэ нь эрүүл

мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй 12 хүний нэг нь ЭМД-гүй иргэд байж

болохыг харуулж байна.

Page 47: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

47

Судалгаанд оролцогсдын дийлэнх нь хүйсийн ялгаагүй өрх, сумын эрүүл мэндийн

төвөөр хандсан байна. Энэ нь нэн тэргүүнд хүн амын хамгийн их үйлчлилгээ авч

байгаа төвийн үйлчилгээг сайжруулах шаардлага байж болохыг харуулж байна.

Нөгөө талаас ямар шатлалын эмнэлэгт хандах нь хүйсийн хувьд ялгаатай байна.

Тухайлбал нарийн мэргэжлийн (1, 2, 3-р шатлал) эмнэлэгт эрэгтэйчүүдийн

хандсан хувь эмэгтэйгээс статистикийн үнэн магадлал бүхий илүү байлаа. Эндээс

эрэгтэйчүүдийн өвчлөл хэт хожуу оношлогдох, урьдчилан сэргийлэх үзлэгт бага

хамрагддаг байх хандлага байж болох тул тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг

эрчимжүүлэх шаардлагатай юм.

Сүүлийн 6 сард өвдсөн ч эмнэлэгт хандаагүй үндсэн шалтгаан нь онцын хүнд

өвдөөгүй гэжээ. ЭМД-гүй гэсэн шалтгаанаар эмнэлэгт хандаагүй 4 иргэн байлаа.

Эндээс ЭМД-гүйн улмаас эмнэлэгт хандахгүй байх шалтгаан монголчуудад бараг

байхгүй байж болохыг харуулж байна.

2011 онд даатгалаа төлөх хүсэлтэй ч өмнөх оны ЭМД-ын шимтгэлээ төлөөгүйн

улмаас ЭМД-д хамрагдаагүй хэмээн 10 оролцогчийн нэг хариулсан байна. Энэ

үзүүлэлт 5.8 хувиар нэмэгдсэн байгаа нь ЭМД-д хамрагдах иргэдийн тоо өсч

байгааг харууллаа.

Page 48: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

48

ДҮГНЭЛТ

1. Судалгаанд оролцогсдын 81.9 хувь нь ЭМД-д хамрагдсан бөгөөд даатгалд

хамрагдсан байдалд хүйсийн ялгаа ажиглагдаагүй. ЭМД-д хамрагдаагүй

иргэдийн олонх нь эрхэлсэн тогтвортой ажилгүй, ажил олдоход хөлсөөр, хоёр

талын тохиролцоогоор, ямар ч гэрээгүй ажилладаг, ид залуу, хөдөлмөрийн

насныхан байлаа.

2. Энэхүү судалгаанд хамрагдсан таван хүний нэг ЭМД-д хамрагдахгүй байж

болно гэх буруу ойлголт байгаа ч энэ үзүүлэлт суурь судалгааны дүнгээс 35.6

хувиар буурсан амжилттай байна.

3. ЭМД-ын талаарх мэдлэгийг олон асуултаар тогтоолоо. ЭМД-ын талаарх хүн

амын мэдлэгийн ерөнхий түвшин суурь судалгааны дүнтэй харьцуулахад

харьцангуй нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

4. Судалгаанд хамрагдсан иргэд ЭМД, түүний ач холбогдол, улмаар урьдчилан

сэргийлэх үйл ажиллагаа, даатгуулагчийн эрхийг хамгаалах үүднээс эрүүл

мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахыг шаардлагатай гэсэн хандлага

ажиглагдсан.

5. Нийгмийн даатгалын байгууллагаар үйлчлүүлэхэд бэрхшээл тулгардаг, гомдол

гаргадаг ч түүний дийлэнх нь шийдвэрлэгдэж чаддаггүй гэсэн оролцогсдын

хувь суурь судалгааны дүнтэй ижил байна.

6. ЭМД-ын талаарх мэдээллийг шаардлагатай үед авах эх сурвалж, ялангуяа

олон нийтийн мэдээллийн хэрэгслээс авсан иргэдийн хувь суурь судалгааны

дүнгээс нэмэгдсэн байлаа.

Page 49: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

49

ЗӨВЛӨМЖ

1. ЭМД-ын талаарх олон нийтэд үнэн зөв, мэдээлэл олгохын тулд тусгайлсан

хөтөлбөр, стратеги боловсруулж мэдээллийн олон эх сурвалжийг ашиглан

тогтмол явуулах;

a. ЭМД-ын зарчим, түүний талаарх ойлголтыг нэмэгдүүлсэнээр хүн бүрийн

ЭМД-д хамрагдах хандлага, эерэг зан үйлийг төлөвшүүлэх;

b. Нийгмийн даатгалын ерөнхий газар түүн доторх ЭМД-ын газар, хэлтсийг

сурталчлах замаар иргэдийн ЭМД-ын шилжилт хөдөлгөөн, тухайн

асуудлаарх ойлголт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт

хамрагдах урамшууллыг хэрхэн авах талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх;

c. ЭМД-ын сангаас эмнэлгийн байгууллагуудад зарцуулж буй зардлыг

мэдээлэх замаар тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн

байдлыг иргэдэд танилцуулах сурталчилгаа болгох;

d. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай ч

огт хамрагддаггүй залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг зохион

байгуулах;

2. Эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй

мэргэжилтнүүдэд ЭМД, түүний санхүүжилтийн талаарх мэдлэгийг сайжруулах

сургалтыг тасралтгүй зохион байгуулах;

3. Эрүүл мэндийн магадлан итгэмжлэл өгч буй байгууллага нь магадлан

итгэмжлэлийн зардлаас тухайн эмнэлгийг сурталчлах, тусламж үйлчилгээг нь

сайжруулахыг шаардах, зөвлөн туслах замаар ажиллах;

4. Төслийн хүрээнд бий болгосон ололт, амжилтыг бататгах, түүнийг

үргэлжлүүлэх үүднээс ажиллагсдад байнгын тасралтгүй зөвлөн туслах

хяналтыг хийж байх;

5. ЭМД-ын байцаагч нарыг ажлын байрандаа хийнгээ суралцах замаар мэдлэг,

мэргэшлээ дээшлүүлэх боломжит сургалтын гарын авлага, материалаар

хангах;

Page 50: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ …mphpa.com/images/content/file/Perception report, 2013_formatted_2014 01 08.pdf · орох үед санхүүгийн

50

АШИГЛАСАН НОМ ЗҮЙ

1. Монгол улсын хууль. Иргэний ЭМД-ын тухай хууль. 2002 оны 4 дүгээр сарын 25

өдөр. http://www.legalinfo.mn/law/details/303?lawid=303

2. Нийгмийн даатгалын сангийн сарын мэдээний тойм.

http://www.ndaatgal.mn/tailan/NDS%20sar%20medee_2013.11.pdf

3. ЭМЯ, ДЭМБ, ММСС, НЭМҮТ. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан,

эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа-2013 он, УБ. 2013 он

4. Монгол улсын хууль. Нийгмийн халамжийн тухай хууль. 2012 оны 1 дүгээр

сарын 19 өдөр. http://www.legalinfo.mn/law/details/393?lawid=393#

5. Мониторингийн төв, ТББ, GIZ. Иргэдийн ЭМД-ын талаарх мэдлэг, хандлага,

хүлээлт судалгааны тайлан, УБ хот. 2011 он