35
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2018.12 сар Тус цэцэрлэгийн хамт олон нь 2018-2019 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүүхэд нэг бүрийн хөгжилд ахиц гаргана гэсэн зорилгыг өмнөө тавьж ажиллаа. Зорилт : 1. СӨБ-ын сургалтын “Цөм хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж хүүхдийн хөгжлийн түвшинг ахиулж, хүүхэд бүрийг оношлох, явцын үр дүнгийн хөндлөнгийн болон дотоодын үнэлгээ хийж үр дүнг тооцон урамшуулан дэмжин ажиллана. 2. Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшлийн олон талт арга хэмжээг зохион байгуулж, хүүхдийг зөв төлөвшүүлж хөгжүүлэхэд анхаарч ажиллана. 3. Багш ажилтан бүр мэдлэг, чадвар, заах арга зүйгээ тасралтгүй хөгжүүлж хариуцлага ёс зүйг эрхэмлэн дээдэлэн ажиллана. 4.Сургалтын орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, хүүхдийн сурч хөгжих эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэн ажиллана. Бид энэ хүрээнд монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр , аймгийн болон сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,аймаг болон сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, боловсролын мастер төлөвлөгөө ,үндэсний хөтөлбөруудэд СӨБ-н талаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх,СӨБ-н үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх ,багш ажилтныг чадваржуулах,хүүхдийг хөгжүүлэхэд бид үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байна. Хамран сургалт : Уламжлал ёсоор хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж сумын хэмжээний 2-5 насны 507 хүүхдээс: 312 хүүхдийг өдрийн болон 24 цагийн бүлэгт 126 хүүхдийг зуны нүүдлийн бүлэгт элсүүлэн нийт хүүхдийн хамран сургалтыг 86%-д хүргэлээ. Үүнээс харахад үндсэн бүлэгт хамрагдалтын хүүхдийн тоо нэг бүлэгт дунджаар 51хүүхэд байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

  • Upload
    others

  • View
    14

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2018.12 сар

Тус цэцэрлэгийн хамт олон нь 2018-2019 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх

боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүүхэд нэг бүрийн хөгжилд ахиц гаргана

гэсэн зорилгыг өмнөө тавьж ажиллаа.

Зорилт :

1. СӨБ-ын сургалтын “Цөм хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж хүүхдийн хөгжлийн

түвшинг ахиулж, хүүхэд бүрийг оношлох, явцын үр дүнгийн хөндлөнгийн болон

дотоодын үнэлгээ хийж үр дүнг тооцон урамшуулан дэмжин ажиллана.

2. Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшлийн олон талт арга хэмжээг зохион байгуулж,

хүүхдийг зөв төлөвшүүлж хөгжүүлэхэд анхаарч ажиллана.

3. Багш ажилтан бүр мэдлэг, чадвар, заах арга зүйгээ тасралтгүй хөгжүүлж хариуцлага ёс

зүйг эрхэмлэн дээдэлэн ажиллана.

4.Сургалтын орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, хүүхдийн сурч хөгжих

эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэн ажиллана.

Бид энэ хүрээнд монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр ,

аймгийн болон сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,аймаг болон сумын нийгэм

эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, боловсролын мастер төлөвлөгөө ,үндэсний

хөтөлбөруудэд СӨБ-н талаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх,СӨБ-н үйлчилгээний

чанар хүртээмжийг дээшлүүлэх ,багш ажилтныг чадваржуулах,хүүхдийг хөгжүүлэхэд бид

үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байна.

Хамран сургалт :

Уламжлал ёсоор хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион

байгуулж сумын хэмжээний 2-5 насны 507 хүүхдээс:

312 хүүхдийг өдрийн болон 24 цагийн бүлэгт

126 хүүхдийг зуны нүүдлийн бүлэгт элсүүлэн нийт хүүхдийн хамран сургалтыг

86%-д хүргэлээ.

Үүнээс харахад үндсэн бүлэгт хамрагдалтын хүүхдийн тоо нэг бүлэгт дунджаар

51хүүхэд байна.

Page 2: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

26%

42%

32%

Хүүхдийн тоо

Оргих баг

Хуурч баг

Тийрэг баг

Боловсролын тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэх үүднээс цэцэрлэгийн ахлах бүлэгт 4

настай Г.Эрдэнэбилэг хавсарсан хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, 4 настай

Эгшиглэн – сульдаатай , 5 настай А.Сондор хэл ярианы бэрхшээлтэй нийт 3

хүүхэд хамрагдаж байна.

Сумын хүн эмнэлгийн бариа заслын эмч, сувилагч нартай хамтран хавсарсан

хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бариа засал хийх, сульдаатай 1 хүүхдэд

эмчийн заавраар нэмэлт хоол бэлтгэж өгөх зэрэг ажлуудыг хийж байна.

Сумын хүн амын дийлэнхи олон нь газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуй

эрхэлдэг учраас энэ байдлыг харгалзан тухайн гэр бүлийн хүсэлтээр хүүхдийг нь

цэцэрлэгийн 24 цагийн бүлэгт хамруулсан. Жил ирэх тутам 24 цагийн бүлэгт

хүүхдээ хамруулах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байна. Энэ жил тус бүлэгт 31

хүүхэд хамрагдсан.

2018 оны 6-7 саруудад сумын төвөөс алслагдсан малчин өрхийн хүүхдэд хүрч

үйлчлэх зорилгоор Шүрэнгийн голд 2 бүлэг, сумын төвд- 1 бүлэг ажиллуулж 130

хүүхдийг хамруулсан.

Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийг хүйсээр авч үзвэл:

Бэлтгэл А Бэлтгэл Б Ахлах А АхлахБ Дунд Бага Нийт

Эр 29 34 22 23 26 25 159

Эм 33 29 21 22 26 22 153

Бүгд 62 63 43 45 52 47 312

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН 2-5 НАСТНЫ

БҮРТГЭЛ СУДАЛГАА

Сумын хэмжээнд 2-5 насны

нийт 507 хүүхэдтэй.

Үүнээс:

Оргих баг-133 хүүхэд

Хуурч баг – 212 хүүхэд

Тийрэг баг – 162 хүүхэд

Page 3: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

2013 онд төрсөн

2014 онд төрсөн

2015 онд төрсөн

2016 онд төрсөн

150 111 139 107

НАС ТУС БҮРЭЭР АВЧ ҮЗВЭЛ

ХҮЙСЭЭР АНГИЛАХАД

Сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт :

СӨБ-ын сургалтын “Цөм хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж хүүхдийн хөгжлийн

түвшинг ахиулж, хүүхэд бүрийг оношлох, явцын үр дүнгийн хөндлөнгийн болон

дотоодын үнэлгээ хийж үр дүнг тооцон урамшуулан дэмжин ажиллах зорилтын дагуу

хүүхэд нэг бүрээр хяналтын хуудсыг хөтлөж хөгжлийн түвшинг үнэллээ.

Цэцэрлэгт хамрагдсан нийт хүүхдийн 96% буюу 298 хүүхдийн хөгжлийн түвшинг

үнэлсэн байна.

Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан аймаг тус бүрээс хяналтын

үнэлгээ хийгдэх 5 цэцэрлэгийн нэгээр сонгогдсон байна.

Хүүхдийн хөгжлийг ахицаар нь үнэлэхийн зэрэгцээ чөлөөт ажиглалтын

тэмдэглэлийг хийж, хувийн хавтас ажиллуулж байна.

Хүүхэд нэг бүрийн хөгжилд ахиц гаргаж хөгжүүлэхийн тулд багш нар ЗАН-н

ажлаар цаашид ажиллах арга зүйгээ тодорхойлон хамтран ажиллаж байна.

Сургуулийн өмнөх боловсролын Цөм хөтөлбөрийг баримтлан өөрийн орон нутаг ,

хүүхдийн хөгжлийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрийг боловсруулж

8163

755869

4864

49

2013 он 2014 он 2015 он 2016 он

эр эм

Page 4: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

улирал, сар , 14 хоногоор хүүхдийн дунд явуулах хөгжүүлэх үйл ажиллагааг

төлөвлөн батлуулж арга зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байгаа билээ.

Сургалтын хөтөлбөрт уян хатан чанарыг агуулж үйл ажиллагаа явуулж байх

нөхцөлд тулгамдаж буй асуудлуудаас санаа авч нэмэлт баяжилт хийх зэргээр засан

сайжруулсаар байна.

Бид сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн дунд явуулж буй үйл

ажиллагаагаа улам чанаржуулах, багшийн чадварыг сайжруулахын тулд өөрийн

цэцэрлэгийн багш ,туслах багш нарын дунд ур чадварын уралдааныг амжилттай

зохион явууллаа.

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан ахлах бэлтгэл бүлгийн хүүхдийн дунд

спортын өдөрлөг зохион байгуулав.

Хөгжүүлэх сургалтын сэдэвтэй уялдуулан анги бүлгүүдийн хүүхдийн дунд ”

Алтан намар” аяны хүрээнд

- Аялал

- Гар зургийн уралдаан

- Уран жиргээ уралдаан

- Намраа дуулъя

- Баялаг намар зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

Багш ажилтны мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр :

Багшийн ур чадвар, хүүхэд нэг бүрийн хөгжилд ахиц гаргах арга зүй, технологийн

тасралтгүй хөгжлийг дэмжих, хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх үйл ажиллагааны үндсэн

хэлбэр болсон хөгжүүлэх үйл ажиллагааны чанар үр дүнг дээшлүүлэх, багш нарын шинэ

санаа, бүтээл, туршлагыг нийтийн хүртээл болгох, судалгааны ажлын арга зүйд

бүтээлчээр суралцахад нь дэмжлэг үзүүлэхийг чухалчлан ажиллаж байна.

Мэргэжлийн багшийн хангалт 89%-тай

Нийт 9 багш ажиллаж байгаагаас хөгжмийн багш мэргэжлийн бус багш ажиллаж

байна.

Нийт багш нараас мэргэжлийн зэрэгтэй багш – 6 , зэрэг авч амжаагүй – 3

Багшлах эрхтэй – 8 багш , багшлах эрх авч амжаагүй- 1 багш ажиллаж байна.

Багш хөгжлийн төвийн үйл ажиллагааг тогтмолжуулж, интернэтэд холбогдож

мэдээлэл авах боломжоор хангасан.

Долоо хоног бүр тогтмол ЗАН-н ажлаар тодорхой сэдвээр сургалт явуулж арга

зүйн зөвлөгөөг өгч хамтран ажиллаж байна.

Page 5: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

Багш нарын насны ангилал

20-29 настай

1 багш

30-39 настай

4 багш

40-50 настай

4 багш

Аймгийн БСГ , БМДИ-с зохион байгуулсан сургалт , семинарт багш нарыг тогтмол

хамруулж байна.

Цэцэрлэгийн цахим үйл ажиллагааны сантай болсон.

Багш бүр үйл ажиллагаагаа Facebook нүүр номондоо байршуулж байна.

Багш нар туршлагаа протал сайтадуудад байршуулах, бусадаас суралцах зэргээр

багш хөгжих боломж нэмэгдэж байна.

Байгууллагын гадаад харилцаа түншлэлийн асуудлыг нэмэгдүүлэх, харилцан

туршлага солилцох зорилгоор аймгийн Засаг дарга, БСУГ-н дарга нарт хүсэлт

тавьсанаар асуудал шийдвэрлэгдэж 8 багш , эрхлэгч , арга зүйч нар БНХАУ-н

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны улсын болон хувийн

хэвшлийн нийт 3 цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан.

Энэ үеэр багш Л.Алтаншагай ” Амьтад зурж тоглоцгооё ” сэдвээр дүрслэх

урлагийн хөгжүүлэх үйл ажиллагаа явуулж багш нарын хамтарсан баг “Хөгжилтэй

гэр бүл” сэдвээр хөгжөөн баясгах үйл ажиллагаа явуулж сонирхуулсан нь ихээхэн

талархал хүлээсэн.

Мөн тус хошууны 1-р цэцэрлэгийн багш Уран хэл ярианы чиглэлээр “ Цэц

булаалдах аман наадам” зохион явуулж харилцан туршлагаа солилцлоо.

Цэцэрлэгийн тогооч жирэмсний амралтаа авсантай холбогдуулан гал тогооны

ажилтны сул орон тоон дээр эрхлэгчийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг

нээлттэй сонгон шалгаруулалт явууллаа.

Багш нарын талаархи мэдээлэл

Багшлах эрх Мэргэжлийн зэрэгтэй

1 Эрхтэй Эрхгүй Зэрэгтэй Зэрэггүй

2 8 1 6 3

Page 6: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

Үндсэн сургалтанд 5 адхь жилдээ ажиллаж байгаа – 1 багш хамрагдсан. / 2018 онд /

Аймаг орон нутгаас зохион байгуулсан нийт 8 төрлийн сургалт семинарт – давхардсан

тоогоор -13 багш ажилтан хамрагдсан байна.

Орон нутгийн сургалтанд :

Сургалтын чиглэл

Оролцсон багш

1

СӨБ-н бодлого хэрэгжилт

2018.08.25

Арга зүйч Б.Бямбагарав

2

СӨББ-н сургалтын орчны стандартын

чиглэлээр

2018.08.25

Эрхлэгч З.Сэлэнгэ

3 Багш нарын бага хурал

2018.08.27 Эрхлэгч ,Арга зүйч

4

БСМС-н сургалт

2018.09.03.

Арга зүйч Б.Бямбагарав

5

Аймгийн ахмад багш нарын зөвлөгөөн

2018.10.24 Ахмад багш Д.Дашзэвэг

Ахмад багш Р.Алтанцэцэг

6

Орчин цагийн тоглоомын технолгиуд

2018.11.23 Багш И.Нарантуяа , багш

Б.Жаргалсайхан

7

Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл

2018.11.23

Багш Л.Алтаншагай багш,

Э.Цэрэннадмид

8

Эцэг эхчүүдийн аймгийн зөвлөгөөн

2018.11.22

Эрхлэгч З.Сэлэнгэ

Эцэг эхийн төлөөлөл

9

Туслах багш бэлтгэх сургалт

2018.10.13 Туслах багш Б.Нямсүрэн

Байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт :

Хөрөнгө оруулалт Огноо Нэгж үнэ Тоо

ширхэг

Санхүүжилт

1 Даралтат хөгжим 2018.06.29 1355900 1

БСШУСЯ- үнэ

төлбөргүй

2 Принтр 2018.06.29 217360 1

3 Ширээний компьютр 2018.06.29 1403820 2

Эрүүл ахуй, сургалтын орчны гадаад дотоод тохижилтын талаар:

Хүүхдийн тоглох гадаа орчны эрүүл аюулгүй байдлыг хангаж 8-р сард гадаа

талбайн тоглоом хэрэгслийн өнгө будгийг засан сэргээж, засвар үйлчилгээ

шаардлагатай хэрэгслийг ажиллагсдын хүчээр засан сэлбэсэн.

Page 7: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

Нярав жижүүрүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг цэцэрлэгийн гадаа талбайн

тоглоомын талбайн хэрэгсэл, мөн байгууллагын ойр орчим дахь нүх цооног,

цахилгааны шит, зам талбайн халтиргаа гулгаа , бүрэн бүтэн байдал, аюул осолгүй

тал дээр мөн хяналттай ажиллаж байна.

Хүүхдийн цэцэрлэгт мөрдөгдөх эрүүл ахуйн дүрмийн дагуух бүхийл ажиллагааг

тогтмол явуулсаар ирсэн.

Цэцэрлэгийн хашааны нүүрэн хэсэгт явган хүний зам хийгдсэн.

Хүүхэд гэр бүл эцэг эхийн хүрээнд Гар угаах аяныг зохион байгууллаа.

Цэцэрлэгийн барилгыг гадна талаас нь дулаалгын хавтангаар засварлах асуудлыг

аймгийн хөрөнгө оруулалтаар хийлгэх хүсэлт явуулсан нь аймгийн ИТХ-р

батлагдаж 2019 онд хийгдэхээр зөвшөөрөгдсөн байна.

2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор батлагдсан

Сургуулийн Өмнөх Боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг

хэрэгжүүлэх сургалтыг багш ажиллагсдад 2 өдрийн хугацаанд амжилттай зохион

байгуулав.

Сургалтаар багш ажилчдад:

СӨБ-ын байгууллагын сургалтын орчны стандартын зорилго

Хамрах хүрээ

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна орчин

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга байгууламж

Сургалтын хэрэглэгдэхүүн, хэрэгсэл

Аюулгүй байдал

Page 8: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

Бусад гэсэн чиглэлээр явууллаа.

Хоол хүнсний хангамж, эрүүл ахуйн талаар :

СӨБ-н орчны стандарт, эрүүл ахуйн норм нормативыг хангах,эрүүл ахуйн дүрмийг

мөрдлөг болгон ажиллах, хүүхдийг эрүүл мэндийг сахин хамгаалах, тэднийг эрүүлжүүлэх

чийрэгжүүлэх өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс нэгдсэн төлөвлөгөө гарган түүний

хүрээнд зохих ажлуудыг хийлээ. Мөн хүүхдийн хоол хүнсний илчлэгийг тогтоолгох

ажлыг аймгийн МХБайгууллагатай хамтран зохион байгуулсан байна.

Анги бүлэг өрөө тасалгаанд 96 гэрэлтүүлэг шаардлагын түвшинд хангалттай сайн.

Цахилгааны зарцуулалтыг багасгах ,хэмнэх үүднээс бүх гэрлийг сүүн ба led

гэрлээр сольж байгаа бөгөөд цэцэрлэгийн гадаад талбайн эргэн тойронд 5

прожектор ,2 гэрэл, 10м туузан гэрэл суурилуулсан.

Цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжөөр боломжийн хэмжээнд

хангасан.Хүүхдийн хоол хүнсийг харьцуулалтын тендэрээр 8 аж ауй нэгж,

иргэнтэй гэрээ байгуулан тухай бүрд нь нийлүүлж байна.

Хүнсний бүтээгдэхүүний хугацаа ,шинжилгээ, тээвэрлэлт, хадгалалт зэрэгт

нярав,дотоод хяналт шалгалтын нэгж ажилтан давхар хяналт тавьж эрүүл хүнсээр

ханган ажиллаж байна. Хүүхдийн хоолыг 7 хоногоор цэс гаргаж эрхлэгчээр

баталгаажуулан өөрсдийн бэлтгэсэн халуун хоол цайгаар өдрийн дэглэмийн дагуу

хүүхдэд үйлчилсээр хүүхэд хоногт хоол хүнсээр дамжуулан авах илчлэгийн 70%-

80%-г буюу дунджаар 1200 ккал авч байна.

Page 9: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

Бүлгүүдийн арун цэврийн өрөөний суултуур-18, шээлтүүр-6, угаалтуур-18, ОО-н

хаалт тусгаарлагч -12ш-г байрлуулж, ариун цэврийн хэрэгсэл хүүхэд бүрийн

тоогоор давхрын системийн дагуу хэрэглэгдэж хэвшсэн.

Хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал.

Боловсролын тухай хууль болон бусад холбогдох баримт бичгүүдэд тусгагдсан

шагнал урамшуулалд ажилтнуудыг жигд хамруулаж байгаагаас гадна хүнсний ногоо

тариалдаг 2 ажилтанд хүн хүчний туслалцаа тогтмол үзүүлдэг.Хөгжлийн бэрхшээлтэй

хүүхэдтэй 1 ажилтанд сарын цалинтай чөлөө олгож хүүхдээ асрах, эмчлүүлэх боломж

олгосон. Дотоод журамд заасны дагуу цалинтай чөлөө олгох тэтгэмж тусламж үзүүлэх

ажлуудыг мөн зохион багуулсаар ирсэн байна.

Үүний зэрэгцээгээр тус байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт

гарсан ахмад ажилтнуудад ахмадын баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж өдөрлөгт үйл

ажиллагаа зохион байгуулсан ба нийт 16 ахмадад гарын бэлэг өглөө. Багш ажилтнуудыг

хамт олноороо аялах , туршлага судлах зэрэг үйл ажиллагаанд оролцоход нь 1180000

мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Ёс зүйн талаар

Цэцэрлэгийн ёс зүйн зөвлөл нь багш, ажиллагсад, эцэг эх, хүүхдэд ёс зүйн талаархи

мэдлэг мэдээлэл олгох үйл ажиллагаа явуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж

ирсэн.Нийт багш ажиллагсдад багшийн ёс зүйн дүрмийг танилцуулж түүнийг дагаж

мөрдөн ажиллахыг чиглэл болгосноор манай хамт олон:

• Цэцэрлэгийн багш, удирдах ажилтан нь өөрийн үйл ажиллагаанд хүүхэд бүрийн

хөгжлийг дэмжин ажиллаж, суралцагчийн сурч, боловсрох эрхийг дээдлэн

чанартай боловсрол эзэмшүүлэх эрх, үүргээ биелүүлж шударга ёс, хууль дээдлэх,

хариуцлага хүлээх, үйлчлэх зарчмыг баримтлан ажилладаг.

• Багшийн ёс зүйг дээшлүүлэх зөв харилцааг эрхэмлэж сургах ажлуудыг зохион

байгуулсанаар багш ажиллагсад ажлын цагийг нарийн баримталж , боловсролын

байгууллагад мөрдөгдөх хууль журмыг мөрдөж СӨБ-ын тухай хууль, бусад

холбогдох хууль, дүрэм, журэм, аймаг сумын Засаг Дарга БСГ-н даргын гаргасан

заавар албан даалгаврыг мөрдлөг болгон ажилласнаар багшийн ёс зүйтэй

холбоотой алдаа зөрчил гараагүй байна.

• Хүүхдийн дунд явуулж байгаа үйл ажиллагааг нээлттэй байлгах үүднээс бүх анги

бүлгийг камержуулах ажлыг амжилттай хийлээ.

Page 10: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

• Багш ажилтнууд хуулийн сантай болж эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж энэ чиглэлийн

сургалтуудыг сар бүрийн ажлын төлөвлөгөөнд тусган оруулсны дагуу зохион

байгуулж хэвшсэн.

• Багш ажилтнууд нэгдсэн сургалт хэлбэрээр мэдлэгээ дээшлүүлэхээс гадна

мэдээлийн хэрэгслийг ашиглан интернэтээс сонирхсон мэдээллээ авч хууль зүй ёс

суртахууны талаархи мэдлэгээ дээшлүүлж чаддаг боллоо.

• Цэцэрлэгийн үйл ажиллагаа болон удирдах албан тушаалтны ёс зүй зан

харилцааны талаар санал асуулга авч ажилдаа тусган ажилласан.

• Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар өрнөж буй “Архигүй

монголын төлөө хамтдаа” аяныг эрчимжүүлэх, төрийн бүх шатны ажлын

хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлэх зорилготой аянд 30 багш,ажилчид

хамрагдлаа

• “Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, өөрийн харъяа бүх

шатны төрийн байгууллагын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх шинэ жилийн болон

аливаа тэмдэглэлт баяр, ёслолын арга хэмжээг архи, согтууруулах ундаагүйгээр

тэмдэглэх гэсэн заалтын дагуу тус цэцэрлэг хамт олноороо баяр ёслолыг архигүй

тэмдэглэж хэвшсэн.

• Мөн хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх

зорилгоор “Мөрөөдлийн гүүр” хүүхдийн эрхийг хамгаалах төвийн хүүхдийн

сэтгэл зүйн мэргэшсэн зөвлөх лектор Ш.Алтанцэцэг сургалт явууллаа.

• Мөн Гэр хүүхэд залуучуудын газрын тэргүүн Ундармаа , Сэлэнгэ аймгийн Гэр

хүүхэд залуучуудын газрын ахлах мэргэжилтэн Оюунжаргал нар суманд хүрэлцэн

ирж хүүхэд хамгааллын чиглэлээр зөвлөн туслах ажлыг зохион байгуулж арга зүйч

Б.Бямбагарав оролцлоо.

Цаашид: Тус цэцэрлэгийн хөгжмийн багш Б.Жаргалсайхан нь хэдийгээр хүүхдийг

хөгжүүлэх тал дээр сайн ажилладаг. 2013 онд үйл ажиллагаагаараа аймагт 2-р байрын

амжилтыг үзүүлсэн хэдий ч цэцэрлэгт багшлах эрхтэй, мэргэжлийн багш ажиллана”

гэсэн үзүүлэлтийг хангахгүй байгаа тул МЭРГЭЖЛИЙН ХӨГЖМИЙН багшаар хангагдах

асуудлыг БСУГ-тай хамтран шийдвэрлэх хэрэгтэй байна.

ТАЙЛАН БИЧСЭН:

АРГА ЗҮЙЧ :Б.БЯМБАГАРАВ

Page 11: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа

Page 12: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

БАГШ НАРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Page 13: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

БАГШ НАРЫН ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Page 14: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

ТАРИАН ТАЛБАЙД – АЯЛАЛ

Page 15: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

АЛТАН НАМАР ГАР ЗУРГИЙН УРАЛДААН / эцэг эхийн дунд /

Page 16: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

ГАР ЗУРГИЙН УРАЛДААН / хүүхдийн дунд/

Page 17: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

НАМАР СЭДВИЙН ХҮРЭЭНД ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Page 18: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих
Page 19: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

АЛТАН НАМАР ӨГЛӨӨЛӨГ

Page 20: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

УРАН ЖИРГЭЭ УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Page 21: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

СӨНӨД ХОШУУНЫ УЛСЫН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

ТУС ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨГЖМИЙН ДУГУЙЛАНГИЙН БАГШ НАР

Page 22: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

ТУС ЦЭЦЭРЛЭГИЙН БҮХИЙ Л ЗҮЙЛ НЬ МОНГОЛ АХУЙГ ДЭЭДЭЛЖ ХАРУУЛСАН

НЬ БИ - МОНГОЛ ХҮН ГЭДЭГ БАХАРХЛЫГ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ТӨРҮҮЛЖ БАЙЛАА.

.....

Page 23: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих
Page 24: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих
Page 25: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

1-Р ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ...

ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДААД ОРЧИН

Page 26: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих
Page 27: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай

танилцаж харилцан туршлага солилцлоо.

БАГШ Л.АЛТАНШАГАЙ “АМЬТАД ЗУРЖ ТОГЛОЦГООЁ” СЭДВЭЭР ДҮРСЛЭХ

УРЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЛАА.

Page 28: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих
Page 29: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих
Page 30: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

БАГШ НАРЫН ХАМТАРСАН “ХӨГЖИЛТЭЙ ГЭР БҮЛ” ХӨГЖӨӨН БАЯСГАХ ҮЙЛ

АЖИЛЛАГАА

Page 31: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих
Page 32: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих
Page 33: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

ЗҮҮН СӨНӨД ХОШУУНЫ ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАВЧААТАЙ ХАМТ

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ

ЗУУР........

Page 34: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих

2018.06-07 сардсумын төв болон Шүрэнгийн гол чиглэлд зуны нүүдлийн цэцэрлэгийг

ажиллуулав.

Page 35: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ХҮҮХДИЙН …tsagaannuur.se.gov.mn/beta/upload/files/tsetserleg.pdf26% 42% 32% Хүүхдийн тоо Оргих