27
1 ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ-3 ТӨСӨЛ ТЕХНИКИЙН ТАЙЛАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИРЭЭДҮЙ GVG компанийн зөвлөх баг 2009 оны 12 дүгээр сар 4-ний өдөр Gesellschaft fьr Versicherungswissenschaft und -gestaltung e.V. (GVG) Hansaring 43, 50670 Cologne, Germany Tel.: +49/ 221/ 912 867 17, Fax: +49/ 221/ 912 867 59 e-mail: [email protected]

СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

Embed Size (px)

Citation preview

Page 1: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

1

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ-3 ТӨСӨЛ ТЕХНИКИЙН ТАЙЛАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИРЭЭДҮЙ

GVG компанийн зөвлөх баг 

2009 оны 12 дүгээр сар 4-ний өдөр

Gesellschaft fьr Versicherungswissenschaft und -gestaltung e.V. (GVG) Hansaring 43, 50670 Cologne, Germany

Tel.: +49/ 221/ 912 867 17, Fax: +49/ 221/ 912 867 59 e-mail: [email protected]

Page 2: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

2

www.gvg-koeln.de

Page 3: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

3

Гарчиг Хуудас Хураангуй 2 1. Оршил 3 2. Сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байдалд хийсэн дүн шинжилгээ 5 3. Сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинэчлэх санал 11 Хавсралт A – Монголын өрхийн эмнэлгийн хэтийн дүр төрх 15 Хавсралт Б – Анхан шатны тусламж үйлчилгээний нэр томъёо 18 Хавсралт В –Алма-Атагийн тунхаглалыг тусгасан сум дундын эмнэлгийн ирээдүйн ажил үүрэг 20 Хавсралт Г – Монголын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эмч нарын ирээдүйн ажил үүргийн тодорхойлолт 23

Page 4: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

4

Хураангуй Хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхэд сум болон сум дундын эмнэлэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулсан хөрөнгө мөнгөний ихэнх нь нүсэр байр байшин, олон тооны ажилтанд зарцуулагддаг. Нэг хүнд ногдох зардлаар сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хот, аймгийн төвийн анхан шатны тусламж үйлчилгээнээс 6-7 дахин илүү өртөгтэй байна. Үүнийг өрхийн эмнэлгийн үзүүлдэггүй хэвтүүлж эмчилдэг, дархлаажуулдаг зэрэг үйлчилгээг сумын эмнэлэг гүйцэтгэдэгээр тайлбарлаж болно. Гэхдээ сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдол нь эрүүл мэндийн шалтгаантай гэхээсээ илүү нийгмийн шалтгаантай байна. Сумын эмнэлгийн орон тооны тухайд улсын стандарт нэлээд хоцрогджээ. Одоо сумын түвшинд ажиллаж байгаа эмч, сувилагч, бага эмчийн тоо хангалттай байна. Харин үйлчилгээг чанартай үзүүлэхэд эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй хөгжил, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, засвар үйлчилгээний хангамж дутагдаж байна. Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв болгон өөрчлөх, өөрөөр хэлбэл, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг хасаж (ажиглалтын хэдхэн орноос бусдыг), анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхийг санал болгож байна. Сумын хүн ам харьцангуй сийрэг байгаа болохоор эрүүл мэндийн төв нь өрхийн эмнэлгийн үйлчилгээг зарим нэг “нэмэлт” үйлчилгээний хамт хүргэдэг бүтэц байхаар тодорхойлж болно. Тэдгээр нэмэлт үйлчилгээ нь: * хөдөө амьдарч байгаа хүн амыг эргэдэг мотоциклтой бага эмчтэй байх; * гэмтэл, эх барих, яаралтай тусламж үзүүлэх талаар сумын эмч нар нэмэлт мэдлэг, ур чадвартай байх; * өвчтөн ажиглах, хүндрэлгүй төрөлт удирдах цөөн тооны ортой байх; * яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай өвчтөнг сумын эрүүл мэндийн төвөөс аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэх зориулалтын унаатай байх. * шүд авах зэрэг нэмэлт үйлчилгээтэй байж болох. Нэмэлт үйлчилгээний цар хүрээ, түвшинг эцэслэн тогтоогоогүй, хэлэлцүүлэгт нээлттэй. Ажилтны тоо, байр байшингийн хэмжээг цомхотгож, хэмнэсэн мөнгө хөрөнгийг үлдэж байгаа мэргэжилтний ур чадварыг нэмэгдүүлэхээр төгсөлтийн дараах тасралтгүй сургалтын иж бүрэн хөтөлбөр хэрэгжүүлэхэд, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, засвар үйлчилгээнд зарцуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн тогтолцоонд сум дундын эмнэлгийн гүйцэтгэх үүргийн талаар нээлттэй үлдээж байна. Сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгийн цаашдын санхүүжилт, гэрээ хийх аргачлалыг Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 (ЭМСХХ-3) төслөөр 2010 оны эхний улиралд боловсруулах болно.

Page 5: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

5

1 ОРШИЛ

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 (ЭМСХХ-3) төслийн хүрээнд эхний ээлжинд хүлээлгэн өгөх хоёр бүтээгдэхүүн бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоонд сумын эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх ирээдүйн үүргийг тодорхойлох, тэдгээр байгууллагын бүтцийн өөрчлөлтийг хийх зөвлөмж боловсруулах юм (бүтээгдэхүүн 9). Зөвлөмжид мөн сумын эрүүл мэндийн байгууллагын тэргүүлэх чиглэл, гол үйл ажиллагааны тухай оруулах, үүний тулд өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх шаардлагатай (ажлын удирдамжийн үйл ажиллагаа 16.1).

Сумын өнөөгийн нөхцөл байдлын тухай энэхүү тайлангийн 2-р бүлэгт өгүүлэх ба үүнд сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгарч байгаа бэрхшээлийн дүн шинжилгээг оруулсан. 3-р бүлэгт сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дэд тогтолцоог шинэчлэх тухай бидний зөвлөмж байгаа. Энэхүү техникийн тайланг 2009 оны 12-р сарын 1-нд зохион байгуулсан семинар дээр гол оролцогч талуудтай хэлэлцэн оролцогчдоос гаргасан саналуудыг ашиглан зөвлөхүүд шинэ он гарахаас өмнө зөвлөмжөө эцэслэн бэлэн болголоо.

Сумын түвшин дэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тусад нь салган үзэх буюу шинэчлэх боломжгүй, хот суурин газар дахь өрхийн эмнэлгийн одоогийн ба ирээдүйн үүрэг болон өрхийн анагаах ухааны цаашдын хөгжлийн чиглэлтэй холбоотой юм. Хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд аймгийн төв болон Улаанбаатар хотын анхан шатны тусламж үйлчилгээтэй адилхан тусламж үйлчилгээ хүлээн авах ёстой юу, эсвэл тэдэнд арай өөрөөр хандах ёстой юу (олон эсвэл цөөн үйлчилгээ байх уу)?

Анхан шатны тусламж үйлчилгээг Монгол улсад хэрхэн хөгжүүлэх боломжтой (буюу ёстой) талаарх хэтийн дүр төрхийг энэхүү техникийн тайлангийн Хавсралт А-д орууллаа. Тогтолцооны тодорхой хэсэгт шинэчлэл хийх санал гаргахад ийм бүтэц зайлшгүй шаардлагатай боловч хэтийн дүр төрхийн тухай энэхүү бичиг баримт нь Монгол улсын анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүйн талаарх хэлэлцүүлэгт манай зөвлөх багийн оруулж байгаа санал төдий зүйл гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Үүнийг Эрүүл мэндийн яам болон бусад оролцогч талуудтай нарийн нягталж хэлэлцээгүй болно.

“Үр дүнд тулгуурласан төлбөрийн арга” хэмээх өрхийн эмнэлгийн санхүүжилтийн шинэ хэлбэрийн талаар манай зөвлөх баг 2009 онд багтаан зөвлөмжөө өгөх болно (бүтээгдэхүүн 1). Тэгээд 2010 онд анхан шатны тусламж үйлчилгээний зарим бүрэлдэхүүн, тухайлбал санхүүжилт ба урамшуулал, дээд шатлалын эмнэлэгт өвчтөн шилжүүлэх журам, эмнэл зүйн болон бусад удирдамж, сургалт, тоног төхөөрөмж, загвар өрхийн эмнэлэг байгуулах тухай саналыг ЭМСХХ-3 төслийн зөвлөх баг боловсруулна. Эдгээр бүх үйл ажиллагаа хоорондоо уялдаатай бөгөөд үүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тухай үндэсний бодлого шаардлагатай. Одоогийн байдлаар сумын эрүүл мэндийн байгууллага ортой учраас эмнэлэг гэж нэрлэгдэж байна. Бид дүн шинжилгээндээ цаашид тэдгээрийг эмнэлэг гэж нэрлэнэ, гэхдээ эрүүл мэндийн төв болгох зөвлөмжийг дэвшүүлж байгаа. Тэгэхээр ямар байгууллагыг эмнэлэг гэх вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай байна.   Хэвтүүлэн эмчилдэг эмнэлэг (hospital) гэдэг нь (анхан юмуу хоёрдогч шатлалын) амбулаториор эмчлэх боломжгүй өвчтөнүүдийг хэвтүүлэн нарийн мэргэжлийн эмч нар эмчилдэг байгууллагыг хэлнэ. Эдгээр өвчтөний эмгэг илүү хүнд учраас оношилж эмчлэхийн тулд тодорхой түвшний тоног төхөөрөмж буюу лаборатори, дүрс оношлогооны ба мэс заслын багаж тоног төхөөрөмж шаардагддаг. Хэвтүүлэн эмчилдэг эмнэлэг нь аль нэг өвчин, мэргэжил, эсвэл насны ангиллаар хоёрдогч буюу гуравдагч шатлалд төрөлжиж болно. Шилжилтийн эдийн засагтай орнуудад хүүхдийн эмнэлэг, зүрхний эмгэгийн эмнэлэг, сүрьеэгийн эмнэлэг гэх мэт төрөлжсөн

Page 6: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

6

байдаг. Гэхдээ бүх эсвэл ихэнх нарийн мэргэжил байдаг нэгдсэн эмнэлэг ажиллуулах нь илүү зардал хэмнэдэг. Жижиг суурин, хөдөөгийн нэгдсэн эмнэлэгт наанадаж хүүхэд, эх барих/эмэгтэйчүүд, мэс засал, дотор зэрэг үндсэн мэргэжил байх шаардлагатай.

Нарийн мэргэжлийн эмчгүй, техникийн багаж хэрэгслийн зохих доод хэмжээг хангаагүй жижиг эмнэлэг оновчтой хувилбар биш. Алслагдмал газар өрхийн эмчтэй, ажиглалтын цөөн хэдэн ортой, хүнд өвчтөнөө эмнэлэгт хүргэх унаатай эрүүл мэндийн төв ажиллуулах нь илүү тохиромжтой. Энэ тухай 3-р бүлэгт дэлгэрэнгүй өгүүлнэ.

ЭМСХХ-3 төслийн хүрээнд олон үйл ажиллагаа, хүлээлгэж өгөх бүтээгдэхүүнийг тодорхой хугацаатайгаар заасан. Гэхдээ энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ Монголын эрүүл мэндийн шинэчлэлийн ерөнхий хүрээтэй уялдуулах нь чухал. Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө (2006-2015)-д сайжруулах шаардлагатай тэргүүлэх чиглэлийн 24 стратеги бий. Эдгээрээс сумын эрүүл мэндийн төвийн ирээдүйд хамаатай зүйлс: 2. Тусламж, үйлчилгээний нэн шаардлагатай ба нэмэлт багцын (ТҮНШНБ) дагуу сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагаар хүргэх анхан шатны болон ерөнхий мэргэжлийн чанартай тусламж, үйлчилгээг бэхжүүлэх 12. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг салбарын хэмжээнд тасралтгүй сайжруулах 13. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, удирдамж, шалгуур үзүүлэлтийг оновчтой болгох 14. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох 15. Төгсөлтийн өмнөх, дараах болон ажлын байран дахь сургалтыг шинэчлэх 16. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг орно.

Энэхүү Эрүүл мэндийн салбарын стратегийн мастер төлөвлөгөөний Хэрэгжүүлэх хүрээ (2006-2010) баримт бичигт заасан хүрэх гол үр дүнд “ТҮНШНБ нь сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ хүргэх суурь болно”, “сум, өрхийн эмнэлгийн ашиглалт, ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжирна” гэж заасан. Хэрэгжүүлэх хүрээний тодорхой зорилт болгон ийнхүү дурдсан: * Хөдөө орон нутгийн болон алслагдсан газрын хүн амд түргэн тусламжийн үр дүнтэй үйлчилгээг өвчтөн шилжүүлэх тогтолцоо ба эмнэлгийн яаралтай тусламжтай уялдуулан хүргэх. * Үйлчлэх хүрээний хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, хамралтын байдалд дүн шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулах. * Тусламж, үйлчилгээний нэн шаардлагатай багц ба үндэсний хөтөлбөрүүдэд суурилан үйлчлүүлэгчид хүрч үйлчлэх тусламж, үйлчилгээг олон нийт, өрхийн түвшинд тасралтгүй хэрэгжүүлэх. * ТҮНШНБ-ыг тогтвортой хүргэх зорилгоор сум, өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өөрчлөн зохион байгуулах. * Сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан ТҮНШНБ-ыг тасралтгүй хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сумын эмнэлгийн хөгжил” хөтөлбөрийг шинэчлэн хэрэгжүүлэх (энэ хөтөлбөр 2008 онд хэрэгжиж дууссан). * Олон нийт, эрүүл мэндийн сайн дурын ажилтны идэвхийг өрнүүлэх замаар хүн ам, ялангуяа эх, хүүхэд, ахмад настанд хүргэх сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний ашиглалтыг сайжруулах. * Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээнд үндэсний хөтөлбөрийн холбогдох үйл ажиллагааг нэгтгэн уялдуулах * Салбарын хэмжээний өвчтөн шилжүүлэх үр дүнтэй урамшуулал, тогууль бүхий тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх.  

Page 7: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

7

Монгол улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк харилцан тохиролцсоны дагуу Засгийн газар сумын эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөн шинэчлэх төлөвлөгөөг 2010 оны 9-р сарын 30-наас өмнө АХБ хүлээн зөвшөөрөхүйц байдлаар боловсруулах юм. Энэхүү тайлан төлөвлөгөөг боловсруулахад хувь нэмэр оруулахыг хүсч байна.

Page 8: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

8

2 СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дүн шинжилгээг хэд хэдэн хэвлэлээс

олж үзэж болно. Жишээлбэл, “Монголын эрүүл мэндийн тогтолцооны тойм” (2007), “Монголын эрүүл мэндийн тогтолцоо замын уулзвар дээр: Семашкогийн дараах загвар руу дутуу дулимаг шилжсэн нь” (2007).

Хүснэгт 1-ээс харахад Монгол улсын ихэнх хүн ам хот суурин газар амьдардаг ч нэлээдгүй хэсэг нь хөдөө орон нутагт амьдардаг. Тийм учраас сумын түвшинд байгаа анхан шатны тусламж үйлчилгээ нь монголын эрүүл мэндийн тогтолцооны чухал хэсэг юм.

Хүснэгт 1. Монгол улсын хүн амын байршил

Амьдарч байгаа газар

Хүн амын тоо Хувь Тайлбар

Нийт 2683.5 100.00 Улаанбаатар хот 1071.7 39.9 Хүн амын 61,8% хот суурин

газар амьдардаг Аймгийн төв 587.5 21.9 Хөдөө 1024.3 38.2 Хүн амын 38.2% хөдөө

орон нутагт амьдардаг Эх сурвалж: Монголын улсын статистикийн эмхэтгэл 2008 Хүснэгт 2-т сумын түвшинд ажиллаж байгаа эмнэлгийн байгууллагын тоог аймгийн төвд ажиллаж байгаа өрхийн эмнэлгийн тоотой харьцуулан харуулж байна.   

Хүснэгт 2. Төслийн аймгуудын сумын эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмнэлэг

Сумын тоо Сумын

эмнэлгийн тоо Сум дундын эмнэлгийн тоо

Өрхийн эмнэлгийн тоо

Архангай 18 16 2 5Говь-Алтай 17 14 3 4Дундговь 15 13 2 3Сүхбаатар 12 11 1 3Төв 26 26 0 4Монгол улс 338 286 35 224Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлтүүд 2008

2009 оны 9-р сарын 8-нд тараасан манай төслийн гарааны тайланд сумын түвшинд байгаа эрүүл мэндийн байгууллагуудын дэд бүтцийн талаар товчхон дурдсан. Монгол улсад ажиллаж байгаа бүх сум, сум дундын эмнэлэг нийтдээ 2008 онд 3949 ортой буюу нэг эмнэлэгт ойролцоогоор 12 ор, өөрөөр хэлбэл хөдөөгийн 1000 хүн ам тутам 3.9 ор байгаа нь өндөр үзүүлэлт юм.

Сонгосон аймгуудын сум, сум дундын эмнэлгийн хэвтүүлж эмчлэх үйлчилгээний тухай зарим мэдээллийг Хүснэгт 3-т харуулж байна. Сум болон сум дундын эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчдийн тоо 1000 хүн амд ногдох хэмжээгээр авч үзвэл өндөр байна. Эмнэлэгт эмчлүүлж байгаа ихэнх өвчтөн хэвтэх шаардлагагүй, олонхи тохиолдолд хол амьдардаг хөдөөгийн нүүдэлчид амбулаториор үйлчилгээ авахад бэрхшээлтэй, хэвтэж эмчлүүлэхэд эм үнэгүй, гэрээр эмчлүүлбэл өөрсдөө эмээ худалдан авах шаардлагатай болдог зэрэг шалтгаан байгаа юм. Мэс заслын эмч эсвэл мэс заслын талаар туршлагатай эмч байгаа үед хэсгийн мэдээ алдуулалтаар мэс засал хийх боломжтой. Онцгой

Page 9: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

9

тохиолдолд аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч сум/сум дундын эмнэлэгт дуудагдаж ирдэг. Гэхдээ ноцтой буюу яаралтай тусламж шаардагдах тохиолдлуудыг ихэвчлэн аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хувийн унаагаар эсвэл эмнэлгийн унаагаар хүргэдэг. Аймгийн эмнэлэг рүү хэвтрийн, биеийн байдал хүнд өвчтөнүүдийг хүргэх түргэн тусламжийн тээврийн зохимжтой үйлчилгээ дутмаг.

Хүснэгт 3. Төслийн аймгуудын сум, сум дундын эмнэлгийн хэвтүүлж эмчлэх үйлчилгээний тухай мэдээ, 2008 

 Төслийн аймаг

Орны тоо

Хэвтүүлсэн өвчтөний тоо (давхардсан тоогоор)

Ор хоногийн тоо

Дундаж ор хоног

Орны ашиглалтын хувь

Архангай 276 10,190 70,588 7.0 70%Говь-Алтай 205 7,671 58,348 7.6 78%Дундговь 182 4,272 35,837 8.1 54%Сүхбаатар 136 5,168 47,561 9.2 96%Төв 313 9,472 81,847 8.3 72%Эх сурвалж: аймгийн эрүүл мэндийн газар

Архангай аймгийн сум ба сум дундын эмнэлгийн мэс заслын болон гэмтлийн өвчтөнүүдийн тухай 2008 оны зарим мэдээ байх авч бусад аймгуудыг бүрэн төлөөлж чадахгүй болов уу. Эмнэлэгт 102 гэмтлийн өвчтөнийг хэвтүүлж, үүнээс 10 нь нас баржээ. 264 өвчтөнд мэс засал хийснээс бараг бүгд (97.3%) яаралтай мэс засал хийх заалттай байв (төлөвлөгөөт мэс заслыг аймгийн нэгдсэн эмнэлэг хийдэг). Мэс заслын 90.9%-ийг сум дундын 2 эмнэлэгт хийсэн байна (Тариат ба Эрдэнэмандал). Сум ба сум дундын эмнэлэг нийтдээ 1675 өвчтөнийг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлжээ (13A маягтаар).

Оношлогоо ба эмчилгээний тоног төхөөрөмж зарим эмнэлэгт байхгүй, байгаа нь элэгдэж хуучирсан байна. Зарим багаж цахилгаанаар ажиллах боловч тэр бүр цахилгаан байхгүй тул микроскоп, центрифуг нь цахилгаан хэрэглэдэггүй байвал илүү тохиромжтой. Компьютер нь ихэвчлэн хуучирсан, хэрэглэгддэггүй. Байрны засвар үйлчилгээ цөөн хэдэн газрыг эс тооцвол ерөнхийдөө хийгддэггүй.

ЭМСХХ-3 төсөл нь 2010 онд өрх ба сумын эмнэлгийн байр байшин, багаж хэрэгсэл, унааны үнэлгээг хийж, дараа нь засах, шинэчлэх, барилга барих, шинэ тоног төхөөрөмжөөр хангах хөтөлбөр боловсруулна. Хүснэгт 4-өөс харахад нэг хүнд ногдож буй сумын анхан шатны тусламжийн зардал хот суурин газрынхаас 5.7-7.3 дахин илүү байгаа бөгөөд үүний шалтгааныг тодруулах шаардлагатай.

Хүснэгт 4. Нэг хүнд ногдож буй анхан шатны тусламжийн төсөв  

2009 оны анхан шатны тусламжид ногдох улсын төсөв

Оршин суугчдын тоо (мянгаар)

Анхан шатны тусламжийн нэг хүнд ногдох улсын төсөв

бүх сум ₮ 38.6 тэрбум 1024.3 ₮ 37,684 аймгийн төвийн өрхийн эмнэлэг

₮ 3.9 тэрбум 587.5 ₮ 6,638

нийслэлийн өрхийн эмнэлэг

₮ 5.5 тэрбум 1071.7 ₮ 5,132

Эх сурвалж: ЭМЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газар

Page 10: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

10

Одоо олгож буй цалин маш бага боловч төсвийн зонхилох хувийг эзэлсээр байна. Харин эм, шатахуун, засвар үйлчилгээ, сургалтын зардалд төсөв хүрэлцэхгүй байна. Төсвийн зарцуулалтын зүйл ангийг зааж өгсөн байдаг тул сумын эмнэлгийн эрхлэгч үйл ажиллагаандаа тохируулан төсвийн нэг зүйл ангиас нөгөө рүү шилжүүлэх эрхгүй байна. Эдүгээ сумын хэвтүүлж эмчлэх үйлчилгээний санхүүжилтийг хэвтэж байгаа өвчтөний тоогоор биш орны тоогоор олгодог. Сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгсдийн олонхи нь нийгмийн шалтгаанаар хэвтэж байгаа юм. Үүний дотор хэвтэж эмчлүүлэхэд эм үнэгүй, гадуур эмчлэхэд эмээ худалдаж авах явдал ч нөлөөлж байна.

Хэдийгээр өрхийн эмнэлэг нь хувийн гэж тооцогддог боловч орон нутгийн засаг захиргаа 2002 онд батлагдсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу тэдэнтэй төрийн өмчийн байгууллага шиг ханддаг бөгөөд тийм байдал нь сумын эмнэлгээс төдийлөн ялгаагүй болгож байна (арай цөөн ажилтантайг эс тооцвол). Өрхийн эмнэлгийн ажилтнуудын цалинг хүртэл орон нутгийн засаг захиргаанаас тодорхойлдог тохиолдол ч байна. Хүснэгт 5, 6-д төслийн аймгуудын сумын эмнэлгийн мэргэжилтнүүдийн талаархи зарим үзүүлэлтийг харууллаа. Сумдад эмнэлгийн ажилтан дутагдалтай байна гэсэн ойлголт Монгол улсад түгээмэл боловч эдгээр хүснэгтэд байгаа мэдээлэл арай өөр байдлыг илтгэж байна. 1000 хүнд ногдох эмчийн тоо хангалттай байгаа бөгөөд сувилагч + бага эмчийн тоо ч гэсэн боломжийн байна. Аймгуудын хүн ам, эмч нарын тоон харьцаа хоорондоо хол зөрөхгүй, харин сувилагчид ногдож байгаа хүн амын тоон зөрүү арай их байна.

Хүснэгт 5. Төслийн аймгуудын сумын эмнэлгийн мэргэжилтнүүд

Анхан шатны тусламжийн эмч

Сувилагч, эх баригч

Бага эмч Бусад ажилтан

Архангай 49 123 109 251Говь-Алтай 29 105 128 233Дундговь 30 63 72 154Сүхбаатар 29 59 53 164Төв 51 123 98 312Эх сурвалж: аймгийн эрүүл мэндийн газар

Хүснэгт 6. Төслийн аймгуудын анхан шатны тусламжийн мэргэжилтэн,  хүн амын тоон харьцаа

Хөдөө оршин

суудаг хүн амын тоо

Нэг эмчид ногдох хүн ам

Нэг сувилагч/эх баригчид ногдох хүн ам

Архангай 71260 1454 579 Говь-Алтай 38921 1342 371 Дундговь 37705 1257 598 Сүхбаатар 40871 1409 693 Төв 71393 1400 580 Хүн амын тухай мэдээллийн эх сурвалж: Монгол Улсын Үндэсний статистикийн хороо 2008 Монгол улсын нийт 321 сум ба сум дундын эмнэлгийн ажилтны тоог Хүснэгт 7-д харуулав. 2000-4000 оршин суугчдад үйлчилж байгаа эмнэлгийн байгууллага 25-30 ажилтантай байна. Төслийн аймгуудад эмчид ногдож байгаа хүн амын тоо арай зохистой байгааг эс тооцвол хүснэгт 7-д байгаа тоо хүснэгт 6-д байгаатай адилхан байна.

Page 11: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

11

Хүснэгт 7. Бүх сумын эмнэлэгт ажиллаж байгаа ажиллагсдын товчоо (2008) 

Ажилтан Тоо Сум (дундын)

эмнэлэгт ногдож байгаа тоо, дунджаар

Нэг ажилтанд ногдох сумын хүн ам

Эмч 655 2.0 1564Бага эмч 1518 4.7 675Сувилагч 1681 5.2 609Эх баригч 348 1.1 2943Эрүүл мэндийн бусад дунд мэргэжилтэн

432 1.3 2371

Эмнэлгийн бус ажилтнууд 3179 9.9 322Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлтүүд, 2008

Сумын эмнэлгийн үйл ажиллагааны улсын стандартыг хүснэгт 8-д харуулав. Эдгээр нь одоо ч хүчин төгөлдөр, гэхдээ Эрүүл мэндийн яам шинэ хувилбар боловсруулж байна. Сумын эмнэлгийг үйлчилж байгаа хүрээний хүн амын тоогоор нь гурван зэрэглэлд ангилсан. Стандартаар баталсан тоонууд өндөр, хуучирсан бөгөөд бодит амьдрал дээр (Хүснэгт 7-г үзнэ үү) стандартын дагуу энэ бүх мэргэжилтэн ажилладаггүй.

Хүснэгт 8. Сумын эмнэлгийн орон тооны стандарт (2001)

Албан тушаал Зэрэглэл 1 Зэрэглэл 2 Зэрэглэл 3 > 4500 хүн 3000-4500 хүн < 3000 хүн Эмнэлгийн дарга 1 0.5 0.5 Өрхийн эмч/ерөнхий эмч 2 + 1 нэмэлт 1500

хүн бүр 2 1-2

Дотрын эмч 1 - - Мэс засал эсвэл эх барих/эмэгтэйчүүдийн эмч

1 1 -

Хүүхдийн эмч 1 - - Шүдний эмч 1 - - Эх баригч 3 1 1 Мэс заслын сувилагч 1 (мэс засал хийдэг

бол) - -

Сувилагч 5 5 5 Сувилагч/бага эмч ДӨХ (дархлаажуулалтын өргөжүүлсэн хөтөлбөр)

1 1 1

Бага эмч буюу сувилагч баг бүрт 1 баг бүрт 1 баг бүрт 1 Статистикийн ажилтан 1 1 1 Рентгений техникч рентген байгаа бол:

1 рентген байгаа бол: 1

рентген байгаа бол: 1

Лабораторийн техникч лаборатори байгаа бол: 1

лаборатори байгаа бол: 1

лаборатори байгаа бол: 1

Халдваргүйтлийн техникч 1 1 0.5-1 Эмнэлгийн бус ажилтан хэрэгцээгээр,

тохирсны дагуу хэрэгцээгээр, тохирсны дагуу

хэрэгцээгээр, тохирсны дагуу

Эх сурвалж: Монгол улсын стандартууд

Page 12: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

12

Сум дундын эмнэлгийн улсын стандартад нэг мэс заслын эмчтэй, нэг эх барих/эмэгтэйчүүдийн эмчтэй байна гэж зааснаас бусад нь 1-р зэрэглэлийн сумын эмнэлгийнхтэй адилхан.

Бусад стандартууд бас тохиромжтой бус, цаг үетэйгээ нийцэхгүй болжээ. Жишээлбэл, урьдчилан сэргийлэх зорилгоор, үүний дотор дархлаажуулах асуудлаар зөвхөн сумын эмнэлэг төдийгүй, өрхийн эмнэлгүүд ч гэсэн маш олон удаа гэрийн идэвхтэй эргэлт хийх ёстой гэж заасан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмд сумын эмнэлэг бүр уурын зуухны гурван ээлжийн ажилчинтай байхаар заасан г.м.

Сум багуудад хуваагддаг ба баг бүр заавал бага эмчтэй байх ёстой. Бодит байдал дээр бага эмч хүрэлцээтэй боловч баг дээр биш сумын эмнэлэг дээр ажиллаж байна. Хүснэгт 9-ийг үзнэ үү.

Хүснэгт 9. Төслийн аймгуудын бага эмчийн тухай мэдээ  

Төслийн аймаг Багийн тоо Бага эмчийн тоо

Багт амьдарч байгаа бага эмчийн тоо

Бага эмч нарын мотоциклын тоо

Архангай 77 109 51 75Говь-Алтай 73 128 52 52Дундговь 59 72 27 45Сүхбаатар 42 53 20 6Төв 68 98 48 28Эх сурвалж: аймгийн эрүүл мэндийн газар Хүснэгт 10-т сумын эмч нарын насны ангилал онцгой анхаарал татаж байгааг харуулав. Эдгээр эмчийн дөрөвний нэг нь төгсөлтийн дараахь эхний хоёр жил анхан шатны эмнэлгийн байгууллагад дадлагажих шаардлагын дагуу ажиллаж байгаа бөгөөд тэд цаашид өрхийн анагаах ухаанаар дагнан ажиллахгүй болов уу. Мөн 41-ээс дээш насны эмч нарын тоо давамгайлж (Төв аймгаас бусад газар) байна. Энэ байдал аймгийн төвүүд дэх өрхийн эмнэлгүүдэд ч ажиглагдаж байна.

Хүснэгт 10. Сумын эмч нарын насны ангилал

Эмч нарын нийт тоо

≤ 28 29-40 41-55 ≥ 56

Архангай 49 мэдээлэл байхгүй Говь-Алтай 30 17% 23% 33% 27% Дундговь 30 17% 23% 40% 20% Сүхбаатар 25 28% 12% 52% 8% Төв 20 35% 30% 25% 10% Эх сурвалж: аймгийн эрүүл мэндийн газар Эмч болон дунд мэргэжилтний тоо зохистой хэмжээнээс олон байгаа ч чанарын хувьд анхаармаар байна. Ихэнх ажилтан төгсөлтийн дараа өрхийн анагаах ухааны талаар мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй, мэргэжлийн хувьд өсөн хөгжих зохион байгуулалттай үйл ажиллагаа, орчин (түүнчлэн төгсөлтийн дараа тасралтгүй сургалт, ТДТС гэгддэг) нэн хангалтгүй байна (Хүснэгт 11-ийг үзнэ үү). Гэхдээ байгууллагууд энэ талаар харилцан адилгүй байна. Өрхийн эмнэлгийн мэргэжилтнүүд ч бас ТДТС-д төдийлөн сайн хамрагдаж чадахгүй байна. Хүснэгт 11-т ТДТС-д хамрагдсан мэргэжилтнүүдийг тооцохдоо бид өнгөрсөн 5 жилийн хугацаанд доод тал нь 30 өдрийн сургалтад хамрагдсан хүний тоо буюу доогуур босго авсан болно.

Page 13: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

13

Хүснэгт 11. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд ТДТС-д хамрагдсан өрх, 

сумын эмнэлгийн мэргэжилтний хувь  

Архангай Эмч 21.8% Бага эмч 43.3% Сувилагч 24% Говь-Алтай Эмч 0% Бага эмч 12% Сувилагч 29% Төв Эмч 51% Бага эмч 30% Сувилагч 30% Эмнэлгийн мэргэжилтнүүд оношлон эмчлэх үйл ажиллагаандаа одоо мөрдөгдөж буй эмнэлзүйн стандарт, удирдамжийг тогтмол ашигладаггүй, аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн болон өвчтөн өөрөө шилжсэн тоо өндөр байна.

Сум ба аймгийн төвд анхан шатны тусламж үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилт өөр өөр байна. Аймгийн төвийн өрхийн эмнэлгүүдийг хувийн байгууллага гэж үздэг (хэдийгээр төрийн оролцоо өндөр ч), харин суманд өрсөлдөөн байхгүй, хувийн эмнэлэг ажиллуулах сонирхолтой хүн цөөн байдаг учраас төсвийн байгууллагуудыг хувьчлах талаар Засгийн газар нэлээд тээнэгэлзэж байгаа нь ойлгомжтой.

2002-2008 онуудад “Сумын эмнэлгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсний үр дүнд “Эрүүл мэндийн үзүүлэлтүүд 2008”-ээс харахад ажилчдын тоо, сургалт, тоног төхөөрөмж, түргэн тусламж, эмийн хангамжийн хувьд сайжирчээ. Энэ бүлэгт байгаа мэдээлэл дээр үндэслэн сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагын өргөн том сүлжээ нь хэрэгцээнээс хэтэрсэн нүсэр байшин барилгатай, түүнийг халааж засвар хийхэд өндөр өртөгтэй, барилгын чанарын хувьд төдийлөн сайн биш, эмнэлгийн ба бусад тоног төхөөрөмж ихээхэн дутагдалтай гэж дүгнэж байна. Эмч, дунд мэргэжилтний тоо (сувилагч + бага эмч) хангалттай байна, гэвч тэд өрхийн анагаах ухааны чиглэлээр мэргэшээгүй, мэргэжлийн хувьд хөгжих боломж муутай байна. Ерөнхийдөө Монголын эмч нарын дунд өрхийн эмч нэр хүндгүй, цалин багатай, статус доогуур, сумын түвшинд ажиллахад амьдрах орчин муу, технологийн орчин тааруу зэрэг асуудал байна.

Сумын дэд тогтолцоо нь сургалт, тоног төхөөрөмж гэхийн оронд “тоосго”, ор шүтсэн байгаагаас үр өгөөжтэй, үр ашигтай байж чадахгүй байна. Мөн өмнөх тогтолцооны өв болоод тэр үү, ажлын боломж хязгаарлагдмал орчинд нийгмийн хамгаалалт гэдэг утгаараа хэтэрхий олон туслах ажилтан ажиллуулж байна. Гэхдээ ажилтнууд идэвх санаачилга муутай гэсэн үг биш ээ. Гэнэт очиход хүртэл хүнд хэцүү нөхцөлд хөдөөгийн хүн амд үйлчлэхээр цэвэрхэн халаат, хувцастай ажилтнууд бэлэн байгаа нь харагддаг.  

Асуудлын гол нь хөдөөгийн анхан шатны тусламж үйлчилгээний хөрөнгө мөнгийг хүн амын эрүүл мэндэд хэрхэн хамгийн ашигтай байдлаар зарцуулах вэ гэдэгт оршино.

Page 14: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

14

3 СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧЛЭХ САНАЛ

Бүлэг 1-д дурдсанчлан Монголын анхан шатны тусламж үйлчилгээ/өрхийн анагаах

ухааны хэтийн дүр төрх нь шинэчлэлийн саналд, түүний дотор сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинэчлэх саналд гол үндэс нь болно (Хавсралт A-г үзнэ үү). Сумын эмнэлгээс сумын эрүүл мэндийн төв рүү

Хүн амын нягтаршилаараа дэлхийд хамгийн сийрэг орны тоонд ордог нь Монгол улсад ихээхэн бэрхшээл учруулж байна. Тус улсын алслагдсан нутагт гарч байгаа бүх хүндрэл, яаралтай тусламж шаардлагатай тохиолдлыг газар дээр нь эмчлэх боломжгүй юм. Эдгээр тохиолдлыг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатай боловч энэ нь хэцүү бөгөөд зардал ихтэй. Цөөн хүний төлөө том эмнэлэгтэй байх нь цаашид тогтвортой ажиллаж чадахгүй гэдэг нь санхүүжилт дутмаг өнөөгийн байдлыг харахад илт байна. Шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай, мэс заслын туршлагатай эмч байхгүй үед сумын эмнэлэгт хагалгааны өрөө ажиллуулах нь асуудлыг шийдэж чадахгүй бөгөөд орон нутаг бүрд эмэгтэйчүүдийн эмч, мэс заслын эмч ажиллуулна гэдэг нь оновчтой биш байна. Ерөнхий мэргэжлийн эмч нарын ажиглалт хийхэд ашиглах олон ортой палатууд нь үрэлгэн,  үр ашиг муутай байна. Ийм тохиолдолд гаргах шийдэл бол сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв болгож, дан анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг, ажиглалтад зориулсан цөөн тооны ортой, түүнийгээ хүндрэлгүй төрөлтөд бас ашигладаг байх маягаар зохион байгуулбал илүү үр өгөөжтэй болно хэмээн бид үзэж байна.

Сум ба сум дундын эмнэлгийн том байшин байрны зарим хэсгийг ажилтнуудын сууц болгон ашиглаж болох юм. Зарим байгууллагад тийм маягаар ашиглаж эхэлсэн байна. Одоогийн байшин байрыг шинэчлэн засварлах эсвэл шинэ барилга барихдаа энэ боломжийг бодолцох хэрэгтэй. Сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ = өрхийн эмнэлэг

Сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба аймгийн төвийн өрхийн эмнэлэг нь зарчмын хувьд ойролцоо байх ёстой бөгөөд эдгээрт ижилхэн хандах ёстой. Өөрөөр хэлбэл, сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь өрхийн эмнэлэг байх хэрэгтэй. Энэ нь Дэлхийн банкны “Монголын эрүүл мэндийн тогтолцоо замын уулзвар дээр, Семашко-гийн дараах загвар руу дутуу дулимаг шилжсэн нь” (2007) гэсэн тайланд өгсөн “сумын эмнэлгийг ортой өрхийн эмнэлэг болгон өөрчлөх хэрэгтэй” хэмээх зөвлөмжтэй нийцэж байгаа юм. Үүн дээр нэмэхэд: a) жижиг сум, жишээлбэл 2000 хүн амд багаар ажилладаг өрхийн эмнэлэг биш ганцаар ажилладаг өрхийн эмч байхад болно; б) эмнэлгийн байгууллага тус бүрд ногдож байгаа орны тоог цөөлж (жишээ нь 2), эдгээр орыг хэвтүүлж эмчлэхэд биш харин ажиглалт хийхэд болон хүндрэлгүй төрөлтөд ашиглаж болох юм; в) багийн бага эмч нь мотоциклтой бол сумын эрүүл мэндийн төв дээр ажиллаж болно. Сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолтыг доорх хайрцагт харууллаа.    Сумын эрүүл мэндийн төв нь хүн амд өрхийн эмнэлгийн үйлчилгээг “нэмэлт” хэдэн

Page 15: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

15

үйлчилгээний хамт хүргэдэг байх юм. Тэдгээр нэмэлт үйлчилгээ нь: * мотоциклтой бага эмч нар хөдөө амьдарч байгаа хүмүүсийг эргэх үйлчилгээ үзүүлдэг байх; * сумын эмч гэмтэл, эх барих, яаралтай тусламжийн нэмэлт ур чадвартай байх; * өвчтөнийг ажиглах, хүндрэлгүй төрөлт удирдах цөөн тооны ортой байх; * яаралтай тусламж шаардагдах өвчтөнийг сумын эрүүл мэндийн төвөөс аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэх унаатай байх. * мөн шүд авах зэрэг нэмэлт үйлчилгээ үзүүлж болох. Эдгээр нэмэлт үйлчилгээний цар хүрээ, түвшин хэлэлцүүлэгт нээлттэй. Сум дундын эмнэлгийн ажил үүрэг?

Тодорхой хэмжээнд дээр дурдсан бэрхшээлүүдийг цөөн тооны сум дундын эмнэлэг ажиллуулснаар шийдвэрлэж болно. Гэхдээ энд ч тогтвортой, баттай ажиллах боломжийг тооцож үзэх шаардлагатай. Өндөр түвшний тусламж шаардагдсан олон өвчтөн хамгийн ойр орших сум дундын эмнэлэг гэхээсээ илүү аймгийн төв рүү явж байна. Үнэндээ олон өвчтөн сумын эмчтэйгээ зөвлөлдөх ч үгүй аймгийн эмнэлэг рүү өөрсдөө очдог. Сум дундын эмнэлэгийг ажиллуулахдаа үйлчлэх хүрээний хүн амын тоо хангалттай эсэхийг харгалзахын дээр өвчтөнүүд сум дундын эмнэлгийг лавлагаа тусламжийн хамгийн эхний шатлал болохыг зөвшөөрч байгаа эсэхийг тооцох хэрэгтэй.

Ийм сум дундын эмнэлэг мэс засал, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг зохих тоо хэмжээгээр аюулгүй үзүүлэх боломжтой байж, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн мэргэжилтнийг томилон ажиллуулж, оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Ийм нөхцлийг Монголын өргөн дэлгэр нутагтай, сийрэг хүн амтай аймгууд тэр бүр бүрэлдүүлж чадахгүй байна. Энэ нь эцэстээ нэг талаас эдийн засгийн чадамж, өндөр ур чадвартай мэргэжилтний хүртээмжийг бодох уу эсвэл иргэд, улс төрчдийн хүсэлд нийцүүлэх үү гэдэг асуудалд хүргэдэг. Сумын эрүүл мэндийн төвийн ажил үүрэг

Өрхийн анагаах ухааны дүр төрхийг “Нэн шаардлагатай ба нэмэлт тусламж үйлчилгээний багц” (НШНТҮБ, 2004)-аас ойлгож болно. Цаашид сумын түвшинд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь Алма-Ата-гийн тунхаглалд томъёолсон нийгмийн эрүүл мэндийн үүрэг чиглэлийг гол болгосон тодорхойлолтоор хөгжих үү, эсвэл зөвхөн өрхийн анагаах ухаан буюу ерөнхий мэргэжил дээр суурилсан Европын загварыг дагах уу гэдэг тухай тодорхой шийдвэр гаргах шаардлагатай. Хот суурин газрын хувьд Монгол улс өрхийн анагаах ухааны загварыг дагасан. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ, өрхийн анагаах ухаан (ерөнхий мэргэжил)-ы тухай хавсралт Б-д харуулсан.

Мөн Алма-Атагийн тунхаглалын үзэл санаатай нийцэх хэвтүүлж эмчлэх сум дундын эмнэлгийн ажил үүргийн тухай тоймыг хавсралт В-д гаргалаа. Гэхдээ сумын ирээдүйн эрүүл мэндийн төв нь хэвтүүлж эмчилдэггүй (ажиглалтын цөөн орыг эс тооцвол), сум ба сум дундын эмнэлгийн аль аль нь хавсралт В-д заасан нийгмийн эрүүл мэндийн бүх биш юм гэхэд ихэнх үйл ажиллагаа, тухайлбал, эрүүл мэндийн боловсрол/сурталчилгаа, орчны эрүүл мэнд болон эрүүл мэндийн судалгаатай холбогдох бүх үүрэг хариуцлагыг хүлээлгүй хязгаарлагдмал хүрээнд ажиллах нь дээр гэсэн санааг бид дэвшүүлж байна.   Өрхийн эмнэлгийн ажил үүрэг = сумын эрүүл мэндийн төвийн ажил үүрэг

Page 16: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

16

1. Хамгийн чухал үйлчилгээ бол эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээг өргөн

хүрээтэй үзүүлэх явдал мөн. Энэ нь эрүүл мэндийн ямар нэг зовиур шаналгаатай бүх өвчтөнд тусламж үзүүлнэ гэсэн үг: * түүхийг бичнэ, * үзлэг хийнэ, * оношлогооны зориулалтаар энгийн шинжилгээ хийх, * оношлох эсвэл шаардлагатай бол өвчин ноцтой эсэхийг тодруулах * зөвлөгөө өгөх, эмчлэх * шаардлагатай бол хоёрдогч шатлал руу шилжүүлэх (хаалга барих). 2. Эрүүл үйлчлүүлэгчдэд урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх.

Хамгийн чухал нь: * эх, хүүхдийн тусламж үйлчилгээ: гэр бүл төлөвлөлт, жирэмсний хяналт,

эх барихын тусламж, дархлаажуулалт, өсөлт хөгжилтийн хяналт гэх мэт. * эрүүл мэндийн боловсрол: тамхи, архи, аюулгүй бэлгийн харилцаа гэх мэт. * урьдчилан сэргийлэх үзлэг: цусны даралт ихсэх, умайн хүзүүний хавдар эрт илрүүлэх гэх мэт. 3. Амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөнүүдэд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх. Сумын өрхийн эмчийн ажил үүрэг нь хавсралт Г-д заасны дагуу байх болно. Эдгээр үүргийг дээрх хайрцганд хураангуйлан өгүүллээ.

Сум ба өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд нөхөн үржихүйн эрүүл мэнд, халдварт, халдварт бус өвчин, иод дутлын эмгэгийн хяналт зэрэг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хяналтад ямар цар хүрээтэй оролцохыг тодорхойлох шаардлагатай. Сумын эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд

Аймгийн төвд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх мэргэжилтнүүдийн өнөөгийн стандартыг өөрчлөх шаардлагатай (ЭМСХХ-3 төслийн бүрэлдэхүүн 3). Зарчмын хувьд сумын эрүүл мэндийн төв нь өрхийн эмнэлэгтэй адилхан мэргэжилтэнтэй байж болно. Гэхдээ багийн бага эмч гэрийн эргэлт хийхэд хугацаа их шаардагдах тул ажилтан нэмж авах шаардлага гарна. 3000 оршин суугчтай сум дунджаар эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд 2 өрхийн эмч, 3 сувилагч, 1 эх баригч, 2 бага эмч болон 3 туслах ажилтан (жолооч, цэвэрлэгч, уурын зуух, засвар үйлчилгээ гэх мэт)-тай байхад хангалттай. Энэ нь туслах ажилтны тоог нэлээд хассанаас биш эмнэлгийн мэргэжилтнийг улсын стандартаас тийм ч их багасгаагүй. Гэхдээ сумын түвшинд ажилтны тоог цөөлөх нь амаргүй, яагаад гэвэл мал аж ахуйгаас гадна ажил олгодог хоёрхон салбар нь сургууль, эрүүл мэндийн төв байдаг. Сумын түвшинд үзүүлж байгаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үр өгөөжтэй, тогтвортой явуулахад ийм цомхотгол зайлшгүй шаардлагатай. Гэхдээ ажлаас цомхотгогдож байгаа хүмүүст зориулсан нийгмийн хамгааллын арга хэмжээг авах шаардлага гарч болзошгүй.

Анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг мэргэжилтнүүд олон ажил үүргийг хавсран гүйцэтгэдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалт, ариутгал, лаборатори, статистик дээр тусдаа сувилагч байх шаардлагагүй. Энэ бүх үүргийг эмч-сувилагчийн баг хамтдаа хийж чадна. Жишээ нь нэг сувилагч эрүүл мэндийн боловсрол олгож, хүүхдийг дархлаажуулж, лабораторийн энгийн шинжилгээ хийж, шаардлагатай үед бичиг цаасны ажил хийж чадна.

Өнөөгийн байдлаар (2009 оны 12-р сар) Эрүүл мэндийн яам өрхийн эмч (ахлагч эмч болон эмч), сувилагч нарын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж байна.

Page 17: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

17

Хоёрдугаар шатлалын эмнэлгээс хол ажиллаж байгаа өрхийн эмч хотод байгаа өрхийн эмчийг бодвол яаралтай тусламж (гэмтэл, эх барих, түргэн тусламж) хүргэх үндсэн ур чадвар эзэмшсэн байх шаардлагатай. Сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг өрхийн анагаах ухаанаар үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрсөн түвшинд хүртэл хөгжүүлэх шаардлагатай. ЭМСХХ-3 төслийн (2010-2013) хүрээнд сумын эрүүл мэндийн төвийн ажилтнуудад дээрх сургалтыг явуулахаар заасан. Гэхдээ төслийн таван аймаг, хоёр дүүргийн бүх мэргэжилтнийг хөгжүүлэх ажилд ЭМСХХ3- төслийн хугацаанаас хэтэрсэн их цаг шаардагдах болов уу. Аймгийн төвтэй харилцах

Аймгийн төвийн нарийн мэргэжилтэнтэй утсаар эсвэл өөр холбоо хэрэгслээр холбогдож зөвлөлдөх боломжийг сумын өрхийн эмч, сувилагчид олгох хэрэгтэй. ТДТС-ын системчилсэн хөтөлбөрт тэднийг хамруулах шаардлагатай. Аймгийн эрүүл мэндийн газрын ажилтнууд бүх сумын эмнэлгийн байгууллагад тогтмол очиж байхаас гадна эдгээр байгууллагууд эм, бусад хэрэгслээр тогтмол хангагдах шаардлагатай.

Сумын түвшинд оношлох, эмчлэх боломжгүй өвчтөнүүдийг аймгийн төв рүү явуулах шаардлагатай. Хэдийгээр цөөн тохиолдолд аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч сумын эмнэлэгт очиж болох авч байнга очих боломжгүй бөгөөд энэ нь үр өгөөжтэй шийдэл биш. Яаралтай тусламж шаардлагатай болон хэвтрийн өвчтөнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөх унааны хувьд түргэн тусламжийн машин хэрэгтэй болно. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай. Гэвч жинхэнэ түргэн тусламжийн машин ховорхон хэрэг болдог ба тэдгээрийг өөр зорилгоор ашиглах хандлага байдаг. Иймд сумын түвшинд ямар ч тохиолдолд хэрэглэх жийптэй төстэй машиныг дамнуургатай болгон өөрчилж болно. Хүнд өвчтэй хүнийг хөдөөгөөс тээвэрлэх эдийн засгийн тооцоог аймаг бүрд хийх шаардлагатай. Аймгийн төв рүү илгээсэн бүх өвчтөн оношлогоо/эмчилгээ хийлгэсэн тухай нарийн мэргэжлийн эмчээс хариу бичигтэй ирүүлж байх хэрэгтэй.  

 Сумын эмнэлэгт хэвтэгсэдийн ихэнх нь шаардлагагүй хэвтэлт байдаг бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлгүүд хэвтүүлэн эмчлэх заалтаа зохистой болгосон тохиолдолд сумын эмнэлгүүд оргүй болоход аймгийн эмнэлгүүдийн хэвтэлт нэмэгдэхгүй гэж үзэж байна.  Сумын эрүүл мэндийн төвийн санхүүжилт

Сумын түвшинд эмнэлгийн мэргэжилтний цалин хөлсийг хүнд нөхцөлд, нэгдсэн эмнэлгээс хол газар ажилласны урамшууллын хамт зохих ёсоор олгож байх ёстой. Энэ асуудал дээр 2010 онд ЭМСХХ-3 төслийн хүрээнд ажиллаж тодорхой зөвлөмж гаргах болно. Одоогийн байдлаар өрхийн эмнэлэгт зориулан гаргасан үр дүнд тулгуурласан төлбөрийн аргыг сумын эрүүл мэндийн төв дээр хэрэглэж болно. Анхан шатны тусламж үйлчилгээний зохих санхүүжилт, ялангуяа сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт энэ дэд салбарыг хөгжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй. Сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгийн ахлагч төсөв, гэрээлэн олгож байгаа санхүүжилтийг зардлын зүйл ангиар биш харин хэрэгцээний дагуу захиран зарцуулах илүү их эрх мэдэлтэй байх шаардлагатай. Байгууллагын менежер хөрөнгө мөнгөө ухаалгаар захиран зарцуулж чадаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх үүднээс ийм эрх мэдлийг сайтар хянах хэрэгтэй.

Хамгийн чухал зөвлөмж бол байшин, ор, олон тооны ажилтанд гаргаж байгаа хөрөнгө мөнгийг сургалт, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, эм, бусад хэрэгсэлд зориулах сэтгэлгээний өөрчлөлт гаргах явдал юм. 

 ХАВСРАЛТ А – МОНГОЛЫН ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ

ЦААШДЫН ДҮР ТӨРХИЙН ТАЛААР ТӨСӨӨЛӨЛ

Page 18: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

18

Энэхүү товч танилцуулгад Монголд өрхийн анагаах ухаан цаашид ямар байх, эсвэл ямар байж болох талаар өөрсдийн төсөөллийг тайлбарлахыг бид хичээлээ. Албан ёсны зорилт, үзэл баримтлал байхгүй тохиолдолд шилжилтийг дамжиж байгаа бусад улс орны туршлагаас ашиглалаа. Сургалт, давтан сургалт

Өрхийн анагаах ухааныг анагаахын сургуульд 6 жил сураад үзүүлдэг суурь тусламжийн хэмжээнд биш, харин төгссөний дараа эзэмших нарийн мэргэжилд тооцдог. Өрхийн эмчийг 3 жилийн хугацаанд мэргэшүүлэх нь хэтийн зорилго боловч тодорхой цаг хугацаанд үүнээс богино, тухайлбал 1 эсвэл 2 жилийн хугацаагаар сургах боломжтой юм. Олон улсын хөтөлбөрт суурилсан мэргэшүүлэх сургалтыг анагаахын салбар эсвэл их сургууль удирдан зохион байгуулах нь зохистой. Резиденсийн хөтөлбөрийн тодорхой хэсэг хоёрдугаар шатлалд (амбулатори, нэгдсэн эмнэлэгт) явагдах боломжтой боловч ихэнх хэсэг нь их сургуулийн нэгэн салбар байдлаар үүсгэн зохион байгуулагдсан өрхийн анагаах ухааны тэнхмийг түшиглэн явагдах ёстой. Өрхийн эмч нарт өрхийн анагаах ухааны мэргэжилтний тусгай эрх (лиценз) олгож, сунгаж байвал зохино. Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх үйл ажиллагаанд үргэлжлүүлэн оролцсон, чанарын шалгуурыг хангасан тохиолдолд эрхийг сунгана.

Одоо анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч нар шилжилтийн энэхүү цаг үед үргэлжлүүлэн ажиллаж болох боловч цаашид тэдний ур чадварыг өрхийн эмчийн тогтоосон түвшинд хүргэх хэрэгтэй. Давтан сургалтыг тохирсон сарын хугацаанд (одоогийн мэдлэг, чадварын түвшнээс хамаарна), хэдэн жилийн туршид үргэлжлэх байдлаар явуулна. Тогтоосон түвшинд хүрмэгц тэднийг резиденсийн хөтөлбөр дүүргэсэн эмчийн адилаар өрхийн эмч мэргэжлээр бүртгэнэ. Тодорхой тогтолцоо хэлбэртэй давтан сургалтын хөтөлбөр ярвигтай, үнэ өртөг ихтэй тул зохион байгуулалтыг нь нямбай хийх ёстой.

Монголд ойролцоогоор 1500-2000 өрхийн эмч хэрэгтэй. Одоо анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч нарын тоо, нас болон давтан сургалтад хамрагдах хүсэл эрмэлзэл, мөн резиденсийн хөтөлбөрийн багтаамжид үндэслэн сургалтын нийт хэрэгцээг тодорхойлно. Шилжилтийн үеийг дамжиж байгаа бусад улс оронд давтан сургалтын хөтөлбөр ихэнхдээ 10 жилийн хугацаатай байдаг. Ийм давтан сургалтын хөтөлбөрийн өртөг их тул тодорхой хэсгийг нь гадны хандивлагчид санхүүжүүлэх нь бий. .

Ирээдүйд хот болон хөдөөгийн өрхийн анагаах ухааны практик үйл ажиллагааны хооронд ялгаа байхгүй болно. Ихээр бодоход, сумын эмчид яаралтай, жишээ нь эх барихын тусламж үзүүлэх нэмэлт мэдлэг, чадвар хэрэгтэй. Өрхийн анагаах ухааны дүр төрх

Өрхийн эмчийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадварыг тодорхой болгон баталгаажуулах нь зохистой. Энэхүү дүр төрхийг мэргэжилтнүүд (нийгэмлэг, их сургууль) боловсруулж, Эрүүл мэндийн яам болон үйлчилгээг худалдан авагч байгууллага (агентлаг) хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй.

Анагаахын бусад салбарын адилаар өрхийн анагаах ухаан нотолгоонд суурилдаг. Өрхийн анагаах ухааны хуримтлуулсан тэргүүн туршлагыг удирдамж хэмээн нэрлэдэг баримтуудаас харах боломжтой ба эдгээр нь бусад улс оронд олноор бий. Мэргэжилтнүүд (нийгэмлэг, их сургууль) ийм удирдамжийг Монгол  улсын нөхцөл байдалд тохируулан боловсруулж, цаг үед нь нийцүүлэн шинэчилнэ. Үүнд Эрүүл мэндийн яамны гүйцэтгэх үүрэг үгүй юм. Өрхийн эмч онош, эмчилгээний ямар хэсгийг хариуцах, өвчтөнийг хэзээ, ямар тохиолдолд хоёрдугаар шатлалын үйлчилгээнд шилжүүлэхийг удирдамжид тодорхой заах ёстой.

Хоёрдугаар шатлалын тусламжид шилжих үйлчлүүлэгчийн урсгалыг хянагч

Page 19: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

19

(“хаалга баригч” – шүүлтүүр хийгч) нь өрхийн эмч байх нь зохистой. Иймээс иргэн бүр өрхийн эмчтэй байх ёстой. Онолын хувьд хянана гэдэг нь хоёрдугаар шатлалд ажиллаж байгаа мэргэжилтэн яаралтайгаас бусад тохиолдолд өрхийн эмчийн бичиггүй өвчтөнийг хүлээн авахгүй байхыг хэлнэ. Бодит амьдралд хэрвээ өвчтөн өрхийн эмчийг алгассан бол хоёрдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг өөрөөсөө төлөх ёстой.

Олон улс оронд 7х24 цагаар ажиллах нь өрхийн эмнэлгийн хувьд хүндрэлтэй байдаг. Өрхийн эмнэлэг ажлын бус цагаар үзүүлэх үйлчилгээг зохион байгуулах боломжгүй бол энэ ажлыг жишээ нь дүүрэгт нэг байх өрхийн төв эмнэлэг нь зохион байгуулах боломжтой юм. Өвчтөн анхан шатны тусламжийн хүрээнд шийдвэрлэж болох асуудлаар хоёрдугаар шатлалын эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ажлын бус цагаар хандах нь үр дүн багатай.

Урьдчилан сэргийлэх тусламжийн хүрээнд өрхийн эмчийн хүлээх үүрэг улс орон бүрт харилцан адилгүй байна. Дархлаажуулах, хүүхдийн өсөлтийг хянах, жирэмсний хяналт тавих, эх барихын тусламж үзүүлэх, ерөндөг тавих, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх зэргийг өрхийн эмч эсвэл бусад тусламж үйлчилгээ үзүүлэгч хариуцаж болно. Үүнийг өрхийн эмчийн ажил үүргийн хуваарь, мөн өрхийн эмч болон үйлчилгээг нь худалдан авагч байгууллага хоорондын гэрээнд тодорхой зааж өгөх ёстой. Зохион байгуулалт  

Өрхийн эмч бие даан эсвэл багаар ажиллах боломжтой. Олон сум хүн ам цөөтэй тул ганц өрхийн эмч л хангалттай. Улаанбаатар, аймгийн төвд тэднийг багаар ажиллахыг дэмждэг боловч бие даан ажиллахыг нь хориглохгүй. Нэг нэгнийгээ дэмжих, байр, туслах ажилтан, удирдлага, захиргаа болон сургалт дундаа байх нь багаар ажиллахын давуу тал юм.

Багийн гишүүдийн сонирхолд нийцсэн мэргэжлийн хуваарилалт ч зарим тохиолдолд бий. Тухайлбал зарим эмч жижиг мэс засал, зарим нь сэтгэц судлалыг сонирхдог байх, зарим сувилагч гэрээр тусламж үзүүлэх эсвэл эрүүл мэндийг дэмжих чиглэлээр илүү мэргэшсэн байх жишээтэй. Багаар ажиллахад дуудлагыг 24 цагийн турш, мөн баяр, амралтын үеэр хүлээн авах нь илүү хялбар байдаг. Удирдлага, зохион байгуулалтыг хялбарчлах зорилгоор багт байх эмчийн тоог 4-5-аар хязгаарлахыг зөвлөдөг. Гэвч зарим бие даасан, бизнес сэтгэлгээтэй эмч нар ганцаараа ажиллахыг илүүд үздэг ба тодорхой нөхцөлд энэ нь байж болох хувилбар юм. Эдгээр нөхцөлд ажлын болон ажлын бус цагаар, мөн баяр амралтын өдрүүдэд болон өвдсөн тохиолдолд үйлчилгээг хүртээмжтэй байлгах (ойролцоо байршилтай өрхийн эмнэлэг орлох г.м.), мөн үндэсний эсвэл бүс нутгийн эрүүл мэндийн зохих байгууллагын хяналт тавих зэрэг асуудал хамаарна.

Хувиараа бизнес эрхлэгчийн хувьд өрхийн эмч нэмэлт туслах ажилтныг Эрүүл мэндийн яам эсвэл үйлчилгээг худалдан авагч байгууллагын тогтоосон шалгуурын дагуу ажиллуулах ёстой. Санхүүжилт  

Монголд өрхийн эмнэлгийг хувийн хэвшлийн байгууллага байхаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тэднийг төрийн, эсвэл хувийн худалдан авагч, жишээлбэл Эрүүл мэндийн яам эсвэл Эрүүл мэндийн даатгалын сан гэрээлэн ажиллуулах боломжтой. Хувийн эрүүл мэндийн даатгал өргөн нэвтрээгүй, мөн олон иргэн шууд төлбөрөө төлөх боломжгүй, эсвэл хүсэлгүй тул төрийн худалдан авагчтай гэрээ хийгээгүй нөхцөлд өрхийн эмч нарын бизнесийн хүрээ хягаарлагдмал байх болно.

Одоо өрхийн эмнэлэгт бүртгэгдсэн нэг  иргэнд  ногдох  зардал  болон  эрсдэлийг тооцсон санхүүжилтийн арга хэрэглэгдэж байна. Хүн амын тоогоор санхүүжүүлэх аргыг үйл ажиллагааны шалгууртай уялдуулах, мөн онцгой сайн ажилласан, эсвэл хүнд нөхцөлд (суманд г.м.) ажилласны урамшууллыг олгох асуудлыг тохирон зохицуулах боломжтой.

Page 20: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

20

Жишээ нь чихрийн шижинг хянах зэрэг нэмэлт үйлчилгээг тухайн үйчилгээнд тохирсон жишгээр санхүүжүүлж болно.

Ямар үйлчилгээг хэзээ, яаж үзүүлэх, нэмэлт санхүүжилт эсвэл санхүүгийн бусад гүйлгээ байх эсэхийг худалдан авагч болон өрхийн эмч хоорондын гэрээгээр зохицуулна.

Хувийн хэвшлийн байгууллагын хувьд өрхийн эмнэлэг|өрхийн эмч нар төрийн байгууллагаас байр түрээслэх (эхэн үедээ бэлгэдлийн хөлсөөр), эсвэл өөр байр түрээслэх болон худалдан авах боломжтой. Бүртгэл мэдээлэл  

Хүнд суртал аль болох бага байх хэрэгтэй. Нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн үед өрхийн эмнэлгийн үйлчилгээг худалдан авч байгаа байгууллагад үнэндээ цөөн хэдэн тоо, мэдээ л шаардлагатай байдаг. Өрхийн эмч үйлчлүүлэгчдийнхээ талаар сайн мэдээ бүртгэлтэй байх нь мэдээжийн хэрэг. Бараг бүх орнуудад эмч нар халдварт өвчний талаар мэдээлдэг. Өрхийн эмнэлэгт “Өвчний олон улсын 10 дугаар ангилал (ICD- 10)”- ын дагуу бүртгэх шаардлагагүй. “Анхан шатны тусламжийн олон улсын ангилал” илүү тохиромжтой боловч өрхийн эмч өвчтөнөө энэхүү ангилалын дагуу бүртгэх шаардлагагүй. Тархвар судлалын зорилгын хүрээнд өрхийн эмч тодорхой бүртгэл хийдэг. Чанарын үнэлгээ  

Чанарын олон тооны шалгуур байдаг. Эмнэл зүйн албан удирдамжийг ашиглах нь тусламж үйлчилгээний чанарын шаардлагыг хангах гол үндэс мөн. Өрхийн эмч бүр өдөр тутмын ажилдаа стандартын шаардлага  хангасан багаж хэрэгсэл  ашиглах ёстой. Бүх эмч эмчлэх эрхийн зөвшөөрөл авч, батлагдсан журмын дагуу сунгуулж байх ёстой. Өрхийн эмч нар харилцан хоорондоо ажлаа үнэлэх нь зөвшөөрөл сунгах үнэлгээний нэг хэлбэр байж болно. Энэ ажлыг мэргэжлийн нийгэмлэг зохион байгуулах нь тохиромжтой.

Үйлчлүүлэгчид  сайн  дураараа өрхийн эмчээ өөрсдөө сонгон бүртгүүлж, үйлчлүүлэх нь тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх хамгийн сайн арга юм. Энэ нь хот, аймгийн төвүүдэд бүр ч боломжтой. Мөн өрхийн эмнэлгийн үйлчилгээг худалдан авч байгаа байгууллага үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа  хийж,  чанарыг  үнэлж болно. Эдгээр байгууллагууд өрхийн эмнэлгийн үйлчилгээг үнэлэх тоо ба чанарын үнэлгээний шалгуур боловсруулах шаардлагатай. Үүнд өвчтөнг дээд шатлалд шилжүүлсэн, эмийн жор бичсэн зэрэг үзүүлэлтийг оруулах нь зүйтэй. Эмнэлгийн бусад мэргэжилтэн  

Өрхийн эмч нар тодорхой тооны мэргэжлийн бусад ажилтнууд, ялангуяа сувилагчтай ажиллах хэрэгтэй. Өрхийн сувилагчийн асуудал, өрхийн анагаах ухаанд тэдний гүйцэтгэх үүрэг, эзлэх байрын асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатай юм.  

 Өрхийн анагаах ухааны нэлээд асуудлыг энэхүү товч тэмдэглэлд дурдлаа.

Page 21: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

21

ХАВСРАЛТ Б – АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР ТОМЪЁО Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАТ) гэсэн хэллэг 1978 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Алма-Атад зохион байгуулсан бага хурлын үеэс хойш хэвшсэн байна. Энэ нь практик дээр тулгуурласан, шинжлэх ухааны хувьд зөв, нийгмийн хувьд хүлээн зөвшөөрсөн арга зүй, технологи дээр үндэслэсэн, нийгэм дэх хувь хүн, гэр бүлд тэдний бүрэн дүүрэн оролцоотойгоор нийтэд нь хүртээмжтэй, бие даасан, өөрийн нөөц бололцоондоо түшиглэдэг, үйл ажиллагааг нь явуулах санхүүжилтыг тухайн орон нутаг, улс орон гаргаж чадахуйц нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэлнэ. Ийм том тодорхойлолтоор үүнд ямар үйлчилгээг оруулахыг тоочиход амаргүй. Алма-Ата хотод хуралдсанаас хойш анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагыг хэрхэн зохион байгуулах, тэдгээр нь анхан шатны эрүүл мэндийн ямар тусламж үйлчилгээ хүргэх талаар олон улсын аливаа зөвшилцөл гараагүй байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон анхан шатны тусламж үйлчилгээг ихэвчлэн ижил утгаар хэрэглэдэг ч энэ нь үнэндээ тийм биш юм. Анхан шатны тусламж үйлчилгээ нь хязгаарлагдмал, харин эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь илүү өргөн хүрээтэй зүйл. Анхан шатны тусламж үйлчилгээг урьдчилан сэргийлэх, эмчлэх үйлчилгээ үзүүлэгч гэж тодорхойлж болно. Бодит нөхцөл байдал дээр анхан шатны тусламж үйлчилгээ хуучны Семашкогийн загвараас өгсүүлээд ерөнхий мэргэжлийн эмч нар ба холбогдох үйлчилгээтэй шинэ нөхцөл байдлын хоорондын ямар ч хувилбар байж болдог. Үүнд хоёрдогч шатлал, төрөлжсөн амбулаторийн тусламж үйлчилгээ эсвэл хэвтүүлж эмчлэх үйлчилгээ ордоггүй. Гэхдээ эмийн сан, шүдний тусламж, эх барих зэрэг бусад үйлчилгээ бас анхан шатны тусламж үйлчилгээний нэг хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Барууны болон шилжилтийн орнуудад анхан шатны тусламж үйлчилгээг ерөнхий мэргэжил буюу өрхийн анагаах ухаан гэж ойлгодог. Үүний түлхүүр үгс нь хүртээмжтэй байдал, иж бүрэн байдал, өвчтөн төвтэй тусламж, уялдаа холбоо ба тасралтгүй байдал юм. Ерөнхий мэргэжлийн эмчийн үйлчилгээ буюу өрхийн эмнэлгийн үйлчилгээг өрхийн эмч, өрхийн сувилагч багаар хүргэнэ. Өрхийн анагаах ухаан нь барууны орнуудад анагаахын сургууль төгссөний дараа гурван жил суралцаж эзэмшдэг мэргэшил юм. Их Британи зэрэг оронд өрхийн анагаах ухааныг ерөнхий мэргэжил гэж нэрлэдэг. Зургаан жил анагаахын сургуульд сурсан төгсөгчийг ерөнхий мэргэжлийн эмч гэж нэрлэдэг шилжилтийн орнуудад заримдаа үүнээс болоод үл ойлголцол үүсдэг. Монголд ийм ерөнхий мэргэжлийн эмч нарыг анхан шатны эмнэлгийн байгууллагад ажиллуулдаг боловч тэд өрхийн эмч байх болзлыг хангаагүй бөгөөд өрхийн эмч гэж нэрлэгдэх ёсгүй. Бараг бүх шилжилтийн орнуудад анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхдээ дээд шатлалын санхүүжилтийг багасгах замаар тодорхой хүрээний хүн амд болж өгвөл тэдний өөрсдийн сонголтоор иж бүрэн, тасралтгүй үйлчилгээ хүргэдэг өрхийн эмчийг анхан шатны тусламжийн гол хүргэгч болгодог. Олон оронд энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлж, зарим нь маш амжилттай байна. Гэхдээ сургалтын шинэ хөтөлбөр боловсруулах, одоо ажиллаж байгаа олон тооны ажилтныг давтан сургах, өрхийн эмнэлгийн материаллаг баазыг бүрдүүлэх, иргэд, мэргэжилтнүүдийн бодол санаа, хандлагыг өөрчлөх нь урт хугацаа шаардсан ажил юм. Өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалт, дахин сургалтыг эхэндээ нэг жилийн хугацаатай эхлүүлээд ирээдүйд хоёр, гурван жил болгон сунгадаг. Анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлснээр үнэтэй төрөлжсөн тусламж үйлчилгээг шаардлагагүй байхад хэтрүүлэн хэрэглэхийн эсрэг шийдэл болохоос гадна иргэд сонгосон өрхийн эмчээсээ хувьчилсан, иж бүрэн, тасралтгүй тусламж үйлчилгээ

Page 22: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

22

авснаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлдэг. Өрхийн эмнэлгийн бас нэг чухал үүрэг бол хаалга барих үйлчилгээ байгаа. Энэ нь төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарт зөвхөн өөрийн өрхийн эмчийн шилжүүлгээр хандана гэсэн үг юм. Өрхийн эмч нь анхан шатанд оношлох буюу эмчлэхэд хэтэрхий ярвигтай өвчин эмгэгтэй өвчтөнийг ийнхүү дараагийн шатлалд шилжүүлнэ. Өрхийн анагаах ухаан сайн хөгжсөн орнуудад дээд шатлалд шилжүүлдэг хувь ойролцоогоор 10% байдаг. Өрхийн анагаах ухаан хөгжиж эхэлж байгаа шилжилтийн орнуудад энэ нь 20-25% байснаа аажим буурах ёстой.

Page 23: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

23

ХАВСРАЛТ В – АЛМА-АТА-ГИЙН ТУНХАГЛАЛЫГ ТУСГАСАН СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙН ИРЭЭДҮЙН АЖИЛ ҮҮРЭГ

1. Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ 1.1 Эрүүл мэндийн боловсрол 1.1.1. Эрүүл мэндийн зөвлөгөөг хувь хүнд өгөх (үзүүлэлт: хувь хүнд өгсөн

зөвлөгөөний нийт дүн жилээр); 1.1.2. Хүүхдийнх нь эрүүл мэндийн талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх (эцэг

эхчүүдэд өгсөн зөвлөгөөний нийт дүн, жилээр); 1.1.3. Эрүүл мэндийн чиглэлээр гэр бүлийн гишүүдэд зөвлөгөө өгөх (гэр бүлийн

гишүүдэд өгсөн зөвлөгөөний нийт дүн, жилээр); 1.1.4. Жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх (жирэмсэн эмэгтэйчүүдэд өгсөн

зөвлөгөөний нийт дүн, жилээр); 1.1.5. Төрсний дараах эхчүүдэд зөвлөгөө өгөх (эхчүүдэд өгсөн зөвлөгөөний нийт дүн,

жилээр); 1.1.6. Нялх хүүхдэд зориулсан нэмэлт тэжээл бэлтгэх талаар эцэг эхчүүдэд сургалт

явуулах (эцэг эхчүүдэд заасан хичээлийн нийт дүн, жилээр); 1.1.7. Нас, хүйсний ялгаатай бүлгүүдэд эрүүл мэндийн чиглэлээр сургалт, семинар

зохион байгуулах (бүлгүүдэд явуулсан сургалтын нийт дүн, жилээр); 1.1.8. Орон нутгийн байгууллага, сургууль, үйлдвэр ба компаниудын дунд эрүүл

мэндийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд лекц, семинар болон бусад арга хэмжээгээр хангах (бүлгийн уулзалт хичээлийн нийт дүн, жилээр);

1.1.9. Орон нутгийн радио, телевиз болон сонин ашиглан эрүүл мэндийн сурталчилгаа явуулах (явуулсан сурталчилгааны нийт дүн, жилээр);

1.1.10. Орон нутгийн хүн амын дунд эрүүл мэндийн чиглэлээр мэдээллийн хөтөч, ном, товхимол болон бусад хэвлэсэн материалуудыг тараах (тараасан материалын нийт дүн, жилээр);

1.2. Вакцинжуулалт 1.2.1. Дархлаажуулалтын өргөжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийг

вакцинжуулах (ДӨХ-т орсон вакцин тус бүрийн хамрах хүрээ, жилээр); 1.2.2. Тархвар зүйн үзүүлэлтээр иргэдийг вакцинжуулах (тархвар зүйн үзүүлэлт

бүрээр заасан вакцинжуулалтад хамрагдсан хүрээ, жилээр); 1.2.3. Эмзэг бүлгийн болон шилжсэн гэр бүлийн хүүхдүүдийг нөхөн

вакцинжуулалтад хамруулах ( нөхөн вакцинжуулалтад хамрагдсан тохиолдлын нийт дүн, жилээр);

1.2.4. Вакцинжуулалтын дараа үеийн хариу урвал болон хүндрэлийг хянах (вакцинжуулалтын дараа үеийн хариу урвал болон хүндрэлийн нийт дүн ба вакцинжуулалтын дараа үеийн хариу урвал болон хүндрэлд үзүүлсэн үйлчилгээний нийт дүн, жилээр);

1.3. Орчны эрүүл мэнд 1.3.1. Байгаль орчны бохирдлын эсрэг хяналтыг сайжруулах арга хэмжээ (арга

хэмжээний нийт дүн болон бохирдлын эсрэг сурталчилгаанд хамрагдсан иргэд, айл өрхийн нийт дүн, жилээр);

1.3.2. Гэр бүлүүд, орон нутгийн хүн ам, сургуулиуд, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагууд болон нийтийн аж ахуйн нэгжийн дунд орчны эрүүл

Page 24: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

24

мэндийг сайжруулах зөвлөгөө ба ариун цэврийн шалгалт (арга хэмжээний нийт дүн ба арга хэмжээнд хамрагдсан гэр бүл, хүн ам, байгууллагын нийт дүн, жилээр);

1.3.3. Хүн амд халдварт өвчин болон түүнээс өөрсдийгөө хамгаалах талаар мэдээлэл, анхааруулга өгөх (мэдээлэл, анхааруулгын нийт дүн, айл өрхүүд, хамт олон, байгууллагуудын нийт дүн, жилээр);

1.3.4. Эрүүл ахуйн хууль дүрэм болон бусад хуулийн баримт бичгийг зөрчихийн эсрэг арга хэмжээ авах ба ариун цэврийн шаардлага хангахгүй бохир нөхцөлтэй айл өрх, байгууллага, компаний талаар ариун цэврийн хяналтын байгууллагад мэдээллэх (шалгалтаар торгуулсан, арга хэмжээ авахуулсан айл өрх, байгууллагын нийт дүн, жилээр);

1.4. Эрүүл мэндийн сурталчилгааны үйл ажиллагаа 1.4.1. Айл өрхүүдийн дунд эрүүл амьдралын хэв маягийн талаар арга хэмжээ зохион

байгуулах (арга хэмжээнд хамрагдсан айл өрхийн нийт тоо, жилээр); 1.4.2. Хоол хүнс, ундны усны хэрэглээний талаарх дэмжих үйл ажиллагаа үйлчлэх

хүрээний өрхүүдэд эрүүл хооллолтын талаар сурталчилгаа хийх, (арга хэмжээнд хамрагдсан айл өрхийн нийт тоо, жилээр);

1.4.3. Хувь хүн, айл өрх, хамт олны дунд архи, тамхины хэрэглээг бууруулах, зогсоох арга хэмжээ авах (арга хэмжээнд хамрагдсан айл өрхийн нийт тоо; мөн архи, тамхины эсрэг зөвлөгөө авсан хүний тоо, жилээр);

1.4.4. Хувь хүн, айл өрх, байгууллагын хамт олны дунд эрүүл мэндийн сурталчилгааны талаар зөв ойлголтыг өгөх арга хэмжээ авах (арга хэмжээнд хамрагдсан хувь хүн, айл өрх, хамт олны нийт тоо, жилээр);

1.4.5. Эрүүл хүнийг тодорхойлох, тэдний дунд эрүүл мэндийн сурталчилгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх (арга хэмжээнд хамрагдсан эрүүл хүний нийт тоог жилээр үзүүлэх);

1.4.6. Нөхөн сэргээх үе дээрээ яваа архаг өвчтэй хүнийг тодорхойлох, тэдний дунд эрүүл мэндийн сурталчилгааны үйл ажиллагаа явуулах (арга хэмжээнд хамрагдсан нөхөн сэргээх үе дээрээ яваа архаг өвчтэй хүний нийт тоо, жилээр);

1.4.7. Сургууль, байгууллага, хувийн компаниудын эрүүл мэндийн сурталчилгааны үйл ажиллагааг дэмжих, хэмжих (арга хэмжээнд хамрагдсан сургууль, байгууллага, хувийн компаний нийт тоо, жилээр);

1.5. Эрүүл мэндийн судалгаа 1.5.1. Хүн амын эрүүл мэндийн байдлын талаар судалгаа явуулж, тэднийг үнэлэх (төрөл бүрийн судалгааны тоо, жилээр); 1.5.2. Өрх гэр, орон нутгийн эрүүл мэндийн хэрэгцээний талаар судалгаа явуулж, энэ үнэлгээн дээр түшиглэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах үйл ажиллагаа төлөвлөх (ямар зорилгоор судалгааны ямар дүнг ашиглахыг заах); 1.5.3. Өвчлөл, нас баралтын түвшинг судалж, тэдгээрийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх (өмнөх жилүүдтэй харьцуулан өвчлөл, нас баралтыг хэдээр бууруулсныг заах).   

Page 25: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

25

2. Эмнэлгийн тусламж үйлчилгээ 2.1. Амбулаторийн тусламж үйлчилгээ 2.1.1. Сумын эмнэлэгт ирж байгаа бүх хүнийг үзэж, зөвлөгөө өгөх (амбулаториор үйлчлүүлсэн нийт хүний тоо, жилд); 2.1.2. Оношлогоо (оношлогоо хийсэн үйл ажиллагааны тоо); 2.1.3. Эм бичиж өгөх (эм бичиж өгсөн өвчтөний нийт тоо, жилээр); 2.1.4. Сумын эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ (яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн өвчтөний нийт тоо, жилээр); 2.1.5. Амбулаторийн өвчтөнүүдийн өвчний менежмент (амбулаториор эмчилсэн нийт өвчтөний тоо, жилд); 2.1.6. Сумын эмнэлэгт өвчтөн хэвтүүлэх шийдвэр (хэвтүүлж эмчилсэн хүний нийт тоо, жилд); 2.1.7. Идэвхтэй ажиглалт (жирэмсэн эхчүүд, нярай, бага насны хүүхдүүд, ноцтой өвчтэй хүмүүс, мөн эмчилгээгүй болсон өвчтөнүүд), үүнд үзлэг, шалгалт, эмчилгээг үргэлжлүүлэх ажиллагаа орно (идэвхтэй ажиглалтад байгаа нийт өвчтөний тоо, жилд); 2.1.8. Эмнэлгийн гэрчилгээ, мэргэшил (эмнэлгийн гэрчилгээ, мэргэшил хүлээн авсан нийт хүний тоо, жилээр); 2.1.9. Хоёрдогч шатлал руу шилжүүлсэн өвчтөн (шилжүүлгийн жилийн түвшин); 2.2. Хэвтүүлж эмчлэх тусламж үйлчилгээ 2.2.1. Хэвтүүлж эмчилж байгаа өвчтөний ажиглалт, оношлогоо, эмчилгээ (хэвтэж эмчлүүлсэн өвчтөний нийт тоо, жилээр); 2.2.2. Хэвтэж эмчлүүлэгсдийн сувилгаа (сувилахуйн тусламж авсан хүний тоо, жилээр); 2.2.3. Онош тодорхойгүй, эсвэл хүнд байдалтай байгаа өвчтөнүүдийн талаар зөвлөлдөхөөр хоёрдогч шатлалын нарийн мэргэжилтнийг урих (сумын эмнэлэгт нарийн мэргэшлийн эмчийн зөвлөгөө авсан өвчтөний нийт тоо, жилээр); 2.2.4. Шаардлагатай бол өвчтөнийг хоёрдогч шатлалын эмнэлэг рүү шилжүүлэх (хоёрдогч шатлалын эмнэлэг рүү шилжүүлсэн нийт өвчтөний тоо, жилээр); 2.2.5. Эмчилгээгүй болсон тохиолдолд патоморфологийн үзлэг хийх (отопси-н тоог заах) 2.2.6. Эхийн амрах байранд шаардлагатай үйлчилгээг жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх (эхийн амрах байранд хэвтсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн нийт тоо, жилд); 2.2.7. Эх, нярайн эх барих тусламж үйлчилгээ (сумын эмнэлэгт төрсөн нийт төрөлтийн тоо, жилд). 2.3. Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ 2.3.1. Дуудлагаар эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг гэрт үзүүлэх (эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг гэртээ хүлээн авсан нийт өвчтөний тоо, жилд); 2.3.2. Дуудлагаар гэрт хүргэсэн яаралтай бус эмнэлгийн тусламж үйлчилгээ (гэртээ яаралтай бус эмнэлгийн тусламж хүлээн авсан өвчтөний нийт тоо, жилд); 2.3.3. Өрхийн эмчийн гэрээр хийсэн идэвхтэй эргэлт (өрхийн эмчийн гэрээр хийсэн идэвхтэй эргэлтийг хүлээн авсан нийт хүний тоо, жилд); 2.3.4. Бага эмчийн гэрээр хийсэн идэвхтэй эргэлт (бага эмчийн гэрээр хийсэн идэвхтэй эргэлтийг хүлээн авсан нийт хүний тоо, жилд); 2.3.5. Өрхийн сувилагчийн гэрээр хийсэн идэвхтэй эргэлт (өрхийн сувилагчийн гэрээр хийсэн идэвхтэй эргэлтийг хүлээн авсан нийт хүний тоо, жилд); 2.3.6. Хүнд өвчтэй байгаа өвчтөн гэртээ нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө хүлээн авах (гэртээ нарийн мэргэжлийн зөвлөгөө хүлээн авсан нийт өвчтөний тоо, жилд);

Page 26: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

26

2.3.7. Амьдралын төгсгөлийн шатанд байгаа өвчтөнүүдэд үзүүлэх хөнгөвчлөх тусламж (гэртээ хөнгөвчлөх үйлчилгээ хүртэж байгаа нийт өвчтөний тоо, жилд); 2.3.8. Өвчтөн гэртээ нас барсан тохиолдолд үзүүлэх шаардлагатай тусламж (ийм тохиолдлын тоо, жилд).

Page 27: СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ …hsdp.org/public/f/7.pdf · Бид сумын эмнэлгийг сумын эрүүл мэндийн төв ... бодлого

27

ХАВСРАЛТ Г – МОНГОЛЫН АНХАН ШАТНЫ ЭМЧ НАРЫН ИРЭЭДҮЙН АЖИЛ ҮҮРГИЙН ТОДОРХОЙЛОЛТ  I. Эмчилгээ: 1.1. Өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө илрүүлэх (эрсдэлт хүчин зүйлс) 1.2. Өвчнийг эрт оношлох 1.3. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ (эмнэлэгт эсвэл гэрт) 1.4. Тогтоосон өвчний оношлогоо 1.5. Өвчний менежмент 1.6. Өвчний хүндрэлийн менежмент 1.7. Архаг, дахин давтагдах өвчнийг цаашид, тасралтгүй эмчлэх 1.8. Нөхөн сэргээх 1.9. Хөнгөвчлөх II. Урьдчилан сэргийлэх: 2.1. Эрүүл мэндийн боловсрол, сурталчилгаа (зөвлөгөө өгөх, амьдралын хэв маягийн талаар зөвлөх) 2.2. Дархлаажуулалт 2.3. Урьдчилан сэргийлэх үзлэг ба тохиолдол илрүүлэлт 2.4. Явцын тандалт (жирэмсний хяналт, төрсний дараах тусламж; хүүхэд, ахмадын болон бусад тогтмол тандалт) 2.5. Идэвхтэй гэрийн эргэлт (эмчийн санаачилгаар) III. Уялдаа холбоо 3.1. Хоёрдогч шатлал руу шилжүүлэх (хаалга барих) 3.2. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс, ахмад настан, хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээний уялдаа холбоо 3.3. Дунд түвшний ажилтнуудын үйл ажиллагааны уялдаа (багийн ажил) 3.4. Анхан шатны түвшинд салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах 3.5. Анхан шатны тусламж үйлчилгээнд олон нийт, өрхийн оролцоог уялдуулах 3.6. Эмнэлгийн гэрчилгээ, мэргэшил IV. Менежмент 4.1. Анхан шатны тусламжийн байгууллагын өдөр тутмын менежмент 4.2. Үйлчилгээний зохих хүртээмж, нийлүүлэлт 4.3. Боловсон хүчин, тоног төхөөрөмж, байр байшин, санхүүжилт, мэдээлэл, захиргааны дэд бүтцийн менежмент 4.4. Эмнэлгийн тэмдэглэл, тайлан 4.5. Эмнэлгийн тасралтгүй боловсрол, үүний дотор судалгаа, хэвлэл нийтлэл 4.6. Багийн гишүүд, олон нийтийн эрүүл мэндийн сайн дурынхныг дасгалжуулах