33
1 МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ МАТЕМАТИК БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГУУЛЬ ГАЗАРЗҮЙН ТЭНХИМ ТӨВ АЙМГИЙН БАЯНЦОГТ СУМЫН ГАЗАРЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ Д.Оюунсувд /ГЗАЖ-4/ Улаанбаатар 2015

ТӨВ АЙМГИЙН БАЯНЦОГТ СУМЫН ГАЗАРЗҮЙН ...7 1.1. ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ 1.1.1. Үнэмлэхүй байрлал Газарзйн солбицол

  • Upload
    others

  • View
    36

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

1

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

МАТЕМАТИК БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

ГАЗАРЗҮЙН ТЭНХИМ

ТӨВ АЙМГИЙН БАЯНЦОГТ СУМЫН ГАЗАРЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ

Д.Оюунсувд /ГЗАЖ-4/

Улаанбаатар

2015

2

ГАРЧИГ

ЗУРГИЙН ЖАГСААЛТ

ТОВЧИЛСОН ҮГСИЙН ЖАГСААЛТ

ОРШИЛ..................................................................................................................................................

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ФИЗИК ГАЗАРЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ

1.1. Газарзүйн байрлал

1.1.1. Үнэмлэхүй байрлал..............................................................................................6

1.1.2. Харьцангуй байрлал.................................................................................................6

1.2. Газрын гадарга

1.2.1. Геоморфологийн хэв шинж...........................................................................................6

1.2.2. Гадаргын эгц, налуу.....................................................................................................7

1.2.3. Гадаргын хэрчигдлийн шигүү......................................................................................7

1.3. Геологийн тогтоц, ашигт малтмал

1.3.1. Геологийн хэв шинж......................................................................................................8

1.3.2. Ашигт малтмал.......................................................................................................8

1.3.3. Тектоникийн хэвшлүүд...................................................................................................9

1.3.4. Дөрөвдөгчийн хурдасны тархалт…………………………………......……………10

1.3.5. Газар чичирхийллийн муж...........................................................................................10 1.3.6. Цэвдгийн тархалт..........................................................................................................11

1.4. Уур амьсгал

1.4.1. Уур амьсгал....................................................................................................................11

1.4.2. Нарны нийлбэр цацраг..................................................................................................12

1.4.3. Агаарын температур......................................................................................................12

1.4.4. Хур тунадас....................................................................................................................13

1.4.5. Агаарын чийг………………………………………………………………………….14

1.4.6. Агаарын даралт, салхи...................................................................................................14

1.5. Усзүйн сүлжээ

1.5.1. Гадаргын ус....................................................................................................................15

1.5.2. Рашаан..............................................................................................................................15

1.6. Хөрс

1.6.1. Хөрсний хэв шинж.......................................................................................................16

1.6.2. Цөлжилт..............................................................................................................16

1.7. Ургамал

1.7.1. Ургамалшилт.......................................................................................................................17

1.7.2. Ой...............................................................................................................................18

1.8. Амьтны аймгийн тархалт

1.8.1. Түгээмэл мэрэгчид.......................................................................................................18

1.8.2. Агнуурын мэрэгчид ба туулай хэлбэртэн.....................................................................19

1.9. Ландшафт, байгалийн мужлалт

1.9.1. Ландшафтын хэв шинж..................................................................................................19

1.9.2. Байгалийн мужлалт..........................................................................................................20

ДҮГНЭЛТ

3

ХОЁРДУГААР БҮЛЭГ: НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ

2.1. Хүн ам

2.1.1. Хүн амын байршил, нягтшил………………………………………………………..22

2.1.2. Хүн амын тооны өсөлт………………………………………………………………22

2.1.3. Хүн амын ердийн цэвэр өсөлт……………………………………………………….22

2.1.4. Хүн амын шилжих хөдөлгөөн ба нас хүйсийн бүтэц……………………………..23

2.1.5. Хөдөлмөрийн нөөц, ажиллах хүчний ажил эрхлэлт………………………………23

2.2. Хөдөө аж ахуй

2.2.1. Газар тариалан .......................................................................................................23

2.2.2. Малын тоо, төрөл………………………………………………………………………24

2.2.3. Мал аж ахуй………………………………………………………………………….…24

2.2.4. Бэлчээрийн даац ба хадлангийн газар……………………………………………….26

2.2.5. Мал аж ахуйн бүтээгдэхүүн ………………………………………………………..26

2.2.6. Туслах аж ахуй……………………………………………………………………….26

2.3. Аж ахуй

2.3.1. Хөнгөн аж үйлдвэр................................................................................................27

2.3.2. Хүнд аж үйлдвэр....................................................................................................27

2.3.3. Барилгын материал, уул уурхайн аж

үйлдвэр.................................................................................................................27

2.3.4. Түлш, эрчим хүчний аж үйлдвэр…………………………………………………..27

2.4. Үйлчилгээний салбар

2.4.1. Боловсролын үйлчилгээний байгууллага…………………………………………….27

2.4.2. Эрүүл мэндийн байгууллага………………………………………………………...29

2.4.3. Зам тээвэр, харилцаа холбоо………………………………………………………..30

2.4.4. Нийтийн үйлчилгээний байгууллага……………………………………………….30

Дүгнэлт

ХАВСТРАЛТ

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

4

ЗУРГИЙН ЖАГСААЛТ

Зураг 1.1.2. Төв аймгийн Баянцогт сумын газарзүйн байрлал

Зураг 1.2.1. Геоморфологийн хэв шинж

Зураг 1.2.2. Гадаргын эгц, налуу

Зураг 1.2.3. Гадаргын хэрчигдлийн шигүү

Зураг 1.3.2. Геологийн хэв шинж ба ашигт малтмал

Зураг 1.3.4. Тектоникийн хэвшлүүд

Зураг 1.3.5. Дөрөвдөгчийн хурдасны тархалт

Зураг 1.3.6. Газар чичирхийллийн муж

Зураг 1.3.7. Цэвдгийн тархалт

Зураг 1.4.1. Агаарын температур болон хур тунадасны нэгдсэн график

Зураг 1.4.2а. Нарны нийлбэр цацраг, жилээр

Зураг 1.4.2б. Цэлмэг болон бүрхэг өдрийн дундаж тоо

Зураг 1.4.3а. Агаарын температурын жилийн явц

Зураг 1.4.3б. Агаарын дундаж температур

Зураг 1.4.4а. Хур тунадас

Зураг 1.4.4б. Хур тунадасны хэмжээ

Зураг 1.4.5. Агаарын харьцангуй чийг

Зураг 1.4.6. Салхины дундаж хурд

Зураг 1.5.1. Усны дундаж температур

Зураг 1.6.1. Хөрсний хэв шинж

Зураг 1.7.1. Ургамалшилт

Зураг 1.7.2. Ой

Зураг 1.8.1. Түгээмэл мэрэгчид

Зураг 1.8.2. Агнуурын мэрэгчид ба туулай хэлбэртэн

Зураг 1.9.1. Ландшафтын хэв шинж

Зураг 1.9.2. Байгалийн мужлалт

Зураг 2.1.2. Хүн амын тооны өсөлт

Зураг 2.1.4. Хүн амын шилжих хөдөлгөөн

Зураг 2.2.1. Төмс, хүнсний ногоо

Зураг 2.2.2. 2010 болон 2014 оны 5 хошуу малын тооны өсөлт

Зураг 2.2.3а. Адуун сүргийн тооны өсөлт

Зураг 2.2.3б. Үхэр сүргийн тооны өсөлт

Зураг 2.2.3в. Тэмээн сүргийн тооны өсөлт

Зураг 2.2.3г. Хонин сүргийн тооны өсөлт

Зураг 2.2.3.д. Ямаан сүргийн тооны өсөлт

Зураг 2.2.6. Тахианы аж ахуй

Зураг 2.4.1а. МУГЖ Л.Лувсангийн нэрэмжит ЕБС-ийн сургууль

Зураг 2.4.1в. Дэлбээ цэцэрлэг

Зураг 2.5.2. Хүн эмнэлэг

ХҮСНЭГТНИЙ ЗАГСААЛТ

Хүснэгт 2.1.3. Хүн амын ердийн цэвэр өсөлт (1000 хүн тутамд)

Хүснэгт 2.5.1б. ЕБС-ийн сурагчдын тоон үзүүлэлт

5

ТОВЧИЛСОН ҮГСИЙН ЖАГСААЛТ

Х.Ө Хойд өргөрөг

З.У Зүүн уртраг

км Километр

д.т.д Далайн түвшнээс дээш

м Метр

м/сек Метр секунд

мм Миллметр

мб Мөнгөн усны багана

БНХАУ Бүгд найрамдах хятад ард улс

ЕБС Ерөнхий боловсролын сургууль

6

ОРШИЛ

Физик газарзүй гэдэг нь дэлхийн физик онцлогийг судалдаг газарзүйн ухааны салбар юм. Гол

зорилго нь дэлхийн гадарга дээрх байгалийн янз бүрийн үзэгдэл юмсын хоорондох хамаарал,

тэдгээрийн учир шалтгаан, зүй тогтлыг нээн илрүүлснээр хүн-байгалийн харилцан үйлчлэл,

байгалийг зөв зохистой ашиглах, хамгаалах арга замыг олох явдал юм (Батчулуун.Е, 2014).

Нутаг дэвсгэрийн бүтцийг төгөлдөржүүлэхэд нийгэм эдийн засгийн газарзүйн байрлал чухал

суурь эзэлнэ. Эдийн засгийн газарзүйн байрлал гэсэн ойлголтонд харилцан бие биетээгээ

нарийн нягт уялдсан ойлголтууд багтана (Авхинсүх.Ж нар, 2009). Физик газарзүй болон

НЭЗГЗ тодорхойлолтыг тив, дэлхий, улс, аймаг, сум зэрэг аль ч агуулгын хүрээнд хийж болдог.

Энэхүү судалгааны ажлынхаа хүрээнд Төв аймгийн Баянцогт сумын физик газарзүй болон

нийгэм эдийн засгийн газарзүйн тодорхойлолтыг гаргахыг зорилоо. Ингэснээр судалгааны

ажилд суралцах төдийгүй тухайн орон нутгийн талаар орон зайн төсөөлөлтэй болох ач

холбогдолтой. Тодорхойлолтыг бичихдээ газарзүйн байрлал, геологийн тогтоц, уур амьсгал, ус

зүйн сүлжээ, хөрс, ургамал, амьтны аймаг, ландшафт, байгалийн мужлалт, хүн ам, хөдөө аж

ахуй, аж ахуй, үйлчилгээний салбар гэсэн агуулгуудын хүрээнд Монгол улсын үндэсний атлас,

болон бусад ном, сурах бичгийг ашиглан сэдэвтэй холбоотой материал цуглуулан түүндээ

үндэслэн зураглал болон анализ, харьцуулалт, тооцоололт хийж гүйцэтгэсэн. Тус судалгааны

ажил маань 13 бүлэг, 44 дэд сэдэв түүнтэй холбоотой зургуудаас бүрдсэн болно.

ЗОРИЛГО

Төв аймгийн Баянцогт сумын физик газарзүй болон нийгэм эдийн засгийн газарзүйн

тодорхойлолтыг гарган газарзүйн судалгааны ажилд суралцахад оршино.

ЗОРИЛТ

- Газрын зураг ашиглах, унших

- Зураглал хийх

- Газрын зураг дээр харьцуулалт хийх

- Тоон мэдээлэл боловсруулах

- Сэдэвтэй холбоотой ном, материал, мэдээлэл цуглуулж судлах

- Цуглуулсан материалаа боловсруулан нэгтгэн дүгнэх

- Төв аймгийн Баянцогт сумын физик газарзүй, нийгэм эдийн засгийн тодорхойлолт

гаргах

АРГАЗҮЙ

- Эх материал цуглуулах арга

- Тоон мэдээлэл боловсруулах арга

- Анализ, синтезийн арга

- Нэгтгэн дүгнэлт хийх арга

7

1.1. ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ

1.1.1. Үнэмлэхүй байрлал

Газарзүйн солбицол. Төв аймгийн Баянцогт сум нь х.ө 48008

I, зу 105

049

I оршино. Баянцогт

сумын төв цэг болох Гунын гол нь х.ө 48006

I , з.у 104

006

I , оршино (Шагдар.Ш, 2007).

1.1.2. Харьцангуй байрлал

Газарзүйн байршил, хил хязгаар. Төв аймгийн Баянцогт сум нь Улаанбаатар хотоос баруун

тийш 91 км, Зуунмод хотоос баруун хойш 116 км зайд оршино (Шагдар.Ш, 2007). Уг сум нь

өмнөд хэсгийн Их Улаангозгор, Аргал уул, Гэдгэр, Яргайт, Жирмийн хөндийн баруун зах

орчмын нутгаар Аргалант сум, баруун болон баруун хойд хэсгийн Марзан харын тал,

Боролзой, Хадын даваа, Халзангийн энгэр, Налгар уул, Халиугчин орчмын нутгаар

Угтаалцайдам сум, баруун урд хэсгийн Сэртэн, Тавангийн талын баруун урд зах хэсгээр

Баянхангай сум, хойд хэсгийн Гуна хайрхан, Давааны ар, Агтын даваа ормын нутгаар

Жаргалант, Борнуур сум, зүүн хойд хэсгийн Хайртхан өндөр уул орчмын нутгаар

Баянчандмань сум, зүүн хэсгийн Цагаан хөтөл, Хайртхан өндөр уулын урд зах орчмын нутгаар

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгтэй хил залгаа байрлана. Баянцогт сум нь 1,050 км2

нутагтай, дунджаар д.т.д 1240-1400 м өндөрт орших бөгөөд нутгийн ихэнх хэсэг нь өндөрлөг,

ойт хээрийн бүсэд хамаарагдана. Баянцогт сум нь эргэн тойрон 1500 м-ээс дээш уулсаар

хүрээлэгдсэн ба баруун талаараа д.т.д 1779 м Хадат уул, хойд талаараа д.т.д 1734 м Халзангийн

энгэр уул, зүүн талаараа д.т.д 1815 м Хайртхан өндөр уул, урд талаараа 1596 м Аргал уул зэрэг

уулсууд байрлана.

Зураг 1.1.2 Монгол улс,Төв аймаг, Баянцогт сум

1.2. ГАЗРЫН ГАДАРГА

1.2.1. Геоморфологийн хэв шинж

Манай орон геоморфологийн мужлалтын хувьд Сибирийн геоморфологийн их муж,Төв Азийн

геоморфологийн их муж гэсэн хоѐр их мужид хуваагддаг ба дотор нь 13 муж, 39 дэд мужид

ялгадаг (Санжмятав.З, 2007). Үүнээс Баянцогт сум нь Төв Азийн геоморфологийн их муж,

Орхон Сэлэнгийн муж, Туулын дэд мужид багтах бөгөөд төв хэсгээр голын хурдаст-

пролювийн тал (Тавангийн талын хойд хэсэг, Дөхөмийн хөндийн урд хэсэг, Өлийн хөтөл),

хойд болон өмнөд хэсгийн зарим газар мөн түүнчлэн зүүн хэсгээр хэрчигдэл ихтэй дундаж

өндөр уулс (Цагаан чулуутын даваа, Цагаан нэхийт, Эрдэнэтогтох, Ширээгийн нуруу гэх мэт)

үргэлжилнэ. Сумын нутгийн баруун хэсгийн болон зүүн хойд хэсгийн зарим газраар хэрчигдэл

ихтэй нам уул, нуруу зонхилно (Наньдын даваа, Боролзой, Хад толгой). Зүүн хойд хэсгийн нам

8

уулс нь хад, цохой элбэгтэй (Гуна хайрхан, Элгэн хад). Харин нутгийн баруун урд хэсэг (Ямаа

майлах, Сэртэн) болон төвийн хэсгийн зүүн талаар тэгширлийн гадарга бүхий тал (Хонгорын

тал) газар үргэлжилдэг.

Зураг 1.2.1. Геоморфологийн хэв шинж

1.2.2. Гадаргын эгц, налуу

Баянцогт сумын ихэнх хэсгийн газрын хэвгийн өнцөг нь 60-12

0 байна. Нутгийн төв хэсэг болох

Ноѐн уул, Сонор хайрхан, Өлийн хөтөл, Банзын хөтөл орчим болон зүүн талын зах хэсгийн

Хайрт Хан Өндөр уул, Цагаан хөтөл орчмын газрын хэвгийн өнцөг 30 орчим болно. Хойд

хэсгийн Халиугчин, Эрдэнэтогтох, Дөхөм, Дэл өмнөд хэсгийн Их Улаангозгор, Аргал, Гавал

толгой орчмын газрын хэвгийн өнцөг 120-20

0 байна. Мөн зүүн хэсгийн Гэдгэр, Яргайт,

Жирмийн хөндий орчмын газрын хэвгийн өнцөг 30-6

0 болно.

Зураг 1.2.2. Гадаргын эгц, налуу

1.2.3. Гадаргын хэрчигдлийн шигүү

Баянцогт сумын ихэнх хэсэг нь гадаргын хэрчигдлийн хувьд 500-1000 м шигүү байна. Төв

хэсгийн Өлийн хөтөл, Банзын хөтөл, Сарлаг толгой, Сонор хайрхан, Ноѐн уул, Долоон чавганц

болон буруун урд хэсгийн Сэртэн, Марзан харын тал, Талын таван орчмын газрын гадаргын

хэрчигдлийн шигүү 3000-4000 м болно. Харин зүүн урд хэсгийн Яргайт, Гэдгэр, Уушгийн уул,

Алтан уул орчмын газрын гадаргын хэрчигдлийн шигүү хамгийн их буюу 4000-6000 м байна.

Нутгийн өмнөд хэсгийн Их Улаангозгор, Бага Улаангозгор, Ямаа майлах, Аргалын уул болон

Таних тэмдэг

Тэгшрэлийн гадарга

Хэрчигдэл ихтэй

дундаж өндөр уул

Хэрчигдэл ихтэй нам

уул

Голын хурдаст

пролювийн тал

Масштаб 1:500000

Таних тэмдэг

120-20

0 3

0-6

0

60-12

0 3

0- хүртэл

Масштаб 1:500000

9

баруун өмнөд хэсгийн Марзан хар, Сэртэн, Боролзой, Хадын уул мөн зүүн хойд хэсгийн Гуна

хайрхан, Элгэн хад, Баянцогт уул, Алгын үзүүр, Зүрхийн ам, Хоѐр бор, Хайртхан Өндөр уул

орчмын газрын гадаргын хэрчигдлийн шигүү хамгийн бага буюу 500 м-ээс доош юм.

Зураг 1.2.3. Гадаргийн хэрчигдлийн шигүү

1.3. ГЕОЛОГИЙН ТОГТОЦ, АШИГТ МАЛТАЛ

1.3.1. Геологийн хэв шинж

Геологийн тогтоц бүрэлдэн тогтох нь олон үе шат бүхий урт удаан хөгжлийн эцсийн үр дүн

юм. Монгол орны нутаг дэвсгэрт бүх тунамал, галт уул-тунамал, галт уул-гүний болон

хувирмал чулуулгууд тархжээ. Эдгээрээс Баянцогт сумын нутгаар магмын гаралтай шургамал

чулуулаг тархсан байна. Баянцогт сумын нутагт геологийн хэв, шинжийн дараах үеүүд

ялгардаг. Үүнд:

Дунд төрмөлийн гүний чулуулаг Гранадорит, боржин, лейкоборжин, литий-фторт,

боржин, граносиенит, сиенит, шүлтлэг орчин (зүүн хойд хэсгийн Элгэн хад, Тэмээн

цохио, Алтан шивэртий г.м газруудаар тархсан)

Кембрийн галавын дунд ба дээд нэгтгэлгээ (төв хэсгийн Өлийн хөтөл, Банзын хөтөл,

Сонор хайрхан, Долоон чавганц, Халзангийн энгэр, Цувраагийн үзүүр, Алагийн үзүүр

болон баруун хэсгийн Боролзой, Сэртэн, Хадын уул г.м газруудаар тархсан)

Венд кембрийн галавын доод нэгтгэлгээ (зүүн хэсгийн Цагаан хөтөл, Хонгорын

хөндий, Хайртхан болон зүүн урд хэсгийн Жирмийн хөндий, Гэдгэр, Яргайт г.м

газруудаар тархсан )

Дөрөвдөгчийн галавын дунд, дээд нэгтгэлгээ (баруун өмнөд хэсгийн Тавангийн тал,

Марзан хар, Сэртэн г.м газруудаар тархсан) тус тус ялгарч байна (Зураг 4).

1.3.2. Ашигт малтмал

Баянцогт сумын нутгийн хойд хэсэг болох Эрдэнэтогтох хайрхан, Дөхөмийн хөндий, Дэлийн

ам зэрэг газруудаар алтны бага зэрэг нөөцтэй ба гар аргаар алт олборлож байсан. Сумын зүүн

захын Хайртхан уулын Булагт ам гэх газраас боржин чулуу олборлож байсан. Сумын төвөөс

хойш орших Агтын даваа гэх газар төмөр, цагаан тугалга, нүүрсний илрэл бий. Мөн Баянцогт

сумын төвөөс баруун урагш, их замын хойхно орших Бурхантын Хөтөл уул нь алтны илрэлтэй

(Шагдар.Ш, 2007). Мөн сумын Сарлаг баг болон сумын төвд хаягдал төмөрлөг боловсруулах

үйлдвэр ажилладаг. Сумын төвийн зүүн урд хэсгийн Хонгорын тал, Гэдгэр, Яргайт орчмын

газруудаар метал биш түүхий эд тархсан байдаг. Мөн сумын төвийн зүүн талаар Дунд уртын

гол урсдаг байсан ба одоогоор ширгэж татарсан тул сумын иргэд голын эргээс хайрга, элс

зэргийг зөөвөрлөн байшин барилга барих болон блок шахах зэргээр аж ахуйдаа ашигладаг.

Таних тэмдэг

500-с доош

500-1000 м

3000-4000 м

4000-6000 м

МАСШТАБ 1:500000

10

Зураг 1.3.2 Геологийн хэв шинж ба ашигт малтмал

1.3.4. Тектоникийн хэвшлүүд

Тектоникийн хавтан буюу хотгор гүдгэрийн орчин үеийн хөгжилтийн ерөнхий төрх байдал нь

геологийн түүхэн урт хугацаанд дэлхийн дотоод, гадаад хүчин зүйлсийн хавсарсан үйл

ажиллагааны үр дүнд бүрэлдэн тогтдог. Дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр газрын гадарга дээр

уул, нуруу тогтох болон хонхор, хотгор газрууд үүсдэг бол гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр

газрын гадарга дээрх байгалийн элементүүд эвдэрч, элэгдэн өгөршилд ордог (Санжмятав.З,

2007). Баянцогт сумын хойд хэсгийн Цагаан чулуут, Цагаан нэхийт, Давааны ар, Ноѐн уул,

Мойлтын ам зэрэг газруудаар боржин чулуулаг, нутгийн төв болох Өлийн хөтөл, Банзын

хөтөл, Сонор хайрхан, Долоон чавганц болон баруун хэсгийн Сэртэн, Марзан харын тал,

Талын таван, зүүн хэсгийн Жирмийн хөндий, Цагаан хөтөл, Хайртхан өндөр уул орчмын

газруудаар доод эрт төрмөлийн, зүүн урд хэсгийн Гэдгэр, Яргайт орчмын газруудаар дээд

рифей тектоникийн хавтангууд байрлажээ.

Зураг 1.3.4. Тектоникийн хэвшлүүд

Таних тэмдэг

Геологийн хэв шинж

T3-J1 Гранадорит, боржин, лейко

боржин, литий-фторт, боржин,

граносиенит, сиенит, шүлтлэг

орчин

V -E1 Венд кембрийн галавын

доод нэгтгэлгээ

QII-III Дунд, дээд нэгтгэлгээ

E2-O1 Кембрийн галвын дунд

ба дээд нэгтгэлгээ

Ашигт малтмал

Алт

Метал биш түүхий эд

МАСШТАБ 1:500000

Таних тэмдэг

Боржин чулуулгийн

нэгдэл

Доод эрт төрмөлийн

Дээд рифей- кембрийн

МАСШТАБ 1:500000

11

1.3.5. Дөрөвдөгчийн хурдасны тархалт

Баянцогт сумын баруун хойд хэсгийн Наньд, Эрдэнэтогтох болон хойд хэсгийн Цагаан нэхийт,

Давааны ар, Ноѐн уул, Мойлтын ам орчим мөн зүүн талын Цагаан хөтөл, Хайртхан өндөр уул

орчмын газруудаар дөрөвдөгчийн гаралтай ангилаагүй дефлюкцийн, десерпцийн, делювийн,

колювийн хурдсууд, төв хэсгийн Өлийн хөтөл, Банзын хөтөл, Сонор хайрхан, Долоон цавганц

болон зүүн хэсгийн Жирмийн хөндий орчмын газруудаар дээд дөрөвдөгчийн орчин үеийн

хурдас, өмнө хэсгийн Гэдгэр, Их Улаангозгор, Аргалын уул г.м газруудаар болон зүүн хойд

хэсгийн Гуна хайрхан, Хонгорын хөндий, Элгэн хад орчмын газруудаар дөрөвдөгчийн

ангилаагүй элювийн, дефлюкцийн, десерпцийн, делювийн хурдсууд тархсан байна.

Зураг 1.3.5. Дөрөвдөгчийн хурдасны тархалт

1.3.6. Газар чичирхийллийн муж, галт уулшил

Баянцогт сум нь газар чичирхийллийн мужлалтын MSK-64 шатлалын баллаар 7 болон 8 балл,

Рихтерийн шатлалаар 6.0-6.5 магнитудын бүсэд хамаарагддаг.

1979 онд 4 баллын хүчтэй газар хөдлөлт болж байсан.

Зураг 1.3.6. Газар чичирхийллийн муж

Таних тэмдэг

Дөрөвдөгчийн

Ангилаагүй хурдас

Дээд дөрөвдөгчийн

орчин үеийн хурдас

Дөрөвдөгчийн

элювийн, делювийн

ангилаагүй хурдас

МАСШТАБ 1:500000

Таних тэмдэг

7 балл

8 балл

6.0-6.5

магнитус

МАСШТАБ 1:500000

12

1.3.7. Цэвдгийн тархалт

Баянцогт сумын нийт нутгаар улирлын цэвдэг чулуулаг тархжээ. Сумын зүүн хэсгийн Цагаан

хөтөл, Жирмийн хөндий г.м газруудаар хажуу газар ба ус хагалбарын цэвдэг тархсан бөгөөд

жилийн дундаж температур 00С-ээс 3

0C, улирлын хөлдөлтийн гүн 2.5-4.5 м байна. Мөн баруун

хэсгийн Сэртэн, Марзан хар, Боролзой, Талын таван орчмын газрууд болон урд хэсгийн Их

Улаангозгор, Гавал толгой орчмын багахан газраар хажуу газар ба ус хагалбарын цэвдэг

тархсан бөгөөд жилийн дундаж температур нь 30С-ээс 10

0C, улирлын хөлдөлтийн гүн 2.0-4.0 м

болно. Баруун хэсгийн Сэртэн, Марзан хар, Боролзой, Талын таван болон зүүн хэсгийн Цагаан

хөтөл, Хайртхан Өндөр уул, Жирмийн хөндий орчмын газруудаар хажуу газар ба ус

хагалбарын цэвдэг жигд тархсан бөгөөд энэхүү цэвдэг нь жилийн дундаж температур, улирлын

хөлдөлтийн гүн зэргээрээ өөр байгаа учраас хоѐр өөрөөр дүрслэгджээ. Сумын баруун хойд

хэсгийн Гуна хайрхан, Алтан шивэртий болон баруун урд хэсгийн Гэдгэр, Яргайт орчмын

багахан газарт хөндий хотгорын ѐроолын цэвдэг тархсан ба жилийн дундаж температур 00С-ээс

20C, улирлын хөлдөлтийн гүн 3.0-4.5 м юм.

Зураг 1.3.7. Цэвдгийн тархалт

1.4. УУР АМЬСГАЛ

1.4.1. Уур амьсгал

Уур амьсгалыг бүрдүүлэгч олон хүчин зүйлсийн дотроос нарны цацраг, агаарын орчил урсгал,

байгалийн газарзүйн нөхцөл чухал юм. Эдгээрийн харилцан үйлчлэлийн нөлөөгөөр тухайн

газар орны уур амьсгалын нөхцөл бүрэлдэн тогтоно. Манай орон Төв Азийн хойт, уулархаг

хэсгийг эзлэж дэлхийн бөмбөрцөгийн хойт хагасын дундад өргөргүүдэд багтан оршдог учраас

уур амьсгалын ерөнхий ангилалын хувьд “Сэрүүн бүс”-д хамаарна (Санжмятав.З, 2007).

Баянцогт сум нь уур амьсгалын хувьд хуурай

сэрүүн зун, хахир өвөлтэй. Графикт Баянцогт

сумын 4-р сараас 10-р сар хүртлэх агаарын

температур болон хур тунадасны дундаж

үзүүлэлтийг үзүүллээ.

Зураг 1.4.1. Агаарын температур болон хур тунадасны нэгдсэн график

Таних тэмдэг

Хажуу газар ба ус хагалбарын

цэвдэг

Хөндий хотгорын ѐроолын

цэвдэг

Хажуу газар ба ус

хагалбарын цэвдэг

МАСШТАБ 1:500000

-50

0

50

100

IV V VI VII VIII IX X сар

Агаарын темератур 0С Хур тунадасны хэмжээ мм

13

1.4.2. Нарны нийлбэр цацраг (жилээр)

Агаар, усан мандал болон газар дэлхийд үүсэж, хөгжиж байдаг байгалийн процессын эх булаг

нь нарны эрчим хүч юм. Аливаа орны уур амьсгалыг бүрдүүлж байгаа анхдагч үндэс нь нарны

илч учраас нарнаас цацран ирж байгаа туяат энерги агаар мандлын дулааны солилцоо, агаарын

урсгалуудын шилжилт зэрэг уур амьсгалыг бүрдүүлэх бусад хүчин зүйлст шууд нөлөөлнө.

Газрын гадаргад ирж байгаа нарны цацрагын хэмжээ, түүний шингэц зэрэг нь олон төрлийн

шалтгаанаас болж газар бүхэнд харилцан адилгүй байдаг бөгөөд энэ чанараараа газар нутаг

бүрт уур амьсгал өөр өөр байх нөхцлийг бүрдүүлнэ (Санжмятав.З, 2007). Баянцогт сумын

хувьд нарны нийлбэр цацраг жилийн турш нийт нутгаар 1200-1300 кВ*цаг/м2 байна. Нарны

нийлмэл цацраг жилд 4500-5000 МДЖ/м2

байна. Өдрийн урт улирлаасаа хамааран хавар 8-9

цаг, зун 9-10 цаг, намар 7-8 цаг, өвөл 6-7 цаг үргэлжилдэг байна

Зураг 1.4.2а. Нарны нийлбэр цацраг, жилээр

Цэлмэг болон бүрхэг өдрийн тоо нь улирал

бүр өөр өөр байна. Цэлмэг өдөр жилд 30 өдөр

байгаа бол бүрхэг өдөр жилд 20 өдөр байна.

Баянцогт сумын хувьд цэлмэг өдөр өвлийн

улиралд их, хаврын улиралд бага байхад

бүрхэг өдөр зуны улиралд их, өвлийн

улиралд бага байна (БНМАУ-ын уур амьсгал,

гадаргын усны нөөцийн атлас1985).

Зураг 1.4.2б Цэлмэг болон бүрхэг өдрийн дундаж тоо

1.4.3. Агаарын температурын жилийн явц

Агаар мандлын дулааны горим бол агаар мандал дахь температурын хуваарилалт, хувьсал

өөрчлөлтийн явцаар тодорхойлогдох бөгөөд энэ нь тухайн газар нутгийн уур амьсгалын үндсэн

элемент болох бөгөөд хүрээлэн буй орчны хоорондох дулааны солилцоогоор илэрдэг зүй

тогтолтой. Газрын гадаргад жилийн туршид ирэх нарны цацрагийн хэмжээ өөр өөр байх учраас

температур өвөл бага, зун нь их байдаг. Үүнтэй уялдан газрын гадаргын орчны агаарын

температур мөн нэгэн адил жилийн турш өөрчлөгдөж байдаг онцлогтой. Энэхүү өөрчлөлт нь

өвөл 1-р сард хамгийн бага хэмжээнд, 7-р сард дээд хэмжээндээ хүрч цаашид буурах хандлага

илрэх бөгөөд жилийн турш дах ийм хэлбэлзлийг агаарын температурын жилийн явц гэнэ

(Санжмятав.З, 2007). Баянцогт сумын агаарын жилийн дундаж температур нь хойд хэсгээрээ -

60С-ээс -4

0С, харин урд хэсгээрээ -4

0С-ээс -2

0С байна.

0

5

10

15

20

Өд

ри

йн

тоо

(Улирал)

Бүрхэг

Цэлмэг

МАСШТАБ 1:500000

Таних тэмдэг

Нарны нийлбэр цацрагийн жилийн дундаж

(кв цаг/м2)

1200-1300 кв цаг/м2

14

Зураг 1.4.3.а. Агаарын температурын жилийн явц

Баянцогт сумын агаарын дундаж температур

1-р сар болон 12-р сард хамгийн хүйтэн байх

бөгөөд 7-р сард хамгийн дулаан байдаг байна

(БНМАУ-ын уур амьсгал, гадаргын усны

нөөцийн атлас1985). Энэ нь тус сумын

байрлал, нарны тусгалын өнцөг зэргээс

шалтгаалдаг.

Зураг 1.4.3б. Агаарын дундаж температур

1.4.4. Хур тунадас

Манай орон гадаад далай тэнгисээс алслагдсан далайн төвшнөөс дээш ихээхэн өргөгдсөн

өндөр уул, нуруугаар хүрээлэгдсэн, Ази тивийн гүнд оршдог зэрэг нь хур тунадас багатай, эх

газрын уур амьсгалтай болох нөхцлийг бүрдүүлжээ (Санжмятав.З, 2007). Баянцогт сумын

хувьд хур тунадас жилийн турш нутгийн баруун хэсэг болох Талын таван, Сэртэн, Марзан

харын тал мөн төв хэсгийн Сонор хайрхан, Өлийн хөтөл, Банзын хөтөл, Гуна хайрхан болон

зүүн хэсгийн Цагаан хөтөл, Жирмийн хөндий, зүүн урд хэсгийн Гэдгэр, Яргайт, Хонгорын тал

орчмын нутгуудаар 200-250 мм, хойд хэсгийн Халзангийн энгэр, Цагаан нэхийт, Наньдын

даваа болон зүүн хойд хэсгийн Давааны ар, Хайртхан Өндөр уул орчмын зарим газраар 300-

400 мм, өмнөд хэсгийн Их Улаангозгор, Гавал толгой орчмын багахан газраар 250-300 мм

унадаг байна. Хур тунадас 300-400 мм унаж буй Халзангийн энгэр, Цагаан нэхийт, Наньдын

даваа, Давааны ар, Хайртхан Өндөр уул зэрэг газрууд нь уулархаг сумын иргэдийн намрын

улиралд хадлан бэлтгэдэг газрууд байна. Нийт унах хур тунадасны ихэнх нь дулааны улиралд

унадаг. Тогтвортой цасан бүрхүүл 11-р сарын 21-ээс 12-р сарын 1 хүртэлх хугацаанд тогтдог

бол цасан бүрхүүл 3-р сарын 1-ээс 3-р сарын 11-ны хооронд ханзарч эхлэдэг байна. Тогтвортой

цасан бүрхүүлтэй өдрийн тоо 50-100 хоног бөгөөд цасан бүрхүүлийн дундаж зузаан 5-10 см

ажээ.

Таних тэмдэг

Агаарын жилийн дундаж

температур (0C)

-40С -2

-60С -4

МАСШТАБ 1:500000

-30

-20

-10

0

10

20

30

I II III IV V VI VII VIII IX X XI XII

ТЕ

МП

ЕР

АТ

УР

t0

(Сар)

15

Зураг 1.4.4а. Хур тунадас

Баянцогт сумын хур тунадасны дундаж хэмжээг 4-

р сараас 10-р сарын дунджаар авч үзэхэд

тунадасны нийлбэр хэмжээ 230 мм байна. Хур

тунадас хамгийн их унах үе нь 7-р сард 70 мм

байна. Харин 4-р сард 7 мм, 10-р сард 8 мм унадаг

болно (БНМАУ-ын уур амьсгал, гадаргын усны

нөөцийн атлас1985).

Зураг 1.4.4б. Хур тунадасны хэмжээ

1.4.5. Агаарын чийг

Агаар мандал, усны уурын үндсэн тэжээл нь далай, тэнгис, нуур, гол мөрөн, мөс, ургамал,

газрын гадарга зэргээс тасралтгүй байнга ус уурших процесс юм. Агаарын чийгийн хэмжээ

усны ба газрын гадаргаас хэдий хэмжээний ус ууршилтын явцаар агаарт дэгдэн гарч байгаа

хэмжээгээр тодорхойлогдоно (Санжмятав.З, 2007). Баянцогт сумын агаарын харьцангуй

чийгийн дундаж 1-р сард 70-80%, 4-р сард 40-50%, 7-р сард 60-70%, 10-р сард 50-60% байдаг

байна. Дутмаг чийг 1-р сард 0,1-0,3 мб, 4-р сард 3-4 мб, 7-р сард 6-7 мб, 10-р сард 2-3 мб байна.

Харьцангуй чийг 40%-80%-ийн хооронд байх

бөгөөд хамгийн их үе нь 1-р сард 75%,

хамгийн бага байх нь 4-р сард 45% байна

(БНМАУ-ын уур амьсгал, гадаргын усны

нөөцийн атлас1985).

Зураг 1.4.5. Агаарын харьцангуй чийг

1.4.6. Агаарын даралт, салхи

Агаарын даралт газрын гадарга дээр жигд бус хуваарилагдсанаас болж салхи буюу агаарын

урсгал үүсч тэр нь дулаан хүйтэн, чийг, цас, бороо гэх мэт олон үзэгдлийг нэг газраас нөгөөд

зөөж байдгийн хувьд агаарын даралт уур амьсгалын чухал элемент болдог. Манай орны

газарзүйн онцлог, динамик хүчин зүйлсийн нөлөөгөөр тус орны нутгаар эсрэг циклон тогтдог

Таних тэмдэг

Хур тунадасны жилийн дундаж

хэмжээ (мм)

200-250мм

250-300мм

300-400мм

МАСШТАБ 1:500000

0

20

40

60

80

IV V VI VII VIII IX X

ММ

(САР)

0

50

100

I IV VII X

(Хув

ь)

(Сар)

16

(Санжмятав.З, 2007). Баянцогт сумын агаарын жилийн дундаж даралт 846-848 гПа, салхины

дундаж хурд 4-6 м/с байх ба 1-р сарын агаарын дундаж даралт нийт нутгаар 846-848 гПа,

салхины дундаж хурд 2-4 м/с байна. Харин 7-р сарын агаарын дундаж даралт 842-844 гПа,

салхины дундаж хурд 2-4 м/с юм. Шороон шуургатай өдөр жилд 10 орчим хоног байх ба

салхины дундаж хурд нь 10 м/с-ээс 20 м/с байдаг байна. Цасан шуургатай өдөр жилд 5 орчим

хоног байх бөгөөд салхины хурд 5м/с-ээс 10 м/с байна. Явган цасан шуургатай өдөр жилд 5

орчим хоног байх ба салхины хурд 5 м/с-ээс 10 м/с байдаг байна.

Салхины дундаж хурд 4-р сард хамгийн их буюу

5 м/с байна (БНМАУ-ын уур амьсгал, гадаргын

усны нөөцийн атлас1985). Энэ нь хаврын

хавсарганы үетэй давхцаж байна.

Зураг 1.4.6. Салхины дундаж хурд

1.5. УСЗҮЙН СҮЛЖЭЭ

1.5.1. Гадаргын ус

Манай орон ус зүйн сүлжээний хувьд Төв Азийн гадагш урсгалгүй ай сав, Номхон далайн ай

сав, Хойд мөсөн дөлайн ай сав гэсэн гурван том ай савд багтах ба Баянцогт сум нь ус зүйн

сүлжээний хувьд Хойд мөсөн далайн ай савд хамрагдана. Сумын хойд хэсгийн Улаан шивэрт,

Бөгтөр нарст, Бугын толгойт, Гуна, Их булаг зэрэг газруудаар жижиг гол, горхи урсдаг. Мөн

сумын хойд хэсгийн Их дөхөм гэх газар ширгэдэг горхи урсдаг ба горхины их дээр нутгийн

иргэд ховооддог худаг буюу гар худаг байгуулан түүнээсээ малын ус болон ундны усаа

залгуулдаг.

Баянцогт сумын усны температурыг 4-р сар, 7-р сар, 9-р

сарын дунджаар авч үзэхэд 4-р сард 20С, 7-р сард 12

0С,

9-р сард 90С байна (БНМАУ-ын уур амьсгал, гадаргын

усны нөөцийн атлас1985).

Зураг 1.5.1. Усны дундаж температур

Жижиг голуудын уулзвар дээр далан босгож “Дунд-Урт” хэмээх жижиг хиймэл нуур

тогтоосон. Мөн Жирмийн хөндийд Жирмийн цагаан нуур гэх ширгэдэг жижиг нуур байдаг.

Шар усны үер 4-р сарын 11-ээс 4-р сарын 21-ны хооронд эхлэж, 5-р сарын 21-ээс 6-р сарын 1-

ны хооронд дуусдаг байна.\

1.5.2. Рашаан

Газрын гүний эрдэсийг шингээсэн өвчин эмгэгийг илааршуулахад тустай байгалийн ундарга

усыг рашаан гэдэг. Манай орны хувьд:

1. Нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааны муж

0

2

4

6

I IV VII X

М/с

ек

сар

0

5

10

15

IV VII IX

0c

Сар

17

2. Цахир хүчилтэй халуун рашааны муж

3. Эрдэсжилт ихтэй хүйтэн рашааны муж

4. Шилжилтийн муж гэсэн дөрвөн муж ялгардаг.

Баянцогт сум нь нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааны мужид багтах ба нүүрсхүчлийн хийтэй

хүйтэн рашаан нь найрлагандаа гидрокарбонат агуулсан байдаг. Баянцогт сумын төвөөс зүүн

хойш орших Элгэн хадны өвөрт “Ламын агуй”-н хүйтэн рашаан гэх жижиг рашаан байдаг.

1.6. ХӨРС

1.6.1. Хөрсний хэв шинж

Монгол орны газарзүйн байршлын хувьд Дорнод Сибирийн цэвдэгт тайгаас Төв Азийн хуурай

цөлд шилжих завсрын нутгийг эзлэх тул байгалийн нөхцөлийн ялгаа маш эрс тэс, нөгөө талаар

гадаргын төрх байдал жигд биш өндөр нам уул нуруу, хотос хонхор, ухаа гүвээ, хяр толгод,

хөндий хоолой, нүд алдам тал газар хосолсон учраас хөрсөн бүрхэвчийн бүтэц, бүрэлдэхүүн

ихээхэн ярвигтай, олон янзын өвөрмөц маягийн хөрс үүсэж хөгжих нөхцөл бүрджээ. Монгол

орны хөрсийг уулын хөрс, тал хөндийн хөрс гэсэн хоѐр том бүлэгт хуваадаг (Доржготов.Д,

2003). Баянцогт сумын хувьд уулын хөрсний бүлэгт багтах ба хэв шинжийн хувьд уулын

хүрэншороон хөрсний ангилалд багтаж байна. Мөн сумын хөрсний бүрэлдэхүүнийг дэд хэв

шинжээр нь харвал:

1. Карбонатгүй ба бага карбонаттай хүрэншороон хөрс

2. Нунтаг карбонатлаг хар хүрэн хөрс

3. Нунтаг карбонатлаг хүрэн хөрс

4. Нугат ойн гүн хөлдөмтгий хөрс ялгарч байна.

Сумын хойд хэсгийн Давааны ар, Цагаан нэхийт, Ноѐн уул орчмын нутгаар нунтаг карбонатлаг

хүрэн хөрс тархсан байна. Мөн хойд хэсгийн Гуна хайрхан, Элгэн хад орчмын багахан хэсгээр

нугат ойн гүн хөлдөмтгий хөрс, төв хэсгийн Сонор хайрхан, Өлийн хөтөл, Банзын хөтөл болон

зүүн хэсгийн Хонгорын тал, Цагаан хөтөл, Жирмийн хөндий орчмоор карбонатгүй ба бага

карбонаттай хүрэншороон хөрс, баруун урд хэсгийн Талийн таван, Марзан харын тал орчмоор

нунтаг карбонатлаг хар хүрэн хөрс тархжээ. Баянцогт сумын нутгаар хамгийн их тархсан

карбонатгүй ба бага карбонаттай хүрэншороон хөрс нь:

Монгол орны хойд хэсгийн дундаж өндөр ба намавтар уулсын орой хяр, энгэр хажууд

голчлон тархсан

Нийт нутгийн 1.5 %-тай тэнцэх талбайг эзэлдэг

Ялзмаг багатай, тод бор өнгөтэй, метаморф (хувирмал) шинжтэй хөрс юм.

Зураг 1.6.1. Хөрсний хэв шинж

МАСШТАБ 1:500000

Таних тэмдэг

Нугат ойн гүн хөлдөмтгий хөрс

Нунтаг карбонатлаг хар хүрэн

Карбонатгүй ба бага

карбонаттай хүрэншороон хөрс

Нунтаг карбонатлаг хүрэн

18

1.6.2. Цөлжилт

Цөлжилт нь байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажиллагааны олон талт нөлөөнөөс

хамаардаг учир цөлжилтийн нийтлэг нэгдсэн тодорхойлолт гаргахад нилээд хүндрэлтэй байдаг

ба орчин үед цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцээс гаргасан тодорхойлолтыг илүү

баримтлах болжээ. Тус конвенцид зааснаар “ Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа

хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай, заримдаг хуурай, хуурайвтар, чийг

дутмаг нутаг оронд газар орчин доройтохыг цөлжилт гэнэ” гэж тодорхойлсон байдаг.

Цөлжилтийг

1. Доройтол илрээгүй

2. Сул

3. Дунд зэрэг

4. Хүчтэй

5. Нэн хүчтэй гэсэн 5 зэрэглэлд хуваадаг байна (БНМАУ-ын уур амьсгал, гадаргын усны

нөөцийн атлас1985).

Баянцогт сумын хойд хэсгийн Халиугчин, Хадын даваа, Наньд, Халзангийн энгэр, Агтын

даваа, Налгар уул орчмоор доройтол илрээгүй ба бусад хэсгээр цөлжилтийн зэрэг сул

илэрсэн болно.

1.7. УРГАМАЛ

1.7.1. Ургамалшилт

Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, гадарга нь хотгор гүдгэрийн ихээхэн ялгаатай. Ази

тивийн төв хэсэгт, эх газрын эрс тэс уур амьсгалтай учраас ургамлын аймгийн бүрдэл, хөгжил

нь Тураны цөл, Казахстаны хээр, Дундад Азийн уулсийн ургамлын газарзүйн нөхцөлтэй нягт

холбоотой ажээ. Тус орны уулархаг хойд хэсэг ба урд талын хээр, говийн хэсэгт ургамлын

зүйлийн бүрэлдэхүүн, тархалт өөр хоорондоо харилцан адилгүй байдаг нь ургамлын аймгийн

онцлог шинж юм. Монгол орны ургамлын аймгийн өнөөгийн төрх байдал үүсч, хөгжихөд,

гуравдагч галавын сүүлч, дөрөвдөгч галавын эхээр болсон тектоникийн шинэхэн хөдөлгөөн

түүний үр дүнд өөрчлөгдсөн уур амьсгалын нөхцөл онцгой нөлөө үзүүлсэн гэж үздэг

(Санжмятав.З, 2007). Баянцогт сумын нутгаар уулын тайгархаг ой болон алаг өвст-бутлаг үетэн

ба бутлаг алаг өвст хээр, бутлаг үетэн хуурай хээрийн ургамлууд тархжээ. Сумын хойд хэсгийн

зарим газар буюу Наньдын даваа, Халзангийн энгэр, Цагаан нэхийт болон баруун хэсгийн

Сэртэн, Боролзой орчмын багахан газраар улалж-бавран-алаг өвст, тэрэлж-алирс-алаг өвст,

нарсан ой ба түүний оронд ургасан хусан ой тархсан. Баруун урд хэсгийн Талын таван орчмын

багахан хэсгээр харгана бүхий шарилж-жижиг бутлаг үетэн-хялганат ургамал, төв хэсгийн

Сонор хайрхан, Долоон чавганц, Өлийн хөтөл болон зүүн хэсгийн Хонгорын тал, Жирмийн

хөндий орчмын зарим газраар баялаг алаг өвст, улалж биелэг өвст үе, нугын алаг өвст үетэн,

урд хэсгийн Их Улаангозгор, Яргайт, Сэртэн орчмоор чулуусаг алаг өвст хялганат ургамал

тархсан байна. Эмийн ургамлаас таван салаа, сөд, царван, газрын хаг, нохойн хошуу, аньсны

навч ургадаг.

19

Зураг 1.7.1. Ургамалшилт

1.7.2. Ой

Манай орны ой нь Сибирийн ойн нөлөөгөөр бүрэлдэн тогтсон бөгөөд ойг бүрдүүлэгч үндсэн

төрлийн мод нь Сибирь шинэс юм. Ой өндөр уул нуруудад босоо бүслүүрийг үүсгэдэг бөгөөд

манай орны ойн сан 140 гаруй зүйлийн мод, сөөгнөөс бүрдэж нутаг дэвсгэрийн 8 орчим хувийг

эзлэж шинэс, хуш, нарс, гацуур, жодоо зэрэг шилмүүст, хус, улиас, улиангар, хайлаас зэрэг

навчит, заг зэрэг найлзуурт мод ургадаг (Санжмятав.З, 2007). Эдгээрээс Баянцогт сумын зүүн

хойд хэсгийн Давааны ар, Мойлтын ам орчмын газраар ой үүсгэгч голлох мод ургасан байна.

Мөн төвийн болон зүүн хойд хэсгийн зарим нутгаар сарьдаг орчмын шинэсэн ойтой. Үүнээс

гадна нутгийн хойд хэсгийн Цагаан нэхийт, Шаазгайт, Халиугчин, Наньд, Хадын даваа

орчмын уулсууд нь улиас, нарс, хус, гацуур ойтой. Эдгээр уулсуудаар гүзээлзгэнэ, аньс, мойл,

нохойн хошуу зэрэг жимсүүд ургадаг. Нутгийн иргэд болон зэргэлдээх сумын иргэд

зөвшөөрөлгүй мод бэлтгэх ажил сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа.

Зураг 1.7.2. Ой

1.8. АМЬТНЫ АЙМАГ

1.8.1. Түгээмэл мэрэгчид

Баянцогт сумын нийт нутгаар үлийн цагаан оготно тархсан ба нутгийн хойд хэсгийн

Халиугчин, Цагаан нэхийт, Цагаан чулуут, Дөхөмийн хөндий, Давааны ар орчмын газруудаар

сийрэг, өмнөд хэсэг болох Тавангийн тал, Гэдгэр, Яргайт, Сэртэн орчмоор шигүү тархсан

байна. Өмнөд хэсгээр үлийн цагаан оготно шигүү тархсан байгаа нь нутгийн өмнөд хэсгийн

Таних тэмдэг

Улалж-бавран-алаг өвст, тэрэлж-

алирс-алаг өвст, нарсан ой ба түүний

оронд ургасан хусан ой

Баялаг алаг өвст, улалж биелэг өвст

үе, нугын алаг өвст үетэн

Чулуусаг алаг өвст хялганат

Харгана бүхий шарилж- жижиг

бутлаг үетэн-хялганат

МАСШТАБ 1:500000

Таних тэмдэг

Ой үүсгэгч голлох мод

Сарьдаг орчмын

шинэсэн ой

МАСШТАБ 1:500000

20

Тавангийн тал, Сэртэн, Яргайт, Гэдгэр орчмоор газар хагалж тэжээлийн ургамал их хэмжээгээр

тариалдагтай холбоотой юм.

Зураг 1.8.1. Түгээмэл мэрэгчид

1.8.2. Агнуурын мэрэгчид ба туулай хэлбэртэн

Баянцогт сумын баруун хэсгийн Наньд, Хадын даваа, Боролзой орчмоор монгол тарвага, зүүн

хэсгийн Хонгорын тал, Хайртхан Өндөр уул орчмоор урт сүүлт зурам, чандага, хэрэм, жирх

тархсан байна. Тарвага элбэг тархсан боловч сүүлийн жилүүдэд хууль бусаар их агнаж байгаа

учраас тоо толгой нь цөөрсөөр байгаа.

Мөн Баянцогт сумын нутагт чоно, зэрлэг гахай, үнэг, үмхий хүрнэ, хярс, буга, зээр, шилүүс,

мануул зэрэг ан амьтад байдаг. Өвлийн улиралд чоно элбэгшдэг тул сумын иргэд нийлэн

чонын анд гардаг.

Зураг 1.8.2. Агнуурын мэрэгчид ба туулай хэлбэртэн

1.9. ЛАНДШАФТ, БАЙГАЛИЙН МУЖЛАЛ

1.9.1. Ландшафтын хэв шинж

Баянцогт сум нь ландшафтын хувьд уул, тал, хотгорын ангид багтаж байна. Сумын хойд

хэсгийн Халиугчин, Цагаан нэхийт, Давааны ар, Наньд, Хадын даваа зэрэг нь ойн дундаж

өндөр уулын (1500-2500 м) дэд ангийн эвдрэл элэгдлийн хэрчигдэлтэй ландшафт, төв хэсгийн

Өлийн хөтөл, Банзын хөтөл, Долоон чавганц, Сонор хайрхан, Гуна хайрхан, Ноѐн уул орчим нь

МАСШТАБ 1:500000

Таних тэмдэг

Сийрэг ба шигүүвтэр

тархсан

Шигүү тархсан

МАСШТАБ 1:500000

Таних тэмдэг

Монгол тарвага

Урт сүүлт зурам

Чандага, хэрэм,

жирх

21

нам уулын (1500 м-ээс доош) дэд ангийн умард хуурай хээрийн, хуурай хээрийн бага

хэрчигдэлтэй элэгдэл эвдрэлийн ландшафт зонхилжээ. Сумын өмнөд хэсгээр (Яргайт, Гэдгэр,

Их Улаангозгор) хуурай хээрийн умард хуурай хээрийн бага хэрчигдэлтэй ландшафт, зүүн

хэсгээр (Цагаан хөтөл, Баруунбор уул) ойн дундаж өндөр уулын (1500-2500 м) дэд ангийн

хуурай хээрийн, умард хуурай хээрийн эвдрэл элэгдлийн хэрчигдэлтэй гандуувтар ландшафт

зонхилж байна. Мөн зүүн талын багахан хэсгээр (Хайртхан өндөр уул,) ойн дундаж өндөр

уулын (1500-2500 м) дэд ангийн ойт хээрийн эвдрэл элэгдлийн хэрчигдэлтэй ландшафт, зүүн

урд талын багахан хэсгээр (Хонгорын тал, Баруунборын хөндий) өндөрлөг талын (600-1000 м

хүртэл ба түүнээс дээш) дэд ангийн бага хэрчигдэлтэй эвдрэл элэгдлийн ландшафтын хэв

шинж зонхилжээ.

Зураг 1.9.1. Ландшафтын хэв шинж

1.9.2. Байгалийн мужлалт

Монгол орны байгалийн мужлалтыг боловсруулахдаа бие биендээ холбогдон багтах их муж,

муж, дэд муж, район, дэд район гэсэн шатлалаар ялгадаг. Байгалийн мужлалыг тогтоохдоо

түүний байгалийн нөхцөл, хил зааг бүрэлдэн тогтоход хэлбэр, бүтцийн хувьд нэгдмэл

шинжтэйгээс гадна уур амьсгалын бүс, бүслүүрийн бүрдэл, ландшафтын бүтэц бүрэлдэн

тогтох байдлыг тодорхойлогч чийглэг уур амьсгал, хэлбэр бүтэц хоѐрын харилцан үйлчлэлийн

хувьд ч нийтлэг нэгдмэл байдлыг үндэс болгосон байна. Манай орны нутаг дэвсгэр байгалийн

нөхцлийн хувьд Хангай-Хэнтэйн, Төв Азийн өндөрлөг тал, хотгор, уулт, Их Хянганы уулархаг

их муж гэсэн гурван мужид ялгардаг (Санжмятав.З, 2007). Баянцогт сум нь Хангай Хэнтийн

уулархаг их мужийн Орхон, Сэлэнгэ мөрний сав газрын хөмбөн, цулдам уул хотгорын мужийн,

Орхон, Туул голын сав газрын нам уул, хотгор бүхий хуурай хээрийн дэд мужид багтаж байна.

Сумын хойд талын Халиугчин, Цагаан нэхийт орчмын багахан хэсэг болон зүүн талын Цагаан

хөтөл орчмын багахан хэсэг нь алтайн уулын хээрийн дэд мужид багтжээ. Сумын баруун хойд

хэсгийн Наньд, Халзангийн энгэр, хойд хэсгийн Давааны ар, Мойлтын ам, өмнөд хэсгийн

Гэдгэр, Яргайт, Сэртэн, Их Улаангозгор орчмын ихэнх хэсэг болон, төв хэсгийн Өлийн хөтөл,

Банзын хөтөл орчмын зарим газар, зүүн хэсгийн Хайртхан Өндөр уул, Хонгорын хөндий

орчмын зарим хэсэг нь өмнөд хуурай хээр бүхий 10-20% умард хуурай хээрийн дэд мужид, төв

хэсгийн Тавангийн тал болон зүүн урд хэсгийн Баруунборын хөндий орчмын багахан хэсэг нь

өмнөд хуурай хээрийн дэд мужид багтаж байна. Зүүн урд талын Жирмийн хөндий орчмын

ихэнх хэсэг ойт хээрийн дэд мужид багтана.

МАСШТАБ 1:500000

Таних тэмдэг

Ойн дундаж өндөр уулын (1500-2500 м)

эвдрэл элэгдлийн хэрчигдэлтэй

Нам уулын (1500 м-ээс доош) умард

хуурай хээрийн, хуурай хээрийн бага

хэрчигдэлтэй

Хуурай хээрийн умард хуурай хээрийн

бага хэрчигдэлтэй

Ойн дундаж өндөр уулын (1500-2500 м) ойт

хээрийн эвдрэл элэгдлийн хэрчигдэлтэй

Өндөрлөг талын (600-1000 м хүртэл ба

түүнээс дээш) бага хэрчигдэлтэй

Ойн дундаж өндөр уулын (1500-2500 м) д

ойт хээрийн элэгдлийн хэрчигдэлтэй

22

Зураг 1.9.2. Байгалийн мужлал

Дүгнэлт

Төв аймгийн Баянцогт сумын физик газарзүй, тодорхойлолтыг газарүйн байрлал, геологийн

тогтоц, уур амьсгал, ус зүйн сүлжээ, хөрс, ургамал, амьтны аймаг, ландшафт, байгалийн

мужлалт гэсэн есөн бүлгүүдийн хүрээнд хийж гүйцэтгэлээ.

Баянцогт сумын төв “Дунд-Урт” нь Х.Ө 48008

I, ЗУ 105

049

I солбицолд, дунджаар д.т.д 1240-

1400 м өндөрт оршино. Геоморфологийн хувьд нь Төв Азийн геоморфологийн их муж, Орхон

Сэлэнгийн муж, Туулын дэд мужид хамаарагддаг. Нийт нутгаар газрын гадаргын хэрчигдлийн

шигүү их буюу 500-1000 м ажээ. Мөн магмын гаралтай шургамал чулуулаг тархсан байна.

Газар чичирхийллийн 7 болон, 8 баллын мужид хамаарагддаг. Нийт нутгаар улирлын цэвдэг

чулуулаг тархсан. Уур амьсгалын хувьд хуурай сэрүүн зун, хахир өвөлтэй. Уг сум нь ус зүйн

сүлжээний хувьд Хойд мөсөн далайн ай савд хамрагдах ба сумын хойд хэсгийн Халиугчин,

Улаан шивэрт, Бөгтөр нарст, Бугын толгойт, Гуна, Их булаг зэрэг газруудаар жижиг гол, горхи

урсдаг. Сумын хойд хэсгээр нунтаг карбонатлаг хүрэн хөрс тархсан ба мөн хойд хэсгийн

багахан талбайгаар нугат ойн гүн хөлдөмтгий хөрс, төвийн болон зүүн хэсгээр карбонатгүй ба

бага карбонаттай хүрэншороон хөрс, баруун урд хэсгээр нунтаг карбонатлаг хар хүрэн хөрс

тархжээ. Нийт нутгаар уулын тайгархаг ой болон алаг өвст-бутлаг үетэн ба бутлаг алаг өвст

хээр, бутлаг үетэн хуурай хээрийн ургамлууд тархжээ. Байгалийн мужлалтын хувьд Баянцогт

сум нь Хангай Хэнтийн уулархаг их мужийн Орхон, Сэлэнгэ мөрний сав газрын хөмбөн,

цулдам уул хотгорын мужийн, Орхон, Туул голын сав газрын нам уул, хотгор бүхий хуурай

хээрийн дэд мужид хамрагдах өргөн уудам нутагтай сум юм.

МАСШТАБ 1:500000

Таних тэмдэг

Алтайн уулын хээрийн дэд муж

Өмнөд хуурай хээр бүхий 10-

20% умард хуурай хээрийн муж

Өмнөд хуурай хээрийн дэд муж

Ойт хээрийн дэд муж

23

ХОЁРДУГААР БҮЛЭГ. НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ

2.1.Хүн ам.

2.1.1. Хүн амын байршил, нягтшил

Баянцогт сум 1911 оноос Түшээт хан аймаг Илдэн вангийн хошуу, 1923-1931 онд Богд хан

уулын аймгийн “Халиугчин Боролзой уулын хошуу Тамгын газар” улмаар Баянцогт уулаараа

нэрлэн Өвөр дулааны энгэрт 1929 онд байгуулагдсан 86 жилийн түүхэн замналтай Монгол

улсын анхны сум, суурингуудын нэг билээ. Төв аймгийн 27 сумын нэг бөгөөд Улаанбаатар

хотоос баруун тийш 91 км, Зуунмод хотоос баруун хойш 116 км зайд оршино (Шагдар.Ш,

2007). Хүн амын нягтшил 1 км2 талбайд ногдох хүн 2007 оны байдлаар 5-10 хүн болно.

2.1.2. Хүн амын тооны өсөлт

Төв аймгийн Баянцогт сум нь Даргиат, Гуна, Сарлаг гэсэн 3 багтай ба 3 багийн нийт 644 өрхөд

1841 хүн амьдарч байгаагийн 276 сумын төвийн өрх, 368 малчин өрх байна. Баянцогт сумын

хүн амын тоо сүүлийн жилүүдэд буурсаар байгаа юм.

Баянцогт сумын хүн амын сүүлийн 15 жилийн

өсөлтийг харуулсан зурагаас харахад 1999 оноос

хойш сумын хүн амын тоо буурсаар байгаа нь

харагдаж байна. 1999 онд 2901 хүнтэй байсан бол

15 жилийн дотор 2014 он гэхэд 1841 буюу 1060

хүнээр буурчээ. Баянцогт сумын хүн ам ийнхүү

буурч байгаа нь хүн амын ажилын байрний

хүрэлцээгүй байдал, ган зуд болон Улаанбаатар

хоттой ойрхон байдаг зэрэгтэй холбоотой юм.

Сүүлийн 15 жилийн байдлаар 1999 оноос 2014 он

хүртэл Баянцогт сумын нийт хүн ам 63.4%-иар

буурсан байна.

Зураг 2.1.2. Хүн амын тооны өсөлт

2.1.3. Хүн амын ердийн цэвэр өсөлт

Хүн амын төрөгсдийн тооноос нас барагсдын тоог хасч гаргасныг хүн амын ердийн цэвэр өсөлт гэнэ (Авхинсүх.Ж, Содномваанчиг.Г, Амгалан.А, 2009).

Хүснэгт 2.1.3. Хүн амын ердийн цэвэр өсөлт (1000 хүн тутамд)

Он 1999 2002 2005 2008 2011 2013

Төрөлт 53 50 31 38 40 37

Нас баралт 28 18 10 13 14 14

Ердийн цэвэр

өсөлт 25 32 21 25 26 23

Баянцогт сумын 1999 оноос 2013 он хүртэлх 15 жилийн хугацаандах хүн амын төрөлт, нас

баралтын тооноос 1999, 2002, 2005, 2008, 2011, 2013онуудын тооллогын дүнг сонгон авч хүн

ердийн цэвэр өсөлтийг гагахад 1999 онд төрөлт 53, нас баралт 28, 2002 онд төрөлт 50, нас

баралт 18 байгаа ба энэ нь бусад онуудаасаа төрөлт, нас баралт нь их байна. Харин сонгон

авсан онуудаас 2005 онд төрөлт 31, нас баралт 10 буюу төрөлт нас баралт хамгийн бага болно.

Мөн 2002 онд төрөлт нэмэгдэж нас баралт багассантай холбоотойгоор цэвэр өсөлт нэмэгдсэн нь хүснэгтээс харагдаж байна.

0

1000

2000

3000

4000 Хүн ам

Нийт

Эрэгтэй

Эмэгтэй

24

2.1.4. Хүн амын шилжих хөдөлгөөн ба нас хүйсийн бүтэц

Хүн амын шилжих хөдөлгөөн: Нэг улсаас нөгөө улсад буюу нэг газраас нөгөө газар нутагт

нүүдэллэн очиж суурьшихийг хүн амын шилжих хөдөлгөөн гэнэ. Хүн амын шилжих хөдөлгөөн

улс хооронд үүсэж байвал гадаад шилжилт, улс дотроо буюу засаг захиргааны аль нэг нэгжээс

нөгөөд шилжиж байвал дотоод шилжилт гэнэ (Авхинсүх.Ж, Содномваанчиг.Г, Амгалан.А,

2009). Баянцогт сумын хувьд хүн амын дотоод шилжилт ихтэй нутаг юм.

Баянцогт сумын хувьд өнгөрсөн 5 жилийн хугацаан

дахь хүн амын шилжих хөдөлгөөнөөр график

байгууллаа. Уг графикаас харахад 2010 онд нийт

1880 хүн амтай байсны 258 буюу 13.7% нь шилжин

явсан ба өөр бусад сум суурингаас 90 хүн шилжин

ирсэн байна. Харин 2013 онд нийт 1816 хүн амтай

байсны 125 буюу 6.8% нь шилжин явсан ба 85 хүн

шилжин ирсэн нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл

2010 онтой харьцуулахад 2013 оны байдлаар

шилжин явсан хүний тоо 48%-иар, шилжин ирсэн

хүний тоо 80%-иар буурчээ.

Зураг 2.1.4. Хүн амын шилжих хөдөлгөөн

Хүн амын нас хүйсийн бүтэц: Хүн амын газарзүйн нэгэн үзүүлэлт бол хүн амын нас,

хүйсийн бүтэц юм. Энэ үзүүлэлт хүн амын өсөлт, хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинг

дээшлүүлэхэд чухал үүрэгтэй. Баянцогт сум нийт 1816 хүн амтай ба үүнээс эрэгтэй 1013,

эмэгтэй 803 хүн байна. Мөн нийт хүн ам дотор 16 хүртэлх насны хүүхэд 507 буюу нийт хүн

амын 27.9%-ийг эзэлж байна.

2.1.5. Хөдөлмөрийн нөөц, ажиллах хүчний ажил эрхлэлт

Баянцогт сумын хүн амын дийлэнх нь мал аж ахуй, газар тариаланд түшиглэн хөдөлмөр

эрхэлдэг. Баянцогт сумын баруун хэсгийн Сарлаг багийн иргэд, малчин өрхүүд, Зүүн хэсгийн

Гуна багийн иргэд, малчин өрхүүд мал аж ахуй эрхлэдэг бол зүүн хойд хэсгийн Ноѐн уулын

урд бэл, Алагийн үзүүр буюу Дунд-Уртын голын адаг орчмын айл өрхүүд газар тариалан

голлон эрхэлдэг. Сумын төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг цөөн тооны айл өрхүүд байдаг.

Үүнд: Гэрээр оѐдол хийдэг айл 2, хөрөө арам ажиллуулдаг айл 1, блок хийдэг айл 2, дугуй

засвар ажиллуулдаг айл 1, цайны газар ажиллуулдаг айл 2, хүнсний дэлгүүр ажиллуулдаг айл

7, нийтийн караоке ажиллуулдаг айл 1 байна. Эдгээрээс гадна төрийн байгууллага болон

боловсролын байгууллагад ажилладаг иргэд байна. 2013 оны байдлаар хөдөрмөрийн албанд

бүртгүүлсэн ажилгүйчүүд 65, хөдөлмөр эрхлээгүй хүний тоо 228, хөдөлмөрийн насны хүний

тоо 1157 байна. Баянцогт сум нь 2011 онд улсын төсөвт 94 сая төгрөг оруулж мөн ондоо 703 сая төгрөг зарцуулжээ.

2.2 ХӨДӨӨ АЖ АХУЙ

2.2.1. Газар тариалан

1970-аад оны эх гэхэд Баянцогт суманд газар тариаланд ашиглаж болох 50 гаруй мянган га

газартайгаас 28 мянган га эргэлтийн талбайтай, жилдээ 16-17 мянган га газар үр тариа, хүнсний

ногоо тариалж газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослон явуулж байв (Төв аймаг 50

жилд хуудас 37). Баянцогт сумын тариаланчид Атарын 1, 2-р аянд амжилттай оролцож байсан тариаланчид юм. Газар тариалангийн 23231 га талбай (Хэнчяахав.Л, Нордогжав.Д, 2009).

258

64 77

125 90 77 72

2.8

2010 2011 2012 2013

Шилжин явсан хүн ам

Шилжин ирсэн хүн ам

25

Төмс, хүнсний ногоо: Төв аймгийн Баянцогт сумын зүүн

хойд хэсгийн Ноѐн уулын урд бэл, Алагийн үзүүр буюу

Дунд-Уртын голын адаг орчмоор төмс хүнсний ногоо

тариалдаг. Тариалсан хүнсний ногоогоо сумын төвийн

сурагчдын дотуур байр, цэцэрлэг, эмлэгийн хэрэгцээнд

өгөхөөс гадна сумын иргэд болон улсын хэрэгцээнд

нийлүүлдэг. Мөн сумын төвийн иргэд хашаандаа төмс,

хүнсний ногоо тариалж өрхийнхөө хэрэгцээг хангадаг ба

зарим өрх айлууд борлуулж эдийн засгийн иргэлтэнд

оруулдаг.

Зураг 2.2.1. Төмс, хүнсний ногоо

Тэжээлийн ургамал: Баянцогт сумын төвийн баруун урд хэсгийн Тавангийн хөндий, Хонгорын

хөндийн адаг, Марзан харын тал, Сэртэнгийн үзүүр, Боролзойн өврөөр тэжээлийн ургамал буюу овьѐос, улаан буудай, арвай тариалдаг.

2.2.2. Малын тоо төрөл

Баянцогт сум нь таван хошуу малтай ба 2010 онд 75633, 2014 оны тооллогоор 108084 толгой мал тоологдсон байна.

Зураг 2.2.2. 2010 болон 2014 оны 5 хошуу малын тооны өсөлт

Баянцогт сум 2010 онд 75633 толгой мал тоолуулсан ба таван хошуу мал дотор хонин сүрэг тоо

толгойгоороо тэргүүлж байна. Нийт малын дотор тэмээ 73 буюу 0.09%, адуу 6260 буюу 8.2%, үхэр 4641 буюу 6.1%, хонь 38674 буюу 51.1%, ямаа 25958 буюу 34.3%-ийг эзэлж байна.

2014 онд 108084 толгой мал тоолуулсан ба мөн хонин сүрэг тоо толгойгоороо тэргүүлж байна.

Тэмээ 135 буюу 0.1%, адуу 8742 буюу 8.1%, үхэр 8675 буюу 8%, хонь 38674 буюу 51.4%, ямаа

25958 буюу 32.3%-ийг эзэлж байна. 2010 оны зудны жилд малын тоо толгой цөөрсөн ба зудны

дараах жил буюу 2011 оноос эргэн өссөн байна. 2010 оноос 2014 он хүртэл хойш 32451 толгой

малаар өссөн байна.

2.2.3. Мал аж ахуй

Адууны аж ахуй: Баянцогт сум нь 2014 оны байдлаар 8742 толгой адуутай байна. Баянцогт

сумын Сарлаг багийн нутаг буюу сумын баруун хэсгийн Сэртэн, Марзан харын тал, баруун

хойд хэсгийн Хадын даваа, Боролзой, Наньд, Дэлийн ам, Их дөхөм зэрэг газруудаар адуун

сүргийн тоо их байдаг. Учир нь эдгээр нутгаар бэлчээрийн нөхцөл таатай ба гүний худгууд элбэгтэйд оршино. Мөн Баянцогт сум нь хурдан удмын адуу сайтай нутаг болно.

Тэмээ, 73

Адуу, 6260

Үхэр, 4641

Хонь, 38674

Ямаа, 25958

2010 он 75633

Тэмээ, 135

Адуу, 8742

Үхэр, 8675

Хонь, 55614

Ямаа, 34918

2014 он

26

Баянцогт сумын адуун сүргийн 1997 оноос 2014 он

хүртэлх тооллогийн дүнд үндэслэн график байгууллаа.

Графикаас харахад 2000 он болон 2010 он зудны

жилүүдэд адуун сүргийн тоо цөөрсөн, харин зуд

болохын өмнөх болон дараах жилүүдэд адуун сүргийн

тоо өссөн үзүүлэлт харагдаж байна. Мөн сүүлийн

жилүүдэд сумын малчид адуун сүргийнхээ цусыг

сэлбэн эрлийзжүүлэн өсгөж байгаа учраас адуун сүргийн тоо толгой нэмэгдэж байгаа.

Зураг 2.2.3a. Адуун сүргийн тооны өсөлт (Баянцогт сумын ЗДТГ, Статистикийн хэлтэс)

Үхрийн аж ахуй: Баянцогт сум нь 2014 оны байдлаар 8675 толгой үхэр тоолуулсан байна.

Баянцогт сумын нутгаар үхэр сүрэг ерөнхийдөө жигд тархсан. Баянцогт сумын зүүн хэсгийн

Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгтэй хил залгах Хайртхан Өндөр уул орчмын

нутгаар сүүлийн жилүүдэд сүүний чиглэлийн үхрийн фермерүүд үйл ажиллагаагаа явуулж

байгаа. Сумын үхэр сүргийн дийлэнх нь сүү болон махны чиглэлийн үхрүүд байдаг.

Баянцогт сумын үхэр сүргийн 1997 оноос 2014 он

хүртэлх тооллогийн дүнд үндэслэн график

байгууллаа. Графикаас харахад 2000 оны зуд болсноос

хойш 2004 он хүртэл үхэр сүргийн тоо цөөрсөн ба

2004 оноос эхлэн иргэн өссөн нь харагдаж байна. Мөн

2010 оны зуднаас болж буураад эргээд 2014 он хүртэл

эрчимтэй өсчээ.

Зураг 2.2.3б. Үхэр сүргийн тооны өсөлт (Баянцогт сумын ЗДТГ, Статистикийн хэлтэс)

Тэмээний аж ахуй: Баянцогт сум нь 2014 оны байдлаар 135 толгой тэмээтэй байна. Баянцогт

сумын баруун хойд хэсгийн Сарлаг багийн нутаг болох Марзан харын тал, Боролзой орчмын нутгаар тэмээн сүрэгийн дийлэнх нь идээшилдэг.

Баянцогт сумын тэмээн сүргийн 2000 оноос 2014 он

хүртэлх тоонд үндэслэн график байгууллаа.

Графикаас харахад 2000 оноос хойш тэмээн сүргийн

тоо өссөн нь харагдаж байна. 2000 онд 2, 2004 онд 8,

2008 онд 20, 2010 онд 73, 2012 онд 74, 2014 онд 135

болж өссөн байна. Баянцогт сумын малчид сүүлийн

жилүүдэд тэмээг зэргэлдээх аймаг сумдуудаас авчран

суурьшуулан өсгөж байна.

Зураг 2.2.3в. Тэмээн сүргийн тооны өсөлт (Баянцогт сумын ЗДТГ, Статистикийн хэлтэс)

Хониний аж ахуй: Баянцогт сум нь 2014 оны байдлаар 55614 толгой хоньтой байна. Сумын

нийт нутгаар хонь өсгөх боломжтой. сумын нутаг Сарлаг багийн төвд ноосны үйлдвэр

ажилладаг ба малчид зуны улиралд ноосоо тушаадаг. Энэ үйлдвэр нь малчдын ноосийг авч

боловсруулан эсгий, ноосон утас хийж борлуулдаг ба мөн хагас боловсруулан түүхий эдээр нь борлуулдаг.

Баянцогт сумын хонин сүрэг сүүлийн 5 жилийн

байдлаар эрчимтэй өсч байгаа нь хагардаж байна. 2010

онд 38674 байсан бол 2014 онд 55614 болж 5 жилийн

дотор 16940 нь толгойгоор өссөн байна. Улаанбаатар

хоттой ойр оршдог учир жилийн 4 улирлын турш

малчид хонины махыг борлуулдаг. Мах, ноосны

чиглэлийн хонь сүүлийн жилүүдэд өсгөж эхлээд байгаа.

Зураг 2.2.3г. Хонин сүргийн тооны өсөлт (Баянцогт сумын ЗДТГ, Статистикийн хэлтэс)

7056 6587 6055 8269

6260 7584 8742

1997 2000 2004 2008 2010 2012 2014

Адуу

6540 4715 2546

6351 4641 6179 8675

1997 2000 2004 2008 2010 2012 2014

Үхэр

2 8 20 73 74

135

2000 2004 2008 2010 2012 2014

Тэмээ

38674 42758 44921 50120 55614

2010 2011 2012 2013 2014

Хонь

27

Ямааны аж ахуй: Баянцогт сум нь 2014 оны байдлаар 34918 толгой ямаатай байна. Сумын

хойд хэсгийн уулархаг нутгаар ямаа өсгөхөд тохиромжтой. Сумын урд болон зүүн урд хэсгийн

Тавангийн тал, Хонгорын тал орчмоор газар хагалж тарай таридаг учраас газрын хөрс суларсан

байдаг болхоор урд хэсгээр ямаа өсгөхөд тохиромжгүй юм.

Баянцогт сумын 2006 оноос 2014 он хүртэлх ямаан

сүргийн тоогоор график байгууллаа. Графикаас харахад

2006 онд 24999 байснаа 2008 онд 42333 болж 17334

толгойгоор өссөн байна. Харин 2010 онд 2008 оныхоос

16348 толгойгоор буурсан байна. Энэ нь 2010 оны

зудтай холбоотой. 2010 оноос хойш эргэн өссөн нь харагдаж байна.

Зураг 2.2.3д. Ямаан сүргийн тооны өсөлт (Баянцогт сумын ЗДТГ, Статистикийн хэлтэс)

2.2.4. Бэлчээрийн даац ба хадлангийн газар

Бэлчээрийн даац: Баянцогт сумын бэлчээрийн нийт 110000 га талбай байна (Хэнчяахав.Л,

Нордогжав.Д, 2009). 2014 оны байдлаар 1 га талбайд 1 толгой мал ноогдож байна.

Хадлангийн газар: Баянцогт сум нь хадлангийн 847 га талбайтай болно (Хэнчяахав.Л,

Нордогжав.Д, 2009). Сумын зүүн хойд хэсгийн Цагаан чулуутын давааны ар, өвөр хэсэг болон

Давааны арын урд өвөр энгэр, баруун хойд хэсгийн Наньдын давааны урд бэлээр хадлангийн

газартай ба сумын иргэд болон малчид намрын цагт хадланд гардаг. 3-р багын малчдын

хадлангийн газар нь сумын баруун хойд хэсгийн Наньдын даваа орчим юм. Харин 1 болон 2-р

багын иргэд сумын зүүн хойд хэсгийн Цагаан чулуутын даваа, Давааны ар орчмын газраар

хадлан хаддаг. Сумын иргэд нийлэн байгуулсан хадлангийн баригад байдаг ба энэ нь хадлан

хадаж сумын иргэд, малчдад борлуулхаас гадна Улаанбаатар хотоор дамжуулан бусад аймаг сумруу борлуулдаг.

2.2.5. Мал аж ахуйн бүтээгдэхүүн

Төв аймгийн Баянцогт сум нь Улаанбаатар хоттой хиллэдэг учир мал аж ахуйн гаралтай

бүтээгдэхүүний борлууллалт ихтэй нутаг юм. Мах, арьс, шир, айраг, сүү, цагаан идээ, ноос

ноолуур, гахайн мах гэх мэт бүтээгдэхүүнүүдийг борлуулж байна. Мал аж ахуйн гаралтай

бүтээгдэхүүн дотроос малын мах, арьс, шир голлон борлуулдаг. Мөн Баянцогт сумын Сарлаг

багийн нутагт ноосний үйлдвэр ажилладаг учир ноос бэлтгэн борлуулж байна. Дөрвөн

улиралын турш мах, арьс шир, намар, өвөл сүү, зун, намартаа айраг, хавартаа ноолуур, зундаа

ноос зэрэг бүтээгдэхүүнийг голчлон борлуулдаг.

2.2.6. Туслах аж ахуй

Баянцогт суманд гахай, тахианы туслах аж ахуй

эрхлэдэг иргэд байдаг. 2014 оны тооллогоор нийт 60

гахай, 164 тахиа тоологджээ. Баянцогт сумын Гуна

багийн иргэд гахай, Даргиат болон Сарлаг багийн иргэд

тахиа өсгөж байна. Тахианы туслах аж ахуй эрхлэгчид

нь сумын төвийн өндөгний хэрэгцээг хангах

боломжтой ба эдийн засгийн үнэ нь Улаанбаатар хотын үнээс хямд буюу 200 төгрөг байдаг.

Зураг 2.2.6. Тахианы аж ахуй

24999

42333

25985 30426

34918

2006 2008 2010 2012 2014

Ямаа

28

2.3. АЖ АХУЙ

2.3.1. Хөнгөн аж үйлдвэр

Баянцогт сумын Сарлаг багын төвд “Могол ноос” ноосний үйлдвэр ажилладаг. 2001 онд

байгуулагдсан. Уг ноосний үйлдвэр нь Төв аймгийн баруун хойд хэсгийн сумд буюу Баянцогт,

Угтаалцайдам, Заамар, Лүн зэрэг сумдын малчдын ноосийг худалан авч боловсруулж

дотооддоо эсгий болон ноосон утас ээрдэг ба хагас боловсруулж Улаанбаатар хотоор

дамжуулж гадаадад гаргадаг. Энэхүү ноосний үйлдвэр нь жилийн туршид ажилладаг ба 50

орчим ажилчидтай. Ажилчдын дийлэнх нь Сарлаг багийн иргэд байдаг. Жилд дунджаар 800-

1250 тн хонины ноосыг хөдөө орон нутгаас бэлтгэн 450-600 тн угаасан ноос, 3-4 мянган

ширхэг эсгий үйлдвэрлэж, сум орон нутаг, улсын төсөвт жилд 25-30 сая төгрөгийн орлого оруулдаг.

2.3.2. Хүнд аж үйлдвэр

“Дунд уртын эх” ХХК нь 2006 оноос Баянцогт суманд Хөнгөн цагаан хайлшийг боловсруулж

мотоциклийн обуд, усан онгоцны эд анги үйлдвэрлэх орчин үеийн дэвшилтэт технологи бүхий

анхны хайлш боловсруулах үйлдвэрийг барьж байгуулан ажиллуулж байна. Мөн сумын сарлаг

багт арматур болон барилгын төмөр хйицийн үйлдвэр 2007 оноос эхлэн ажиллуулж байгаа ба уг үйлдвэр нь 100 гаруй ажилтан албан хаагчтай. БНХАУ-аас ажиллах хүч аван ажиллуулдаг.

2.3.3. Барилгын материал, уул уурхайн аж үйлдвэр

Баянцогт суманд сумын иргэдийн хэрэгцээг хангахуйц бага оврын блокний цех ажилладаг. Уг

блокний цехээс сумын иргэд блок авч байшин, хашаа саравч барихдаа ашигладаг. Мөн хөрөө

арамны бичил цех ажилладаг ба энэхүү цехээр сумын иргэд модоо зүсүүлдэг. Сумын төвийн

хажуугаар урсдаг байсан Дунд-Уртын голын татарсан хэсгийн эргээс хайрга авч хэрэглэдэг.

Мөн сумын төвийн баруун хэсгийн Сонор хайрхан уулын бэл орчмоор бага хэмжээний шар

шавартай ба сумын иргэд хэрэгцээндээ ашигладаг.

2.3.4. Түлш, эрчим хүчний аж үйлдвэр

Эрчим хүч: Сумын төвийг гэрэл цахилгаанаар хангадаг под станц нэг байдаг. Уг станц нь

Баянцогт сумыг гэрэл цахилгаанаар хангадаг. Мөн уг станцад Нөхөрлөл сангийн аж ахуй

харъяалагддаг. Сумын төвөөр 35 кв-ын өндөр хүчдэлийн шугам дайрдаг. Цахилгааны шугамд

холбогдсон 24 цагийн тог, цахилгаантай. Сумын төвийн зарим өрх болон малчид нарны эрчим

хүчийг ашиглан тог цахилгаанаа хангадаг. Малчдын дийлэх нь нарны энергээр хэрэгцээгээ

хангадаг ба нарны энерги ашиглан телевизор, гэрэл, хөргөгч, хөлдөөгчөө ажиллуулдаг.

Түлш: Баянцогт сумын зүүн хойд хэсгийн Давааны ар, Мойлтын ам орчмын зарим газар, хойд

хэсгийн Цагаан нэхийт, Шаазгайт, Халиугчин, Наньд, Хадын даваа орчмын уулсууд нь улиас,

нарс, хус, гацуур ойтой ба сумын иргэд эдгээр уулсаас зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй

байдлаар мод бэлтгэн түлшиндээ хэрэглэдэг. Мөн сумын төвийн зарим айлууд өвлийн улиралд

нүүрс, зарим айлууд аргал, хөрзөнгөөр түлшниыхээ хэрэгцээг хангадаг. Хөдөөний малчин

өрхүүд голчлон аргал хөрзөн түлдэг бай цөөн тооны айлууд мод бэлтгэн түлшиндээ хэрэглэдэг.

2.4. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР

2.4.1. Боловсролын үйлчилгээний байгууллага

Сургууль: МУГЖ Л.Лувсангийн нэрэмжит сумын ЕБС-ийн сургууль. Баянцогт сумын

ардуудын хүсэл санаачилгаар 1939 онд”Ардын танхим” нэртэйгээр анх байгуулагджээ (Төв

29

аймгийн 50 жил ном, 1973 он 36 тал). 1942 оноос “Ардын бага сургууль” нэртэйгээр улсын

төсөв хөрөнгөөр Одоогийн Аргалант сумын нутаг БорХошуу гэдэг газар 2 багш 20 сурагчидтай

хичээллэж эхэлсэн байна (Үнэн сонины 1939 оны 4 дүгээр сарын 4-ний 53тал). Анхны

захирлаар Раднаа, Цэдэв, Цэрэндаш, М.Дашдондог, Ц.Доржсүрэн, П.Чулуунбат нар ажиллаж

байсан байна. 1961 оноос Баянцогт САА-н анхны атрын шон татаж 56 сурагчидтай Баасанжав,

Сайнбуян багштай хичээллэж захирал П.Чулуунбатын санаачилгаар 8 ангитай сургуулийн

барилга баригджээ. 1965-1966 оны хичээлийн жилд тус сургууль нь 8-н жилийн сургууль болж

11-н бүлэгтэй 302 сурагчидтай 12 багштай хичээл эхэлж захирлаар нь Т.Санжаажав, хичээлийн

эрхлэгчээр Чойсүрэн нар ажилласан байна. 1985-1986 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий

боловсролын бүрэн дунд сургууль болон өргөжин хичээллэж Заамар, Угтаалцайдам, Аргалант,

Баянхангай, Лүн сумдаас хүүхдүүд ирж суралцан анхны 10-р ангийг багш Ц.Мөнхжаргал,

Д.Бүдбазар нар төгсгөжээ. Одоогоор тус сургуулийн 12 бүлэгт 300 сурагч суралцаж 20 багш,

24 ажилтантай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2008

оны 2-р сарын 7-ны өдрийн 164 тоот тогтоолоор Төв аймгийн Баянцогт сумын Ерөнхий

боловсролын сургуулийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Лувсангийн нэрэмжит сургууль

болгосон байна.

Зураг 2.4.1а. МУГЖ Л.Лувсангийн нэрэмжит сумын ЕБС-ийн сургууль

Хүснэгт 2.4.1б. ЕБС-ийн сурагчдын тоон үзүүлэлт

Анги

Үзүүлэлт

I II III IV V VI VII IX X XI XII Нийт

1. Сурагчдын

тоо 17 28 26 21 22 18 21 17 9 11 10 200

2.

Эрэгтэй

сурагчдын

тоо (эр)

8

эр

14

эр

20

эр

11

эр

15

эр

11

эр

12

эр 9 эр

4

эр

6

эр

6

эр

116

эр

3.

Эмэгтэй

сурагчдын

тоо (эм)

9

эм

14

эм 6 эм

10

эм 7 эм 7 эм 9 эм 8 эм

5

эм

м

4

эм 84 эм

Хүснэгтээс харахад нийт сурагчдын 58% буюу 116 нь эрэгтэй сурагч, 42% буюу 84 нь эмэгтэй

сурагч байна. Мөн ахлах ангийн сурагчдын тоо бага болон дунд ангийн сурагчидаа бодвол бага

байгаа нь харагдаж байна. Энэ нь Баянцогт сум нь Улаанбаатар хоттой ойрхон байдаг болон

эцэг, эхчүүд хүүдүүдээ ахлах ангид орхоор нь чанартай боловсрол олгох үүднээс хот руу

шилжүүлдэгтэй холбоотой юм.

30

Цэцэрлэг: Баянцогт сумын Хүүхдийн“Дэлбээ” цэцэрлэг нь 1961 онд 50 хүүхдийн хүчин

чадалтай 6 багш ажиллагсадтай үйл ажиллагаагаа үүсгэсэн түүхтэй. Тус цэцэрлэг нь төвдөө 2

бүлэгтэй сарлаг багт 1 бүлэг хичээллүүлдэг. Тохижсон иж бүрэн тоглоомын болон биеийн

тамирын талбайтай, 0.5 га хүүхдийн туршлагын болон жимсний модны талбайтай.

Мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан. “Дэлбээ” цэцэрлэг нь 2014-2015 оны хичээлийн жилд

91 хүүхдэд Сургуулийн өмнөх Боловсрол олгохоор үйл ажиллагаа явуулж байна. Сумын

төвийн “Дэлбээ” цэцэрлэг 1эрхлэгч, 1 нярав, 2 үндсэн багш, 2 туслах багш, 2 тогооч, 4

галчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн 2 бүлэгтэй нийт 77 хүүхэдтэй ба бага

бүлэг 39, бэлтгэл бүлэг 38 хүүхэдтэй. Сарлаг багийн цэцэрлэг нь 1 үндсэн багш, 1 туслах багш,

1 тогоочтойгоор үйл ажиллагаагаа явуулдаг ба үндсэн 1 бүлэгтэй 14 хүүхэдтэй юм.

Зураг 2.4.1в. Дэлбээ цэцэрлэг

2.4.2. Эрүүл мэндийн байгууллага

Хүн эмнэлэг: Баянцогт сумын Эрүүл мэндийн

төв нь 1960 онд байгуулагдан үйл ажиллагаагаа

эхэлсэн. Тус эмнэлэг нь амбулатори, больниц,

хэвтэн эмчлүүлэх хэсэг, эмийн сан, лабортори,

ариутгал, физик эмчилгээ гэсэн хэсгүүдтэй.

Тохижсон эмгүй эмчилгээний өрөөтэй.

Мэргэжлийн эмч, мэргэжилтнээр бүрэн

хангагдсан эмчилгээ эрхлэх лицензтэй.

Магадлан итгэмжлэхээ 4 жилээр сунгуулан

ажиллаж байна. Баянцогт сумын эрүүл мэндийн

төв нь 2014 онд 23 ажилтантай, хэвтэн

эмчлүүлэх 7 ортойгоор үйл ажиллагаагаа

явуулж байна.

Зураг 2.4.2. Хүн эмнэлэг

Жилд дунджаар 380-400 хүнийг хэмтүүлэн эмчилж, давтагдсан тоогоор 3500-5000 хүн

үйлчлүүлдэг 3-р зэрэглэлийн эмнэлэг юм.

Мал эмнэлэг: Сумын хэмжэээнд мал эмнэлэг нэг байдаг ба 1 малын эмчтэй. Малын эмч нь

малчдын дуудлагаар очин тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Малчид малын эмчээр жилд 1-2 удаа

малдаа тарилга, вакцин хийлгэж мал амьтны гаралтай халдварт болон халдварт бус өвчнөөс

урьдчилан сэргийлдэг.

31

2.4.3. Зам тээвэр, харилцаа холбоо

Авто зам, тээврийн хэрэгсэл: Баянцогт сумын урд хэсэг буюу Жирмийн хөндийн урд захаар

хатуу хучилттай 1000-ны зам дайран өнгөрдөг ба бусад хэсгээрээ ердийн замтай. Суудлийн

тэрэг, мотоцикл, бага оврын ачааны машин сумын иргэдийн тээврийн хэрэгслийн дийлэнх

хувийг эзэлдэг ба цөөн тооны иргэд болон тариаланчид, хадланчид нь трактор мөн том оврын

ачааны машинтай. Сумын төвд Петровис компаны шатахуун түгээх станц ажилладаг ба

Баянцогт сумын болон зэргэлдээх сумдын тээврийн хэрэгслүүдийг шатхуунаар хангадаг.

Цахилгаан холбоо: Скайтел, Юнител, Жи мобайл компаниудын гар утасны сүлжээ болон

мэдээлэл холбооны сүлжээнд холбогдсон. Мөн тоон радио системийн сүлжээтэй. Сумын төвд

бага хэмжээний интернэт кафе ажилладаг.

2.4.4. Нийтийн үйлчилгээний байгууллага

Банк: 1969 онд Төв аймгийн банкны конторын харъяа тооцооны касс

нэртэй анх байгуулагдсанаар Баянцогт суманд банкний үйлчилгээ

эхэлсэн гэж үздэг. Баянцогт суманд “Хаан банк” болон “Төрийн

банк” үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр банк нь төсвийн

байгууллагууд, аж ахуй нэгж, иргэд, өндөр настнуудын цалин,

тэтгэвэр, халамж, мөнгөн хадгаламж болон лизинг зэрэг зээлийн

үйлчилгээ явуулж байна.

Соёлын төв: Сумын Соѐлын төв нь анх 1961 онд Атрын САА байгуулагдахад Улаан булан

нэртэйгээр улаан тугтай гэрт соѐлын үрийг тарьж эхэлжээ. 1963 онд Соѐлын төвийн одоогийн

байгаа барилгыг шинээр барьж үйл ажиллагаагаа явуулсан ба энэ үед анхны эрхлэгч, кино

механикчаар Ш.Лхаасүрэн 1967 он хүртэл ганцаараа ажиллаж байгаад 1967 онд Бадамханд

1968 онд Сурмаажав нар тус тус эрхлэгчээр нь томилогдон ажиллаж улмаар 1971 онд Соѐлын

сургууль төгссөн залуу ажилтан С.Батсүх сумын клубын хөгжмийн багшаар томилогдон ирж

40-өөд жил Соѐлын төвийн эрхлэгчээр тасралтгүй ажиллажээ.Энэ хуцагаанд тус Соѐлын төв нь

ажлаараа аймагтаа эхний байруудад удаа дараа орж явсан хамт олон юм.

Худалдаа үйлчилгээ: Баянцогт суманд 10 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулан иргэдэд

хүрч үйлчилдэг. Гэрээр оѐдол хийдэг айл 2, хөрөө арам ажиллуулдаг айл 1, блок хийдэг айл 2,

дугуй засвар ажиллуулдаг айл 1, цайны газар ажиллуулдаг айл 2, хүнсний дэлгүүр

ажиллуулдаг айл 7, халуун усны газар 1, нийтийн караоке ажиллуулдаг айл 1 байна.

ДҮГНЭЛТ

Төв аймгийн Баянцогт сумын нийгэм эдийн засгийн газарзүйн тодорхойлолтыг хүн ам, хөдөө

аж ахуй, аж ахуй, үйлчилгээний салбар гэсэн дөрвөн бүлгүүдийн хүрээнд хийж гүйцэтгэлээ.

Баянцогт сум нь нийт 2013 оны хүн амын тооллогоор 1816 хүн амтай байна. Үүнээс эрэгтэй

1013, эмэгтэй803 болно. Нийт хүн амын дотор 16 хүртэлх насны хүүхэд 507 байна. Хүн амын

шилжих хөдөлгөөн сүүлийн жилүүдэд ихсэж байгаа ба энэ нь Улаанбаатар хоттой ойр байдаг

болон ган зуд, ажлын байрны хүрэлцээгүй байдал зэрэгтэй холбоотой юм. Хөдөө аж ахуйн

хувьд мал аж ахуй, газар тариаланд түшиглэсэн сум юм. Сүүлийн жилүүдэд малийн тоо толгой

эрчимтэй өсч байгаа ба малчид малынхаа үйлдэр угсааг сайжруулж байна. 2014 оны байдлаар

нийт 108084 толгой мал тоологджээ. Мал аж ахуй дотроо хонин сүрэг тоо толгойгоороо

тэргүүлж байна. 2014 оны тооллогоор нийт 55614хонь тоологджээ. Газар тариалангийн хувьд

төмс, хүнсний ногоо голлон тариалж байна. Атрын 2-р аянд оролцож байсан туршлагатай

32

тариаланчид ихтэй бүс нутаг болно. Аж ахуйн хувьд хүнд болон хөнгөн аж үйлдвэр эрхэлдэг

аж ахуй нэгжтэй нутаг юм. Хаягдал төмөр боловсруулах үйлдвэр, ноосны үйлдвэр болон хөрөө

арамны цех, блокны цех, хоѐрдогч түүхий эд худалдан авдаг цехүүдтэй. ЕБС-ийн 12 жилийн

сургууль 1, сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэг 2 байдаг. Эрүүл мэндийн байгууллага нь

мэргэжлийн ажиллах хүчнээр хангагдсан, тав тухтай орчинтой. Эрчим хүчний нэгдсэн системд

холбогдсон 24 цагийн тог цахилгаантай сум болно.

ХАВСРАЛТ:

Баянцогт сумын нэр томьѐоны тайлбар

Агтын даваа: Төв аймгийн Баянцогт сумын төвөөс хойш орших даваа. Орчинд нь төмөр,

цагаан тугалга, нүүрсний илрэл бий (Шагдар.Ш, 2007).

Баруун бор уул: Төв аймгийн Баянцогт сумын зүүн талд орших 1641 м өндөр уул. Энэ уулын

урдуур Баруунборын хөндий үргэлжилдэг (Шагдар.Ш, 2007).

Бурхантын хөтөл уул: Төв аймгийн Баянцогт сумын төвөөс баруун урагш, Их замын хойхно

орших 1779 м өндөр уул. Алтны илрэлтэй (Шагдар.Ш, 2007).

Гуна хайрхан: Сумын төвөөс зүүн хойш орших хайрхан. Гуна хайрхан уулын ар бэлд их хадны

дунд агуй байдаг ба агуйд ороод дээш хархад хоѐр хадны завсраар тэнгэр харагддаг. Нутгийн

ардууд ярихдаа Хүүхэн хутагт тэрхүү агуйд ирж ном айлддаг байсан ба гал түлхэд хадны

завсраар утаа нь гардаг байсан гэж ярьдаг. Мөн агуйн үүдэнд морины уяа хэлбэртэй хоѐр хад

байдгыг Хүүхэн хутагтын морины уяа гэлцэх нь бий (Баянцогт сумын Сарлаг багын өндөр

настан Б.Дорж “Хууч яриа”).

Дөрөө хангинах: Ганц морьтой хүн багтахаар нарийхан зайтай хад байдаг ба морьтой хүн

дундуур нь гархаар эмээлийн дөрөө нь хаданд хүрч дугардагаас үүдэн Дөрөө хангинах гэж эрт

дээр үеэс нутгийн ардууд нэрлэсээр ирсэн (Баянцогт сумын Сарлаг багн өндөр настан Б.Дорж

“Хууч яриа”).

Жирмийн хөндий: Төв аймгийн Баянцогт сумын нутаг баруун тийш явах их замын хойгуур

хөндлөн орших уудам хөндий. Энэ хөндийд Жирмийн цагаан нуур гэдэг дууны жижиг нуур

бий (Шагдар.Ш, 2007).

Их булагт: Төв аймгийн Баянцогт сумын нутаг Хайртхан уулын булагт ам. Урд нь боржин

чулуу олборлож байсан (Шагдар.Ш, 2007).

Налгар уул: Төв аймгийн Баянцогт сумын төвөөс хойш Угтаалын Ногоон нурууны урд захад

орших 1341 м өндөр уул (Шагдар.Ш, 2007).

Тэмээн цохио: Тэмээ шиг хэлбэртэй хад. Эрт дээр үеэс нутгийн ардууд Тэмээн цохио гэж

нэрлэсээр ирсэн (Баянцогт сумын Сарлаг багын өндөр настан Б.Дорж “Хууч яриа”).

Хадын даваа: Төв аймгийн Баянцогт сумын төвөөс Заамар сум орох их замаар давах даваа

(Шагдар.Ш, 2007).

Халиугчин уул: Төв аймгийн Баянцогт сумын төвөөс баруун хойш орших 1782 м өндөр уул

(Шагдар.Ш, 2007).

Халзангийн энгэр уул: Төв аймгийн Баянцогт сумын төвөөс хойш орших 1734 м өндөр уул

(Шагдар.Ш, 2007).

Хайртхан уул: Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумын нутаг ой модтой, ашигт

малтмалтай уул. Улаанбаатараас баруун хойш орших 1815 м өндөр уул (Шагдар.Ш, 2007).

33

Элгэн хад: Хадны дундах жижиг агуй. Дээр үед лам очиж ном хурдаг байсан гэж нутгийн

ардууд ярьдаг. Одоо ч байдаг ба сумын төвөөс зүүн хойш хархад Элгэн хад маань харагддаг

(Баянцогт сумын Сарлаг багын өндөр настан Б.Дорж “Хууч яриа”).

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

1. Авхинсүх.Ж, Содномваанчиг.Г, Амгалан.А, (2010) “ Монгол Улсын НЭЗГЗ” УБ.,

2. Батчулуун.Е (2014) “Физик газарзүйн нэр томьёоны тайлбар толь” УБ.,

3. Доржготов. Д (2003) “Монгол орны хөрс” УБ.,

4. Санжмятав. З (2007) “Монгол орны байгалийн газарзүй” УБ.,

5. Баянцогт сумын Засаг даргын тамгын газар (2014) “Төв аймаг Баянцогт сумын

Статистикийн эмхэтгэл”

6. Хэнчяахав.Л, Нордогжав.Д (2009) “Заяа түвшин нутаг, Баянцогт 80 жил” УБ.,

7. Шагдар.Ш, (2007) “Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг” УБ.,

8. Шинжлэх ухааны академ (1990) “Үндэсний атлас” УБ.,

9. БНМАУ-ын уур амьсгал, гадаргын усны нөөцийн атлас1985

10. http://tuv.nso.mn/

11. http://tov.gov.mn/data/main/main1396514300.pdf