27

шүүхийн - Sodon Visionresource3.sodonvision.com/courtservice/file/2013/5/3see5ekdqjkm3s5wyse82c83q/Zavhan...хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ

  • Upload
    others

  • View
    23

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр

гүйцэтгэх ажиллагаа бол шүүхийн шийдвэр

гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн

хүрээнд хэрэгжүүлж байгаа, шийдвэр гүйцэтгэх

баримт бичгийн төрлөөс хамаарч үүссэн

процессын шинжтэй төрийн үйл ажиллагааны

нэг хэлбэр.

Процесс гэдэг нь ямар нэг үр дүнд чиглэсэн буюу

нэг нь нөгөөгөө залгамжилсан хэд хэдэн шат

дамжлага /дэс дараалал/ бүхий бүхэл бүтэн үйл явц

мөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн материалллаг хэм

хэмжээ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч

талуудын эрх үүргийн агуулгыг тодорхойлж энэ эрх үүргийг

хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэдэгт хариулдаг бол

процессын хэм хэмжээгээр дээрх эрх үүргийг ямар журам

хэлбэрээр /албадлагын аль хэлбэрээр гүйцэтгэх/ гүйцэтгэж

болохыг заадаг байна.

Энэхүү процесс нь хууль зүйн тусгай хэлбэрээр хэрэгждэг. Өөрөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн материаллаг хэм хэмжээнд үндэслэх төдийгүй процессын

хэм хэмжээнд нийцүүлэн шийдвэрлэж гүйцэтгэнэ.

Процесс нь материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхтэй салшгүй холбоотой. Харин шийдвэр гүйцэтгэх эрх зүйн материаллаг хэм

хэмжээг зөв оноож хэрэглэнэ гэсэн үг.

Процесс нь өөрийн агуулгаараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тодорхой хэсэг бөгөөд уг үйл ажиллагааг бүхэлд нь бус харин түүний процессын эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах тэр

хэсгийг хамардаг онцлогтой.

Дээрх байдлаас дүгнэлт хийхэд шүүхийн

шийдвэр гүйцэтгэх эрх зүйн шийдвэр

гүйцэтгэх ажиллагааны агуулга, хэлбэрийн

диалектик харьцааг илэрхийлж байдаг

материаллаг болон процессын шинжтэй

хоёр төрлийн хэм хэмжээ үйлчилдэг нь

иргэний хэргийн шүүхийн шийдвэр

гүйцэтгэх ажиллагааны онцлог юм.

Япон улсад: ”Иргэний хэргийн шүүхийн

шийдвэрийг биелүүлэх тухай” хуулийг 1979

оны 3 дугаар сарын 30-ны өдөр батлаж 1980

оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж

мөрдсөн бөгөөд 4 бүлэг 198 зүйлтэй. Шийдвэр

гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг шүүхийн

тухай хуульд зохицуулсан байдаг бөгөөд энэ

хуулиар иргэний процессын хуулийг шийдвэр

гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэх журам зэргийг

заажээ.

1950,1990 онуудад зохих нэмэлт өөрчлөлт

орсон 1877 оны Иргэний процессын

хуулийн 5-р бүлэгт шийдвэр гүйцэтгэх

ажиллагааны журмыг зохицуулсан байна.

Хуульд гүйцэтгэлийн ажиллагааны нийтлэг

үндэслэл, төлбөр төлөгчийн мөнгөн

хөрөнгө, хөдлөх хөрөнгө, үл хөдлөх

хөрөнгөнөөс төлбөр гаргуулах хуулийн

этгээдийн төлбөрийг төлүүлэх журам

зэргийг тогтоож өгчээ.

Шүүхээс гаргаж байгаа шийдвэрийг төлбөр авагч төлбөр төлөгч нар

аль болох харилцан тохиролцох хэлбэрээр биелүүлэх зорилго тавих

бөгөөд харилцан тохиролцож чадаагүй, төлбөр төлөгч сайн дураар

төлбөрийг төлөөгүй бол шийдвэрийг албадан биелүүлэхээр шүүхэд

ханддаг байна. “АНУ-ын холбооны болон муж улсуудын шүүхийн

дэргэд шүүхийн шийдвэр тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааг

явуулж байдаг ажилтан байх ба холбооны шүүхэд түүнийг маршал

мужийн шүүхэд шериф гэж нэрлэдэг боловч хэрэгжүүлж байдаг чиг

үүргийн хувьд зарчмын ялгаагүй учраас нийтэд нь шериф гэдэг

нэрийг хэрэглэдэг байна. Шериф шийдвэрийг биелүүлэх ажиллагааг

төлбөр авагч, түүний өмгөөлөгчийн заавраар гүйцэтгэдэг байна.

Төлбөр авагчийн өмгөөлөгчийн санаачлага идэвхи зүтгэлээс

гүйцэтгэлийн ажлын эцсийн үр дүн ихээхэн хамаардаг учраас

ажиллагааны гол оролцогч нь өмгөөлөгч байдаг. Шериф шүүхийн

нарийн бичгийн даргаас төлбөр авагчид өгсөн гүйцэтгэх хуудсын

үндсэн дээр ажилладаг. Гүйцэтгэх хуудсыг хүлээн авахаас эхлээд

төлбөр төлөгчийн эд хөрөнгийг барьцаалах битүүмжлэх зэргээр

шийдвэрийг бүрэн гүйцэтгэх хүртэл шерифээс явуулах бүх процесс

ажиллагааг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж ойлгодог байна

Ийнхүү улс орон бүрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

нь тухайн улс орны нийгмийн хөгжлийн үе шат, улс төр эдийн

засгийн амьдралын онцлогоос хамааран өвөрмөгц байдлаар

хэрэгждэг боловч улс орон бүрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх

ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, зөрчигдсөн эрх

ашгийг хамгаалах, төлбөр төлөгч төлбөр авагч талуудын эрх тэгш

байдлыг хангах, хууль дээдлэх, талуудад аль болох зөвшилцөлд

хүрч тохиролцох /диспозитив/ боломжийг бүрдүүлэх, шүүхийн

хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх зэрэг иргэний хэрэг

хянан шидвэрлэх ажиллагааны буюу процесс ажиллагааны

зарчмууд онцлог байдлаар хэрэгжиж, шийдвэрийг хэрэгжүүлэхээс

эхлэлтэйгээр бүрэн бодитой биелүүлэх хүртэлх тодорхой цаг

хугацааг хамарч байдаг, нэг нь нөгөөтэйгөө нөхцөлдсөн /уялдсан/

тодорхой үр дүнд чиглэсэн процедурь ажиллагаа юм гэдгийг

ойлгож болохоор байгаа юм.

Хуулиар тогтоосон

хугацаа

Шийдвэр гүйцэтгэгчээс

тогтоосон хугацаа

• Ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх хуудсыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.

• Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний тараахи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

Хуулиар тогтоосон

хугацаа

• Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийн битүүмжлэх, барьцаалах шийдвэрийг гүйцэтгэхдээ эд хөрөнгө ашиглах эрхийг хязгаарлах хугацааг тогтоосон шийдвэр гаргана.

• Битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураан авах хугацааг шийдвэр гүйцэтгэгч тогтооно.

Шийдвэр гүйцэтгэгчээс

тогтоосон хугацаа

-Ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгээс баримтлах хугацаа

-Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас баримтлах хугацаа

-Шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий бусад этгээдээс баримтлах хугацаа гэж ангилаж болох юм.

Монгол улсад иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг

гүйцэтгэх ажиллагааг зохицуулж ирсэн хуулиудыг үечлэн

харуулвал:

1994 оны Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа”

1996 оны Шүүхийн шийдвэр

биелүүлэх тухай хуулийн 2 дугаар

бүлэг “Эд хөрөнгөтэй холбоотой

эрүүгийн болон иргэний хэргийн

талаар гарсан шүүхийн

шийдвэрийг биелүүлэх”

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

тухай хуулийн 2 дугаар хэсэг

“Иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх

ажиллагаа”

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

хуулийн 3 дугаар зүйлд: “Шийдвэр

гүйцэтгэх ажиллагаа нь хууль дээдлэх,

хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг

сонирхолыг хүндэтгэх, шуурхай

энэрэнгүй байх зарчимд үндэслэнэ”

гэж хуульчилсан байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр

төлөгчийн хаяг, эд хөрөнгийг эрэн сурвалжлах үүргийг

шийдвэр гүйцэтгэгчид ноогдуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18.1-д

“Төлбөр төлөгчийн хаяг тодорхойгүй тохиолдолд шийдвэр

гүйцэтгэгч нь иргэний бүртгэл мэдээллийн, татварын, зохих

нутгийн захиргааны болон холбогдох бусад байгууллагаас

лавлагаа авах замаар хаягийг тодруулна”

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар

зүйлийн 18.2д “ Энэ хуулийн 18.1-д заасан ажиллагаа

явуулсан боловч олдохгүй байгаа төлбөр төлөгч-иргэн, төлбөр

төлөгч-хуулийн этгээдийг буюу төлбөр төлөгчийн эд

хөрөнгийг төлбөр авагч эрэн сурвалжилж болно” гэж заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлд “Төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах, олж тогтооход өөрт байгаа мэдээллэл өгөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад саад учруулж байгаа, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн амь бие эрүүл мэндэд заналхийлсэн бол цагдаагийн байгууллага туслалцаа үзүүлж болно”

Харин цагдаагийн байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлд “Цагдаагийн байгууллага сураггүй алга болсон хүн оргон нуугдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан болон шүүхээс даалгасан бусад хүнийг эрэн сурвалжилна”. гэж заасан байдаг.

Судалгаанд хамрагдсан хуульч эрх зүйчдийн 66%

нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн

иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны

хугацааны талаарх зохицуулалт тааруу буюу муу

гэж, 86% нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

хуулийн иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх

ажиллагааны хугацааны эрх зүйн зохицуулалтыг

өөрчлөх шаардлагатай буюу байж болох юм гэж

хариулжээ. Харин судалгаанд хамрагдсан шийдвэр

гүйцэтгэх ажиллагааны талуудын 43% нь шийдвэр

гүйцэтгэх ажиллагааны шуурхай байдлыг дунд

зэрэг, 31% нь хэтэрхий удаан, 19% нь боломжийн

гэж дүгнэжээ.

Шаардлагатай

Байж болох юм.

Шаардлагагүй

Мэдэхгүй

0

5

10

15

20

25

30

35

40

Тааруу Муу Боломжийн Сайн

Дунд зэрэг

Хэтэрхий удаан

Боломжийн

Шийдвэр гүйцэтгэх байгууллага

нь тухайн улсын шүүхээс гаргасан

шийдвэрийн бодит биелэлтийг хангах

гэсэн нэгдсэн чиг үүргийг гүйцэтгэж

байдаг онцлогтой бол иргэний хэргийн

шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эцсийн

зорилго нь шүүхээс гаргасан болон

шүүхээс баталгаажулсан шийдвэрийг

албадлагын арга хэрэглэн шуурхай

гүйцэтгэж, зөрчигдсөн эрх ашгийг бодит

байдлаар сэргээхэд оршиж байдаг.

Хуульд өөрөөр заагаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ахлах шиййдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 6 сарын дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах

Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэснээс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох эсхүл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үеийг оруулан тооцно

-Шийдвэр гүйцэтгэх процессын тодорхой ажиллагааны хугацааг дээрх хугацаанд багтаан шийдвэр гүйцэтгэгч тогтоож болно.

-Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхээс болон ахлах шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацааг тоолохыг зогсооно гэж зохицуулж болох юм.

-Шаардлагатай тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно. Ингэхдээ хугацаа сунгах талаар шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан дүгнэлтийг үндэслэнэ.

-Харин тогтмол төлөгдөх төлбөр/ хүүхдийн тэтгэвэр/ болон төлбөр төлөгч цалин тэтгэвэрээс өөр орлогогүйн улмаас цалин тэтгэвэрээс төлбөрийг суутгахаар шийдвэрлэсэн, мөн цалин тэтгэвэр орлогогүй, төлбөрийн чадваргүй үндэслэлээр төлбөрийг хэсэгчлэн төлүүлөхээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсан бол дээрх хугацаагаар хязгаарлахгүй байхаар.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32

дугаар зүйлд Цагдаагийн байгууллага шүүхийн

шийдвэр гүйцэтгэх байгууллагын даалгаснаар

төлбөр төлөгчийн эд хөрөнгө, хаягийг эрэн

сурвалжлах үүрэгтэй байхаар зохицуулж, энэ

талаар Цагдаагийн байгууллагын тухай хуулийн

12 дугаар зүйлд нэмж оруулах

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх шийдвэрээ биелүүлэх арга журмыг гаргасан шийдвэртээ тодорхойлохоор зохицуулсан байхад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд энэ талаар тусгаагүй. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гүйцэтгэх хуудсанд тавигдах шаардлагын тадаар зохицуулсан байдаг. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд гүйцэтгэх хуудсанд тухайн шийдвэрийг биелүүлэх арга зам, төлбөр гаргуулах эд хөрөнгийг тодорхой заах гэж нэмж зохицуулах. Жишээ нь: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д“ Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөлдөх эд хөрөнгийг барьцаанд тавиулахыг шаардах эрхтэй” 253 дугаар зүйлийн 253.1- д “ Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс таргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж зааснаар хариуцагчийн зээлийн гэрээний барьцааны зүйл болох хөрөнгөөр төлбөрийг гүйцэтгүүлэх талаар гүйцэтгэх хуудсанд тодорхой зааж, иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д “Дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд, дуудлага худалдааг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хонгийн дотор явуулна” гэж зааснаар уг хөрөнгөнд хийх шийдвэр гүйцэтгэх ажилагааны арга журмыг шүүхийн шийдвэртэй тодорхойлж болох юм. Мөн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хульд зааснаар хариуцагчийн өндөр насны тэтгэвэрээс сар бүр 50%-иас хэтрүүлэхгүйгээр суутгал хийж төлбөр барагдуулах талаар шийдвэрээ биелүүлэх эрга журмыг тодорхойлж болохоор байгаа юм. Ингэснээр урт удаан хугацаа шаардсан өргөн далайцтай ажиллагаа хийгддэг шийдвэр гүйцэтгэх процессын ажиллагааны хугацааг богиносгох боломжтой юм.