17
Бие даалт Сэдэв: Сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх аргачлал, боловсруулалт, туршилт, дүгнэлт /MS-PPT/ Улаанбаатар.хот 2011.он www.zaluu.com www.zaluu.com

Document1

Embed Size (px)

Citation preview

Page 1: Document1

Бие даалт

Сэдэв: Сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх аргачлал,

боловсруулалт, туршилт, дүгнэлт /MS-PPT/

Улаанбаатар.хот

2011.он

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Document1

1

Оршил

Мэдээлэл харилцааны технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед

зайны сургалт, цахим хэрэглэгдэхүүнийг ихээр ашиглах болсон бөгөөд багш нар

сургалтын технологио шинэчлэх, шавь төвтэй сургалтыг дэмжих болжээ.

Орчин үеийн сургалтын салшгүй нэгэн хэсэг болоод байгаа цахим

хэрэглэгдэхүүнийг Microsoft Office – ийн гаргасан Power Point програмаар хэрхэн

боловсруулах талаар энэхүү бүтээлч даалгаварын хүрээнд сонгон авч бичлээ.

Дээрх зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн

ажиллалаа. Үүнд:

1. Сэдвийн үндэслэл, хамрах хүрээг тодорхойлох

2. Цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад тавигдах шаардлагууд

3. Power point програмын танилцуулга, онолын мэдлэг

4. Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй

5. Туршилт, дүгнэлт

Сэдвийн үндэслэл:

Бие даан болон бусадтай хамтарч мэдлэг эзэмших, сургалтын аргын нэг

бол үзүүлэн таниулах материал юм. Өнөө үеийн сургалтанд цахим

хэрэглэгдэхүүнийг өргөн ашиглах болсон бөгөөд энэ нь тодорхой шаардлагын

дагуу бүтээгддэг.

Цахим хэрэглэгдэхүүн нь сургалтанд төдийгүй маш олон зүйлд хэсэг

бүлэг сонирхолтой хүмүүсийг хамран хэрэглэгдэж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн эдийн засгийн асуудлаас болоод

төдийлөн цахим хичээлийг явуулж чадахгүй байна. Үүнийг ерөнхий

боловсролын сургуулийн хэсэг багш болон дадлагад гарсан оюутнуудтай фокус

бүлгийн ярилцлагын аргаар судлахад үнэхээр л бүхэл бүтэн сургуулийн маш

олон багш нарын дунд 0-3 проектор байна. Хэн нь хэрэглэх нь хэцүү.

Мөн мэдлэг чадвараараа бусдад гайхагдсан ч нас нэмэхийн зэрэгцээ

технологийн хөгжил эрчимтэй хөгжиж байгаа тул олны өмнө гараад мэдлэг

чадвараа хойч үедээ үлдээх, тайлан, илтгэл зэрэг тавихад яалт ч үгүй цахим

хэрэглэгдэхүүн ашиглах болсон бөгөөд үүнийг боловсруулж бэлдэнэ гэдэг

томоохон асуудал тулгарч байгаа нь маш олон хүнд тохиолдож байна.

Үүнийг шийдэхэд багахан ч болов хувь нэмрээ оруулах хүсэлтэй билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Document1

2

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн, түүнийг бэлтгэх аргачлал,

боловсруулалт, туршилт, дүгнэлт /MS-PPT/

Хэрэглэгдэхүүн гэж юу вэ?

Хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын салшгүй нэгэн хэсэг бөгөөд тухайн

хичээлийг амжилттай болгох бүхий л нөхцлийг хангадаг зүйл юм.

Цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ?

Сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан,

компьютер болон бусад технологийн тусламжтайгаар суралцагчдад хүрч,

сургалтанд хэрэглэгддэг нэгэн төрлийн хэрэглэгдэхүүн бол цахим

хэрэглэгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл:

Цахим сургалт = технологид суурилсан сургалт

Цахим сургалтын томьѐолол:

Энэ нь компьютерт суурилсан сургалт, вэбд суурилсан сургалт, виртуал

сургалт, телевиз радиогийн сургалт зэргийг агуулах сургалтын нэгэн шинэ

хэлбэр бөгөөд үйлчилгээний өргөн цар хүрээг агуулсан байдаг.

Цахим сургалт нь суралцагчидад агуулгаа хүргэхдээ бүх төрлийн цахим

дамжуулах төхөөрөмж, түүний дотор интернет, хиймэл дагуулийн систем,

аудио, видео систем зэргийг ашигладаг.

Цахим хэрэглэгдэхүүнд тавигдах хэд хэдэн үндсэн шаардлага байдаг.

Үүнд:

1. Түлхүүр буюу гол ойлголтоо оновчтой тодорхойлох.

2. Өнгөний зохицолтой байх.

3. Хөдөлгөөний эффект бүхий зураг, схем өргөнөөр ашиглах.

4. Суралцагчийн идэвхи оролцоог тооцож боловсруулах

5. Хичээлээ нэгтгэн дүгнэдэг байх.

Үүнээс гадна цахим хэрэглэгдэхүүний элементүүдэд тавигдах шаардлага гэж

байдаг. Үүнд:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Document1

3

Д

д

Шаардлагын

нэр Шаардлага

1.

Дуу авианд

тавигдах

шаардлага:

- Хэт өндөр давтамжтай биш байх.

- Дууны давтамж нэгэн хэвийн уйтгартай биш байх.

- Энгийн ойлгомжтой, нуршуу биш байх.

- Дуу авианы тусламжтайгаар чухал гэсэн ойлголтуудыг

тайлбарласан байх.

2.

Зурганд

тавигдах

шаардлага:

- Тухайн сэдвийн агуулгатай сайтар уялдсан байх.

- Хэлж буй санаагаа хамгийн товчоор илрхийлсэн байх.

- Өнгө, түүний сонголт, харагдах хэмжээ нь зөв

төлөвлөгдсөн байх.

3.

Хөдөлгөөнт

дүрсэд

тавигдах

шаардлага:

- Тухайн объектод хөдөлгөөн оруулж өгснөөр төлөв

байдал нь илүү сайн илэрхийлэгдэхээр байх.

- Өнгөний зохицол болон сонголт, харагдах хэмжээ нь зөв

төлөвлөгдсөн байх.

- Дүрсийн хөдөлгөөнийг удирдаж болдог байх.

4.

Видео

бичлэгт

тавигдах

шаардлага:

- Тухайн сэдэв, чиглэлтэйгээ нарийн тохирч байх.

- Дүрс бичлэг нь чанартай байх.

- Дуу авианы хувьд шаардлага хангасан байх.

5.

Нэг хуудсанд

тавигдах

шаардлага

буюу

дэлгэцийн

зохиомжлол:

- Зураг, видео зэрэг материал хичээлийн тексттэй

зохицсон байх.

- Хичээлийн текстийг дэлгэцэнд бүтнээр нь багтаасан

байх.

- Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, нэг дэлгэцэнд

15-аас дээш мөр оруулахгүй байх

- Текстийг мөрний уртаар хязгаарлаж, 10 хүртлэх үгийг

нэг мөрөнд багтаахыг хичээсэн байх.

- Дэлгэцэн дэх текстэнд 2-оос илүү параграф холихгүй

байх.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн нь нэг талаасаа сургалтын оновчтой аргыг

сонгон тухайн насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон бөгөөд хэрэгцээ

шаардлагад тулгуурласан шавь төвтэй байх нөгөө талаасаа суралцагч бие даан

суралцах бүхий л боломжийг олгодог байх хэрэгтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Document1

4

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй:

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад маш их хэмжээний цаг,

хүч, хөдөлмөр шаардагддаг. Өөрөөр хэлбэл уламжлалт сургалттай

харьцуулахад 80%-ийн бэлтгэл шаардагддаг учраас дараах үе шатын дагуу

төлөвлөж боловсруулах хэрэгтэй. Үүнд:

Өөрөөр хэлбэл дээрх арга зүйг нарийвчлан авч үзвэл:

Дд Үе шат Ажлуудын үе шатны жагсаалт

1. Төлөвлөгөө

боловсруулах

Хэрэглэгдэхүүнийхээ хэлбэрийг тодорхойлох.

Ашиглах орчноо тодорхойлох.

2. Хэрэглэгдэхүүний

төлөвлөлт хийх

Удирдлагын схемийг сонгох.

Слайдуудын дизайныг боловсруулах.

3. Мэдээллээ

цуглуулах

Слайдыг боловсруулахад хэрэглэгдэх материалыг

цуглуулах.

Дуу авианы хавсралтыг бэлдэх.

Ведио хавсралтыг бэлдэх.

Аудео, видео, хөдөлгөөнт файлууд болон бусад

график файлуудыг бэлдэх.

4. Хэрэглэгдэхүүн

бэлдэх

Мэдээллэн материалуудаар танилцуулгын

слайдуудыг бэлтгэх.

Слайдын өнгөний хослолыг тохируулах, дизайны

шийдлийг гаргах.

Хөдөлгөөн оруулах.

Удирдлагын бүтцэд цэсний элементүүдийг оруулах.

5. Шалгах

Текстэн болон үзүүлэн таниулах материал дахь

алдаануудыг засварлах.

Эффект, хөдөлгөөнийг шалгах.

Удирдлагын элементийн ажиллагааг шалгах.

6. Турших Хичээлд хэрэглэх.

7. Хөгжүүлэх Хэрэглэгдэхүүнийг сайжруулах, засварлах.

1. Төсөл боловсруулах2. Хэрэглэгдэхүүн

боловсруулах3. Туршин сайжруулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Document1

5

Сургалтын цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах алхам:

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулахдаа агуулгын аль хэсэгт, ямар

элементүүдийг хэрэглэхээ дэлгэц бүрээр нарийн төлөвлөх шаардлагатай

байдаг. Үүнийг дараах алхмуудаар боловсруулна.

1. Зорилго, зорилтоо нарийвчлан тодорхойлох.

2. Материал цуглуулахдаа:

- Цогц чадамж харгалзах.

- Хүлээгдэж байгаа үр дүнг нарийн гаргаж тодорхойлох.

3. Агуулгын хүрээг тогтоож, арга зүйгээ боловсруулахдаа:

- Агуулгын хүрээг бүрэн сэдвээр гаргах.

- Дидактик боловсруулалт хийх.

- Сэдвүүдэд хуваах.

- Цогц чадамжийг төлөвшүүлэхэд анхаарах.

4. Тухайн ухагдахуун бүрийн хувьд түүнийг илэрхийлэх дидактик шийдлийг

олох.

5. Үнэлгээний элементийг төлөвлөхдөө:

- Аль хэсэгт ашиглахаа төлөвлөн нарийн заах.

- Хамрах хүрээг тогтоох.

- Үнэлгээний ямар хэлбэрийг ашиглахаа тодорхойлох.

6. Дизайны зохиомжийн дидактик шийдлийг бий болгохдоо:

- Цахим хэрэглэгдэхүүн бэлдэх зөвлөмж ашиглах

- Дизайны зохиомжийн шаардлагыг хангах

гэсэн алхмын дагуу боловсруулах нь илүү үр дүнтэй болдог.

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах үе шат:

Энэ үе шат нь өмнөх шатанд боловсруулсан төслийн дагуу цахим

хэрэглэгдэхүүнээ компьютерт боловсруулах үе шат юм. Хэдийгээр

хэрэглэгдэхүүнийг боловсруулах төслийг өмнөх алхамд хийсэн боловч энэ

алхамд дидактик шийдэл хийх шаардлага байсаар байдаг. Тухайлбал, өнгөний

зохицол, дэлгэцийн зохиомж гэх зэрэг асуудлыг энэ алхам болон дараагийн

алхамд шийдэж болдог.

Мөн цахим хэрэглэгдэхүүн нь дидактик боловсруулалтаас гадна сургах

програмын шинжийг агуулсан байх шаардлагатай бөгөөд боловсруулж байгаа

програмынхаа тодорхой хувийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ үүднээс сонгон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Document1

6

судлаж байгаа Microsoft Office – ийн PowerPoint програмын цэснүүдийн өргөн

хэрэглэгдэх командын үүргийг зургийн хамт “Хавсралт2”-д оруулж тайлбарлав.

Суралцагчийг цахим хэрэглэгдэхүүнээр үнэлэх аргазүй:

Хичээлд суралцагчийг үнэлэх цахим үнэлгээний систем ашиглах нь нэг

хэвийн байдлаас нь гаргаж цааш хөгжих, судлах сэдэл төрүүлдэг давуу талтай

байдаг. Нөгөө талаас багш өөрийн суралцагчийн мэдлэгийн түвшин, сурах

явцын талаарх мэдээлэл олж авахад чухал үүрэгтэй.

Цахим сургалтын шалгалтын материалыг бичгээр харуулах, сонсоод

хариулах, уншаад хариулах, нэг зөв хариулттай сонголттой хариулт, олон зөв

хариулттай сонголттой хариулт, харгалзуулах, зөв/буруу-г олох, хоосон зайг

бөглөх зэрэг олон төрлийн сонголттойгоор бэлтгэж болдог.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад өргөн ашиглагдаж байгаа

програмууд нь: Movie Maker, PowerPoint, Flash, AudaCity, Camtasia, SnagIt,

iSpring, Articulate Studio... гэх мэт. Эдгээрийн товч танилцуулгыг “Хавсралт1”-д

оруулав.

Power Point програм нь үзүүлэн бэлтгэдэг програм тул нийт сурагчдын

дунд самбар дээр шалгалтын материалыг гаргаж байгаад авах, мөн хариултыг

эргэн хамтран ярилцахад хамгийн тохиромжтой програм юм.

Power Point програм ашиглан сургалтын цахим хэрэглэгдэхүүн

боловсруулах нь:

Power Point програм нь Microsoft office компаний гаргасан шилдэг програм

хангамжуудын нэг бөгөөд цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад хамгийн өргөн

ашиглагддаг. Энгийн, сурахад хялбар програм юм.

Энэхүү програмийн үндсэн зорилго нь танилцуулга, илтгэл, лекц ярианы

үзүүлэн таниулах материал бэлтгэх, тэдгээрийг тунгалаг хальс, бичгийн цаас,

слайдад буулгах болон компьютерийн дэлгэц дээр гаргах, эдгээртэй холбогдсон

тэмдэглэл хийх боломжийг олгох юм.

Аливаа программ дээр ажиллахын тулд тодорхой хэмжээний мэдлэгтэй байх

хэрэгтэй. Сэдвийн хүрээнд “мэдээлэл кодлох” хичээлийг жишээ болгон

боловсруулсан бөгөөд боловсруулах зарчмыг “Хавсралт 3”-д орууллаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Document1

7

Туршилт, судалгаа:

Өөрийн боловсруулсан хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүйгээ туршиж

бусдад хэр ойлгомжтой, цаашид хэрэглэхэд мөн хөгжүүлэхэд ашиглагдах үгүйг

нь мэдэх зорилгоор жишээ хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн 4 багш

болон 24 сурагчтай хамтарч боловсрууллаа.

Туршилтын хүрээнд хамтран ажилласан багш сурагчид хэрэглэгдэхүүнийг

зааврын дагуу уншиж 1.42-2.28 минут хийж гүйцэтгэсэн. Хэрэглэгдэхүүн

бэлдэхэд хэр их хэмжээний цаг хугацаа шаардагдаг нь эндээс харагдаж байна.

Боловсруулалт хийх явцад англи хэлний мэдлэг багатай хүмүүст зарим зүйл

хүндрэлтэй байсан. Бусад зүйл дээр тавьсан зорилгодоо хүрч чадсан. Өөрөөр

хэлбэл ерөнхий боловсролын сургуулийн сургачид ашиглаж болох хэмжээнд

байгаа боловч үүнийг цаашид улам боловсронгуй болгох хэрэгтэй.

Мөн цаашид энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийхдээ цөм агуулгыг

хамрах цөөхөн хуудастай хэрэглэгдэхүүн бэлтгэх хэрэгтэй гэдгийг мэдэж авлаа.

Цахим хэрэглэгдэхүүн ашиглаж илтгэл тавих гэж байгаа хүнд өгөх

зөвөлгөө:

1. Бэлтгэсэн хэрэглэгдэхүүн товч бөгөөд тодорхой байх ѐстой учраас юу

ярихаа маш сайн төлөвлөх хэрэгтэй.

2. Бэлтгэсэн үзүүлэнгээ илтгэлд сууж байгаа хүмүүстээ тарааж өгөх

хэрэгтэй. Учир нь таны бэлтгэсэн слайдыг унших гээд, эсвэл харах,

тэмдэглэх гээд таны ярианд тэр болгон анхаарал хандуулахгүй байх

талтай.

3. Хүний нүд бүрэлзүүлэх фон өнгө бүү сонгоорой. Мөн текстийг хэтэрхий

уусалттай бүү бичээрэй. Хүмүүсийн сонирхол буурна.

4. Бусдад бодох, эргэцүүлэх цаг хугацааг оновчтой төлөвлөж өгөх хэрэгтэй.

5. Хамгийн чухал хэсгүүдээ тодруулж, дэлгэрүүлж байх хэрэгтэй.

6. Төлөвлөгдөөгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, урьдаас таамаглах

зэргээр бэлгэлийг хангаж тавьсан асуултанд оновчтой хариулах.

7. Цахим хэрэглэгдэхүүнээ хэрэглэхийн өмнө ямагт хянаж байх. Ингэснээр

бусдын өмнө эвгүй байдалд орох зэргээс урьдчилан сэргийлж чадна.

8. Мөн илтгэлээ тавихын өмнө компьютерийн цэнэг, хананд тусах байдал,

проекторын тусгалыг тооцоолж байх хэрэгтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Document1

8

Дүгнэлт

Дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд жишээ хичээлийн цахим

хэрэглэгдэхүүнийг боловсруулан амжилттай туршиж үзлээ.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах нь уламжлалт сургалттай

харьцуулахад маш их хэмжээний хөдөлмөр шаардагддаг. Нэг цахим хуудас

бэлтгэхэд дунджаар хамгийн багадаа 3-8 үйлдэл ашиглагддаг. Тэгэхээр нэг

цахим хэрэглэгдэхүүн бэлдэхэд хэдэн удаа команд өгөх нь ойлгомжтой болохыг

боловсруулах болон судалгааны явцад олж тогтоов.

Сайн цахим хэрэглэгдэхүүн боловсруулая гэвэл сайн төлөвлөж, тавигдах

шаардлагуудын дагуу ажиллах хэрэгтэй. Цахим хичээл нь сургалтыг амжилттай

зохион явуулахын зэрэгцээ хичээлээс хоцорсон сурагчид хичээлийн дараа бие

даан судлах боломж олгодогоороо давуу талтай.

Хичээл, сургалтандаа сайн цахим хэрэглэгдэхүүнийг хэр зэрэг оновчтой

ашиглана төдий чиний үр дүнд хүрнэ.

Бүтээлч, хичээнгүй багшийн ажлын салшгүй нэг хэсэг нь

яахын аргагүй цахим хэрэглэгдэхүүн юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Document1

9

“Хавсралт 1”

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад өргөн хэрэглэгдэж байгаа програмууд

Movie Maker – ХР үйлдлийн системд дагалддаг ба хялбар програм.

PowerPoint - Microsoft office-ийн бүрэлдэхүүнд багтдаг, үзүүлэн

бэлтгэхэд хамгийн өргөн ашигладаг програм.

Flash - Adobe компанийн бүтээгдэхүүн. Хэрэглэгчийн интерфейс

боловсруулах, онлайн сургалт, сурталчилгаа, тоглоом, вебд суурилсан

програм боловсруулах боломжтой.

AudaCity - Үнэгүй, нээлттэй эх бүхий програм бөгөөд дуун мэдээллийг

бичих болон засварлах боломжийг олгодог. Энэ нь Macintosh OS X,

Microsoft Windows, GNU/Linux болон бусад системүүдэд зохицон

ажилладаг. ( http://audacity.sourceforge.net/)

Camtasia - TeachSmith компанийн бүтээгдэхүүн. Camtasia Studio нь өндөр

төвшний сургалтын зориулалттай, дидактик хэрэглэгдэхүүн, тухайлбал,

видео болон пресентацийг боловсруулдаг програм юм.

SnagIt - TeachSmith компанийн бүтээгдэхүүн. Дэлгэц дэх обьектийг

хэсэгчлэн болон бүхлээр нь хөдөлгөөнтэйгөөр авч, түүнийгээ засварлах

боломжийг олгодог програм юм. Өөртөө дагалдан зургийг засварлах

хавсаргасан програмтай.

iSpring - iSpring Solutions, Inc. компанийн бүтээгдэхүүн. MS-PowerPoint ба

Macromedia Flash програм хангамжуудыг нэгтгэсэн програм. Сургалтын

агуулга, шалгалтын материалыг видео, аудио, зураг, хөдөлгөөнт

дүрслэл болон олон төрлийн нэмэлт материал ашиглан MS-PowerPoint

программ дээр бүтээдэг ба iSpring - н нэмэлт Add-In ашиглан бэлтгэсэн

хичээлээ SCORM стандарт уруу хөрвүүлэн гаргадаг цахим сургалтын

мэргэжлийн программ хангамж. (http://www.ispringsolutions.com/)

Articulate Studio -Articulate компанийн бүтээгдэхүүн. MS-PowerPoint ба

Macromedia Flash програм хангамжуудыг нэгтгэсэн програм. Сургалтын

агуулга, шалгалтын материалыг видео, аудио, зураг, хөдөлгөөнт

дүрслэл болон олон төрлийн нэмэлт материал ашиглан MS-PowerPoint

программ дээр бүтээдэг ба Articulate- н нэмэлт Add-In ашиглан

бэлтгэсэн хичээлээ SCORM стандарт уруу хөрвүүлэн гаргадаг и-

сургалтын мэргэжлийн программ хангамж юм. (www.articulate.com)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Document1

10

“Хавсралт 2”

PowerPoint-ийн өргөн хэрэглэгдэх цэс, түүний үүрэг

1. Home буюу үндсэн цэс

2. Insert буюу оруулах цэс

Шинэ хуудас нээх

Үсгийн фонт

Үсгийн хэлбэржүүлэлт

Үсгийн хэмжээ

Үсэг хоорондын зай

Үсгийн өнгө

Текс эргүүлэх

Текстийн зэрэгцүүлэл

Бэлэн диаграмм

Мөр хоорондын зай

Багана

Дугаарлалт

Бүх хэлбэржүүлэлтийг арилгах Мөр зэрэгцүүлэлт

сонгох

Засварлах

Хайх

График оруулах

Бэлэн диаграмм оруулах

Дүрс оруулах

Альбом оруулах

Санах ойгоос зураг оруулах

Фото зураг оруулах

Хүснэгт оруулах

Холбоос оруулах

Үзэгдэл оруулах

Текст хайрцаг

Хөл толгой оруулах

Үсгийг хэлбэржүүлэх

Огноо оруулах

Слайданд дугаар оруулах

Тусгай тэмдэгт оруулах

Тусгай обьек оруулах

Дуу оруулах

Бичлэг оруулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Document1

11

3. Design буюу дизайн цэс

4. Animation буюу хөдөлгөөн оруулах цэс

5. Slide Show буюу харуулах цэс

6. View буюу харах цэс

Бэлэн дэвсгэр

фонтууд Хуудасны байрлал

Хуудасны тохиргоо

Дэвгэр фонтын өнгө

Үсгийн фонт

Эффект буюу хөдөлгөөн

Бэлэн хөдөлгөөн

Хөдөлгөөн өөрчилөх

Үзүүлэн харуулах

Хөдөлгөөнд дуу оруулах

Хөдөлгөөнд дуу оруулах

Сонгосон хуудсыг нуух

Сонгосон хуудсыг тохируулах

Сонгосон хуудаснаас эхлэж харуулах

Хуудсыг эхнээс нь харуулах

Өнгөтөөр харуулах

Хар цагаанаар харуулах

Томруулах

Хуудсыг хувааж харагдуулах

Хуудсыг шугамтай болгоно

Тэмдэглэлтэй хуудас

Хуудсын эрэмбэлж харуулах

Энгийнээр харуулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Document1

12

“Хавсралт 3”

Power Point программ дээр жишээ хичээл болгож “мэдээллийг кодлох”

хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг боловсруулах заавар:

Power point програмыг

ажиллуулах:

1. Start->Programs-> Microsoft

Office-> Microsoft Office Power эсвэл

2. Start->Run…->Power PNT-> Ok

гэж нээснээр дараах гэсэн харилцах цонх

гарч ирнэ.

1-р хуудсыг бэлтгэх:

1- р алхам: Слайдын загварыг сонгох

- Ингэхийн тулд Design -> All themes -

> Trek – ийг сонгоно.

- Design -> Colors ->

Module – ийг сонгоно.

- Design -> Background Styles -> Style

–сонгоно.

2 - р алхам: Текстийг тохируулах

- Click to add title – д “мэдээллийг кодчилох” гэж бичнэ.

- “Мэдээллийг кодчилох” гэсэн үгээ идэвхижүүлээд Format -> Text Effects ->

Reflection -> Tight Reflection Touching командыг сонгож толин тусгалтай

болгоно.

- Click to add text гэсэн хэсэгт 11 жилийн 8-р анги гэж бичнэ.

3-р алхам: Хөдөлгөөнтэй сумыг оруулах:

- Insert -> Shapes -> Block Arrows -> Pentagon сумыг сонгож оруулна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Document1

13

- Ногоон цэг дээр дарж хулганыг чирэх байдлаар эргүүлэлт хийх ба

харгалзах цэгээр хэмжээг өөрчилнө.

- Өнгийг өөрчлөхдөө Format -> Shape Styles – нээгддэг цэснээс Colored fill,

accent –ийг сонгоно.

- Хөдөлгөөн оруулахдаа Animation -> -> Add effect ->

Wipe – ийг сонгох ба Start – ийг нь After Previous болгох хэрэгтэй.

Ингэснээр нэг хөдөлгөөний дараа дараагийн хөдөлгөөн үргэлжлэх болно.

Мөн Direction хэсэгт хаашаа хөдлөхийг зааж өгнө. Хэрвээ доош чиглэсэн

байвал From Top, дээшээ чиглэсэн байвал From up гэх мэтээр сонгоно.

Харин Speed хэсэгт хөдөлгөөнийхөө хурдыг тохируулж өгнө. Үүнд хурд нь

хамгийн хурдан буюу very fast гэж тохируулсан.

2-р хуудсыг бэлтгэх

4-р алхам: Шинэ хуудас нээх

- Home -> New slide -> Title Only гэсэн

хуудсыг оруулна.

5-р алхам: Хөдөлгөөнтэй сумыг оруулах

- Хуудсанд 3-р алхамтай адилаар

хөдөлгөөнтэй сумыг оруулна.

- Дугуй дүрсийг 3-р алхамтай адилаар

pentagon – ий оронд Oval – ийг оруулна.

- Суман дээр текст бичихдээ mouse2- edit text командыг сонгож бичнэ.

- Сумыг сүүдэртэй мэт болгохын тулд Format -> Shape style -> Shadow ->

outer -> Offset bottom командыг сонгоно.

6-р алхам: Холбоос оруулах

- Холбоос оруулах текст эсвэл дүрсийг идэвхижүүлээд Insert ->

Hyperlink командыг сонгоход дараах харилцах цонх гарч ирэх ба

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Document1

14

- Дээрхээс Place in This Document гэсэн хэсгийг сонгох харгалзах

утгуудад холбодог. Гэхдээ холбоосыг бүх хуудсаа нийсний дараа

оруулах хэрэгтэй байдаг.

3-р хуудсыг бэлтгэх

7-р алхам: Шинэ хуудас нээх

- Home -> New slide -> Title Only

гэсэн хуудсыг оруулна.

8-р алхам: Сумыг бэлдэх

- Insert -> Smart -> Continuous

Block Process командаар оруулах

9-р алхам: Доод булангийн Shape

- 3-р алхамтай адилхан

(Хуудасны дээд буланд байгаа smart

shape-ийг хамгийн сүүлд хийх болно.)

4-р хуудсыг бэлдэх

10-р алхам: Баганан Shape ба түүнд

зураг оруулах

- Insert -> Smart -> Continuous

Picture List командаар баганан

хэлбэртэй shape-ийг оруулна.

- Дугуйн голд үүсэх зурган дээр

дарж зургийг сонгож оруулна.

Зургийг үзэмжтэй болгохын тулд

Файлуудтай

холбох

Хуудсуудтай

холбох

Шинэ файл

үүсгэж

холбох

Майл хаягтай

холбох

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Document1

15

Format цэс ашиглаж болно.

5-р хуудсыг бэлдэх:

11-р алхам дээрхтэй адилхан

Insert -> Smart -> Radial list командыг ашиглан боловсруулна.

5-р хуудсыг бэлдэх

12-р алхам:Тестэн мэдээлэл оруулах

- 4-р алхамын адил шинэ хуудас нээгээд

мэдээлэлээ бичнэ.

- Мөн хуудас болгоны доод булан дах

Shape-үүдийг Copy, Paste ашиглан

байрлуулах хэрэгтэй.

6, 7-р хуудсыг бэлдэх

13-р алхам:

3,4-ээр алхамтай адилхан

- Insert->Smart -> Vertical Box list

- Insert->Smart -> Basic Radial –ийг

ашиглах.

Хүснэгтэн мэдээлэл боловсруулахдаа insert цэсний Тable командыг сонгоно.

Дээр үзсэн аргууд дээр тугуурлаж хэрэглэгдэхүүнийг боловсруулж болно. Бүх

мэдээлэлээ боловсруулсны дараа дээд буланд байгаа цэсийг хуудас бүрт хуулж

оруулна.Энэ нь хуудас хоорондын холбоостой байх ѐстой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Document1

16

Ашигласан материал

1. Б.Болормаа, Л. Буянжаргал, “Компьютерийн ухаан II”, редактор

А.Жамбалдорж, УБ 2007 он.

2. Л.Мөнхтуяа, Л.Чойжоованчиг, “Айн киррикюлим боловсруулах арга зүй”,

УБ 2007он

3. Л.Чойжоованчиг, Л.Мөнхтуяа, Б.Золзаяа, Д. Цэдэвсүрэн, “Хэрэглээнд

суурилсан сургалт зохион байгуулах арга зүй”, УБ 2009 он

4. Л.Чойжоованчиг, Л.Эрдэнэсайхан, “Информатикийн бодлогын хураамж”,

редактор Л.Чойжоованчиг, УБ 2010 он.

5. Л.Эрдэнэсайхан, Хичээлийн лекцүүд, УБ 2010 он.

6. П.Дэлгэржав, О.Отгоннаран, Ш.Отгонцэцэг, Мэдээлэл зүй II, редактор

А.Үзмээ, УБ 2007 он.

7. Ш.Ичинхорлоо, Багшийн ном, УБ 2008 он.

8. Google.com хайлтын систем

9. http://jagai_0923.blog.gogo.mn/

www.zaluu.comwww.zaluu.com