4
ЖАЙКА-ийн “Гүүрийн засвар, арчлалтын чадавхыг сайжруулах төсөл”-ийн сургалтын тайлан 1 . Сэдэв: Гүүрийн засвар арчлалтын чадавхийг сайжруулах 2 . Хугацаа: 2015.07.15-25 3 . Хаана: Токио, ЯПОН 4 . Оролцсон төлөөлөгчдийн нэрс, албан тушаал Л.Мэндбаяр - Материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн эрхлэгч, Б.Энхмандах - Засвар ашиглалт хяналтын хэлтсийн мэргэжилтэн, Б.Энхсайхан - Төлөвлөлт судалгааны хэлтсийн мэргэжилтэн 5 . Тайлан бичсэн хүний нэр албан тушаал: Б.Энхсайхан, Төлөвлөлт судалгааны хэлтсийн мэргэжилтэн 6 . Утга Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас зохион байгуулж буй Монгол орны гүүрийн засвар арчлалтын чадавхийг сайжруулах төслийн хүрээнд 2015 оны 7 сарын 15-25-ны хооронд Японд улсад 2 дахь удаагийн сургалт зохион байгуулагдсан. Нийт Зам Тээврийн Яамнаас 5 мэргэжилтэн, Нийслэлийн Авто замын газраас 3 мэргэжилтэн уг сургалтанд хамрагдлаа. Сургалтыг зам гүүрийн засвар арчлалтын ажил гүйцэтгэж байгаа байгууллага, ажлын талбайтай танилцах, хүчитгэлийн аргыг хэрхэн сонгож байгаа, барилгын ажилтай талбай дээр нь танилцах, хурдны авто замын хяналтын системтэй танилцах, гүүрийн хүчитгэлд ашиглаж буй мяндсан материалын (Carbon Fiber material) үйлдвэр, материалыг бусад салбарт хэрхэн ашиглаж байгаа болон үйлдвэрлэсэн материалыг гүүрийн хүчитгэлийн ажлын талбай дээр хэрхэн ашиглах тухай үзүүлэх сургалт, практик хэлбэрээр зохион байгуулагдаж, туршлагаас суралцлаа. Сургалтын агуулга: 1. Токио хотын Хорикири гүүрийн газар хөдлөлтөд тэсвэрлэлтийг хүчитгэх ажил. Төмөрбетон гүүрийн тулаасыг хүчитгэх ажил, гадаргууг засварлах ажил, бетон эмтэрч унахаас сэргийлэх ажил 2. Токио хотын Тоомэй хурдны замын гүүрийн доод эд ангийн барилгын ажил, суурийн бетон хэв байрлуулах, арматур зангидах ажил /ажиглалт/ 3. NEX PLAZA - Нагоя хотын хурдны замын хурдны замын

20150605 KOICA Xasaa Tailan

  • Upload
    -

  • View
    236

  • Download
    4

Embed Size (px)

DESCRIPTION

бййөб

Citation preview

Page 1: 20150605 KOICA Xasaa Tailan

ЖАЙКА-ийн “Гүүрийн засвар, арчлалтын чадавхыг сайжруулах төсөл”-ийн сургалтын тайлан

1. Сэдэв: Гүүрийн засвар арчлалтын чадавхийг сайжруулах2. Хугацаа: 2015.07.15-253. Хаана: Токио, ЯПОН

4.

Оролцсон төлөөлөгчдийн нэрс, албан тушаал

Л.Мэндбаяр - Материал шинжилгээ, туршилт судалгааны лабораторийн эрхлэгч,Б.Энхмандах - Засвар ашиглалт хяналтын хэлтсийн мэргэжилтэн,Б.Энхсайхан - Төлөвлөлт судалгааны хэлтсийн мэргэжилтэн

5.Тайлан бичсэн хүний нэр албан тушаал:

Б.Энхсайхан, Төлөвлөлт судалгааны хэлтсийн мэргэжилтэн

6. Утга Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас зохион байгуулж буй Монгол орны гүүрийн засвар арчлалтын чадавхийг сайжруулах төслийн хүрээнд 2015 оны 7 сарын 15-25-ны хооронд Японд улсад 2 дахь удаагийн сургалт зохион байгуулагдсан. Нийт Зам Тээврийн Яамнаас 5 мэргэжилтэн, Нийслэлийн Авто замын газраас 3 мэргэжилтэн уг сургалтанд хамрагдлаа.

Сургалтыг зам гүүрийн засвар арчлалтын ажил гүйцэтгэж байгаа байгууллага, ажлын талбайтай танилцах, хүчитгэлийн аргыг хэрхэн сонгож байгаа, барилгын ажилтай талбай дээр нь танилцах, хурдны авто замын хяналтын системтэй танилцах, гүүрийн хүчитгэлд ашиглаж буй мяндсан материалын (Carbon Fiber material) үйлдвэр, материалыг бусад салбарт хэрхэн ашиглаж байгаа болон үйлдвэрлэсэн материалыг гүүрийн хүчитгэлийн ажлын талбай дээр хэрхэн ашиглах тухай үзүүлэх сургалт, практик хэлбэрээр зохион байгуулагдаж, туршлагаас суралцлаа.

Сургалтын агуулга:1. Токио хотын Хорикири гүүрийн газар хөдлөлтөд тэсвэрлэлтийг

хүчитгэх ажил.Төмөрбетон гүүрийн тулаасыг хүчитгэх ажил, гадаргууг засварлах ажил, бетон эмтэрч унахаас сэргийлэх ажил

2. Токио хотын Тоомэй хурдны замын гүүрийн доод эд ангийн барилгын ажил, суурийн бетон хэв байрлуулах, арматур зангидах ажил /ажиглалт/

3. NEX PLAZA - Нагоя хотын хурдны замын хурдны замын мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцах

4. Бетоны захаас эмтэрч унахаас сэргийлэх арга /ажиглалт/ Мэйшин хурдны замын хуучин гүүрийн ажиглалт

5. TORAY ХК-ийн Нагоя салбар үйлдвэр. Карбон мяндсан материалын онцлог, материалын туршилтыг ажиглах, карбон мяндсан материалаар наалт, хүчитгэлийн ажлын дадлага хийх

6. Карбон мяндсан материалын үйлдвэрлэгч болон борлуулагч компаниин уулзалт ярилцлага, технологийн танилцуулга, музейтэй танилцах

7. Хакүй хотын Каназава-Тазүрүхама зам дахь гүүрийг засварлах ажлын тухай, талбай дээрх танилцуулга, ажиглалт

8. ЖАЙКА-ийн үнэлгээний уулзалт, хөтөлбөрийг дүгнэх уулзалт9. Сургалтанд хамрагдсан Сертификат гардуулах.10. Үүнээс гадна бетон эмтэрч унахаас сэргийлэх, гүүрийн тулгуур

дэрийг солих зэрэг зарим хөтөлбөрүүд цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан хөтөлбөрийн дагуу явагдаагүй болно.

7. Тайлан бичсэн он/сар/өдөр

2015 оны 8 дугаар сарын 20

Page 2: 20150605 KOICA Xasaa Tailan

Сургалтын явцын зурагнууд

Лекцийн танхим Лекц №2

Инже түннэл Шинэ дагуул хотын замын ажил

Хучилтын хийц турших лаборатори Гүүрийн тооцооллын МИДАС програм

Page 3: 20150605 KOICA Xasaa Tailan

Шинэ дүүргийн тохижилт Замын хөдөлгөөний аюулгүй байдал

Зам доогуурх цахилгааны шугамын ажил Ачааны автомашины жинг хянах

Замын хөдөлгөөний удирдах төв

11 орны 21 оролцогчид

Бусад шаардлагатай материалууд

1. Шийдвэр /Захирамж, тушаал, урилгын хамт/2. Тайланд сургалт, аяллын хөтөлбөр, фотозураг, сертификат /хэрвээ байвал/3. Бусад цаасан болон электрон сургалтын материалууд