15
Сурагчийн хөгжил төлөвшилд багш болон сургалтын байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх арга зам Илтгэл бичсэн багш: Ч.Саранцацрал

саранцацрал

Embed Size (px)

Citation preview

Page 1: саранцацрал

Сурагчийн хөгжил төлөвшилд багш болон сургалтын байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх арга зам

Илтгэл бичсэн багш: Ч.Саранцацрал

Page 2: саранцацрал

Төлөвлөгөө

Удиртгал

Монголын боловсролын тогтолцооны төлөвшил, хөгжил

Сурагчийн хөгжил, төлөвшилд нөлөөлөх хүчин зүйл

Судалгаа

Багш болон сургалтын байгууллагын үүрэг оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Дүгнэлт

Ном зүй

Page 3: саранцацрал

УдиртгалАливаа улс орны боловсролын тогтолцоо, түүний хөгжил, хүн амын боловсролын төвшин бол тухайн улс орны нийгэм, соёлын хөгжил, ард олны амьдрал ахуйн төвшин олон улсын тавцан дахь тухайн улсын нэр хүндийг дэлхийн хэмжээнд илэрхийлэх гол үзүүлэлт байдаг. Тийм ч учраас улс орон бүрийн төрийн бодлогын төвд боловсролын салбараа хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилт болж байдаг билээ.

Page 4: саранцацрал

Монголын боловсролын тогтолцооны төлөвшил,

хөгжилМанай боловсролын онцлог нь иргэддээ онолын чанартай мэдлэгийг бага наснаас нь олгодог хэрнээ практик амьдралд хэрхэн хэрэглэх арга, аргачлалыг нь маш бага заадаг.

Ерөнхий боловсролын сургуулиуд багш төвтэй, танхимын сургалт явуулж, харилцааны үндсэн зарчим нь захиран тушаах буюу сурагч сонсож, багш номлодог шинжтэй байсан нь хүүхдийн үзэл бодол авьяас билэг чөлөөтэй хөгжихөд сөргөөр нөлөөлдөг.

Энэ нь сурагчдын нийгмийн мэдрэмж, үндэсний ухамсар, эх оронч сэтгэлгээ нөхцөлийг тэр бүр бүрдүүлж чадахгүй байсан юм.

Монголын боловсролын өнөөгийн тогтолцоо нь дэлхий нийтийн жишигт нийцсэн, өөрийн онцлогийг тусгасан зорилго, агуулга, арга технологитой оршин тогтнох нь нийгэмд үүргээ гүйцэтгэнэ.

Page 5: саранцацрал

системтэй танилцуулж үйл ажиллагаандаа ашиглах арга барилыг эзэмшүүлэх явдал юм. Хүмүүсийн ирээдүйн амьдралын боломжид боловсролын чанар чухал нөлөө үзүүлдэг. Иймээс аль ч шатны сургууль суралцагчдын сурч боловсрох хэрэгцээ шаардлагыг хангаж байх ёстой.

Сурагчдад олгох ЕБ-ын зорилго нь Ертөнцийн юмс үзэгдэлҮйл явцын үндэсБайгаль, нийгэм, соёл иргэншлийг

Page 6: саранцацрал

Сурагчийн хөгжил төлөвшилд нөлөөлөх хүчин зүйл

Сурагчийн хөгжил төлөвшилд нөлөөлөх хүчин зүйлүүд

Орчин

Гэр бүл

Сургууль, сургалтын байгууллага

Нийгмийн хөгжил, харилцаа хандлага

Мэдээллийн хүртээмж

Материаллаг

Page 7: саранцацрал

Нийгэм шинэчлэгдэн хөгжих өөрчлөгдөхийн хирээр хүүхдийг шинэ, чанартай мэдээллээр хангах шаардлага зайлшгүй гарч ирдэг. Сурагчид маань мэдээллийн хурдацтай цаг үед амьдарч байгаа учраас тэдний хэрэгцээ шаардлага, нийгэмд хандах хандлага, мэдлэг боловсрол, мэргэжлийн сонголтонд гарч байгаа өөрчлөлтийг сайн судлахгүйгээр хүүхдийн төлөвшил хүмүүжлийн асуудалд хандаж боломгүй санагдана.

МэдээлэлFmРадиоТелевизСонинИнтернетБусдын ярианаас

Page 8: саранцацрал

.

Сөрөг мэдээллийг орчин тойронд болж буй элдэв үйл явц, шар сонинууд, видео кино зэргээс авдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бусармаг гаж үйл явдлыг нарийвчлан дурдсан, гэмт хэрэг, хулгай дээрмийн үндсэн процессыг нэг бүрчлэн тодорхой бичдэгээс хүүхдүүд даган дууриах, сонирхолдоо хөтлөгдөн гэмт хэрэгт орох боломж нөхцөлийг бүрдүүлдэг

Сургуулийн материаллаг хангамж, техник хэрэгслийн хүрэлцээ муу, компьютергүй, ном сурах бичиг ховор, хүрэлцээгүй анги танхим халаалт муу, хүйтэн сэрүүн тохь тухгүйгээс сурч боловсроход нь бэрхшээл учирч өнөөдрийн нийгмийн шаардлагад нийцсэн хэрэгцээт мэдээлэл авах нь бас хязгаарлагдмал байдаг.

Мөн нөгөө талаар амьдарч буй орчин ахуй маш их нөлөөлнө. /Архидалт, хэрүүл зодоонтой гэр бүл, ажилгүй байх, мөнгөний хомсдол зэргээс/ Ийм орчинд амьдарч буй хүүхдүүд ямарч зорилгогүй, аймхай, бүрэг ичимтгий, бусдын нөлөөнд түргэн автдаг зэргээс болж гэмт хэрэгт холбогдох бусдын гар харсан бэлэнчлэх сэтгэлгээтэй болдог. Бас эсрэгээр ахуй орчин боломжийн, мөнгөөр л бүхнийг шийдэх гэдэг гэр бүлийн хүүхдүүд мөн дээрхтэй адил байдаг.

Page 9: саранцацрал

Судалгаа 1 Хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх

хүчин зүйлүүд дээр үндэслэн ангийнхаа 15 сурагчдаас

Чи сургуульдаа ирж хичээлдээ суух дуртай юу?

а.дуртай

б.дургүй

в.мэдэхгүй

Чи хичээлээ тараад хаачдаг вэ?

а.гэртээ харьдаг

б.РС-тоглоомын газар очдог

в.айлд очдог

г.дэлгүүрээр явдаг

Чи чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

а.даалгавраа хийдэг

б.гэрийнхээ ажилд тусалдаг

в. Кино үздэг

г.хөгжим сонсдог

д.юу ч хийдэггүй гэсэн асуулгаар судалгаа авсан.

Page 10: саранцацрал

Судалгаа 1

Эндээс хүүхдийн хүмүүжил төлөвшилд хичээлийн дараа чөлөөт цагаа өнгөрөөж байгаа хэлбэр,гаднаас авч буй мэдээлэл, найз нөхдийн хүрээлэл чухал байрыг эзэлдгийг олж харсан. Манай сургуулийн хувьд нэг ангид насны төвшин харилцан адилгүй хүүхдүүд суралцдаг учраас насны ялгавартай хүүхдүүдтэй нас насанд нь тохируулж, тодорхой цаг зарцуулж ажиллах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

Page 11: саранцацрал

Судалгаа 2Хичээлээр

Чамд багш нарын сургалт явуулж байгаа хэлбэрээс аль нь илүү таалагддаг вэ?

А. Ганцаарчилсан

Б. Багаар

В. Анги нийтээр

Г. Хосоор

Явуулж буй сургалтын аргаас аль нь илүү мэдлэг өгч байна вэ?

А. Багшийн тайлбар яриа

Б. Сурагчидтайгаа харилцан ярилцах яриа

В. Шинэ мэдлэг дадлагыг хослуулан заах

Г. Сурагчдаар эрэл хайгуул хийж мэдлэг олгох

Хичээлээс гадуур хүүхдийг хөгжүүлж, нийгэмшүүлэх талаар

Чи ямар нэгэн секц, дугуйланд хамрагддаг уу? Хамрагддаг бол

А. Дуу

Б. Бүжиг

В. Хөгжим

Г. Спорт

Д. Хэл

Е. Компьютер

Ё. Математикийн хичээл

Ж. Монгол хэлний хичээл

Хамрагддаггүй бол яагаад

А. Ар гэрийн боломжоос

Б. Дугуйлан секцүүд хичээллэдэггүй

В. Бидний ойролцоо хөгжлийн төвүүд байдаггүй

Г. Хичээллэж буй секц, дугуйлан чанаргүй явагддагаас

Д. Цаг хугацаа

Page 12: саранцацрал

Судалгааг өөрийн сургуулийнхаа нийт 30 хүүхдийн дунд явуулсан

70% нь хичээлийг явуулах хэлбэрийг сонгохдоо анги нийтээр болон багаар

Сургалтын аргыг сонгохдоо сурагчдын 60 % нь сурагчидтай харилцан ярилцах ярианы арга

40% нь шинэ мэдлэг, дадлыг хослуулан заах аргыг сонгосон.

Хичээлээс гадуур хүүхдийг хөгжүүлж нийгэмшүүлэх талаар ямар секц, дугуйланд хамрагддагийг судлахад 70-80% нь огт хамрагддаггүй

Page 13: саранцацрал

Багш болон сургалтын байгууллагын үүрэг оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?Хүүхдийг сургуульд орсон үеэс эхэлж, түүний сургалт

хөгжилтөнд сургууль, гэр бүл бүхнээс илүү санаа тавьж хариуцлага хүлээдэг.

Гэр бүлийн хангамж муу, ёс суртахууны доголдолтой эцэг эхтэй гэр бүлд өсөж хүмүүжсэн “хэцүү” хүүхэдтэй ажиллахад багшаас өвөрмөц ажиллагаа шаарддаг. /Энэ гол чанар бол хүүхэд хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх чадвар юм/

Хүүхэддээ тавих анхаарал халамж сул тэднийг үл тоомсорлон хайхрамжгүй ханддаг эцэг эхчүүдийн гаргасан аливаа алдааг засаж залруулахад багш үнэн сэтгэлээсээ тусалж, тэдэнд эелдэг зөөлөн харьцаа буруу мэдрэмжийг нь ойлгуулах хэрэгтэй юм.

Сурагчдыг өөрийн сонгосон чиглэлээр дугуйлан, секц, сургалтуудад хамруулах нь тэдний сурч хөгжихөд нилээд чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж чадвал зөв төлөвшиж нийгэмшиж хөгжинө.

Хязгаарлагдсан орчинд амьдарч буй (ихэнх нь гэр хороололд амьдардаг) хүүхдүүдийн ойролцоо, сургуулийн дэргэд, дүүрэг бүрт хүүхэд хөгжүүлэх төв бий болговол багшийн зүгээс түүнд хүүхдүүдийг бүрэн хамруулж хөгжиж төлөвшихөд нь ихээхэн хувь нэмэр оруулна.

Сургалтын байгууллагын зүгээс хүүхдийн сурч хөгжихөд таатай орчноор хангаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл ХБХ-ийн сургалтанд зориулсан техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангах хэрэгтэй байна.

Миний бодлоор хүүхдийн хөгжил төлөвшилд багш болон сургалтын байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх гол үндэс суурь нь дээрх асуудлууд юм.

Page 14: саранцацрал

ДүгнэлтХүүхдийн боловсрол, мэргэжлийн асуудлыг

эцэг эх нь сургууль багшид, багш нар нь эцэг эхчүүдэд нь даалгадгаас хамтын үйл ажиллагааны нэгдэл алдагдаж хүүхэд дунд нь ямар ч үйл ажиллагаанд хамрагдалгүй үлдэж байна.

Эмзэг бүлгийн хүүхдийг нийгмийн амьдралд татан оролцуулах бололцоо бага, хүүхдийн дунд зохион явуулж байгаа ажлын агуулга, хэлбэр тэдний нас сэтгэхүйн онцлогт төдийлөн тохирч чадахгүй байгааг бид анхаарч үзэх ёстой.

Мөн боловсролын салбарын материаллаг баазыг сайжруулах, суралцагсдад чанартай сайн боловсрол эзэмшүүлэх, тэдний суралцах сонирхлыг дээшлүүлэх, сургуулийн өмнөх ба суурь боловсролын хамралтыг нэмэгдүүлэх, төсвийн санхүүжилтыг багш нарт түлхүү зарцуулах /цалин хөлсийг өндөр болгох/

Хүүхдийг хөгжүүлэх төвүүдийг олшруулж хамтран ажиллах,

Хөрвөх чадвартай чадварлаг багш мэргэжилтнээр хангах

Багшийн мэргэжлийн чадавхи, үнэлэмжийг дээшлүүлэх

Сургалтын чанартай хэрэглэгдэхүүн, сурах бичгээр хангах

Багш нарыг давтан сургах

Хүүхэд бүр дээр хөгжүүлэх төлөвлөгөө хийх зэрэг нь тэднийг хөгжүүлж төлөвшүүлж, нийгэмшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Page 15: саранцацрал

Анхаарал хандуулсанд

баярлалаа