7
Дэлхийн зорилгуудыг өөрийн өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжүүлэх вэ? Хичээл: Иргэний боловсрол Сургалтын үр дүн: Дэлхийн зорилгуудыг хэрэгжүүлэх бүтээлч арга замуудыг олж таних, бие биенийхээ гаргасан санааг хөгжүүлэх, тогтвортой байдлын төслүүд хөгжүүлэх эхний алхмуудыг хийхэд бүтээлч байдлаар хандах чадвартай болно. Бэлтгэл ажил: Дэлхийн 17 зорилгуудын жагсаалт (хавсралт 3) Урьдчилан бэлтгэсэн цаасан онгоцнууд (хавсралт 1) Оролцогч тус бүрт бал бэлтгэх Хөгжилтэй ая Хичээл эхлэхээс өмнө олон цаасан онгоц хийх Оролцогч тус бүрд нэг бал, нэг цаасан онгоц тараах 60 8 -14 Нийт хугацаа: Насны ангилал: мин нас Зөвлөмж: Энэхүү хичээлийг “Дэлхийн зорилгуудад хүрэхийн тулд хамтран ажиллах” гэсэн хичээлийн дараа орвол тун тохиромжтой байх болно.

60cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/14... · 2019-04-09 · Дэлхийн зорилгуудыг 6 сэдвийн дор ангилах нь Сэдэв Хамаарах

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 60cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/14... · 2019-04-09 · Дэлхийн зорилгуудыг 6 сэдвийн дор ангилах нь Сэдэв Хамаарах

Дэлхийн зорилгуудыг өөрийн өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Хичээл:Иргэний боловсрол

Сургалтын үр дүн:

• Дэлхийн зорилгуудыг хэрэгжүүлэх бүтээлч арга замуудыг олж таних, бие биенийхээ гаргасан санааг хөгжүүлэх, тогтвортой байдлын төслүүд хөгжүүлэх эхний алхмуудыг хийхэд бүтээлч байдлаар хандах чадвартай болно.

Бэлтгэл ажил:

• Дэлхийн 17 зорилгуудын жагсаалт (хавсралт 3)

• Урьдчилан бэлтгэсэн цаасан онгоцнууд (хавсралт 1)

• Оролцогч тус бүрт бал бэлтгэх

• Хөгжилтэй ая

• Хичээл эхлэхээс өмнө олон цаасан онгоц хийх

• Оролцогч тус бүрд нэг бал, нэг цаасан онгоц тараах

60

8-14

Нийт хугацаа:

Насны ангилал:

мин

нас

Зөвлөмж:Энэхүү хичээлийг “Дэлхийн зорилгуудад хүрэхийн тулд хамтран ажиллах” гэсэн хичээлийн дараа орвол тун тохиромжтой байх болно.

Page 2: 60cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/14... · 2019-04-09 · Дэлхийн зорилгуудыг 6 сэдвийн дор ангилах нь Сэдэв Хамаарах

“Дэлхийн Хамгийн том Хичээл” нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг дэмжих зорилготой боловсролын хамтарсан төсөл юм. Уг төсөл нь 17 дугаар зорилго болох “Зорилгуудын хэрэгжилтийн төлөөх түншлэл”-ийн ач холбогдлыг харуулсан бодит жишээ бөгөөд бидэнтэй болон хоорондоо хамтран ажилласан байгууллагуудын тусламжгүйгээр амжилтанд хүрэхгүй байсан юм.

Санаачлагч багийн гишүүддээ талархал илэрхийлье:

Дэлхийн өнцөг булан бүрт бидэнтэй хамтран ажилласан байгууллагууддаа онцгой талархал илэрхийлье:

Гардан зохион байгуулсан: Түгээсэн: Орчуулсан:

Page 3: 60cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/14... · 2019-04-09 · Дэлхийн зорилгуудыг 6 сэдвийн дор ангилах нь Сэдэв Хамаарах

10 мин

5мин

40 мин

10 мин

Суралцах дасгал

Хичээлийг дуусгахын тулд дасгалаас бий болсон боломжит төслүүдийн жагсаалтыг сурагчид харна. Аль санаа нь анги, сургуулийнх нь хувьд хамгийн чухал болохыг сурагчид сонгож, тухайн ажлыг хэрхэн эхлүүлэх талаар өөрёдийн саналыг хэлнэ.

Дэлхийн өнцөг бүрээс хүүхдүүд тогтвортой байдлын талаарх өөрсдийн санаа

бодлоо хэлж хуваалцсан видео бичлэгийг сурагчдад үзүүлнэ. Үүнийг том дэлгэцээр,

компьютерын дэлгэцээр, эсвэл ангиараа гар утас, таблет дээр үзэж болно. https://www.youtube.com/watch?v=F-Wl3crN8eU.

Өөрийн санааг нисгэ

Цаасан онгоцуудыг сурагчдад нэг нэгээр нь тараана. Зорилгуудын эхнийхээс эхэлж, нэгдүгээр зорилгын хүрээнд хэрэгжүүлж болох санааг сурагчдаар онгоцон дээр нь бичүүлнэ. Жишээ нь: 12-р зорилго болох “хариуцлагатай хэрэглээг дэмжих” зорилгын хувьд, бичгийн цаасны хоёр тал дээр бичиж ашиглах санаа, эсвэл сургуулийнхаа цэцэрлэгт хүнсний ногоо тарих санаа байх боломжтой.

Сурагчдад “Бид эдгээр онгоцуудаа хөөргөхөд бэлэн боллоо. Онгоц барьж аваад, түүн дээр юу бичсэн байгааг уншаад дээр нь өөрийн санааг нэмж бич. Бусдаас өөрөөр сэтгэхийг хичээж, бүтээлч, эсвэл өвөрмөц санаа бичээрэй. Дараа нь онгоцоо дахин хөөргө!”

Гурав тоолж, онгоцуудыг хөөргө! Тоглоомыг зугаатай болгох үүднээс хөгжилтэй хөгжим тавь, жишээ нь Дэлхийн зорилгуудад зориулсан Африкын тухай дууг тавьж болно https://youtu.be/iDhP41MGVCM

Хэд хэдэн удаа онгоцоо хөөргөсний дараа хөгжмийг унтрааж, оролцогч бүрийг онгоцоо дэлгэхийг хүс. Оролцогч бүр тухайн онгоцон дээр бичсэн байгаа зүйлийг чангаар бусаддаа уншиж өгнө.

Сурагчдын хийж гүйцэтгэх боломжтой төслүүдийн санааны жагсаалт гарга.

Ахин шинэ онгоцнуудыг тарааж өг. Энэ дасгалыг Дэлхийн зорилгууд болгон дээр давтаж хий.

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

Хэрвээ цаг бага байгаа бол 17 зорилгуудаа 6 сэдвийн хүрээнд багцлаад дасгалаа зорилго бүр дээр биш, сэдэв бүр дээр хийж болно (хавсралт 2-ыг харна уу).

Танилцуулга

Дасгалын зорилго нь “Дэлхийн зорилгууд” гэж нэрлэгдсэн Тогтвортой хөгжлийн зорилгуудыг

хэрэгжүүлэх бүтээлч арга замыг олох юм гэдгийг сургчдад тайлбарлана. Бусдын гаргасан санаан

дээр тулгуурлан сайхан санааг бий болгох боломжтойг мөн тайлбарлана.

Тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол – Хүүхдүүд ярьж байна!

Page 4: 60cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/14... · 2019-04-09 · Дэлхийн зорилгуудыг 6 сэдвийн дор ангилах нь Сэдэв Хамаарах

Нэмэлт эх үүсвэрүүд Тогтвортой хөгжлийн төлөөх боловсролын (ТХБ) заах болон сурах аргачлалуудын талаарх мэдээллийг доорх эх үүсвэрүүдээс нэмж авах боломжтой:

http://en.unesco.org/themes/education-sustainable-development

ТХБ-ын заах болон сурах аргачлалуудын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах сонгогдсон сургалтын

матриалуудтай танилцана уу:

- Тогтвортой хөгжлийн хөлөөх боловсрол сургалтын гарын авлага (http://unesdoc.unesco.org/images/0015/001524/152453eo.pdf)

- Тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол эх сурвалжийн эмхтгэл (http://unesdoc.unesco.org images/0021/002163/216383e.pdf)

- Тогтвортой хөгжлийг таних нь: Олон талт хандлага (http://unesdoc.unesco.org/images/0021/002154/215431E.pdf)

- Тогтвортой ирээдүйн төлөөх суралцах нь (http://www.unesco.org/education/tlsf/)

Тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол сургалтын гарын авлага. ЮНЕСКО: Парис хот. 2006 Хуудас 95-96, “Өөрийн санаагаа нисгэж сур!” хэсгээс санаачлан бэлтгэв.

Page 5: 60cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/14... · 2019-04-09 · Дэлхийн зорилгуудыг 6 сэдвийн дор ангилах нь Сэдэв Хамаарах

Folding  your  paper  airplane:  

Хавсралт 1

Page 6: 60cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/14... · 2019-04-09 · Дэлхийн зорилгуудыг 6 сэдвийн дор ангилах нь Сэдэв Хамаарах

Дэлхийн зорилгуудыг 6 сэдвийн дор ангилах нь

Сэдэв Хамаарах зорилгуудЯдуурал   1.Ядуурлыг устгах

10. Тэгш бус байдлыг бууруулах

Эрүүл мэнд, сайн сайхан байдал   2,  Өлсгөлөнг зогсоох  3,  Эрүүл мэндийг дэмжих6,  Баталгаат ундны ус, Ариун цэврийн байгууламжаар хангах

Боловсрол, ур чадвар, ажил   4,  Чанартай боловсрол олгох  8,  Чанартай ажлын байрыг бий болгох ба эдийн засгийн өсөлт

Аюулгүй, шударга ертөнц   5,  Жендерийн эрх тэгш байдлыг хангах  16,  Энх тайван, шударга ёсыг цогцлоох  

Тогтвортой байдал   7,  Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх  9,  Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх  11,  Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих12,  Хариуцлагатай хэрэглээг дэмжих  17,  Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх  

Хүрээлэн буй орчин   13,  Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах14, Далайн тэнгисийн нөөцийг хамгаалах  15,  Хуурай газрын экосистемийг хамгаалах

Хавсралт 2

Page 7: 60cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/14... · 2019-04-09 · Дэлхийн зорилгуудыг 6 сэдвийн дор ангилах нь Сэдэв Хамаарах

What To Do With The Global Goals In My Daily Life? | 5 ppen 3