4
Хичээл №6 Газрын тос, түүний бүтээгдэхүүний авто замын тээвэрлэлт Хичээлийн - Лекцийн хичээлийн мэдлэгийг бататгах, зорилго - Газрын тос, түүний бүтээгдэхүүний авто замын тээвэрлэлтийн онцлог, автоцис-терний бүтцийг судлах. Хичээлийн - Газрын тос, түүний бүтээгдэхүүний авто төл өвлөгөө- замын тээвэрлэлтийн давуу ба сул талууд, Автоцистерний бүтэц, үндсэн тоног төхөөрөмжийн үүрэг зориулалт, Автоцистерний ашиглалт. Үндсэн ойлголт Хөдлөх бүрэлдэхүүний хүндийн төвийг доошлуулах, ашиглалтын найдвартай байдлыг хангах зорилгоор торхний их биеийн хөндлөн огт-лолыг эллипс хэлбэртэйгээр Змм, урд хойт талын ханыг 4мм-ийн зузаан-тай гангаар хийсэн байдаг. Торх нь люк /4/, цалгианаас хамгаалагч хөндлөвч /5/, хий гаргагч хоолой /6/, амьсгалах клапан /12/, шуп /10/, тунгаагуур, /8/-аар тоног- логдсон байдаг /Зураг/ ба 4 тулгуурын тусламжтай явах анги дэр бэхлэгд-дэг. Торх нь тулгуурууд дээр тэгш суурилагдсан байх ёстой бөгөөд торх хазгай байрласнаас хэмжилт буруу хийгддэг. Торхны битүүмжлэл, түүний төхөөрөмж хэрэгслийн бүрдэл, хэ-вийн ажиллагаа нь нефтийн бүтээгдэхүүний ууршилт, хэвийн бус хорогд-лыг гаргахгүй байхад чухал нөлөө үзүүлдэг. Торх нь нэвчилттэй, түүний таг тоноглол нь байхгүй буюу ажилгүй бол түүнд байгаа нефтийн бүтээг-дэхүүний хорогдол норматив хэмжээнээс 27-45%-аар ихэсдэг ба зөвхөн нэг цэгээр шатахуун секундэд нэг дусал гоожиж байвал хоногт 100 гаруй литр шатахуун асгарч үрэгддэг. Люк нь торхонд шатахуун ачих, хэмжлийн нарийвчлалыг ханга-хад зориулагддаг. Люкний диаметр, өндрийн хэмжээ нь торхны баг-таамжаас шууд хамаарна. Учир нь люкэнд ачих ачааны дүүргэлтийг хязгаарлагч төвшин «змжигч буюу цагаан хил бэхлэгдсэн байдаг бөгөөд түвшин хэмжигчээс дээш тодорхой хэмжээний чөлөөт эзэлхүүн байх шаардлагатай. Энэхүү -өлөөт эзэлхүүний хэмжээ нь орчны температур 20 градус хэлбэлзэхэд зчсан шатахууны хөөрөлтийг хангахаар тооцогдсон байдаг. Түвшин омжигчийн тусламжтайгаар торхны багтаамжийг жил бүр улсын хэмжил зүйн байгууллагаас шалган баталгаа тогтоодог. Иймээс хил болон люкны байрлалыг дураар өөрчлөхийг хориглоно. Мөн багтаамжийг ямар нэг хэлбэрээр нэмэгдүүлэх тохиолдолд чөлөөт эзэлхүүний

Хичээл6

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хичээл6

Хичээл №6Газрын тос, түүний бүтээгдэхүүний авто замын тээвэрлэлт

Хичээлийн - Лекцийн хичээлийн мэдлэгийг бататгах,зорилго - Газрын тос, түүний бүтээгдэхүүний авто

замын тээвэрлэлтийн онцлог, автоцис-терний бүтцийг судлах.

Хичээлийн - Газрын тос, түүний бүтээгдэхүүний авто төлөвлөгөө- замын тээвэрлэлтийн давуу ба сул талууд,

Автоцистерний бүтэц, үндсэн тоног төхөөрөмжийн үүрэг зориулалт,

Автоцистерний ашиглалт.Үндсэн ойлголт

Хөдлөх бүрэлдэхүүний хүндийн төвийг доошлуулах, ашиглалтын найдвартай байдлыг хангах зорилгоор торхний их биеийн хөндлөн огт-лолыг эллипс хэлбэртэйгээр Змм, урд хойт талын ханыг 4мм-ийн зузаан-тай гангаар хийсэн байдаг.

Торх нь люк /4/, цалгианаас хамгаалагч хөндлөвч /5/, хий гаргагч хоолой /6/, амьсгалах клапан /12/, шуп /10/, тунгаагуур, /8/-аар тоног-логдсон байдаг /Зураг/ ба 4 тулгуурын тусламжтай явах анги дэр бэхлэгд-дэг. Торх нь тулгуурууд дээр тэгш суурилагдсан байх ёстой бөгөөд торх хазгай байрласнаас хэмжилт буруу хийгддэг.

Торхны битүүмжлэл, түүний төхөөрөмж хэрэгслийн бүрдэл, хэ-вийн ажиллагаа нь нефтийн бүтээгдэхүүний ууршилт, хэвийн бус хорогд-лыг гаргахгүй байхад чухал нөлөө үзүүлдэг. Торх нь нэвчилттэй, түүний таг тоноглол нь байхгүй буюу ажилгүй бол түүнд байгаа нефтийн бүтээг-дэхүүний хорогдол норматив хэмжээнээс 27-45%-аар ихэсдэг ба зөвхөн нэг цэгээр шатахуун секундэд нэг дусал гоожиж байвал хоногт 100 гаруй литр шатахуун асгарч үрэгддэг.

Люк нь торхонд шатахуун ачих, хэмжлийн нарийвчлалыг ханга-хад зориулагддаг. Люкний диаметр, өндрийн хэмжээ нь торхны баг-таамжаас шууд хамаарна. Учир нь люкэнд ачих ачааны дүүргэлтийг хязгаарлагч төвшин «змжигч буюу цагаан хил бэхлэгдсэн байдаг бөгөөд түвшин хэмжигчээс дээш тодорхой хэмжээний чөлөөт эзэлхүүн байх шаардлагатай. Энэхүү -өлөөт эзэлхүүний хэмжээ нь орчны температур 20 градус хэлбэлзэхэд зчсан шатахууны хөөрөлтийг хангахаар тооцогдсон байдаг. Түвшин омжигчийн тусламжтайгаар торхны багтаамжийг жил бүр улсын хэмжил зүйн байгууллагаас шалган баталгаа тогтоодог. Иймээс хил болон люкны байрлалыг дураар өөрчлөхийг хориглоно. Мөн багтаамжийг ямар нэг хэлбэрээр нэмэгдүүлэх тохиолдолд чөлөөт эзэлхүүний хэмжээг онцгой знхааран тооцож түүнийг харьцангуйгаар нэмэгдүүлэн зохицуулж байх нь зүйтэй. Энэхүү шаардлагыг хангаагүйгээс тээвэрлэлтийн явцад шатахуун хальж асгаран үрэгдэхэд хүрдэг.

Люкны таган дээр шатахуун ачих зориулалттай 300-400мм-ийн лиаметртэй ачилтын хоолой, шуп, амьсгалах клапан, хийн хоолой холбох муфть байрладаг. Шуп нь зөвхөн шатахууны дүүргэлтийн хэмжээг хянахад ашиглагдана.

Үзлэг үйлчилгээ хийх үед люкний тагны жийрэг, битүүмжлэлийг кянан бэхэлгээнүүдийг сайтар чангалж байх хэрэгтэй. Мөн юүлэх хоо-лойн тагны резин жийрэг:-;нй бүрэн бүтэн байдал, сайтар таглагдаж байгаа эсэхийг шалган илэрсэн зөрчлийг цаг тухайд нь арилгана.

Автоцистерн, чиргүүлийн торхны амьсгалах клапан нь торхны лоторх даралтыг гаднах агаарын даралттай адил байлган техникийн ьюулгүй байдлыг хангах, шатахууны ууршилтыг багасгахад зориулаг-дана.

Page 2: Хичээл6

Амьсгалах клапан нь 2 янз байдаг. Үүнд: 1. Үрлэн клапан 2. Тавагт клапан Эдгээрийн ажиллах зарчим нь адил бөгөөд торхны доторх ларалт ихсэж илүүдэл даралт үүсэх үед гаргах клапан нээгдэж шата-хууны уурын хольц бүхий хийг гадагш гаргаж, дотоод даралт гаднах орчны даралтаас багасах үед сийрэгжилт үүсч, оруулах клапан нээгдэн "аднаас агаар оруулж даралтыг тэнцүүлдэг.

Клапанг шатахуун тээврийн автоцистерн, чиргүүлд 0.2ч0.3кг/см2 илүүдэл даралтанд 0.1кг/см2-аас ихгүй сийрэгжил-тэнд шатахуун цэнэглэгч автомашинд 0.03ч0.05кг/см2 илүүдэл даралт ба 0.01кг/см2-аас ихгүй сийрэгжилтэнд онгойхоор тохируулна.

Амьсгалах клапаны шүүр нь агаараар дамжин тоос, шороо, механик хольц орохоос хамгаалахын зэрэгцээ гал хамгаалагчийн үүргийг давхар гүйцэтгэнэ.

Автоцистерн, чиргүүлийн техникийн 1 дүгээр үйлчилгээ хийх бүрд торхны амьсгалах клапаны ажиллагааг шалган гэмтлийг арилгах бөгөөд шүүрийг авч бензинээр угааж цэвэрлэнэ. Мөн амьсгалах клапанд эд ангиуд бохирдож, гацсан эсэхийг үзэж шалган илэрсэн гэмтлийг цаг тухайд нь арилгана.

Амьсгалах клапан хэвийн ажиллахгүйгээс торх нь шатахууны тэ-лэлт, суултын нөлөөгөөр даралтын тэнцвэр алдагдан тэсрэлт үүсэх, шатахуун хальж асгах, их бие деформацлагдан гүдийлт, хотойлт үүсэх, жийрэг, сальник сэтрэх, бэхэлгээ холбооснууд сулрах, битүүмжлэл алдаг-дан нэвчилт, шүүрэлт үүсэх зэрэг гэмтэл, осол гарах боломж бүрддэгийг онцгой анхаарч түүний хэвийн жигд ажиллагааг хангах, техникийн үзлэг үйлчилгээ тогтмол хийж байх нь зүйтэй.

Мөн практикт амьсгалах клапаны шүүрийг авчихсан таггүй онгорхой ашиглах явдал гардаг. Энэ нь клапанг бохирдуулан ажилгүй болгохын зэрэгцээ түүгээр дамжин оч ил гал орох боломжтой болгож байгааг онцгой анхаарах нь зүйтэй. Түүнчлэн амьсгалах клапаны доторх эд ангиудыг авчихсан онгорхой явж байх нь хаяа тааралдаг. Энэ нь галын аюулгүйн болох техникийн шаардлагыг ноцтой зөрчихийн зэрэгцээ шатахуун чөлөөтэй ууршин хэвийн хорогдлын хэмжээнээс их хэмжээтэй хорогддогийг тээвэрчдэд сайн ойлгуулах нь зүйтэй.

Хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөн, замын байдал, хурднаас хамаарч торхны их бие, хананд үйлчлэх шингэний цохилтын хүчийг багасгах ба ашиглалтын найдвартай байдлыг хангах зорилгоор торхны дотор талд цалгианаас хамгаалагч хөндлөвч /5/-үүдийг байрлуулсан байдаг. Торхонд засвар үйлчилгээ, цэвэрлэгээний ажил n/йцэтгэх үед тэд--ээр хөндлөвчүүдийг авч болно.

Торхонд шатахуун ачих үед түүний өнцөг буланд хий бөөгнөрөн хуримтлагдсанаас тээврийн хөдөлгөөний явцад тэсрэлт үүсэхээс сэргий-лэх, торхны бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор хий гаргагч хоолой /6/-уудыг байрлуулсан байдаг. Хий гаргагч хоолойнууд нь торхны дээд талын ханыг даган нэг үзүүр нь торхны урд, хойт талын хажуу ханаас 20-30мм зайтай байрлах бөгөөд нөгөө үзүүрүүд нь люкны ханыг даган төвшин хэмжигчээс дээш төвшинд байрласан байдаг.

Иймд хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах үүднээс хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг, үйл-чилгээ хийх бүрд хий гаргагч хоолойнууд ба цалгианаас хамгаалаг^ хөнд-лөвчүүдийн бэхэлгээ, бүрэн бүтэн байдлыг нарийн шалгаж илэрсэн лмйг тухай бүр арилгаж хэвших нь зүйтэй. Торхны доод хүйсэнд гунадас бусад механик хольц бохирдлыг тунгаах зориулалт бүхий Д литрмйи багтаамжтай тунгаагуур хийгдсэн байдаг. Тунгаагуур нь тунасз- зүу -•-юүлэхэд зориулсан хоолой, кранттай байдаг. Тунгаагуурт тунасан зүйл нь шзтахуун буулгах хоолойгоор шавхагддаггүй. Тээвэрлэгдэн ирсэн шатахууныг хүлээн авахдаа тунадасны хоолойгоор дээж авч хольцтой эсэхийг шалган үзэж байх ёстой. Гэтэл ихэнх автоцистерн, чиргүүлийн тунадасны хоолойг тайрч, тунгаагуурын

Page 3: Хичээл6

ёроолыг битүүлэн гагначихсан байдаг. Энэ нь тунгаагуурыг цэвэрлэж суллах, дээж авч тунадас үзэх боломжийг алдагдуулж байгаа юм.

Хүйтний улиралд усны хольцтой шатахуун ачсаны дараа юүлэх крант ба тунадасны хоолой бүрэн суллаагүйгээс тэдгээрт ус орж хөлдөн ажилгүй болгох, мөн тунгаагуурт бохир зүйл орж хуримтлагдан түүнийг тогтмол цэвэрлэдэггүйгээс тунадасны хоолой бөглөрөх, крант ажилгүй болох зэрэг гэмтэл тохиолддог.

Автоцистерн нь СВН-80А маркийн шатахуун шахах насос, шатахуун ачиж буулгах зориулалтын шланктай /65-75 мм-ийн диаметртэй/ байдаг.

1-Хана, 2-Их бие, З-Түвшин хэмжигч /хил/, 4-Люк, 5-Цалгианаас хамгаалагч хөндлөвч, 6-Хий гаргагч хоолой, 7-Тулгуур, 8-Тунгаагуур, 9-Буулгах хоолойн фланц,10-Шуп, 11-Шатахуун ачилтын хоолой, 12-Амьсгалах клапанАвтоцистернд шатахуун ачих ба буулгах аль ч ажиллагааг насо-соор дамжуулан гүйцэтгэж болно. Насос нь шахалтын ба соролтын хоолойнуудаар дамжин торхтой холбогддог. Эдгээр хоолойнууд нь тус тусдаа кранттай байх бөгөөд битүүмлэл, аюулгүй байдлыг хангах үүднээс хоолойн төгсгөлийг битүүлж гагнасан байдаг.