13
71-р сургуулийн биологийн багш Н.Энхням Бүлэг сэдэв : Амьд бие махбодь 1-р бүлэг Эс эд Сэдэв 1.1 Биологийн шинжлэх ухааны судлах зүйл Байгалийг амьгүй ба амьтай байгаль гэж хоёр ангилна. Амьгүй байгалийг сав ертөнц, амьд байгалийг шим ертөнц гэнэ. Байгаль ертөнц нь байнгын хөдөлгөөнд оршдог бөгөөд байгаль дээр болж буй үйл явц, өөрчлөлтийг байгалийн үзэгдэл гэх бөгөөд түүнийг дотор нь физикийн, химийн , биологийн үзэгдэл гэж гурав ангилна. Байгалийг судалдаг Физик, Хими, Биологи, Газарзүйн шинжлэх ухааныг байгалийн шинжлэх ухаан гэдэг. Физик, хими, газарзүй нь ихэвчлэн сав ертөнцийн тухай судалдаг бол биологийн шинжлэх ухаан нь шим ертөнц болох амьд байгалийг судалдаг юм. Биологи гэдэг нэр томъёог олон эрдэмтэд бие биеээсээ хамааралгүйгээр гаргасан ба 1979 онд Немецийн анатомич профессор Т.Руз , 1802 онд Жан Батист Ламарк анх хэрэглэсэн хэдий ч тэр нь өнө эртний шинжлэх ухаан. Биос – амьд , логос- судлал гэдэг грек үгээр нэрлэсэн бөгөөд сүүлийн үед Амин судлал гэж нэрлэж байна. Харин нийгмийн үзэгдэл нь хүмүүсийн хооронд явагдах харилцааны хэлбэрүүд юм. Амьд биеийг судлахад физик, хими , газар зүйн шинжлэх ухааны ололтуудыг өргөн ашигладаг бөгөөд үүний дотроос органик химийн шинжлэх ухаан нь амьд биед агуулагдаж байгаа болон түүний үүсгэж буй бодисуудын химийн найрлага гарал үүслийг судалдаг юм. Биологийн шинжлэх ухаан нь амьд биеийн амьдрал, гадаад , дотоод бүтэц, химийн найрлага, амьдралын үйл ажиллагаа, үржил, хөгжил, удамшил, хувьсал гарал үүсэл, ангилал, тархалт, сав ба шим ертөнцийн хоорондын холбоо, харилцан хамаарал зэрэг амьд биетэй холбоотой бүхий л зүйлсийг судална. Орчин үед биологийн шинжлэх ухаан нь ургамал, амьтан, мөөг, бичил биетэн, вирус,нэг эстэн гэсэн амьд биеийн бүхий л хэлбэрүүдийг судалж байна. Амьд бие нь амьгүй биеэс эрс ялгаатай боловч энэ хоёр нь хоорондоо салшгүй холбоотой юм. Манай дэлхий нь амьдрал оршин тогтнож буй нарны аймгийн цорын ганц гариг юм. Амьд бие нь хооллох, өсөх, үржих, бодисын солилцоо явуулах үйл ажиллагааг

71-р сургуулийн биологийн багш Н.Энхням · Web viewБүлэг сэдэв : Амьд бие махбодь 1-р бүлэг Эс эд Сэдэв 1.1 Биологийн

  • Upload
    others

  • View
    29

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 71-р сургуулийн биологийн багш Н.Энхням · Web viewБүлэг сэдэв : Амьд бие махбодь 1-р бүлэг Эс эд Сэдэв 1.1 Биологийн

71-р сургуулийн биологийн багш Н.Энхням

Бүлэг сэдэв : Амьд бие махбодь

1-р бүлэг Эс эдСэдэв 1.1 Биологийн шинжлэх ухааны судлах зүйл

Байгалийг амьгүй ба амьтай байгаль гэж хоёр ангилна. Амьгүй байгалийг сав ертөнц, амьд байгалийг шим ертөнц гэнэ. Байгаль ертөнц нь байнгын хөдөлгөөнд оршдог бөгөөд байгаль дээр болж буй үйл явц, өөрчлөлтийг байгалийн үзэгдэл гэх бөгөөд түүнийг дотор нь физикийн, химийн , биологийн үзэгдэл гэж гурав ангилна. Байгалийг судалдаг Физик, Хими, Биологи, Газарзүйн шинжлэх ухааныг байгалийн шинжлэх ухаан гэдэг. Физик, хими, газарзүй нь ихэвчлэн сав ертөнцийн тухай судалдаг бол биологийн шинжлэх ухаан нь шим ертөнц болох амьд байгалийг судалдаг юм. Биологи гэдэг нэр томъёог олон эрдэмтэд   бие биеээсээ хамааралгүйгээр гаргасан ба 1979 онд Немецийн анатомич профессор Т.Руз , 1802 онд  Жан Батист Ламарк анх хэрэглэсэн хэдий ч тэр нь өнө эртний шинжлэх ухаан. Биос – амьд , логос- судлал гэдэг грек үгээр нэрлэсэн бөгөөд сүүлийн үед Амин судлал гэж нэрлэж байна.Харин нийгмийн үзэгдэл нь хүмүүсийн хооронд явагдах харилцааны хэлбэрүүд юм.Амьд биеийг судлахад физик, хими , газар зүйн шинжлэх ухааны ололтуудыг өргөн ашигладаг бөгөөд үүний дотроос органик химийн шинжлэх ухаан нь амьд биед агуулагдаж байгаа болон түүний үүсгэж буй бодисуудын химийн найрлага гарал үүслийг судалдаг юм.

Биологийн шинжлэх ухаан нь амьд биеийн амьдрал, гадаад , дотоод бүтэц, химийн найрлага, амьдралын үйл ажиллагаа, үржил, хөгжил, удамшил, хувьсал гарал үүсэл, ангилал, тархалт, сав ба шим ертөнцийн хоорондын холбоо, харилцан хамаарал зэрэг амьд биетэй холбоотой бүхий л зүйлсийг судална.

Орчин үед биологийн шинжлэх ухаан нь ургамал, амьтан, мөөг, бичил биетэн, вирус,нэг эстэн гэсэн амьд биеийн бүхий л хэлбэрүүдийг судалж байна. Амьд бие нь амьгүй биеэс эрс ялгаатай боловч энэ хоёр нь хоорондоо салшгүй холбоотой юм. Манай дэлхий нь амьдрал оршин тогтнож буй нарны аймгийн цорын ганц гариг юм. Амьд бие нь хооллох, өсөх, үржих, бодисын солилцоо явуулах үйл ажиллагааг тасралтгүй явуулж байдаг. Одоо манай гариг дээр 2 сая зүйлийн амьтан, 0,5 сая зүйлийн амьтан, мөн олон зүйлийн мөөг, нян, вирусууд амьдарч байна.

Та нар биологийн хичээлийг судалснаар амьдралын үүсэл, мөн чанар, амьд биеийн бүтэц, ангилал, хүний биеийн бүтцийн талаар тодорхой ойлголттой болж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл саруул аж төрөх, амьтан, ургамлыг хайрлан, хамгаалах, хор хөнөөл учруулдаг амьтдаас сэргийлэх, байгаль орчноо хамгаалах өргөн мэдлэгтэй иргэн болж төлөвшинө.

Амьд биеийг судлахад зориулагдсан багаж, тоног төхөөрөмжүүд

Page 2: 71-р сургуулийн биологийн багш Н.Энхням · Web viewБүлэг сэдэв : Амьд бие махбодь 1-р бүлэг Эс эд Сэдэв 1.1 Биологийн

71-р сургуулийн биологийн багш Н.Энхням

Биологийн шинжлэх ухааны судлагаанд маш олон багаж,тоног төхөөрөмжүүдийг ашигладаг. Эсийн бүтцийг судлахад гэрлийн болон электрон микроскопыг, ургамал, амьтны бүтцийг судлахад томруулдаг шил, тулгуурт өсгөгч шил, шавжийг барих сачок, ургамлын хатаадас- гербари, петрийн аяга,пинцет зэрэг олон багажуудыг хэрэглэнэ.

пинцет

Янз бүрийн сачок петрийн аяга

Зураг -1 Амьд биеийг судлахад зориулагдсан багаж, тоног төхөөрөмжүүд

Сэдэв 1.2 Эсийг судлах аргууд.

Эс нь амьд биеийн бүтцийн үндсэн нэгж бөгөөд вирусээс бусад бүх амьд бие эсээс тогтоно. Мөн бие нь нэг эсээс тогтдог амьд бие ч байдаг.

Байгаль дээр орших эст бүтэцтэй бүх амьд бие махбодыг нэг эст ба олон эст гэж ангилдаг.

Нэг эстний аймагт бие нь ганц эсээс тогтдог бүх амьд бие махбод орно.Нэг эстнийг эгэл биетэн гэж нэрлэдэг.Нэг эстнүүд бие даан хөдлөх,хооллох,амьсгалах,илүүдэл бодисыг гадагшлуулдаг,үржих чадвартай байдаг.Нэг эстэн зөвхөн шингэн орчинд амьдардаг.Нэг эстэн нь хуурамч хөлөөр,сормуусаар,шилбүүрээр гэсэн 3 янзаар хөдөлдөг.

Page 3: 71-р сургуулийн биологийн багш Н.Энхням · Web viewБүлэг сэдэв : Амьд бие махбодь 1-р бүлэг Эс эд Сэдэв 1.1 Биологийн

71-р сургуулийн биологийн багш Н.Энхням

Амёб-хуурамч хөлтөн

Хамгийн энгийн бүтэцтэй амьд бие махбод юм.Тогтмол устай нуур,цөөрөмд элбэг байдаг.Амёб нэг газраас нөгөөд шилжихдээ биеийн аль нэг хэсгээс цүлхийж тэр цүлхэнрүүгээ сийвэнгээ урсган юүлэх маягаар хуурамч хөл үүсгэн хөдөлнө.

Зураг -2 Амёбын бүтэц

Эвглен-Улаан нүдэн

Эвглен бол амьдралын төлөв байдал,биеийн бүтцээрээ бусад нэг эстнүүдтэй төстэй.Гэвч зарим онцлогтой:

Биеийн өмнөд хэсэгт урт шилбүүртэй Сийвэнгийн дотор талд ногоон өнгийн илтсүүд байдаг.Энэ нь ургамлын

хлорофилтэй адил зүйл юм.Иймээс ногоон өнгөтэй байдаг.Фотосинтез явуулдаг гэсэн үг юм.

Цэнгэг устай нуур,цөөрөм,шалбааг усанд оршино. Хуваагдаж үржинэ.

Зураг-3 Эвглены бүтэц

Шаахай-Сормуустан Шаахай цэнгэг усанд амьдарна.Нэг эстний дотроос хамгийн том нь юм.түүний биеийн урт нь 0,5мм учраас энгийн нүдээрч харж болно.Шаахайг сормуустан гэж нэрлэдэг.

Page 4: 71-р сургуулийн биологийн багш Н.Энхням · Web viewБүлэг сэдэв : Амьд бие махбодь 1-р бүлэг Эс эд Сэдэв 1.1 Биологийн

71-р сургуулийн биологийн багш Н.Энхням

Зураг-4 Шаахайн бүтэц

Ихэнх эс нь хүний нүдэнд харагдахгүй маш жижиг учраас зөвхөн микроскопоор харна. Микроскоп нь гэрлийн ба электрон гэсэн хоёр янз байдаг. Гэрлийн микроскоп нь 3600 дахин , электрон микроскоп нь хэдэн зуун мянга дахин томруулдаг. Мөн эсийн судалгаанд центрфугээр / эргэлдүүр/эрхтэнцрүүдийг ялгах, будаж харах зэрэг аргуудыг хэрэглэж маш нарийн судлаж байна.

Гэрлийн микроскопын бүтэц

Гэрлийн микроскоп нь: 1. Оптикийн хэсэг 2. Гэрлийн хэсэг 3. Механик хэсэг гэсэн 3 – н үндсэн хэсгээс тогтдог. Оптикийн хэсэгт нь: дурангийн хоолой (2), окуляр – харуур (1), объектив – сэлгүүр (3) Гэрлийн хэсэгт нь: Толь(5), конденсор(4) – гэрэл тохируулагч Механик хэсэгт нь: Суурь(7), тулгуур, хоёр төрлийн тохируулагч винт(6) хамаарагдана.

Зураг 5: Микроскопын бүтэц

Микроскоптой ажиллах дэс дараалал 1. Гэрэлтэй талруу харуулж ширээн дээр хөдөлгөөнгүй байрлуулна.

1.2.

3

4.5.

6.

7.

Page 5: 71-р сургуулийн биологийн багш Н.Энхням · Web viewБүлэг сэдэв : Амьд бие махбодь 1-р бүлэг Эс эд Сэдэв 1.1 Биологийн

71-р сургуулийн биологийн багш Н.Энхням

2.Гэрлийг дуран руу чиглүүлж, харах зүйлээ тавиур дээр тавьж хавчаараар дарна. 3. Эхлээд обьективийн бага өсгөлтөн дээр тавьж дуранг винтээр дээш, доош хөдөлгөж тохируулж харна.

Түр бэлдмэл хийх дараалал.

Судлах зүйлээсээ залуур зүүгээр бага зэргийг авч тавиур шил дээр тавьж ус дусаана. 2. Үүнийг бүрхүүл шилээр сайн дарж бэлэн болгоод микроскопын тавиур дээр тавьж харна.

Зураг – 6 Түр бэлдмэл хийх дараалал

1.3. Эсийн бүтэц.

Эс нь дараах бүтцүүдээс тогтоно.

• 1. Плазман мембран – эсийг хүрээлж орчноос хамгаалах, тусгаарлах үүрэгтэй

• 2. Цитозоль – Эсийн доторх хагас шингэн орчин. Цитозоль, түүнд дотор байгаа эрхтэнцрүүд, оршихууныг нийтэд нь цитоплазм гэнэ.

• 3.Эрхтэнцрүүд –эсийн тодорхой үйл ажиллагааг хариуцсан нарийн зохион байгуулалттай бүтцүүд.

• 4.Оршихуун – Эсийн хүнсний нөөц болон шүүрлээс тогтсон түр зуурын бүтэц.

Эдгээр 4 хэсгээс эрхтэнцрүүдийг нь авч үзье.

Эрхтэнцрүүдийн бүтэц, үүрэг

Эсийн дотор байнга оршин эсийн дотоод дахь аль нэг үйл ажиллагааг гүйцэтгэхэд мэргэжсэн тодорхой хэлбэр бүтэцтэй, өндөр зохион байгуулалт бүхий бүтцүүд юм.

Page 6: 71-р сургуулийн биологийн багш Н.Энхням · Web viewБүлэг сэдэв : Амьд бие махбодь 1-р бүлэг Эс эд Сэдэв 1.1 Биологийн

71-р сургуулийн биологийн багш Н.Энхням

Зураг -7 Амьтны эсийн бүтэц

Эсэд дараах төрлийн эрхтэнцрүүд байна.

Бөөм - эсийн удмын материалыг хадгалагч, эсийн үйл ажиллагааг зохицуулагч. Рибосом - уураг нийлэгжүүлэгч эрхтэнцэр. Эндоплазмын торлог - эсийн уураг нийлэгшлийг явуулах эрхтэнцэрГольджийн комплекс - эндоплазмын торлогт нийлэгжсэн уургийг ангилан ялгах үүрэг бүхий эрхтэнцэр.Цитосклет - эсийн араг ясыг бүтээгч эсийн тулгуур хөдөлгөөний эрхтэнцэр Лизосом - эсийн хоол боловсруулах эрхтэнцэр. Митохондри-эсийн энерги үүсгэгч эрхтэнцэр. Пластид - Зөвхөн ургамлын эсэд байдаг. Харилцан бие биедээ хувирах чадвартай 3 хэлбэртэй. Гэрэл нийлэгжил явуулах, шим бодис нөөцлөх, будагт бодис буюу нөсөөг агуулна.

Зураг-8 Ургамлын эсийн бүтэц

Page 7: 71-р сургуулийн биологийн багш Н.Энхням · Web viewБүлэг сэдэв : Амьд бие махбодь 1-р бүлэг Эс эд Сэдэв 1.1 Биологийн

71-р сургуулийн биологийн багш Н.Энхням

Ургамал , амьтны эсүүд хоорондоо бүтцийн хувьд ялгаатай байдаг.

-Эсийн бүрхүүлийн хувьд ялгаатай

Зураг -9 Эсийн бүрхүүлийн ялгаатай байдал

Óðãàìàë áà àìüòíû ýñèéí ÿëãаатай байдал Хүснэгт-1

Îðãàíîèä Àìüòíû ýñ Óðãàìëûí ýñÝñèéí õàíà Áàéõã¿é Áàéíà.Ñèéâýí Ýñèéí èõýíõ çàéã ýçýëíý. Ýñèéí áàãà çàéã ýçýëíý.Âàêóîëü Çàðèì ýñýä æèæèã

õýìæýýòýé öººí òîîòîé áàéíà.

Èõýâ÷ëýí òîì õýìæýýòýé íýã øèðõýã áàéäàã.

Ïëàñòèä Áàéõã¿é Áàéíà.Öåíòðèîëü Áàéíà. Öýöýãò óðãàìàëä

áàéõã¿éÕýëáý𠺺ð÷ëºãäºíº ººð÷ëºãäºõã¿éХөдөлгөөний эрхтэнцэр Байдаг. Байхгүй

1.4 Амьтны эд: Амьтны эдийн 4 ангиладаг. Хучуур эд, холбогч эд,мэдрэлийн эд, булчингийн эд зэргээс тогтдог. Амьтан ба хүний эд бүтцийн хувьд адил төстэй. Эд гэдэг нь : Бүтэц гарал үүсэл, гүйцэтгэх үйл ажиллагаагаараа нэгдмэл бүлэг эсийг эд гэнэ. Хүн ба амьтны бие махбодын эдүүд олон янз бөгөөд тэдгээрийг хучуур эд, холбогч эд, булчингийн эд, мэдрэлийн эд гэж ангилна. Нэг эрхтэнд янз бүрийн эд оролцох боловч аль нэг нь голлоно. Жишээ нь булчинд булчингийн эд, арьсанд хучуур эд, араг ясанд ясны эд, тархи нугасанд мэдрэлийн эд голлох үүрэгтэй байна.

Хучуур эд : Энэ нь хүний биеийн гадаад, дотоод эрхтний гадаргууг бүрхэж буй эд юм. Эсүүд нь Хавтгай, дугираг, бортого хэлбэртэй байх ба бөөм нь бөөрөнхий, гонзгой янз бүр байна. Хучаас эд нь бие мах бодод хортой гадны бодис, нян нэвтрэхээс хамгаална. Мөн хучуур эд нь бие махбод гадаад орчны хоорондын бодисын солилцоог явуулахад оролцоно.

Page 8: 71-р сургуулийн биологийн багш Н.Энхням · Web viewБүлэг сэдэв : Амьд бие махбодь 1-р бүлэг Эс эд Сэдэв 1.1 Биологийн

71-р сургуулийн биологийн багш Н.Энхням

Холбогч эд: Яс, цус, мөгөөрс гэх мэт биеийн бүх хэсэгт тааралдах ба биеийн хэсгүүдийг хооронд нь холбох, улма ар тодорхой нэг бүтэц үүсгэх үүрэгтэй. Булчингийн бүрхүүл, хальс, шөрмөс, мөгөөрс, яс өөхлөг эд зэрэг нь холбогч эдээс тогтдог. Холбогч эд нь бат бөх уян чанартай тул холбох хамгаалах, бэхлэх зэрэг үүрэг гүйцэтгэнэ. Холбогч эдийн нэлээд өөрчлөгдсөн хэлбэр бол өөхлөг эд, ясны эд, цусны эд юм.

Булчингийн эд: Булчингийн эд нь булчингийн ширхгүүдээс тогтоно. Булчингийн ширхэг нь ширхэнцэрийн багцуудаас бүрдэнэ. Ширхэнцэр нь агшиж, сунах чадвартай урт, нарийн уураг юм. Булчингийн эдийг хөндлөн ба гөлгөр судалт гэж ангилдаг. Тэдгээр нь тус бүрдээ өөрийн агших онцлогтой

Мэдрэлийн эд: Мэдрэлийн эд нь мэдрэлийн эс болох нейроноос тогтдог. Нейрон нь одлог хэлбэрийн их бие, мэдрэлийн ширхэг буюу урт, богино сэртэнгүүдээс тогтоно.Олон салаалсан богино сэртэнг дендрит, ганц урт сэртэнг аксон гэнэ. Аксон 1 м хүртэл урт бөгөөд үзүүртээ бас салаалсан байдаг. Мэдрэлийн эдийн үндсэн шинж чанар бол сэрэх, сэрэл дамжуулах чадвар юм.

Хучаас эд

Арьсны хэсэг

Булчингийн ширхэг

Ширхэнцэр

Page 9: 71-р сургуулийн биологийн багш Н.Энхням · Web viewБүлэг сэдэв : Амьд бие махбодь 1-р бүлэг Эс эд Сэдэв 1.1 Биологийн

71-р сургуулийн биологийн багш Н.Энхням

1.5 Ургамлын эд:

Бүрэлдүүлэгч эд: Бүрэлдүүлэгч

эдийн нимгэн бүрхүүл нь нэгэн жигд эсүүдээс тогтдог. Бүрэлдүүлэгч эд өтгөн сийвэнтэй, том бөөмтэй эсүүд нь

хоорондоо нягт наалдсан байна. Тэдгээрийн

эсүүд нь түргэн хуваагдаж үрждэг онцлогтой. Ийм эдүүд нь үрийн нахиа ургамлын иш, үндэсний торгон үзүүрт байрладаг.

Бүрхүүл эд: Ургамлын бүрхүүл нь нимгэн хоорондоо нягт наалдсан пластидгүй. Бүрхүүл эд нь ургамлын биеийг хатахаас хамгаалдаг. Энэ нь хальс илчүү зэрэгт багтана.

Үндсэн эд: Энэ нь ургамлын биеийн зөөлөн хэсгийг бүрдүүлэх бөгөөд өөртөө нимгэн бүрхүүлтэй сийрэг паренхим эсүүдээс тогтдог. Энэ нь навчны зөөлөн эд үндэс ишний анхдагч холтос , ишний гол үр жимс цэцэг, зөөлөн эд, булцуу сонгинолог эс зэрэг нь үндсэн эдээс бүрдэнэ.

Их бие

Богино сэртэнгийн салаанууд

Мэдрэлийн ширхэг

Их бие

Аксон

Завсрын нейрон

Page 10: 71-р сургуулийн биологийн багш Н.Энхням · Web viewБүлэг сэдэв : Амьд бие махбодь 1-р бүлэг Эс эд Сэдэв 1.1 Биологийн

71-р сургуулийн биологийн багш Н.Энхням

Тулгуур эд: Тулгуур эдийн эсийн бүрхүүл ямагт зузаарсан байх бөгөөд паренхим ба прозенхим хэлбэртэй байдаг. Паренхим хэлбэрийн тулгуур эдийг лийрэн жимс болон цэнийн үндэслэг ишийн зөөлөн эдэд тохиолдох чулуулаг эсээс харж болно. Прозенхим хэлбэрийн тулгуур эдийг ургамлын иш навч үндэсний дотор үзэж болно.

Дамжуулах эд: Дамжуулах эд нь гонзгойвтор эд бүхий гуурс, шигшүүр хэлбэрийн хоолойноос бүрдэнэ. Дамжуулах эд нь ургамлын бүх эрхтэнд байна. Ургамлын үндэс нь ус түүнд ууссан эрдэс давсыг хүлээн авч биеийн бүх эрхтэнд хөөрөх чиглэлээр зөөвөрлөнө. Навчинд үүссэн органик бодис үндэс болон бусад эрхтэнд шигшүүрт хэлбэрт хоолойгоор уруудах чиглэлээр дамжина.

Ялгаруулах эд: ялгаруулах эд нь бүх ургамалд байдаггүй цөөн тооны ургамалд байдгаараа онцлогтой. Жишээ нь: эмийн багваахай-сүүн шүүрэл, халгай-булчирхай, модлог-давирхай ургамлаас ялгарах шүүрлүүд ялгаруулах эдийн жишээ юм.

Page 11: 71-р сургуулийн биологийн багш Н.Энхням · Web viewБүлэг сэдэв : Амьд бие махбодь 1-р бүлэг Эс эд Сэдэв 1.1 Биологийн

71-р сургуулийн биологийн багш Н.Энхням