41
1 БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛСАН: Ц.Хонгорзул (МУБИС-ийн БУС-ийн Биологийн тэнхимийн багш доктор, дэд профессор. Биологийн хөтөлбөрийн зөвлөмж боловсруулах багийн гишүүн) М.Оюунчимэг (Нийслэлийн 113-р сургууль, Байгалийн ухааны сургалтын хөтөлбөр боловсруулах багийн гишүүн, Биологийн хөтөлбөрийн зөвлөмж боловсруулах багийн гишүүн) Н.Энхдагуул (Нийслэлийн 79-р сургууль, Байгалийн ухааны сургалтын хөтөлбөр боловсруулах багийн гишүүн, Биологийн хөтөлбөрийн зөвлөмж боловсруулах багийн гишүүн ) Улаанбаатар 2009 он

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Embed Size (px)

Citation preview

Page 1: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

1

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН

7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

БОЛОВСРУУЛСАН:

Ц.Хонгорзул (МУБИС-ийн БУС-ийн Биологийн

тэнхимийн багш доктор, дэд

профессор. Биологийн

хөтөлбөрийн зөвлөмж

боловсруулах багийн гишүүн)

М.Оюунчимэг (Нийслэлийн 113-р сургууль,

Байгалийн ухааны сургалтын

хөтөлбөр боловсруулах багийн

гишүүн, Биологийн

хөтөлбөрийн зөвлөмж

боловсруулах багийн гишүүн)

Н.Энхдагуул (Нийслэлийн 79-р сургууль,

Байгалийн ухааны сургалтын

хөтөлбөр боловсруулах багийн

гишүүн, Биологийн

хөтөлбөрийн зөвлөмж

боловсруулах багийн гишүүн )

Улаанбаатар

2009 он

Page 2: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

2

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН

БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Хүлээгдэж буй ерөнхий үр дүн:

К1:

Амьд ба амьгүй биеийн ялгаа, амьд биеийн үндсэн шинжүүдийг таних

Амьд биеийн бүтцийн түвшин тэдгээрийн бүтэц үйл ажиллагаа холбоо

хамаарлыг судлах /Эс-Эд-Эрхтэн –Эрхтэн тогтолцоо-Бие махбод/

Монгол орны ургамал амьтны томоохон бүлгүүдтэй танилцах

Амьд бие махбодь ба орчны харилцан холбоо, зүй тогтлыг илрүүлэх, бие

махбод орчиндоо дасан зохицох аргуудыг судлах

Биологийн шинжлэх ухааны анхан шатны хэл эзэмшүүлэх

К2:

Амьд биеийн үндсэн шинжүүд, гадаад дотоод бүтцийг биологийн судалгааны

энгийн аргууд (ажиглах, хэмжих, турших, ангилах)-ийг ашиглан монгол орны

ургамал амьтны томоохон бүлгүүдийг харьцуулан судлах

Судалгааны багаж төхөөрөмжийг зөв ашиглан, аюулгүй ажиллагааны дүрмийг

баримтлан туршилт дадлага ажлыг удирдамжийн дагуу хийж гүйцэтгэж, дүгнэлт

гаргах, үр дүнг боловсруулах

К3

Амьд биеийн үндсэн шинж, бүтэц, амьд ба амьгүй байгалийн хоорондын холбоо

хамаарлын талаар мэдээлэл цуглуулах, боловсруулах, бусадтайгаа хамтарч

ярилцах, хэрэглэх,

Байгалийг хамгаалах талаар бусадтайгаа ярилцах ойлгуулах, хамтын үйл

ажиллагаанд оролцох

К4

Амьд биеийн бүтэц үйл ажилгааны талаар судалсанаар эрүүл аж төрөх эрүүл

мэндээ хамгаалахад суралцана

Амьд байгальтайгаа зөв харьцах, байгальд хүний үзүүлэх эерэг, сөрөг

нөлөөллийн талаар ярилцаж, байгаль орчноо хайрлан хамгаалах ардын өв

уламжлалаас суралцах, өөрийн хувь нэмрээ оруулах

Page 3: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

3

1-р хүснэгт

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн

хэсэг

Хүлээгдэж буй

үр дүн

Сурах-сургах агуулга

Үнэлгээ Мэдлэг Чадвар Хэрэглээ

Амьд бие

Биологийн шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны арга, багаж төхөөрөмжтэй танилцах

Амьд биеийн

үндсэн шинж, гадаад бүтэц тэдгээрийн холбоо хамаарлыг мэдэж, шинжлэх ухааны хэл, аргаас суралцах

Биологийн шинжлэх ухааны тухай

Судалгааны аргууд

Судалгааны

багаж төхөөрөмж тэдгээрийн бүтэц үүрэг

Амьд ба амьгүй

биеийн ялгаа, амьд биеийн үндсэн шинжүүд

Амьд биеийн бүтцийн түвшин /Эс-Эд-Эрхтэн –Эрхтэн тогтолцоо-Бие махбод/

Биологийн шинжлэх ухааны салбаруудыг нэрлэж, судлах зүйлсийг ялгах

Ажиглах, харьцуулах, хэмжих, бичиж боловсруулах, тооцоолох г.м амьд биеийг судлах, судалгааны аргуудыг эзэмших, харьцуулан судлаж

Судалгааны багаж төхөөрөмжүүдийг ялгаж нэрлэх , үүрэг ашиглах аргыг тайлбарлах

Амьд биеийн үндсэн шинжүүдийг нэрлэж тайлбарлах

Эс бол амьд биеийн бүтцийн үндсэн нэгж болохыг тайлбарлах

Ургамал, амьтны эсийн хэлбэр,ерөнхий бүтцийг эсийн зургаас харьцуулан заах

Байгалийн шинжлэх ухаануудын дотроос биологийн шинжлэх ухааны судлах зүйл, салбаруудын тухай мэдсэнээр аливаа үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах

Биологийн судалгааны аргуудыг ашиглан хялбар туршилт явуулах

Микроскоптой ажиллаж сурах, судалгааны багаж төхөөрөмжүүдийг ашиглан бичил судалгаа хийх

Амьд ба амьгүй биеийг үндсэн шинжүүдээр нь ялгадаг байх

Ургамлын эрхтний тогтолцоонууд, түүнд хамаарагдах эрхтнүүдийг зөв нэрлэх, ялгадаг болох

Зарим эрхтэн тогтолцоог зөв дараалуулан нэрлэх

o Биологийн шинжлэх ухааны салбаруудуудыг нэрлэж. судлах зүйлсийг ялган тайлбарлаж буй байдал

o Хялбар туршилтыг аргачлалын дагуу зөв гүйцэтгэж буй байдал

o Судалгааны багаж

төхөөрөмж үүдийг нэрлэж аюулгүй, зөв ашиглаж буй байдал

o Өөрийн үзэл бодлыг

илэрхийлэх, тайлбараа бусдад ойлгуулах, хамгаалах чадвараар үнэлнэ

o Амьд ба амьгүй биеийн ялгааг амьд биеийн үндсэн шинжүүд дээр тулгуурлан гаргах харьцуулах, тайлбарлах чадварыг үнэлнэ

Page 4: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

4

Эс, эсийн ерөнхий бүтэц

Эд, эдийн ангилал, ургамал амьтны эд

Амьд биеийн эрхтэн, эрхтэний тогтолцооны гадаад бүтэц, үндсэн үүрэг

Ургамал амьтны эдүүдийг нэрлэх, бүтцийн зургаас ялгааг нь таних

Ургамал, амьтны эрхтэнг бодит ба зурагт үзүүлэнгээс харж таних, нэрлэх, ялгааг гаргах, үүргийг тайлбарлах

Эрхтнүүд нийлж эрхтэн тогтолцоо үүсгэдгийг ургамал амьтны эрхтэн тогтолцооны жишээн дээр тайлбарлах

o Эс бол амьд биеийн бүтцийн үндсэн нэгж болохыг тайлбарлах

o Ургамлын эдүүдээс таваас доошгүйг нэрлэх

o Амьтны эдүүдээс гураваас доошгүйг нэрлэх

o Эрхтэнүүдийг тогтолцоогоор нь зөв ялган дараалуулж байгаа байдлыг үнэлнэ

o Тэмдэглэл хөтлөх,

тайлбарлах, тайлбар хийх явцдаа биологийн хэл ухагдахууныг зөв хэрэглэж ярих чадварыг үнэлнэ

Биологийн төрөл зүйл

Амьд биеийг ангилах арга, ангилал зүйн нэгжүүдийг мэдэж, монгол орны ургамал амьтны томоохон бүлгүүдтэй танилцах

Амьд биеийг ангилах арга, ангиллын нэгжүүд

Ургамал, амьтны томоохон бүлгүүд

Мөөг, бичил биетэн

Монгол орны ургамал, амьтан гол төлөөлөгчид

Амьд бие махбодийг ангилах

Ангилал зүйн нэгжүүдийг зөв дараалуулан нэрлэх

Ургамал, амьтны ангилал томоохон бүлгүүдийн онцлогийг ялган таних

Бичил биетнүүд, тэдгээрийн ач холбогдол ба хор хөнөөлийг жишээн дээр ярилцах

Монгол орны ургамал, амьтны гол төлөөлөгчид,

Амьд биеийг үндсэн 5 аймгаар ялгах

Монгол орны ургамал амьтны томоохон бүлгүүд тэдгээрийн төлөөлөгчдийг зөв ялгах, таних

Бичил биетнүүд тэдгээрийн ач холбогдол, хор хөнөөлийг мэдсэнээр хувийн ариун цэвэр сахих, өвчнөөс урьдчилан сэргийлэх

Монгол орны ургамал

o Амьд биесийг 5 аймагт ялгаж, нэрлэж буй байдал

o Монгол орны ургамал амьтны томоохон бүлгүүдийг ангилал зүйн бүлгээр ялгаж буй эсэх

o Гол төлөөлөгчдийг зөв

нэрлэж, ач холбогдлыг бусдад тайлбарлаж буй байдлаар

o Тасалгааны ургамлуудыг

ажиглан бүтцийн адил ба ялгаатай шинжүүдийг харьцуулах

Page 5: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

5

тэдгээрийн ач холбогдлын талаар мэдээлэл цуглуулах, ярилцах

амьтны тархалт ач холбогдлыг мэдсэнээр тэдгээрийг хайрлах, хамгаалах сэтгэлгээтэй болж, ач холбогдол, ашиг шимийн талаар бусдад тайлбарлан ойлгуулах

o Бичил биетний ач тус ба

хор холбогдлын талаар зөв тайлбарлаж буй эсэх

o Бусдыг хүндэтгэн

харилцаж бусадтай хамтран ажиллаж буй байдал

Амьд бие ба орчин

Амьд бие ба орчны талаар өмнөх ойлголт төсөөллийг цэгцлэх, шинжлэх ухааны суурь ойлголттой болох

Орчны тухай ойлголтууд

Амьд биед нөлөөлөх орчны хүчин зүйлүүд

Амьд ба амьгүй биесийн харилцан холбоо

Идэш тэжээлийн хэлхээ

Амьд бие орчиндоо дасан зохицох нь

Байгаль дах ус, хүчилтөрөгчийн эргэлт

Ургамал, амьтны амьдрах орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутаг

Амьд биеийн амьдралд нөлөөлөх амьд ба амьгүй хүчин зүйлсийг ялгаж тайлбарлах

Ургамал ургахад хөрс, гэрэл, дулаан, ус чийгийн нөлөөг туршилтаар илрүүлэх

Ургамал амьтан орчиндоо хэрхэн дасан зохицож амьдардгийг ажиглаж, амьд бие орчны нөлөөлөлтэй хэрхэн хамааралтай болохыг ярилцах, тайлбарлах

Амьд биес хоорондоо хоол тэжээлийн хувьд харилцан хамааралтай болохыг ажиглаж , идэш тэжээлийн хэлхээг зургаар илэрхийлэх, тайлбарлах

Байгалийн бохирдлын учир шалтгааныг хүрээлэн буй орчин, хүний үйл

Гэрийн нөхцөлд сонирхсон амьтнаа өсгөж, тасалгааны болон таримал ургамал тарин амьтан ургамалын амьдрах тохиромжтой орчин бүрдүүлэх арчлах, ургуулах

Идэш тэжээлийн хэлхээг ойлгодог болсоноор өөрийн тэжээж буй амьтны тэжээлийг зөв зохицуулах \загас , шувуу, нохой, муур\

Амьд биед нөлөөлөх орчны хүчин зүйлүүдийг нэрлэж, харилцан үйлчлэлийг тайлбарлах

Ус, агаар, хөрсийг бохирдуулагч эх үүсвэрүүдийг нэрлэж бохирдлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах

o Амьд биеийн амьдралд нөлөөлж байгаа амьд ба амьгүй байгалийн хүчин зүйлс, тэдгээрийн харилцан үйлчлэл холбоо хамаарлын тухай тайлбарлах чадварыг үнэлнэ

o Туршилтын явц, үр дүн өөрчлөлт дээр тулгуурлан ургамал ургахад хөрс, гэрэл, дулаан, ус чийгийн нөлөөг тайлбарлах чадварыг үнэлнэ

o Туршилтыг аргачлалын

дагуу зөв хийж буй байдал, туршилтын явцын талаар тэмдэглэл хөтлөх, үр дүнг боловсруулан бусдад тайлбарлах чадвараар үнэлнэ

o Өгөгдсөн амьд биесийн

зургуудийг ялган идэш тэжээлийн хэлхээг зураг бүдүүвчээр илэрхийлэх,

Page 6: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

6

ажиллагаатай холбон тайлбарлах

Ус ба хүчилтөрөгчийн эргэлтийг зургаар илэрхийлэх, тайлбарлах

Амьд бие орчиндоо дасан зохицох аргуудыг тайлбарлах /зохилдолгоо, улирал ба хоногийн хэмнэл/

Ургамал, амьтны амьдрах орчин байгалийг хайрлан хамгаалах

Орчны хүчин зүйл /байгаль цаг уурын/-ээс хамааран амьд бие орчиндоо хэрхэн дасан зохицдогыг ажиглах

Улирал ба хоногийн хэмнэл /нүүдлын шувуу, ичдэг амьтад г.м/ -ийг жишээн дээр тайлбарлах

тайлбарлах чадварыг үнэлнэ

o Байгалийг бохирдуулах эх үүсвэрүүдийг нэрлэн, хамгаалах арга замыг оновчтой тайлбарлаж буй байдлыг үнэлнэ

o o Байгаль дах ус ба

хүчилтөрөгчийн эргэлтийг зураг бүдүүвчээр илэрхийлэх байдлыг үнэлнэ

Page 7: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

7

Шилжилтийн 7-р ангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж

Оршил

БСШУСайдын 2006 оны 08 сарын 20 өдрийн 296-р тушаалын хавсралтаар батлагдсан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн дунд ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр болон БСШУСайдын 2009 оны 07 сарын 10 өдрийн 301-р тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 7-р ангийн шилжилтийн төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмжийг боловсрууллаа.

1. Биологийн боловсролын агуулгын стандартын ай, боловсролын түвшин бүрт давтагдан, өргөжин гүнзгийрэх зарчмаар боловсруулагдсан байдаг. Иймээс бид шилжилтийн 7 ангийн биологийн хөтөлбөрийг эзэмшихүйн үе шат бүрд хийгддэг үйлийн хамтын, гадаад, материаллаг, дэлгэрэнгүй хэлбэрээс хувийн, дотоод, сэтгэцийн, хураангуй хэлбэрт шилждэг зүй тогтлуудад нийцүүлэн боловсруулсан болно. Суурь боловсролийн биологи, байгалийн шинжлэлийн хичээлийн стандартийг үндэслэн шилжилтийн 7-р ангийн хөтөлбөрийг боловсруулсан. 2. Хөтөлбөрт агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсгийг биологийн боловсролын стандартын 3 айн хүрээнд тогтоосон бөгөөд өмнөх 11 жилийн 6, 7-р ангид үзэж байсан хөтөлбөртэй хэрхэн уялдаж байгаа болон ялгаатай, ижил талуудын тухай агуулгын хэсэгт тусгасан байгаа /12-р хуудас/. Мөн БСШУСайдын 2009 оны 07 сарын 10 өдрийн 301-р тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 7-р ангийн сургалтын төлөвлөгөөнд биологийн хичээлийг нийт 70 цаг судлахаар төлөвлөсөний дагуу үүнийг шилжилтийн хөтөлбөрт уялдуулан 4-р хүснэгтэд агуулгыг дэлгэрэнгүй задлан үзүүлсэн байгаа. 3. Шилжилтийн хөтөлбөрийн хүлээгдэж буй үр дүнгээр тодорхойлогдсон цогц чадамж, чадварыг тогтоохдоо суурь боловсролын 11 жилийн 6-р ангийн байгалийн шинжлэл, 7-р ангийн биологийн хичээлийн стандартын цогц чадамжуудыг харгалзан үзсэн.

2004 оноос баталж мөрдөж буй бага, дунд боловсролын стандартад цогц чадамжийг “Хүний эзэмшсэн мэдлэг, чадвар, туршлага, төлөвшсөн хандлага, зан үйл, ѐс зүйг цогцоор нь илэрхийлсэн хүний хөгжлийн чанарын үзүүлэлт” хэмээн томьѐолсон байдаг. Үүнтэй уялдуулан дан ганц онолын мэдлэг биш өөрийн бүтээлч үйл ажиллагааны үр дүнд өмнөх мэдлэг дээрээ тулгуурлан шинэ мэдлэгийг зохиомжлон бүтээж байвал тэр нь тогтолцоот мэдлэг болдог. Тогтолцоот мэдлэг нь суралцагсдын өөрийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд бий болсон харьцангуй эмх цэгцтэй, хэрэглэхэд бэлэн байхаар зохион байгуулагдсан, шинэчлэгдэн баяжихад хялбар мэдлэгүүдийн нэгдэл учраас хүнд чадвар болон төлөвшиж, тэр нь цогц чадамжийн төлөвшилд хувь нэмэрээ оруулдаг. Байгалийн шинжлэл, биологийн шинжлэх ухаан нь сурагчдад цогц чадамж төлөвшүүлэхэд дөт шинжлэх ухаан юм. Учир нь сурагчид биологийн шинжлэх ухааны судалгааны арга зүйд суралцсанаар өөрсдөө бие даан ажиглалт, туршилтуудыг хийж тогтолцоот мэдлэгийг олж авч болно. Иймд хөтөлбөрийн хүлээгдэж буй үр дүнгээр тодорхойлогдсон цогц чадамж, чадварыг эзэмшүүлэхийн тулд тодорхой асуудлыг шийдвэрлэх, бие даан мэдлэг бүтээх, хамтран ажиллах дадлага туршилтын хичээлүүдийг хөтөлбөрт түлхүү оруулсан.

Шилжилтийн 7-р ангид суралцагчидын эзэмших цогц чадамж, чадварыг сонгохдоо 11 жилийн 6-р ангийн байгалийн шинжлэл, 7-р ангийн биологийн хичээлээр эзэмших цогц чадамжийн залгамж ба уялдаа холбоо, тухайн насны хүүхдийн танин мэдэхүйн түвшний онцлогийг харгалзан үзсэн. Тухайлбал:

Page 8: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

8

2-р хүснэгт

Цогц чадамж

Ай 6-р ангийн байгалийн шинжлэл

Шилжилтийн 7-р ангийн биологи

Амьд бие мах бод 2БШ2/2 б, ж, з, л 2БИО1/1а, б, в, з, и, р

Биологийн төрөл зүйл 2БШ2/2 о 2БИО2/1а, б

Амьд бие махбод ба орчин 2БШ2/2 в, г, е, и, к, и, н 2БИО3/1а, б, з, к,

4. 7-р ангийн биологийн шилжилтийн хөтөлбөр нь :

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

Хүлээгдэж буй үр дүн

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

Үнэлгээ гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй. Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсийг биологийн боловсролын стандартын 3 айн хүрээнд авсан, хүлээгдэж буй үр дүнг ай тус бүрээр тухайн насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан байгалийн шинжлэл, биологийн харгалзах цогц чадамжид үндэслэн мэдлэг чадварыг сонгосон. Мөн тухайн мэдлэг чадвараар төлөвших цогц чадамж, хэрэглээг хүлээгдэж буй үр дүндээ харгалзуулан үнэлж болохуйц байдлаар хөтөлбөрт тусгасан.

5. Шилжилтийн хөтөлбөрийн агуулгын академик ба прагматик түвшний харьцааг тогтоохдоо сурагчдын өмнөх төсөөлөл дээр суурилан шинэ мэдлэг бүтээж болохоор арга аргачлалыг боловсруулах, суралцагчдын өдөр тутмын амьдралд нь танил, тэдэнд хэрэгцээтэй асуудлуудад суурилан мэдлэг эзэмших боломжийг хангасан. Ингэхдээ хөтөлбөрийн агуулгын 70 цагийн 22 цаг нь үйлийн баримжааг ялган таних /шинэ мэдлэг эзэмших/, 40 цаг нь үйлийн баримжааг эзэмших / бие даах, дадлага, туршилт, асуудал шийдвэрлэх/, 8 цаг нь үйлийн баримжааг үнэлэн хөгжүүлэх /дүгнэлт/ хичээл байхаар 4-р хүснэгтэнд төлөвлөсөн байгаа. Тухайлбал амьгүй биед явагдах ялзрах, өгөрших, зэврэх зэрэг үзэгдлүүд бол суралцагчдын өдөр тутмын амьдралд тааралддаг үзэгдлүүд боловч түүнийг яагаад ийм болов гэсэн танин мэдэх хэргэцээ, хүсэл, сонирхол, дээр тулгуурлан ажиглалт, туршилт хийн шинжлэх ухааны шинэ мэдлэгийг бүтээж болох юм.

Суралцагчдын эрэлт хэрэгцээг хангасан байхаар агуулгыг прагматчлахдаа жишээ нь: тасалгааны гоѐмсог цэцэг тарих хүсэл, гэрийн тэжээмэл амьтанг гэртээ тэжээх хэрэгцээнд тулгуурлаж тасалгааны ургамал, гэрийн тэжээмэл амьтанд нөлөөлөх орчны хүчин зүйлийн талаарх мэдлэгийг амьд бие ба орчин айд тусгасан агуулгад оруулж өгсөн. Сургалтын агуулгыг прагматчилах гэдэг нь хэрэглээний мэдлэг олгоход анхаарч шинжлэх ухааны онолын түвшинг бууруулна гэсэн хэрэг огт биш юм. Харин ч сургалтын онол, арга зүйн түвшинг дээшлүүлэх замаар шинжлэх ухааны мэдлэгийг амьдруулж суралцагчдад тулгарсан асуудлыг шийдвэрлэх цогц чадамж эзэмшүүлэх, хүний хэрэгцээг хангаж, арга зүйд суралцуулах сайн талтай.

Суурь боловсролын түвшингийн сурагчдын танин мэдэхүйн онцлог суралцахуйн зарчимд тулгуурлан тухайн насны хүүхэд аливаа асуудлыг бодит байдлаас хүртэж эхлээд, дараа нь тэдгээрийн харилцаа холбоо, шинж чанарыг логик сэтгэмжийн үндсэн дээр дүгнэх чадвартай байдаг тул бие даан ажиллах цагийг түлхүү оруулсан. Энэ насныхан өөрсдийгөө насанд хүрсэн хэмээн бодож эхэлдэг тул мэдлэг, чадвар, дадал шаардсан даалгавар өгөхөд дуртай хүлээн авдаг учир бие даах хичээлийн арга зүйг тухайн насныхны онцлог ба орон нутаг, сургуулийн сургалтын хэрэглэгдэхүүндээ тохируулж багш өөрөө боловсруулах боломжтой юм.

6. Шилжилтийн 7-р ангийн биологийн хөтөлбөр нь 11 жилийн 6-р ангийн байгалийн шинжлэл, 7-р ангийн биологийн хөтөлбөрийн интеграци байдлаар хийгдсэн. /зөвлөмжийн агуулгын хэсгийн 12-р хуудас, үнэлгээний хэсгийн 16-р хуудас, арга зүйн хэсгийн 27-р хуудас/- наас тухайн хичээлүүдийг хэрхэн интеграци байдлаар заах арга

Page 9: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

9

зүйн зөмлөмжүүдийг оруулсан болно. Мөн биологийн хичээлийн хөтөлбөрийг бага боловсролын Хүн-орчин, Байгалийн шинжлэл, Эрүүл мэндийн хичээлүүдийн суурь мэдлэг, төсөөлөл дээр тулгуурлан тэдгээр хичээлүүдийн хөтөлбөрийн залгамж байдлаар боловсруулсан бөгөөд, суурь боловсролын Эрүүл мэнд, Газар зүй, Физик зэрэг байгалийн ухааны хичээлүүдтэй холбож нэгдмэл байдлаар заахад анхаарах хэрэгтэй байна.

7. Сургалтыгн тогтолцооны шилжилтэнд биологийн боловсролын агуулга, арга зүй, орчин, үнэлгээний залгамж холбоо, хэрэгжүүлэх арга зүйг тодорхой жишээгээр бүлэг бүрт задлан оруулсан. Жишээ нь: Биологийн төрөл зүйл айн хүрээнд ангилал зүйн 5 аймаг тэдгээрийн онцлог, монгол орны ашигт ургамал, монгол орны амьтад гэсэн нэгж сэдвүүдээр агуулгыг хязгаарласан мэт боловч тухайн насны хүүхдийн танин мэдэхүйн түвшны онцлог, хичээлийн жилийн ачаалалыг харгалзан үзэж одоогийн 7-р ангийн хөтөлбөр, сурах бичигт тусгагдсан шиг ангилал зүйн бүлгүүдэд нарийвчлан ялгаж үзэх шаардлагагүй гэж үзсэн

8. Биологийн боловсролын стандартыг хэрэгжүүлэх кирриклюм нь бие биедээ шатлан эрэмблэгдсэн үндэсний, орон нутгийн, сургуулийн, хичээлийн гэсэн хэд хэдэн түвшинд боловсрогддог.

Шилжилтийн 7-р ангийн биологийн хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмжид

1. ЕБС-ийн 12 жилийн сургуулийн биологийн хичээлийн шилжилтийн 7-р ангийн сургалтын хөтөлбөр /1-р хүснэгт/

2. Шилжилтын 7-р ангийн биологийн хичээлийн бүтэн жилийн киррикюлим төлөвлөлт / 4-р хүснэгт/

3. Стандартын зорилго, зорилтыг баримжаалан шилжилтийн 7-р ангийн биологийн хичээлээр эзэмшвэл зохих хэл, ухагдахуун, аргууд буюу жилийн зорилго, зорилтыг боловсруулах арга зүй /5-р хүснэгт/

4. Шилжилтын 7-р ангийн Биологийн хичээлийн бүлэг сэдвийн зорилго зорилтыг боловсруулах арга зүй / 6-р хүснэгт/

5. Нэгж хичээлийн киррикюлимыг төлөвлөлт /14, 15, 16, 17-р хүснэгт/ ийг оруулсан. Эдгээр арга зүйг үндэслэн багш өөрийн орон нутгийн, сургуулийн онцлогтоо тохируулан бүлэг сэдвийн, нэгж хичээлийн хөтөлбөрөө улам сайжруулан боловсруулах боломжтой.

9. Зөвлөмжийн агуулгын хэсийг сайтар ойлгон судлаж чадвал багш бие даан хөгжих боломжтой. Тухайлбал Асуудал шийдвэрлэх арга зүйгээр нэгж хичээлийн загвар хөтөлбөрийг санал болгож оруулсан.

10. Шилжилтийн хөтөлбөрийг 12 жилийн 7-р анги /5-р ангиас 7-р ангид шилжсэн/ -н суралцагчдад зориулав.

Шилжилтийн 7-р ангийн биологийн хөтөлбөрийн зөвлөмж нь: - Агуулга - Үнэлгээ - Арга зүй - Сургалтын хэрэглэгдэхүүн гэсэн бүрэлдэхүүнтэй ба тус бүрийг тогтоосон

зарчим, үндэслэл, онцлог, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүйг тусгасан.

Page 10: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

10

Шилжилтийн 7-р ангид зориулсан биологийн хичээлийн

хөтөлбөрийн агуулгад өгөх зөвлөмж

Шилжилтийн 7-р ангийн биологийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг биологийн хичээлийн боловсролын стандартын 3 айн хүрээнд 6-р ангийн байгаль шинжлэл хичээлийн биологитой харгалзах агуулгыг нэгтгэн боловсруулсан. Ингэхдээ байгалийн шинжлэл хичээлийн амьд ба амьгүй биед явагдах үзэгдлүүд бүлэг сэдвийн агуулга ба 7-р ангийн биологийн хичээлийн үндсэн агуулгаас тухайн насны хүүхдийн нас сэтгэхүй, танин мэдэхүйн түвшний онцлог, агуулгын залгамж холбоо, хичээлийн жилийн ачаалал зэргийг харгалзан үзэж энгийн хялбар байхаар бодож хөтөлбөрийг боловсрууллаа. Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсгээр хүлээгдэж буй үр дүнг нарийвчилсан байдлыг 3–р хүснэгтээр үзүүлэв.

3–р хүснэгт Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсгээр хүлээгдэж буй

үр дүнг нарийвчилсан байдал

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн

хэсэг

Хүлээгдэж буй үр дүн

Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан цаг

Амьд бие махбод Биологийн шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны аргууд, багаж төхөөрөмжтэй танилцах Амьд биеийн үндсэн шинж, гадаад бүтэц тэдгээрийн холбоо хамаарлыг мэдэж, шинжлэх ухааны хэл, аргаас суралцах

30

Биологийн төрөл зүйл

Амьд биеийг ангилах, ангилал зүйн нэгжүүд, монгол орны ургамал, амьтны томоохон бүлгүүдтэй танилцах

25

Амьд бие махбод ба орчин

Амьд бие ба орчны талаар өмнөх ойлголт төсөөллийг цэгцлэх, шинжлэх ухааны суурь ойлголттой болох

15

Нийт цаг 70

2009-2010 оны хичээлийн жилд суурь боловсролын шилжилтийн 7-р ангийн биологийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан цагт харгалзуулан агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг /ай/ ээр суралцагчдын танин мэдэхүйн эзэмшихүйн үе шатанд тулгуурлан дараах байдлаар боловсрууллаа.

4 –р хүснэгт. 2009-2010 оны хичээлийн жилд суурь боловсролын шилжилтийн 7-р ангийн

Биологийн хичээлийн сургалтын хөтөлбөр

Жилд үзэх цаг 70

Ул

ир

ал

7 х

оног

Нийт

ца

г

Ай

Дэд сэдэв

Үйл

ийн б

арим

жа

аг

ял

ган

тани

х

Үйл

ийн б

арим

жа

аг

эзэ

мш

их

Үйл

ийн б

арим

жа

аг

үнэл

эн

хө

гжүүл

эх

Бүгд

Ашиглах ном, сурах

бичиг

I 10 20

Ам

ь

д

бие

ма

х

бо

д

1. Биологийн шинжлэх ухааны судлах зүйл

1 1 Биологи1

Page 11: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

11

2. Судалгааны аргууд /ажиглах,харьцуулах, хэмжих, турших, нэгтгэн дүгнэх/

1 1 Биологи1

3. Судалгааны багаж төхөөрөмж 1 1 БШ, Биологи1

4. Амьгүй ба амьд биесын тухай 1 1 БШ, Биологи1

5. Амьгүй биед явагдах үзэгдлүүд /Исэлдэх ялзрах, өгөрших, зэврэх, шатах, нэгдэх /

3 3 БШ

6. Амьд биеийн үндсэн шинжүүд /амьсгалах, хооллох, өсөх, үржих, удамших, хувьсах , хөдлөх, цочирох,/

1 2 3 БШ, Биологи1

7. Амьд ба амьгүй биеийн ялгаа /бататгал /

1 1 2 БШ

8. Амьд биеийн бүтцийн түвшин /Эс-Эд-Эрхтэн –Эрхтэн тогтолцоо-Бие махбод/

1 1 Биологи1

9. Эсийн тухай ойлголт, эсийн олон хэлбэр

1 1 2 БШ, Биологи1

10. Эсийн бүтэц /ерөнхий/ 1 1 Биологи1

11. Эдийн тухай ойлголт 1 1 Биологи1

12. Эдийн ангилал 1 1 1 3 Биологи1

II 9 18

13. Эрхтэн, тэдгээрийн үндсэн үүрэг

1 1 2 Биологи1

14. Ургамлын эрхтэн тогтолцоо 2 2

15. Амьтны эрхтэн тогтолцоо 3 2 1 6 Биологи1

Био

ло

гийн

төр

өл

зүйл

16. Амьд биеийг ангилах, ангилалын нэгжүүд

1 1 БШ, Биологи1

17. Амьд биеийн ангилал 1 1 Биологи1

- Эгэл бөөмтөн 1 1 Биологи1

- Нэг эстэн 1 1 Биологи1

- Мөөг 1 1 Биологи1

- Ургамлын аймгийн үндсэн шинж, гол төлөөлөгч, ач холбогдол

1 1 Биологи1

- Амьтны аймгуудын үндсэн шинж, гол төлөөлөгч, ач холбогдол

1 1 2 Биологи1

III 8 16

18.Монгол орны ашигт ургамлууд 1 1 Биологи1

- Хүнсний ургамлууд 1 1 Биологи1

- Эмийн ургамлууд 1 1 Биологи1

-Гоѐл чимэглэлийн ургамлууд 1 1 2 Биологи1

- Үр тарианы ургамлууд 1 1 Биологи1

-Бэлчээр, тэжээлийн ургамлууд

1 1 Биологи1

-Хөл газрын, хорт ургамлууд 1 1 2 Биологи1

19. Монгол орны амьтад 1 1 Биологи1

- Ойн амьтад 1 1 Биологи1

- Тал, хээрийн амьтад 1 1 Биологи1

-Говь, цөлийн амьтад 1 1 Биологи1

-Ус, намгийн амьтад 1 1 2 Биологи1

Page 12: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

12

20. Монгол орны улаан номонд орсон ургамал, амьтан

2 2 Биологи1

IY 8 16

Ам

ьд

бие м

ахб

од

ба о

рчин

21. Орчны тухай ойлголтууд 1 1 БШ, Биологи 1

22. Амьд биеийн амьдралд нөлөөлөх амьд ба амьгүй хүчин зүйлүүд

1 2 3 БШ, Биологи 1

23. Амьд ба амьгүй биесийн харилцан холбоо

1 1 2 БШ, Биологи 1

24. Идэш тэжээлийн хэлхээ 1 1 2 БШ, Биологи 1

25. Амьд бие орчиндоо дасан зохицох нь /Улирлын ба хоногийн хэмнэл/

1 1 2 БШ

26. Байгаль дах ус, хүчилтөрөгчийн эргэлт

1 1 БШ, Биологи 1

27. Байгалийн бохирдол \агаар, ус, хөрс\

2 2 БШ, Биологи 1

28. Ургамал, амьтны амьдрах орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутаг

1 1 2 Биологи1

нийт 70 22 40 8 70

Хөтөлбөрийн амьд бие махбод айн хүрээнд байгалийн шинжлэлийн амьгүй биед явагдах үзэгдлүүд /исэлдэх ялзрах, өгөрших, зэврэх, шатах, нэгдэх /бүлэг сэдвийг оруулж өгсөн нь 7 ангид химийн хичээл орохгүй учир агуулгын залгамж холбоог алдагдуулахгүй, мөн амьд, амьгүй биеийн үндсэн шинжүүдийг харьцуулан тайлбарлах, улмаар биологийн суурь ойлголтыг анхлан өгөхөд багшид хялбар байх зэргийг харгалзан үзсэн болно.

Биологийн шинжлэх ухааны хэлд эхлэн суралцаж амьд биеийн бүтцийн түвшинг эс, эд, эрхтэн, эрхтэний тогтолцооны тухай ойлголт, гадаад бүтцийг судлах учраас биологийн судалгааны багаж төхөөрөмж, бодит болон биет үзүүлэн ашиглаж энгийн аргуудыг хэрэглэн танин мэдэх бололцоогоор хангахуйцаар хичээлээ төлөвлөж болно.

Биологийн төрөл зүйл айн хүрээнд ангилал зүйн 5 аймаг тэдгээрийн гол онцлог, монгол орны ашигт ургамал, монгол орны амьтад гэсэн нэгж сэдвүүдээр агуулгыг тусгасан.

Амьд бие махбод-Орчин хэсэгт Хүн-орчин, Хүн-байгаль, Хүн-нийгэм, Байгаль шинжлэлийн хичээлүүдээр үзсэн орчны тухай өмнөх ойлголтуудаас амьд биеийн амьдрах орчин, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд, дасан зохицож амьдрах тухай шинжлэх ухааны суурь ойлголтуудыг тусган оруулсан болно.

Энэ айн хүрээнд дээрх агуулгаас олж авсан тогтолцоот мэдлэгээ суралцагсад тухайн орон нутаг, амьдарч буй орчноо өөрийн идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд танин мэдсэнээр амьд биеийн амьдрах орчинд нөлөөлөх хүчин зүйлсийн тухай тогтолцоот мэдлэг эзэмшинэ.

Дээрх цагийн хуваарилалт нь зөвхөн бидний зүгээс санал болгож байгаа хувилбар бөгөөд багш орон нутаг, сургуулийн онцлогтоо тохируулан өөрийн хувилбараар боловсруулах боломжтой.

Биологийн сургалт нь байгаль, ахуй амьдралын бодит үзэгдлүүдийг илэрхийлдэг ахуйн хэлнээс биологийн шинжлэх ухааны хэлэнд сургах үйл явц юм.

Page 13: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

13

Суурь боловсролын түвшинд эзэмших биологийн шинжлэх ухааны хэл, суурь ухагдахуун сэтгэлгээ нь цаашид суралцагсдын биологийн онол болон судалгааны арга барилд хөтлөж, өөрийн бие махбод ба байгальд явагдаж буй үзэгдлүүдийн учир шалтгааныг танин мэдэх, өөрийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг хайх, сонгох, үндэслэлээ батлах замаар мэдлэгийг бүтээхэд сургана. Шилжилтийн 7-р ангийн биологийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр эзэмшвэл зохих хэл, ухагдахуун, аргуудыг хэрхэн тодорхойлох арга зүйг амьд бие махбод айгаар жишээлэн танилцуулья.

5-р хүснэгт Шилжилтийн 7-р ангийн биологийн хичээлээр эзэмшвэл зохих хэл, ухагдахуун, аргуудыг тодорхойлсон байдал

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг /ай/

Цогц чадамжийн төлөвшилт

Амьд бие махбод

Биологийн хэл:

Биологийн шинжлэх ухааны салбаруудыг нэрлэж, судлах зүйлсийг ялгах

Судалгааны багаж төхөөрөмжүүдийг ялгаж нэрлэх, үүрэг ашиглах аргыг тайлбарлах

Амьд, амьгүй биеийн үндсэн шинжүүдийг нэрлэж тайлбарлах

Эс бол амьд биеийн бүтцийн үндсэн нэгж болохыг тайлбарлах

Ургамал, амьтны эсийн хэлбэр, ерөнхий бүтцийг эсийн зургаас харьцуулан заах

Ургамал, амьтны эдүүдийг нэрлэх, бүтцийн зургаас ялгааг нь таних

Ургамал, амьтны эрхтэнг бодит ба зурагт үзүүлэнгээс харж таних, нэрлэх, ялгааг гаргах, үүргийг тайлбарлах

Эрхтнүүд нийлж эрхтэн тогтолцоо үүсгэдгийг ургамал, амьтны эрхтэн тогтолцооны жишээн дээр тайлбарлах

Төлөвшүүлэх ухагдахуун :

Биологийн шинжлэх ухааны салбарууд

Судалгааны багаж төхөөрөмжүүд

Амьд, амьгүй биеийн үндсэн шинжүүд

Амьд биеийн бүтцийн түвшин

Эс

Эд

Эрхтэн

Эрхтэн тогтолцоо Судалгааны арга:

Микроскоптой ажиллах

Түр бэлдмэл хийх арга эзэмших

Ажиглах арга - Эсийн олон хэлбэрүүд - Ургамал, амьтны хөдөлгөөн, хооллолт г.м

Харьцуулах арга - Амьд ба амьгүй биеийг - Ургамал, амьтны эс эд, эрхтэн

Тооцоолох арга - микроскопын өсгөлтийн зэргийг тодорхойлж

сурах

Page 14: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

14

Дээрх хэлбэрээр бусад ай тус бүрээр эзэмшвэл зохих хэл, ухагдахуун, аргуудаа тодорхойлоорой.

Мөн бүлэг сэдэв тус бүрээр зорилго зорилтуудыг нарийвчлан боловсруулж болох бөгөөд амьд бие махбод ба орчин бүлэг сэдвийн зорилтуудыг задалсныг дараах хүснэгтэд харуулав.

6–р хүснэгт Бүлэг сэдвээр нарийвчилсан байдал

Биологийн хэл Биологийн ухагдахуун

төлөвшүүлэх талаар

Биологийн арга сэтгэлгээний

талаар

Асуудал шийдвэрдэх,

амьдрал ахуйдаа хэрэглэх талаар

Байгаль, нийгмийн

тулгамдсан асуудалд

анхаарлаа хандуулах

талаар

К1 К2 К3 К4

Орчны тухай ойлголтуудыг нэрлэх

Орчны хүчин зүйлүүдыг ангилах

Амьд ба амьгүй биесийн харилцан холбоог таних

Идэш тэжээлийн хэлхээ зурах

Амьд бие орчиндоо дасан зохицох тухай

Байгаль дах ус, хүчилтөрөгчийн эргэлт

Ургамал амьтны амьдрах орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутаг

Орчин гэж юу вэ?

Орчны хүчин зүйлүүд

Идэш тэжээлийн хэлхээ

Амьд бие орчиндоо дасан зохицох

Байгаль дах усны эргэлт

Байгаль дах хүчилтөрөгчийн эргэлт

Тусгай хамгаалалттай газар нутаг

Ургамал ургахад хөрс, гэрэл, дулаан, ус чийгийн нөлөөг туршилтаар илрүүлэх

Амьд биес хоорондоо хоол тэжээлийн хувьд харилцан хамааралтай болохыг ажиглаж, идэш тэжээлийн хэлхээг зургаар илэрхийлэх, тайлбарлах

Ус ба хүчилтөрөгчийн эргэлтийг зургаар илэрхийлэх, тайлбарлах

Тусгай хамгаалалттай газруудыг Монгол орны газрын зураг дээр заах

Ус, агаар, хөрсийг бохирдуулагч эх үүсвэрүүдийг нэрлэж бохирдлоос урьдчилан сэргийлэх,

Байгаль орчноо хайрлан хамгаалах уламжлалт арга ухаанд суралцах

Ургамал, амьтан орчиндоо хэрхэн дасан зохицож амьдарч буйг ажиглаж, амьд бие орчинтой хэрхэн хамааралтай болохыг ярилцах,

Гэрийн тэжээмэл амьтдаас өөрийн сонирхсон амьтнаа тэжээх

Тасалгааны болон таримал ургамал тарихад тохиромжтой орчинг бүрдүүлэх, арчлах, ургуулах

Байгалийн бохирдлын учир шалтгааныг хүрээлэн буй орчин, хүний үйл ажиллагаатай холбон тайлбарлах

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах талаар өөрийн үзэл бодолоо илэрхийлж хамтран

Page 15: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

15

ярилцаж зохин бичлэг, зөвлөмж бичих

Бүлэг сэдэв тус бүрийн зорилго, зорилтыг цогц чадамжаар задласан дээрх хүснэгт нь үнэлгээний хэсгийн танин мэдэхүйн түвшний шалгууруудтай тохирох бөгөөд бүлэг сэдэв тус бүрийн даалгаврын зорилго, зорилтоор нарийвчлагдахыг анхааралдаа авахыг зөвлөж байна.

Суурь боловсролын стандартын агуулгын ай бүрийн зорилтын биелэлт ба суралцагчийн эзэмшсэн цогц чадамжийн төлөвшлийг танин мэдэхүйн тухайн түвшний шалгууруудаар үнэлнэ.

Page 16: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

16

Үнэлгээ

Сүүлийн жилүүдэд боловсрол судлалын олон улсын нийтлэг чиг хандлагатай уялдан суралцагчийн цээжилсэн мэдлэгийг үнэлэх арга зүй давамгайлсан уламжлалт үнэлгээний аргаас боловсролын чанар буюу мэдэх, бүтээх, амьдрах, нийгэмших аргыг хэрхэн эзэмшсэн байдлыг үнэлэх үнэлгээний арга зүйд шилжиж байна.

Суралцагчийн хөгжлийг үнэлэх стандарт ба стандарт бус аль ч үнэлгээ нь ямар нэг дүн тавихдаа биш харин суралцагчийн сурах, багшийн сургах үйл ажиллагаанд зөвлөгөө өгч, суралцагч, багш, сургалтын орчинд тавигдах шаардлага, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэхэд түлхүү анхаардаг болсон.

Шилжилтийн 7-р ангид олон хичээл нэмэгдэж хичээлийн жилд нийт 1225 цаг буюу өдөрт ойролцоогоор 7 цагийн хичээл орох болсонтой уялдуулан багш хичээлийн хөтөлбөрөө боловсруулахдаа сурагчдын ачааллыг харгалзан үзэж тухайн сэдвийг ойлгоход аль болох хялбар, энгийн байхаар төлөвлөлтөө хийхээс гадна хичээл бүрийн дараа гэрийн даалгавар өгөхөөс аль болох татгалзан тодорхой асуудал шийдвэрлэх, цогц чадамжийг илрүүлэх даалгаврыг урт хугацаатай өгч дүгнэвэл зохимжтой.

Суралцагчдад төлөвшсөн цогц чадамжийг үнэлэхийн тулд тухайн танин мэдэхүйн түвшний шалгуурыг бүрэн илэрхийлсэн даалгавар боловсруулах арга зүйд суралцах шаардлагатай.

Шилжилтийн 7- р ангийн хөтөлбөрийн хүлээгдэж буй үр дүн түүнд харгалзах чадварыг үнэлэх танин мэдэхүйн түвшний шалгуурыг дараах байдлаар тодорхойлсон болно.

7-р хүснэгт

Танин мэдэхүйн түвшний шалгуурууд

Танин мэдэхүйн түвшин

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг /ай/

Амьд бие махбод Биологийн төрөл зүйл Амьд бие мах бод

ба орчин

К1: Амьд амьгүй байгалийн хоорондын холбоо хамаарал дээр тулгуурлан байгалийн энгийн үзэгдлүүдийн учир шалтгааныг тайлбарлах

Байгалийн юмс үзэгдлийг ялган таних, нэрлэх, биологийн шинжлэх ухааны анхан шатны хэл, суурь ухагдахууныг

2БИО1:К1\1 Амьд бие махбодын эс, эд эрхтэний гадаад бүтэц тухай зөв ойлголттой болох

Амьгүй биед явагдах үзэгдлүүдийг тайлбарлах

Амьд биеийн үндсэн үндсэн шинжүүдийг нэрлэх

Амьд биеийн түвшингүүдийг нэрлэх

Эсийн түвшин (амьд биеийн бүтцийн үндсэн нэгж болохыг тайлбарлах)

Ургамал, амьтны эдүүдийг нэрлэх

Эрхтэний тогтолцооны тухай мэдэх (ургамал, амьтны эрхтний

2БИО2:К1\1 Амьд ангилах, ангиллын нэгжүүдийг мэдэх, Монгол орны ургамал, амьтан гол төлөөлөгчидтэй танилцах

Дэлхий дээр байгаа амьд биеийг ангилах шаардлагыг тайлбарлах

Ангилал зүйн нэгжүүдийг мэдэх

Амьд бие махбодийг ангилах

Монгол орны ашигт ургамлуудыг нэрлэх

Монгол орны амьтад

Монгол орны улаан номонд орсон амьтдыг нэрлэх

2БИО3:К1\1 Амьд биеийн амьдрах орчин, орчны хүчин зүйлүүдийн тухай энгийн ойлголттой болох,

Байгалийн үзэгдлүүдийг ажиглах, ангилах

Байгалийн үзэгдлээс амьд биед нөлөөлөх амьд ба амьгүй хүчин зүйлсийг ялгаж тайлбарлах

Амьд ба биеийн харилцан холбоог тайлбарлах

Амьд бие орчиндоо дасан зохицох аргуудыг тайлбарлах /зохилдолгоо,

Page 17: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

17

хэрэглэн тайлбарлах, ангилах

тогтолцоо) улирал ба хоногийн хэмнэл/

К2: Байгалийн юмс үзэгдлийн учир шалтгаан холбоо хамаарлыг илрүүлэхийн тулд ажиглах, зурах, тэмдэглэх, хэмжих, загварчлах турших зэрэг энгийн аргуудыг хэрэглэх

2БИО1:К2\1 Ажиглах, харьцуулах, хэмжих, бичиж боловсруулах, тооцоолох г.м амьд биеийг судлах судалгааны аргуудыг эзэмших, харьцуулан судлах

Судалгааны багаж төхөөрөмжүүдийг ялгаж нэрлэх , үүрэг ашиглах аргыг тайлбарлах

Амьд биеийн үндсэн шинжүүдийг нэрлэж тайлбарлах

Эсийн зургаас ургамал, амьтны эсийг ялгаж , хэлбэр, ерөнхий бүтцийг харьцуулан ярилцах

Ургамал, амьтны эрхтэнг бодит ба зурагт үзүүлэнгээс харж таних, нэрлэх, ялгааг гаргах, үүргийг тайлбарлах

Эрхтнүүд нийлж эрхтэн тогтолцоо үүсгэдгийг ургамал, амьтны эрхтэн тогтолцооны жишээн дээр тайлбарлах

2БИО2:К2\ амьд биесыг харьцуулж үндсэн шинжээр нь ангилал зүйн нэгжүүдэд хуваарилах

Ангилал зүйн нэгжүүдийг зөв дараалуулан нэрлэх

Ургамал, амьтан, мөөг, бичил биетний онцлог ялгааг олж тайлбарлах

Монгол орны ашигт ургамал, ан амьтад, мөөгийн зургийг таньж нэрлэх

2БИО3:К2\1

Ургамал ургахад хөрс, гэрэл, дулаан, ус чийгийн нөлөөг туршилтаар илрүүлэх

Амьд биес хоорондоо хоол тэжээлийн хувьд харилцан хамааралтай болохыг ажиглаж, идэш тэжээлийн хэлхээг зургаар илэрхийлэх, тайлбарлах

Ус ба хүчилтөрөгчийн эргэлтийг зургаар илэрхийлэх, тайлбарлах

Тусгай хамгаалалттай газруудыг Монгол орны газрын зураг дээр заах

К3: Байгалийн юмс үзэгдлийн учир шалтгааны үндэсийг танин мэдснээр аливаад өөрийн үзэл бодлын үүднээс хандах, олон талаас нь хамтарч ярилцах,

2БИО1:К3\ 1

Амьд ба амьгүй биед явагдах үзэгдэл юмсын тухай мэдлэг чадвараа ашиглаж бусад юмс үзэгдлийг тайлбарлахад хэрэглэх

Биологийн шинжлэх ухааны салбаруудыг нэрлэж, судлах зүйлсийн талаар хамтран ярилцах

2БИО2:К3\1 Монгол орны амьтан ургамлын гол төлөөлөгчид, тэдгээрийн ач холбогдлын талаар мэдээлэл цуглуулах, ярилцах

Бичил биетнүүд, тэдгээрийн ач холбогдол ба хор хөнөөлийг жишээн дээр ярилцах

Монгол орны амьтан ургамлын гол төлөөлөгчид, тэдгээрийн ач холбогдлын талаар мэдээлэл цуглуулах, ярилцах

2БИО3:К3\1

Ус, агаар, хөрсийг бохирдуулагч эх үүсвэрүүдийг нэрлэж бохирдлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах талаар ярилцах

Ургамал, амьтан орчиндоо хэрхэн дасан зохицож амьдарч буйг ажиглаж, амьд бие орчинтой хэрхэн хамааралтай

Page 18: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

18

болохыг ярилцах,

К4: Амьд байгалыг судлах зүй зохистой ашиглах, сонирхол хэрэгцээ төрөх, улмаар байгаль хүний амьдрал, үйлдвэр аж ахуйд амьд биесийн үзүүлэх нөлөөг таньж байгалийг хамгаалах сэтгэлгээтэй болох

2БИО1:К4\1 Амьд бие махбодын ач холбогдлыг бодит амьдралтай холбон тайлбарлаж байгаа эсэх

2БИО2:К4\1

Монгол орны ургамал амьтны ач холбогдлыг мэдсэнээр тэдгээрийг хайрлах, хамгаалах, өөрийн амьдралд ахуйд ашиглах хэрэглэх

Бичил биетнүүд, тэдгээрийн ба хор хөнөөлийг мэдсэнээр эрүүл мэндээ хамгаалах

2БИО3:К4\1

Гэрийн тэжээмэл амьтдаас өөрийн сонирхсон амьтнаа тэжээх, тасалгааны болон таримал ургамал тарихад тохиромжтой орчинг бүрдүүлэх, арчлах, ургуулах

Байгалийн бохирдлын учир шалтгааныг хүрээлэн буй орчин, хүний үйл ажиллагаатай холбон тайлбарлах

Энэ нь биологийн боловсролын чанарыг хэмжээсжүүлж байгаа хэрэг бөгөөд улмаар шилжилтийн 7-р ангид эзэмшсэн байх цогц чадамжийг үнэлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Үнэлгээний шалгуурт үндэслэн жишиг даалгавар зохиох арга зүй Үнэлгээний шалгуурт үндэслэн даалгавар боловсруулахдаа хөтөлбөрийн агуулгад тусгагдсан цогц чадамж, үнэлгээний танин мэдэхүйн тухайн түвшний шалгуурын утга агуулгыг сайтар ухаарч даалгавраа боловсруулж чадвал даалгаврын түвшин хоорондын ялгааг гаргаж чадна. Мөн тодорхой нэг шалгуурт харгалзах даалгавар нь хичнээн олон төрөл хувилбартай байхын зэрэгцээ нэг даалгавраар хэд хэдэн шалгуурыг илрүүлэн үнэлэх боломжтой болно. Тухайлбал нэг даалгавраар суралцагчын тухайн ухагдахууны тухай ойлголт, ухагдахуун хоорондын уялдаа холбоо, тэдгээрийг хэрэглэх чадвар, суралцагчийн төлөвшил, бусадтай харилцах чадвар зэргийг цогцоор нь үнэлэх боломжтой

Хувилбар 1

Танин мэдэхүйн түвшин шалгуурт нийцүүлэн “Эрхтэн тэдгээрийн үндсэн үүрэг “ сэдвээр дараах жишиг даалгаврыг жишээ болгон орууллаа.

2БИО1:К1\1 Эрхтний тогтолцооны тухай мэдэх (ургамал, амьтны эрхтний тогтолцоо 2БИО1:К2\1 - Ургамал, амьтны эрхтэнг бодит ба зурагт үзүүлэнгээс харж таних, нэрлэх, ялгааг гаргах, үүргийг тайлбарлах

- Эрхтнүүд нийлж эрхтэн тогтолцоо үүсгэдгийг ургамал, амьтны эрхтэн тогтолцооны жишээн дээр тайлбарлах

2БИО1:К3\ 1 Эрхтнүүд нийлж эрхтэн тогтолцоо үүсгэдгийг ургамал, амьтны эрхтэн тогтолцооны жишээн дээр тайлбарлах

1. А. Дараах ургамлуудын эрхтнүүдийг хооронд нь харьцуулан онцлог шинжүүдээр нь ярилцаарай

Б. Цэцэгт ургамлын эрхтнүүдийг зурган дээр нэрлэнэ үү

Page 19: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

19

2..Дараах амьтдыг идэш тэжээл, амьдрах орчноор нь харьцуулан ярилцаж санал бодлоо хуваалцана уу

3.Өгөгдсөн судалгааны багажуудаар ямар амьд бие судлахыг нь зөв тохируулна уу? 1.

2. 3. 4 .Ургамлын ургал эрхтнүүд бол : А. Цэцэг, жимс, үр Б. Зөвхөн цэцэг В.Үндэс иш навч

Page 20: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

20

5 .Эрхтнүүдийг үүргээр нь тохируулна уу.

1. Амьтны ялгах эрхтэн а. цэцэг 2. Ургамлын үржлийн эрхтэн б. уушги 3. Хөхтөн амьтдын амьсгалах эрхтэн в. бөөр

7 Ургамал амьтны эрхтнүүдэд хамаарагдах үгсийн доогуур зур. / Навч, хамар, жимс, давсаг, бөөр , үндэс / 8 Дараах өгүүлбэрүүдийн аль нь зөв утгыг илэрхийлж байна вэ?

1.Ургамлын үндэс нь шим тэжээлийн бодисыг дээш дамжуулна 2.Ургамлын ногоон навчин дээр гэрэл нийлэгжил явагдана 3.Амьтны эрхтнүүд өөр өөрийн өвөрмөц бүтэц үүрэгтэй 4.Бүх амьтад зөвхөн уушгиар амьсгална

9 Хүснэгтийг нөхөж бичнэ үү

№ Эрхтнүүд Гүйцэтгэх үүрэг

1 Ургамлыг ус эрдсээр хангаж газарт бэхэлнэ

2 иш

3 Шим бодис нийлэгжинэ

4 цэцэг

5 Үржил тархалтын эрхтэн

10. Эрхтэн гэсэн ухагдахууныг өөрийн ойлголтын хүрээнд 4-5 өгүүлбэрээр илэрхийлнэ үү.

Хувилбар 2 8-р хүснэгт

Үнэлгээний шалгуур Жишиг даалгавар

1. Судалгааны багаж төхөөрөмжүүдийг зөв нэрлэж үүргээр нь ялган, аюулгүй, зөв ашиглаж буй байдал

2. Эс бол амьд биеийн бүтцийн үндсэн нэгж болохыг тайлбарлах

3. Эрхтнүүдийг тогтолцоогоор нь зөв ялган дараалуулж байгаа байдлыг үнэлнэ 4. Монгол орны ургамал, амьтны

томоохон бүлгүүдийг ангилал зүйн бүлгээр ялгаж буй эсэх

1. Микроскопын шагаагуурын өсгөлт 15, хараагуурын өсгөлт 20 бол түүний өсгөх чадварыг тодорхойлоорой. 2. Ургамал, амьтны эсийн зургийг ажиглан бүтцийн хэсгүүдийг нэрлээрэй.

3. Дараах эрхтнүүдээс ургамлын ургал эрхтний тогтолцоонд орох эрхтнүүдийг ялгаарай.

а. үндэс в. жимс д.навч б.цэцэг г.иш е.үр

4. Өгөгдсөн ургамлуудыг амьдрах орчинтой нь нь зөв холбооорой.

1. Гүрвэл а. Ой

Page 21: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

21

5. Тасалгааны ургамлуудыг ажиглан бүтцийн адил ба ялгаатай шинжүүдийг харьцуулах

6. Бичил биетний ач ба хор холбогдлын талаар зөв тайлбарлаж буй эсэх 7. Туршилтын явц, үр дүн, өөрчлөлт дээр тулгуурлан ургамал ургахад хөрс, гэрэл, дулаан, ус чийгийн нөлөөг тайлбарлах чадварыг үнэлнэ. 8. Өгөгдсөн амьд биесийн зургуудыг ялган идэш тэжээлийн хэлхээг зураг бүдүүвчээр илэрхийлэх, тайлбарлах чадварыг үнэлнэ.

2. Туулай б. Тал, хээр 3. Баавгай в. Говь, цөлийн 4. Мэлхий г. Нуга, намгийн

5. Зургуудаас тасалгааны ургамлын бүтцийн хэсгүүдийг ажиглан харьцуулан ярилцаарай

6. Дараах бичил биетнүүдийг ач холбогдол, хор хөнөөлийн талаар багштайгаа ярилцаж зөв холбоорой

1. E.coli а . Сүүг гашилгадаг

2. Pinicillium б. өвчин үүсгэгч 3. Oidium lactis в. эмэнд

7. Нэг зүйлийн тасалгааны 3 ургамлыг гэрэл, дулаан, ус чийг дутагдалтай 3 өөр нөхцөлд тодорхой хугацаанд байлгаж ургамлуудад гарах өөрчлөлтийг ажиглан, харьцуулан тэмдэглэл хөтлөж, дүгнэлт гаргаарай. 8. Голын цэвэр усны амьд биесийг тэжээлийн хэлхээгээр нь зөв дараалуулаарай. 1. тогоруу 3. замаг 2. өдөрчийн авгалдай 4. зэвэг загас

Багш сургалтын үйл ажиллагааны явцдаа суралцагчийг оношлох, үнэлэх зорилгоор олон төрлийн даалгаврыг байнга боловсруулан хэрэглэж байдаг бөгөөд тэдгээр өөрийн боловсруулсан даалгаварт дараах шаардлагын, дагуу үнэлгээ хийж өөрийгөө үнэлэх төдийгүй даалгавар зохиох арга зүйд тодорхой хэмжээгээр суралцах боломжтой.

9-р хүснэгт Даалгаварт тавигдах шаардлага

¹ Даалгаварт тавигдах

шаардлага

Тайлбар

1 Суралцагчын эрэлт хэрэгцээнд нийцсэн байх

Хувь хүний

Нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байдлыг илрүүлэхүйц байна

2 Боловсролын стандартын зорилго, зорилт, шаардлагад нийцсэн байх

Агуулгын ба үнэлгээны стандартын залгамж холбоог хангасан байх

Цогц чадамжийг илрүүлэхүйц

Танин мэдэхүйн тухайн түвшний шалгуурт нийцсэн байх

3

Мэдлэгийн үндэслэлт чанарыг илрүүлэхүйц байх

Шинжлэх ухаанч байх

4 Мэдлэгийн тогтолцоот Асуудалд тогтолцооны үүднээс хандаж танин

Page 22: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

22

чанарыг илрүүлэхүйц байх мэдэх, шинжлэн судлах, мэдлэг, чадвараар тодорхойлогдоно

5 Мэдлэгийн бүрэн бүтэн чанарыг илрүүлэхүйц байх

Тухайн асуудалтай холбоотой мэдлэг, чадвар, төлөвшил, цогц чадварыг илрүүлэхүйц

6 Найдварт чанарыг хангах Оновчтой, бодитой

Хэл, найруулга, шинжлэх ухаан, логикийн алдаагүй

7 Энгийн ойлгомжтой

Танин мэдэхүйн түвшинд тохирсон

Биологийн хэлд тохирсон

Амьдарч буй орчин, ахуй, тэдгээрийн онцлогт тохирсон

Гаргацтай тод, зөв үг хэллэгтэй байх

8 Асуудал шийдвэрлэх хандлагатай байх

Цээжилсэн мэдлэг бус асуудал шийдвэрлэх чадварыг үнэлэх

Баримт мэдээлэл ашиглах

Биологийн мэдлэгээ хэрэглэх чадварыг илрүүлхээр байх

9 Хэмжээсжүүлэх боломжтой байх

Тодорхой танин мэдэхүйн шалгуурт харгалзсан байна

Оноожуулж үнэлэгээ гаргаж болохуйц

10 Чөлөөтэй, нээлттэй сэтгэлгээг хөгжүүлхүйц байх

Үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сэтгэх бололцоог хангахуйц байна

Даалгаварын арга нь нээлттэй

Олон хувилбартай

11 Даалгаврын хэлбэр, төрөл, нөхцлийг оновчтой сонгосон байх

Аман, бичгийн, дадлага ажлын гэсэн ерөнхий хэлбэртэй

Даалгаврын гүйцэтгэлийн нөхцлийг /ганцаар, бүлгээр, ангид, гэрт, эцэг эх төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгээ хамтарч, тэдний туслалцаа дэмжлэгээр г.м / тооцох

Явцын үнэлгээг хийх арга зүй

Суралцахуй гэдэг нь юмс үзэгдлийн талаарх амьдралаас олж авсан өмнөх мэдлэг, төсөөлөл нь шинжлэх ухааны мэдлэгээр солигдох үйл явц юм.

Суралцагчдад цогц чадамж төлөвшүүлэх нь багшийн үйл ажиллагааны үндсэн зорилт бөгөөд энэхүү цогц чадамж хэрхэн төлөвшиж байгааг үнэлэхийн тулд суралцагчийн, мэдлэг, чадварт гарсан өөрчлөлтийг үнэлэх анхны төлөв байдал, өмнөх төсөөллийг оношлон илрүүлэх шаардлагатай.

7-р ангийн сурагчид нь Хүн-орчин, байгалийн шинжлэл хичээлийг 5 жил үзсэн, гэрийн, сургуулийн өмнөх, бага боловсролоор олж авсан амьд байгалийн тухай тодорхой хэмжээний мэдлэг төсөөлөлтэй байдаг. Энэ мэдлэг төсөөлөл нь ямар түвшинд байгааг судлан илрүүлж чадвал тухайн агуулгыг суралцагсдад эзэмшүүлэх арга зүйгээ боловсруулахад тань хялбар дөхөм болно.

Хичээл, сургалтын явцад суралцагчдын идэвх оролцоо, багаар хамтран ажиллах, тэмдэглэл хөтлөх, ажигласнаа ярих, харьцуулах, дүгнэлт хийх зэрэг сургалтын үйл ажиллагааны явцад суралцагчийн хийж буй үйлүүдийг нь ажиглаж сайшаах, магтах, өөрөөр нь болон бусдаар үнэлүүлэх аргуудыг хослуулан байнга урамшуулж байхад анхаарах хэрэгтэй. Багш үнэлгээг нэг удаагийн бус байнгын ажиглалт, тэмдэглэгээг үндэслэн тухайн агуулгаар эзэмшсэн мэдлэг, чадвар суралцагч тус бүрийн ахиц, хөгжлийн явцыг үнэлэх нь чухал.

Page 23: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

23

Явцын үнэлгээг хийхдээ биологийн боловсролын стандарын зорилго, зорилт, агуулгын ба үнэлгээний стандартын залгамж холбоо, шилжилтийн 7-р ангийн хөтөлбөрийн агуулга, танин мэдэхүйн тухайн түвшний шалгуурыг харгалзан үзэж явцын үнэлгээ хийнэ. Явцын үнэлгээг хийх үйлийн баримжааг дараах байдлаар зөвлөмжилж байна.

10-р хүснэгт

Явцын үнэлгээг хийх арга зүй

№ Явцын үнэлгээг хийх үйлийн баримжаа

Жишээ

1 Үнэлэх цогц чадамжаа сонгох Амьгүй биеийн үндсэн шинжүүдийг ялган таних

2 Сонгосон цогц чадамжинд харгалзах танин мэдэхүйн түвшний шалгуурыг анхаарах

К1: Амьгүй биед явагдах үзэгдлүүдийг тайлбарлах Амьд биеийн үндсэн шинжүүдийг нэрлэх К2: амьгүй биеийн ялгааг үндсэн шинжүүд ийг харьцуулах К3: амьгүй биед явагдах үзэгдэл юмсын тухай мэдлэг чадвараа ашиглаж бусад юмс үзэгдлийг тайлбарлахад хэрэглэх

3 Тухайн цогц чадамжинд харгалзах стандартын мэдлэг чадварийг анхаарах

2БШ2/2б, 2БИО1/1з

4 Цогц чадамжийг төлөвшүүлэх арга, арга зүйгээ сонгох

Туршилтын арга /хадаас зэврэх, талх хөгзрөх, даавуу, өгөрших, ялзрах,...г.м/

5 Үнэлгээний гүйцэтгэлийн нөхцөл, даалгаврын хэлбэрээ сонгоно

Дадлага ажлын зааврын гүйцэтгэл / 10. 11. 12-р хүснэгт/, тест

6 Танин мэдэхүйн түвшний шалгуурыг баримжаалан даалгавраа боловсруулах

1. Дараах шинжүүдээс амьд биед тохирохыг ялга /хувьсах, исэлдэх, хөдлөх, удамших, ялзрах, өгөрших, цочрох, зэврэх, амьсгалах, хооллох, өсөх, үржих, шатах, нэгдэх/ 2. Зэврэлт үүсэх шалтгаануудыг нэрлэ 3. Зэврэлтээс хамгаалах аргуудыг нэрлэж хоолны төмөр савыг зэврэхээс хамгаалах зөмлөмж бич г.м

7 Даалгавраа сурагч бүрт бүрт хүртээмжтэй байхаар биежүүлж, олшруулах

Суралцагч бүрийн түвшингээр даалгавраа боловсруулах, хянах, олшруулах

8 Даалгавраа оноожуулах Асуултуудын хүнд хөнгөн, танин мэдэхүйн түвшний онцлогыг харгалзан оноожуулна

9 Үнэлгээг хийж, үнэлгээний анализын хүснэгтийг харгалзах танин мэдэхүйн шалгуур үзүүлэлтээр сурагч тус бүрээр үнэлэх байдлаар гаргах.

К1 К2 К3 К4

Бат

Дорж

Хүснэгтийн 2-т буй танин мэдэхүйн түвшний шалгуур үзүүлэлтэнд харгалзуулан үнэлнэ.

10 Сурагчдын гүйцэтгэлд анализ хийх.

1 2 3 4 Зөв

Гүйцэтгэлийн %

Бат

Дорж

бүгд

Даалгавар бүрийн гүйцэтгэлээр гүйцэтгэлийн хувийг гаргана.

Page 24: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

24

11 Суралцагчийн хөгжлийн түвшинг өмнөх төсөөллийг илрүүлэх даалгаврын дүн ба өмнөх авсан явцын даалгаврийн дүнтэй харьцуулан анализ хийх

Өмнөх даалгавар бүрийн гүйцэтгэлээр ахицын түвшинг үнэлэнэ

өмнөх төсөөлөл

Д1 Д1 Д3

Бат

Дорж

бүгд

12 Үр дүнд нэгдсэн анализ хийж цаашдын сургалтын үйл ажиллагааг төлөвлөх

Суралцагч бүрийн гүйцэтгэлийн хувь, ахицын түвшинг харгалзан үйл ажиллагаагаа төлөвлөнө

Чанарын үнэлгээ хийх арга зүй

Тухайн даалгавар нь боловсролын агуулгын ба үнэлгээний стандартын зорилго, зорилт даалгаврын шаардлага, зарчимуудыг хангаж байгаа байдал ба ямар мэдлэг, чадвар, цогц чадамжийг илрүүлэхэд чиглэгдсэн даалгавар вэ? гэдгийг харгалзах нь чухал.

Даалгаврыг гүйцэтгэлийн явц үр дүн, бүтээлийн чанараар нь үнэлэх нь хамгийн бодитой үнэлгээ болно. Жишээ болгож дадлага ажил хийх заавар түүний гүйцэтгэл ба үр дүнд суралцагчид өөрөө болон багш үнэлгээ хийх загварыг 10, 11, 12-р хүснэгтээр харуулав.

11-р хүснэгт

Дадлага ажил гїйцэтгэх загвар

Їе шат Багшийн їйл ажиллагаа Сурагчийн їйл ажиллагаа

Бэлтгэл

Дадлага ажлаар сурагчдаар гїйцэтгїїлэх зорилгоо тодорхойлох

Хичээлийн явц тєлєвлєлтєє боловсруулах

Дадлага туршилтанд хэрэглэгдэх багажуудаа сонгон, шалгаж, урьдчилан хичээлийн өмнө сорил туршилт хийж үзсэн байх

Туршилтын алдааг тооцоолж туршилт явуулах оновчтой аргыг сонгох

Онолоор олж авсан мэдлэгээ давтах

Дадлага ажлын заавартай танилцаж ажилд хэрэглэх багажуудаа сонгох, зєв ашиглаж сурах

Гїйцэтгэх ажлын тєлєвлєгєє зохиох

Гїйцэтгэх

Зорилгоо тодорхойлж єгєх

Суралцагчдын їйл ажиллагааг зохион байгуулна.

Сурагчийн гїйцэтгэж буй ажлыг ажиглан, туслалцаа їзїїлэх

Дадлага ажлын їр дїнг шинжлэх

Дадлага ажлыг дарааллын дагуу гїйцэтгэх

Ажиглах, хэмжих, зурж, тэмдэглэх

Хэмжилтээ ашиглан тооцоо хийх

Ажлын үр дүнгээр дүгнэлт гарах

Їр дїнгээ шинжлэнэ

Үр дүнг тооцох

Ажилд їнэлгээ єгєх

Ажлын їр дїнг шинжлэх, шїїн хэлэлцэх ажлыг зохион байгуулна.

Хамтран ажиллаж үр дїнг шїїн хэлэлцэх, харилцан ярилцаж, бусаддаа тайлбарлах

Їйл ажиллагаагаа эргэн санаж, шинжлэх, үр дүнг

Page 25: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

25

тооцож тэмдэглэл хөтлөн, өөрийгөө үнэлнэ

12-р хүснэгт

Сурагчдын өөрийн үнэлгээний хуудас:

Дадлага ажлын сэдэв: ………………..…….. Сурагчийн /багийн/ нэр: ............................................. Хүрэх үр дүн:……………………………….

13-р хүснэгт Багшийн үнэлгээний хуудас

Дадлага ажлын сэдэв: ………………..…….. Сурагчийн /багийн/ нэр: .........................

Үнэлгээ хийх

үзүүлэлт

Үнэлгээ

80-90 70-80 60-70

Бэл

тгэл

аж

лы

н я

вц

- Онолын мэдлэгээ бататгаж багаараа хамтран ярилцсан бол

- Дадлага ажлын заавартай танилцан багаж төхөөрөмжөө зөв сонгож бэлтгэсэн бол

- Ажлын дараалал, багийн зохион байгуулалтаа хийж ажлаа төлөвлөсөн бол

- Зааврын дагуу багаж төхөөрөмжөө бэлтгэсэн бол

- Багийн зохион байгуулалтаа хийсэн ажлаа төлөвлөөгүй үед

-

- Заавртайгаа бүрэн танилцаагүй багажаа хагас дутуу сонгосон бол

- Ажлаа төлөвлөөгүй, багийн гишүүдийн хийх ажил тодорхой бус

- Хийсэн ажлынхаа тухай дараалалгүй, энд тэндээс ярьсан бол

Дадлага ажил

Үнэлгээ

Хангалттай Сайн Хангалтгүй

Бэл

тгэл

Онолоор олж авсан мэдлэгээ давтах

Дадлага ажлын заавартай танилцаж ажилд хэрэглэх багажуудаа сонгох, зєв ашиглаж сурах

Гїйцэтгэх ажлын тєлєвлєгєє зохиох

Гүй

тэтг

эх Дадлага ажлыг гїйцэтгэх

Ажиглах, хэмжих, зурж тэмдэглэх

Хэмжилтээ ашиглан тооцоо хийх

Ажлын үр дүнгээр тайлан бичнэ

Їр дїнгээ шинжлэнэ

Үр

дүнг

тоо

цо

х Їр дїнг шїїн хэлэлцэх, харилцан ярьж,

бусаддаа тайлбарлах

Їйл ажиллагаагаа эргэн санаж, шинжлэх,үр дүнг тооцож, тэмдэглэл хөтлөх

Page 26: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

26

Гүй

цэтг

эл

- Дарааллын дагуу бүрэн гүйцэд хийсэн

- Багаж төхөөрөмжийг зориулалтын дагуу аюулгүй зөв ашигласан

- Ажлын дарааллыг баримтлаагүй ч ажлаа гүйцэтгэсэн

- Багаж төхөөрөмжөө зөв ашигласан

- Багийн гишүүд ажилд бүрэн оролцсон

- Ажлын дэс дараалал гүйцэтгэл эмх цэгцгүй, хангалтгүй

- Багаж төхөөрөмжтэй буруу харьцаж буруу ашигласан

- Зөвхөн цөөн идэвхитэй сурагчид ажлыг гүйцэтгэхэд оролцсон

Мэд

лэг,

ойл

гол

тын т

үвш

ин ү

р д

үнги

йн

тод

орхо

йл

сон

ба

йд

ал

- Зааврын дагуу ажиллаж үр дүн нь бүрэн тодорхой гарсан

- Ажлын тайлан хэмжилт тооцоо бүрэн гүйцэд

- Ажлынхаа үр дүн явц тайланг бусаддаа бүрэн тайлбарлаж ойлгуулсан

- Дэвтэртээ гүйцэд тэмдэглэгээ хийсэн

- Өөрийн үнэлгээгээ сайн хийсэн

- Зааврын дагуу ажилласан боловч үр дүн нь алдаатай

- Ажлын тайлан хэмжилт тооцоо хийсэн

- Ажлынхаа үр дүн явц тайланг бусаддаа бүрэн тайлбарлаагүй

- Дэвтэрт тэмдэглэсэн

- Өөрийн үнэлгээгээ хийсэн

- Ажлыг үр дүн гүйцэд гараагүй

- Хэмжилт тооцоо алдаатай

- Ажлаа тайлагнаагүй

- Ажиллах явцдаа байнга бусдын дэмжлэг туслалцаа авсан

- Багийн зохион байгуулалт хангалтгүй

- Дэвтэрт тэмдэглэгээ дутуу хийсэн

- Ярих чадвар сул, байнга асуултаар дэмжүүлсэн

- Өөрийн үнэлгээгээ дутуу хийсэн

Page 27: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

27

Арга зүйн зөвлөмж

Биологийн боловсролын стандартыг хэрэгжүүлэх киррикилюм нь бие биедээ шатлан эрэмбэлэгдсэн үндэсний, орон нутгийн, сургуулийн, хичээлийн гэсэн хэд хэдэн түвшинд боловсрогддог.

Шилжилтийн 7-р ангийн биологийн хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмжид

1. ЕБС-ийн 12 жилийн сургуулийн биологийн хичээлийн шилжилтийн 7-р ангийн сургалтын хөтөлбөр /1-р хүснэгт/

2. Шилжилтын 7-р ангийн биологийн хичээлийн бүтэн жилийн киррикюлим төлөвлөлт / 3-р хүснэгт/

3. Стандартын зорилго, зорилтыг баримжаалан шилжилтийн 7-р ангийн биологийн хичээлээр эзэмшвэл зохих хэл, ухагдахуун, аргууд буюу жилийн зорилго, зорилтыг боловсруулах арга зүй /4-р хүснэгт/

4. Шилжилтын 7-р ангийн Биологийн хичээлийн бүлэг сэдвийн зорилго зорилтыг боловсруулах арга зүй / 5-р хүснэгт/

5. Нэгж хичээлийн киррикюлимыг төлөвлөлт /13, 14, 15, 16-р хүснэгт/ -ийг оруулсан

“Амьд ба амьгүй биесийн харилцан холбоо”

сэдэвт нэгж хичээлийн хөтөлбөр

Хэрэгцээ: Амьд ба амьгүй бие хоорондын уялдаа, холбоо хамаарлыг судлах суурь хэрэгцээ

Амьд ба амьгүй биесийн харилцан холбоог судалснаар байгальтайгаа зохицон амьдрах арга ухаанд суралцах хувь хүний хэрэгцээ

Байгалиа хайрлан хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулах нийгмийн хэрэгцээнд тулгуурлана.

Зорилго: Амьд бие хүрээлэн буй орчинтойгоо зохицон амьдрах зүй тогтол, холбоо

хамаарлын талаар өмнөх ойлголт төсөөллийг цэгцлэх

Зорилт:

Амьд ба амьгүй биесийн харилцан холбооны талаар энгийн ойлголттой болох

Амьд биед нөлөөлөх амьд ба амьгүй хүчин зүйлсийг ажиглах, нэрлэх, ангилах

Ургамлын амьдралд нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлэх туршилт хийх

Амьд байгальтайгаа зөв ухаалаг харьцах зохицон амьдрах арга ухаанд суралцах

Хичээлийн агуулга:

14-р хүснэгт

Судлагдахуун Ур ухаан

Амьд биед нөлөөлөх орчны хүчин зүйлүүд

Амьд ба амьгүй биесийн харилцан холбоо

Амьд биеийн амьдралд нөлөөлөх амьд ба амьгүй хүчин зүйлсийг ялгаж тайлбарлах

Туршилт хийх арга зүйд суралцах

Ургамал, амьтан орчиндоо хэрхэн дасан зохицож амьдардгийг ажиглаж, амьд бие орчны нөлөөлөлтэй хэрхэн хамааралтай болохыг ярилцах, тайлбарлах

Page 28: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

28

Арга зүй: Үйл ажиллагаа 1: Үйлийн баримжааг ялган таних үе шат: Зорилго: Амьд бие махбодын амьдралд амьгүй бие хэрхэн нөлөөлдгийг бодит

туршилтанд тулгуурлан тайлбарлах (2БИО3/1а, г) 15-р хүснэгт

Хичээлийн элемент/үйл/

Багшийн үйл ажиллагаа Сурагчийн үйл ажиллагаа

Гэрийн даалгавар шалгах

/Гэрийн даалгавар нь шинэ хичээлийн суурь ухагдахуун байхад анхаарах/

Сэдэлжих Амьд биед оршин амьдрахад орны ямар ямар хүчин зүйлүүд нөлөөлөх

вэ? гэсэн асуултанд хариулт авахдаа товч үгээр баг тус бүрээс

нэг сурагч самбарт гарч хариулахыг сануулна

Асуултанд өмнөх орчны тухай мэдлэгтээ үндэслэн хариулна

Зохион байгуулалт: Багаар хамтарч ажиллах ба нэг багт 4-5 сурагч байхаар бодож /ой, тал хээр, ус намаг, говь цөл/ нэртэй багуудад хувиарлана

Мэдлэг бүтээлгэх

1. Баг тус бүрт амьд ба амьгүй байгалийн холбогдолтой янз бүрийн зургуудыг тараан өгч нэр өгөхийг сануулна.

2. Зурагт орчныг бүрдүүлж байгаа

ямар хүчин зүйл байгааг ажиглан тайлбарлахыг зөвлөнө

3. Байгалийн хүчин зүйлүүд амьд

биед хэрхэн нөлөөлж болохыг баг тус бүрт тайлбарлах даалгавар өгнө

Зургаа багууд хананд өлгөн ярихад бэлдэнэ. Баг тус бүр бусад багуудынхаа зургаа тайлбарлахыг анхааралтай сонсож тэмдэглэж авах Зургаас амьд биед нөлөөлөх хүчин зүйлсийг ялган тайлбарлана

Мэдлэгээ бататгах

Багууд өөрсдийн багийн нэрт тохирох орчны хүчин зүйлүүдийг нэрлүүлэх /ойд- чийгтэй, сэрүүн, зүйлийн тоо их...г.м/ Амьд биед эдгээр хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлөхийг 1-2 ургамал, амьтны жишээн дээр тайлбарлан харилцан ярилцахад чиглүүлэх

Багууд өөрсдийн багийн нэрт тохирох орчны хүчин зүйлүүдийг нэрлэх /ойд- чийгтэй, сэрүүн, зүйлийн тоо их...г.м/ Амьд биед эдгээр хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлөхийг 1-2 ургамал, амьтны жишээн дээр тайлбарлан, харилцан ярилцах

Үйл ажиллагаа 2: Үйлийн баримжааг эзэмших үе шат

Ургамал ургахад хөрс, гэрэл, дулаан, ус чийгийн нөлөөг туршилтаар илрүүлэх

Ургамал, амьтан орчиндоо хэрхэн дасан зохицож амьдардгийг ажиглаж, амьд бие орчны нөлөөлөлтэй ямар хамааралтай болохыг ярилцах, тайлбарлах

Амьд байгальтайгаа зөв ухаалаг харьцах зохицон амьдрах арга ухаанд суралцах

16-р хүснэгт

Хичээлийн элемент /үйл/

Багшийн үйл ажиллагаа Сурагчийн үйл ажиллагаа

Page 29: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

29

Сэдэлжих Тасалгааны ургамал ургахад гэрэл, дулаан, ус чийг ямар шаардлагатайг хэлэлцүүлэх

Тасалгааны ургамал ургахад гэрэл, дулаан, ус чийг ямар шаардлагатайг ярилцах

Гэрийн даалгавар

Туршилтанд тавьсан ургамлаа тогтмол ажиглаж тэмдэглэл хөтлөх

Мэдлэг бүтээх Мэдлэгээ бататгах

Зорилгоо тодорхойлж єгєх

Суралцагчдын їйл ажиллагааг зохион байгуулна.

Сурагчийн гїйцэтгэж буй ажлыг ажиглан, туслалцаа їзїїлэх

3 өөр нөхцөлд тодорхой хугацаанд байлгаж ургамлуудад гарах өөрчлөлтийг ажиглан, харьцуулан тэмдэглэл хөтлөж, дүгнэлт гаргуулах / 10-р хүснэгт/.

Ангидаа элбэг байгаа нэг зүйлийн 3 ш тасалгааны /навчит/ ургамал авч: 1. Тасалгааны ургамлын нэг

навчийг цаасаар боож бичгийн хавчаараар хавчиж тавина

2. Тасалгааны ургамлыг 7-хоног хугацаанд услахгүйгээр тавих

3. Тасалгааны ургамлыг 7-хоног өдөр бүр 500мл усаар тогтмол услах

дараагийн хичээл дээр ямар зүйл ажиглагдсаныг бичиж тэмдэглэж ирэх.

Хамтран ажиллаж үр дїнг шїїн хэлэлцэх, харилцан ярилцаж, бусаддаа тайлбарлах

Їйл ажиллагаагаа эргэн санаж, шинжлэх, үр дүнг тооцож тэмдэглэл хөтлөн, өөрийгөө үнэлнэ / 10-р хүснэгт/.

Үйл ажиллагаа 3: Үйлийн баримжааг үнэлж хөгжүүлэх үе шат

Зорилго: Ургамал, амьтны амьдралын орчны тухай мэдлэгээ бататгах

17-р хүснэгт

Багшийн үйл ажиллагаа Сурагчийн үйл ажиллагаа

Сурагчдын хийсэн туршилтууд, үр дүгнийн талаарх мэдээлийг дэлгэн сурагчдаар өөрсдөөр нь үнэлүүлэн тайлбарлуулах

Туршилтууд, үр дүнгийн талаарх мэдээлийг дэлгэн үзүүлэх. Дүгнэлтээ уншиж танилцуулах

Орчны хүчин зүйлүүдтэй холбоотой үгийн сүлжээ хийлгүүлэх Үгийн сүлжээ зохиох аргазүйг зөвлөх

Өмнөх хичээлийн мэдлэгт үндэслэн хялбар үгийн сүлжээ зохиох

Гэрийн даалгавар: даалгавар нь дараагийн хичээлийн тулгуур ухагдахуун болохыг анхаарах

Үнэлэхдээ: Зөвлөмжинд тусгасан

Танин мэдэхүйн түвшний шалгуурууд Шалгуурт үндэслэн жишиг даалгавар зохиох арга зүй Даалгаварт тавигдах шаардлага Явцын үнэлгээг хийх арга зүй Чанарын үнэлгээ хийх арга зүй Дадлага ажил гүйцэтгэх арга зүй Сурагчдын өөрийн үнэлгээний хуудас Багшийн үнэлгээний хуудас зэргийг ашиглан үнэлээрэй

Page 30: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

30

Уг хичээлийг заахдаа аль болох тасархай агуулгаар биш үргэлжилсэн бүхэллэг ажиглалт туршлагыг хослуулсан интеграци байдлаар бусад хичээлүүдтэй холбосон байхаар төлөвлөх, гэрийн даалгаврыг аль болох хүүхдийн ачааллыг ихэсгэхгүй дараагийн хичээлийн сэдэл төрүүлэхүйц байхад анхаарах хэрэгтэй.

Агуулгын дидактик нэгжийг томсгож, интеграцчилсан байдал:

Суурь боловсролын 7-р ангийн биологийн агуулга дээр 6-р ангийн байгалийн шинжлэлийн стандартын амьгүй биед явагдах үзэгдлүүд хэсгийг (2БШ2/2) нэмж багцлан дидактик нэгжийг томсгосон. Ингэхдээ:

1. Амьд бие махбод айн хүрээнд байгалийн шинжлэлийн амьгүй биед явагдах үзэгдлүүд айн (2БШ2/2 б, ж, з, л) чадваруудыг биологийн амьд бие махбод айн (2БИО1/1а, б, в, з, и, р) чадваруудтай.

2. Биологийн төрөл зүйл айд хүрээнд байгалийн шинжлэлийн амьгүй биед явагдах үзэгдлүүд айн (2БШ2/2 о) чадваруудыг биологийн төрөл зүйл айн 2БИО2/1а, б) чадваруудтай

3. Амьд бие ба орчин айд хүрээнд байгалийн шинжлэлийн амьгүй биед явагдах үзэгдлүүд айн (2БШ2/2 в, г, е, и, к, и, н) чадваруудыг биологийн амьд бие ба орчин айн 2БИО3/1а, б, з, к,) чадваруудтай тухайн насны хүүхдийн танин мэдэхүйн түвшний онцлогийг харгалзан үзэж нэгтгэсэн бөгөөд дээрх чадваруудыг төлөвшүүлэх хичээлийн жилийн төлөвлөлтийг агуулгын хэсэгт 2–р хүснэгтээр үзүүлсэн байгаа.

Агуулгын элементарчилсан байдал:

Агуулгыг элементарчилна гэдэг нь сурагчдын нас, сэтгэхүйн онцлог, танин мэдэхүйн түвшинд тулгуурлан өдөр дутмын амьдралын хэрэглээ, танил мэдлэгээс нь эхлэн судлахаар агуулгаа сонгоно гэсэн үг юм.

Амьд бие махбод айн хүрээнд биологийн шинжлэх ухааны хэлд эхлэн суралцаж багаа учир амьд биеийн бүтцийн түвшинг /эс, эд, эрхтэн, эрхтэний тогтолцоо/ тухайн ухагдахууны зөвхөн гадаад бүтцийг судлах хэмжээнд агуулгыг сонгоорой.

Биологийн төрөл зүйл айн хүрээнд ангилал зүйн 5 аймаг тэдгээрийн онцлог, монгол орны ашигт ургамал, монгол орны амьтад гэсэн нэгж сэдвүүдээр агуулгыг хязгаарласан мэт боловч тухайн насны хүүхдийн танин мэдэхүйн түвшны онцлог, хичээлийн жилийн ачаалалыг харгалзан үзэж одоогийн 7-р ангийн хөтөлбөр, сурах бичигт тусгагдсан шиг ангилал зүйн бүлгүүдэд нарийвчлан ялгаж үзэх шаардлагагүй гэж үзсэн

Амьд бие махбод ба орчин айд бага боловсролын Хүн-орчин, Хүн-байгаль, Хүн-нийгэм, Байгаль шинжлэлийн хичээлүүдээр үзсэн орчны тухай ерөнхий ойлголтуудаас зөвхөн амьд биеийн амьдрах орчин, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд, дасан зохицож амьдрах тухай шинжлэх ухааны суурь ойлголтуудыг тусган оруулсан болно.

Page 31: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

31

Асуудал шийдвэрлэх аргаар “Монгол орны ашигт ургамал” бүлэг сэдвийн заах арга зүй

Сурагчдын танин мэдэхүйн болон эзэмшихүйн түвшинд нийцсэн, үйлийн баримжааг тодорхой, гүйцэд, асуудал шийдвэрлэхэд хэрэглэж болохуйцаар “Монгол орны ашигт ургамал” бүлэг сэдвийн арга зүйг жишээ болгон боловсрууллаа. “Монгол орны ашигт ургамал” бүлэг сэдвийн хэрэгцээ:

1. Биологийн суурь боловсролын агуулгын стандартын зорилт буюу (2БИО2/1а, б) чадварууд төлөвшүүлэх

2. Сурагчдын суурь болон танин мэдэхүйн хэрэгцээ 3. Биологийн төрөл зүйл айн хүрээнд эзэмших биологийн хэл, ухагдахуун,

сэтгэлгээ 4. Тухайн бүлэг сэдвээр асуудлыг шийдвэрлэхэд бодитойгоор оролцох чадвар

Суралцагчийн суурь хэрэгцээ

1. Монгол орны ашигт ургамлуудыг ангилах 2. Монгол орны ашигт ургамлуудыг зохистой хэрэглэх 3. Тасалгааны болон хүнсний ургамлыг тарьж, арчлах 4. Сургууль, амьдарч буй орчиндоо мод, бут тарих 5. Байгаль орчноо хамгаалах

Суралцагчийн танин мэдэхүйн хэрэгцээ

1. Ашигт ургамлын тухай ерөнхий ойлголттой болох 2. Ургамлыг ашигтай шинжээр нь ангилж сурах 3. Зарим эмийн ургамлыг ямар өвчинд, яаж ашиглах арга зүйд суралцах 4. Тасалгааны болон хүнсний ургамлыг тарьж, арчилах арга зүйд суралцах 5. Ашигт ургамлын тухай мэдлэгтэй болсоноор байгаль орчноо хамгаалах,

сургууль хамт олны үйл ажиллагаанд идвэхтэй оролцох

Зорилго: Биологийн төрөл зүйл айн хүрээнд эзэмшсэн мэдлэгтээ тулгуурлан ашигт ургамлын ангилал, зөв зохистой ашиглах, тэдгээрийг амьдралд хэрэглэж байгаль нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зүйд суралцах. Зорилт:

К1: Ашигт ургамлын тухай ерөнхий ойлголттой болох К2: Ашигт ургамлуудыг ангилах, ялгах, нэрлэх, таних К3: Хүнсний, тасалгааны, гоѐл чимэглэлийн, эмийн, үр тарианы, билчээр тэжээлийн ургамлуудыг зөв, зохистой хэрэглэх, тарьж ургуулах К4: Ашигт ургамлын нийгэм-эдийн засаг, байгаль-экологи, хүний эрүүл мэндэд учруулах эерэг сөрөг нөлөөлөлийг шүүн хэлэлцэх, байгаль экологит тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтран эрэлхийлж, тодорхойлох

Агуулга: “Монгол орны ашигт ургамал” бүлэг сэдвийн агуулгыг дараах байдлаар үзүүлэв.

18-р хүснэгт

“Монгол орны ашигт ургамал” бүлэг сэдвийн агуулга

Дэд сэдэв Судлагдахуун Асуудал шийдвэрлэх арга

зам Сурагчийн гүйцэтгэх

үйл ажиллагаа

Монгол орны ашигт

ургамал

Монгол орны ашигт ургамлын

Ургамлыг ашигт чанараар нь ангилах болсон шалтгаан

Өгөгдсөн ургөмлуудаас өөрийн мэддэг

Page 32: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

32

тухай ерөнхий ойлголт

Ангилал

Нэршил

ургамлыг ашигт байдлын ангилалд үндэслэн ангилах

Хүнс, үр тарианы

ургамлууд

Хүнсний ургамлын ангилал, тэдгээрийн төрлүүд

хүнсний ногоо

жимс, жимсгэнэ

үр тариа

Хүнсний ургамлуудыг тарьж ургуулхад химийн ба био бордооны эерэг ба сөрөг талыг ярилцаж, зохистой хэрэглэх арга замыг тодорхойлох

Хүнсны ургамлыг тариалах талбайг яагаад өнжиж, сэлгэж тариалдаг учир шалтгааныг хөрс хамгаалах асуудалтай холбон ярилцах

Төмс хүнсний ногоог тарих арга зүйд суралцах

Хүнсний ногоо тарих хөрсийг боловсруулахад оролцох

Хашаандаа жимс, жимсгэний бут, сөөг тарьж ургуулах, арчлах

Гоѐл чимэглэл,

тасалгааны ургамлууд

Гоѐл чимэглэлийн ургамлуудтай танилцах

Тасалгааны ургамлуудын тухай мэдэх

Гоѐл чимэглэл, тасалгааны ургамлуудын хүрээлэн буй орчин, хүний амьдрал, үйл ажиллагаанд нөлөөлөх талаар ярилцах

Хотын ногоон байгууламжийг сайжруулах талаар ярилцаж сурагчдын оруулах хувь нэмрийг тодорхойлох

Улаанбаатар хотын утааг багасгахад ногоон байгууламжийн үүрэг, ач холбогдлын тухай ярилцах

Сургуулийн орчинд мод, зүлэг, гоѐлийн цэцэг тарих ажилд хамт олноороо оролцох

Тасалгааны ургамлыг тарьж, арчилах

Билчээр тэжээлийн ургамлууд

Билчээр тэжээлийн ургамлын тухай мэдэх

Билчээрийн даац ихссэн учир шалтгаан, түүнийг бууруулах арга замын тухай ярилцах

Цөлжилтийг багасгахад та бүхний оруулах хувь нэмэр

Уул уурхайн ашиглалт, нөхөн сэргээх ажлын талаар шүүмжлэлтэй хандах

Ногоон зурвас байгуулахад оролцох

Уул уурхайн ашиглалтын талбайг нөхөн сэргээх тухай зөвлөмж бич

Эмийн ургамлууд

Эмийн ургамлын ангилал, ач холбогдол, хэрэглээ

Зарим эмийн ургамлуудыг түүх хугацаа,

Эмийн ургамлууд ховордох болсон шалтгааны талаар ярилцах

Хувийн эмийн үйлдвэр олширсонтой холбоотой эмийн ургамлын зохисгүй

Түгээмэл хэрэглэддэг эмийн ургамлуудыг тухай зурагт үзүүлэн бүхий бие даалт хийх

Page 33: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

33

эмийн бүтээгдэхүүнд ашиглах эрхтнүүдийн талаар мэдэх

хэрэглээний тухай шүүн хэлэлцэх

Хөл газрын ба хорт

ургамлууд

Хөл газрын ургамал гэж юу вэ?

Хорт ургамлуудын тухай мэдэх

Хөл газрын ургамлаас үүсэлтэй харшлийн өвчний талаар мэдэж, урьдчилан сэргийлэх аргаас суралцах

Бэлчээрийн ургамлуудаас зарим хорт ургамлыг ялгаж, мал амьтанд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцах

Харшил үүсгэдэг ургамлын тоос боловсрох хугацааны талаар мэдээлэл цуглуулах

Хорт ургамлын зурагт хуудас хийх

Асуудал шийдвэрлэх арга зүйг сонгохдоо тогтвортой хөгжлийн ба хүний эрхийн боловсролын үзэл санаа, суралцагчийн нас сэтгэхүй танин мэдэхүйн хөгжлийн онцлогийг харгалзан үзэж байгаль нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж болох боломжтойг дээрх жишээгээр харуулж байгаа бөгөөд бусад агуулгат асуудал шийдвэрлэх арга зүйг адилхан ашиглах боломжтой.

“Монгол орны ашигт ургамал” бүлэг сэдвийн хүрээнд суралцагчдын эзэмших чадвар:

Ургамлыг ашигт чанараар нь ангилах, ялгах, нэрлэх, таних

Хүнсний, тасалгааны, гоѐл чимэглэлийн, эмийн, үр тарианы, бэлчээр тэжээлийн ургамлуудыг зөв, зохистой хэрэглэх, тарьж ургуулах

Багаар хамтран ажиллах

Харилцан ярилцаж, санал бодлоо илэрхийлэх

Мэдээлэл цуглуулж, боловсруулах

Нийгэм-эдийн засаг, байгаль-экологи, хүний эрүүл мэндэд учруулах эерэг сөрөг нөлөөллийг шүүн хэлэлцэх,

Байгал,-экологид тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтран эрэлхийлэх

Асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах Арга зүй: Бүлэг сэдвийн арга зүйг сонгож боловсруулахдаа дэд сэдэв бүрийн агуулгын бүтэц, ерөнхий болон ялгаатай талуудыг харгалзан үзэж тухайн сэдвээ ямар аргаар заахаа төлөвлөөрэй. Таны сонгосон арга нь сурагчдыг сурах арга барилд суралгах, бүтээлчээр ажиллах, мэдээллийг аль болох богино хугацаанд олж авах, боловсруулах, мэдлэгээ хэрэглээ болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх, иргэнших зэрэг боломжуудыг тэнцүү олгогдоход чиглэгдсэн сургалтын олон бүтээлч аргуудаар баяжуулагдсан байхаар аргаа сонгохыг зөвлөж байна.

Тухайн сэдвийг ямар арга, хэлбэрээр заахаа сонгохдоо эзэмшихүйн түвшинд дараах зүй тогтолыг баримтална. Үүнд:

- Үйлийн баримжааг ялган таниулах шатанд ихэвчлэн шинэ мэдлэг бүтээх хичээл байдаг учир хичээлийг биет үзүүлэн ашиглаж явуулах

- Үйлийн баримжааг хөгжүүлэх шатанд багаар ажиллах болон дадлага туршлагын хичээл, бие даах ажлыг нийт хичээлийн ихэнх хувь байхаар бодож төлөвлөх.

Page 34: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

34

- Үйлийн баримжааг үнэлэх шатанд хичээл бүрээр даалгавар өгч үнэлэх бус, бүлэг сэдэв, нэгж хичээлээр тодорхой асуудлыг шийдвэрлэх даалгавраар үнэлэх нь шилжилтийн 7-р ангийн сурагчдын цагын ачаалалыг бууруулахаас гадна тогтолцоот мэдлэг эзэмшүүлхэд тустай гэж зөвлөж байна.

“Монгол орны ашигт ургамал” бүлэг сэдвийн үнэлгээ:

Аливаа үнэлгээ нь нэг талаар сурагчидад гарсан ахиц, хөгжил гарсныг, мэдлэгээ эзэмшсэн эсэхийг, нөгөө талаас сургалтын агуулга, арга зүйг үнэлэх зориулалттай. Тухайн бүлэг сэдвийн үнэлгээг оновчтой боловсруулж чадвал сурагчид эзэмшсэн мэдлэгээ ашиглаж тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга барилд суралцсан эсэх мөн тогтолцоот мэдлэг эзэмшсэн байдлыг тухайн агуулгыг эзэмших танин мэдэхүйн түвшинд нь харгалзан үнэлж болно. Үнэлгээг тухайн сэдэвтэй уялдуулан дараахь шалгуураар үнэлж болно.

- Даалгаврыг ямар хугацаанд хийж гүйцэтгэсэн - Асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандах хандлага - Тайлбарыг оновчтой хийсэн байдал - Дэвшүүлсэн санаагаа батлах, жишээ баримтаар баяжуулж буй байдлаар

нь үнэлэх боломжтой.

Хэрэглэгдэхүүн ба орчин

Ургамлын хатаадас /бэлэн ба цуглуулсан/,

Зурагт ба цахим үзүүлэн

Эмийн, хөл газрын, бэлчээрийн, ургамлын зурагт үзүүлэн г.м Сургалтыг орон нутгийн онцлогт тохируулан танхимын ба танхимын бус сургалтаар зохион байгуулж болно.

Тогтвортой хөгжлийн ба хүний эрхийн боловсролын үзэл санааг хэрэгжүүлэх, ардын өв уламжлалаас

суралцах арга зүйг тусгасан байдал:

Мэдээлэл, харилцаа, техник, технологийн хөгжил давамгайлж байгаль орчны сүйрэл нэмэгдэж буй өнөөгийн үед хүн төрөлхтөн цаашид оршин тогтнохын тулд тогтвортой систейнебэль /Sustainable/ хөгжлийн үзэл санааг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Энэ үзэл санаа нь эдийн засаг, нийгмийн хөгжил ба экосистемийг хадгалан үлдэх түүний тэнцвэрийг зохицуулах, өөрийгөө болон бусдыг, өнөөдрийг болон ирээдүйг золиолслохгүйгээр хөгжих арга ухааныг дээдэлсэн аж төрөх соѐлыг төлөвшүүлэхэд оршдог.

Тогтвортой хөгжлийг ирээдүй үеийнхний хэрэгцээгээ хангах нөгцлийг алдагдуулалгүйгээр бид өөрсдийн хэрэгцээгээ хангах боломж мөн гэж тодорхойлсон байдаг. Тогтвортой хөгжил нь дараах дөрвөн үндсэн зарчмуудаар тодорхойлогддог

Нийгмийн анхаарал, халамж

Экологийн нэгдмэл байдал

Нийгэм эдийн засгийн шудрага байдал

Ардчилал, хүчирхийлэлгүй амар, амгалан байдал зэрэг орно Үүнээс экологийн бүрэн бүтэн байдал гэсэн зарчимийг биологийн хичээлтэй холбох боломжтой. Экологийн бүрэн бүтэн байдалд :

Дэлхийн экологийн системүүд ялангуяа биологийн төрөл зүйл болон амьдралыг тэтгэгч байгалыг үйл явцуудын бүрэн бүтэн байдлыг хамгаалж сэргээнэ.

Хүрээлэн буй орчныг хамгаалах аргуудыг хэрэглэж, учирч болох хор хөнөөлийг багасгах, урьдчилан сэргийлэх.

Дэлхийн нөхөн сэргээгдэх нөөц, хүний эрх, нийгмийн сайн сайхны аюулгүй баталгаа болсон үйлдвэрлэл, хэрэглээ, дахин үйлдвэрлэлийн хэв маягийг баримтална.

Экологийн тогтвортой байдлыг хангах мэдлэгийг гүнзгийрүүлж, олж авсан мэдлэгийн хэрэгцээ, харилцан солилцоог дэмжих.

Page 35: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

35

Дэлхий нь цогц систем болохыг сурагчдад мэдрүүлж, түүний амьдралын эргэлтийн талаар хэлэлцэх, байгаль экологийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцэх, зэргээр тухайн ангийн хөтөлбөрийн агуулгатай харгалзуулан сургалтандаа зохицуулан тусгах шаардлагатай.

Орчин үед сургалтыг хүүхдэд зохимжтой тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байдлаар зохион байгуулах үзэл санааг сурган хүмүүжүүлэх ухааны онолд ”Энэрэнгүй, хүнлэг, суралцахуй” гэсэн ухагдахуунаар илэрхийлж ийм сургалт явуулдаг сургуулийг “Хүүхдэд ээлтэй сургууль” гэж нэрлэх болсон.

Биологийн хичээлээр амьд байгалийн тухай шинжлэх ухааны суурь мэдлэг олгохоос гадна эрүүл аж төрөх ѐс, байгаль орчноо хайрлан хамгаалах, ардын уламжлалаас суралцах, бусдад дэлгэрүүлэн сурталчлахад чиглэсэн үйл ажиллагааг сурагчдын дунд бүтээлчээр зохион байгуулахад анхааран ажиллах нь зүйтэй.

Монголын уламжлалт байгаль хамгаалах

ѐс заншлын тухай:

Манай орны байгаль орчин харьцангуй унаган төрхтэй, байгалаас хамааралтай, мал аж ахуй эрхэлдэг, нүүдлийн аж амьдралтай, байгалиа эрхэмлэн шүтэж ирсэн онцлогтой.

Монголчуудын уламжлалт байгаль хамгаалах заншил нь монгол хүний сэтгэл зүйд тохирсон, монгол орны байгалийн нөхцөлд зохицсон, эрхлэж буй мал аж ахуйн үйл ажиллагаатай нийцсэн байдаг. Энэ ѐс заншлаа өвөг дээдэс нь үр хүүхэддээ бага наснаас нь ойлгуулан, хэвшүүлж уламжлах замаар экологийн боловсрол олгож иржээ.

Энхүү ѐс заншил одоо үед мартагдаж байгаа тул бүх нийтийн экологийн боловсролыг биологийн хичээлээр олгох хүрээнд сурагчдад энэ талын мэдлэг олгож экологийн ойлголт төрүүлэх, өнөөгийн ач холбогдыг ойлгуулах нь чухал.

Уламжлалт ѐс заншлын ангилал:

Ахуйн зан үйл

Шашны зан үйл

Хуульчлагдсан зан үйл

Ахуйн зан үйл: Амьтантай холбоотой билэгдэл - Буга, чоно-дээд өвөг гэж үздэг - Эвэр угалз-урт наслахын билэгдэл - Загас-цэцэн мэргэнийг төлөөлүүлдэг Амьтантай холбоотой цээр - элээ агнавал ус гатлахад хөмөрч үхнэ - ангир лам шувуу - могой урт настай - шувууны өндөг амьтны үүр ноохойг бусниулахгүй байх г.м

Ургамалтай холбоотой билэгдэл - цэцгэн хээг цэвэр ариун хиргүй тунгалагийн билэгдэл - хус модыг бөө удган нарын онгод тэнгэртэй харицах дамнуур - цөөн модтой газрыг олон модтой болгохын тулд билэгдэн Зуун мод, Мянган тооройн булаг гэхчлэн өсгөж нэрлэнэ. Ургамалтай холбоотой цээр - нойтон модны мөчир огтолдоггүй - гол усны эхийн бургасыг огтолдоггүй - мангир, таана хүмүүлийг бөөнөөр нь авдаггүй - сонгиныг авахдаа үрээ гөвсөн хойно нь сахлыг үлдээж авна. Ингэж ургамлыг хүйгээр нь авхуулахгүй, тодорхой хугацаанд хэрэглэдэг заншил уламжлагдан тогтжээ.

Page 36: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

36

Хуульчлагдсан уламжлал: Монголчууд олон зууны туршид байгаль орчноо хайрлан хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, талаар төрийн чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Жишээ нь:

Халх журамд: - Хан уул, Хөгнө, Төхөм зэрэг газрыг онголон дархалж газар эзэмших, бэлчээр хамгаалах, ан агнахыг хориглосон байдаг Алтан хааны бичигт: - Хулан, тахийг хамаа бус агнаваас морь тэргүүтэй малаар торгох

- Мэдэж байж ус бузартуулбал шүдлэн морь, үхэр ав. Үзсэн гэрчид үхэр өг.

Ажиглалт, танин мэдэхүйн уламжлал: Байгаль цаг уурын шинж байдал, элдэв үзэгдэл, хувирал өөрчлөлтийг зөвхөн зурхайн ухаанаар төдийгүй, ердийн ахуй амьдралын шинж байдал, туршлагаар урьдчилан таньж мэдэж, тэдгээрт мал аж ахуйн болон бусад ажил үйлс амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн арга ухаан уламжлалтай.

Зарим ѐс заншил мартагдаж байгаа өнөө үед байгаль хамгаалах уламжлалт ѐс заншлыг сургалтанд ашиглахдаа өдөр тутмын амьдрал ахуйдаа мал аж ахуй, байгалиас холдсон, энэ уламжлалыг ахуй амьдралаас олж чадахгүй болсон тул ЕБС- зайлшгүй сургалтаар дамжуулан олгох шаардлагатай.

Ажиглалт танин мэдэхүйн уламжлал–биологи, газар зүй

Сүсэг бишрэл, хуульчлагдсан уламжлал- эрх зүй түүх нийгэм судлалын хичээл

Сургаал номлолын уламжлал - уран зохиол, урлаг соѐлын хичээлээр олгож болно.

Хичээлийн агуулгад багтаан оруулахдаа: Арга зүйн хувьд - аман домог уул усны ерөөл магтаал, аман зохиолын цуглуулга ашиглах - байгаль хамгаалах сэдэвт кино, цаг үеийн мэдээ, тайлан улс нийгмийн бодлоготой холбон тайлбарлах - сурагчдаар гар зургийн болон фото зургийн цуглуулга хийлгэх, - тэмцээн уралдаан зохиох, жүжигчилсэн тоглолт хийлгэх гэх мэтээр арга зүйг боловсруулж болно.

Жишээ нь: “Амьд бие махбод ба орчин” айн агуулгат байгаа дэд сэдвүүдийг байгаль орчноо хайрлан хамгаалах, ардын уламжлалаас суралцах, бусдад дэлгэрүүлэн сурталчлах, өөрийн хувь нэмрээ оруулах зэргийг дараах байдлаар тусгах боломтой юм.

19-р хүснэгт

Сэдэв Ардын уламжлал, ѐс заншил

Эх оронч үзэл төлөвшүүлэх

Хууль, эрх зүйн хэм хэмжээ

Байгаль хамгаалахад таны оруулах

хувь нэмэр

Байгаль дах ус, хүчилтөрөгчийн эргэлт

Усыг хамгалахдаа гол усны эхэд байгаа мод, ургамлыг хөндөхгүй байх

Гол усанд бохир зүйл оруулах байх /Их

Ус, агаар, хөрсийг бохирдуулагч эх үүсвэрүүдийг нэрлэж бохирдлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах

Монгол улсын усны тухай хуулийн …р заалтанд голд усанд машин угаасан хүнийг …..төгрөгөөр торгоно

Гол усанд бохир зүйл оруулахгүй байх

Мод огтлохгүй байх

Байгаль орчин хог хаяхгүй байх

Хог хаягдлыг түүж цэвэрлэхэхэд анги хамт

Page 37: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

37

засаг хуульд/ г.м

олноороо оролцох

Ургамал, амьтны амьдрах орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутаг

Шилжилтийн хөтөлбөрийг суралцагчийн нас сэтгэхүй танин мэдэхүйн хөгжлийн зүй тогтол онцлогийг харгалзаж суралцагчийн ачааллыг зохистой хангаж

хэргэжүүлэх хэрэгжүүлэх арга зүйг тусгасан байдал:

Шилжилтийн насны хүүхдүүдийн танин мэдэхүйн түвшний онцлог нь зөвхөн өгөгдсөн мэдээллийг хүлээн авдаг байсан бол зураг дүрслэл бодит биетээр илэрхийлэгдсэн тодорхой зүйл дээр оюун дүгнэлт хийх ба аливааг хийсвэрлэх чадвартай болж эхлэдэг.

Шилжилтийн 7-р ангид олон хичээл нэмэгдэж хичээлийн жилд нийт 1225 цаг буюу өдөрт ойролцоогоор 7 цагийн хичээл орох болсон нь тухайн насны /11-12/ хүүхдийн ачаалал огцом өссөнтэй уялдуулан багш хичээлийн хөтөлбөрөө боловсруулахдаа сурагчдын ачааллыг харгалзан үзэж тухайн сэдвийг ойлгоход аль болох хялбар, энгийн байхаар төлөвлөлтөө хийх шаардлагатай.

Уламжлалт сургалтанд байгалийн тодорхой юмс үзэгдлийн талаар заахдаа сайн байсан боловч танин мэдэх үйл ажиллагааг бие даан хийлгэх, сургалтанд идэвхитэй оролцож мэдлэг бүтээх сэтгэл зүйн, үйлийн материаллаг орчинг бүрдүүлэх тал дээр дутмаг ажилладаг нь ажиглагддаг.

Сурагчдад тухайн юмс үзэгдлыг танин мэдэхэд хүрэлцээтэй хэмжээний цаг хугацаа гаргаж өгөх, танин мэдэх үйл ажиллагааны алхмуудыг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогыг харгалзан сэтгэл зүйн үндэслэлтэйгээр тогтоох, их хэмжээний агуулгыг өгөхдөө биш танин мэдэхүйн үйлийн болон оюуны олон арга хэрэгслийг эзэмшүүлэхэд түлхүү анаарах хэрэгтэй .

Биологийн хичээлээр тухайн насны суралцагчдын ургамал, амьтныг хайрлах, амьд байгалаа сонирхон судлах хүсэл, аливааг бодитоор нь хүртэж танин мэдэх, сурч мэдэх эрмэлзлэлд тулгуурлан аль болох хичээлийг уламжлалт лекцийн хэлбэрээр бус бие даан мэдлэг бүтээх, дадлага туршилт хийх, аялал экскурс зэргээр хичээлээ төлөвлөөрэй.

Туршилтанд энгийн, хямд, гарын доорх материал ашиглах замаар суралцагч бүр бие даах буюу бүлгээр ажиллах боломжтойгоор хичээлийг зохион байгуулах нь зүйтэй. Дадлага туршилт, бие даах ажлын явцад биологийн хичээлээр танин мэдэхүйн дараах аргуудыг эзэмшихэд голчлон анхаарах хэрэгтэй. - Ажиглалт хийх - Ажигласан зүйлээ бичих, зурах -Тухайн асуудлаар өөрийн санал, бодлоо илэрхийлж бусадтай саналаа солилцох - Тухайн асуудлаар таамаглал дэвшүүлэх - Туршилт явуулж, үр дүнг боловсруулах, дүгнэлт гаргах Жишээ нь: Зургийг ажиглаж дараах амьтдын амьдрах орчин, дасан зохицох байдал, идэш тэжээлийн хэлхээний талаарх мэдлэгээ ашиглаж бөглөөрэй гэсэн даалгаврыг өгч болох юм.

Page 38: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

38

20-р хүснэгт Нас, сэтгэхүй, танин мэдэхүйн онцлогт тохирсон даалгаврын загвар

Зураг Ажиглалт Таамаглал Дүгнэлт

Тарвага

Ургамлаар хооллодог

Ургамлаар хооллодог

Ичдэг

Хүн тарваганы махыг хүнсэндээ хэрэглэдэг.

Тал хээрт амьдардаг

Ургамал- тарвага-үнэг- бүргэд

Ичдэг

Тахал үүсгэдэг ….г.м

Page 39: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

39

Сургалтын хэрэглэгдэхүүн

Сургалтын орчинг дараах байдлаар ангилдаг. Үүнд:

1. Сэтгэл зүйн орчин / Хичээл сургалтын үйл ажиллагаа нь эцэг эх, багш, сурагчид хамтран ажиллах нийгэмших таатай нөхцлийг бүрдүүлсэн байх /

2. Материаллаг орчин

Гадаад орчин /байгаль орчин, гэр, сургууль/

Дотоод орчин /ургамал, амьтны биет, бодит, зурагт, төвгөр үзүүлэнгүүд, ургамал амьтны цугуулга, кино, слайд цахим үзүүлэн бэлэн хичээл, байгалийн бодит материал, сургалтын хэрэглэгдхүүнүүд, сурах бичиг/

3. Үйлийн орчин /хүүхэд, багш, эцэг эхийн хамтын ба ганцаарчилсан үйл ажиллагаа, дадлага, туршилт бие даах ажил/

4. Биологи1, Байгалийн шинжлэл, болон бусад сурах бичгүүдийг өөрийн сургуулийн сонголт, сургуулийн онцлогт тохируулан сонгон ашиглах боломжтой.

Суралцагч ургамал, амьтны биет ба бодит, зурагт, төвгөр үзүүлэнгүүд, ургамал, амьтны цуглуулга, кино, слайд цахим үзүүлэн бэлэн хичээл, байгалийн бодит материалууд ашиглан аялал экскурсээр явж ажиглах, турших танилцах, биеэр мэдэрч, хүртэж танин мэдэх боломжоор хангахад анхаарч нэгж хичээлийн хөтөлбөрөө багш өөрийн орон нутгийн нөөц бололцоо, сургууль, кабинетийнхаа боломжид тулгуурлан боловсруулна.

Шилжилтийн 7-р ангид 11 жилийн 6-р ангийн байгаль шинжлэл, 7-р ангийн биологийн сурах бичгүүдээс тухайн сэдэвтэй харгалзах хэсгүүдээс танин мэдэхүйн түвшний онцлогт нь тааруулан элементарчилж агуулга, арга зүйгээ сонгоорой.

Хичээлийг зөвхөн сургуулийн сургалтын техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүнийг ашиглан анги кабинетад зохион байгуулах төдийгүй бие даах ажлаар тодорхой асуудлыг шийдвэрлэх даалгавар, туршилтыг арга зүй, хэрэглэх зүйлсийг нь тодорхой заан гэрт нь хийлгэх боломжтой. Энэ нь суралцагчдын ахуй амьдралд өргөн тохиолддог юмс үзэгдлийн мөн чанарыг ухааран ойлгоход хялбар дөхөм болох бөгөөд энгийн, гарын доорх материалын ашиглах замаар туршилтыг гүйцэтгэж шинжлэх ухааны тогтолцоот мэдлэг бүтээхэд нь тус дэм болно. Жишээ нь: Амьгүй биед явагдах үзэгдлүүд хичээлийн туршилтыг гэртээ бие даах ажлаар дараах арга зүйг ашиглан явуулж болох ба арга зүйг орууллаа.

Ашиглах хэрэглэгдэхүүн: - Шилэн аяга-2ш - Тараг - Хадаас - Таваг - Цайруулагч бодис /белизна/, - Даавууны өөдөс - Гялгар уут - Зүсэм талх г.м

21-р хүснэгт Гэртээ гүйцэтгэх туршилтын зааврын загвар, аргачилал

Гэртээ гүйцэтгэх туршилтын заавар

Хэрэглэгдэх материал

Юу болох бол гэсэн өөрийн таамаглалыг

бичнэ үү

Ямар хугацаанд өөрчлөлт

орсныг бичиж тэмдэглэх

Туршилтын явцыг ажиглаж

бичнэ үү Дүгнэлт

Page 40: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

40

Шилэн аягатай тараг

Аягатай усанд хадаас хийж

тавиарай

Зүсэм талхаа гялгар уутанд хийж тавиарай

Тавганд белизна болон

даавууны өөдөс хийж

тавиарай

Дээрхийн адилаар багш тухайн хичээлийн агуулгын онцлог, орчныхоо нөөц бололцоо, сургууль, кабинетийнхаа боломжид тулгуурлан хэрэглэгдэхүүнээ оновчтой сонгож хичээлээ төлөвлөн явуулахыг зөвлөж байна.

Page 41: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

41

Ашигласан ном, сурах бичиг

1. Монгол улсын стандарт. “Бага дунд боловсрол, биологийн боловсрол ”. УБ. 2004

2. Монгол улсын стандарт. “Бага дунд боловсрол, байгалийн шинжлэлийн боловсрол ”. УБ. 2004

3. Биологийн боловсролын стандартын зөвлөмж. УБ. 2004

4. Химийн боловсролын стандартын зөвлөмж. УБ. 2004

5. Байгалийн шинжлэлийн боловсролын стандартын зөвлөмж. УБ. 2004

6. Х.Мөнхбаяр, М.Мөнхбаатар. “Хялбаршуулсан экологи”. УБ. 2006

7. Н.Оюунцэцэг ба бусад. “Байгалийн ухааны хичээлийн соѐлын хөгжил” /БСШУЯ., сургалтын модуль, YI-IX анги/ УБ. 2005

8. Б.Бурмаа ба бусад. Багш боловсролын хөгжлийн чиг хандлага: Стандарт, киррикюлимийн онол, арга зүй, МУИС мэрэгжлийн дидактикийн сургалт судалгааны төв, УБ., 2003

9. Тогтвортой хөгжлийн үзэл санааг анги танхимд хэрэгжүүлэх нь. УБ. 2005

10. С.Цэндээхүү. Байгаль хамгаалах Монгол уламжлалт зан заншил

11. Биологи1 . Сонгогдсон сурах бичгүүд

12. Байгалийн шинжлэл. Сонгогдсон сурах бичгүүд