13
Хэлц хэлц бус цогцолбор ЕБ-ын 2-р сургуулийн Монгол хэл, Уран зохиолын Заах аргач багш Д. Алтантуяа

Altnaa222

Embed Size (px)

Citation preview

Хэлц хэлц бус цогцолбор

ЕБ-ын 2-р сургуулийн Монгол хэл, Уран зохиолын

Заах аргач багш Д. Алтантуяа

Дүрслэх ур маяг

Хэлний нэгжүүдийн шилжмэл салаа утгыг дүрслэх ур маяг

гэнэ.

Зэрэгцэх Орлох

Адилтгал

Зүйрлэл

Ихэсгэл

Багасгал

Төлөөлөл

Тойруулал

Ёгтлол

Егөөдөл

Цогцолбор

Хэлц Хэлц бус

• Оньсого• Ёгт үг• Зүйр үг• Дүрслэг үг

• Мэргэн үг• Цэцэн үг• Онч үг• Сургаал үг

Дүрслэх ур маягаар бүтнэ

Оньсого

• Танин мэдүүлэх зорилго бүхий ил далд адилтгал хэлц

Ёгт үг

• Хэлэх санааг тойруулан далдалсан гүн утгатай хэлц

Зүйр үг

• Аливаа юмыг өөр хооронд нь зүйрлэн ил адилтгасан хэлц

Дүрслэг үг

• Юм үзэгдлийн гүн чанарыг уран дүрээр чимж өгүүлсэн адилтгасан хэлц

Цэцэн үг

• Амьдралын туршлагыг гүнзгий дүгнэж эс адилтгасан товч оновчтой хэлц

Мэргэн үг

• Юм үзэгдлийн түгээмэл адил шинжийг тоочиж адилтгасан мэргэн хэлц

Сургаал үг

•Амьдралд болох болохгүйн учрыг хойч үедээ зааж сургасан ба билэгдэн ерөөсөн хэвшмэл хэлц

Онч үг

•Ертөнцийн юм үзэгдлийн дотоод жам ёсыг онож хэлсэн адилтгал бус хэлц

Зэрэглээ

Бүгчим өдөр ангаж цангаж яваа хүн хүсэл болсон усаа алсад байгааг харж болно .Гэхдээ энэ бол зэрэглээ юм.Нарны гэрэл дэлхийн гадарга дээрх халуун агаарын давхаргаас бүрэн ойж байгаа үед зэрэглээ харагддаг.

• Эргэж ирэхэд ээж сайхан

• Эргүүлж мөлжихөд хүзүү сайхан

• Өөхөн бөмбий

• Өвсөн цөмбий

Хэлц цогцолборуудыг ялган дүрслэх ур маягийг ол.

• Навтгар эмгэн наян хумстай.(......................)

• Ус үзүүргүй боловч уул нүхэлнэ.

• Үг үзүүргүй боловч зүрх нүхэлнэ.

• Гэзэг нь гялгар

• Гэдэс нь цүдгэр(......................)

• Урт хүн агаар дээгүүр алдална.(..............)

• Гаднаа гяланцаг

• Дотроо паланцаг

Дүгнэлт

• Хэлц цогцолбор• Далд утгатай• Дүрслэх ур маягтай• Товч, оновчтой,тогтвортой• Энгийн яриа,уран зохиолын найруулгад өргөн

хэрэглэгдэнэ.• Хэлц бус цогцолбор• Шууд утгатай• Дэлгэрэнгүй тогтворгүй,бүтэцтэй• Эрдэм шинжилгээ,албан бичгийн найруулгад өргөн

хэрэглэгдэнэ.

Дараах эхүүдийг хэлц хэлц бус цогцолбороор нь ялган дэвтэртээ бичнэ үү.

1. Аавын минь нэр бүтэн байвал даа Алтан эрдэнэ ч яамай даа хөАмьдынхаа жаргалыг эдэлж элээвэл дээАмьд явсны минь тавилан заяа ч юм уу даа

2. Сайн санааны үзүүрт тос Муу санааны үзүүрт цус

3. Гэзэг нь гялгарГэдэс нь цүдгэр

4. Хамгийн том нүгэл бол эхийгээ гомдоохЭхийгээ гомдоосон хүнд өршөөл байхгүй

5. Чоно нь хониоЧадуу нь ядуугаа

6. Тэнэг хүмүүс юунаас ч ичдэггүй

Дараах хэлц оньсого цогцолборуудыг тааж дүрслэх ур маягуудыг олж тайлбарла.

1.Бүдүүн хүн бүсээ бүсэлж чадахгүй. (.............)

2.Бүдүүн мангас бөгсөө шарна.(..................)

3.Гартай байж хөлгүй ,Хүзүүтэй байж толгойгүй(...............)

4.Мөргүй байж цас цоолно.(.................)

5.Улаан бяруу ясан хороотой(...........................)

6.Алтан өндөг агаараар өнхөрнө(..........................)

7.Алаг бяруу хялгасан хороотой(.............................)

8.Атгахад атга дүүрэн ,Тавихад тал дүүрэн.(...................)