71
“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК 1 "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны дүгээр сарын -ны өдрийн хурлын ... дугаар тогтоолын хавсралт

“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХКubdc.mn/wp-content/uploads/2017/05/2018-оны-бизнес-төлөвлөгөө.pdf · орчныг

  • Upload
    others

  • View
    12

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК

1

"Улаанбаатар хотын хөгжлийн

корпораци" ХК-ийн Төлөөлөн

удирдах зөвлөлийн 2018 оны …

дүгээр сарын …-ны өдрийн хурлын

... дугаар тогтоолын хавсралт

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

2

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК

2018 ОНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

Хамрах хугацаа: 2018.01.01-2018.12.31

ХЯНАСАН:

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.СОД-ЭРДЭНЭ

БОЛОВСРУУЛСАН:

ЗАХИРГААНЫ АЛБАНЫ ЗАХИРАЛ Б.ЦЭНД-АЮУШ

ЗӨВХӨН АЛБАН ХЭРЭГЦЭЭНД

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

3

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ГАРЧИГ

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛАЛ.........................................................4

1. ХУРААНГУЙ.......................................................................................5

1. Үндэслэл.................................................................................6

2. КОРПОРАЦИЙН ТАНИЛЦУУЛГА.....................................................7

1. Эрхэм зорилго........................................................................8

2. Алсын хараа ..........................................................................8

3. Үнэт зүйл ................................................................................8

4. Бизнесийн товч түүх ..............................................................8

5. Үйл ажиллагааны хэлбэр, чиглэл ........................................9

6. ТХХТ .......................................................................................10

7. Хөрөнгийн эх үүсвэр .............................................................11

8. Бүтэц, орон тоо .....................................................................13

3. БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ .............................................16

1. SWOTшинжилгээ ..................................................................17

2. 5C шинжилгээ .......................................................................18

3. PEST шинжилгээ ...................................................................18

4. ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ ....................................................................19

1. Бүртгэлтэй ажилгүй иргэд ....................................................20

2. Дундаж цалин ........................................................................20

3. Нийгмийн халамж, даатгал ..................................................21

4. Цаг уур, агаарын бохирдол ..................................................21

5. Мөнгө, зээл, үнэт цаас ..........................................................21

6. Улсын нэгдсэн төсөв .............................................................24

7. Төлбөрийн тэнцэл .................................................................25

8. Гадаад худалдаа ...................................................................26

9. Аж үйлдвэр ............................................................................27

10. Тээвэр ....................................................................................28

11. Дэлхийн эдийн засаг, гадаад зах зээлийн тойм.................29

12. Үндсэн үзүүлэлтүүд ..............................................................31

5. СТРАТЕГИ, ЗОРИЛГО, ЗОРИЛТ .....................................................32

1. Урт хугацааны зорилго, зорилго ..........................................33

2. Дунд хугацааны зорилго, зорилт..........................................34

6. 2018 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ.................................................................35

1. Үйл ажиллагааны төлөвлөгөө ..............................................36

2. Менежментийн төлөвлөгөө ..................................................56

3. Санхүүгийн төлөвлөгөө ........................................................60

4. Эрсдлийн удирдлагын төлөвлөгөө ......................................62

7. ХАВСРАЛТУУД ..................................................................................63

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

4

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛАЛ

УБХК-”Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК

ТХХТ-Төр хувийн хэвшлийн түншлэл

ТУЗ-Төлөөлөн удирдах зөвлөл

НИТХ-Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

НЗД-Нийслэлийн Засаг дарга

НЗДТГ-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

ЗАА-Захирагчийн ажлын алба

ТЗУХ-Төрийн захиргаа удирдлагын хэлтэс

ТСТГ-Төслийн судалгаа, төлөвлөлтийн газар

ХОХГ-Хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн газар

ЭХГ-Эрсдэл хяналтын газар

ЗА-Захиргааны алба

ТЗК-Тусгай зориулалтын компани

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

5

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ХУРААНГУЙ

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

6

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ХУРААНГУЙ

ҮНДЭСЛЭЛ

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний

тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-д тусгасан төсөл хөтөлбөрт 42 их наяд

орчим (2012 оны байдлаар), “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн

стратеги” баримт бичигт тусгасан Богино хугацааны арга хэмжээнүүдийг

хэрэгжүүлэхэд 1.8 их наяд орчим төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Эдгээр

ажлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх боломж хомс, арилжааны банкуудын

зээлээр санхүүжих тохиолдолд хүү өндөр, хугацаа богино, эргээд улс, нийслэлийн

төсөвт дарамт учруулахаар байгаа, хувийн хэвшил дангаараа тэдгээр арга хэмжээг

хэрэгжүүлэх боломжгүй тул өөр оновчтой шийдэл гарцыг хайх хэрэгтэй болсон.

Түүнчлэн дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага уламжлалт

арга, хэлбэрээрээ оролцох нь хууль эрх зүйн болон бусад олон хаалт,

хязгаарлалтуудтай тулгарсан учир тэдгээр хязгаарлалтуудыг арилгах, хувийн

хэвшилтэй илүү үр дүнтэй хамтран ажиллах талаар “Монгол Улсын Мянганы

хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Улаанбаатар

хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны

хөгжлийн чиг хандлага”, “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги”

зэрэг бодлогын баримт бичигт заасны дагуу Компанийн тухай хуулиар үйл

ажиллагааг нь зохицуулдаг, бизнесийн статустай, нийслэлийн ашиг сонирхлыг

давхар төлөөлдөг байгууллага буюу “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”

нийслэлийн хөрөнгө оруулалттай хаалттай хувьцаат компани /УБХК/-ийг НИТХ-ын

2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 26/08 дугаар тогтоолоор үүсгэн байгуулсан.

2017 оны Бизнес төлөвлөгөөнд тусгагдсан зорилго зорилтыг бүрэн хэрэгжүүлж

ажилласан ба нийслэлд төр хувийн хэвшлийн түншлэлийн хөгжлийн гүүр болж

ажиллах Эрхэм зорилгоо хэрэгжүүлж ажиллалаа. Бүтэц, орон тоог 16 хүний

бүрэлдэхүүнтэйгээр баталсан ба гол төлөв 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.

Учир нь хөрөнгө оруулалт, төслийн тооцоо судалгааны чиглэлээр өндөр ур

чадвартай, шаардлага хангасан ажил горилогч байсангүй. 2018 онд энэ

шаардлагын дагуу хүнээ авах нэн шаардлагатай байна.

Энэ оны бизнес төлөвлөгөөнд зах зээлийн төлвийг 2017 оны 11 дүгээр сарын

байдлаар буюу хамгийн сүүлийн үеийн статистик мэдээг оруулан, өмнөх бизнес

төлөвлөгөөнүүдээс илүү бодит байдалд тулгуурлалаа. Учир нь УБХК 2 жил гаруйн

хугацаанд үйл ажиллагаагаа явуулж, 2018 оноос үйл ажиллагаа нь бүрэн жигдрэх

төлөвтэй байна. Мөн бизнес төлөвлөгөөнд хүний нөөцийн хөгжлийн бодлого,

нийслэлийн байгууллагын уялдаа холбоо, удирдах дээд байгууллагад хүргүүлэх

тайлан зэрэг тухайн жилд хийж хэрэгжүүлэх бүх үйл ажиллагаанд оруулж байна.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

7

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

КОРПОРАЦИЙН ТАНИЛЦУУЛГА

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

8

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

КОРПОРАЦИЙН ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО

Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах төсөл хөтөлбөрүүдийг

хэрэгжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааны гүүр

байна.

АЛСЫН ХАРАА

Улаанбаатар хотыг амьдарч, ажиллахад таатай хот болгоно.

ҮНЭТ ЗҮЙЛС

Trust - Итгэл даах хариуцлагатай

Team work – Хамтарч үр дүнд хүрэх эрмэлзэлтэй

Ownership – Аливаад өөриймсөг хандаж, эцэст нь хүрэх зорилготой

Talent – Шинэ технологи, дэвшлийг ашиглах авъяас, ур чадвартай

БИЗНЕСИЙН ТОВЧ ТҮҮХ

УБХК нь “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний

тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”, “Улаанбаатар хотын Эдийн засгийн

хөгжлийн стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Төр, хувийн хэвшлийн хамтын

ажиллагааг хөгжүүлэн, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр 2015

онд байгуулагдсан.

Үүсгэн байгуулагдсанаас хойш 2016 оны бизнес төлөвлөгөө, 2017 оны бизнес

төлөвлөгөөг ТУЗ-аар батлуулан амжилттай хэрэгжүүллээ.

Корпорацийн чиг хандлагыг 2016 онд тогтоон нийслэлийн болон бизнесийн

байгууллагатай хамтран ажиллах ойлголцолд хүрэх, УБХК-иар дамжуулан

хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн төрөл, чиглэлийг тодорхойлоход чиглэж ажилласан.

УБХК-иар дамжуулан ТХХТ-ээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн нэгдсэн

мэдээллийн санг 2017 онд бий болгож, тухайн төслүүдийн судалгаа, тооцоог хийн,

гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарт танилцуулах ажил хийлээ. УБХК-ийн ТУЗ-

өөс баталсан сонгон шалгаруулалтын журмаар хөрөнгө оруулагчийг сонгон

шалгаруулж, төсөл хэрэгжүүлэх охин компанийг байгуулан, анхны хөрөнгө оруулалт

орж ирэн, үйл ажиллагааг эхлүүллээ.

Мөн хэд хэдэн төслийг гадаадын хөрөнгө оруулалтын зах зээл дээр танилцуулж,

хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулалтын сангийнхантай холбоо тогтоож, төсөл

хамтран хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээр хийж байна.

Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нар УБХК-тай хамтран ажиллах,

хамтран төсөл хэрэгжүүлэх сонирхлыг бий болгох алхамыг хийж, хэд хэдэн хөрөнгө

оруулагчтэй бизнесийн түншийн харилцаа тогтоолоо.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

9

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛБЭР, ЧИГЛЭЛ

УБХК нь үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд:

1. Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл

ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан

зарим төсөл хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлж, хэрэгжүүлэх, төр

хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааны зохистой хэлбэрийг сонгох

Төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх бодит орчныг бүрдүүлнэ.

Хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр нь эдийн засгийн бодит тооцоо судалгаанд

үндэслэсэн, дэвшилтэт технологид суурилсан байхыг удиртгал болгоно.

Нийслэлийн төсвөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрт дүн шинжилгээ

хийж, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг тодорхойлон, хөрөнгө оруулалтын өөр

эх үүсвэр бий болгох боломжийг хайх, нийслэлийн төсвийн бус хөрөнгөөр төсөл

хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

УБХК-ийн мэргэшсэн мэргэжилтнүүд нарийвчилсан судалгаа хийн, ТХХТ-ийн

тохиромжтой хэлбэрээр хэрэгжүүлдэг тогтолцоог бүрдүүлнэ. Ингэснээр

Улаанбаатар хот төдийгүй Монгол улсад хандах хөрөнгө оруулагчдын итгэлийг

нэмэгдүүлэх эерэг үр дүн бий болно.

УБХК хэрэгжүүлэх тодорхой төсөл хөтөлбөрт бие даасан ТЗК байгуулж ашигт

ажиллагааг хангана.

“Корпорайт” брендингийг бий болгож, УБХК-ийн нэр хүндийг өсгөх, ѐс зүйн шинэ

тогтолцоог нэвтрүүлсэн байна.

2. Тодорхой төслийг санхүүжүүлэх зорилгоор гадаад дотоодын зах зээл дээр бонд

гаргах, төслийн зээл авах, хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах, төсвийн болон бусад

эх үүсвэрээс хөрөнгө шилжүүлэн авах зэргээр хөгжлийн сан бүрдүүлэн төсөл

хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

Нийслэлийн тэргүүний ач холбогдолтой, санхүүжилт их хэмжээгээр шаардсан

төслүүдэд олон улсын шилдэг туршлагад үндэслэн нээлттэй, хариуцлагатай,

мэргэжлийн удирдлагатай санхүүжүүлэх механизмыг бий болгоно.

Төсвийн хөрөнгийг захиран зарцуулах, хөрөнгө оруулах, ашиг олох зэрэгт төрийн

байгууллагуудад үүсдэг хязгаарлалтуудаас шалтгаалж олон тооны бизнесийн ач

холбогдол бүхий боломжуудыг алддаг ба Хөгжлийн сан байгуулж удирдснаар

тэдгээр боломжуудыг ашиглах, үр ашгийг нэмэгдүүлэх боломж үүснэ.

Хөгжлийн сан хяналт, хариуцлагын тогтолцоог зөв бүрдүүлж хөрөнгө оруулагчдын

итгэлийг нэмэгдүүлэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын

механизмыг сайжруулж, санхүүгийн сахилга батыг дээшлүүлнэ.

Хөгжлийн сангийн чиглэлээр олон жил амжилттай ажилласан олон улсын

байгууллагууд УБХК-тай хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр

корпорацийн үйл ажиллагаанд төрөөс гадна олон улсын байгууллагуудын хяналт

бий болох төдийгүй тэргүүний ололт, туршлагыг нэвтрүүлэх болон дотоодын

боловсон хүчинг дадлагажуулах ач холбогдолтой.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

10

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

3. Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн эдийн

засгийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх чиглэлээр дараагийн санхүүгийн жилд

хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулах

төслийн талаар хувийн хэвшлээс гаргасан санал, санаачлагыг судалж, нийгмийн ач

холбогдол бүхий төслийн саналыг төлөвлөгөөнд тусгуулах, хамтран хэрэгжүүлэх

арга хэмжээ авах.

УБХК-аас санхүүжүүлэх боломжтой төслүүдийг Улаанбаатар хотын ерөнхий

төлөвлөгөө, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн

хөтөлбөрүүдийн хүрээнд тодорхойлон хэрэгжүүлнэ.

Нийслэлийн харъяа байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн,

мэргэжлийн өндөр түвшинд зөвлөгөө өгөх, ТЭЗҮ боловсруулж, дүн шинжилгээ

хийнэ.

ТХХТ-ийн хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг

нийслэлийн хэмжээнд тодорхойлж, хувийн хэвшлийн төслийн саналд дүн

шинжилгээ хийсний үр дүнд эдийн засаг болон нийгмийн үр ашигтай төсөл

хөтөлбөрийг ТХХТ-ээр хэрэгжүүлэх тогтолцоонд шилжүүлнэ.

Монгол улсын хүн амын талаас илүү нь оршин сууж байгаа Улаанбаатар хотод

тулгамдаж буй зарим асуудлуудыг хувийн хэвшилтэй хамтран, тэдэнд эдийн засгийн

үр өгөөжтэй байх боломжийг гаргаснаар хотын төсөвт ачаалал үүсгэхгүй

шийдвэрлэх боломж байдаг. Ийм харилцан ашигтай хэлбэрийг сонгосноор нийгэм,

эдийн засаг, хүрээлэн буй орчин сайжирч, иргэдийн амьдрах таатай нөхцөл бүрдэж,

эдийн засаг, мөнгөний эргэлт нэмэгдэх, нийслэлийн татварын орлого өсөх зэрэг

шууд болон шууд бус олон эерэг үр дүн гарна.

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ

Барих-шилжүүлэх төрлийн ТХХТ-ээс татгалзаж, шинэлэг хэлбэрээр төслийг

санхүүжүүлэх нь УБХК-ийн гол онцлог юм. Энэ онцлогийн үүднээс төслийг

санхүүжүүлэх механизмыг зөв сонгож, амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараах

чиглэлд анхаарч ажиллана.

Хамгийн ач холбогдолтой, амжилттай, хэрэгжихэд бэлэн төслийг сонгох

Хөрөнгө болон засаглалын хувьд хамтран ажиллах чадвартай хувийн хэвшилтэй

түншлэх

Төслийн баримт бичгийг мэргэжлийн түвшинд, өндөр стандартаар боловсруулсан

байх, шаардлага хангасан баримт бичигт үндэслэн шийдвэр гаргах

Нийслэлийн болон хувийн хэвшлийн аль алины эрх ашгийг хамгаалах, боломжит

ашгийг шударга, тэнцүү хуваарилах

ТХХТ-ийг санхүүжүүлэх боломжит хувилбаруудаас оновчтойг ашиглах

ТХХТ-ийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах

Зөвлөх үйлчилгээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар ”Ай эр ай

эм” зөвлөх компани хэрэгжүүлж байгаа ба УБХК тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд

ажиллаж байна. ТХХТ-ийг нийслэлийн түвшинд боловсронгуй болгох зорилгоор

УБХК дээрх зөвлөх үйлчилгээний ажилд санал өгөх, үйл ажиллагааны хурээнд

хэрэгжүүлж байгаа ТХХТ-ийн өнөөгийн нөхцөл байдал зэрэгт туслалцаа үзүүлж,

хамтран ажиллаж байна. Дээрх бодлогын баримт бичгийг боловсруулахад УБХК

чухал ач холбогдол бүхий оролцоог хангаж ажиллана.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

11

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭР

УБХК-ийн хөрөнгийг 2015-2017 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө, Нийслэлийн

өмчийн болон өмчит аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламж, газар, гадаад,

дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтаар бүрдүүлнэ гэж тооцоолж

байсан ба нийслэлийн төсвөөс 2017 онд 300 сая төгрөгийн санхүүжилт авсан. 2018

оноос улс, нийслэлийн төсвөөр санхүүжихээс татгалзаж, хувийн хэвшилтэй хамтран

ажиллаж, бизнесийн зарчмаар санхүүүжих зорилгыг тавьж байна. Үүнд:

Дүрмийн сан

Гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд гаргасан бонд, өрийн бичгийн

борлуулалтын орлого

Олон улсын байгууллагуудаас төслүүдэд зориулж олгосон хөрөнгүүд

Хэрэгжүүлсэн төслийн ногдол ашиг

Урт болон богино хугацааны хөнгөлөлттэй болон арилжааны зээл

Хүү, үнийн өсөлтөөс олсон орлого

Улсын болон Нийслэлийн төсвөөс корпорацийн хэрэгжүүлэх төслүүдийг

санхүүжүүлэхэд зориулан хуваарилсан хөрөнгө

Компанид төвлөрүүлж болох боломжит төлбөр, хураамж

Аж ахуйн нэгж байгууллага, иргэний хандив, буцалтгүй тусламж

Хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрсөн бусад эх үүсвэр

УБХК нь Нийслэлийн төсөл хөтөлбөрүүдийг ТХХТ-ээр хэрэгжүүлэхэд бодлогын

орчныг бүрдүүлж ажиллах, төслийн мэргэшсэн судалгаа, төлөвлөлт хийх,

санхүүжилтын эх үүсвэрийг төсөвт дарамт учруулахгүйгээр босгох үйл

ажиллагаануудыг явуулах зөвлөх үйлчилгээ, төслийн менежмент болон санхүүгийн

үйлчилгээг үзүүлдэг компани.

Өөрөөр хэлбэл бизнесийн сегментийн хувьд манай компани нь төр ба хувийн

хэвшлийн дунд гүүр болон ажиллагч бизнес ба санхүүгийн зөвлөх үйлчилгээ

(business and financial consultancy)-ний компани. УБХК нь боломжит төслүүдэд

хувьцаа, баталгаа, зээл, хөрөнгө шилжүүлэх гэх мэт зохистой бүх хэлбэрээр

санхүүжилт хийх, эсвэл зөвлөх үйлчилгээ үзүүлэх, охин компанийн хяналтын

менежмент хийх бөгөөд уг үйлчилгээнээс олсон орлого, ногдол ашгаар өөрийгөө

санхүүжүүлэн, цаашид тогтвортой ажиллах юм. Энэхүү бизнес загварт Хөрөнгө

оруулалтын сан чухал үүрэгтэй.

Схем 1. Санхүүжилтийн схем

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

12

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Төслийн санхүүжилтийн хувьд үүгээр хязгаарлагдахгүй, төслийн онцлог, хувийн

хэвшлийн түншлэгчийн саналыг харгалзан үзэж бусад тохиромжтой хэлбэрийг

ашиглаж болно. Цаашид нийслэлийн төсөвт дарамт үзүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа

тогтвортой үргэлжлүүлэх, хотын тулгамдаж буй асуудалд хувийн хэвшлийн хөрөнгө

оруулагчдын сонирхлыг чиглүүлэх судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол гүйцэтгэх,

төслүүдээ амжилттай хэрэгжүүлэхэд ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН бий болгох нь

нэн тэргүүний ач холбогдолтой ба одоогоор уг Хөрөнгө оруулалтын санг данс

хэлбэрээр үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Хотын хөгжлийн урт болон дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэхэд

шаардлагатай үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор нэн

түрүүнд Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Ингэхдээ УБХК

нь гадаад дотоодын санхүүгийн эх үүсвэрээс хөрөнгө босгох, хөрөнгө оруулагч нарт

төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах, тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн хамтран

ажиллах ажлыг хэрэгжүүлнэ.

Хөрөнгө оруулалтын санг нэмэгдүүлэх, урт хугацаанд тогтвортой ажиллах эх

үүсвэрүүд

• Бонд, өрийн бичиг болон бусад үнэт цаасууд

• Сангийн ашиглаагүй хөрөнгийг санхүүгийн секторт байршуулснаас авах хүү,

ногдол ашиг, үнийн өсөлтөөс олсон орлого

• Олон улсын хөгжлийн агентлагууд, санхүүгийн байгууллагуудын төслийн хөгжлийн

шугам ( Project development facility)

• Нийслэлийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан гадаад дотоодын аж

ахуйн нэгж, байгууллага иргэний хандив, буцалтгүй тусламжийн орлого

• Компанийн хуримтлагдсан ашгаас санд оруулсан хөрөнгө

• НИТХ-аас тодорхой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан ашиглахыг

зөвшөөрсөн бусад эх үүсвэр

Хөрөнгө оруулалтын сан бүрдүүлэх, захиран зарцуулах шийдвэрийг НИТХ-ын

шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр зэрэгт нийцүүлэн ТУЗ гаргах

бөгөөд сангийн хөрөнгийг захиран зарцуулах үйл ажиллагааг ТУЗ-ийн гаргасан

шийдвэрийн дагуу Компанийн Гүйцэтгэх захирал хэрэгжүүлж, ТУЗ хяналт тавина.

УБХК нь төсөл, хөтөлбөрүүдэд зээл олгох, хөрөнгө оруулалт хийхдээ бие даасан

хараат бус, мэргэжлийн шинжилгээ, үнэлгээ дүгнэлтэд үндэслэж ил тод,

хариуцлагатай байх зарчмуудыг баримтлан ажиллана.

Санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавих шаардлагууд:

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу баталсан нийслэлийн тэргүүлэх болон

стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарах;

Төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, техник, эдийн засгийн үнэлгээ хийгдсэн

байх;

Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, экспортын болон импортыг орлох, нэмүү өртөг

шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх;

Зээлийн эрсдэлийн үнэлгээ, зээл авах үндэслэл, төсөл, хөтөлбөрийн эдийн засаг,

нийгмийн үр өгөөжийг олон улсад тогтсон мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний

аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх;

Төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон хөрөнгийг тухайн зээл бүрэн төлж дуусах

хүртэл зээлийн барьцаа хөрөнгөд тооцсон байх.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

13

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

БҮТЭЦ, ОРОН ТОО

УБХК-ийн бүтэц, орон тоог 2016 онд 16 хүний, 2017 онд 28, 2018 оноос 45 хүний

бүрэлдэхүүнтэй байхаар хүний хөгжлийн бодлогод тусгасан ба 2016-2017 онд 16

хүний бүрэлдэхүүнтэй бүтэц, орон тоо ТУЗ-өөс баталсан. 2018 оноос хэд хэдэн төсөл

хөтөлбөр хэрэгжих болон хэд хэдэн охин компани шинээр байгуулж байгаатай

холбогдуулан орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ч нөхцөл байдлаас

шалтгаалан 2017 оны бүтэц, орон тоог хэвээр хадгалаж ажиллахаар төлөвлөлөө.

УБХК-ийн шинэчилсэн бүтцийг 2015 оноос хойш үйл ажиллагааны хэрэгжилт, дотоод

зохион байгуулалтыг үндэслэн нийслэлд хэрэгжих төсөл хөтөлбөрийн судалгаа, дүн

шинжилгээ хийх, Хөрөнгө оруулалт татах, санхүүгийн эх үүсвэр бий болгох, төсөл

хөтөлбөрийг ТХХТ-ээр хэрэгжүүлэх, Эрсдэл, хяналт шинжилгээ хийх чиг үүрэг бүхий

нийт 3 газар, Захиргааны алба бүхий нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй хэвээр байхаар

хийлээ.

Газар нэгжийн хувьд Төслийн судалгаа төлөвлөлтийн, Хөрөнгө оруулалт

хэрэгжилтийн, Эрсдэл, хяналтын газрын зохион байгуулалт нь оновчтой байна.

НИТХ

ТУЗ-9

Гүйцэтгэх

захирал

Цалин,

урамшуулал, нэр

дэвшүүлэх хороо-3

Эрсдэлийн хороо-3

Аудитын хороо-3

ТУЗ-ийн нарийн

бичгийн дарга

Төслийн судалгаа

төлөвлөлтийн газар - 4

Хөрөнгө оруулалт,

хэрэгжилтийн газар -4

Эрсдэл

хяналтын газар - 6

Зөвлөх

• Захирал

• Төлөвлөлт, судалгаа - 2

• Үр ашгийн тооцоо

• Захирал

• Хөрөнгө оруулалт - 2

• Хэрэгжилт

• Захирал

• Санхүүгийн эрсдэл, хяналт/

Нягтлан бодогч

• Хууль эрх зүйн эрсдэл,

хяналт

• Захиргааны алба

• Жолооч

• Архив, бичиг хэрэг

НИЙТ 16 хүн

Схем 2. УБХК-ийн бүтэц

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

14

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн газар-4 хүн

Газрын захирал

Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн-2

Хэрэгжилтийн мэргэжилтэн-1

Хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн газар нь корпорацийн хэрэгжүүлэх төслүүдэд

шаардагдах санхүүжилт бий болгох, эх үүсвэр татах, санхүүгийн байгууллагуудтай

хамтран ажиллах, хамтарсан санхүүжилт босгох, нийслэлийн төсөв болон бусад эх

үүсвэрээс төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор корпорацид хөрөнгө

шилжүүлэх асуудал болон хөрөнгийн зөв зохистой менежментийн бодлого зэрэг

хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчийн

хууль ѐсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх,

эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцлийг хөрөнгө оруулагчдад

сурталчлах, хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн талаар баримтлах бодлого,

эрх зүйн орчныг сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж,

хөрөнгө оруулалтын үр ашгийг макро эдийн засгийн зорилттой уялдуулах,

хэрэгжүүлэхээр сонгон шалгарсан төслүүд дээр төслийн удирдлагыг хэрэгжүүлэх

чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Төслийн судалгаа, төлөвлөлтийн газар-4 хүн

Газрын захирал

Төлөвлөлт, судалгааны мэргэжилтэн-2

Үр ашгийн тооцооны мэргэжилтэн-1

Төслийн судалгаа, төлөвлөлтийн газар нь Монгол Улсын Хөгжлийн бодлого,

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл

ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэл болон бодлогын бусад

баримт бичгүүдтэй уялдуулан корпорациар дамжуулан төр хувийн хэвшлийн

түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг ач холбогдол, эдийн засгийн хувьд хэрэгжих

боломж, үр ашгаар ангилан үнэлж, санхүүжилтийн болон ТХХТ-ийн хэлбэр, төрлийг

тодорхойлох, төслийн бизнесийн загвар, санхүүгийн загварыг судалж, магадлан

шинжилгээг гүйцэтгэх, нийслэлд эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөл хөтөлбөр

хэрэгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын судалгаа, төслийг

хэрэгжүүлэх боломж, үндэслэлийг судлан, техник-эдийн засгийн үндэслэл, төсөл

хэрэгжүүлэх талаар санал боловсруулах, хөрөнгө оруулалт, орон нутгийн үр ашгийг

нэмэгдүүлэх чиглэлээр бодлого боловсруулах, Улаанбаатар хотын хөгжлийн суурь

судалгааг хийж, сул болон давуу талыг тодорхойлох, дүгнэлт гаргах чиг үүргийг

хэрэгжүүлнэ.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

15

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Эрсдэл, хяналтын газар-6 хүн

Газрын захирал

Санхүүгийн эрсдэл, хяналтын мэргэжилтэн/ Нягтлан бодогч

Хууль эрх зүйн эрсдэл, хяналтын мэргэжилтэн

Захиргааны албаны захирал

Архив, бичиг хэрэг

Жолооч

Эрсдэл, хяналтын газар нь корпорациар дамжуулан нийслэлд хэрэгжүүлэх

хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн баримт бичгүүдийн хэрэгжилтийн явцад

хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, эрсдэлийг тооцох, хууль эрх зүйн болон

санхүүгийн эрсдэлийн дүгнэлт гаргах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,

тайлагнах, дотоод хяналт шалгалтын тогтолцоог буй болгох, мониторинг, хяналтын

үйл ажиллагааг гүйцэтгэх, корпорацийн эрсдэлийн удирдлагын бодлого, санхүүгийн

зохистой харьцааны үзүүлэлтийг хянаж гүйцэтгэх удирдлагад танилцуулна.

Түүнчлэн хөрөнгө оруулалт, санхүү, төсөв зардалд хяналт-шинжилгээ хийх,

холбогдох тайлан мэдээ, санхүүгийн баланс гаргалт, хууль тогтоомжийн дагуу

мөнгө, санхүү төвлөрүүлэлтийн байдал болон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд

хяналт тавих, санал зөвлөмж, дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Мөн удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, корпорацийн үйл

ажиллагаанд удирдлагын тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх,

байгууллагын болон салбарын хүний нөөцийн хөгжил, сургалтын асуудлыг

хариуцах, бүтэц, орон тооны үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх,

нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, гадаад харилцаа, хамтын

ажиллагаа, мэдээлэл сурталчилгааны ажил, удирдлагын шийдвэр, бодлого журмын

хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх болон аж ахуй, нийтлэг үйлчилгээг

ажилтан нэг бүрт хүргэх, техник үйлчилгээний ажлыг хариуцан зохион байгуулах

үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Эцэст нь хууль тогтоомж, Улсын их хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрийн

хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, холбогдох дээд

шатны байгууллагад илгээх, тайлагнах ажлыг зохион байгуулах, хөдөлмөрийн гэрээ,

бүтээгдэхүүн нийлүүлэлтийн болон үйл ажиллагааны тайланд үнэлэлт дүгнэлт өгч,

зөвлөмж гаргах, захиргаа, хүний нөөцийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах,

Гүйцэтгэх удирдлагын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүргийг хэрэгжүүлнэ.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

16

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

17

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ

Бизнесийн орчны шинжилгээг хийхдээ гадаад дотоод хүчин зүйлсийг дүгнэж,

шинжилгээ хийх шаардлагатай ба энэ шинжилгээг дараах 3 аргаар хийлээ.

SWOT шинжилгээ

Бизнесийн байгууллагын гадаад, дотоод орчны нөхцөл байдал түний давуу ба сул

тал, боломж, аюул занал зэргийг бүх талаас нь судлан шинжлэх замаар тодорхойлон

үнэлэхэд чиглэгддэг.

5С шинжилгээ

5С гэдэг company(компани), customers (хэрэглэгчид), competitors (өрсөлдөгчид),

collaborators (хамтрагч түнш), climate (гадаад дотоод уур амьсгал) гэсэн үгний

товчлол. Байгууллагын дотоод орчин болон микро орчныг голлон авч үздэг.

PEST шинжилгээ

Political (Улс төр)

Economics (Эдийн засаг)

Social (Нийгэм)

Technological (Технологи) хүчин зүйлийг хамруулан авч үздэг.

SWOT ШИНЖИЛГЭЭ

ДАВУУ ТАЛ СУЛ ТАЛ

НИТХ-ын хөрөнгө оруулалттай,

нийслэлийн байгууллага

Хувьцаа эзэмшигч нь НИТХ, ТУЗ-ийн

дарга нь Нийслэлийн Засаг дарга

бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Захиргааны шийдвэр гаргуулах эрх

үүрэг байгаа

Чадварлаг боловсон хүчинтэй

Төрийн байгууллага шиг үйл

ажиллагаа нь хязгаарлагдмал бус

бизнесийн зарчим дээр үйл

ажиллагаагаа явуулдаг

Зарим шийдвэр, үйл ажиллагаа

нийслэлийн эрх бүхий байгууллагын

шийдвэрээр хязгаарлагддаг

НИТХ-ын төлөөлөгчид болон

нийслэлийн удирдлагууд нөлөөлөх

оролдоготой

Хувийн хэвшлийн оролцоог 100%

хангаж чадахгүй байна.

БОЛОМЖ АЮУЛ ЗАНАЛ

Нийслэлийн хэрэгжүүлэх ѐстой

томоохон төсөл хөтөлбөрийг

хэрэгжүүлдэг

НЗД төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд

хамтарч ажиллахад санал нэгдсэн

НЗДТГ болон бусад нийслэлийн

байгууллага УБХК-ийн үндсэн чиг

үүргийг ойлгож хамтран ажиллаж

байна.

Нийтийн албаны ашиг сонирхлын

зөрчил үүсч болзошгүй

Нэг төсөл хөтөлбөрт захиргааны олон

шийдвэр гаргах, олон шат

дамжлагаар явуулах

Шатахууны үнэ өсөх, шатахууны

хомсдол үүсэх магадлалтай

Хүснэгт 1. СВОТ шинжилгээ

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

18

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

5С ШИНЖИЛГЭЭ

PEST ШИНЖИЛГЭЭ

Компани

Хамтрагч түнш

Хэрэглэгчид

Өрсөлдөгчид

Гадаад дотоод уур амьсгал

5С шинжилгээгээр компанийн

нөхцөл байдалд шинжилгээ хийж,

өнөөгийн төлөв байдлыг тодорхойлон,

гадаад дотоод орчны шинжилгээг хийж

байна.

Сompany (компани) - Улаанбаатар

хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий

төлөвлөгөө, 2030 он хөгжлийн чиг

хандлагад тусгагдсан төсөл хөтөлбөрийг

хэрэгжүүлнэ.

Сustomers (хэрэглэгчид) - Улаанбаатар хотын 1,6 сая иргэд буюу төслийн үр

өгөөжийг шууд болон шууд бус хүртэх иргэд, нийслэлийн бүх иргэд, дамжин

өнгөрөгч болон түр оршин суух иргэд хэрэглэгч байна.

Сompetitors (өрсөлдөгчид) - Хувийн хэвшлийн төсөл хэрэгжүүлэх боломжтой,

ижил ажил үйлчилгээ бүхий төсөл байж болно.

Сollaborators (хамтрагч түнш) - Гадаадын хөрөнгө оруулагч, Дотоодын хөрөнгө

оруулагч, Бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага буюу төр захиргааны байгууллага,

Олон улсын хөрөнгө оруулалтын сангууд

Сlimate (гадаад дотоод уур амьсгал) - Төсөл хэрэгжүүлэх суурь баримт бичиг

байгаа, Хууль эрх зүйн зарим зохицуулалт одоогоор хангалттай байгаа, Нийслэлд

нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүд хэрэгжүүлэх нэн

шаардлагатай байна.

- Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудал бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ

- ТХХТ-ийг цогц утгаар нь хөгжүүлнэ

Political (Улс төр) – 2016 онд УИХ, НИТХ-ын сонгууль, 2017 онд Ерөнхийлөгчийн

сонгууль болсон ба дараагийн сонгууль 2020 болон 2021 онд учир ойрын 2-3 жилд

улс төр тогтвортой байх магадлалтай. Иймд 2018 онд улс төрийн хувьд маш

тогтвортой байна.

Economics (Эдийн засаг) – Эдийн засгийн хувьд өсөлттэй гарсан боловч хүн амын

худалдан авах чадвар буурсан, амьдралын нөхцөл сайжраагүй учир бодит нөхцөл

байдалд эдийн засаг сайнгүй байх төлөвлтэй байна. Мөн улсын төсвийн алдагдал

их, улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөр

хэрэгжүүлэх боломж хомс төсөв 2018 онд баталсан. Хувийн хэвшлийн хөрөнгө

оруулалтыг татах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эдийн засгийн нөхцөл боломж 2018

онд бүрэн байгаа гэж үзэж байна.

Social (Нийгэм) – Нийгэмд буюу Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлууд

нэлээн байгаа ба Монгол улсын хүн амын талаас илүү хув буюу 1,6 сая хүн амын

нийгмийн хэрэгцээ шаардлага байна.

Technological (Технологи) – Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, туршигдсан

дэвшилтэт технологийг, хөрөнгө оруулагчийн хамт оруулж ирэх боломж байна.

Схем 3. 5С шинжилгээ

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

19

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

20

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ Монгол улсын эдийн засгийн төлөв

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭД

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны

11 дүгээр сарын эцэст 34.1 мянга болсны, 24.1 (70.7%) мянга нь бүртгэлтэй

ажилгүй иргэд, 10.0 (29.3%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа

иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 9.3 (27.9%) мянган хүнээр, өмнөх сараас 94

(0.4%) хүнээр буурч, 24.1 мянга болсны 13.2 (54.8%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй

ажилгүй иргэдийн 7.0 (28.9%) мянга нь Улаанбаатарт байна.

2016 I-XI

2017 I-XI

110 597 18 876

81 566 23 576

Шинээр бүртгүүлсэн

ажилгүй иргэд

Ажилд зуучлагдан

орсон иргэд

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний 11 сард ажилгүй 81.6

мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 23.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж,

68.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх

оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 29.0 (26.2%) мянган хүнээр, ажил идэвхтэй

хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 22.8 (25.0%) мянган хүнээр буурч, ажилд

зуучлагдан орсон иргэд 4.7 (24.9%) мянган хүнээр өссөн байна.

ДУНДАЖ ЦАЛИН

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн

тайланд 2017 оны 3 дугаар улиралд нийт 38.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 606.3

мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ өмнөх улирлаас 0.2 (0.4%) мянгаар

буурч, ажиллагчид/даатгуулагчид 11.3 (1.9%) мянгаар нэмэгджээ.

Эдгээр ажиллагчдын 48.4 (8.0%) мянга нь 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 34.9 (5.7%)

мянга нь 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 107.7 (17.8%) мянга нь 300.0-500.0 мянган

төгрөгийн цалинтай, 218.6 (36.0%) мянга нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 100.3 (16.6%)

мянга нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай, 25.4 (4.2%) мянга нь 1300.0-1500.0 мянган

төгрөгийн цалинтай, 70.8 (11.7%) мянга нь 1 500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.

Хүснэгт 2. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн өөрчлөлт

Схем 4. Цалингийн дундаж үзүүлэлт

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

21

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

НИЙГМИЙН ХАЛАМЖ, ДААТГАЛ

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн

даатгалын сангийн орлого 2017 оны эхний 11 сард 1.9 их наяд төгрөг болж, өмнөх

оны мөн үеэс 279.8 (17.3%) тэрбум төгрөг, зарлага 1.7 их наяд төгрөг болж, өмнөх

оны мөн үеэс 89.0 (5.5%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө. Нийгмийн даатгалын

сангийн орлого 2017 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 279.8 тэрбум

төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 159.1 (13.8%) тэрбум

төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 70.2 (27.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь

голлон нөлөөлсөн байна.

ЦАГ УУР, АГААРЫН БОХИРДОЛ

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр 2017 оны 11 дүгээр сард

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээг тодорхойлсон байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол 2016 оны мөн үеийнхээс 15-20%

ихэдсэн үзүүлэлттэй байна.

МӨНГӨ, ЗЭЭЛ, ҮНЭТ ЦААС

Mөнгөний нийлүүлэлт 2017 оны 11 дүгээр сарын эцэст 14.8 их наяд төгрөг

болж, өмнөх сараас 298.8 (2.1%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.1

(26.4%) их наяд төгрөгөөр өсжээ.

Мөнгөний нийлүүлэлт 2017 оны 11 дүгээр сард өмнөх сараас 298.8 тэрбум

төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 220.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөллөө.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2017 оны 11 дүгээр сарын эцэст 824.7 тэрбум төгрөг болж, өмнөх

сараас 7.4 (0.9%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 56.0 (7.3%) тэрбум төгрөгөөр өссөн

байна.

Схем 4. Улаанбаатар хотын агаарын бохирдлын үзүүлэлт

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

22

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Хүснэгт 3. Мөнгөний зарим үндсэн үзүүлэлт, сарын эцэст, тэрбум төгрөг

Үзүүлэлт 2015 2016 2017*

XI XI X XI

Мөнгөний нийлүүлэлт, М2 9 808.1 11 725.0 14 520.7 14 819.5 Жилийн өөрчлөлт, хувиар -1.2 19.5 25.1 26.4 Сарын өөрчлөлт, хувиар -0.9 1.0 -1.6 2.1

Нийт хадгаламж 7 233.0 8 266.4 10 171.9 10 427.2 Жилийн өөрчлөлт, хувиар 5.6 14.3 22.8 26.1 Сарын өөрчлөлт, хувиар -0.59 -0.2 1.4 2.5

Төгрөгийн хадгаламж 5 195.7 5 594.7 7 682.9 7 903.0 Жилийн өөрчлөлт, хувиар 4.4 7.7 34.4 41.3 Сарын өөрчлөлт, хувиар -0.4 -2.1 3.4 2.9

Валютын хадгаламж 2 037.3 2 671.7 2 489.0 2 524.2 Жилийн өөрчлөлт, хувиар 8.7 31.1 -3.0 -5.5 Сарын өөрчлөлт, хувиар -1.2 4.1 -4.3 1.4

* урьдчилсан гүйцэтгэл

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 11

дүгээр сарын эцэст 13.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 108.0 (0.8%) тэрбум төгрөг, өмнөх

оны мөн үеэс 776.1 (6.1%) тэрбум төгрөгөөр өсөв.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны 11 дүгээр сарын эцэст 893.7 тэрбум төгрөг

болж, өмнөх сараас 75.4 (7.8%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 68.0 (7.1%) тэрбум төгрөгөөр

буурлаа. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6 хувийг

эзэлж, өмнөх сараас 0.6 пункт, өмнөх оны мөн үеэс 1.0 пунктээр буурсан байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны 11 дүгээр сарын эцэст 1.2 их наяд

төгрөг болж, өмнөх сараас 17.5 (1.5%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 10.7 (0.9%) тэрбум

төгрөгөөр буурчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.6 хувийг эзэлж, өмнөх оны

мөн үеэс 0.6 пунктээр буурсан байна.

Схем 5. Чанаргүй зээл, сарын эцэст, тэрбум төгрөг

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

23

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Үнэт цаасны арилжаагаар 2017 оны эхний 11 сард 1.4 их наяд төгрөгийн гүйлгээ хийж, 92.8 сая

ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 1.1 (4.5 дахин) их наяд төгрөгөөр өсжээ.

Арилжсан үнэт цаас өмнөх оны мөн үеэс 34.0 (57.9%) сая ширхэгээр өссөн байна.

Засгийн газрын үнэт цаасны хоѐрдогч зах зээлийн арилжаагаар 2017 оны эхний 11 сард 736.8 тэрбум

төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 654.0 (8.9 дахин) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2017 оны 11 дүгээр

сард 22038.7 нэгж болж, өмнөх сараас 1874.1 нэгж, өмнөх оны мөн үеэс 11188.8 нэгжээр өсөв.

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах

зээлийн нийт үнэлгээ 2017 оны 11 дүгээр сард 2381.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 200.3

(9.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Схем 6. ТОП-20 индекс, сарын дундаж, нэгжээр

Төгрөгийн америк доллартай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2017 оны 11

дүгээр сард 2448.86 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.54 (0.6%) төгрөг суларч, өмнөх сараас 0.4

хувиар чангарсан байна.

Төгрөгийн юаньтай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2017 оны 11 дүгээр сард

369.78 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.77 (3.9%) төгрөгөөр суларч, өмнөх сараас 0.3 хувиар

чангарсан байна.

Хүснэгт 4. Төгрөгийн валюттай харьцах Монголбанкны нэрлэсэн ханш, сарын дундаж, төгрөг

Үзүүлэлт 2015 2016 2017 XI XI X XI

Америк доллар 1 992.90 2 434.32 2 458.69 2 448.86 Жилийн өөрчлөлт, хувиар 6.0 22.1 6.5 0.6 Сарын өөрчлөлт, хувиар -0.02 5.5 0.2 -0.4

Евро 2 141.83 2 633.58 2 890.74 2 873.75 Жилийн өөрчлөлт, хувиар -8.7 23.0 13.5 9.1 Сарын өөрчлөлт, хувиар -4.4 3.4 -1.2 -0.6

Юань 312.82 356.01 371.05 369.78 Жилийн өөрчлөлт, хувиар 1.9 13.8 8.1 3.9 Сарын өөрчлөлт, хувиар -0.4 3.8 -0.7 -0.3

Рубль 30.68 37.82 42.61 41.55 Жилийн өөрчлөлт, хувиар -24.8 23.3 15.6 9.9 Сарын өөрчлөлт, хувиар -2.8 2.6 0.2 -2.5

Төгрөгийн рубльтэй харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2017 оны 11 дүгээр сард 41.55

төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.73 (9.9%) төгрөг суларч, өмнөх сараас 2.5 хувиар чангарсан байна.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

24

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

УЛСЫН НЭГДСЭН ТӨСӨВ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017

оны эхний 11 сард 6.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн

нийт хэмжээ 7.4 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн

нийт тэнцэл 980.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн

тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр буурахад татварын

орлого 1.2 (27.5%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Хүснэгт 5. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл, жил бүрийн эхний 11 сарын

байдлаар, тэрбум төгрөг

Татварын нийт орлого 5.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (27.5%) их наяд

төгрөгөөр өсөхөд онцгой албан татварын орлого 125.2 (21.4%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч

орлогын албан татвар 531.0 (58.7%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 485.1 (48.8%)

тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 159.7 (54.0%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын

орлого 119.0 (11.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөллөө.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 79.5 хувийг татварын орлого, 11.8 хувийг татварын бус орлого,

4.5 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 4.2 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж

байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2017 оны эхний 11

сард 7.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 297.4 (3.8%) тэрбум төгрөгөөр буурахад хүүгийн

зардал 287.9 (41.7%) тэрбум төгрөг, татаас 34.0 (18.5%) тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч эргэж

төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 273.2 (55.9%) тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 246.2

(17.5%) тэрбум төгрөг, бараа, ажил үйлчилгээний зардал 117.2 (4.2%) тэрбум төгрөгөөр буурсан

нь нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнд урсгал зардал 81.5 хувь,

хөрөнгийн зардал 15.6 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 2.9 хувийг эзэлж байна.

Төсвийн

тэнвэржүүлсэн

орлого

5 267,8 5 030,2 5 059,4 6 458,9

Нийт зарлага 5 708,3 6 132,4 7 736,4 7 439,3

Төсвийн

тэнцвэржүүлсэн

тэнцэл

-440,5 -102,2 -677,3 -980.4

* Урьдчилсан

гүйцэтгэл 2014 I-IX 2015 I-IX 2016 I-IX 2017* I-IX

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

25

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ

Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 2017 оны эхний 9 сард

урьдчилсан гүйцэтгэлээр 465.2 сая америк долларын алдагдалтай гарч, өмнөх

оны мөн үеэс 180.9 (28.0%) сая америк доллараар буурчээ.

Урсгал данс 2017 оны 3-р улиралд 226.8 сая америк долларын алдагдалтай

гарахад барааны тэнцэл 215.8 сая америк долларын ашигтай гарсан хэдий ч үйлчилгээний тэнцэл

119.6 сая америк доллар, анхдагч орлого 369.5 сая америк долларын алдагдалтай гарсан нь голлон

нөлөөлсөн байна.

Схем 7. Бараа, үйлчилгээ, орлогын дансны тэнцэл, улирлаар, сая америк доллараар

* Урьдчилсан гүйцэтгэл

Хөрөнгийн данс 2017 оны 3-р улиралд 26.8 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оны

мөн үеэс 6.5 сая ам.доллараар буурчээ.

Харин санхүүгийн дансны тэнцэл 486.9 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн

үеэс 418.4 сая америк доллараар өсжээ.

Нийт төлбөрийн тэнцэл 2017 оны 3-р улиралд 275.9 сая америк долларын ашигтай гарч, өмнөх

оны мөн үеэс 462.1 сая америк доллараар нэмэгдсэн байна.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

26

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ГАДААД ХУДАЛДАА

Монгол Улс 2017 оны эхний 11 сард дэлхийн 161 улстай худалдаа хийж, гадаад

худалдааны нийт бараа эргэлт 9.6 тэрбум америк доллар, үүнээс экспорт 5.7

тэрбум америк доллар, импорт 3.9 тэрбум америк долларт хүрлээ.

Үзүүлэлт 2015 I-XI 2016 I-XI 2017* I-XI 2017* I-XI

2016 I-XI %

Экспорт 4 242.9 4 276.2 5 686.5 133.0

Эрдэс бүтээгдэхүүн 3 363.2 3 091.9 4 515.8 146.1 Үүнээс: Нүүрс 509.3 776.6 2 120.6 2.71

Үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлс 68.1 78.2 94.1 120.5

Түүхий болон боловсруулсан арьс, шир 30.1 21.2 21.0 98.9 Нэхмэл бүтээгдэхүүн 284.7 283.2 325.8 115.0

Үнэт чулуу, металл, гоѐлын зүйлс 357.4 579.7 542.2 93.5

Импорт 3 495.1 3 079.6 3 904.7 126.8 Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 300.9 298.3 342.5 114.8 Эрдэс бүтээгдэхүүн 864.3 641.0 902.2 140.7

Автобензин 251.6 171.8 227.1 132.2

Дизелийн түлш 347.7 219.5 385.8 175.8 Үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлс 355.0 199.0 306.8 154.1

Тээврийн хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги

340.4 413.3 573.4 138.7

Машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл

715.4 630.4 800.5 127.0

* Урьдчилсан гүйцэтгэл

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2 (30.4%) тэрбум америк доллар, үүнээс

экспорт 1.4(33.0%) тэрбум америк доллараар, импорт 825.1 (26.8%) сая америк доллараар тус тус

өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний 11 сард 1.2 тэрбум америк долларын

ашигтай гарч байсан бол 2017 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 585.2 (48.9%) сая америк

доллараар нэмэгдэж, 1.8 тэрбум америк долларт хүрчээ. Экспорт 2017 оны эхний 11 сард өмнөх

оны мөн үеэс 1.4 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум

америк доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум америк доллараар өссөн нь голлон

нөлөөлсөн байна.

Импорт

Тэнцэл

Схем 8. Экспорт, импорт

Хүснэгт 6. Бараа эргэлт, төрлөөр

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

27

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Ñòàòèñòèêèéí áþëëåòåíü

АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 11 сард урьдчилсан

гүйцэтгэлээр 11.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.0 (33.7%) их наяд

төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл

өмнөх оны мөн үеэс 2.4 (37.6%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт

1.1 (2.0 дахин) их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 1.0 (22.7%) их наяд

төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв.

Схем 9. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл, салбараар, сараар, тэрбум төгрөг

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

28

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Төмөр замын тээврийн салбарын орлого 2017 оны эхний 11 сард 481.8 тэрбум төгрөг болж, өмнөх

оны мөн үеэс 75.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөд нүүрс, барилгын материал,

өргөн хэрэглээний хүнсний бараа болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт

нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Агаарын тээврээр 2017 оны эхний 11 сард 2.8 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 761.7 мянган

хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 60.9 (2.1%) тонноор буурч, зорчигчид 139.8

(22.5%) мянган хүнээр өсжээ. Харин өмнөх сараас тээсэн ачаа 38.0 (13.8%) тонн, зорчигчид 7.8

(11.3%) мянган хүнээр тус тус буурсан байна.

Агаарын тээврээр 2017 оны эхний 11 сард дотоодод зорчигчид 288.9 мянган хүн болж, өмнөх оны

мөн үеэс 73.7 (34.3%) мянга, олон улсад зорчигчид 472.8 мянга болж, 66.1 (16.2%) мянган хүнээр

өслөө.

Зураг 2. Төмөр зам болон агаарын тээврээр тээсэн ачаа

20.5 сая тонн 2.8 мянган тонн

Агаарын тээврийн салбарын орлого 2017 оны эхний 11 сард 299.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны

мөн үеэс 31.4 (11.7%) тэрбум төгрөгөөр өсөж, харин энэ оны 11 дүгээр сард 21.0 тэрбум төгрөг

болж, өмнөх сараас 2.4 (10.2%) тэрбум төгрөгөөр буурч, харин өмнөх оны мөн үеэс 0.9 (4.4%)

тэрбум төгрөгөөр өссөн байна.

Зураг 1. Төмөр зам болон агаарын тээврээр зорчигчид

2.4 сая хүн 761.7 мянган хүн

ТЭЭВЭР

Төмөр замын тээврээр 2017 оны эхний 11 сард 20.5 сая тонн ачаа, давхардсан

тоогоор 2.4 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.4 (13.6%)

сая тонноор өсөж, зорчигчид 5.8 (0.2%) мянгаар буурсан байна. Харин өмнөх

сараас тээсэн ачаа 155.9 (7.0%) мянган тонн, зорчигчид 4.8 (2.1%) мянган хүнээр

тус тус буурсан байна.

Төмөр замаар тээсэн нийт ачаанд 2017 оны эхний 11 сард дотоодын ачаа 41.2 хувь, экспортын

ачаа 35.0 хувь, импортын ачаа 10.4 хувь, дамжин өнгөрсөн ачаа 13.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн

үеэс, дамжин өнгөрсөн ачаа 1.5 пункт, импортын ачаа 0.1 пунктээр өсөж, дотоодын ачаа 1.0 пункт,

экспортын ачаа 0.5 пунктээр тус тус буурсан байна.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

29

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Европын холбооны гишүүн

орнуудын эдийн засаг

Европын холбооны Статистикийн газрын урьдчилсан тооцоогоор тус холбооны гишүүн 28 улсын улирлын нөлөөллийг арилгасан ДНБ, зэрэгцүүлэх үнээр 2017 оны 3 дугаар улиралд өмнөх улирлаас 0.6 хувь, өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өссөн байна9.

ОХУ-ын эдийн засаг

ОХУ-ын Эдийн засаг, хөгжлийн яамны урьдчилсан тооцоогоор улирлын нөлөөллийг арилгасан ДНБ зэрэгцүүлэх үнээр, 2017 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар, өмнөх улирлаас 7.1 хувиар өсжээ10.

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ, ГАДААД

ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

АНУ-ын эдийн засаг

АНУ-ын Эдийн засгийн судалгааны товчооноос гаргасан урьдчилсан тооцоогоор ДНБ,

зэрэгцүүлэх үнээр 2017 оны 3 дугаар улиралд

3.3 хувь болж, өмнөх улирлаас 0.2 пунктээр өссөн байна1.

Япон улсын эдийн засаг

Япон улсын Эдийн засаг, нийгмийн судалгааны институтийн тооцоогоор улирлын нөлөөллийг

арилгасан, эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, зэрэгцүүлэх үнээр 2017 оны 3 дугаар

улиралд өмнөх улирлаас 0.3 хувь, өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар өссөн байна5.

БНХАУ-ын эдийн засаг

БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны урьдчилсан тооцоогоор ДНБ зэрэгцүүлэх үнээр

2017 оны 3 дугаар улиралд өмнөх улирлаас

1.7 хувь, өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өссөн байна12.

Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний 10 сард 3308.7 тэрбум америк долларын ашигтай

гарч, өмнөх оны мөн үеэс 346.1 (11.2%) тэрбум америк доллараар өссөн байна12.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

30

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

4 000

4 500

5 000

5 500

6 000

7 000

2015.I

II

III

IV

V

VI

VII

V

III

IX

X

XI

XII

2016.I

II

III

IV

V

VI

VII

VII

I IX

X

X

I X

II

2017.I

II

II

I IV

v

VI

VII

VII

I

IX X

XI

$/тонн

Лондонгийн металлын бирж дэх

зэсийн үнэ

0 . 0 6 500

Зэсийн үнэ

Лондонгийн үнэт металлын биржид тонн

цэвэр зэсийн үнэ 2017 оны 11 дүгээр сарын

дунджаар 6825.6 америк доллар болж, өмнөх сараас 28.2 (0.4%) америк доллараар, өмнөх

оны мөн үеэс 1382.3 (25.4%) америк

доллараар өссөн байна13.

Алтны үнэ

Лондонгийн металлын биржид 1 унц

алтны үнэ 2017 оны 11 дүгээр сарын

дунджаар 1282.3 америк доллар болж,

өмнөх сараас 2.2 (0.2%) америк доллараар

өсч, өмнөх оны мөн үеэс 46.3 (3.7%)

америк доллараар өссөн байна14.

Газрын тосны үнэ

Нью-Йоркийн худалдааны биржид 1

баррел газрын тосны үнэ 2017 оны 11

дүгээр сарын дунджаар 56.7 америк

доллар болж, өмнөх сараас 5.0 (9.6%)

америк доллараар, өмнөх оны мөн үеэс

10.7 (23.3%) америк доллараар өсжээ.

20

30

40

50

60

70

2015.I II

III

IV

V

VI

VII

VIII

I X X

X I

X II

2016.I I I

I I I I V V V I V II

V

III I X

X

X I XII

2017

.I

II

III

IV

V V I V II

VI

II I X

X X I

$/баррель

Нью-Йоркийн худалдааны бирж дэх газрын тосны үнэ

Схем 10

1 050

1 000

1 100

1 150

1 200

1 250

1 300

1 350

1 400

2015.I

II

III

IV

V

VI

VII

VII

I

IX

X

XI

XII

2016.I

II

III

IV

V

VI

VII

VII

I

IX

X

XI

XII

2017.I

II

III

IV

v

VI

VII

VII

I

IX

X

XI

$/трой унц

Лондонгийн үнэт металлын бирж дэх алтны үнэ

Схем 11

Схем 12

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

31

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ҮЗҮҮЛЭЛТҮҮД хэмжих нэгж

2015 2016 2017

Төрсөн хүүхэд хүн 74 137 -1.4 72 200 -2.6 67 795 -6.1

Бүртгэлтэй ажилгүй иргэд, 11 дүгээр

сарын эцэст хүн

-12.8 6.8 -27.9

31 307 33 424 24 105

Халдварт өвчнөөр өвчлөгчид хүн 55 173 79.1 66 015 19.7 40 623 -38.5

Бүртгэгдсэн гэмт хэрэг тохиолдлын тоо 25 536 2.5 25 325 -0.8 29 576 16.8

Хэрэглээний үнийн улсын индексийн

өөрчлөлт, оны эхнээс хувь 2.1 0.4 5.8

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө¹, 11

дүгээр сарын эцэст тэрбум төгрөг

-7.6 8.2 7.3

710.5 768.7 824.7*

Мөнгө М1¹, 11 дүгээр сарын эцэст тэрбум төгрөг 1 562.7 -7.5 1 928.6 23.4 2 638.3* 36.8

Мөнгө М2¹, 11 дүгээр сарын эцэст тэрбум төгрөг 9 808.1 -1.2 11 725.0 19.5 14 819.5* 26.4

Валютын зах зээлийн нэрлэсэн

ханш¹, 11 дүгээр сарын дундаж

1 америк

доллар=төгр

өг

6.0 22.1 0.6

1 992.9 2 434.3 2 448.9

Улсын нэгдсэн төсвийн нийт

тэнцвэржүүлсэн орлого, тусламж тэрбум төгрөг

-4.5 0.6 27.7

5 030.2 5 059.4 6 458.9*

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага,

эргэж төлөгдөх цэвэр зээл тэрбум төгрөг

7.4 26.2 -3.8

6 132.4 7 736.7 7 439.3*

Улсын нэгдсэн төсвийн

тэнцвэржүүлсэн нийт тэнцэл тэрбум төгрөг

2.5** 2.4** -2.7**

-1 102.2 -2 677.3 -980.4*

Экспорт сая америк доллар 4 242.9 -18.2 4 276.2 0.8 5 686.5* 33.0

Импорт сая америк доллар 3 495.1 -27.7 3 079.6 -11.9 3 904.7* 26.8

Гадаад худалдааны тэнцэл сая америк доллар 747.8 2.1** 1 196.6 60.0 1 781.8* 48.9

Аж үйлдвэрийн салбарын

нийт үйлдвэрлэл тэрбум төгрөг

-5.1 11.0 33.7

7 950.6 8 825.8 11 796.0*

-Уул уурхай, олборлох аж үйлдвэр тэрбум төгрөг 5 398.2 -6.2 6 256.4 15.9 8 609.1* 37.6

-Боловсруулах аж үйлдвэр тэрбум төгрөг 1 875.4 -9.1 1 799.3 -4.1 2 365.7* 31.5

-Цахилгаан, дулааны эрчим

хүч үйлдвэрлэл, усан

хангамж

тэрбум төгрөг 21.8 13.8 6.6

677.0 770.1 8 21.2*

Төмөр замын тээврээр тээсэн ачаа мянган тонн 17 452.5 -8.4 18 086.2 3.6 20 537.8* 13.6

Төмөр замын тээврээр зорчигчид мянган хүн 2 607.4 -15.7 2 446.0 -6.2 2 440.2* -0.2

Агаарын тээврээр тээсэн ачаа тонн 2 584.9 -18.6 2 843.9 10.0 2 783.0* -2.1

Агаарын тээврээр зорчигчид мянган хүн 573.7 -9.4 621.9 8.4 761.7* 22.5

* * Дахин их 1 Эх үүсвэр: Монголбанкны статистикийн сарын мэдээлэл

ах - х нь өмнөх оны мөн үетэй харьцуулсан цэвэр өсөлт, бууралтын хувь

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД, жил бүрийн эхний 11 сарын байдлаар Хүснэгт 7.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

32

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

СТРАТЕГИ, ЗОРИЛГО, ЗОРИЛТ

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

33

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

СТРАТЕГИ, ЗОРИЛГО, ЗОРИЛТ

УРТ ХУГАЦААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ (2030 ОН ХҮРТЭЛ)

• Өрсөлдөх чадвартай, олон тулгуурт, солонгорсон

эдийн засагтай ухаалаг хот болох

• Бизнес, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн тогтвортой

орчин бүрдүүлэх замаар Зүүн хойд Азийн санхүү,

бизнесийн төв болох

• Эдийн засгийн хөгжлийг дэмжих зохистой төлөвлөлт,

газар зохион байгуулалт бүхий дагуул хотуудыг

байгуулах

• Иргэдийг аюулгүй, баталгаат амьдралын нөхцлөөр

хангах ногоон хөгжилд суурилсан хот болох

• Орчин үеийн, шинэлэг, ногоон технологийг ашигласан

ухаалаг дэд бүтцийг бий болгож, тарифын шударга

тогтолцооноос санхүүжих, тухтай амьдрах нөхцөлийг

оршин суугчдад бүрдүүлэх шийдлүүдийг олох

• Иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн

хөгжлийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй, нийтийн

тээврийн ухаалаг нэгдсэн системтэй болох,

үйлчилгээгээр хангах

• Дэвшилтэт техник технологитой үйлдвэрлэлийн

хэрэгцээ шаардлагад нийцэх ажиллах хүчинг бэлтгэх

замаар хотын нийгэм, эдийн засгийн амьдралд тэгш,

идэвхтэй оролцохуйц зохих боловсрол, мэдлэг,

мэргэжлийн ур чадвар эзэмших боломжийг нийт

иргэдэд олгох

• Оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулах,

Улаанбаатар хот руу аялагчдыг татсан цэцэглэн

хөгжиж буй урлаг соѐлын орчин бүрдүүлэхийг дэмжих

• ТХХТ-ийг сонгодог утгаар хөгжүүлж, нийтэд хүлээн

зөвшөөрүүлэх

• Нийслэлд нийгэм, эдийн засгийн өндөр ач

холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг ажмилттай

хэрэгжүүлэх

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

34

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ (2020 ОН ХҮРТЭЛ)

УБХК нь 2017-2020 онд Улаанбаатар хотын

нийгэм, эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэх ажлын

төлөвлөгөөг биелүүлэхдээ дараах стратеги

баримтлан ажиллана. Үүнд:

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл

ажиллагааны хөтөлбөр болон “Улаанбаатар

хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий

төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг

хандлага”, “Улаанбаатар хотын Эдийн засгийн

хөгжлийн стратеги” баримт бичигт тусгасан төсөл

хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх

Нийслэлийн төсвөөс хамааралгүй, өөрөө

өөрийгөө санхүүжүүлдэг болох

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар

албан бус салбараас бизнесийн албан салбарт

шилжүүлэх эдийн засгийн үйл ажиллагааг

дэмжих

Нийслэлээс хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг

ТХХТ-ийн хэлбэрээр хэрэгжүүлэх тогтолцоог

сонгодог утгаар бүрдүүлэх

Хөгжлийн сан бий болгон олон улсын түвшинд

хүргэн хөгжүүлэх

Улаанбаатар хотын өнөөгийн тулгамдсан

асуудлыг шийдвэрлэх, бодит салбарыг дэмжсэн,

үр дүнгээ шууд өгөх төсөл хэрэгжүүлэх

Төслийн судалгаа, шинжилгээ хийх, зөвлөмж

өгөх зэрэг төслийн менежментийн мэргэжлийн

стандартыг бий болгох

Олон нийтэд байгууллагын хэрэгжүүлэх төсөл

хөтөлбөрийн мэдээллийг тогтмол хүргэх

Боловсон хүчний хөгжил, сургалтад чиглэсэн

ажлууд зохион байгуулах, хүний нөөцийн цогц

бодлоготой болох

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

35

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

2018 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

36

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

2018 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

НЭГ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн

2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дараахь ажлыг

хэрэгжүүлэхээр хариуцаж байна.

1.4.1. Зүүн хойд Азийн бизнес, соѐлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв

болно.

1.4.2. Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т үндэсний спортыг

хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соѐлын төв /морин уралдаан,

морин аялал, бизнес үзэсгэлэнгийн төв/ барьж байгуулахад дэмжлэг үзүүлж, төр,

хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг татна.

1.4.3. Хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Улаанбаатар

тусгай бүс” байгуулна.

1.5.1. Эдийн засгийн үр ашигтай, хотын хөгжлийн томоохон цар хүрээ бүхий төсөл

хөтөлбөрийг сурталчлан, хөрөнгө оруулагчдыг татах үйл ажиллагааг зохион

байгуулна.

1.5.2. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн таатай орчин

бүрдүүлнэ.

1.5.3. Хотын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг гадаад дотоодын санхүүгийн

зах зээл болон олон улсын санхүүгийн байгууллагаас урт хугацаатай, хүү багатай

эх үүсвэрүүдийг босгож, хэрэгжүүлнэ.

1.5.7. Зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжин олон улсын стандартад

нийцсэн арбитрын тогтолцоог нэвтрүүлж, бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаална.

1.6.4. Олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын санг

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлнэ.

Дээрх хөтөлбөрт хариуцаж байгаа ажлыг жил бүрийн үйл ажиллагааны

төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

Хүснэгт 8. НЗД бөгөөд УБ хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны

хөтөлбөр дэх УБХК-ийн хариуцан хэрэгжүүлэх ажлын жагсаалт

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

37

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ХОЁР. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд

дараахь ажлыг хэрэгжүүлэхээр тусгагдсан.

1-60.

Улаанбаатар хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад

дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, санхүүгийн эх үүсвэр

бий болгох ажлыг зохион байгуулна.

1-61. Ногоон хөгжлийн тусгай сан бий болгоно.

1-64.

Гэр хороололд автомат угаалгын газар бүхий “Ахуйн үйлчилгээний

төв” төсөл хэрэгжүүлнэ.

1-66.

Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслийн үнэлгээ хийх аргачлал

нэвтрүүлэн, үр ашигтай төсөл нийслэлд хэрэгжих нөхцлийг

бүрдүүлнэ.

1-68.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн

хэвшлийн байгууллагуудыг олон улсын стандартад нийцсэн гэрээ

боловсруулах, үйл ажиллагааны явцад үүсэж болзошгүй эрсдэлээс

сэргийлэх талаар мэдлэг олгох, чадавхийг дээшлүүлэх сургалт

зохион байгуулж, Улаанбаатар хотын худалдааны танхимын

дэргэдэх Арбитрыг олон улсын хэмжээнд хөгжүүлэхэд хамтран

ажиллана.

2-90.

Нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний авто тээврийн

хэрэгсэлд байгалийн шатдаг хий нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлнэ.

3-61.

Байгаль орчинд ээлтэй, эрчим хүч үйлдвэрлэх технологи бүхий хог

хаягдал шатаах төсөл хэрэгжүүлнэ.

4-77.

Олон улсын жишигт нийцсэн шинэ цэнгэлдэх хүрээлэн барих

хөрөнгө оруулалтыг татах ажлыг зохион байгуулна.

Хүснэгт 9. Нийслэлийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2018 оны Үндсэн

чиглэл дэх УБХК-ийн хариуцан хэрэгжүүлэх ажлын жагсаалт

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

38

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ГУРАВ. УБХК-ийн 2018 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг Нийслэлийн

Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл

ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд

хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсан ажлыг удирдлага болгон дараахь

байдлаар төлөвлөлөө.

Хүснэгт 10. УБХК-ийн хэрэгжүүлэх бусад ажлын жагсаалт

1.

Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын төв болгох

зорилтын хүрээнд олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх

асуудлыг судалж, санал боловсруулах, төсөл хэрэгжүүлэх

2. Төсөл санхүүжүүлэх журам боловсруулах

3. Аж үйлдвэрийн паркуудын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, үйл ажиллагааг

эхлүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулах

4. УБ хотод олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг

Автобус терминал төсөлтэй уялдуулах, хөгжүүлэх

5. Органик хүнс төсөл

6. Ачаа тээврийн Ложистикийн төсөл

7. Улаанбаатар автобус Терминал төсөл

8. Ухаалаг хот төсөл

9. Монгол Наадам Цогцолбор төсөл

10. "Самбалхүндэвийн буюу 70 давхарын оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт

хүрээлэн болгох" төсөл

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

39

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

НОГООН ХӨГЖЛИЙН ТУСГАЙ САН БИЙ БОЛГОХ

Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн

засгийн өсөлтийг бий болгох, өртөг багатай, урт хугацааны санхүүгийн эх үүсвэрийг

санхүүгийн салбарт татан төвлөрүүлж, байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл

хөтөлбөр хэрэгжүүлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгох замаар Монгол

Улсын нэгдэн орсон Парисын хэлэлцээрийн үүрэг амлалт, Ногоон хөгжлийн бодлого,

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хувь нэмэр

оруулах зорилгоор “Ногоон хөгжлийн тусгай сан”-г байгуулах төслийн баримт бичиг

боловруулах ажиллана.

“Ногоон хөгжлийн тусгай сан”-г байгуулахад дараах шаардлагыг хангасан байна:

• Уур амьсгалын өөрчлөлт, Парисын хэлэлцээртэй холбоотой олон улсад үүсч бий

болсон сан, хөрөнгийн эх үүсвэрээс Улаанбаатар хотод санхүүжилт татах

нөхцлийг хангах бэлтгэл ажил зохион байгуулах

• Байгальд ээлтэй, ногоон бизнес төслүүдийг тасралтгүй санхүүжүүлэх тогтолцоо

бий болгох нөхцлийг ханган тус тус ажиллана

Монгол улсын дийлэнх хүн ам Улаанбаатар хотод төвлөрснөөс хүрээлэн буй

орчин ихэд дордсонг харгалзаж хотын иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөл

бүрдүүлэх санхүүгийн хөшүүрэг бий болгох замаар дараах үр дүнд хүрнэ:

• Хөрөнгө оруулагч этгээд эдийн засгийн үр ашиг хүртэнэ

• Дордсон хүрээлэн буй орчин эрүүлжиж хотын иргэд аюулгүй орчинд амьдрах

нөхцлийн бүрдүүлэх санхүүгийн механизм бүрдэх урьдагч нөхцөл бүрдэнэ

• Шинээр ажлын байр бий болгоно

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

40

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

“НИЙТИЙН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨСӨЛ

Нийт гэр хорооллын 80 хороодын байршилд төсөл хэрэгжүүлэхэд нийт 380,828

айл өрх, ахуйн цогц үйлчилгээг авах бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалт 24

тэрбум төгрөг болно. Салбар төвүүд барьж, байгуулах ажлыг дэс дараатай

хэсэгчлэн хэрэгжүүлэх боломжтой. 2018-2020 оны хооронд эхний ээлжинд жишиг 2

төвийг байгуулан ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Төсөл хэрэгжүүлэх газрын байршлыг сонгох ажлыг 2018 онд хийнэ. Төслийг

хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ТХХТ-ийн зарчмаар хэрэгжүүлнэ

Төсөл хэрэгжүүлэх анхан шатны яриа хэлэлцээр хөрөнгө оруулах сонирхол

бүхий талтай хийгдэж, амжилттай болсон. Төслийг 2018 онд хэрэгжүүлэн эхлэхэд

бүрэн боломжтой. Шаардлагатай хөрөнгийн хэмжээ 603 сая төгрөг.

Төсөл хэрэгжүүлснээр гарах үр

дүн:

• Гэр хорооллын айл өрхөд олон

улсын жишигт нийцсэн тоног

төхөөрөмж, эрүүл ахуйн стандарт

хангасан үйлчилгээг хүргэх;

• Ахуйн хэрэглээний бохир уснаас

үүдэх хөрсний бохирдлыг

бууруулах;

• Цахилгаан зарцуулалтыг

багасгах;

• Цэвэр усны зохистой хэрэглээг

дэмжих;

• Тогтвортой ажлын байр бий

болгох;

• Хүрээлэн буй орчны тохижилтод

анхаарал хандуулж, орчны хог

хаягдалд хяналт тавин ажиллах.

Зураг 3. Нийтийн ахуйн үйлчилгээний төвийн

гадаад ерөнхий байдал Зураг 4. Нийтийн ахуйн үйлчилгээний төвийн

дотоод ерөнхий байдал

УБ-ын нийт

хорооны

тоо

152 хороо

87 төв

5-10 төв

2-3 төв

УБ-ын гэр хороолол

бүхий хороонд

барьж байгуулах

АҮТөв

2019-2020 онд

барих АҮТ-ийн

тоо

2018 онд барих

АҮТ-ийн тоо

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

41

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ

АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЭН, ҮР АШИГТАЙ ТӨСӨЛ НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИХ

НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1.5.5-д

тусгагдсаны дагуу УБХК ХК нь Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслийн үнэлгээ

хийх аргачлал нэвтрүүлэн, Улаанбаатар хотын хөгжлийн зорилтыг хангахад

чиглэсэн үр ашигтай төсөл нийслэлд хэрэгжих нөхцлийг бүрдүүлнэ. Тус аргачлалыг

Нийслэлийн харъяа газар, агентлагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр

Улаанбаатар хотын төсвийн зардлыг хэмнэх, оновчтой үр ашигтай төсөл

хэрэгжүүлснээр төсвийн орлого нэмэгдэж, Нийслэлийн нийгэм, эдийн засагт эерэг

нөлөө үзүүлэх юм.

Схем 13. Төсөл сонгон шалгаруулах ерөнхий үйл явц

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

42

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДЭРГЭДЭХ

АРБИТРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн

байгууллагуудыг олон улсын стандартад нийцсэн гэрээ боловсруулах, үйл

ажиллагааны явцад үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар мэдлэг олгох,

чадавхийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, Улаанбаатар хотын

худалдааны танхимын дэргэдэх Арбитрыг олон улсын хэмжээнд хөгжүүлэхэд

хамтран ажиллах ажлын хүрээнд Монголын үндэсний болон олон улсын

дэргэдэх арбитр, Улаанбаатар хотын худалдааны танхимын дэргэдэх арбитртай

хамтран ажиллах санамж бичиг байгуулан дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр

төлөвлөж байна.

Үүнд:

1. Олон улсын стандартад нийцсэн гэрээний загварыг боловсруулах, цаашид

ашиглах гэрээний загвартай болох

2. Үйл ажиллагааны явцад үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар

сургалт зохион байгуулах, албан хаагчдын эрх зүйн боловсролыг

нэмэгдүүлж, чадавхижуулах

3. Монголын үндэсний болон олон улсын дэргэдэх арбитр, Улаанбаатар хотын

худалдааны танхимын дэргэдэх арбитрийн үйл ажиллагааг олон улсын

хэмжээнд хөгжүүлэх арга замыг тодорхойлж хамтран хэрэгжүүлэх ажлыг

зохион байгуулах

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

43

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

НИЙТИЙН ТЭЭВЭРТ БАЙГАЛИЙН ШАТДАГ ХИЙ

НЭВТРҮҮЛЭХ ТӨСӨЛ

2017 онд хийсэн ажлууд:

Зах зээлийн судалгаа хийгдсэн. Төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга

болон холбогдох удирдлагуудад танилцуулсан.

Нийтийн Тээврийн газар, нийслэлийн автобус бааз болон хувийн хэвшлийн

автобусны үйлчилгээ үзүүлдэг компанитай уулзалт зохион байгуулж, анхан

шатны хэлэлцээрт хүрсэн.

Төслийн урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн.

Теслийн тоног техееремж нийлүүлэгчтэй анхны яриа хэлэлцээр хийсэн.

Төсөл хэрэгжүүлэх компани байгуулагдсан.

2018 онд хийх ажлууд:

Нийслэлийн нийтийн тээврийн том оврын автобусыг

байгалийн хийн түлш болгох Нийслэлийн Засаг даргын

захирамж гарах

LNG агуулах сав, түлшний станц байрших газрыг

сонгох, газар авах

Байгаль орчны үнэлгээ хийлгэх

Төслийн нарийвчилсан техник, эдийн засгийн

үндэслэл, санхүүгийн тооцоо хийж дуусгах

LNG импортын тусгай зөвшөөрөл авах

LNG агуулах сав, түлшний станцын аюулгүй байдал,

аюулгүй байдлын стандартын туршилт, тохиргоо хийх

LNG үйлдвэрлэгч, зуучлагчтай холбоо тогтоох

Байгалийн хийг худалдан авах гэрээ хийх

Барилга угсралтын ажил

LNG импортлож эхлэх

Нийслэлийн нийтийн тээвэрт байгалийн шатдаг хий LNG/CNG нэвтрүүлэхээр

УБХК төсөл хэрэгжүүлж байгаа ба 2017 оны сүүлээр төсөл хэрэгжүүлэх охин компани

“Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Төсөл хэрэгжүүлэхээр

хийсэн болон 2018 онд хийх ажлын Ерөнхий тойм төлөвлөгөөг энэхүү бизнес

төлөвлөгөөнд тусгав. Энэ тойм төлөвлөгөөний дагуу 2018 онд Нийслэлийн нийтийн

тээвэрт байгалийн шатдаг хий LNG/CNG нэвтрүүлж эхлэх төлөвлөгөөтэй ажиллана.

LNG агуулах сав

LNG цэнэглэх станц

LNG автоцестерн

Зураг 5. Байгалийн тоон агуулах, түгээх ,

тээвэрлэх төхөөрөмжийн загвар

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

44

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАРИХ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

Одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэн нь 1958 онд баригдсан, 56 жилийн турш

ашиглагдсан бөгөөд 10000-12000 суудлын багтаамжтай. Энэ нь Монгол улсын 3 сая

хүн амын төв цэнгэлдэхэд наадам үзэх боломжоор иргэдийн дөнгөж 0,4% хувь нь л

хангагдаж байна.

Иймээс дээрх хэрэгцээ шаардлагын дагуу 30,000-40,000 хүний багтаамжтай

цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг хийхэээр Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018

онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ба цэнгэлдэхийн техник, эдийн засгийн

үндэслэлийн судалгаа болон урьдчилсан тооцоо судалгааг хийж, хөрөнгө

оруулагчдад танилцуулах ажлыг хэрэгжүүлэн ажиллана.

Хүчин чадал: 5045 хүн

Баригдсан он: 2011 он

Хөрөнгө оруулалт: USD20.5 сая

Эзэмшил: Төрийн өмч 100%

Хүчин чадал: 12500 хүн

Баригдсан он: 1958 он

Хөрөнгө оруулалт: Тодорхойгүй

Эзэмшил: Улаанбаатар хот 49%, хувь хүн

51%

Улаанбаатар хотод 2020 онд Азийн хүүхдийн спортын их наадам, 2023 онд

Азийн залуучуудын спортын их наадам болно. Үүнээс өмнө 35 мянган суудалтай

цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.

Үүнийг Хүй долоон худаг дахь Монгол Наадам Цогцолбор дээр барихаар

төлөвлөж байна. Үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг 2018 оны 01 сарын

25-ны Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэн тодорхойлно.

Зураг 6. Улаанбаатар хотын одоогийн

төв цэнгэлдэх хүрээлэн

Зураг 7. Улаанбаатар хотын Буянт-Ухаа

спорт цогцолбор

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

45

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ТӨСӨЛ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

Үндсэн зорилго

ТХХТ-ийн загвараар болон өөрийн хөрөнгө (Хөрөнгө оруулалтын сан)-өөр

төслүүдийг санхүүжүүлэхэд тавигдах шаардлага, дагаж мөрдөх хэм хэмжээг

тодорхойлохын зэрэгцээ, хөрөнгө оруулахаар сонирхож буй талуудад нөхцөл байдлыг

ойлгомжтой тодорхой байлгах үүднээс энэхүү журмыг боловсруулахаар зорьж байна.

Ажлын явц

Хийгдсэн судалгаа:

- Хөгжингүй орнуудад Хөгжлийн корпорациуд ТХХТ болон бусад загвараар төслүүдийг хэрхэн санхүүжүүлдэг талаар судалж байна.

- Хууль эрх зүйн орчны судалгаа хийгдэнэ.

- Олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагуудаас техникийн туслалцаа авах талаар ажлууд хийгдэж байгаа.

Хүрэх үр дүн

Уг ажлыг хийснээр УБХК дээр хэрэгжих төслүүдийн ангиллаас хамаарч тус бүрийн санхүүжилт хийгдэх арга замууд тодорхой болж, түүнд тавигдах хяналт, гүйцэтгэлийг хэмжих үзүүлэлтүүд илүү боловсронгуй болно.

Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад УБХК-ийн баримталж буй байр суурийг ойлгомжтой болгоход ихээхэн түлхэц өгөх ба ингэснээр цаашдын хамтын ажиллагаа нээлттэй ил тод болно гэж үзэж байна.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

46

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКУУДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ШИЙДВЭРЛЭХ, ҮЙЛ

АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк

Төслийн үндсэн зорилго нь:

• Нэмүү өртөг бий болгосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх

• Туул голын бохирдлыг бууруулах

• Шинэ суурьшлын бүс бий болгох

• 3500 шууд ажлын байр бий болгох

УБХК нь тус паркийг хэрэгжүүлэх ажилд дэд бүтцийн бүтээн байгуулалтын

хөрөнгө оруулалтыг олж, улсын төсөвт дарамт учруулахгүй шийдвэрлэх чиглэлд

ажиллах юм.

Төрийн хөрөнгө оруулалтын оновчтой хэмжээг тодорхойлж төсөвт хамгийн бага

дарамт учрах хувилбараар хөрөнгө оруулалтыг төлөвлөн, Дэд бүтцийн бүтээн

байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг ТХХТ-ийн зарчимд суурилан

босгох, дараах ТХХТ-ийн төрлүүдээс боломжит хувилбарыг сонгон төслийг үр

ашигтай хэрэгжүүлнэ.

• Барих-өмчлөх-ашиглах/Бохир ус цэвэрлэх/ байгууламж

• Барих-өмчлөх-шилжүүлэх /Дулааны станц/

• Барих-шилжүүлэх /Үерийн далан, цахилгаан хангамж, авто зам/

Схем 7. Боломжит хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

Хүрэх үр дүн:

Арьс ширний салбарын

тогтвортой ажиллагааг хангах

үйлдвэрлэл бий болгох. Салбарт

үйлдвэрлэлийн уналтыг зогсоож,

түүхий эдийн бэлтгэлээс эцсийн

бүтээгдэхүүн гаргаж,

хэрэглэгчдэд хүргэх шатанд

тогтвортой ажиллагааг хангах.

Тус салбарт бүтээгдэхүүний үнэ

цэнийн тогтсон нэг сүлжээ бий

болгох.

Байгаль орчинд ээлтэй

үйлдвэрлэл бий болгох. Арьс

ширний салбарын хөгжлийн

үндсэн чиг хандлага нь хүн,

амьтан, агаар, хөрс, усанд ямар

нэг бохирдолгүй, ажлын байр

бий болгосон, орчин үеийн

дэвшилтэт технологи ашигласан

аж үйлдвэрийн парк байгуулахад

чиглэгдэж байна.

Зураг 8. Эмээлт хөнгөн үйлдвэр,

үйлдвэрлэл технологийн паркийн

Ерөнхий зураг

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

47

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Налайхын барилгын материалын үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк

Төслийн үндсэн зорилго нь:

Барилгын материалын салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник

технологийг нэвтрүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих,

орчин үеийн үйлдвэрлэлийн дэд бүтэц, бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн

үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.

УБХК нь тус паркийг хэрэгжүүлэх ажилд дэд бүтцийн бүтээн байгуулалтын

хөрөнгө оруулалтыг олж, улсын төсөвт дарамт учруулахгүй шийдвэрлэх чиглэлд

ажиллах юм. Төрийн хөрөнгө оруулалтын оновчтой хэмжээг тодорхойлж, төсөвт

хамгийн бага дарамт учрах хувилбараар хөрөнгө оруулалтыг төлөвлөх, Дэд бүтцийн

бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг ТХХТ-ийн зарчимд

суурьлан босгох, дараах ТХХТ-ийн төрлүүдээс боломжит хувилбарыг сонгон

төслийг үр ашигтай хэрэгжүүлнэ.

• Барих-өмчлөх-ашиглах/Бохир ус цэвэрлэх/ байгууламж

• Барих-өмчлөх-шилжүүлэх /Дулааны станц/

• Барих-шилжүүлэх /Үерийн далан, цахилгаан хангамж, авто зам/

Схем 15. Боломжит хөрөнгө оруулалтын төлөвлөгөө Хүрэх үр дүн:

• Шинэ дэвшилтэт техник технологи

бүхий барилгын материалын

цогцолбор ҮТП-ийг шинээр

байгуулах, тэдгээрийн бизнесийн үйл

ажиллагаа явуулах таатай орчин

бүрдүүлэхэд чиглэнэ.

• Орчин үеийн технологи бүхий 40

орчим үйлдвэр баригдаж, шинээр

1500 ажлын байр бий болно. Бусад

төслүүдтэй уялдан хөгжсөнөөр 10000

гаруй ажлын байр бий болно.

• Улсын хэмжээний барилгын

материалын үйлдвэрлэл 1.78 дахин

Налайх дүүргийн үйлдвэрлэлийн

хэмжээ 32 дахин нэмэгдэнэ.

• Налайх дүүрэг дагуул хот болон

хөгжих үйлдвэрлэлийн үндэс суурийг

бий болгоно.

• Улсын хэмжээний барилгын

материалын нэгдсэн зах, бөөний

худалдааны төвийг байгуулах нөхцөл

бүрдэнэ.

• Улаанбаатар хотын төвлөрөл

саарахад нөлөө үзүүлнэ.

• Барилгын өртөг буурна.

Зураг 9. Налайх барилгын материалын үйлдвэр,

үйлдвэрлэл технологийн паркийн Ерөнхий зураг

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

48

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ТАКСИ КАБ ҮЙЛЧИЛГЭЭГ

НЭВТРҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДАЛЖ, САНАЛ БОЛОВСРУУЛАХ, ТӨСӨЛ

ХЭРЭГЖҮҮЛЭХ

Төслийн үндсэн зорилго

Олон улсын стандартад нийцсэн, хотын өнгө

үзэмж нүүр царайг илтгэсэн такси үйлчилгээг

нэвтрүүлэх

Шинээр 500 гаруй шинэ ажлын байр бий болгох

Хотын тулгамдсан асуудлыг шийдэх

Иргэдийн хүлээлтэд хүрсэн стандарт бий болгох

Хот өөрөө тогтмол орлоготой болох

Төслийн явц

Хийсэн судалгаа:

- Такси үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт

- Гадны хотуудын судалгаа

- Санхүүжилт, хөрөнгө оруулалтын судалгаа

- Тээврийн хэрэгслийн судалгаа

Дээрх судалгааг төслийн шийдлийн хамт НЗД-ын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлсэн.

НЗД-ын зөвлөлийн хурлаас гарсан нэмэлт саналуудыг тусган УБХК-ийн ТУЗ-ийн хурлаар оруулахаар бэлдэж байна.

Төслийн хүрэх үр дүн

Уг төслийг ТХХТ дээр суурилан хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд УБХК-ийн ТУЗ-өөр хэлэлцүүлсний дараа Улаанбаатар хотын Худалдааны танхимд танилцуулна.

2018 оны Эхний хагас жилд төслийн бэлтгэл ажлыг дуусгаж мөн оны 3 дугаар улирлаас үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Орчин үеийн төлбөр тооцооны системийн ашиглалт, дуудлагын аппликэйшн, 1 дугаарын үйлчилгээ, НӨАТ баримт хэвлэх зэрэг бүхий л ухаалаг шийдлийг суурилуулахаар бэлдэж байна.

Зураг 10. Улаанбаатар такси үйлчилгээний

ухаалаг хэрэглээний төсөөлөл Зураг 11. Улаанбаатар такси үйлчилгээний

ухаалаг төлбөр төлөх механизмиын

төсөөлөл

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

49

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Органик хүлэмжийн нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалах, мах боловсруулах

үйлдвэр барих төсөл боловсруулснаар органик хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд

шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрүүдийг илрүүлэн тодорхойлж, хөрөнгө

оруулагч нарт төслөө танилцуулан органик хүнс үйлдвэрлэх таатай нөхцөл

бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.

Органик хүнсний төсөл хэрэгжүүлэхдээ Органик хүнсний тухай хууль, түүнийг

дагалдан гарах журам, Органик хүнсийг боловсруулах, үйлдвэрлэх, шошголох,

худалдаалахад баримтлах арга зүйн удирдамж, хүнсний ауюлгүй байдлыг хангасан

хууль эрх зүйн акт, журмыг мөрдлөг болгон ажиллахын зэрэгцээ Органик хөдөө аж

ахуй (ХАА)-н хөдөлгөөнүүдийн олон улсын холбоо (IFOAM) болон Олон улсын Хүнс

хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-аас гаргасан зөвлөмжүүдийг харгалзан ажиллана

MNS CAC/GL 32:2017

• Төсөл эзэмшигч этгээдэд

эдийн засгийн үр ашгийн

үр өгөөж өгнө.

• Органик стандартыг

хангасан бүтээгдэхүүн

үйлдвэрлэн дотоодын зах

зээлд ханган нийлүүлж

эхэлнэ.

• Экспортод чиглэсэн

органик бараа

бүтээгдэхүүн үйлдвэрлэх

боломж бүрдэнэ.

• Шинээр ажлын байр бий

болно.

• Органик үйлдвэрлэлийн

судалгаа эхэлнэ.

Хөрөнгө оруулагч

Яам, тамгын газар

Хүнсний үйлдвэр

Нийслэлийн хүнсний

хангамжийн байгууллага

Хяналт, баталгаажуула

лтын байгууллага

Ургамал хамгааллын

эрдэм шинжилгээний

хүрээлэн

Худалдан авагч

Гадаад зах зээл

Эрх зүйн орчин

Дотоод зах зээл

Барилга угсралт,

инженерчлэл

Үйл ажиллагаа

Эрх зүйн орчин

Нягтлан бодох бүртгэл, татвар

Санхүүгийн загвар

Санхүүжилтийн эх үүсвэр

Тус төслийн баримт бичиг цаашилбал органик хүнсийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн

тулд дээрх хүчин зүйлсийг тооцон, судалснаар төсөлд оролцогч талуудын хүсэн

хүлээж буй үр дүнг хангах болно.

Схем 16. Органик хүнсний ногооны тариалангийн аж

ахуйн төслийн ерөнхий цар хүрээ

ОРГАНИК ХҮНС ТӨСӨЛ

Монгол улсын дийлэнх хүн ам Улаанбаатар хотод төвлөрч байгаа бөгөөд хүн

амын өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг органик мах, ногоо, жимс жимсгэнээр

хангаж дараах үр дүнд хүрнэ:

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

50

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

БНХАУ-ыг Нинься хуй үндэстний өөртөө засах бүсийн худалдаа аж үйлдвэрийн

танхимын санал болгосноор Улаанбаатар хотод махны үйлдвэр барьж, хамтран

ажиллах, хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Схем 17. Хамтран ажиллах үндэслэл

ОРГАНИК ХҮНС ТӨСӨЛ

БНХАУ:

Нинься хуй үндэстний өөртөө

засах бүсийн ХАҮТ

төрийн байгууллага

Монгол улс:

Улаанбаатар хотын

хөгжлийн корпораци ХК

нийслэлийн байгууллага

БНХАУ-ын

ЭСЯ

Бизнесийн зарчмаар

ТХХТ-ээр хамтран ажиллах

Нинься

Хөрөнгө оруулах

УБХК

100%

ТЗК буюу

Улаанбаатар

эко хүнсний

үйлдвэрлэл

Бүтээгдэхүүн

нийлүүлэх

УБ хот

1 ТЗК байгуулах

2

Экспорт

Малыг бойжуулахаас

эцсийн хэрэглэгч хүртэлх

бүх шатны цогц

системийг бий болгох

бөгөөд 200 хүртэл сая

ам,долларын

санхүүжилт хийх

боломжтой.

Схем 18. Хөрөнгө оруулалтын схем

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

51

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

УЛААНБААТР ХОТЫН НЭГДСЭН ТЕРМИНАЛ ТӨСӨЛ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зам,

тээврийн салбарын зорилтыг “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ

шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх, зам, тээвэр,

логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах,

дэвшилтэт технологи бүхий иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцлийг

бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар нэгдсэн терминал /авто вокзал/ байгуулна.

Схем 19. Төсөл хэрэгжих схем

Шийдвэрлэх хэлбэр, асуудал:

• Байршлыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгах

• Дэд бүтэц, зураг төслийг ажлын хийж батлуулах

• Нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл хийх

• Холбогдох байгууллагуудаар зорчигч тээвэрлэлтийн төлөвлөгөө гаргуулж,

чиглэлийг тодорхойлох, нийтийн тээврийн чиглэлд зохицуулалт хийх.

Үр дүн:

• Олон улсын стандартад нийцсэн улс, хот хооронд зорчих нийтийн тээврийн

нэгдсэн терминал бий болно;

• Зорчигчдын тав тухтай зорчих орчин болон хөдөлгөөний аюулгүй байдлын

түвшин сайжирна;

• Одоогийн үйл ажиллагаа эрхэлдэг авто вокзалуудын ачааллыг бууруулна;

• Улаанбаатар хотод зохиомлоор бий болж буй авто замын түгжрэл буурна;

• Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот

хооронд зорчих тусгай маршрут бий болно;

• Төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ;

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

52

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

УЛААНБААТАР ХОТЫН АЧАА ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН НЭГДСЭН ТӨВ ТӨСӨЛ

Ачаа тээврийн логистикийн үйл ажиллаагааны 2016 оны индеркээр Монгол улс

160 орны 108 онд жагссан ба одоо байгаа ачаа тээврийн терминалын хүчин чадал

нь жилд 20%-иар өсөж байгаа ачааг тээвэрлэх боломжгүй болоод байна. Ачаа

тээврийн логистик үйлчилгээний өртөг тухайн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн

40% гэж тогтоосон нь олон улсын дунджаас 2 дахин өндөр байна. Олон улсын

дундаж өртөг үнийн 12-18%. Далайд гарцгүй орнуудын өртөг өндөр байдгийн гол

шалгаан нь терминалын тоног төхөөрөмж, техник технологи нь хоцрогдсон, ачаа

болон үйлчилгээний сонголт бага, төлөвлөлт буруу, ажиллах хүчин дутмаг юм

байдал юм.

Худалдаа, тээврийн логистикийн салбар дахь Монголын өрсөлдөх чадварыг

сайжруулахын тулд төвлөрсөн хотын логистикийн системийг (Улаанбаатар хотын

ачаа тээвэр, логистикийн нэгдсэн төв төсөл) байгуулж, эдийн засгийн өсөлтөд илүү

их эерэг нөлөө үзүүлэх юм.

Шийдвэрлэх хэлбэр, асуудал:

• Хотын дэд бүтцийн ашиглалтыг сайжруулах /200 орчим га газрыг дахин төлөвлөх/

• Газар ашиглалтыг сайжруулах, газар чөлөөлөх зардлыг бууруулах;

• Замын эвдрэлийг бууруулах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх;

• Хот төлөвлөлт, байгуулалтын бодлоготой нийцүүлэх;

• Нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл хийх;

Үр дүн:

• Тээврийн менежментийг сайжруулна

• Терминалын дотоод зардлыг багасгана

• Агаарын болон орчны бохирдлыг бууруулна

• Бараа бүтээгдэхүүний ангилах зардлыг бууруулна

• Хотын хөгжлийн бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог

бий болгоно.

Зураг 12. Улаанбаатар автобус нэгдсэн терминалын байршлийн зураг

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

53

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛОХ АЖИЛД

ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

Монгол наадмын өвөрмөц ѐс жаяг, үндэсний хэв шинжээ хадгалсан байдал нь

гадаадын аялагч, жуулчдын анхаарал сонирхлыг ихээхэн татдаг бөгөөд эрийн

гурван наадмыг үзэхээр зорин ирэгсдийн тоо байнга нэмэгдсээр байгаа тул хүчит

бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваа, шагайн харваа,

уяачдын наадам болон наадмын хүндэтгэлийн тоглолт, спорт үзүүлбэр зэрэг нь бие

даасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох боломжтой. Гэсэн хэдий ч хөгжлийн

чиг хандлага нь тодорхой бус, тогтсон менежментгүй, зохион байгуулалтыг жил бүр

өөр өөр байдлаар хийдгээс шалтгаалан монгол наадам хангалттай түвшинд хүртэл

аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж чадахгүй байна. Мөн наадмын үйл

ажиллагаанууд өөр өөр байршилд явагддаг нь дотоодын болон гадаадын наадам

сонирхогч, үзэгчдэд хүндрэлтэй, тэр бүр хүссэн үзүүлбэр, хөтөлбөрт хамрагдаж

чадахгүй байх талтай. Иймээс “Монгол наадам” үндэсний спорт цогцолборын

хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2014 онд боловсруулж эхлээд 2016 онд Монгол

Улсын Засгийн газрын 225 дугаар тогтоолоор батлуулсны дагуу дараагийн шатны

буюу хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан.

Тус төлөвлөгөөний дагуу Хүй долоон худаг дахь “Монгол Наадам цогцолбор”-т

үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соѐлын төвийг

/морин уралдаан, морин аялал, бизнес үзэсгэлэнгийн төв/ барьж байгуулах ажлын

хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд УБХК дэмжлэг үзүүлнэ. Тус төслийг

хэрэгжүүлснээр Монгол улс руу аялах жуулчдын тооны өсөлтөд түлхэц өгөх, мөн

цаашлаад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-

2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Зүүн хойд Азийн аялал

жуулчлалын төв болох зорилтын хэрэгжилтийг хангах үндсэн нөхцлүүдийн нэг нь

бүрдэх юм.

Зураг 13. Хүй долоо худаг дахь цогцолборын зураг

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

54

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

УХААЛАГ ХОТ ТӨСӨЛ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл

ажиллагааны хөтөлбөрт:

1. Мэдээлэлжсэн, техонологижсон хот болно

2. Түгжрэлгүй гудамж – Бухимдалгүй хот

- Орон сууцны хороолол, нийтийн үйлчилгээний төвүүдийн дэргэд газар дээрх,

доорх болон давхар зогсоол барьж, авто зогсоолыг 2 дахин нэмэгдүүлнэ

- Нийтийн тээврийн санхүүгийн бие даасан байдлыг хангах менежмент

хэрэгжүүлнэ

- Эрэлтэд нийцсэн нийтийн тээврийн ухаалаг системийг боловсронгуй болгоно

- Улаанбаатар хотын такси үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

- Замын хөдөлгөөний оновчтой системийг өргөжүүлэн, шинэчлэлт хийнэ

3. Боловсрол

- Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж,

сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх хүрээнд

“Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлнэ

- Сургууль, эцэг эх, сурагчдын хооронд мэдээлэл солилцох цахим системийг

боловсронгуй болгож, сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо, хяналтыг

сайжруулна тус тус заагдсаны дагуу “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК

дээрх үндсэн зорилтуудын хүрээнд төслүүдийн суурь судалгааг хийж, төр хувийн

хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой төслийн концепцийг гаргаж

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засагт бодитой үр ашиг авч ирэх төслийг

хэрэгжүүлэхэд зорьж ажиллана.

УХААЛАГ ХОТ

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

55

УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

70 ДАВХАРЫН БУЮУ “САМБАЛХҮНДЭВ”-ИЙН ОРШУУЛГЫН ГАЗРЫГ

ДУРСГАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОХ

Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах

“Самбалхүндэв” буюу Далан давхарын оршуулгын газар нь 1927 онд нээгдэж, 1987

албан ѐсоор хаасан. Гэвч 2010 оныг хүртэл зөвшөөрөлгүй оршуулга хийгдэж

байсан. Уг оршуулгын газар нь нийслэлийн хойд зүгт суурьшлын бүсээс хол байсан

боловч хотын хурдацтай тэлэлтээс болж, суурьшлын бүс оршуулгын газартай хил

залгаа орших болсон. “Самбалхүндэв”-ийн оршуулгын газарт 1927-2010 оны

хооронд нийт 47586 ширхэг булш байгаа бөгөөд хашааны гадна, айлуудын хашаанд

61 ширхэг булш тоологдсон. Нийт булшны 30241 нь хэвийн 16767 нь эвдэрсэн, 517

нь ухагдсан байдалтай байна. Оршуулгын газрын хамгаалтын бүсэд 162 нэгж

талбарт газар эзэмших зөвшөөрөл олгогдсон, 25 нэгж талбарт газрын зөвшөөрөлгүй

айл буусан байна. “Самбалхүндэв” –ийн оршуулгын газар нь зах зээлийн эхэн үед

ихээр тоногдон эвдэгдэж, талийгаачийг хүндэтгэх Монгол уламжлал алдагдаж

байна. Мөн дээрх оршуулгын газар хотын суурьшлын бүсэд орсон, хүн ам олноор

төвлөрсөн газар болсон тул яаралтай нүүлгэн шилжүүлэлт хийж, хотын үзэмж, хүн

амын оршин суух таатай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага гарч ирсэн.

Дээрх төслийг концессоор нийслэл хэрэгжүүлэхээр судалж, хөрөнгө оруулалтын

гэрээ хэлэлцээр хийж байсан боловч гэрээ хэлэлцээрийн яриа цуцлагдаж байсан.

УБХК нийслэлийн тулгамдсан асуудлын нэг, нөгөө талаар 137 га бүхий

бизнесийн ашигтай боломж байгаа учир энэхүү төслийн судалгааг хийн хөрөнгө

оруулагч нарт танилцуулахаар төлөвлөлөө.

УБХК төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.

- “Самбалхүндэв” –ийн оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох

төслийн судалгаа, концепц

- Хөрөнгө оруулалт, бизнесийн судалгаа, хөрөнгө оруулалт татах

- Төслийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх боломж

- Бусад

Зураг 14. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн зураг

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

56

УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН 2018 ОНЫ

ЕРӨНХИЙ ЗУРАГЛАЛ

УБХК 2018 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг энэхүү бизнес

төлөвлөгөөнд тусгасны дагуу хэрэгжүүлэхдаа судалгаа тооцоо хийх, хөрөнгө

оруулагч нарт танилцуулах, хөрөнгө оруулалт олох, төсөл хэрэгжүүлэх анхны

хэлэлцээр хийх хүртэл хэрэгжүүлэн, сонгон шалгаруулалт хийн, хөрөнгө

оруулагчийг сонгосны дараа ТЗК буюу төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулахдаа УБХК-

ийн ТУЗ-д танилцуулж зөвшөөрөл авч байхаар төлөвлөлөө.

Төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа

Судалгаа, тооцоо хийх

Хөрөнгө оруулагчдад танилцуулах

Урьдчилсан ТЭЗҮ бэлэн болгох

Сонгон шалгаруулалт

явуулах

Хөрөнгө оруулагчийг

сонгон шалгаруулах

ТУЗ-ийн хуралд танилцуулна

ТЗК байгуулах эрх авна

Схем 20. УБХК-ийн ТУЗ-д танилцуулах үе шатны схем

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

57

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Менежментийн төлөвлөгөө

Бүтэц, орон тоо. УБХК 2018 онд 21 хүний орон тоотой байхаар бүтэц, орон тоог

оруулж байгаа ба Удирдлагын баг 6 хүний бүрэлдэхүүнтэй хэвээрээ байна. Үүнд:

- Гүйцэтгэх захирал

- Зөвлөх

- Хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн газрын захирал

- Төслийн судалгаа, төлөвлөлтийн газрын захирал

- Эрсдэл хяналтын газрын захирал

- Захиргааны алба байна.

Удирдлагын баг нь Гүйцэтгэх захиралд зөвлөх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх,

хариуцсан газрын мэргэжилтэнг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана.

Газрууд хариуцсан чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулахаас гадна

мэргэжилтэн бүр 2-4 төсөл хариуцсан тооцоо судалгааг хийж, УБХК-ийн төслийн

мэдээлэл баяжилт хийж ажиллана.

2017 онд нийт 15-16 хүний орон тоотойгоор ажилласан ба 2018 оноос хэд хэдэн

төсөл хэрэгжүүлж, охин компани байгуулахтай холбогдуулан төслийн өндөр ур

чадвартай мэргэжилтэн болон эрсдэл хяналтын ижненер техникийн мэргэжилтэн

авах шаардлагатай байна.

Энэхүү менежментийн төлөвлөгөөнд дараахь чиглэлүүдийг тусгаж байна.

Хүний нөөцийн бодлого, зорилт

Корпорацийн хэм хэмжээний акт

Корпорацийн ил тод байдал

Компанийн хөдөлмөрийн дотоод журамд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулахаар

төлөвлөж байгаа ба бүх албан хаагчаас санал авч, журамд тусгахаар төлөвлөж

байна.

Цалингийн шатлалын механизм би болгож, нэвтрүүлнэ.

Албан хаагчдыг идэвхжүүлэх зорилгоор урлаг, биеийн тамир спортын арга

хэмжээ сар бүр зохион байгуулна.

Компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой ном товхимол, сонин

сэтгүүлээр албан хаагчдыг хангах, худалдаж авах ажлыг зохион байгуулна.

Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагаар гадаадын болон

дотоодын сайн туршлагыг судлах зорилгоор гадаад, дотоод томилолтоор явуулах,

туршлага судлах, экскурс аялал хийнэ.

Хөрөнгө оруулалтын болон бизнес түншийн, хотын хөгжлийн талаарх гадаад

дотоодын форум, чуулга уулзалт, хуралд идэвхтэй оролцож, илтгэл тавих, УБХК-ийг

сурталчлах, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах ажил зохион байгуулна.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

58

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Хүний нөөцийн бодлого, зорилт

Байгууллагын ажлын амжилтын 90% нь ажиллах хүчнээс, үлдсэн 10%

нь бусад хүчин зүйлээс хамаарч байдаг гэж үздэг. Байгууллагын үндсэн хэсэг нь

барилга байшин, бодлого, дүрэм журам тогтоох биш хүнээс бүтэж, хүмүүс

хоорондын харилцаа гол үүрэг гүйцэтгэж байдаг. Аливаа байгууллагын амжилтын

үндэс нь чадварлаг хүний нөөцтэй байхад оршино. Нөгөө талаас хичнээн сайн хүний

нөөцтэй байсан ч гэсэн удирдлагын бодлого, шийдвэр сул байх тусам авъяас

чадвартай ажилчдын ур чадвар суларч эхэлдэг. Иймээс хүний нөөцийн

менежментийн оновчтой бодлого чухал. Тухайлбал ажилтан, ажиллагсдын

хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор хүний нөөцийн төлөвлөлт, сонголт,

сургалт, хөгжилд байнга анхаарч, шаардлагатай тохиолдолд цаг алдалгүй шинэчлэл

хийх хэрэгтэй болдог.

Сургалт нь ажилтнууд албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг,

мэргэшлийн бэлтгэл, ур чадвартай болгохын тулд тусгай бэлтгэсэн хөтөлбөрийн

дагуу сургах үйл явц.

УБХК-ийн албан хаагчдын сургалтын төлөвлөгөөг Хавсралт 1-т тусгасан ба

албан хаагчдын ажил үүрэг болон эзэмшсэн мэргэжлийн онцлогийг 2018 оны

хэрэгцээ шаардлагад тулгуурлан боловсрууллаа. Энэхүү сургалтын төлөвлөгөөнөөс

гадна компанийн үйл ажиллагааны нөхцөл байдал, ажлын ачаалал, төсөв санхүүгийн

байдал зэргээс хамаарч сургалтын нөхцөл боломж өөрчлөгдөх магадлалтай.

Хүний нөөцийн хөгжил нь тухайн ажилтныг цаашдаа улам илүү их хариуцлага

хүлээх чадвартай болгож хөгжүүлж төлөвшүүлэх, шийдвэр гаргах чадвар, харилцах

урлаг, өөрийгөө ухамсарлах чадвар гэх мэт шаардлагатай бусад шинж чанар, ур

чадвар эзэмшүүлэх зорилготой удаан хугацааны төлөвлөгөөтөй үйл ажиллагаа

байдаг.

УБХК-ийн ТУЗ-өөр Хүний хөгжлийн хөтөлбөр боловсруулан батлуулна. Уг

хөтөлбөр нь Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллах үндсэн

баримт бичиг болно.

Албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх

зорилгоор Гүйцэтгэлийн үнэлгээ буюу KPI /хавсралт 2/ нэвтрүүлж ажилладаг ба 2018

оноос цалингийн шатлалын тогтолцоо нэвтрүүлнэ. Цалингийн шатлалын журмыг

УБХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар батална.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан

“Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд

хяналт-шинжилгээ, үйнэлгээ хийх нийтлэг журам”-ын 10 дугаар хавсралтад заасан

“Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар

байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийг

тайлагнах хүснэгт” /Хавсралт 3/-ээр тайланг НЗДТГ-ын ТЗУХ-т хагас, бүтэн жилээр

хүргүүлнэ.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

59

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

УБХК-Хэм хэмжээний акт

2016-2017 онд дараахь баримт бичгийн батлан мөрдүүлж ажиллаж байна.

д/д Баримт бичгийн нэр

Батлагдсан

Огноо Дугаар Шийдвэрийн

төрөл

1 “УБХК” ХК-ийн хөдөлмөрийн

дотоод журам

2016.03.01

№11 Гүйцэтгэх

захирлын тушаал

2 “УБХК” ХК-ийн ТУЗ-ийн Аудитийн

хорооны журам

2016.03.15

№9

1 дүгээр хавсралт

ТУЗ-ийн тогтоол

3 “УБХК” ХК-ийн ТУЗ-ийн

Эрсдэлийн хорооны журам

2016.03.15

№9

2 дугаар хавсралт

ТУЗ-ийн тогтоол

4 “УБХК” ХК-ийн ТУЗ-ийн Цалин

урамшуулал, нэр дэвшүүлэх

хорооны журам

2016.03.15

№9

3 дугаар хавсралт

ТУЗ-ийн тогтоол

5 Корпорацийн үйл ажиллагааны

журам

2017.04.20

№11

1 дүгээр хавсралт

ТУЗ-ийн тогтоол

6 Төслийн санал гаргах, хүлээн

авах,Төсөл хамтран

хэрэгжүүлэгчийг сонгон

шалгаруулах журам

2017.04.20

№11

2 дугаар хавсралт

ТУЗ-ийн тогтоол

7 Төсөл хамтран хэрэгжүүлэгчийн

саналыг үнэлэх журам

2017.04.20

№11

3 дугаар хавсралт

ТУЗ-ийн тогтоол

8 Хөгжлийн санг бүрдүүлэх,

зарцуулах, тайлагнах журам

2017.04.20

№10 ТУЗ-ийн тогтоол

9 Албан хэрэг хөтлөлтийн журам 2017.04.20

№ А/19 Гүйцэтгэх

захирлын тушаал

10 Нууцын тухай журам 2017.04.20

№ А/20 Гүйцэтгэх

захирлын тушаал

11 Аюулгүй ажиллагаа, мэдээлэл

технологийн журам

2017.04.20

№ А/21 Гүйцэтгэх

захирлын тушаал

12 Компанийн ѐс зүйн дүрэм 2017.04.20

№ А/22 Гүйцэтгэх

захирлын тушаал

13 “УБХК” ХК-ийн дотоод хяналт

шалгалтыг зохион байгуулах

журам

2017.09.01 № А/38 Гүйцэтгэх

захирлын тушаал

14 Компанийн нягтлан бодох

бүртгэлийн бодлого

2017.11.01 № 14 ТУЗ-ийн тогтоол

Энэ онд Эрсдлийн үнэлгээний журам, эрсдэлийн үнэлгээний аргачлал, Төсөл

санхүүжүүлэх журам, Төслийн бэлэн байдлын үнэлгээний журмыг батлуулж,

мөрдүүлнэ.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

60

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Ил тод нээлттэй байдал

Компанийн ил тод нээлттэй байдлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд

хэрэгжүүлж ажиллах ба дараахь нөхцөл шаардлагыг хэрэгжүүлэн компанийн цахим

хуудас болон холбогдох цахим сайтад байршуулна. Шаардлагатай тохиолдолд олон

нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах, нийтэд түгээх ажлыг хэрэгжүүлж

болно.

Үүнд:

1. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал

1. Эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилго, зорилт,

2. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

4. Үйлчилгээ, захирал харилцаа хариуцсан албан тушаалтны дэлгэрэнгүй

мэдээлэл

5. Бүтэц, орон тоо

6. Иргэдтэй уулзах журам, хуваарь

7. Үйл ажиллаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврууд

2. Хүний нөөцийн ил тод байдал

1. Сул орон тооны зар, мэдээлэл

2. Албан хаагчийн ѐс зүйн дүрэм, журам

3. Хүний нөөцийн стратеги, хүний хөгжлийн бодлого

4. Компанийн удирдлагын ил тод байдал

5. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журам

3. Санхүүгийн ил тод байдал

1. Шилэн дансны тухай хууль болон эрх бүхий байгууллагаас өгсөн чиглэл,

үүргийн дагуу шилэн дансыг хөтөлнө.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан

“Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд

хяналт-шинжилгээ, үйнэлгээ хийх нийтлэг журам”-ын 11 дүгээр хавсралтад заасан

“Ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийн тайлангийн хүснэгт” /Хавсралт

11/-ийн дагуу ил тод байдлыг хэрэгжүүлж ажиллах ба сарын давтамж бүхий хэрэгжилтийг хангаж ажиллана.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

61

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Схем 21. 2017 оны төсвийн гүйцэтгэл

САНХҮҮ

№ ҮЗҮҮЛЭЛТ 2017 оны

Төлөвлөгөө Гүйцэтгэл

1. Цалин, урамшуулал, тэтгэмж, НД, ЭМД

315,184,146

296,929,989

2. Харилцаа холбоо

4,656,000

3,741,676

3. Оффиссын зардал

182,040,000

144,927,592

4. Маркетинг, зар сурталчилгааны зардал

19,440,000

8,134,130

5. Үндсэн хөрөнгө

660,000

643,500

6. ТУЗ

46,370,000

42,003,080

7. Бусад

12,000,000

6,556,881

НИЙТ ЗАРЛАГЫН ДҮН

580,350,146

502,936,847

2017 оны 12-р сарын 31 үлдэгдэл

77,413,299

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

62

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

2018 оны ТӨСВИЙН ТӨСӨЛ 2018 он

ОРЛОГЫН ДҮН 584,000.0

"УББХ" ХХК-ийн эрсдэл хяналтын хөлс 284,000.0

Нийслэлийн төсвөөс 300,000.0

Бусад -

Орон тоо 16.0

ЗАРДЛЫН ДҮН 580,656.0

Цалин, урамшууллын нийт зардал 302,092.0

Харилцаа холбооны зардал 3,684.0

Үйл ажиллагааны нийт зардал 238,280.0

Зар сурталчилгааний нийт зардал 6,600.0

Үндсэн хөрөнгийн нийт зардал -

ТУЗ-ийн нийт зардал 30,000.0

Схем 22. 2018 оны төсвийн төсөл

САНХҮҮ

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

63

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

УБХК нь корпорацийн үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүдийн эрсдлийг

тооцож, цаашид эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг удирдах боломж,

эрсдлийг бүртгэх, хянах зорилгоор эрсдлийн удирдлагын төлөвлөгөөг урьдчилсан

байдлаар гаргаж байна.

УБХК-иас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд төслийн бүхий үе шатанд

эрсдлийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлд тохирох арга хэмжээг авах, эрсдлийн

мэдээллэх цогц үйл ажиллагааг бий болгох зорилгоор 2018 онд Эрсдлийг

тодорхойлох журам болон Эрсдлийн үнэлгээний аргачлалыг боловсруулан

батлуулна.

Эрсдлийг тодорхойлох журам болон Эрсдлийн үнэлгээний аргачлалын дагуу

Эрсдэл, хяналтын газар нь:

Үйл ажиллагааны эрсдлийн хүрээнд

• Корпорацийн бүтэц, зохион байгуулалтын эрсдэл

• Бизнес төлөвлөгөөний эрсдэл

• Санхүүгийн эрсдлийг тооцож дүгнэлт гаргана.

Төслийн эрсдлийн хүрээнд

• Санхүүгийн эрсдэл. Төслийн онцлогоос хамаарч төсөвт өртөг, орлого, хөрөнгө

оруулалт, хүү, зээл, зардлын задаргаа зэрэг санхүүгийн эрсдэл, хяналтын ажилтан

нарийвчилан тооцож гаргасан дүгнэлт байна.

• Техник технологийн эрсдэл. Төслийн техник технолгийн онцлогоос хамаарч

техник технологи нь орон нутагт нутагших байдал, зардал, үр өгөөж, газрын

сонголт, хугацаа зэрэг эрсдлийг эрсдэл хяналтын нэгж тооцож гаргасан дүгнэлт

байна.

• Хууль тогтоомжийн эрсдэл. Төслийн онцлогоос хамаарч Монгол Улсын хууль

тогтоомж болон Олон Улсын гэрээ, тусгай зөвшөөрөл, улс төр, давагдашгүй хүчин

зүйл зэрэг эрсдлийг ЭХН-ээс нарийвчилан тооцож гаргасан дүгнэлт байна.

Дээрх дүгнэлтүүдийн дагуу эрсдлийг тодорхойлж, оноогоор үнэлэх бөгөөд

үнэлгээний оноогоор эрэмбэлж:

• Эрсдлийг бууруулах, шилжүүлэх, хуваах, эрсдлийн бусад шийдлийг олох,

эрсдлийг хүлээн зөвшөөрөх

• Эрсдлийн эх үүсвэрийг арилгуулахаар, бусад шийдлийг олуулахаар буцаах

• Эрсдлийг нэмэгдүүлж байгаа үйл ажиллагааг, эх үүсвэрийг үргэлжлүүлэхгүй,

эхлүүлэхгүй байж эрсдлээс зайлсхийх арга хэмжээг авхуулахаар дүгнэлт гаргаж,

эрсдлийн мэдээлийн санг бий болгохоор төлөвлөж байна.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

64

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ХАВСРАЛТ

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

65

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ХАВСРАЛТ 1 2018 оны сургалтын төлөвлөгөө*

№ Сургалтын агуулга, сэдэв Хамрах хүрээ Сургалтын

орчин Тайлбар

1

ТХХТ –р олон улсад хүлээн

зөвшөөрөгдсөн

мэргэжилтний сертификат

олгох сургалт

Төслийн

мэргэжилтнүүд

АНУ-ын

Вашингтон

хотод

Очиж суралцах

ѐстой

2 Гэрээний англи хэлний

сургалт

Төслийн

мэргэжилтнүүд,

хуульчид

Мэргэжлийн

сургалтын

байгууллагад

3 Бизнес санал бэлтгэх

сургалт (онлайн)

Төслийн

мэргэжилтнүүд Онлайнаар

4 Бизнес үнэлгээ Төслийн

мэргэжилтнүүд Онлайнаар

5

Төслийн

удирдлага/Төслийн

төлөвлөлт, түүнд

ашиглагдах техникүүд /PMI/

Төслийн

мэргэжилтнүүд

Мэргэжлийн

сургалтын

байгууллагад

6 Хуульчийн үргэлжилсэн

багц цагийн сургалт Хуульчид

Хуульчдын

холбоо

7 Хуулийн мэргэжлийн ангийн

магистр Хуульчид МУИС

8 Гадаад хэлний

гүнзгийрүүлсэн сургалт

Бүх албан

хаагчид

Хэлний

сургалтын бүх

хэлбэр

Хувиараа бие

дааж

суралцана

9 Майкрософт Прожект

програм

Төслийн

мэргэжилтнүүд

Мэргэжлийн

сургалтын

байгууллагад

10 Хөрөнгө оруулалтын

чиглэлийн сургалтууд

Төслийн

мэргэжилтнүүд

Мэргэжлийн

сургалтын

байгууллагад

Түншлэлээр

сургалт хийж

болно

11 Архив, албан хэрэг

хөтлөлтийн сургалт

Захиргааны

алба НАГ

Хуваарийн

дагуу

хамрагдана

12 Компанийн засаглал Удирдлагын баг МҮХАҮТ

ТУЗ-д

шаардлагатай

тохиолдолд

*2018 оны сургалтын төлөвлөгөөг нэгдсэн байдлаар оруулсан ба компанийн үйл

ажиллагааны нөхцөл байдлаас шалтгаалан сургалтад хамруулах асуудлыг тухай бүр

шийдвэрлэнэ.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

66

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ХАВСРАЛТ 2

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

67

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

68

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

69

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ХАВСРАЛТ 3

Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын

тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлтийг тайлагнах хүснэгт

Зорилт № Үйл ажиллагаа Шалгуур үзүүлэлт

Зорилтот

түвшин (Тоо

хэмжээ, хувь)

Хүрсэн

түвшин (Хэ

рэгжилтийн

хувь, тоо

хэмжээ)

Зарцуулсан

хөрөнгө, эх

үүсвэр гүйцэ

тгэлээр

(мян.төг)

Тайл

бар

1. Хүний нөөцийг

чадавхжуулах

1

Албан хаагчдын

мэдлэг, мэргэжлийг

дээшлүүлэх

чиглэлэлээр зохион

байгуулсан гадаад,

дотоодын сургалт

Дотоод сургалтын тоо 5-аас дээш 9

Албан хаагчдын

хамрагдсан байдал 80 хувиас дээш

Гадаад сургалтад

албан

хаагчдын хамрагдсан

байдал

20 хувиас дээш

2

Мэргэшсэн,

туршлагатай хүний

нөөцийг бүрдүүлэх

3 болон түүнээс дээш

жил ажилласан

мэргэшсэн боловсон

хүчний үзүүлэлт

70 хувиас дээш

Хэсгийн дундаж

2. Албан хаагчдын

нийгмийн

баталгааг хангах

3

Цалин хөлс, шагнал,

урамшууллын

тогтолцоог

хэрэгжүүлэх

Шагнал, урамшуулалд

хамрагдсан албан

хаагчдын тоо

Гүйцэтгэлээр

Албан хаагчдын үйл

ажиллагааны үнэлгээ,

ажилласан жил, ур

чадварыг харгалзан

олгох нэмэгдэл, зэрэг

дэв, шатлал ахиулах

Гүйцэтгэлээр

4

Албан хаагчдын

ажлын байрны хэвийн

нөхцлийг бүрдүүлсэн

байдал

Ажлын байрны таатай

орчны сэтгэл

ханамжийн санал

асуулга

Сэтгэл ханамж

80 хувиас дээш

Албан хаагчдад сар

бүр олгох хоол, унааны

зардлыг нэмэгдүүлэх

Гүйцэтгэлээр

5

Албан хаагчдын эрүүл

мэндийг хамгаалах,

урьдчилан сэргийлэх

Эрүүл мэндийн

урьдчилан сэргийлэх

үзлэг

Жилд 1-ээс

доошгүй удаа

Албан хаагчдын

хамрагдалт 100 хувь -

Хэсгийн дундаж:

Үнэлгээний дундаж хувь:

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

70

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

ХАВСРАЛТ 4

Ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг тайлагнах хүснэгт

№ Шалгуур үзүүлэлт Хэрэгжилт Хувь

Нэг. Үйл ажиллагааны ил тод байдал

1.

Эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон

тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын

бүтцийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан

тухай бүр шинэчлэх;

2.

Үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр,

өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах

цагийн хуваарийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар

байрлуулан тухай бүр шинэчлэх;

3.

Үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг цахим хуудас болон

мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

4.

Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим хуудас

болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

5.

Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон захиргааны хэм хэмжээний

актын шийдвэрийн төслийг цахим хуудсандаа 30-аас доошгүй хоног ойлгомжтой

байдлаар байрлуулж, холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн

шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авах, үндэслэлтэй гэж үзвэл уг саналыг төсөлд

тусгах;

6.

Үзүүлж байгаа үйлчилгээний арга, хэлбэрийг боловсронгуй болгох зохион байгуулалтын

арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

7.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу

төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэж

байгаа тохиолдолд тухайн төрийн бус байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж

байгаа үйл ажиллагааны чиглэлийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа

ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

8.

Тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл

ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг,

эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг

цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

9.

Салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар

хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг

цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх;

Хэсгийн дундаж хувь:

Хоѐр. Хүний нөөцийн ил тод байдал;

1.

Сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар

байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах;

2.

Албан хаагчийн ѐс зүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой

байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

3.

Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг цахим хуудсандаа

ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

4.

Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга

хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;

5.

Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох

чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой

байдлаар байрлуулан мэдээлж байх;

Хэсгийн дундаж хувь:

Хэрэгжилтийн дундаж хувь:

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ 2018

71

УЛААНБААТАР ХОТЫН

ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК

Хаяг: Mонгол Улс, Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг,

1-р хороо Энхтайваны гудамж 17

“Блю Скай Тауэр” , 4 давхар, 408 тоот

Утас: +976 7777 0002

И-мейл: [email protected]

Цахим хуудас: www.ubdc.mn