12
ДАРХАН ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛД Содгэрэл.П (Ph.D), Нарантуяа.А, Эрдэнэчимэг.А, Амармэнд.Ч ХААИС-ийн харъяа Дархан-уул аймаг дахь УГТСЭШХ-ийн Агроэкологи Бизнесийн сургууль, Инженерийн тэнхим Хураангуй Газар ашиглалт болон хот төлөвлөлтийн шинжлэх ухааны үндэслэл ньцогц үнэлгээний арга зарчим дээр үндэслэгддэг байх ѐстой. Энэ судалгааны ажлаар тохиромжтой байдлын үнэлгээ, нөхцөл байдлын шинжилгээ, хэрэгцээт байдлын үнэлгээг ашиглан Дархан хотын нутаг дэвсгэрт төлөвлөлт хийх боломжтой газрыг сонгосон болно. Судалгааны үр дүнд хот төлөвлөлтөнд нийт нутаг дэвсгэрийн 43,6 % нь тохиромжтой, 32,4% нь хязгаарлагдмал тохиромжтой, 24% нь тохиромжгүй гэж үнэлэгдэв. Түлхүүр үг Тохиромжтой байдлын үнэлгээ, нөхцөл байдлын шинжилгээ, хэрэгцээт байдлын үнэлгээ Судалгааны үндэслэл Монгол улсын Засгийн газраас хот, хөдөөгийн хүн амын нутагшилт, суурьшлын харилцан уялдсан тогтолцоог бүрдүүлж, нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг бий болгох, хот тосгоны төлөвлөлтийг шинэчлэх замаар урт хугацаанд тогтвортой хөгжлийг хангах, хүн амын эрүүл, аюулгүй, тав тухтай аж төрөх төв сууринг байгуулах зэрэг бодлогын томоохон зорилтуудыг шийдвэрлэх асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Учир нь аливаа хотын оршин тогтнол нь хүн амын эрүүл, аюулгүй орчинд тав тухтай амьдрах боломжийг нь үндэслэл болгож алс хэтийг харсан, хот төлөвлөлтийн онцгой ухаалаг, оновчтой хувилбараар бодож боловсруулан сонгож түүнийгээ ямагт хатуу мөрдлөг болгож хөгжүүлснээр тухайн хотын хүн ам урт хугацааны туршид тогтвортой амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлдэг.

Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд

Embed Size (px)

Citation preview

Page 1: Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд

ДАРХАН ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛД

Содгэрэл.П (Ph.D), Нарантуяа.А, Эрдэнэчимэг.А, Амармэнд.Ч ХААИС-ийн харъяа Дархан-уул аймаг дахь УГТСЭШХ-ийн

Агроэкологи Бизнесийн сургууль, Инженерийн тэнхим Хураангуй

Газар ашиглалт болон хот төлөвлөлтийн шинжлэх ухааны үндэслэл ньцогц

үнэлгээний арга зарчим дээр үндэслэгддэг байх ѐстой. Энэ судалгааны ажлаар

тохиромжтой байдлын үнэлгээ, нөхцөл байдлын шинжилгээ, хэрэгцээт байдлын

үнэлгээг ашиглан Дархан хотын нутаг дэвсгэрт төлөвлөлт хийх боломжтой газрыг

сонгосон болно.

Судалгааны үр дүнд хот төлөвлөлтөнд нийт нутаг дэвсгэрийн 43,6 % нь

тохиромжтой, 32,4% нь хязгаарлагдмал тохиромжтой, 24% нь тохиромжгүй гэж

үнэлэгдэв.

Түлхүүр үг

Тохиромжтой байдлын үнэлгээ, нөхцөл байдлын шинжилгээ, хэрэгцээт

байдлын үнэлгээ

Судалгааны үндэслэл

Монгол улсын Засгийн газраас хот, хөдөөгийн хүн амын нутагшилт,

суурьшлын харилцан уялдсан тогтолцоог бүрдүүлж, нутаг дэвсгэрийн тэнцвэрт

хөгжлийг бий болгох, хот тосгоны төлөвлөлтийг шинэчлэх замаар урт хугацаанд

тогтвортой хөгжлийг хангах, хүн амын эрүүл, аюулгүй, тав тухтай аж төрөх төв

сууринг байгуулах зэрэг бодлогын томоохон зорилтуудыг шийдвэрлэх асуудалд

онцгой анхаарал хандуулж байна.

Учир нь аливаа хотын оршин тогтнол нь хүн амын эрүүл, аюулгүй орчинд

тав тухтай амьдрах боломжийг нь үндэслэл болгож алс хэтийг харсан, хот

төлөвлөлтийн онцгой ухаалаг, оновчтой хувилбараар бодож боловсруулан сонгож

түүнийгээ ямагт хатуу мөрдлөг болгож хөгжүүлснээр тухайн хотын хүн ам урт

хугацааны туршид тогтвортой амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлдэг.

Page 2: Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд

Гэтэл газар ашиглалт болон хот төлөвлөлтийн асуудлыг шинжлэх ухааны

үндэслэл муутай, оновчтой хувилбараар бодож төлөвлөөгүй, төлөвлөсөн ч тэр нь

зөвхөн цаасан дээр хадгалагдаж, бодит байдалд хэрэгжүүлж “амьдралын хууль”

болгож мөрдөж чадаагүйн улмаас өнөөгийн утаа, түгжрэл, орчны тохжилтгүй, эмх

замбараагүй, загвар хийц, чанар муутай барилгажилт, дэд бүтцийн стандарт бус

хангамж зэрэг уршигт үр дагаврууд бий болж хүн амын эрүүл, аюулгүй орчинд

амьдрах боломжийг хязгаарлаж байгаа жишээг манай улсын нийслэл хот тодхон

харуулж байгаа билээ.

Иймд манай улсын томоохон хотын нэгэнд тооцогддог Дархан хотын

хөгжлийн хэтийн төлөвийг нийслэлийн алдааг давтахгүй, шинжлэх ухааны

үндэслэлтэй зөв оновчтой тодорхойлж, хөгжүүлэх асуудал чухлаар тавигдаж

байна.

Судалгааны зорилго, зорилт

Дархан хотын нутаг дэвсгэрийг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх ажлын

хүрээнд хотын нутаг дэвсгэрт цогц үнэлгээ хийж, төлөвлөлтийг боловсронгуй

болгох шинжлэх ухааны үндэслэлийг гаргахад оршино.

Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд:

1. Хотжилтонд тохиромжтой байдлын үнэлгээ хийх

2. Дархан хотын өнөөгийн байдалд нөхцөл байдлын шинжилгээ хийх

3. Хэрэгцээт байдлын үнэлгээ хийх

4. Төлөвлөлтөнд тохиромжтой газрыг илрүүлэх

Судалгааны арга зүй

Хот төлөвлөлтийг олон талаас нь шинжлэх ухааны үндэслэлтэй нарийвчлан

судалж, тооцохын тулд цогц үнэлгээний аргуудыг ашиглан төлөвлөлт хийхэд

тохиромжтой газруудыг сонгодог. Цогц үнэлгээг хийсэн арга зүйг дараахь

байдлаар томъѐолов.

Page 3: Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд

Зураг1. Цогц үнэлгээ хийсэн арга зүйн бүдүүвч

Судалгааны үр дүн

Суурьшлын бүсийн нийтлэг үүргүүдийгхангах шалгуур үзүүлэлтийг зөв сонгох

нь тохиромжтой байдлын үнэлгээний үр дүнг бодитой болгодог. Хот

байгуулалтанд тохиромжтой газрыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг эрдэмтэд янз

бүрийн байдлаар тодорхойлсон байдаг(Г. Пүрэвцэрэн, 2000; Т. Хоролжав 2011;

Л. Уранбилэг 2011; Baban and Wan-Yusoft 2002;).

1. Тохиромжтой байдлын үнэлгээ

Page 4: Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд

Тохиромжтой байдлын үнэлгээ гэдэг нь хот байгуулалтад нөлөөлөгч байгалийн

хүчин зүйлд үндэслэн тэдгээрийн онцлогоос хамааруулж тохиромжтой,

хязгаарлагдмал тохиромжтой, тохиромжгүй байх шалгуураар үнэлж хотын нутаг

дэвсгэрийг ангилан нэгтгэдэг.

Хот байгуулалтанд тохиромжтой газрыг үнэлэхдээинженер-геологи,

гидрогеологи, газрын гадаргын хүчин зүйлүүдийг зайлшгүй тооцох шаардлагатай

байдаг. Дархан сумын хувьд олон жилийн цэвдэг байхгүй, хөрсний улирлын

хөлдөлтийн гүн шавранцар, элсэнцэр хөрсөнд 2,7- 2,9 м, элс-хайрган цар

хурдастай тохиолдолд 3,2-3,8 м хүрнэ. Инженер-геологийн нөхцөлийн хувьд

ерөнхийдөө тохиромжтой ч суулт үүсгэж болох алт анх имэрлэг маягийн

(лессовидные) шавранцар ул хөрстэй.Газар чичирхийллийн мужлалтаар 7 баллын

бүсэд багтдаг.Дарханаас баруун хойш 60 гаруй км зайтай Сэлэнгийн хөндийдэх

6,1-6,5 баллын хүчтэй газар хөдлөлтийн төвийг эс тооцвол ойр орчимд нь өөр

хүчтэй газар хөдлөлтийн төв илрээгүй байдаг тул эдгээр үзүүлэлтийг судалгаанд

тооцох шаардлагагүй гэж үзлээ.

ХаринДархан хотын хотжилтонд тохиромжтой газрыг байгалийн хүчин зүйлсээр

үнэлэх шалгуур үзүүлэлтийг эрдэмтдийн судалгаанд үндэслэн дараах

үзүүлэлтүүдийг авч үзлээ(Хүснэгт 1).

Хүснэгт1

Суурьшлын бүсийн тохиромжтой байдлын үнэлгээний шалгуур үзүүлэлт

№ Шалгуур

үзүүлэлтүүд

Үзүүлэлтийн

шинж чанар

Үнэлгээ

Тохиромжтой Хязгаарлагдмал

тохиромжтой Тохиромжгүй

1 Газрын гадарга Налуу % <8 8-20 >20

2 Зүг зовхис Зүг зовхис Өмнө зүг Баруун ба зүүн

зүг

Хойд зүгт

хандсан хажуу

3 Өндөржилт Метр <1500м 1500-2500 м >2500 м

4 Үерт автагдах

байдал Метр 0 7 27

5 Усны түвшин Метр 3 м < 1-3 м 1 м >

6 Гадаргын ус Метр >200 100-200 <100

Page 5: Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд

Тохиромжтой байдлын үнэлгээг дээрх шалгуур үзүүлэлтүүдээр газар зүйн

мэдээллийн системийн загварчлал бий болгох замаар боловсруулалт хийсний

үндсэн дээр дараах үр дүн гарлаа.

Газрын гадаргын өндөржилт ньсуурьшлын бүс төлөвлөхөд тохиромжтой

үнэлгээнд орж байгаа тул загварчлалд тооцоогүй болно.Харин налуугийн хувьд 4.5

% нь хязгаарлагдмалтохиромжтой, 95.4% ньтохиромжтой газарт хамаарагдаж

байна. Ялангуяа нутгийн хойд хэсгээр налуугийн хувьд хязгаарлагдмал

тохиромжтой нутаг дэвсгэрт хамрагдаж байгаа тул хот төлөвлөлтөнд анхаарч үзэх

шаардлагатай юм. Зүг зовхисын хувьд Дархан хотын хувьд 13.7%

ньтохиромжгүй,57.3% нь хязгаарлагдмалтохиромжтой, 28.9% ньтохиромжтой гэж

үнэлэгдсэн.

Судалгаагаар голын эргийн эрүүл ахуйн бүс 5.29 % нь хамрагдаж

тохиромжгүй гэж үнэлэгдсэн бол энгийн хамгаалалтын бүсэд 4.28% нь

хязгаарлагдмал тохиромжтой гэж гарсан. Хараа голын эрэг дагуу хөрсний усны

түвшин хур тунадас ихтэй үед 1 метр хүрдэг тул нийт нутгийн 29 хувь нь хот

төлөвлөлтөнөд тохиромжгүй газарт хамаарч байна.

Дархан сумын нийт 9813 га нутаг дэвсгэрийн 63,6 % нь хотжилтонд

тохиромжтой, 35,7 % нь хязгаарлагдмал тохиромжтой, 0.7 % тохиромжгүй байна.

Хотжилтонд тохиромжгүй газарт Эрдэнэтийн гүүр орчимд Хараа голын эрэг дагуу

71,6 га газар, хязгаарлагдмал тохиромжтой нутаг дэвсгэрт Хараа гол болон төмөр

замын хоорондох зурвас хэсэгт орших 1,2,3–р багийн зарим гэр хорооллууд,

сумын баруун хойд болон үйлдвэрийн районы хойдталын өндөрлөг хэсэг болох

3488,6 га газар тус тус хамрагдаж байна.

Page 6: Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд

Зураг2. Тохиромжтой байдлын үнэлгээ

2. Нөхцөл байдлын шинжилгээ

Нөхцөл байдлын шинжилгээ гэдэг нь хотын нутаг дэвсгэр дэх барилгажилт нь

Монгол Улсын хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэмд заасан

нормативт хэмжээг баримталсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх асуудал юм.

Дархан хотын одоогийн нөхцөл байдлын шинжилгээний шалгуур үзүүлэлтийг

инженерийн дэд бүтцээр авч, тэдгээрийн тусгаарлах зурвасыг хот байгуулалт

барилгажилтын норм дүрэмд заасан хэмжээг баримталсан(Хүснэгт 2).

Page 7: Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд

Нөхцөл байдлын шинжилгээгээр зам шугам, сүлжээний тусгаарлах зурваст

ихэнхи хэсэгт барилга байгууламжууд түрж байрласан байгаа нь Монгол Улсын

хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг зөрчихийн зэрэгцээ иргэд

оршин суугчдын эрүүл, аюулгүй (дуу шуугианы бохирдол, осол гэмтэл)байдал

сөргөөр нөлөөлж байна (Зураг 3).

Хүснэгт2

Нөхцөл байдлын шинжилгээнийшалгуур үзүүлэлт

№ Шалгуур үзүүлэлт Хэмжих

нэгж

Хот төлөвлөлт барилгажилтын

норм

(БНбД 30-01-04)

1 Дулааны шугам Метр 5

2 Бохир усны шугам Метр 5

3 Цахилгааны шугам Метр 10

4 Төв замаас алслагдсан

зай Метр 100

5 Төмөр замаас

алслагдсан Метр 500

6 ШТС-аас алслагдсан зай Метр 100

Page 8: Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд

Зураг3. Нөхцөл байдлын үнэлгээ

3. Хэрэгцээт байдлын үнэлгээ

Хэрэгцээт байдлын үнэлгээ гэдэг нь хотын хүн амын ая тухтай, эрүүл аюулгүй

амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх тэдгээрийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн

хот байгуулалтын норм, дүрмээр тогтоогдсон хэмжээ хязгаараар хэрэгцээт

объектуудын хамрах хүрээ, тоог тодорхойлж, байршлыг тогтоодог. Энэ нь Швед

улсын газар ашиглалтын төлөвлөлтийн анализын арга бөгөөд сүүлийн үед олон

улсын хэмжээнд ихээхэн хэрэглэгдэж байна[5].

Хэрэгцээт байдлын үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдээр нийгмийн гол хэрэгцээ

бүхий 6 чиглэлийн байгууллагуудыг авч үзсэн (Хүснэгт 3).

Хүснэгт3

Хэрэгцээт байдлын үнэлгээний шалгуур үзүүлэлт

№ Хэрэгцээ Шалгуур үзүүлэлт

Хот төлөвлөлт

барилгажилтын

норм

(БНбД 30-01-04)

1 Боловсролын байгууллагын

хэрэгцээ

Сургуулийн үйлчлэх хүрээ 500м-ийн радиус

Цэцэрлэгийн үйчлэх хүрээ 500м-ийн радиус

2 Эрүүл мэндийн

байгууллагын хэрэгцээ

Өрхийн эмнэлгийн үйлчлэх

хүрээ 500м-ийн радиус

3 Банк санхүүгийн

байгууллагын хэрэгцээ

Банк, банк бус байгууллагын

үйчлэх хүрээ 800м-ийн радиус

4 Спорт, биеийн тамирын

байгууллагын хэрэгцээ

Спорт, бие бялдаржуулах

төвийн үйлчлэх хүрээ 500м-ийн радиус

5 Худалдаа үйлчилгээний

газрын хэрэгцээ Дэлгүүрийн үйлчлэх хүрээ 500м-ийн радиус

6 Цэцэрлэгт хүрээлэн ногоон

байгууламжийн хэрэгцээ

Цэцэрлэгт хүрээлэнгийн

үйлчлэх хүрээ 2000м-ийн радиус

Сургууль цэцэрлэгийн үйлчлэх хүрээнд төвийн хэсгийн гэр хороолол болон

орон сууцны хорооллууд бүрэн хамрагдаж, харин 6,7-р багийн Нарантолгойн ар, 3-

багийн Тосгоны урд, ар тал, 15-р багийн Батальоны зүүн хэсэг зэрэг гэр

Page 9: Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд

хорооллууд хамрагдахгүй байна. Зарим газарт сургууль цэцэрлэгүүд хоорондоо

байршлын хувьд ойр учраас хамрагдах хүрээ нь давхцаж байна.

Эрүүл мэндийн халамж үйлчилгээний хүрээнд төвийн хэсгийн гэр хороолол

болон орон сууцны хорооллууд бүрэн хамрагдаж, харин 6,7-р багийн

Нарантолгойн ар, Тосгоны урд, ар тал, 15-р багийн Батальоны зүүн хэсэг зэрэг

газрын гэр хорооллууд хамрагдахгүй байна.

Банк санхүүгийн байгууллагын үйлчилгээний хүрээнд мөн 6,7-р багийн

Нарантолгой, Тосгоны төвийн хэсгээс бусад гэр хороолол, 15-р багийн Батальоны

зүүн хэсэг, Хабитатын бүх гэр хороолол хамрагдахгүй байна(Зураг 4).

Зураг4. Хэрэгцээт байдлын үнэлгээ (боловсрол, эрүүл мэнд, банк санхүүгийн

байгууллага)

Спортын төвийн үйлчлэх хүрээнд төвийн хэсгийн гэр хороолол болон орон

сууцны хорооллууд бүрэн хамрагдаж, харин 6,7-р багийн Нарантолгойн ар,

Тосгоны урд, ар тал, 15-р багийн Батальоны зүүн хэсэг зэрэг газрын гэр хороолол

хамрагдахгүй байна.

Цэцэрлэгт хүрээлэнгийн хамрах хүрээнд төвийн хэсгийн гэр хороолол болон

орон сууцны хорооллууд бүрэн хамрагдаж, Тосгон, Нарантолгойн гэр хороолол,

15-р багийн Батальоны зүүн хэсэг, Хабитатын гэр хорооллууд хамрагдахгүй байна.

Цэцэрлэгт хүрээлэн маш цөөхөн учраас хотын газар нутгийн 40 орчим хувьд

үйлчилж байна.

Page 10: Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд

Худалдаа үйлчилгээний газар буюу дэлгүүрийн үйлчлэх хүрээнд 6,7-р

багийн Нарантолгойн ар, Тосгоны урд, ар талын гэр хороолол хамрагдахгүй

байна(Зураг 5).

Зураг5. Хэрэгцээт байдлын үнэлгээ (цэцэрлэгт хүрээлэн, спорт,

худалдаа үйлчилгээний байгууллага)

4. Төлөвлөлтөнд тохиромжтой газар

Дархан хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө, Дархан сумын 2015 оны

газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнөөс харахад бидний

хэрэгцээт байдлын үнэлгээний үр дүнд тодорхойлсон нийгмийн хэрэгцээ

шаардлагыг хангах үйлчилгээний байгууллагууд болон ногоон байгууламжууд

төдийлөн төлөвлөгдөөгүй байна.

Иймд дээрх судалгааны үр дүнд үндэслэн Дархан хотын нутаг дэвсгэрт

нийгмийн зориулалттай байгууллагуудыг төлөвлөж болох тохиромжтой газрын

байршлуудыг тодорхойлж, тэдгээрийн хамрах хүрээг тогтоов (Зураг 4,5).

Тухайлбал сумын хэмжээнд боловсролын байгууллага 8, эрүүл мэндийн

байгууллага 9, банк, санхүүгийн байгууллага 6, цэцэрлэгт хүрээлэн 1-ийг тус

тус төлөвлөх хэрэгцээтэй байхаар зураглагдав.

3- р багийн Тосгоны урд, ар талын гэр хорооллын хэсэг нь хязгаарлагдмал

тохиромжтой газарт хамрагдаж байгаа тул тус хэсэгт харъалагдах объектуудыг

төлөвлөлтөд тусгахдаа гидрогеологийн нөхцлийг харгалзаж үзэх шаардлагатай.

Page 11: Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд

Харин бусад газар нь тохиромжтой гэсэн хэсэгт харъяалагдаж байгаа тул

цаашид хотын хэсэгчилсэн төлөвлөгөөнд нарийвчлан тусгаж хэрэгжүүлэх

боломжтой.

Дүгнэлт

1. Тохиромжтой байдлын үнэлгээгээр сумын нийт 9813 га нутаг дэвсгэрийн

63,6 % нь хотжилтонд тохиромжтой, 35,7 % нь хязгаарлагдмал

тохиромжтой, 0.7 % тохиромжгүй гэсэн үр дүн гарав.

2. Нөхцөл байдлын шинжилгээгээр зам шугам, сүлжээний тусгаарлах зурвасын

ихэнхи хэсэгт барилга байгууламжууд түрж байрласан байгаа нь Монгол

Улсын хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг зөрчиж

байна.

3. Хэрэгцээт байдлын үнэлгээгээр6,7-р багийн Нарантолгойн ар, Тосгоны урд,

ар тал, 15-р багийн Батальоны зүүн хэсэг, Хабитат зэрэг гэр хорооллууд

сургууль цэцэрлэг, спортын төв, эрүүл мэнд, банк санхүүгийн үйлчилгээний

хүрээнд хамрагдахгүй байгаа нь эдгээр газруудад дээрхи үйлчилгээний

байгууллагуудыг хотжилтонд тохиромжтой газруудад нэмж төлөвлөх

шаардлагатай байна.

4. Цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчлэх хүрээнд хотын газар нутгийн зөвхөн 40

орчим хувь хамрагдаж ногоон байгууламжийн хангамж огт

хүрэлцээгүйбайгаа нь харагдаж байна.

5. Дархан хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө, Дархан сумын 2015 оны

газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнөөс харахад

хэрэгцээтбайдлын үнэлгээний үр дүнд тодорхойлсон нийгмийн хэрэгцээ

шаардлагыг хангах үйлчилгээний байгууллагууд болон ногоон

байгууламжууд төдийлөн төлөвлөгдөөгүй байна.

6. Судалгааны үр дүнд хот төлөвлөлтөнд нийт нутаг дэвсгэрийн 43,6 % нь

тохиромжтой, 32,4% нь хязгаарлагдмал тохиромжтой, 24% нь тохиромжгүй

гэж үнэлэгдэв.

Ном зүй

Page 12: Дархан хотын төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудалд

1. Т.Хоролжав. Монгол орны хот байгуулалтын байгалийн нөхцөл. УБ, 2011он.

2. Монгол улсын барилга, хот байгуулалтын яам. Монгол улсын барилгын

норм ба дүрэм. Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм,

БНбД 30-01-04. УБ, 2014 он.

3. Төвийн бүсийн тулгуур төв-Дархан хотын төлөвлөлт, Дархан, 2004 он.

4. Дархан сумын 2015 оны газар ашиглалтын тухайн жилийн төлөвлөгөө.

5. ХААИС-АБС. Газар төлөвлөлт, хот төлөвлөлтийн уялдаа холбоог

сайжруулах нь. Онол практикийн олон улсын хурлын эмхтгэл. УБ,2012 он.

6. Монголын мянганы сорилын сан. Тогтвортой хөгжлийн газрын харилцааны

удирдлага, УБ.2010 он.

7. Rolf A de By. Газар зүйн мэдээллийн системийн үндэс. УБ, 2011 он.