11
  1   АВТОМАШИНЫ ӨСӨН НЭМЭГДЭЖ  БУЙ  ХЭРЭГЛЭЭ  , ТҮҮНИЙ  ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНД  ҮЗҮҮЛЭХ  НӨЛӨӨСТАТИСТИК  СУДАЛГАА Н.Байгалмаа Тээвэр, холбооны салбарын статистик  хариуцсан мэргэжилтэн   Анхны уурын хөдөлгүүртэй  автомашиныг  1769 онд Франц улсын иргэн  Ж .Кюньо, дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашиныг  Германы иргэн Г.Даймлер, К .Бенц нар 1885-1886 онд зохион бүтээж автомашины үүсэл хөгжлийн үндэс суурийг тавьж байсан түүхтэй. Тэр цагаас хойш автомашины үйлдвэрлэл  тасралтгүй явагдаж 1900 онд зөвхөн  АНУ -д гэхэд л 4192 суудлын автомашин бүтээгдсэн бөгөөд тухайн үед автобус болон ачааны машин байхгүй байжээ.  АНУ -д хурдны замаар зорчих бүртгэлд 2005 онд нийтдээ 247.4 сая тээврийн хэрэгсэл  орсоноос 136.5 сая нь суудлын автомашин байсныг тус улсын Тээврийн Газрын Статистикийн товчооноос мэдээлжээ .  Янз бүрийн институтуудын  хийсэн тооцоогоор  1997 оны байдлаар дэлхий дээр 600.0 сая моторт тээврийн хэрэгсэл  байгааг тогтоосон бөгөөд хэрэв энэ хандлага цааш хэвээр үргэлжилбэл дараагийн 30 жилийн дотор манай гаригийн автомашины тоо хоёр дахин нэмэгдэж 2030 онд 1.2 тэрбумд хүрнэ хэмээн тооцсон байна. 1  Дэлхийд  үйлдвэрлэгдэж буй автомашины тоо  хэмжээ Дэлхийн санхүүгийн хямрал, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал нь автомашины үйлдвэрлэл  эрхлэгч томоохон компаниудын үйл ажиллагаанд хүндээр тусч  Америк , Баруун Европ болон  Японы зах зээлд автомашины борлуулалт  буурах төлөв ажиглагдаж буй тул 2009 онд дэлхий дээр 51.9 сая автомашин үйлдвэрлэгдэж  гарна гэсэн урьдчилсан тооцоо хийгджээ. 2006 онд 49.8 сая суудлын автомашин үйлдвэрлэгдсэн нь өмнөх оноосоо 6.45 хувиар өссөн дүнтэй гарчээ. Өмнөх онтой нь харьцуулахад 2007 онд багахан хэмжээний өсөлт гарч харин 2008 онд үйлдвэрлэлтийн  хэмжээ буурсан байна. Гэхдээ 2007 оны үзүүлэлт  нь 2002 оноос хойшхи 5 жилийн дотор автомашин үйлдвэрлэлтийн  салбарт тогтоосон  дээд амжилт болж, дэлхий дээр 54.9 сая автомашин үйлдвэрлэгдсэн  байна.  Япон улс автомашин үйлдвэрлэлтийн  хэмжээгээр  дэлхийд тэргүүлж байна. 2006 онд дэлхий дээр үйлдвэрлэгдсэн  49.8 сая автомашины 20% буюу 9.8 саяыг тус улс дангаараа үйлдвэрлэжээ. Хоёрдугаар байранд 5.4 сая автомашин үйлдвэрлэсэн  үзүүлэлтээр Герман улс орж, 5.2 сая автомашин үйлдвэрлэснээр  Хятад Улс дэлхийн автомашины гуравдагч том зах зээл болж, машины борлуулалт нь 40 хувь буюу 4.1 саяд хүрч өссөн байна. Харин  АНУ  4.4 сая орчим, Өмнөд Солонгос 3.5 сая шахам автомашин үйлдвэрлэж эхний дөрөв, тавд орсон байна. 2  1  Global Warming, Focus on the Future, 1997 2  Worldometers’ counter by the International Organization of Motor Vehicle Manufacturers  Он  Үйлдвэрлэгдсэн машин 2009 (урьдчилсан тооцоо) 51 971 328 2008 52 940 559 2007 54 920 317 2006 49 886 549 2005 46 862 978 2004 44 554 268 2003 41 968 666 2002 41 358 394 2001 39 825 888 2000 41 215 653 1999 39 759 847

Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

Embed Size (px)

DESCRIPTION

ьвшвшв

Citation preview

Page 1: Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

7/18/2019 Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

http://slidepdf.com/reader/full/avtomashinii-usun-nemegdej-bui-khereglee-ulaanbaatar-2008-05 1/10

  1

 “ АВТОМАШИНЫ ӨСӨН НЭМЭГДЭЖ  БУЙ  ХЭРЭГЛЭЭ , ТҮҮНИЙ 

 ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНД  ҮЗҮҮЛЭХ  НӨЛӨӨ”

СТАТИСТИК  СУДАЛГАА 

Н.Байгалмаа Тээвэр, холбооны салбарын статистик  хариуцсан мэргэжилтэн 

 Анхны уурын хөдөлгүүртэй автомашиныг 1769 онд Франц улсын иргэн  Ж .Кюньо, дотоод шаталтын  хөдөлгүүртэй  автомашиныг  Германы  иргэн  Г.Даймлер, К .Бенц  нар 1885-1886онд зохион бүтээж автомашины үүсэл хөгжлийн үндэс суурийг тавьж байсан түүхтэй. Тэр цагаас хойш автомашины үйлдвэрлэл тасралтгүй явагдаж 1900 онд зөвхөн  АНУ -д гэхэд л 4192 суудлын  автомашин  бүтээгдсэн  бөгөөд  тухайн  үед  автобус  болон  ачааны  машин байхгүй байжээ.

 АНУ -д  хурдны  замаар  зорчих  бүртгэлд  2005 онд  нийтдээ  247.4 сая  тээврийн  хэрэгсэл орсоноос  136.5 сая  нь  суудлын  автомашин  байсныг  тус  улсын  Тээврийн  Газрын 

Статистикийн товчооноос мэдээлжээ. Янз бүрийн институтуудын хийсэн тооцоогоор 1997 оны байдлаар дэлхий дээр 600.0 сая моторт  тээврийн  хэрэгсэл  байгааг  тогтоосон  бөгөөд  хэрэв  энэ  хандлага  цааш  хэвээр үргэлжилбэл  дараагийн  30 жилийн  дотор  манай  гаригийн  автомашины  тоо  хоёр  дахин нэмэгдэж 2030 онд 1.2 тэрбумд хүрнэ хэмээн тооцсон байна.1 

Дэлхийд  үйлдвэрлэгдэж буй автомашины тоо  хэмжээ 

Дэлхийн  санхүүгийн  хямрал, эдийн  засгийн  өнөөгийн нөхцөл  байдал  нь  автомашины  үйлдвэрлэл  эрхлэгч томоохон  компаниудын  үйл  ажиллагаанд  хүндээр  тусч 

 Америк , Баруун Европ болон  Японы зах зээлд автомашины 

борлуулалт  буурах  төлөв  ажиглагдаж  буй  тул  2009 онд дэлхий  дээр  51.9 сая  автомашин  үйлдвэрлэгдэж  гарна гэсэн урьдчилсан тооцоо хийгджээ.

2006 онд 49.8 сая суудлын автомашин үйлдвэрлэгдсэн нь өмнөх  оноосоо  6.45 хувиар  өссөн  дүнтэй  гарчээ. Өмнөх онтой нь харьцуулахад 2007 онд багахан хэмжээний өсөлт гарч  харин  2008 онд  үйлдвэрлэлтийн  хэмжээ  буурсан байна. Гэхдээ 2007 оны үзүүлэлт нь 2002 оноос хойшхи 5жилийн  дотор  автомашин  үйлдвэрлэлтийн  салбарт тогтоосон  дээд  амжилт  болж, дэлхий  дээр  54.9 сая 

автомашин үйлдвэрлэгдсэн байна.

 Япон  улс  автомашин  үйлдвэрлэлтийн  хэмжээгээр  дэлхийд  тэргүүлж  байна. 2006 онд дэлхий дээр үйлдвэрлэгдсэн 49.8 сая автомашины 20% буюу 9.8 саяыг тус улс дангаараа үйлдвэрлэжээ. Хоёрдугаар байранд 5.4 сая автомашин үйлдвэрлэсэн үзүүлэлтээр Герман улс  орж, 5.2 сая  автомашин  үйлдвэрлэснээр  Хятад  Улс  дэлхийн  автомашины  гуравдагч том зах зээл болж, машины борлуулалт нь 40 хувь буюу 4.1 саяд хүрч өссөн байна. Харин 

 АНУ  4.4 сая орчим, Өмнөд Солонгос 3.5 сая шахам автомашин үйлдвэрлэж эхний дөрөв,тавд орсон байна.2 

1

  Global Warming, Focus on the Future, 19972  Worldometers’ counter by the International Organization of Motor Vehicle Manufacturers 

Он  Үйлдвэрлэгдсэн 

машин 

2009(урьдчилсан 

тооцоо)

51 971 328

2008 52 940 559

2007 54 920 317

2006 49 886 549

2005 46 862 978

2004 44 554 268

2003 41 968 666

2002 41 358 394

2001 39 825 888

2000 41 215 653

1999 39 759 847

Page 2: Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

7/18/2019 Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

http://slidepdf.com/reader/full/avtomashinii-usun-nemegdej-bui-khereglee-ulaanbaatar-2008-05 2/10

  2

Машин  цөөхөнтэй, бас  өсөн  нэмэгдэж  буй  орлого, зээл  авах  боломж  нэмэгдсэн,автомашины үнэ буурч байгаа зэрэг таатай нөхцлүүдийн улмаас 2010 он гэхэд Хятад улс 

 Японыг ардаа орхин дэлхийн автомашины 2 дахь том зах зээл болох боломтой байгаа юм байна. Хятадад 1000 хүнд 24 тээврийн хэрэгсэл ногддог бол Их Долоогийн (G7) үсрэнгүй зах зээлд 1000 хүнд 749 тээврийн хэрэгсэл ногдож байгаа ажээ.

Түүхийн  хуудас сөхвөөс 

  Монгол оронд автомашин 1913 оны үеэс нэвтэрч эхэлсэн гэж үздэг.  1936 онд  Улаанбаатар  хотын  жолооч  нарын  анхдугаар  хурлыг  хуралдуулж, авто 

тээврийн  жолооч  нарын  сахилга  бат, замын  хөдөлгөөний  дүрмийн  мөрдөлт,техникийн мэдлэгийн тухай асуудлыг шүүн хэлэлцэж байжээ. Энэ үед Улаанбаатар хотод нийтдээ алба амины нийлсэн 400 гаруй авто машин байжээ.3 

  1941 оны сүүлчээр улсын хэмжээнд автомашины техникийн үзлэг явуулсан байна.Уг  үзлэг  бүртгэлээр  улсын  хэмжээнд  нийт  1358 автомашин  байсны  дотор Улаанбаатар  хотод  нийтдээ  43 байгууллагад  ачааны  359 машин, 30 гаруй байгууллагад суудлын 177 машин байсан байна.4 

  1957 онд  Монгол  Улсын  хэмжээнд  6445 автомашин  байсны  51.2 хувь  буюу  3302автомашин  нь  Улаанбаатар  хотод, үүнээс  автобусны  89.5 хувь  (145), суудлын машины 64.2 хувь (632), тусгай зориулалтын автомашины 56.0 хувь (342), ачааны машины 46.6 хувь (2183) нь нийслэлд байжээ.5 

 Автомашины   тоо   1960 онд  улсын  хэмжээний  нийт  автомашины  43.6 хувь  нь Улаанбаатар  хотод  төвлөрч  байсан  бол  улс  орны  эдийн  засагт  бүтцийн  шинэчлэл харьцангуй  түргэн  хурдацтай  явагдаж  байсан  1970-аад  онд  хөдөө  орон  нутагт автомашины тоо ихээхэн нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор нийслэлийн автомашины улсын дүнд  эзлэх  хувийн  жин  буурч  35.5 хувьд  хүрч  байжээ.  Үүний  дараагийн  10 жилд  буюу 

1980 онд гурван автомашин тутмын нэг нь Улаанбаатар хотод ногдох болсон байна.

Хүснэгт 1.  Автомашины тоо, улс, нийслэлийн дүнгээр 

Дээрх  байдал  1990-ээд  он хүртэл  бараг  хэвээр үргэлжилсэн  бөгөөд хэдийгээр  автомашины төрөл, тоо  хэмжээний  хувьд аажмаар  өөрчлөлт  гарч байсан  ч  1995 онд нийслэлийн  автомашины 

улсын  дүнд  эзлэх  хувийн жин  1960-аад  оны  төвшинд эргэн очиж байжээ.Харин  улс  орны  эдийн засагт  өсөлт, ахиц  дэвшил гарч, хувийн хэвшлийн ажил үйлчилгээ  өргөжин  тэлж,нийслэлийг  чиглэсэн шилжилт  хөдөлгөөний урсгал  ихэсч, хотын  хүн 

3

  Улаанбаатар хотын түүхэн хураангуй, УБ, 1994, 94-р тал 4  Монгол Улсын зам тээвэр, УБ, 2005, 153-р тал 5  БНМАУ -ын Тээвэр 1925-1975 онд, УБ, 1979, 240-р тал 

Он 

Нийт автомашины тоо 

Нийслэл хотын автомашины тоо 

      У    л    с    ы    н    д    ү    н    д

    н    и      й    с    л    э    л    х    о    т    ы    н

    э    з    л    э    х    х    у    в    ь

Бүгд Хувийн өмчийн 

Бүгд Хувийн өмчийн 

2008 190459 148585 106848 77072 56.1

2005 131184 70816 73740 52239 56.2

2000 81693 57814 42509 28062 52.0

1995 56428 26785 24304 12453 43.1

1990 43792 6660 13578 3044 31.0

1985 ... ... 12732 2175

1980 34487 2500 11507 1876 33.4

1975 ... ... 10044 ...

1970 21632 2100 7674 ... 35.5

1960 11565 980 5039 ... 43.6

Page 3: Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

7/18/2019 Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

http://slidepdf.com/reader/full/avtomashinii-usun-nemegdej-bui-khereglee-ulaanbaatar-2008-05 3/10

  3

амын  механик   өсөлт  нэмэгдсэн  түүнчлэн  гадаадад  олноор  гарсан  болон  илгээгдсэн ажиллах  хүчний  улс  орондоо  оруулсан  хөрөнгө  оруулалт  зэрэг  олон  хүчин  зүйлээс шалтгаалан  2000 оноос  улсын  хэмжээний  нийт  автомашины  талаас  илүү  хувь  нь Улаанбаатар хотод төвлөрч эхэлсэн байна.

Дэлхий нийтээр улс орнуудын автомашинжилтыг 1000 хүнд ногдох тээврийн хэрэгслийн тоогоор тодорхойлдог бөгөөд  энэ үзүүлэлт 1990 онд  манай  улсад 20.4 байсан бол 2007онд  61.5 болж  3 дахин, 2008 онд  73.1 болж  нэмэгдээд  байна. 2007 онд  энэ  үзүүлэлт 

 Архангай аймагт хамгийн бага (26.6) байхад Улаанбаатар (90.4), Өмнөговь (72.9), Орхон аймагт (68.5) улсын дунджаас өндөр байв. 2008 оны байдлаар Улаанбаатар хотын 1000хүнд 100.1 тээврийн хэрэгсэл ногдох болж өмнөх оноос 9.7 пунктээр нэмэгдсэн байна.

Нийслэлийн  хэмжээнд  нийт  автомашины  тоо  2008 онд  1990 оныхоос  7.9 дахин, 1995оныхоос  4.4 дахин, 2000 оныхоос  2.5 дахин, 2004 оныхоос  1.6 дахин  тус  тус  өсчээ.

 Ялангуяа суудлын автомашины нийт автомашины дүнд эзлэх хувийн жин 25.3 хувиас 73.9хувь  болтлоо  өсч, сүүлийн  18 жилд  22.9 дахин  нэмэгдэж, 2008 онд  79.0 мянгад  хүрсэн 

байна.

Хүснэгт 2. Нийслэлийн автомашины тоо, бүтцийн өөрчлөлт 

 Автомашины үндсэн төрөл 

1990 он  1995 он  2000 он  2005 он  2008 он 

Тоо 

      Х    у    в    и      й    н    ж    и    н

Тоо 

      Х    у    в    и      й    н    ж    и    н

Тоо 

      Х    у    в    и      й    н    ж    и    н

Тоо 

      Х    у    в    и      й    н    ж    и    н

Тоо 

      Х    у    в    и      й    н    ж    и    н

Суудлын  3440 25.3 13953 57.4 26665 62.7 54316 73.6 79000 73.9 Ачааны  7155 52.8 7033 28.9 7501 17.6 10954 14.9 16702 15.6

 Автобус  1045 7.7 1813 7.5 6042 14.2 6130 8.3 7673 7.2

Цистерн  942 6.9 664 2.7 829 2.0 587 0.8 829 0.8

Тусгай зориулалтын 

996 7.3 841 3.5 1472 3.5 1753 2.4 2644 2.5

Бүгд  13578 100 24304 100 42509 100 73740 100 106848 100

 

1990 онд нийт автомашины талаас илүү буюу 52.8 хувийг эзэлж байсан ачааны машины тоо  1995 онд  28.9 хувьд  хүрч  буурсан  нь  шилжилтийн  үеийн  эдийн  засгийн  нөхцөл 

байдалтай  холбоотой. Өөрөөр  хэлбэл  манай  улсын  дотоодын  үйлдвэрлэл  эрс  буурч уналтад орсоны улмаас ачааны болон тусгай зориулалтын автомашины хэрэгцээ багасч,эдийн  засаг  зах  зээлийн  зохицуулалтад  шилжсэнээр  хувийн  хэвшил  шинээр  үүсэн  бий болж, суудлын автомашины хэрэглээ эрчимтэй өссөн явдал нөлөөлсөн.

Сүүлийн  5-6 жилийн  дотор  манай  улсад  уул  уурхай, барилга, хөдөө  аж  ахуй, газар тариалангийн  салбаруудын  үйл  ажиллагаа  сэргэж  буйтай  холбогдон  тусгай  тоноглол,төхөөрөмж  бүхий шинэ төрлийн тээврийн хэрэгслээр парк  шинэчлэлт хийгдэх нь ихсэж,ачааны  болон  тусгай  зориулалтын  автомашины  тоо  хэмжээ  өсөх  хандлага  ажиглагдах боллоо.

Page 4: Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

7/18/2019 Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

http://slidepdf.com/reader/full/avtomashinii-usun-nemegdej-bui-khereglee-ulaanbaatar-2008-05 4/10

  4

Зураг 1.  Автобусны тооны өсөлт 1970 онд  нийслэлд  457 автобус байсан  бөгөөд  энэ  нь  улсын хэмжээний нийт автобусны 65 хувийг эзэлж  байв. Энэ  үзүүлэлт  1980 онд 

2.3 дахин нэмэгдэж 1050 болж улсын дүнд эзлэх хувийн жин нь 78.8 хувьд хүрч  байжээ. Харин  1990-ээд  онд нийслэлд  автобусны  тоо  хэмжээ буурч байсан байна.

Улаанбаатар  хотын  дотор  төдийгүй хот  хоорондын  тээвэрт  том  оврын автобусны  хүрэлцээ  хангамж  эрс муудаж, автобусны  эрэлт  хэрэгцээ ихэссэн  1996-1997 оноос  эхлэн  хувь хүмүүс  БНСУ -аас  хуучин, хямд  үнэ 

өртөгтэй  бага  оврын  автобусыг  олноор нь  оруулж ирж, нийтийн  тээврийн  үйлчилгээнд оролцох  болсноор  автобусны  тоо  огцом  нэмэгдэж  байв.  Ялангуяа  нийтийн  зорчигч тээврийн үйлчилгээнд бага оврын автобус голлох үүрэг гүйцэтгэж, хөдлөх бүрэлдэхүүний 70-аас дээш хувийг эзэлсээр ирсэн. 1995 онд 1813 байсан автобусны тоо 2000 онд 6042

болж 3.3 дахин нэмэгдэж, 2005 онтой харьцуулахад 2008 онд 1.2 дахин өсөөд байна.

Монгол  Улсын  хэмжээнд  2008 онд  авто  техникийн  улсын  үзлэг, тооллогод  хамрагдсан нийт автомашины 56.1 хувь, үүнээс суудлын автомашины 61.9 хувь, цистерны 60.5 хувь,тусгай  зориулалтын  автомашины  57.1 хувь, автобусны  48.6 хувь, ачааны машины  40.6

хувь нь нийслэл хотод тус тус байна.

Хүснэгт 3.  Авто техникийн улсын үзлэг, тооллогод хамрагдсан нийслэлийн автомашин 

Он 

Нийт автомашин  Үүнээс:

 Автомашин үйлдвэрлэсэн оноор 

      С    у    у    д    л    ы    н

     А    ч    а    а    н    ы

     А    в    т    о      б    у    с

     Ц    и    с    т    е    р    н

     Т    у    с    г    а      й

     Б    ү    г    д

   3 

    ж    и    л    х    ү    р    т    э    л

   4 

  -

   6 

    ж    и    л

   7 

  -

   1   0 

    ж    и    л

   1   1  -

    э    э    с    д    э    э    ш 

     Б    ү    г    д

2000 26665 7501 6042 829 1472 42509 8573 8618 9754 15564 42509

2001 31832 7599 6343 825 1568 48167 8709 10157 11236 18065 48167

2002 41126 8663 6956 993 1547 59285 8922 12269 17447 20647 592852003 42623 7229 5874 654 1266 57646 4473 10717 16297 26159 57646

2004 49153 9560 6592 707 1349 67361 5266 8620 16547 36928 67361

2005 54316 10954 6130 587 1753 73740 3841 7055 17225 45619 73740

2006 58069 11987 6281 650 2148 79135 6328 11970 22293 38544 79135

2007 69502 14265 6440 647 1852 92706 5221 10222 30162 47101 92706

2008 79000 16702 7673 829 2644 106848 5982 7995 22445 70426 106848

 

Нийслэлийн  тээврийн  хэрэгслийн  өсөлтийн  хурдацыг  сүүлийн  8 жилээр  тооцож  үзэхэд жилд  дунджаар  12.2 хувийн  өсөлттэй  гарч  байгаа  нь  харьцангуй  өндөр  үзүүлэлт  юм.

Тухайн жилийн өсөлтөөр нь авч үзвэл хамгийн өндөр өсөлт 2002 онд гарсан бөгөөд хувь нь 23.1 байжээ.

8548

11067

15780

457

6042

6130

7673

0 5000 10000 15000 20000

1970

1980

1990

1995

2000

2005

2008

Улаанбаатар

Монгол Улс

Page 5: Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

7/18/2019 Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

http://slidepdf.com/reader/full/avtomashinii-usun-nemegdej-bui-khereglee-ulaanbaatar-2008-05 5/10

  5

Хувийн  хэвшилд  аж  ахуй  эрхэлж, ажил  үйлчилгээ  явуулж  буй  байгууллага, иргэдэд төдийгүй бусад хүмүүсийн өдөр тутмын амьдралд ялангуяа суудлын автомашины хэрэглээ жил ирэх тутам өсөн нэмэгдэж байна. 2008 онд Улаанбаатар хотод нийтдээ 106.8 мянган 

тээврийн хэрэгсэл үзлэг, тооллогод хамрагдсан. Замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй 

эдгээр автомашины 73.9 хувийг зөвхөн  суудлын автомашин  эзэлж байв. Өөрөөр хэлбэл 

арван автомашин тутмын долоо нь суудлын автомашин байна гэсэн үг.

Зураг 2. Суудлын автомашин, ангиллаар, 2008 он 

Суудлын  автомашиныг  дотор  нь ангиллаар нь авч үзвэл зонхилох (76.1) хувийг  жижиг  суудлын 

гэсэн  тодотголтой  машин  эзэлж 

байна. Нийслэлийн  гудамж 

замаар  зорчиж  буй  таван 

автомашин тутмын нэгээс илүү нь жийп  төрлийн  автомашин  байна. Үлдэж буй цөөн хэдэн хувийг гэр 

бүлийн  болон  ардаа  ачааны 

тээштэй  мөн  спорт  загварын 

автомашин эзэлдэг байна.

2008 оны  авто  техникийн  улсын 

үзлэг, тооллогын  нийслэлийн дүнгээс  үзэхэд  дээрх  төрлийн 

нийт  автомашины  61.1 мянга буюу  77.3 хувийг амины автомашин, 15.6 хувийг аж ахуйн нэгжийн, 7.1 хувийг  төрийн 

өмчийн  автомашин  эзэлж  байгаа  юм. Суудлын  автомашины  ихэнх  нь  хувь  хүмүүс,иргэдийн  эзэмшилд  байгаа  нь  нийслэлийн  дөрвөн  өрх  тутмын  нэг  нь  суудлын 

автомашинтай  болохыг  харуулж  байна. Түүнээс  гадна  иргэд, хувь  хүмүүсийн  эзэмшилд бүртгэлтэй  байдаг  амины  тээврийн  хэрэгслийн  79.2 хувийг  суудлын  автомашин  эзэлж 

байгаа нь энэ төрлийн автомашины хэрэглээ түгээмэл байгааг улам бүр илтгэж байна.

Зураг 3.  Автобус, суудлын багтаамжаар Нийслэлийн авто замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог нийт автобусны 65.5 хувь буюу 5022

нь 8-16 хүний суудалтай “дунд багтаамж”-ийн 

автобус  байна. Түүнчлэн  найм  хүртэл  хүний 

суудалтай  “бага  багтаамж”-ийн  автобус  19.4

хувь, 16-аас  дээш  хүний  суудалтай  “их 

багтаамж”-ийн

 автобус

 хамгийн

 бага

  15.1

хувийг тус тус эзэлж байгаа юм. Гэтэл зөвхөн 

нийтийн  тээврийн  үйлчилгээний  найдвартай 

бөгөөд  байнгын  бэлэн  байдал  хангагдахад зориулалтын  их  багтаамжийн  автобус  1200

байх  шаардлагатай  гэсэн  тооцоог мэргэжилтнүүд  хийдэг. Нийтийн  тээврийн 

үйлчилгээний  парк   шинэчлэлт  2007 онд  их багтаамжийн  112, 2008 онд  84 автобусаар нэмэгдсэн  боловч  өнөө  хэр  дорвитой 

өөрчлөлт гараагүй, ашиглалтын нөхцөл бүрэн хангахуйц тээврийн хэрэгсэл дутагдалтай хэвээр байгааг дээрх мэдээлэл илэрхийлж байна.

139 505 1586

16664

60106

0

10000

20000

30000

40000

50000

60000

70000

спортын ачааны 

тээштэйгэр бүлийн жийп жижиг 

суудлын

бага19.4%

дунд65.5%

их15.1%

Page 6: Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

7/18/2019 Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

http://slidepdf.com/reader/full/avtomashinii-usun-nemegdej-bui-khereglee-ulaanbaatar-2008-05 6/10

  6

Энэ  төрлийн  нийт  тээврийн  хэрэгслийн  64.5 хувь  буюу  4951 автобус  иргэд, хувь хүмүүсийн, 24.1 хувь  нь  аж  ахуйн  нэгж  байгууллагуудын  (1853), 11.4 хувь  нь  төрийн 

өмчийн  эзэмшилд  бүртгэгдсэн  байна. 2002-2005 оны  хооронд  автобусны  тоо  хэмжээ нэлээд  хэлбэлзлэлтэй  харагдаж  байгаа  (хүснэгт  3) үндсэн  шалтгаан  нь  хөдөө  орон 

нутгийн харъяалалтай мөртлөө Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн улсын дугаартай 

автобус  тухайн  онуудад  цөөнгүй  байсан  явдалтай  холбоотой. Энэ  асуудлыг  цэгцэлж,журамлах  талаар  Замын  Цагдаагийн  газраас  шаардлагатай  арга  хэмжээг  авч хэрэгжүүлсэний үр дүнд нийслэлийн автобусны тоо хэмжээ бодит байдалдаа орж цэгцрэн улмаар жилийн  дундаж  өсөлт  нь  2006, 2007 онуудад  2.5 хувь, 2008 онд  19.1 хувьтай болоод байна.

Хүснэгт 4.  Ачааны машин, дүүргээр, 2008 он 

2008 оны  авто  техникийн  улсын  үзлэг,тооллогод  16.7 мянган  ачааны  машин хамрагдсан  бөгөөд  нийт  автомашины 

15.6 хувийг  эзэлжээ. Энэ  нь  нийт 

автомашины  дүнд  эзлэх  хувийн жингээрээ  хоёрт  орж  байгааг  харуулж 

байна. (Хүснэгт 2)

Ер нь ачааны машины өсөлтийн жилийн 

дундаж  хурд  сүүлийн  8 жилд  10.5

хувьтай байгаа юм.

Нийслэлд  бүртгэлтэй  ачааны  нийт машины  зонхилох  хэсгийг  2 тонны 

даацтай  машин  эзэлдэг  бөгөөд  56.9

хувь болж байна. Харин ачааны гурван 

машин тутмын нэг нь 2-8 тонны, 10-аад 

хувь нь 8-аас дээш тонны даацтай ажээ.

Зураг 4. Тусгай зориулалтын автомашин, 2008 он 

Сүүлийн  5-6 жилийн  дотор  парк  шинэчлэлт  нь  өсөх  хандлагатай болж  ирсэн  хэдий  ч  тусгай зориулалтын  автомашины  тоо  2008

онд  цистерн  төрлийн  автомашиныг оролцуулаад нийслэлийн  хэмжээний 

нийт автомашины дүнд эзлэх хувийн жин нь хамгийн бага (3.3%) байгааг 

дээр үзүүлсэн. (Хүснэгт 2, 3) Үндсэн  төрлийг  дотор  нь  задалж 

үзвэл  21.6 хувийг  чирэгч, 14.4

хувийг  шатахуун  тээвэрлэгч  эзэлж 

байна. Зурагт  харагдаж  буй 

дарааллаас  үзэхэд  хүн  эмнэлгийн зориулалтаар  ашигладаг  (6.6%-

9.1%) тээврийн  хэрэгслээс бусад нь гол  төлөв  барилгын  салбарт харъяалагдаж байна.Харин  аливаа  хотын  дэд  бүтэц,

түүнийг  хэрэгжүүлэх  үйл ажиллагааны төвшин ямар хэмжээнд 

байгааг ялангуяа орон нутгийн засаг 

Ä¿¿ðýã Бүгд 

 Үүнээс: даацаар 

2 тн  2-8 тн 8 тн дээш 

Багануур  515 404 100 11

Багахангай  56 33 11 12

Баянгол  2950 1806 847 297

Баянзүрх  3284 1993 1093 198

Налайх  327 182 127 18

Сонгинохайрхан  3153 1930 972 251

Сүхбаатар  1860 787 797 276

Чингэлтэй  2120 1229 660 231

Хан-Уул  1855 1088 635 132

Улаанбаатар 

хотын дүн 

16702 9510 5527 1665

1.4

0.7

1.7

1.8

1.8

2.3

3.0

3.3

4.2

4.86.6

7.5

7.6

8.5

9.1

14.4

21.6

0.0 5.0 10.0 15.0 20.0 25.0

бусад

ариутгалын

галын

бохирын

холбооны

цэнэглэгч

хогны

хүнсний

өрмийн

цэвэр уснытехник  засварын

хүн эмнэлгийн

цементийн

автокран

ачигч

шатахууны

чирэгч

Page 7: Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

7/18/2019 Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

http://slidepdf.com/reader/full/avtomashinii-usun-nemegdej-bui-khereglee-ulaanbaatar-2008-05 7/10

  7

захиргаа хүлээсэн үүрэгт ажлуудаа хэрхэн  гүйцэтгэж буйг илэрхийлдэг  гол чиглэлүүдэд ашиглагддаг  тээврийн  хэрэгслийн  хангамж нэлээд  доогуур  байна. Тухайлбал, цэвэр  ус,хүнсний  түгээлт, хог  хаягдал, бохирын  болон  ариутгал  цэвэрлэгээ, гал  түймэр  гамшиг тохиолдсон  үед  шаардлагатай  тээврийн  хэрэгслийн  тоо  хэмжээ  1.7-4.8 хувийг  эзэлж 

байгаа юм.

Хүснэгт 5.  Авто техникийн улсын үзлэг, тооллогод хамрагдсан автомашины тоо, дүүргээр 

2007он 

2008он 

 Автомашины тоо, төрлөөр  Хувийн автомашин 

      С    у    у    д    л    ы    н

     А    ч    а    а    н    ы

     А    в    т    о      б    у    с

     Ц    и    с    т    е    р    н

     Т    у    с    г    а      й

2006он 

2007он 

2008он 

Багануур  1697 1874 1156 515 141 15 47 1041 64 1594

Багахангай  147 187 102 56 22 2 5 81 102 137

Баянгол  19109 21635 16240 2950 1522 158 765 12013 13125 16810

Баянзүрх  18660 21918 16833 3284 1504 56 241 11445 14506 16548

Налайх  1634 1804 1355 327 95 5 22 1166 1458 1555

Сонгинохайрхан  15386 18303 13070 3153 1571 208 301 10908 13459 16381

Сүхбаатар  13353 14452 11337 1860 692 79 484 7401 9362 8314

Чингэлтэй  11624 14084 10582 2120 1073 58 251 7121 8525 7973

Хан-Уул  9475 10882 7569 1855 949 149 360 5156 6537 7760

БХЯам  620 593 172 221 52 62 86

Тусгай дугаар  270 325 310 4 11

ХХЕГазар  731 791 274 357 41 37 82

Улаанбаатар  92706 106848 79000 16702 7673 829 2644 56332 67138 77072

 

Иргэдийн  буюу  хувь  хүмүүсийн  эзэмшилд  байгаа  амины  автомашины  тоогоор  Баянгол,Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд нийслэлийн хэмжээнд тэргүүлсэн хэвээр байгааг авто техникийн  улсын  үзлэг, тооллогын  сүүлийн  3 жилийн  дүн  харуулж  байна. Дурдаж  буй 

хугацаанд  нийслэлийн  амины машины  61.0-64.5 хувь  нь  эдгээр  дүүргүүдэд  төвлөрсөөр иржээ.

Зураг 5. Нийт автомашин , 2008 он 

хүрдний байрлалаар,Манай  улс нь  замын  хөдөлгөөнд баруун  гарын 

дүрэм  баримталдаг  улс  орны  тоонд  багтдаг 

бөгөөд  бидний  хэлж  заншсанаар  зөв  талдаа буюу жолооны хүрд нь зүүн талдаа байрлалтай тээврийн  хэрэгсэл  ашиглаж  ирсэн уламжлалтай.  Ази  тивийн  орнуудаас   Япон,

БНХАУ -ын  засаг  захиргааны  тусгай  муж  болох Гонг  Конг, европын  орнуудаас   Англи  гэх  мэт улс орон замын хөдөлгөөндөө зүүн гарын дүрэм 

баримталдаг.1990-ээд оны сүүл үеэс буюу одоогоос 10 гаруй 

жилийн  өмнөөс  манай  улсад  баруун  талдаа байрлал  бүхий  жолооны  хүрдтэй  тээврийн 

хэрэгсэл  олноор нэвтэрч  эхлэх  болсноор  2008 он  гэхэд  нийт  тээврийн  хэрэгслийн  47.6хувийг  эзлэх  болжээ. Энэхүү  нөхцөл  байдал  нь  нийслэлийн  авто  замын  хөдөлгөөний 

баруун47.6%

зүүн52.4%

Page 8: Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

7/18/2019 Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

http://slidepdf.com/reader/full/avtomashinii-usun-nemegdej-bui-khereglee-ulaanbaatar-2008-05 8/10

  8

аюулгүй  байдал  алдагдахад  зохих  нөлөө  үзүүлж  байж  болзошгүйг  мэргэжилтнүүд үгүйсгэдэггүй.

Тээврийн  хэрэгслийн  тоо жил  ирэх  тутам  түргэн  хурдацтай  өсч  Улаанбаатар  хотод  60

шахам хувь нь төвлөрөөд буй энэ цаг үед хүрээлэн буй байгаль орчин, хүн амд учруулах 

сөрөг нөлөө байсаар байна. Тухайлбал, 2005 онд нийслэлд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 8.5 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн хэрэг эзэлж 

байсан бол 2006 онд  энэ үзүүлэлт  1.5 пунктээр нэмэгдэж  10 хувийг  эзэлж байв.  Албан 

ёсны  статистик   мэдээллээс  үзэхэд  сүүлийн  хоёр  жилд  хөдөлгөөний  аюулгүй  байдлаас үүдэлтэй хэргийн тоо буурсан хэдий ч бүртгэгдсэн нийт хэргийн тоонд эзлэх хувийн жин 

нь 4.4-6.5 хувьтай байгаа юм. (Хүснэгт 6)

Дэлхийн олон улс орны практикт зам тээврийн ослын хор уршгийг зам тээврийн ослын 100 гэмтэл болон 100 тохиолдол бүрт ногдох нас баралтын тоогоор хэмждэг байна. Энэ үзүүлэлт манай улсад бусад орнуудтай харьцуулахад өндөр  гардаг. Нийслэлд нэг өдөрт авто  замын  2 гэмт хэргийг бүртгэн шалгадаг бөгөөд жилд дунджаар  100 гаруй хүн  зам 

тээврийн  ослоор  нас  барж  байна. Өөрөөр  хэлбэл  зам  тээврийн  осол  нь  гэмт  хэргийн 

улмаас  нас  барагсдын  11-ээс  дээш  хувийг  тогтмол  эзэлж  харин  2008 онд  59 хүн  зам тээврийн ослын улмаас нас баржээ.

Хүснэгт 6. Хөдөлгөөний аюулгүй байдлын зарим үзүүлэлт 

Он Бүртгэгдсэн гэмт хэрэг 

 Үүнээс:Гэмт 

хэргийн улмаас нас барсан хүн 

 Үүнээс:

Хөдөлгөөний аюулгүй байдал,ашиглалтын журам 

зөрчсөн хэрэг 

Эзлэх хувийн 

жин 

Зам тээврийн ослоор нас барсан 

Эзлэх хувийн 

жин 

2005 8208 699 8.5 1208 168 13.9

2006 8540 856 10.0 1344 152 11.3

2007 10514 689 6.5 724 111 15.32008 10901 480 4.4 835 59 7.1

 

Хөдөлгөөний  аюулгүй  байдал  нь  хөдөлгөөнд  оролцогчдын  хамгийн  чухал  зүйл  бөгөөд 

тухайн бүс нутгийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэрхэн явагдаж байгааг үнэлэх гол шалгуур юм. Энэ нь бүх төрлийн тээврийн хэрэгсэл болон явган зорчигчдын замын 

хөдөлгөөнд  оролцож  буй  аюулгүй  байдлын  чанараар  илэрхийлэгддэг. Өдөр  бүр шахам 

осол  эндэгдэл  гарсаар  байгаа  нь  нэг  талаас  хөдөлгөөнд  оролцогчдын  хайхрамж,

хариуцлагагүй байдлаас  (согтуугаар болон хурд хэтрүүлэн тээврийн хэрэгсэл жолоодох)нөгөө  талаас  явган  зорчигчийн  зам  хөндлөн  гаралтын  аюулгүйн  баталгаа  хангагдаагүй байдлаас  ихээхэн  шалтгаалж  байна. Бас  нэг  том  асуудал  нь  тээврийн  хэрэгслийн техникийн үзүүлэлтэд тавих хяналт сул байгаатай холбоотой.

Зураг 6.  Автомашин, шатахууны төрлөөр, 2008 он 

2008 оны авто техникийн улсын үзлэг, тооллогод  хамрагдсан буюу  нийслэлийн  авто  замын 

хөдөлгөөнд  идэвхтэй  оролцож 

буй  106.8 мянган  автомашиныг хөдөлгүүрийнх  нь  шатахууны 

төрлөөр ангилж үзэхэд 70.7 хувь нь  “бензин” хөдөлгүүртэй 

автомашин эзэлдэг ажээ.0

10000

20000

30000

40000

50000

60000

70000

80000

хосолсон   газ дизель   бензин

118 35930846

75525

Page 9: Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

7/18/2019 Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

http://slidepdf.com/reader/full/avtomashinii-usun-nemegdej-bui-khereglee-ulaanbaatar-2008-05 9/10

  9

Харин  “дизель” хөдөлгүүртэй  буюу  эргэн  тойрны  орчиндоо  учруулах  хор  хөнөөл  ихтэйд тооцогддог автомашин нийт тээврийн хэрэгслийн бараг 30 шахам хувийг эзэлж байна.

Улаанбаатар  хотын  агаарын  бохирдол  зөвшөөрөгдөх  хэмжээнээс  үлэмж  хэтэрч, энэ  нь хөдөлгөөнт  эх  үүсвэр, ялангуяа  насжилт  өндөртэй  автомашинаас  ялгарах  утаанд 

агуулагдах  хорт  бодисын  хэмжээ  хотын  агаарын  бохирдлын  36 орчим  хувийг  эзэлдэг болохыг  мэргэжлийн  байгууллагууд  тогтоож  байнга  мэдээлдэг  билээ. Хүний  тав  тухтай амьдрах  ахуйн  чанарын  нэгэн  шалгуур  болох  орчны  дуу  чимээ, агаарын  бохирдлыг хэмжих  суурин  станц  хотын  төв  зам  дагуух  гудамжинд  байдаггүйгээс  автомашин тоормослох  үед  гарч  байгаа  болон  дугуйны  элэгдлийн  тоосжилт, утааны  бохирдол, дуу чимээг нарийн хэмжиж тодорхойлох боломж хомс байна.

Хүснэгт 7.  Автомашин, үйлдвэрлэсэн он, дүүргээр,

Нийслэл  хотын  авто  замын  хөдөлгөөнд  өдөрт  шинээр  39 автомашин  (суудлын  23автомашин) нэмэгддэг  байна. Шинээр  нэмэгдсэн  автомашины  зөвхөн  1 нь үйлдвэрлэгдсэнээс  хойш  3 жил  хүртэл хугацаагаар  ашигласан  тээврийн  хэрэгсэл  байгаа юм. Улаанбаатар хотод 2008 онд үзлэг, тооллогод хамрагдсан нийт тээврийн хэрэгслийн 65.9 хувийг  11 ба  түүнээс  дээш жилээр  ашиглагдаж  байгаа  хуучин  тээврийн  хэрэгслүүд эзэлж  байна.  Үйлдвэрлэж  гарсан  хугацаанаас  хойш  3 хүртэл  жил  ашиглагдаж  байгаа буюу  шинэ  автомашины  тоо  нийт  тээврийн  хэрэгслийн  дөнгөж  5.6 хувийг  эзэлж, 7.5

хувийг  4-6 жил, 21.0 хувийг  7-10 жилээр  ашиглагдаж  буй  тээврийн  хэрэгслүүд  тус  тус эзэлж байна.

Хөгжиж буй ихэнх оронд манай улсын нэгэн адил сүүлийн 10-аад жилийн дотор тээврийн хэрэгслийн тоо 2-6 дахин нэмэгдсэн нь замын ачааллыг эрс хүндрүүлж, бөглөрөл саатал үүсэхэд  хүргэж  ирсэн.  Ялангуяа  хөгжиж  буй  орнуудад  бага  оврын, хуучин  тээврийн хэрэгслийг  их  хэмжээгээр  импортоор  оруулж  ашиглах  болсон  нь  зам  тээврийн  осол зөрчил  ихсэх, хөдөлгөөнд  оролцогчдын  аюулгүй  байдал  хангагдахгүй  байх, хот  орчны агаарын бохирдлыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.

Дүүрэг 

2007 он  2008 он 

Бүгд 

   3 

    ж    и    л    х    ү    р    т    э    л

   4 

  -

   6     ж

    и    л

   7 

  -

   1   0     ж

    и    л

   1   1  -

    э    э    с    д

    э    э    ш 

Бүгд 

   3 

    ж    и    л    х    ү    р    т    э    л

   4 

  -

   6     ж

    и    л

   7 

  -

   1   0     ж

    и    л

   1   1  -

    э    э    с    д

    э    э    ш 

Нийт дүн  92706 5221 10222 30162 47101 106848 5982 7995 22445 70426

Багануур  1697 31 39 303 1324 1874 63 141 453 1217Багахангай  147 10 119 18 187 7 9 38 133

Баянгол  19109 2189 3910 5185 7825 21635 1307 881 3894 15553

Баянзүрх  18660 540 470 2940 14710 21918 797 1075 4599 15447

Налайх  1634 24 31 263 1316 1804 32 272 507 993

Сонгинохайрхан  15386 215 2289 12025 857 18303 267 317 3065 14654

Сүхбаатар  13353 981 1149 3275 7948 14452 1064 1771 2681 8936Чингэлтэй  11624 676 1317 3078 6553 14084 1506 2639 4086 5853

Хан-Уул  9475 420 870 2361 5824 10882 628 693 2882 6679

Page 10: Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

7/18/2019 Avtomashinii Usun Nemegdej Bui Khereglee Ulaanbaatar 2008-05

http://slidepdf.com/reader/full/avtomashinii-usun-nemegdej-bui-khereglee-ulaanbaatar-2008-05 10/10

  10

Лавлагаа 1. Улаанбаатар хот Улаанбаатар  хотын  замын  түгжрэл нь  зөв  удирдлага  бүхий  хөдөлгөөн удирдах  мэргэжлийн  байгууллага,хөдөлгөөний  менежментийн  бодлого 

үгүйлэгдэж  буйг  харуулдаг. Замын түгжрэлтэй  холбоотой  бүх  асуудлаа замын  цагдаагийн  газарт  даатгаж,ихэвчлэн  гудамж  замын  нэвтрүүлэх чадвар  суларсантай  холбон тайлбарладаг.

Тиймээс  замын  хөдөлгөөн удирдлагагүй шахам болж, холбогдох байгууллагуудын  хоорондын  ажлын нарийн  уялдаа  холбоо  хангалтгүй 

байгаагаас  үүдэн  гудамж  зам, нэн ялангуяа нийтийн тээврийн ашиглалт харьцангуй  доогуур  төвшинд  очиж,түүнчлэн  хөдөлгөөнд  оролцогчдын 

автомашин  жолоодох  хувийн  чадвар  зэрэг  хүчин  зүйлүүд  түгжрэлд  голчлон  нөлөөлж байна.

Лавлагаа 2. Токио хот Лавлагаа 3. Москва хот 

Лавлагаа 4.  Жакарта хот