59
Гормон- (дааврын биохими) нэршил ба ангилал.

Biochemistry l7

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Biochemistry l7

Гормон- (дааврын биохими) нэршил ба ангилал.

Page 2: Biochemistry l7

ДААВАР-ГОРМОН

Амьд бие махбодын дотоод орчинд(цус, лимфэнд)шүүрэл ялгаруулдаг булчирхайнуудаас ялгарч, тэндээ хуримтлагдахгүй , бүхэл бүтэн организмд зохицуулагч нөлөө үзүүлдэг биологийн идэвхт бодисуудыг даавар буюу гормон гэнэ.Өөрөөр хэлбэл дотоод шүүрлийн булчирхай, булчирхайлаг бүтцэнд нийлэгжин, цусанд өчүүхэн бага хэмжээгээр нэвчин ялгарч, тэндээсээ

Page 3: Biochemistry l7

ГОРМОН ДААВРЫН БИОХИМИ Хүн ба амьтны дотоод шүүрлийн

булчирхайнуудаас үүсдэг уураг ба тосонцор бодисуудаас тогтсон химийн идэвхи өндөртэй органик нэгдлийг гормон гэнэ.

Гормон нь грекээр - өдөөх, сэргээх гэсэн утгатай. Даавар ялгаруулж буй дотоод шүүрлийн

булчирхайнд бамбай хэлбэрт булчирхай, хос бамбай хэлбэрт булчирхай, нойр булчирхай,

бөөрний дайвар булчирхай, эр, эм бэлгийн булчирхай, өнчин тархи, гипоталамус, сэрээ булчирхай, эпифиз зэрэг булчирхай орно.

Page 4: Biochemistry l7
Page 5: Biochemistry l7
Page 6: Biochemistry l7

ДААВРУУД Дааврууд нь 1. уургийн бүтэцтэй, 2. Стероид

бүтэцтэй гэж 2 хуваагддаг. Уургийн бүтэцтэй дааврууд: Бамбай хэлбэрт булчирхайн даавар (Щитовидная железа): - иод агуулсан тироксин, тиронин , иод агуулаагүй даавар тирекальцитонин орно. БХБ-н үйл ажиллагаа идэвхжвэл элэг булчинд гликоген ихээр задарч, цусан дах глюкоз нэмэгдэж, тироксины үйлчлэлээр глюкоз исэлдэж СО2 , Н2О болон задрах ба хийн солилцоо ихсэж О2 илүү их шингээгдэж, СО2 ихээр ялгардаг. Энэ нь улмаар Базедовын өвчинд хүргэх ба шээсээр азот их хэмжээгээр ялгарч, гар хөл чичирч, нүд бүлтийж, эцэж турна.

Page 7: Biochemistry l7

БАМБАЙ ХЭЛБЭРТ БУЛЧИРХАЙ

Page 8: Biochemistry l7

БАМБАЙ ХЭЛБЭРТ БУЛЧИРХАЙН ДААВАР

БХБ-н үйл ажиллагаа суларвал хүүхдэд –кретинизм (өсөлтөнд гажиг үүсэх ), том хүнд-микседем (хавагнах) өвчин тохионо.

Өвчтнийг БХБ-аас гаргасан тиреодиноор эмчлэх ба, хэрвээ иод дутагдвал хоолны давсыг иоджуулна.

БХБГ нь ТМС ба ӨТГ тиреотропны удирдлагаар нийлэгжинэ.

ТКТ нь 32 аминхүчлийн полипептидээс тогтох даавар бөгөөд ясны эдэд кальци, фосфорын хуримтлалыг бий болгоход нөлөөлнө.

Page 9: Biochemistry l7
Page 10: Biochemistry l7
Page 11: Biochemistry l7

ХОС БАМБАЙ ХЭЛБЭРТ БУЛЧИРХАЙ

Хос бамбай хэлбэрт булчирхайн гормон (околощитовидные железы):

БХБ-н хойд хэсгийн гадаргад хосоороо байрладаг 130-150 мг орчим, паратгормоныг ялгаруулдаг дөрвөн жижиг булчирхайг хос бамбай хэлбэрт булчирхай гэнэ.

Паратгормон нь 84 аминхүчлийн полипептидээс тогтсон нэгдэл бөгөөд хүн , амьтны бөөр, яс, хоол боловсруулах эрхтэнд Ca, P, K, Mg зэрэг эрдэс бодисын солилцоог тохируулах үйлчлэлтэй.

Page 12: Biochemistry l7

СЭРЭЭ , НОЙР БУЛЧИРХАЙН ГОРМОНУУД

Сэрээ булчирхайн гормон (Тимус) :Тимозин, тимопоэзин зэрэг дааврууд ялгарна.

Залуу эсийн хөгжилтийг сайжруулж, эсэргүүцэл нэмэгдүүлдэг ба гипоталамус, өнчин тархины зохицуулгын дор явагдана.

Нойр булчирхайн гормон (Поджелудочная железа)-

Хүний нүүрс усны хэмжээг зохицуулахад чухал үүрэгтэй инсулин, глюкагон,липокайн зэргийг ялгаруулна.

Page 13: Biochemistry l7

1 — ВИЛОЧКОВАЯ ЖЕЛЕЗА, ДОЛИ (ПРАВАЯ/ЛЕПЯ), 2 — ВНУТРЕННИЕ ГРУДНЫЕ АРТЕРИЯ И ВЕНА, 3 — ПЕРИКАРД, 4 — ЛЕВОЕ ЛЕГКОЕ, 5 — ПЛЕЧЕГОЛОВНАЯ ВЕНА (ЛЕВАЯ)

Page 14: Biochemistry l7

ИНСУЛИН

Инсулин- Нүүрс усны солилцоонд хүчтэй нөлөөлж, цусны сахарын хэмжээг багасгаж, элэг булчингийн гликогений хэвийн хэмжээг барина.

Инсулин нь 51 аминхүчлээс тогтсон полипептидийн гинж бөгөөд А-гинж нь 21АХ, В-гинж нь 31 АХ-тэй.

Элэг , булчинд инсулины дэмжлэгтэйгээр сахар хуримтлагдаж гликоген болдог.

Хэрвээ хүн, амьтны биед проинсулинээс (84 АХ бүхий нойр булчирхайн идэвхгүй инсулин )

Page 15: Biochemistry l7

ИНСУЛИН- ГЛЮКАГЕН

инсулин үүсэх процес удааширвал цусны сахарын хэмжээ ихсэж улмаар шээсээр ялгарна.

Энэ нь эд эсэд задрах ёстой глюкозын хэмжээг бууруулна. Инсулиныг үхрийн нойр булчирхайнаас гарган авч чихрийн шижин өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг.

Глюкаген- Цусны сахарын хэмжээг тодорхой хязгаарт барьдаг (0,60-1,00г/л) инсулины эсрэг үйлчлэлтэй нойр булчирхайгаас ялгардаг гормон бөгөөд 29 АХ-ээс тогтсон уурагт нэгдэл НБ-н α эсээс ялгардаг.

Page 16: Biochemistry l7

ИНСУЛИН- ГЛЮКАГОН

Page 17: Biochemistry l7

ГЛЮКАГЕН- ЛИПОКАЙН

29 АХ-ээс тогтсон уурагт нэгдэл НБ-н α эсээс ялгардаг.

Элэг, булчин дах глюкогенийг задлах фосфорилаза ферментийг идэвхжүүлж, цусны сахарыг нэмэгдүүлдэг.

Липокайн ба бусад гормонууд - Өөх тосны солилцоонд нөлөөлдөг ба шар өнгөтэй, полипептидээс тогтсон гормон юм.

Элэг өөхлөх, шар өвчин, элэгний циррозыг эмчлэхэп липокайныг өргөн хэрэглэдэг

Page 18: Biochemistry l7

ДААВРУУД

Page 19: Biochemistry l7

ГОРМОНУУД

Бөөрний дайвар булчирхайн гормон (Надпочечник)-

Хос эрхтэн ( баруун, зүүн) бөгөөд 10-12г жинтэй, холтослог ба тархилаг давхаргатай, давхарга бүрээс нь даавар ялгардаг.

Адреналин-, норадреналин - Гидроксилаза, декарбоксилаза ,метилтрансфераза зэрэг ферментийн үйлчлэлээр АХ тирозинаас үүснэ.

(тирозин+О2→окситирамин+О2→норадреналин→ адреналин )

Page 20: Biochemistry l7

БӨӨРНИЙ ДАЙВАР БУЛЧИРХАЙН ДААВАР

Page 21: Biochemistry l7

АДРЕНАЛИН

Адреналины хэмжээ 5 мг, норадреналин 0,5 мг –аас ихгүйгээр бөөрний тархилаг давхраанд байх ба венийн цусанд , мэдрэлийн ширхэгүүдийн төгсгөлүүдэд хуримтлагдана.

Мэдрэлийн ширхэгийн сэрэх үед дааварууд хүчтэй ялгардаг.

Адреналин нь нүүрс усны солилцоонд нөлөөлж, гликогенийг задалж, цусан дах глюкозын хэмжээг нэмэгдүүлнэ.

Аскорбины хүчлийн нөлөөгөөр адреналин исэлдэж гликогенийг хэвийн хэмжээнд барьдаг.

Page 22: Biochemistry l7

ГИПОТАЛАМУС

Үхрийн Бамбайн дайвар булчирхайн тархилаг давхаргаас адреналиныг гарган авдаг ба цусны даралт буурах, цусны сахар багасах, мэдрэлийн системийн өвчлөлийн үед хэрэглэнэ.

Мөн энэ 2 даавар нь хоёулаа симпатик мэдрэлийн системийн үйл ажиллагааг удирддаг. Гипоталамус- Энэ нь төв мэдрэлийн ба дотоод шүүрлийн системын үйл ажиллагааг холбосон цэг бөгөөд ДШБ-н үйл ажиллагааг зохицуулах гол төв мөн.

Гипоталамусын мэдрэлийн эсээс өнчин тархины гормон ялгаралтыг дэмжих 7 либерин, саатуулагч 3 статиныг гарган авсан.

Page 23: Biochemistry l7
Page 24: Biochemistry l7
Page 25: Biochemistry l7

ДААВРУУД

Чухал либерининд 44 АХ-ээс тогтсон соматолиберин , (ӨТ-ны өсөлтийн даавар соматотропины нийлэгжилтийг дэмждэг) 6 АХ-ээс тогтсон меланолиберин (ӨТ-ны өмнөд хэсгээс ялгарах меланотропин дааврын ялгаралтыг дэмжинэ).

ӨТ-ны эсийн мембран дах рецепторууд нь гипоталамусын даавруудтай холбогддог гэж үздэг.

Page 26: Biochemistry l7

ӨНЧИН ТАРХИНЫ ДААВРУУД (ГИПОФИЗ)

Хүний өнчин тархи нь 600 мг жинтэй бөгөөд өмнөд, дунд, хойд гэсэн 3 хэсэгтэй ба хэсэг тус бүрээс даавар ялгарна.

Өнчин тархины дааврууд нь хүн, амьтны физиологийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.

Өнчин тархины өмнөт хэсгийн дааврууд:

1.Өсөлтийн даавар-Самототроп.

Өнчин тархины өмнөд хэсэгт байрладаг, 6 мг орчим жинтэй, ялгаралт нь ихсэх, багаснаас болж янз бүрийн өвчин үүсдэг.

Page 27: Biochemistry l7

ӨНЧИН ТАРХИНЫ ДААВРУУД

Тироксин тохируулагч гормон

Энэ гормоныг тиреотропны гормон гэх ба гликолипидээс тогтсон тироксины хэмжээг зохицуулж байдаг.

Фолликулин зохицуулах гормон Энэ гормоныг гонадотропны гормон гэх ба

бэлгийн булчирхайн хөгжилтийг хариуцдаг. Мөн эр амьтны үр, эм амьтны өндгөн эсийн үйл

ажиллагааг зохицуулагч өөр гормонууд бий.

Page 28: Biochemistry l7

ӨНЧИН ТАРХИНЫ ДААВРУУД

2. Өнчин тархины дунд хэсгийн даавар: Арьсны өнгийг тохируулагч меланоформ гормон нь 13 АХ-ийн пептидийн бүтэцтэй α ба β хэлбэртэй.

3. Өнчин тархины хойд хэсгийн гормон: вазопрессин – цусны судасны агшилтыг хүчтэй болгодог, окситоцин- гялгар булчин, савны агшилтыг ихэсгэдэг үйлчлэлтэй. Хоёулаа Ах-ийн пептидүүдээс тогтдог.

Эмнэлэгт төрөлтийг түргэсгэхийн тулд мөн сүүний булчирхайн үйл ажиллагааг сайжруулахын тулд окситоциныг хэрэглэдэг.

Page 29: Biochemistry l7

СИНДРОМ ЛАРОНА, СЕМЕЙНАЯ ФОРМА У СЕСТЕР 6 И 4 ЛЕТ. ЗАДЕРЖКА РОСТА, НЕДОРАЗВИТИЕ ЛИЦЕВОГО СКЕЛЕТА, ВЫСТУПАЮЩИЙ ЛОБ, ЗАПАВШАЯ ПЕРЕНОСИЦА, ГОЛУБЫЕ СКЛЕРЫ.

Page 30: Biochemistry l7

ЭФФЕКТИВНОСТЬ ЛЕЧЕНИЯ РЕКОМБИНАНТНЫМ ГОРМОНОМ ДЕТЕЙ С ВНУТРИУТРОБНОЙ ЗАДЕРЖКОЙ РОСТА ИЗ ТРОЙНИ: А- ДО ЛЕЧЕНИЯ,(104,1-108,1) Б-ПОСЛЕ ЛЕЧЕНИЯ(113-118)

Page 31: Biochemistry l7

A) НЕ ЛЕЧЕННЫЙ ГОРМОНОМ РОСТА, 48 ЛЕТ, РОСТ 124 СМ; Б) ЛЕЧЕННЫЙ ГОРМОНОМ РОСТА, 22 ГОДА, РОСТ 180 СМ

Page 32: Biochemistry l7

ГОРМОН РОСТА ВЫРАБАТЫВАЕТСЯ ГИПОФИЗОМ, ИНСУЛИНОПОДОБНЫЙ ФАКТОР РОСТА ТИПА 1 (ИФР-1) ВЫРАБАТЫВАЕТСЯ ГЛАВНЫМ ОБРАЗОМ ПЕЧЕНЬЮ В ОТВЕТ НА ГОРМОН РОСТА. 

Page 33: Biochemistry l7

ДААВРУУД

2. Сүү ялгаралтыг зохицуулах даавар –Лактотроп, пролактин, өндгөн эсийн шар биеийн үйл ажиллагааг зохицуулагч лютетропны гормон зэрэг нь энд багтана.

3. Адреналин ба кортиныг тохируулдаг гормон –АКТГ. Энэ нь 39 АХ- бүхий полипептид юм .

Энэ даавар нь липаза, фосфорилаза ферментүүдийг идэвхжүүлэх ба гиалуронидаза ферментийн идэвхийг дардаг учир цусны судасны ханыг бэхжүүлэхэд эм болгон ашигладаг.

Page 34: Biochemistry l7

ЭПИФИЗИЙН ГОРМОН

Эпифизийн гормон- Энэ гормоныг мелотонин гэх ба уурагт нэгдэл юм.

Бэлгийн булчирхайн хөгжилт гажигтай эрэгтэй, эмэгтэй хүүхдэд эмчилгээний журмаар хэрэглэнэ.

Эпифизд бэлгийн ажиллагаа тохируулагч даавар, калийг биед хуримтлуулах үйлчлэлтэй К фактор нэртэй дааврууд байна.

Эдийн дааврууд: Эдийн дааврууд нь тодорхой эрхтэнд үүсэж бий болоод цусанд орж биохимийн үйлчлэл явуулдаг.

Page 35: Biochemistry l7

Мелатонин в достаточном количестве вырабатывается лишь до возраста 25-30 лет, а затем выработка этого гормона всё больше уменьшается. Так, в возрасте 25 лет эпифизом вырабатывается мелатонина только 1/2 от того, что им вырабатывалось в 10 лет, в 45 лет – меньше 1/10, а в старости – практически совсем не вырабатывается!

Еще в 1987 г. впервые сообщили о том, что старые мыши, которым с питьевой водой на ночь давали мелатонин, жили на 20 % дольше контрольных. Эти данные были воспроизведены на мышах различных линий, крысах, плодовых мушках и.т.п. хотя геропротекторный эффект мелатонина не был одинаков и иногда отсутствовал.

Page 36: Biochemistry l7
Page 37: Biochemistry l7
Page 38: Biochemistry l7

ХОДООД, НАРИЙН ГЭДЭСНИЙ ГОРМОН

Ходоод, нарийн гэдэсний гормон: нарийн гэдэсний хананд секретин гэх уурагт бүтэцтэй даавар, ангиотензин гэдэг - цусны даралтыг өндөрсгөдөг даавар , ходоодонд гастрин даавар бий.

Мөн цусны даралтыг бууруулах гол үйлчлэлтэй ба судсыг өргөсгөх, цусны гүйдлийг түргэсгэх чадамжтай кинин даавар байдаг.

Нейрогормон: – Гистамин –ходоодны хүчиллэг чанар ба , шүүсний ялгаралтыг хүчтэй болгодог гормон юм.

Page 39: Biochemistry l7

ДААВРУУД Серотонин- (энтероамин) бие махбодийн эд

болон мэдрэлийн системийн эс, эдээс үүсдэг , оюуны үйл ажиллагааг хариуцдаг даавар.

Ацетилхолин: азотат суурь холин ба цууны хүчлийн үлдэгдлээс тогтсон, мэдрэлийн системээс булчинд сэрэл дамжуулах хурданд нөлөөлдөг.

Простогландин- түрүү булчирхайд ихээр агуулагдаж, зүрх судасны болон гялгар булчингийн агшилтыг сайжруулах, төрөлтийг үйлчлэлтэй. .

Гепарин- элгэнд үүсэж, цусны бүлэгнэлтийг удаашруулах онцгой үйлчлэлтэй.

Page 40: Biochemistry l7

СТЕРОИД БҮТЭЦТЭЙ ДААВРУУД :

Бамбайн дайвар булчирхайн холтослог давхрагын даавар:

Холтослог давхаргаас гликокортикоид (уураг, өөх тос, нүүрс усны солилцоонд нөлөөлдөг) ба минералокортикоид (ус, эрдсийн солилцоонд оролцоно.) дааврууд ялгарна .

Энэ 2 даавар нь ӨТ-ны өмнөд хэсгийн АКТГ-р зохицуулагдана.

Кортикостеройдууд нь элгэнд задарч, шээсээр ялгарна.

Page 41: Biochemistry l7

БЭЛГИЙН БУЛЧИРХАЙН ДААВАР Өндгөвчний даавар фолликулин, төмсөгний

даавар прогестерон орох ба мал аж ахуйд, эмнэлэгт өргөнөөр хэрэглэдэг.

Эм бэлгийн гормон-(Яичник, плацента) - эстрон (фолликулин), эстрадиол, эстриол орно.

Эдгээр нь бүтцээрээ ялгаатай. Энэ 3 даавар нь өндгөн эс, эхэсд ихээр, эр бэлгийн эс, БДБ-д багаар нийлэгждэг.

Эстрогентэй ижил андротедион нь эхэсд үүсэж улмаар эстронд нийлдэг. Эстрон нь жимсний үрүүдэд байдаг.

Page 42: Biochemistry l7
Page 43: Biochemistry l7
Page 44: Biochemistry l7
Page 45: Biochemistry l7
Page 46: Biochemistry l7

ОТ ЭСТРОГЕНА ЗАВИСИТ И ЖЕНСКАЯ КРАСОТА (К ДАМЕ СЛЕВА ЭТО, РАЗУМЕЕТСЯ, НЕ ОТНОСИТСЯ. ЗДЕСЬ ОСОБЫЙ СЛУЧАЙ).

Page 47: Biochemistry l7

БЭЛГИЙН БУЛЧИРХАЙН ГОРМОНУУД Биед нийлэгжсэн эстриол задарсан үедээ шээсээр

ялгардаг. Эдгээр нь нүүрс ус, уургийн солилцоонд нөлөөлнө. Мөн Кребсийн гинжин урвалын ферментийг

идэвхжүүлнэ. Бэлгийн булчирхайн гормоны үйл ажиллагаа

өөрчлөгдвөл гормоны бэлдмэл хэрэглэнэ. Одоо эстрогений үйлчлэлтэй 100 орчим нэгдэл бий. Прогестрон нь эхэс, шар бие, өндгөн эс, эр бэлгийн эс, БДБ-н эдэд агуулагдана ба сарын тэмдгийн 2-р хагас, жирэмсэний үед ихээр ялгарч , үр тогтох, ураг хэвийн хөгжихөд нөлөөлдөг.

Page 48: Biochemistry l7

ПРОЛАКТИНОчень часто женщины, страдающие от бесплодия, имеют повышенный уровень пролактина. Пролактин в женском организме отвечает за некоторые функции половой системы, например, за формирование молока у кормящей женщины. Пролактин также оказывает непосредственное влияние на развитие половых признаков у женщин – в основном – на развитие молочных желез.

В организме женщины пролактин также отодвигает овуляцию и, как следствие, препятствует новому зачатию, уменьшает выработку эстрогенов и прогестерона

Page 49: Biochemistry l7

Пролактин вырабатывается гипофизом на 5-7 неделе беременности у женщин, и в течение всей беременности его уровень постоянно растет. Во время беременности в крови женщины содержится до 150 мкг/л пролактина, в то время как в норме уровень пролактина у небеременной взрослой женщины составляет 10-18 мкг/л, а у мужчин и то ниже. Гормон пролактин вырабатывается не постоянно. Ночью во время сна и сразу после пробуждения количество пролактина в организме максимальное, которое резко уменьшается к середине дня. На секрецию пролактина также влияют стрессы, физическая деятельность, глубокий сон, сексуальный контакт, вынашивание ребенка и употребление белков.

Page 50: Biochemistry l7

ЭР БЭЛГИЙН ДААВРУУД

Эр бэлгийн дааврууд -Андростероны уламжлалууд-(Семенник).андростерон, дегидроандостерон, тестостерон, метилтестостерон багтана. Эдгээр нь бэлгийн 2-р шинжийг бий болгох ба азотот бодис, нүүрс ус, өөх тос, фосфорт нэгдлийн солилцоонд нөлөөлнө. ББГ-үйл ажиллагаанууд нь Төв мэдрэлийн системийн дээд удирдлагаар явагдана. Одоо метилотестостерон гэдэг эр бэлгийн гормонтой ижил нэгдлийг гарган бэлгийн гормоны ялгаралт муу, сарын тэмдгийн сааталтай эмэгтэйчүүдэд эмчилгээний журмаар хэрэглэж байна.

Page 51: Biochemistry l7

ГОРМОНЫ ТААРУУЛАН ЗОХИЦУУЛАХ ҮЙЛЧЛЭЛ

Гормон нь эс, эд дэх өвөрмөц уурагт бодистой нэгдэх замаар эс, эдэд үйлчилнэ.

Эсийн цитоплазм, бөөм дэх рецептор нь гормонтой нэгдэл үүсгэнэ.

Цитоплазмаас бөөмд дамжих үед зохицуулах үйлчлэл явагдана.

Уургийн нийлэгжилтийн шат бүхэн гормоны зохицуулгын дор явагдана.

Page 52: Biochemistry l7
Page 53: Biochemistry l7

ДААВАРУУД Залуу хүмүүст хэт өсөлт ( 2м хүртэл өсөх), карлик

өсөлт (1,30 м хавьцаа өсөлт зогсох) тохиолдож болдог.

Дунд насныханд биеийн тодорхой эрхтэнүүд томрох, овойх шинжүүдээр илэрдэг.

Дотоод шүүрлийн булчирхайн дааврууд нь фермент, уурагт бодисын байршил, хэлбэрийг өөрчлөх замаар үйлчилнэ.

Мөн эд, эсийн шингэний зохицуулга нь дааврын үйлчлэлээр явагдана.

Page 54: Biochemistry l7

ДААВРУУД

Page 55: Biochemistry l7

БЭЛГИЙН ДААВРУУД

Page 56: Biochemistry l7
Page 57: Biochemistry l7
Page 58: Biochemistry l7

ПЕПТИДНЫЙ ГОРМОН ПРОКИНЕТИЦИН 2 (PK2, ПК2) – ДУРШИЛ БУУРУУЛДАГ ГОРМОН

Page 59: Biochemistry l7

АНХААРАЛ ТАВЬСАНД

БАЯРЛАЛАА