20
БУЯНБАТ ЗЭН БЯСАЛГАЛЫН ҮНДЭС АГУУЛГА ХАНДЛАГА ЗОРИЛГО: “Аниргүй бол Та”гэдэгт хүрэх (Агшин доторхи аниргүй) АГУУЛГА: Зүгээр байхуйг л бүтээх Амьдрахуйг эс бүтээх Сэтгэхүйгүй орчноор өөрийгээ бүтээх “Ойлгох юм юу ч үгүй” үүнийг л ойлгож авах АРГА: “ҮЙЛДЛИЙГ ЗОГСООХ” “УХАМСАРЛАХ” АРГА ҮГҮЙ ХАНДЛАГА: Агшиндаа зүгээр л аниргүй байчих (энэ агшин нь гэгээрэл) Хайхаа зогсмогц хоосон Үйлдэхээ зогсож зүгээр л бай, зүгээр орш, Бүх бүтээл зогсох Оюун ухааны бүх хайлт зогсох Бясалгагч болохын тулд бясалгал үгүй болох Яаж гэсэн бүхнийг буюу аргыг зогсоох Сонголт үл хийх Агшин агшнаар бий болж буй одоо цаг, агшин бүрд зохирч хувьсан өөрчлөгдөх нь гэгээрэл. Уг чанараа олтол хувьсан өөрчлөгдөнө. Нэг ухаарал ирж, нэг сэтгэл одоход оронд нь бурханлиг, Бурхан ирнэ. Тэр бүр ертөнцөөс сална.

БУЯНБАТ.docx

Embed Size (px)

DESCRIPTION

ОС

Citation preview

Page 1: БУЯНБАТ.docx

БУЯНБАТ

ЗЭН БЯСАЛГАЛЫН ҮНДЭС

АГУУЛГА ХАНДЛАГА

ЗОРИЛГО:

“Аниргүй бол Та”гэдэгт хүрэх

(Агшин доторхи аниргүй)

АГУУЛГА:

Зүгээр байхуйг л бүтээх

Амьдрахуйг эс бүтээх

Сэтгэхүйгүй орчноор өөрийгээ бүтээх

“Ойлгох юм юу ч үгүй”

үүнийг л ойлгож авах

АРГА:

“ҮЙЛДЛИЙГ ЗОГСООХ”

“УХАМСАРЛАХ”

АРГА ҮГҮЙ

ХАНДЛАГА:

Агшиндаа зүгээр л аниргүй байчих (энэ агшин нь гэгээрэл)

Хайхаа зогсмогц хоосон

Үйлдэхээ зогсож зүгээр л бай, зүгээр орш,

Бүх бүтээл зогсох

Оюун ухааны бүх хайлт зогсох

Бясалгагч болохын тулд бясалгал үгүй болох

Яаж гэсэн бүхнийг буюу аргыг зогсоох

Сонголт үл хийх

Агшин агшнаар бий болж буй одоо цаг, агшин бүрд зохирч хувьсан

өөрчлөгдөх нь гэгээрэл.

Уг чанараа олтол хувьсан өөрчлөгдөнө.

Нэг ухаарал ирж, нэг сэтгэл одоход оронд нь бурханлиг, Бурхан

ирнэ.

Тэр бүр ертөнцөөс сална.

Тухайн агшныг ухамсарласан бол дараагийн агшинд та бээр тэлсэн

ухамсар, шинэ хүн байх болно.

Хүмүүний “үйлдэл”,” идэвхийлэл” нь “мөн чанар”-ынхаа эсрэг

чиглэдгийг Их Багш айлдсан (“Амьдрал хэмээх хуурмаг тоглоом”

АНУ, Флорида, 2002 оны 5 дугаар сарын 11-13)

“Сонголт” байгаа цагт “идэвхийлэл” байсаар байна.

“Идэвхийлэл”-ийг зогсоох арга нь “би ямагт санаа сэдэгч” гэдгээ

олж тогтоох.

Page 2: БУЯНБАТ.docx

“Идэвхийлэл” хаанаас гардаг вэ? Яаж зогсоох вэ? Асар их санаа сэдээд байгаа “агшин”-уудаа олж харж, танин барьж

ухамсарлах.

Санаа хаанаас гарах вэ?

Оюун ухаан, уураг тархи байгаа цагт “санаа” түүний

бүтээгдэхүүн байсаар байна.

“Оюун ухаан” бол “бодол санаа” үйлдвэрлэгч.

Санаа үйлдвэрлэгч “ агшин”-ыг олж таньж “ухамсарлах”-гүйгээр

“амар амгалан”-д хүрэх боломжгүй.

“Санаа”-наас өөрийгөө ангид байлгаж сурах.

Түүнийг зориудаар зогсоох гэх хэрэггүй.

Үйлдэл ба идэвхийллийг хамгийн ба утгад хүргэж,

тэдгээрийг сайтар ухамсарлах

“Бодол санаа”-г зогсоох ямар арга байна вэ?

Бурхан Багш бээр: “Өөрийгээ таньж судлах нь “билгийн чанад

хязгаарт хүрэх”-ийн нэр, “өөрөөсөө ангижрах”-ын нэр гэж

айлджээ.

“Өөрөөсөө ангижрах” гэдэг нь “оюун ухаанаас ангижрах”

“Оюун ухаанаас ангижрах”-ын тулд санаа сэддэг үйл явцыг

“ухамсарлах” хэрэгтэй.

Санаа сэдлийг зогсоохын тулд “агшнаас агшин”-ы маш нарийн

“мэдрэмж”-ийг “ухамсарлах” хэрэгтэй.

“Мэдрэмж” буюу “биеийн хэл-Даогийн хэл”-ийг “чагнаж сурна”

гэдэг нь оюун ухааныг барьж авч, түүнээс нэг алхам урагш гарч,

оюун ухааны хурдыг гүйцэхийг хэлнэ.

“Мэдрэмж”-үүдийг таньсаар байгаад “санаа сэдэгчагшин”-уудыг

хориглоно, “Хориглож чадахуйц ухамсар”-ын төлөв байдалд хүрнэ.

“Сэтгэлээр сэтгэлийг таних” гэдэг нь “торгон мэдрэмж”-ээр “

мэдрэмж”-ийг танин барих явдал.

“Зүрхний дуудлагаа сонсох” гэдэг нь “мэдрэмж”-ээ сонсох.

“Мэдрэмж”-ээ дагавал болохгүй бүх үйлдэлдээ хориг тавьснаар

сансрын хүрднээс дээш гарна.

“Агшин”-даа,яг одоо цагтаа туйлын уян хатан, усны мяралзаа шиг

тийм зөөлөн байх.

“Төгсгөлийн зэргэмж” гэдэг нь нөхцөл бүхэнд эс оршихуй,

оршихуй хоёр буй, буй үгүй нь үл мэдэгдэх байдлаар хамтран орших

явдал.

Та Оршихуй, бас Эс оршихуй мөн.

“Хөгжих зүйл үгүй болтлоо”, “таньж мэдэх зүйл байхгүй

болтлоо” өөрийгөө хөгжүүлж дадуулах.

Мэдрэмжээ, ухамсраа хөгжүүлэх замаар Бурханлигт хүрнэ.

Эс оршихуй дахь хамгийн энгийн “гацаа” бол “амгалан” байдлыг

шүтэх явдал.

Page 3: БУЯНБАТ.docx

ГЭГЭЭРЭЛ

УХАМСАРЛАХУЙ

ОДОО ЦАГ

хувьсал,өөрчлөлт

хувьсал,өөрчлөлт

хувьсал,өөрчлөлт

агшин

агшин

агшин

МӨН ЧАНАРАА ОЛОХНэг ухаарал ирж, нэг сэтгэл одоход оронд нь бурханлиг, Бурхан ирнэ.

Тэр бүрд ертөнцөөс сална. Ухамсарлахуй ба одоо цаг-бидний ганц боломж, ганц өмч.

ЗУРАГ 1. ОДОО ЦАГ, УХАМСАРЛАХУЙ БА ГЭГЭЭРЭХҮЙ

Page 4: БУЯНБАТ.docx

Арга ХагасаргаАрга үгүй

ОРШИХУЙ ТЭМҮҮЛЛЭЭ АЛДАХ ҮЙЛ ЯВЦ ЭС ОРШИХУЙ

ТӨГСГӨЛИЙН ЗЭРГЭМЖ

ЗУРАГ 2. ЭС ОРШИХУЙД ХҮРЭХ ЗАМ БА ТЭМҮҮЛЛЭЭ АЛДАХ ҮЙЛ ЯВЦ

Page 5: БУЯНБАТ.docx

ЗУРАГ 3. ЭС ОРШИХУЙД ХҮРЭХ ЗАМ БА ОЮУН УХААНААС АНГИЖРАХ ХУВЬСАЛ

БУЯНБАТ

“УХАМСАР ХЭМЭЭХ БУРХАНЫ АУГАА ЗЭМСГИЙГ ОЛЖ АВАХ НЬ”

Арга ХагасаргаАрга үгүй

ТӨГСГӨЛИЙН ЗЭРГЭМЖ

ОРШИХУЙ ОЮУН УХААНААС АНГИЖРАХ ХУВЬСАЛ ЭС ОРШИХУЙ

Үйлдэгч Үйлдэл Чадагч Мэдэгч Бүтээгч

Эс үйлдэгч Эс үйлдэл Эс чадагч Эс мэдэгч Эс бүтээгч

Page 6: БУЯНБАТ.docx

ЦУВРАЛ ХИЧЭЭЛҮҮДИЙН НЭРЛЭХҮЙ

АГУУЛГА ХАНДЛАГА

БЯСАЛГАЛ

Амьдралыг байгаагаар нь хүлээж авах нь дияан (зэн). Амьдралаас зугтах бус, ухаалиг бурханлиг амьдрах нь бясалгал.

Амьдралаас зугтаж Үнэнд хүрэхгүй

Амьдралтай нүүр тулах

Амьдрал гээч киноны үзэгч болох

Амьдрал нь бясалгал болоход бясалгал хаягдана.

Бясалгал бол аливаа зүйлээр эхлээд түүнээсээ салах явдал. Үл ээнэгших

Гэрлийг бясалгавал гэрэл, аялгууг бясалгавал аялгуу, сүнсийг

бясалгавал сүнс, хоосныг бясалгавал хоосон болно.

Бясалгал бол хаа ч оршихгүйгээр задрах явдал.

Бясалгал бол юунд ч уягдахгүй байхад сургах гүүр болохоос

гэгээрэл биш.

Биед ч, оршихуйд ч, эс оршихуйд ч үл орших, үл дасах, үл уягдах.

Өөрийгөө бясалгаж өөрөөсөө ангижрах

Юм бүхнийг бясалгах

Бясалгал нь төгс ханамж өгч байхуйц бүтээл хийх

Сэтгэлийг судлаж танихын хирээр, эго-г ухаарч алга хийснээр сэтгэл

алга болох нь бясалгал.

Сэтгэлийг ажиж судлах нь мөнхийн, байнгын бясалгал.

Сэтгэлийг ажих, судалж таних

Ухамсарлах

Ухамсарлачхаад сэрэнг соргог, хянамгай байх нь:

Живэхгүйн нэр

Алдахгүйн нэр

Бүтээсэн Бурханаа хамгаалахын нэр

Сэтгэлийг цаг ямагт манах

Сэтгэлийн нөлөөнд авталгүй түүнийг хэрэглэгч нь, эзэн нь болох

Нүд нээлттэй ч дотоодын Бурханаа сарниахгүй нь бясалгал.

Нүд нээлттэй, аниатай аль ч тохиолд сэтгэлээс өөрийгөө чөлөөлсөн

нь бясалгал

Суухад зорилго хэрэггүй, суухаа ч мэдэх хэрэггүй.

Зохир, зүгээр л суу.

Хоосон орон зай үүсэхийг ажилга, бодлоо ажигла.

Page 7: БУЯНБАТ.docx

Зүгээр суух нь ч бясалгал

Амар амгалан нь өөрөө бясалгал

Харанхуй доторхийг ажигласаар өөрийгээ алдах нь бясалгал

Бясалгал бол үзээгүй юмаа хүчтэй ухамсраар таних явдал

Оюун ухаан бясалгаж чадахгүй

Учир нь тэр бээр өөрөө оршихуй тул эс оршихуйг үл мэднэ

Үйлдэл бүрийг, хийж буй бүхнийг бясалгал болгох.

Үйлдэл бүр дээр сэтгэлийг дадуулах

Амьдралын хэв маягаа өөрчлөх

Явдал мөрөө цэвэрлэж (ёс суртахуун) хүн болох

Ажиглаж бясалгаж, онох

Залхуу чанаруудаа, би-г баримтлах үзлээ, бодол сэтгэлээ,

өөрийгээ бясалгах

Үйлдэл бүр дээр өөрийгөө алдахгүй, сарниахгүй нь бясалгал Үйлдэлд өөрийгөө алддаг.

Сэтгэлд өөрийгөө алддаг.

Зорилгожсон бүхэн нь эго-гийн бүтээл Суух гэдэг бол бүтээл. Яагаад гэвэл сууя гэж суусан.

Бясалгаж эхлэхээсээ өмнө бясалгалыг бүтээгээд эхэлчихсэн

байдаг.

Учир нь зорилгожсон сэтгэл, хөдөлмөр, бүтээл хэдийнээ

эхэлчихсэн байдаг.

Бурхантай мөч бүхэнд хамт байгаа нөхцөлд би өөрөө байж л байгаа

нь бясалгал

Бурханыг байнга бүтээх нь бясалгал

Өөрөө бясалгал болж хувирах нь, бясалгалд орших нь Нэгдэл

Байгаа маань өөрөө бясалгал болох ёстой.

Суунгаа Бурхантай хамт оршиж, дотоод руугаа гүн орж амар амгаланг

хүртэх

Бурханд төвлөрөх, орших, Бурханыг бясалгах, Бурханы ухамсарт оршоод

нэгдэх

Нүдээ аниад

төвлөрөхгүй, бясалгахгүй, зүгээр л байж, зөнгөөрөө оршиж,

Бурханыг оршоон барьж буй ахуй ойлголттой хамт байх.

Дияан (зэн) бол хоосноор, бас дүүрнээр амьдарч сурах явдал Хүн чанараар амьдарвал хүн л байна

Хүн зовж буйг сүнс мэдрэхгүй

Сүнсээр амьдарвал сүнс л байх болно

Тунгалаг буюу хоосноор амьдарвал тунгалаг л байх болно

Page 8: БУЯНБАТ.docx

УХАМСАРЛАХУЙ

Ухамсарлах гэдэг нь тухайн юмтай ижилсэнгүй хүлээн авч түүнтэй

нэгдэх

Эс таних тааламжгүй юмыг ижилсэнгүй хүлээж авах

Ж=нь: Амгаланг таньсан л бол цаашид танил бус байхаа

болино. Эзотерик дуусна.Тэгээд л боллоо.

Ээнэгших хэрэггүй

Юунд ч автахгүй нь туйлын тунгалаг Ухамсар

“Үгүйсгэл үгүй туйлын ухамсар”-ын үед юутай ч

барьцалдаж зууралдахгүйгээр ухамсарладаг.

Ухамсар тунгалаг байх гэдэг нь бусдын болон орчны нөлөөд

автахгүй байхыг хэлнэ

Бид ухамсаргүйгээр ертөнцийг үйлдсээр дуусдаг

Энэ бол мунхаг

Өөртөө орших гэдэг нь ухамсартай амьдрахыг хэлнэ

Ухамсар тэлэхэд ухамсар нь арга биш болно

Ухамсар байхгүй мэт болсон төлөв бол Дияан буюу Зэн

Дотоодод маань зам бий, хоосон доторхи зам.

Тэнд нүдгүй нүд бий.

Хараад ажаад, ухамсарлаад байхад дотроо ч гаднаа ч бүх юм

ухамсар болно.

Мэдрэмжүүдийг ном уншиж буй мэт, өөрчлөлтүүдийг кино үзэж буй мэт

ухамсарлаж сурах

Аливааг ухамсарлаж, таньж мэдэх нь л чухал

Түүнийг өөрчлөх гэж тэмцэх нь утгагүй

Учир нь өөрчлөх боломжгүй

Иймд зүгээр л ухамсарлаж мэдэх нь хангалттай

Жнь: Кино үзэхдээ ухамсраар оюун ухааныг хөшөөчих нь

ухамсартай үйл явц

Тунгалаг цэвэр ухамсар бол ямар нэг юмыг зогсоох гэдэгггүй

Зүгээр л ухамсарлах

Тэлсэн ухамсар оршихуйг зүгээр л тольдон байдаг

Зүгээр л жирийн амьдар

Энэ үед та өөрөө ухамсар болсон байна

Тусгайлан ухамсарлаад байх шаардлагагүй болно

Нойрноос сэрж төсөөллөөс салахын тулд

Эргэн тойронд болж буй үйл явдлыг ажих

Өөрт тань гарч илэрч буй бодол, үйлдэл, шинж тэмдгүүдийг

сэргэг байж ажиж ухамсарлах

Өөрийгөө ухамсараар ажиж шинжлэн судлах

Ухамсарлах бүрийг таны төсөөллийн бүрхүүл, амьдралын

хуурамч багнууд нэг нэгээрээ хуулран унах болно

Энэ бүхнээс та өдрөөс өдөрт хүчирхэгжин өсч буй Ухамсар хэмээх

Бурханы аугаа зэмгийг олж авна

Ухамсар таны аугаа хамгаалалтуудын нэг болно

Ухамсар цаашдаа энэ ертөнцөд орших мөн чанар тань болж

Page 9: БУЯНБАТ.docx

хувирна

Ухамсрын ачаар амьдралыг үнэн бодитоор хүлээн авч, хүлээн

зөвшөөрөх ба амьдралын мөн чанарыг ямар ч төсөөлөл

мөрөөдөлгүйгээр ухаарч эхэлнэ

Энэ мөчөөс эхэлж та зөвхөн итгэл байхаа больж, түүнийг давж

Нэгдэл хэмээх өөрийнхээ оршин буйг үл мэдэх гайхалтай төлөвт

хүрэх боломж нээгдэнэ

Энэхүү хүчирхэгжин буй Ухамсар таныг өөрийнхээ аугаа

бурхаглиг хамгаалалтанд авах ба эндээс та шинээр төрж, шинээр

амьдарч эхэлнэ

Та амьдарч буй мөртөө энэ ертөнцөд оршдоггүй мэт, үйлдсэн ч

үйлдэгч үгүй тэр л жинхэнэ Дотоодын мөн чанартаа түүнчилэн

ирсэн байдалтайгаар оршиж эхэлнэ

ГЭГЭЭРЭЛ

Амьдралыг ухамсартайгаар харж амьдрах нь бясалгал, бас гэгээрэл.

өөр гэгээрэл гэж үгүй

Явдал мөр нь харагдахгүй, би-г баримтлахгүй, өөрийгээ бүтээхгүй

(бүтээхээ больсон), өөртөө оршсон Гэгээнтэн болох

Хамаг амьтныг бясалгаад уйлж суудаг Бодь сэтгэлтэн, Гэгээнтэн

болох

Сэтгэлийн чанарыг сэтгэлээр, өөрөө өөрийгээ таних нь Нирваан

Гэгээрэл бол тунгалаг байх, эс оршихуйтай ижилсэх, оршихуй, эс

оршихуйг ялгаж сурах явдал

Юмс үзэгдлийг бясалгаж танин мэдэж байж л өөрөө зөөлрөнө

Эго-г үхүүл. Эго-гийг үхэл бүрийн ард өөрөө хоосорч бодь сэтгэл үүснэ

Эго-г ялж байж л хамаг амьтныг гэх болно.

Үйлдэл тань өөрийнхээ, бусдын чухам хэний төлөө байгааг ажих

Өөрийгээ хэрхэн бүтээж буйгаа анзаарах

Хуран мэдэлгүйгээр бүтээж сурах

Сайн ажиглах үед өөрөө мэдэлгүйгээр Бурхан болно.

Үйл үрийг тасал, үрээс салж сурах

Гэгээрлийг дадуулах нь агшиндаа л байх

Агшиндаа байхын төлөө бус зүгээр л байх

Агшныг оюун ухаанаар онохгүй

Зүгээр л аниргүй байчих

Page 10: БУЯНБАТ.docx

Энэ агшин л төгс гэгээрэл

Хүлцлийг гэгээрлийн хичээл болгох

ҮНЭН

Бясалгал, Бурхан дээр оршсон мөч бүхэн Үнэн

Тухайн мөчид оршсон нь Үнэн

бусад нь худал

Сэтгэлийн оролцоогүй зөнгөөрөө байгаа нь Үнэн

Гарцаагүй Үнэн бол одоо цаг

Санагч ухамсар өөрөө Үнэн

Үзэгдэлд Үнэн үгүй

Ертөнцийн ялгаа үзэгдэлд л байна

Юмсыг үзэгдлээр төсөөлж сурах

Одоо цаг дээр, агшиндаа оршиж сурах

Хоосонд дасаж сурах

Ойлгох гэлгүй гөлөрч, үгээр илэрхийлэх гэлгүй дуугүй байж сурах

ХАЙР

Бүгдийн өмнө бууж өгөхөд хайр аяндаа урсдаг

Элдэв маяг, эго-гүй зүгээр л өөрөөрөө байхад хайр урсдаг

Одоо цаг дээр байгаа хүн бол аяндаа хайрын ундраа мөн

Энэ үед эргэн тойрныхон маань амьдралын уяа хүлээсээр

бус хайрын нэгдлээр холбогддог

Хуурмаггүй Үнэн дотор оршиход эго үхэж, тэр орон зайд хайр

дүүрнэ

Ертөнц бол хариуцлагын тогтолцоо

Хайр эндээс ирэхгүй

Бусдаас хайр ирэхгүй байж болно

Харин танаас л тэдэн рүү хайр урсаж байвал зохино

Хэтийдсэн нэгдэлд хайр өгөгч л байхаас авагч гэж үгүй

Бүр мунхаг явдлууд маань ч тэнд хайрлагдана

Их Багшаас ирж буй хайр буяныг өөрийн бүх үйл явцаар хамаг амьтанд

зориулах

Хамаг амьтныг бясалгах

Бие, хэл, сэтгэлээр хамаг амьтны энэлэн шаналалыг хураан авч Бурхан

чанарыг бүтээх бүрдээ Түүнээс ирж буй хайрыг хамаг амьтанд зориулах

Бусдаас юу ч бүү хүсч хүлээ

Сэтгэлийн тоглолтуудаас салж өөрөөрөө бай

Алдаагүй хүнийг бүтээх гэсэн үзлээ бясалгах

Бүх юмыг үзэгдэлд оно

Бүх юмыг сэтгэлийн оролцоогүйгээр үзэгдэлд онож хар

ЭГО

Байгаа чинь өөрөө эго, байхгүй болох нь Бурхан

Хэн ч биш, юу ч биш нь эго үгүй байдал

Эго-г бясалгах, онох

Дотор, гадна гэх ойлголтоос ангижирч чадахгүйдээ л ертөнцийг кино

Page 11: БУЯНБАТ.docx

Зан чанар бол эго

Хоол эго

Сайхан сэтгэл эго

Эзэнгүй, ухамсаргүй үйлдэл, ухамсраас алдуурсан мөч бүхэн эго

Би үгүй үйлдэл бүр Бурхан чанар

Зүгээр л байгаагаараа оршин байгаа нь Бурхан

Оршин буйгаа алдвал эго

Үйлдэж, ертөнцийг дадуулж буй бүхэн эго

Сэтгэлээр сэтгэсэн, бүтээсэн бүхэн эго

Зүв зүгээр аяндаа оршиж чадахаа байчих нь эго

Нотлохгүй нь эго үгүй

Нотлох юм угаас үгүй

Ололт, амжилт гэж үгүй

Сэрэх, өөрийгээ санах л гэж байна

Эго нь гэгээрч буй сэтгэлийг вакуум болгочихдог

Үйлийн үр, сэтгэлийн чанарыг ойлгоогүй цагт юуг ч онохгүй

Бүх юм зөвхөн үзэгдлийн ялгаа төдий

Оршихуй бол бүтэц, бүтцийг барихын тулд тэмцэл хэрэгтэй. Энэ

бол эго

Юмыг хүлээн авснаар эго чангарна

Юм байхын тулд хатуурч байх хэрэгтэй. Энэ бол эго

Та өөрөө байр суурь, үзэл бодол.Энэ бол эго

Бүх юмыг тэрхүү эго-гоор л хүлээж авна гэсэн үг

Оюун ухаан бол байнга хатуурхах чанартай

Ухамсар алдагдахад оюун санаа буюу эго-гийн боол болно

Оюун ухаан бол ертөнц, ертөнцийн бүх вирусыг хүлээн

шиг харж чаддаггүй

“Та ч өөрөө үзэгдэл” гэдгээ дотооддоо ухамсарлах

Аливаа юмыг “энэ чинь сэтгэл шүү дээ” гэж харах

Үүний тулд бурханлиг хянагч байх

Зүүдэлж байна гэдгээ ухамсарлах

Үйлдлийг хязгаарлах, багасгах, зогсоох

Эцэстээ үйлдэл үгүйд хүрэх

Нэгэнт үйлдэлгүй байх аргагүй бол ертөнцийг, өөрийгээ тунхаглахгүй

байх, сэтгэлээс ангид байх

Би-г, өөрийгээ ажих

Би-г тодруулан гаргахгүйн тулд бие, хэл, сэтгэлээ ажих

Сэтгэлийг өөрөө гэтэлгэх

Сэтгэдэггүй сэтгэгч, санадаггүй санагч болох

Толинд харлаа гэхэд сэтгэлээ будах бус нүүрээ л будах

Юмсыг сэтгэлээр бүү биежүүл

Юмсыг сэтгэлийн (ертөнцийн) хүрээнээс давж гарах

Нүд анихад Бурхан, харсан ч Бурхан болох

Санагчгүй санагч болох, маханбодийн сэтгэлээс ангижрах

Гадна, дотор гэж байхгүй

Юмыг бүү тодорхойл, зүгээр л хар, зүгээр л орш

Үгнээс давж гарах

Зүгээр л тогтуун тунгалаг орш

Ертөнцөд байгаа л бол эвдэрсэн нэгэн.

Алин бүрийг засаж барах билээ

Зүгээр л харчих, өөрийгээ бүхнийг аж

Эго-г багасгах

Page 12: БУЯНБАТ.docx

авахад бэлэн байдаг Олон бодолгүй үйлдэх

Санагч байх

Удаан хөдөлж явах

Удаан ярих

Зорилго чиглэлгүй байх г.м.

Асуудалд, мэдлэгт, бүх юманд Бурхан өөрийгээ санан дурсаж буй

маягаар хандах

Сэтгэлийн ханамж үүсгэж гацчихаас, уягдахаас сэргийлэх

Сэтгэлийг даруй орхиж сурах

Ололт, амжилт гэх мэт эго-г даруй устгаж байх

Гэгээрэл гэсэн сэтгэлийг нам дарах

ХООСОН ЧАНАР

Их Багшид зүгээр л нээлттэй бай.

Тэгээд Их Багшийн туулсан бүгдийг туулах хэрэггүй болж

шууд хүртэнэ

Энэ бол Их Багшийн хүч

Их Багшаас урсан ирж буй бүхнийг өөрөөрөө зүгээр л дамжуулчих

Бодолгүй орших агшин = хоосон = эс оршихуй = та өөрөө

Савлагаагүй дундаж орших нь Дао

Дао-гоос давах нь Зэн

Хоёр туйлаас салах нь Дао

Дао нь төв үзэлд суурилсан, сэтгэлийг сахисан, сэтгэлийг

хамгаалсан дундаж зам

Сэтгэлийг сахих гэдэг нь сэтгэлд юм оруулахгүй хоосныг

баримтлах

Зэн бол өөр рүүгээ хандаж буй Дао

Гэрлийн тэлэлтээс хоосон руу, хамгийн тунгалаг руу орох

Одоо гэрэл чухал бус

Орон зай дахь тэнэмэл мэдрэхүйнүүдийг (бодол г.м.) ажаад хоосныг

тогтоон барих

Хоосон (эс оршихуй) ба дүүрэн (оршихуй) хоёрыг зэрэг дадуулах

Хоосныг олоод хоосонд сэлж сурах

Оюун санаанд байхыг бид нэгэнт эдэлсэн

Одоо харин агшинд байхыг эдэлж сурах

Хоосонд оршиж сурах

Бид хоосныг тооцохгүй, мэдрэхгүй, ухамсарлахгүй явсаар, ертөнцийг

үйлдсээр дуусдаг

Бүх юм гаралт, оролт үгүй Зэн болох

Мэдрэхүй алга болоход Зэн

Дао-д хүрэх буюу алагчаалгүй, амьдралын урсгал дотор урсах

Page 13: БУЯНБАТ.docx

Зэн бол агшинтай нэгдэхүй, агшиндаа амьдрахуй

Оршихуй бол хатуурал

Эс оршихуй бол задрал

Эс оршихуй бол дээд тунгалаг

Тэнд угтаа хайр ч байхгүй

Гэрэл бол хайр

Эс оршихуй бол бүх юмны эх булаг

Эс оршихуйгаар оршихуйг таних үед бүтсэн нь ч тунгалаг, эс

бүтсэн нь ч тунгалаг

Хоосон бол хоосон, юу ч биш

Гэвч энэ хоосон бол юм бүхэн мөн

Хоосонтой нөхөрлөхийн тулд оюун ухааныг тэвчих

Амьдрал бидэн агшныг л өгсөн

Агшнаас агшинд байгаа нь амьдарч сурч буй хэрэг

Агшин л бодитой

“Агшныг мэднэ” гэж хэлж чадахаар болох нь агшныг буюу өөрийгээ

хоосонд онож, хоосонд нэгдэж, эс оршихуйг хүлээн авсан

гайхамшигт мөч

Энэ бол Зэн бүтэж дууссан

Бүх юм дууссан

Эхэлсэн цэгтээ эргэж очсон тэр мөч

Та, хоосон хоёр үлдэхэд хоосон таныг ууж шингээнэ

Эс оршихуйд өлгийдүүлэх буян хариуллыг бүтээх ёстой

Дотогш чиглэх тусам гадна тал аяндаа орхигдоно

Ойлгох, батлах, нотлох юм юу ч байхгүй

Үүнийг л ойлгож ав

Дао-гийн амгалан байхуйгаар дамжиж Зэн-д орох

Зэнгийн хоосноор дамжиж гэгээрэх

Төв үзэл буюу үзэлгүй үзэл дээр орших

Эс оршихуйд бүх бүтээл зогсох ёстой

Эс оршихуйгаас бүх юмыг бодитоор тунгалаг харах

Эс оршихуй, оршихуйн харьцааг бүтээх

Оршихуй доторхи эс оршихуйг, өөрийн доторхи эс оршихуйг онох, тэлэх

Зүгээр байхыг л бүтээх

Хамгийн их буян хариулал бол зүгээр байх

Хайхаа зогсмогц хоосон

Зүгээр байхуй нь хоосон чанарт суурилж байж бүх юмтай

зохирно

Өгүүлэмжгүйг бүтээх

Ярьж буй хүн бол гэмт хэрэгтэн, дээд тэнэг

Гэгээрсэн хүмүүнд ярих юм үгүй

Тэд эс оршихуйгаар амьдардаг

Харилцаа өөрөө нэгдлийг таслагч, бүхнийг бусниулагч

Хүн сэтгэлд ижилсээд түүгээрээ янз бүрийн харилцааг үүсгэдэг

Хаа нэг тийшээ явна гэж бодоход л бүхх хэмнэл өөрчлөгдөнө.

Энэ бүхнийг зүгээр л ажигла, ухамсарла

Тэвчих (арга билэг) нь нэг л цагт дэлбэрнэ гэсэн үг

Тунгалаг ухамсар дээр оршиход тэвчих хэрэггүй болно. Зүгээр л

оршино. Ялгаваргүй нь энэ

Тунгалаг ухамсар дээр оршиж хоосныг онож эхлэхэд ялгавар

арилна

Юмсыг төгсгөлийн зэрэггүй болтол онох

Page 14: БУЯНБАТ.docx

Эс оршихуйн аяндаа байгаа бүхнийг сониучирхах нь оюун ухаан

Тэдний учрыг олох гэх хэрэг огт байхгүй

Зүгээр л хүлээж ав, бүхнийг зүгээр л хүлээж ав

Оюун ухаанаар үйлдүүт Зэн алга болно

Бид Эс оршихуйд хүртэлх аргуудыг харьцуулсан түвшинд хүрлээ.

Энэ хүртэл тодорхой нэг арга л байв

Бид одоо ганц Оршихуйг л мэдэж, түүнд уягдаж байна

Одоо Эс оршихуй руу урс. Эс оршихуй болж хувир.

Оршихуйд байсан вакуумаас гадагшилж Эс оршихуйд

өөрийгээ тэл.

Үүний тулд “арга үгүй” рүү нэвтэр

Ухамсар тэлэхэд Ухамсар арга болж хувирна

Бүх юмс хоосон болсны дараа ухамсарлахгүй байна уу гэлтэй

амьдраад л байдаг. Тэгэхээр угтаа гэгээрэл гэж үгүй.

“Аниргүй нь та” гэдэгт хүрэх л гол зорилго

Агшин доторхи аниргүй

Үйлдэл үгүйг бүтээх

Арга үгүйг бүтээх

Ухамсрыг ч, ухамсарлахуйг ч орхих

Бүх хүсэл зорилгыг алга хийх

Хүчлэл үгүйг бүтээх

Хатуурлын түвшинг зөөллөх, хүчлэл хийгээд тэмцлийг суллах

Үл ижилсэхүй ба үл ялгаварлахуйг бүтээх

Ижилсэхдээ ч нөгөө тал болох хоосныг бүү март.

Тунгалагаар ухамсарла

Хоосныг хүртэх, агшныг хүртэх, өөрөө агшин болж хувирах

Орон зайг, хоосныг мэдрэх, хоосон дээр оршиж сурах

Агшныг, хоосныг, аялгууг, анир чимээгүйг, амар амгаланг ямар нэг

тусдаа юм биш харин өөрийгээ гэж хүлээж авах

Зүгээр байхуйг ухамсарласнаар, зүгээр оршсоноор агшныг бүтээнэ.

Агшнаас агшинд амьдарч сурах

Дурсамж буюу өнгөрснөөр агшныг бүү бохирло

Оюун ухаантай бүү тэмц, зүгээр л мэдэр

Мэдэмсэртэй оролцогч байхыг болих

Оюун ухаанаар үйлдэхгүй байх

Аливаа юманд ажиглагчийн болон сонгогчийн аль байдлаар оролцож

буйгаа ажиглах

ОДОО ЦАГ БА ЭНЭ АГШИН

Page 15: БУЯНБАТ.docx

Гурван цаг гэх боловч угтаа энэ нь сэтгэлд л байна.

Дээд ертөнцөд сэтгэл ноёлж чадахгүй учир тэнд өнгөрсөн,

ирээдүй гэж байхгүй.

Яг энэ хором, мөчлөг, агшин л Үнэн.

Үнэн ганц, энэ нь одоо цаг

Санагч ухамсраар л Үнэнд хүрнэ.

Санагч өөрөө Үнэн

Агшин агшнаар бий болж буй одоо цаг, агшин бүрд зохирч хувьсан

өөрчлөгдөх нь гэгээрэл.

Уг чанараа олтол хувьсан өөрчлөгдөнө.

Нэг ухаарал ирж, нэг сэтгэл ирэхэд оронд нь Бурханлиг, Бурхан

ирнэ.

Тэр бүр ертөнцөөс сална.

Тухайн агшныг ухамсарласан бол дараагийн агшинд та бээр тэлсэн

ухамсар, шинэ хүн байх болно.

“Агшин”-даа, яг одоо цагтаа туйлын уян хатан, усны мяралзаа шиг

тийм зөөлөн байх хэрэгтэй.

Асар их санаа сэдээд байгаа “агшин”-уудаа олж харж, танин барьж

ухамсарлах.

Санаа үйлдвэрлэгч “ агшин”-ыг олж таньж “ухамсарлах”-гүйгээр “амар

амгалан”-д хүрэх боломжгүй.

“Оюун ухаанаас ангижрах”-ын тулд санаа сэддэг үйл явцыг

“ухамсарлах” хэрэгтэй.

Санаа сэдлийг зогсоохын тулд “агшнаас агшин”-ы маш нарийн

“мэдрэмж”-ийг “ухамсарлах” хэрэгтэй.

“Мэдрэмж”-үүдийг таньсаар байгаад “санаа сэдэгчагшин”-уудыг

хориглоно, “Хориглож чадахуйц ухамсар”-ын төлөв байдалд хүрнэ.