25
“ СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ УСНЫ ХЭРЭГЛЭЭ” ТӨСӨЛТ АЖИЛ BLUE PEARLS” ЦЭНХЭР СУВД БАГ Гүйцэтгэсэн багш: Н. Боргил Ө.Цог-Эрдэнэ Ш.Насандулам О.Загарзүсэм Б. Мөнхдэлгэр Хугацаа 80 мин Хамрах хүрээ 14-16

Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

“ СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ УСНЫ ХЭРЭГЛЭЭ” ТӨСӨЛТ АЖИЛ

“BLUE PEARLS” ЦЭНХЭР СУВД БАГ Гүйцэтгэсэн багш:

Н. Боргил

Ө.Цог-Эрдэнэ

Ш.Насандулам

О.Загарзүсэм

Б. Мөнхдэлгэр

Хугацаа80 мин

Хамрах хүрээ 14-16

Page 2: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

ДЭЛХИЙН ТОТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУДАД ЧИГЛЭСЭН УСНЫ ХОМСДОЛТОЙ

УЯЛДАН , СУРГУУЛИЙН УСНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНД ЧИГЛЭСЭН УСНЫ ТӨСӨЛ

ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, Газар зүй, Нийгэм судлал хичээлүүдтэй холбогдож болно.

СУРГАЛТЫН ҮР ДҮН

Энэхүү төсөл болон хичээлээр:

➢ Сурагчид усны зөв зохистой хэрэглээнд суралцсан, өөрсдөө усны хэрэглээний талаар эрэл

хайгуул хийн судлан шинжлэх,

➢ Үеийнхэндээ төдийгүй нийт хүмүүст хандсан уриалга гэх мэт олон чадвар дадалд хүрсэн байх

➢ Суралцагчид сургуулийн орчин дахь усны зохистой хэрэглээнд дүн шинжилгээ хийх усны

хэрэглээг зохистой болгох, боломжтой бол бусад сургуулийн усны хэрэглээг харьцуулах,

цаашлаад дэлхийн аль нэг улсын сургуулийн усны хэрэглээг харьцуулах замаар бие биенийхээ

хувийн туршлага, мэдлэг, мэдрэмжийн талаар суралцах болно.

➢ Энэхүү үйл ажиллагаа нь усны хомсдол, усны зохистой хэрэглээний талаар суралцагчдын

туршлага, ойлголтыг бий болгоно.

➢ Ус амьдралын амин чухал эрдэнэ болох гэх мэт олон зүйлийн сурч мэдсэн байх юм.

Хүснэгт схемээр харуулсан мэдээллийг танилцуулах болон тайлбарлах

-Тайлан бичихдээ тоон мэдээллийг нотлох баримт болгож ашиглах боломжтой.

БЭЛТГЭЛ АЖИЛ

Энэ бол “Дэлхийн усны өдөр” болох 3 сарын 22 ныг угтан 3сарын 1- 5 сарын28 хүртэл 3 сарын

хугацаанд хэрэгжих төсөлт ажил юм. Сурагчидаа байнга мэдээлэл цуглуулах ажилд бэлтгэх хэрэгтэй

болно.

Мэдээлэл цуглуулахаас өмнө сурагчдад дараах эхийг уншиж дасгалыг ажиллуулах юм. Ингэсэнээр

сурагчид усны талаарх үзэл бодол, төсөөлөл нь өөрчлөгдөж дараагийн алхамуудыг хийхэд илүү дөхөм

болох юм.

БАГШИД ӨГӨХ САНАМЖ:

Багш энэхүү нэгж хичээл болон төсөлт ажлыг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан өөрийн

хүссэнээрээ өөрчлөн орох бүрэн боломжтой юм. Тухайлбал: ахлах ангийн сурагчдын хувьд төслийн

судалгааг Монголын аль нэг сургуулийн усны хэрэглээг гадаадын аль нэгж муж болон тосгоны

сургуулийн усны хэрэглээтэй харьцуулах гэх мэтээр даалгаварын түвшинг ахиулж өгөх боломжтой юм.

Багш хавсралтаар оруулсан нэмэлт мэдээллүүдээс сонгон хүүхдүүдэд өгөх боломжтой.

Page 3: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол
Page 4: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол
Page 5: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол
Page 6: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

Багш энэхүү эхийг өөрийн дуу хоолойгоороо маш гоё сонсголонтойгоор уншаад мөн хүүхдүүдэд

сонсгох боломжтой юм.

Багш хүүхдүүдэд өөрийн өрхийн усны хэрэглээний талаарх мэдээлэл цуглуулж ирэх даалгавар өгнө.

Үүнд:

➢ Гэр хороололд байдаг хүүхдүүдийн өдрийн усны хэрэглээ

➢ Орон сууцанд байдаг хүүхдүүдийн өдрийн усны хэрэглээ

➢ Хөдөө байдаг хүүхдүүдийн өдрийн усны хэрэглээ

Сурагч тус бүрт өөрийн 1 өдрийн усны хэрэглээний талаар судлан мэдэж ирэх

Үүний үр дүнд усны хэрэглээний талаарх харьцуулалт гаргаж болно.

Ингээд сурагчид дараагийн алхамуудад шилжхэд бэлэн болж байна.

Page 7: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

Суралцагчдад сургуулийн усны зохистой хэрэглээ, тулгамдсан асуудлын талаар бие биенээсээ

суралцаж, харилцан туршлага солилцох замаар илүү ихийг мэдэх, хийх явдал гэдгийг тайлбарлах,

сурагчид усны зохистой хэрэглээ, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Гэдэг арга замаа

тодорхойлох үүнийг хийх болно гэдгээ тайлбарлана.

Сурагчдад усны хомсдол, усны зохистой хэрэглээний /сургуулийн/ боловсрол нь тогтвортой байдлыг

төлөвшүүлэхэд яагаад чухал болохыг харуулсан богино хэмжээний видео үзэх, энэ видео нь усны үнэ

цэн, хайрлан хамгаалах, зохистой хэрэглэх зэргийг харуулах боломжтой. Ингэснээр сурагчдын төсөлт

ажил болон хичээлд оролцох оролцоо идэвхжиж, усны хомсдол болон зөв зохистой хэрэглээнд тулгарч

буй бэрхшээлийг танин мэдэж шийдвэрлэх боломжтой жишээ юм.

Өөрийн сургууль дахь усны хэрэглээг өдөр, сар, жилээр нь тооцох, мөн мөнгөн дүнд шилжүүлж бодох,

бусад сургуулийн усны хэрэглээтэй харьцуулах, усыг зохистой хэрэглэх мэдлэгээ үе тэнгийнхэндээ

хүргэх замаар үе тэнгийнхэн сургуулийн сурагчдын мэдлэгийг дээшлүүлэх

Дараах хүснэгт, асуумжийг жишээ болгон ашиглаж болно.

Даалгавар 1. Та сургуулийн орчинд өдөрт ямар зориулалтаар хичнээн литр усыг хэрэглэдэг вэ?

Д/Д Усыг хэрэглэж буй зориулалт Хэрэглэгдэх хэмжээ /литр/

1

2

3

4

5

6

7

8

Танилцуулга

5 минут

Усны зохистой хэрэглээ, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж сурах

10 минут

Шийдвэрлэх, тооцох үе шат

20 минут

Сургуулийн хэмжээн дэх усны хэрэглээний талаар хүмүүсээс асуумж судалгаа

авах

15 минут

Page 8: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

9 Бүгд

Даалгавар 2. Усыг зүй зохистой ашиглах талаар сурагчид та бүхэн юу юу хийж чадах

вэ?...........................................................................................................................................................................

.................................................................................................................................................................................

Даалгавар 3. Усыг зүй зохистой ашиглах талаар бяцхан ном, зурагт хуудас, уриалга гэх мэт өөрсдийн

хүссэн зүйлээрээ бусдад танилцуулах гарын авлага гэх мэт хийж танилцуулах

Сургуулийн орчин дахь усны хэрэглээг тооцон гаргаж, эргэцүүлэн бодож, усыг бүх нийтээрээ хэрхэн

зохистой хэрэглэж болох талаар санал бодлоо солилцоно.

Хэлэлцэх боломжтой асуултууд:

- Та хэн нэгнээс усыг зохистой хэрэглэх талаар оновчтой мэдээллийг авч чадсан уу?

- Та бусадтай адил төстэй туршлага хуримтлуулсан уу?

- Эдгээр туршлага чинь юу байсан бэ?

- Усыг зохистой хэрэглэх талаар танд ямар санаа байна вэ?

- Та усны зохистой хэрэглээний талаар хэн нэгэнтэй мэтгэлцсэн үү?

- Сургуулийн орчин дахь усны хэрэглээний талаарх бидний мэддэг үйл ажиллагаа юу байна вэ?

- Усны хэрэглээний талаар бидний мэдэхгүй эсвэл эргэлзээтэй байгаа асуудал юу вэ?

- Усыг зохистой хэрэглэх талаар танд ямар санал байна вэ?

Сургуулийн орчинд усыг зөв зохистой хэрэглэх улмаар эх дэлхийг усны хомсдолоос сэргийлэх талаар

хамтын сэтгэгдлээ дүгнэн анги хамт олон, сургуулиараа юу хийж чадах вэ? Гэдгээ дүгнэн ярилцаж,

тулгамдсан асуудлаа шийдвэрлэнэ.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Сургуулийн усны хэрэглээний талаарх мэдээллийг цуглуулж, усыг зөв зохистой хэрэглэх, усыг хайрлан

хамгаалах дадал хэвшилтэй болно.

-Төслийн талаар ойлголтой болгож 3 сарын турш мэдээлэл цуглуулах боломжтой болгохын тулд 10

минутын танилцуулга бэлтгээрэй.

-Хэрэв боломжтой бол энэхүү төсөл хичээлийн хүрээнд манай сургуулийн болон бусад сургуулийн

сурагчидтай бий болгосон харилцаа холбоог ашиглах нь зүйтэй юм. /Арвайхээр сумын ЕБ-ын II, IV, V,

Тэмүүлэл Эрдэм, Мэргэд/ сургууль

Хэлэлцэх

25 минут

Дүгнэлт

5 минут

Page 9: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

ТӨСӨЛ БИЧИХ БОЛСОН ҮНДЭСЛЭЛ

Дэлхий нийтээрээ усны хомсдолд орох эрсдэл тулгарч байна. Усны зохистой хэрэглээ бол дэлхий

нийтийн асуудал юм. Ийм учраас тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Байгал, нийгэм, эдийн

засгийн хувьд усыг зөв зохистой хэрэглэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал учир энэ төсөлт ажлыг

сонгон авч хэрэгжүүлэх боллоо. Мөн сургуулийн орчин дахь усны хэрэглээг сурагчдаар өөрсдөөр нь

судлуулан усыг зүй зохистой хэрэглэх хэрэглээнд сургах нь цаашлаад тэдгээрийн ар гэр, дэлхий нийтийг

усны зохистой хэрэглээнд сургах боломж гэж үзэн энэхүү сэдвийг сонгон авлаа.

БЭЛТГЭЛ АЖИЛ /үргэлжлэл/

-Хэрэв та бусад сургуулиудтай хамтран ажиллаж байгаа бол сургууль тус бүрээс бүлэг сурагчид төслийг

удирдах ба тэдгээр хүүхдүүд “Усны хамгаалагчид” үүргийг гүйцэтгэх ба хяналтын дор цахим

шуудангаар хоорондоо харилцаж болох юм. Жишээ нь сургуульдаа өдөрт хэдэн литр ус ашигладаг

болох түүнийгээ мөнгөн дүнд шилжүүлж бодох улмаар усны зохистой хэрэглээнд шилжих гэх мэт.

Арвайхээр суманд байдаг “Онги-Таац” сав газрын удирдах газартай хамтран ажиллаж мэдээлэл авах

боломжтой. Энэ мэтчилэн өөрийн аймагт, суманд байрлах ус хамгаалах төрийн болон төрийн бус

байгууллагатай хамтран ажиллах боломжтой юм.

-Төслийн эхнээс сургууль бүр өөрийн усны хэрэглээг хянах юм.Үүнийг 7 хоног тутамд сурагчид усны

тоолуураар хэмжих юм. Манай орны хувьд тоолуураар хэмждэг.

-Энэ хугацаанд сурагчид усны хэрэглээг хэмнэх талаар санал бодлоо солилцоно. Гарсан санал

санаачлагуудаа бусад сургуулиудтай цахим шуудангаар, захиа бичих, усаа хэрхэн хэмнэж байгаагаа

зургаар баталгаажуулан солилцож болох юм. Мөн бусад сургуультай харилцах боломжгүй бол анги

дотроо, сургууль дотроо, бүлэг дотроо зохион байгуулж ч болно.

Багш дараах хүснэгтийг ашиглаж болох юм. / Жнь 1-р сургууль нь 140 ажилтан, албан хаагчид, 2811

сурагчидтай нийт 2951 хүний усны хэрэглээг доорх хүснэгтээр үзүүлэв /Дунджаар//

1-р сургуулийн усны хэрэглээний задаргаа

Чиглэл 1 өдөрт Мөнгөн дүнд

шилжүүлсэн

1 сар Мөнгөн дүн 1 жил Мөнгөн дүн Эзлэх хувь

Гар угаах 8,2 м³ 27470 төгрөг 245.8 м³ 8234430 төгрөг 2950 м³ 9882500

төгрөг

62,7%

ОО-д

хэрэглэх

3,86 м³ 12931 төгрөг 116 м³ 388600 төгрөг 1392,1 м³ 4663535

төгрөг

29,7%

Ундны

ус

1 м³ 3350 төгрөг 30 м³ 100500 төгрөг 360 м³ 1206000

төгрөг

7,6%

Нийт 13.06 м³ 43755 төгрөг 391,8 м³ 1312666 төгрөг 4702,1 м³ 15752000

төгрөг

100%

Page 10: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

Эндээс дүгнээд сурагчид сургуулийн энэхүү хэрэглээг хэрхэн багасгаж болох талаар санал бодлоо

хэлэлцэн нэгдсэн уриалга гаргаж сургуульдаа мөрдөх гэх мэт

80 минутын задаргаа төсөлт ажлын төлөвлөгөө

1. Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар Дасгал ажил-5минут

2. Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

Дасгал ажил-30 минут

“Төслийн танилцуулга” дасгал ажил

Сурагчдад төслийг танилцуулж, 3 үндсэн хэсгээс бүрдэхийг тайлбарлаж өгнө.

➢ Усны хэрэглээний талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийнэ.

➢ Усны хэрэглээг бууруулах, усыг зохистой хэрэглэх талаар арга замыг бодож олох

➢ Усыг зохистой хэрэглэх аргад суралцах, хэвшил болгоно.

Дасгал ажил-10 минут

- Сурагчдад мэдээллийг хэрхэн цуглуулахыг заан өгч, усыг хэрхэн хэмнэж байгаа, усны зохистой

хэрэглээний талаарх мэдээлэл авах https://www.youtube.com/watch?v=E05JmzjjlvY холбоосыг

үзүүлж туршилт хийлгэж болох юм.

3 сарын турш долоо хоног тутамд-20 минут

ХОЁР ДОЛОО ХОНОГ ТУТАМД МЭДЭЭЛЛИЙГ БУСАДДАА ТАНИЛЦУУЛНА.

Д.д Хугацаа Үйл ажиллагаа

1. Эхний 14 хоногт

/3сарын 14/

Цуглуулсан мэдээллээ бусаддаа танилцуулна

2. Хоёрдугаар 14

хоногт

/3 сарын 28/

Бусад сургуулийн сурагчдаас ирсэн мэдээллийг харьцуулна

3. Гуравдугаар 14

хоногт

/4сарын 12/

Цуглуулсан мэдээлэлдээ тулгуурлан туршилт судалгаа хийснээ

бусаддаа танилцуулна.

4. Дөрөвдүгээр 14

хоногт

/4сарын 26/

Сургуулийн захиргаанд хандан усыг зохистой хэрэглэх аргуудыг

танилцуулан “ хэмнэлттэй цоргоны хошуу” –г сургуулийн бүх

угаалтуурт тавьж өгөхийг санал болгоно. Мөн сургуулийн захиргаанд

хандахдаа өмнөх туршилтандаа тулгуурлан усыг хэмнэж болох

аргуудаа сайн тайлбарлах мэдээлэл бэлдсэн байх.

63%

30%

7%

хэрэглээ

гар угаах

ОО-д

Ундны

Page 11: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

5. Тавдугаар 14

хоногт

/5 сарын 10/

Сургууль хамт олон бусад бүлгийн хүүхдүүддээ усыг зохистой

хэрэглэх талаар хийсэн туршилт үр дүндээ тулгуурлан мэдээлэл

хүргэнэ. Нөлөөллийн ажил явуулна.

6. Зургаадугаар 14-

хоногт

/5 сарын 28/

Бүх нийтээрээ /бусад сургууль/ сургуулийн усыг зохистой хэрэглэх

дадал хэвшилтэй болно.

Энэхүү хичээл болон 3 сарын хугацаанд үргэлжлэх төсөлт ажлаар хүүхдүүд “Тогтвортой

Хөгжлийн Бодлого”-той уялдан дараах мэдлэг, чадвар, хандлагуудыг эзэмшсэн байх юм. Үүнд:

✓ Хүүхдүүд усны нөөц хомсдол дэлхий дахин хийгээд ТХБ-д ямар үр нөлөөтэйг танин мэдэх

✓ Хамтран ажиллах чадвар

✓ Эрэл хайгуул хийх чадвар

✓ Харьцуулах чадвар

✓ Өөрийгөө илэрхийлэх чадвар

✓ Бусдыг сонсох чадвар

✓ Бусдаас суралцах

✓ Бие даан ажиллах чадвар

✓ Төлөвлөгөө гаргах чадвар

Мөн дараах мэдлэг ойлголтыг авах юм. Үүнд:

✓ Монгол улс “Рамсарын конвенц”-д 1997 оны 8-р сарын 12-нд нэгдэн орсон. Энэ конвенцийн гол ач

холбогдол юу болох

✓ Монгол орны томоохон гол мөрөн, нуурын тоо хэмжээ, болон усны түвшин зэрэг

✓ Усны нөөц

✓ Хүний буруутай үйл ажиллагаа байгаль дэлхий хийгээд ан амьтанд ямар их хор хөнөөлтэй

болохыг ТХБ-той харилцан мэдэх гэх мэт мэдлэг эзэмшинэ.

Дараах хандлага төлөвших юм.

✓ Ус бол амьдралыг тэтгэгч амин чухал эрдэнэ гэдгийг ухаарч ойлгох

✓ Усны зөв зохистой хэрэглээнд суралцах

✓ Гол мөрөн нуур, цөөрмөө хайрлан хамгаалах

✓ ТХБ-н 17 зорилтонд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь хамгийн чухал юм гэдгийг л

ухаарч ойлгон зөв ойлголт зохистой хэрэглээг олон нийтэд уриалан хийх нь энэ ажлын гол цөм

болж чадах нь чухал гэдгийг хүүхдүүд ухааран ойлгох том хандлага болж байна.

Ус хэмнэх дараах аргуудад суралцана. Тухайлбал:

1. Хүнсний ногоо угаасан усаараа цэцэгээ услах гэх мэт

2. Крантны усаа саванд хийж гараа угаах

3. Шүд угаахдаа аяга ашиглах

Page 12: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

4. Угаалгын өрөөнд хэрхэн усаа хэмнэх зэрэг олон аргад хүүхдүүд суралцаж “усаа хэмнэх аян”

“уриалга” гэх зэргээр өөрсдөө болон бусдад олон аргыг түгээн дэлгэрүүлэх юм.

ХИЧЭЭЛИЙН БҮТЭЦ, НЭГЖ ХИЧЭЭЛ: Нэгж хичээлийн сэдэв: ГЗ.8.6. УСНЫ НӨӨЦ

Судлагдахуун: интеграци хичээл ( Газарзүй, нийгэм судлал, иргэний ёс зүйн боловсрол )

Харгалзах ТХЗ:

Энэхүү нэгж хичээл ТХ-ийн дээрх 4 зорилтуудтай уялдаж байгаа юм.

Хамрах хүрээ: Суурь боловсрол 8-р анги Судлах цаг: 5 цаг Нас: 13 нас

Сэдэв сонгосон үндэслэл: Усны зохистой, зохисгүй хэрэглээг ялган дүгнэж, усыг хэмнэх, хамгаалахтай

холбоотой асуудал дэвшүүлэх ( сургуулийн усны хэрэглээг тооцох, хэмнэх, харьцуулан дүн шинжилгээ хийх),

усны тогтвортой байдлын тухай өөрийн байр суурийг илэрхийлэх, усыг зохистой хэрэглэж, хариуцлагаа ойлгох

нь тогтвортой хөгжлийн олон нийлмэл асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болох үүднээс энэхүү сэдэв сонгох

үдэслэл болсон юм.

Нэгж хичээлийн зорилго: Нэгж хичээлээр тодорхой газар орны гадаргын ба газар доорх усны нөөц,тархалт, ай

сав, ус хагалбарын шугам, голын унал, урт, зарцуулалт, гол, нуурын тэжээлийн болон усны горим, найрлага,

нуурын гарал үүслийн талаар судалж мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэх, Усыг зохистой хэрэглэх заавар гаргаж,

сургууль болон гэр орондоо мөрдөж, ТХБ-ын хүрээнд байгаль, нийгэм, эдийн засгийн ач холбогдол тодорхойлох.

Бүлгийн нэр томьёо: гадаргын ус, гүний ус, мөнх цас, мөсөн гол, нуур, гол мөрөн, голын унал, зарцуулал, гол

мөрөн нуурын тэжээл, усны горим, нуурын гарал үүслийн ангилал

Суралцахуйн үйл ажиллагаа

Суралцахуйн зорилтууд Суралцахуйн үйл ажиллагаа

ГЗ_8_6_1. Тодорхой газар

орны гадаргын усны

тархалт, усны горим ба

тэжээлд нөлөөлөх хүчин

зүйл, гол мөрний ай сав,

унал, зарцуулалт, нуурын

гарал үүсэл зэргийг

тодорхойлох, график

диаграммаар дүрслэх арга

барил эзэмших

Ш_8_1_2

Ш_8_1_3

Ш_8_2_2

Ш_8_4_3

Ш_8_4_4

Гол мөрөн

a) Нутаг орныхоо гол мөрний байршил, ач холбогдол талаар ярилцах

b) Монгол орны жишээн дээр физик газарзүйн зураг ашиглан гол мөрний

тархалт, зүй тогтлыг тодорхойлж, нэргүй зурагт тэмдэглэх

c) Гол мөрдийн эх, адаг, цутгал гол, ай савыг ялгах

d) Томоохон гол мөрдийн уртыг хэмжиж, харьцуулсан диаграмм

байгуулж дүгнэлт бичих

e) Голын урсгалын хурдад нөлөөлөх хүчин зүйлийг таамаглах

f) Физик газарзүйн зураг ашиглан голын унал, хэвгийг тодорхойлж,

таамаглалаа унал болон голын тэжээлтэй холбон таамаглалаа батлах

g) Голын усны зарцуулалтыг томьёогоор тооцоолох

h) Голын усны горим (зарцуулалт) ба тэжээлийн байдал нь улирал, хур

тунадасны хуваарилалтаас хэрхэн хамаардгийг газарзүйн зураг бусад

эх сурвалж ашиглан таамаглаж, түүнийгээ батлах, олсон үр дүнгээ

төрөл бүрийн дүрслэлд хувиргах анализ хийж дүгнэлт гаргах

Нуур

a) Нутаг орныхоо нуурын байршил, ач холбогдлын тухай ярилцах

Page 13: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

b) Монгол орны жишээн дээр физик газарзүйн зураг ашиглан нуурын

тархалт, зүй тогтлыг тодорхойлж, нэргүй зурагт тэмдэглэх

c) Томоохон нуурын талбайг хэмжиж, талбайг харьцуулсан квадрат

диаграмм байгуулж дүгнэлт хийх

d) Нуурын усны горим ба тэжээлийн байдал нь улирал, хур тунадасны

хуваарилалтаас хэрхэн хамаардгийг газарзүйн зураг бусад эх сурвалж

ашиглан таамаглаж, түүнийгээ батлах

e) Нуурын үүслийг туршилтаар үзүүлж, Монгол орны жишээн дээр

нуурын гарал үүслийг тайлбарлах

ГЗ_8_6_2. Мөнх цас,

мөсөн гол, олон жилийн

цэвдгийн тархалт

байршил ба уур

амьсгалын хоорондын

хамаарлыг судлах

Ш_8_1_2

Ш_8_2_3

Ш_8_4_3

Мөнх цас, мөсөн гол, олон жилийн цэвдэг

a) Газарзүйн зураг бусад эх сурвалж ашиглан мөнх цас, мөсөн гол,

цэвдгийн тархалтыг уур амьсгалын нөхцөлтэй холбон тайлбарлах,

зурагт тэмдэглэх

b) Олон жилийн цэвдгийн тархалт болон зузаан нь уур амьсгалаас

хамаарч байгаа баримтад тулгуурлан батлах

c) Цэвдгийн аж ахуйд үзүүлэх нөлөөг батлах, газар сонгохдоо цэвдгийг

харгалзах шаардлагатай болохыг тайлбарлах

ГЗ_8_6_3. Гүний усны

төрлүүдийг ялгах,

тархалт байршил, ач

холбогдлыг судлах

Ш_8_1_3

Ш_8_2_2

Ш_8_4_4

Гүний ус

a) Гүний усны хэрхэн үүсэх талаар таамаглах

b) Гүний ус үүсэхийг туршилтаар батлах

c) Ул хөрсний ус, артезийн ус, булаг, рашаан зэргийг ялгах

d) Мэдээлэл болон амьдралын жишээ баримтад тулгуурлан гүний усны

тархалтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох

e) Монгол орны жишээн дээр рашааны тархалтыг тодорхойлж, ач

холбогдлыг дүгнэх

ГЗ_8_6_4. Уур амьсгалын

өөрчлөлт, хүний үйл

ажиллагаа гадаргын

болон гүний усны нөөцөд

хэрхэн нөлөөлж байгааг

жишээ баримтаар нотлох

Ш_8_1_3

Ш_8_2_2

Ш_8_4_4

a) Уур амьсгалын өөрчлөлтөөс болж гадаргын болон гүний усны нөөц

хомсдож байгаа талаар мэдээлэл цуглуулж, шалтгааныг дүгнэх

b) Хүний буруутай үйл ажиллагаанаас (дам зарцуулсан ус, усны хэт

хэрэглээ, уул уурхайтай г.м.) болж гадаргын болон гүний усны нөөц

хомсдол үүсэж байгаа тухай мэдээлэл цуглуулж, дүгнэлт хийх

ГЗ_8_6_5. Усны нөөцийг

хамгаалах, зохистой

хэрэглээнд суралцах

Ш_8_1_2

Ш_8_2_2

Ш_8_4_4

Усны нөөцийг хамгаалах

a) Гол ус, булаг, шандыг хамгаалж ирсэн монгол уламжлал, нутаг

орныхоо гол усны тухай домгийн талаар ахмад хүмүүстэй ярицлага

хийж материал цуглуулах

b) Олон улсын хэмжээнд болон Монгол орны хэмжээнд усны нөөцийг

хамгаалах ажлын талаар мэдээлэл цуглуулах (Рамсарын конвенц, усны

тухай хууль тогтоомж г.м.)

c) Цуглуулсан мэдээллээс усны нөөцийг хамгаалах арга замыг

тодорхойлох

d) Усыг зохистой хэрэглэх заавар гаргаж, сургууль болон гэр орондоо

мөрдөх

Нэгж хичээлийн

сэдвүүд

Хүрэх үр дүн ( ТХБ-той хэрхэн холбогдож байгаа )

Мэдлэг Чадвар Хандлага

Page 14: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

Хуурай газрын

ус

Нутаг орныхоо гол

мөрний байршил, ач

холбогдол талаар

таньж мэдэх

Голын усны горим

(зарцуулалт) ба

тэжээлийн байдал нь

улирал, хур тунадасны

хуваарилалтаас хэрхэн

хамаардгийг газарзүйн

зураг бусад эх сурвалж

ашиглан таамаглаж,

түүнийгээ батлах, олсон

үр дүнгээ төрөл бүрийн

дүрслэлд хувиргах анализ

хийж дүгнэлт гаргах

Усан орчин ба хуурай газрын

эко систем харилцан

хамааралтай болох талаар

зөв мэдлэг хандлагатай

болно.

Мөнх цас, мөсөн

гол, олон жилийн

цэвдэг

Олон жилийн

цэвдгийн тархалт

болон зузаан нь уур

амьсгалаас хамаарч

байгааг баримтад

тулгуурлан танин

мэдэх

Газарзүйн зураг бусад эх

сурвалж ашиглан мөнх

цас, мөсөн гол, цэвдгийн

тархалтыг уур амьсгалын

нөхцөлтэй холбон

тайлбарлах, зурагт

тэмдэглэх

ул хөрсний

мөнх цэвдэг

бага болох нь

дэлхийн

дулаарлын

том шалтгаан

гэдгийг ухааран ойлгох

Гүний усны

төрлүүдийг

ялгах, тархалт

байршил, ач

холбогдлыг

судлах

Мэдээлэл болон

амьдралын жишээ

баримтад тулгуурлан

гүний усны тархалтад

нөлөөлөх хүчин

зүйлийг танин мэдэж

тодорхойлох

Монгол орны жишээн

дээр рашааны тархалтыг

тодорхойлж, ач

холбогдлыг дүгнэх, ярих

хэлэлцэх чадвар

Хүний үйл ажиллаганы сөрөг

нөлөөг арилгаж

хариуцлагатай хэрэглээний

анхан шатны мэдлэгтэй

болох төдийгүй байгаль

орчин гол мөрөн, нуурандаа

зөв хандах хайрлах

хамгаалах хандлагатай

болно.

Уур амьсгалын

өөрчлөлт, хүний

үйл ажиллагаа

гадаргын болон

гүний усны

нөөцөд хэрхэн

нөлөөлж байгааг

жишээ

баримтаар

нотлох

Уур амьсгалын

өөрчлөлтөөс болж

гадаргын болон гүний

усны нөөц хомсдож

байгаа талаар танин

мэдэх

Хүний буруутай үйл

ажиллагаанаас (дам

зарцуулсан ус, усны хэт

хэрэглээ, уул уурхайтай

г.м.) болж гадаргын

болон гүний усны нөөц

хомсдол үүсэж байгаа

тухай мэдээлэл

цуглуулж, дүгнэлт хийх

Усны

нөөцийг

хамгаалах

Олон улсын хэмжээнд

болон Монгол орны

хэмжээнд усны

нөөцийг хамгаалах

ажлын талаар танин

мэдэх (Рамсарын

конвенц, усны тухай

хууль тогтоомж г.м.)

Цуглуулсан мэдээллээс

усны нөөцийг хамгаалах

арга замыг тодорхойлох

Усыг зохистой хэрэглэх

заавар гаргаж, сургууль

болон гэр орондоо

мөрдөх

Сурагч бүр

усаа хэмнэх

аргаас

суралцаж

бусдад

нөлөөлөх

үйл ажиллагааг явуулах

ханлагатай болно.

Хэрэглэгдэхүүн Сургалтын арга Үнэлгээ

Page 15: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

• Монгол орны газрын зураг

• Монгол орны атлас

• Монгол орны нэргүй карт

• Монгол орны гол мөрөн

нуурын ай савын газрын

зураг

• Тест

• Тараах материал

• Хүн бүр багш

• Яагаад модны

арга

• КWL

• Эрэмблэх

• Хэлэлцүүлэг

• Гол мөрөн нуурыг нэрлэн, газрын зурагт

зааж сурах, гарал үүслийг тайлбарлах

• Гол мөрний усны зарцуулгыг тооцох бодлого

бодох

• Гол мөрөн, нуурын ангилал аж ахуй ач

холбогдолыг тооцоолох

• Голыг сүлжээний нягтшил ба хут тунадасны

хамаарлыг гаргах

• Газар доорх ба нуурын тархалт, гарал

үүслийн шалтгааныг тайлбарлах

• Олон жилийн цэвдэгийн тархалт, хил

хязгаарын өөрчлөлтийн шалтгааныг бусад

хүчин зүйлстэй нь холбон тайлбарлах

• Үер, шар усны үер, усан уруйн ялгаа, үүсэл

цаг, хугацааны давтамжыг тооцох

Арга зүй, хэрэглэгдэхүүн.

№ Ээлжит хичээл Цаг Аргазүйн тайлбар Хэрэглэгдэхүүний тайлбар

1 Хуурай газрын

ус

1 Монгол орны жишээн дээр физик

газарзүйн зураг ашиглан гол

мөрний тархалт, зүй тогтлыг

тодорхойлж, нэргүй зурагт

тэмдэглэх

Голын усны горим (зарцуулалт) ба

тэжээлийн байдал нь улирал, хур

тунадасны хуваарилалтаас хэрхэн

хамаардгийг газарзүйн зураг бусад

эх сурвалж ашиглан таамаглаж,

түүнийгээ батлах, олсон үр дүнгээ

төрөл бүрийн дүрслэлд хувиргах

анализ хийж дүгнэлт гарган

тайлбарлуулах.

Монгол орны физик газарзүйн зураг

дээр ажиллах

Тухайн нэг гол мөрний усны горим

болоод тоон мэдээлэлд тооцоолол

хийх дасгал даалгавар бэлтгэх.

Жишээ: Онгийн голын эх-адаг

өндөр, өргөн дундаж гүн, урсгалын

хурд гэх мэт. Өөр хоорондоо

ялгаатай голуудын морфологи

шинж чанар хадгалаж чадах

даалгавар тараах

2 Мөнх цас мөсөн

гол

1 Олон жилийн цэвдгийн тархалт

болон зузаан нь уур амьсгалаас

хамаарч байгаа баримтад

тулгуурлан батлах

Цэвдгийн аж ахуйд үзүүлэх

нөлөөг батлах, газар сонгохдоо

цэвдгийг харгалзах шаардлагатай

болохыг тайлбарлах

Олон жилийн цэвдэг тархалтын

зураг тараан ажиглалт хийлгүүлэх.

Ул хөрсний цэвдэг, одоогийн

суурин газруудын байршил

харуулсан зурагт давхцан ажиллах.

3 Газрын гүний

ус

1 Ул хөрсний ус, артезийн ус, булаг,

рашаан зэргийг ялгах

Мэдээлэл болон амьдралын

жишээ баримтад тулгуурлан

гүний усны тархалтад нөлөөлөх

хүчин зүйлийг тодорхойлох

Монгол орны жишээн дээр

рашааны тархалтыг тодорхойлж,

ач холбогдлыг дүгнэх

Газрын гүний усны төрлүүдийг

туршилтаар илрүүлэх ( макет

ашиглах )

Арвай хээр сумын нутаг дэвсгэрт

буй гол, горхи, булаг, рашааны

нэрсийн жагсаалт бичиг.

Page 16: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

4 Усны нөөцөнд

хүний үйлчлэх

нөлөөлөл

1 Хүний буруутай үйл

ажиллагаанаас (дам зарцуулсан

ус, усны хэт хэрэглээ, уул

уурхайтай г.м.) болж гадаргын

болон гүний усны нөөц хомсдол

үүсэж байгаа тухай мэдээлэл

цуглуулж, дүгнэлт хийх

Бичил уурхайн хэрэглээг харуулсан

хүсснэгтэн мэдээлэл, Тавантолгой

ХХК жилийн усны ашиглатыг

харуулсан мэдээлэл

5 Усны нөөцийг

хамгаалах

1 Цуглуулсан мэдээллээс усны

нөөцийг хамгаалах арга замыг

тодорхойлох

Усыг зохистой хэрэглэх заавар

гаргаж, сургууль болон гэр

орондоо мөрдөх

Та сургуулийн орчинд өдөрт ямар

зориулалтаар хичнээн литр усыг

хэрэглэдэг вэ? Асуулга

1-р сургуулийн усны хэрэглээний

задаргаа

Page 17: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

Үндсэн агуулга, нэмэлт мэдээлэл, хавсралт

ус

мөс

104

2

84

Монгол орны усны нөөц

Мөстлөг

Нуур

Газар доорх усан тэжээл

Page 18: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол
Page 19: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

Хужиртын рашаан сувилал

Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвд 1660м өндөрт оршино. Нутгийнхан дээр үеэс хэрэглэдэг

байсан. Халуун / 54,50с/ зөөлнө шаварлаг шавартай дарь хүхрийн үнэртэй өнгөгүй, тунгалаг устай, сульфад,

Азотот халуун рашааны муж

Алтай, Хангай уулс Хэнтий нурууны ар

өврөөр орших Хужирт,

Шаргалжуут, Ерөө

Рашааны мужууд

Нүүрсхүчлийн хүйтэн рашааны

муж

Дорнодын тал, Хэнтийн нурууны

өврөөр орших Жанчивлан,

Улаанбаатар, Талбулаг зэрэг

Метан, Азотот давсархаг

рашааны муж

Их нууруудын хотгор, Говь

нутгаар орших Бэгэр нуур зэрэг

болно.

Page 20: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

хлорид, натри, кальцитын найрлаөгатай. Арьс, мэдрэл, үе мөч, эмэгтэйчүүдийн архаг өвчинийг ангаадаг улсын

анхны сувилал юм.

Нэмэлт мэдээлэл Хамгийн хамгийн

1. Монгол орны хамгийн урт гол ............... 1124км 2. Монгол орны хамгийн их устай гол ................... 4000м3/с 3. Монгол орны хамгийн гүн нуур ....................... 262м 4. Монгол орны хамгийн том талбайтай нуур ............ 3350км ам 5. Монгол орны хамгийн том хүхрээ ........................ 20м 6. Монгол орны хамгийн урт мөсөн гол ................... 53,5 ам км 20км урт

Усны зохистой хэрэглээ ээлжит хичээлийн сэдвийн мэдээлэл, ТӨМ, нэмэлт мэдээлэл

зэргийг хавсралтаар оруулсан болно.

0

10000

2000 оны усны тоолог

Нийт

Ширгэсэн

0

5000

10000

2020 оны усны тооллог

Нийт

Ширгэсэн

Page 21: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол
Page 22: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол
Page 23: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол
Page 24: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол
Page 25: Хугацаа 80 мин Хамрахbagsh.itpd.mn/fayluud/BB Uvurhangai Surguuliin usnii... · 2021. 5. 3. · ИНТЕГРАЦИ ХИЧЭЭЛ: Иргэний ёс зүй, ... Гол

Гүйцэтгэсэн: Н. Боргил

Ө. Цог-Эрдэнэ

Ш. Насандулам

О. Загарзүсэм

Б. Мөнхдэлгэр