24

I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч
Page 2: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

I ХЭСЭГ

I БҮЛЭГ: БИОЛОГИ ДАХЬ МОЛЕКУЛУУД

1.1 Усны биологийн үүрэг

Эсийн дотоод даралтыг хэвийн байлгаж эсийн хэлбэр бүтцийг хадгалах, бие

махбодод явагдах бодисын солилцооны болон энергийн солилцооны урвал явагдах

орчин болох, бие махбодын дулаан зохицуулгад чухал үүрэгтэй.

1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг

Нүүрс ус нь нүүрстөрөгч “С”, устөрөгч “Н”, хүчилтөрөгч “О” гэсэн 3 элементээс

бүтэх ба “CH2O” ерөнхий томьёонд захирагдсан нэгдлүүд юм.

Нүүрс усыг химийн бүтэц найрлагаар нь 3 ангилна.

Моносахар - Зөвхөн нэг мономерээс нүүрс ус. Моносахарууд агуулагдах

нүүрстөрөгчийн тооноос хамааран нэрлэгдэх бөгөөд “оз”- төгсгөлтэй байна. Жишээ нь:

3-н нүүрстөрөгчөөс тогтсон бол “триоз”, 4 бол “тетроз” гэх мэт

Дисахар – 2 моносахараас бүтсэн нүүрс ус. Нэр нь “оз” төгсгөлтэй. Байгаль дээр

сахароз, мальтоз, лактоз, целлобиоз дисахарууд өргөн тархсан байдаг.

Полисахар – Олон тооны моносахараас тогтсон нүүрс усыг хэлнэ. Цардуул, эслэг

орно.

Биологийн үүрэг: Энергийн эх үүсвэр, нөөц тэжээл, бүтцийн үүрэг, хамгаалах,

тулгуур механикийн үүрэг гүйцэтгэнэ.

1.3 Өөх тосны бүтэц, биологийн үүрэг

Глицерин, тосны хүчлээс тогтсон нийлмэл нэгдэл юм. Өөрөөр хэлбэл гурван

атомт спирт болон тосны хүчлийн нийлмэл эфир. Тосны хүчлийн молекул нь

карбогидратын гинж болон карбоксил бүлгээс бүтнэ. Ханасан ба ханаагүй тос гэсэн нэр

томьёо нь карбогидратын гинжийг үүсгэсэн нүүрстөрөгчийн атом хооронд давхар

холбоо байхгүй тохиолдолд ханасан, нэг ба түүнээс дээш давхар холбоо агуулсан бол

ханаагүй тосны хүчил гэж нэрлэнэ.

Биологийн үүрэг: Мембраны бүтцэд оролцох, мэдрэлийн импульс дамжуулах,

энергийн эх үүсвэр болох, механик үйлчлэлээс хамгаалах, дулаан тусгаарлах, нөөц шим

тэжээлийн бодис, гормон болон аминдэмийн үндсэн найрлаганд оролцох үүрэгтэй.

1.4 Уургийн бүтэц, найрлага, биологийн үүрэг

Уургийг бүрдүүлэгч мономерийг аминхүчил гэнэ. Амин хүчил нь амин,

карбоксил болон радикал бүлэг агуулах бөгөөд хоорондоо радикал R бүлгээрээ ялгарна.

Радикал бүлэг нь бүтэц, хэлхээ, устай харилцан үйлчлэх чанар зэрэг байдлаараа нэг

нэгнээсээ ялгагддаг. Амин чухал 20 аминхүчил бодисын солилцоонд идэвхтэй оролцдог.

Аминхүчлийн нэр Товчлол Аминхүчлийн нэр Товчлол

Аланин Ala Лизин Lys

Арганин Arg Метионин Met

Аспарагины хүчил Asp Тирозин Tyr

Глицин Gly Валин Val

Гистидин His Серин Ser

Амин хүчлүүд нь хоорондоо амин болон карбоксил бүлгээрээ нэгдэж уургийн

макромолекулыг үүсгэнэ. Уургийг молекулыг анхдагч, хоёрдогч, гуравдагч, дөрөвдөгч

бүтэцтэй уураг ангилна. Эдгээр бүтэц үүсэхэд пептид, ковалент, ионы, устөрөгчийн,

дисульфидын холбоо оролцоно.

Анхдагч бүтэц- Амин хүчлүүдийн шугаман гинж

Хоёрдогч бүтэц- Полипептидийн гинж орон зайд устөрөгчийн холбоогоор холбогдож

ороомог хэлбэртэй макромолекул үүсгэнэ.

1

Page 3: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

Гуравдагч бүтэц - Хоёрдогч бүтэц орон зайд дахин мушгиралдахдаа ионы болон

дисульфидын холбоогоор холбогдож үүсгэнэ.

Дөрөвдөгч бүтэц - 2 болон түүнээс дээш тооны полипептидийн гинж өөр хоорондоо

нэгдэж үүсгэнэ.

Биологийн үүрэг: Катализатор, бүтцийн, энергийн, зөөх, удамшил дамжуулах,

хамгаалах, зохицуулах, тэжээлийн бодис, агших үүргийг гүйцэтгэнэ. Уургийн бүтэц сэдвийн дэлгэрэнгүйг доорх линкээс үзээрэй.

https://www.youtube.com/watch?v=8fihozUsF1c

1.5 Органик биш ионуудын амьд биед гүйцэтгэх үүрэг

Үелэх системийн 90 гаруй химийн элемент хүн ба дээд амьтдад илэрсэнээс ихэнх

нь амьд биест тогтмол оршдог тул биоген элемент гэж нэрлэдэг.

Эрдэс бодис нь ус-давс, хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хангахад чухал үүрэгтэй.

Na+ ба К+ ион: Эсийн гадна шингэнд натрийн ион өндөр агууламжтай, дотор талд калийн

ионы агууламж их байдаг. Натрийн ион калийн ионтой хамт мэдрэл, булчинд сэрэл

дамжихад оролцохоос гадна зүрх судас, элэг, бөөрний үйл ажиллагаанд оролцдог. Натри

хлорын ионтой хамт осмос даралтыг зохицуулна. Калийн 90% гаруй эсийн дотор, бусад

нь эс хоорондын шингэн, хоол боловсруулах шүүс, яс, мөгөөрс, холбогч эдийн

найрлагад байна.

Ca2+ ион: Кальци нь ионжсон, ионжоогүй, мөн уургуудтай нэгдсэн хэлбэрээр байдаг.

Хүний биеийн 2%-ийг, яс ба шүдний 99%-ийг эзэлнэ. Кальцийн хоногийн хэрэгцээ

хангалтгүй үед D аминдэмийн дутагдалд орж насанд хүрэгчдэд яс сийрэгжих, бага насны

хүүхдэд ясны өсөлт зогсож, сульдаа өвчин тохиолдоно.

PO43- ион: Кальцийн ионтой нягт холбоотой биеийн жингийн 1%, их биеийн яс болон

шүдэнд 90%, үлдсэн хэсэг нь эсийн дотор анион байдлаар оршино. Ясанд фосфор-

хүчлийн кальцийн давс хэлбэрээр, үлдсэн нь эсийн бөөмд нуклейн хүчил,

нуклеопротейд (нийлмэл уураг) хэлбэрээр агуулагдана. Фосфорын хүчил нь олон тооны

энзимийн идэвхт төвийн үүрэг гүйцэтгэдэг. Фосфорын хэмжээ буурахад яс эрдэсгүйжиж

сийрэгжих, оюуны болон хөдөлмөрийн чадвар, хооллох дуршил буурна.

Mg2+ ион: Магни нь мэдрэл булчингийн сэрэх чанар, зүрхний булчингийн хэвийн үйл

ажиллагааг ханган, судас өргөсгөнө. Цөс ялгаралтыг эрчимжүүлж, гэдэсний гүрвэлзэх

хөдөлгөөнийг сайжруулдаг. Бодисын солилцоонд уургийг нийлэгжүүлэх, цусны

сахарын хэмжээг зохицуулах, цусны даралтыг хэвийн байлгах үүрэгтэй оролцдог. Магни

дутагдсанаар хоолны шингэж буурах, өсөлт зогсох, судасны ханад кальци ихээр

хуримтлагдах эмгэг тохиолдоно. Ургамалд фотосинт явуулахад чухал үүрэгтэй

хлорофиллийн молекулд магни ион бүрэлдэхүүн хэсэг нь болдог.

II БҮЛЭГ: ЭНЗИМ

Катализатор нь химийн урвалыг түргэсгэдэг боловч урвалын төгсгөлд өөрөө хувирч

өөрчлөгддөггүй. Энзимүүд катализаторын үүрэг гүйцэтгэдэг бөмбөлөг бүтэцтэй уураг

юм. Энзимийн молекулуудад идэвхтэй төв гэх тусгай шинж чанартай бүтцийн хэсэг

байдаг. Идэвхтэй төвийн хэсэг нь бусад молекулуудыг өөртөө нэгдүүлдэг ингэхдээ

“цоож-түлхүүр”-ийн зарчмаар таарч байдаг. Энзимийн гидрофил бүлгийн хэсгүүд

2

Page 4: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

субстратын хооронд түр зуурын холбоо

үүсэж энзим-субстратын нэгдэл болно.

Энзим нь субстрат бодисыг нэг түүнээс

олон бүтээгдэхүүн бодис болгон задалдаг.

Урвал бүрэн явагдаж дууссаны дараа

бүтээгдэхүүн бодисууд энзимийн идэвхтэй

төвийг орхино. Олонх химийн урвалд

субстрат нэмэлт энерги ашиглаж

бүтээгдэхүүн бодис бол хувирдаг. Энэ

энергийг идэвхжүүлэгч энерги гэнэ.

Субстрат идэвхт төвтэй холбогдоход үед

идэвхтэй төвийн хэлбэр бага зэрэг өөрчлөгддөг энэ нь идэвхжүүлэгч энергийг бага

байлгаж бүтээгдэхүүн бодис болгон хувиргахад хялбар болгож өгнө. Ердийн тасалгааны

нөхцөлд бодисыг задлахад нэмэлт энерги шаардлагатай. Хүний биеийн дундаж

температур 37оС. Уураг бүтцийн хувьд эвдэрч нөхөн сэргэхгүй өөрчлөгдөхийг

денатураци гэнэ.

Энзимт катализатортой урвалын үед субстратын бүтээгдэхүүн болж хувирах урвалын

хэд хэдэн хүчин зүйлүүд нөлөөлнө

Энзимийн концентраци: Тухайн урвалд субстратын хэмжээ хангалттай, бусад хүчин

зүйлүүд болох рН, температур тогтмол байх үед энзимийн концентрац ба урвалын хурд

нь хоорондоо шууд хамааралтай байдаг.

Субстратын концентрац: Өгөгдсөн энзимийн концетрацд субстратын концентрацыг

нэмэгдүүлэхэд урвалын хурд нь нэмэгдэнэ. Онолын хувь (Vmax)-д очих боломжгүй

боловч тодорхой хугацаанд ажиглагдана.

Урвалын температур: Аливаа бодисыг халаахад молекулын хөдөлгөөн нэмэгдэнэ. Энзим

болон субстрат нэгдэх үйл явцыг хурдасгадаг. Энзимийн ажиллах хамгийн тохиромжтой

температурт хүрмэгц урвалын хурд нэмэгдэж байгаад түүнээс дээшлэх үед энзимийн 2-

догч, 3-дагч бүтцүүд эвдэрч денатурацид орсноор урвалын хурд буурна.

Урвалын рН: Тогтмол температуртай нөхцөлд энзим бүхэн тодорхой рН-ийн тоон утганд

идэвхтэй байдаг. Оптимум рН гэдэг нь энзимт урвал хамгийн дээд хурдтай байх үеийн

рН утгийг илэрхийлнэ.

III БҮЛЭГ: ЭСИЙН БҮТЭЦ

Эсийн хэмжээ жижиг, 0.5-5мкм

Бөөм нь бүрхүүлгүй, ДНХ-ийн утаслагцитоплазмд чөлөөтэй хөвж удамшлынмэдээллийг дамжуулна.

Цитоплазмд рибосом агуулагданнийлэгжинэ. рибосом жижиг 70S.түүнчлэн шилбүүр, сормуусхөдөлгөөний үүрэгтэй

Эсийн хана хатуу полисахар,аминхүчил агуулна.

Прокариотууд эукариотаас амьсгал,тэжээл хүлээн авах байдал, тэдгээрийгболовсруулах, үржлийн хэлбэрээрялгаатай.

Прокариот эс

Эсийн хэмжээ том, 40 хүртэл мкм

Бөөм нь бүрхүүл, бөөмхөн,бөөмийн шингэн, хромосомоостогтоно.

Цитоплазмд митохондри, пластид,эндоплазмын тор, гольджийнаппарат, рибосом (80S) зэрэг олонэрхтэнцрүүд үйл ажиллагааявуулна.

Ургамал, мөөгийн эсийн хана хатууэслэгээс тогтоно.

Прокариотууд эукариотаас амьсгал,тэжээл хүлээн авах байдал,тэдгээрийг боловсруулах, үржлийнхэлбэрээр ялгаатай

Эукариот эс

3

Page 5: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

Эс бол амьд биеийн үндсэн шинж чанарыг агуулсан нэгж мөн. Эс нь амьсгалах, цочрох,

өсөж хөгжих, бодисын солилцоо явуулах, үржих чадвартай. Амьд биесийг эсийн бүтцээр

эукариот ба прокариот гэж ангилна.

Эсийн бүрхүүл: Эсийн цитоплазмыг плазмолемм (7-10нм), вакуолийг тонопласт (6-7 нм)

бүрнэ. Эрхтэнцэр бүр бүрхүүлтэй. Эсийн бүрхүүл тусгаарлах хамгаалах, сонгон

нэвтрүүлэх үүрэгтэй.

Митохондри: Эсийн энергийн төв болдог. Митохондрид аэроб амьсгал явагдана. Гадаад

дотоод мембраны завсар кребсийн цикл явагдаж эцсийн бүтээгдэхүүн болох

нүүрсхүчлийн хий үүснэ. Дотоод мембран дээр ус, энерги ялгарна.

Хлоропласт: Гэрэл нийлэгжил явагдана. Түүний тилакойдын мембран дээр гэрэл

нийлэгжилтийн гэрэлтэй үе, стромд харанхуй үе явагдана.

Бөөм: Удамшлын мэдээлэл хадгалах, ДНХ-ийн хоёрчлол явулах, РНХ-ийн хуулбарлалт

хийх үүрэгтэй. Бөөмхөн рибосомын найрлагад ордог РНХ-г нийлэгжүүлнэ.

Эндоплазмын тор: Эс дэх нийлэгжүүлэх үйл ажиллагаанд оролцоно. Барзгар

эндоплазмын торон дээр рибосом байрладаг тул уураг, гөлгөр дээр өөх тос

нийлэгжинэ.Эндоплазмын тор бодисыг зөөвөрлөх, хадгалах үүрэгтэй.

Гольджийн аппарат: Эсийн захад байрлах нүүрс ус нийлэгжүүлэхээс гадна эсийн

бүрхүүлийн найрлагад ордог шүүрлийн үүрэгтэй. Лизосом үүснэ.

Лизосом: Тэжээлийн бодистой нийлж хоёрдогч лизосомыг үүсгэн задалж, хэрэггүй

бодисыг гадагшлуулахыг гетерофаг гэнэ. Эсийн доторх хэрэггүй эрхтэнцрүүдийг

задлахыг аутофаг гэнэ.

Вакуоль: Ус, түүнд ууссан давс, нөөц бодис хадгалагдах тул эсийн осмосын үзэгдлийг

барьдаг. Эсийн бодисын солилцоо явуулдаг.

Рибосом: Том жижиг хэсэг тус бүр бөөмхөнд үүсээд бөөмийн мембраны нүхээр гарч,

цитоплазмд ирж, уураг нийлэгжихийн өмнө хоорондоо нийлж рибосомыг үүсгэнэ.

Рибосом дээр уураг нийлэгжинэ.

Ургамал, амьтны эукариот эсийн бүтэц бүрхүүл, хлоропласт, вакуоль, эсийн төв зэрэг

эрхтэнцэрээр ялгаатай.

IV БҮЛЭГ: ЭСИЙН ХУВААГДАЛ

4.1 Хромосомын бүтэц үүрэг

Эсийн хуваагдалын тодорхой шатанд бөөмд савханцар хэлбэрийн нягт бүтцийг

хроматин гэнэ. Эс болгон өөрийн гэсэн хромосомтой боловч тэдгээрийн гадаад хэлбэр

амьдралынх нь мөчлөгийн янз бүрийн шатанд өөрчлөгддөгийг тогтоожээ. Хромосомын

тоо, хэлбэр хэмжээ нь зүйл болгонд тогтвортой хадгалагдана. Хроматины бүтцэд ДНХ,

РНХ, уургууд, органик бодисын ионууд орно. Хроматин нь гистон хэмээх уурагтай

нэгдсэн ДНХ-ийн утаслаг молекул юм. Интерфазын бөөмд хроматины эрчилж нягтарсан

тогтвортой хэсгүүдийг гетерохроматин нэрлэх бөгөөд байрлах генүүд нь идэвхгүй

учраас транскрипц явагдахгүй. Эрчлээс сул хроматины хэсгийг эухроматин гэнэ. Энэ

хэсэгт идэвхтэй генүүд байрлах тул транскрипцын үйл ажиллагаа явагдана.

Эсийн хуваагдалын өмнө ДНХ-ийн молекулууд хоёрчлогдсоноор хромосом бүр

ДНХ-ийн хоёр молекулаас тогтоно. Центромер хромосомуудын туйл руу хөдлөх

хөдөлгөөнийг хянах үүрэгтэй. ДНХ-ийн утаслаг 40%, уураг 60% үүнээс 40% гистон, 20%

гистон биш уураг эзэлнэ. ДНХ нь удамшлын мэдээллийг агуулна.

Хромосомын үзүүрийг теломер гэх бөгөөд энэ хэсэг нь нийлэгжилтийн явцад

хромосомыг богиносохоос хамгаалдаг ДНХ-ийн өвөрмөц дэс дарааллууд байрлахаас

гадна хромосомын үзүүр хэсгүүд нийлэхээс сэргийлдэг.

Генетикийн хувьд ижил эсүүдийн үүсэл, өсөлт, нөхөн төлжилт

1855 он Герман эмч Р.Вирховын дэвшүүлсэн “Эс бүхэн эсээс үүснэ” гэсэн агуулга нь

амьдрал тасралтгүй үргэлжлэх үндэс буюу эсийн хуваагдал, эсүүдийн нөхөн төлжлийн

4

Page 6: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

суурь ойлголт болгож байдаг. Прокариот болон нэг эст эукариотууд хуваагдахад өөр нэг

шинэ эс үүсэх бий болох замаар тооны хувьд олширч үрждэг. Олон эст эукариотуудад,

эсийн хуваагдал нь үр тогтсон ганц эсээс бие махбод хөгжих, гэмтсэн эд эс нөхөн төлжих,

улмаар шинэчлэгдэх боломжийг олгодог.

Эсийн хуваагдал нь бие махбодийн үржлийн бүхий л хэлбэрийн үндэс юм. Зөвхөн

бэлгийн бусаар үрждэг бие махбодууд л тэдэнтэй генетикийн яг ижил хуулбар бүхий үр

төл төрүүлнэ. Тус бүрдээ эс эсийн бөөмтэй ижил тооны хромосом агуулсан генетикийн

хувьд ижил 2 төл бөөмийг үүсгэх үйл явц, бөөмийн жигд хуваарилалтыг “митоз

хуваагдал” гэнэ.

4.2 Эсийн мөчлөг

Эсийн нэг хуваагдалаас дараагийн хуваагдлын хооронд болох үе шат, тэдгээрт

дарааллан үйл явцыг нийтэд нь “эсийн мөчлөг” гэх бөгөөд интерфаз, бөөмийн

хуваагдал(митоз), цитоплазмын

хуваагдал(цитокинез) гэсэн үндсэн 3 үе шаттай.

Интерфаз буюу эс хуваагдалд ороогүй

тайван байх үе нь G1, S, G2 гэх дараалсан үе

шатуудаас бүрдэнэ. Интерфазын G1 шатанд

эсийн өсөлт хөгжилтөд шаардлагатай мРНХ,

энзим болон бусад уургуудыг ихээр

нийлэгжүүлнэ. G1 шатны төгсгөлд тухайн эс

хуваагдалд орох эсэх нь шийдэгдэнэ.

Интерфазын шатанд байгаа эс дахин

хуваагдах дохиог авснаар ДНХ-ийн молекул хоёрчлогдсоны үр дүнд үүссэн хромосом

бүр 2 ижил хроматидаас тогтсон бүтэцтэй болно. Энэ үе шатыг S гэж нэрлэнэ.

G2 үе шатанд эс үргэлжлэн өсөж томрох ба ДНХ хоёрчлогдож хос хроматидаас

тогтсон хромосом бий болно. ДНХ-ийн гинжний дарааллыг шалгаж алдааг засварлана.

Тубулин уургийн нийлэгжил ихээхэн нэмэгдэж, митохондрийн тоо нэмэгдэж ГФА-г

хангалттай хэмжээгээр нөөцлөнө.

Интерфазын дараагаар М шат үргэлжилнэ. Энэ үед бөөмийн агууламж үүсэж буй

эсүүдэд тэнцүү хуваарилагдах тул бөөмийн хуваагдал (кариокинез) гэж нэрлэнэ. Эсийн

өсөлт митоз үед түр зуур зогсож төл эсүүдэд бөөмийн жигд хуваарилалт явагдах

нөхцлийг хангаж өгнө. Амьтны эсэд, эсийн хуваагдлын төгсгөлд мембран дотогш

хотойж 2 төл бөөмүүдийн хоорондох цитоплазмын агууламж 2 тийш болж эс бүрэн

хуваагдах үйл явцыг цитокинез гэнэ. Ургамлын эсэд 2 төл бөөмийн хооронд шинэ эсийн

хана үүсэх байдлаар ялгаатай. Эсийн мөчлөгийн үргэлжлэх хугацаа эсийн төрөл, орчны

хүчилтөрөгчийн хангамж, гэрэл, дулаан зэргээс шалтгаалан янз бүр байна.

4.3Митоз хуваагдал, түүний ач холбогдол

Профаз: Бөөмхөн алга болсны дараа гистон уургуудаар эрчлэгдсэн хроматины

утаслагууд илүү ихээр нягтран мушгирч тусгаар хромосомуудыг үүсгэнэ. Ээрүүлэн

утаслаг үүсэж эхлэх ба цетросомоос сунаж үргэлжилсэн микротубулин уургуудаас

тогтсон утаслаг бүтэцтэй байна. Центросомууд эсийн 2 туйл руу чиглэн хөдөлнө.

Бөөмийн бүрхүүл алга болоход хромосомууд цитоплазмд чөлөөтэй гарч ирэх ба дахин

нягтарч бүдүүрнэ.

5

Page 7: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

Профазын төгсгөлд хромосом бүрийн

центромерийн ойролцоо байрлах кинетохорын уургуудын

тусламжтайгаар тэд ээрүүлэн утаслагтай холбогдоно.

Метафаз: Центросом бүр эсийн 2 туйлд очсон байна.

хромосомууд эсийн төв буюу экватор хэсэгт эгнэн жагсаж

метафазын хавтанг үүсгэнэ. Хромосом бүрийн эгч дүүс

хроматидууд кинетохорын уургийн хэсгээрээ эсийн 2

туйл руу татагдсан байдалтай байна.

Анафаз: Хромосомын хроматидууд салж тус бүрдээ

микротубулины утаслагаар татагдан эсийн 2 туйл руу

хөдөлнө.

Телофаз: 2 туйлд очсон хроматидуудыг тойрон бөөмийн

бүрхүүл эргэн бий болсноор 2 шинэ төл бөөм үүснэ.

Бөөмхөн үзэгдэж эхэлнэ. Хроматидуудын эрчлээ тайларч,

микротубулины утаслагууд задарна.

Цитокинез: Телофазын төгсгөлд явагдах ба төл

бөөмүүдийг тойроод эсийн мембран дотогш хотойж

цитоплазмын агууламж 2 тэнцүү хэсэгт хуваагдан митозын төгсгөлд 2 шинэ төл эс үүснэ.

Митоз хуваагдлын биологийн ач холбогдол:

Олон эст бие махбодын өсөлтийг дэмжинэ

Бэлгийн бус үржлийн үндэс болно

Эд эсийн нөхөн төлжлийг хангана

Дархлааны хариу урвал Митоз хуваагдал сэдвийн дэлгэрэнгүйг доорх линкээс үзээрэй.

https://econtent.edu.mn/videoEBS/10rangi/biology/621

Үүдэл эсүүд: Митозоор хязгааргүй олон дахин хуваагдах чадвартай эсүүдийг үүдэл эс

гэнэ. Хуваагдах болгонд үүссэн эс бүр үүдэл эсийн чадвараа хадгалж үлдэх эсвэл цусны

эс, булчингийн эс зэрэг тусгай эсүүд болон ялгаран хөгжинө.

Үүдэл эсүүдийн бусад эсийн төрөлд хувирах чадвар харилцан адилгүй байна.

Тотипотент үүдэл эс: Ямар ч төрлийн эс болон хувирах чадвартай эсүүд

Плюрипотент үүдэл эс: Үр хөврөлийн үүдэл эс

Мультипотент үүдэл эс: Цөөн төрлийн эсүүдийг үүсгэх үүдэл эс Үүдэл эс сэдвийн дэлгэрэнгүйг доор линкээс үзээрэй.

https://youtu.be/UTd_DDD200M

Эсийн хяналтгүй хуваагдал, хавдрын эс үүсэх

Хавдар нь эсийн хяналтгүй митоз хуваагдлын үр дүнд үүссэн жигд бус эсийн бөөгнөрөл.

Хавдрын үүслийн анхдагч шалтгаан нь эсийн хуваагдлыг зохицуулдаг генүүдэд гарсан

өөрчлөлт байдаг. Хавдар үүсэх шалтгаан болж буй мутацид орсон генүүдийг онкоген,

харин генийн өөрчлөлтийн үр дүнд онкоген болон хувирах чадвартай хэвийн үйл

ажиллагаатай генүүдийг прото-онкоген гэнэ. Үүссэн хадврын эсүүдийг үхүүлэх, эсвэл

эсүүдийн хуваагдлыг зогсоох зэргээр хавдрын ургалтыг саатуулах үйлчилгээтэй

генүүдийг хавдар дарангуйлагч ген гэж нэрлэдэг. Хавдар үүсгэгч хүчин зүйлүүдийг

карциноген, өөрөө шууд хавдар үүсгэхгүй ч түүний үүслийг идэвхжүүлж дэмждэг

эрсдлийг нэмэгдүүлэгчидийг халгаат хүчин зүйлс гэж бий. Хавдрыг хортой, хоргүй гэж

ангилах бөгөөд хоргүй хавдар нь анх үүссэн байрандаа байх ба аажим ургалттай,

ихэнхдээ дугариг хэлбэртэй, орчныхоо эрүүл эдээс тусгаарлагдаж бүрхүүлжсэн байна.

Харин бие махбодид тархан бусад эд рүү цөмрөн орж тэдний бүтэц үйл ажиллагааг

алдагдуулж байвал хортой хавдар юм. Энэ төрлийн хавдрын үед тунгалагийн болон

цусны судсаар дамжин анх үүссэн газраас хол байрлах эрхтэнд тархахыг метастаз гэнэ.

6

Page 8: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

Эсийн хромосомын бүрдэл: Биологийн зүйл бүхэн тэгш тооны хромосомтой буй

гомолог хромосомууд хос хосоороо байрлана. Эцэг эхээс ирсэн гомолог хромосомуудыг

хамтад нь агуулж буй бөөмийг диплойд буюу 2n, хослоогүй нэг хромосомыг агуулсан

байвал гаплойд буюу 1n гэнэ.

V БҮЛЭГ: УУРГИЙН БҮТЦИЙН ГЕНЕТИК ХЯНАЛТ БА ҮЙЛ АЖИЛЛАГАА

5.1 Нуклейн хүчлийн бүтэц

Макромолекулын нэг нь нуклейн хүчил юм. Нуклейн хүчил нь вирус болон бүх амьд

биесээс олддог молекул юм. Нуклейн хүчил нь мономер нуклейтидаас бүтсэн

полинуклейтид юм. ДНХ, РНХ гэсэн 2 төрлийн нуклейн хүчил байдаг.

ДНХ буюу дезоксирибонуклейн хүчлийг нээснээр амьд биеийн удамшлын мэдээллийг

хадгалах, энэ мэдээллийн дагууд уурагт бодис нийлэгжих, мэдээллийг дараагийн удамд

дамжуулах үйл ажиллагааны үндэс шалтгааныг тайлбарлаж чадсан.

Нуклеотид нь азот агуулсан суурь, пентоз буюу таван нүүрстөрөгчтэй сахар, фосфорын

хүчил гэсэн гурван төрлийн бодисоос бүтдэг.

Фосфорын хүчил Рибоз Дезоксирибоз Пурины

суурь

Пиримидины

суурь

Аденин

Гуанин

Урацил

Тимин

Цитозин

Азотлог суурь: таван төрөл байдаг. Үүнээс ДНХ-д аденин, тимин, гуанин, цитозин харин

РНХ-д тимин байхгүй оронд нь урацил оролцдог. Пурины суурь болох аденин гуанин нь

нүүрстөрөгчийн 2 цагирагаас, пиримидиний суурь болох цитозин, тимин, урацил дан

цагирагаас бүтдэг. Суурийг эхний үсгээр А(аденин), Г(гуанин), Т(тимин), У(урацил)

болон Ц(цитозин) хэмээн нуклеотидыг товчлон бичдэг.

Пентоз сахар нь рибоз болон дезоксирибоз гэсэн 2 төрөлтэй. Ялгаа нь рибозоос

дезоксирибоз нь нэг хүчилтөрөгчийн атом дутуу байдгаараа деокси- хүчилтөрөгчгүй гэж

нэрлэгдсэн. Аль сахарыг агуулж байгаагаар нь дезоксирибозыг агуулсан бол ДНХ, рибоз

агуулсан бол РНХ гэдэг.

Фосфосын хүчил нь нуклейн хүчлийн хүчиллэг шинжийг бий болгоно.Хоёр

нуклеотидууд өөр хоорондоо фосфат бүлэг болон пентоз сахарын гидроксид бүлгийн

хооронд фосфодиэфирийн холбоогоор холбогдож динуклеотидыг үүсгэнэ. Энэ үйл нь

хэдэн сая дахин давтагдаж полинуклеотидыг бүтээнэ.

5.2 ДНХ-ийн бүтэц ба хамжаа

зарчим

ДНХ нь аденин, гуанин,

цитозин, тимин гэсэн дөрвөн

төрлийн нуклеотидоос бүтсэн

хоёр нуклеотидын гинж

хосолсон, давхар мушгиа

бүтэцтэй байдаг.

Гинж тус бүрийн нуклеотидын

азотлог суурь дотогшоо чиглэлд

бие биеийн өөдөөс харан

байрлаж хоорондоо аденин нь

7

Page 9: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

тиминтэй үргэлж гурван устөрөгчийн холбоогоор, цитозин нь гуанинтай хоёр

устөрөгчийн холбоогоор тус тус холбогдож хосолдог. Үүнийг комплементарь буюу

хамжаа зарчим гэнэ.

5.3 ДНХ-ийн репликац

Генетик молекул нь тухайн амьд биеийн бүхий л бүтцийн мэдээллийг хадгалж

байна.

Эс хуваагдахад генетик молекул төл эсүүдэд хуулбарлагдах чадвартай байх ёстой.

1953 онд Ж.Ватсон, Ф.Крик нар ДНХ-ийн өөрийгөө хуулбарлах чадвар ДНХ-ийн

репликац гэж нэрлэдэг.

Хос мушгиа молекул нь хоёр тусдаа гинж болон салах үед хоёр гинжний суурьтай шинэ

нуклеотидийн сууриуд хамжаа зарчмаар өөрийгөө хуулбарладаг. Үүсэж байгаа ДНХ-

ийн нэг гинж нь хуучин буюу эх гинж, нөгөө нь түүн дээр хамжаа зарчмаар бий болсон

хуулбар шинэ гинж тул хагас хадгалагдах консерватив репликац гэж нэрлэдэг. ДНХ-ийн

мөчлөгийн интерфазын шатанд болно. Үүний дараа эсийн хуваагдал явагдана.

5.4 РНХ-ийн бүтэц ба уургийн нийлэгжилт

РНХ нь дан гинжнээс бүтдэг. Зөөврийн РНХ (зРНХ), рибосомын РНХ (рРНХ),

мэдээллийн РНХ (мРНХ) гэсэн гурван төрөлтэй.

Эсэд уураг нийлэгжихэд эдгээр гурван төрлийн РНХ нь тус бүрдээ өөрийн онцлог үүрэг

гүйцэтгэдэг. Эсэд явагддаг бүхий л химийн урвалыг хянаж зохицуулагч нь энзим бөгөөд

уурагт бодис учраас ДНХ-ээр кодлогдож уураг нийлэгжих замаар бүх энзимүүд эсэд

шинээр бий болно. Уургийн молекул нь амин хүчлүүдээс бүтдэг. ДНХ-ийн молекул нь

тухайн уургийг бүтээх амин хүчлийн дарааллыг кодлоно. Энэ код нь гурван

нуклеотидоос бүтдэг учраас триплет гэж нэрлэдэг. Нэг триплет нь нэг амин хүчлийг

кодлоно.

мРНХ: Бөөм байгаа удамшлын мэдээлэл болох тухайн нийлэгжих уургийн мэдээллийг

ДНХ-ээс хуулбарлан эсийн сийвэнд хүргэнэ. ДНХ-ийн мэдээллийг мРНХ өөртөө

буулган нийлэгжихийг транскрипц гэнэ. Нийлэгжих уургийн мэдээллийг агуулсан

ДНХ-ийн нэг гинжин дээр мРНХ үүснэ. ДНХ-ийн мэдээллийн дагуу үүссэн мРНХ-ийн

нэг амин хүчлийг кодлох хэсгийг кодон гэнэ.

рРНХ: Эсийн бөөмхөнд нийлэгжин, эсийн сийвэнд уурагтай нэгдэн рибосомыг үүсгэнэ.

Рибосом дээр мРНХ-ийн дагууп тохирох амин хүчлүүд хоорондоо холбогдон анхдагч

бүтэцтэй уургийн молекулыг үүсгэхийг трансляц гэдэг. Энэ үйл явцад олон тооны

рибосом оролцдог, тэдгээрийг нийтэд нь полисом гэж нэрлэдэг.

зРНХ: Уураг нийлэгжих рибосомд мРНХ-ийн кодлогдсон мэдээллийн дагууд тохирох

амин хүчлийг зөөвөрлөн хүргэх үүрэгтэй. Сийвэнд чөлөөт амин хүчил, зРНХ байдаг.

зРНХ-ийн нэг амин хүчил, нөгөө үзүүрт мРНХ-ийн кодонтой хамжаа зарчмаар тохирох

гурван азотлог суурь байдаг. Түүнийг антикодон гэж нэрлэнэ. Эсийн сийвэнд мРНХ

рибосомтой холбогдоно. мРНХ-ийн хамгийн эхний гурван суурь ямагт АУГ гэсэн кодон

байна. зРНХ нь түүнтэй хамжаа зарчмаар холбоотой УАЦ антикодонтой, метионин амин

хүчлийг зөөвөрлөн авчирна. Дараагийн зРНХ нь кодонтой тохирох амин хүчлийг авчирч,

2 амин хүчлийг хооронд нь пептидийн холбоогоор энзим холбоно. Энэ үйл явц нь мРНХ-

ийн зогсох кодон болох УАА, УАЦ, УГА-г унших хүртэл үргэлжилнэ.

5.5 ГФА буюу гурван фосфорт аденозин

Нуклеотид нь зөвхөн нуклейн хүчлийг бүтээхээс гадна эсийг энергээр хангагч ГФА-г

бүтээхэд оролцдог. Энэ бодис нь аденин- азотлог суурь, таван нүүрстөрөгчтэй сахар-

рибоз, гурван фосфат бүлгийг агуулдаг. ГФА-гаас ХФА болох, ХФА-гаас НФА болох

үед тус бүр 30.5кж энерги чөлөөлөгдөнө. Сүүлийн фосфат бүлэг аденозинаас салснаар

14.2 кж энерги ялгарна

ГФА + H2O = ХФА + фосфат + 30.5 кж

8

Page 10: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

ГФА нь эсэд явагдах бодисын солилцоогоор үүсэх энергийг өөртөө шингээж хадгалан,

шаардлагатай үед нь хялбархнаар чөлөөлж байдаг. ГФА-ийн молекул болгон

нийлэгжүүлэх үйл явцын дийлэнх нь митохондрид явагддаг учраас энэ эрхтэнцэрийг

эсийн энергийн төв гэж нэрлэдэг.

ДНХ-ийн бүтэц, репликаци сэдвийн дэлгэрэнгүйг доорх линкээс үзээрэй.

https://www.youtube.com/watch?v=S6zbX6bsvXI

VI БҮЛЭГ: УРГАМЛЫН БИЕ ДЭХ ЗӨӨВӨРЛӨЛТ

6.1 Олон эст бие махбодын биеэр бодис зөөвөрлөгдөх

Амьд биед бодисын солилцоо явагдахыг метаболизм гэх бөгөөд амьд бие үүсэж

хөгжихөөс үхэх хүртэл тасралтгүй явагдана. Энэ нь ижилсэхүй (анаболизм),

ондоошихуй (катаболизм) гэсэн эсрэг, тэсрэг 2 процессоос бүрдэнэ. Анаболизмын үед

гаднаас эсэд орсон бага молекултай нэгдлүүдээс өндөр молекултай нэгдэл үүснэ.

Катаболизмын үе эсийн доторх нийлмэл бодис завсрын нэгдлүүдээр дамжин задарч

энерги, эцсийн бүтээгдэхүүнийг үүсгэнэ. Олон эст ургамал, амьтны биед ус, шим

тэжээлийн бодис хол зайд зөөвөрлөх систем зайлшгүй шаардлагатай. Амьтан ургамлын

эсүүдийн хооронд мембранаар бодис зөөвөрлөгдөнө. Мембранд байх бичил сүвүүдээр

амин хүчил, глицерол зэрэг бага молекулт нэгдэл зөөвөрлөгдөх бол уураг, өөх тос,

гликоген, цардуул зэрэг өндөр молекулт нэгдлүүд нэвтрэхгүй. Мембраны зөөвөрлөлт нь

идэвхгүй (энерги зарцуулдаггүй), идэвхтэй (ионы шахуурга ажиллаж энерги зарцуулна)

гэсэн 2 хэлбэрээр явна.

6.2 Ургамлын флоэм, ксилемийн бүтэц үүрэг

Ургамалд бодис зөөвөрлөгдөхдөө долон (флоэм), модлог (ксилем), паренхим эсээр

шилжин хөдөлнө. Ургамалд ус, эрдэс модлогийн гуурсаар хөөрөх чиглэлд,

фотосинтезээр нийлэгжсэн шим бодис долонгийн шигшүүрт хоолойгоор уруудах

чиглэлд зөөвөрлөгдөнө.

Ксилем: Модлогийн цоргийн (трахей) эсүүд уртаашаа сунасан, бие биетэйгээ зэрэгцэн

байрласан урт, нарийн хоолой хэлбэрийн эсүүдээс тогтдог.

Флоэм: Шишгүүрт хоолойн эс амьд боловч уртаашаа сунасан, зууван хэлбэртэй,

эсүүдийн уулзварын хэсэг сүв бүхий шигшүүрт илтсийг үүсгэнэ. Бөөм, митохондри,

рибосом, гольджийн аппарат, вакуоль уусаж үгүй болсон байдаг. Хос талтны шигшүүрт

хоолой дагавар эстэй байна. Дагавар эс нь шигшүүрт хоолойд нуклейн хүчил, уураг,

энерги дамжуулж өгдөг. Нүцгэн үртэнд дагавар эс байдаггүй тул зэргэлдээх амьд эсүүд

түүний үүргийг гүйцэтгэнэ.

Ургамлын долон, модлог, склеренхим, паренхим эдүүд байрлахыг дамжуулах багц гэнэ.

6.3 Ургамлын транспираци

Ургамал үндсээрээ усыг шингээн авч иш, навч, үр жимсний эс, эдүүдэд зөөвөрлөн

бодисын солилцоонд ашиглаад, буцаан ууршуулах үзэгдлийг усны солилцоо гэнэ.

Ургамалд ус, эрдэс үндсээр шингээгдэн шилжин хөдлөх 3 үндсэн зам байдаг.

Ургамлын үндэсний эсүүдээр шингээгдэн модлогт хүрэх буюу хөндлөн зөөлт

Ус ишний модлогоор өгсөх буюу холын зөөлт

Ишээр дамжсан ус навч, цэцэг, үр жимсэнд зөөгдөх буюу ойрын зөөлт

Транспирац. Ургамлын навчаар ус ууршихыг транспирац гэнэ. Транспирацын үйл

явцыг түүний эрчим, харьцангуй транспирац, бүтээмж, транспирацын коэффициент

зэрэг үндсэн үзүүлэлтээр тодорхойлно. Ус ургамлын навчны амсраар 4 үе шатаар

ууршина. Үүнд:

1. Навчны эсүүдийн цитоплазмаас бүрхүүлд усан дусал хэлбэртэй шилжинэ.

2. Усан дуслууд нь эсийн бүрхүүлээс эс хоорондын зайд усны уур болно

3. Усны уур навчны амсрын хөндийд цугларна

9

Page 11: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

4. Навчны амсар нээгдэхэд уур байдалтай ус ууршин навчны гадаргуугаас агаарт

шилжинэ.

Ургамлыг усаар ханасан байдлаар нь экологийн 3 бүлэгт хуваагдаг. Тэдгээрийн дотоод

бүтэц нь ялгаатай бөгөөд гидрофит- ус намаг, мезофит – чийгсэг, ксерофит – хуурайсаг

гэж ангилна.

Ургамлын усны ууршилтад гэрэл, температур, салхинаас гадна агаарын болон хөрсний

чийг, ургамлын бүтэц, насжилт ихээхэн нөлөөлнө.

Гэрлийн нөлөөгөөр өдөр навчны амсар нээлттэй байж усны уургилтыг явуулна.

Транспирацын эрчим гэрэлсэг ургамалд 50-250г/м2ц бол сүүдэрсэг газрын

ургамалд 40-50г/м2ц байна.

Температур нэмэгдэхэд ургамлын усны ууршилт 30-40% нэмэгдэнэ. Харин хэт

өндөр температурт амсрын эсийн ферментүүд эвдэрч үйл ажиллагаа алдагдан

хаагдана.

Агаарт чийг их бол навчны эпидермийн эсүүд усаар ханаж амсар хаагдан

ууршилт бага явагдана. Салхитай халуун үед ургамлаас уурших усны ууршилт

ихэснэ.

Байгалийн нөхцөлд ургамлын усны зарцуулалт шингээгдэж буй уснаас ихэвчлэн их

байдаг тул хомсдолд орно. Удаан хугацаанд бороо орохгүй бол агаарын чийгшил буурч,

температур нэмэгдэх үзэгдлийг ган гэнэ. Ганг агаарын, хөрсний гэж ангилна. Ургамлын дамжуулах тогтолцоо сэдвийн дэлгэрэнгүйг доорх линкээр үзээрэй.

https://econtent.edu.mn/videoEBS/11rangi/biology/146

https://econtent.edu.mn/videoEBS/11rangi/biology/288

https://econtent.edu.mn/videoEBS/11rangi/biology/330

https://econtent.edu.mn/videoEBS/11rangi/biology/1043

VII БҮЛЭГ: АМЬТНЫ БИЕ ДЭХ ЗӨӨВӨРЛӨЛТ

7.1 Сээр нуруутан амьтад ба хүний цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо

Цусыг эд эрхтэнд тараан хүргэх үүрэгтэй зүрх, судас зэрэг эрхтнүүдийн хам бүрдлийг

цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо гэнэ. Цус бүх биеэр урсах хөдөлгөөнийг цусны

эргэлт гэнэ. Цусны эргэлтийн ачаар эс, эд хүчилтөрөгч, тэжээлийн бодисоор байнга

хангагдаж эсийн доторх шим бодис задрахад үүссэн нүүрсхүчлийн хий болон бусад

эцсийн бүтээгдэхүүн зайлуулагдаж байдаг. Үүнээс гадна биеийн дулаан дамжиж, эс, эд

хамгаалагдан, биологийн идэвхт бодисын зохицуулга явагдаж байдаг.

Сээр нуруутан амьтдын цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо

Бүх сээр нуруутан цусны битүү эргэлттэй. Үндсэн 3 төрлийн судас байна. Үүнд:

Тараагуур судас буюу артери (Зүрхнээс цусыг гадагшлуулан тараана)

Хураагуур судас буюу вен (Зүрхэнд цусыг оруулна)

Хялгасан судас (Тараагуур ба хураагуур судсыг хооронд нь холбож буй нарийн

судас)

Загасны цусны эргэлт: Зүрх нь тосгуур, ховдол гэсэн үндсэн 2 тасалгаатай.

Цусны нэг эргэлттэй зүрхэнд нь зөвхөн венийн цус байдаг онцлогтой. Ховдлоос цус

артерийн судсаар урсан заламгайд очиж хийн солилцоо явуулсны дараагаар бүх биеийг

цусаар ханган, хүчилтөрөгч зэрэг шаардлагатай зүйлсийг хүргэсний дараа нүүрсхүчлийн

хийтэй цус болон хувирч венийн судсаар тосгуурт цутгана.

Хоёр нутагтны цусны эргэлт: Мэлхийн зүрх нэг ховдол, хоёр тосгуураас

тогтсон гурван тасалгаатай. Цусны их бага гэсэн хоёр эргэлттэй. Давхар эргэлтийн

систем нь мөлхөгч, шувуу болон хөхтөнд хөгжсөн байдаг. Цусны их эргэлт ховдлоос

гарсан цус бүх биеэр дамжин эс, эдийг хүчилтөрөгч шим тэжээлийн бодисоор хангаад

зүрхний баруун тосгуурт буцаж ирэх. Ховдлоос гараад уушгинд очиж хийн солилцоо

явуулж хүчилтөрөгчөөр баяжсан цус зүүн тосгуурт орж байгааг цусны бага эргэлт гэнэ.

10

Page 12: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

Хоёр нутагтан амьтдын зүрхний ховдолд баруун ба зүүн тосгуураас ирсэн цус холилдох

тул бүх биеэр холимог цус эргэнэ.

Мөлхөгчдийн цусны эргэлт: Зүрх нь мэлхийнхтэй адил гурван тасалгаатай

боловч ховдол нь хагас таславчтай болсон байна. учир ховдол агших хагас таславч

тосгуурт хүрснээр түр зуур дөрвөн тасалгаатай болдог. Энэ үед уушгинаас зүүн

тосгуураар орж ирсэн хүчилтөрөгчөөр баялаг цус ховдлын зүүн талыг барин гарч

толгойг цэвэр цусаар хангана. Толгойноос бусад эрхтнүүдэд энэхүү холимог цус урсан

очиж эргэлдэнэ.

Шувуу, сүүгээр бойжигчдын цусны эргэлт: Зүрх баруун тосгуур ховдол, зүүн

тосгуур ховдол гэсэн дөрвөн тасалгаатай.цус холилддоггүй. Иймээс биеийн бүх эд,

эрхтэнд хүчилтөрөгчөөр баялаг цус урсан очдог.

Зүрх: Цусыг нэгэн хэмнэлээр шахаж цусны судаснуудаар урсгаж тараах, буцаан

цуглуулах үүрэгтэй эрхтэн. Цээжний хөндийд өвчүүний зүүн ар талд 2-оос 5 дугаар

хавирганы тушаа байрладаг. Гадна талаас үнхэлцэг бүрхэх бөгөөд үрэлтээс хамгаалах

шингэн ялгаруулж байдаг. Зүрхний хана нь гадна бүрхүүл, зүрхний булчин, дотоод

бүрхүүл гэсэн үндсэн 3 давхраатай. Дундуураа булчинлаг ханаар баруун зүүн хэсэгт

хуваагдана. Судас гарч өргөссөн хэсгийг уг, эсрэг талыг орой гэнэ. Уг хэсгийн 2

тасалгааг тосгуур, орой хэсгийн 2 тасалгааг ховдол гэнэ. Ховдол тосгуур хоорондоо

хавтаст хавхлагаар тусгаарлагдах бол ховдлоос гарах судасны эхэнд тал сар хэлбэртэй

хавхлага бий. Зүүн ховдлын агшилтаар цус гол судсаар урсан бүх эд, эрхтэнд хүрнэ. Ийм

учраас зүрхний зүүн ховдлын хана илүү зузаан байдаг.

Титэм судас: Зүрхний булчинг цусаар хангадаг. Хэрэв титэм судсанд цусны

бүлэгнэл болж бөглөрвөл зүрхний булчингууд хүчилтөрөгчийн дутагдалд орно. Үр дүнд

эрчим хүч хүрэлцэхгүй болж зүрхний булчин агших сулрах чадвараа алдсанаар зүрхний

шигдээс болно.

Зүрхний хэмнэл: Зүрхний нэгэн хэвийн жигд агшилт ба сулралтыг хэмнэл гэнэ.

Зүрхний хэмнэлийн нэг мөчлөг нь- тосгуурын агшилт 0,1 сек, ховдлын агшилт 0,3 сек,

булчин сулралт 0,4 сек, нийт 0,8 сек үргэлжилдэг. Пэйсмэйкерт үүссэн цахилгаан

сэрлийн нөлөөгөөр зүрхний булчин нэгэн жигд хэмнэлээр тасралтгүй агшиж сулардаг.

Зүрхний цохилтын нэгэн жигд хэмнэлийг уртавтар тархинд орших зүрх, судасны төв

зохицуулна.

Зүрхний булчин агшихад цус шахагдана үүнийг систол гэнэ. Эсрэгээрээ булчин

сулрах үед цус тосгуур болон ховдол руу урсан орох бөгөөд үүнийг диастол гэнэ.

Зүрхний зүүн ховдол, тосгуурын хооронд хоёр хавтаст хавхлага, баруун тосгуур болон

ховдолын хооронд гурван хавтаст хавхлага байна. Гол аорт болон уушгины артерийн

угийн хэсэгт тал саран хавхлага байна. Систолын үед цус шахагдах үед цусны даралтын

нөлөөгөөр хавхлагууд нээгдэнэ. Харин систолын үед судсанд орсон цусны даралт

ховдолын даралтаас их байх байдгаас хавхлага буцаж хаагдана.

7.2 Судасны бүтэц, үүрэг, харилцан хамаарал

Артерийн судас: Зүрхнээс цусыг эд, эрхтэнд зөөвөрлөн хүргэх үүрэгтэй судсууд.

Ховдлын булчинлаг хананы шахалтаар өндөр даралттай цус шахагддаг тул түүний хана

гурван давхар эдээс тогтсон маш нягт, уян хатан, сунамхай шинжтэй. Дотоод давхраа нь

гөлгөр булчингийн ширхэгээс, гадаад давхраа нь уян холбогч эдээс бүтдэг. Артерийн

судасны хана нь даралтын хүчийг сунаж агшиж сунах чадвартай.

Хялгасан судас: Хана нь нэг эгнээ хавтгай эсүүдээс бүтнэ. Цусны сийвэнд ууссан

тэжээлийн бодис, хүчилтөрөгч зэрэг хялгасан судасны ханыг нэвчин эдийн шингэнд,

түүнээс эд, эсэд шилжинэ. Мөн эсийн үйл ажиллагаагаар ялгарсан бодис эдийн

шингэнээс хялгасан судсанд нэвчин шингэдэг.

Венийн судас: Урсах цусны даралт бага байх учираас заавал бат бөх байх

шаардлагагүй тул хана нь нимгэн, уян, сунамхай шинжтэй. Венийн судасны хананд

11

Page 13: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

цусыг буцаж урсахаас хамгаалсан тусгай хавхлагууд бий. Венийн судасыг хүрээлэн

оршиж буй булчингуудын агшилтаар түүний доторх цусны урсгал эрчимжинэ.

Цусан хангамж: Эд, эрхтнүүдэд хүчилтөрөгчөөр баялаг цус хүрэлцэн ирэхийг

цусан хангамж гэнэ. Артери болон венийн судсуудыг цусаар хангагдаж буй тухайн

эрхтний нэрээр нэрлэдэг. Элгийг 2 судас цусаар хангадаг. Эхний судас нь элгийг

хүчилтөрөгчөөр хангагч элэгний артери. 2 дахь нь хоол боловсруулах эрхтний

тогтолцооноос элгэнд цусыг зөөвөрлөн хүргэдэг элэгний үүдэн вен. Цусны эрхтэн тогтолтоо сэдэвт видео үзээрэй.

7.3 Цус ба шингэн

Бие махбодын дотоод орчин: Бодисын солилцоо тасралтгүй явагдах нөхцлийг

бүрдүүлж байдаг бие махбодын дотоод шингэн орчин нь цус, эдийн шингэн,

тунгалагийн шингэнээс бүрддэг.

Цус: Өвөрмөц хэлбэрийн холбогч эд. Цус нь хийн солилцоо явуулах, тэжээлийн

бодис тээвэрлэх, эцсийн бүтээгдэхүүнийг зөөвөрлөх гол үүргээс гадна дулаан

зохицуулах, хамгаалах, эсийн химийн орчныг тэнцвэржүүлэх зэрэг олон чухал үйл

ажиллагаанд оролцдог. Цусны найрлагад сийвэн, улаан эс, цагаан эс, ялтас эс орно.

Цусны сийвэн: 90%-ийг ус, үлдсэн хэсгийг уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис

бүрдүүлнэ. Илүүдэл бодис сийвэнд орж ялгах эрхтнүүдээр шүүгдэн зайлуулагдана.

Улаан эс: Хоёр талаасаа хүнхэр зээрэнцэг хэлбэртэй эс, төмөр агуулсан уурагт

бодис гемоглобиныг агуулдаг хүчилтөрөгчийн молекулыг амархан нэгдүүлж салгадаг.

Хавирга, сээр нуруу, зарим чөмөгний химт ясны улаан чөмөг, дэлүү дэлүү зэрэгт үүсээд

дэлүүнд хадгалагдаж байгаад эд эрхтэнд очно. Цусны улаан эс дэх гемоглобины тоо

цөөрөх үед цус багадах өвчин үүснэ.

Цагаан эс: Янз бүрийн хэлбэртэй, чөлөөтэй хөдөлдөг эс. Дэлүү, улаан чөмөг,

тунгалагийн зангилаа зэрэгт тасралтгүй үүснэ. Өвчин үүсгэгч элдэв нян, вирусуудыг

устгах, үхмэл эсүүдийг гадагшлуулан цэвэрлэх нийтлэг үүрэгтэй. Ингэхдээ бактерийг

залгин устгах буюу фагоцитоз, өвөрмөц уургийн молекул эсрэг биетийг үүсгэн тэмцэнэ.

Цусны ялтас: Тодорхой хэлбэргүй, бөөмгүй, өнгөгүй эсийн жижиг хэсэг. Цус

бүлэгнэх, судас төлжихөд гол үүрэгтэй. Цусны сийвэнд байх фибриноген уураг нь судас

зүсэгдэх үед ялтас эсийн ялгаруулсан химийн бодистой харилцан үйлчилж фибрин болж

хувирна. Фибрин нь уусдаггүй бөгөөд торлог үүсгэнэ үүнд орооцолдсон улаан эс

ялтаснууд нь цусны бүлэгнэл үүсгэнэ.

Цус нь дараах бодисуудыг зөөвөрлөнө. Үүнд:

Хүчилтөрөгчийн зөөвөрлөлт

Нүүрсхүчлийн хийн зөөвөрлөлт

Шим тэжээлийн бодисын зөөвөрлөлт

Шээсний хүчлийн зөөвөрлөлт

Гормон зөөвөрлөлт

Дулаан зөөвөрлөлт

Уураг зөөвөрлөлт

7.4 Эдийн ба тунгалагийн шингэн

Эдийн шингэн: Цусны сийвэн, цусны цагаан эсээс үүсэж эс хоорондын зайд

орших өнгөгүй тунгалаг шингэнийг эдийн шингэн гэнэ. Эдийн шингэн нь хүний биеийн

жингийн бараг тал хувийг эзлэх бөгөөд эс, эд цусыг холбогч гүүр юм. Хүчилтөрөгч, шим

бодис зэрэг шаардлагатай зүйлс цуснаас диффузлэгдэн, эдийн шингэнээр дамжин эсэд

нэвтрэх бол нүүрсхүчлийн хий зэрэг хаягдал бодис эсрэг чиглэлд диффузлэгдэн эдийн

шингэнд нийлнэ. Эдийн шингэн нь бүх эсийг шууд хүрээлэн буй орчин болдог учир

энэхүү орчны физик, химийн шинжээ тогтвортой хадгалах нь эс хэвийн үйл

ажиллагаагаа явуулахад чухал юм.

12

Page 14: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

Тунгалагийн шингэн: Эдийн шингэнээс үүсэж тусгай судсаар урсдаг шингэнийг

тунгалагийн шингэн гэнэ. Найрлагад тунгалагийн сийвэн, шим ба эрдэс бодисууд

агуулагдана. Эдэд хялгасан судаснаас ч нарийн тунгалагийн хялгасан судас байх ба

эдгээр нь хоорондоо нэгдэн тунгалагийн том судсыг үүсгэнэ. Тунгалагийн судсуудад

зөвхөн нэг чиглэлд нээгдэж, шингэнийг урсгахад зохилдсон хавхлага оршино.

Тунгалагийн судас нь булчин дотор түүний ойролцоо байрладаг. Учир нь булчингийн

хөдөлгөөнөөр шингэн шахагдан хөдөлгөөнд орно.

Тунгалагийн зангилаа: Тунгалагийн шингэн нь эдээс эгэмний доорх венийн судас

хүртэл урсахдаа олон тооны тунгалагийн зангилааг дайран өнгөрнө. Тунгалагийн

зангилаанд цусны цагаан эсүүд шинээр бий болдог тул элдэв бактери, хортой бодис

зэргийг устгадаг. Амьтны бие дэх зөөвөрлөлт сэдвийн дэлгэрэнгүйг доорх линкээс үзээрэй.

https://econtent.edu.mn/videoEBS/11rangi/biology/835

https://econtent.edu.mn/videoEBS/11rangi/biology/885

VIII БҮЛЭГ: ХҮНИЙ БИЕ ДЭХ ХИЙН СОЛИЛЦОО

8.1 Хүний амьсгалын эрхтэн тогтолцоо

Амьсгал нь бие махбод ба орчин хоёрын хооронд тасралтгүй явагдах биологийн үйл

явц юм. Амьсгалаар глюкоз задарч ус, нүүрсхүчлийн үүсэхийн дээр митохондрид энерги

бий болдог. Амьсгал дараах үе шатын дагуу явагдана. Үүнд:

1. Амьсгал: уушгинд агаар оруулах ба гаргах

2. Гадаад амьсгал: агаар ба цусны хооронд хийн солилцоо явагдах

3. Дотоод амьсгал: цус ба эдийн шингэний хооронд хийн солилцоо явагдах

4. Эсийн амьсгал: эсэд ГФА үүсэх Бүтцийн хэсэг Үүрэг

Хамрын хөндий Шүүх, бүлээцүүлэх, чийглэх

Хамар залгиур Агаарыг хамраас хоолой руу дамжуулах

Төвөнх Агаар дамжуулах замыг холбох

Цагаан мөгөөрсөн хоолой Агаарыг уушгинд дамжуулах

Гуурсанцар (гуурсан хоолой) Агаарыг цулцанд дамжуулах

Цулцан Хийн солилцоонд оролцох агаарыг агуулах

Хийн солилцоо явуулах хэсэг

Уушги: Конус хэлбэртэй, суурь хэсэг нь өрцөн талд байрлаж, дээшээ нарийссаар

оройн хэсгийг үүсгэнэ. Баруун уушги 3 хэсэг, зүүн уушги 2 хэсэгтэй. Уушгины дотор

гадаргуугийн дундаас дээр уушгины үүд байх бөгөөд түүгээр гуурсан хоолой, цус

тунгалагийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж гарч байдаг түүнийг уушгины уг гэнэ.

Хэвийн тайван үедээ хүн нэг амьсгалаар 500мл агаар уушгинд оруулж, мөн 500мл

орчмыг гадагш гаргадаг. Үүнийг амьсгалын агаарын эзэлхүүн гэнэ. Гүн амьсгал авсны

дараа дахиад 1500-2500 мл агаарыг нэмж чаддаг үүнийг нэмэгдэл агаар гэнэ. Дээд

хэмжээгээр гаргасан ч 1000-1500мл агаар үлддэг бөгөөд үүнийг үлдэгдэл агаар гэнэ.

Амьсгалын болон нэмэгдэл, нөөц агаарын нийлбэрийг уушгины амьдралын багтаамж

гэнэ. Уушгины амьдралын багтаамжийг спирометр гэдэг багажаар хэмжинэ.

Цусаар хий зөөвөрлөгдөх: Цусны хүчилтөрөгчийн 19%-иас зөвхөн 0,3% нь

уусмал байдлаар, ихэнх нь гемоглобинтой нэгдэж оксигемоглобин нэгдлийг үүсгэнэ. Эд

эсэд хүчилтөрөгчөө алдсан оксигемоглобиныг ангижирсан гемоглобин гэнэ.

Цусаар нүүрстөрөгч зөөвөрлөгдөх: СО2 цусанд 3 янзаар агуулагдаж, эд, эсээс

уушги руу зөөгдөнө. 52% нь цусны плазм ба улаан эс дэх СО2 давс(NaHC3, KHCO3)

хэлбэрээр, 2,5% нь физикийн уусмал байдлаар, 4-5% нь гемоглобинтой нэгдэж

карбогемоглобин хэлбэрээр зөөвөрлөгдөнө.

Амьсгалын зохицуулалт: Амьсгал авах гаргах механизмыг уртавтар тархинд

байдаг амьсгалын төв зохицуулдаг. Амьсгалын төвийн нейронууд гадны нөлөөгүйгээр

13

Page 15: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

биопотенциаль үүсгэх бөгөөд тэр потенцийлийн хэлбэлзлүүднь байнгын тусгай, жигд

хэмт үйл ажиллагаатай юм. Амьсгалын тогтолцооны гол үүрэг нь цусан дахь

хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий, азотын харьцангуй тогтмол найрлагыг зохицуулж,

тогтоон барихад оршино. Хийн солилцоо сэдвийн дэлгэрэнгүйг доорх линкээс үзээрэй.

https://econtent.edu.mn/videoEBS/11rangi/biology/1204

https://econtent.edu.mn/videoEBS/11rangi/biology/1406

IX БҮЛЭГ: ӨВЧИН

Амьд биеийн бүтэц, үндсэн үйл ажиллагаа алдагдахыг өвчин гэнэ.

9.1 Халдварт өвчин

Өвөрмөц үүсгэгчээр үүсгэгдэж, халдвар тараадаг, үечилсэн явцтай, өвөрмөц дархлаа

тогтдог, өргөн хүрээний бүлэг өвчинг халдварт өвчин гэнэ. Халдварт өвчин нь дамжих

зам. Үүнд:

Агаар дуслын зам

Шавж мэрэгчээр дамжих зам

Ятроген зам

Өтгөн мөрийн зам

Хавьтлын зам

Бэлгийн зам

Босоо зам

ХДХВ/ДОХ. ДОХ (Дархлалын олдмол хомсдол) өвчнийг ХДХВ буюу Хүний

дархлал хомсдолын вирус үүсгэдэг. Энэ өвчин үүсгэгч нь Ретровирус хэмээх вирусын

бүлэгт хамаардаг. ХДХВ нь биед нэвтрэн ороод ихэвчлэн цусны цагаан эсэд халдварлаж,

түүний энерги, тэжээлийг сорон амьдарч өсч үрждэг учраас дархлааны тогтолцоонд

чухал үүрэгтэй Т-хелпер эсүүдийг олноор нь устгадаг.

ХДХВ-ын халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний ялгадас, хөхний сүү зэрэг

биологийн шингэнд вирус агуулагдаж байна. ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог

гэмтээж бага багаар сулруулсаар эцэстээ бүр мөсөн алдагдуулдаг. Тухайн хүний

дархлааны тогтолцооноос хамаарч энэ үйл явц 6 сараас 10 жил хүртэл үргэлжилж болох

ч бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг.

Халдвар дамжих замууд: Хамгаалалтгүй бэлгийн хавьтал, жирэмсэн эхээс урагт, зүү,

тариурыг дамжуулан хэрэглэх, цус сэлбэх эрхтэн шилжүүлэн суулгах.

Сэргийлэх арга замууд: Тэвч, үнэнч бай, бэлгэвч хэрэглэ, зүү тариур дундаа бүү хэрэглэ.

Улаанбурхан. Measles morbillivirus вирусээр үүсдэг, агаар дуслын замаар тархан

халдварладаг, халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том

толбот гүвтрүүт тууралтаар илэрдэг, цочмог илрэлтэй, халдварт өвчин. Ихэвчлэн

хүүхдүүд өвддөг.

Урвах тахал буюу холер. Vibrio cholera нянгаар үүсгэгддэг, нарийн гэдсийг

гэмтээж, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг, үхэл өндөртэй халдварт өвчин.

Бохирдогдсон хоол, усыг хүнсэнд хэрэглэснээс дамжин халдварладаг.

Сүрьеэ. Mycobacterium tuberculosis нянгаар үүсдэг, янз бүрийн эрхтэнд ялангуяа

уушгинд үрэвслийн голомт бий болгодог. Агаар-дуслын замаар тархдаг нийгмийн

халдварт өвчин. Сүрьеэгийн нян нь гадаад орчинд маш тэсвэртэй, удаан хугацаагаар

14

Page 16: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

хуваагдаж үрждэг, физик, химийн хүчин зүйл, хүчил шүлтэнд тэсвэртэйгээрээ

онцлогтой.

Салхин цэцэг. Херпес вирусээр үүсгэгддэг, агаар-дуслын замаар халдварладаг.

Халдварын 90% нь 13 хүртэлх насны хүүхдүүд, 10% нь 15-аас дээш насны хүнд

тохиолддог.

Урьдчилан сэргийлэх: Вакцинд хамрагдах, дархлаажуулалт хийх, хувийн ариун цэвэр

сайтар сахих

9.2 Халдварт бус өвчин

Бие махбодын бүтэц зүйн хэвийн байдал алдагдах ба бусад биед ямар нэгэн замаар

халдварлахгүй, тухайн бодгаль өвчилдөг өвчнийг халдварт бус өвчин гэнэ. Үүнд:

Хавдар. Хүний эс үржиж хуваагдах, ялгарах зэрэг хэвийн үйл ажиллагааны

бүтцээ алдаж өөрчлөгдсөний улмаас үүссэн эсийн эмгэг, хэт ургалт юм. Хавдрыг хортой,

хоргүй гэж ангилдаг ба хортой хавдар нь маш аюултай, түүнийг өмөн гэнэ. Цус болон

тунгалагийн судсаар дамжин өөр эд эрхтэнд үсэрхийлэл өгч биеэр тархаж, үхэлд

хүргэдэг.

Таргалалт. Бие махбодын эд, эрхтэнд юмуу арьсан доор өөхөн эд хуралдаж,

биеийн жин нэмэгдэх байдлаар илэрдэг бодисын солилцооны эмгэг юм.

Донтолт. Хүн нэг зүйлийг хэт хэрэглэснээс эсвэл аливаа үйл ажиллагаанд хэт

татагдан орсноос үүдэлтэй, сэтгэцийн хамааралтай тогтонги шинжийг донтолт

гэнэ.Хүүхэд 2 цагаас дээш хугацаагаар РС тоглох буюу гар утас, компьютерийн дэлгэц

ширтдэг бол дэлгэцийн донтолт гэж үздэг.

Сэтгэл гутрал. Энэ өвчнөөр өвчлөгсдөд сэтгэл гутралын үед уйтгар гуниг маш

хүчтэй мэдрэгдэж, удаан хугацааны турш үргэлжилдэг. Сэтгэл гутралын үндсэн 3 хэлбэр

байна. Хөнгөн- ойр зуурын яльгүй асуудлаас үүсдэг. Үүнийгээ мэдсэн даруйд арга

хэмжээ авбал амархан эдгэрдэг. Дунд- энэ нь даамжирвал хүнд хэлбэрт шилждэг тул

мэргэжлийн эмчид хандах нь чухал. Хүнд- хий үзэгдэл үзэх, сэтгэл санааны дэмийрэлд

автах тохиолдол гардаг.

9.3 Антибиотикийн үүрэг, ач холбогдол

Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг, нянг устгах үйлдэлтэй

эмийн бэлдмэл юм. Эмч тухайн өвчинд тохирох антибиотикийг сонгож жор бичиж өгнө.

Эмчийн зааврын дагуу эсийг зөв хэрэглэснээр өвчин бүрэн эдгэрэх болно.

№ Хэрэглээний хэлбэр Үр дагавар

1 Буруу хэрэглэх

1. Өвчний шинж тэмдэг бүдгэрнэ

2. Оношлоход түвэгтэй болно

3. Өвчин архагшина

2 Тун хэтрүүлэх

1. Ашигтай нянгуудыг устгана

2. Мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэн

үржих боломж бүрдэнэ

3 Гүйцэд хэрэглэхгүй байх 1. Эмчилгээ дутуу хийгдэнэ

2. Өвчин үүсгэгч антибиотикт дасал үүснэ

4 Бага тунгаар удаан хугацаагаар

хэрэглэх 1.Антибиотикт дасал үүснэ

5 Эмчийн зааваргүй, дур мэдэн

буруу хэрэглэх

1. Антибиотикт дасал үүснэ

2. Ижил бүлгийн, адил антибиотик

үйлчлэхгүй болно

15

Page 17: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд анхаарах зүйлс

Эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацаанд хэрэглэх

Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд болгоомжтой хэрэглэх

Мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг хэрэглэх

Антибиотикийн тэсвэржилт. Антибиотикийн нянг устгах буюу өсөлтийг хязгаарлах

нөлөө үр дүнгүй болохыг антибиотик тэсвэржилт гэнэ.

Антибиотикийн тэвчилд хүргэх хүчин зүйлс:

Антибиотикийг шаардлагагүй үед ойр ойрхон хэрэглэх.

Хэрэглэж байгаад биеийн сайжирч, үргэлжлүүлэн хэрэглэхгүй зогсоох.

Зохистой тунгаар хэрэглэхгүй байх.

X БҮЛЭГ: ДАРХЛАА

10.1 Дархлааны хариу үйлдэл

Хүний биед гаднаас нэвтрэн орсон бичил биетэн, түүний хорыг эсэргүүцэх өвөрмөц

уураг буюу эсрэг биет хүний биед үүсэхийг дархлаа гэнэ.

Төрөлхийн буюу байгалийн (Өвөрмөц бус) – макрофаг, базофил эсүүд

Олдмол буюу өвөрмөц – лимфоцит

Фагоцит эсүүд тэдгээрийн үйл ажиллагаа:

Залгиур эс ба төрөлхийн дархлааны урвал- Моноцит, макрофаг, нейтрофил эдгээр эсүүд

нянтай холбогдон түүнийг залгиж устгадаг.

Лимбоцит ба өвөрмөц дархлааны хариу урвал - В лимбоцит нь эсрэг биеийг үүсгэж эсрэг

төрөгчтэй холбогдож түүнийг саармагжуулдаг. Т лимбоцит нь дархлааны өвөрмөц хариу

урвалд В лимбоцитын ялгаран хөгжил, эсрэг бие үүсэлтийг зохицуулах, вирусээр

халдварласан эсийг таньж устгах зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг.

Идэвхтэй дархлаа- Халдварт өвчнөөр өвдсөн болон вакцин хийлгэсний дараа үүснэ

Идэвхгүй дархлаа- Эмчилгээний ийлдэс хийсний дараа тогтсон дархлаа.

Вакцинжуулалт, түүний ач холбогдол: Эмгэг төрөгчийн дархлаа төрүүлэх чанарыг

хадгалж, хоруу чанарыг бууруулан хувиргадагт оршино. Өвчлөлийг бууруулах,

өвчилсөн ч хөнгөн явцтай байлгах, нас баралтыг бууруулдаг.

XI БҮЛЭГ: ЭНЕРГИ БА АМЬДРАХ ОРЧИН

Амьдрах орчин- амьд биеийг хүрээлж, түүнд шууд болон дам нөлөөлж байдаг байгалийн

хэсэг

Ус Газар-агаар Хөрс Амьд бие

11.1 Экологийн нийц

Зүйл түүний оршин амьдарч буй орчны хүчин зүйлийн нэгдэл.

Ф.Гаузе – Экологийн ижилхэн шаардлагатай хоёр зүйлийн организм нэг дор удаан

хугацаагаар зэрэгцэн оршиж чадахгүй.

Аллелопати – Ялгаруулах химийн бодисоор нэг ургамал нөгөөгөө дарангуйлах үзэгдэл.

Арвай, хөх тариа, наранцэцэг нь шарилжийг дарангуйлна.

11.2 Популяцын шинж, бүтэц

Популяц – Урт удаан хугацааны туршид тодорхой дэвсгэр нутгийг эзлэн тархсан

нэг зүйлийн хэсэг бодгаль биесийн нэгдэл бөгөөд эгэл, экологийн, газар зүйн популяц

гэж ялгаж үзнэ. Амьтны үржлийн эрчим ба амьдрах чадвар нь хоёр өөр ойлголт бөгөөд

тоо толгойн өсөлтийг ойлгоход чухал.

Популяцын шинж:

Тоо толгой – Популяцыг бүрдүүлж буй бүх бодгалиудын тоо.

16

Page 18: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

𝑀𝑡+1 = 𝑀𝑡 + 𝐵 − 𝐷 + 𝐼 − 𝐸 Популяцын тоо толгойн хөдлөл зүй – Популяцийн тоо толгой гадаад дотоод хүчин

зүйлийн нөлөөгөөр хэлбэлзэхийг хэлнэ. Тогтвортой, хэлбэлзэлтэй, тэсрэмтгий гэсэн 3

хэлбэртэй.

Төрөлт – Нэгж хугацаанд популяцид шинээр төрсөн бодгалийн тоо

Хорогдол – Нэгж хугацаанд үхсэн бодгалийн тоо

Цэвэр өсөлт – Төрсөн бодгалийн тооноос үхсэн бодгалийн тоо хасаад

Популяцын нягтшил – Нэгж талбай юмуу эзэлхүүнд орших бодгалийн тоо

Популяцын бүтэц: Популяц нь 1. Зүйлийн бүтэц 2. Орон зайн бүтэц 3. Хүйсийн бүтэц

4. Насны бүтэц 5. Зан араншингийн бүтэц гэсэн хэсгүүдээс тогтдог.

11.3 Бүлгэлдэл түүний шинж, бүтэц, хөдлөл зүй Биоценоз бол экосистемийг бүрдүүлж буй олон зүйлийн

популяцуудын нэгдэл юм (1877 он Герман эрдэмтэн

К.Мебиус). Бүлгэмдэл биоценоз хоёр бол утга нэг.

Бүлгэмдэл нь зүйлийн, орон зайн, экологийн гэсэн

бүтэцтэй. Бүлгэмдэл хоорондоо зүйлийн бүрэлдэхүүнээрээ

ялгагдана. Иймээс бүлгэмдлийн зүйлийн баялаг, ноёлогч

ба зонхилогч зүйлүүд, тохиолдоц гэж ялгаж үзнэ.

Жакартын төсөөт байдлын коэффициент – зүйлийн бүрэлдэхүүний төсөөт байдал

𝐽 = 𝑐 100%

𝑎 + 𝑏 − 𝑐

Бүлгэмдэл тогтвортой систем боловч цаг хугацааны эрхээр хувьсан өөрчлөгдөж бөгөөд

энэ үзэгдлийг бүлгэмдлийн хөдлөл зүй гэнэ.

11.4 Экосистемийн бүтэц

Байгаль дахь бодисын эргэлт, эрчим хүчний урсгалаар холбогдсон амьд биес,

тэдгээрийн хүрээлэх орчин хоёрын үйл ажиллагааны үр дүнд бүрэлдэн бий болсон

тогтвортой тогтолцоог экосистем гэнэ. Биоген, бүтээгч, хэрэглэгч, задлагч гэсэн чухал

дөрвөн бүрдэл байна. Амьд бие, биоген болон биокос бол биосферийг бүрдүүлэгч бөгөөд

1:20:4000 харьцаатай байна. Экосистем нь биосферийн амьд биеийн тархалтын

мужлалын нэгж бөгөөд хуурай газрын, цэнгэг усны, далай тэнгисийн экосистем гэж

Ю.Одум ангилсан.

Идэш тэжээлийн хэлхээ ба сүлжээ: Амьд организмыг тэжээл болон байдлаар нь

автотроф(фототроф, хемотроф), гетеротроф(сапрофит, голозой) гэж ангилна. Идэш

тэжээлийн хэлхээ нь тухайн экосистемийн бодисын эргэлт, эрчим хүчний урсгалыг

явуулдаг организмуудын хоорондын харилцааг илэрхийлдэг ойлголт. Тэжээлийн

хэлхээний үе шат бүрийг тэжээлийн төвшин гэнэ. 1 - Бүтээгч, 2 - анхдагч хэрэглэгч, 3 -

хоёрдогч хэрэглэгч, 4 - задлагч байна. 1928 он Англи эрдэмтэн Ч. Элтон экологийн

суваргын дүрмээр эхний түвшинг бүрдүүлж буй бодгалийн тоо, биомасс нь дараагийн

түвшнээс илүү байх ерөнхий зүй тогтолтой ба тэжээлийн түвшин дээшлэх тутат тоо

толгой, био масс, биологийн бүтээмж 10 хувиар шатлан буурдаг бөгөөд 10 хувийн дүрэм

гэнэ.

Экологи

Аутоэкологи Синэкологи

17

Page 19: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

II ХЭСЭГ

ДАСГАЛ ДААЛГАВАР

1. Зөв харгалзуул.

А. Na ион 1. Осмос даралтыг зохицуулдаг.

Б. K ион 2. Цөс ялгаралтыг эрчимжүүлнэ.

В. Mg ион 3. Яс, шүдний бүтцэд их байна.

Г. Ca 4. Хоногийн хэрэгцээ нь 3г ба ихэвчлэн ургамлын гаралтай

хүнсэнд байна.

2. Гэрлийн микроскоп болон электрон микроскопын ажиллах зарчим болон ялгааг

нэрлэнэ үү. Өсгөлтийн зэргийг хэрхэн яаж олдог вэ?

................................................................................................................................................

................................................................................................................................................

3. Зөв харгалзуул.

1.Моносахар а. Мальтоз, лактоз

2.Дисахар б. Триоз, тетроз

3.Полисахар в. Цардуул, эслэг

4. Хүний биед байдаг зарим энзимүүдийн оптимум pH-ын утгыг зөв тохируул.

А. Пепсин 1. 9,00

Б. Шүлсний амилаза 2. 8,00

В. Каталаза 3. 4,80

Г. Трипсин 4. 2,00

Д. Нойр булчирхайн липаза 5. 7,60

5. Нөхөж бичнэ үү.

Каталаза энзим + субстрат ....................... = каталаза энзим + ......................

6. Интерфазын үе шатуудыг тохирох үгтэй нь зөв харгалзуул.

1. S шат а. Шинээр нийлэгжсэн нуклеотидын дарааллыг шалгаж,

алдааг засварлана.

2. G1 шат б. Эс хуваагдалд орох эсэх нь шийдэгдэнэ.

3. G2 шат в. ДНХ-ийн нийлэгжил явагдана.

7. ДНХ-ийн молекулын 20% нь аденин байсан бол гуанины хэмжээг ол.

................................................................................................................................................

8. 8 хромосомтой диплойд бүрдэлтэй ганц эс 5 удаа митозоор хуваагдсаны дараа үүсэх

эсүүдийн тоо болон хромосомын тоог тооцоолно уу.

................................................................................................................................................

...............................................................................................................................................

9. Нөхөж бич.

Митозоор хязгааргүй олон дахин хуваагдах чадвартай эсүүдийг ......................... эс

гэнэ.

10. Амьтан ургамлын эсийн ялгааг нэрлэнэ үү.

................................................................................................................................................

................................................................................................................................................

11. Зөв харгалзуул.

1. Митохондри а. Хоол тэжээлийн бодис задлагч фермент агуулна.

2. Хлоропласт б. Аэроб амьсгал явагдана.

3. Эндоплазмын тор в. Гольджийн аппаратыг үүсгэнэ.

4. Лизосом г. Гран, стром гэсэн бүтэцтэй.

5. Рибосом д. Уураг нийлэгжүүлнэ.

12. Эсийн энергийн төв буюу “Эсийн цахилгаан станц” гэж нэрлэгддэг эрхтэнцрийг

нэрлэ.

18

Page 20: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

................................................................................................................................................

................................................................................................................................................

13. Доорхи хүснэгтэнд хроматин болон хромосомын химийн найрлагыг үзүүлжээ.

Өгөгдлийг гүйцээж бичнэ үү.

Шинж ДНХ-ийн

утаслаг

Уураг Гистон Гистон биш

Хроматин

Хромосом

14. Уургийн үүрэгтэй холбоотой дараах өгөгдлүүдийг харгалзуулаарай.

1. Хөдөлгөөний үүрэг а. Булчин миозин уургаас тогтоно.

2. Зохицуулах үүрэг б. Инсулин даавар цуснаас глюкозыг зайлуулна.

3. Зөөвөрлөх үүрэг в. Гемоглобин уураг О2, СО2 –ийг зөөвөрлөдөг.

15. Цэгийн оронд нөхөж бичээрэй.

Бодисын молекулууд их концентрацтайгаас бага концентрацтай руу өөрөө аяндаа

нэвчих үзэгдлийг .................., уусгагчийн молекул бага концентрацтайгаас их

концентрацтай руу хагас нэвтрүүлэгч ханаар нэвтрэхийг ............ –ийн үзэгдэл

гэнэ.

16. Уургийн нийлэгжлийн үе шаттай холбоотой өгөгдлийг зөв харгалзуулаарай.

1. Транскрипци А. Эсийн бөөмд явагдана.

1. Трансляци Б. Цитоплазмд рибосомын гадаргууд явагдана.

17. ДНХ-н молекулд бүх азотлиг суурийн 20% нь тимин байсан бол бусад азотлиг суурь

тус бүр хэдэн хувийг эзлэх бэ?

................................................................................................................................................

................................................................................................................................................

18. Ямар үзэгдлийг харуулсан вэ?.............................. Эсийг нэрлээрэй.................................

19. Судасны хатуурал үүсгэх эрсдэлтэй хүчин зүйлээс тэмдэглэнэ үү

сүрьеэ тусах

архи уух

томуу тусах

тамхи татах

шархдах

ханаагүй өөхтэй хоол хүнс хэрэглэх

ядрах

хөдөлгөөний дутагдал

20. Экологийн суварга, экологийн суваргын дүрэм гэсэн нэр томьёог тайлбарлана уу.

................................................................................................................................................

................................................................................................................................................

19

Page 21: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

III ХЭСЭГ

ДАСГАЛ ДААЛГАВАР

1. 8 мкм хэмжээтэй хлоропластыг 100000 дахин өсгөж харуулсан гэж үзвэл түүнийг

ямар хэмжээтэйгээр зурах вэ?

..........................................................................................................................................

..........................................................................................................................................

2. Уургийн бүтцийг нөхөж бичээрэй.

Олон тооны аминхүчлүүд өөр хоорондоо карбоксил бүлэг, амин бүлгээрээ

холбогдож полипептид холбоо үүсгэсэн макромолекулыг ................................ гэнэ.

Полипептидийн гинж орон зайд устөрөгчийн холбоогоор холбогдож ороомог

хэлбэртэй макромолекулыг үүсгэхийг ..................... гэнэ. Хоёр болон түүнээс

дээш тооны полипептидийн гинж өөр хоорондоо нэгдэж ....................... бүтцийг

үүсгэдэг. ..................... бүтэц нь уургийн молекулын хэлбэрийг бөмбөлөг эсвэл

утаслаг байхыг тодорхойлдог.

3. ГФА нийлэгжих 4 үе шатыг зөв дараалалд оруулна уу.

1. Кребсийн мөчлөг 2. Электрон дамжуулах хэлхээ 3. Гликолиз 4. Ацетилкоэнзим А

4. ДНХ-ийн нийлэгжих үйл явцыг зөв дараалалд оруулаарай.

1. Хеликаза фермент хос гинжний азотлог сууриудыг холбосон устөрөгчийн

холбоог таслана.

2. Топоизомераза фермент хоймсон гинжний эрчийг хариулна.

3. Хоцрогч гинжинд РНХ праймаза 10 нуклеотид урттай РНХ өдөөгч үүсгэнэ.

4. ДНХ-полимераза ферментийн үйлчлэлээр түрүүлэгч гинж 5’-ээс 3’ төгсгөл

рүү тасралтгүй нийлэгжинэ.

5. Оказагийн хэрчмийг ДНХ-лигаза оёно.

6. РНХ өдөөгчид ДНХ- полимераза ажиллаж ДНХ тасархайнуудыг үүсгэнэ.

5. ДНХ-ийн нийлэгжилтэд оролцдог ферментүүдийн үүргийг зөв харгалзуулаарай.

1. РНХ праймаза а. РНХ өдөөгч үүснэ

2. ДНХ полимераза б. ДНХ-ийн нийлэгжлийг тасралтгүй явуулна.

3. ДНХ лигаза в. ДНХ-ийн тасархайнуудыг залгаж оёно.

4. Хеликаза г. Азотлог сууриудыг холбосон устөрөгчийн холбоог

таслана.

6. Цэгийн оронд тохирох тоог бичээрэй.

1гр уураг бүрэн задрахад .......... ккал дулаан ялгардаг.

1 г өөх тос исэлдэн задрахад .......... ккал энерги үүснэ.

1г нүүрс ус кадрахад .......... ккал энерги үүсдэг.

7. Зөв харгалзуул.

1. Мэдээллийн РНХ а. Фосфат бүлгийн хоорондох холбоо

2. Зөөврийн РНХ б. мРНХ-г үүсгэх үйл явц

3. Рибосомын РНХ в. Динуклеотид үүсгэх холбоо

4. Трансляц г. Эсрэг гинжний А-гийн эсрэг Т холбогдох

холбоо

5. Транскрипц д. Уураг үүсгэх үйл явц

6. Антикодон е. Эсрэг гинжний Г-гийн эсрэг Ц холбогдох

холбоо

7. Устөрөгчийн хоёр холбоо ё. мРНХ-д байгаа триплет

8. Устөрөгчийн гурван холбоо ж. Уураг нийлэгжих газарт амин хүчлийг

зөөвөрлөнө.

9. Фосфодиэфирийн холбоо з. Рибосомыг бүтээхэд оролцоно.

10. Кодон и. ДНХ-ийн мэдээллийг өөртөө хуулбарладаг.

20

Page 22: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

8. Эсийн бодис энергийн солилцоотой холбоотой дараах өгүүлбэрт тохирох үгсийг

нөхөж бичээрэй.

Хоол тэжээлийн бодис хүчилтөрөгчийн оролцоотой исэлдэн задрахад

үүссэн ..................... нь ГФА-ийн молекул дахь ............................ энергийн

холбоонд хадгалагдана. .................... нь бүх амьд биеийн ...........................

эрхтэнцэрээс олддог, хамгийн түгээмэл бодисын нэг юм.

9. ДНХ-ийн нийлэгжилтэнд оролцдог ферментүүдийн үүргийг зөв харгалзуулна уу

1. РНХ-праймаза А. Оказакийн хэрчмийг залгах

2. ДНХ-полимераза b. ДНХ-ийн мушгианы эрчийг хариулах

3. ДНХ-лигаза c. РНХ өдөөгч үүсгэх

4. Хеликаза d. ДНХ-ийн нийлэгжлийг түргэсгэх

5. Топойзомераза e. Азотлог сууриудыг холбосон устөрөгчийн

холбоог тасална

10. Эсийн хуваагдлын үе шатуудыг дэс дараалуулан зөв нэрлэ

..............................................................................................................................

...............................................................................................................................

11. Эсийн амьдралын мөчлөгийн үе шатуудад ямар үйл ажиллагааг явагдахыг зөв

харгалзуулаарай.

А. Профаз 1. Уургийн нийлэгжилт, хромосом хоёрчлогдоно.

Б. Метафаз 2. Хромосомууд эсийн төвд ирж эгнэх ба ээрүүлийн утаслаг бий

болно.

В. Анафаз 3. Шинэ бөөмүүд бий болно.

Г. Телофаз 4. Хромосомууд эсийн туйлууд руу сална.

Д. Интерфаз 5. Хромосомууд эрчлэгдэнэ, эсийн бөөмийн мембран уусна.

12. Вандуйн үрийн шар өнгө давамгайлж удамшдаг бөгөөд гомозигот шар вандуйг

ногоон вандуйтай эвцэлдүүлэхэд F1 удмуудын генотип ба фенотип нь ямар

байхыг вэ?

..........................................................................................................................................

..........................................................................................................................................

..........................................................................................................................................

13. Нэг гэр бүлийн хүүхдийн цусны бүлэг тус бүр АА, АО, АВ, ВО байсан.Тэгвэл

эцэг эхийн генотипыг тодорхойлно уу?

..........................................................................................................................................

..........................................................................................................................................

..........................................................................................................................................

14. Дараах нэр томьёог зөв харгалзуулна уу?

1. Конвергенци а. Шинж тэмдэг салах

2. Дивергенци б. Шинж тэмдэг зэрэгцэн хөгжих

3. Параллелизм в. Шинж тэмдэг ойртон ижилсэх

15. Халдварт өвчин гэж юу вэ? Түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

..........................................................................................................................................

..........................................................................................................................................

..........................................................................................................................................

21

Page 23: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

IV ХЭСЭГ

СОРИЛ

1. Эрхтэн тус бүрт агуулагдах усны хэмжээг зөв бичсэн хариултыг сонгоно уу.

А. Тархи – 85%, бөөр 83%, уушги 85%, зүрх 75%, цус 98%

Б. Тархи – 83%, бөөр 83%, уушги 85%, зүрх 75%, цус 94%

В. Тархи – 88%, бөөр 75%, уушги 90%, зүрх 75%, цус 90%

2. Моно, ди, полисахарыг нийтэд нь нүүрс ус гэх ба эдгээрийн ерөнхий томьёо

ямар байдаг вэ?

А. C2 (HxO)y b. Cx (Hy O)2 c. Cx (H2O)y d. C (H2O)

3. Далайн халим далайн хүйтэн усанд амьдрахдаа яагаад даардаггүй вэ?

А. Өөх тос нь дулаан алдахаас хамгаална.

Б. Өөх тос исэлдэж их хэмжээний ус үүсгэнэ.

В. Нүүрс ус нь тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэнэ.

Г. Эсэд нөөцлөгдсөн уураг хүйтнээс хамгаална.

4. Уургийн молекулын үндсэн нэгж болсон аминхүчлүүд өөр хоорондоо нэгдэж

уургийн молекул үүсгэхдээ нэг аминхүчлийн ......... бүлэг нөгөө

аминхүчлийн ............ бүлэгтэй ............ –ийн холбоогоор холбогдоно.

А. Карбоксил, амин, пептид b. Амин, амин, пептид c. Карбоксил, пептид,

амин

5. Эсийн амьсгалын урвалын тэгшитгэлийг бичээрэй.

a. C 6H 12O 6 + 6CO2 + 38ХФА + 38H3PO4 = 38ГФА + 6O2 + 44H2O

b. C 6H 12O 6 + 6O2 + 38ГФА + 38H3PO4 = 38ХФА + 6CO2 + 44H2O

c. C 6H 12O 6 + 6O2 + 38ХФА + 38H3PO4 = 38ГФА + 6CO2 + 44H2O

6. 2 молекул ГФА задрахад ялгарах энергийн хэмжээг тооцож олоорой.

А. 120 кдж b. 240 кдж c. 480 кдж

7. ГФА-аас энерги үүсэх процесс бодисын солилцооны аль шатанд явагддаг вэ?

a. Анаболизм

b. Катаболизм

c. Метаболизм

8. ДНХ-ийн бүтцийн тухай ташаа мэдээллийг олоорой.

a. Дезоксирибоз сахар + фосфорын хүчил + нуклеотид

b. Бие биеэ ороосон 2 гинжнээс тогтоно.

c. Азотлог сууриуд нь А=T, Ц=Г гэсэн байрлалаар байдаг.

d. Хоёр гинжний азотлог сууриуд өөр хоорондоо пептидийн холбоогоор

холбогддог.

9. Эсийн химийн идэвхийг тохируулагч уураг бол .........

a. Гормон b. Фермент c. Даавар d. Аль нь ч биш

10. Сүүн тэжээлтнүүдэд байдаг ихэнх фермент хэдэн градуст хамгийн идэвхтэй

үйлчлэх вэ?

a. 100 b. 250 c. 370 d. 450

11. Нэг аминхүчлийг кодолдог гурван ширхэг азотлог суурийн нэр

a. Антикодон b. Промотор c. Кодон d. Триплет

12. Цусыг тосгуураас ховдолд,ховдлоос тараагуур судсанд шилжих нэг чигийн

хөдөлгөөнийг аль нь хангаж өгдөг вэ?

A. Зүрхний агшилт B. Зүрх C.Зүрхний хавхлаг

13. Энзимийг бүтээгч бодис аль нь вэ?

А. Нүүрс ус б. Өөх тос в. Нуклеотид г. Уураг

14. Эсийн цикль нь:

a. M-G1-S-G2

b. S-G1-G2-M

22

Page 24: I ХЭСЭГ - bagsh.itpd.mnbagsh.itpd.mn/fayluud/11-Биологи.pdf · 1.2 Нүүрс усны бүтэц, түүний биологийн үүрэг Нүүрс ус нь нүүрстөрөгч

c. M-G2-S-G1

15. AABb x aabb биеийг хооронд нь эвцэлдүүлэхэд:

a. Aabb,AaBB

b. AaBb, Aabb

c. AABb.AAbb

16. Нэгэн зүйл бактериас ялган авсан ДНХ-ийн гинжинд аденины эзлэх хувь 16%

байсан бол цитозины эзлэх хувийг ол

a. 64% b.32% c.34% d.18%

17. Мейоз хуваагдлын онцлогийг нэрлэнэ үү

1. Дараалсан хоёр хуваагдлаар явагдана

2. Хуваагдлаар биеийн эс төлжиж, хуваагдана

3. Хромосомын тоо анхны байдлаасаа 2дахин цөөрнө

4. Хуваагдлын дүнд 2 төл эс үүснэ

а. 1,3 b. 1,2 c3,4 d. 2,4

18. IY бүлгийн цусыг ямар бүлгийн цустай хүнд сэлбэж болох вэ?

А.I ба II Б.зөвхөн IY В.II ба III Г.III ба IY Д.I ба III

19. Өгүүлбэрийг гүйцээж бичнэ үү?

а. Эмэгтэй хүний бэлгийн эсүүдэд байх хромосом нь хоёулаа ....... байна. Тэгвэл

түүний өндгөн эс ..... ........ бэлгийн хромосомыг агуулна.

б. Бэлгийн эсүүдийг бий болгох хуваагдлыг .............. гэнэ. Түүний үр дүнд эх

эсвэл эцгийн хромосомын тал хувийг авсан ........шинэ эсүүд үүснэ. Тэдгээр нь

удамшлын хувьд бие биеээсээ .... байж болно.

20. ДОХ өвчний үед дархлааны тогтолцоонд ямар өөрчлөлт гарах вэ?

....................................................................................................................................

....................................................................................................................................

....................................................................................................................................

....................................................................................................................................

23