34

I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг
Page 2: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

I ХЭСЭГ

I БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ

Амьд биетийг тэдгээрийн хоорондын ялгаан дээр төдийгүй, тэдэнд ажиглагдах нийтлэг

шинж тэмдэгт үндэслэн ангилдаг. Ангиллын зарчмыг Карл Линней үндэслэсэн. Амьд

биетийн шаталсан ангилал ёсоор аймаг, хүрээ, анги, баг, овог, төрөл, зүйл хэмээх томоосоо

бага хүртэл бие биеэ агуулсан ангилалзүйн нэгжид бүх амьд биетийг хамааруулдаг бөгөөд

ангилал зүйн хамгийн бага нэгж болох зүйлийг хоёр үгнээс бүрдсэн, дахин давтагдахгүй

өвөрмөц латин нэрээр нэрлэдэг, энэ нэрний ард уг зүйлийг шинжлэх ухаанд нээж

бичиглэсэн зохиолч, он хоёрыг оруулдаг. Зүйл гэдэг нь нэгэн газар нутагт тодорхой

хугацаанд зэрэгцэн оршиж, хоорондоо үржилд орж, үржих чадвартай үр төл төрүүлдэг

бүлэг организмыг хэлнэ. Гарал үүслийн хувьд ойрын холбоотой зүйлүүдийг агуулсан

ангилалзүйн дараагийн нэгжийг төрөл гэнэ.

II БҮЛЭГ: ЭС, ЭД ,ЭРХТНИЙ ТОГТОЛЦОО

Хүний бие нь бусад амьд биеийн нэгэн адил ЭС, ЭД, ЭРХТЭН, ЭРХТНИЙ ТОГТОЛЦОО

гэсэн үндсэн нэгжүүдээс тогтоно.

1. Эсийн бүтэц

Эсийн бүтцийн үндсэн хэсгүүд нь эсийн сийвэн

\цитоплазм\ , бөөм юм. Бөөмийн дотор нэг юм уу хэд

хэдэн бөөмхөн байдаг. Сийвэн гадуураа хэд хэдэн

эгнээ молекулаас тогтсон маш нимгэн бүрхүүлтэй.

Үүнийг эсийн гадаад мембран гэнэ. Бөөм нь бас

мембран бүрхүүлтэй Сийвэн дотор эсийн бүтцийн

маш нарийн бүрдэл болох эрхтэнцрүүд \органоид\

байна. Үүнд: митохондри, рибосом, гольджийн

аппарат, эсийн төв, лизосом гэх мэт.

Митохондри: Митохондрийг эсийн энергээр хангагч

станц гэж нэрлэдэг. Митохондри нь ГФА

нийлэгжүүлдэг үндсэн эрхтэнцэр юм. Митохондрийн хэмжээ хэлбэр, тоо эсүүдэд харилцан

адилгүй. Дунджаар 0.2-1мкм өргөн, 1-6мкм урт бөгөөд эсэд хэдхэнээс 2500 хүртэл байдаг.

Булчин, элэг, бөөрний сувгийн эс мэтийн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг эсүүдэд

энергийн хэрэгцээ их тул маш олон тооны митохондрийг агуулсан байдаг.

Эсийн төв: Центройль 0.3-0.5 мкм урттай, 0.2 мкм голчтой гурав гурваараа хосолсон 9 багц

бичил савханцар хэлбэртэй тогтоц юм. Эсийн хуваагдалд оролцоно.

Рибосом: Рибосом нь уургийн бодис, өвөрмөц РНХ-ээс бүрдсэн 20 нм орчим хэмжээтэй,

мембрангүй үрлэнцэр эрхтэн юм. Рибосомын гол үүрэг нь уургийн нийлэгжил явуулах юм.

Бөөм: Бөөмийг 1831 онд Английн ургамал судлаач Роберт Браун нээжээ. Бөөм бөөрөнхий

зууван хэлбэртэй ихэвчлэн эсийн төв хэсэгт байрладаг, дунджаар 10мкм хэмжээтэй

эрхтэнцэр юм. Бөөмөн дотор эсийн удамшлын материалын ихэнх хэсэг хадгалагдаж эсийн

бүтэц, үйл ажиллагааг хянаж удирддаг. Бөөм хроматин, бөөмхөн, бөөмийн шингэнийг

агуулна.

1

Page 3: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

Пластид: Пластидууд нь нь зөвхөн дээд ургамалд байдаг эрхтэнцэр юм. Бактер, хөх ногоон

замаг, мөөг, амьтны эсэд байдаггүй. Гурван төрлийн пластид байдаг. Үүнд: хлоропласт,

хромопласт, лейкопласт багтана.

Лизосом: Мембранан бүрхүүлтэй 0.2-0.5мкм хэмжээтэй мөхлөг бөгөөд ГА-с үүсдэг. Маш

олон янзын молекулыг боловсруулж задлах чадвартай протеаза, нуклеаза, липаза, хүчиллэг

фосфатаза зэрэг 40 гаруй ферментийг агуулдаг.

Цитоплазм: Эсийн эрхтэнцэр болон оршихуунуудыг суспенз, бусад бодисуудыг уусмал

байдлаар агуулсан эсийн дотоод орчныг дүүргэж байгаа шингэнийг цитозоль гэнэ.

Цитозоль физикийн шинж чанараараа зуурамтгай, тунгалаг, гель хэлбэрийн шингэн бөгөөд

химийн шинж чанараараа 75-90% нь ус, үлдсэн нь түүнд ууссан бодис юм.

Эндоплазмын тор: Эндоплазмын тор янз бүрийн хэлбэртэй цистерн хэмээх олон сувагтай,

уут хүүдийнээс тогтсон мембрант систем юм. Эндоплазмын торын үүрэг нь бодис

нийлэгжүүлэх орчин болох, үүссэн бодисыг хадгалах, эсийн хэрэгцээтэй хэсэгт хүргэх суваг

болдогт оршино.Эндоплазмын торыг рибосом агуулсан бол барзгар эндоплазмын тор

(БЭТ), рибосомгүй бол гөлгөр эндоплазмын тор (ГЭТ) гэж ангилдаг.

Гольджийн аппарат: Бөөмийн ойролцоо байрладаг, төвдөө хоёр талаасаа хавчгар, бие бие

дээрээ давхарласан олон уутанцруудаас (цистерн) тогтох бөгөөд захаараа төгсгөлөөс нь

жижиг ургацаг үүсэж аажмаар мөхлөг болон тасарч байгаа сүлжилдэн нийлж салсан олон

гуурс хоолойнуудын системд шилжинэ. Гольджийн аппарат нь уураг, липидүүдийг ангилж,

савлаж, зөөвөрлөж, бүтцийн өөрчлөлт хийж, плазман мембранд хүргэхээс гадна лизосом,

шүүрлийн мөхлөгүүдийг үүсгэнэ.

Вакуоль: Цитоплазмын төвийг эзэлж, гадуураа тонопласт гэдэг ганц давхар мембранаар

хүрээлэгдсэн, эсийн шүүсээр дүүргэгдсэн бүтцийг вакуоль гэнэ. Ус болон эрдэс давс

агуулагдана.

Эсийн бүтэц сэдвийн дэлгэрэнгүйг доорх линкээс үзээрэй.

https://www.youtube.com/watch?v=p2gK1gp6nLA

2. Эдийн бүтэц

Гарал үүсэл, бүтэц, гүйцэтгэх үүргээрээ нэгдмэл бүлэг эс ба эс хоорондын бодисыг эд гэнэ.

Хүний биеийн эрхтнүүд эдээс тогтоно. Хүний бие махбодид хучуур эд, холбогч эд,

булчингийн эд, мэдрэлийн эд гэсэн үндсэн 4 эд бий.

Эд тус бүрийн онцлогийн товч авч үзье.

Хучуур эд: Хүний биеийн гадаад, дотоод эрхтний гадаргууг бүрхэж буй эд юм. Ийм бүтэц

нь бие махбодод гаднаас бодис, нян нэвтрэхээс хамгаална. Жишээ нь: арьс амьсгалын замын

хучуур эд хамгаалах үүрэгтэй. Арьсны өнгөн давхрааны эсүүд үхэж, эвэршин унах нь гадаад

орчны хортой нөлөөнөөс хамгаалж буй зохидлого юм. Хучуур эд бие махбод, гадаад орчны

хоорондын бодисын солилцоог явуулахад оролцоно. Жишээ нь: нарийн гэдэсний салст

бүрхэвчээр тэжээлийн бодис, ус нэвтрэн орж байхад, арьс болон булчирхайн салст

бүрхэвчээр бие махбодод үүссэн хөлс, нулимс зэрэг бодис ялгарч байдаг.

Холбогч эд: Эсүүдийн нь хооронд эс хоорондын бодис их байдаг тул хоорондоо нягт

нийлдэггүй. Булчингийн бүрхүүл хальс, шөрмөс, мөгөөрс, яс, өөхлөг эд зэрэг нь холбогч

эдээс бүтдэг. Холбогч эд нь бат бөх, уян чанартай тул холбох, хамгаалах, бэхлэх зэрэг үүрэг

гүйцэтгэнэ. Холбогч эдийн нэлээд өөрчлөгдсөн хэлбэр бол өөхлөг эд, ясны эд, цусны эд юм.

2

Page 4: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

Булчингийн эд: Булчингийн эд булчингийн ширхгүүдээс бүтнэ. Энэ ширхгүүд хүний

үснээс 5 дахин нарийн боловч урт нь 10-12см хүрнэ..Булчингийн эдийн үндсэн шинж нь

гадны нөлөөнд цочирч агших чанар мөн.

Мэдрэлийн эд: Мэдрэлийн эд нь мэдрэлийн эсээс \нейрон\ бүтнэ. Мэдрэлийн эс нь их бие,

сэртэнгүүдээс бүтнэ. Их биед нь сийвэн, бөөм байдаг. Их бие нь гол төлөв төв мэдрэл болох

тархи, нугасанд оршино.Энэхүү их биеийн бөөгнөрлөөс тархи нугасны бор бодис бүтнэ.

Төв мэдрэлийн гадна орших бор бодисийн бөөгнөрлийг мэдрэлийн зангилаа гэдэг.

Мэдрэлийн эс нь урт ,богино хоёр төрлийн сэртэнтэй. Олон салаалсан, богино сэртэнг

дендрит, ганц урт сэртэнг аксон гэнэ. Төв мэдрэлийн тогтолцоонд байдаг мэдрэлийн эсийн

урт, богино сэртэнгүүд тархи, нугасны цагаан бодисыг бүрэлдүүлнэ. Мэдрэлийн эдийн

үндсэн шинж бол гадны цочруулд сэрэх, сэрлийг дамжуулах үйл юм.

Хүн ба амьтны эд сэдэвт видео үзээрэй.

3. Эрхтэн, түүний тогтолцоо

Эрхтэн: Хүний бие нарийн бүтэц, тодорхой хэлбэр, байрлалтай тусгай үүрэг гүйцэтгэдэг

эрхтнүүдээс бүтнэ. Жишээ нь: гар, хөл, нүд, чих, зүрх, уушги, бөөр гэх мэт. Биеийн хөндий

булчинлаг “Хаалт” болох өрцөөр цээжний ба хэвлийн хөндийд хуваагдана.

Цээжний хөндийд: Зүрх, цусны том судсууд, мөгөөрсөн хоолой, уушги, улаан хоолой

Хэвлийн хөндийд: Ходоод, нарийн ба бүдүүн гэдэс, элэг, нойр булчирхай, дэлүү, бөөр,

шээс дамжуулах суваг, давсаг байна.

4. Эсийн меойз хуваагдал

Мейоз хуваагдал нь төл эсүүдэд хромосомын бүрдлийг эцэг, эхийнхээс хоёр дахин

цөөрүүлэх хуваагдал юм. Энэ хуваагдын үед нэг диплойд эс хоёр дахин хуваагдах учраас

үр дүнд нь хоёр биш дөрвөн гаплойд эс үүснэ. Мейоз хуваагдлын бас нэг онцлог нь гаплойд

бэлгийн эс буюу гамет үүсэх явцад хромосомын солилцоо явагддагт оршино.

Мейоз хуваагдал сэдэвт видео үзээрэй.

5. Энзим

Хоол тэжээлийн найрлаганд агуулагдах уураг, өөх тос, нүүрс ус зэрэг өндөр молекулт

нэгдлийг бага молекулт болгох үйл явцыг химийн боловсруулалт гэж нэрлэдэг. Эдгээр

өндөр молекулт нэгдлийг энгийн бодис болгон задалдаг биологийн хурдасгуурыг энзим

гэнэ.

Хоол боловсруулах эрхтэн бүрээс өөр өөр энзимүүд ялгарах ба тус тусдаа өөр өөрийн гэсэн

үүрэгтэй. Тухайлбал: шүлсэнд талх, төмсний найрлаганд агуулагдах цардуулыг задалдаг

амилаза гэдэг энзим байлаг бол ходоодонд мах, өндөгний уургийг задалдаг пепсин хэмээх

энзим байдаг. Энзимийг нэрлэхдээ тухайн задлах бодисын нэрний ард “аза” дагавар залгаж

нэрлэнэ. Тухайлбал: амилоз гэдэг нь цардуул гэсэн утгатай бөгөөд түүний ард аза дагавар

залгаснаар амилаза буюу цардуулыг задлагч энзим болно.

Липид (өөх тос) + аза = липаза (өөх тосыг задлагч энзим)

3

Page 5: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

6. Арьсны үүрэг, бүтэц, ач холбогдол

Арьсны үүрэг

Арьс- хамгаалах эрхтэн: Арьсан доорх бүх эдийг механик гэмтлээс хамгаалж, бие

махбодоос ус алдагдах,биед гадны бодис, өвчин үүсгэгч нян нэвтрэхийг саатуулна.

Арьс- мэдрэхүйн эрхтэн: Арьсанд олон тооны мэдрэлийн хүлээн авуур байх ба эдгээр нь

халуун хүйтэн, өвдөх, даралт, цохилт зэрэг цочролыг хүлээн авдаг. Иймээс шархдах,

түлэгдэх, хөлдөх, бичил биетэн нэвтрэн орохоос сэргийлэх үүрэг гүйцэтгэнэ.

Арьс ялгаруулах үүрэг гүйцэтгэнэ: Бие махбодын амьдралын үйл ажиллагааны эцсийн

бүтээгдэхүүний ялимгүй хэсэг болох хөлс арьсаар гадагшилдаг. Арьс биеийн дулааныг

тогтмол байлгахад оролцдог.

Арьсны бүтэц

Арьс нь өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан

доорх өөхөн эдийн давхраанаас бүтнэ.

Гадна талын өнгөн хөрс нь олон эгнээ

эсээс тогтох бөгөөд өнгөний, гүний 2

давхраанд хуваагдана. Өнгөн талын эсүүд нь

гадаад орчны нөлөөгөөр ямагт эвэршиж

гуужиж байдаг. Өнгөн хөрсний доор байх

гүний давхраа том бөөмтэй гонзгой эсүүдээс

бүтнэ. Түүний цитоплазмд нөсөө /пигмент/

байдаг. Нөсөөний их багын хэмжээнээс

хамаарч арьс цагаан, бор, шар өнгөтэй болно.

Үс, хумс хоёр өнгөн давхраанаас үүсдэг тул дайвар эрхтэн гэнэ.

Жинхэнэ арьс нь уян налархай шинжтэй. Жинхэнэ арьсны давхраанд хүлээн авуур,

тослогийн булчирхай, хөлсний булчирхай, үсний уут, мэдрэлийн ширхгүүд, цусны,

тунгалгийн судсууд байдаг.

Арьсан доорх өөхөн эдийн давхраа нь түүний хамгийн гүний давхраа бөгөөд өөхлөг

холбогч эдээс бүтнэ. Уг давхраа нь биеийг хөрөхөөс хамгаалж цохилт, доргилтын хүчийг

багасгана. Мөн бие махбодын нөөц тосыг агуулдаг.

7. Тулгуур хөдөлгөөний эрхтний тогтолцоо

Араг яс, мах булчингийн үүрэг бүтэц

Араг яс, түүний холбоос үе булчинг тулгуур хөдөлгөөний эрхтэний тогтолцоо гэнэ. Араг

яс, булчин нь биеийн тулгуур, хөдөлгөөний үүрэг гүйцэтгэж хэлбэрийг тогтооно.Мөн

дотоод эрхтнүүдийг хамгаалах үүрэгтэй.

4

Page 6: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

Араг яс. Үндсэн хэсгүүд, холбоос

Насанд хүрсэн хүний биеийн араг яс өөр хоорондоо холбогдсон 200 гаруй яснаас бүрэлдэнэ.

Эдгээрийг толгойн, их биеийн, дээд мөчдийн, доод мөчдийн, гэсэн үндсэн хэсэгт хувааж

үздэг. Хүний биеийн яснууд өөр хоорондоо хөдөлгөөнгүй ба хөдөлгөөнтэй холбогддог.

Толгойн яс:

Гавлын ба нүүрний яснуудаас бүтнэ.

Гавлын яс: дух, дагзны, сондгой яс, зулай,

чамархайн хос яснаас бүтнэ. Эдгээр яс нь

хоорондоо заадсаар нийлнэ. Нэг ясны арзгар шүд

нөгөөгийнхөө ухлаадаст орох байдлаар 2 яс

хоорондоо хөдөлгөөнгүй барьцалдсныг заадас

гэдэг.

Толгойн ясны нүүрний хэсэгт

Дээд эрүү, хацар, тагнай, хамрын хос яс, доод эрүүний яс, самалдаг яс багтана. Эдгээрээс

том нь эрүүний яснууд юм. Доод эрүүний яс нь толгойн ястай хөдөлгөөнтэй нийлсэн

ганцхан яс бөгөөд арын углуургаараа чамархайхан ясны хонхорт орж бэхлэгдэнэ. Дээд,

доод эрүүнд шүдний ёзоор бэхлэгдэр, хонхорхой цусны судас, мэдрэлийн судал нэвтхэн

ордог сүвүүд бий.

Их биеийн ясны хэсэгт нуруу, хавирга өвчүүний яс байдаг. Сээр нуруу нь 33-34 нугалмаас

бүрддэг. Нугалмууд нь өөр хоорондоо уян

налархай мөгөөрсөн эдээр холбогддог тул сээр

нуруу уян хөдөлгөөнтэй байдаг. Яс ингэж

мөгөөрсөөр холбогдохыг уян хөдөлгөөнтэй

холбоос гэнэ. Хүний нуруу хүзүүний 7, сээрний

12, бүсэлхийн 5 ууцны 5, ахар сүүлний 4-5

нугалмаас бүтнэ. Хүзүү, сээр, бүсэлхийн

нугалмыг харуулав. Нугалам бүр их бие, нум, хэд

хэдэн сэртэн, голдоо нүхтэй байна. Нугалмуудын

гол хөндийг дагаж нугас байрлана.

Цээжний хэнхэрцэг: Сээрний 12 нугалам тус бүр хоёр талаас хос хавиргаар өвчүүтэй

нийлж цээжны хэнгэрцгийг үүсгэнэ. Эхний долоон хос хавирга нь өвчүүтэй мөгөөрсөөр

холбогдох тул амьсгаа авах үед цээжний хөндий

тэлж, гарахад багасдаг.

Дээд мөчдийн яс

Мөрний яс, гарын яснуудаас бүтнэ. Дал эгэм хоёр

мөрний бүслүүр яс болно. Дал нь цээжний

хэнгэрцгийн ард байрладаг гурвалжин хэлбэртэй

хавтгай хос яс бөгөөд толгой талдаа бугалганы

булуу суух хонхортой эгэм нь далыг цээжтэй

холбодог товчлуур яс юм.

5

Page 7: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

Гарын яс нь

Бугалга , шуу, сарвууны яснаас бүрдэнэ. Шууны яс зэрэгцээ орших богтос яс, цацраг яснаас

бүтнэ. Сарвууны яс бугуйн хоёр эгнээ, богино, жижигхэн яснууд, алганы таван ширхэг яс,

хурууны 14 ширхэг яснаас бүрдэнэ.

Доод мөчдийн яс: Аарцгийн яс, хөлийн яснаас бүрдэнэ.

Сүүжний хоёр том яс араараа ууцны ястай, урдуураа

өөр хоорондоо бат бөх холбогдоно. Аарцгийн

бүслүүр ясыг бүрдүүлнэ. Сүүжний ясны хажууд

дунд чөмөгний булуу суух хонхор байх ба сүүж,

дунд чөмөг хоёр нийлсэн энэ үеийг түнх гэнэ.

Хөлийн яс:

Дунд чөмөг, шилбэ, тавхайн яснаас бүтнэ. Дунд

чөмөг нь хүний биеийн яснаас хамгийн урт хөндийн

яс юм. Шилбэний яс нь дотор талын шаант яс гадна

талын тахилзуур яснаас бүтнэ. Дунд чөмөг шаант яс

хоёр нийлэн өвдөгний үеийг үүсгэх ба түүний урд талаас нь тойг хамгаалж байдаг. Тавхайн

яс нь, өсгийн, өлмийн таван ширхэг, хурууны 14ш яснаас бүтнэ.

Үе. Мөчдийн яс хөдөлгөөнтэй нийлснийг үе гэнэ.

8. Ясны бүтэц, найрлага, өсөлт

Ясны бүтэц

Хүний яс нь янз бүрийн холбогч эд бүхий эдээс тогтдог. Ясыг зүсэж үзвэл хальс,

нягт бодис, хим бодис гэсэн гурван давхраатай. Хальс бол ясны хамгийн гадуур хучсан бат

бөх, нимгэн бүрхэвч юм. Харин хөндий ясны үзүүр хэсэг мөгөөрстэй тул хальсгүй. Хальсны

өчүүхэн сүвүүдээр яс тэжээгч цусны судас болон мэдрэлийн судлууд нэвтрэн орсон байдаг.

Хүний яс хэмжээ, хэлбэрээрээ өөр өөр. Бугалга, шуу, дунд чөмөг, шилбэний яс урт

бөгөөд хөндийтэй. Эдгээрийг хөндийт яс гэнэ. Хөндийт ясанд нягт бодис их байдаг. Мөн

хөндийт ясны хөндийд нь холбогч эд болох шар чөмөг, булуунд нь химт бодис их бий. Ясны

илтсүүдийн хоорондох зайд улаан чөмөг байдаг.Улаан чөмөг бол цус төлжүүлэх үүрэгтэй.

Гар, хөлийн хурууны ясыг богино яс, дал, хавирга, аарцгийн ясыг химт хавтгай яс гэнэ.

Богино, хавтгай ясанд химт бодис их.

Ясны найрлага

Ясны бат бөх чанар түүний бүтэц найрлагатай холбоотой. Яс шим ба эрдэс бодисоос

тогтоно. Шим бодис ясыг уян хатан чанартай болгодог бол эрдэс бодис хатуу болгоно.

9. Булчин, түүний ажиллагаа

Бүтэц: Хүний биеийн бүхий л хөдөлгөөнийг булчин гүйцэтгэнэ. Булчин булчингийн эдээс

тогтдог. Булчингийн эд нь хөндлөн судалт, гөлгөр судалт, зүрхний гэж байдаг. Эд бүр нь

дүрс хувирсан эс болох булчингийн ширхгээс бүтнэ.

Араг ясны булчингууд хөндлөн судалт булчингийн эдээс бүтэх бөгөөд ширхгүүд нэг

нь багц үүсгэнэ. Ширхгийн дотор утаслаг уурагт бие байх бөгөөд түүний өөрчлөлтөөс

шалтгаалан булчин агшиж сунадаг.

6

Page 8: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

Булчинд цусны судас, мэдрлийн судал салбарлан тарж булчингийн ширхэгт очиж

төгсдөг. Булчин гадна талаараа холбогч эдэн бүрхүүлтэй бөгөөд 2 үзүүр нь шөрмөсөөр

ясанд бэхлэгдэнэ.

Судас, гэдэс, давсаг гэх мэт дотор эрхтнүүдийн хана гөлгөр судалт булчингийн эдээс

тогтоно. Гөлгөр судалт булчингийн эд удаан агшина. Зүрхний булчин нь өвөрмөц бүтэцтэй

хөндлөн судалт булчингийн эдээс бүтнэ. Ширхэг нь бие биетэйгээ долгиолон сүлжих

маягаар нийлсэн байдгаас тасралтгүй агшдаг.

Хүний араг ясанд 600 орчим булчин бэхлэгдсэн байдаг Эдгээрийг толгойн, их биеийн, дээд,

доод мөчдийн гэж хуваадаг.

Толгойн булчинд: Дээд, доод эрүү, уруул хөдөлгөх булчин, нүдний зовхи хөдөлгөх, дух

хөмсөгний болон нүүрний олон булчин хамаарна. Бидний нүүрний төрх байдал олон янзаар

хувирч өөрчлөгдөх нь булчингийн үйлдэл мөн. Эдгээрээс гадна толгойн булчинд толгойг

өргөх, буулгах, эргүүлэх хүзүүний булчингууд багтана.

Их биеийн булчинд: Хавирга завсрын, өрцний, хэвлийн, цээжний том булчин, нурууны

өргөн булчин, сээрний булчин багтана. Мөн мөр, гарыг үеэр нь хөдөлгөдөг олон булчин

бий. Үүнд: гурван өнцөгт булчин, бугалганы өмнө талын 2 толгойт булчин, ар талын 3

толгойт булчин болон шуу, гарын хуруу хөдөлгөх маш олон булчин орно.

Доод мөчдийн булчинд: Доод мөчдийн бүслүүр, хөлийг үеэр нь хөдөлгөх өгзөгний, шилбэ

хөдөлгөх 4 толгойт, ар талын 2 толгойт, тавхай, хөлийн хуруу хөдөлгөгч булчингуудаас

эрээн булчин орно.

10. Хоол боловсруулах эрхтэн

Амны хөндий: Хоол боловсруулах эрхтний тогтолцоо

амны хөндийгөөс эхлэнэ. Амны хөндийд шүд, хэл

байрлаж, шүлсний булчирхайнуудын цорго нээгдэнэ.

Шүдний эрүүний ясанд шигдэж, буйланд суусан хэсгийг

ёзоор, ил цухуйж гарсныг орой, ёзоор, орой хоёрын

заагийг хүзүү гэнэ. Шүдний орой нь нян нэвтрэхээс

хамгаалсан паалангаар хучмал байна. Шүдний хөндийд

цусны судас, мэдрэлийн судлаар баялаг хөвсгөр холбох

эд байдаг. Шүд хүнсний зүйлийг бяцалж жижиглэх гол

үүрэгтэй.

Хэл: Зажилсан хоол хэлний тусламжтайгаар амны

хөндийгөөс залгиур хоолой уруу шилжинэ. Хэлэнд амт

мэдрэх мэдрэлийн хүлээн авуурууд оршино. Хүний

хэлний өөр нэг үүрэг бол үг яриа, дуу авиа гаргахад

оролцдог.

Шүлсний булчирхай: Гурван хос том, олон жижиг булчирхай шүлс ялгаруулна.

Тэдгээрийн нэг хос нь хэлэн доор байрлана. Энэ гурван булчирхай амны хөндийн гадна

талд байрлах боловч тэдгээрээс гарсан цорго нь шингэлэх, цардуулыг задлах үйлчилгээтэй.

Амны хөндийд боловсорсон хоол залгиур хоолой улаан хоолой, ходоодоор дамжиж

боловсорно.

7

Page 9: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

Улаан хоолой: 25см орчим урт булчинлаг хоолой юм. Улаан хоолой нь залгиур хоолойн

үргэлжлэл бөгөөд төгсгөл нь өрцийг нэвтлэн хэвлийн хөндийд орж ходоодтой залгана.

Улаан хоолой нь хоол дамжуулах үүрэгтэй.

Ходоод нь хэвлийн хөндийн зүүн дээд хэсэгт байрладаг хоол боловсруулах замын хамгийн

өргөн хэсэг юм. Ходоодны улаан хоолойтой нийлсэн хэсгийг амсар, нарийн гэдэстэй

нийлсэн хэсгийг нугалуур гэнэ. Ходоодны дотор гадаргуугын салст бүрхэвчид олон тооны

булчирхай бий. Эдгээр булчирхайнаас ходоодны шүүс ялгарч хоол боловсруулаг.

Нарийн гэдэс \7\. 5-7м урт. Нарийн гэдэс нь, 12 хуруу гэдэс, өлөн гэдэс ба цутгалан гэдэс

гэсэн гурван хэсэгтэй. 12 хуруу гэдэс нь нарийн гэдэсний хамгийн эхний өргөн хэсэг юм.

12 хуруу гэдсэнд цөс, нойр булчирхайн цорго орсон байна. 12 хуруу гэдсэнд хоол боловсорч

дуусаад улмаар өлөн, цутгалан гэдсэнд шилжиж, шим тэжээлийн бодис нь шимэгдэнэ.

Цөс бол элэгнээс ялгарсан шүүс юм.

Цөс элэгний доод гадаргууд наалдаж орших хүүдийд хуримтлагдана.

Бүдүүн гэдэс: Бүдүүн гэдэс 1.5-2м урт, голчлон нарийн гэдэснийхээс өргөн, гаднаас нь

харахад хэлхсэн эрх шиг хэлбэртэй. Бүдүүн гэдэс нь шулуун гэдсээр төгсөнө. Бүдүүн

гэдсэнд ус шимэгдэж боловсроогүй тэжээлийн зүйл өтгөн ялгадас үүсгэх ба шулуун гэдэс

түүнийг гадагшлуулна.

Элэг: Олон төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэдэг амьдралын чухал эрхтэн бөгөөд хамгийн

том булчирхай гэж үздэг.

Элэг хэвлийн хөндийн баруун дээд талд оршино. Цөс тусгай цоргоор 12 хуруу гэдэсний

хөндий уруу орно. Цөс нь нойр булчирхайн шүүсний эсгэгийг идэвхжүүлнэ. Элэг уургийн

задралаас үүссэн хорт бодисыг хоргүй болгож, нянгийн үржлийг саатуулдаг.

Нойр булчирхай: Ходоодны доод талд хэвлийн хөндийн ар хананд байрлана. Нойр

булчирхайн шүүсэнд уураг, өөх тос, нүүрс-усыг задлах эсгэг байна. Энэ нь шүлтлэг орчин,

37-39 градуст үйлчилнэ.12 хуруу гэдсэнд нойр булчирхайн шүүсний эсгэгийн нөлөөгөөр

уураг амин хүчил, өөх тос, глицерин ба өөхний хүчлүүдэд, нүүрс-ус глюкоз болж хувирна.

11. Ялгаруулах

Ялгаруулах эрхтэнд бөөр, шээсний суваг, цорго, давсаг, шээс, гадагшлуулах хоолой

хамаарагдана.

Бөөрний бүтэц үйл ажиллагаа

Бөөр бол гол ялгах эрхтэн мөн. Бөөр нь хос

эрхтэн бөгөөд хэвлийн хөндийн ар хананд

бүсэлхийн хэсэгт оршино. Хүний бөөр 150 г

жинтэй.

Хэрэв бөөрийг тууш зүсэж үзвэл гадна талд нь

боровтор өнгөтэй холтослог давхраа, дотор нь

цайвар өнгөтэй тархилаг давхраатай байна.

Бөөрний бүтцийн үндсэн нэгж нь шээсийг

шүүж авдаг хам суваг (нефрон) юм. Нэг

бөөрөнд саяаар тоологдох хам суваг байдаг.

Хам суваг нь бөөрний холтослог давхраан дахь

8

Page 10: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

бяцхан аяга хэлбэртэй гэрээр эхэлнэ. Энэхүү гэр дотор судасны торлогон түүдэг бөөгнөрнө.

Гэр маягийн уутны доторх тахир суваг улмаар шулуун суваг болж, цаашид шээс цуглуулах

сувагт орно. Цуглуулах суваг- ууд нийлж шээс гадагшлуулах суваг болдог. Шээс

дамжуулах суваг нь тархилаг давхрааг нэвтрэн цацыг (пирамид) дайрч бөөрний тэвшний

хөндийд орно. Эндээс шээс цоргоор давсагт цутгана. Давсагт 200-300 см3 шээс

хуримтлагдана. Хоногт бөөрөнд 1.5 литр орчим шээс үүсэж, гадагш яларна.

12. Амьсгалын эрхтэн тогтолцоо

Амьсгалын эрхтэнд хамрын хөндий, хамар залгиур, төвөнх, мөгөөрсөн хоолой, гуурсан

хоолой ба уушги хамаарна. Хамрын хөндийн дотоод гадаргууг салст булчирхай цусны

судсаар баялаг намираа хучуур эдээс бүтсэн салслаг бүрхэвч хучна. Хамрын хөндий цусны

судсаар баялаг тул агаарыг чийглэж бүлээцүүлнэ. Салст булчирхайгаас гарах салс

амьсгалын замаар орсон нянг устгах ба хүчийг сулруулах нөлөө үзүүлнэ.

Агаар хамрын хөндийгөөс хамар залгиурын хөндийг дамжин төвөнхөд орно.

Төвөнх

Төвөнхийн хана хоорондоо булчинлаг холбоосоор холбогдсон хос ба хос бус хэд хэдэн

мөгөөрснөөс бүтнэ. Хамгийн том мөгөөрс нь эрэгтэй хүнд илүү товойн харагддаг бамбайн

мөгөөрс юм. Төвөнхөөр зөвхөн агаар орно. Хоол унд залгих үед таглаа мөгөөрс төвөнхийн

амсарыг таглахад хоол унд улаан хоолой уруу чөлөөтэй орно. Харин яаруу сандруу хооллох,

ярих, инээх, хэвтээгээрээ хооллоход жижиг зүйл төвөнхрүү орох тохиолдол бий. Үүнийг

хоол буруу хоолойгоор орох гэж ярьдаг. Энэ үед хахаж цацан \хамгаалах хариг урвал\ гадны

биетийг амьсгалын замаас буцааж гаргана. Төвөнхийн хөндийд дууны хос хөвч оршино.

Мөгөөрсөн хоолой: Төвөнхийн сууриас доош 10-13см үргэлжилсэн хоолойг мөгөөрсөн

хоолой гэнэ. Тэр нь 15-20ш хагас цагираг мөгөөрснөөс бүтнэ. Харин арын хана нь

мөгөөрсгүй тул улаан хоолойгоор хоол дамжин өнгөрөхөд саад болдоггүй.

Гуурсан хоолой: Мөгөөөрсөн хоолой цааш 2 гуурсан хоолой болон салаалж баруун зүүн

уушгинд орно. Уушги тус бүрд орсон гуурсан хоолой улмаар модны мөчир мэт салаалж

нарийссаар цулцан үүсгэж төгсөнө. Гуурсан хоолой эхний хэсэгтээ мөгөөрстэй, нарийн

салаанууд нь мөгөөрсгүй болдог. Цулцангийн хана нь хучуур эдийн нэг дан хавтгай эдээс

бүтнэ.

Уушги: Уушги нь цээжний хөндийд оршдог хос эрхтэн. Баруун уушги 3 зүүн уушги 2

хэсгээс тогтох ба уушги тус бүр 10 үеэс энэ нь олон тооны цулцангаас бүтнэ. Цулцангийн

хананд цусын бага эргэлтийн хялгасан судсууд байрлана.Уушгинд 350 тэрбум орчим

цулцан байдаг.Цулцангийн дотор гадаргуу амин дэвхит бодис бүхий нимгэн давхраанаас

бүтнэ. Энэ давхраа нянг устгах, цулцангийн эзэлхүүнийг барьж байх үүрэгтэй. Энэхүү

хамгаалах давхраа гэмтсэн үед уушги өвчилнө.

13. Амьгал ба хийн солилцоо

Амьсгалын хөдөлгөөн: Амьсгаа авах гаргах үйл явцыг амьсгалын хөдөлгөөн гэнэ. Өрц

цээж хэвлийн булчин агших, сулрахад амьсгалын хөдөлгөөн үүснэ.

Амьсгаа авах: Хавирга завсрын гадна булчин агшихад хавирга дээш татагдаж цээжний

хөндийн эзлэхүүн хэвтээ чиглэлээр ихэснэ. Өрц агшиж, бөмбөгөр орой нь хавтайхад

цээжний хөндийн эзлэхүүн босоо чиглэлээр ихэснэ. Ингэж цээжний хөндийн эзлэхүүн хоёр

9

Page 11: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

тийшээ ихсэхэд уушги тэлэгдэн дотоод даралт нь багасаж, гадаад орчноос уушгинд агаар

орж амьсгаа авна.

Амьгаа гаргах: Хавирга завсрын булчин, өрц сулрахад цээжний хөндий ба уушгины

багтаамж багасаж агаарыг гадагш түрж амьсгаа гаргана. Насанд хүрсэн хүн тайван нөхцөлд

1 минутанд 16 удаа амьсгалын хөдөлгөөн хийнэ. Гүн амьсгаа авах, гаргахад хавирга завсрын

булчин, өрц оролцохоос гадна, цээж, хэвлийн булчин оролцоно.

Уушгины амьдралын багтаамж: Гүн амьсгаа авсны дараа гадагш гаргах агаарын дээд

хэмжээний эзлэхүүнийг уушгины амьдралын багтаамж гэнэ.

Уушгины хийн солилцоо: Бидний амьсгалж буй агаарын найрлагын 79% нь азот, 20.94%

нь хүчилтөрөгч, 0.03% нь нүүрсхүчлийн хий, бага хэмжээний бусад хий, усний уур байна.

Гэтэл амьсгалаар гарч буй агаарын найрлагад хүчилтөрөгч 16.3%, нүүрсхүчлийн хий 4%,

усны уур ихэссэн, азот, бусад хий өөрчлөгдөөгүй байдаг.

Ингэж хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хийн хэмжээ өөрчлөгдөх нь бие махбод гадаад орчноос

хүчилтөрөгчийг авч нүүрсхүчлийн хийг ялгаруулж уушгинд хийн солилцоо явагдсаныг

харуулдаг. Үүнийг уушгин дахь хийн солилцоо буюу гадаад амьсгал гэнэ.Хүчилтөрөгчийг

цусанд шингээж илүүдэл нүүрсхүчлийн хийг зайлуулах үйл явц \хийн солилцоо\ уушгины

цулцанд явагдана.

Уушины цулцан дахь агаарын хүчилтөрөгчийн даралт цулцангийн хананы хялгасан

судсаар урсаж буй хураагуурын цусан дахь хүчилтөрөгчийн даралтаас их тул хүчилтөрөгч

цулцан, хялгасан судас хоёрын ханыг нэвчин цусанд шингэнэ. Цусанд орсон хүчилтөрөгч

цусны улаан эсийн цусан бөөмлүүртэй нэгдэж эд эсэд очно.Уушгины цулцан дахь нүүрс

хүчлийн хийн даралт,түүний ханан дахь хялгасан судсаар урсан өнгөрөх хураагуурын цусан

дахь нүүрс хүчлийн хийн даралтаас ямагт бага байх тул уг хий цуснаас цулцан уруу очно.

Нүүрс хүчлийн хий цулцангаас гадагш гарна. Ингэж уушгинд хийн солилцоо

явагдсаны үр дүнд хураагуурын цус илүүдэл нүүрсхүчлийн хийгээ алдаж хүчилтөрөгчөөр

баяжсан тараагуурын цус болно.Энэ нь уушгины хураах судсаар зүрхний зүүн тосгуурт орж

улмаар зүүн ховдолоос цусны их эргэлтээр бүх эрхтэнд тархана.

14. Эд дэх хийн солилцоо

Хийн даралтын ялгавраар хүчилтөрөгч цуснаас эс эдэд, нүүрсхүчлийн хий эс эдээс

цусанд шилжихийг эд дэх хийн солилцоо буюу дотоод амьсгал гэнэ. Дотоод амьсгал нь эс

эдийн орчинд явагдана.

Хүчилтөрөгч эс эдийн доторх исэлдэх үйл явцад зарцуулагдсаны дүнд нүүрсхүчлийн

хий үүсэж цус уруу орсноор эд эрхтэнд тараагуур цус хураагуур цус болж хувирна.Энэ нь

цусны их эргэлтийн хураагуур зүрхний баруун тосгуурт, улмаар баруун ховдолд орж эндээс

цусны бага эргэлтээр уушгинд очно.

15. Цус, цусны эргэлт

Бие махбодын дотоод орчин: Эд эсүүдийн хоорондын харилцан холбоог тогтоож буй цус,

эдийн шингэн, тунгалагыг бие махбодын дотоод орчин гэнэ.

Хүний бие махбодын эс, эд бүхэн гаднаас шим тэжээлийн бодис, хүчилтөрөгчийг

авч эсийн амьдралын үйл ажиллагаа явцад үүссэн илүүдэл бүтээгдэхүүнийг гадагш

10

Page 12: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

тасралтгүй ялгаруулж байдгийг бид мэднэ. Амьдралын энэ чухал үйл ажиллагаа бие

махбодын дотоод шингэн орчноор дамжин явагдана.

Цус түүний найрлага, ач холбогдол

Насанд хүрсэн хүний биед 5л орчим цус байдаг. Цусны эзлэхүүний үндсэн хэсэг буюу 55-

60 хувийг сийвэн эзэлнэ.

Үлдсэн хэсгийг цусны эсүүд болох улаан эс-эротроцит, цагаан эс-лейкоцит, ялтас-

тромбоцит эзэлнэ. Цусны эсүүд цаг ямагт мөхөж мөн шинээр үүсэж байдаг. Улаан эс химт

ясны улаан чөмгөнд, цагаан эс дэлүү, чөмөг, тунгалагын зангилаанд үүснэ. Цусны эсийг

үүсгэгч, хадгалагч эдгээр эрхтнийг цус төлжүүлэх эрхтэн гэнэ.

Цусны сийвэн бол өнгөгүй тунгалаг шингэн бөгөөд түүний дотор цусны эсүүд

оршдог. Цусны сийвэнгийн 90%-г ус үндсэн хэсгийг уураг, тос, чихэрлэг, эрдэс бодис

эзэлнэ. Цусны сийвэнгийн найрлага нь гаднаас янз бүрийн бодис байнга нэвтрэн орж

байгаагаас хамаарахгүйгээр хэзээд тогтмол байна.

Илүүдэл бодис нь ялгарах эрхтнүүдээр дамжин сийвэнгээс зайлуулагдана. Энэ бол

бие махбодын амьдралын үйл ажиллагааг хэвийн байлгадаг дотоод орчны шинж чанар юм.

Хэрэв сийвэнгийн найрлага өөрчлөгдвөл эсийн амьдрал зогсоход хүрнэ. Цусны сийвэнтэй

адил өтгөрөл \концентраци\ бүхий уусмалыг физиологийн уусмал гэнэ. Бие махбодод

шингэн алдах үед цусыг энэхүү уусмалаар сэлбэдэг.

Улаан эс түүний бүтэц үүрэг

Улаан эс хоёр бөөрөөрөө хүнхэр, зээрэнцэг хэлбэртэй. Ийм хэлбэр нь түүний

гадаргуугийн талбайг бөөрөнхий хэлбэрийнхээс 1.6 дахин ихэсгэдэг. Улаан эс маш

жижигхэн, хөндлөн огтлол нь мм-г хэдэн мянга хуваасантай тэнцэнэ. 1мм3 цусанд 5 сая

орчим агуулагдана. Улаан эс 4 сар орчим амьдарна. Иймээс хүний цус хором тутам улаан

эсээр нөхөгдөж байдаг.

Улаан эс дэлүүнд хадгалагдаж байгаад эд эрхтэнд очдог. Шинэ үүссэн улаан эс

эхлээд бөөмтэй байх боловч цусанд шилжих үед бөөмгүй болдог. Улаан эсийн найрлагад

төмөр агуулсан уурагт бодис цусан бөөмлүүр \гемоглобин\ байдаг.Цусан бөөмлүүр, эсийг

улаан харэгдуулдаг учир улаан эс гэжээ. Улаан эс уушгинд ирсэн хүчилтөрөгчийг амархан

нэмэгдүүлэн авч бүх эд эсэд хүргээд тэндээс нүүрсхүчлийн хийг нэгдүүлэн уушгинд

аваачдаг. Энэ бол улаан эсийн гол үүрэг.

Цагаан эс, түүний бүтэц үүрэг

Цагаан эс тодорхой бүтэц хэлбэргүй, амёб шиг хөдөлнө. Өнгөгүй учраас цагаан эс

гэж нэрлэжээ. Цагаан эс хэмжээгээр улаан эсээс том, хэд хэдэн янз байдаг.Цагаан эс

бөөмтэй. Цагаан эс 2-4 хоног амьдрах бөгөөд дэлүү, улаан чөмөг, тунгалагийн зангилаа

зэрэгт тасралтгүй үүсэж байдаг. 1мм3 цусанд 6-8 мянган эс байна. Зарим эс цусны судасны

ханаар нэвтрэн гарч, янз бүрийн эд эсийн хоорондын зайд тараад бие махбодод орж ирсэн

гадны бие өвчин үүсгэгчээс эсийг хамгаалдаг. Эс эдийг гадны биетээс хамгаалах нь цагаан

эсийн гол үүрэг.

Цусны ялтас нь бөөмгүй, зуувин дугараг хэлбэртэй эс юм. Цус бүлэгнэхэд оролцдог.

Эдийн шингэн: Цусны сийвэнгийн зарим хэсэг цусны хялгасан судасны нимгэн ханаар

тогтмол нэвчин эс хоорондын зайд нэвчиж байдаг.

11

Page 13: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

Цусны сийвэнгээс үүсэж эс хоорондын зайд орших өнгөгүй тунгалаг шингэнийг

эдийн шингэн гэнэ. Ямар ч эс тал бүрээсээ эдийн шингэнээр хүрээлэгдэн орших бөгөөд

түүгээр дамжуулан бодисын солилцоог явуулна. Ингэхлээр эдийн шингэн бол эс, эд цусыг

холбогч гүүр юм. Хүний биеийн жингийн бараг тал хувь нь эдийн шингэн байна.

Тунгалаг: Эдийн шингэний илүүдэл хэсэг тунгалагын судсанд нэвчин орно. Ингэж эдийн

шингэнээс үүсэж тусгай сувгаар урсдаг шингэнийг тунгалаг гэнэ. Тунгалагийн хялгасан

судас эс хоорондын зайнаас эхэлж цааш хоёр том судас болж улмаар зүрхэнд очих

хураагуур судастай нийлдэг.

16. Дархлал \иммунитет\

Цагаан эс бие махбодыг элдэв өвчин үүсгэгч нянгаас хамгаалдаг болохыг анх оросын

нэрт эрдэмтэн И.И.Мечников нээжээ. Бие махбодод орсон элдэв өвчин үүсгэгчийн

амьдралын үйлээс ялгаран гарсан хорт бодисуудын нөлөөнд цагаан эс цочирдог.

Тэгээд тэр зүгт шилжин хөдөлж очоод өвчин үүсгэгчийг хуурамч хөлөөрөө хумин

авч сийвэндээ уусган мөхөөдөг байна.

И.И.Мечников өвчин үүсгэгчийг залгиж буй цагаан эсийг залгиур эс\ фагоцит\ гэж

нэрлэжээ. Гадны биеийг эхээр залгиснаар залгигч эс томорч эцэстээ мөхдөг.

Энэ үед тэр орчинд үрэвсэл үүсгэгч бодис ялгарснаар өөр цагаан эсүүд цочирч

шинээр нэмэгдэж ирнэ. Шинэ цагаан эсүүд гадны бие болон гэмтсэн эсийг хөнөөхийн хамт

өөрсдөө ихээр үхнэ. Үрэвслийн үед үүссэн хавдар, буглааны идээ бээр бол үхсэн цагаан

эсүүд юм.

Эсрэг бие: Бие махбодыг гадны биеэс ганц залгиур эс хамгаалахгүй. Бие махбодод гадны

бие, түүний хорыг арилгах өвөрмөц уураг- эсрэг бие үүсэж байдаг. Эсрэг бие цус болон

тунгалагт байдаг онцлог хэлбэрийн цагаан эсийн \лимпоцит\ оролцоогоор үүсдэг.Ингэхлээр

бие махбодод нэвтрэн орсон гадны бие, өвчин үүсгэгчийн эсрэг цагаан эс, эсрэг бие гэсэн

хоёр “хүчин” хамтран тэмцдэг.

17. Цус- тунгалагийн эргэлт

Цусны эргэлт түүний ач холбогдол

Цус бие махбод дотор тасралтгүй шилжин урсаж, амьдрах боломжийг хангаж

байдаг. Зүрхнээс гарч бие махбодоор тархсан цус буцаж зүрхэнд цутган түүний агшилтаар

дахин бие махбодод тархахыг цусны эргэлт гэнэ. Цусны эргэлтийн ачаар эс эд, хүчилтөрөгч

тэжээлийн бодисоор биеэс зайлуулагдаж байдаг. Цус нь гадны бодис, халдвараас бие

махбодыг хамгаална. Эд эрхтний үйл ажиллагаа цусны эргэлттэй шууд холбоотой.

Зүрх судасны бүтэц, үйл ажиллагаа

Зүрх судас бол цусны эргэлтийн эрхтэн мөн.

Зүрх нь булчинлаг эрхтэн бөгөөд цээжний

хөндийд өвчүүний ар талд 2-5-р хавирганы

тушаа байрлана. Судас гарч өргөссөн хэсгийг

зүрхний уг нөгөө талыг орой гэнэ.

Зүрхний хана өвөрмөц хөндлөн судалт

булчингаас бүтдэг. Зүрхийг гадна талаас нь

үнхэлцэг бүрхдэг. Үнхэлцэг нь холбогч эдээс

12

Page 14: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

тогтсон хальс бөгөөд зүрхийг үрэлтээс хамгаалах шингэн ялгаруулж байдаг. Хүний зүрх нь

дундуураа булчинлаг ханаар баруун зүүн хоёр хэсэгт хуваагдана. Зүүн баруун хэсэг нь тус

бүр нь хоорондоо холбоотой дээд доод хоёр тасалгаанаас бүтнэ. Дээд хэсгийг тосгуур, доод

хэсгийг ховдол гэнэ.

Хүний зүрх сүүгээр бойжигч амьтдын зүрхний адил хоёр ховдол 2 тосгуур бүхий 4

тасалгаатай. Тосгуур ховдол хоёр хоорондоо хавтаст хавхлагаар холбогдоно. Баруун зүүн

ховдлоос гарах судасны эхэнд тал саран хэлбэртэй хавхлаг бий. Зүрхний хавхлаг нь зөвхөн

нэг тал уруу нээгдэж, хаагдаж цусыг тосгуураас ховдолд, ховдлоос тараагуур судаст

шилжих нэг чиглэлийн хөдөлгөөнийг хангана.

Цусны судас: Олон салаа салбар үүсгэж бие махбодод нэлэнхүйд тархсан байдаг. Судсыг

тараагуур, хураагуур, хялгасан гэж ангилдаг.

Тараагуур судас: Зүрхнээс гарсан цусыг эрхтэнд хүргэдэг. Уушгинд очиж хүчилтөрөгчөөр

баяжсан цусыг тараагуур цус гэнэ. Ийм цус час улаан өнгөтэй. Тараагуур судасны хана маш

нягт уян хатан бөгөөд 3 давхартай. Дотоод давхраа нь хучаас холбогч эдээс дунд давхраа

нь гөлгөр булчингийн ширхгээс гадаад давхраа нь уян холбогч эдээс бүтнэ.

Хялгасан судас: Цусны сийвэнд ууссан тэжээлийн бодис ба хүчилтөрөгч хялгасан судасны

ханыг нэвчин эдийн шингэнд, түүнээс эд эсэд шилжнэ. Үүний зэрэгцээ эсийн үйл

ажиллагаагаар ялгарсан бодис эдийн шингэнээс хялгасан судсанд нэвчин шингэдэг.

Хялгасан судас нь тараагуурыг хураагууртай холбох бөгөөд зай завсаргүй тархсан байдаг.

Хураагуур судас: Эрхтэнд тархсан цус хялгасан судаснаас хураагуур судсанд шилжин

зүрхэнд очдог. Хураагуур судас нь эрхтнүүдээс цусыг зүрхэнд хүргэдэг. Хураагуурын цус

нүүрсхүчлийн хийгээр баялаг, хүрэн улаан өнгөтэй. Хураагуур судсаар гүйх цусны даралт

бага байдаг. Иймээс хураагуур судасны хана нь нимгэн уян байна.

Цус нь цусны бага эргэлт, их эргэлт гэсэн хоёр замаар бүх биеэр тарж эргэнэ.

Цусны бага эргэлт: Зүрхний баруун тосгуурт цутгасан хураагуурын цус баруун ховдолд

орж, баруун ховдол агшихад уушгины тараагуурт цутгана. Уушгины тураагуур судас хоёр

салаалж баруун зүүн уушгинд очоод тус бүр салбарлан улмаар хялгасан судас болж, тэнд

агаарын хүчилтөрөгч цусан бөөмлүүртэй нэгдэн нүүрсхүчлийн хийтэй солигдоход

хураагуурын цус тараагуурын цус болно. Тэндээс хялгасан судсууд нийлсээр уушгины 4

хураагуур болон зүрхний зүүн тосгуурт ирнэ. Ингэж зүрхний баруун ховдлоос гарсан цус

уушгинд очиж эргэж уушгины хураагуураас зүүн тосгуурт цутгахыг уушгины буюу цусны

бага эргэлт гэнэ.

Цусны их эргэлт: Цус зүрхний зүүн ховдлоос гарч гол судсанд цутгана. Гол судас \аорт\

нь ялимгүй дээшээ явснаа огцом эргэж нум үүсгээд цээж хэвлийн хөндийг даган сална. Гол

судасны эхнээс титмийн хоёр тараагуур судас гарч зүрхэнд салаалах ба түүгээр урсах цус

нь зүрхний булчинг шим тэжээлийн бодис, хүчилтөрөгчөөр хангаад хураагуур судас болон

гадагш гардаг.

Зүрхний зүүн ховдлоос гарсан тараагуурын цус биеийн бүх хэсэгт тэжээлийн бодис

хүчилтөрөгчийг тараагаад улмаар эс эдэд үүссэн нүүрсхүчлийн хий бусад илүүдэл бодисыг

авч хураагуурын цус болон эргэж дээд доод хөндийн хураагуураар зүрхний баруун тосгуурт

цутгахыг цусны их эргэлт гэнэ.

13

Page 15: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

Тунгалгийн эргэлт: Тунгалаг нь цусны нэгэн адил тусгай судсаар тасралтгүй урсан эргэж

байдаг. Тунгалгийн хялгасан судас бүдүүрсээр эцэстээ хос цорго болон зүрхэнд очих дээд

хөндийн хураагуурт цутгана.

Цусны бүлэг: Нэг хүний цусыг нөгөө хүний цусанд сэлбэхэд тохирохгүй тохиолдол байдаг

учир цусыг дур мэдэн сэлбэж болохгүй. Учир нь хүний цус өвөрмөц найрлагаасаа

шалтгаалж дөрвөн өөр бүлэг болно. Аль нэг бүлгийн цус өөр тодорхой бүлгийн цусанд

тохирох буюу тухайн хүний бие махбод эрүүл мэндэд хор учруулахгүй зохилдолгоотой.

Энэ зохилдолгооны дагуу цус сэлбэдэг. Үүнийг дараах хүснэгтэд харуулья.

Цусны бүлэг Цусаа өгч болох бүлэг Цусыг нь авч болох бүлэг

I I,II,III,IY I

II II,IY I,II

III III,I I,III

IY IY I,II,III,IY

Цусны бүлэг нь эцэг эхээс удамшин дамжиж, хүний насан турш хадгалагддаг онцлогтой.

Хоол боловсруулах, амьсгалах, цусны эрхтэн тогтолцооны дэлгэрэнгүйг доорх линкээс үзээрэй.

https://econtent.edu.mn/videoEBS/9rangi/biology/128

III БҮЛЭГ: ЗОХИЦУУЛГА БА ХЯНАЛТ

Зохицуулга ба хяналт гэдэг нь эс болон организм гадаад орчны нөлөөллийг эс тооцон

тухайн организмын дотоод орчныг тогтвортой байлгах механизм юм. Зохицуулга ба

хяналтыг мэдрэлийн ба шингэний гэж 2 ангилна.

Эхлээд амьд биеийн зохицуулга ба хяналтын механизм хэрхэн ажилладаг талаар товч

тайлбарлая.

- Хүний мэдрэхүй болон хүлээн авуурууд гадаад орчны цочролыг хүлээн авч сэрэл

үүсгэнэ.

- Сэрэл нь өгсөх замаар төв мэдрэлийн системийн хяналтын төвд дамжина.

- Төв мэдрэлийн системийн хяналтын төв мэдрэлийн импульсийг булчинд

илгээснээр хариу үйлдэл гүйцэтгэх эрхтнүүдийн үйл ажиллагааг өөрчилнө.

- Энэхүү хариу үйлдэл нь сөрөг механизм бүхий рефлексыг үүсгэнэ.

Мэдрэлийн зохицуулга: Хүний бие цаг уурын өөрчлөлт, стресс зэрэг гадаад орчны

нөлөөнд үргэлж өртөж байдаг. Эдгээр хүчин зүйлийг харгалзахгүйгээр хүний биеийн

дотоод орчин тогтвортой байдаг. Өөрөөр хэлбэл хүний биеийн дотоод орчныг тодорхойлох

цусны даралт, биеийн температур зэрэг нь тодорхой хэмжээнээс хэтрэх ёсгүй.

Шингэний зохицуулга: Бие махбодын үйл ажиллагааны мэдрэлийн зохицуулгаас гадна

шингэний зохицуулга гэж байна. Хүний бие эрхтний хувьсал хөгжлийн\филогенез\ явцад

физиологийн идэвх бодис боловсруулан гаргадаг тусгай эрхтэн болох булчирхайнууд бий

болжээ. Эдгээрт боловсорсон амин идэвхт бодис цусаар дамжин өөр эрхтний үйл

ажиллагаанд нөлөөлөхийг шингэний зохицуулга \гумораль\ гэнэ.

Дааврыг ялгаруулан гаргаж байгаа эрхтнүүдийг дотоод шүүрлийн булчирхай гэнэ.

Мэдрэлийн зохицуулга асар богино хугацаанд явагддаг бол шингэний зохицуулга арай

удаан хугацаанд үргэлжилдэг онцлогтой.

14

Page 16: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

Даавар: Даавар нь шим нэгдэл юм. Дотоод шүүрлийн булчирхайгаас ялгаран гарч, бие

махбод түүний эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулах нөлөө үзүүлдэг өндөр

идэвхт химийн бодисыг даавар буюу гормон гэнэ.

Даавар бүр тодорхой нэгэн эрхтэнд үйлчилнэ. Жишээ нь: 1гр адреналин 100сая мэлхийн

тусгаарласан зүрхний үйл ажиллагааг ихэсгэх чадалтай. Даавар нь биеийн өсөлт хөгжилт,

бодис, эрчим хүчний солилцоо, зүрх судас, хоол боловсруулах, ялгаруулах эрхтний

ажиллагаа, бэлгийн бойжилт зэрэг бүхий л үйл ажиллагаанд нөлөөлнө.

Булчирхайг гадаад ба дотоод шүүрлийн гэж хоёр хуваана. Дотроо үүссэн бодисыг тусгай

сувгаар гадагш буюу ямар нэгэн эрхтний хөндийд гаргадаг булчирхайг гадаад шүүрлийн

булчирхай гэнэ. Үүнд: хөлсний, шүлсний булчирхай орно.

Тусгай суваг байхгүй атлаа өөрийнхөө дотор үүссэн дааврыг цусанд шууд оруулдаг бол

дотоод шүүрлийн булчирхай гэнэ. Үүнд: бамбай, бамбайн дэргэдэх, нойр бөөрний дээд,

бэлгийн булчирхай, өнчин тархи зэрэг орно. Зарим булчирхай гадаад ба дотоод шүүрлийн

ажиллагааг нэгэн зэрэг гүйцэтгэнэ. Ийм булчирхайд нойр ба бэлгийн булчирхай багтана.

Булчирхайд даавар үүсгэх, цусанд тархах болон гадагшлах хурд, хэмжээ, дааврын

идэвхижил зэрэг нь мэдрэлийн тогтолцоогоор зохицуулагдана.

Дотоод шүүрлийн булчирхайнууд тэдгээрийг үүрэг

Нойр булчирхай: Энэ нь даавар инсулин ба глюкагон ялгаруулж цусанд оруулна. Инсулин

глюкозын хэмжээг тогтмол байлгах, илүүдэл глюкозыг гликаген болгох үүрэгтэй. Гликоген

элэг булчинд нөөцлөгдөнө. Харин нойр булчирхайн глюкагон гэдэг даавар нь гликогенийг

сахар болгож хувиргана. Инсулин ба глюкагон дааварын харилцан үйлчлэлийн үр дүнд

цусан дахь сахар ба өөхний хэмжээ зохицуулагддаг.

Бөөрний дээд булчин: Бөөрний дээд булчирхайн гадна талын холтослог давхаргаас ялгарсан

даавар нь бодисын солилцоог зохицуулна. Тухайлбал: уураг, нүүрс-ус, өөх тос, давс усны

солилцоог зохицуулж, дархлал, дасан зохицлын урвалд оролцдог. Бөөрний дээд булчирхайн

дотор талын тархилаг давхраас адреналин гэдэг даавар ялгарна. Адреналин бодисын

солилцоог эрчимжүүлнэ. Элгэнд нөөцлөгдсөн гликогенийг глюкоз болгон хувиргана.

Адреналин зүрхний булчингийн хүчийг нэмэгдүүлэх, агших тоог олошруулах, судас

нарийсгах, цусны даралт ихэсгэх, хүүхэн харааг өргөсгөх үйлчлэлтэй. Сэтгэл хөдлөлийн

үед цусан дахь адерналины хэмжээ нэмэгдэнэ.

Өнчин тархи: Өнчин тархи тархины сууринд байрлах ба өмнөд, завсар, хойд гэсэн 3 хэсгээс

тогтоно. Өмнөд хэсэг нь дотоод шүүрлийн бусад булчирхайн ажиллагааг зохицуулдаг

даавар ялгаруулна. Биеийн өсөлт, бодисын солилцоонд нөлөөлнө. Өнчин тархины завсрын

хэсгээс арьсны өнгийг зохицуулдаг даавар ялгаруулна. Өнчин тархины хойд хэсгээс умайг

агшаах, судасны ханыг нарийсгах, шээс ялгаралтыг багасгах үйлчилгээтэй даавар ялгарна.

Өнчин тархи дутуу хөгжих буюу гэмтсэн тохиолдолд тухайн хүний өсөлт нь

удааширч, бэлэг эрхтэн хөгжилгүй, үр удмаа үлдээх чадваргүй одой хүн болно. Харин

сэтгэхүйн хөгжил хэвийн байна. Хэрэв хүүхэд насанд энэ булчирхайн даавар ихэсвэл бие

хэт өсөж болно. Харин насанд хүрсэн хүнд тохиолдвол гар, хөл эрүү, хэл зэрэг эрхтэн

томорно.

Бэлгийн булчирхай: Бэлгийн булчирхай гадаад ба дотоод шүүрлийн үүргийг гүйцэтгэх

бөгөөд эр, эм бэлгийн эс болон бэлгийн даавар боловсруулна.

15

Page 17: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

Бэлгийн булчирхайн дааврууд бие махбод, эрхтнүүдийн өсөлт хөгжилд, бэлгийн

хоёр дахь шинж тэмдгийн илрэл, мэдрэлийн тогтолцоо, бодисын солилцоонд нөлөөлнө.

Эрэгтэй эмэгтэй хүний бие галбир, сэтгэл зүйн онцлог, сахал үс ургах, дууны өнгө

өөрчлөгдөх зэрэг нь бэлгийн даавраас хамаарна. Бэлгийн булчирхайн дотоод шүүрэл

мэдрэл шингэний замаар зохицуулагдана.

Зохицуулга ба хяналт сэдвийн дэлгэрэнгүйг доорх линкээс үзээрэй.

https://econtent.edu.mn/videoEBS/9rangi/biology/284

IV БҮЛЭГ: МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦОО, ДЭЭД МЭДРЭЛИЙН ҮЙЛ

АЖИЛЛАГАА

1. Мэдрэлийн тогтолцооны үүрэг

Мэдрэлийн тогтолцоо нь бие махбодын үйл ажиллагааг зохицуулна. Эс, эд эрхтэн

болон тэдгээрийн тогтолцоонуудын харилцан зохицсон үйл ажиллагааг мэдрэлийн

тогтолцоо хангадаг болохоор бие махбод нэгдмэл ажиллагаатай байдаг.

Мэдрэлийн тогтолцооны хэсгүүд:

Мэдрэлийн тогтолцоо төвийн ба захын хэсгээс бүрдэнэ. Төвийн хэсэг нь тархи, нугас

захын хэсэг нь мэдрэл, мэдрэлийн зангилаа юм.

Биеийн булчингийн ажиллагааг зохицуулдаг мэдрэлийн тогтолцооны хэсгийг

биеийн дотор эрхтний үйл ажиллагааг зохицуулдаг мэдрэлийн тогтолцооны хэсгийг ургал

\вегетатив\ мэдрэлийн тогтолцоо гэж нэрлэнэ.\

2. Нугасны бүтэц үйл ажиллагаа:

Нугас нь тархинаас эхэлж бүслэхүйн 1-2 дугаар нугалмын хавьд шувтрах ба 1см

орчим голчтой. Нугасны ар өвөр талаар тууш ховил байх ба энэ нь түүнийг баруун зүүн

хоёр тал болгож хуваана. Нугаснаас 31 хос холимог мэдрэл гарна.

Нугасыг хөндлөн зүсэж харвал нугасны сувгийг тойрон бор бодис далавчаа дэлгэсэн

эрвээхий шиг хэлбэртэй байсан байна. Бор бодис бол олон салаат богино сэртэнгүүдээр

хоорондоо холбогдсон эсүүдийн их биеийн бөөгнөрөл юм.

Бор бодисыг тойрон цагаан бодис байх ба мэдрэлийн эсийн урт сэртэнгүүдээс

бүрдэнэ. Цагаан бодис нугасны мэдрэлийн төвүүдийг өөр хооронд нь болон нугасыг

тархитай холбосон дамжуулах зам юм. Нугасны голоор нугасны суваг байрлах ба нугасны

шингэнээр дүүрсэн байна.

3. Нугасны гүйцэтгэх үүрэг.

Нугас хоёр үндсэн үүрэгтэй. Хариг урвалын төв болно, дамжуулах зам болно. Нугас нь

тархитай хамтран зүрх, ходоод, давсаг, бэлэг эрхтэн зэрэг дотор эрхтний үйл ажиллагааг

зохицуулна. Нугас нь хөлс, өтгөн, шингэн гаргах ажиллагааг удирдана.

Нугасны хариг урвалууд нь болзолт бус буюу төрөлхийн шинж чанартай юм. Энэ нь

үе дамжин насан туршид хадгалагдана.

4. Тархины хэсгүүд

Тархи нь арын, дунд, урд гэсэн 3 хэсгээс тогтох бөгөөд түүнийг тархины багана гэнэ. Арын

тархинд уртавтар тархи, гүүр, бага тархи орно. Дунд тархи нь арын ба урд тархины хооронд

оршино. Урд тархинд завсрын тархи, их тал бөмбөлөг багтана.

16

Page 18: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

Тархинд нугастай адилхан бор ба цагаан бодис байна. Цагаан бодис дамжуулах

замыг үүсгэж, тархийг нугас ба тархины бусад хэсгүүдтэй холбох учир төв мэдрэлийн

тогтолцоо нэгдмэл байдлаар ажиллана. Бор бодис нь бөөмүүдийн бөөгнөрөл хэлбэрээр

цагаан бодисын дотор байрлана.Мөн тархины их тал бөмбөлөг ба бага тархийг бүрхсэн

гадрыг үүсгэнэ.

Тархины хос мэдрэлүүд: Тархинаас 12 хос мэдрэл гарна.Эхний хоёр \I-II \хос мэдрэл нь

тархины их тал бөмбөлгөөс, үлдсэн хосууд \III-XII\ нь тархины бусад хэсгийн бор бодисоос

гарна.

Уртавтар тархи: Уртавтар тархи ба гүүр нь нугасны үргэлжлэл бөгөөд хариг урвалын

болон дамжүүлах үүрэг гүйцэтгэнэ. Амьтны уртавтар тархийг гэмтээвэл тэр дороо үхнэ.

Уртавтар тархинд хоол боловсруулан шингээхтэй холбоотой тухайлбал шүлс, ходоод, нойр

булчирхайн шүүс ялгаруулах, зажилах, залгих мөн бөөлжих, ханиах, найтаах, нүд анивчих

зэрэг хамгаалах хариг урвалын төв байна.Уртавтар тархи нугасны ажиллагааг зохицуулна.

Бага тархи: Энэ нь уртавтар тархины дээд талд тархины их тал бөмбөлгийн ар доод талд

байрлана. Бага тархи гадуураа бор бодисоор хучигдах ба дотор нь цагаан бодис байна. Бага

тархи хөдөлгөөнийг зохицуулна. Бага тархины хэвийн үйл ажиллагаа алдагдсан хүний

нарийн зохицсон хөдөлгөөн алдагдаж, биеийн тэнцвэрээ хадгалж чадахгүй болдог. Хүн

явахдаа гуйвах ба тэнцвэргүй болно.

Дунд тархи: Дунд тархи гүүрнээс дээш байрлана. Харах сонсох баримжаалах хариг урвал

явагдахад орлцоно. Гэрэл ба дуу чимээ гарсан зүг уруу толгой биеэ эргүүлэх байдлаар

илэрнэ. Дунд тархи булчингийн чангарлыг зохицуулж, сэрлийг хэрэгцээгээр нь хувиарлана.

Завсрын тархи: Явах гүйх сэлэх зэрэг хөдөлгөөний хариг урвалд оролцоно.Биеийн дотоод

орчны тогтвортой байдлыг хангана. Ургал мэдрэл ба дотоод шүүрлийн булчирхайн

зохицуулгын төв байна.

5. Ургал \вегетатив\ мэдрэлийн тогтолцоо

Ургал мэдрэлийн тогтолцоо нь хөлсний булчирхай, судас, дотор эрхтнүүдийн үйл

ажиллагаа болон өсөх, үржих аминзүйн үйл явцыг зохицуулна. Аливаа зүйлд бие махбод

нэгдмэл байдлаар хариулах хариг урвалд төв ба захын мэдрэл, ургал мэдрэл хамтарч

оролцоно. Үүний жишээг үзье.

Хэрэв хүн хооллох үед ямар нэг зүйл тагнайд нь тээглэвэл хэл, хуруугаараа түүнийг

авах гэж оролдоно. Энэ үед зүрхний цохилт олшрох, амьсгаадах, судас нарийсаж царай

цайх, шүлс ялгаралт түр зогсох зэрэг өөрчлөлт илэрдэг. Үүнээс үзэхэд мэдрэлийн

тогтолцооны үйл ажиллагаа бүхэлдээ нэгдмэл байдгийн ачаар бие махбод, түүнд нөлөөлөх

янз бүрийн үйлчлэлд дасан зохицдог байна.

6. Их тархины тал бөмбөлөг

Сүүн тэжээлтэн амьтныхаас хүний тархины тал бөмбөлөг илүү хөгжсөн байна.

Гадуураа бор бодис-гадраар хучигдана. Гадрын доор цагаан бодис, түүний гүнд гадрын

доорх бөөмүүд байрлана.

Түүний тархины гадар 17 тэрбум эсээс тогтох ба олон ховил атираатай учир түүний

талбай 2000-2500см хүрдэг. Тархины тал бөмбөлөгийн гадар нь гүнзгий ховилоор духны

зулайн, чамархайн, дагзны, үнэрлэхүйн, амтлахын, бүс болж хуваагдана. Төв ховил нь

чамархайн бүсийг дух болон зулайн бүсээс, хажуугийн гүнзгий ховил нь духыг зулайн

17

Page 19: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

бүсээс, хажуугийн гүнзгий ховил нь чамархайн бүсийг дух болон зулайн бүсээс

тусгаарлана. Их тархины гадар гадаад ертөнцийн байдлыг хүлээн авч биеийн бүх үйл

ажиллагааг зохицуулна. Их тархины гадар ирж байгаа сэрлийг задлан шинжилж нэгтгэн

дүгнэх чадвартай юм.

Тархины бүтэц сэдэвт видео үзээрэй.

7. Мэдрэхүйн эрхтэн

Биеийн гадаад орчны болон дотоод орчны янз бүрийн өөрчлөлтийг танин мэдэх үйл

ажиллагааны бүтцийг мэдрэхүйн эрхтэн гэнэ.

Орчлон ертөнцийг туйлын нарийнаар задлан ялгаж чаддаг ажиллагааны тогтолцоог

И.П.Павлов задлан ялгагч \анализатор\ гэж нэрлэжээ. Задлан ялгагч бүр нь хүлээн авуур,

дамжуулах зам, төв гэсэн гурван хэсгээс тогтоно.

Хүлээн авуур нь цочруулыг хүлээн авна. Дамжуулах зам нь хүлээн авуураас сэрлийг

задлан ялгагчийн төвд дамжуулдаг төвд тэмүүлэх мэдрэл юм. Төв нь их тархины гадрын

аль нэгэн бүс юм.

Нүдний бүтэц: Харааны эрхтэн нь нүдний алим ба булчин, нулимсны булчирхай, зовхи,

сормуус, хөмсөгнөөс бүрдэнэ. Нүдний алим нь гавлын ясны ухархайн хөндийд байрлана.

Ухархайн хананаас нүдний алимны гадаргууд бэхлэгдсэн булчингийн агших, сулрахад нүд

хөдөлнө.

Нүдийг тойрч байрласан хэсгүүд түүнийг хамгаалдаг. Зовхи нүдийг өмнө талаас нь

хамгаална. Сормуус нүдэнд тоос шороо орохоос хамгаална. Нүдэнд хөлс орохоос хөмсөг

хамгаална. Нүдний ухархайн гадна талын дээд өнцөг дэх хонхорт нулимсны булчирхай

байдаг. Нулимс нь нүдний алимны гадаргууг угааж цэвэрлэх, чийглэх үүрэгтэйгээс гадна

бичил биетнийг хөнөөнө. Нүдний алим уурагт, судаслаг, торлог гэсэн гурван бүрхэвчтэй.

Уурагт бүрхэвч нь хамгийн гадна талаар байрлах ба өмнө талаараа бага зэрэг гүдийж

тунгалаг эвэрлэг бүрхэвч болж үргэлжилнэ. Уурагт бүрхэвч нь механик ба химийн гэмтэл,

мөн гадны бие, бичил биетэн нүдний алимд нэвтрэн орохоос хамгаална. Эвэрлэг бүрхэвчээр

гэрлийн цацраг нэвтэрнэ.

Судаслаг бүрхэвч нь баялаг бөгөөд уурагт бүрхэвчийн дотуур байрлана. Эвэрлэг

бүрхэвчийн ард байрлах судаслаг бүрхэвчийн өмнөд хэсгийг солонголог бүрхэвч гэнэ.

Эвэрлэг ба солонгорлог бүрхэвчийн хооронд тунгалгаар дүүргэгдсэн зайг урд өрөө гэнэ.

Солонголог бүрхэвчийн голд байгаа нүхийг хүүхэн хараа гэнэ. Хурц гэрэл тусахад хүүхэн

хараа нарийсаж, бүдэг гэрэлд томорно. Ингэж гэрлийн хүчнээс хамааран хүүхэн харааны

сүв өөрчлөгдөхийг хүүхэн харааны хариг урвал гэнэ.

Хүүхэн харааны ард байрласан 2 тал нь гүдгэр тунгалаг биеийг болор гэнэ. Энэ нь

сормуусны булчингаар хүрээглэгдэнэ. Нүдний алимны бүх хөндийг дүүргэсэн тунгалаг

цэлцгэр шингэнийг шиллэг бие гэнэ. Эвэрлэг бүрхэвч, болор, шиллэг бие нь гэрэл хугалах

чадвартай.

Торлог бүрхэвч нь нүдний алимны дотор талын бүрхэвч бөгөөд гэрлийн нөлөөгөөр

сэрэх чадвартай, савханцар ба лонхорцор эсүүдээс бүрдэнэ. Савханцар эс харуй бүрийн

гэрлийн, лонхонцор эс хурц гэрлийн хүлээн авуур юм.

18

Page 20: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

Сонсголын эрхтний бүтэц: Сонсголын эрхтэн гадаад, дунд, дотор чихнээс бүтнэ. Гадаад

чих нь дэлбээ, чихний нүхнээс бүрдэнэ. Дэлбээ нь дууны хэлбэлзлийг цуглуулна. Чихний

нүх 2.5см урт байх ба тэнд уян холбогч эдээс бүтсэн хэнгэрэг байрлана. Дунд чих нь

хэнгэрэгийн ард оршино. Дунд чихний хөндийд нэг нь нөгөөтэйгөө дараалан нийлсэн алх,

дөш, дөрөө, гэсэн сонсголын гурван яс байна. Сонсголын яснуудын тусламжтайгаар дууны

хэлбэлзлийн далайц багасаж, хүч ба даралтыг 50 дахин ихэсгэнэ. Дотор чихэнд дун

хамаарагдана. Дун бол төв тэнхлэгийн дагуу нь зааглагч хаалтаар 2 сувагт хуваагдана.

Хүний чих 16-20 мянга хүртэл хэлбэлзэлтэй дуу авиаг хүлээн авч чадна.

Тэнцвэрийн мэдрэхүй: Биеийнхээ тэнцвэрийг хүн үүдэвч эрхтнээрээ мэдэрдэг.

Үүдэвч эрхтэн дотор чихний хагас дутуу суваг ба уутнаас бүтнэ. Тэдгээр нь олон

тооны хүлээн авуур-эс ба шингэн агуулна. Хүлээн авуурын тодорхой үсэнцэрийг шохойлог

талстууд дарж цочроож байгаа үед хүний бие үргэлж тэнцвэртэй байна. Биеийн тэнцвэр

өөрчлөгдөхөд талстууд бусад эсийг цочроосноос сэрэл үүсэж тархины гадрын тодорхой

хэсэгт дамжиж тэндээс хариу үйлдэл үзүүлснээр биеийн тэнцвэр хэвийн байдалдаа эргэж

орно. Сувгууд нь өөр хоорондоо тэгш өнцөг үүсэн байрлан байх ба биеийн тэнцвэр

өөрчлөгдөх үед шингэний даралтаар мэдрэгч эсүүд нь цочирч сэрэл үүснэ. Энэ сэрэл нь

тэнцвэр өөрчлөгдсөнийг тархинд мэдээлж, тархинаас хариу үйлдэл ирж бие тэнцвэрээ олно.

Дүүжингээр тоглох, цана, тэшүүрээр гулгах, нисэх онгоцоор аялахад тохиолдох

огцом хөдөлгөөний үед хагас дугуй сувгуудын мэдрэгч эсүүд цочирсноос дотор эвгүйрч,

толгой эргэж, бөөлжис хүрдэг нь дээрхийн жишээ юм.

Хүрэлцэхүй: Арьс ба салслаг бүрхэвчинд хүрэлцэх, халуун, хүйтэн, өвдөлтийг мэдэрдэг

хүлээн авуур бий. Тэдгээрийн нэг хэсэг нь даралтаар нөгөө хэсэг нь дулаанаар гурав дахь

нь хүйтнээр, дөрөв дэх нь өвдөлтөөр цочирно.

Үнэрлэх эрхтэн: Хамрын хөндийн салст бүрхэвчид үнэр мэдрэх хүлээн авуур байрлана.

Үнэрлэх эс нь зууван хэлбэртэй хоёр урт сэртэнтэй.

Амтлах эрхтэн: Амны салст бүрхэвч, хэлний гадарга, зөөлөн тагнай, залгиур хоолойн

хананд амтлах мэдрэлийн эс буюу хүлээн авуур бүхий хөхлөгүүд байрлана.

Хүн амтлаг, гашуун, исгэлэн, давслаг гэсэн дөрвөн янзын амтыг мэдэрнэ. Хэлний

өмнөд хэсэг амтлаг, арын хэсэг гашуун, хажуу хэсэг исгэлэн, хажуу ба үзүүр хэсэг давслаг

амтыг сайн мэдэрнэ. Шүлс ба усанд ууссан бодисуудын үйлчлэлээр амтлах мэдрэлийн эс

цочирно. Хэрэв хэлээ хуурай болтол арчаад ёотон, чихэр тавихад бид түүний амтыг

мэдэрдэггүй нь үүний нотолгоо юм. Амттай бодисын нөлөөгөөр хүлээн авуурт сэрэл үүсэж,

амтлах мэдрэлээр дамжин их тархины гадрын чамархайн хэсгийн доод дотор талд орших

амтлах мэдрэхүйн бүсэд очно. Тэнд амтны ялгаа танигдана.

8. Дээд мэдрэлийн үйл ажиллагаа

Тархи бол сэтгэхүйн эрхтэн. Тархины үйл ажиллагааны зарчим нь хариг урвал юм.

Дээд мэдрэлийн үйл ажиллагаа гэж хүрээлэн буй орчиндоо хүн ба дээд зэргийн

хөгжилтэй амьтан үйлдэл төрхөөрөө дасан зохицох нарийн нийлмэл үйл ажиллагааг хэлнэ.

Дээд мэдрэлийн үйл ажиллагааны материаллаг үндэс нь их тархины гадар, түүний доод

бүтцүүд болдог.

И.П. Павлов болзолт бус ба болзолт хариг урвалын тухай сургаалийг үндэслэсэн.

19

Page 21: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

Болзолт бус хариг урвал: Хүн, адгуусан амьтан төрөлхийн буюу болзолт бус хариг

урвалтай байна. Тэр нь удамшина. Амьдралын бүхий л хугацаанд хадгалагдана. Хооллох,

хамгаалах,бэлгийн ба баримжаалах болзолт бус хариг урвал гэж байдаг.

Амны хөндийн салст бүрхэвчийг цочрооход хоол боловсруулах шүүс ялгарч байгаа

нь хооллох болзолт бус хариг урвал юм. Хамгаалах болзолт бус хариг урвалд халуун юманд

хүрэхэд гараа татах, ханиах, найтаах,нүд ирмэх хариу урвал хамаарагдана. Үржлийн үйл

явц бол бэлгийн хариг урвалтай холбоотой. Гэрэл, авиа гарсан зүг уруу толгойгоо эргүүлэх,

идэж үзээгүй хоолыг тамшаалах зэрэг нь баримжаалах хариг урвал юм.

Болзолт бус хариг урвалын нум нь тархи ба нугасаар дамжина. Болзолт бус хариг

урвалын ачаар бие махбод бүрэн бүтэн чанар, дотоод орчны тогтмол байдал, үржил хөгжлөө

хадгална.

Болзолт хариг урвал

Хүн, амьтан амьдралын үйл явцад үүссэн олон тооны хариг урвалын ачаар гадаад

орчны тодорхой нөхцөлд зохицно. Өөрөөр хэлбэл хүн орчиндоо дасан зохицож амьдрахын

үндэс нь болзолт хариг урвал юм.

Болзолт хариг урвал үүсэх арга.

И.П.Павлов шүлсний булчирхайд нь цорго тавьсан нохойг туршлагын тавцанд

бэхэлж хооллохоос хагас минутын өмнө нохойн урд чийдэн асааж хоол өгөв. Ингэж чийдэн

асааж хооллох үйлдлийг хэд хэдэн удаа давтасны дараа зөвхөн чийдэн асаахад л шүлс нь

ялгарч байв. Энэ нь болзолт хариг урвал үүсэж байгаагийн гэрч юм.

Болзолт хариг урвалын нум нь амьдралын явцад их тархины гадарт үүссэн

мэдрэлийн шинэ холбоонуудаас бүрдэнэ.

Амны хөндийн хүлээн авуураас сэрэл уртавтар тархиар дамжин шүлсний

булчирхайд очно. Мөн тархины дамжуулах замаар их тархины гадрын хоолны төвийг

сэрээнэ. Нохойн өмнө асаасан чийдэнгийн гэрэл нь нүдний хүлээн авуурыг цочрооно.

Тэндээс сэрэл харааны мэдрэлээр их тархины гадрын дагзны хэсгийн харааны бүсэд очиж,

сэрлийн голомт бий болгоно.

Гэрлийн цочруулыг хоолны цочруултай хослуулан өгвөл хоолны төв ба харааны

бүсийн тодорхой хэсэгт нэгэн зэрэг хоёр сэрэл үүснэ. Гэрлийн цочруулыг хоолны болзолт

бус цочруултай хэд хэд дахин хослуулан үйлчилбэл, тархины гадрын сэрсэн хэсгүүдийн

хооронд түр зуурын холбоо тогтоно. Үүний үрээр болзолт хариг урвалын замаар шүлс

ялгаран гарна.

Болзолт хариг урвал нэгэн бие махбодын амьдралын явцад үүсэж, хэрэв удаан

хугацаагаар батжуулахгүй бол устаж, тохиромжтой нөхцөл бүрдвэл дахин бий

болно.Болзолт бус хариг урвал дээр суурилаж болзолт хариг урвал үүснэ.

9. Болзолт хариг урвалын саатал

Болзолт цочруулыг болзолт бус цочруулаар сайн батжуулсан тохиолдолд л тухайн

болзолт хариг урвал бөх бат тогтдог. Хэрэв батжуулаагүй бол хариг урвал нь суларч дараа

нь саатна.

И.П.Павлов болзолт хариг урвалын гадаад ба дотоод саатал байдгийг тогтоосон.

20

Page 22: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

Гадаад саатал нь тухайн үед илэрч байгаа хариг урвалтай ямар ч холбогдолгүй хүчтэй

цочруулаар их тархины гадарт сэрэл үүссэнээс болно. Гадаад саатал нь нэг ажиллагааг

саатуулан дарж, нөгөө ажиллагаанд бололцоо олгодог ашигтайгаас гадна мэдрэлийн эсийг

хамгаалах ач холбогдолтой.

Дотоод саатал нь болзолт цочруулыг болзолт бус цочруулаар батжуулаагүй үед болзолт

хариг урвалын саатал их тархины гадрын төвд бий болно. Энэ тохиолдолд хариу үйлдэл

аажим суларсаар байгаад эцэстээ үгүй болж замхарна. Дотоод саатлын ачаар тухайн үед

хэрэгцээгүй хуучин болзолт хариг урвалууд замхарч, болзолт шинэ хариг урвал үүсэж

гадаад орчны тасралтгүй өөрчлөгдөж байгаа нөхцөлд дасан зохицох бололцоо олно.

Иймд болзолт хариг урвал үүсэх ба саатах явц ээлжлэн явагдсаны үр дүнд бие

махбод оршин байгаа бодит нөхцөлдөө уян хатан дасан зохицно.

V БҮЛЭГ: УРГАМЛЫН ХООЛЛОЛТ

1. ФОТОСИНТЕЗ

Бүх амьд биесийг хооллох хэлбэрээр нь

автотроф ба гетеротроф гэж 2

ангилдаг. Эдгээрээс ногоон ургамал нь

фотосинтезийн процессоор нарны

гэрлийн энергийг химийн энерги болгон

хувиргаж, агаараас CO2-ыг, хөрснөөс

усыг шингээн авч, органик бодисыг

үүсгэж, О2-г ялгаруулдаг. Үүнийг

фотосинтез гэнэ. Ногоон ургамал ч бас

бусад амьд биеийн адил хооллодог

бөгөөд бусдаас ялгаатай нь бэлэн

органик бодисыг гаднаас авахгүйгээр

өөртөө бий болгодог. Ингэж өөртөө

органик бодис бий болгож хооллох үйл

явцыг автотроф хооллолт гэнэ. Харин

бэлэн органик нэгдлүүдийг авч хооллох үйл явцыг гетеротроф хооллолт гэнэ.

Фотосинтезийн бүх професс хлоропластад явагдана. Хлоропласт нь цитоплазмтай хамт

шилжин хөдлөхөөс гадна эсийн дотор өөрийнхөө байршлыг өөрчлөх чадвартай. Эсээс

тусгаарлан авсан хлоропластад фотосинтезийн бүх процесс явагддагийг 1955 онд Д. Арнон

нотолжээ.

Ургамлын пигментүүд: Ургамлын фотосинтезэд хлорофилл болон бусад пигментүүд нь

нарны гэрлийг шингээж авах болон ургамалд эрхтнүүдийн янз бүрийн өнгө үүсгэх, үр

жимсний тархалтанд чухал ач холбогдолтой. Тэдгээр пигментүүдийн өнгө, шингээх

гэрлийн долгионы урт болон эдгээр нь ямар ургамлуудад байдгийг сурах бичгийн 2.2.14

дүгээр хүснэгтээс харан тэмдэглэж авна уу.

Хлорофилл нь улаан болон хөх гэрлийг шингээдэг. Фотосинтезэд хамгийн

сухал үүрэгтэй пигмент юм.

Каротинионууд нь хлорофиллийн шингээдэг улаан туяаг шингээдэггүй.

Хламидомонад замгийн бэлгийн эсүүд эхэн үедээ шилбүүргүй учир усанд

хөдөлж чадахгүй, харин гэрэл нөлөөлсний дараа урт долгионт туяаг хүлээн

авдаг өвөрмөц каратиниодын үйлчлэлээр эсүүдэд шилбүүр үүсдэг байна.

Каратиниодууд эсийн дотор нийлэгжихэд гэрэл шаардахгүй.

21

Page 23: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

Фикобилин нь замгийн хроматофорт агуулагдах улаан юмуу хөх өнгөтэй

нөсөө юм. Фикобилинүүд нарны цацрагаас ногоон юмуу шар гэрлийг

шингээнэ. Өөрөөр хэлбэл, хлорофиллд шингэдэггүй туяанууд фикобилинд

шингэдэг.

2. УРГАМЛААС УС УУРШИХ ҮЗЭГДЭЛ /Транспираци/

Ургамлын навчаар ус ууршихыг транспираци гэнэ. Энэ үйл ажиллагаа физиологийн нарийн

зохицуулгатай байдаг. Ус ууршиж ургамлыг сэрүүцүүлэх төдийгүй агаарыг чийглэг

болгоно.

Ургамлаас ус ууршихдаа 70-80% навчийн амсрын эсээр, цөөн тохиолдолд навчийн

гадаргуугийн кутикулаар ууршина. Ургамлын навч бол транспираци, фотосинтез явуулж,

хийн болон бодисын солилцоог хангадаг чухал эрхтэн юм.

Ургамлын навчнаас ус ууршихдаа хэд хэдэн үе шаттай.

1. Навчийн эсүүдийн цитоплазмаас бүрхүүлд усан дусал хэлбэртэй шилжинэ.

2. Эсийн бүрхүүлээс эс хоорондын зайд усны уур хэлбэрт орж, хадгалагдана.

3. Усны уур амсрын хөндийд цугларна.

4. Амсар нээгдэхэд ууршиж навчийн гадаргуугаас агаарт шилжинэ.

3. УРГАМАЛД УС ДУТАГДАЖ, ГАНДАХ ҮЗЭГДЭЛ

Байгаль дээр ургамлын усны зарцуулалт шингээгдэж буй уснаас ямагт их байх тул усны

хомсдолд орно. Ууршилт хөрсний чийг хэвийн нөхцөлд 5-10%, харин дутагдалтай бол 20-

25% хүртэл их байдаг.

Удаан хугацаанд бороо орохгүй агаарын чийгшил буурч, температур нэмэгдэх үзэгдлийг

ган гэнэ.

Ургамалд ус дутагдсанаар эсийн зууранги шинж чанар багасаж, мембраны нэвтрүүлэх

чадвар ихсэж, ионыг хяналтгүй гадагшлуулж, тэжээлийн бодисыг хөрснөөс шингээх чадвар

багасаж, амсрын эсүүд хаагдан, фотосинтез, амьсгалын эрчим буурч, уураг задарч

хүчилтөрөгч дутагдан, ДНХ-н нийлэгжил зогсон, РНХ-н задрал ихэсч, өсөлт хөгжил саатан

физиологийн гүнзгий хямралд орон улмаар үхэлд хүрэхийг хөрсний ган гэдэг. Ургамал

хэвийн ургах, арвин ургац авах гол нөхцөл усны хангамж болдог.

4. ШИМ БОДИСЫН ЗӨӨВӨРЛӨЛТ:

Ургамлын эрхтнүүдэд шим бодисын хуваарилалт түүний насжилт, эрдсийн хангамж,

гэрэлтүүлгээс хамаарч харилцан адилгүй байна. Ургамлын шим бодис флоэмийн шигшүүрт

хоолойгоор бусад эрхтнүүдэд зөөвөрлөгдөнө.

Ургамал түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн үйлчлэлд хариу үйлдэл үзүүлэн ургахыг

тропизм гэнэ. Гэрэл тусах зүгт юмуу түүний эсрэг зүгт ургамал ургах хариу үйлдлийг

фототропизм гэнэ. Газрын татах хүчний эсрэг юмуу түүнийг дагаж ургамал ургах хариу

үйлдлийг геотропизм гэнэ.

Фотосинтез бүлэг сэдвийн дэлгэрэнгүйг доорх линкээс үзээрэй.

https://econtent.edu.mn/videoEBS/9rangi/biology/578

https://econtent.edu.mn/videoEBS/9rangi/biology/862

22

Page 24: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

https://econtent.edu.mn/videoEBS/9rangi/biology/1069

https://econtent.edu.mn/videoEBS/9rangi/biology/1270

https://econtent.edu.mn/videoEBS/9rangi/biology/1430

VI БҮЛЭГ: НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭН ТОГТОЛЦОО

1. Эр бэлгийн эрхтний тогтолцоо

Бэлгийн хос булчирхай болох төмсөг түүнээс гарах 2 салаа гуурс буюу үр дамжуулах

хоолой хоорондоо нийлж үр гадагшлуулах цорго үүсгэн, гадаад бэлэг эрхтэн ба түрүү

булчирхайн хамт эр бэлгийн тогтолцоог бүрдүүлнэ.

Төмсөг нь хушганы арьсан уутанд орших ба бэлгийн бойжилт гүйцэх үеэс эхлэн эр

бэлгийн эсийг боловсруулж байдаг. Төмсөгний хоёр дахь үндсэн

үүрэг нь бэлгийн дааврыг ялгаруулахад оршино. Эр бэлгийн эс

\сперматозоид\ нь нүдэнд үл үзэгдэх өчүүхэн 53м жижиг бөгөөд

толгой, хүзүү, сүүл хэсгүүдээс тогтоно. Тэжээгч шингэнтэйгээ

холилдсон эр бэлгийн эсийг үрийн шингэн буюу сперм гэдэг. Эр

хүн амьдралынхаа туршид тоо томшгүй олон эр бэлгийн эсийг

үүсгэдэг. Зөвхөн нэг удаад гаргах үрийн шингэнд 200 сая хүртэл

сперматозиод оршино. Эр бэлгийн эс сүүлнийхээ

тусламжтайгаар 3м\сек хурдтайгаар урагшлан давших хөдөлгөөн хийж чаддаг. Эм бэлгийн

толгойд орших бөөмд эцгийн удмын мэдрэлийг хадгалсан 23 хромосом агуулагдаж

байдгийн 22 нь биеийн, 1 нь бэлгийн хромосом байна. Тэгэхдээ эр бэлгийн эс хромосомын

бүрдлийн хувьд 22+Х, 22+У гэсэн хоёр янз байдаг.

2. Эм бэлгийн эрхтний тогтолцоо

Аарцгийн хөндийд орших өндгөвч, умай, түүний гуурс, үтрээ нийлээд эм бэлгийн

тогтолцоог бүрдүүлнэ.

Өндгөвч нь цэврүүнүүдийн бөөгнөрлөөс \фолликул\ тогтоно. Түүнд эм бэлгийн эс

боловсордог. Эм бэлгийн эс боловсрох явц нь бүр үр хөврөлийн хөгжлийн үеэс эхэлдэг учир

сая төрсөн нярай охины өндгөвчинд 500000-600000 хөгжил нь гүйцээгүй бэлгийн эс

агуулагдаж байдаг. Умай гэдэг нь дотроосоо салслаг бүрхэвчээр хучигдсан булчинлаг

хөндий эрхтэн юм. Умайн доод хэсэг буюу хүзүү нь үтрээтэй нийлдэг. Үтрээний амсарт

шээсний сүв оршино. Үтрээний гадна амсрыг тагласан арьсан нугалаасыг бэлгийн урвал

гэнэ. Охидод үтрээний сүв нь холбогч эдээс тогтсон нимгэн хальсаар таглаатай байдаг.

Түүнийг онгон хальс гэнэ.

3. Үр тогтох

Эр бэлгийн эс өөрөө хөдлөх чадвартай учир үтрээнээс умайн гуурсны төгсгөл хүртэлх “урт”

замыг хэдхэн цагийн дотор туулж тэнд эм бэлгийн эсийг угтан

уулзна. Эм бэлгийн эс гадагшилснаасаа хойш 12-24 цагийн дотор үр

тогтох чадвартай. Харин эр бэлгийн эс үр тогтох чадвараа 2-4 хоног

хадгалдаг. Эр бэлгийн үй олон эсээс зөвхөн ганц нь л эм бэлгийн

эсэд нэвтэрч үр тогтсон өндөг буюу иготыг үүсгэдэг. Тус бүр 23

хромосомыг агуулсан бэлгийн эр, эм эс нийлж үр тогтоход эвсэл үр

46 хромосомтой болно. Харин эр бэлгийн эс 22+ХХ, 22+У гэсэн хоёр

янз байдаг болохоор түүний алинаар үр тогтсоноос хамаарч хүү төрөх үү охин төрөх үү

гэдэг шийдэгдэнэ.

23

Page 25: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

VII БҮЛЭГ: АМЬД БИЕ ХООРОНДЫН БОЛОН ОРЧНЫ ХАРИЛЦАН ХОЛБОО

Байгаль дээр амьдрах бүх амьд биет өөр хоорондоо болон хүрээлэн буй орчинтойгоо

байнгын харилцаа, хамааралд орших цогц системийг экосистем гэнэ. Хэмжээ, бүтэц

бүрэлдэхүүний хувьд экосистем маш олон янз бөгөөд байнгын хөдлөлзүйд оршино.

Экосистем амьд биетийн бүлгэмдэл /биотик/ болон амьгүй байгалийн /абиотик/ хэсгүүдээс

бүрэлдэнэ. Экосистемийн бүрдүүлэгч абиотик, биотик хэсгүүдийг хооронд явагдах

бодисын эргэлт, энергийн урсгал бол экосистемд явагдах үндсэн үйл явц мөн.

Экосистемийг бүрдүүлж буй амьд биетийн хоорондын идэш тэжээлийн хамаарлыг идэш

тэжээлийн бүтэц гэнэ. Экосистемийн идэш тэжээлийн түвшинг анхдагч продуцент, анхдагч

консумент, хоёрдогч консумент гэх мэтээр ангилж, тэдгээрийн хооронд энерги дамжих

урсгалыг харуулсан диаграммыг идэш тэжээлийн гинж гэнэ.

Экосистемд анхдагч продуцентийн үйл ажиллагаагаар бий болсон бүтээгдэхүүнийг анхдагч

бүтээгдэхүүн, анхдагч бүтээгдэхүүнд агуулагдаж буй энергийг хувиргах замаар буй болсон

экосистемийн бусад бүх идэш тэжээлийн түвшин дэх биомассыг хоёрдогч бүтээгдэхүүн

гэдэг. Тэдгээрийн хэмжээнд абиоток, биотик хүчин зүйлс нөлөөлнө.

Идэш тэжээлийн гинжний дагуу энергийн нэг түвшнээс нөгөөд дамжиж, дараагийн түвшин

дэх бүтээгдэхүүн болон хувирахдаа ихэнх хэсэг нь сарниж үгүй болдог. Ингэж энерги

дамжих дамжилтын үр ашиг дунджаар 10% байна. Экосистемийн идэш тэжээлийн

түвшнүүдэд харгалзах бодгалийн тоо, энерги, биомассын хэмжээг суварга байдлаар

дүрсэлснийг Элтоны суварга гэж нэрлэдэг.

Экосистемийн тогтвортой байдал, хөдлөлзүй, экосистем дэх биологийн олон янз байдал,

экосистемд явагдах үйл ажиллагаа нь хүн төрөлхтний экосистемээс хүртэж буй

үйлчилгээнд нөлөөлдөг.

24

Page 26: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

II ХЭСЭГ

ДАСГАЛ ДААЛГАВАР

1. Хүний биеийн эс ургамлын эсээс ямар ялгаатай байна вэ?

................................................................................................................................................

................................................................................................................................................

2. Амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшингүүдийг онцлогтой нь зөв

харгалзуулна уу.

Д/д Бүтцийн түвшин Онцлог шинж

А Эрхтний тогтолцоо 1 Энэ бүлэгт прокариот болон эукариот эсүүд

багтана.

Б Бие махбод 2 Тодорхой бүтэц, хэмжээ, байрлалтай, ижил

төсөөтэй үүрэг гүйцэтгэж байгаа эдүүдийн цогц

В Эст бүтэц 3 Бүтэц, нарал, үүсэл, гүйцэтгэж буй үүргээрээ

ойролцоо бүлэн эсүүд

Г Эрхтэн 4 Янз бүрийн үүрэгтэй эрхтэн тогтолцооны

нийлэмж

Д Эд 5 Нэг үйл ажиллагаа хамтран гүйцэтгэж буй

эрхтнүүд

3. Гарал, үүсэл, бүтэц, гүйцэтгэх үүргээрээ нэгдмэл бүлэг эс ба эс хоорондын

бодисыг................гэнэ.

4. Дараах ойлголтуудыг уншаад зөв холбоно уу.

1.Бөөм А.Маш нимгэн бүрхүүл

2.Мембран Б.Нунжгай шингэн орчин

3. Рибосом в.Бодис исэлдэх урвалд орно.

4.Цитоплазм г.Дотор нь бөөмхөн байрлана.

5.Митохондри д.Уураг үүснэ

5. Доорх зургийг ажиглан сумаар заасан эрхтэнцрүүдийг нэрлэж бичнэ үү.

6. Эдийн ангилалыг бичнэ үү.

............................................... ................................................

............................................... ................................................

7. Цээжний хөндий болон хэвлийн хөндийд байрладаг эрхтнүүдийг ялгаж бичнэ үү.

Цээжний хөндий: . .............................................................................................................

Хэвлийн хөндий: ...............................................................................................................

25

Page 27: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

8. Арьсны бүтцийн зургийг ажиглан сумаар заасан хэсгүүдийг нэрлэнэ үү.

9. Толгойн ясны үндсэн хэсгүүдийг сумны ард нэрлэж бичнэ үү.

10. Харгалзуулна уу.

А. Толгойн яс 1. Мөрний яс, гарын яснууд

Б. Их биеийн яс 2. Тагнай, хамрын хос яс, доод эрүүний яс

В. Дээд мөчдийн яс 3. Аарцгийн яс, хөлийн яс

Г. Доод мөчдийн яс 4. Нуруу, хавирга өвчүүний яс

11. Насанд хүрсэн хүний биеийн араг яс өөр хоорондоо........гаруй яснаас бүрэлдэнэ.

12. Хоол боловсруулах тогтолцоонд ямар эрхтнүүд хамаарагдах вэ?

................................................................................................................................................

................................................................................................................................................

13. Дараах ойлголтуудыг уншаад зөв холбоно уу?

1. Ходоод А.Цөс, нойр булчирхайн цорго орсон байна.

2.Улаан хоолой Б.Цөс ялгаруулна

3.Нарийн гэдэс В.Хэвлийн хөндийн зүүн дээд хэсэгт байрлана

4.Элэг Г.Хоол дамжуулах үүрэгтэй

14. Доорх өгүүлбэрийг уншаад цэгийн оронд нөхөж бичээрэй.

Ялгаруулах эрхтний тогтолцоонд:

1............................................. 2.............................................

3............................................ 4.............................................

15. Нөхөж бичнэ үү.

Бөөрийг тууш зүсэж үзвэл гадна талд нь боровтор өнгөтэй ................., дотор нь

цайвар өнгөтэй ................... байна. Бөөрний бүтцийн үндсэн нэгж нь шээсийг шүүж

авдаг ................. юм.

16. Дараах ойлголтуудыг уншаад зөв харгалзуулна уу.

1.Уушги А.Шээг фосфорын хүчлийн давсууд ялгарна

2.Бөөр Б.Хөлс ялгарна

3.Арьс В.Нүүрс хүчлийн хий ялгарна

17. Амьсгалын эрхтний тогтолцоонд багтах эрхтнүүдийг дараалалаар нь нэрлэж бичнэ

үү.

Хамрын хөндий, ..............................................................................................................

............................................................................................................................................

18. Аэроб амьсгалын үгэн тэгшитгэлийг бичнэ үү.

26

Page 28: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

......................................................................................................................................................

19. Хүснэгтийг гүйцээн бөглөнө үү?

Хийн

солилцооны

хэлбэр

Хаана явагдах Цусанд юу

очих

Цуснаас юу

гарах

Цусны ямар

эргэлтэнд

хамаарах

Гадаад амьсгал

Дотоод амьсгал

20. Бие мах бодын дотоод орчныг бүрдүүлдэг эрхтнүүдийг нэрлээд үүргийг бичнэ үү?

................................................................................................................................................

21. Цусны улаан эсийн амьдрах хугацаа ..................................., харин цагаан эсийн

амьдрах хугацаа ............................. байна.

22. Харгалзуулна уу.

А. Улаан эс 1. Цус бүлэгнүүлэх

Б. Цагаан эс 2. Хүчилтөрөгчийг зөөвөрлөх

В. Ялтас 3. Эс эдийг гадны биетээс хамгаалах

23. Цус зүрхний зүүн ховдолоос гарч эд эрхтэнд очоод зүрхний баруун тосгуурт

цутгахыг..............гэнэ.

24. Зүрхний титэм судас гэж юу вэ? Ямар үүрэгтэй вэ?

................................................................................................................................................

................................................................................................................................................

25. Гадаад дотоод шүүрлийн булчирхай ямар ялгаатай вэ?

................................................................................................................................................

................................................................................................................................................

26. Амин идэвхт бодис цусаар дамжин өөр эрхтний үйл ажиллагаанд нөлөөлөхийг

............................ гэнэ.

27. Тархины үүргийг зөв харгалзуулж сонгоно уу?

1.Завсрын тархи а.Зүрх судас, амьсгалыг зохицуулна

2.Дунд тархи б.Мэдрэх үйлийг зохицуулна

3.Бага тархи в.Булчингийн чангарлыг зохицуулна

4.Их тархи г.Нарийн хөдөлгөөнийг зохицуулна

5.Уртавтар тархи д.Бодисын солилцоог зохицуулна

28. Гадаад болон дотоод бэлэг эрхтнүүдийг ялгаж бичнэ үү.

Шодой, хуухнаг, төмсөг, умай, үтрээ, түрүү булчирхай, өндгөвч, шээсний сүв, үтрээ

Гадаад бэлэг эрхтэн: .............................................................

Дотоод бэлэг эрхтэн: ............................................................

29. Нөхөж бичнэ үү.

Эм бэлгийн эс гадагшилснаасаа хойш ........ цагийн дотор үр тогтох чадвартай.

Харин эр бэлгийн эс үр тогтох ....... хоног хадгалдаг.

30. Сийвэнгийн бүрэлдэхүүнээс 5-ыг нэрлэнэ үү.

1. ........................ 2. ............................. 3. ............................ 4. ..................... 5. ..................

31. Яагаад ургамалд фотосинтезийн процесс явагдахад гэрэл хэрэгтэй байдаг вэ?

................................................................................................................................................

...............................................................................................................................................

32. Фотосинтезийн процессын тэгшитгэлийг томьёогоор бичнэ үү.

33. Ургамлын ууршилтанд нөлөөлөх хүчин зүйлийг нөхөж бичээрэй.

А. ............................. Б. ...................... В. ................. Г. ...................... Д. .....................

+ +

27

Page 29: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

34. Зөв харгалзуулаарай.

1. Липаза а. Цардуул

2. Лактаза б. Уураг

3. Амилаза в. Өөх тос

4. Трипсин г. Сүүний уураг

35. Идэш тэжээлийн гинжин хэлхээ зохиож бичнэ үү.

................................................................................................................................................

...............................................................................................................................................

III ХЭСЭГ

ДАСГАЛ ДААЛГАВАР

1. Хүний бие махбодын бүтцийн ерөнхий тоймыг бүдүүвч зургаар үзүүл.

................................................................................................................................................

................................................................................................................................................

................................................................................................................................................

2. Дараах хүснэгтийг нөхөж бич.

Эдийн төрлүүд Бүтэц Байрлал Үүрэг

Хучуур эд

Холбогч эд

Булчингийн эд

Мэдрэлийн эд

3. Арьсны бүтцийн зургийг ажиглан сумаар заасан хэсгүүдийг нэрлэнэ үү.

4. Хүний ясны найрлага насны онцлогоос хамаарч өөр өөр байдаг.Хүснэгтээс ясны

найрлагын харьцааг зөв харгалзуулсан хувилбарыг сонгоно уу?

Нас Шим ба эрдэс бодисын харьцаа Онцлог

I Бага нас A Шим бодис>эрдэс бодис 1 Уян налархай байна

II Идэр нас B Шим бодис=эрдэс бодис 2 Хэврэг, амархан

хугарна,удаан эдгэрнэ

III Хөгшрөх нас c Шим бодис<эрдэс бодис 3 Бөх бат болно.

5. Хоолны найрлаганд байгаа уураг, өөх тос, нүүрс ус нь ямар хоол боловсруулах

эрхтний тогтолцооны аль хэсэгт боловсорч задрах вэ?

................................................................................................................................................

6. Дараах ойлголтуудыг уншаад зөв холбоно уу?

1. С аминдэм А.Дутагдвал хөл муруйх, толгой томрох шинж илэрнэ

2. В аминдэм Б.Дутагдвал бери-бери өвчнөөр өвчилнө

3. D аминдэм В. Дутагдвал нүдний гадаад бүрхэвч уушги гэдэс үрэвсэнэ

4. А аминдэм Г.Дутагдвал хамраас цус гоожих, буйл хөхөрч хавдах

7. Дотоод шүүрлийн булчирхай, тэдгээрийн гүйцэтгэх үүргийг хүснэгтэд бич.

Нэр Булчирхайн нэр Даавар нь бие махбодод ямар үүрэг гүйцэтгэдэг

28

Page 30: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

1

2

3

4

8. Энзимүүдийг үүсгэх бодисыг зөв олоорой.

1. Пепсин А. Глюкоз, фруктоз

2. Амилаза б. Глюкоз, галактоз

3. Липаза в. Полипептид

4. Лактаза г. Глицерин, тосны хүчил

9. Шим бодисыг задархад хичнээн хэмжээний Кж энерги ялгардаг вэ?

1 гр уураг задрахад..................................

1 гр нүүрс ус задрахад ...........................

1 гр өөх задрахад .................................

10. Шим тэжээлийн бодис хүчилтөрөгчийн оролцоотойгоор задарч их хэмжээний

энерги үүсгэх процессыг ямар амьсгал гэдэг вэ? ........................................

11. Зүрхний бүтцийг зурж нэрлэж өнгөөр ялган будна уу.

................................................................................................................................................

................................................................................................................................................

................................................................................................................................................

12. Зөв хувилбарыг нөхөж бичнэ үү.

Цусны бүлэг Цусаа өгч болох бүлэг Цусыг нь авч болох бүлэг

I I,II,III,IY

II I,II

III III,I

IY

13. Дараах ойлголтуудыг уншаад цусны урсах хурдыг зөв харгалзуулна уу.

1. Тараагуур судас а.500мм/сек

2.Аорт б.0,5мм/сек

3.Хялгасан судас в.50мм/сек

14. Цусны их, бага эргэлтийг тоймлон зурж өнгөөр ялгаж тайлбар бич.

................................................................................................................................................

................................................................................................................................................

............................................................................................................................................

15. Дараах ойлголтуудыг уншаад зөв холбоно уу?

1.Гадаад чих а.Дэлбэ, чихний нүх

2.Дотоод чих б.Алх,дөш,дөрөө яс

3.Дунд чих в.Дун

16. Дор дурдсан эсүүд ямар хуваагдлын үр дүнд үүсэх вэ?

Мейоз Митоз

Өндгөвчийн эс

Эр бэлгийн эс

Үрийн булчирхайн эс

Өндгөн эс

Биеийн эс

17. Идэш тэжээлийн гинжин хэлхээ 3-г зохиогоорой.

А. ...........................................................................................................................................

Б. ...........................................................................................................................................

В. ...........................................................................................................................................

29

Page 31: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

18. Хүснэгтийг бөглөөрэй.

Ялгаруулах эрхтний нэр Онцлог Үүрэг

Бөөр

Шээс дамжуулах суваг

Давсаг

Шээсний сүв

19. Бэлгийн эс үүсэх хуваагдын явцад хромосомууд ямар төлөв байдалтай байгааг

анхааралтай ажиглаж тайлбарыг бичээрэй.

20. А. Навчийн бүтцийн хэсгүүдэд харгалзах тайлбарыг бичээрэй.

30

Page 32: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

IV ХЭСЭГ

СОРИЛ

1. Обьектив 4х, окуляр 15х бол өсгөлтийн зэргийг тодорхойлно уу.

..............................................................................................................

2. Хэзээ хромосом хоёрчлогдох вэ?

А. Цитоплазмын хуваагдлын үед

Б. Эсийн хуваагдлын өмнө

В. Мейозын 2-р хуваагдлын дараа

Г. Мейозын 1-р хуваагдлын үед

1. Зөв харгалзуул.

А. Амны хөндий а. Пепсин 1. Цардуул

Б. Нарийн гэдэс б. Липаза 2. Уураг

В. Ходоод в. Амилаза 3. Өөх тос

2. Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү.

Зүрхний баруун тосгуурын дээд хэсэгт бүлэг, тусгай зүрхний булчингийн

эсүүд байх ба түүнийг ......................... гэнэ.

3. Дараах ойлголтуудыг зөв харгалзуулна уу.

1. Лангергансын арал 𝛼 эс А. Цусанд сахар ихэсвэл а. Инсулин

2. Лангергансын арал 𝛽 эс Б. Цусанд сахар багасвал б. Глюкагон

4. Фотосинтез явагдах нүүрсхүчлийн хийн минимум хэмжээг сонгоно уу.

А. 0,08% б. 0,8% в. 0,008% г. 0,0008%

5. Навчны дотоод бүтцийг ажиглан тайлбарыг нь бичнэ үү.

6. Дараах амьтдаас пойкилотерм амьтдыг сонгоно уу.

а. Хоёр нутагтан б. Хулгана в. Хараацай г. Сарьсан багваахай

7. Хүний арьсны үндсэн үүрэг юу вэ?

А.Хамгаалах, мэдрэх, ялгаруулах,дулаан дамжуулах

Б.Хамгаалах сэрэх, арьсны өнгө үүсгэх

В.Хамгаалах,арьсны өнгө үүсгэх, дулаан дамжуулах

Г.Мэдрэх ялгаруулах,ус чийг хүлээн авах,сонсох.

8. Хүний биеийн булчингийн эдийг хэрхэн ангилдаг вэ?

А.Мөчдийн дотоод эрхтний, нүүрний Б.Мөчдийн дотоод эрхтний их

биеийн

В.Хөндлөн судалт,гөлгөр судалт,зүрхний Г.Хөндлөн судалт, дотоод эрхтний,

их биеийн

9. Хүн гүн амьсгал авсны дараа гадагш гаргах хийн дээд хэмжээний эзлэхүүнийг юу

гэж нэрлэдэг вэ?

А.Амьсгалах эрчим Б.Уушгины амьдралын багтаамж

В.Уушгины амьсгалах чадвар Г.Амьсгалалт

31

Page 33: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

10. Бие махбод халдвар авсан ч өвчлөхгүй байх чадварыг юу гэж нэрлэдэг вэ?

А.Биеийн эсэргүүцэл Б.Дархлаа В.Тэсвэрлэлт Г.Эрүүлжилт

11. Дотоод шүүрлийн булчирхайнаас ялгаран гарч бие махбод, эрхтний үйл ажиллагааг

зохицуулах нөлөө үзүүлдэг өндөр идэвхт химийн бодисыг юу гэж нэрлэдэг вэ?

А.Даавар Б.Аминдэм В.Тэсвэрлэлт Г.Эрүүлжилт

12. Мэдрэлийн эдийн үндсэн гол шинжийг тодорхойлно уу?

А.Бие махбодийг удирдах Б.Гадны цочролд сэрэх, сэрлийг дамжуулах

В.Төрөл бүрийн мэдрэлийн болон булчингийн эсүүдээс тогтсон байх.

Г.Эд, эрхтний хоорондын уялдаа холбоог зохицуулах

Д.Мэдрэлийн эсийн бөөгнөрөл үүсгэх.

13. Хүн хэдэн хромосомтой вэ?

А.Биеийн 22,бэлгийн 1 бүгд 23 хос буюу 46 хромосомтой.

Б. 22 хос хромосомтой В.Биеийн 23 хос бүгд 46 хромосомтой.

Г. Бэлгийн 23 хос, бүгд 46 хромосомтой.

Д.Бэлгийн хромосомтой, биеийн 1,бүгд 23 хос буюу 46 хромосомтой.

14. Хүний бие махбодийн дотоод орчин юунаас тогтдог вэ?

А.Цус, агаар Б.Эдийн шингэн

В.Янз бүрийн найрлагатай эс,эдийн шингэн

Г.Цус, эдийн шингэн, тунгалаг

Д.Төрөл бүрийн булчирхайн ялгаруулсан шүүрэл, цус

15. Эдийн шингэн хаанаас үүсэх вэ?

А. Цусны сийвэнгээс Б.Эсийн шүүснээс В.Чөмөгнөөс

Г.Тунгалгийн шингэнээс Д.Цусны эсүүдээс

16. Хоол боловсруулах тогтолцоонд үл оролцох эрхтнийг тэмдэглэ.

А. Залгиур хоолой Б.Нойр булчирхай

В.Бөөрний дээд булчирхай Г.Цөс Д.Шүлсний булчирхай.

17. Хоол тэжээлийн хамт орсон шим тэжээлийн бодис хоол боловсруулах эрхтний аль

хэсэгт шимэгдэх вэ?

А. Нарийн гэдсэнд Б.Бүдүүн гэдсэнд

В.Шулуун гэдсэнд Г.Мухар олгой Д.Ходоод

18. Нойр булчирхайн инсулины нөлөөгөөр гликоген болог хувирсан нүүрс-ус хаана

нөөцлөгддөг вэ?

А. Цусанд Б.Чөмгөнд В.Элэг, булчинд Г.Дэлүүнд Д.Бөөрөнд

19. Амьд бие махбодын уураг юунаас үүсэх вэ?

А. Тосны хүчил Б. Аминхүчил В.Цардуул Г.Сахар

20. Ямар төрлийн витамин дутагдахад бага насны хүүхдэд сульдаа өвчин тусах вэ?

А. Витамин В. Б. Витамин С В.Витамин Д

Г.Витамин А Д.Витамин Е

21. Арьсан доорх өөхөн эдийн давхрааны үүрэгт аль нь хамаарах вэ?

А. Шархдаж,түлэгдэхээс хамгаалах Б. Хөрөхөөс хамгаалах

В.Усны алдагдлыг саатуулах Г.Арьсны өнгийг нөхцөлдүүлэх

Д.Хөлс ялгаруулж биеийг хөргөх.

22. Хүүхэн харааны ард байрладаг хоёр талаасаа гүдгэр шил хэлбэрийн биеийг ву гэж

нэрлэдэг вэ?

А. Шиллэг бие Б.Торлог бүрхэвч

В.Солонголог бүрхэвч Г.Эвэрлэг бүрхэвч Д. Болор

23. Дор дурьдсан шинжээс аль нь цусны цагаан эсэд хамаарах вэ?

А. Хүчилтөрөгчтэй нэгдэх Б.Цус багадахаас сэргийлнэ

32

Page 34: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/9-Биологи.pdf · 2020. 5. 7. · i ХЭСЭГ i БҮЛЭГ: БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Амьд биетийг

В.Цусын бүлэгнүүлж цус алдахыг зогсооно. Г.Цусны бүлгийг тодорхойлно.

Д.Бие махбодыг гадны биеэс хамгаалах дархлал

24. Уушгинд очиж хүчилтөрөгчөөр баяжаад бүх эрхтэнд хүчилтөрөгч хүргэх үүргийг

аль нь гүйцэтгэх вэ?

А. Хураагуур судас Б.Тараагуур судас

В.Эдийн шингэн Г.тунгалаг Д.Хураагуурын судас

25. Тараагуураар хураагуурын, хураагуураар тараагуурын цус урсах эргэлтийг юу гэж

нэрлэдэг вэ?

А.Цусны бага эргэлт Б.Цусны их эргэлт В.Тунгалгын эргэлт

Г.Эдийн шингэний эргэлт Д.Хүчилтөрөгчийн эргэлт

26. Бидний амьсгалж буй агаарын найрлагын хэдэн хувийг хүчилтөрөгч эзэлдэг вэ?

А.20,94% Б.29,63% В.79,0% Г.0,03% Д.58,31%

27. Доор дурьдсан булчирхайн аль нь гадаад шүүрлийн булчирхайд хамаарах вэ?

А. Бамбай булчирхай Б.Бөөрний дээд булчирхай В.Өнчин тархи

Г.Хөлсний булчирхай Д.Бамбайн дэргэдэх булчирхай

28. Нэг эрхтэнд боловсорсон бодис цусаар дамжин өөр эрхтэний үйл ажиллагаанд

нөлөөлөхийг юу гэдэг вэ?

А. Дээд мэдрэлийн зохицуулга Б.Цусны эсийн дархлааны үйл ажиллагаа

В.Шингэний зохицуулга Г.Хийн солилцоо Д.Ялгаруулах үйл ажиллагаа

29. Хүн биеийнхээ тэнцвэрийг ямар эрхтэнээрээ мэдэрдэг вэ?

А. Сонсголын эрхтэн Б.Үүдэвч эрхтэн В.Дунд чих

Г. Гадаад чих Д.Алх, дөш, дөрөө

30. Цөсний шүүс хаанаас ялгардаг вэ?

А. Цөсний уутны хананаас Б.Нойр булчирхайнаас

В.Нарийн гэдэсний хананаас Д.Цуснаас

33