50
Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд, түүнээс зайлсхийх арга замууд Оршил Нэгдүгээр Бүлэг: Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд 1.1 Орчуулгын үндсэн ухагдахуун 1.2 Өгүүлбэрзүйн үндсэн ухагдахуун болон түүний түгээмэл алдаанууд Хоёрдугаар Бүлэг: Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаануудыг судласан нь, түүнээс зайлсхийх арга замууд 2.1 Өгүүлбэрзүйн түгээмэл алдаануудыг гарах шалтгааныг судласан нь 2.2 Түгээмэл өгүүлбэрзүйн алдаанаас зайлсхийх арга зам Дүгнэлт Номзүй Хавсралт Э. Золзаяа 1

kursin ajil (2)

  • View
    190

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Оршил

Нэгдүгээр Бүлэг: Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд

1.1 Орчуулгын үндсэн ухагдахуун

1.2 Өгүүлбэрзүйн үндсэн ухагдахуун болон түүний түгээмэл алдаанууд

Хоёрдугаар Бүлэг: Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаануудыг

судласан нь, түүнээс зайлсхийх арга замууд

2.1 Өгүүлбэрзүйн түгээмэл алдаануудыг гарах шалтгааныг судласан нь

2.2 Түгээмэл өгүүлбэрзүйн алдаанаас зайлсхийх арга зам

Дүгнэлт

Номзүй

Хавсралт

. Э Золзаяа 1

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Судлагааны ажлын товч танилцуулга:

Оршил: Өнөөдрийн нийгэмд англи хэлийг олон улсын хэл хэмээн бүх нийтээр хүлээн

зөвшөөрчээ. Үүний учир шалтгаан гэвэл нэгдүгээрт XIX зууны эхээр Англид каптализм

сонгодог утгаар хөгжиж улмаар дэлхийн олон улс үндэстнийг хамарсан колонийн том

гүрэн болсон учир англи хэл нь колони орнуудын үндэсний хэл болтлоо хөгжсөн байна.

Энэ үйл явцыг дагаж монгол хүмүүсийн гадаад хэл сурах сонирхол эрс ихэссэн юм.

Гэхдээ гадаад хэлийг сайн сурж эзэмших нь түр хугацааны курс эсвэл хэдхэн жилийн

сургалтаар гүйцээх хөнгөн ажил биш юм. Харин байнгын уйгагүй оролдлого

чармайлтаар насан туршдаа бие даан хичээл зүтгэл гаргахыг шаарддаг нөр их хичээл

зүтгэлийн үр дүн юм.

Гадаад хэл сурч буй хүн зөвхөн ойр зуурын ярианы хэлтэй болсноор л өөрийгөө

болчлоо гэж бодолгүй англи хэлнээс төрөлх хэлэнд, төрөлх хэлнээс англи хэлэнд амаар

болон бичгээр сайн орчууллаж чаддаг болохыг өнөөгийн нийгэм шаардаж байна.

Иймээс ч англи хэлээс монгол хэл рүү, монгол хэлээс англи хэл рүү орчууллага хийхэд

гардаг өгүүлбэрзүйн алдаануудыг ангилан судласан бүтээлүүд хомс байдгаас хэл

суралцагчдад болон хэл сонирхогчидод их бэрхшээл тулгардаг үйл явц нь алхам

тутамд нь нөлөөлж байна. Энэ нөлөөлж байгаа үйл явцыг жоохон ч гэсэн сааруулах

үүднээс судлан хийсэн болно. Өнөөгийн хэл шинжлэлд, хэл бол систем.

Хэлний систем нь дотоод бүтцийн хувьд олон давхарласан хэсэгтэй нэг нь нөгөөтэйгөө

нөхцөлдсөн харилцаа холбоо бүхий дэд хэсгүүд болохыг онол-аргазүйн эш

үндэслэлтэйгээр нотолж байна. Аливаа хэлний хэсгүүдийн нэгэн чухал дэд хэсэг буюу

дэд систем нь өгүүлбэрзүй юм.

Хэл суралцагч нар болон хэл сонирхогч нарт тус нэмэр болох үүднээс энэхүү

судалгааны ажлыг хийлээ.

. Э Золзаяа 2

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Судалгааны ажлын зорилго:

Орчуулгын явцад гардаг өгүүлбэрзүйн түгээмэл алдааг судалснаар цаашид энэ

чиглэлээр судалгааны ажил үргэлжлүүлэн хийх болон англи хэлний суралцагч нарт

тайлбарлан бэлдэж өгөх давхар зорилгыг агуулна.

Судалгааны ажлын зорилт:

Бид энэхүү зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд дараахи зорилтуудыг тавилаа.

1. Өгүүлбэрзүйн алдаануудтай холбоотой ном, үүнтэй холбогдолтой баримтыг

цуглуулах.

2. Эх хэл болон англи хэлний орчууллага хийхэд түгээмэл гардаг өгүүлбэрзүйн

алдаануудыг судлах.

3. Нийтлэг гардаг алдаануудыг нь ангилах.

Судалгааны ажлын шинэлэг тал:

Бидний энэ ажил нь англи хэлний анхан суралцагчид болон гүнзгийрүүлэн суралцаж

байгаа суралцагчийн хувьд хэлний хамгийн чухал хэсэг болох өгүүлбэрзүйн нийтлэг

алдааг судалж, тухайн алдаанаас урьдчилан сэргийлэх арга замуудыг зааж өгөхийг

оролдсоноороо шинэлэг талтай гэж үзэж байна. Орчуулгыг үнэн зөв хийхийн тулд

орчуулагч хүн зөвхөн хэлний мэдлэг боловсролын хувьд маш өндөр байх төдийгүй

олон талын мэдлэгтэй байх ёстой.

Судалгааны ажлын практик ач холбогдол:

Бидний хийж буй судалгааны ажлын үр дүнд нь англи хэлийг судалж байгаа оюутан,

залуус болон мэргэжил боловсролоо дээшлүүлэх гэж зорьж буй залуу багш нарт

өөрсдийн орчуулгын чадварыг дээшлүүл, орчуулгын явцад гарах түгээмэл

өгүүлбэрзүйн алдаанаас зайлсхийхэд нь өчүүхэн ч болов хувь нэмэр оруулна гэж үзэж

байна.

. Э Золзаяа 3

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Судалгааны ажлын арга:

Бид энэхүү судалгаандаа түүвэрлэх аргыг түлхүү ашигласан бөгөөд ангилах аргыг

хэрэглэсэн болно. Мөн түүнчлэн судалгаандаа эрэмбэлэх /үсгийн дарааллаар/ арга

болон анализ синтез, задлан шинжлэх буюу нэгтгэн дүгнэх, онолын материал судлах

судалгааны аргуудыг ашигласан болно.

Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн:

Бид судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон оюутнуудын орчуулгын хичээлийн

шалгалтын материал, интернэт болон сайтууд, ном /Р.Гүрбазар ‘’Орчуулгын онол,

дадлагын үндэс ’’, зохиолуудыг ашигласан.

Судалгааны ажлын бүтэц:

Бидний судалгааны ажил нь оршил, үндсэн хоёр бүлэг, бүлэг тус бүр хоёр дэд бүлэг,

дүгнэлт, ном зүйгээс бүрдсэн болно

. Э Золзаяа 4

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Нэгдүгээр Бүлэг: Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд

1.1 Орчуулгын үндсэн ухагдахуун

Орчуулга гэдэг бол олон талтай, нарийн нийлмэл үзэгдэл бөгөөд салангид талууд

нь өөр өөр шинжлэх ухааны судлах зүйл байж болно. Орчуулга судлалын хүрээнд

орчуулгын үйл ажиллагааны сэтгэл зүй, утга зохиол судлал, угсаатны зүй болоод

бусад талууд, түүнчлэн орчуулгын түүхийг судалдаг. Судлах зүйлээс хамааруулж

орчуулгын сэтгэл зүй, утга зохиолын орчуулга судлал (уран зохиолын орчуулгын

онол үүнд багтана), угсаатны зүйн орчуулга судлал, түүхэн орчуулга судлал

гэхчилэн ангилж болно.

Орчин үеийн орчуулга судлалд орчуулгыг хэл шинжлэлийн үзэгдэл хэмээн авч

үздэг хэл шинжлэлийн орчуулга судлал (орчуулгын хэл шинжлэл) тэргүүлэх байр

суурьтай байна. Орчуулга судлалын төрлүүд нь орчуулгын үйл ажиллагааг бүх

талаас нь тайлбарлах бололцоог олгож байгаа юм.

Орчуулгын онол нь дотороо “орчуулгын ерөнхий онол”, “орчуулгын хэсэгчилсэн

онол”, “орчуулгын тусгай онол” гэж ялгадаг.

Орчуулгын ерөнхий онол нь орчуулгын үйл явцад оролцогч тодорхой хоёр хэлний

онцлогоос үл хамаарагч орчуулгын хэл шинжлэлийн ерөнхий зүй тогтол,

орчуулгын үйл явцыг хэрэгжүүлэх арга, орчуулгын тодорхой үйлдлийн онцлогийг

судалдаг. Орчуулгын ерөнхий онол нь ямар ч эх хэлнээс дурын хэлэнд хөрвүүлэх

аливаа төрлийн орчуулгыг хамаарна.

Орчуулгын ерөнхий онол нь аль нэг хэлнээс нөгөө хэлэнд орчуулах хэл

шинжлэлийн асуудлыг судлагч орчуулгын хэсэгчилсэн онол, янз бүрийн хэв шинж,

төрөл зүйлийн сэдвийг орчуулах онцлог, түүнчлэн орчуулах үйл явцын шинж

чанарт хэл ярианы хэлбэр ба түүнийг хэрэгжүүлэх нөхцлийн нөлөөллийг нээн

харуулагч орчуулгын тусгай онолтой хамт орчуулгын хэл шинжлэлийн онолыг

бүрдүүлдэг. Орчуулгын ерөнхий онол нь орчуулгын хэсэгчилсэн ба тусгай онолын

үндсэн ухагдахуунуудыг тодорхойлж, онолын үндэслэлийг гаргаж таньдаг.

Орчуулгын хэсэгчилсэн ба тусгай онол нь орчуулгын ерөнхий онолын үндэслэлийг

орчуулгын тусгай хэв шинж, төрөлд хэрэглэгдэхүйцээр тодотгож өгдөг. Îрчуулга

бол эх çîхиолыя хуулбар, тайëбар, хялбарчëал îгт бишээ. Энэ бүтээлч хөдөлмөр нь

аливаа эохиол туурвилыг орчуулж байгаа хэлээр үнэн бодотой илэрхийлэн гаргахьí

нэр юм. Үүнèéã бид орчуулгьí ҮНЭН ЗӨВИЙН зарчим гэж нэрлэж байна. Îрчуулгьí

үнэн зөв байх íь орчуулгын ажлын дээр дурдсан үе øàт бүрд орчуулаã÷ хэрхэн

чармайн ажиллаñнаас ихээхэн шалтгаална. Гэтэл шинжлэх ухаан-технологийн

эрчимтэй хөгжлийн үрээр машины орчуулга бий болсон нь хүмүүсийн ажлыг

хөнгөвчилсөн асар их дэвщилт мºн бºгөөд ялангуяа хоёрдмол утгагүй шинжлэх

. Э Золзаяа 5

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

ухаан-техникийн нэр томъёог бэлэн тохироо /онîîлт/-оор орлуулж цаг,

хөдөлмөрийг маш их хэмнэж байгаа ч гэñýн машины орчуулга нь найруулга зүйí

хувüд, ялангуяа хүíèé ñýòгэл хºдлөлийн өнгº аяñыг илýрхийлэн гаргах бîëîöîîгүй

учир уран зохиîлын ор÷уулгад өнөº хэр ашиглах бîломжг¿и байна. Энд орчуулгын

бүтээлч шинж чанарын тухай ярèх нь èлүүц бèçýý.

Орчуулга хэрэв үнэн зөв байх зарчèмд тулгуурласап бүтэýëч хөдºëìºр ìөн юм бол

үүíд хүíèé бүтээлч ажиллагаа, сэттэн бодîх íàðèéí үйл явö, зайлшгүй шаардлагатàй,

Гэтэл манайд орчуулгын çарчим, арга хîёрыг хîлтьж хуггах нь мэр сэр үзэгдэж

байиа. Шèнжлэх ухаанд энэ хоёр ухагдахуун бол өөр хоорондîî няãò уяëдаатай ч

гэñэн îãò өөр асуудал юм. Зарчим /латины рrncipium-эхлэл, үндэс/ гэдэг нь ямар

íýãýí онол сургааë бîëîí åðòºíцийг- үзэх үзлийí уг байдлыи утгъгг байäëûãóòãûã

çààäàã áàéõàä арга /1-рекийн methodos-судалгааны зам, арга барил/ гэдэг

ухагдахуун бол ямар нэгэн зорилтыг шийдвэрлэх арга, бодот байдлыг онолын

буюу практикийя талаас хýрэгжүүлэж арга барилыí цогцыг хýëдэг. Жèøýý нь

орчуулгын онолд үгчлэх, утгачëах, тайлбарлах гэх мэтийн олон арга байдаг,

харин .орчуулгын зарчмыí хувьд бидний бодлоор бол үнэн çºв байхыг чухалчилж

байиа. Энэ зарчмыг ч гэсэн орчиí үеийн орчуулгûí онолд ¿íдэс болгож байна.

Гэхдээ ¿нэн зөвийн зарчмыг áаримтлах нэрээр гадаад хэлний үг, íèéлэмж үг,

өвөрмөц хэллэг, өгүүлбэрийи бүтцийг яг байгаа хэлбэрээр íь буулгахыг эрмýëçâýë

үгчлэõ буруу арга барилд хаëüтран орох осолтоéã орчуулагч бүр байíга анхаарах

ёстой. Бид үнэн çºâийи .эарчмын тухай оíöëîí òýìäýãëýõäýý эх çîõèîëûí агуулга,

найруулга зүйн таëыг чухалчилж байгаа юм. Энэ боë ялаíгуяа уран зохмолûí

орчуулгад бүр илүү их ач холбогдолòîй юм. Ийм ч учраас Ороñын гарамгай

орчуулагч, орчуулгыí онолч К.И/Чуковский /1882-1969/ "Маршаêийи орчуулга бîл

¿сгийг үсгээр биш, харèн шог хошныг шог õошíîîр, үзýñãýлэнтэй сайхныг

үзýñãýлэнтэй сайхнаар ñэргээж чадсанаараа хүчтэй байдгийг санацгаая" ãэж îíöлон

тэìäýглэсэн áайдаг.

1.2 Англи, монгол хэлний өгүүлбэрзүйн үндсэн ухагдахуун

Өнөөгийн хэлшинжлэлд, хэл бол тогтолцоо, хэл бол тогтолцооны тогтолцоо юм.

Хэлний тогтолцоо нь дотоод бүтцийн хувьд олон давхарласан хэсэгтэй, нэг нь

нөгөөтэйгөө нөхцөлдсөн харилцаа холбоо бүхий дэд хэсгүүд болохыг онол-

аргазүйн эш үндэстэйгээр нотолж байна. Аливаа хэлний хэсгүүдийн нэгэн чухал

дэд хэсэг буюу дэд тогтолцоо нь өгүүлбэрзүй мөн.

. Э Золзаяа 6

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Өгүүлбэрзүй бол үндсэн асуудал, үндсэн нэгжүүд, судлах зүйлийнхээ тухайд ч

тогтолцоотой, үндсэн асуудал нь бүтэц, бүрэлдүүлбэрийнхээ хувьд захтай, төвтэй

байдгаараа ч тогтолцоотой, нэгжүүдийнхээ холбох, нийлүүлэх ёс,

бүрэлдүүлбэрийнхээ харьцааны талаас ч тогтолцоотой, түвшид, их, бага ангиуд нь

өөр хоорондоо хутгалдахгүй, тодорхой заагтай байдгаараа ч тогтолцоотой нэгэн

салбар юм гэж үзэж болно. Ер, хэлний ерөнхий тогтолцоонд өгүүлбэрзүй голлох

байртай байдаг бөгөөд үгзүй - өгүүлбэрзүй, үгсийн сан - өгүүлбэрзүй гэсэн органик

холбоо гарч, улмаар найруулгазүй, эх (текст)-ийн хэлшинжлэлтэй харилцан

нөхцөлдөж, хэлний бүтцийн дотоод ба гадаад тал, хэрэглээний чиглэлийг

бүрдүүлж байдаг. Тухайлбал, үгзүй, өгүүлбэрзүй хоёр нийлж, монгол хэлний

хэлзүйн байгууллыг бүрдүүлэхдээ үгзүй буюу хэлбэр судлалын олон асуудал

өгүүлбэрзүйн үндсэн асуудал, нэгжүүд, хууль, дүрмийг судалж тайлбарлах, задлан

шинжлэхэд бааз суурь нь болдог. Иймээс ч хэлзүйн холбоо, харьцаа, хэлзүйн арга,

хэрэглүүр, түүний тогтолцоо, үгсээр утгыг үзүүлэх олон хэвшинж, холбоо үг,

өгүүлбэрийн гишүүн, энгийн өгүүлбэр, нийлмэл өгүүлбэрийн бүрдэл хэсгүүдийг

үгсийн айгаар илрүүлж, хэлзүйн тэмдгээр холбох г.м. олон асуудал үгзүйгээс

эхтэй. Монгол хэлний өөрийнх нь онцлог, бүтэц, тогтолцооных нь мөн чанар,

монгол өгүүлбэрийн бүтэц, байгуулалт, монгол хэлний өгүүлбэрзүйн нэгжүүдийн

тогтолцоог илүү шинэлэг аргаар цэгцтэй бичье гэвэл өгүүлбэрзүйг юуны өмнө

монгол хэлний үгзүйтэй зөв шүтэлцүүлэн холбож, “Үгзүйн түүхий эдийн бааз”,

“Холбох ба төгсгөх нөхцөлийн утга, үүрэг” дээр нь тулгуурлах, улмаар

өгүүлбэрийн янз бүрийн хэв маягийн хэлбэр – хэлзүйн бүтэц, утга - мэдээллийн

бүтцийг нээн үзүүлэх боломжтой юм.

Ийм ч учраас бид энэ ажилд үгсийн аймаг хийгээд нөхцөлийн анги бүлэг, түүнийг

судалж байгаа чиглэл, үзэл баримтлал, нэртомьёоны талд акад. Ш.Лувсанвандан

(85), доц. П.Бямбасан (32, 36), др. Ц.Өнөрбаян (119), др. М.Базаррагчаа (9), Хэл,

зохиолын хүрээлэнгийн эрдэмтдийн хамтлаг (111) нарын зарим гол бүтээлийг аль

болохоор эш үндэс болгож, өгүүлбэрзүйрүү зохистой холбох, үгзүйн, үгсийн сан –

утга судлал, өгүүлбэрзүйн судалгааны уялдааг дээшлүүлэх талаас нь чармайв.

“Өгүүлбэрзүй” гэдэг нэртомьёо нь эхлээд захирах, захирагдах үүрэгтэй, хоёр

элементийн хоорондын холбоо харьцаа, шүтэн барилдсан үүрэг, хамаарлыг

илтгэсэн, цэргийн шинжлэх ухааны нэр томьёо байснаа утга, үүрэг нь шилжиж,

хэлний шинжлэх ухааны салбарт хэрэглэгдэх болсноор “синтаксис” буюу

өгүүлбэрзүй гэдэг салбар шинжлэх ухааны нэртомьёо үүссэн түүхтэй (69) гэж

үзжээ.

. Э Золзаяа 7

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

“Syntaxes” гэдэг нь грек гаралтай үг бөгөөд оросоор “составление”, “построение”,

“строй”, “структура” гэсэн утгатай болно гэж хэлшинжээчид бичжээ. Энэ нь

монголчилбол “холбох”, “нийлүүлэх”, “бүтэц”, “байгуулалт” гэсэн утгатай юм.

“Синтаксис” гэдэг нэр томьёоны гарал, утга, агуулгаас үүдэж, юуг юутай холбох

вэ?, юуг юутай нийлүүлэх вэ? юуны бүтэц, байгуулалтыг судлах шинжлэх ухаан

бэ?, ер, монгол өгүүлбэрзүйн нэгжүүд, судлагдахуун, үндсэн асуудал юу вэ, тэр нь

ямар тогтолцоотой вэ?, түүнийг хэрхэн үзэж ирсэн бэ, өдгөө өгүүлбэрзүйг хэдэн

талаас нь судалбал зохих вэ гэсэн асуудал урган гарч байна.

Монгол хэлшинжлэлийн бүтээлүүдэд үгүүлбэр, үгүүлбэрзүй, үгэлбэр, үгэлбэрзүй,

өгүүлбэр, өгүүлбэрзүй гэх мэт нэртомьёо байгаа нь өгүүлбэрийг хэл, хэлэхүйн

талаас, хийсвэр, бодтой талаас нь, мэдэхүүн, мэдэгдэхүүний талаас нь ялгаж үзэж

байгаатай холбоотой. Бид хэл, хэлэхүй, мэдэхүүн, мэдэгдэхүүн, гэсэн 4 талыг

харьцангуй тусгадаг өгүүлбэр судлалын чиглэлтэй “Өгүүлбэр” хэмээх нэртомьёог

нь голлон хэрэглэв.

Монгол хэлшинжлэлийн бүтээлүүдэд “Өгүүлбэрзүй бол хэлзүйн нэг хэсэг бөгөөд

юуны өмнө үг холбож, өгүүлбэр бүтэхийн ёс, өгүүлбэрийн доторхи үгсийн

(гишүүдийн) харьцаа, өгүүлбэр ба түүний янз бүрийн хэв маягууд, мөн

өгүүлбэрийг холбож, нийлмэл өгүүлбэр бүтэх зүй тогтлыг үзнэ. (110:240);

“Өгүүлбэрзүй нь дээрээс доош, доороос дээш шаталсан тогтолцоо бүхий дөрвөн

нэгжтэй. Үүнд: холбоо үг, энгийн өгүүлбэр, нийлмэл өгүүлбэр, холимог нийлмэл

өгүүлбэр эдгээр болно. Эдгээр нь өгүүлбэр гэдэг ойлголтоос үүсэн гарч буй

харилцан уялдаа бүхий асуудлууд юм” (112:5) г.м.-ээр үзэж иржээ.

Бид энэхүү бүрэн хэмжээний эрдэм шинжилгээний өгүүлбэрзүйн тэргүүн дэвтрийг

бичихдээ “Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүйн холбох тогтолцоо” (1988)

гэсэн монгол хэлний өгүүлбэрзүйн түвшин дэх холбох ёсны онолын нэгэн хэсгийн

судалгааны ажлыг үргэлжлүүлэн, монгол хэлний өгүүлбэрзүйн нэгжүүдийг бүрэн

хамарч, нийт хэсгийн бүтэц – тогтолцоо, хэвшинжийн талаас илүү шинэлэг

байдлаар, тусгайлан судалж эрдэм шинжилгээний аргаар бичих зорилго тавив.

Ингэхдээ монгол хэлний өгүүлбэрзүйн нэгжүүдийн бүтэц, бүрэлдүүлбэр, холбоо,

харьцаа, хэвшинж, ангилалзүй зэргийг бүхэлд нь, бүр тодруулбал, монгол хэлний

өгүүлбэрзүйг хэлбэржсэн үг – холбоо үг – энгийн өгүүлбэр – нийлмэл өгүүлбэр –

эх гэсэн эрэмбээр судлахдаа нэгж тус бүрийн хоёр бүрдэл хэсгийг өгүүлбэрзүйн

холбооны зэрэгцүүлэх, угсруулах гэсэн өөр хоорондоо эсрэгцсэн хоёр хэвшинжид

тулгуурлан нэгэн нэгдмэл бүтэц болгон авч үзээд, онол – аргазүйн үндсийг нь

гаргаж хэлний баримтаар батлан, зүй тогтол, үндсэн шинжүүдий нь нээн үзүүлэх

зорилт тавив. Нэмэн засварласан энэхүү “Өгүүлбэрзүй” тэргүүн дэвтэр нь “Орчин

. Э Золзаяа 8

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

цагийн монгол хэлний өгүүлбэрзүй” (Утгасудлалын асуудал, дэд дэвтэр, 1998,

2000), “Монгол хэлний дадлагын өгүүлбэрзүй” (Гутгаар дэвтэр, 1999, 2001) гэсэн

хоёр дэвтэртэй агуулга, онол, аргазүйн хувьд залгамж холбоотой, бүхий л

тогтолцоогоороо гурамсан зохиол гэдгийг тэмдэглэе.

Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүйн нэгж тус бүрийн бүтцийг хэлзүйн

холбоо – хэлзүй хэрэглүүр – харьцааны утга гэсэн шугамаар хэл, хэлэхүй,

мэдэгдэхүүн, мэдэхүүн гэсэн 4 талаас нь хөндөж, утга, үүрэг, бүтэц, хэвшинжийн

судалгааг хийхдээ их нэгж буюу дээд түвшний нэгж нь бага нэгж буюу доод

түвшний нэгжээ багтаасан, улмаар нэгэн нэгдмэл бүтцийг үүсгэн сүлжилдэж,

давхарласан тогтолцоог бий болгодог байна гэсэн үндэслэлийг дэвшүүлж, бас

завсрын түвшин, завсрын бүтэц, нэгжийн тухай үзэл баримтлалыг ч

орхигдуулаагүй юм.

Бид энэхүү “Өгүүлбэрзүйн бүтцийг” үүсгэн бичихдээ:

• Юуг юутай холбож, нийлүүлээд ямар бүтцийг үүсгэж байна вэ? гэдгээс нь монгол

хэлний өгүүлбэрзүйн нэгжүүд, тэдгээрийн тогтолцоо, ялгарах, нийлэх талыг;

• Хэрхэн, ямар байдлаар, ямар хууль зүйгээр нэгжүүдийн бүрдэл хэсгийг холбож,

нийлүүлж байна вэ? гэдгээс нь нэгжүүдийн холбоо, харьцаа, холбооны хэвшинж,

тогтолцооны асуудлыг;

• Нэгж тус бүрийн бүрдэл хэсгийг хэлзүйн ямар аргаар холбож байна вэ? гэдгээс нь

хэлбэржсэн үг, холбоо үг, энгийн өгүүлбэр, нийлмэл өгүүлбэр, эхийн

бүрэлдүүлбэрүүдийг холбох арга, түүний тогтолцоог;

• Юугаар буюу хэлбэр – бүтцийн ямар ямар тэмдгээр холбож байгаагаас нь

нэгжүүдийн холбох хэрэглүүр, түүний тогтолцооны асуудлыг;

• Нэгж тус бүр ямар бүтэц, хэвшинжтэй, нэгжүүдийн гаргалгын тал буюу хэлбэр –

хэлзүйн бүтэц нь ямар онцлогтой вэ? гэдгээс нь нэгж бүрийн цөм бүтцийн загвар,

бүтэц, ангилалзүй, түүний тогтолцоо, хэвшинжийг;

• Улмаар монгол хэлний өгүүлбэрзүйн нэгж тус бүр нь ямар үүрэгтэй вэ? гэдгээс нь

тэдгээрийн нэрлэх, мэдээлэх, харилцах, онцлох үүргийн тал, хувиргалыг тус тус

гаргаж, задлан шинжлээд, таван үндсэн бүлэгт хувааж бичив.

Ер, монгол хэлний өгүүлбэрзүйн нэгжүүдийн бүтцийг задлан шинжилж

бүрэлдүүлбэрийн анализ (Компонентный анализ)-ийг хийснээр монгол хэлэнд

өгүүлбэр бүтэх ёс, монгол өгүүлбэрийн бүтцийг судлах ажилд илүү нарийн,

шинжлэх ухааны үндэстэй хандах тийм боломжийг нээнэ гэж бодож байна.

. Э Золзаяа 9

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

ОРЧУУЛГАД ӨГҮҮЛБЭРИЙН ГИШҮҮНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ

Энэтхэг-европын төрлийн дотоод нугарлын хэлний хүүрнэх өгүүлбэр дэх үгсийн

дэс дараа нь зөв ба тонгоруу хоёр янз байдаг.

Шууд буюу зөв дэс дараалал нь SVO /S-өгүүлэгдэхүүн, V-үйл үг буюу өгүүлэхүүн,

O-тусагдахуун/ байдаг бол монгол зэрэг алтай язгуурын залгамал хэлний өгүүлбэр

дэх үгийн дэс дараалал SOV байдаг.

Гэхдээ монгол хэлний өгүүлбэрийн доторх үгийн дэс дараалал нэн тогтвортой

байдаг нэг онцлог бий.

Энэ бол хүүрнэх өгүүлбэрийн тухай асуудал юм. Өгүүлбэр дэх гишүүд буюу

тодотгол байц гишүүд нь өгүүлбэрийн аль гишүүнтэй хамааралтай байгаагаас

шалтгаалан өгүүлбэрийн хаана ч байрлаж болно.

Харин асуух, дуудах өгүүлбэрийн гишүүдийн тонгоруу дэс дарааллын асуудал бол

жич ярилцах сэдэв мөн.

Энэ байдлаас үзэхэд өгүүлбэрийн гишүүдийн байрлал орчуулагчдын анхаарлаас

хөндий байх учиргүй.

Юу вэ гэвэл харь хэлний өгүүлбэр дэх үгийн дэс дарааллыг хуулбарлахыг хичээх,

утга санааг үл хайхран хэлбэрдвэл орчуулга хийж буй хэлний хэл зүйн ёс, хэлний

хэм хэмжээг ноцтой гажуудуулах алдаанд хүрнэ.

Англи, роман, герман төрлийн хэлний өгүүлбэр дэх үгийн дэс дараалал харьцангуй

тогтвортой байхад орос хэлнийх нэн чөлөөтэй байдаг.

. Э Золзаяа 10

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Өгүүлэгдэхүүн

Аливаа хэлний өгүүлбэрийн гол гишүүд нь өгүүлэгдэхүүн өгүүлэхүүн хоёр байх ба

дэд гишүүд болох тусагдахуун, тодотгол, байц гишүүд нь дээрх гол гишүүдийг

утга агуулгын талаар тодруулах, тайлбарлах, нарийвчлах үүрэгтэй байдаг.

Өгүүлбэрийн гол цөм болдог өгүүлэгдэхүүн өгүүлэхүүн хоёр нь уг өгүүлбэрийн

тулгуур санааг өөртөө төвлөрүүлдэг.

Олонх хэлэнд өгүүлэгдэхүүн нь нэр үг, хавсрал нэр, тооны нэрийн хэлбэртэй байх

боловч нэршсэн үйлт нэр, нэр хавсрал нэрээр илэрэх ёс бий. Үүний зэрэгцээ тооны

нэр+ нэр үгийн нийлэмж, тооны нэр+ төлөөний үгийн нийлэмжээс бүрддэг

бүрэлдмэл өгүүлэгдэхүүнийг үе үе хэрэглэдэг.

Монгол хэлэнд үйлт нэрээр илэрсэн өгүүлэгдэхүүнийг их ашигладаг нь үйлт нэр,

нөхцөл үгийн илэрхийлэлийн чадамж их байдагтай холбоотой.

Английн “All that glitter is not gold” гэсэн зүйр үгийг монголоор үйлт нэрийн

хэлхэцээр илэрч буй өгүүлэгдэхүүн болгон орчуулж болно / “Гялалзсан бүхэн алт

биш”/.

Гадаад хэлнээс өгүүлэгдэхүүнийг монгол хэлээр ингэж орчуулах явдал цөөнгүй

гардаг. Дээрх хэллэгийг “Гаднаа гяланцаг дотроо паланцаг” гэж утгачлан орчуулах

тохиолдолд байдал өөр болно.

Ерөнхийдөө үгийн аймгийн аль ч айгаар өгүүлэгдэхүүн илэрч байвч түүнийг

орчуулхад өгүүлбэрийн бүтцийг өөрчлөх шаардлага төдийлөн гарахгүй.

. Э Золзаяа 11

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Өгүүлэхүүн:

Монгол хэлний өгүүлэхүүн бол тухайн өгүүлбэрийн амин сүнс мөн. Ийм учраас

өдөр тутмын ярианаас бусад нөхцөлд өгүүлэгдэхүүнгүй буюу үйл үггүй өгүүлбэр

монгол хэлэнд байдаггүй.

Монгол хэлний өгүүлбэрийн жирийн үйл өгүүлэхүүн, бүрэлдмэл нэр өгүүлэхүүн

/нэр үг, хавсрал нэр, тооны нэр+дайвар үг/, бүрэлдэхүүнд нь хоёроос таван үг орж

болдог нийлмэл өгүүлэхүүнээр гадаад хэлний ямарч хэлбэрийн, ямарч бүтэцтэй

өгүүлэхүүнийг орчуулах боломжтой.

Гэвч гадаад хэлний өгүүлбэрийн өгүүлэхүүнийг монгол хэлээр илэрхийлэх нь тийм

ч хялбар бишээ.

Ялангуяа монгол хэлний өгүүлбэрийн гол багана болох үйл үг захирах хүсэх

төлөвийн зарим тохиолдлоос бусад нөхцөлд ялгагдаггүй, өгүүлэгдэхүүн,

өгүүлэхүүн хоёр бие, хүйс, тоогоор зохицодоггүй, үйл үгийн байдал өрнө зүгийн

хэлнүүдийх шиг тод илэрдэггүй, нэрийн амьтай амьгүйн ялгавар байдаггүй зэрэг

онцлогийг харгалзан үзвэл гадаад хэлний өгүүлбэрийн өгүүлэхүүнийг анхны

хувилбараар нь шууд илэрхийлж болохгүй.

Үйл үгийн төгс ба төгс бус байдлын хийсвэр ай гэж байдаг.

Төгс байдал нь үйл хөдлөлийн тодорхой хязгаарлалын цаг хугацааны хүрээг, төгс

бус байдал нь үйл хөдлөлийн үргэлжлийг хязгаалахгүйгээр илэрхийлдэг.

. Э Золзаяа 12

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Тусагдахуун:

Үйл хөдлөлд шууд ба шууд бус өртдөг өгүүлбэрийн эм гишүүн нь өрнө зүгийн

хэлүүдэд өгүүлэхүүнтэй нягт холбоотойгоор өгүүлбэрийн доторх үгсийн дэс

дараалалд зарим талаар нөлөөлөх боловч асуух, дуудах өгүүлбэрт өгүүлэхүүний

өмнө байралдагаараа онцлог юм.

Энд тэмдэглэх нэг зүйл бол хэрэв гадаад хэлний өгүүлбэрт хэд хэдэн тугагдахуун

байвал тэдгээрийн зөвхөн сүүлчийнхийг хэл зүйн талаар хэлбэршүүлдэг.

Английн “The tourist arrived by airplane, by train and by car”.

Энэ өгүүлбэрийн шууд бус тусагдахуун бүр угтвар үгээр хэлбэржиж байхад

монголоор “Жуулчид нисэх онгоц, галт тэрэг, машинаар ирцгээжээ.” Гэж

дараалласан гурван тусгагдахууны сүүлчийнх хэл зүйн хувьд хэлбэржиж байна.

Хэрэв эдгээр тусагдахуун тус бүрийг дээрх хэлнүүдийнх шиг адилхан

хэлбэржүүлбэл хэлний хэм хэмжээ найруулга зүйн ёсыг ноцтой зөрчихөд хүргэнэ.

Тодотгол:

Олон хэлний тус тусын өвөрмөц онцлогоос шалтгаалан тодотгол гишүүний

өгүүлбэр дэх байрлал өөр өөр байдаг. Жишээ нь англ., герм. Төрлийн хэлэнд

тодотгол нь хэрэв хавсрал нэрээр илэрсэн байвал ихэнх тохиолдолд монгол

хэлнийхтэй төстэйгөөр тодотгуулагч гишүүний өмнө байрладаг байхад роман

төрлийн хэлүүдэд эсрэг байрлалтай байна.

Англи “War expenditure” – Дайны зардал,

“Labour movement” – ажилчны хөдөлгөөн

Орос, франц, испани хэлэнд зохицсон ба зохицоогүй тодотголын ялгаа бий.

Тодотгуулсан үгтэйгээ хүйс, тоо, тийн ялгалаар зохицсон хавсрал нэр төлөөний

нэр, дэс тооны үг, үйлт нэрээр илэрдэг дээрх тодотгол монголоор орчуулхад

монгол хэлний дүрэм журам, хэл зүйн утга, хэм хэмжээнд тулгуурлах учраас

гадаад хэлний зохицсон ба зохицоогүй тодотголыг хэлбэрийн талаар бүрэн гаргах

гэсэн хэлбэрдсэн аргыг дагах ёсгүй.

Учир нь монгол хэлний өгүүлбэрийн хувирдаг ба хувирдаггүй тодотгол нь гадаад

хэлний ямар ч тодотголыг бүрэн илэрхийлэх чадамжтай юм.

Монгол хэлний нэрлэхийн тийн ялгалын хэлбэрт байгаа нэр үгээр илэрдэг

хувирдаггүй тодотгол бол хэл зүйн утгаараа бусад хэлний хэл зүйн талаар

хэлбэржсэн тодотголын утгыг бүрэн гаргаж чадна. Жишээ нь “Ажилч хүн” гэхэд

англиар “industrious man” гэсэн зохицсон тодотголын санааг төвөггүй гаргаж

байна.

. Э Золзаяа 13

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Байц:

Үйл хөдлөлийн төрх байдал, шалтгаан, орон зайн нөхцөлийг илтгэн харуулдаг

өгүүлбэрийн энэ гишүүн нь голцуу өгүүлэхүүнд хамаарах боловч заримдаа хавсрал

нэр, дагавар үгтэй холбоотой байдаг болхоор орчуулгын явцад өгүүлбэрийн үгийн

дэс дараалыг өөрчлөхөд зарим нөлөө өгүүлдэг. Монгол хэлний өгүүлбэрийн байц

гишүүд нь дайвар үг, тооны нэр, үйлт нэр, шууд бус тийн ялгалын хэлбэрийн нэр

үгээр илэрдэг учир тэдгээрийг зөвхөн өгүүлбэрийн аль гишүүнтэй холбогдож

байгаагаас шалтгаалан өгүүлбэрийн дотор зохих байранд нь байрлуулна.

Байц гишүүний чухам аль үгтэй холбоотойг олж тогтоосон, бас түүнийг орчуулгад

зөв байрлуулж чадсан тохиолдолд байц гишүүний орчуулгад ноцтой хүндрэл

гарахгүйн дараах жишээнээс тодорхой байна.

Англи “Her voice was low and clear”. Энэ бяцхан өгүүлбэрийг монголоор “Тэр

бүсгүйн дуу намуухан, уянгалаг байлаа.” гэж орчуулж болж байна.

Англи хэлний өгүүлбэрзүй /syntax/

Өгүүлбэрзүйн нь хэлзүйн 2 дахь том салбар ухаан бөгөөд өгүүлбэрийн доторх

үгсийн хоорондын холбоо, харилцааг судалдаг.

Өгүүлбэр /sentence/

Бүрэн санааг илтгэсэн утга төгс бүхий бүлэг үгсийг өгүүлбэр гэнэ.

Өгүүлбэрийн гол цөм нь өгүүлэгдэхүүн /subject/, өгүүлэхүүн /predicate/ хоёр юм.

Жишээ нь : John came. Жонн ирэв. /өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн/

Өгүүлбэрийг харилцааны хэв шинж болон бүтэцийн хувьд ангилж үздэг.

Өгүүлбэрийн хэв шинж:

1. Хүүрнэх өгүүлбэр /declarative sentence/

2 .Асуух өгүүлбэр/interrogative sentence/

3.Захирах өгүүлбэр/imperative sentence/

4. Анхааруулах өгүүлбэр/exclamatory sentence/

Хүүрнэх өгүүлбэр нь энгийн хүүрнэлийг илэрхийлнэ. Ийм өгүүлбэрийн эцэст цэг

тавина. Дотор нь :

Батлах өгүүлбэр /affirmative sentence/

Үгүйсгэх өгүүлбэр /negative /

Жишээ нь:

We shall plant some trees in front of our house soon.

Бид удахгүй байшингийнхаа өмнө мод тарина. /хэвийн дараалал/

In the distance lay the beautiful park where the roses could be seen like a silky velvet canopy.

. Э Золзаяа 14

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Алсад сарнай цэцэгс нь хамба хилэн лавир мэт харагдах үзэсгэлэнт цэцэрлэг байна.

Аль ч хэв шинжийн өгүүлбэр нь батлах ба үгүйсгэх хэлбэрт байна.

Асуух өгүүлбэр /interrogative sentence/:

Асуусан утга бүхий өгүүлбэрийг асуух өгүүлбэр гэх мэт ба ийм өгүүлбэрийн эцэст

асуултын тэмдэг тавина.

Асуух өгүүлбэр нь 4н янз байна :

1.Тусгай асуулт /special question/

2.Ерөнхий асуулт / general question/

3.Ялгах асуулт /disjunctive question/

4.Сэлгээ асуулт /tag question/

Where did you graduate from?

Чи хаана төгссөн бэ?

Do you subscribe to periodicals?

Та тогтмол хэвлэл захиалдаг уу?

Will you phone me or will you come to my office?

Та над руу утасдах уу, эсвэл манай ажил дээр ирэх үү?

It is really quiet around here, isn’t it ?

Энэ хавьд үнэхээр нам гүн байна, тийм үү?

Захирах өгүүлбэр

Захирах өгүүлбэр нь тушаал, заавар, хүсэлт, зөвлөгөөг илэрхийлдэг. Ихэнх тохиолдолд

өгүүлбэрийн эцэст цэг тавих ба илэрхийлэх сэтгэлийн хөдөлгөөнийг онцлох зорилгоор

анхааруулах тэмдэг тавьж болно. Захирах өгүүлбэр нь ихэвчлэн 2-р биед ханддаг.

Жишээ нь:

Do not move –битгий хөдөл

Please, take a seat here- та ийшээ сууна уу

You, run back there-чи буцаад тиишээ гүй

Анхааруулах өгүүлбэр /exclamatory sentence/

Дуудах өгүүлбэр с гэж нэрлэдэг. Анхааруулах өгүүлбэр нь өгүүлэгч этгээдийн гайхсан

ба сэтгэл гонсойсон, эсвэл бахдан шагшсан зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлнэ.

Анхааруулах өгүүлбэрийн эцэст анхаарлын тэмдэг тавьдаг. Анхааруулах өгүүлбэр нь

аялга үг болон ганц үгээр илрэх нь олонтаа.

Жишээ нь :

Oh! – ёх!

Hey!- хөөе!

Help!- туслаарай!

. Э Золзаяа 15

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Rubbish!- новш!

Өгүүлбэрийн бүтэц /structure of sentence/:

Өгүүлбэрийг бүтцийн хувьд үндсэн 2 хэсэгт хуваадаг.

1.Энгийн өгүүлбэр /simple sentence/

2.Нийлмэл өгүүлбэр /composite sentence/

Энгийн өгүүлбэр:

Энгийн өгүүлбэр нь хүүрнэх, асуух, захирах, анхааруулах өгүүлбэрийн алинаар ч байж

болно. Энгийн өгүүлбэр нь бүтцээрээ 3-н янз байдаг.

1.Нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр /one-member sentence/

2.Хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр /two-member/

3.Бүрэн бус өгүүлбэр /elliptical /

Өгүүлбэрийн гол гишүүд /the main part of the sentence/ :

Өгүүлбэрийн гол гишүүд болох өгүүлэгдэхүүн, өгүүлэгдэхүүн нь өгүүлбэрийн гол

цөмийг бүтээдэг болно.

Өгүүлэгдэхүүн /subject/ :

Өгүүлэгдэхүүн нь өгүүлэхүүнээр илэрхийлэгдэж буй хүн юмсын үйл, шинжийг

нэрлэдэг.

Өгүүлэхүүн / predicate/:

Өгүүлэхүүн нь өгүүлэгдэхүүний тухай өгүүлж буй үйл хөдөлгөөн, оршил байршлыг

илэрхийлдэг.

Өгүүлбэрийн дэд гишүүд /the secondary parts of the sentence/:

Тодотгол /Attribute/:

Тодотгол нь өгүүлбэрийн дэд гишүүн бөгөөд нэр үг, төлөөний үг болон бусад нэрийн

шинжийг агуулсан үгээр илэрсэн хүн юмсын шинж чанарыг зааж, тодотгож өгдөг.

Тусагдахуун /the object/:

Тусагдахуун нь өгүүлбэрийн дэд гишүүд бөгөөд гол төлөв үйл үгтэй холбогдож түүнд

захирагдаж байдаг.

Байц /The adverbial modifier /:

Байц нь өгүүлбэрийн дэд гишүүд бөгөөд юмс, үзэгдлийн байр, байдал, цаг хугацаа,

нөхцөл шалтгаан зэргийг заадаг.

. Э Золзаяа 16

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

1.ХЭЛЗҮЙН ЦАГИЙН АЛДАА

2.ТОДОТГОЛ ГИШҮҮН ӨГҮҮЛБЭРИЙГ БУРУУ БАЙРЛУУЛАХ АЛДАА

3. ӨГҮҮЛБЭРИЙН БҮТЦИЙН АЛДАА

1.ХЭЛЗҮЙН ЦАГИЙН АЛДАА

Хэлзүйн тухай: Ямар нэгэн хэлээр ярьж бичихэд үгийн сангийн бүх нэгжийг зүй

зохистой ашиглах нь зайлшгүй боловч тодорхой утга санааг илэрхийлж гаргахад

тэдгээр нэгж зохион байгуулалттай харьцаанд орж хэл зүйн талаар хэлбэржих

шаардлагатай. Ингэж хэлбэрших харьцааны үндэс бол тухайн хэлний хэл зүйн утга юм.

Хэл зүй бол үг хувиргах, өгүүлбэрт үг холбох, өгүүлбэрийг тухайн хэлний дүрмийн

дагуу зөв найруулан зохиох журам горимын нэгдэл болохоор үг холбох арга зам хэл

тус бүрд өөр өөр байдгаас шалтгаалан орчуулгад хэл зүйн талын асар их бэрхшээлүүд

гардаг. Энэ бол нэг хэлээр илэрхийлсэн утга санааг нөгөө хэлээр гаргах арга барил

өөрчлөгддөгөөс үүсдэг олон төрлийн ялгаанаас ихэвчлэн шалтгаалдаг. Орчуулгын ямар

ч тохиолдолд орчуулга хийж буй хэлний журам, дүрэм, хэлний хэм хэмжээ, хэлний

соёлын шаардлагыг хатуу баримтлах ёстой. Орчуулгад үгийн сангийн талаар

хуулбарлах аргыг зарим тохиолдолд зөвшөөрдөг байхад өгүүлбэрзүйн хувьд энэ бол

боломжгүй зүйл.

Жишээ нь: ‘’I expected the travellers to be here by this time.’’

Үгчилвэл: ‘’Би хүлээж байсан жуулчид ирнэ энд энэ цагаар.’’

Орчууллага нь: ’’Жуулчдыг өдийд энэ цагаар энд ирнэ гэж би хүлээж байсан.’

. Э Золзаяа 17

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Хэлзүйн идэвхигүй хэвийн цагийн алдаа:

Англи хэлэнд нийт 26н цаг байдаг ба үүнээс 18н нь идэвхитэй хэвийн цаг ба 8н нь

англи хэлний идэвхигүй хэвийн цаг юм. Эдгээр цагийг ашиглахдаа бид маш их алддаг.

‘’to keep’’ хувиргасан нь

TENSE / VERB FORM ACTIVE VOICE PASSIVE VOICE

Simple present keeps is kept

Present continuous is keeping is being kept

Simple past kept was kept

Past continuous was keeping was being kept

Present perfect have kept have been kept

Past perfect had kept had been kept

Future will keep will be kept

Жишээ нь:

Active: I keep the butter in the fridge. ‘’Би цөцгийн тосоо хөргөгчинд хадгалдаг. ’’

Passive: The butter is kept in the fridge. ’’Цөцгийн тос хөргөгчинд хадгалагддаг. ’’

The butter keeps in the fridge. Ингэж хэлж алддаг. Үүнийг орчуулвал ’’цөцгийн тос

хөргөгчинд хадгалдаг болж таарч байна. цөцгийн тос гэдэг үг нь үйлийн эзэн болон

ингэж орчуулагдлаа. Энэ боломжтой гэж үү? ’’

Active: They stole the painting. ’’Тэд зургийг хулгайлсан’’

Passive: The painting was stolen. ‘’Зураг хулгайлагдсан ’’

Active: They are repairing the road. ‘’Тэд зам засаж байна’’

Passive: The road is being repaired. ‘’Замыг засаж байна ’’

Active: A dog bit him. ‘’Нохой түүнийг хазав ’’

Passive: He was bitten by a dog. ‘’ Тэр нохойнд хазагдсан’’

Water is drunk by everyone. ‘’хүн бүр ус уудаг’’ ’’ус хүн бүрээр уугддаг ’’

. Э Золзаяа 18

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Хоёрдугаар Бүлэг: Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаануудыг

судласан нь, түүнээс зайлсхийх арга замууд

2.1 Өгүүлбэрзүйн түгээмэл алдаануудыг гарах шалтгааныг судласан нь

Судалгаа:

1.Соёлын шокын талаарх үе шатыг тодорхойлсон анхны зохиолчдын нэг нь

Калверо Оверг юм.

2.Гадны улс оронд ажилж амьдрах эсвэл аялаж байхдаа дэлхийн ямар ч хүн яг

ижилхэн мэдрэмж мэдэрдэг гэдгийг Калверо Оверг нотолсон юм.

3.Хэзээ нэгэн цагт хэн нэгэн гадаад орон руу аялахдаа яг л уснаасаа гарсан загас

шиг болдог.

4.Тэд яг л загас шиг бухий л амьдралаараа зөвхөн өөрсдийн соёлдоо л амьдардаг.

5.Тэнд сууж байгаа миний эгч удахгүй бид нарт хичээл заана.

6.Чи саяхан баригдсан эмнэлэгийг харсан уу?

7.Миний чамд өгсөн номыг чи уншсан уу?

8.Маргааш яг цагтаа ирээрэй !!!! Эгчийн зааж өгсөн дэлгүүр рүү явна шүү

9.Миний өмссөн малгай чамд таалагдаж байна уу?

10.Тэр охин сургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа.

11.Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн

газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

12.Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг

найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ.

. Э Золзаяа 19

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Монголоос англи руу орчуулах ‘’ Соёлын шокын талаарх үе шатыг тодорхойлсон

анхны зохиолчдын нэг нь Калверо Оверг юм ’’-өгүүлбэрийг 2 болон 3-р

курсынхан орчуулсан байдал болон гаргасан алдаа:

Kalvero Oberg was one of the first writers to identify five distict stages og culture shock.

Нийт

сурагчын тоо

Зөв хийсэн

тоо

Хувь Буруу хийсэн

тоо

Хувь

30 12 40% 13 60%

. Э Золзаяа 20

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Монголоос англи руу орчуулах ‘’ Гадны улс оронд ажилж амьдрах эсвэл аялаж

байхдаа дэлхийн ямар ч хүн яг ижилхэн мэдрэмж мэдэрдэг гэдгийг Калверо Оверг

нотолсон юм’’ өгүүлбэрийг 2 болон 3-р курсынхан орчуулсан байдал болон

гаргасан алдаа:

He found that all human beigns experience the same feelings they travel to or live in a

different country or culture.

Нийт

сурагчын

тоо

Зөв хийсэн

тоо

Хувь Буруу

хийсэн

тоо

Хувь

30 16 53,3% 14 46,6%

. Э Золзаяа 21

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Монголоос англи руу орчуулах ‘’ Хэзээ нэгэн цагт хэн нэгэн гадаад орон руу аялахдаа

яг л уснаасаа гарсан загас шиг болдог ’’ өгүүлбэрийг 2 болон 3-р курсынхан орчуулсан

байдал болон гаргасан алдаа:

Whenever someone travels overseas they are like a fish out of water.

. Э Золзаяа 22

Нийт

сурагчын

тоо

Зөв хийсэн

тоо

Хувь Буруу

хийсэн

тоо

Хувь

30 1343.3%

1756,6%

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Монголоос англи руу орчуулах ‘’ Тэд яг л загас шиг бухий л амьдралаараа зөвхөн

өөрсдийн соёлдоо л амьдардаг ’’ өгүүлбэрийг 2 болон 3-р курсынхан орчуулсан

байдал болон гаргасан алдаа:

Like a fish, they are living in their own culture all theie lives.

. Э Золзаяа 23

Нийт

сурагчын

тоо

Зөв хийсэн

тоо

Хувь Буруу

хийсэн

тоо

Хувь

30 1756,6%

1343.3%

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Монголоос англи руу орчуулах ‘’ Тэнд сууж байгаа миний эгч удахгүй бид нарт хичээл

заана’’ өгүүлбэрийг 2 болон 3-р курсынхан орчуулсан байдал болон гаргасан алдаа:

My sister who is sitting there will teach us a lesson soon.

. Э Золзаяа 24

Нийт

сурагчын

тоо

Зөв хийсэн

тоо

Хувь Буруу

хийсэн

тоо

Хувь

30 1860%

1240%

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Монголоос англи руу орчуулах ‘’ Чи саяхан баригдсан эмнэлэгийг харсан уу?’’

өгүүлбэрийг 2 болон 3-р курсынхан орчуулсан байдал болон гаргасан алдаа:

Did you see a hospital which was built recently?.

. Э Золзаяа 25

Нийт

сурагчын

тоо

Зөв хийсэн

тоо

Хувь Буруу

хийсэн

тоо

Хувь

30 20

66,6%10

33,3%

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Монголоос англи руу орчуулах ‘’’Миний чамд өгсөн номыг чи уншсан уу?’’

өгүүлбэрийг 2 болон 3-р курсынхан орчуулсан байдал болон гаргасан алдаа:

Did you read a book that I gave you?,

. Э Золзаяа 26

Нийт

сурагчын

тоо

Зөв хийсэн

тоо

Хувь Буруу

хийсэн

тоо

Хувь

30 2480%

620%

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Монголоос англи руу орчуулах ’’ Маргааш яг цагтаа ирээрэй !!!! Эгчийн зааж өгсөн

дэлгүүр рүү явна шүү’’ өгүүлбэрийг 2 болон 3-р курсынхан орчуулсан байдал болон

гаргасан алдаа:

Come on time !!!!!!!!!!!!! we will go shop that sister taught,

. Э Золзаяа 27

Нийт

сурагчын

тоо

Зөв хийсэн

тоо

Хувь Буруу

хийсэн

тоо

Хувь

30 1033,3%

2066,6%

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Монголоос англи руу орчуулах ’’ Миний өмссөн малгай чамд таалагдаж байна уу? ’’

өгүүлбэрийг 2 болон 3-р курсынхан орчуулсан байдал болон гаргасан алдаа:

Do you like a hat that I wore?.

. Э Золзаяа 28

Нийт

сурагчын

тоо

Зөв хийсэн

тоо

Хувь Буруу

хийсэн

тоо

Хувь

30 1653,3%

1446,6%

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Монголоос англи руу орчуулах ’’ Тэр охин сургуулийн дүрэмт хувцастай бас гартаа

ном барьсан байлаа ’’ өгүүлбэрийг 2 болон 3-р курсынхан орчуулсан байдал болон

гаргасан алдаа:

That girl wore uniform od school and kept book.

. Э Золзаяа 29

Нийт

сурагчын

тоо

Зөв хийсэн

тоо

Хувь Буруу

хийсэн

тоо

Хувь

30 1240%

1860%

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Монголоос англи руу орчуулах ’’Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн

хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.’’

өгүүлбэрийг 2 болон 3-р курсынхан орчуулсан байдал болон гаргасан алдаа:

A friens who received e letter was happy and gave a lot money to waitressof restaurant who

was eating lunch.

. Э Золзаяа 30

Нийт

сурагчын

тоо

Зөв хийсэн

тоо

Хувь Буруу

хийсэн

тоо

Хувь

30 1136,6%

1963,3%

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Монголоос англи руу орчуулах ’’ Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань

саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ.’’

өгүүлбэрийг 2 болон 3-р курсынхан орчуулсан байдал болон гаргасан алдаа:

That person who was happy and his heart was recovery tought that he didn’t say to thank to

preson who helped him recent.

Үүнээс үзэхэд англи хэлний 3-р курсын суралцагчид 4-р курсынхнаас багахан

үзүүлэлттэй байна. мөн түүнчлэн суралцагчидын хамгийн их гаргаж буй

өгүүлбэрзүйн алдаанууд болох тодотгол гишүүн өгүүлбэр, түүнийг зөв

байрлуулахад болон идэвхигүй цаг, ялгац гишүүн дээр судлагаан дээр их алддаг

нь тодорхойлогдлоо. Иймээс сурган хүмүүжүүлэх үйлд сурж байгаа, сургах гэж

байгаа хүмүүс нь эдгээрт анхаарвал зохистой.

Энэхүү судалгааны ажлын дагуу түгээмэл орчуулгын алдааг тоочвол :

1. Англи хэлний жирийн одоо цагийн 3-р биеийн төлөөний үгийн ‘s, es ’’-

ийг орхих

2. Одоо үргэлжилж буй цаг дээр ‘’Like’’ дээр ’ing’-ийг залгаж бичсэн’

3. Тухайн үгийг мэдэхгүйн улмаас буруу үг сонгон хэрэглэсэн

4. Мөн тодотгол гишүүн өгүүлбэр хэм их ашиглаж байсан.

5. Угтвар үгийн буруу байрлуулах

6. Тодотгол гишүүний холбоосыг буруу байрлуулах

. Э Золзаяа 31

Нийт

сурагчын

тоо

Зөв хийсэн

тоо

Хувь Буруу

хийсэн

тоо

Хувь

30 8

26,6%19

63,3%

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

7. Тодотгол гишүүний холбоосыг буруу сонгох

8. Алдаатай бичих буюу үг үсэг орхих эсвэл солих

9. Буруу үг сонгох

10. Буруу өгүүлбэрийн гишүүдээр эхлэх

11. Орхиц хийх

12. Нэмэлт хийх

2.2 Түгээмэл өгүүлбэрзүйн алдаанаас зайлсхийх арга зам

Үүнээс үзэхэд анхлан суралцагчид англи хэлний 2-р курсын суралцагчдаас багахан

үзүүлэлттэй байна. мөн түүнчлэн суралцагчидын хамгийн их гаргаж буй өгүүлбэрзүйн

алдаанууд болох тодотгол гишүүн өгүүлбэр, түүнийг зөв байрлуулахад болон

идэвхигүй цаг, ялгац гишүүн дээр судлагаан дээр их алддаг нь тодорхойлогдлоо.

Иймээс сурган хүмүүжүүлэх үйлд сурж байгаа, сургах гэж байгаа хүмүүс нь эдгээрт

анхаарвал зохистой.

Зайлсхйих арга зам:

1. Англи хэлний идэвхигүй цагийг заах , түүн дээр ажлуулах

2. Англи хэл нь 26н цагтай учир тус болгоны хэрэглээн заан маш сайн эзэмшүүлэх

3. Англи хэлний тодотгол гишүүн өгүүлбэр нь тусгай холбоос авч яг тодотгож

байгаа зүйлийнхээ ард байрладаг учир суралцагчдад маш сайн эзэмшүүлэх

4. Аль болох англиар сэтгүүлэх

5. Өдөр бүр өгүүлбэр хэлзүй дээр өгүүлбэр зохиолгох

. Э Золзаяа 32

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

6. Англи хэлний үгийн сангийн баялагтай болгох

7. Англи хэлний өгүүлбэрийн бүтцийг маш сайн ойлгуулах

8. Англи хэлний дүрэм бус хувиргаатай үгсийг цээжлүүлэн давтуулж байх

9. Англи хэлний үгийн олон салаа утга болон шилжсэн утгыг зааж, хэрэгжүүлэн

хэвшүүлэх

10. Салбар бүрийн нийтлэг үгсийг сайн эзэмшүүлэх

11. Англи хэлний угтвар болон чимэх үг дээр анхаарч ажиллах

Алдаа гарах үндсэн гол шалтгаан бол суралцагч эх хэл дээрээ сэтгэх явдал юм. Алдаа

гарах учир шалтгаан нь тухайн хүний төрөлх хэлтэй холбоотой

ДҮГНЭЛТ

Орчуулга бол эх зохиолын хуулбар, тайлбар, хялбарчлал огт бишээ. Энэ бүтээлч

хөдөлмөр нь аливаа зохиол туурвилыг орчуулж байгаа хэлээр үнэн бодитой

илэрхийлэн гаргахын нэр юм. Орчуулгын үнэн зөв байх нь орчуулгын ажлын дээр

дурдсан үе шат бүрд орчуулагч хэрхэн чармайн ажилласнаас ихээхэн шалтгаална.

Гэтэл шинжлэх ухаан-технологийн эрчимтэй хөгжлийн үрээр машины орчуулга

бий болсон нь хүмүүийн ажлыг хөнгөвчилсөн асар их дэвшилт мөн бөгөөд

ялангуяа хоёрдмол утгагүй шинжлэх ухаан-техникийн нэр томъёог бэлэн

тохироо /оноолт/-оор орлуулж цаг, хөдөлмөрийг маш их хэмнэж байгаа ч гэсэн

машины орчуулга нь найруулга зүйн хувьд, ялангуяа хүний сэтгэл хөдлөлийн

өнгө аясыг илэрхйилэн гаргах боломжгүй бөгөөд зарим талаар өмнөх өгүүлж буй

сэдвээсээ гажсан тухайн орчуулагдаж буй сэдвийн утга санааг гүйцэт гаргахгүй,

тухайн хэлний хэв шинжид нийцэхгүй бүтээл гарч буй юм.

Орчуулга хэрэв үнэн зөв байх зарчимд тулгуурласан юм бол үүнд хүний бүтээлч

ажиллагаа, сэтгэн бодох нарийн үйл явц зайлшгүй шаардлагатай.

. Э Золзаяа 33

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Гэтэл манай оронд орчуулгын зарчим, арга хоёрыг хольж хутгах нь мэр сэр

ажиглагдаж байна. Шинжлэх ухаанд энэ хоёр ухагдахуун бол өөр хоорондоо нягт

уялдаатай ч гэсэн огт өөр асуудал юм. Зарчим /латины principium – эхлэл, үндэс/

гэдэг нь ямар нэгэн онол сургаал болон ертөнцийг үзэх үзлийн уг байдлын утгыг

заадаг байхад арга /грекийн methods – судалгааны зам, арга барил/ гэдэг

ухагдахуун бол ямар нэгэн зорилтыг шийдвэрлэх арга, бодит байдлыг онолын

буюу практикийн талаас хэрэгжүүлэх арга барилын цогцыг хэлдэг.

Жишээ нь орчуулгын онолд үгчлэх, утгачлах, тайлбарлах гэх мэтийн олон арга

байдаг. Гэхдээ үнэн зөвийн зарчмыг баримтлах нэрээр гадаад хэлний үг, нийлэмж

үг, өвөрмөц хэллэг, өгүүлбэрийн бүтцийг яг байгаа хэлбэрээр нь буулгахыг

эрмэлзвэл үгчлэх буруу арга барилд хальтран орох осолтойг орчуулагч бүр байнга

анхаарах ёстой.

Бусад орчуулгыг бодвол бичгийн орчуулга нь тэр даруйдаа хариу үйлдэл үзүүлэх

шаардлагагүй, цаг зарцуулж бодож, толь хэрэглэж, мэргэжилтэнтэй зөвлөлдөж,

илүү дээр хувилбарыг сонгох боломжтой байдаг билээ. Гэхдээ бусад орчуулгын

адилаар тухайн хэлнийхээ хөг хэмнэл, утга санааг зөвөөр хөрвүүлэн буулгах

хэрэгтэй. Мөн түүнчлэн эх хэлнийх нь санааг яг таг харуулж, тухайн зохиомжийг

үнэлж, тэр хэрээр нь харуулах нь зүйтэй. Ингээд доор сайн орчуулга хийх хэдэн

зөвлөмж оруулж байна. Үүнд:

Махалж биш утга санааг орчуулах

Хүнд текст орчуулж байх үед өөрийн ухаан сэтгэн бодох чадвар дээр

тулгуурла

Ойлгомжтой байгаа эсэхийг нь уугуул хэлтэн эсвэл мэргэжилтнээр

уншуулж шалгуулах

Чадвараасаа хэтэрсэн зүйлийг орчуулахгүй байх

Цаг хугацааны явцад орчуулга чамбайрч, чадвар суудаг

Мэргэжлийн орчуулга хийж байх үед хэлний ньюнс чухал

Өөр хэл дээрх материалын бүтэц орчуулж байгаа хэл дээр чинь тэр

хэвээрээ ойлгомжгүй байж болохыг анхаар

Нэг үгийг олон давталгүйгээр ижил утгатай үгээр орлуулж хэрэглэх

Тухайн орны соёлын онцлог бүхий орчуулагдах боломжгүй үгийг утгыг

нь алдагдуулж орчуулахаас зайлсхийх

Зохиогчын бичлэгийн стиллийг (жишээ нь хошин , шинжлэх ухаанч,

нуршуу бол тэр байдлыг нь) хадгал

Утгыг алдагдуулалгүй зөв сайн найруулж чаддаг байх

Тухайн орчуулж буй хэлний улс орны өв соёл ёс заншлыг мэддэг

. Э Золзаяа 34

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

Орчуулж буй сэдвээ маш сайн судласан байх зэрэг тухайн орчуулгыг хийж

байх явцад гарах алдаанаас зайлшгүй сэргийлж өгдөг.

Орчин үед орчуулга бол хүмүүсийн үйл ажиллагааны өдөр тутмын, байнгын зайлшгүй

хэлбэр болон хэвшиж, улс түмний хоорондын эдийн ба оюун санааны харилцааг

боломжтой болгон тэдний амьдралыг баяжуулж, хүмүүс өөр хоорондоо улам сайн

ойлголцоход тус дөхөм болж орчуулга хийж байгаа нөхцөл хэдийгээр янз янз боловч

манай үед орчуулга нь биеэ даасан мэргэжил болсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

Орчуулгын явцад гарах түгээмэл өгүүлбэрзүйн алдаануудыг ангилан авч судлан бид

энд хөндөн авч үзсэн боловч орчуулга хийхэд гардаг бүх асуудлыг бүрэн хамарч

шийдсэн гэж үзэхгүй ч дүгнэн хэлэхэд:

1.Бид энэ судлагааныхаа ажлаар аливаа оронд байдаг онцлог шинж нь хэл хоорондын

харилцаа хамааралд маш их нөлөөлдөг учраас орчуулга хийхэд явцад нь үүнийш

анхааруулахыг зорьсон болно.

2. Орчуулганд үгийг зөв онооход хам сэдэв маш чухал иймээс ч орчуулагч хүн ажлын

эхний үе шатанд үг, өгүүлбэрийн жинхэнэ утгыг үнэн зөвөөр ойлгохын тулд эх зохиолд

. Э Золзаяа 35

,Орчуулгын явцад гарах өгүүлбэрзүйн түгээмэл алдаанууд түүнээс зайлсхийх арга замууд

бүх талын задлан шинжилгээ хийх нь зайлшгүй шаардлагатай нь эндээс улам тодорхой

болж байна.

3. Аливаа төрлийн орчуулгад яг үгчлэх арга барилыг үл зөвшөөрдгийн адил үг,

нийлэмж үг, үндэстний онцлог үгс, өвөрмөц хэллэг, хэлцийг яг үгчлэн орчуулахаас

орчуулагч аль болох зайлсхийвэл зохино.

4. Хэл болгонд байдаг хэлзүй хоорондын ялгааг тайлбарлан өгсөн ба үүнийг мэдэж

авснаар орчуулга хийхэд алдаа гарахаас сэргийлэхэд туслана.

Иймээс ус агаар мэт хэрэглэгдэж байгаа англи хэлийн өгүүлбэрзүйн тэр тусмаа хэлзүйн

нийтлэг алдааг судалсанаар англи хэлийг анхлан суралцагч болон бүх насны хүмүүст

ашиг тустай. Мөн англи хэлний багш ашиглаж болох юм. Тэр дундаа хэлзүйн багш

учир нь монгол, англи хэл хэв шинжийн хувьд өөр өөр бүлэгт хамээрдаг. Монгол хэл

залгамал, англи хэл нугархай хэл юм. Тиймээс суралцагч яг юуг ойлгож чадахгүй байна

гэдэг асуудлын тайлалд нь энэхүү ажил оршино.

НОМ ЗҮЙ

1. “Орчуулгын найруулга зүйн үндэс-утга зүйн бүтэц” Д.Дашдаваа 2010 он

2. www.orch.blogspot.com

3. “Орчуулах эрдэм” Ө.Шаравдорж 1972 он

4. “Орчуулгын онол 1.2 ” Р.Гүрбазар

5. ‘’ Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй’’ Б.Пүрэв-очир

6. ‘’Монгол-Англи зэрэгцүүлсэн хэлзүй ’’ Ц.Төмөрбарс

7. Google.mn

8. Цэдэндамба.Ц ‘’Орчуулгын үндэс ’’., 1979.,УБ

9. www.olloo.com

10. Google хайлт

. Э Золзаяа 36