6
LAW ENFORCEMENT 136 | THEORETICAL AND METHODOLOGICAL QUARTERLY JOURNAL

LAW ENFORCEMENT - resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/lawuniversity/file/2014/6/es09ekar4k1d3... · ухааны ололт, шинэ санаа, технологи,

Embed Size (px)

Citation preview

Page 1: LAW ENFORCEMENT - resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/lawuniversity/file/2014/6/es09ekar4k1d3... · ухааны ололт, шинэ санаа, технологи,

LAW ENFORCEMENT

136 | THEORETICAL AND METHODOLOGICAL QUARTERLY JOURNAL

Page 2: LAW ENFORCEMENT - resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/lawuniversity/file/2014/6/es09ekar4k1d3... · ухааны ололт, шинэ санаа, технологи,

ХУУЛЬ САХИУЛАХУЙ

ОНОЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН СЭТГҮҮЛ | 137

Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Хууль сахиулахын их сургууль (цаашид

ХСИС гэх)-иас эрхлэн гаргах “Хууль сахиулахуй” (Law Enforcement journal, Правоохранительная деятельность) онол, арга зүйн сэтгүүл (цаашид “сэтгүүл” гэх) эрхлэн гаргах журмын зорилго нь сэтгүүлд нийтлүүлэх бүтээлд тавигдах шаардлага, сэтгүүлийн зөвлөл болон редакцийн зөвлөлийн эрх хэмжээг тогтоох, сэтгүүл хэвлэн түгээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Сэтгүүл нь шинжлэх ухаан, онол, арга зүйн сэтгүүл байх бөгөөд хууль сахиулах үйл ажиллагааны эрх зүйн орчин, практикт тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан, онол, арга зүй, технологи, зохицуулалтын хүрээнд уламжлал, шинэчлэлийг хослуулан шийдвэрлэх талаар эрдэмтэн, судлаач, багш, суралцагчдын шинжлэх ухаанч сэтгэлгээг дэмжих, тэдний үзэл бодол, дүгнэлт санал, судалгааны үр дүнг нийтэд таниулах, хууль сахиулах асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

1.3. ХСИС-ийн албан ёсны энэхүү сэтгүүлд эрдэмтэн, судлаач, багш, суралцагч нар бүтээлээ нийтлүүлэх нь нэр төрийн хэрэг байх бөгөөд тэдний ажлыг үнэлж дүгнэх, шагнаж урамшуулах, эрдмийн зэрэг, цол олгоход энэ байдлыг харгалзан үзнэ.

1.4. Профессор, багшийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын багц цагийг тооцоход уг сэтгүүлд бүтээл нийтлүүлэх нь бусад бүрэлдэхүүн сургууль болон ижил, төстэй сэтгүүлүүдээс 1.5 дахин илүү багц цаг ногдуулах бодлого баримтална.

1.5. ХСИС-ийн захирлын тушаалаар Сэтгүүлийн зөвлөл (цаашид “зөвлөл” гэх), Сэтгүүлийн редакцийн зөвлөл (цаашид “редакци” гэх)-ийн бүрэлдэхүүнийг томилж, чөлөөлнө.

1.6. Сэтгүүлийг үүсгэн байгуулагч нь ХСИС байх бөгөөд сэтгүүлийн нэрийн эрх нь үүсгэн байгуулагчид хадгалагдаж, сэтгүүл эрхлэн гаргах нь ашгийн төлөө бус байна.

1.7. Сэтгүүл нь шуудангийн болон цахим хаягтай байна. Сэтгүүлийн хаяг: “Хууль сахиулахуй” сэтгүүлийн редакцийн зөвлөл, Хууль сахиулахын их сургууль, 8-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс, Утас: 7015-5034, цахим хаяг: [email protected]

1.8. Энэхүү журмыг ХСИС-ийн захирлын тушаалаар баталж, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгоно.

Хоёр. Сэтгүүлийн нийтлэлийн бодлого, үндсэн агуулга

2.1. Сэтгүүлд нийтлэх бүтээлийг дараах дэс дарааллыг харгалзан байршуулна.

1. Хууль сахиулах бодлого судлалI. Хууль сахиулах үйл ажиллагааны эрх зүйн

зохицуулалт II. Төр, засгаас хууль сахиулах чиглэлээр гаргасан

бодлогын баримт бичигIII. Хууль сахиулах аюулгүй байдал IV.Хууль сахиулах үйл ажиллагааны удирдлага,

менежмент 2. Гэмт явдал судлалI. Гэмт явдалтай тэмцэх бодлогоII. Гэмт явдлын шалтгаан, нөхцөлIII. Гэмт явдлаас урьдчилан сэргийлэх 3. Цагдаа судлал I.Цагдаагийн бодлого судлалII. Цагдаагийн удирдлага судлалIII. Олон нийт-цагдаагийн талаар IV.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, эрх

зүйн зохицуулалтын талаар 4. Хил судлалI. Хил хамгаалах үйл ажиллагаа, эрх зүйн

зохицуулалтын талаар 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалI. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа, эрх

зүйн зохицуулалтын талаарII. Гэрч, хохирогчийн хамгаалал, шүүхийн аюулгүй

байдлыг хангах талаар 6. Шүүхийн шинжилгээ судлалI. Шүүхийн шинжилгээний үйл ажиллагаа, эрх

зүйн зохицуулалтын талаар7. Гамшгийн эрсдэл судлалI. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бодлого,

эрх зүйн орчин II. Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг

арилгах ажиллагаа8. Хууль сахиулах боловсрол судлалI. Хууль сахиулагчийг бэлтгэх, сургах талаар 9. Хууль сахиулахуйн инновациI. Хууль сахиулах үйл ажиллагаанд шинжлэх

ухааны ололт, шинэ санаа, технологи, арга туршлага нэвтрүүлэх талаар

10. Эрдэмтэн, судлаачдын үзэл бодол

Гурав. Сэтгүүлд нийтлүүлэх бүтээлд тавигдах шаардлага

3.1. Сэтгүүл нь энэ журмын 2 дугаар зүйлд заасан

Хууль сахиулахын их сургуулийн Захирлын 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/06 дугаар

тушаалын нэгдүгээр хавсралт

“ХУУЛЬ САХИУЛАХУЙ” ОНОЛ, АРГА ЗҮЙН СЭТГҮҮЛ ЭРХЛЭН ГАРГАХ ЖУРАМ

Page 3: LAW ENFORCEMENT - resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/lawuniversity/file/2014/6/es09ekar4k1d3... · ухааны ололт, шинэ санаа, технологи,

LAW ENFORCEMENT

138 | THEORETICAL AND METHODOLOGICAL QUARTERLY JOURNAL

үндсэн агуулгын хүрээнд бичигдсэн эссэ, эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны тойм, үр дүн, бүтээлийн шүүмж, эх сурвалж, орчуулга, дурьдатгал /цаашид бүтээл гэх/ зэргийг нийтэлнэ.

3.2. Сэтгүүл нь хууль сахиулах үйл ажиллагаа болон бусад салбар шинжлэх ухаантай уялдаа холбоо бүхий салбар дундын асуудлыг хөндсөн бүтээлийг хэвлэж болно.

3.3. Бүтээл3.3.1. Бүтээл нь дараах хэлбэртэй байж болно. • Эрдэмшинжилгээнийөгүүлэл;• Эссэ;• Судалгааныүрдүн,тойм;• Бүтээлийншүүмж;• Эхсурвалж,орчуулга;3.3.2. Энэ зүйлийн 3.3.1-д заасан бүтээлийг

дүгнэлттэйгээр хэвлэж болно.

3.4. Эрдэм шинжилгээний өгүүлэл3.4.1. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь

ишлэл, тайлбарыг оролцуулан 1500-3750 үгтэй (ойролцоогоор 6-15 нүүр) байна.

3.4.2 Эрдэм шинжилгээний өгүүллийн нэр болон товч агуулгыг /абстракт/ англи, эсвэл орос хэлээр 150 үгэнд багтаан ирүүлнэ.

3.4.3. Эрдэм шинжилгээний өгүүллийг редакцийн зөвшөөрснөөр англи, орос хэлээр хэвлэж болно.

3.4.4. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь ашигласан эх сурвалжаас заавал ишлэл авна.

3.4.5. Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэх тохиолдолд өгүүллийн 5 хүртэл түлхүүр үгийг монгол ба англи хэлээр бичсэн байна.

3.5. Эссэ3.5.1. Эссэ нь 1000-4000 үгтэй байна. 3.6. Судалгааны үр дүн, тойм 3.6.1. Судалгааны үр дүн, тойм гэдэгт хууль

сахиулах үйл ажиллагааны чиглэлээр хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн-тайлан, танилцуулга, тойм, хураангуй зэргийг ойлгоно .

3.6.2. Судалгааны үр дүн нь нь 1000-5000 үгтэй байна.

3.6.3. Тухайн сэдвээр судлаачдын бүтээл, номлолоос ишлэл авсан байна.

3.7. Бүтээлийн шүүмж3.7.1. Бүтээлийн шүүмжийг зохиогчоос өөр судлаач

бичсэн байна.3.7.2. Шүүмж нь тухайн бүтээлийн шинжлэх

ухаанд оруулж байгаа хувь нэмрийг сайшаах бус өмнөх бүтээл, эрх зүйн номлол, шийдвэр, практикийг хэрхэн өөрчилж байгааг харуулсан байна.

3.7.3. Шүүмжийг бүтээл хэвлэгдсэнээс хойш 6-аас доошгүй сарын дараа нийтэлж болно.

3.7.4. Бүтээлийн шүүмж нь 500-1500 үгтэй байна.

3.8. Эх сурвалж, орчуулга3.8.1. Эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэн

нийтлэх ач холбогдлыг нэн тэргүүнд харгалзан үзэж ховор, нэн шаардлагатай материалын эх сурвалж, орчуулгыг нийтэлж болно.

3.8.2. Сэтгүүлийн нэг удаагийн дугаарт нэгээс илүүгүй эх сурвалж, орчуулга байж болно.

3.8.3. Редакци эх сурвалж, орчуулгын үнэн зөв эсэхийг нягтлах бөгөөд нийтлэхээс татгалзах эрхтэй.

3.8.4. Эх сурвалж, орчуулгыг ирүүлэхдээ эх материалыг хаана, хэзээ хэвлэгдсэнийг таньж болохуйц байдлаар хавсарган редакцид ирүүлнэ.

3.9. Бүтээлд тавих ерөнхий шаардлага, бүтээл хүлээн авах

3.9.1. Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж байгаа бүтээл өмнө нь ямар нэгэн байдлаар сэтгүүлд нийтлэгдээгүй, нийтийн хүртээл болоогүй байна.

3.9.2. Ишлэл авсан тохиолдолд тухайн хуудасны доод хэсэгт тэмдэглэнэ .

3.9.3. Бүтээл нь хэл зүйн хувьд нийтлэлийн шаардлагыг хангасан, хэвлэгдэхүйц чанартай байна. Зарим гадаад нэр томьёог галигласан тохиолдолд хаалтад тухайн гадаад хэлээрх нэр томьёог оруулна.

3.9.4. Шаардлага хангасан бүтээлийг нарийн бичгийн дарга 3, 6, 9, 12 дугаар сарын 1-нээс 15-ны хооронд хүлээн авна.

3.9.5. Сэтгүүлд нийтлүүлэх бүтээлийг Microsoft Word програмаар бичсэн 12 pt хэмжээтэй Times New Roman фонтоор, мөр хоорондын зай 1-ээр бэлтгэсэн байна.

3.9.6. Зураг, график, схемийг цахим болон хэвлэмэл байдлаар ирүүлнэ.

3.9.7. Бүтээл нь редакци өөрөөр шийдвэрлэсэнээс бусад тохиолдолд монгол хэлээр бичигдсэн байна. Эдгээрээс бусад шалгуураар сэтгүүлд хэвлэх эсэхийг редакци шийдвэрлэх эрхтэй байна.

3.9.8. Зохиогч нь нийтлүүлэх бүтээлийн эхийг цаг тухайд нь хүлээлгэн өгч, бүртгүүлнэ.

3.9.9. Бүтээлийг хүлээн авсан бүртгэлд хүлээлгэн өгсөн он, сар, өдөр, цаг, бүтээлийн нэр, хуудасны тоо, хүлээлгэн өгсөн хүний нэрийг тэмдэглэж, хүлээлгэн өгсөн хүн гарын үсэг зурна.

3.9.10. Бүтээлийг А-4 хэмжээний хэвлэсэн болон цахим хэлбэрээр ирүүлнэ.

3.9.11. Бүтээлийг зохиогчийн нэр, хаана ямар ажил эрхэлдэг, эрдмийн зэрэг, цол, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, зохиогчийн гэрэл зургийн хамт ирүүлнэ.

3.9.12. Тавигдах шаардлага хангаагүй бүтээлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд хүлээн авсан ч нийтлэхгүй байж болно.

3.9.13. Бүтээлд тавигдах шаардлагад нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тухай мэдээллийг цаг тухайд нь их сургуулийн цахим хуудсанд байршуулна.

Page 4: LAW ENFORCEMENT - resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/lawuniversity/file/2014/6/es09ekar4k1d3... · ухааны ололт, шинэ санаа, технологи,

ХУУЛЬ САХИУЛАХУЙ

ОНОЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН СЭТГҮҮЛ | 139

3.10. Бүтээлийг хэвлэх эсэхийг дүгнэлтээр шийдвэрлэх

1.1.1. Сэтгүүл нь мэргэжлийн түвшинд хянагдсан бүтээлийг хэвлэх булантай байна.

1.1.2. Бүтээл нь мэргэжлийн түвшинд боловсруулагдсан эсэхийг хөндлөнгийн шинжээчийн287 дүгнэлтээр тогтооно.

1.1.3. Сэтгүүлд хэвлэх бүтээлийг зохиогч хүсвэл, эсвэл сэтгүүлийн редакцийн гишүүний хэн нэг нь санал болговол дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж болно. Энэ тохиолдолд дүгнэлт гаргуулах эсэх саналыг зохиогчийн зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.

1.1.4. Мэргэжлийн түвшинд, хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах хүсэлтийг сэтгүүл хэвлэгдэхээс 2 сарын өмнө бүтээл, холбоо барих хаягийн хамт ирүүлнэ.

1.1.5. Бүтээлийг хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр нийтлэх эсэхийг шийдвэрлэхэд дараах шаардлагыг хангана.

а. Редакциас томилсон хөндлөнгийн 1-3 шинжээчид тухайн бүтээлийг зохиогчийн нэр хаяггүйгээр илгээж а.хэвлэх, б.эс хэвлэх, в.нөхцөлтэйгээр хэвлэх гэсэн саналын аль нэгийг авна.

б. Редакциас бүтээлийг нийтлэх эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан эцэслэн шийдвэрлэнэ.

1.1.6. Редакци тусгайлан дүгнэлт гаргуулаагүй бүтээлийг хэвлэх эсэхийг шийдвэрлэнэ.

1.1.7. Редакци нь бүтээлийг хэвлэх эсэх талаарх мэдэгдлийг зохиогчид хүргүүлнэ.

1.1.8. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр хэвлэх хүсэлтэй бүтээлийг өмнө нь хэвлүүлээгүй байх, хэвлүүлэх хүсэлт тавиагүй байхыг шаардана .

1.1.9. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр бүтээлийг хэвлэх болсон, эсхүл хэвлэсэн тохиолдолд зохиогчийн хүсэлтээр хэвлэх болсныг, эсхүл хэвлэснийг баталсан тодорхойлолт гаргаж болно .

Дөрөв. Сэтгүүлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, эрх хэмжээ

4.1. Зөвлөл нь Зөвлөлийн дарга, орлогч дарга, гишүүдээс бүрдэх ба Зөвлөлийн дарга нь ХСИС-ийн захирал, орлогч дарга нь эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, гишүүдэд нь хууль сахиулах салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж буй дотоод, гадаадын нэр хүндтэй эрдэмтэн, судлаач, төрийн байгууллагын удирдах албан тушаалтан байна.

4.2. Сэтгүүлийн зөвлөлийн эрх, үүрэг:4.2.1. Сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг

тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих, сэтгүүлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

4.2.2. Сэтгүүлийн нэр, билэгдэл, хавтас дизайныг батлах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ.

4.2.3. Хагас жилд нэг удаа хуралдаж, тухайн сэтгүүлийн нийтлэлийн бодлого, эх бэлтгэлийн чанар

287 Тухайн бүтээлд тусгагдсан асуудлаар мэргэшсэн, хянан дүгнэлт гаргах чадвар, туршлагатай эрдэмтэн байна.

болон бусад үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, сэтгүүлийг борлуулах үнийг тогтоох бөгөөд редакцид тодорхой зөвлөгөө өгч болно.

4.2.4. Сэтгүүлтэй холбогдсон мэдээлэл, тайлан, санхүүгийн тооцоог хагас жил тутам, шаардлагатай тохиолдолд тухай бүр хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч, бусад асуудлыг эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ.

4.3. Сэтгүүлийн зөвлөлийн даргын эрх:4.3.1. Сэтгүүлийн дугаар бүрийн эцсийн төсөлтэй

танилцан, хэвлэлтэд шилжүүлэх шийдвэр гаргана. 4.3.2. Сэтгүүл эрхлэн гаргасан эрхлэгч,

хариуцлагатай нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга болон бусад ажилласан хүмүүст ажлын хөлс, урамшуулал, шагнал олгох асуудлыг шийдвэрлэнэ.

4.3.3. Сэтгүүлийн орлого, зарлагын гүйлгээ хийх шийдвэр гаргана.

4.5. Зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн дарга даргалах бөгөөд түүний эзгүйд орлогч дарга даргалж явуулна.

4.6. Зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувь хүрэлцэн ирсэн тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд шийдвэрийг оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар гаргаж Зөвлөлийн дарга баталгаажуулна.

Тав. Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн эрх хэмжээ

5.1. Сэтгүүл нь эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, сэтгүүлд тавигдах бүтээлийг шинжлэх ухаан, онол, арга зүйн талаас нь хянан тохиолдуулах үүрэг бүхий Редакцийн зөвлөлтэй байна.

5.2. Редакцийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Шинжлэх ухаан, технологийн газрын төвүүдийн дарга, бүрэлдэхүүн сургуулийн тэнхимийн эрхлэгч, профессорын багийн профессорууд (хууль сахиулах салбар бүрийн төлөөлөл) орох бөгөөд сэтгүүлийн эрхлэгч Редакцийн зөвлөлийг удирдана.

5.3. Сэтгүүлийн эрхлэгчийн эрх: 5.3.1. Сэтгүүлийг эрхлэн гаргах ажлыг хариуцаж

ажиллах, 5.3.2. Санхүүгийн ажилтны тооцоог хянаж,

мэдээллийг Зөвлөлийн даргад танилцуулж, шийдвэр гарган ажиллах,

5.3.3. Сэтгүүлийн тайлан, мэдээллийг хагас жил болон шаардлагатай тохиолдолд тухай бүр Зөвлөлөөр хэлэлцүүлэн, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах,

5.3.4. Сэтгүүлийн дугаарт УИХ, Засгийн газар, түүний харъяа байгууллага, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах чиг үүрэгтэй байгууллага, их, дээд сургууль, судалгааны институт, хүрээлэн, төв, төрийн бус, иргэний нийгэм, гадаадын эрдэмтэн, судлаач, ажилтан нар тогтмол бүтээл нийтлүүлэхэд онцгойлон анхаарч, санаачилга, үр дүнтэй ажиллах, хамтын ажиллагааны гэрээ байгуулах,

Page 5: LAW ENFORCEMENT - resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/lawuniversity/file/2014/6/es09ekar4k1d3... · ухааны ололт, шинэ санаа, технологи,

LAW ENFORCEMENT

140 | THEORETICAL AND METHODOLOGICAL QUARTERLY JOURNAL

5.3.5. Редакцийн гишүүн, зохиогчийн саналыг харгалзан нийтлэх бүтээлийн үнэлгээний талаарх саналыг Зөвлөлийн даргад танилцуулж, шийдвэрлүүлэх,

5.3.6. Сэтгүүлийн бүтээлийг чанаржуулах зорилгоор мэргэшсэн эрдэмтэн, нэр хүндтэй эрдэмтэн, судлаачидтай гэрээ байгуулан захиалгаар эрдэм шинжилгээний бүтээл туурвиулан сэтгүүлд нийтлэх,

5.3.7. Шуудангийн байгууллага, захиалга ирүүлсэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хамтран ажиллах.

5.4. Сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргын эрх:

5.4.1. Сэтгүүлд нийтлэх бүтээлийг шинжлэх ухаан, онол, арга зүйн талаас нь хянан тохиолдуулна.

5.4.2. Сэтгүүлийг шинжлэх ухаан, онол, арга зүйн асуудлыг түлхүү хөндсөн, чанартай сэтгүүл эрхлэн гаргах бодлогыг хэрэгжүүлнэ.

5.4.3. Сэтгүүлийн зөвлөл, редакцийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцна.

5.5. Сэтгүүлийн нарийн бичгийн даргын эрх хэмжээ:

5.5.1. Сэтгүүлийн Зөвлөлийн дарга, Сэтгүүлийн эрхлэгч, Хариуцлагатай нарийн бичгийн даргад туслах чиг үүрэгтэйгээр ажиллана.

5.5.2. Сэтгүүлд нийтлүүлэх бүтээлийг хүлээн авч, бүртгэлд хамруулах, нэгтгэн Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Сэтгүүлийн эрхлэгчид танилцуулан хянуулах, Зөвлөлийн даргаар баталгаажуулах, сэтгүүлийн стандартад хяналт тавих, хэвлэлд бэлтгэх, хугацаанд нь хэвлүүлэх, сэтгүүлийн сурталчилгаа, захиалга зэрэг асуудлыг хариуцна.

5.5.3. Сэтгүүлд зохиогчоос ирүүлсэн эх материал, гишүүдийн гаргасан дүгнэлт, санал, дугаар, хэвлэх хувь, Зөвлөлийн тайлан, мэдээллийг архивлан хадгална.

5.5.4. Сэтгүүлийг бүтээл хэвлүүлсэн эрдэмтэд, судлаачид, алба хаагчдад болон уншигчдад хуваарилалт хийх, хүргүүлэх, борлуулалтын ажлыг хариуцах, гэрээт шуудангийн байгууллагад хүлээлгэн өгнө.

5.6. Редакцийн гишүүний эрх хэмжээ 5.6.1. Сэтгүүлд нийтлэх бүтээлийг шинжлэх ухаан,

онол, арга зүй, баримт бичгийн боловсруулалт талаас нь хянан редакторлаж, уг сэтгүүлд чанартай бүтээл нийтлүүлэхийг эрхэмлэнэ.

5.6.2. Редакци хийлгэхээр ирүүлсэн материалтай танилцан, дүгнэлт гарган холбогдох саналын хамт Нарийн бичгийн даргад нь өгнө.

5.6.3. Сэтгүүлийн чанар, өнгө үзэмж, бусад асуудалтай холбоотой саналыг Зөвлөлийн дарга, эрхлэгчид тавьж шийдвэрлүүлнэ.

5.6.4. Бүтээлд хянан редактор хийсэн ажлын хөлсийг Сэтгүүлийн эрхлэгчээр дамжлуулан

Зөвлөлийн даргаас хүсэх эрхтэй. 5.6.5. Сэтгүүлийг чанартай эрхлэн гаргах,

борлуулах талаар идэвх чармайлттай ажиллана. 5.6.6. Сэтгүүлийн үйл ажиллагааг олон нийтэд

сурталчилна.

5.7. Редакцийн санхүүгийн асуудал хариуцсан гишүүний эрх хэмжээ:

5.7.1. Сэтгүүлийн орлого, зарлага, татварын тооцоог улирал, хагас, бүтэн жилээр гаргаж, тайланг санхүүгийн бүх баримтын хуулбарын хамт Сэтгүүлийн эрхлэгч, Зөвлөлийн даргад танилцуулна.

5.7.2. Сэтгүүлийн захиалгын үнэд өөрчлөлт оруулах саналыг мөнгөний ханш, хэвлэлт болон бусад зардалтай холбогдуулан Сэтгүүлийн эрхлэгчээр уламжлуулан Зөвлөлийн даргад танилцуулан, шийдвэр гаргуулж мөрдөж ажиллана.

5.7.3. Сэтгүүлийн санхүүгийн баримтыг архивын хууль тогтоомжийн дагуу үдэж, цэгцлэн архивт шилжүүлнэ.

Зургаа. Сэтгүүл эрхлэн гаргахад суралцагчдын оролцоо

6.1. Сэтгүүл эрхлэн гаргахад суралцагчдын оролцоог анхаарч үзнэ .

6.2. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дур сонирхол, хүсэл эрмэлзэлтэй болгох зорилгоор сонсогч, оюутныг Сонсогчдын холбоогоор дамжуулан оролцуулах бодлого баримтална.

Долоо. Сэтгүүл хэвлэлт 7.1. Сэтгүүлийг A4 хэмжээтэйгээр ХСИС-ийн

Хэвлэх үйлдвэрт хэвлэнэ. 7.2. Хавтасны нүүр хэсэгт ХСИС-ийн лого,

сэтгүүлийн нэр, огноо, сэтгүүлийн дугаар бичигдэх бөгөөд сэтгүүлийн хэвлэлийн дизайн, чанарыг ХСИС-ийн Хэвлэх үйлдвэр хариуцна.

7.3. Сэтгүүлийг Монгол хэлээр хэвлэнэ. Шаардлагатай гэж үзвэл хэсэгчлэн болон бүрэн эхээр нь англи, эсхүл орос хэлээр гаргана.

7.4. Сэтгүүлийн талаарх мэдээлэл, нийтлэгдсэн бүтээлийг хураангуйлан ХСИС-ийн цахим хуудаст байршуулах бөгөөд цахим хуудсыг хөгжүүлэх замаар онлайн сэтгүүл болгох ажлыг Мэдээллийн технологийн хэлтэс, Олон нийттэй харилцах хэлтэс хамтран хариуцна.

Найм. Сэтгүүл хэвлэх хугацаа

8.1. Сэтгүүлийг улиралд 1, жилд 4 удаа эрхлэн гаргах бөгөөд улирал тутмын дугаарыг 3, 6, 9, 12 дугаар сарын 30-ны дотор тус тус хэвлүүлнэ. Шаардлагатай тохиолдолд сэтгүүлийн тусгай дугаарыг гаргаж болно.

8.2. Тэмдэглэлт үйл явдал, түүхэн ойн баярт зориулж тусгай дугаарыг Олон нийттэй харилцах хэлтэстэй Редакци хамтран гаргаж болно.

Page 6: LAW ENFORCEMENT - resource3.sodonvision.comresource3.sodonvision.com/lawuniversity/file/2014/6/es09ekar4k1d3... · ухааны ололт, шинэ санаа, технологи,

ХУУЛЬ САХИУЛАХУЙ

ОНОЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН СЭТГҮҮЛ | 141

Ес. Сэтгүүлийг хэрэглэгчдэд түгээх, олон нийтэд таниулах

9.1. Нарийн бичгийн дарга нь хэвлэлтээс гарсан сэтгүүлийг ажлын 5 хоногт багтаан захиалга ирүүлсэн шуудангийн байгууллага, хувь хүн, албан байгууллагад хүлээлгэн өгнө.

9.2. Сэтгүүлийг ХСИС-ийн нийт алба хаагч, эрдэмтэн, судлаач, профессор, багш, суралцагч нарт нэн тэргүүнд хүргэхийг эрхэмлэнэ.

9.3. Сэтгүүлийг УИХ, Засгийн газар, Хууль зүйн яам, хууль сахиулах чиг үүрэгтэй төрийн байгууллага, их, дээд сургууль, судалгааны институт, хүрээлэн, төвд түгээнэ.

9.4. Бүтээлээ хэвлүүлсэн зохиогчид тухайн дугаарын сэтгүүлийн нэг хувийг үнэгүй олгоно.

9.5. Сэтгүүлийн нэр хүндийг өсгөх, мэргэжлийн хүрээнд нийтэд хүртээмжтэй болгох, зохиогч болон нийтлэгдсэн бүтээлийг сурталчлах, мэргэжлийн хүрээнд таниулах зорилгоор мэргэжлийн байгууллага, албан тушаалтан, эрдэмтэн, судлаачдад үнэгүй тарааж болох бөгөөд үнэгүй тараах байгууллага, албан тушаалтны жагсаалтыг Редакци боловсруулж, Сэтгүүлийн зөвлөлийн дарга баталж, түгээнэ.

Арав. Сэтгүүлийн санхүүжилт, түүний зарцуулалт

10.1. Санхүүжилт10.1.1. Сэтгүүлийн санхүүжилт нь ХСИС-ийн төсөв,

хандив, тусламж, борлуулалтын орлого, сэтгүүлд байрлуулах зар сурталчилгааны төлбөр, бүтээл нийтлүүлэгчээс288 авах хураамж зэргээс бүрдэнэ.

10.1.2. Сэтгүүл эрхлэн гаргах зардлыг гадаад, дотоодын байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд санхүүжүүлэхийг эрхэмлэнэ.

10.1.3. Сэтгүүлийн санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн төлөвлөлтийн хэлтэс эрхлэн явуулах бөгөөд нягтлан бодох бүртгэлийг стандартын дагуу хийнэ.

10.2. Зарцуулалт 10.2.1. Санхүүжилтээс сэтгүүл хэвлэн нийтлэх,

түгээх, зохиогч, ажилтнуудын ажлын болон урамшууллын хөлс, шагнал, зар сурталчилгаа, бичиг хэрэг, харилцаа холбоо, бусад үйл ажиллагаанд сэтгүүлийн борлуулалтын орлогыг харгалзан зарцуулна.

10.2.2. Сэтгүүлийн редакцийн тухайн жилийн үйл ажиллагааны зардлыг эрхлэгчийн саналыг үндэслэн Зөвлөлийн дарга баталж, зарцуулна.

10.2.3. Сэтгүүлийн Зөвлөлийн дарга, Эрхлэгч, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, санхүүгийн ажилтанд улирал бүр сэтгүүлийн орлогоос олсон ашгаас тодорхой хувиар урамшуулал олгож болно.

288 Сэтгүүлд заавал бүтээлээ нийтлүүлэх шаардлагатай суралцагчдаас хураамж авах асуудал хөндөгдөнө.

10.2.4. Редакци сонгон шалгаруулж, гишүүдийн хурлаар хэлэлцэн Зөвлөлийн даргад уламжлан жил бүрийн эцэст “Шилдэг бүтээл”, “Шилдэг нийтлэлч”-ийг шалгаруулж, ХСИС-ийн захирлын нэрэмжит 1 сая хүртэлх төгрөгийн грантаар шагнана.

10.2.5. Шалгуур хангасан бүтээл тогтмол нийтлүүлдэг нэр хүндтэй зарим эрдэмтэн, судлаачдад мөнгөн урамшуулал олгож болно.

10.2.6. Сэтгүүлийн захиалагчийн тоог нэмэгдүүлэх, чанар, өнгө үзэмжийг сайжруулах, борлуулалтыг нэмэгдүүлэх талаар санаачилга гарган үр дүнтэй ажилласан хүмүүст Редакцийн саналыг үндэслэн Зөвлөлийн даргын шийдвэрээр урамшуулал олгоно.

10.2.7. Бүтээлийг уншиж, хянан тохиолдуулсан Редакцийн гишүүн, эрдэмтэн, судлаачдад жилийн эцэст зохих хэмжээний шагнал олгож болно.

10.2.8. Бүтээлийг эрдэм шинжилгээний бүтээлийн хэмжээнд тооцон хэвлүүлэх талаар мэргэжлийн түвшинд хөндлөнгийн дүгнэлт гаргах (peer review буюу реценз) эрдэмтэнд ажлын хөлс олгох бөгөөд дүгнэлт өгсөн ажилд олгох хөлсний жишгийг редакци шийдвэрлэнэ. Дүгнэлт гаргуулж буй зохиогч дүгнэлт гаргуулах зардлыг хариуцна.

10.2.9. Сэтгүүлийн редакци сэтгүүлийг нийтэд түгээх шаардлагыг харгалзан хэвлэх тоог тухай бүр шийдвэрлэнэ.

10.2.10. Сэтгүүлийн редакцийн нийтлэлийн бодлогын дагуу тодорхой сэдвээр бүтээл захиалан бичүүлж болно.

10.2.11. Сэтгүүл хэвлэхтэй холбогдсон техник ажилд оролцсон эрдэмтэн, судлаач, багш, суралцагчийг урамшуулахдаа нэрийг дурдах, сэтгүүлийн тухайн дугаарын нэг хувиар шагнах зэрэг байдлаар урамшуулна.

Арван нэг. Хариуцлага 11.1. Сэтгүүлийг хэвлэх, дэвтэрлэх, үдэх

ажиллагааны явцад хуудас солигдох, үсэг бүдэг гарах, өнгө үзэмж муу, техник алдаа гарах, үг, үсэг, найруулгын илэрхий алдаа гарснаас үүдэн гарч болох нэмэлт зардал, цаг хугацааны алдагдал, хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ.

11.2. Сэтгүүлийн дугаарыг захиалагч хүлээн аваагүй, эсвэл дутуу авсан тохиолдолд буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

11.3. Сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлийн оюуны өмчийн эрх ХСИС-д хадгалагдана.