27
Макро эдийн засгийн үндсэн ойлголтууд, түүний арга хэрэгслүүд Лекц.1

Lecture.1

  • Upload
    tj-crew

  • View
    1.987

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

Page 1: Lecture.1

Макро эдийн засгийн үндсэн ойлголтууд, түүний арга хэрэгслүүд

Лекц.1

Page 2: Lecture.1

Макро эдийн засгийн ухааны үүсэл, судлах зүйл

Макро эдийн засгийн онолын урсгалууд Макро эдийн засгийн бодлого түүний арга

хэрэгслүүд

Page 3: Lecture.1

A. Макро эдийн засгийн ухааны үүсэл, судлах зүйл

Эдийн засгийн аль ч тогтолцооны үед нөөцийг үр ашигтай ашиглах тухай асуудал үүсч байдаг. Хувь хүмүүс хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд зах зээлд хомсдолтой байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход хөрөнгө оруулж боломжит хэмжээгээрээ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний үр дүнд хувь хүний болон нийгмийн аж байдал нэгэн зэрэг дээшилдэг. Эдийн засгийг “үл үзэгдэгч гар” зохицуулж байдаг тухай Шотландын эдийн засагч А.Смитийн бүтээлд гардаг бөгөөд энэ онол нь 1920-иод оны сүүл үе хүртэл давамгайлж байсан.

Page 4: Lecture.1

Гэвч 1929-1933 оны их хямрал энэ онолыг мухардалд оруулж эдийн засгийн уналтын шалтгааныг нээж илрүүлэх, түүнээс гарах арга замыг эрж хайх зорилтыг судлаач эрдэмтдийн өмнө дэвшүүлсэн. Энэ байдал нь орчин үеийн макро эдийн засгийн ухааныг үүсч хөãжихөд ихээхэн хувь нэмрийг оруулжээ.

Page 5: Lecture.1

Английн алдарт эрдэмтэн Ж.М.Кейнсийг орчин үеийн макро эдийн засгийн ухааныг үндэслэгч гэж нэрлэдэг. Учир нь 1936 онд нийтлүүлсэн “Ажил эрхлэлт, зээлийн хүү, мөнгөний ерөнхий онол” хэмээх алдарт бүтээлдээ зах зээлийн механизмын согогийг илрүүлэн түүнийг төрийн зохицуулалттай зөв хослуулбал эдийн засаг улам үр ашигтай болж эдийн засгийн өсөлт хангагдах боломжтойг нотолсон.

Page 6: Lecture.1

Макро эдийн засаг нь ерөнхийдөө эдийн засгийг бүхэлд нь судалдаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн харилцаанд оролцогч талуудын гаргаж байгаа шийдвэрүүдийг харилцан үйлчлэлд нь авч үзнэ гэсэн үг. Аливаа эдийн засаг бие биенээсээ үл хамаарах олон нэгжээс бүрддэг. Бид эдгээр нэгжийг өрх гэр, пүүс гэсэн үндсэн 2 хэсэгт хуваан авч үздэг.

Page 7: Lecture.1

Өрхүүдийн гаргадаг шийдвэр нь нийлбэрээрээ эдийн засаг дахь нийт төлөвлөгдсөн зардлыг буюу нийт эрэлтийг, харин пүүсүүдийн шийдвэрийн нийлбэр нь гарцын нийт хэмжээ буюу нийт нийлүүлэлтийг тодорхойлдог. Өрх гэрүүдийн болон пүүсүүдийн шийдвэр нь эцсийн дүндээ ажил эрхлэлтийн түвшин, үнийн түвшин, инôляцийн түвшин, үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүн үйлчилгээний тоо хэмжээ, үйлдвэрлэлийн өсөлтийн хурдац зэргийг тодорхойлдог байна.

Page 8: Lecture.1

Макро эдийн засгийн дараах үндсэн асуудлууд байдаг. Үүнд:

Эдийн засгийн өсөлт: Хүн бүрт хязгааргүй хэрэгцээ байдаг. Хүмүүсийн энэ хэрэгцээг, хүсэл мөрөөдлийг хангахын тулд эдийн засаг байнга тасралтгүй хөгжин дэвшиж байх учиртай. Тэгвэл хүмүүсийн нийгмээс хүртэх хувь хэмжээ илүү их болж, аж байдал нь дээшилдэг. Гэвч төрөл бүрийн шалтгаанаас болж эдийн засгийн өсөлт нь нэг чигийн биш, харин уналт, өсөлтийг агуулсан хэлбэртэй хэлбэлзэлт үйл явц байдаг. Эдийн засгийн өсөлт нь хэдхэн хувиар хэмжигдэх боловч түүний цаана ард түмний аж байдлын түвшин асар их нэмэгдэж байдаг.

Page 9: Lecture.1

Ажилгүйдэл: Өрхүүд орлоготой болохын тулд үйлдвэрлэлийн хүчин зүйлийг хүчин зүйлийн зах зээлд нийлүүлдэг. Харин пүүсүүд ашиг олохын тулд хүчин зүйлсийг өрх гэрээс худалдан авч үйлдвэрлэл явуулдаг. Үйлдвэрлэл явуулсны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн үйлчилгээг өрх гэрүүдэд худалдан борлуулдаг. Ажил олж чадахгүй байгаа хүмүүсийн тоо ихсэх тусам ажилгүйдэл нэмэгдэх нь ойлгомжтой. Хэрэв тухайн эдийн засагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн борлогдохоо боливол пүүсүүд үйлдвэрлэлээ багасган, ажлын байрыг хорогдуулдаг.

Page 10: Lecture.1

Үүнтэй уялдан нийт эрэлт буурч, пүүсүүдийн нийлүүлэлт багасч ажилгүйдлийн асуудал улам бүр хурцаддаг. Ажилгүйдэл нь нэг талаасаа хувь хүний асуудал боловч, нөгөө талаасаа эдийн засгийн нөөцийн нэг хэсэг үрэгдэж боломжит үйлдвэрлэлийн тодорхой хэсгийг алдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн хүний үйлдэрлэж болох боломжит хэмжээний үйлдвэрлэлийг алдаж байна гэсэн үг юм. Ийм учраас ажилгүйдэл нь нийт нийгмийн эрх ашгийг хөндсөн асуудал юм.

Page 11: Lecture.1

Инфляци: Тухайн улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар буурах үзэгдлийг инфляци гэдэг. Инфляци нь үнийн ерөнхий түвшний өсөлтөөр илэрдэг. Нийлүүлэлтээс давсан эрэлт нь инфляцийг үүсгэх шалтгаан болдог. Инфляциас болж тодорхой хувь хүн ч юмуу, хэсэг бүлэг хүмүүс хохироод өнгөрдөггүй. Инфляци үүссэнээр нийт эдийн засгийн хэмжээнд үнийн ерөнхий түвшин өсдөг учир иргэдийн худалдан авах чадвар өмнөхөөсөө буурдаг. Инфляцийн эсрэг хувь хүмүүс ганц нэгээрээ тэмцээд үр дүнд хүрэхгүй.

Page 12: Lecture.1

Төлбөрийн тэнцэл: Улс орнууд үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнийхээ нэг хэсгийг гадаад орнуудад худалдан борлуулах буюу экспорт хийж, үүний зэрэгцээгээр өөрсдөө хийж үйлдвэрлэдэггүй буюу үйлдвэрлэсэн ч өртөг зардал ихтэй бүтээгдх тийм бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авах буюу импортыг хийж дотоодын хэрэгцээнийхээ нэг хэсгийг хангадаг. Үүний хажуугаар улс орнуудын хооронд төрөл бүрийн тусламж, шилжүүлгүүд байнга хийгдэж байдаг. Мөн зээлэх болон зээлдүүлэх үйл явц ч тасралтгүй өрнөж байдаг. Эдгээр ажилбаруудын үр дүн нь төлбөрийн тэнцэлд тусгалаа олдог. Төлбөрийн тэнцэл нь урсгал ба капитал тооцоо гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг.

Page 13: Lecture.1

Урсгал тооцоонд бараа үйлчилгээний экспортын орлого, импортын төлбөр, бусдад зээлдүүлсэн хөрөнгийн зээлийн хүүгийн орлого, бусдаас зээлсэн хөрөнгийн зээлийн хүүгийн төлөлттэй холбогдсон зардал, төрөл бүрийн тусламж шилжүүлгүүдийг тус тус бүртгэдэг. Хэрэв экспортын орлого бусдаас авсан зээлийн хүүгийн орлого, хүлээж авсан тусламж, шилжүүлгүүдийн нийлбэр нь импортын төлбөр, бусад улсад төлсөн зээлийн хүү, шилжүүлгүүдийн нийлбэрээс давж байвал ашигтай байна. Эсрэг тохиолдолд урсгал тооцоо алдагдалтай байна.

Page 14: Lecture.1

Капиталын тооцоо нь 2 улсын хооронд хийгдсэн хөрөнгө оруулалт, зээлийн хөрөнгийн урсгалыг тусгадаг. Урсгал тооцооны алдагдлыг бусад улсаас зээл авах юмуу эсвэл бусад улсуудад өөрийн баялгаасаа заримыг нь худалдах замаар хаадаг. Урсгал тооцооны алдагдал нь капитал тооцооны илүүдлийг, харин урсгал тооцооны илүүдэл нь капитал тооцооны алдагдлыг бий болгодог байна.

Page 15: Lecture.1

B.Макро эдийн засгийн онолын урсгалууд

Эдийн засгийн онолын үүсэл хөгжилд хамгийн том хувь нэмрийг оруулсан хүн бол Шотландын эдийн засагч Адам Смит юм. Тэрээр 1776 онд бичсэн “Үндэстнүүдийн баялаг” хэмээх бүтээлдээ үл үзэгдэх гараар эдийн засагзохицуулагдаж байдаг тухай дүгнэлтийг хийсэн. Энэхүү сургаал нь Д.Рикардо, А.Маршалл, Пигу, Ж.Б.Сей, Хикс зэрэг судлаачдын бүтээлээр баяжигдан эдийн засгийн сонгодог онол гэж нэрлэгдэх болсон.

Page 16: Lecture.1

Сонгодог эдийн засгийн онол нь дараах зарчмуудыг удирдлага болгодог. Үүнд:

Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тариф, цалин хөлс, зээлийн хүү, рент зэрэг нь уян хатан байдаг учир тэдгээр нь зах зээлийн өөрчлөлттэй уялдаж маш түргэн өөрчлөгдөх чадвартай байдаг.

Цалин, үнийн өөрчлөлт нь шаардлагатай мэдээллийг байнга өгч байдаг учир пүүсүүд юуг, ямар хэмжээгээр үйлдвэрлэхээ төрийн оролцоогүйгээр өөрсдөө зохицуулах бүрэн бололцоотой байдаг.

Баялгаа арвижуулах гэсэн хувийн эрх ашиг нь эдийн засгийн нөөцийг үр ашигтай хуваарилан боломжит дээд хязгаарт үйл ажиллагаагаа явуулах нөхцлийг бүрдүүлдэг.

Page 17: Lecture.1

Сонгодог эдийн засагчид нь эдийн засгийг өөрөө өөрийгөө зохицуулагч тогтолцоо гэж үзэж байсан. Энэ номлол нь өнгөрсөн зууны хориод оны сүүл хүртэл давамгайлж байсан. 1929-1933 оны их хямрал нь энэ онолыг мухардалд оруулж онолын шинэ урсгал гарч ирэхэд түлхэц болсон. Энэ урсгалыг Кейнсийн онол гэдэг.

Кейнсийн үзлээр бол цалин, зээлийн хүү зэрэг нь сонгодгуудын үзэж байсан шиг уян хатан зүйл биш юм. Ийм учир тэдгээр нь зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч, түүнд дасан зохицох бололцоогүй байдаг байна.

Page 18: Lecture.1

Үүний улмаас эдийн засаг боломжит түвшиндээ байнга тэнцвэржиж чаддаггүй байна. Кейнсийн онолынхон ажилгүйдэл үйлдвэрлэлийн хүчин чадал дутуу ашиглагдаж байх үед ч гэсэн эдийн засаг тэнцвэрт оршин байж болдог гэсэн дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл эдийн засаг өөрөө өөрийгөө бүрэн зохицуулж чаддаггүй байна. Кейнсийн онолын сонгодог онолоос ялгагдах нэг онцлог нь эдийн засаг дахь төрийн оролцоо нь бүрэн ажил эрхлэлтийг ханган эдийн засаг бүхэлдээ өсдөг гэж үзсэн.

Page 19: Lecture.1

Шинэ сонгодог онол нь өнгөрсөн зууны 70-аад онд үүсэн бий болж 1980-аад оныг хүртэл нөлөө бүхий байжээ. Энэ онолын гол төлөөлөгч нь Р.Барро, Р.Лукас, Т.Саргент, Э.Прескотт, Н.Уаллэс нар юм. Шинэ сонгодог онол нь хувь хүмүүс байнга рациональ хөдлөлтэй байдаг учир нөхцөл байдал өөрчлөгдөхөд түүнд тэр дороо дасан зохицох чадвартай байдаг гэж үздэг. Ийм учир төр эдийн засагт оролцох нь түүний үйл ажиллагаанд садаа болж муутгадаг гэж үзсэн.

Page 20: Lecture.1

Гэхдээ хэрэглэгчид ханамжаа хамгийн их болгох, пүүсүүд ашгаа хамгийн их болгохыг зорихдоо тухайн үед байгаа мэдээллийг дээд зэргээр ашиглаад ирээдүйн талаарх таамаглалыг гаргадаг.

Ийм учраас эдийн засгийн харилцаанд оролцогч субъектуудын ирээдүйн талаарх хүлээлт нь ямагт оновчтой байдаг гэж үздэг. Үүнтэй холбоотойгоор энэ онолын урсгалыг оновчтой хүлээлтийн онол гэж нэрлэдэг.

Page 21: Lecture.1

Макро эдийн засгийн бодлого, арга хэрэгслүүд

Макро эдийн засгийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуудал үүсдэг. Эдийн засаг дахь төрийн үүргийг арай өөр байдлаар авч үзэхэд Ж.М.Кейнс ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр төр эдийн засгийн бодлогоороо дамжуулан бүрэн ажил эрхлэлтийг хангах бололцоотой гэдгийг нотолсон.

Page 22: Lecture.1

Эдийн засагт бүхэлд нь нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагааг төрийн макро эдийн засгийн бодлого гэж нэрлэдэг. Ийм учраас төрийн макро эдийн засгийн бодлого нь дараах зорилтуудад чиглэгддэг. Үүнд :

Page 23: Lecture.1

Бүрэн ажил эрхлэлтийг хангахИнфляцийг хор хөнөөлгүй түвшинд хязгаарлан

барихЭдийн засгийн мөчлөгийг тогтворжуулахУрсгал тооцооны их хэмжээний алдагдлаас

урьдчилан сэргийлэхУлсын төсвийн алдагдлыг бууруулахЭдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах

Page 24: Lecture.1

Эдгээр зорилтуудыг ханган биелүүлэхийн тулд төр дараах арга хэрэгслүүдийг ашиглан чиглэсэн зорилготой тодорхой үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:

Сангийн бодлогоМөнгөний бодлогоСангийн бодлого

Page 25: Lecture.1

Сангийн бодлого гэдэг нь үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн өндөр түвшнийг ханган, ажилгүйдлийн хэвийн түвшинд, инфляцийг хор хөнөөлгүй хэмжээнд хязгаарлан барьж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор татвар, төсвийн зарлагын өөрчлөлтөөр дамжуулан төрөөс эдийн засгийн үйл ажиллагааг удирдах бодлого юм. Татвар болон төсвийн зарлагын өөрчлөлт нь сангийн бодлогын үндсэн арга хэрэгсэл болдог.

Page 26: Lecture.1

Сангийн бодлогыг явуулахдаа эдгээр арга хэрэгслүүдийг хослуулах, угсруулах зэргээр ашиглан төр эдийн засагт нөлөөлдөг. Гэхдээ сангийн бодлогыг ямар байдлаар явуулах нь эдийн засгийн тухайн үеийн төлөв байдлаас шалтгаалдаг.

Page 27: Lecture.1

Мөнгө зээлийн бодлого гэдэг нь сангийн бодлоготой ижил зорилготой боловч мөнгөний нийлүүлэлт, хүү, зээлийн нөхцлийн өөрчлөлтөөр дамжин хэрэгждэг төрийн бодлого юм. Мөнгөний нийлүүлэлт, зээл нь мөнгөний бодлогын үндсэн арга хэрэгсэл болдог. Төрийн энэ бодлогыг тухайн улсын Төв банк хэрэгжүүлдэг. Эдгээр арга хэрэгслүүдийг хэрхэн ашиглах нь эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарна