14
СУИС – ийн Соѐлын сургууль Сэдэв: Номын санг электрон буюу тоон хэлбэрт шилжүүлэх нь. Шалгасан:....................................................................../Т.Хайдав/ Гүйцэтгэсэн:............................................................/М.Нандагмаа/ Улаанбаатар хот 2011 он

Nomyn sang electron helbert shiljuuleh ni

Embed Size (px)

Citation preview

Page 1: Nomyn sang electron helbert shiljuuleh ni

СУИС – ийн Соѐлын сургууль

Сэдэв: Номын санг электрон буюу тоон хэлбэрт шилжүүлэх нь.

Шалгасан:....................................................................../Т.Хайдав/

Гүйцэтгэсэн:............................................................/М.Нандагмаа/

Улаанбаатар хот

2011 он

Page 2: Nomyn sang electron helbert shiljuuleh ni

Оршил

Номын сан орчин үед мэдээлэл хадгалагч, хамгаалагч байх төдийгүй мэдээлэл

түгээгч, дэлгэрүүлэгч, боловсрол олгогч, бие даан сурах болоѐсролын төв гэдэг утгаараа

мэдээлэл хаангамжийн төв болж байна.

Орчин үеийн шаардлагад нийцсэн мэдээлэл хангамжийн төв байхын тулд номын

сангийн мэдээллийн төрөл нь цаасан, микрофильм, микрофишээс гадна электрон /тоон/

хэлбэрт шилжиж байна. Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн төрөлжсөн

мэдээллийн сан бүхий электрон номын сан байгуулах шаардлага зайлшгүй бий боллоо.

Өндөр хөгжилтэй орнуудад электрон номын сангийн хөгжил аль хэдийн биелэлээ

олсон бол манай орны хувьд хөгжисөөр л байна. Гадаадын номын сангууд нь уншигч

хэрэглэгчдэд электрон каталог, электрон хэвлэлийн бүтээгдэхүнээр үйлчилж, өөр

хоорондоо мэдээлэл солилцдог. Дэлхийн ихэнх номын сангийн элетрон каталог

интернэтэд байрладаг. Манай орны хувьд ч гэсэн том том их сургуулиуд нь өөрийн гэсэн

дотоод сүлжээ болон , өөрийн номын сангийн электон хаягаа интернэтэд тавих болсон.

Page 3: Nomyn sang electron helbert shiljuuleh ni

Номын санг электрон буюу тоон хэлбэрт шилжүүлэх нь:

Номын сангийн техник хангамжийн асуудал нь электрон номын сан байгуулахад тавигдах

хамгийн эхний гол асуудал юм.

Номын сангийн үйл ажиллагаанд интернэт болон өндөр хүчин чадал бүхий цахим /тоон/

технологиудыг ашиглаж техние хангамжийн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй.

Номын санд ашиглах техник, цахим төхөөрөмжийг сонгохдоо:

- Өөрийн номын сангийн ашиглаж буй програм хангамж, технгик тоног төхөөрөмжийн

шаардлагыг тодорхойлж түүнд нийцүүлэн сонгох,

- Сонгосон тоног төхөөрөмжөө гадаад сүлжээтэй холбох боломжийг харгалзах,

- Техник хэрэгслийг шинэчлэх боломжтой эсэх,

- Номын сангийн ажилтан, уншигч хэрэглэгч ашиглахад хэр тохиромжтой эсэх,

- Техник хэрэгслийг солиход мэдээ баримт устахгүй байх боломжтой эсэхийг

урьдчиланхарж сонгох нь чухал юм.

Электрон номын сан байгуулахдаа эхний ээлжинд дараах тоног төхөөрөмжийг номын

сандаа ббайршуулсанбайх шаардлагатай гэж үзэж байна.

- Электрон хэлбэрт оруулсан материалаа байршуулах өндөр хурд, багтаамж сайтай

сервер компьютер,

- Уншигчид ашиглах дотоод сүлжээ болон интернэтэд холбогдсон компьютерууд

- Өндөр хурдны сканнер

- Сүлжээ

- Цахми хэлбэрт байгаа мэдээ, мэдээллийг унших төхөөрөмж,

- Бусад тоног төхөөрөмж болох хэвлэгч машин, ком, баркод уншигч, дохиололын

систем, канон, дижитал камер гэх мэт.

Электрон номын сан нь интернэтийн горимд ажиллах учраас бүх хүнд нэээлттэй

байдагтул халдлагад өртөх магадлал их байдаг. электрон үйлчилгээ нь хэрэглэгчдэд

нээлттэй, системийн түчшинд хаалттай байх шаардлагыг хангах ѐстой. Сүлжээний

найдваргүй байдал, интернэтийн хурд удаашрах, серверийн нөөцийн алдагдлаас

сэргийлэхийн тулд өндөр хүчин чадал бүхий нэмэлт тэжээлийн нөөцөөр хангах хэрэгтэй.

Хамгаалагдсан сүлжээнд зөвшөөрөлгүй хандаж буй хэрэглэгчдийг илрүүлэх програм

хангамжийг боловсруулах ба худалдаж авах шаардлагатай.

Дотоод сүлэжжг интернэтийн урсгалаас хамгаалахынтулд боломжит хамгаалалтыг бүрэн

хийх шаардлагатай. Хэрэглэгчдийг сүлжээнд нэвтрэхээс нь өмнө шалгах дотоод

сүлжээний хандалтуудыг хянах програм хангамжийг бий болгох шаардлагатай.

Програм хангам нь техгик хангамжийг бодоход харчцануй төвөгтэй асуудал юм. Номын

сан, мэдээллийн төв нь номын сануудад зориулагдсан нээлттэй програм хангамжуудыг

сайтар судлаж өөийн номын сангийн үйл ажиллагаанд тохирсон програм хангамжийг

сонгож шаардлагатай бол өөрсдийн эх хэл рүүгээ хөрвүүлэн ашиглах, эсвэл өөрсдийн

Page 4: Nomyn sang electron helbert shiljuuleh ni

хэрэгцээ шаардлагад нийцсэн програм хангамжийг зохиож нэвсрүүлэх шаардлагатай

болж байна.

Програм хангамжийг сонгож нэвтрүүлэхдээ:

- Програм нь өндөр хурдны горимд ачаалагдах буюу хэдэн сая е-номыг хурдан хайлт

хйих чадвартай эсэх,

- Олон хэрэглэг чзэрэг хандах эсэх,

- Кодчлолын системтэй байх,

- Ашиглахад хялбар,

- Өнгө дизайн нь хэрэглэгчдэд төвөг багатай,

- Аль ч хэлээр холбогдох боломжтой,

- Хамгаалалтынболомжуудыг агуулсан,

- Ашиглах заавар болон шаардлагатай мэдээллийг агуулсан тусламжийн хэсэгтэй

байх,

- Ямар ч хэлбэрээр е-файлыг байрлуулах,

- Бүртгэлийн систем буюу хэрэглэгчийг кодлох нлайн анкет бий эсэх,

- Хяналт, захиалгын систем буюу е-номын солилцоо болон онлайн захиалга,

хяналтын модультай эсэх гэх мэт шаардлгауудыг тавьж сонгох нь зүйтэй.

Одоогийн байдлаар электрон номын сангийн дараах програм хангамж

хэрэглэгдэж байна:

CDS/ISIS програмын тухай ерөнхий ойлголт:

CDS/ISIS (computerized documentation servise / integrated set of information system)

нь тоон бус мэдээллийн санг зохион байгуулж удирдах зориулалттай програм хангамж

юм. Энэ програмаар хязгааргүй мэдээллийн сэн /бааз/ үүсгэх бөгөөд баазын бүтцийг

хэрэглэгч өөрөө тодорхойлох боломжтой байдаг түүнчлэн 1970 оны дунд үеэс мэдээлэл

боловсруулахад ашигладаг болсон.

1986 ондЮНЕСКО энэ програмыг өөрийн програм хангамж болгон авч номын

сангийн автоматжуулсан систем, сүлжээний үйл ажиллагаа нээлттэй байх шаардлагыг

харгалзан хөгжиж байгаа орнуудын номын санг дэмжих зорилгоор дэлхий нийтэд үнэ

төлөргүйгээр тараах болсон байна.

CDS/ISIS програмын онцлог давуу талууд:

- Хэрэглэгч баазад өөрт хэрэгтэй талбар, дэд талбарыг үүсгэх, засах, устгах, тухайн

талбар давтагдах эсэхийг тодорхойлох

- Өгөгдөл оруулах хүснэгтийг удирдах

- Мэдээллийг нэмэх, устгах, засах

Page 5: Nomyn sang electron helbert shiljuuleh ni

- Хайлт хийх өргөн боломж

- Хэвлэх материалыг эрэмблэх

- Картан каталог хэвлэх

- ISO-2709 форматын дагуу мэдээлэл солилцох

- Нэмэлт програм хангамж ашиглан өөрийн боломжуудыг нэмэгдүүлэх

- Мэдээллийн хооронд холбоос үүсгэх

- Баазын мэдээллийг интрернэтээр үзэх

- Хэрэглэгчийн эрхэр ханддаг болгох

- Мэдээллийг нөөцлөх

- Хэвлэх форматын өргөн боломжуудтай

Номын сангийн автоматжуулалтын програм хангамж (system) гэхээр л манай ихэнх

номын санчдад CDS/ISIS, lib4U, KOHA, Alice for Windows зэрэг програмууд л бодогддог.

Ялангуяа жижиг номын сангуудын хувьд интернэтээс үнэ төлбөргүй програм татаж аваад

хэрэглэх боломж асар их байдаг байна.

Lib4U програмын тухай ерөнхий ойлголт:

Lib4U програмыг ашиглан нь электрон каталог болон электрон номын сан байгуулж

болно. Мөн Lib4U програмын зураасан кодын системийн тусламжтайгаар уламжлалт

номын сангийнхаа үйлчилгээ, шилжүүлэг, тооллого хийх үйл ажиллагааг автоматжуулж

болно. Үүнээс гадна Lib4U програм нь номын сантай холбоотой төрөл бүрийн диаграм,

тайлан мэдээ гаргах гэх мэт өргөн боломжтой.

Lib4U програм нь 2002, 2007, 2009 онуудад БСШУЯ-аас зарласан номын сангийн

шилдэг програм хангамж шалгаруулах уралдаан, тендрүүдэд түрүүлсэн.

Lib4U програм нь Монгол улсын нийслэл болон бүх аймгуудад байрлах Ерөнхий

боловсролын цогцолбор сургуулиуд, ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, СЭЗДС, Их Засаг

Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Хүрээ Дээд Сургууль зэрэг төрийн болон хувийн

хэвшлийн их, дээд сургуулиуд, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүд, Аймгийн

төвийн Нийтийн номын сангууд, Нээлттэй Нийгэм Форум, Хууль Зүйн Үндэсний Төв, Хүний

Эрхийн Үндэсний Комисс, ИНЕГ, Хүүхдийн номын ордон зэрэг нийт 100 гаруй

байгууллагуудын номын санд хэрэглэгдэж байна.

Page 6: Nomyn sang electron helbert shiljuuleh ni

Lib4U програмыг тасралтгүй сайжруулсаар ирсэн бөгөөд олон салбартай томоохон

номын сангуудад зориулсан Lib4U NET Version, жижиг номын сангуудад зориулсан Lib4U

PC Version гэсэн 2 чиглэлээр хөгжсөн.

Lib4U PC Version

Lib4U NET Version,

Lib4U програмын ерөнхий онцлогууд :

- Электрон номын сан байгуулан интернэт болон дотоод сүлжээндээ байрлуулж

уншигчиддаа ашиглуулах боломж олгоно.

- Электрон каталогт дотоод сүлжээ болон интернэтийн сүлжээгээр дамжуулан, нэмэлт

програм суулгалгүйгээр дурын веб броузер ашиглан төрөл бүрээр хайлт хийх

боломжтой.

- Зураасан код бүхий уншигчийн үнэмлэхийг пластик карт болон цаасан дээр хэвлэх

эсвэл захиалгын файл гаргах боломжтой.

- Номын зураасан код, формуляр зэргийг хэвлэх боломжтой.

- Зураасан кодын тусламжтайгаар номын сангийн үйлчилгээ явуулах, номын тооллого,

шилжүүлэг хийх иж бүрэн системтэй.

- Номын сангийн удирдлагыг боловсронгуй болгоход шаардлагатай төрөл бүрийн

диаграм, тайлан мэдээ гаргадаг.

- Тайлан мэдээ, диаграм болон програмын бусад өгөдлийг Excel, HTML эсвэл зургийн

файл болгон экспорт хийж гаргах боломжтой. Мөн Word зэрэг бусад хэрэглээний

програмд өгөгдлийг хуулбарлан оруулах боломжтой.

- Олон улсын номын сангийн MARC21 стандарттай тохиромжтой.

- Номын сангийн "DDC", "ББК", "УДК" зэрэг ямарч ангиллыг хэрэглэж болно.

- Номын сангийн уламжлалт цаасан каталогийн картуудыг дахин бичилгүйгээр

“MNS5271:2003” стандартын дагуу програмаас шууд үүсгэн, хэвлэн гаргах боломжтой.

- Каталогын бүртгэл, нэг бүрчилсэн бүртгэл, нэгдсэн бүртгэл, өдөр тутмын бүртгэл

зэрэг номын сангийн стандарт бүртгэлүүд хөтлөгддөг.

- Ном тодорхойлоход хэрэглэгдэх хэл, улс, хот, хэвлэлийн газруудын лавлах

системтэй.

- Уншигчдын бүртгэл тайлангийн системтэй ба уншигчдад Email бичих боломжтой.

Page 7: Nomyn sang electron helbert shiljuuleh ni

- Дурын байдлаар тайлан мэдээ гаргах, хайлт хийхэд зориулагдсан хүчирхэг шүүлтүүр,

хайлтын системүүдээр бүрэн тоноглогдсон. Мөн програмын мэдээлэл харуулах

хүснэгтүүд нь их уян хатан бөгөөд номын санч өөрийн хүссэн байдлаар баганануудын

аль нь харагдах, харагдахгүй байхыг тохируулах, хүссэн талбараараа бүлэглэх, дурын

талбараар хайлт хийх гэх мэт өргөн боломжтой.

- Програмын хэрэглэгчид тус тусдаа түлхүүр үг, мэдээлэлд хандах эрх хэмжээтэй

бөгөөд үүнийг зохицуулах боломжтой.

Koha программын талаархи мэдээлэл:

Уг программыг ШУТИС-ийн ахлах мэргэжилтэн Гантулга номын сангийн

консерциум дээр сургалт явуулах эрх авч сургалт явуулсан. Энэ программ нь монголд

нэвтрүүлсэн 5 дахь программ юм. Энэ программ нь Шинэ Зелландаас гаралтай. Koha

программ уншигчийг бүртгэх, түгээлтийн тайланг шууд гаргадаг. Каталог, ном зүйн

мэдээллийг хайхад хялбарчилдаг. CDISIS, Алиса, LIB4U программуудад хөрвөх

боломжтой. Koha программыг монголын номын сангуудад нутагшуулах. Цогц

үйлчилгээтэй ном олгох, буцаалттай тайлан гаргах боломжтой. Та хэрвээ хүсвэл Koha

программыг өөрчлөх боломжтой. Хэл сонгох боломжтой орос, англи монгол гм. 10 сая

хүртэл номны мэдээлэл оруулах багтаамжтай.

Бүрдүүлэлт:

- Зөвлөмжийн удирдлага

- Борлуулагчид захиалга өгөх үйл явц

- Төсөв, санхүүгийн удирдлага

- Хоцорсон зохиалгыг электрон шуудангаар захиалах

- Баримт /падан/ бүрдүүлэлт

- Шинээр нэмэгдсэн номыг талиурт байрлуулах

Каталогжуулалт:

- Easy to use MARC форматыг хялбар хэрэглэж болно.

- Конгрессийн номын сангаас мэдээлэл авах боломж

- Z39.50 стандарт

- Каталогт зориулсан үндсэн мэдээлэл /сонгож оруулахад ашиглагдана/

Page 8: Nomyn sang electron helbert shiljuuleh ni

Үйлчлүүлэгч:

- Үйлчлүүлэгчийн төрөл

- Үндсэн болон бусад хаягэлектрон шуудан

- Зураг оруулах боломж

- Нууцлалэлектон каталогс зориулсан бүртгэл

Давуу тал:

- Мэдээ нийтлах

- Баркод, номын карт үүсгэхажил амралтын календар зохиох

- Олон хэрэглэгч импортлох

- Олон хэрэглэгч устгахзураг бөөнөөр нь оруулахданс болон тооллого

- RFID дэмжинэ

- Олон номын сан гийн удирдлага

- Хэрэглэгчийн хязгаарлалтгүй сая сая бичлэг оруулж болно

- Хувилбарыг сайжруул гэж шаардахгүй

- Олон улсын стандартыг дэмжих

Номын сангийн удирдлагын зүгээс хийгдэх ажлууд

Электон номын сан баыйгуулахад номын сангийн удирдлага нь техник хангамж,

програм хангамж, зохиогчийн эрхийн асуудлыг шийдвэрлэхээс гадна номын сангийн

хэрэглээ, щ-номын фонд бүрдүүлэлт хийх гэх мэт ганц байгууллага дангаараа

шийдвэрлэхэд хэцүү олон багц асуудлыг шийдвэрлэх болно.

Номын сангийн удирдлага нь өөрчлөгдөн шинэчлэгдэж буй гадаад орчинтой

уялдууланномын санг хөгжүүлэх ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх, боловсронгуй

болгоход чиглэгдсэн үйл ажиллагаа мөн.

Электрон номын сан байгуулахад удирдлагын зүгээс дараах ажлуудыг хийх

шаардлагатай гэж үзэж байна.

- Е-номын сангийн зорилго, зорилтыг тодорхойлох

- Е-номоор фонд бүрдүүлэлт хийх

- Электрон номын сангийн төсөл боловсруулж хэрэгжүүлэх

- Номын сангийн боловсон хүчинг сургажу мэргэшүүлэх... гэх мэт ажлуудыг үе

шаттайгаар төлөвлөнө.

Page 9: Nomyn sang electron helbert shiljuuleh ni

Электрон номын сан гэж юу вэ?

Электрон номын сангийн зорилго, зорилтыг тодорхойлох: номын сангийн

зорилгод номын сангийн зорилго, зорилт юу болох, уншигчийн онцлог, эрэлт хэрэгцээ,

тухайн номын сангийн үйл ажиллагааны чиглэлийг бодитойгоор тусгана.

Өнөөгийнномын сангийн зорилго нь: мэдээллийн эрин үед хэрэглэгчдэд дижитал эх

сурвалжуудад тулгуурласанэлектрон мэдээллээр үйлчлэх явдал юм. Номын сан бүр

тодорхой зорилтыг үндсэнзорилгодоо хүрэхийнтулд дэвшүүлдэг. Зорилт нь тодорхой

цаг хугацаагаар баримжаалагддаг.

Шинжлэх ухаан техникийн маш их мэдээлэл интернэтэд байрлантүүнийг хурдан

шуурхай цаг хугацаанд нь олох, авч ашиглэх шаардлага зайлш,гүй тавигдаж байна.

Эдгээр мэдээллийг зөв зохистой ангилан ялгаж үйлчлүүлэгчдэд хүргэх нь нийт номын

сангий нэгшинэ зорилт болж байна.

Электрон номын сангийн төсөл боловсруулж хэрэгжүүлэх: номын ссанд төсөл

хэрэгжүүлэх ньхүн амыг мэдээллийншинэ үйлчилгээгээр хангаад зогсохгүй, нийгмийн

өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тодоххой хэмжээний хувь нэмэр оруулдаг.

Тсөл хэрэгүүлж буй номын саннь боловсон хүчний мэдлэг болвсролыг дээшлүүлэх,

үйлчлгээндээ шинэ техник текнологийг нэвтрүүлж ашиглах гэх мэт олон талын ач

холбогдолтой бадаг.

Төсөл нь өөрчлөн шинэчлэх, хөгжүүлэх, санал дэвшүүлэх гэсэн санааг өөртөө

агуулдаг. Энэ нь номын сангийн салбарт шийнэ үйлчилгээ нэвтрүүэх, үйлчилгээгээ

өргөтгөх, шиэнэ бүтээл оновчтой санла хэрэгжүүлэх, мэдээллийн системийг

хөгжүүлэх, болвсролыг дэмжих гэх мэт тулгамдаж буй асуудлыг хурданхугацаанд

шийдвэрлэхэд чиглэгддэг.

Электрон номын сан байгуулах ажлын хүрээнд номын сангууд нь урт, богино

хугацааны төслүүдийг хэрэгжүүлж болно. Урт хугацааны төсөл нь монголын номын

сангуудыг тодорхой үе шаттайгаар өөрчлөн шинэчлэх төслүүд байж болно.

Жишээлбэл. “электрон номын сан” төсөл, монголын номын сангуудын “нэгдсэн

электрон мэдээллийн сан байгуулах” гэх мэт төслүүдийг хэрэгжүүлж болно.

Богино хугацааны жижиг төслүүдийг тодорхой нэг номын сангийн үй ажиллагааг

сайжруулахын тулд боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй.

Төслийг боловсруулахдаа төсөл боловсруулах үндэслэл, төслийн зорилго, зорилтууд,

төслийн хүрээнд хэрэгжих үйл ажиллагаа, төсөл хэрэгжих шаардлагатай төсөв,

төслийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн, ач холбогдол, цаашид ашиглэх болмжийг

тодорхой гаргасан байна.

Page 10: Nomyn sang electron helbert shiljuuleh ni

Электрон номоор фонд бүрдүүлэлт хийх: мэдээллийн технологийн эрчимтэй

хөгжлийн үр дүнд өнөөгийн номын сангууд уламжлалт ном хэвлэлийн бүтээгдэхүүнээс

гадна тоон хэлбэрийн мэдээллийн нөөцөөр фондоо бүрдүүлэн үйл ажиллагаагаа

явуулж байна.

Электрон номын сангийн фонд бүрдүүлэлт хийхдээ номынсангийнхаа үүрэг, зорилго,

уншигчдын эрэлт хэрэгцээ, ашиглалт, номын сангийн төрлөөс шалтгаалж е-номоор

фондоо бүрдүүлж болно.

Электрон номын фондыг бүрдүүлэхдээ уламжлалт цаасан номыг эле?ктрон хэлбэрт

шилжүүлэх, электрон номыг худалдан авах, электрон ном унших, эрх авах замаар

мэдээллийн нөөцөө бүрдүүлж болно.

Номыг электрон хувилбарт оруулахдаа ховор хуучин, олдоц бага эрэлт ихтэй, голдуу

нэг хувьтай байдаг ном хэвлэлийг сонгох нь зүйтэй гэж үзэж байна.

Номын сангийн боловсон хүчинг сургаж мэргэшүүлэх: омын санг хөгжүүлэх гол

хөдөлгөгч хүч нь номын санч буюу номын сангийн боловсон хүчин юм. Орчин үед

номын сангийн боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх нь нэн чухал асуудлын

нэг болж байна.

Номын сангийн үйл ажиллагаа цахим тоног төхөөрөмжөөр тоноглогдож, мэдээллийн

урсгал асар ихээр нэмэгдэж байгаа өнөө үед уншигчдад хэрэгцээтэй мэдээллийг

хурдан олж өгөхөд номын сангийн болвсон хүчний мэдлэг чадвараас ихээхэн

шалтгаална.

Номын санд электрон нөөц бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага

Нийгэмд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг зүйл бол мэдээлэл юм. Техник технологи

хөгжиж буй өнөө үед мэдлэг оюуны хэрэгцээ тасралтгүй өсөн нэмэгдэж, номын сангийн

салбарт номзүй мэдээллийн үйлчилгээний гүйцэтгэх үүрэг улам өргөжин тэлж байна.

Мэдээлэл нь тухайн зохиолчийн болон эх сурвалжийг илэрхийлсэн номзүйн үндсэн мэдээ

юм.

Номын сан нь мэдээллийг уншигч, хэрэглэгчдэд зориулан боловсруулж өгдөг

нээлттэй мэдээллийн төв боллоо.

Page 11: Nomyn sang electron helbert shiljuuleh ni

Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй мэдээллийг эмхлэн цэгцлэж, үйлчлүүлэгчдийн

эрэлт хэрэгцээг хангахын тулд номынсанмэдээллийн төв нь төрөлжсөн электрон

мэдээллийнсан айгуулж түүгээрээ дамжууланмэдээллийг хэрэглэгчдэд хүргэх

шаардлагатай болж байна.

Номын сангийн үйл ажиллагааны гол цөм нь баримтын тухай мэдээллийн баазыг

бий болгож тэдгээрийг төрөлжүүлэн ангилж, олон салбарын нарийн мэргэжлийн уншигч

хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах явдал юм.

Манай номын сангуудын хувьд электрон номын сан байгуулах ажлыг ном

хэвлэлийг электрон хэлбэрт оруулах, интернэээр электрон ном, мэдээлэл унших гэсэн

ойлголттой байдаг. электрон номын сан байгуулах ажил нь тодорхой цаг хугацаа, шат

дараалсан ажлуудыг зохион байгуулсаны үр дүнд бий болно.

Номын сангийн хамгийн гол ажил болох мэдээлэл номзүйн ажлыг боловсронгуй

болгохын тулд цаг хугацаа, орон зайнаас хамааралгүйгээр хурдан шуурхай нэг дороос

мэдээлэл өгөх бүрэн хайлтын систем бүхий програмаар боловсруулагдсан электрон

мэдээллийн ан байгуулах нь хамгийн чухал асуудал юм.

Электрон номын сан байгуулах нь тухайн номын сангийн бичиг баримтыг электрон

хэлбэрт оруулах, хэрэгцээт ном, хэвлэлийг электрон хэлбэрт оруулсан байдал, төрөлжсөн

электрон мэдээллийн сан байгуулсан эсэхээр тодорхойломж, мэдээлэмжийн аргаар

зохион байгуулж болно.

Автоматжуулалтын програм хангамжид хийсэн дүгнэлт

Номын санд автоматжуулалтыг нэвтрүүлэхийн тулд хэд хэдэн програм

хангамжуудыг нэгэн зэрэг судалж тэдгээрээс өөрийн номын сангийн үйл ажиллагаанд

тохирсон шаардлага хангахуц дрограмыг сонгох нь чухал юм.

Номын сангийн програм хангамж нь мэргэжлийн байгууллага, компаниар хийгдсэн

хүлээн зөвшөөрөгдсөн, номын сангийн үйл ажиллагааг хөнгөвчлөг зэрэг шаардлагыг

хангасан байх хэрэгтэй.

Монголын номын сангуудад хэрэглэгдэж байгаа програм хангамжийг харьцуулан

судлаж дүгнэвэл.

Монгол улсын 10 гаруй номын сагууд дээрх 5 номын сангийн автоматжуулалтын

програм хангамжийг сонгон хэрэглэж байна. Програм хангамжуудаас LIB4U, CDS/ISIS

програмуудыг манай омын сангийн ихэнхихувь нь үйл ажиллгагаандаа ашиглаж байна.

Хэрэглэдэж байгаа прорам хангамжуудад програмын ерөнхий шаардлага модуль,

онлайн хэлбэр, олон улсын номзүйн /unimarc/ шаардлагад хэр зохицох, стандарт ваг зод,

нэмэлт модуль, ойлгомжтой хэлбэр, диск, CD-ээс хуулах, үзсэн материалаа хэвлэх

боломжтой эсэх, сургалт явуулах боломжтой зэргээр судалгаа авч үзсэн.

Page 12: Nomyn sang electron helbert shiljuuleh ni

CDS/ISIS програм хангамж нь ЮНЕСКО- гоос үнэгүй тараагддаг бөгөөд тус

програмыг байнга шинэчлэн хэрэглэгч байгууллагууддаа түгээдэг. Энэ програмыг хөдөө

орон нутгийн номын сангууд ашиглахад тохиромжтой.

LIB4U програм нь байнга шинэчлэгдэн нэмэлт боловсруулалт хийгддэг. Одоогийн

байдлаар 1,7, хувилбар нь шиэнчлэгдэн гарсан. Програмын зохиогч нь номын сангийн

мэргэжилтнүүдэд сургалт, семинар, ашиглах заавар байнга өгдөг, монгол хэлээр заавар

нь байдаг тул ашиглахад амар байдаг.

ALICE програм нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг автоматжуулахад

тохиромжтой ч үнэ мөнгөний хувьд харьцангуй үнэтэй учир номын сангууд авч хэрэглэх

боломж бага байна.

L-SOFT програм нь зөвхөн Үндэсний номын сангийн захиалгаар хийгдсэн одоогийн

байдлаар анх зохиогдсоноос хойш шинэчлэлт хийгдээгүй програм хангамж юм.

Эрдэм цахим номын сангийн програм нь сүүлд зохиогдсон, номын сангийн

автоатжуулалт электрон номын санд зориулагдсан мэдээллийг цэгцлэх түүнийг Internet

эсвэл CD-ROM ашиглэн нийтэд түгээх боломжийг олгодог програм хангамж юм.

Монгол улсын номын сангууд дор бүрнээ автоматжуулалтын олон програм

хангамжийг хэрэглэ байснаа тогтсон 1 програм хангамжийг сонгож нэвтрүүлэх нь зүйтэй

гэж үзэж байна. Тэрхүү програм хангамж нь манай улсын номын сангийн үйл ажиллагаанд

тохирсон хөрвөх чадвартай, модуль нэмэх, номын сан хооронд мэдээлэл солилцох

боломжтой, бүрэн хайлтын систем бүхий электрон мэдээллийн сан зохион байгуулах

бүтэцтэй, ашиглахад хялбар програм хангамж байх шаардлагатай байна.

Page 13: Nomyn sang electron helbert shiljuuleh ni
Page 14: Nomyn sang electron helbert shiljuuleh ni

Гарчиг

Оршил

Номын санг электрон хэлбэрт шилжүүлэх нь

Одоогийн байдлаар электрон номын сангийн дараах програм хангамж

хэрэглэгдэж байна

Электрон номын сан гэж юу вэ?

Номын санд электрон нөөц бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага