8
КОМПАНИЙН 2019 ОНЫ 04-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт №05 (97) 2019 оны 05-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2602 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 3-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7-р нүүрт 8-р нүүрт ЭНЭ ДУГААРТ: СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД ДҮЛИЙРЭЛТ, СОНСГОЛ БУУРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ? ЗАНАРЫН ХУВЬСГАЛ БНХАУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ, ОДОО БА ИРЭЭДҮЙ Нийгэм ахуйн хэлтэс 2019 ОНЫ 04-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ 4-р нүүрт Компанийн удирдлагууд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр амь эрсэдсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан ажилчдад хүндэтгэл үзүүллээ Дэлхийн хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-нд ажил албан үүргээ гүйцэтгэж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр амь эрсэдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн 4-р сарыг Нийгмийн хамгаалаллын хөдөлмөрийн яам болон Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын төвөөс ХАБ- ын чиглэлээр үйл ажиллагааг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх аян зохион байгууллагдаж байгаа. 2011 онд Мэргэжлээс шалтгаалах өвчинөөр хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн холбооны санал санаачлагаар Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Эрчим хүчний яам хооронд байгуулсан хамтын тарифын хэлэлцээрт 3 төрөл заалт оруулж, салбарын хэмжээний бүх үйлдвэрлэгч компаниуд энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Манай компани нь 7 дахь жилдээ группэд хамрагддаг иргэдийг хүлээн авах, хүндэтгэл үзүүлэх, нөхөн төлбөр олгох ажлыг зохион байгуулж байна. 2012 онд компанийн хэмжээнд 278 хүн бүртгэгдэн хамрагдаж байснаас одоогоор өөрсдийн хүсэлтээр тэтгэвэрт гарах, өвчний улмаас нас барах зэрэг шалтгаанаар тоо нь буурсаар 68 хүн бүртгэлтэй байна. Энэ жилийн хүндэтгэл үзүүлэх ажлын үеэр 2 хүнд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өглөө.

КОМПАНИЙН 2019 ОНЫ 04-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН …tpp4.mn/wp-content/uploads/2019/05/EM-201905.pdf · зохион байгуулалт нь төвлөрсөн

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

КОМПАНИЙН2019 ОНЫ 04-Р САРЫН

ТЭЗҮ-ҮҮД

2-р нүүрт

№05 (97) 2019 оны 05-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

Сонины талаарх санал хүсэлтээ

2125, 2602 дугаарын утас, [email protected]

эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон

бичгээр өгч болно.

www.tpp4.mn

3-р нүүрт

5-р нүүрт

6-р нүүрт

7-р нүүрт

8-р нүүрт

ЭНЭ ДУГААРТ:

СПОРТЫНМЭДЭЭ

МЭДЭЭЛЛҮҮД

ҮЙЛ ЯВДЛЫНМЭДЭЭ

МЭДЭЭЛЛҮҮД

ДҮЛИЙРЭЛТ, СОНСГОЛ БУУРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

ЗАНАРЫН ХУВЬСГАЛ

БНХАУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ, ОДОО БА

ИРЭЭДҮЙ

Нийгэм ахуйн хэлтэс

2019 ОНЫ 04-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

4-р нүүрт

Компанийн удирдлагууд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр амь эрсэдсэн,хөдөлмөрийн чадвараа алдсан ажилчдад хүндэтгэл үзүүллээ

Дэлхийн хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-нд ажил албан үүргээ гүйцэтгэж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр амь эрсэдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн 4-р сарыг Нийгмийн хамгаалаллын хөдөлмөрийн яам болон Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын төвөөс ХАБ-ын чиглэлээр үйл ажиллагааг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх аян зохион байгууллагдаж байгаа. 2011 онд Мэргэжлээс шалтгаалах өвчинөөр хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн холбооны санал санаачлагаар Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Эрчим хүчний

яам хооронд байгуулсан хамтын тарифын хэлэлцээрт 3 төрөл заалт оруулж, салбарын хэмжээний бүх үйлдвэрлэгч компаниуд энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Манай компани нь 7 дахь жилдээ группэд хамрагддаг иргэдийг хүлээн авах, хүндэтгэл үзүүлэх, нөхөн төлбөр олгох ажлыг зохион байгуулж байна. 2012 онд компанийн хэмжээнд 278 хүн бүртгэгдэн хамрагдаж байснаас одоогоор өөрсдийн хүсэлтээр тэтгэвэрт гарах, өвчний улмаас нас барах зэрэг шалтгаанаар тоо нь буурсаар 68 хүн бүртгэлтэй байна. Энэ жилийн хүндэтгэл үзүүлэх ажлын үеэр 2 хүнд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өглөө.

КОМПАНИЙН 2019 ОНЫ 04-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлт Горимын даалгавараас 7858,676 мян.кВтц цахилгаан эрчим хүч илүү үйлдвэрлэж, 126,0 мян.кВтц-аар зөрчиж, төлөвлөгөөг 7732,676 мян.кВтц-аар давуулж, 102,9%-иар биелүүллээ. Цахилгаан эрчим хүчний доод ачаалал 340 МВт, дээд ачаалал 483 МВт байлаа. Манай компанийн үйл ажиллагааны доголдлоос хамаарч 126,0 мян.кВтц-н зөрчил гарсан.

Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

Үзүүлэлт НэгжТухайн сарын Оны эхнээс

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,% Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,%ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 262.7 270.4 7.7 102.9 1188.0 1217.3 29.3 102.5%ДЭХ-ний түгээлт мян.Гкал 288.6 288.6 - 100.0 1680.4 1680.4 - 100.0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө: ЦЭХ - 102,9%, ДЭХ - 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

68 7858.676 23 2389.708 3 126.0 483 340 7732.676

Үйлдвэрлэлийн алба

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 481.441мян.кВтц буюу 25971.913 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 12.143 мян.кВтц буюу 252.357 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 25.7 сая.төгрөгний авлагатай ажиллалаа.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 8.7 сая.кВтц-аар давж 103.4%, өнгөрсөн оны мөн үеэс 5.8 сая.кВтц-аар буюу 2.15% - аар өслөө. Оны эхнээс 25.3 сая.кВтц-аар давж, 102.1% -ийн биелэлттэй байна.

Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 7.5мян.Гкал-аар давж 102.7%-н биелэлттэй, өнгөрсөн оны мөн үеэс 13.4 мян.Гкал буюу 4.8 %-иар өссөн. Оны эхнээс дулааны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөөг 9.3 мян.Гкал-аар давуулсан. Үүнээс “УБДС” ХК –д нийлүүлэх дулаан 17.2 мян.Гкал –аар тасарч байна.

Үндсэн тоноглолын ажиллагаа 4-р сард горим ажиллагаанд 6 зуух, 6 турбин оролцсон. Сарын дунджаар 4.99 зуух, 5.0 турбинтэй ажиллаж, зуух, турбин бэлтгэлгүй байсан. ТГ-4 шинэчлэлд, К-3,5 их засварт зогссон тул ажиллаагүй.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 145.0 135.700 -9.300 93.6%

Шивээ-Овоо мян.тн 115.0 115.718 0.718 100.6%

Бүгд мян.тн 260.0 251.418 -8.582 96.7%

Мазутын зарцуулалт Энэ сард 100 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 66 тн-г түлж, 34 тн мазут хэмнэлээ. Энэ сард халуун галлагаа 3 удаа, хүйтэн галлагаа 2 удаа хийсэн.

Тайлант хугацаанд хүйтэн галлагаанд 40 тн мазут, халуун галлагаанд 26 тн мазут зарцуулсан.

Жишмэл түлшний зарцуулалт Жишмэл түлшний хувийн зарцуулалтыг төлөвлөгөөнөөс цахилгаанд 0,267 гр/кВтц-аар, дулаанд - 0,234 кг/Гкал-аар хэмнэж, нийт 140 тонн жишмэл түлш хэмнэлээ.

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ-аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,25%-иар буюу 755.497 мян.кВтц-аар хэмнэж ажилласан.

№ Үзүүлэлт нэгж04-р сар

төлөв гүйц

1 1тн нүүрс нунтаглахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.нүүрс 30.95 30.34

21тн уур боловсруулахад зарцуулах үлээлт соролтын цахилгаан

кВтц / тн.уур 4.41 4.32

3 1тн тэжээлийн ус шахахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.тэж ус 8.64 8.46

4 Эргэлтийн усны насосанд зарцуулагдах цахилгаан % 1.32 1.29

5 Дулаанжуулалтын насосонд кВтц / тн.сүлж.ус 13.00 12.74

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 0.44% буюу 5922тн конденсат хэмнэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 1590 тн-оор нэмэгдсэн. Осмосын халаагч уурын зарцуулалт 3780тн байлаа.

Дотоод циклийн алдагдлыг нөхөхөөр: ○ Зууханд – 417 м3

○ Турбинд – 5955 м3 ус өгсөн. ○ Зуух дүүргэх усны зарцуулалт 288 м3 байлаа.

2019 ОНЫ 04-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

2019 оны 04-р сард станцын хэмжээний аваари, 1 болон 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 8 бүртгэгдсэнээс зуух 5 удаа, турбин 3 удаа тус тус зогссон. Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт гараагүй.

Тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: МЦ-1 /928,1 мян₮/, ТДЦ-3 /17870,0 мян₮/ бүгд-4 /18798,1 мян₮/, Мазут зарцуулалтын акт: ТЦ-1 /13346,3 мян₮/, ЗЦ-2 /53385,2 мян₮/; бүгд-3 /66731,4 мян₮/, Тоног төхөөрөмж, сэлбэг материалыг ашиглалтаас хасах акт: ТЭЗХ-1 /500,0 мян₮/, ЗХНА-1 /410,0 мян₮/, ТЦ-1 /55906,2 мян₮/, ЗА-1/26000,0 мян₮/, ТДЦ-3 /14855,0 мян₮/, ДХХАЦ-6 /59070,0 мян₮/, ХЦ-5 /7328,9 мян₮/, ЗЦ-1 /1263,9 мян₮/, ЦЦ-1 /4477,0 мян₮/; бүгд-20 ширхэг /169811,6 мян₮/, Тоноглолын аваарийн зогсолтын акт: MON-P 10 төслийн гүйцэтгэгч “Yokogawa” компани-1, бүгд-1, Нийт 28 ширхэг /255341,1 мян₮/ акт тогтоогдсон. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн байдалд 1 удаа хэмжилт хийв.

№ Цех нэгжүүд

Дуу шуугиан (85 дб)

Ажлын байрны халуун (12-30оС)

Ажлын байрны чийглэг (30-60%)

Ажлын байрны тоосролт (10 мг/м3)

201

оны

04

-р с

ар

2019

оны

04

-р с

ар

2018

оны

04

-р с

ар

2019

оны

04

-р с

ар

2018

оны

04

-р с

ар

2019

оны

04

-р с

ар

2018

оны

04

-р с

ар

2019

оны

04

-р с

ар

1 ТДЦ 83.6 84.2 20.5 20.5 30.5 30.2 18.3 18.0

2 ЗЦ 90.2 89.9 31.1 29.0 28.6 28.7 11.2 11.5

3 ТЦ 90.6 89.7 30.1 30.0 29.7 29.6

Стан

цын

дунд

аж

14.7

мг/

м3

Стан

цын

дунд

аж

14.7

мг/

м3

4 Хими 71.0 70.0 24.4 23,6 30.9 30.7

5 Механик 70.0 71.0 21.3 20 32.2 31.8

Хяналтын алба

СХА-ны Төсөл судалгааны инженер - орчуулагч Ц.Батжаргал

БНХАУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ, ОДОО БА ИРЭЭДҮЙ

I. Оршил

Хятадын эрчим хүчний салбарын үүсэл хөгжил XIX зууны сүүлээс эхлэлтэй боловч 1949 он хүртэлх хугацаанд хаант засгаас бүгд найрамдах засаглал руу шилжсэн, цэргийн эрхтэнүүдийн засаглалын жилүүд дотоод гадаадын дайн гэх мэт олон хүчин зүйлээс улбаалан тус улсын эдийн засаг болоод эрчим хүчний салбарын хөгжил удаан өсөлттэй байжээ. 1949 онд БНХАУ үүсгэн байгуулагдаж байх үед улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1,85 ГВт байсан ба V таван жилийн төлөвлөгөөний жил хүртэлх хугацаанд аж үйлдвэржилттэй зэрэгцэн уг салбар хөгжсөөр байсан байна.

1949-1979 оны хооронд Хятадын эдийн засгийн систем нь төвлөрсөн төлөвлөгөөт байсан бөгөөд эрчим хүчний салбар нь төрийн өмч хэлбэрээр удирдлагын босоо тогтолцоотой байсан юм. Энэ хугацаанд засгийн газраас цахилгаан эрчим хүчийг аль болох өргөн хүрээг хамруулж түгээх мөн үйлдвэрлэх бодлого барьж байсан. Энэ бодлого нь хүнд болон хөнгөн үйлдвэрлэлүүдтэй зэрэгцэн эрчим хүчний салбарын эдийн засагт эзлэх багтаамжийг нэмэгдүүлж өгсөн боловч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үр ашиггүй байдал нь олон асуудал дагуулж байсан байна.

1979 оноос эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлсэн ба зах зээлийн эдийн засаг нь уламжлалт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системийн бүтцийг эвдэж эхэлсэн. Өсөн нэмэгдэж буй

эдийн засаг түүний шинэтгэлийн бодлогын хүрээнд БНХАУ нь эрчим хүчний салбарын өөрчлөн байгуулах зайлшгүй шаардлагатай тулгарсан бөгөөд 1985 онд уг салбарын шинэтгэлийг эхлүүлжээ. Гэсэн хэдий ч 2017 оны байдлаар эрчим хүчний салбарын бүтэц зохион байгуулалт нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогын үеийнх шиг босоо тогтолцоотой бүрэн либералчилж чадаагүй хэвээр байна. 20-иод жилийн өмнөөс зах зээлийн эдийн засаг болоод төвлөрсөн удирдлагатай эрчим хүчний салбар хоорондын зөрчилдөөн даамжиран цахилгааны хязгаарлалт, үнэ өртгөөр илрэн гарч эрчим хүчний хямралд хүргэснээр 2004 оны байдлаар нийт 31 муж болон өөртөө засах орнуудын 26 нь эрчим хүчний гачигдалд орсон байна. 2003 оны 8 сарын Америкийн Нэгдсэн Улс (АНУ), Канадын зүүн умард, 1999 оны Бразилын эрчим хүчний системийн хямралыг давтахгүйн тулд Хятадын засгийн газар яаралтай арга хэмжээ авсан байна. Уг ажлын хүрээнд улс орон даяар эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлыг өсгөх, түгээх болон дамжуулах шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээ авч чадсан боловч уг салбарт шинэтгэл зайлшгүй хэрэгтэй байгааг засгийн газар анхааралдаа авчээ.

Энэхүү өгүүлэл нь IV хэсгээс бүрдэх бөгөөд I хэсэгт оршил, II хэсэгт БНХАУ-н эрчим хүчний салбарын түүхэн хөгжил болон өнөөгийн байдал, бүтэц зохион байгуулалт болон үнийн зохицуулалтуудыг дурьдав. Өгүүллийн III хэсэгт тус улсын эрчим хүчний салбарын ирээдүйн чиг хандлагын талаарх дүн шинжилгээг

БНХАУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ, ОДОО БА ИРЭЭДҮЙ

СХА-ны Төсөл судалгааны инженер - орчуулагч Ц.Батжаргал

XIII таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан тоо баримтуудад тулгуурлан өгүүлэв. Эцсийн хэсэгт хэлэлцүүлэх асуудал тус тус дурьдсан болно.

II. БНХАУ-н Эрчим хүчний салбар

2.1 Эрчим хүчний салбарын хөгжлийн тойм 1880 оноос Хятадын эрчим хүчний салбарын эхлэл тавигдсан гэж үздэг. 1882 онд Шанхай хотноо Их Британы хөрөнгө оруулалттайгаар Хятадын анхны бага чадлын цахилгаан станцыг (ЦС) ашиглалтанд оруулж одоогийн Нанжин гудамжны хэрэглэгчдыг цахилгаан эрчим хүчээр хангаж байжээ. Улмаар 6 жилийн дараа Бээжин хотноо Циши хатны зарилгаар Манж Чин гүрний хааны гэр бүлд зориулж бага чадлын цахилгаан генератор суурилуулсан. 1888 он хүртэл эрчим хүчний салбарт Европын орнуудын хөрөнгө оруулалт давамгай байсан бол энэ онд Гуангжоу хотод Хятадын анхны өөрийн хөрөнгө оруулалтаар баригдсан цахилгаан станц ашиглалтанд орж байжээ.

Хятадын болон барууны хөрөнгө оруулагч нар орон нутгын шинж чанартай тусдаа бие даасан, хэсэгчилсэн эрчим хүчний систем байгуулж эхэлсэн бөгөөд эдгээр хөрөнгө оруулалт нь ихэвчлэн Шанхай, Тианжин болон Ухань гэх мэт хүн ам олноор төвлөрсөн хотуудад чиглэсэн байна. Мөн Хятадын анхны усан цахилгаан станцыг (УЦС) 240 КВт хүчин чадалтайгаар төлөвлөн Германы хөрөнгө оруулалтаар Сименс компани Юннан мужид 1909 онд ашиглалтант оруулж байжээ. Зориулалтын хувьд үйлдвэрлэлд гэхээсээ илүүтэй хотын гэрэлтүүлэг болон амжиргааны түвшин дээгүүрт тооцогдох дүүргүүдэд үйлчлэх эрчим хүчний компаниуд байсан байна. 1911 оны байдлаар 2,7 МВт суурилагдсан хүчин чадалтай Манж Чин улсын эрчим хүчний системийн 1,5 МВт-н эх үүсвэрийг гадаадын хөрөнгө оруулалт эзлэж байсан бөгөөд хамгийн сүүлийн томоохон гадаадын хөрөнгө оруулалт 1936 онд Их Британы 79%-н оролцоотойгоор Шанхай хотноо 2,66 МВт-н цахилгаан станц ашиглалтанд орж байжээ. XIX зууны төгсгөлөөс XX зууны дунд үе хүртэл дайн, дэглэмийн өөрчлөлтүүдээс шалтгаалан Хятад улсын эдийн засаг ихээхэн доройтсон. Үүний үр дүнд орон нутгийн цахилгаан эрчим хүчний системийн хөгжил удааширч хөдөө орон нутагт тэлж чадаагүй юм.

1949 онд БНХАУ үүсгэн байгуулагдаж байх үед эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1,85 ГВт байсан бөгөөд аж ахуйн нэгжүүд босоо удирдлагын тогтолцоотой төрийн өмчийн хэлбэрт шилжин салбарын хөгжил төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн төлөвлөгөөт таван жилээр тодорхойлогдох болжээ.

2.2 Өнөөгийн байдал БНХАУ-н эрчим хүчний салбарын үйлдвэрлэл дэлхийд тэргүүлдэг бөгөөд суурилагдсан хүчин чадал нь 2017 оны байдлаар 1777,030 ГВт, жилийн дундаж

өсөлт 10% болсон байна. Мөн тус улсын эрчим хүчний системийн үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх 2016 оноос 6,5% өсөлттэй гарч 6417900 ГВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ.

Он Суурилагдсан хүчин чадал, ГВт

Цахилгаан үйлдвэрлэл, ГВт.ц

1949 1,85 4310

1952 1,96 73001957 4,64 193001962 13,04 458001970 23,77 1159001975 43,41 1958001979 63,02 2820001980 65,87 3006001985 87,05 4107001990 137,89 6213001991 151,47 6775001995 217,22 10069002000 319,32 13685002005 517,18 24975002010 966,41 42277002015 1525,27 57399502016 1650,51 60228452017 1777,03 6417900Хүснэгт 1: Суурилагдсан хүчин чадал болон үйлдвэрлэлийн

үзүүлэлт

БНХАУ-ийн I таван жилийн төлөвлөгөө эхэлсэн 1952 оноос XII таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж дууссан 2015 он, эдийн засгийн шинэтгэл эхлүүлсэн 1979 он, анхны атомын цахилгаан станц (АЦС) ашиглалтанд орсон 1991 оны эрчим хүчний салбарын тоон үзүүлэлтүүдийг дурьдлаа. Цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор 2015 оны Парисын тунхагт БНХАУ нэгдсэн бөгөөд хүлээсэн үүргээ биелүүлэх ажлын хүрээнд айл өрх бүр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжийг 2016 онд нээж өгсөн тул бичил нарны цахилгаан станцын (НЦС) суурилуулалт 2017 оны үзүүлэлтээр өмнөх 2016 оны үзүүлэлтээс 68,7%-ийн өсөлттэй гарсан тул сүүлийн хоёр жилийн тоон үзүүлэлтийг тус тус дурьдсан болно.

Парисын тунхаг хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд бичил нарны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал сүүлийн гурван жилд дунджаар 80%-н өсөлттэй байгаа юм. Тосгон гацааны айлууд хоршоолол байгуулан 6 МВт-с доош хүчин чадалд тааруулан нарны цахилгаан станц ажиллуулах явдал нь түгээмэл болсон юм. Бичил нарны цахилгаан станц төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн гол шалтгаан нь сэргээгдэх эрчим хүчийг (СЭХ) дэмжих тариф улс орны өнцөг булан бүрт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. /Үргэлжлэлийг дараагийн дугаараас.../

ЗАНАРЫН ХУВЬСГАЛ

СХА-ны Судалгааны инженер Э.Ганбат

Байгалийн хийн түлшний хэрэглээг хангах зорилгоор хатуу түлшийг шингэрүүлэх, хийжүүлэх олон төрлийн технологийг судлан боловсруулж ирсэн. Нүүрсийг шингэрүүлэх арга хамгийн урт удаан хугацаанд судлагдсан нь гэж үзэж болно. Гэвч түүнтэй адил хэмжээнд судлагдсан нэгэн түлш байдаг нь шатдаг занар юм. Энгийн нүдээр харахад энгийн нэг чулуу боловч газрын тостой адил шинж чанар бүхий нэгдэл агуулдаг нь түүний давуу тал юм. Түүний хэрэглээ олон улсын түвшинд маш их өсч байгаа бөгөөд АНУ 2000 оны үед 1%-ийн байгалийн хийн хэрэглээгээ занараас гарган авч байсан бол одоо 20% орчмын хэрэглээг хангаж байгаа бөгөөд 2035 он гэхэд бараг 50% хангана гэсэн хүлээлттэй байна. Занарын судалгаа бараг 200 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд Эстони улс занар ашигласан 100 гаруй жилийн туршлагатай гэдгээрээ тэргүүлдэг. Дэлхийн том гүрнүүд занарын олборлолт, хийжүүлсэн түлшний үйлдвэрлэлээр өрсөлдөж байгаа бөгөөд БНХАУ, Аргентин, Алжир, АНУ, Канад улсууд тэргүүлж байна.

Зураг №1. Шатдаг занар Занарын олборлолтын үед хүлэмжийн хий ялгардаг, орчны бохирдол үүсгэдэг талаар судалгааны ажлууд хийгдсэн бөгөөд олон улсын түвшинд мэтгэлцээн маргаан гарч байсан. 2013 онд Европын холбооноос занарын олборлолт нь бусад байгалийн хий, шингэн түлштэй адил хэмжээний бохирдол үүсгэдэг бөгөөд энэ талаар тусгайлан үзэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн.

20-р зуунд газрын тосны өртөг бага байсан учраас занарын ашиглалт бага байсан бол 21-р зууны эхнээс энэ төрлийн түлшний хэрэглээ өсч байгаа юм. 2008 онд газрын тосны үнийн өсөлт маш их байсан нь занарын хэрэглээг дэмжихэд хамгийн том түлхэц болсон юм. Ингээд маш олон төрлийн төслийн эхлэл тавигдаж занарын хувьсгал гэдэг үг шинээр гарч ирсэн.

Монгол Улсын хэмжээнд 700 гаруй миллиард тонн занарын нөөц байгаа гэж Монголын Занарын ассоциациас мэдэгдсэн. Гэвч манай улсын занарын нөөцийг одоогийн байдлаар бүрэн тогтоогоогүй байгаа бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 1/3 хувь нь занарын нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тооцож буй юм. Нөөцийг нь бүрэн тогтоочихвол Монгол Улс нүүрс, зэсийн ордуудаас гадна энэхүү баялгаараа дэлхийд тэргүүлэх боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд дуулгаж байна. Дэлхийд шатдаг

занарын үндсэн гурван төрөл буйг тогтоосон байдаг. Үүнд битумт занар, пиробитумт занар, завсрын үеийн занар орно. Эдгээрээс тос, хий гаргаж авах технологи нь харилцан адилгүй юм. Манай оронд тогтоогоод буй шатдаг занарыг олон улсад oil shale гэдэг.

Дэлхийд битумт занарын нөөц тун ч арвин бий. Shale oil буюу битумт занарт тодорхой хэмжээний нефть, мөн хий агуулагдана. Гэхдээ энэхүү уламжлалт бус газрын тос, хий хоёрыг олборлоход шуудхан л өрөмдлөг хийгээд цооногоор дээш “соруулах” боломжгүй юм. Ийм төрлийн занарт агуулагдах тос, хийг гарган авахад пиролизын аргаас огт өөр арга техник ашигладаг байна. Битумт занарын давхарга ихэвчлэн газрын гадаргаас доош хоёр км орчим, түүнээс ч илүү гүнд оршино. Тиймээс эхлээд босоо өрөмдлөг хийгээд занарын судлыг дагуулан хөндлөн өрөмдлөг хийж, улмаар чулуун давхаргад агуулагдах тос, хийг олборлоход hydraulic fracturing буюу ус, химийн бодисын холимгийг цооногоор дамжуулан өндөр даралтаар шахах аргыг хэрэглэдэг ажээ. Үүнийг хөндлөн өрөмдлөг болон гидро задралын аргаар олборлох гэнэ. Хэвтээ цооногоор даралт бүхий ус, элс болон химийн бодис шахах бөгөөд гидро задрал нь судал хоорондын ханыг өргөтгөж газрын тос болон хийг олон босоо цоног өрөмдөхгүйгээр шахаж гарган авна. Хэвтээ өрөмдлөг хийснээр тос болон байгалийн хийн гарц, хэмжээг эрс нэмэгдүүлэх төдийгүй газрын гадарга дээр олон өрөм тавихгүй зэрэг давуу талтай байдаг аж.

Зураг №2. Хийн түлшний тооцоолж буй өсөлт

Монголын шатдаг занарыг олборлоход их хэмжээний өрөмдлөг шаардлагагүй, hydraulic fracturing-ийн аргыг огтхон ч хэрэглэхгүй болохыг энэ салбарын мэргэжилтнүүд 2010 оны эхэн үед гаргасан нийтлэлүүдэд дурьдаж байсан.

Манай улс занарыг ашиглахдаа дэлхийн олон оронд ашиглаж буй занарын шатахууны хамгийн орчин үеийн үйлдвэр, түүний технологи, тоног төхөөрөмжийн иж бүрдлийг сонгон авснаар байгаль орчинд хоргүй, нийгэм, эдийн засагт үр ашигтай үйлдвэрлэлтэй болох боломжтой гэж үздэг.

НАХ-ийн СТНБТХ мэргэжилтэн Ч.Баясгалан

СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

● Компанийн аварга шалгаруулах волейболын тэмцээн 4-р сарын 5, 6-ны өдрүүдэд “Эрчим-1” спорт зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Эрэгтэй, эмэгтэй нийт 16 багийн 100 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж шилдэгүүдээ тодруулахад, эмэгтэй багуудаас ТДЦ, Захиргаа, ЦЦ-ийн багууд эхний байруудад орсон бол эрэгтэй багуудааас ЦЦ, ТДЦ, ДХХАЦ-ийн багууд мөн эхний байруудыг эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Багийн нийлбэр дүнгээр П.Баяр-Эрдэнэ даргатай ТДЦ-ийн баг тамирчид шилжин явах цомын эзэд боллоо. Сагсан бөмбөгийн тэмцээн 4-р сарын 19, 20 ны өдрүүдэд зохион явагдаж эрэгтэй эмэгтэй 20 багийн 150 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдлөө. Шагналт байруудыг тодруулахад эмэгтэй багуудаас Захиргаа, ТДЦ, ЦЦ-ийн багууд, эрэгтэй багуудаас МЦ, ХЦ, Захиргааны багууд алт мөнгө хүрэл медалийн эзэд болж багийн нийлбэр дүнгээр Захиргааны баг шилжин явах цомын эзэд боллоо.

● ЭХГУУ-н ҮЭХ-ны нэрэмжит “Эв нэгдэл” волейболын тэмцээн 4-р сарын 26-28 өдрүүдэд МҮЭ-ийн Төв Зөвлөлийн “Тэмүүжин” спорт зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 16 багийн 400 гаруй тамирчид өрсөлдөж, манай компанийн эрэгтэй. эмэгтэй баг тамирчид хос алтан медаль хүртлээ. Тус тэмцээний шилдэг холбогчоор Т.Оюундэлгэр, шилдэг хамгаалагч болон шилдэг дасгалжуулагчдаар Б.Даринчулуун нар шалгарлаа. Дашрамд дурдахад эрэгтэй, эмэгтэй багуудын медальт байранд бүгд Эрчим хүчний салбарын байгууллагуудын багууд байсан нь манай салбарын волейболын түвшин хэр өндөр түвшинд байгаа нь харагдаж байлаа.

● Үндэсний шагайн харвааны 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион явагдлаа. НАХ-ийн ажилтан Улсын мэргэн Т.Баярбатаар ахлуулсан Компанийн дэргэдэх “Эрчим” шагай баг оролцож нийт 130 багаас шилдэг 30 багт шалгарч үлдсэн амжилт үзүүлсэн байна. Тус тэмцээн нь цол зэрэг олгодог хамгийн том тэмцээнүүдийн нэг юм.

● Олс таталтын улсын аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 27-нд СХД-ийн спорт хорооны зааланд болж эрэгтэй баг тамирчид шагналт байранд шалгарсан бол манай компанийн нэр дээр өрсөлдсөн эмэгтэй баг мөнгөн медалийн эзэд болсон байна.

● Турк улсын Анталъя хотод 4-р сарын 17-26 өдрүүдэд зохиогдсон “Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн”-д НАХ-ийн ажилтан Б.Энхнарын удирдлаган дор оролцсон баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээнд нийт 33 орны 392 тамирчин оролцсоноос ДШХ-ны ДМЭ Хишигбаатарын Баясгалан /U-13/ алтан медаль, Энхбаатарын Энх-Од /U-15/ тусгай байр, Наранбаатарын Наран-Эрдэнэ /U-17/ мөнгөн медаль тус тус хүртсэн байна. Сүхбаатар аймгийн харъяалалтай 3 тамирчин бэлдсэн нь ийнхүү бүгд Дэлхийн аваргаас ганзага дүүрэн ирсэн байна.

● Европ тивийн дээвэр, Кавказын нурууны ноён оргил Эльбрус ууланд жил бүр ОУ-ын уулчдын цугларалт авиралт, skyrunning-ийн уулын өндөр бүсэд оргил булаацалдах тэмцээн болж өнгөрлөө. Тус уул нь Д.Т.Д -5642м өндөр өргөгдсөн Орос, Гүржийн зааг нутагт оршдог уул юм. Энэхүү тэмцээнд НАХ-ийн ажилтан Ч.Бат-Оюун нь амжилттай оролцож компанийнхаа тугийг оргилд нь мандуулж чадсан байна.

Залуучуудын холбоо

МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

“ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг цуврал лекцийн энэ жилийн эхний зочноор MCS Group-ын Дэд Ерөнхийлөгч, ШАРК Д.Энхтүвшин уригдан ирж ЗАЛУУЧУУД БА АМЖИЛТЫН ҮНДЭС сэдвээр хүрэлцэн ирсэн 200-аад станцын ажилчдад үнэтэй оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Энэхүү лекцээр залуучуудын шинэ санал санаачлага чөлөөт сэтгэлгээ бүхий оролцоог нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх суурь чадварыг төлөвшүүлэх, зөв хандлагыг олгох зорилготой зохион байгууллаа. Бидний урилгыг хүлээн аван хүрэлцэн ирсэн ШАРК Д.Энхтүвшин ахдаа баярлалаа.

“ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулж буй “МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” ажлын байраа солилцох хөтөлбөрийг 4-р сарын 23, 24-нд амжилттай зохион байгууллаа. Энэхүү хөтөлбөрт:1. ТДЦ-ийн П.Цогтбаатар М.Сүлеймен ЦЦ ТЦ-д, 2. ЗЦ- ийн С.Жавхлантөгс Т.Доржрагчаа МЦ-д3. ТЦ- ийн Э.Ариунбаатар ХЦ-д4. ЦЦ- ийн Г.Гансүх ДХХА цехд5. ХЦ- ийн Ц.Алтантуяа СХА-д6. МЦ- ийн Э.Батболд Ш.Түвшинбаяр ЦЦ ДХХА цехд7. ДХХА- ийн Б.Эрдэнэбаяр ЗА-д8. ЭЗГ-ын Д.Даваадорж МЦ-д

нийт 11 хүн ажлын байраа солилцон ажиллаа.

Залуучууд маань ажлын байраа солилцож ажилласнаар цаашдаа бусад хэсгүүдтэй харьцах харилцаа холбоо, хамтын ажиллагаа сайжирч, тухайн цех нэгжүүдийн соёлтой танилцаж туршлага солилцон, ажлын байрны чиг үүргийг таньж мэдсэн ажил болж өнгөрлөө.

Залуучууддаа цаашдын ажилд нь амжилт хүсье!!!

Бид УБТЗ-ын харъя Эрчим хүч ус хангамжийн Залуучуудын зөвлөлийн залуучуудыг хүлээн аван станцынхаа үйл ажиллагаатай танилцууллаа. Мөн залуучуудын холбооныхоо үйл ажиллагааг танилцуулан цаашид хамтран ажиллах ажлын саналуудаа солилцлоо.

ДҮЛИЙРЭЛТ, СОНСГОЛ БУУРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Компанийн эмнэлэг

Улаанбаатар хотБГД, 20-р хорооЭрчим хүчний гудамж

Утас: 7017-1284Факс: 7017-1284

Дугаарыг эрхэлсэн: Ц.БатжаргалЭхийг бэлтгэсэн: Ц.УуганзаяаХэвлэлтэнд өгсөн: 2019.05.15

Дүлийрэлт, сонсгол бууралт гэдэг нь нэг ба хоер чихний сонсох үйл ажиллагаа бүрэн үгүй болох доголдохыг хэлнэ. Энэ нь хүний эрүүл амьдрах ба нийгмийн харилцаанд хэвийн оролцох эрхийг хязгаарлаж, улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг.

Сонсголын эрхтэн нь: Гадна Чих

○ Чихний дэлбэн – авиаг цуглуулж чихний сувагт дамжуулна

○ Чихний суваг – авиаг цааш чихний бусад хэсэгт дамжуулна

Дунд Чих ○ Хэнгэрэг – авиаг чичиргээнд хувиргана ○ Алх, Дөш, Дөрөө – чичиргээг цааш дотор чихэнд

дамжуулнаДотор чих

○ Чихний Дун – дотроо шингэн болон маш мэдрэмтгий үслэг эсүүдийг агуулна

○ Жижиг үслэг эсүүд – авианы чичиргээгээр өдөөгдөх үед өөрсдөө хөдөлнө

○ Үүдэвчийн Систем – тэнцвэрийн эсүүдийг агуулна ○ Сонсголын мэдрэлийн эсүүд – чихний дунгаас

тархи уруу мэдээлэл дамжуулна

ШалтгаанСонсгол хэл ярианы бэрхшээлтэй болох шалтгаан олон янз байна. Үүнд:

○ Төрөлхийн хэлгүй дүлий ○ Өвчний улмаас (дунд чихний хурц болон архаг

үрэвсэл, халдварт өвчин, чихэнд хоруу нөлөөтэй эмийн буруу хэрэглээ, сонсох мэдрэлийн үрэвсэл)

○ Толгой болон чихэндээ гэмтэл авах ○ Дуу шуугиан,ажлын нөхцөл

Урьдчилан сэргийлэлт ○ Хэтэрхий чангаар бүү сонс ○ Чихийг хамаагүй ухахгүй байх ○ Шуугиантай нөхцөлд сонсгол хамгаалах хэрэгсэл

ашиглах ○ Сонсголын эмчид хандаж сонсголоо шалгуулж

байх ○ Өдөр тутам чихээр сонсох хугацаагаа багàсгах ○ Сонсголд нөлөөт эмийг зохистой хэрэглэх ○ Толгойд гэмтэл авахаас сэргийлэх ○ Чихийг хамаагүй гадны зүйлээр ухаж болохгүй

○ Телевизор МР, чихэвчний хөгжмийг хэт чанга удаан хугацаагаар сонсохгүй байх

○ Сонсголд хортой эмнээс аль болох татгалзах ○ Тархи толгойн гэмтлээс сэргийлэх ○ Чихэвчний хөгжмийг 60\60 дүрмээр сонсох

Дуу чимээнд ажиллагсад: ○ Ажлын бус цагаар чихээ амрааж чанга дуу

сонсохгүй байх ○ Шөнийн нойрыг авч байх ○ Стрессгүй байх ○ Зориулалтын чихэвч дуулга тогтмол хэрэглэж хэв

ших ○ Үйлдвэрийн нөхцөлд бөглөө, чихэвчгүйгээр

ажиллах хугацаа

88 ДБ 91 ДБ 94 ДБ 97 ДБ 100 ДБ 105 ДБ4 цаг 2 цаг 1 цаг 30 мин 15 мин 4,8 мин