18
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код: 67.040 Нялх балчир хүүхдийн хоол тэжээл болон тусгай зориулалтын хүнсэнд тавих шаардлага MNS 72:2019 Standard for infant formula and formulas for special medical purposes intended for infants CODEX STAN 72-1981 Стандарт, хэмжил зүйн газрын даргын .... оны ..дугаар ... сарын ... -ны өдрийн ... дугаар тушаалаар батлав. Энэхүү стандарт нь улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчинтэй. А Хэсэг: Нялх балчир хүүхдийн хоол тэжээлийн шаардлага 0 Хэрэглээ Энэ стандарт нь хоѐр хэсэгтэй. А хэсэг нь нялх балчир хүүхдийн хоол тэжээлийн шаардлага, Б хэсэг нь тусгай зориулалтын хүнсэнд тавих шаардлагад хамаарна. 1 Хамрах хүрээ 1.1 Стандартын энэ бүлэг нь эхийн сүүг орлуулахуйц, нялх балчир хүүхдийн ердийн хооллох хэрэгцээг хангах, шингэн эсвэл нунтаг хэлбэрийн хоол тэжээлд хамаарагдана. 1.2 Стандартын энэ бүлэгт, нялх балчир хүүхдийн хоол тэжээлийн найрлага, чанар, түүнд тавигдах аюулгүй байдлын шаардлагын талаар тусгасан болно. 1.3 Стандартын энэ бүлгийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүнүүдийг зах зээлд “нялх балчир хүүхдийн хоол тэжээл” хэмээн хүлээн зөвшөөрнө. Хэвийн эрүүл нялх хүүхдийн амьдралын эхний саруудын хооллох хэрэгцээ шаардлагыг хангахад тохиромжтой, эсвэл батлагдсан гэх бүтээгдэхүүн нялх балчир хүүхдийн хоол тэжээлээс (Infant formula ) өөр байхгүй. 1.4 Стандартын энэ хэсгийн заалтууд нь Дэлхийн Эрүүл Мэндийн Чуулганы тогтоол WHA54.2 (2001), Нялх, балчир хүүхдийн хоол тэжээлийн Дэлхийн стратеги мөн Хөхний сүүг орлох Зах зээлийн олон улсын код (1981) зэрэг зөвлөмжүүдтэй нийцсэн байх. 2 Нэр томьёо, тодорхойлолт 2.1 Бүтээгдэхүүний тодорхойлолт 2.1.1 нялх балчир хүүхдийн хоол тэжээл эхийн сүү орлуулах, нярайн амьдралын эхний саруудад шаардагдах шим тэжээлийг агуулсан, нярайг хооллоход тохиромжтой тусгайлан үйлдвэрлэсэн нэмэлт тэжээл 2.1.2 физик аргаар боловсруулсан бүтээгдэхүүн тухайн улс оронд бүтээгдэхүүнийг ердийн нөхцөлд хадгалах, тээвэрлэх, худалдаалах явцад халдвар авах, муудах зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор савласан бүтээгдэхүүн.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

  • Upload
    others

  • View
    9

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код: 67.040

Нялх балчир хүүхдийн хоол тэжээл болон тусгай зориулалтын хүнсэнд тавих шаардлага

MNS 72:2019

Standard for infant formula and formulas for special medical purposes intended for infants

CODEX STAN 72-1981

Стандарт, хэмжил зүйн газрын даргын .... оны ..дугаар ... сарын ... -ны өдрийн

... дугаар тушаалаар батлав.

Энэхүү стандарт нь улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчинтэй.

А Хэсэг: Нялх балчир хүүхдийн хоол тэжээлийн шаардлага

0 Хэрэглээ

Энэ стандарт нь хоѐр хэсэгтэй. А хэсэг нь нялх балчир хүүхдийн хоол тэжээлийн шаардлага, Б хэсэг нь тусгай зориулалтын хүнсэнд тавих шаардлагад хамаарна.

1 Хамрах хүрээ

1.1 Стандартын энэ бүлэг нь эхийн сүүг орлуулахуйц, нялх балчир хүүхдийн ердийн хооллох хэрэгцээг хангах, шингэн эсвэл нунтаг хэлбэрийн хоол тэжээлд хамаарагдана. 1.2 Стандартын энэ бүлэгт, нялх балчир хүүхдийн хоол тэжээлийн найрлага, чанар, түүнд тавигдах аюулгүй байдлын шаардлагын талаар тусгасан болно. 1.3 Стандартын энэ бүлгийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүнүүдийг зах зээлд “нялх балчир хүүхдийн хоол тэжээл” хэмээн хүлээн зөвшөөрнө. Хэвийн эрүүл нялх хүүхдийн амьдралын эхний саруудын хооллох хэрэгцээ шаардлагыг хангахад тохиромжтой, эсвэл батлагдсан гэх бүтээгдэхүүн нялх балчир хүүхдийн хоол тэжээлээс (Infant formula ) өөр байхгүй. 1.4 Стандартын энэ хэсгийн заалтууд нь Дэлхийн Эрүүл Мэндийн Чуулганы тогтоол WHA54.2 (2001), Нялх, балчир хүүхдийн хоол тэжээлийн Дэлхийн стратеги мөн Хөхний сүүг орлох Зах зээлийн олон улсын код (1981) зэрэг зөвлөмжүүдтэй нийцсэн байх.

2 Нэр томьёо, тодорхойлолт

2.1 Бүтээгдэхүүний тодорхойлолт

2.1.1

нялх балчир хүүхдийн хоол тэжээл эхийн сүү орлуулах, нярайн амьдралын эхний саруудад шаардагдах шим тэжээлийг агуулсан, нярайг хооллоход тохиромжтой тусгайлан үйлдвэрлэсэн нэмэлт тэжээл

2.1.2 физик аргаар боловсруулсан бүтээгдэхүүн тухайн улс оронд бүтээгдэхүүнийг ердийн нөхцөлд хадгалах, тээвэрлэх, худалдаалах явцад халдвар авах, муудах зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор савласан бүтээгдэхүүн.

Page 2: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

2.2 нялх хүүхэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд.

3 Үндсэн бүрэлдэхүүн ба чанарын үзүүлэлтүүд

3.1 Үндсэн бүрэлдэхүүн 3.1.1 Нялх балчир хүүхдийн хоол тэжээл нь үнээний эсвэл бусад амьтны сүүн дээр суурилсан, мөн нялх хүүхдийг хооллоход тохиромжтой, батлагдсан бусад орцыг нэмж хольсон бүтээгдэхүүн юм. Нялх балчир хүүхдийн хоол тэжээлийн шим тэжээлийн аюулгүй, нийлэмжтэй байдал нь нялх хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжихэд чиглэгдсэнийг шинжлэх ухааны үндэстэй баталсан байна. Хүнсний нэмэлтүүд болон найрлагууд нь цавуулаггүй байна. 3.1.2 Нялх балчир хүүхдийн хоол тэжээл нь үйлдвэрлэгчийн зааврын дагуу 100 мл-д 60 ккал (250 кдж) -оос багагүй, 70 ккал (295 кдж)-оос ихгүй илчлэгтэй байна. 3.1.3 Нялх балчир хүүхдийн хоол тэжээл нь 100 ккал (100 кдж) тутамд хамгийн их болон хамгийн бага хэмжээ эсвэл зөвшөөрөгдөх хэмжээ1 (ЗХ)1 заасан дараах шим тэжээлт нэгдлүүдийг агуулсан байна. Эдгээр хэмжээг тогтоох ерөнхий зарчимын талаар энэ стандартын хавсралт II –т тусгасан. a) Уураг

2 3 4

Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ1

г/100 ккал 1.8 5

6 3.0 –

1 Бүтээгдэхүүний төрөл, хэлбэр нь ихэвчлэн ЗХ-ээс доогуур төвшинг агуулдаг бол үйлдвэрлэгчид

ЗХ-тэй ойртохын тулд шим тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй.Зөвшөөрөгдөх хэмжээ (ЗХ): Удирдамжийн дээд төвшин нь шинжлэх ухаанд суурилсан эрсдэлийн үнэлгээ хийхэд хангалттай мэдээлэлгүй тэжээллэг бодисын хувьд зориулагдсан болно. Эдгээр төвшинг нярай хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээ, аюулгүй ашиглах тогтоосон түүхий эдэд үндэслэсэн үнэ цэнэ юм. Эдгээрийг холбогдох шинжлэх ухаан эсвэл технологийн дэвшилд үндэслэн тохируулж болно. ЗХ-ний зорилго нь үйлдвэрлэгчдэд удирдамж өгөх бөгөөд тэдгээрийг зорилгын утга гэж тайлбарлахгүй. Нялхсын томъѐонд агуулагдах тэжээлийн агууламж нь ихэвчлэн нялхсын томъѐоны найрлага дахь өндөр эсвэл хувьсах агууламжаас эсвэл технологийн шалтгааны улмаас өндөр тэжээллэг бодисын агууламжаас зайлсхийх боломжгүй бол ЗХ-ээс хэтрэхгүй байна. 2 Тухайн бүтээгдэхүүнд, өөр коэффициентээр тооцохыг шинжлэх ухааны үндэслэлтэй заагаагүй л

бол эцсийн бүтээгдэхүүний уургийн агууламжийг N x 6,25 дээр үндэслэн тооцно. Энэхүү стандартад тогтоосон уургийн агууламжийг азотын шилжих коэффициент 6,25 дээр үндэслэн тооцсон. Харин 6.38 гэсэн утга бол бусад төрлийн сүүн бүтээгдэхүүн дэх азотоос уурагт шилжүүлэх ерөнхий коэффициент, харин 5,71 гэсэн утга нь бусад шар буурцгийн (soy) сүүнд уурагт тооцох коэффициент юм. 3 Нялх балчир хүүхдийн хоол тэжээлийн илчлэгийг хангахын тулд уургийн стандарт /Хавсралт 1-д

заасан эхийн сүүний/ заасан нийт уургийн агууламжтай дүйцэхүйц хэмжээний үл орлогдох болон хагас-үл орлогдох бүх аминхүчлүүдийг агуулсан байна. Мөн тооцоо хийх зорилгоор тирозин болон фенилаланин хоѐрын концентрацыг хамтад нь нэмж болно. Хэрэв харьцаа нь 2:1 ээс бага бол метионин болон цистейний концентрацыг хамтад нь нэмж болно. Хэрэв харьцаа нь 2:1 ба 3:1-ийн хооронд байгаа бол энэхүү сүүн бүтээгдэхүүнд тохиромжтой юу гэдгийг клиник тестээр заавал нотолсон байна. 4 Ялган авсан амин хүчлийг зөвхөн нялх балчир хүүхдийн хоол тэжээлийн чанарыг дээшлүүлэх

зорилгоор бүтээгдэхүүнд нэмж болох юм. Үл орлогдох болон хагас-үл орлогдох аминхүчлүүдийг шаардагдах хэмжээгээр нь уургийн чанарыг дээшлүүлэх зорилгоор л нэмж болно. Зөвхөн L-хэлбэрт амин хүчлүүдийг ашиглана. 5 Хамгийн бага утгыг үнээний сүүний уургад ашиглана. Үнээнийхээс бусад төрлийн сүүгээр хийсэн

нялх балчир хүүхдийн хоол тэжээлд бусад бага дүнг ашиглаж болох юм. Шар буурцгийн уураг дээр суурилсан нялх балчир хүүхдийн хоол тэжээлд хамгийн бага утга нь 2,25 г/100 ккал (0,5 г/100 кдж) ашиглагдана.

Page 3: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

г/100 кдж 0.45 5 6

0.7 – b) Липид Нийт тослог

7 8

Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ1)

г/100 ккал 4.4 6.0 – г/100 кдж 1.05 1.4 – Линолын хүчил Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мг/100 ккал 300 – 1400 мг/100 кдж 70 – 330 α-Линолины хүчил Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мг/100 ккал 50 N.S.* – мг/100 кдж 12 N.S. – *N.S. = заагаагүй болно Линолын хүчил/ α-линолины хүчлийн харьцаа:

Хамгийн бага утга

Хамгийн их утга

5:1 15:1 c) Нүүрс ус нийт нүүрс ус

9

Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ г/100 ккал 9.0 14.0 – г/100 кдж 2.2 3.3 – Шаардлагагүй бол сахароз, фруктозыг нэмэлтээр хийхээс зайлсхийх хэрэгтэй, учир нь фруктозыг үл тэвчих удамшилтай нярайн амь насанд хүрэх аюултай. d) Витаминууд Витамин A Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг RE

10/100 ккал 60 180 –

мкг RE10

/100 кдж 14 43 – Витамин D3 Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг

11/100 ккал 1 2.5 –

мкг11

/100 кдж 0.25 0.6 – Витамин E Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мг α-TE

12/100 ккал 0.5

13 - 5

6 Гидролизжүүлээгүй сүүний уурагт суурилсан нялх балчир хүүхдийн хоол тэжээл бүтээгдэхүүн нь 2

г уураг/100 ккал –аас бага, харин гидролизжүүлсэн уураг дээр суурилсан нялх балчир хүүхдийн хоол тэжээл нь 2,25 г уураг/100 ккал –аас бага агуулсныг клиникээр тогтоосон байна. 7 Худалдаанд гардаг устөрөгчжүүлсэн тос, өөх тосыг нялх балчир хүүхдийн хоол тэжээлд

хэрэглэхгүй. 8 Лаурины, миристиний хүчлүүдийн нийлбэр нь нийт тосны хүчлийн 20 %-иас хэтрэхгүй байна.

Транс тосны хүчлийн агууламж нь нийт тосны хүчлийн 3%-иас хэтрэхгүй байна. Транс тосны хүчлүүд нь сүүний тосны эндоген нэгдлүүд юм. Транс тосны хүчлийн агууламжийн зөвшөөрөгдөх хэмжээ 3 % хүртэл байдаг нь нялах балчир хүүхдийн хоол тэжээлд сүүний өөх тосыг хэрэглэдэгтэй холбоотой зөвшөөрдөг. Эрукийн /Erucic/ хүчлийн агууламж нийт тосны хүчлийн 1 %-иас хэтрэхгүй байна. Фосфолипидийн нийт агууламж 300 мг/100 ккал (72 мг/100 кдж)-иас хэтрэхгүй байх. 9 Гидролизжүүлсэн уураг болон үхрийн сүүний уураг дээр суурилсан нялх балчир хүүхдийн хоол

тэжээлд лактоз болон глюкозын полимерүүдийг нүүрс ус гэж тэмдэглэвэл илүү тохиромжтой. Зөвхөн урьдчилан боловсруулсан эсвэл байгалийн /gluten-free/ желатинжсан цардуулыг нялх балчир хүүхдийн сүүн тэжээлд нийт нүүрсусны 30 % ба 2 г/100 мл хүртэл хэмжээгээр нэмэх боломжтой. 10 ретинолын эквивалент хэлбэрээр илэрхийлэгдэнэ (RE)

1 мкг RE = 3.33 IU Витамин A = 1 мкг бүх-транс ретинол. Ретинолын агууламж нь урьдчилан хэлбэртэй ретинолоор хангагдана, харин каротиноидын агууламжаар А аминдэмийн идэвхийг тооцож болохгүй. 11

Кальциферол. 1 µг кальциферол = 40 IU Витамин D

12 1 мг α-TE (α-токоферол еквивалент) = 1 мг d-α-токоферол

Page 4: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

мг α-TE12)

/100 кдж 0.12 13

- 1.2 Витамин K Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг/100 ккал 4 - 27 мкг/100 кдж 1 - 6.5 Тиамин Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг/100 ккал 60 - 300 мкг/100 кдж 14 - 72 Рибофлавин Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг/100 ккал 80 - 500 мкг/100 кдж 19 - 119 Ниацин

14

Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг/100 ккал 300 - 1500 мкг/100 кдж 70 - 360 Витамин B6 Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ µг/100 ккал 35 - 175 µг/100 кдж 8.5 - 45 Витамин B12 Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг/100 ккал 0.1 - 1.5 мкг/100 кдж 0.025 - 0.36 Пантотейны хүчил Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг/100 ккал 400 - 2000 мкг/100 кдж 96 - 478 Фолийн хүчил Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг/100 ккал 10 – 50 мкг/100 кдж 2.5 – 12 Витамин C

15

Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг/100 ккал 10 – 70

16

мкг/100 кдж 2.5 – 1716

Биотин

Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг/100 ккал 1.5 – 10 мкг/100 кдж 0.4 – 2.4 e) Эрдэс, Бичил элементүүд Төмөр

Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ17

мг/100 ккал 0.45 - - мг/100 кдж 0.1 - - 17)

Кальци

Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мг/100 ккал 50 – 140 мг/100 кдж 12 – 35 Фосфор

Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ

13

Витамин E-ийн агууламж нь хамгийн багадаа, PUFA-ийн г тутамд 0,5 мг α-TE байна. Витамин Е-ийн хамгийн бага агууламжийг тосны хүчлийн хоѐрчийн холбооны тооноос хамааруулан тооцно: 0.5 мг -TE/г линолын хүчил (18:2 n-6); 0,75 α-TE/г α-линолейны хүчил (18:3 n-3); 1.0 мг α-TE/г арахидоны хүчил (20:4 n-6); 1,25 мг α-TE/g эйкозапентаны хүчил (20:5 n-3); 1,5 мг α-TE/g докозагексаны хүчил (22:6 n-3). 14

Ниацин гэж урьдчилан боловсруулсан ниацин 15

Аскорбины хүчил 16

Энэхүү ЗХ-д шингэн хэлбэрээр хадгалах явцад гарах өндөр алдагдлыг тооцсон: нунтаг бүтээгдэхүүний дээд доод түвшнийг тооцно. 17

Хэмжээг орон нутгийн албаны хүмүүс тодорхойлох шаардлагатай.

Page 5: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

мг/100 ккал 25 – 10018

мг/100 кдж 6 – 24

18

18) Кальци / Фосфорын харьцаа

Хамгийн бага утга Хамгийн их утга

1:1 2:1

Магни

Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мг/100 ккал 5 – 15 мг/100 кдж 1.2 – 3.6

Натри Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мг/100 ккал 20 60 – мг/100 кдж 5 14 – Хлор Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ

мг/100 ккал 50 160 – мг/100 кдж 12 38 – Кали Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мг/100 ккал 60 180 – мг/100 кдж 14 43 – Мангани Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг/100 ккал 1 - 100 мкг/100 кдж 0.25 - 24 Иод Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг/100 ккал 10 - 60 мкг /100 кдж 2.5 - 14 Селен Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг/100 ккал 1 - 9 мкг/100 кдж 0.24 - 2.2 Зэс

19

Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг/100 ккал 35 - 120 мкг/100 кдж 8.5 - 29 Цайр Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мг/100 ккал 0.5 - 1.5 мг/100 кдж 0.12 - 0.36 f) Бусад бодисууд Холин Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мг/100 ккал 7 - 50 мг/100 кдж 1.7 - 12 Mио-Иноситол Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мг/100 ккал 4 - 40 мг/100 кдж 1 - 9.5 L-Карнитин Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мг/100 ккал 1.2 N.S. – мг/100 кдж 0.3 N.S. –

3.2 Сонголтоор нэмэх орцууд 3.2.1 Нэмэлт хольцод тавигдах шаардлагуудыг доор жагсаав 3.1.3, эхийн сүүнд агуулагддаг энгийн бодисуудыг хангах, бүтээгдэхүүн нь нялх хүүхдийн авах шим

18

Энэ ЗХ нь шар буурцагын бүтээгдэхүүнд арай өндөр байх. 19

Ундны усны зэсийн агууламж өндөртэй бүс нутагт хийгдсэн нялхсын сүүн тэжээлд тохируулга хийж магадгүй юм.

Page 6: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

тэжээлийн цор ганц эх үүсвэр болоход тохиромжтой эсэхийг нотлох, эхийн сүү хөхөж өссөн хүмүүстэй адил төстэй өөр бусад ашигтай талыг хангах зорилгоор зарим өөр орцуудыг нэмж болох юм. 3.2.2 Нялх хүүхдийн зарим нэг хоол тэжээлийн хэрэглээний тохиромжтой эсэх мөн эдгээр бодисын аюулгүй байдал зэрэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон байна. Нялхсын сүүн тэжээл нь эдгээр бодисыг эхийн сүүтэй дүйцэхүйц хэмжээгээр хангалттай агуулсан байна. 3.2.3 Дараах бодисуудыг тухайн улсын хууль тогтоомжийн хүрээнд хяналттай нэмж болох ба тэдгээрийн нялх балчир хүүхдийн хоол тэжээл дэх агууламж, 100 ккал (100 кдж) нь дараах заасан хэмжээнээс хэтэрч болохгүй үүнд: Таурин Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мг/100 ккал - 12 – мг/100 кдж - 3 –

Нийт нуклеотидын хэмжээг орон нутгийн албаны хүмүүс тодорхойлох шаардлагатай. Докозагексаены хүчил20 Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ Тосны хүчил, % - - 0.5 3.2.4 Зөвхөн L (+) сүүний хүчлийн өсгөврийг хэрэглэнэ. 3.3 Флуорид Флуоридыг нялх балчир хүүхдийн хоол тэжээлд нэмэх нь зохимжгүй. Ямар ч тохиолдолд үйлдвэрлэгчийн зөвлөсний дагуу хэрэглэхэд бэлэн болсон нялхсын хоол тэжээлд хэмжээ нь 100 мкг/100 ккал (24мкг/100 кдж) – с хэтрэхгүй. 3.4 Витамины нэгдэлүүд, эрдэс давсууд Витаминууд нэгдэл, эрдэс давсыг энэ стандартын 3.1.3 (d, e) хэсэгт заасны дагуу нэмнэ. Мөн 3.2.1 дэх хэсэгт заасны дагуу бусад шимт нэгдлүүдийн нэмнэ. Эдгээрийн хэмжээг “Нялхас, хүүхдэд зориулсан хүнсний аминдэм нэгдэл, эрдэс давсны хэрэглээний зөвлөмж жагсаалт (CAC/GL 10-1979) –аас сонговол зохистой. 3.5 Ширхэгийн хэмжээ ба нийлэмжтэй байдал Шошгон дээрх зааврын дагуу хэрэглэхээр бэлтгэх үед энэхүү бүтээгдэхүүн нь том ширхэгтэй хатуу бөөгнөрөхгүй ба нялх хүүхдийг хооллоход тохиромжтой байна. 3.6 Цэвэр байдалд тавигдах шаардлага Бүх орцууд нь цэвэр, сайн чанарын, аюулгүй, нялх хүүхэд уух залгихад

тохиромжтой байна. Тэдгээр нь өнгө, үнэр, амт зэрэг чанарын үндсэн

шаардлагуудыг хангасан байна.

3.7 Хориглох зүйлс

Бүтээгдэхүүн ба бүрдэл хэсгүүдийг ионжуулагч цацрагаар үйлчилж,

боловсруулсан байж болохгүй.

4. Хүнсний нэмэлтүүд

Зөвхөн, энэ стандартад заасан хүнсний нэмэлтүүд, эсвэл “Нялхас, хүүхдэд

зориулсан хүнсний аминдэм нэгдэл, эрдэс давсны хэрэглээний зөвлөмж

жагсаалтын(CAC/GL 10-1979) 2.1-т заасан орсон түүхий эд, бусад нэгдлүүд

(хүнсний нэмэлmийг оруулан) бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол дараах нөхцлийг

хангасан байна.

20

Хэрэв докозагексаены хүчлийг (22:6 n-3) нялх балчир хүүхдийн хоол тэжээлд нэмэх бол, арахидоны хүчлийн (20:4 n-6) агууламж докозагексаены хүчлийнхтэй адил байна. LC-PUFA-ийн байж болох эйкозапентаны хүчлийн (20:5 n-3) агууламж докозагексаены хүчлийн агууламжаас хэтрэхгүй байна. Үндэсний эрх баригчид хоол тэжээлийн хэрэгцээнд нийцүүлэн дээрх нөхцөлөөс хазайж болно.

Page 7: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

a) Түүхий эд, найрлага дахь хүнсний нэмэлтийн хэмжээ нь тогтоосон дээд

хэмжээнээс хэтрэхгүй байна;

b) Хүнсний нэмэлт агуулсан хоол хүнс нь хүнсний нэмэлтийн ерөнхий стандартын

(CODEX STAN 192-1995) заалтад нийцсэн түүхий эд, материалыг үйлдвэрлэлийн

зохистой дадлын дагуу үйлдвэрлэсэн, хүнсний нэмэлтийн хэмжээг хэтрүүлээгүй

байна.

Энэхүү стандартын 2.1-д заасны дагуу нялх балчир хүүхдийн хоол тэжээлийг

хийхдээ дараах хүнсний нэмэлтийг хэрэглэхийг зөвшөөрнө (өөрөөр заагаагүй бол,

үйлдвэрлэгчийн зааврын дагуу бэлтгэсэн 100 мл бүтээгдэхүүнд).

№ Хүнсний нэмэлт 100 г бэлэн бүтээгдэхүүн дэх хамгийн их хэмжээ

4.1 Өтгөрүүлэгч

412 Гуаровын давирхай Гидролизжүүлсэн уураг агуулсан шингэн тэжээлд 0.1 г

410 Шошны давирхайн бохь Бүх төрлийн сүүн тэжээлд 0.1 г

1412 Фосфорын хүчлийн давхар цардуул

1414 Ацетилжуулсан фосфорын хүчлийн давхар цардуул

Дангаар нь эсвэл холимогоор шар буурцаг дээр суурилсан нялхсын тэжээлд 0.5 г, Дангаар нь эсвэл холимогоор гидролизжүүлсэн уураг/эсвэл амин хүчилд суурилсан нялхсын тэжээлд 2.5 г

1413 Фосфоржуулсан фосфорын хүчлийн давхар цардуул

1440 Гидроксипропилийн цардуул

407 Каррагинан Ердийн сүү, шар буурцаг дээр суурилсан шингэн нялхсын тэжээлд 0.03г, Гидролизжүүлсэн уураг/эсвэл амин хүчилд суурилсан шингэн нялхсын тэжээлд 0.1 г.

1450 Натри октенил сукцинатын цардуул

Гидролизжүүлсэн уураг/эсвэл амин хүчилд суурилсан нялхсын тэжээлд 2 г.

4.2 Эмулсжүүлэгч

322 Лецитин Бүх төрлийн нялхсын тэжээлд 0.5 г 21

471 Моно-ба диглицеридүүд Бүх төрлийн нялхсын тэжээлд 0.4 г 21

472c Глицеролын нимбэгний хүчлийн болон тосны хүчлийн эфирүүд

Бүх төрлийн шингэн нялхсын тэжээлд 0.9 г, Бүх төрлийн нунтаг нялхсын тэжээлд 0.75 г

4.3 Хүчил тохируулагчид

524 Натрийн гидроксид Натри, кали, кальцийг дангаар буюу хослуулан, 3.1.3 (е)-д заасан хэмжээгээр бүх төрлийн нялхсын тэжээлд 0.2 г

500ii Нүүрсхүчлийн хүчиллэг натрийн давс Натри, кали, кальцийг дангаар буюу нэгдлээр, 3.1.3 (е)-д заасан хэмжээгээр бүх төрлийн нялхсын тэжээлд 0.2 г

500i Натрийн карбонат

525 Калийн гидроксид

501ii Нүүрсхүчлийн хүчиллэг калийн давс

501i Калийн карбонат

526 Кальцийн гидроксид

270 L(+) сүүний хүчил Үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/-ээр хязгаарлагдсан бүх төрлийн нялхсын тэжээлд

330 Нимбэгний хүчил Үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/-ээр хязгаарлагдсан бүх төрлийн нялхсын тэжээлд

331i Нимбэгний хүчлийн 2 халагдсан натрийн давс

Үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/-ээр хязгаарлагдсан бүх төрлийн нялхсын тэжээлд

331iii Нимбэгний хүчлийн 3 халагдсан натрийн давс

Үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/-ээр хязгаарлагдсан бүх төрлийн нялхсын тэжээлд

332 Нимбэгний хүчлийн калийн давс Үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/-ээр хязгаарлагдсан бүх төрлийн нялхсын тэжээлд

339 i, Натрийн дигидрогенийн фосфат,

21

Хэрэв нэгээс илүү INS 322, 471 нэмэлтүүд нэмбэл эдгээр бодис тус бүрийн хамгийн их хэмжээг бусад бодисынхтой харьцуулахад харьцангуй бага хэмжээгээр бууруулна.

Page 8: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

ii ба iii фосфорын хүчлийн 2 халагдсан натрийн давс, фосфорын хүчлийн 3 халагдсан натрийн давс

Фосфор хэлбэрээр, дангаар нь буюу нэгдлээр натри, кали, фосфорын 3.1.3 (е)-д заасан хэмжээгээр бүх төрлийн нялхсын тэжээлд 45 мг 340 i,

ii ба iii Калийн дигидрогенийн фосфат, фосфорын хүчлийн 2 халагдсан калийн давс, фосфорын хүчлийн 3 халагдсан калийн давс

4.4 Антиоксидантууд

307b Холимог токоферолын баяжмал

Бүх төрлийн нялхсын тэжээлд дангаар нь буюу хослуулан 1мг

304i Аскорбил пальмитат

Бүх төрлийн нялхсын тэжээлд дангаар нь буюу хослуулан 1мг

4.9 Савлагааны хий

290 Нүүрстөрөгчийн давхар исэл Үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/

941 Азот

5 Бохирдол Энэ стандартын хүрээнд хийгдсэн бүтээгдэхүүнүүд нь Хүнс, тэжээлийн бохирдол ба хорын (CODEX STAN 193-1995) ерөнхий стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээний хязгаарыг дагаж мөрдөнө. Энэ стандартын хүрээнд хийгдсэн бүтээгдэхүүнүүд нь Хүнсний хууль эрх зүйн хороогоор тогтоогдсон пестицидийн үлдэгдэлийн дээд хязгаарыг дагаж мөрдөнө. 6 Эрүүл ахуй 6.1 Хүнсний эрүүл ахуйн (CAC/RCP 11969) ерөнхий зарчим ба бусад холбогдох Codex texts: Нялх балчир хүүхдэд зориулсан тэжээлийн эрүүл ахуйн дадал бусад хуулийн (CAC/RCP 66-200) холбогдох хэсгийг мөрдөнө. 6.2 Энэ стандартын хүрээнд хийгдсэн бүтээгдэхүүнүүд нь хоол хүнстэй холбоотой нян судлалын шалгуур зарчим удирдамжийн дагуу тогтоосон микробиологийн шалгуурт нийцсэн байна (CAC / GL 21-1997). 7 Савлагаа 7.1 Бүтээгдэхүүн нь хүнсний эрүүл ахуй аюулгүй байдлыг хангасан саванд савлана. Шингэн бүтээгдэхүүнийг агаар оруулахгүй битүүмжилсэн саванд савлана. Савлагаанд азот, нүүртөрөгчийн давхар ислийг ашиглаж болно. 7.2 Сав баглаа боодлыг хийхдээ Хүнсний хууль эрх зүйн хорооны стандартын шаардлага хангасан савлагааны материалыг ашиглана. 8 Савыг дүүргэх Бэлэн бүтээгдэхүүний хувьд сав дүүргэлт нь дараах харьцаатай байна:

(i) 150 г -аас (5 oz.) бага жинтэй бүтээгдэхүүнд 80% v/v – аас багагүй; (ii) 150-250 г-ын (5-8 oz.) хооронд жинтэй бүтээгдэхүүнд 85% v/v – аас

багагүй; (iii) 250 г-аас (8 oz.) дээш жинтэй бүтээгдэхүүнд 90% v/v – аас багагүй

усны багтаамжтай сав байна. Савны усны багтаамж гэдэг нь савийг бүхэлд нь дүүргэх 20 0C –н температуртай нэрмэл усны хэмжээ юм.

9 Шошголох Нялх балчир хүүхдийн хоол тэжээл болон нялхсын эмчилгээний тусгай зориулалттай бүтээгдэхүүнд Савласан бүтээгдэхүүний шошгололтын үндсэн хууль (CODEX STAN 1-1985), Шим тэжээлийг шошгонд тусгах зөвлөмж (CAC/GL 2-1985), Шим тэжээл, эрүүл мэндэд тавигдах шаардлага, удирдамжуудыг (CAC/GL

Page 9: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

23-1997) дагаж мөрдөнө. Эдгээр шаардлагуудад тухайн улсын хууль журам эсвэл холбогдох Кодекс стандартад тусгайлан зааснаас бусад тохиолдолд балчир нялх хүүхдүүдийн хоол хүнсэнд хэрэглэхэд хориглох заалтууд багтана. Эдгээр шаардлагуудаас гадна нэмэлт заалтуудыг мөрдөнө. 9.1 Хүнсний нэршил 9.1.1 Шошгон дээрх үг өгүүлбэр болон бүтээгдэхүүний мэдээллүүд нь тохирох хэл дээр бичигдсэн байна. 9.1.2 Бүтээгдэхүүний нэр нь тухайн үндэстний хэрэглээний дагуу бүтээгдэхүүний мөн чанарыг илэрхийлсэн ямар нэг тохирох загвар шийдэлтэй эсвэл "Нялх балчир хүүхдэд" гэж байна. 9.1.3 Уургийн гарал үүслийг шошгон дээр тодорхой бичнэ. 9.1.4 Хэрэв уургийн эх үүсвэр нь зөвхөн үнээний сүү бол шошгон дээр “Үнээний сүүнд суурилсан нялх балчир хүүхдийн сүүн тэжээл” гэж бичнэ. 9.1.5 Сүү болон сүү орлуулагч агуулаагүй бүтээгдэхүүн бол шошгон дээр нь сүү эсвэл сүүн бүтээгдэхүүн агуулаагүй эсвэл ижил утгатай өгүүлбэр бичнэ. 9.2 Найрлагын жагсаалт 9.2.1 Орц найрлагын бүтэн жагсаалтыг харьцаагаар нь ихээс багаруу уруудах дарааллаар шошгон дээр тавина. Үүнд витамин ба эрдэс бодис жагсаалт хамаарахгүй бөгөөд тусад нь бүлэг жагсаалт болгоно. Энэ жагсаалтыг уруудах дарааллаар бичих шаардлагагүй. 9.2.2 Хүнсний нэмэлт, ургамлын болон амьтны гаралтай орцуудын тодорхой нэршлүүдийг бичнэ. Эдгээр нэмэлтүүдийн зохих ангиллын нэрийг шошгонд оруулж болно. 9.3 Тэжээллэг чанар Шим тэжээлийн чанарт дараах мэдээллүүд, дарааллын дагуу орно:

a) Илчлэгийн хэмжээг килокалори (ккал) эсвэл киложоуль (кдж)-иар илэрхийлж мөн уураг, нүүрсус, өөх тосны агууламжийг 100 грамм эсвэл 100 миллилитр тутам дахь тоогоор илэрхийлнэ.

b) Энэ стандартын 3.1.3-д заасан аминдэм, эрдэс бодисын хэмжээ 3.2 -д заасан бусад орц найрлагын хэмжээг 100 грамм эсвэл 100 миллилитр тутамд тоогоор илэрхийлж бичнэ, Шошгон дээрх зааврын дагуу 100 миллилитр тутамд бэлтгэнэ. c) Үүнээс гадна, шим тэжээлийн чанарыг a) ба b) 100 килокалори (эсвэл 100 киложоуль) тутамд илэрхийлэхийг зөвшөөрнө. 9.4 Огнооны тэмдэглэгээ болон хадгалалтын заавар 9.4.1 Хадгалалтын хугацаа нь 3 сар ба 1 жилээс дээш байдаг бүтээгдэхүүнээс бусад удаан хадгалагддаггүй ("best before" гэсэн) бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг он, сар, өдрөөр ямар нэгэн кодлолгүй тоогоор зааж өгнө. Зарим оронд хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байдлаар, сарыг үсгээр тэмдэглэж болно. Зөвхөн он, сарыг заах бол мөн бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа нь тухайн заасан жилийн эцэс хүртэл хүчинтэй байх нөхцөлд "end (stated year)" гэдэг үгийг ашиглаж болно. 9.4.2 Бүтээгдэхүүнийг хадгалах тусгай нөхцөл заасан бол тэр нь бүтээгдэхүүний хүчинтэй хугацаанд нөлөөлөх бол түүнийг нэмэлтээр хугацаанд тусгаж заана. Хадгалах заавар нь тэмдэглэгдсэн өдөртэй ойрхон байвал тохиромжтой. Боломжтой бол хадгалах зааврыг огнооны тэмдэглэгээтэй ойролцоо байрлуулна. 9.5 Хэрэглэх заавар 9.5.1 Шингэн бүтээгдэхүүнийг шууд хэрэглэнэ, харин өтгөрүүлсэн шингэн бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө хэрэглэх зааврын дагуу цэвэршүүлсэн ус эсвэл буцалсан усаар найруулж бэлтгэнэ. Нунтаг бүтээгдэхүүнийг цэвэршүүлсэн ус эсвэл буцалсан усаар найруулж хэрэглэнэ. Эрүүл ахуйн зохистой дадлын зөвлөмжийн дагуу зөв бэлтгэж хэрэглэнэ.

Page 10: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

9.5.2 Бүтээгдэхүүнийг бэлтгэх, хэрэглэхэд зориулсан дэлгэрэнгүй зааварт хадгалах, хаяж устгах заавар багтсан байна. Тухайлбал сүүн тэжээлээр хооллосны дараах үлдэгдлийг шууд хаяна гэсэн зааврыг бүтээгдэхүүний шошгод эсвэл дагалдах заавар бүхий цаасан дээр бичнэ. 9.5.3 Шошгод бүтээгдэхүүнийг бэлтгэх аргачлалыг ойлгомжтой, тодорхой, зурган дүрслэлээр тэмдэглэсэн байна. 9.5.4 Буруу хадгалж, бэлтгэж, хэрэглэснээс үүдэн гарах эрүүл мэндэд аюул учруулж болох тухай сануулгыг зааварт тэмдэглэсэн байна. 9.5.5 Савыг онгойлгосноос хойш бүтээгдэхүүнийг зөв хадгалах заавар нь шошгод эсвэл дагалдах зааврын цаасан дээр бичигдсэн байна. 9.6 Шошгод тавигдах нэмэлт шаардлагууд 9.6.1 Шошгод эхийн сүүгээр хооллохыг буруутгасан агуулга байж болохгүй. Савлагаа бүрийн шошго нь дараах мэдээллийг багтаасан, уншихад хялбар, ойлгомжтой, цэвэр гаргацтай бичигдсэн байна. Үүнд:

а) үгнүүд “маш чухал мэдээлэл” эсвэл үүнтэй дүйцэхүйц үгнүүд б) тодорхойлолт “эхийн сүү бол таны хүүхдийн хамгийн сайн хоол” эсвэл

үүнтэй ижил утгатай эхийн сүү болон хөхөөр хооллохыг дэмжсэн тодорхойлолтууд с) уг бүтээгдэхүүнийг эмнэлгийн мэргэжилтний зөвлөсний хэрэглэнэ гэсэн

санамж хэрэглэх тодорхой зааврын хамт 9.6.2 Шошгод дээр нялх хүүхдийн болон эмэгтэй хүмүүсийн зураг, нялх хүүхдийн сүүн тэжээлийн хэрэглээг хэт сайшааж магтсан үг өгүүлбэр байж болохгүй. 9.6.3 "Хүн төрөлхтөн", "эх" /“humanized", "maternalized"/ эсвэл ижил утгатай хэллэгийг ашиглаж болохгүй. 9.6.4 Эрүүл мэндийн ажилтны зөвөлсний дагуу, тохирох наснаас нь (голдуу 6 сараас дээш насанд нь) эхэлж нялх хүүхдийн өсөлт хөгжилд нь шаардлагатай нэмэгдэл хоол хүнсийг өгнө гэсэн заавар шошгон дээр тавина. 9.6.5 Бүтээгдэхүүн дээрх шошго нь нялх балчир хүүхдийн хоол тэжээл, дагаж мөрдөх томъѐо /follow-up formula/, эмчилгээний тусгай зориулалттай хоол тэжээл зэргийг хооронд нь андуурхааргүй ялгаж бичсэн байна. 10 Дээж авах шинжилгээ хийх аргчлал Энэхүү стандартад нийцэж байгаа эсэхийг шалгахдаа, дээж авах, шинжилгээний аргын (CODEX STAN 234-1999) стандартад нийцсэн шинжилгээний аргуудыг ашиглана.

Page 11: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

I Хавсралт

Эхийн сүүн дэх үл орлогдох, хагас үл орлогдох аминхүчлүүд*

Эхийн сүүн дэх үл орлогдох, хагас үл орлогдох аминхүчлийн хэмжээг нийт азот

болон уургийн агууламжаас тооцон, азотын грамм тутамд 1 мг-ээр, 100 ккал

тутамд 1 мг тооцоолсон судалгааны дүнгүүдийг нэгтгэн хүснэгтээр харуулав.

Судалгаа тус бүрийн амин хүчлийн дундаж (мг/г азот) хэмжээг стандартад заасан

1,8 г/100 ккал бүхий уургийн хамгийн бага агууламжтай нялхсын сүүн тэжээлийн

100 ккал-д шилжүүлэв. (эхийн сүүн дэх амин хүчлийн мг/г азот - ыг азотын

хувиргах коэффициент 6.25-д хувааж 1.8-аар үржүүлнэ).

Судалгаануудын нийт амин хүчлийн хэмжээг уургийн грамм тутам дахь (нийт азот

x 6,25) болон илчлэгийн 100 ккал тутамд (хүснэгтийн 19, 20-р багана) агуулагдах

аминхүчлийн дундаж хэмжээнд хөрвүүлэв.

Эрх бүхий хүмүүс мэдээллийг ашиглаж болно.

* Adapted from Koletzko B, Baker S, Cleghorn G, et al, Global standard for the

composition of infant formula: Recommendations of ESPGHAN coordinated

international expert group. J Pediatr Gastroenterol Nutr. 2005;41:584-599.

Page 12: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

Lönnerdal &Forsum (1985)

Darragh & Moughan (1998)

Bindels & Harzer (1985)

Janas et al. (1987)

Villalpando et al. (1998) Räihä et al. (2002) mod Nayman et al. (1979)

Yonekubo et al. (1991)

Бүх амин хүчлүүдийн агууламжийн хэмжээ

pooled banked milk at 4-16 weeks

Pooled over 20 days at 10-14 weeks (n=20)

24 hours pooled at 5 weeks (n=10)

24 hours pooled at 8 weeks (n=10)

24 hours pooled at 4-6 months

pooled banked milk at >1 month

Сүүг 21-ээс 2 сар хүртэл

Mexico (n=40)

Houston (n=40)

Амин хүчил, мг-аар

г N 100 ккал

г N 100 ккал

г N 100 ккал

г N 100 ккал

г N 100 ккал

г N 100 ккал

г N 100 ккал

г N 100 ккал

г азот

г уураг

100 ккал

Цистейн 111 32 173 50 108 31 101 29 167 48 134

39 133

38 118

34 131

21 38

Гистидин 111 32 156 45 255 73 112 32 112 32 108

31 122

35 150

43 141

23 41

Изолейцин 242 70 333 98 376 108 306 88 292 84 331

96 300

86 374

108 319

51 92

Лейцин 457 132 598 172 716 205 611 176 528 152 541

156

572

165 667

192 586

94 169

Лизин 314 90 406 117 522 150 365 105 366 105 408

118

361

104 421

121 395

63 114

Метионин 78 22 90 26 89 26 73 21 99 29 76 22 83 24 92 26 85 14 24

Фенилаланин 153 4 243 70 344 99 183 53 440 127 439

126

217

62 240

69 282

45 81

Треонин 217 62 316 91 344 99 251 72 248 71 242

70 256

74 269

77 268

43 77

Трифтофан 172 50 79 23 112 32 89 26 111

32 122

35 114

18 33

Тирозин 201 58 241 69 369 106 191 55 292 84 299

86 233

67 249

72 259

42 75

Валин 253 73 327 94 376 108 267 77 286 82 331

95 317

91 364

105 315

50 90

Page 13: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

Bindels JG, Harzer G (1985) Aminosäuren- und Proteinzusammensetzung der

Frauenmilch im Verlauf der Laktation. Ernährungs-Umschau 32: 223-224

Darragh AJ, Moughan PJ (1998) The amino acid composition of human milk corrected

for amino acid digestibility. Br. J. Nutr. 80: 25-34

Janas LM, Picciano MF, Hatch TF (1987) Indices of protein metabolism in term infants

fed either human milk or formulas with reduced protein concentration and various

whey/casein ratios. J. Pediatr. 110: 838-848

Lönnerdal B, Forsum E (1985) Casein content of human milk. Am. J. Clin. Nutr. 41: 113-

120

Räihä NCR, Fazzolari-Nesci A, Cajozzo C, Puccio G, Monestier A, Moro G, Minoli I,

Haschke-Becher E, Bachmann C, Van't Hof M, Carrié Fässler A-L, Haschke F (2002)

Whey predominant, whey modified infant formula with protein/energy ratio of 1.8 g/100

kcal: adequate and safe for term infants from birth to four months. J. Pediatr.

Gastroenterol. Nutr. 35: 275-281

Villalpando S, Butte NF, Flores-Huerta S, Thotathuchery M (1998) Qualitative analysis

of human milk produced by women consuming a maize-predominant diet typical of rural

Mexico. Ann. Nutr. Metab. 42: 23-32

Yonekubo A, Onoda T, Humikara M, Hudohta K, Yamamoto Y. (1989) Total and free

amino acid composition of the Japanese breast milk. J Jap Soc Nutr Food Sci 42: 194

Page 14: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

II Хавсралт

Нялх балчир хүүхдийн хоол тэжээлийн зайлшгүй шаардлагатай нэгдлүүдийн

хамгийн их ба хамгийн бага хэмжээг тодорхойлох ерөнхий зарчим

1 Хамгийн их ба хамгийн бага утгыг тодорхойлохын үндсэн зорилго нь нялх

хүүхдийн хоол тэжээллийн үндсэн шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй, хангалттай

шим тэжээл агуулсан нялх балчир хүүхдийн хоол тэжээлээр хангах юм.

2 Хангалттай шим тэжээлтэй нялхсын сүүн тэжээл нь шинжлэх ухаанд суурилсан

стандартуудад нийцсэн, нэмэгдэл тэжээлээр хооллох хүртэлх хугацаанд нялхаст

шаардлагатай шимт бодисуудыг хангах, хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих юм.

3 Хараат бус үнэлгээн дээр суурилж гаргасан утгууд нь нялх хүүхдийн хоол

тэжээлийн шимт бодисыг хэрэгцээг хангахад шаардлагатай хэмжээ гэдгийг

шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, нялхсын судалгаа, хөхний сүүний

найрлагад үндэслэнэ.

4 Хамгийн их ба бага утгыг тогтоохдоо № 3-т заасан зарчмуудаас гадна эдгээр

утгуудын аюулгүй байдлыг бас чухалчлан авч үзэх хэрэгтэй.

Эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй шимт бодисын эрсдэлийн дээд түвшинг

тогтоохдоо шинжлэх ухааны үндэслэлтэй эрсдэлийн үнэлгээний аргыг ашиглан

тодорхойлно. Эрсдэлийн үнэлгээ хийсэн шинжлэх ухааны хангалттай баримт

нотолгоо байхгүй бол нялх хүүхдийг шимт тэжээлээр эрүүл аюулгүй хооллож

байсан өмнөх туршлагуудыг судлаж үзнэ. Ингэж авсан утгыг түр зуурын дагаж

мөрдөх дээд төвшинг гэж үзнэ. Дагаж мөрдөх хамгийн их болон бага төвшинг

тогтоох аргачлалууд нь ойлгомжтой, дэлгэрэнгүй байна.

5 Хамгийн их ба бага утгыг тогтоох үедээ дараах зүйлсийг анхаарч үзэх хэрэгтэй:

a. биологийн үнэлгээ, хоол тэжээлийн матрих, найрлага дахь нэгдлүүдийн

боловсруулалтын үеийн алдагдал, хадгалалтын үеийн тогтвортой байдал.

b. Нялх балчир хүүхдийн хоол тэжээл дэх шимт бодисын нийт хэмжээ, шимт

бодисын болон нэмэлтийн нийт хэмжээ анхны байдлаараа хадгалагдаж

байгаа эсэх.

c. үйлдвэрлэлийн явцад нялх балчир хүүхдийн хоол тэжээлд нэмж болох

найрлага, усны үндсэн хувьсах чанахууд.

6. Хоол тэжээлийн хадгалалтын хугацаанд, шимт бодисууд нь шаардлагатай

хамгийн бага төвшинг хангаж чадаж байна уу гэдгийг батлах.

7. Нялх балчир хүүхдийн хоол тэжээлийн 100 ккал (100 кдж) дахь шимт бодисын

хамгийн их, бага хэмжээг, биеийн жингийн кг тутамд эсвэл хоногийн хэрэглээгээр

илэрхийлэгдэх шимт бодисын стандарт хэмжээн дээр суурилан тогтооно. Дараах

ойлголтуудыг чухалчлан авч үзнэ:

a) 6 сар хүртэлх нялхаст өгөх хоол тэжээлийн хоногийн хэмжээ нь 750мл байна.

b) Энэ үе дэх нярай хүүхдийн биеийн жинг 5 кг гэж тооцно.

Page 15: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

c) Энэ үе дэх нярай хүүхдийн авах илчлэгийг өдөрт 500 ккал (100 ккал/кг/өдөр)

гэж тооцно.

Зарим нэг тусгай хоол тэжээл эсвэл тусгай зорилтот нярай хүүхдийн бүлэгт

тохируулж бага зэрэг өөрчилж тохируулж болно.

Page 16: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

В. БҮЛЭГ: Нялх хүүхдэд зориулсан

эмчилгээний тусгай зориулалттай хоол тэжээл

1 Хамрах хүрээ

1.1 Стандартын энэ бүлэг нь нялх хүүхдэд зориулсан эмчилгээний тусгай зориулалттай шингэн болон нунтаг хоол тэжээлд хамаарах, эхийн сүүг орлох, эмгэг, өвчин, эмнэлгийн нөхцлөөс үүссэн хоол тэжээлийн тусгай шаардлагыг хангах, хоолны дэглэм баримтлах зэрэгт зориулж тусгай хоол тэжээл гаргах хэрэглэхэд хамаарна.

1.2 Стандартын энэ бүлэгт нялх хүүхдэд зориулсан эмчилгээний тусгай зориулалттай сүүн тэжээлд тавигдах найрлага, чанар, шошгололт, аюулгүй байдлын шаардлагууд багтана.

1.3 Зөвхөн энэ стандартын хүрээнд хийсэн бүтээгдэхүүнийг л нялх хүүхдэд зориулсан тусгай зориулалттай хоол тэжээл гэж зах зээлд хүлээн зөвшөөрнө.

1.4 Стандартын энэ бүлгийн заалтууд нь Дэлхийн Эрүүл Мэндийн Чуулганы тогтоол WHA54.2 (2001), Нялх, балчир хүүхдийн хоол тэжээлийн Дэлхийн стратеги мөн Хөхний сүүг орлох Зах зээлийн олон улсын код (1981) зэрэг зөвлөмжүүдтэй нийцсэн байх.

2 Нэр томьёо, тодорхойлолт

2.1 Бүтээгдэхүүний тодорхойлолт

2.1.1 Нялх хүүхдэд зориулсан эмчилгээний тусгай зориулалттай хоол тэжээл гэдэг нь амьдралын эхний саруудаас нэмэгдэл хоолонд орох хүртэл эмнэлгийн нөхцөлд зориулж мөн өвчин эмгэгтэй нярай хүүхдийн тусгай шимт бодисын шаардлагыг дангаар хангахаар Эмчилгээний тусгай зориулалттай хүнсний бүтээгдэхүүний шаардлага, шошоглолт (CODEX STAN 180-1991) стандартаар тусгайлан үйлдвэрлэгдсэн эхийн сүүг орлох бүтээгдэхүүн ба 2-р бүлэг Тодорхойлолтод хамаарагдах нялхсын хоол тэжээл юм.

2.1.2 А. Бүлгийн 2.1.2-с үзнэ үү.

2.2 Бусад тодорхойлолтууд

А.Бүлгийн 2.2-с үзнэ үү.

3. Үндсэн бүрэлдэхүүн ба чанарын хүчин зүйлүүд

3.1 Үндсэн бүрэлдэхүүн

3.1.1 Нялх хүүхдэд зориулсан эмчилгээний тусгай зориулалттай хоол тэжээл нь амьтан, ургамал/ба хүний хэрэглээнд тохиромжтой синтетик нэгдлүүд дээр суурилсан бүтээгдэхүүн юм. Бүх найрлага орц, нэмэгдэл нь цавуулаггүй байна.

3.1.2 Нялх хүүхдэд зориулсан эмчилгээний тусгай зориулалттай хоол тэжээлийн найрлага орцууд нь эмчилгээний болон шимт бодисын зарчмууд дээр суурилсан байна. Шимт байдлын аюулгүй байдал ба нийцтэй байдал нь зорилтот бүлгийн нялхсын өсөлт хөгжлийг дэмждэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон байна мөн энэ бүтээгдэхүүний хэрэглээ нь зорилтот бүлгийн нялхсын хоолны дэглэмд сайн үр дүнтэй байна гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолсон байна.

Page 17: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

3.1.3 Нялхаст зориулсан эмчилгээний тусгай зориулалттай хоол тэжээлийн шимт бодисын найрлага ба илчлэг нь А 3.1.2 and A 3.1.3 бүлгийн шаардлагыг хангасан, өвчин эмгэг, эмнэлэгийн нөхцөл байдлаас үүдсэн тусгай шимт бодисын шаардлагад нийцүүлэн өөрчилсөн найрлагатай хоолны дэглэмд зориулсан хүнсээс бусад, тусгайлан боловсруулсан, хаяглан, гаргасан нялхсын хоол тэжээлийн шаардлага дээр суурилна.

3.1.4 3.1.3-т заасан шаардлагууд дээр нэмэгдэнэ:

Хром Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг/100 ккал 1.5 - 10 мкг /100 кдж 0.4 - 2.4 Молибдин

Нэгж Хамгийн бага утга Хамгийн их утга ЗХ мкг/100 ккал 1.5 - 10

мкг /100 кдж 0.4 - 2.4

3.2 Нэмэлт найрлага

3.2.1 3.1.3–т заасан найрлагын жагсаалт дээр нэмэлтээр бусад орцуудыг дараах зорилгоор нэмж болно. Үүнд: эхийн сүүнд агуулагддаг энгийн нэгдлүүдээр хангах, нялх хүүхдийн хоол тэжээлийн эх үүсвэр болох, өвчин эмгэг, эмнэлэгийн нөхцөл дэх нялхсын хоолны дэглэмд бүтээгдэхүүнийг нийцүүлэх.

3.2.2 Тусгай зориулалтын эмнэлгийн зориулалтаар хэрэглэх, нялх хүүхдийн хоол тэжээлийн хэрэглээнд таарч тохирох, эдгээр бодисын аюулгүй байдал нь шинжлэх ухаанаар нотлогдсон байна. Хүссэн үр дүнд хүрэхүйц хангалттай хэмжээгээр агуулагдсан байх.

3.2.3 Хэрэв эдгээрийг эмзэг бүлэг хэрэглэх нь аюулгүй, тохиромжтой гэдэг нь батлагдвал нялх хүүхдэд зориулсан эмчилгээний тусгай зориулалттай хоол тэжээл бүтээгдэхүүнд зөвхөн L(+) сүүний хүчлийн өсгөврийг хэрэглэнэ. 3.3 Витаминт нэгдлүүд, эрдэс давс А.Бүлгийн 3.4-с үзнэ үү. 3.4 Тогтвортой байдал, ширхэглэг А.Бүлгийн 3.5-с үзнэ үү. 3.5 Цэвэршилтэт тавигдах шаардлагууд А.Бүлгийн 3.6-с үзнэ үү. 3.6 Хориглох зүйлс А.Бүлгийн 3.7-с үзнэ үү. 4 Хүнсний нэмлт А.Бүлгийн 4-с үзнэ үү. 5 Бохирдуулагчид А.Бүлгийн 5-с үзнэ үү. 6 Эрүүл ахуй А.Бүлгийн 6-с үзнэ үү. 7 Савлах А.Бүлгийн 7-с үзнэ үү. 8 Савлагааг дүүргэх А.Бүлгийн 8-с үзнэ үү. 9 Шошголох А.Бүлгийн 9-н танилцуулагаас үзнэ үү. 9.1 Хүнсний нэршил

Page 18: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ : 67.040 MNS 72:2019 …2.2 нялх х хэд 1 хүртэлх насны буюу 0-12 сартай хүүхэд. 3 ндсэн б рэлдэх

9.1.1 А.Бүлгийн 9.1.1-с үзнэ үү. 9.1.2 Бүтээгдэхүүний нэр нь тухайн үндэстний хэрэглээний дагуу бүтээгдэхүүний мөн чанарыг илэрхийлсэн ямар нэг тохирох загвар шийдэлтэй эсвэл "Нялхаст зориулсан эмчилгээний зориулалтай тусгай хоол" гэж байна. 9.1.3 Хэрэв уургийн эх үүсвэр нь зөвхөн үнээний сүү бол шошгон дээр “Үнээний сүүнд суурилсан нялхаст зориулсан эмчилгээний зориулалтай тусгай хоол” гэж бичнэ. 9.2 Найрлагын жагсаалт А.Бүлгийн 9.2-с үзнэ үү. 9.3 Тэжээллэг чанарын үзүүлэлт Нялхаст зориулсан эмчилгээний зориулалтай тусгай хоол нь Эмчилгээний зориулалтай тусгай хүнсийг шошголох стандартын (CODEX STAN 180-1991) 4.2 заалтын дагуу шимт бодисын мэдээллийг бүрэн оруулсан байна. 9.4 Огнооны тэмдэглэгээ болон хадгалалтын заавар А.Бүлгийн 9.4-с үзнэ үү. 9.5 Хэрэглэх заавар А.Бүлгийн 9.5-с үзнэ үү. 9.6 Шошгололтод тавигдах нэмэлт шаардлагууд 9.6.1 Нялхаст зориулсан эмчилгээний зориулалтай тусгай хоол нь эмчилгээний зориулалтай тусгай хүнсийг шошголох стандартын (CODEX STAN 180-1991) 4.4.1, 4.4.3, 4.4.4, 4.5.1, 4.5.5 заалтын дагуу нэмэлт мэдээллийг оруулна. 9.6.2 Бүтээгдэхүүн нь нялхаст зориулсан эмчилгээний зориулалтай тусгай хоол тэжээлийн цорын ганц эх үүсвэр болох зорилготой болохыг илтгэсэн мэдэгдлийг шошгод оруулна. 9.6.3 Нялхаст зориулсан эмчилгээний зориулалтай тусгай хоол нь эмчилгээний зориулалтай тусгай хүнсийг шошголох стандартын (CODEX STAN 180-1991) 4.5.2, 4.5.3, 4.5.6 д онцгойлон заасан мэдээллийг шошгод эсвэл савлагаанаас тусад нь заавал оруулна. 9.6.4 Шошгод эсвэл савлагаанаас тусад оруулсан мэдээлэл нь өвчин, эмийн эсрэг заалттай биш бол хөхөөр хооллохыг хориглохгүй. 9.6.5 А.Бүлгийн 9.6.5-с үзнэ үү. 10 Шинжилгээний аргууд А.Бүлгийн 10-с үзнэ үү.

ТӨГСӨВ.