62

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөett.mn/mon/upload/news_files/c3e4fe3e997e567af87669b505689375.pdf · тухай” Улсын Их Хурлын

  • Upload
    others

  • View
    22

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

i

АГУУЛГА

1. Төслийн товч танилцуулга .............................................................................................. 1

2. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний зорилго ............................................... 5

3. Нөлөөллийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө .................................................... 5

3.1 Агаарын чанар ............................................................................................................. 5

3.2 Хөрс .............................................................................................................................. 6

3.3 Усан орчин ................................................................................................................... 6

3.4 Биологийн олон янз байдал ....................................................................................... 7

3.5 Ус ашиглалтын төлөвлөгөө ........................................................................................ 7

4. Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө ...................................................................................... 9

4.1 Нөхөн сэргээлтийн бодлого ........................................................................................ 9

4.2 Нөхөн сэргээлтийн нөөц бүрдүүлэх ........................................................................... 9

4.3 Техникийн нөхөн сэргээлт ........................................................................................ 12

4.4 Нөхөн сэргээлтийн туршилт ..................................................................................... 13

5. Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө .................................................................... 14

5.1 Зорилго ....................................................................................................................... 14

5.2 БОННҮ заалт, хог хаягдлын сөрөг нөлөөлөл .......................................................... 14

5.3 Хог хаягдлын гарц ..................................................................................................... 15

5.4 Төлөвлөлт .................................................................................................................. 16

6. Химийн бодисын эрсдэлийн менежмент ..................................................................... 17

6.1 Химийн бодисын алдагдлын үед ажиллах горим ................................................... 17

6.2 Химийн бодисын ашиглалт хэрэглээний сургалт ................................................... 19

6.3 Химийн бодисын бүртгэл мэдээллийн сан .............................................................. 19

7. Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр ...................................................................... 19

7.1 Зорилго ....................................................................................................................... 19

7.2 Агаарын чанарын мониторинг .................................................................................. 20

7.3 Усан орчны хяналт .................................................................................................... 24

7.4 Ургамлын мониторинг ............................................................................................... 26

7.5 Хөрсөн бүрхэвчийн хяналт ....................................................................................... 27

7.6 Эдэлбэр газрын хүрээний газар ашиглалтын хяналт ............................................ 28

7.7 Хэмжилтийн хүчин төгөлдөр байдал ....................................................................... 28

8. Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө .................................................... 29

8.1 Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний зарчим ....................................................... 29

8.2 Төслийн нөлөөлөлд өртсөн газрын хэмжээ ............................................................ 33

8.3 Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээ ............................................. 35

8.4 Дүйцүүлэн хамгаалах газрын байршил ................................................................... 37

8.5 Дүйцүүлэн хамгаалах арга хэжмээний төлөвлөгөө ................................................ 38

8.6 Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээнд зарцуулах төсөв ......................................... 40

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

ii

9. Удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөө ................................. 42

9.1 Зорилго ....................................................................................................................... 42

9.2 Үүрэг хариуцлага ....................................................................................................... 42

10. Түүх, соёлын өвийг хамгаалах төлөвлөгөө ................................................................. 44

10.1 Археологийн авран хамгаалах үйл ажиллагаа ................................................... 44

11. Талуудад тайлагнах хуваарь ........................................................................................ 44

12. Гүйцэтгэлийн шалгуур ................................................................................................... 46

13. Зардал ............................................................................................................................ 50

14. ХАВСРАЛТ ..................................................................................................................... 51

Хавсралтын жагсаалт

Хавсралт I. "Эрдэнэс-Таван толгой" ХК-ны эзэмшлийн худгуудын байршил ............ 51

Хавсралт II Техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн замын план зураг ......... 52

Хавсралт III Төлөвлөгдсөн хайгуулын ажлын план зураг ............................................ 53

Хавсралт IV Тоосны унацын цэгүүдийн байршил ........................................................ 54

Хавсралт V Хөрсний хяналтын цэгүүдийн байршлийн план зураг ............................. 55

Хавсралт VI. Цогтцэций сумын цаг агаарын үзүүлэлтүүдийн олон жилийн дундаж . 56

Хавсралт VII. Тоосны унац хэмжилтийн суурь хөлийн хийцний загвар ...................... 57

Хүснэгтийн жагсаалт

Хүснэгт 1. Төсөл хэрэгжүүлэгч компаниудын мэдээлэл ................................................ 2

Хүснэгт 2. Цанхийн уурхайнуудын БОНБНҮ-ний мэдээлэл .......................................... 3

Хүснэгт 3. Гүний худгуудын байршил болон мэдээлэл ................................................. 7

Хүснэгт 4. Цанхийн уурхайнуудын усны хэрэглээ (мян.м3/жил) ................................... 8

Хүснэгт 5. Цанхийн уурхайнуудын ус ашиглалтын төлөвлөгөө (мян.м3) ..................... 8

Хүснэгт 6 Шимт хөрсний нөөцийн бүртгэл ...................................................................... 9

Хүснэгт 7 Уурхайлалт эхэлсэн цагаас хойш тарьсан модны бүртгэл ......................... 11

Хүснэгт 8. Модлог ургамлын нөөц бүрдүүлэх ажлын чиглэлүүд ................................. 11

Хүснэгт 9. Ногоон байгууламжийн өргөтгөлийн төлөвлөгөө ....................................... 12

Хүснэгт 10. Нөхөн сэргээлтийн туршилтын чиглэл, цар хүрээ, хугацаа ..................... 13

Хүснэгт 11. Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний хуваарь ............................................. 13

Хүснэгт 12. Хог хаягдлын гарцын багцаа ...................................................................... 16

Хүснэгт 13. Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний төлөвлөлтийн хүснэгт ..... 16

Хүснэгт 14 Үнэлгээний матриц ...................................................................................... 18

Хүснэгт 15 Химийн бодисын эрсдэлийн сургалтын мэдээлэл .................................... 19

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

iii

Хүснэгт 16 Тоосонцорын хоногийн хэмжилтийг гүйцэтгэх хуваарь ............................ 21

Хүснэгт 17 Шууд хэмжилтийн төхөөрөмжийн хөтөлбөржүүлэлт ................................. 22

Хүснэгт 18. Тоосны унацын хэмжилтийн цэгийн байршил .......................................... 23

Хүснэгт 19. Хийн төлөвт агаар бохирдуулагчийн хэмжих үзүүлэлтүүд ...................... 24

Хүснэгт 20. Хэмжилт хийх цэгүүдийн байршил болон давтамж ................................. 24

Хүснэгт 21. Усан орчны хяналт хийх чиглэлүүд ........................................................... 24

Хүснэгт 22. Гүний усны цооногийн хяналт .................................................................... 25

Хүснэгт 23 Малчдын худаг болон булгийн хэмжилт хийх давтамж болон төрөл ...... 25

Хүснэгт 24. Ургамлын мониторингийн цэгүүдийн байршил ........................................ 26

Хүснэгт 25. Арив үнэлэх Друдегийн шкал. .................................................................... 27

Хүснэгт 26. Хөрсний шинжилгээ хийлгэх төрөл болон хугацаа .................................. 27

Хүснэгт 27. Хөрсний хяналтын цэгүүдийн байршил болон дээж авах давтамж ........ 27

Хүснэгт 28. Хэмжих хэрэгслийн жагсаалт ..................................................................... 28

Хүснэгт 29. Нөлөөлөл буурах зэрэгтэй уялдуулсан нөлөөлөл буурах функц ............ 33

Хүснэгт 30. Нөлөөллийн эрчим болон нөлөөллийн итгэлцүүр .................................... 34

Хүснэгт 31. Нөлөөлөлд өртөх газар .............................................................................. 35

Хүснэгт 32. Амьдрах орчны нөлөөлөл .......................................................................... 36

Хүснэгт 33. Экосистемийн ховор байдлын нөлөөлөл .................................................. 37

Хүснэгт 34. Ландшафтын эрүүл байдал ....................................................................... 37

Хүснэгт 35. Ландшафтын байршил ............................................................................... 37

Хүснэгт 36. Нөлөөллийн үргэлжлэх хугацаа ................................................................. 37

Хүснэгт 37. Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай нийт газар нутгийн хэмжээ ........... 37

Хүснэгт 38. Дүйцүүлэн хамгааллын арга хэмжээнд зарцуулах ажлын төсөв ............ 41

Хүснэгт 39. Нөлөөлөлд өртөгч талууд, оршин суугчдад тайлагнах хуваарь ............. 44

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

iv

Товчилсон үгс

АБҮ Ажлын байрны үзлэг

БОАЖЯ Байгаль орчин, аялал жуулчлалын яам

БОМ Байгаль орчны мэргэжилтэн

БОМТ Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

БОННҮ Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ

БУЦБ Бохир ус цэвэрлэх байгууламж

БХХ Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч

Дахивар Дахин боловсруулах хог хаягдал

ДХ Дүйцүүлэн хамгаалал

МЭГ Монголын Эзэнт Гүрэн

НБХХ Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл

НЭҮ Нөлөөлөллийн эх үүсвэр

ОХШХ Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр

Тал Сонирхлын бүлэг, оролцогч тал

ХАЛМ Химийн бодисын аюулгүйн лавлах мэдээлэл

ХХХ Химийн хэрэгцээт хүчилтөрөгч

ЦБУ Цанхийн баруун уурхай

ЦЗУ Цанхийн зүүн уурхай

ШУА Шинжлэх ухааны академи

ЭБЭХЯ Эрдэс баялаг эрчим хүчний яам

ЭТТ ХК Эрдэнэс таван толгой ХК

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

1

1. ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Эрдэнэс таван толгой” ХК нь Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын нутаг дэвсгэрт,

Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны 272 дугаар

тогтоолын дагуу “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн

охин компанийн хэлбэрээр 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үүсэн байгуулагдсан

бөгөөд Монгол Улсын Компанийн тухай хууль, Иргэний хууль, Төрийн болон нутгийн өмчийн

тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль болон бусад

холбогдох хууль тогтоомж, өөрийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн

нэгж юм.

2010 оны 08 сарын 27-ний өдрөөс, Таван толгойн кокосжих нүүрсний ордын Цанхийн

зүүн хэсэгт хөрс хуулалтын ажлыг, 2011 оны 07 сараас олборлолтын үйл ажиллагааг

эхлүүлсэн 2013 оны 09 сарын 05-өдөр Цанхийн баруун уурхай, Цанхийн зүүн уурхайн шууд

тээвэрлэлтийн ажил эхлэсэн.

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд Эрдэнэс Таван Толгой уурхайн Байгаль

орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний (2009, 2011 он) тайлан болон БОАЖЯ-

ны төслийн ерөнхий үнэлгээний дүгнэлтэнд (2011.07.20 –ны № 6/2787) туссан байгаль

орчны асуудлуудтай холбогдолтой болзошгүй болон, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах

арга хэмжээг хуулийн дагуу хэрэгжүүлж ажиллаж байна.

“Эрдэнэс Таван Толгой” ХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл

эзэмшигч хуулийн этгээд болохын хувьд “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль

орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Ашигт малтмалын тухай” Монгол улсын

хуулийн дагуу байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх үйл

ажиллагааны хэрэгжилтийг тайлагнахад тус тайлангийн зорилго оршино.

Тус компани нь ашиглалтын үйл ажиллагаа явагдаж буй орчинд байгаль орчны

зохистой менежментийг бий болгох зорилгоор байгаль орчныг хамгаалах арга хэмжээг жил

бүр төлөвлөн хэрэгжүүлж байна.

1.1.1 Төсөл хэрэгжүүлж буй засаг захиргааны харъяалал

Таван толгойн нүүрсний орд газар нь Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын нутагт

Улаан нуурын хөндийд, Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км, Өмнөговь аймгийн төв

Даланзадгадаас зүүн урд зүгт 90 км, Цогт-Цэций сумын төвөөс баруун өмнө зүгт 18 км

Сайншанд өртөөнөөс 440 км, Монгол-Хятадын хилийн боомт Гашуун Сухайтаас 240 гаруй

км, Оюу толгой зэс, алтны ордоос 150 гаруй км-ийн зайд оршино.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

2

1.1.2 Төсөл хэрэгжүүлэгч компаниудын мэдээлэл

Хүснэгт 1. Төсөл хэрэгжүүлэгч компаниудын мэдээлэл

ААН хэлбэр Аж ахуйн нэгжийн

нэр Улсын бүртгэлийн

дугаар Хаяг, байршил

Төсөл хэрэгжүүлэгч

“Эрдэнэс-Таван толгой” ХК

9010001097 Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Жигжиджав-8 Финанс төв

Туслан гүйцэтгэгч

“Ти Ти Жи Ви Си Өү” ХХК

9019062115 Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди, Айвенхоу капитал товер

Туслан гүйцэтгэгч

“ Эм Эм И Кью” ХХК 9011374099 Хан-Уул дүүрэг, 15-р хороо,-н улирлын цэцэрлэг, Моннис билдинг, 9-р давхар

Туслан гүйцэтгэгч

“Хишиг Арвин Индустриал” ХХК

9011214109 Баянгол дүүрэг, 20-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 5 шар Хишиг-Арвин Билдинг

1.1.3 Төслийн түүхэн товчоо

Төсөл эхэлсэн огноо: “Эрдэнэс таван толгой” ХК нь Өмнөговь аймгийн Цогт-Цэций

сумын нутаг дэвсгэрт, Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010

оны 272 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс МГЛ” ТӨХК-ийн охин компанийн хэлбэрээр 2010

оны 12 дугаар сарын 23-ны өдөр үүсэн байгуулагдсан. 2010 оны 08 сарын 27-ний өдрөөс

Таван толгойн коксжих нүүрсний ордын Цанхийн зүүн хэсэгт хөрс хуулалтын ажлыг, 2011

оны 07 сараас олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэж 2013 оны 09 сарын 05-өдөр Цанхийн

зүүн уурхайн шууд тээвэрлэлтийн ажил эхэлсэн.

Төслийн техник эдийн засгийн үндэслэл: Зүүн цанхийн ордыг ашиглах техник эдийн

засгийн үндэслэл (ТЭЗҮ)-г ЭБЭХЯ болон Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн

мэргэжлийн зөвлөлөөр 2011 оны 04-р сарын 08-ны өдөр хэлэлцэж №02-03 тоот дүгнэлтийг

гаргасан. Энэ дүгнэлтэнд үндэслэн ЭБЭХЯ-ны сайдын 2011 оны 04-р сарын 25-ны өдрийн

80 тоот тушаалаар Зүүн цанхийн ордыг ашиглах ТЭЗҮ-г хүлээн авсан.

Баруун цанхийн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-г

ЭБЭХЯ болон Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2012 оны

06-р сарын 19-ны өдөр хэлэлцэж №06-12 тоот дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтэнд

үндэслэн ЭБЭХЯ-ны сайдын 2012 оны 06-р сарын 27-ны өдрийн 034 тоот тушаалаар Баруун

цанхийн ордыг ашиглах ТЭЗҮ-г хүлээн авсан.

Урьд буюу 2018 оны нийт бүтээгдэхүүний хэмжээ: Баруун цанхийн уурхайгаас 2018

онд нийт 18.04 сая м3 уулын цул олборлосноос 15.22 сая м3 хөрс хуулж, 3.94 сая тонн нүүрс

олборлож, 4.64 сая тонн нүүрсийг экспортонд гаргасан байна.

Зүүн цанхийн уурхайгаас 2018 онд нийт 41.56 сая м3 уулын цул олборлосноос

36.52 сая м3 хөрс хуулж, 7 сая тонн нүүрс олборлож, 8.44 сая тонн нүүрсийг экспортонд

гаргасан байна.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

3

1.1.4 Таван толгойн бүлэг ордуудын геологийн тогтоц

“Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын

2010 оны 39 дүгээр тогтоол, “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний

тухай” Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн, Таван толгойн

ордыг ашиглах эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн

үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд

борлуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, мэргэшсэн удирдлагын багийг

бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй

байдлаар шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоосон.

Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол Засгын газрын шиидвэрийн дагуу ЭТТ

ХК нь өөрийн толгой компани болох “Эрдэнэс МГЛ” ХХК-аас Таван толгойн ордын MV-

011943, MV-016881, MV-016882, MV-016883, MV-011953, MV-011954, MV-011955, MV-

011956 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан.

Таван толгойн ордод Цанхи, Ухаахудаг, Бортээг, Ончхараат, Оорцог, Бортолгой

гэсэн нүүрсний нөөцийн талбайнууд хамрагддаг.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Улаан нуурын хөндийд орших ”Эрдэнэс Таван

Толгой” ХК-н чулуун нүүрсний орд газар нь нийт 68.4 мянган га газрыг хамрах бөгөөд 2,015

тэрбум тонн коксжих, 3,057 тэрбум тонн эрчим хүчний батлагдсан нөөц бүхий стратегийн

ач холбогдол бүхий орд газар бөгөөд нийт нөөц 6,008 тэрбум тонн, үүний 2,05 тэрбум тонн

нь коксжих, 3.9 тонн нь эрчим хүчний нүүрс юм.

1.1.5 “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн БОНБНҮ-ний тайлан

“Эрдэнэс-Таван толгой” ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт

орших Таван толгойн нүүрсний орд газрын Цанхийн баруун болон зүүн хэсэгт ашигт

малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу ил уурхайгаар нүүрс олборлох төсөл

хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол улсын хуулийн дагуу Байгаль орчинд нөлөөлөх

байдлын нарийвчилсан үнэлгээг /БОНБНҮ/ 2011, 2012 онуудад эрх бүхий байгууллагаар

хийлгэж, жил бүр байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөг БОНБНҮ-тэй уялдуулан

боловсруулж орон нутгийн захиргаа, БОНХЯ-аар хянуулан ажиллаж байна.

Хүснэгт 2. Цанхийн уурхайнуудын БОНБНҮ-ний мэдээлэл

Уурхай Байгаль орчны

ерөнхий үнэлгээ Байгаль орчны нарийвчилсан

үнэлгээ

1 Цанхийн зүүн уурхай 2011/7/20 №6/2787 2011, “Их айлчин” ХХК

2 Цанхийн баруун уурхай 2012/7/17 № 6/2919 2012, “Натур френдли” ХХК

3 Цанхийн уурхай 2018, “Эс И Си” ХХК

Энэхүү байгаль хамгаалах төлөвлөгөө нь Цанхийн уурхайнуудад хамаарах нүүрс

олборлохтой холбоотой үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг хууль эрх зүйн шаардлагын

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

4

дагуу багасгах, арилгах арга хэмжээ, шаардлагатай судалгаа шинжилгээ, нөхөн

сэргээлтийн бэлтгэлийг төлөвлөж хэрэгжилтийг тайлагнах бичиг баримт болно.

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд уурхай тус бүрийн Байгаль орчинд

нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд туссан болзошгүй болон, сөрөг

нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг хуулийн дагуу хэрэгжүүлж ажиллаж байна.

Тус компани нь ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулан

байгаль орчны удирдлагын зохистой менежментийг бий болгон жил бүр сайжруулах

зорилго тавин ажиллаж байна.

1.1.6 Уур амьсгалын тухай товч мэдээлэл

Өмнөговь аймаг өвөл, зуны температурын ялгаа ихтэй, хур тунадас багатай хуурай

уур амьсгалтай. Агаарын үнэмлэхүй их температур +450С-аас давж халах, үнэмлэхүй бага

температур -400С-аас хүйтэн болох тохиолдол байдаг (Хавсралт VI).

Таван Толгойн нүүрсний ордын Цанхийн хэсгийг ашиглах төслийн барилга

байгууламж, уурхайн тосгон барих, баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулах, цаашдын

хэвийн үйл ажиллагааг хангахын тулд уур амьсгалын дараах хүчин зүйлсийг анхаарч үзэх

шаардлагатай юм. Үүнд:

Уурхай орчимд VI сарын дундаас VIII сарын эхэн хүртэлх хугацаанд агаарын хэм өндөр,

хэт халах үзэгдэл давтамж өндөр байдаг. Энэ хугацаанд ажилчдын эрүүл мэндийг

хамгаалах, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайд ургамлыг хаталтаас сэргийлэх

зорилгоор усжуулалт хийх арга хэмжээг авбал зохино.

Төслийн талбай нь Монгол орны хур тунадас бага ордог бүс нутагт хамаарагдана. Иймд

усны нөөцийг оновчтой ашиглах, хамгаалах арга хэмжээг төсөл хэрэгжих нийт

хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Монгол орны говийн бүс нутагт хийсэн судалгаагаар 10 м-ийн өндөрт 7-9 м/сек

салхитай үед хөрсний дефляци идэвхитэй явагддаг гэж үздэг Тиймээс хөрсний элэгдэл

идэвхитэй явагдах боломжтой.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан газрын гадаргын ууршуулах чадвар нэмэгдэж

байгаа, хур тунадасны хэмжээ буурч байгаагаас гадна зүс бороо орох давтагдал

багасч, эрчимтэй аадар бороо орох тохиолдол ихэсч байгаа, мөн газрын хөрсөнд

үзүүлэх техноген өөрчлөлт нэмэгдэх зэргээс хөрсний доройтол болж элс тоос салхинд

хийсч шороон болон явган шороон шуурга шуурах, тоос шороо салхинд алс хол зайд

зөөгдөх явдал идэвхжих, түүнээс шалтгаалан үер, усны аюул, шар шороон шуурга болж

уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

5

Судлаачдын хийсэн судалгаагаар тухайн бүс нутагт зүс бороо орох давтагдал

багасч, эрчимтэй аадар бороо орох тохиолдол ихэсч байгаа, төслийн талбай орчимд хүнд

машин механизмын үйл ажиллагаанд өртсөн зэргээс хөрсний доройтол болж элс тоос

салхинд хийсч шороон болон явган шороон шуурга шуурах, тоос шороо салхинд алс хол

зайд зөөгдөх явдал идэвхижих, түүнээс шалтгаалан үер, усны аюул, шар шороон шуурга

болж уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.

2. БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗОРИЛГО

Тус байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь Тавантолгойн нүүрсний орд газрын

ил уурхайн үйл ажиллагааны явцад ЭТТ ХК болон түүний гэрээт байгууллагуудын байгаль

орчны чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой. ЭТТ ХК ашигт

малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд уурхайлалтын үйл ажиллагаанд оролцож

буй нийт ААН, үйлдвэрлэл эрхлэгчдэд тус БОМТ-г мөрдүүлнэ.

Тус байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр дараахь арга хэмжээг

хэрэгжүүлэхийг зорино. Үүнд:

Уурхайн үйл ажиллагаанд хамрагдаж байгаа талбайн хэмжээнд байгаль орчны хуулийн

нийцлийг хангах,

БОННҮнэлгээний заалтуудыг хэрэгжүүлэх,

Эрдэнэс таван толгой ХК-ийн байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх,

Байгаль орчны төлөвлөгөөг хэрэгжүүлэх хамаарал, хамрах хүрээг тодорхойлох:

Уурхайн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын үйл ажиллагаандаа баримтлан

хэрэгжүүлэх байгаль орчны асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг тодорхойлох,

Тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй ААН,

байгууллагуудын газар ашиглалтын үйл ажиллагаанд байгаль орчны хяналт тавих,

хамтран ажиллах,

Талуудын оролцоог хангах, ОХШХ-нд олон нийтийн оролцоог хамруулах, тайлагнах

тогтолцоог сайжруулах.

3. НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Агаарын чанар, хөрс, усан орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах талаар

дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

3.1 Агаарын чанар

№ Авах арга хэмжээ Хаана Хэрэгжүүлэх хэлбэр

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

6

3.1.1

Орчны тоосжилтыг бууруулах зорилготой зам дагуух усалгаа, автомашины хурдны хяналт тавих

Уурхайн технологийн зам, туслах замууд, зогсоолын талбай, нүүрсний агуулахын талбай, гадаад овоолгын гадарга.

Уурхайн аюулгүй ажиллагааг хангах, орчны тоосжилтыг багасгах зорилгоор технологийн зам, талбайд тоосжилт ихтэй үед тогтмол усалгаа хийгдэж хурдны хязгаарт хяналт тавина

3.1.2

Ажилчдын эрүүл ажиллах амрах орчинг бүрдүүлэх, тоосжилтоос хамгаалах

Цанхи хотхоны амралт зугаалгын талбай

Цанхи хотхон дотор амрах талбай байгуулах, хотхоны дотор талд зүлэгжүүлэх

3.1.3

Тоосыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэх туршилт явуулах

Уурхайн технологийн зам, туслах замууд

Барьцалдуулагч бодис, улаан шавранцар материал дэвсэх, хайргажуулах ажлыг нийт уурхайн технологийн замын 30 хувьд хийх.

3.1.4 Хөдөлгөөн ихтэй, гол шороон замыг хатуу хучилттай болгох

Цогтцэций сум- Цанхи хотхон хоорондын зам

Цогтцэций – Цанхи хотхон хооронд хатуу хучилтай засмал замын төлөвлөгөөний зургийн тендер шалгаруулж зураг төслийг бэлэн болгоно.

3.2 Хөрс

№ Арга хэмжээ Хаана Хэрэгжүүлэх хэлбэр

3.2.1 Маршрутын бус зам үүсгэхгүй байх

Газрын эдэлбэрийн хэмжээнд

Тусгай зөвшөөрлийн хил доторх замыг тэмдэгжүүлэх, холбогдох дүрмийг талуудад мэдээлэх

3.2.2 Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх

Нүүрс тээдрийн хуучин 10.4 км замын ЭТТ ХК-д хамаарах 7 км замд техникийн нөхөн сэргээлт хийх.

Техник нэвтрүүлэхгүй хаалт, анхааруулга, тэмдэг байршуулж техникийн нөхөн сэргээлт хийнэ. Хөрсний чанарыг шинжилж биологийн нөхөн сэргээлтэнд бэлтгэнэ.

3.2.3

Ахуйн хог хаягдал болон нефть бүтээгдэхүүнээр хөрс бохирдохоос хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ны засварын газарт хаягдал тос цуглуулах байгууламж байгуулна.

Үйл ажиллагаанд оролцогч талууд ажлын байрны эмх цэгцийг сахих, асгаралтын иж бүрдлийг ажлын байр, талбайд байршуулна. Асгаралт үүссэн тохиолдолд арилгах арга хэмжээ даруй авна. Бохирдсон хөрсийг саармагжуулах талбайд байршуулж, саармагжуулна

3.2.4 Боловсон бие засах газар байгуулах

Гаалийн хяналтын талбайнуудад

Боловсон бие засах газар хамгийн их шаардлагатай байгаа гаалийн хяналтын талбайд байгуулан гэрээгээр сум орон нутгийн иргэдэд эзэмшүүлэх.

3.3 Усан орчин

№ Арга хэмжээ Хаана Хэрэгжүүлэх хэлбэр

3.3.1 Малчны худаг лайдах сэргээн засах

Цагаан овоо багт 2 худаг, Билгэх багт 1 худаг, Сийрэст багт 2 худгийг сэргээн засварлах

Орон нутгийн иргэдийн санал, хяналт дор зохион байгуулж тайланг Засаг даргын зөвлөлд танилцуулна.

3.3.2 Булгийн эхийг хашиж хамгаалах

1 булгийн эхийг хашаажуулж орон нутагт хүлээлгэж өгнө.

Орон нутгийн иргэдийн санал, хяналт дор зохион байгуулж тайланг Засаг даргын зөвлөлд танилцуулна.

3.3.3 Хурын ус хуримтлуулах байгууламж

Баруун борлуулалтын хойд талбайд

Баруун борлуулалтын хойд талбайд борооны ус хуримтлуулах байгууламжийг байгуулна.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

7

байгуулан ашиглаж эхэлнэ.

3.3.4 Бэлчээр усжуулах худаг гаргах

Цагаан-Овоо, Билгэх, Сийрэст баг

Баг тус бүрт бэлчээр ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор нарны зайн ус өргөгчтэй гүн өрмийн худаг тус бүр 1 ширхэгийг малчдын хүсэлтийг тулгуурлан гаргаж өгөх.

3.4 Биологийн олон янз байдал

№ Арга хэмжээ Хаана Хэрэгжүүлэх хэлбэр

3.4.1

Ан амьтанд биотехникийн арга хэмжээгээр амьд үлдэх, үр төлөө үлдээх нөхцөлийг сайжруулан дэмжих

Идэш тэжээл хомсдсон усгүйтсэн бэлчээр нутагт

Сумын БО байцаагч, идэвхтэн байгаль хамгаалагчтай зөвшилцөн хэрэгжүүлэх.

3.4.2 Ховор ургамлыг хамгаалах Уурхайн ахилтын хүрээ, лицензийн талбай

Тогтоосон байршил дахь ховор ургамлыг шилжүүлэн суулгах, нөхөн тарих.

3.4.3 Биологийн олон янз байдлыг хамгаалах талаар мэдээлэл түгээх

Компанийн ажилчид

Тэмдэглэлт өдрөөр зохих арга хэмжээг авах. Ажилчдын сургалтын хөтөлбөрт БОЯБ талаар мэдээлэл оруулах.

3.5 Ус ашиглалтын төлөвлөгөө

3.5.1 Ус хангамжийн эх үүсвэрүүд

Уурхайн усны хэрэглээг уурхайн шүүрлийн ус, тусгай зөвшөөрлийн талбайд

байрладаг өрөмдмөл худгууд болон дулааны улиралд хурын усыг цуглуулах замаар

хангадаг.

Хүснэгт 3. Гүний худгуудын байршил болон мэдээлэл

Худгийн дугаар

Байршил Худгийн гүн болон ундрага

Ашиглалтын байдал Х Ү

I 538167.1 4833691 65м. 8л/с Үйлдвэрлэл

II 538599.2 4834191 70м.8л/с Ашиглалтгүй.

III 535917.9 4838776 114м.2л/с Үйлдвэрлэл

IV 535262.4 4839302 105м.1л/с Ашиглалтгүй.

V 536202.3 4834737 106м.5л/с Унд ахуй, Үйлдвэрлэл

VI 539415.1 4833280 100м2 л/с Унд ахуй

VII 533573.1 4831979 150м.2л/с Үйлдвэрлэл

VIII 538778.9 4833486 150м.5л/с Үйлдвэрлэл

IX 537159.3 4834337.5 6л/с

2018 онд байгуулсан. 2019 онд

ашиглагдана

X 537710.2 4831715.9 1.8 л/с

XI 533873.8 4831557.0 3.4 л/с

XII 536353.8 4827524.7 1.8 л/с

XIII 534787.0 4839144.1 2.1 л/с

XIV 534688.4 4838965.5 1.8 л/с

XV 533495.2 4837468.9 1.8 л/с

XVI 534786.7 4838581.8 2 л/с

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

8

Худаг №1, №8 Цанхийн зүүн уурхайн хөрсний 1-р овоолгын тэлэлтэд өртөж худгийг

өндөрлөх ажил хийгдэж байна (Хавсралт I). Худаг №5 8,2 км авто зам ашиглалтанд орж

байгаатай холбоотой 2019 онд ашиглах боломжгүй болно, Худаг №2 “Таван толгой” ХК-ийн

тосгоны худгуудад нөлөөлөл үзүүлж байна гэсэн үндэслэлээр ашигладаггүй, Худаг №4

уурхайн ажилчдын амралтын байр болох Цанхи кэмпийн баруун хойд талд байрладаг. Тус

худгийн усны ундарга нь 1 л/сек учир шавхагдаад усгүй болсон.

Худгийн хүрэлцээ дутмаг байсан тул 2018 онд шинээр усны хайгуулын ажил хийгдэн

нийт 11 цооног өрөмдүүлэх зөвшөөрөл авсны дагуу 11 цооногийг өрөмдсөн. Үүнээс 10

цооног 1-3 л/сек ундаргатай байсан тул худгийн зориулалтаар ашиглахаар тоноглосон.

Үүнээс Цогтцэций сумын Засаг даргатай 2018 оны Нийгмийн хариуцлага, байгаль орчны

чиглэлээр орон нутаг ба уурхайн хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд 2 худгийг гарган

суманд хүлээлгэн өгсөн. Үлдсэн 8 худаг уурхайн хэмжээнд ашиглахаар төлөвлөж байна.

Үүнээс 4 худгийг уурхайн тоос дарах зорилгоор, 4 худгийг шинээр байгуулах 300 хүний

ажилчдын хотхонд ахуйн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байна.

Хүснэгт 4. Цанхийн уурхайнуудын усны хэрэглээ (мян.м3/жил)1

Он Зориулалт Эх үүсвэр

Нийт Үйлдвэрийн Ахуйн Ойжуулалт Худгийн Шүүрлийн

2013 128.4 14.2 120.9 21.7 142.6

2014 64.6 11.3 1.7 71.3 6.3 77.6

2015 60.3 16.4 6.4 64.9 17.7 83.0

2016 71.87 14.7 1.5 76.5 23.4 111.8

2017 305.74 20.69 2.18 328.63 - 328.63

2018 310 20 3.6 323.6 10 333.6

Төлөвлөгөөт онд ашиглагдах усны хэмжээг өмнөх жилүүдийн бүртгэл, уурхайн үйл

ажиллагааны төлөвлөлтөнд үндэслэн гаргав.

Хүснэгт 5. Цанхийн уурхайнуудын ус ашиглалтын төлөвлөгөө (мян.м3)

Эх үүсвэр Зориулалт

Нийт Үйлдвэрийн Ахуйн Ойжуулалт

Худгийн 220 30 5 255

Шүүрлийн 24 - 1 25

Нийт 244 30 1 280

1 2018 оны 12-р сарын эхний байдлаар

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

9

4. НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

4.1 Нөхөн сэргээлтийн бодлого

2018 онд төслийн ТЭЗҮ-г тодотгохтой зэрэгцэн уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн

төлөвлөгөөг МУ-ын хууль тогтоомжийг дагаж компанийн стратеги төлөвлөгөөнд туссаны

дагуу шилдэг туршлагын дараахь зарчмуудыг баримтлан боловсруулна. Үүнд:

Бүс нутгийн биологи, нийгэм, физик, эдийн засаг, хууль эрхзүйн орчныг

тодорхойлсны үндсэнд хаалтын дараахь уурхайтай бүс нугтийн хүн ам,

байгаль орчин хэрхэн зохицох талаар төсөөлөл бий болгох.

Компанийн тогтвортой хөгжилд чиглэсэн өнөөгийн бодлогыг тодорхойлж

тогтвортой хөгжлийг бий болгох бусад чиглэлийн байгууллагуудтай хамтран

тогтвортой хөгжлийн шалгуурыг тодорхойлох.

Уурхайлалтын явцад бий болсон дэд бүтцийг эртнээс тодорхойлж уурхайн

үйл ажиллагаагаар эвдэрсэн газрыг хаалтын дараа ашиглаж болох хамгийн

тохиромжтой хувилбарыг сонгох.

Хаалтын дараа тогтвортой хөгжилд оруулах уурхайн бодит хувь нэмэрийг

тодорхойлох.

Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн зардлын тооцоог олон улсын санхүүгийн

тайлангийн стандартанд нийцүүлэн боловсруулж хаалтын нөхөн сэргээлтийн

хөрөнгийн сан байгуулах.

Дээрх алхамуудын үр дүнд үндэслэн уурхайн хаалтын төлөвлөгөөг дунд хугацаанд

шинэчилнэ.

4.2 Нөхөн сэргээлтийн нөөц бүрдүүлэх

4.2.1 Шимт хөрсний нөөц бүрдүүлэх, хамгаалах

Уурхайн ахилт, бүтээн байгуулалт, зам талбай, хөрсний овоолго хийгдэх талбайн

шимт хөрсийг хуулж овоолго үүсгэж, стандартын дагуу хамгаална. Шимт хөрс хуулах,

тээвэрлэх, овоолгыг нь хэлбэржүүлэх ажлын зардлыг үйл ажиллагааны төсвөөс гаргасан.

Хүснэгт 6 Шимт хөрсний нөөцийн бүртгэл

Овоолгын дугаар

Байршил Хэмжээ мян.м3

Авсан арга хэмжээ

Цанхийн зүүн уурхай

ШХО №1 Хөрсний овоолгын урд, зүүн талд

51.5 MNS 5916:2008 дагуу туршилтын ажлыг хийсэн. 2015 онд тариалсан олон наст ургамлууд байгалийн аясаар сэргэж ургасан. ШХО №2

Хөрсний овоолгын урд, баруун талд

25.9

ШХО №3 Хөрсний овоолго дээр, зүүн

43.1 2019 оны Уулын ажлын төлөвлөгөө болон нүүрс экспортын төлөвлөгөөнөөс шалтгаалан

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

10

ШХО №4 Хөрсний овоолго дээр, баруун

74.7 2018 оны 11-р сард багтаан шилжүүлэн байршуулах төлөвлөгөө боловсруулагдан шилжүүлэх ажил хийгдэж байна.

ШХО №5 Хөрсний овоолго дээр, дунд

15.7 Тэгшилгээ, хэлбэржүүлэлт хийж усалгааны систем угсарсан. MNS 5916:2008 дагуу туршилтын ажлыг хийсэн.

ШХО №6 Хөрсний овоолго дээр, 1575 түвшинд

1.9 Төлөвлөгөөний дагуу тэгшилгээ, хэлбэржүүлэлтийн ажил хийгдсэн.

ШХО №7 Зүүн пүүний баруун талд

43.1 2017 онд тэгшилгээ, хэлбэржүүлэлт хийж усалгааны систем угсарсан. MNS 5916:2008 дагуу туршилтын ажлыг хийсэн.

ШХО №8 Хаягдал хөрсний 2-р овоолгын баруун талд

37.5 Төлөвлөгөөний дагуу тэгшилгээ, хэлбэржүүлэлтийн ажил хийгдсэн.

ШХО №9 Таван Толгойн овоолгын зүүн хойд талд

476.9 Төлөвлөгөөний дагуу тэгшилгээ, хэлбэржүүлэлтийн ажил хийгдсэн.

ШХО №10 ШХО №9-ийн зүүн талд

13.8

Төлөвлөгөөний дагуу шимт хөрс байршуулалт хийгдэж байна.

ШХО №11 Хаягдал хөрсний 2-р овоолгын хойд талд

311.3

ШХО №12 Шинэ гаалийн хяналтын талбайн хойд талд

55.8

Цанхийн баруун уурхай

ШХО №1 Хөрсний овоолгын урд

286.8 Шимт хөрсний овоолгын тодорхой хэсэгт хэлбэржүүлэлт хийгдсэн.

ШХО №2 Хөрсний овоолгын хойно

140.6

ШХО №3 Бор Тээгийн хөрсний овоолгын баруун талд

220.8 Төлөвлөгөөний дагуу шимт хөрс байршуулалт хийгдэж байна.

ШХО №4 Бор тээгийн хөрсний овоолгын урд талд

115.8

Төлөвлөгөөт онд Цанхийн зүүн уурхайн карьерийн ахилтанд 68 га, хөрсний овоолгод

159 га, нийт 228 га талбай, Цанхийн баруун уурхайн карьерийн ахилтанд 106 га, хөрсний

овоолгод 35 га, нийт 141.3 га талбай шинээр уулын ажлын ахилтанд өртөнө.

Дээрхи талбайнуудаас Цанхийн зүүн уурхайгаас 684.9 мян.м3 шимт хөрс, Цанхийн

баруун уурхайгаас 423.3 мян.м3 шимт хөрс хуулж овоолго үүсгэн хадгална.

Төлөвлөгөөт онд уурхайгаас 2000 мян.м3 орчим шимэрхэг хөрс хуулан хадгалах

төлөвлөгөөтэй байна.

4.2.2 Өмнөх жилийн тарьсан модны ургалтыг хангах

Ажилчдын хотхон болон уурхайн хэмжээнд 2011 оноос эхлэн тарьж ургуулж байгаа

нийт модны ургалтыг хангах зорилгоор арчилгаа, усалгааг дулааны улирлын турш тогтмол

хийх үүрэгтэй. Тус зорилгын хүрээнд улирлын чанартай туслах ажилтнуудыг гэрээгээр авч

ажиллуулах болон усны эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах, шаардлагатай багаж

төхөөрөмж усалгааны систем болон бусад бэлтгэлийг хангаж ажиллана. Өмнө жилүүдэд

тарьсан нийт модны тооллогыг 2018 онд хийж бүртгэлжүүлэн ажиллаж байна.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

11

Хүснэгт 7 Уурхайлалт эхэлсэн цагаас хойш тарьсан модны бүртгэл

№ М

од

та

рь

са

н о

н

Мо

дн

ы н

эр

тө

рө

л

Ал

ь у

лс

, а

йм

аг,

сум

аа

с а

вс

ан

Мо

дн

ы н

ас

То

о х

эм

жээ

Та

рь

са

н г

азр

ын

хэм

жээ/г

а-а

ар

/

Үр

ээр

бо

ло

н

суу

лга

ца

ар

Зар

цуул

са

н х

өр

өн

гө

Ур

гал

ты

н х

ув

ь

То

ол

ло

го

1 2011 Хайлаас УБ 2 10000 Суулгацаар 10,000,000 99% 9865

2 2012 Хайлаас УБ 2 2000 Суулгацаар 2,000,000 93% 1850

3 2013

Чацаргана ӨМ 1 23

0.03

Суулгацаар 34,500 100% 23

Шар Хуайс ӨМ 1 200 Суулгацаар 200,000 98% 195

Хайлаас ӨМ 1 500 Суулгацаар 250,000 99% 496

Сухай ӨМ 0 100 Мөчрөөр 250,000 100% 100

Улиас ӨМ 0 1000 Мөчрөөр 500,000 50% 500

Улиас ӨМ 2 91 Суулгацаар 136,500 0% 0

Бургас ӨМ 2 96 Суулгацаар 250,000 62.50% 60

Хайлаас ӨМ 2кг Үрээр 50,000 0% 0

4 2014

Хайлаас ӨМ 2 800

0.02

Суулгацаар 800,000 88% 700

Улиас ӨМ 0 815 Мөчрөөр 815,000 40.70% 332

Сухай ӨМ 0 232 Мөчрөөр 116,000 86% 200

5 2015

Хайлаас ӨМ 2 8000

0.06

Суулгацаар 4,800,000 99% 7964

Улиас ӨМ 2 300 Суулгацаар 300,000 0% 0

хайлаас ӨМ 1 кг үр 60,000 0% үерт урссан

заг ӨМ 1 кг үр 80,000 0% үерт урссан

шар хуайс ӨМ 1 кг үр 80,000 0% үерт урссан

Чацаргана ӨМ 1 кг үр 80,000 0% үерт урссан

6 2016

Улиас ӨМ 0 500 Мөчрөөр 300,000 0% 0

Хайлаас ӨМ 2 2000 0,03м Суулгацаар 1,200,000 100% 2000

Улиас ӨМ 2 500 Суулгацаар 2,500,000 0% 0

Сухай ӨМ 2 100 Суулгацаар 250,000 100% 100

Жигд ӨМ 2 100 Суулгацаар 350,000 81% 81

Бургас ӨМ 2 50 Суулгацаар 100,000 60% 30

Монос УБ 2 35 Суулгацаар 420,000 57.10% 20

Шар хуайс УБ 2 100 Суулгацаар 1,200,000 33% 33

загийн үр ӨМ 3 кг үр 240,000 үерт урссан

хайлаасны үр

ӨМ 2 кг үр 120,000 үерт урссан

шар хуайсны үр

ӨМ 2 кг үр 160,000 үерт урссан

Буйлс УБ 2 100 Суулгацаар 1,300,000 63% 63

7 2017 хайлаас ӨМ 2 2000 100м Суулгацаар 1,200,000 97% 1936

хайлаас УБ 2 2000 Суулгацаар 1,400,000 намар тарьсан

8 2018

Хайлаас УБ 2 800 Суулгацаар 800,000.0

2018 оны хавар тариалсан

Шар хуайс УБ 2 1500 Суулгацаар 1,500,000.0

Улиас УБ 2 1000 Суулгацаар 500,000.0

Жигд УБ 2 1000 Суулгацаар 500,000.0

Сухай УБ 2 1000 Мөчрөөр 500,000.0

Голт бор УБ 2 800 Суулгацаар 200,000.0

Нийт 33392 35,542,000 89.0% 26548

4.2.3 Модлог ургамлын нөөц бүрдүүлэх, ногоон байгууламж

Хүснэгт 8. Модлог ургамлын нөөц бүрдүүлэх ажлын чиглэлүүд

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

12

Туршилтын чиглэл

Тодорхойлолт Байршил Хэмжээ, талбай

Модлог ургамлыг үрээр үржүүлэх

Нутгийн онцлогт тохирсон, ургах чадвар сайрай модлог ургамлыг үрээр үржүүлэх.

Үрсэлгээний талбайд

6000 орчим модны үрийн үрсэлгээ хийнэ.

Тонн баялаг-Нэг мод хөтөлбөр

Өмнөговь аймгийн ИТХ-н тогтоолын биелэлтийг хангах зорилгоор.

Цогтцэций 18000 ширхэг модлог ургамал тариалах, үржүүлэх

Цанхи хотхон, уурхайн захиргааны байрны гадаа талбайд тохижилтын ажлуудыг

хийж гүйцэтгэнэ.

Хүснэгт 9. Ногоон байгууламжийн өргөтгөлийн төлөвлөгөө

Ногоон байгууламж Өвслөг Модлог Талбай,

кв.м

Уурхайн захиргааны байр Олон наст Хайлаас, шар хуайс, улиас /нөхөн тарилт/ 2100

Цанхи хотхон Олон наст Хайлаас, голт бор, шар хуайс 3500

4.3 Техникийн нөхөн сэргээлт

4.3.1 Хайгуулын ажлын нөхөн сэргээлт

Тавантолгой ордын литостратиграфийн онцлогоор нь жирэм, цанхи, тавантолгой

хэмээх гурван формацид ялгадаг. Тавантолгойн формаци нь хоёр дэд формацид

хуваагдана. Эдгээр формацийн дарааллыг Улаан нуурын хөндийн дээд пермийн тогтоцын

нэгдмэл давхаргазүйн эгнээнд тогтоох нь эдгээр формаци тус бүрийн эзэлж буй структурын

байр байдлын ерөнхий үнэлгээг өгөхөд маш чухал байдаг.

2017-2018 оны хайгуулын ажлын үр дүнгийн урьдчилсан мэдээллээр тухайн

формацуудын хил зааг, өөрчлөлтийн мэдээлэл, ордын зүй тогтол, структурын төсөөлөлд

ихээхэн үр дүн өгч байсан.

Хайгуулын ажлыг 2017 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үе шаттай ижил зарчмаар

гүйцэтгэх бөгөөд Бортээгийн баруун, Оорцог болон Цанхийн урд хэсэгт нийт 220 цооногийн

62.3 мян.тууш метрийн өрөмдлөгийн ажил хийгдэнэ. Үүнээс 31 цооногийн 20352 тууш метр

гүнийн буюу 600-1200м (формацийн өөрчлөлтөөс шалтгаалан цооногийн гүн өөрчлөгдөж

болно) хүртэл, 189 цооногийн 39648 тууш метр богинын болон хагарал тохролын хил зааг,

гаршийн судалгааны ажилд зориулагдана (Хавсралт II).

Ашиглалтын хайгуулын өрөмдлөгөөр үүсгэсэн нүх, суваг шуудуу өрөмдлөгийн

гүйцэтгэлийн дараа булж, тэгшлэн ургамал ургах нөхцөлийг бий болгох байдлаар нөхөн

сэргээлт хийж орчныг аюулгүй болгож, байгаль орчинд халтай өөрчлөлтийг арилгах арга

хэмжээ авч, нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэсэн актыг үйлдэн сумын Байгаль орчны улсын

байцаагч болон бусад албаны хүмүүст хүлээлгэж өгөх ажлыг хийж гүйцэтгэнэ.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

13

4.3.2 Техникийн нөхөн сэргээлт - Нүүрс тээврийн хуучин зам

Төлөвлөгөөт онд нүүрс тээврийн хатуу хучилттай 8.2 км зам ашиглалтанд орохтой

холбоотойгоор хуучин нүүрс тээврийн 10.4 км шороон замын техникийн нөхөн сэргээлтийн

ажлыг хийж гүйцэтгэнэ.

Уг замын нийт уртаас “Таван толгой” ХК-ны хамтран ашигладаг 2.4 км зам болон

шинээр төлөвлөгөөт онд байгуулагдах Гаалийн хяналтын талбайд орох 1 км замд

техникийн нөхөн сэргээлт хийлгүй орхиж үлдсэн 7 км 2 хэсэг замд нөхөн сэргээлтийн ажлыг

хийж гүйцэтгэхээр төлөвлөв (Хавсралт III).

Техник нэвтрүүлэхээс хамгаалж талбайн хүрээгээр саад байгуулах, тэмдэгжүүлэх.

Ургамалжилт, топограф, хөрсний чанарт үнэлгээ хийх.

Замд техникийн нөхөн сэргээлийн ажлыг хийж гүйцэтгэх. /эхний жил/

Ургамалжуулалт, биологийн нөхөн сэргээлтийн явц. /2 дахь жил/

Мониторингийн явц. /3 жилийн хугацаанд/

Орон нутагт хүлээлгэж өгөх.

4.4 Нөхөн сэргээлтийн туршилт

4.4.1 Туршилтын чиглэлүүд

Урд жилүүдийн БОМТ-д нөхөн сэргээлтийн туршилтын ажлын хүрээнд хийгдсэн

ажлуудаас тарьц шилжүүлэн суулгах, нутгийн ургамлыг тарьж ургуулах туршилтын ажил

амжилттай болсон тул үрийн нөөц бүрдүүлэхэд төвлөрөн нутгийн ургамал болон өмнө

жилүүдэд тарьж ургуулсан нутагшуулаад байгаа ургамлуудаас үр болон мөчир суулгац

үржүүлэх, хөрсний чанарыг нэмэгдүүлж, ургалтын үр дүнг сайжруулах зорилгоор

туршилтын чиглэлд органик үлдэгдэл, хүсний хаягдлаар бордоо боловсруулна.

Хүснэгт 10. Нөхөн сэргээлтийн туршилтын чиглэл, цар хүрээ, хугацаа

Туршилтын чиглэл

Тодорхойлолт Хэмжээ Шаардлагатай

хугацаа

Нутгийн ургамал тарьж ургуулах

Хүлэмж, үрсэлгээний бортогонд тарих

2000 ш ургамлын үр

VI – VII сар

Бордоо : ургамлын ургалтын харьцаа

Компост ашиглах, бууц, бордоо ашиглах, бордоогүй харьцуулах

Компост 100 кг Бордоо 50 кг

Дулааны улиралд

Хөрсний чанарыг сайжруулах

Агрохимийн үзүүлэлтийг дээшлүүлэх

50 кв м талбай Дулааны улиралд

4.4.2 Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний хуваарь

Нөхөн сэргээлтийн төлөвлөлт нь дараахь дэс дараатайгаар хэрэгжинэ.

Хүснэгт 11. Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний хуваарь

Нөхөн сэргээлтийн ажилууд Сар

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Мөчир бэлтгэх

Судалгаа хийх

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

14

Туслах хүн хүчний асуудлыг шийдвэрлэх.

Компост бэлтгэх.

Модлог ургамлыг бордоогоор бордох.

Мод шилжүүлэн суулгах бэлтгэл ажил

Гүний худаг өрөмдүүлэх, тоноглох, тоолууржуулах

Хашаа хайсыг засч янзлах, будах, өргөтгөх

Хүлэмж байгуулах

Техникийн бэлэн байдлыг хангах: анжис, борной угсрах

Орон нутгаас зөвшөөрөл авах

Нутгийн ургамлын үр цуглуулах

Тарималжуулах талбайд хэлбэржүүлэлт хийх

Усалгааны системийн ажиллагааг хянах, засварлах, үнэлэх

Тарималжуулах туршилтын явцын үнэлгээ хийх

Таримал ургамлын усалгаа арчилгааг үргэлжлүүлэх

Цэнэг усалгаа хийх

Тарималжуулах туршилтын үр дүнг дүгнэх

Тайлагнах, төлөвлөгөө боловсруулах

5. ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

5.1 Зорилго

Монгол улсын ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлын тухай, Байгаль орчныг

хамгаалах тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартуудыг

мөрдөж уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх шууд

болон дам нөлөөллийг боломжит хамгийн бага түвшинд хүргэнэ.

5.2 БОННҮ заалт, хог хаягдлын сөрөг нөлөөлөл

Ажилчдын хотхоноос гардаг нойтон хог хаягдал нь дулааны улиралд орчны агаарт

эвгүй үнэр тархана.

Аюултай хог хаягдал шатаах зуухны яндангаас ялгарах утаа нь агаарт тоосонцорын

хамт хаягдана.

Бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэр орчинд тархах.

Хог хаягдлыг хадгалах, тээвэрлэх үйл ажиллагааны улмаас хөрсний чанар доройтож

болзошгүй.

Хортой бодисоор хөрс, ус, агаар бохирдох

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

15

Барилга байгууламжийн талбайн хэмжээгээр хөрс, ургамлан бүрхэвч устсан. Уурхайн

бусад хэсгээс ахуйн хог хаягдал зөөвөрлөгдөн ирж болзошгүй ба тээврийн хэрэгслийн

хөдөлгөөнөөр тоосжилт үүсч, ургамлан бүрхэвч дарагдаж болзошгүй.

5.3 Хог хаягдлын гарц

Компанийн хэмжээнд хог хаягдлын гарын байдал улирлын байдлаас шалтгаалдаг

бөгөөд дулааны улиралд харьцангуй их буюу сард ойролцоогоор 30-40 тонн хог хаягдал

гардаг. Эдгээр хог хаягдлыг Цогтцэций сумын “Тэгш Дүүрэн” ОНӨААТҮГ-тай гэрээ

байгуулан нийлүүлдэг.

Диаграмм 1. Сумын хогын цэгт нийлүүлсэн хог хаягдлын хэмжээ

Хог хаягдлын төлбөрт 2017 онд 1.976 мянган төгрөг төлж байсан бол 2018 оны эхний

10-н сарын байдлаар 2.766 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна.

Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec

2016 20 25 30 36 23 25 33 38 36 28 30 35

2017 20 25 30 20 26 30 22.8 29.5 31 27 35 33

2018 39.1 39 37.5 54 60 28 74 36 41 53.5

0

10

20

30

40

50

60

70

80Сумын хогийн цэгт нийлүүлсэн хог хаягдлын хэмжээ

2016 2017 2018

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

16

Диаграмм 2. Орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн хог хаягдлын төлбөр

Өмнөх жилүүдийн хог хаягдлын бүртгэлд үндэслэн төлөвлөгөөт онд уурхайн үйл

ажиллагаанаас үүсэх хог хаягдлын хэмжээ, ангилал, авах арга хэмжээг тусгав.

Хүснэгт 12. Хог хаягдлын гарцын багцаа

Гарах эх үүсвэр Хог

хаягдлын төрөл

Жилд гарах

хэмжээ

Хэм

жи

х н

эгж

Да

хи

ва

р

Ха

дга

ла

х

Ус

тга

х

Лэн

дф

ил

ь

Ахуйн

Хүнсний хаягдал

Хоол үйлдвэрлэл

15 тн 10 5

Хатуу Ажилчдын

хотхон 110 тн 30 80

Үйлдвэр

Хатуу

Засвар

130 тн 65 5 60

Ашигласан тос

1580 м3 1580

Дугуй 50 тн 45 5

Аккумулятор 550 кг 550

Аюултай Эмнэлэгийн

хог Тусламж

үйлчилгээ 20 Хайрцаг 20

5.4 Төлөвлөлт

Хүснэгт 13. Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний төлөвлөлтийн хүснэгт

Байгаль орчныг хамгаалах арга

хэмжээ

Хамрах хүрээ

Хэрэгжүүлэгч Биелэлтийн

шалгуур

Баримтлах хууль, журам,

стандарт

Хог хаягдлын менежемнтийн төлөвлөгөөг мөрдөж,

Бүх хэлтэс, нэгж, гэрээт компаниуд

Салбарын захиргаа

Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний

Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө

JanuaryFebrua

ryMarch April May June July August

Septeber

October

November

December

2015 150 216 180 168 150 150 210 180 150 132 192 165

2016 120 123 207 147 198 219 213 150 250 150 170 160

2017 111 183 117 120 156 180 138 177 186 200 210 198

2018 234 234 222 324 360 168 444 216 246 318

050

100150200250300350400450500

Төл

бө

р (

мян

.тө

г)

Орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн хог хаягдлын төлбөр

2015 2016 2017 2018

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

17

шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулна.

хэрэгжилт 80%-иас дээш байна.

Аюултай хог хаягдлыг үйл ажиллагааг журамлаж, бусад төрлийн хог хаягдалтай холихгүй, тусгай зориулалтын газар хадгалах, устгах

Яаралтай тусламжийн нэгж, гэрээт компаниудын яаралтай тусламжийн нэгж

ХАБЭА хэлтэс, ЯТН

Аюултай хог хаягдал усгах гэрээ байгуулах, эрх бүхий байгууллагаар устгуулах

-

Эргүүлэн ашиглах боломжтой хаягдлыг 100 хувь дахин боловсруулах

Бүх хэлтэс, нэгж, гэрээт компаниуд

Салбарын захиргаа, гэрээт компаниуд

Дахивар хог хаягдлыг нийлүүлсэн бүртгэл, акт

Хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журам

Хог хаягдлын гарц, урсгал болон ангилан ялгалтыг хянах зорилгоор хог хаягдлын мэдээ, бүртгэл, баримтжуулалт хөтлөх, мэдээллийн сан үүсгэх.

Бүх хэлтэс, нэгж, гэрээт компаниуд

Салбарын захиргаа, гэрээт компаниуд

Хог хаягдлын бүртгэл, мэдээллийн сан

Хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журам

Хог хаягдал түр хадгалах байгууламж

Гаалийн хяналтын талбай болон шинээр байгуулагдах талбайнуудад

Засвар механикийн хэсэг, нүүрс ачилт, ложистикийн хэлтэс

Байгаль орчинд хор нөлөөгүй байгууламж

-

6. ХИМИЙН БОДИСЫН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТ

6.1 Химийн бодисын алдагдлын үед ажиллах горим

ХАБ болон Онцгой байдлын нэгжид яаралтай мэдэгдэх Анх харсан хүн минут

Хордолтын бүсээс нийт ажилчдыг гаргах, аюулгүй газар байрлуулах, бүртгэх

ХАБ-ын ажилтан 1-2 цаг

Нэрвэгдэгсдийг эрж олох, аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх

Яаралтай тусламжийн нэгж

1-2 цагт

Захиргаа, үйлдвэрийн барилга байгууламжинд цэвэр агаар оруулан салхилуулах

Ахлах мастер 2 цагт

Хордсон барилга байгууламж, зам талбай, техник хэрэгсэлд саармагжуулалт хийх

Яаралтай тусламжийн нэгж

4-24

Химийн бодис асгарсан үед ажиллах дараалал:

Асгарсан бодисын дундуур явах болон хүрэхийг хориглоно.

Зориулалтын хамгаалалтын хувцас өмсөхгүйгээр гэмтсэн сав, асгарсан бодист хүрч

болохгүй.

ХАЛМ-д зааснаар эрсдэлгүйгээр хийж чадах бол бодис асгарахыг зогсооно. Өөрт

аюултай бол өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган мэдээллийг өгнө.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

18

Тархалтыг хязгаарлах арга хэмжээ авч, онцгой байдлын алба болон холбогдох

газруудад мэдээллийг өгнө.

Бодис асгаралт болон ууршилтанд өртсөн хүмүүсийг эрсдэлтэй бүсээс холдуулан

цэвэр агаарт гаргана.

Асгаралтыг цэвэрлэх боломжтой бол асгарсан бодисыг зориулалтын сав болон

уутанд хийж бодисын нэр, асгарсан огноог бичин аюултай хог хаягдлын журмын

дагуу саармагжуулалт хийнэ.

Бохирдсон хувцас ба гутлыг тайлж тусгаарлан дараа өмсөхдөө сайтар цэвэрлэн

саармагжуулалт хийх.

Бодис асгарах магадлалтай газар болон бодис асгарсан үед даруй арга хэмжээ авах

үүднээс элс, шороо, шингээгч материалыг зохих газарт хадгалах, ойр байлгах хэрэгтэй.

Зарим шингээх материалыг дор тусгав.

Бодис асгарсан үед арчих цэвэрлэх материалын төрлүүд, эх үүсвэр:

Ус, үл хөлдөөгч шингэн, хөлдөөгч шингэн, уусгагч болон идэмхий биш

бүх шингэн тоснууд асгарсан тохиолдолд цэвэрлэх материал.

Газрын тос, нүүрстөрөгч болон тосон суурьтай шингэн бодисууд

асгарсан тохиолдолд цэвэрлэх материал.

Хортой аюултай химийн бодис болон хүчил асгарсан тохиолдолд

цэвэрлэх материал. Бусад гадны орнуудад хортой аюултай бодисыг

цэвэрлэх арга болон материалуудыг тусгайлан бэлдсэн байдаг)

Хортой нэгдэл агуулсан шингэн болон хатуу бодис, эдгээр бодисуудыг найрлагандаа

агуулсан материал зөвшөөрөгдөөгүй газар орчинд агуулсан савнаасаа хэмжээ

харгалзахгүйгээр халих, асгарах, шүүрэх, нэвчих, хаягдах үзэгдлийг химийн бодисын

асгаралт гэж үзэх асгаралтын эсрэг арга хэмжээний журмын дагуу арга хэмжээ авна.

Эрсдлийн үнэлгээний аргачлал

Химийн бодисын нөлөөллийг тооцохдоо тохиолдох магадлал болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс хамаарсан үнэлгээний матрицын (Хүснэгт 14) дагуу тодорхойлно.

Хүснэгт 14 Үнэлгээний матриц

Магадлал Нөлөөлөл

Бага Багавтар Дунд Их Гамшгийн

A - байнга И 11 И 16 Н 20 Н 23 Н 25

B - ихэнхдээ Д 7 И 12 И 17 Н 21 Н 24

C - хааяа Б 4 Д 8 И 13 Н 18 Н 22

D - ховор Б 2 Б 5 Д 9 И 14 Н 19

E - маш ховор Б 1 Б 3 Д 6 И 10 И 15

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

19

6.2 Химийн бодисын ашиглалт хэрэглээний сургалт

Уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хэмжээнд ашиглагдаж байгаа химийн

агууламж бүхий бодис, материал, хог хаягдлыг бүртгэлжүүлж мэдээллийн сан бүрдүүлэн

ажиллана. Химийн бодисын агууламж бүхий бодисын тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтанд

холбогдох хууль болон дотоод журмын дагуу хянаж сургалт, танилцуулга байнга хийгдэнэ.

Хүснэгт 15 Химийн бодисын эрсдэлийн сургалтын мэдээлэл

Сургалт Сургалтын

сэдэв бэлтгэгч

Сургалт авах шаардлагатай субъект Давтамж

Аюултай болон хортой бодис

Сургагч багш Бодистой ажилладаг бүх хүн Сар бүр

Бусад химийн бодис

Эрүүл ахуйч Хамааралтай албан хаагч Улирал тутам

6.3 Химийн бодисын бүртгэл мэдээллийн сан

Байгаль орчны мэргэжилтнүүд эрсдэл бүхий обьектуудыг холбогдох нэгжийн

ажилтнуудтай хамтран шалгаж эрсдлийн үнэлгээг хийнэ. Аюултай бодисын худалдан

авалт, хадгалалт, хэрэглээний журам (ETT-OHS-CP17-A1) –ын дагуу асгаралтын иж

бүрдлийг худалдан авч уурхайн шаардлагатай газруудад байрлуулна. Журмын дагуу:

- Шинээр химийн бодис бүртгэгдэх бүрт мэдээллийн санд бүртгэж ХАЛМ

хавсаргана

- Бодист нэрвэгдсэнээс анхны тусламж үзүүлсэн зэрэг тохиолдлын тусгай бүртгэл

үүсгэнэ

Мөн ашиглагдаж байгаа химийн нийт бодисийн ХАЛМ-г бүрэн бүрдүүлж компанийн

ХАЛМ-ийн загварт оруулсан.

7. ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

7.1 Зорилго

Уурхайн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухааны

үндэслэлтэй аргачлал, стандартаар хянах зорилготой. Энэхүү хяналтын үр дүнд хүний

эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нарийвчлан тогтоосноор түүнийг

эдийн засгийн хэмнэлттэй арилгах арга хэмжээг оновчтой тодорхойлох юм. Энэ зорилгын

хүрээнд хөрс-ургамал, агаар, усан орчинд үзүүлэх нөлөөллийг хянахад хэмжилтийн багаж

төхөөрөмж ашиглах, тэдгээрийн калибраци, тохиргоог хангах, дээж авах зааварчилгаа

болон лабораторид дээж хүргэн шинжлүүлэх горимыг мөрдүүлэх, усны хэрэглээ, хог

хаягдлын гарц урсгалын хяналтыг бүртгэлжүүлэх цогц зорилтуудыг тавьж ажиллаж ирсэн.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

20

7.2 Агаарын чанарын мониторинг

Агаарын чанарын мониторингийн хөтөлбөрийг агаар бохирдуулагч бодисын хүлцэх

агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрэх тохиолдолыг шалгах, тоосжилтыг

бууруулах арга хэмжээний хэрэгжилтийг үнэлэх, тоос бууруулах стратегийг тодорхойлох,

хэмжилтийн мэдээний жилийн динамикийг гаргахад тус тус ашиглана. Тус хөтөлбөр нь

гадаад агаар дахь тоосны агууламжийг (PM10,PM2.5) тодорхойлох, органик бус хийн төлөвт

бохирдуулагчийн хэмжээг (хүхрийн исэл, азотын исэл, нүүрстөрөгчийн дан исэл) тогтоох,

тоосны унацын хуримтлал болон цаг уурын үзүүлэлтүүдийг хэмжих, хэмжилтийн мэдээнд

дүн шинжилгээ хийх аргачлал, ажиллагааг багтаана.

7.2.1 Цаг агаарын физик үзүүлэлтийн хэмжилт

Салхины чиглэл, салхины хурд, агаарын чийгшил, агаарын хэм, хур тунадасын

тухайн цагийн мэдээг төлөвлөгдсөн байршил дээр байгуулах автомат цаг уурын станцын

тусламжтайгаар хэмжинэ. Хэмжилтийн мэдээг долоо хоног бүр татаж авна. Салхины

чиглэл, салхины хурдны мэдээ болон тоосонцорын агууламж, тоосны унацын хэмжилтийн

мэдээний хоршил нь тоосжилт бууруулах арга хэмжээ хир нөлөөтэй байгааг үнэлж

цаашлаад тоосны хэмжээг багасгахад ач холбогдолтой мэдээлэл болох юм. Эдгээр

мэдээний аль нэг нь дангаараа тоосжилтыг үнэлэхэд хангалтгүй болно. Түүнээс гадна

аливаа мэдээ тасралтгүй, урт хугацаанд, тогтмол байршилд, адилхан аргачлалаар хэмжсэн

байх нөхцөлийг хангахыг зорино.

7.2.2 Тоосонцорын агууламжийн хэмжилт

Энэ нь үйл ажиллагаанаас үүдэлтэй гадаад орчны агаарын тоосжилтыг шууд

хэмжилтийн аргаар тодорхойлох хэмжилт бөгөөд бусад төрлийн хэмжилтүүдээс хамгийн

бодитой нь юм. Бид тоосонцорын агууламжийн хэмижлтийг шууд хэмжилтийн аргаар

тодорхойлж агаарын чанарын MNS 4585 : 2016 стандартыг мөрдлөгө болгоно.

Тоосонцорын агууламжийг тодорхойлох аргачлал. Dusttrak DRX 8533, DustTrak II

8530 төхөөрөмж ашиглан явуулах шууд хэмжилтийн аргын онцлог тал нь тухай үеийн

хэмжилтийг шууд харуулдаг тоосны ширхэглэгийг лазер сарнилаар тоолох зарчимд

үндэслэнэ. Тус аргыг том ширхэглэт тоосонцор PM10, нарийн ширхэглэгт тоосонцор PM2.5

фракцуудын 24 цагийн дундажийг тодорхойлоход ашиглана. Тоосонцорын агууламжийн

хэмжилтийн мэдээ нь цаг уурын төлөв байдлын мэдээ, тоосны унацын мэдээтэй хоршин

уурхайн үйл ажиллагааны болоод цаг уурын төлөв байдлын хамаарлыг тогтооход

ашиглагдана. Тоосонцорын агууламжийг зөв тодорхойлоход төхөөрөмжийн тохиргоо болон

давтамжит үйлчилгээг цаг тухайд нь хийлгэх (фильтрийг солих г.м), ажиллах явцад

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

21

шаардлагатай горимыг сахиж (физик үйлчлэл, температурын г.м) үзлэг шалгалт хийх явдал

маш чухал болно.

Тоосжилтын түвшинг тогтоох аргачлал. Уурхай болон бүтээн байгуулалтын үйл

ажиллагаанаас үүдэлтэй тоосжилтыг бууруулах үйл ажиллагааны салшгүй хэсэг бол

тоосжилтыг үнэн зөв хэмжих явдал мөн. Тоосжилтын түвшинг тогтоохдоо уурхай явагдаж

байх үед болон түр зогсолт хийгдэх хугацаанд тасралтгүй хэмжилт хийж байгаль, цаг

агаарын нөхцөлийг давхар тооцно. Үйл ажиллагааны тоосжилтыг байгалийн нөхцөл дэх

тоосжилтоос салгаж ялгах зорилгоор тоосны эх үүсвэрээс хол буюу үйлдвэрийн нөлөөлөлд

хамгийн бага өртөх байршлыг сонгож тэг /бланк/ цэг байгуулна. ЭТТ ХК-ийн зүгээс 2019 онд

1 тэг цэг байгуулахаар төлөвлөж байна. Тэг цэгийг тоос үүсгэгч эх үүсвэрүүд болох уурхай,

тосгон, хөдөлгөөн ихтэй шороон зам, , машин техник, мал амьтны хөдөлгөөнөөс зайдуу,

хөгжлийн хэтийн төлөвлөлт, салхины зонхилох чиглэлийг харгалзан алслагдмал зайд

байгуулна.

Уурхайн дотоод болон нөлөөллийн бүсэд 5-с доошгүй байнгын хэмжилтийн цэг

байгуулагдана. Байнгын цэг нь төхөөрөмжийн хэвийн ажиллагаа болон хамгаалалтыг

хангах шаардлагад нийцүүлсэн байна. 2020 оноос хэмжилтийн цэг тус бүрт автомат

анемометр байршуулж нэмж тэг цэг байгуулна.

Тоосжилтын харьцангуй түвшин. Уурхайгаас үүдэлтэй тоосжилтын түвшинг

илэрхийлэх үзүүлэлт болгон ашиглана. Хэмжилтийн цэгийн тоосжилтын харьцангуй

түвшинг тэг цэгт хэмжсэн дундаж утгыг (мкг/м3) тухайн цэгийн хэмжилтийн дундаж утгаас

(мкг/м3) хасч тооцно. Сарын дундаж утгыг тухайн сарын 4-с доошгүй хүчин төгөлдөр

хэмжилт болон өмнөх сарын хамгийн сүүлийн 1 хэмжилтээс тооцож гаргана.

Тэг цэгийн байгууламжийн хамгийн бага шаардлага. Тэг цэг нь төхөөрөмжийн

хамгаалалтыг бүрэн хангасан, тэжээлийн эх үүсвэртэй, хэмжилтийн алдааг боломжит

хамгийн бага байлгах, төхөөрөмжийн ажиллагааны орчны нөхцөлийг хангасан байхыг

харгалзан блокон байр (3м : 3м), алсын дамжуулагчтай хамгаалалтын дохиолол (эсвэл

байнгын харуул), нарны цахилгаан үүсгүүр, торон хашаа (8м : 8м, багагүй), тойруулсан

хөмсөг (өндөр 1 м), үер зайлуулагч шуудуу зэрэг бүрэлдэхүүнтэй байна.

Хүснэгт 16 Тоосонцорын хоногийн хэмжилтийг гүйцэтгэх хуваарь

№ Хэмжилт хийх талбай Төхөөрөмж суурилуулах цэг Мягмар Пүрэв Бямба

1 “ЭТТ” ХК уурхайн оффис Сургалтын танхимын дотор 10:00

2 ЦЗУ борлуулалтын талбай Хяналтын пүүний дотор 10:00

3 Цанхи хотхон Захиргааны байр 10:00

4 Цанхийн зүүн уурхай Уурхай дотор 10:00 10:00

5 Засварын төв /ТТЖВ/ ЭМААБО оффис 10:00

6 Цанхийн баруун уурхай Уурхай дотор 10:00 10:00

7 Цанхийн баруун уурхай Харуулын байр: пост № 10:00

8 Тэг цэг 10:00 10:00 10:00

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

22

9 Цаг уурын автомат станц Тэг цэгийн байршилд Тасралтгүй

Төхөөрөмжийн хэмжилт хийх тохируулга. Төхөөрөмжийг 24 цаг тасралтгүй

ажиллуулах зорилгоор цэнэгийг хэмнэх, үйлчилгээний давтамжийг багасгах, насжилтыг

уртасгахад тохирсон тодорхой хөтөлбөрийг тогтоож өгнө. Хэмжилтийн цэгүүдийн хөтөлбөр

дараах хэлбэртэй байна. Үүнд:

Хүснэгт 17 Шууд хэмжилтийн төхөөрөмжийн хөтөлбөржүүлэлт

Хөтөлбөрийн үзүүлэлтүүд Тэг цэгт Тэжээлийн байнгын эх

үүсвэртэй цэг

Давхар цэнэг хураагууртай цэг

Хэмжилт дэх бичлэг хоорондын зай, сек 30 10 10

Хэмжилт хоорондын амралт, мин 1440 2 3

Хэмжилтийн үргэлжлэл, мин 1440 2 1

Нийт хэмжилтийн тоо/Үргэлжлэх хугацаа 3/5 өдөр 360/24 ц 300/20 ц

Автомат тэг тохируулагч суурилуулах Тийм Үгүй Үгүй

7.2.3 Тоосны унац хэмжилт

Гол зорилго нь хэмжилтийн цэг орчмын тоосжилтыг нэгж талбайд нэгж хугацаанд

(гол төлөв 1-2 сар) хуримтлагдах тоосны хатуу хэсгийн жингээр багцаалж тоосонцорын

агууламжийн хэмжилтийг бататгах тооцооны өгөгдөл гаргаж авах юм. Цаашлаад тоосны

унацын хэмжилтийн үр дүнг цаг агаарын станцын мэдээ, тоосонцорын хэмжилтийн

мэдээтэй хоршуулан уурхайгаас үүдэлтэй тоосны тархацыг зураглах, уурхайн үйл

ажиллагаа, цаг агаарын төлөв байдлын хамаарлыг тогтоож бууруулах арга хэмжээг

төлөвлөн хэрэгжүүлэхэд нэмэр болно гэж үзэж байна.

2018 онд 24 цэг байгуулсан (Хавсралт IV), төлөвлөгөөт оны 2-р улирлаас тоосны

унацын хэмжилтийг явуулна (Хүснэгт 20).

Аргачлал. Тоосны унацыг тосох бүрэлдэхүүнд газраас дээш 1.6-1.8 м өндөрт тоос

хуримтлуулагч савыг байршуулан тогтоох суурь хөл, хуримтлуулагч савыг шувууны

ялгадасаар бохирдуулахгүй байх зориулалтаар хийгдсэн метал хийц багтана (Хавсралт

VII). Тоос хуримтлуулагчид тунасан тоосны хатуу хэсгийг лабораторид хатааж, жигнээд

жинг 0.01 нарийвчлалтайгаар хэмжинэ. Тоос хуримтлуулагчийн амсрын диаметр,

хуримтлуулсан хугацаа, хэмжсэн жингийн өгөгдлүүдийг ашиглан дараах томъёогоор нэгж

талбайд унасан тоосны хэмжээг тодорхойлно. Үүнд:

𝜕 =𝑚

𝑡𝜋𝑟230

∂ - нэг сард нэг кв.м талбайд унасан тоосны хатуу хэсгийн хэмжээ, г/м2*сар

m – хуримтлагдсан тоосны лабораторид хэмжиж тодорхойлсон жин, г

t – тоос хуримтлуулсан хугацаа, хоног

r – тоос хуримтлуулагчийн амсрын радиус, м

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

23

7.2.4 Өгөгдөл боловсруулалт, хэмжилтийн мэдээний хоршил

Тоосны унацын хэмжилтийн цэгүүдийн мэдээнээс тухайн хугацаан дахь тоосны

тархалтын зураглалыг ArcGIS ашиглан бий болгож тоосны агууламжийн хэмжилтийн цэгүүд

дэх утгатай ямар хамааралтай байгааг тоооцож бодно. Ингэхдээ тухайн цаг хугацааны

салхины зонхилох чиглэлийн мэдээ, уурхайн үйл ажиллагааны эрчим болон бусад цаг

уурын үзүүлэлтүүдийг харгалзаж тооцоонд оруулна. Хэд хэдэн удаагийн хэмжилтээс

хамаарлын итгэлцүүрийг гаргаж авах ба дараа дараачийн хэмжилтэнд тус итгэлцүүр хол

зөрөх ёсгүй. Хэрэв итгэлцүүр хол зөрөх тохиолдолд алдааны хувь их гарч байгаа гэж үзэж

аль аль хэмжилтийн аргачлалыг нягталж залруулах арга хэмжээ авна. Алдаа нь тоосны

болон цаг уурын үзүүлэлт хэмжих төхөөрөмжийн, цуглуулах хэрэгсэлийн, програмын, хүний

санамсаргүй үйлдлийн /дээж цуглуулах, жигнэх явцад гарч болох/ зэрэг байж болно. Хэд

хэдэн удаагийн залруулга хийж дээр дурьдсан итгэлцүүрийг нарийвчлан тодорхойлох ба

түүнийг ашиглан тоосжилтыг бууруулах арга хэмжээ нь хир үр дүнтэй байгааг шалгах

боломжтой болох юм. Цаашдаа нийт тооцоололд хиймэл дагуулын мэдээг оруулах,

хэмжилтийн цэг тус бүрээс хувийн анемометрийн мэдээ гаргаж авах зэргээр өгөдлийг

аривжуулж илүү нарийвчлалтай болгосноор агаарын чанарын мониторингийг дараагийн

шатанд ахиулах юм. Ахисан шатны хэмжилтийг 2021 оноос хэрэгжүүлнэ гэж үзэж байна.

Өгөгдөл боловсруулалтыг одоогоор ArcMap програмаар гүйцэтгэнэ. Байгаль орчны

ажилтан хэмжилтийн мэдээг татаж, боловсруулсан даруйд мэдээллийн санд ачаалах,

програм ашиглан шинжилгээ хийх үүрэгтэйгээр ажиллана.

Хүснэгт 18. Тоосны унацын хэмжилтийн цэгийн байршил

Цэгийн дугаар

Солбицол Байршил

E N

Dx01 521509.30 4840482.55 “Gobi Branch”-ийн урд талд

Dx02 528756.38 4835021.57 Баруун нарангийн уурхайн засмал замын урд талд

Dx03 531030.61 4831871.83 Баруун уурхайн хөрсний 1-р овоолгын баруун талд

Dx04 528260.22 4831437.83

Dx05 524853.77 4831136.41

Dx06 521538.73 4831227.34 Баруун нарангийн уурхайн засмал замын баруун талд

Dx07 532322.62 4828882.62 Улаан нуурын баруун талд

Dx08 528279.65 4826779.15 Булгийн хайрханы зүүн хойно

Dx09 521568.15 4821972.12 Булгийн хайрханы баруун хойно

Dx10 531851.93 4822017.80 Жирэм булгийн хойно

Dx11 539737.96 4829136.80 “Таван толгой” ХК-ны амны хажууд

Dx12 540514.74 4825134.58 Таван толгой уулын баруун талд

Dx13 540021.67 4822061.01 Таван толгой уулын баруун урд талд

Dx14 544169.61 4841323.82 Кемпээс сум орох замын урд талд

Dx15 548579.66 4839589.38 Вагнер кемпийн зүүн урд талд

Dx16 547479.34 4842792.69 Цагаан-Овоо хайрханы энгэрт

Dx17 544574.91 4829311.42 Хөрсний 2-р овоолгын зүүн урд талд

Dx18 548063.19 4827525.48 Dx17 цэгийн зүүн урд талд

Dx19 544399.90 4832187.57 10.4 км нүүрс тээврийн замын урд

Dx20 524732.90 4837793.26 Баруун нарангийн уурхайн засмал замын хойно

Dx21 552372.19 4831464.27 Гашуун сухайт авто замын зүүн талд

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

24

Dx22 549419.82 4837174.98 Кокс химийн үйлдвэрийн зүүн хойно

Dx23 536202.30 4834736.77 Тосгоны хашааны зүүн урд буланд

Dx24 535235.14 4839303.77 4-р худгийн хажууд

7.2.5 Хийн төлөвт органик бус бохирдуулагчийн хэмжилт

Дотоод шаталтат хөдөлгүүрээс гарч байгаа антропоген хүчин зүйлээс үүдэлтэй хийн

төлөвт агаар бохирдуулагчийг хянах, агаар бохирдуулагчийн үүслийг тодорхойлох гол

зорилгоор хагас жил тутам хэмжилтийг тусгай соруулагч помп ашиглан дээжийг

тоосонцорын агууламж хэмждэг цэгүүдээс соруулан авч лабораторт шинжлүүлнэ.

Хүснэгт 19. Хийн төлөвт агаар бохирдуулагчийн хэмжих үзүүлэлтүүд

Үзүүлэлт Томъёо Шинжилгээний аргын стандарт

Азотын давхар исэл NO2 MNS ISO 6768:2005

Хүхэрлэг хий SO2 ISO 6767:1990

Формальдегид CH2O NIOSH 3500

Нүүрстөрөгчийн дан исэл CO

Хүхэрт устөрөгч H2S MNS 3600-83

Хүснэгт 20. Хэмжилт хийх цэгүүдийн байршил болон давтамж

Цэгүүд Байршил Хэмжих

төхөөрөмж

Давтамж

SO2 NO2

SNO 01 ЦЗУ каррьер дотор

Хийн сорьцлогч помп

Хагас жилд

SNO 02 ЦЗУ мастерийн тавцан Хагас жилд

SNO 03 ЦБУ каррьер доод түвшин Хагас жилд

SNO 04 ЦБУ Нүүрсний агуулахын урд Хагас жилд

SNO 05 2 уурхайн дунд Хагас жилд

7.3 Усан орчны хяналт

Хүснэгт 21. Усан орчны хяналт хийх чиглэлүүд

Хяналтын үзүүлэлт Гадаргын ус /задгай ус,

булаг/

Газрын доорх ус

Цэвэршүүлсэн бохир ус

Унд ахуйн ус

Чанар Хими-Физик MNS 0900 – 2018

MNS 4943:2015 Улирал бүр

MNS 0900:2018 Улирал бүр

Бактериологи Жилд 1 удаа Жилд 1 удаа Улирал бүр Улирал бүр

Түвшин Улирал тутам Тогтмол бичилт

- -

Цэгүүд Малчны 5 гар

худаг Хяналтын цооногууд

Хотхон, оффисын БУЦБ

7 ш гүний худаг

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

25

7.3.1 Газар доорх усны хяналт

Хүснэгт 22. Гүний усны цооногийн хяналт

Цэг Хяналтын үзүүлэлт

Давтамж Зорилго

GW 713

Усны чанар Жилд 1 удаа Тавантолгойн гүний усны хяналт, байгалийн болон техноген нөлөөний судалгаа Усны түвшин Өдөр бүр

GW 56 Усны чанар Жилд 1 удаа Тавантолгойн гүний усны хяналт, байгалийн болон

техноген нөлөөний судалгаа Усны түвшин Өдөр бүр

Ц-19a Усны түвшин Өдөр бүр Тавантолгойн гүний усны хяналт, байгалийн болон техноген нөлөөний судалгаа

Ц-19b Усны түвшин Өдөр бүр Тавантолгойн гүний усны хяналт, байгалийн болон техноген нөлөөний судалгаа

Х-10 Усны түвшин Өдөр бүр Тавантолгойн гүний усны хяналт, байгалийн болон техноген нөлөөний судалгаа

Х-13 Усны түвшин Өдөр бүр Тавантолгойн гүний усны хяналт, байгалийн болон техноген нөлөөний судалгаа

Х-15 Усны түвшин Өдөр бүр Тавантолгойн гүний усны хяналт, байгалийн болон техноген нөлөөний судалгаа

Хүснэгт 23 Малчдын худаг болон булгийн хэмжилт хийх давтамж болон төрөл

Хяналтын цэг

Үзүүлэлт Давтамж Хянах үзүүлэлт

Улаан овоо

Усны түвшин

Сар бүр Худгийн амсраас усны түвшин хүртэлх зай

Чанар Жилд 1

удаа Усны найрлагын томъёог байгуулахад шаардлагатай үзүүлэлтүүд болон бичил элемент

Могойт

Усны түвшин

Сар бүр Худгийн амсраас усны түвшин хүртэлх зай

Чанар Жилд 1

удаа Усны найрлагын томъёог байгуулахад шаардлагатай үзүүлэлтүүд болон бичил элемент

Гүн гашуу

Усны түвшин

Сар бүр Худгийн амсраас усны түвшин хүртэлх зай

Чанар Жилд 1

удаа Усны найрлагын томъёог байгуулахад шаардлагатай үзүүлэлтүүд болон бичил элемент

Эргийн ус 1

Усны түвшин

Сар бүр Худгийн амсраас усны түвшин хүртэлх зай

Чанар Жилд 1

удаа Усны найрлагын томъёог байгуулахад шаардлагатай үзүүлэлтүүд болон бичил элемент

Бунхант

Усны түвшин

Сар бүр Худгийн амсраас усны түвшин хүртэлх зай

Чанар Жилд 1

удаа Усны найрлагын томъёог байгуулахад шаардлагатай үзүүлэлтүүд болон бичил элемент

Жирэм булаг

Чанар Жилд 1

удаа Усны найрлагын томъёог байгуулахад шаардлагатай үзүүлэлтүүд болон бичил элемент

Аргачлал:

Газар доорх усны түвшний хяналтыг цооногт суурилуулсан усны автомат түвшин

бичигчээр тасралтгүй хийж улирлын цаг уурын онцлог болон үйл ажиллагааны хамаарлыг

тогтооно. Хяналтын цэгүүдээс усны дээж авч лабораторид хүргэн шинжилгээ хийлгэнэ. pH,

NH4, Cl, усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээг шууд хэмжилтийн /YSI/ багажаар

тодорхойлно.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

26

7.3.2 Бохир ус цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усны хяналт

Цэвэршүүлсэн бохир усны MNS 4943:2018 стандарт дахь үзүүлэлтүүдийг

шинжлүүлнэ. Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж байгаа бусад үзүүлэлтүүдийг

итгэмжлэгдсэн лабораторид улирал тутам хийлгэнэ. Хаягдал усны (MNS 4943:2018)

стандартанд нийцсэн цэвэршүүлсэн бохир усыг ургамлын усалгаанд, замын тоосжилтын

дарах усалгаанд ашиглахыг зорино.

7.4 Ургамлын мониторинг

7.4.1 Трансект мониторинг

3 трансектийн дагуу нийт 19 цэгийг Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтдийн

тусламжтайгаар сонгосон. Уг трансекцийн дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

Цэг тус бүрт нь геоботаникийн дэлгэрэнгүй бичиглэл хийх.

1мх1м талбайгаас 3 давталттай ургамлын биомассыг зүйлээр ялган авч

мэдээлэл боловсруулан нэгтгэж дүгнэх.

Хүснэгт 24. Ургамлын мониторингийн цэгүүдийн байршил

№ Тр Цэг Солбицол /WGS 1984 UTM 48N/

Ургамал бүлгэмдлийн нэр

1 1 1 533546 4831069 Таана-Баглуур-Улаан бударгана- Бор бударганат

2 1 2 531203 4829034 Таана-Хармаг- Бор бударгана

3 1 3 527832 4826635 Таана- Орог тэсэгт

4 1 4 522337 4822480 Баглуур- Таанат

5 1 6 541091 4832133 Таана-Тогторгоно-Хялганат

6 2 1 543773 4832597 Тогторгоно-Таана-Хялганат

7 2 3 547502 4833406 Тогторгоно-Таанат

8 2 4 551059 4834932 Ортууз- Таана-Хялганат

9 2 5 554850 4836658 Баглуур- Бор бударганат

10 2 6 557590 4839495 Хялгана-Шарилжит

11 2 7 540876 4829635 Баглуур- Бор бударганат

12 3 1 544629 4829551 Бор бударганат

13 3 3 551891 4828058 Орог тэсэг-Таана-Говийн хялганат

14 3 5 554999 4825238 Орог тэсэг-Таанат

15 4 1 525414 4839180 Алтан харгана оролцсон чулуурхаг хялгана-таанын боролз-хялганат (20%) бүлгэмдэл

16 4 2 533063 4833115 Алтан харгана оролцсон хазаар өвс-хялганат ба хялгана-хазаар өвс-шарилжит

17 4 3 530841 4834099 Хялгана-таанат, хялгана-таана-баглуурт

18 4 4 527600 4835683 Алтан харгана оролцсон чулуурхаг хялгана-таанын боролз-хялганат (20%) бүлгэмдэл

Аргачлал: Хуваарьт өдөр дээж талбай орчмын иж бүрэн зураг авна. Дээж талбайн

ургамлын бүрхэцийг хувиар тодорхойлно. Ургамлын арви хэмжээ, хөгжлийн байдлыг

тодорхойлоно. Аривыг друдегийн шкалаар үнэлнэ.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

27

Хүснэгт 25. Арив үнэлэх Друдегийн шкал.

Арив Бүрхэц, % Ургамал хоорондын зай, м

Soc Нэлэнхүй тархсан 100 n/a

Cop3 Арвин 50-100 <0.2

Cop2 Элбэг 25-50 0.2 – 0.4

Cop1 Элбэгдүү 10-25 0.4 – 1.0

Sp Тааруу 1-10 1 – 1.5

Sol Ховор 1 >1.5

Rr Маш ховор <1 n/a

Un Ганц ширхэг n/a

7.4.2 Ургамлын бүрхэвчийн зураглал

Ургамлын трансект судалгаанд үндэслэн уурхайн нөлөөллийн хүрээний ургамлын

бүлгэмдлийн ангиллын масштаб 1:1000 бүхий зураг шинэчлэн боловсруулна. Мэргэжлийн

байгууллагын 2018 оноос хойш боловсруулсан тайлангуудад үндэслэн шинэчлэн

боловсруулна.

7.5 Хөрсөн бүрхэвчийн хяналт

Хяналтын үр дүнд техноген нөлөөг тогтооход ашиглагдах хөрс бохирдуулагчийн

хэмжээний мэдээг цуглуулахаас гадна шимт хөрс, үрсэлгээний талбай зэрэг нөхөн

сэргээлтийн холбогдолтой байршлуудаас авсан дээжийг шимт чанарын шинжилгээнд

хамруулна (Хавсралт V).

Хүснэгт 26. Хөрсний шинжилгээ хийлгэх төрөл болон хугацаа

Хөрсний мониторингийн төрлүүд Хугацаа, давтамж

Дээжний тоо

Шинжилгээний төрөл

Ахилтын талбайнуудаас 1-р сард 10-20 Хими, физик

Хөрсний хяналтын цэгүүд Жилд 1 удаа 15 Хими, физик

Бохирдуулагч

Уурхайн обьектууд Жилд 1 удаа 10 Хими, физик

Бохирдуулагч

Шимт хөрсний овоолгууд Жилд 1 удаа 10 Хими, физик

Уурхайн ахилтын талбайнуудаас жилийн эхэнд авсан дээжийг лабораторид шимт

хөрс болон шимэрхэг хөрсний агрохимийн үзүүлэлт, физик шинж чанар, цацраг идэвхийн

талаар дэлгэрэнгүй шинжлүүлнэ. Уг шинжилгээний дүнгээр хөрсний мониторингийн үед

байрлуулсан шимт хөрсний овоолгуудаас авсан дээжтэй харьцуулан хөрсний

элементүүдийн алдагдал, хөрс сайжруулах ажлын үр дүнг хянах зорилготой.

Хүснэгт 27. Хөрсний хяналтын цэгүүдийн байршил болон дээж авах давтамж

Цэгүүдийн дугаар

Координат Байршил

Дээжний давтамж Е N

SCP 001 531690 4820888 Жирэм булгийн хажууд

Жилд 1 удаа

SCP 002 532685 4828455 Улаан нуурын баруун талд

SCP 003 529174 4831113

SCP 004 532610 4832342 Баруун уурхайн хөрсний 1-р овоолгын баруун талд

SCP 005 536610 4838385 3-р худгийн хажууд

SCP 006 548155 4840028 Вагнер кемпийн зүүн урд талд

SCP 007 557929 4826238 Гашуун сухайт авто замын баруун талд

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

28

SCP 008 538848 4832861 Уурхайн оффисийн хажууд

SCP 009 539176 4833498 1-р постны зүүн талд

SCP 010 541889 4833495 8.2 км зам дагуу

SCP 011 540219 4828940 “Таван толгой” ХК-ны амны орчим

SCP 012 541498 4829690 Хөрсний 2-р овоолгын зүүн урд талд

SCP 013 545487 4832612 Нүүрс тээврийн 10.4 км, засмал замтай нийлдэг уулзварт

SCP 014 539252 4824829 Бортээгийн овоолгын зүүн талд

7.6 Эдэлбэр газрын хүрээний газар ашиглалтын хяналт

Газар ашиглалтын хяналтын хүрээнд 2016 онд компанийн хэмжээнд хамтарсан

ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсэг 2017 онд лицензийн талбайд үйл

ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгааг хийж гүйцэтгэсэн.

Төлөвлөгөөт онд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд үйл

ажиллагаа явуулж буй ААН-үүдийн зөвшөөрөл олголт болон газрын холбогдолтой бичиг

баримт, түүний дагуу мөрдөх үүрэгтэй шаардлагуудын хэрэгжилтэнд дүгнэлт гаргаж

холбогдох хяналтын байгууллагуудаар дамжуулан хуулийн нийцлийг хангуулах, ААН-ийн

бүртгэл дэх тодорхойгүй мэдээллийг тодруулах ажлыг зохион байгуулна.

7.7 Хэмжилтийн хүчин төгөлдөр байдал

7.7.1 ОХШХ-т ашиглах хэмжих багаж хэрэгсэл, баталгаажуулалт

Хэмжилт шинжилгээний үр дүнг бодитой, олон нийтэд үнэн зөв мэдээлэх зорилгоор

хэмжилтийн стандарт, аргачлалыг нарийн чанд мөрдөнө. Орчны хяналт шинжилгээний

хөтөлбөр нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа болохын хувьд Хэмжлийн нэгдмэл

байдлыг хангах тухай хуулийн 7.2 заалтын дагуу хөтөлбөрт ашиглагдаж байгаа хэмжих

хэрэгсэлүүдийг хэмжлийн нэгдмэл байдлыг хариуцсан эталон-стандарт бүхий төрийн

байгууллагаар зохих давтамжтайгаар шалгалт тохируулга, баталгаажуулалт хийлгэнэ.

Усны хэмжилтийн проб, мэдрэгчийг лабораторид зохих уусмалаар калибраци хийнэ.

Хүснэгт 28. Хэмжих хэрэгслийн жагсаалт

Багажны нэр Зориулалтын хэлбэр Дагалдах бусад

хэрэгсэл, програм Хэмжих үзүүлэлт,

нарийвчлал

GPSMAP 78sc Байршил тогтоогч Basemap 4.6.2 Нарийвчлал , 3-4 м

Datalogger, Dataloader, Barologger

Гүний хяналтын цооногийн мэдээлэл бичих

Levelogger 4.4.0 Усны түвшин, температурыг автомат бичигч

Зургийн аппарат GPS Баталгаажуулалт Rugged

Dusttrak DRX 8533 Агаарын чанарын мониторинг

TrakPro Гадаад орчны PM 5, PM 10, 24 цагийн дундаж

TDS meter Усны чанарын мониторинг

Усны урвалын орчин, ерөнхий эрдэсжилт

Гүний усны түвшин хэмжигч, дохиот

Уст цэгийн усны түвшин Гар худгийн усны түвшин, хөрсний усны түвшин

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

29

Багажны нэр Зориулалтын хэлбэр Дагалдах бусад

хэрэгсэл, програм Хэмжих үзүүлэлт,

нарийвчлал

Хөрсний баганат дээжлэгч

Хөрсний мониторинг Хөрсний дээжний хөнгөн цагаан сав

1 метр хүртэл гүнээс хөрсний дээжийг эвдэхгүйгээр авах

Гүний усны хяналтын цооногоос дээж авагч компрессор

Гүний усны мониторинг 100 ml/min

Усны чанар хэмжигч YSI Professional

Усны pH, аммони, нитрат, хлор, Хүчилтөрөгч

YSI Data manager

Микроскоп Биологийн судалгаа Amscope 1000-2000 х

7.7.2 Олон нийтийн оролцоо

Орчны хяналт, шинжилгээ, хэмжилт судалгаанд нутгийн иргэд, талуудын төлөөллийг

оролцуулах замаар байгаль орчны чиглэлээр хийгддэг үйл ажилллагааг олон нийтэд

таниулах, үнэн зөв мэдээллээр хангах зорилгоор олон нийтийг оролцуулна. Тус

ажиллагаанд ЭТТ ХК-ийн Орчны хяналт шинжилгээнд хамтын оролцоог хангах горим –

ыг мөрдлөгө болгон ажиллана.

7.7.3 Шинжилгээний үр дүнг хянах

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд явцад хэмжилтийн алдааг зөвшөөрөгдөх хэмжээнд

барихад дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

Дээж авах горим журмыг мөрдөх

Дээж хүргэх үйл явцад үнэлэлт өгөх, дээжний хадгалалтанд анхаарах.

Дээж авах, бэлтгэх явцыг үнэлж, хяналт тавих.

Лабораторид дээж хүргэхдээ хяналтын дээж давхар хүргүүлэх, бланк дээж хүргүүлэх.

8. ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК “Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн хэсгийг

олборлох” төслийн 2019 онд хэрэгжүүлэх “Дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөө”-г Байгаль

орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.4.6 болон 9.6 дугаар заалтууд,

Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолын 2 дугаар

хавсралтаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам болон БОНХ-ийн

сайдын 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А-117 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалын дагуу боловсруулсан.

8.1 Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний зарчим

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд биологийн олон янз байдлыг дүйцүүлэн

хамгаалах арга хэмжээг тусгах ба дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь дараах зарчмуудыг

хангасан байна. Үүнд:

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

30

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх газар нь тухайн нөлөөлөлд

өртсөн газартай адил байгаль экологийн нөхцөлтэй байх;

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний зардлын тооцоо нь үнэн бодит

судалгаа, мэдээлэлд үндэслэсэн байх;

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс хуулиар

хүлээсэн нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх үүргээс зайлсхийх

нөхцөл болохгүй байх;

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үр дүнг

тайлагнах хэлбэр, хяналт тавих механизм зэргийг тодорхой тусгасан байх;

Зарчим 1. Нөлөөллийг бууруулах дарааллыг ашиглах: Нөлөөллөөс зайлсхийх,

бууруулах/нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах

Нөлөөллөөс зайлсхийх нь нөлөөллийг бууруулах дарааллын хамгийн эхний бөгөөд

чухал алхам болно. Технологи, судалгаа шинжилгээний мэдээллийг ашиглан төслийн

төлөвлөлтийн шатанд болзошгүй нөлөөллөөс зайлсхийх боломжтой бүх арга хэмжээг

хэрэгжүүлэх нь зүйтэй. Төслийн бусад болзошгүй нөлөөллийг бууруулах боломжит арга

хэмжээг БОННҮ-ний явцад тодорхойлж, хэрэгжүүлнэ. Нөлөөллөөс зайлсхийх, нөлөөллийг

бууруулах боломжит бүх арга хэмжээг хэрэгжүүлэхийн хамт үлдэгдэл нөлөөллийг

дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь нөхөн сэргээлт хийх үүргээс чөлөөлөгдөх

үндэслэл болохгүй. Зарим тохиолдолд нөхөн сэргээлт хийсний дараагаар төслийн хаалтын

шатанд дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэх гэх мэт буруу ойлголтууд байдаг. Төслийн

нөлөөллөөс зайлсхийх болон нөлөөллийг бууруулах боломжит арга хэмжээг хэрэгжүүлсний

дараагаар төслийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

31

хэрэгжүүлж эхэлнэ. Харин нөхөн сэргээлт хийж эхлэх үед нөхөн сэргээсэн нөлөөллийг

дүйцүүлэн хамгаалах шаардлагаас хасаж тооцох боломжтой.

Зураг 1. Нөлөөллийг бууруулах шатлал

Зарчим 2. Нөлөөллийг бууруулах дарааллыг ашиглахад экологийн бүс нутгийн

буюу ландшафтын байгаль хамгаалах зорилтыг авч үзэх

Биологийн олон янз байдлын хувьд “алдагдалгүй байх” зорилтыг хангахын тулд

нөлөөллийг бууруулах дарааллыг экологийн бүс нутгийн хэмжээнд буюу ландшафтын

хэмжээнд авч үзэх нь чухал юм. Энэ нь ялангуяа тусгай зөвшөөрөл их хэмжээгээр олгогдсон

Монгол орны нөхцөлд хөгжлийн нөлөөллийг байгаль хамгаалах асуудалтай тэнцвэртэй

хослуулах, ирээдүйд байгаль хамгаалал болон хөгжлийн төслийн хооронд үүсэж болзошгүй

зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж олгоно. Нөлөөллийг ландшафтын хэмжээнд авч

үзсэнээр экологийн бүсийн хэмжээнд болон улс орны хэмжээнд экологийн хувьд чухал

газруудыг (Усны эх бүрдэх газрууд, ховор болон эмзэг экосистем, амьтан ургамлын зүйлийн

амьдрах орчин гэх мэт) хөгжлийн нөлөөллөөс хамгаалах ач холбогдолтой.

Зарчим 3. Биологийн олон янз байдлын хувьд урт хугацааны үр дүнд хүрэх

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд биологийн олон янз

байдлын нөхцөл байдал сайжирсан байх ба энэ нь экологийн үйл явц, популяцийн динамик,

популяцийн эрүүл байдалд чухал үүрэгтэй олон хүчин зүйлээс шалтгаална. Иймд

дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөхдөө аль болох урт хугацааны бодит үр дүнд

хүрэх зарчмыг баримтлах нь зүйтэй.

Зарчим 4. Бүх биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах боломжгүй

Бүх биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах боломжгүй. Тухайлбал, нэн

ховор, ховор амьтан, ургамлын зүйл, эмзэг экосистем зэрэг зарим биологийн олон янз

байдлыг дүйцүүлэн хамгаалах боломжгүй байж болно. Хэрэв тухайн биологийн олон янз

байдлыг дүйцүүлэн хамгаалах боломжгүй бол нөлөөллөөс зайлсхийх үүднээс хөгжлийн

төслийг хэрэгжүүлэхээс татгалзах нь зүйтэй.

Зарчим 5. Талуудын оролцоог хангах

Нөлөөллийг бууруулах дараалал, дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэхэд төрийн

захиргааны төв болон орон нутгийн байгууллагууд, салбарын асуудал хариуцсан төрийн

захиргааны байгууллага, хууль тогтоогчид, хувийн салбарынхан, нутгийн иргэд, судлаачид

зэрэг олон талуудын оролцоог хангах нь чухал юм. Ялангуяа дүйцүүлэн хамгааллын

талаарх асуудлууд нь Монгол орны хувьд шинэ байгаа тул талуудад дүйцүүлэн хамгааллын

талаар үнэн зөв ойлголт өгөх, амжилттай хэрэгжүүлэхэд талуудын ороцоо нэн чухал ач

холбогдолтой.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

32

Зарчим 6. Нэмэлт байх зарчим

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд биологийн олон янз

байдлын хувьд хэвийн нөхцөлөөс “илүү” үр дүн гарсан байхыг нэмэлт байх зарчим гэнэ.

Дүйцүүлэн хамгаалж буй биологийн олон янз байдлын хувьд хэмжигдэхүйц, бодит, эерэг үр

дүнд хүрэх нь дүйцүүлэн хамгааллын эцсийн зорилго болно. Биологийн олон янз байдлын

хувьд “нэмэлт, эерэг үр дүн”-д хүрч буй эсэхийг хэмжиж нотлохын тулд биологийн олон янз

байдлын суурь судалгааг хийх нь чухал юм.

Зарчим 7. Экологийн хувьд “ижил” буюу “дүйцэхүйц” байх

Амьдрах орчныг дүйцүүлэн хамгаалж буй бол нөлөөлөлд өртсөн газартай экологийн

хувьд аль болох “ижил” төрлийн бүтэц, хэв шинж, үнэ цэн, үйл явц бүхий амьдрах орчныг

сонгон авч дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Экологийн хувьд ижил төстэй

амьдрах орчныг дүйцүүлэн хамгаалахаар сонгоход ландшафтын мэдээлэл чухал юм.

Зарим улс орнуудад хэрэв ижил төстэй амьдрах орчныг дүйцүүлэн хамгаалах боломжгүй

бол өөр амьдрах орчныг дүйцүүлэн хамгаалдаг. Гэхдээ энэ нь ландшафтын хэмжээний

байгаль хамгаалах зорилтод нийцэж байх ёстой гэж үздэг.

Зарчим 8. Дүйцүүлэн хамгаалал нь нөлөөлөлд өртсөн бүс нутагт хэрэгжих

Онолын хувьд дүйцүүлэн хамгааллын байршлыг тогтоохдоо тухайн нөлөөлөлд

өртсөн “сав газар” эсвэл “экологийн бүс”–ийн хүрээнд байх зарчмыг баримталдаг. Зарим

тохиолдолд тухайн нөлөөлөлд өртсөн нутгийн иргэд, орон нутгийн удирдлага дүйцүүлэн

хамгааллыг аль болох өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхийг эрмэлзэх болно. Иймд

дүйцүүлэн хамгаалах газрыг сонгохдоо аль болох төслийн нөлөөлөлд өртсөн газартай ойр

байх зарчмыг баримтлах нь зүйтэй.

Зарчим 9. Дүйцүүлэн хамгааллын үргэлжлэх хугацааг нөлөөлөл үргэлжлэх

хугацаатай харьцангуйгаар тогтоох

Дүйцүүлэн хамгаалал нь биологийн олон янз байдлын хувьд үүсэх цаг хугацааны

алдагдлыг нөхөхийн тулд төслийн шууд, шууд бус, болон хуримтлагдах нөлөөллийн

үргэлжлэх хугацаатай ижил байх ёстой. Иймд ерөнхийдөө дүйцүүлэн хамгаалах хугацаа нь

нөлөөлөл үргэлжлэх хугацаатай ижил байх зарчмыг баримтална. Зарим төсөл

хэрэгжүүлэгчийн хувьд ялангуяа урт хугацааны төслүүдийн хувьд нөхөн сэргээж эхэлсэн

талбайг дүйцүүлэн хамгааллын хэмжээнээс хасах хүсэлтэй байдаг. Үүний тулд нөхөн

сэргээсэн талбай нь байгалийн хэвшинж, үүрэг функцын хувьд хэвийн нөхцөлд хүрсэн эсэх,

нөлөөллөөс өмнөх биологийн олон янз байдал нь эргэн сэргэж буй эсэх зэрэг

үзүүлэлтүүдийг харгалзан судалгаан дээр үндэслэн тогтоох шаардлагатай болох тул

нарийвчлан тооцоход хүндрэлтэй байдаг.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

33

8.2 Төслийн нөлөөлөлд өртсөн газрын хэмжээ

Биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийг харьцангуй бодитойгоор тогтоох

нь ямар хэмжээний газарт, ямар төрлийн дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг, ямар

хугацаанд хэрэгжүүлэх гэх мэт чухал асуудлуудыг тодорхойлох үндэс болно. Нөлөөлөлд

өртөж болзошгүй амьтан, ургамлын зүйл тус бүрт ямар нөлөөлөл үзүүлэх, нөлөөлөлд ямар

хариу үйлдэл үзүүлэх зэргийг тэр бүр нарийвчлан тогтоох боломж хомс тул нөлөөллийн

индексийг ашиглан амьдрах орчинд үзүүлэх нөлөөллийн хэмжээг тогтоодог.

Үүний тулд амьдрах орчинд үзүүлэх төслийн нөлөөллийн индексийг тооцоолох ГЗМС

дээр тулгуурласан “Нөлөөлөл орон зайд буурах функц”-ыг ашиглан нөлөөлөлд өртөх

газрын хэмжээг тогтооно. Энэ арга нь төслийн шууд ба шууд бус нөлөөллийг орон зайн

хувьд хэмжиж болох хялбар арга юм. Энэ нь ялангуяа дүйцүүлэн хамгаалах газар нутгийн

хэмжээг нөлөөлөлд өртсөн амьдрах орчинтой харьцангуйгаар тодорхойлоход чухал юм.

Нөлөөлөл буурах функц (Function) нь:

Function = (1 / (1 + Exp(((Distance / (Max_Distance/20)) - a) * b))) * Weight

Үүнд: Distance - Нөлөөлөл буурах зай,

Max_Distance /м/ - Хамгийн их нөлөөлөл буурах зайн утга,

Weight - Нөлөөллийн эрчим

a, b - Налуугийн хүчин зүйлс

Нөлөөлөл буурах зай болон нөлөөллийн эрчим зэрэг нь нөлөөллийн төрөл, газар

орны нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байх тул дараах хүснэгтэнд үзүүлсэн байдлаар

нөлөөлөл буурах зэрэгтэй уялдуулан налуугийн хүчин зүйлсийг сонгож нөлөөлөл буурах

функцыг тогтооно. (Хүснэгт 28, Зураг 2)

Хүснэгт 29. Нөлөөлөл буурах зэрэгтэй уялдуулсан нөлөөлөл буурах функц

Нөлөөлөл буурах зэрэг

Нөлөөлөл буурах функц

Огцом (1 / (1 + Exp(((Distance / (Max_Distance/20)) - 1) * 5))) * Weight

Дунд (1 / (1 + Exp((Distance / (Max_Distance/20)) - 5))) * Weight

Алгуур (1 / (1 + Exp(((Distance/ (Max_Distance/20)) - 10) * 0.5))) * Weight

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

34

Зураг 2. Нөлөөлөл буурах функцыг ашиглан тогтоох нөлөөллийн итгэлцүүр (их, дунд, бага)

Нөлөөлөл буурах функцыг ашиглан ГЗМС дээр нөлөөлөлд өртөх газрын хэмжээг (га-

аар) тогтоох ба нөлөөллийн эрчмийг их, дунд, бага гэсэн 3 ангид хуваана (Зураг 1).

Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай амьдрах орчны хэмжээг энэхүү нөлөөллийн

эрчмийн ангилал дээр тулгуурлан тогтооно. Нөлөөллийн эрчмийн ангиллыг дүйцүүлэн

хамгааллын тооцоололд ялгавартай тусгахын тулд дараах нөлөөллийн итгэлцүүрийг

ашиглана (Хүснэгт 29).

Хүснэгт 30. Нөлөөллийн эрчим болон нөлөөллийн итгэлцүүр

Нөлөөллийн эрчим Нөлөөллийн

итгэлцүүр Тайлбар

Нөлөөлөл их (га)–I1 1.00 Биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөлөл их байх тул бүх талбайг тооцоололд 1:1 гэж тооцох ба итгэлцүүр нь 1 байна.

Нөлөөлөл дунд (га)–I2 0.66 Нөлөөлөл дунд бол 1/3*2=0.66

Нөлөөлөл бага (га)–I3 0.33 Нөлөөлөл бага бол 1/3*1=0.33

Нөлөөлөл буурах функц, тохируулах итгэлцүүрийг ашиглан төслийн нөлөөлөлд

өртөх газрын хэмжээг дараах байдлаар тооцоолно.

𝑆𝑖 = 𝐼1 + 𝐼2 ∗ 0.66 + 𝐼3 ∗ 0.33

Үүнд: 𝑆𝑖 - Нөлөөлөлд өртөх газрын хэмжээ (га),

Is –Шууд нөлөөллийн талбай

I1- Нөлөөлөл их,

I2- Нөлөөлөл дунд,

I3 – Нөлөөлөл бага.

Дээр дурдсан аргачлалын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК “Тавантолгойн нүүрсний

ордын Цанхийн хэсгийг олборлох” төслийн үйл ажиллагаанаас нөлөөлөлд өртөх талбайн

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

35

хэмжээг дэд бүтэц, барилга байгууламжын доор шууд өртөх болон нөлөөлөлд өртөх ойр

орчмын газруудыг хамтатган бодсон.

Хүснэгт 31. Нөлөөлөлд өртөх газар

Нөлөөллийн эрчим Га

Их (1) 11314

Дунд (0.66) 1592

Бага (0.33) 8472

Нийт 21378

Эрдэнэс-Тавантолгой” ХК “Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн хэсгийг

олборлох” төслийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй дэд бүтцүүд биологийн олон янз

байдалд үлдэгдэл сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй гэж үзэн тэдгээрийн нөлөөллийн

зэрэг, нөлөөлөл буурах зайг дээр дурдсан аргазүйд зааснаар тодорхойлов (Хүснэгт 30).

Дэд бүтэц, барилга байгууламж бүрийн нөлөөлөл буурах зайг (Хүснэгт 30) тойруулан

зураад төвөөс нь гадагш чиглэлд их, дунд, бага нөлөөтэй гэж ангилан 3 тэнцүү хувааж ихийг

1, дундыг 0.66, багыг 0.33 гэсэн итгэлцүүрээр үржүүлэн бодоход “Тавантолгойн нүүрсний

ордын Цанхийн хэсгийг олборлох” төслийн үйл ажиллагаанаас нөлөөлөлд өртсөн талбай

21,378 га байна.

8.3 Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээ

Төслийн нөлөөлөлд өртсөн газрын хэмжээг тогтоосны дараагаар төслийн

нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтоодог. Дүйцүүлэн

хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтооход дараах хүчин зүйлүүдийг харгалзан

үзнэ. Үүнд:

Амьдрах орчны төрөл;

Экосистемийн ховор байдал;

Экологийн эрүүл байдал;

Ландшафтын байршил;

Нөлөөллийн хугацаа.

Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтоохдоо эдгээр хүчин зүйл

тус бүрээр дараах хүснэгтэд харуулсан дүйцүүлэн хамгааллын итгэлцүүрийг ашиглана.

Ангилал Тодорхойлолт Дүйцүүлэн

хамгааллын итгэлцүүр

Амьдрах орчны ангилал2

2Амьдрах орчны байдлын орон зайн мэдээллийг Экологийн бүс нутгийн үнэлгээнээс авч болно.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

36

Ангилал Тодорхойлолт Дүйцүүлэн

хамгааллын итгэлцүүр

Чухал Экологийн бүс нутгийн үнэлгээгээр экологийн хувьд чухал гэж тогтоогдсон газрууд. Марксан програм дээр тогтоогдсон анхны хувилбар болон давхцал үүссэний улмаас дахин боловсруулсан хувилбар орно

3

Хэвийн Чухал болон өөрчлөгдсөн гэж тогтоогдсон газруудаас бусад. 1.5

Өөрчлөгдсөн ГЗМС дээр тогтоосон хүний үйл ажиллагааны нөлөөллийн индексийн утга 95% < бүхий газрууд.

0.20

Экосистемийн ховор байдал3

Маш ховор Эх газрын экосистемийн ангиллаар тухайн экологийн бүс нутаг ба био-газарзүйн мужлалын хэмжээнд < 5% тархацтай,

3

Ховор Эх газрын экосистемийн ангиллаар тухайн экологийн бүс нутаг ба био-газарзүйн мужлалын хэмжээнд 5%<-<10% тархацтай,

1.5

Хэвийн Эх газрын экосистемийн ангиллаар тухайн экологийн бүс нутаг ба био-газарзүйн мужлалын хэмжээнд 10%<тархацтай,

0.20

Экологийн эрүүл байдал4

Сайн ГЗМС дээр тогтоосон хүний үйл ажиллагааны нөлөөллийн индексийн утга бага байх 0%-50% бүхий газрууд

3

Дунд ГЗМС дээр тогтоосон хүний үйл ажиллагааны нөлөөллийн индексийн утга 51%-94 % бүхий газрууд

1.5

Муу ГЗМС дээр тогтоосон хүний үйл ажиллагааны нөлөөллийн индексийн утга их байх 95% <бүхий газрууд.

0.20

Ландшафтын байршил5

Чухал Экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудын хилээс 20 км-ээс бага зайтай бол, Нүүдлийн амьтдын шилжилт хөдөлгөөнд ноцтой саад учруулах,

3

Дунд Экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудын хилээс 20 км-50 км зайтай бол, Нүүдлийн амьтдын шилжилт хөдөлгөөнд зарим талаар саад учруулах,

1.5

Чухал бус Экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудын хилээс 50 км-ээс хол зайтай бол, Нүүдлийн амьтдын шилжилт хөдөлгөөнд саад учруулахгүй,

0.20

Нөлөөлөл үргэлжлэх хугацаа

>20 жил

Нөхөн сэргээлт бүрэн хийж дуусах хүртэл хугацааг оруулан тооцоно.

3

5-20 жил 1.5

<5 жил 0.20

Дээрх итгэлцүүрийг харгалзан дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газар нутгийн

хэмжээг дараах томьёогоор тооцоолно.

𝑆𝑜 = 𝑆𝑖 ∗ 𝐹𝑛

𝑆𝑜 = (𝐼1 ∗ 𝐹𝑛) + (0.66 ∗ 𝐼2 ∗ 𝐹𝑛) + (0.33 ∗ 𝐼3 ∗ 𝐹𝑛) = ∑{𝐹𝑛(𝐼1 + 0.66 ∗ 𝐼2 + 0.33 ∗ 𝐼3)}

Үүнд: So-Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай талбайн хэмжээ (га),

Fn-Дүйцүүлэн хамгааллын итгэлцүүрийн аль нэг тохирох утга.

Уурхайн олборлолт болон дотоод төлөвлөлтүүдээс үүсэх нөлөөллийн зайг 3 км

бүсэд нөлөөллөхөөр тооцож авч үзэв.

Хүснэгт 32. Амьдрах орчны нөлөөлөл

Нөлөөллийн ангилал Чухал (3) Хэвийн (1.5) Өөрчлөгдсөн (0.2)

3Экосистемийн ховор байдлын ангиллыг Экологийн бүс нутгийн үнэлгээнээс авч болно.

4Экологийн эрүүл байдлын мэдээллийг Экологийн бүс нутгийн үнэлгээнээс авч болно. 5Чухал амьдрах орчноос хамаарах зай, хэмжээ, холбогдох байдал зэрэг хүчин зүйлийг харгалзан үзнэ.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

37

Бодит (га) ДХН Бодит (га) ДХН Бодит (га) ДХН

Их (1) 0 0 0 0 11314 2263

Дунд (0.66) 0 0 0 0 1592 318

Бага (0.33) 0 0 0 0 8472 1694

Нийт 0 0 0 0 21378 4275

Хүснэгт 33. Экосистемийн ховор байдлын нөлөөлөл

Нөлөөллийн ангилал Онцгой (3) Ховор (1.5) Энгийн (0.2)

Бодит (га) ДХН Бодит (га) ДХН Бодит (га) ДХН

Их (1) 256 768 0 0 11058 2212

Дунд (0.66) 127 381 0 0 1466 293

Бага (0.33) 640 1920 0 0 7860 1572

Нийт 1023 3069 0 0 20384 4077

Хүснэгт 34. Ландшафтын эрүүл байдал

Нөлөөллийн ангилал Сайн (3) Өөрчлөлтөнд орсон (1.5) Муу (0.2)

Бодит (га) ДХН Бодит (га) ДХН Бодит (га) ДХН

Их (1) 0 0 0 0 11314 2263

Дунд (0.66) 0 0 0 0 1592 318

Бага (0.33) 0 0 0 0 8472 1694

Нийт 0 0 0 0 21378 4275

Хүснэгт 35. Ландшафтын байршил

Нөлөөллийн ангилал Чухал (3) Дунд (1.5) Чухал бус (0.2)

Бодит (га) ДХН Бодит (га) ДХН Бодит (га) ДХН

Их (1) 0 0 0 0 11314 2263

Дунд (0.66) 0 0 0 0 1592 318

Бага (0.33) 0 0 0 0 8472 1694

Нийт 0 0 0 0 21378 4275

Хүснэгт 36. Нөлөөллийн үргэлжлэх хугацаа

Нөлөөллийн ангилал

Ландшафтын байршил

Их (3)

Бодит (га) ДХН

Их (1) 11314 33942

Дунд (0.66) 1592 4776

Бага (0.33) 8472 25416

Нийт 21378 64134

Хүснэгт 37. Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай нийт газар нутгийн хэмжээ

Хүчин зүйлс Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай талбайн

хэмжээ, га

Экосистемийн ангилал 4077

Амьдрах орчны төрөл 4275

Ландшафтын эрүүл байдал 4275

Ландшафтын эрэмбэ 4275

Төслийн үргэлжилэх хугацаа 64134

Нийт дүйцүүлэн хамгаалах шаардлагатай талбай, га = 81036

8.4 Дүйцүүлэн хамгаалах газрын байршил

Дүйцүүлэн хамгаалах газрыг тогтоохдоо нөлөөлөлд өртсөн газартай ойр байх,

экологийн хувьд дүйцэхүйц байх зарчмыг баримтална . Тухайлбал:

Нөлөөлөлд өртсөн биологийн олон янз байдалтай экологийн хувьд дүйцэхүйц

байх,

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

38

Газарзүйн байршлын хувьд оролцогч талуудын эрх ашгийг хангахуйц байх

газрыг сонгох нь зүйтэй. Хэрэв өмнө дурдсан экологийн хувьд дүйцэхүйц байх

зарчмыг хангаж болох бол дүйцүүлэн хамгаалах газрыг нөлөөлөлд өртсөн

газартай аль болох ойр байхаар тогтооно. Өөрөөр хэлбэл, нэг аймаг, сумын

хилийн дотор үзүүлсэн нөлөөллийг хэрэв экологийн хувьд боломжтой бол

тухайн аймаг, сумын хилийн дотор байхаар сонгох нь зүйтэй. Мөн төрийн

захиргааны төв байгууллагаас өгсөн чиглэлийг баримтална. Аймаг, сумын

ЗДТГ, тэдгээрийн асуудал хариуцсан байгууллага, орон нутгийн оролцогч

талууд, төсөл хэрэгжүүлэгч зэрэг талуудтай зөвшилцөнө.

Дээрх шаардлагуудыг хангасан газруудаас Цогтцэций сумын төвөөс хойш Шангай

Дугантын хэц, Боронхойн хоолой, Ирмэгийн нуур, зүүн тийш Хармагтайн орд хүртлэх газар

нутагт дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Тус газар нутагт

тухайн нутгийн малчид, малчдын бүлэг, Цогтцэций сумын удирдлага, гишүүдтэй харилцан

тохиролцсоны дараа Өмнөговь аймгийн БОАЖ-ын газрын мэргэжилтнүүдийн саналыг

харгалзан үзээд эцэслэн шийдвэрлэсэн.

Зураг 3. Дүйцүүлэн хамгаалахаар сонгосон газрын байршлийн зураг

8.5 Дүйцүүлэн хамгаалах арга хэжмээний төлөвлөгөө

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд бүс

нутгийн бэлчээрийн менежментийг сайжруулах ажлыг үе шаттайгаар малчид, мэргэжлийн

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

39

байгууллагуудтай хамтран хэрэгжүүлснээр зэрлэг амьтдын амьдрах орчин болсон

бэлчээрийн чанар, хүртээмж нэмэгдэхийн зэрэгцээ малчдын амьжиргаа дээшилнэ гэж үзэж

байна.

8.5.1 Туруутан амьтны амьдрах орчин, идэш тэжээлийн нөхцлийг сайжруулахад

чиглэгдсэн биотехникийн арга хэмжээний судалгаа

Цаг агаар хүндэрсэн үед туруутан амьтны зээрийн өвөл, хаврын бэлчээрт өвс,

тэжээл бэлтгэн тавьж өгөх зэргээр биотехникийн арга хэмжээг тус амьтанд

чиглүүлэн хэрэгжүүлэх судалгаа хийх.

Зэрлэг амьтдын нүүдлийн судалгаа хийх

8.5.2 Бэлчээрийн менежментийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа

Байгалийн аясаар болон тусгайлан хамгаалж нөхөн сэргээх:

Бэлчээрийн зарим хэсгийг бордох, хөрсний үржил шим дээшлүүлэх судалгаа

Хог ургамал, хортон шавьжийн судалгаа

Мэргэжлийн байгууллагын оролцоотой, тусгайлан хамгаалж нөхөн сэргээлтийг

нарийн хуваарь төлөвлөгөөтэй хийх

Бэлчээрийн сэлгээг нарийн зохион байгуулж зарим хэсэгт тодорхой

хугацаагаар бэлчээрлэлтийг зогсоож, тордож сайжруулах замаар ургацын

хэмжээг нэмэгдүүлэх

Услах, хөрсний усны горим зохицуулах

Бордох, хөрсний үржил шим дээшлүүлэх (хөх болон шар бууцаар бордох)

Олон настын үр цацах, тэжээлийн ургамал тариалах замаар бэлчээрийн

тодорхой хэсгийг тарималжуулах

8.5.3 Бэлчээрийн даац, талхагдлын мониторинг судалгааг хийх, үнэлгээ гаргах

Бэлчээрийн сэргэн ургалт, ургамлан бүрхэвчийн зүйлийн бүрдлийн өөрчлөлтийн

мониторинг судалгааны цэгүүдийг байгуулж, бэлчээрийн мониторингийн системийг

хэрэгжүүлэх

8.5.4 Усан хангамжийг сайжруулах

Дүйцүүлэн хамгаалах газар, түүний орчим дахь уст цэгийн (булаг шанд, худаг)

судалгааг нарийвчлан (ашиглалттай, эвдэрсэн, тоногдсон, дарагдсан г.м) хийх,

зураглал гаргах

Судалгаагаар тодорхойлогдсон булгийн эхийг хашиж хамгаалах

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

40

Хөдөөгийн хүн амын унд ахуйд хэрэглэж буй худгуудын ам таглааг сайжруулах

арга хэмжээ авах

Бороо цасны үерийн усыг хуримтлуулан ашиглах боломжтой газруудын судалгаа

хийх

8.6 Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээнд зарцуулах төсөв

Дүйцүүлэн хамгааллын зардал нь дүйцүүлэн хамгааллын нэмэлт судалгаа,

дүйцүүлэн хамгаалах газрын менежментийн зардал, биологийн олон янз байдлын

хамгааллын арга хэмжээ, гүйцэтгэгч байгууллагын менежментийн зардал зэргээс бүрдэнэ.

Дүйцүүлэн хамгаалах газрын менежментийн зардал нь тухайн газар нутагт

биологийн олон янз байдлын эерэг үр дүнд хүрэхэд шаардлагатай менежментийн зардлаас

бүрдэнэ.

Биологийн олон янз байдлыг хамгаалах арга хэмжээний төсөвт дараах зардлууд

орно. Үүнд:

I. Дүйцүүлэн хамгааллын нэмэлт судалгааны зардал (Er) нь тухайн төслийн

нөлөөллийн эрчим, түүний хэмжээг тогтоох, дүйцүүлэн хамгаалах

шаардлагатай газар, түүний хэмжээг тогтоох зөвлөх үйлчилгээний зардлаас

бүрдэнэ. Зөвлөх үйлчилгээний зардлын хэмжээг захиалагч ба гүйцэтгэгч нар

харилцан тохирох зарчмаар тогтооно.

II. Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөх зардал (Ep) нь биологийн олон

янз байдлын суурь судалгааны зардал ба дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг

талуудын оролцоотойгоор төлөвлөх, төлөвлөгөөг холбогдох байгууллагаар

батлуулах арга хэмжээний зардлууд орно. Зардлын хэмжээг захиалагч ба

гүйцэтгэгч нар харилцан тохирно.

III. Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх зардал (Eo) нь тухайн газар

нутагт хэрэгжүүлэх биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга

хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан, хэрэгжүүлэх шаардлагатай

менежментийн арга хэмжээг санхүүжүүлэх зардлаас бүрдэнэ.

𝐸𝑜 = {(𝐶 ∗ 𝑅) ∗ (1 + 𝑟)𝑡}

Үүнд: Eo – Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний зардал

𝑆𝑜 - Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай, шууд болон шууд бус нөлөөлөлд

өртсөн талбайн хэмжээ (га)

C – Дүйцүүлэн хамгаалах нэг га-д ногдох зардал , C=(5т.н)10 ,

𝑅 – Дүйцүүлэн хамгааллын харьцааны итгэлцүүрийн утга. R=10 ,

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

41

(1+𝑟)𝑡 – хэрэв дүйцүүлэн хамгааллын зардлыг нэгээс илүү жилээр төлөвлөх

бол инфляц тооцно.

IV. Гүйцэтгэгч байгууллагын менемжентийн зардал (Em) нь дүйцүүлэн

хамгааллын нэмэлт судалгаа, дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөөг

боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх мэргэжлийн зөвлөх

үйлчилгээний зардлаас бүрдэнэ.

Иймд дүйцүүлэн хамгаалах зардлын нийт хэмжээг дараах байдлаар тооцно.

𝐸𝑡𝑜𝑡𝑎𝑙 = 𝐸𝑟 + 𝐸𝑝 + 𝐸𝑜 + 𝐸𝑚

Үүнд: 𝐸𝑡𝑜𝑡𝑎𝑙 – Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний нийт зардал

Дүйцүүлэн хамгааллах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах 1 жилийн зардлыг

дээрх томьёогоор бодож үзэхэд:

Дүйцүүлэн хамгааллын зардал

Итгэлцүүр дээр тулгуурласан нийт дүйцүүлэн хамгааллын ажилд шаардагдах

нэгж буюу дүйцүүлэн хамгаалах шаардлагатай талбайн хэмжээ = 81036 га.

Дүйцүүлэн хамгааллын нэгж зардал = $5/нэгж

Дүйцүүлэн хамгааллын нэг жилийн зардал = $405180 * 2639 төг (2018-12 сар) =

1,069,270,020 төгрөг болж байна.

Тэгэхдээ 2019 онд хийгдэх гол ажлууд нь дүйцүүлэн хамгаалахаар сонгогдсон газарт

газар төлөвлөлт, бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ, биотехникийн арга хэмжээний

судалгаа зэрэг ажлууд хийгдэхээр байгаа бөгөөд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2019 онд

хэрэгжүүлэх “Дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөө”-нд нийт Хоёр зуун сая (200,000,000) төгрөг

зарцуулахаар төлөвлөсөн.

Хүснэгт 38. Дүйцүүлэн хамгааллын арга хэмжээнд зарцуулах ажлын төсөв

# Арга хэмжээ Цар хүрээ Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Төсөв (сая

төгрөг)

1

Бэлчээрийн менежментийг

сайжруулах

Өмнөговь аймгийн Цогтцэций сум

Дүйцүүлэн хамгаалах газрын ургамалжилтын хил заагийг тодотгон, өөрчлөлтийг тодорхойлон зураглаж, бэлчээрийн ерөнхий төрх байдалд үнэлгээ өгөх

50.00

2

Өмнөговь аймгийн Цогтцэций сум

Дүйцүүлэн хамгаалах газрын бэлчээрийг төлөөлж чадах талбарыг сонгон ажиглалт хэмжилт хийж мониторингийн цэг байгуулах

20.00

3

Өмнөговь аймгийн Цогтцэций сум

Дүйцүүлэн хамгаалах газрын хөрсний шинж чанар, элэгдэл, эвдрэл, физик болон хими шинж чанарыг тодорхойлох зорилгоор дээж авч хөрсний бичиглэл үйлдэх

60.00

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

42

# Арга хэмжээ Цар хүрээ Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Төсөв (сая

төгрөг)

4

Өмнөговь аймгийн Цогтцэций сум

Хортон, мэрэгчидийн хор хөнөөлийн зэрэглэл, тархац, хил зааг өмнөх судалгаатай харьцуулан чиг хандлагыг судлан тогтоох

10.00

5

Зэрлэг амьтадын

биотехникийн арга хэмжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сум

Цаг агаар хүндэрсэн үед туруутан амьтны зээрийн өвөл, хаврын бэлчээрт өвс, тэжээл бэлтгэн тавьж өгөх зэргээр биотехникийн арга хэмжээг тус амьтанд чиглүүлэн хэрэгжүүлэх судалгаа

Зэрлэг амьтдын нүүдлийн судалгаа

30.00

6 Усан хангамжийг сайжруулах

Өмнөговь аймгийн Цогтцэций сум

Уст цэгийн судалгаа 15.00

7 Гадаргын усны судалгаа 15.00

Нийт 200.0

9. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

9.1 Зорилго

Удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах нь БОМТ–ий хэрэгжилтийн баталгааг

бий болгож буй хэлбэр гэж үзэж ихээхэн ач холбогдол өгөх ёстой. БОМТ-ий хэрэгжилтийг

хангахад зөвхөн байгаль орчны мэргэжилтэн бус бусад алба, хэлтэс, нэгжийн ажилтнууд

болоод гэрээт байгууллагын ажилтан албан хаагч нарын оролцоо шаардагддаг. Тус дэд

төлөвлөгөөгөөр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт оролцооны

хэлбэр, тодорхойлон хэрэгжилтийг хангах зорилтуудыг дэвшүүлнэ.

9.2 Үүрэг хариуцлага

9.2.1 Байгаль орчны мэргэжилтний ажил үүргийн хуваарилалт

Байгаль орчны мэргэжилтнүүд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэнэ: Үүнд:

Байгаль орчны чиглэлийн бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолт, ажлын

даалгавар боловсруулах

Байгаль орчны чиглэлийн журам, горим, зураг төсөл, дэд төлөвлөгөө боловсруулах

Захиалгат судалгааны ажилд хяналт тавих /БОНБНҮ, археологийн судалгаа.../

Компаний дотоодод тайлагнах

Мэдээллийн сан, файлын сантай ажиллах

Ажил, бараа, үйлчилгээний захиалга бэлтгэж хүргүүлэх, хойноос нь мөшгих

БО-ны бүтээн байгуулалтыг зохион байгуулах

Хяналт шинжилгээ явуулах

Тариалалт, усалгаа, арчилгааг зохион байгуулах

Ажлын байрны үзлэг хийх, ажлын байрны зураг авалт хийх

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

43

НС туршилтын загвар боловсруулах, туршилтын явцыг зохион байгуулах, үр дүнд

үнэлгээ өгөх

Туршилт, хяналт шинжилгээ хийх

Оролцогч талуудад тайлагнах

Уул уурхайн БО-ны чиглэлийн хурал, цуглаанд оролцох

БО-ны сургалт өгөх, сэдэвт өдөрлөг зохион байгуулах

Хашаа, хайс, хүлэмж, усалгааны систем, байгуулах б.б. бүтээн байгуулалтын ажил

Мод тарих, зүлэгжүүлэх, мод үржүүлгийн талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг

хангах

Тарьц, ургамлын арчилгаа, усалгаа хийх

Байгаль орчны бүтээн байгуулалтын жижиг эвдрэлийг засч сэлбэх, гар худгийн амсрыг

засварлах, худаг лайдах

Багаж төхөөрөмж, нөхөн сэргээлтийн техникийн хэвийн үйл ажиллагааг хангах

Нутгийн ургамлын үр түүж цуглуулах

Агуулах, түр хадгалах байрны эмх цэгцийг сахиулах

9.2.2 Мэргэшүүлэх сургалт

Байгаль орчны мэргэжилтнүүдэд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, ур чадварыг

нэмэгдүүлэх мэдлэг олгох зорилгоор дараах сургалтанд хамруулна:

Байгаль орчин, уурхайн нөхөн сэргээлтийн бага хурал

AutoCAD програм хангамжийн /анхан, дунд шатны/ сургалт

Говийн бүсийн нөхөн сэргээлт, хөрс судлал

Амьтны аймгийг судлах аргазүй

Зайнаас тандан судалгааны аргаар агаарын бохирдол тодорхойлох сургалт

9.2.3 Гэрээт байгууллагуудын үүрэг хариуцлага

Гэрээт байгууллагууд дараах ерөнхий үүрэг хариуцлагыг хүлээх ба хамтран ажиллах

гэрээ байгуулах шатанд тус тодорхойлолтуудыг мөрдлөгө болгоно. Үүнд:

1. Уурхайн тоосжилтыг агаарын чанарын мониторингийн дагуу хамтран хэмжиж

тоосжилтын харьцангуй түвшнийг 100 мкг /м3 хүртэл бууруулах арга хэмжээг

хамтран хэрэгжүүлнэ.

2. Шаардлагатай газрын зөвшөөрөл, ус ашиглах дүгнэлт, худаг өрөмдөх

зөвшөөрөл, усны гэрээ, худгийн эрүүл ахуйн бүс, хог хаягдал түр цуглуулах

цэг, нарийвчилсан үнэлгээ, сум орон нутгийн бусад зөвшөөрлийн дагуу үйл

ажиллагаа явуулна.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

44

3. Засвар үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг гэрээт байгууллага нь

засвараас гардаг хог хаягдлыг тус менежментийн төлөвлөгөөнд заасан

шаардлагын дагуу ангилан, төвлөрүүлэх, хаях, устгах, саармагжуулах,

хаягдлын байгууламжуудыг заасан стандарт шаардлагын дагуу барьж

байгуулсан байна.

4. Тэсэлгээ явуулдаг байгууллага нь тэсэлгээнйи үйлдвэрийн БОМТ-ыг төрийн

захиргааны байгууллагаар батлуулсан, хэрэгжилтийн тайланг хянуулдаг

байна.

5. Барилга байгууламж, бусад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхлэх

үед холбогдох газар хөндөх зөвшөөрлийн дагуу ажиллана

6. Уулын цул, хөрс хуулалт, тээвэр эрхэлдэг байгууллага шимт хөрсний журмыг

баримталж, нөхөн сэргээлт хийнэ.

7. Олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага дээр бүх заалтыг

тусгасан байгаль хамгаалах төлөвлөгөө боловсруулан үйл ажиллагаандаа

мөрдөж ажиллана

10. ТҮҮХ, СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

10.1 Археологийн авран хамгаалах үйл ажиллагаа

Археологийн хээрийн судалгааг “Эрдэнэс-Таван толгой” ХК нь Шинжлэх Ухааны

Академийн Түүх, Археологийн хүрээлэнтэй гэрээ байгуулан 2018 оны 06-р сарын 14-нөөс

19-ны өдрүүдэд 15100 га талбайд хийж гүйцэтгүүлсэн.

Хээрийн судалгааны хэсэгт тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх

ажилтан доктор Б.Гүнчинсүрэн, ахлах ажилтан доктор Б.Бадма-Оюу, доктор Д.Одсүрэн,

магистр Г.Ангарагдөлгөөн нар оролцон уг судалгааг хийж гүйцэтгэсэн.

ШУА-н Түүх, археологийн хүрээлэнгийн судалгаагаар нийт 63 дурсгалын зүйлс

илэрсэн бөгөөд эдгээрийн 47-н булш, түүний 4-н булш нь тоногдсон байдалтай, 3 зэл чулуу,

12 чулуун байгууламж, 1 хийдийн туурь гэсэн ангилалын олдвор илэрсэн.

Төлөвлөгөөт онд эдгээр 63 олдворыг авран хамгаалах малтлага, судалгаанд

хамруулахаар төлөвлөсөн.

11. ТАЛУУДАД ТАЙЛАГНАХ ХУВААРЬ

Хүснэгт 39. Нөлөөлөлд өртөгч талууд, оршин суугчдад тайлагнах хуваарь

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

45

Д/д Оршин суугч, оролцогч

талууд Харилцах

хэлбэр Үр дүн Хугацаа

11.1 Орон нутгийн удирдлага, ИТХ

Уулзалт хурал Орон нутагтай хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн батлана

1-р улиралд

11.2

Цагаан овоо, Сийрст багийн малчид, Орон нутгийн төрийн бус байгууллагын төлөөлөл

Уурхайн үйл ажиллагаатай танилцах

Байгаль орчны чиглэлээр хийгдэж байгаа ажлын явцтай газар дээр нь үзэж танилцах

8-р сард

11.3 Нутгийн иргэдийн төлөөлөл

Хурал БОМТ тайлангийн танилцуулга

11-р сард

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

46

12. ГҮЙЦЭТГЭЛИЙН ШАЛГУУР

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хэрэгжүүлэхээр тусгасан ажлуудын хэрэгжилтийн үнэлгээг талуудад ойлгомжтой

болгох, хялбаршуулах зорилгоор төлөвлөгөөний дагуу хийгдэх ажлын зорилго тус бүрт гүйцэтгэлийн шалгуур тавьж тухайн ажлын цар

хүрээ, зардлаас хамааралтай дэд төлөвлөгөөнд эзлэх хувийг тодорхойлов.

Ангилал Бүлэг Арга хэмжээ Хамрах хүрээ Биелэлтийн шалгуур %

Сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаа: Агаарын чанар

3.1.1 Орчны тоосжилтыг бууруулах зорилготой зам дагуух усалгаа, автомашины хурдны хяналт тавих

Уурхайн технологийн зам, туслах замууд, зогсоолын талбай, нүүрсний агуулахын талбай, гадаад овоолгын гадарга

Ус ашигласан бүртгэл, усны хэрэглээний акт, хурд хэмжсэн бүртгэл

15

3.1.2 Ажилчдын эрүүл ажиллах амрах орчинг бүрдүүлэх, тоосжилтоос хамгаалах

Цанхи хотхоны амралт зугаалгын талбай

5600 ш мод шинээр тарих 20

3.1.3 Тоосыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэх туршилт явуулах

Уурхайн технологийн зам, туслах замууд

Цанхийн зүүн, баруун уурхайн нийт технологийн замын 30 хувьд

30

3.1.4 Хөдөлгөөн ихтэй, гол шороон замын тоосжилтыг бууруулах

Цогтцэций сум- Цанхи хотхон хоорондын зам, Ачил экспортын алба, Уурхай-Цанхи хотхон хоорондын зам

Зам арчилгааны батлагдсан хуваарь, фото зураг

35

Агаарын чанарт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаа 100

Сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаа: Хөрсөн орчин

3.2.1 Маршрутын бус зам үүсгэхгүй байх Газар эдэлбэрийн хэмжээнд

Тусгай зөвшөөрлийн талбайн хил доторхи замыг тэмдэгжүүлсэн байдал, холбогдох дүрэм журмын талаар сургалт орсон бүртгэл

5

3.2.2 Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх Нүүрс тээврийн хуучин 10.4 км замын ЭТТ ХК-д хамаарах 7 км замд

Техникийн нөхөн сэргээлт хийсэн байдал, акт, тайлан

30

3.2.3 Ахуйн хог хаягдал болон нефть бүтээгдэхүүнээр хөрс бохирдохоос хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ны засварын газарт

Хаягдал тос цуглуулах байгууламж байгуулсан байдал

45

3.2.4 Боловсон бие засах газар байгуулах ашиглалтын байдалд хяналт тавих

Гаалийн хяналтын талбайнуудад Боловсон бие засах газрыг байгуулан ажиллагаанд оруулсан байдлаар

20

Хөрсөн орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаа 100

Сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаа: Усан орчин

3.3.1 Малчны худаг лайдах сэргээн засах Цагаан овоо багт 2 худаг, Билгэх багт 1 худаг, Сийрэст багт 2 худгийг сэргээн засварлах

Малчны худгийг сэргээн засварласан ажлын тайлан

45

3.3.2 Булгийн эхийг хашиж хамгаалах Цогтцэций сумын нутагт 1 булгийн эх. Булгийн эхийг хашиж хамгаалсан ажлын тайлан

15

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

47

Ангилал Бүлэг Арга хэмжээ Хамрах хүрээ Биелэлтийн шалгуур %

3.3.3 Хурын ус хуримтлуулах байгууламж байгуулан ашиглаж эхэлнэ.

Баруун борлуулалтын хойд талбайд Хуримтлуулсан усыг ашигласан бүртгэл, ус цуглуулах байгууламж байгуулсан тайлан

10

3.3.4 Бэлчээр усжуулах худаг гаргах Цагаан-Овоо, Билгэх, Сийрэст баг Гүн өрмийн худаг гарган хүлээлгэж өгсөн акт

30

Усан орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаа 100

Сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаа: БОЯБ

3.4.1 Ан амьтанд биотехникийн арга хэмжээгээр амьд үлдэх, үр төлөө үлдээх нөхцөлийг сайжруулан дэмжих

Цогтцэций сумын Сийрэст багийн нутагт орших Хангинах уул

Биотехникийн ажлын тайлан 50

3.4.2 Ховор ургамлыг хамгаалах Уурхайн ахилтын болон лицензийн талбайд

Газар хөндөх болон шимт хөрс хуулах зөвшөөрлийн бүртгэл

40

3.4.3 Биологийн олон янз байдлыг хамгаалах талаар мэдээлэл түгээх

Төслийн нийт ажилтнуудад Сургалтын бүртгэл болон агуулга 10

Биологийн олон янз байдалд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаа 100

Сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанууд 100

Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө

4.2.1 Өнгөн хөрсний нөөц бүрдүүлнэ Уурхайн ахилтын талбайгаас Шинээр хуулж овоолго хийх шимт хөрс: 60 мян. шоо м.

20

4.2.2 Өмнө жил тарьсан модны ургалтыг хангах Мод үржүүлгийн талбай болон бусад ногоон байгууламж бүхий газруудад

Ургалтын хувь 80 хувь 40

4.2.3 Модлог ургамлын нөөц бүрдүүлэх

Уурхайн ажилтны амрах хотхоны орчимд

20000 ш мод тарина 15

4.3.1 Хайгуулын ажлын нөхөн сэргээлт Бор тээг, Оорцргын талбайд

Нийт цооногуудад шаардлагын дагуу НС хийгдсэн байна

4.3.2 Техникийн нөхөн сэргээлт хийх 10.4 км нүүрс тээдрийн замын 7км газарт

Техникийн нөхөн сэргээлт хийсэн ажлын тайлан, фото зураг

25

4.4.1 Нөхөн сэргээлтийн туршилт Туршилын талбайнуудад Туршилтын ажлын үр дүн, фото зураг

Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө 100

Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө

5.2.1 Орон нутгийн тохижилт үйлчилгээний байгууллагатай гэрээлэн хог хаягдлын тээвэрлэлт, цэвэрлэгээг зохион байгуулах

Хог хаягдал гардаг бүх талбай, үйлдвэрийн нэгж, гэрээт компаниуд

Гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх

20

5.2.2 Хэлтэс нэгж тус бүрийн үүргийг тодорхойлон хэрэгжүүлэхэд хяналт тавих

Төслийн нийт талбайд ХХМТ тайлангийн хувь

5.2.3 Хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хаях ЭТТ уурхайн талбайд үйл ажиллагаа явуулж буй оролцогч бүх ААН

Хог хаягдлыг нийлүүлсэн бүртгэл, тайлан

10

5.2.3 Хог хаягдлын дэд төлөвлөгөөг мөрдүүлэх Уурхайн хэмжээнд ХХМТ тайлангийн хувь 25

5.2.4 Хог хаягдлын байгууламжид тавигдах стандартыг мөрдүүлэх

Хог хаягдлын байгууламжтай байх шаардлагатай бүхий ААН

Хог хаягдлын байгууламж байгуулсан байдлаар

35

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

48

Ангилал Бүлэг Арга хэмжээ Хамрах хүрээ Биелэлтийн шалгуур %

5.2.5 Хог хаягдлыг тээвэрлэх стандартыг мөрдүүлэх Хог хаягдал тээвэрлэгч ААН Хог хаягдал тээвэрлэн нийлүүлсэн бүртгэл, фото зураг, тайлан

10

Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө 100

Химийн бодисийн менежментийн төлөвлөгөө

6.2 Химийн бодисийн ашиглалт, хэрэглээний сургалт

Химийн бодистой ажилладаг болон харьцдаг бүх ажилтнуудад

Сургалт орсон бүртгэлийн хуудас 40

6.3 Химийн бодисын бүртгэл мэдээллийн сан ЭТТ уурхайн талбайд үйл ажиллагаа явуулж буй оролцогч бүх ААН

Ашиглагддаг бодисуудын ХАЛМ хуудас

60

Химийн бодисын менежментийн төлөвлөгөө 100

ОХШХ: Агаарын чанарын хяналт

7.2.1 Цаг уурын үзүүлэлтийг хэмжих Лицензийн талбайн хэмжээнд 300 хоногийн температур, салхи, чийгшилийн мэдээ

6

7.2.2 Тоосонцорын агууламжийн хэмжилт хийх Уурхай 3 цэгт 150 хоногийн 24 ц-ийн хэмжилтийн (PM2.5 ̂ PM10) мэдээ

16

7.2.3 Тоос унацын хэмжилт Уурхай 5 цэг дээр нийлбэр тоогоор 15 цагийн агаар сорьцлолтын шинжилгээний (SO NO) үр дүн

6

7.2.5 Хийн төлөвт органик бус агаар бохирдуулагчийн хэмжилт

Тоосны тархац бүхий талбайд 20 цэг дээр нийлбэр тоогоор 110 удаагийн унацын хэмжилтийн мэдээ

4

7.2.5 Хөндлөнгийн хэмжилт Нийт эдэлбэр газрын хэмжээнд SO, NO, CO, PM2.5 PM 10, VOC, Хүнд метал. Сорьцны шинжилгээ жилд 1 удаа

5

ОХШХ: Усан орчны хяналт

7.3.1 Газар доорх усны хяналт Хяналтын цооногууд, малчны худаг Жилийн турш бичсэн мэдээ. Давтамж : >1 хоног

5

7.3.2 Цэвэршүүлсэн бохир усны хяналт Цэвэрлэх байгууламж Лабораторийн шинжилгээний үр дүн: улирал тутам

5

ОХШХ: Ургамлын мониторинг

7.4.1 Трансектийн дагуу дээж талбайд ургамлын хяналт явуулах

Лицензийн талбайн хэмжээгээр 20 цэг 3 трансект жилд 2 удаа хийсэн хэмжлтийн мэдээ

5

7.4.2 Ургамлын бүрхэвчийн зураглал Нөлөөллийн талбай Шинэ мэдээнд үндэслэсэн зураглал

6

ОХШХ: Газар ашиглалт, хөрсний чанарын хяналт

7.5 Хөрсний чанарын хяналт Уурхайн ахилт, тэлэлтийн талбай, хөрсний мониторингийн цэгүүдээс

Хэмжилтийн мэдээ /хөрсний доройтол, ургалтанд нөлөөлөх үзүүлэлт/

6

7.5 Хөрсний бохирдлын хяналт БУЦБ болон саармагжуулах талбайгаас

20 цэгт нийт макро, микро элемент, нүүрустөрөгч, цацраг идэвхи

8

7.6 Эдэлбэр газрын хүрээний газар ашиглалтын хяналт

Тусгай зөвшөөрлийн талбай Хэмжилтийн мэдээ, зураг, тайлан 5

7.7.1 Хэмжих хэрэгсэлийн баталгаажуулалт Мониторингийн хэмжих хэрэгсэл Баталгаажуулалт 90% 6

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

49

Ангилал Бүлэг Арга хэмжээ Хамрах хүрээ Биелэлтийн шалгуур % 7.7.2 Олон нийтийн оролцоог хангах ОХШХ шинжилгээ Хамтын оролцооны хувь 10< 9 7.7.3 Шинжилгээний үр дүнг хянах Нийт дээжлэлт, шинжилгээ Протокол хөтлөлт 100 % 8

Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр 100

Дүйцүүлэн хамгааллын төлөвлөгөө

8.6 Дүйцүүлэн хамгаалах газрын ургамалжилтын хил заагийг тодотгон, өөрчлөлтийг тодорхойлон зураглаж, ерөнхий төрх байдалд үнэлгээ өгөх

Дүйцүүлэн хамгаалал хийхээр сонгосон талбайд

Судалгааны тайлан 15

8.6 Дүйцүүлэн хамгаалах газрын бэлчээрийг төлөөлж чадах талбарыг сонгон ажиглалт хэмжилт, мониторингийн цэг байгуулах

Дүйцүүлэн хамгаалал хийхээр сонгосон талбайд

Судалгааны тайлан 15

8.6

Дүйцүүлэн хамгаалах газрын хөрсний шинж чанар, элэгдэл, эвдрэл, физик, хими шинж чанарыг тодорхойлох зорилгоор дээж авч бичиглэл үйлдэх

Дүйцүүлэн хамгаалал хийхээр сонгосон талбайд

Судалгааны тайлан 15

8.6 Хортон, мэрэгчидийн хор хөнөөлийн зэрэглэл, тархац, хил зааг өмнөх судалгаатай харьцуулан чиг хандлагыг судлан тогтоох

Дүйцүүлэн хамгаалал хийхээр сонгосон талбайд

Судалгааны тайлан 15

8.6

Цаг агаар хүндэрсэн үед туруутан амьтны зээрийн өвөл, хаврын бэлчээрт өвс, тэжээл бэлтгэн тавьж өгөх зэргээр биотехникийн арга хэмжээг тус амьтанд чиглүүлэн хэрэгжүүлэх судалгаа

Зэрлэг амьтдын нүүдлийн судалгаа

Дүйцүүлэн хамгаалал хийхээр сонгосон талбайд

Судалгааны тайлан 20

8.6 Уст цэгийн судалгаа Дүйцүүлэн хамгаалал хийхээр сонгосон талбайд

Судалгааны тайлан 10

Гадаргын усны судалгаа 10

Дүйцүүлэн хамгааллын төлөвлөгөө 100

Удирдлага зохион байгуулалтын төлөвлөгөө

9.2.1 БОМ үүрэг хариуцлагын дагуу ажиллах Байгаль орчны мэргэжилтэн Ажилтан тус бүрийн хувийн тайлангаар

20

9.2.2 Мэргэшүүлэх сургалтанд хамруулах Байгаль орчны мэргэжилтэн Сургалтанд хамрагдагсад 90% 40

9.2.3 Гэрээт байгууллагуудад тавих хяналтыг сайжруулах

Гэрээт Олборлогч компани Гэрээтийн БХМТ биелэлт 85< % 40

Удирдлага зохион байгуулалтын төлөвлөгөө 100

Түүх соёлын өвийг хамгаалах

10 Археологи-палеонтологийн авран хамгаалах малтлага судалгаа хийх

Хамрах талбай Судалгааны тайлан 100

Талуудад тайлагнах

11.1 Өдөрлөг нутгийн иргэдийн төлөөлөл Оролцогчидын бүртгэл 30 11.2 Үйл ажиллагаатай танилцах хөтөлбөр нутгийн иргэдийн төлөөлөл Оролцогчидын бүртгэл 20 11.3 Хурал нутгийн иргэдийн төлөөлөл Оролцогчидын бүртгэл 50

Талуудад тайлагнах 100

Дундаж 100

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

50

13. ЗАРДАЛ

Д/д Үйл ажиллагааны чиглэл Зарцуулах

хөрөнгө

1 Нөлөөллийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө 63,600.0

2 Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө 260,000.0

3 Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө 20,000.0

4 Химийн бодисын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө 23,000.0

5 Орчны хяналт, шинжилгээний хөтөлбөр 50,280.0

6 Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө 200,000.0

7 Удирдлага, зохион байгуулалтын төлөвлөгөө 83,070.0

8 Түүх, соёлын өвийг хамгаалах төлөвлөгөө 170,000.0

9 Орон нутагт тайлагнах төлөвлөгөө 7,400.0

Нийт 877,980.0

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

51

14. ХАВСРАЛТ

Хавсралт I. "Эрдэнэс-Таван толгой" ХК-ны эзэмшлийн худгуудын байршил

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

52

Хавсралт II Техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн замын план зураг

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

53

Хавсралт III Төлөвлөгдсөн хайгуулын ажлын план зураг

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

54

Хавсралт IV Тоосны унацын цэгүүдийн байршил

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

55

Хавсралт V Хөрсний хяналтын цэгүүдийн байршлийн план зураг

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

56

Хавсралт VI. Цогтцэций сумын цаг агаарын үзүүлэлтүүдийн олон жилийн дундаж

Агаарын дундаж температур /Цогтцэций/

он сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1991-2010 -15.3 -11.9 -3.7 5.1 13.8 19.2 21.6 18.9 13.3 4.6 -6.0 -12.5

2010 -17.2 -13.1 -5.6 1.1 13.4 22.6 25.1 19.8 14.2 4.3 -4.3 -13.3

2011 -22.0 -10.9 -6.0 1.1 12.6 20.8 22.2 22.0 10.7 5.6 -4.2 -15.5

2012 -18.3 -14.0 -5.1 7.2 15.3 19.9 21.4 21.1 13.3 3.4 -8.2 -15.3

2013 -13.2 -12.2 0.4 5.3 15.3 20.4 22.2 21.0 13.9 4.8 -4.7 -10.5

2014 -10.3 -12.1 -0.7 9.6 13.2 18.8 23.9 20.5 6.9 -4.6 -13.1

2015 -10.3 -8.6 -2.0 7.4 13.4 18.1 21.6 20.9 13.4 5.1 -5.5 -10.9

2016 -22.7 -13.0 -4.3 9.8 13.7 17.4 24.1 23.1 14.6 5.0 -4.0 -7.9

2017 -10.5 -6.9 -1.6 9.2 17.8 22.5 25.3 24.4 19.5 9.8 -4.6 -11.3

2018 -13.3 -5.0 8.5 4.6 21.1 25.0 25.8 23.7

О.Ж.Д -15.3 -10.8 -2.0 6.1 15.0 20.5 23.3 21.5 14.1 5.5 -5.1 -

12.3

Хур тунадасны нийлбэр /Цогтцэций/

Он Сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Жилийн нийлбэр

2010 0.34 0.33 0.28 1.54 5.29 1.65 2.25 0.20 4.25 2.30 0.23 0.10 18.65

2011 0.40 0.42 1.03 0.00 1.37 3.84 0.80 1.00 1.96 1.20 1.30 0.42 13.32

2012 0.30 0.60 1.42 0.00 1.95 1.19 3.02 3.72 2.73 0.23 0.82 0.70 15.96

2013 0.05 0.30 0.20 0.00 0.00 4.90 1.74 2.11 2.65 0.23 0.30 0.10 12.49

2014 0.00 0.56 0.25 1.95 1.94 2.61 1.86 2.13 0.00 0.97 0.70 0.00 12.97

2015 0.70 0.60 0.20 1.80 4.60 38.90 44.70 10.00 33.20 3.20 3.80 2.20 141.70

2016 1.40 0.00 0.00 11.40 37.30 62.80 9.50 21.30 18.80 26.80 14.70 189.30

2017 0.00 0.00 0.00 0.00 0.00 0.00 12.90 11.70 0.00 1.30 0.20 3.10 26.10

2018 3.10 0.00 0.00 0.00 0.00 12.60 76.30 89.30 3.70 185.00

Олон жилийн дундаж 0.70 0.31 0.38 0.66 2.95 11.44 22.93 14.41 7.75 3.53 4.27 2.66 68.39

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө - 2019

57

Хавсралт VII. Тоосны унац хэмжилтийн суурь хөлийн хийцний загвар