25
“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан Тахианы аж ахуй байгуулах төсөл Төсөл санaачлагч: Иргэн А.Батсайхан Хаяг: Сонгино-хайрхан дүүрэг ,7-хороо 0119 1-51 Утас: 96667446 УЛААНБААТАР ХОТ 2014 ОН 1

Тахианы Аж Ахуй Төсөл

Embed Size (px)

DESCRIPTION

ТӨСӨЛ

Citation preview

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Тахианы аж ахуй байгуулах төсөл

Төсөл санaачлагч: Иргэн А.Батсайхан

Хаяг: Сонгино-хайрхан дүүрэг ,7-хороо 0119 1-51

Утас: 96667446

УЛААНБААТАР ХОТ

2014 ОН

1

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Гарчиг

Төслийн товч танилцуулга.....................................................................................................................3

Төслийн үндэслэл, зорилго .................................................................................................................... 4

Төсөл хэрэгжих үндэслэл, боломж..........................................................................................................5

Зах зээлийн судалгаа.................................................................................................................................6

Судалгаа шинжилгээ.................................................................................................................................8

Тахианы аж ахуй эрхлэхэд шаардагдах мэдээлэл..............................................................................11

Төсөл хэрэгжүүлэгчийн туршлагын талаарх зурагнууд..................................................................14

Төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалт, төслийн нийт төсөв..................................................17

Дүгнэлт.......................................................................................................................................................19

Зээлийн эргэн төлөлт ..............................................................................................................................20

Хавсралтууд

2

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Нэг. Төслийн танилцуулга:

№ Төслийн нэр: “|Шилмэл тахиа” ТӨСӨЛ

1 Төслийн зорилго,

зорилтууд:

Цаашид урт хугацааны туршид тогтвортой ажиллах

Өөрийн хашаанд байрлах тахианы байрыг сэргээн

засварлах шинээр тахиа авж,найдвартай шинэ

бүтээгдэхүүн нийслэлийн хэрэглэгчдэд хүрэх нь энэхүү

төслийн үндсэн зорилго юм.

2 Төслийн үндэслэл,

хэрэгцээ

шаардлага:

1. Засгийн газрын болон Нийслэлээс баримталж буй

бодлого уг үйлдвэрлэлийг дэмжих бодлого, зорилт;

2. Манай улсын хүн амын өндөг болон тахиан махны

хэрэглээнд эзэлж буй импортын эзлэх хувь, түүний чанар,

аюулгүй байдлын баталгаат бус байдал;

3. Цаашид өсөн нэмэгдэх зах зээлийн эрэлт зэрэг нь

өөрийн туршлага, боломжинд түшиглэн уг салбарын

хөгжилд хувь нэмрээ оруулж, ард иргэдийг эрүүл

чанартай өндөгөөр зуны турш тасралтгүй хангах зорилгоо

биелүүлж, төслөө амжилттай хэрэгжүүлэх үндэслэл

болно гэж үзэж байна.

3 Төсөл

хэрэгжүүлэгч:

Төсөл хэрэгжүүлэгч нь мод суулгац үржүүлэх болон тахианы

ферм эрхэлж байсан туршлагатай. 2002 оноос мод тарьж, 2004

оноос тахианы аж ахуй эрхэлж байсан. Тахиа,галуу цацагт

хяруул ,бөхөн,тагтаа зэрэг жигүүртэнг өсгөж үржүүлэн,

өндөгийг нь ойр байрлах дэлгүүр болон Улаанбаатар хотын

хэрэглэгчдэд нийлүүлдэг.

4 Төсөл хэрэгжүүлэх

газар, байршил:

Сонгино-хайрхан дүүргийн 7 хороонд байрлана. Энэхүү газар нь

нийслэлд байрлах давуу талтай, засмал замаас 100м, дэд бүтэц

сайтай ба Улаанбаатар хот буюу төвлөрсөн зах зээлд ойрхон

давуу талтай.

6 Төслийн үйл

ажиллагааны

Төслийг 2015 оны 2-р сараас эхлэн хэрэгжүүлэх ба цаашид үйл

3

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

төлөвлөгөө, ажиллагаагаа тогтворжуулж, улмаар өргөжүүлж хөгжүүлэх юм.

8 Маркетинг,

борлуулалт

Бидний баримталж буй бодлого нь зөвхөн ашиг орлого олох биш

хэрэглэгчийн эрүүл мэнд, чанартай амьдралын төлөө зуршил

хандлагыг өөрчлөхөд чиглэгдэх болно.

9 Төсөлд шаардагдах

хөрөнгө оруулалт:

Нийт: 8 548 000

Үүний:

1. 5.000.000 төгрөгний үнэ бүхий 100 ширхэг шилмэл тахиа авахад зориулагдах бөгөөд зээлээр авах хүсэлтэй байна.

2. 3.548.000 төгрөгөөр өөрийн тахианы байрыг сэргээн засварлах болон үйл ажиллагааны зардалд зориулагдах бөгөөд өөрийн хөрөнгөөр гаргана.

1

0

Хавсралт 1. Холбогдох бичиг баримтууд

Нэг. ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО ЗОРИЛТ

Манай улсад хөгжиж байгаа туслах аж ахуйнуудаас тахианы аж ахуй нь хамгийн их үр өгөөжтэй аж ахуйн нэг юм. Тахианы аж ахуй бол ашиг орлого арвинтай бизнес.

Хүн төрөлхтөн одоогоос таван мянган жилийн тэртээгээс тахиаг гэрийн тэжээвэр болгож, мах, өндөгний чиглэлээр өсгөжээ. Эдүгээ дэлхийд 12 тэрбум гаруй тахиа бий. Эдгээр нь мах, өндөгний гэсэн хоёр чиглэлээр үржсэн хэвээр. Тахианы мах, өндөг орон бүрийн иргэдийн дуртай хоол. Уураг, амин дэмээр баялаг хүнсний жагсаалтыг тахианы мах, өндөг тэргүүлдэг болохоор тэр.

Мах нь хүнийг таргалуулахгүй сайн талтай. Харин өндгийг нь жаахан өөлөх юм бол холестерин гэдэг тосорхог бодис ахиу агуулдаг.

Богино хугацаанд арвин ашиг шим авахын тулд тахианы аж ахуйг эрчимжүүлдэг. Эрчимжсэн аж ахуй улсын хэмжээнд хуруу дарам цөөхөн. Хуучин Шувуун фабрик өнөөгийн «Бөхөг» ХХК дээрх үйлдвэрлэлийг эрхэлж байна. 40 гаруй мянган тахиа тэжээж импортын өндөг ихэнх хувийг нь эзэлдэг дотоодын зах зээлийнхээ 30 орчим хувийг хангадаг тус компани урд, хойд хөршөөс өндөглөгч тахиа зөөсөөр. Шувуун фабрик үйл ажиллагааны оргил үедээ хүрсэн 1990 онд өдөрт 100 мянга, жилд 36 сая ширхэг өндөг борлуулдаг байсан байна. Энэ хэрэглээ эдүгээ дээшилсэн үү л гэхээс лав буураагүй.

4

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Нутгийн тахиа жилдээ 60-70 ширхэг өндөг өгдөг бол эрчимжсэн үйлдвэрийнх 300-320 өндөг гаргадаг. Тахианд хурц гэрэл хэрэггүй ч цахилгаан тасрах ёсгүй аж. Тахианы амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд тахиан байрны гэрэл автоматаар асч, унтардаг байх хэрэгтэй.

Нас гүйцсэн тахиа 0,5-5 кг жинтэй. Шилбэнээс бусад нь өдөөр хучигдсан байдаг. Өд нь хүйтнээс хамгаалдаг бол далавч нь мэдээж бас чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тахиа хол нисдэггүй, ойр ойрхон нисмээр завддагийг бид мэднэ. Дайснаас биеэ хамгаалах, өндгөө дарахад далавч нь илүү тустай. Залаа, хүзүүний унжлага нь махлаг эдээс бүтдэг. Толгойн хоёр талд чихний зөөлөн цагираг бий. Үүлдрээсээ хамаараад янз янзын өнгөтэй. Унжлага, чихний суурь нь нэг нэгнээсээ ялгарахаар өөр өөр байдаг. Зарим мэргэжилтэн үүнийг дөлгөөн номхон төрхийг нь илэрхийлж байгаа хэмээн тайлбарласан. Харах, сонсох чадвартай ч амтлах, үнэрлэх эрхтэн нь хөгжсөн нь маш муу.

Түүнчлэн оюуны чадвар сул, зөвхөн хоол тэжээлээ олоход чиглэсэн энгийн хөдөлгөөн хийдэг. Шил, хайрга, шохой мэтээр хооллодог болохоор булчинт, булчирхайт гэсэн хоёр янзын ходоодтой.

Тахиаг залаагаар нь буурцган, сарнай, зөөлөвчин, дан залаат гэж дөрөв ангилна. Хятадын махны чиглэлийн «Байлубки», Канадын «Янтарь-1», «Вожинской-3» Скала, Белорусийн цагаан, Москвагийн хар гэх мэт үүлдрийн тахиа байдаг. Урд хөршид хар тахиа ногоон өндөг гаргадаг. Хамгийн гол нь ийм ногоон өндөг эмчилгээний зориулалттай.

Хоёр. Хэрэгжих үндэслэл, боломж

Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хувьд энэхүү бүтээгдэхүүн нь өдөр тутмын хэрэглээ болсон хэдий ч хэрэглээ гэхээсээ илүүтэйгээр онцгой үед хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн хэмээн боддог нь өндөг үйлдвэрлэдэг болон импортлодог компаниуд нь одоог хүртэл өндөгний талаархи эерэг мэдээллийг хүргэж чадаагүй байна. Бидний гол зорилго бол хэрэглэгчиддээ чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх юм.

5

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Өвөрмөц шинж, давуу тал:

Манай тахианы аж ахуй нь өрсөлдөгчдөөсөө эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан болон зах зээлийн бүх сегментүүдэд хүрч чадсанаараа ялгарч чадах юм.

Цаашид өсөж хөгжих боломж:

Эхний удаад бид СХД-ийн 7 хороо дахь зах зээлийг бүрэн хангах бөгөөд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж чадсанаар тахианы махны чиглэлээрх үйл ажиллагаагаа өргөжүүлж , цаашид бусад хороо,дүүрэгт салбар нэгжээ нээх замаар зах зээлээ өргөсгөх боломжтой юм.

Гурав. ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Зах зээлийн багтаамж:

Q=n*p*q

n- СХД 7 хорооны нийт өрхийн тоо ойролцоогоор 6000 үүнээс өндөг огт хэрэглэдэггүй, нэн ядуу өрх айлыг 10% нь гэж үзэхэд 5.400 өрх айл гэж тооцов.

p- өндөгний дундаж үнэ

q- давтамжын хэмжээ

 

Q=n*p*q q=3*12=36

Q= 5.400 *300*36=58.320.000

Зах зээлд эзэлж буй хувь хэмжээ= Нийт борлуулалт / Зах зээлийн багтаамж

Зах зээлд эзэлж буй хувь хэмжээ =21.605.500 /58.320.000 =0,37

Нийт судалгаанд оролцсон өрхийн өндөгний хэрглээ нь ам бүлийн тооноос шууд хамаарч байгаа нь харагдаж байна. Нийт өрхийн ам бүлийн тоо дунджаар 4-5 нэг удаагийн өндөгний худалдан авалтын хэмжээ нь 12 ширхэг, авсан өндөгөө 7-10 хоног иддэг гэж бодоход сард 1 өрхийн худалдан авалтын давтамж нь 3, жилд 36 ш. Энэ байдлаас харахад хэрэглэгчдийн өндөгний хэрэглээ нь бага байгаа нь харагдаж байна. Зах зээл дээр байгаа нийт өрсөлдөгч компаниудын борлуулалтын 70-80% баярын өдрүүдээр хийдэг гэсэн судалгаа байдаг.

Зах зээлийн сегментчлэл:

Манай бүтээгдэхүүнийг хэрэглэх зориулалт, хэлбэрээс хамааруулан:

Ердийн хэрэглэгчид буюу өрх гэрийн хэрэгцээнд тохируулж өндгөн бүтээгдэхүүнийг супермаркет, худалдааны төвүүдээс авдаг хэрэглэгчид

6

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Өндгөөр хийсэн бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Үүнд Ресторан, Амралтын газар, Нарийн боовний үйлдвэрүүд, Аялал жуулчлалын баазууд

Өрсөлдөгчийн судалгаа:

Өрсөлдөгчдийн нэрс

Давуу тал Сул тал

1. Түмэн шувуут -анхны эмчилгээний өндгийг гаргасан - хэрэглэгчдэд танигдсан

-үйлчилгээний шинэчлэлт байхгүй - нэгэн хэвийн - хэрэглэгчдэд хандсан идэвхжүүлэлт сул

2. Бөхөг -зах зээлийн 30% эзэлдэг -хэрэглэгчдэд танигдсан -хэрэглэгчид хэрэглэж заншсан

-орчин үеийн технологи байхгүй - импортоор орж ирж байгаа өндөгнүүд хадаглах хугацаа алддаг

3. Окинск -орчин үеийн технологи байхгүй -хэрэглэгчдэд хандсан идэвхжүүлэлт сул

4. Гурма -зах зээлд тодорхой хувийг эзэлдэг - хэрэглэгчдэд танигдсан

- импортоор орж ирж байгаа өндөгнүүд хадаглах хугацаа алддаг - хэрэглэгчдэд хандсан идэвхжүүлэлт сул

5. Бинамикс - импортоор орж ирж байгаа өндөгнүүд хадаглах хугацаа алддаг - хэрэглэгчдэд хандсан идэвхжүүлэлт сул

6. НВЦ -зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг - хэрэглэгчид хэрэглээд заншсан -хэрэглэгчдэд танигдсан

-импортоор орж ирж байгаа өндөгнүүд хадаглах хугацаа алддаг - хэрэглэгчдэд хандсан идэвхжүүлэлт сул

7. Агмарко - импортоор орж ирж байгаа өндөгнүүд хадаглах хугацаа алддаг - хэрэглэгчдэд хандсан идэвхжүүлэлт сул

Дөрөв. Судалгаа шинжилгээ

Хэрэглэгчидийн судалгаа:

7

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Өндөгний зах зээлийн борлуулалтын сувгийн цаашдийн хандлага. Хэрэглэгчдийн зан төлөв түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох, судалгаанаас гарсан үр дүнгээс шалтгаалж цаашдын маркетингийн идэвхижүүлэлт болон түгээлтийн сувгийн чиг хандлагыг тодорхойлох зорилготойгоор санал асуулгын болон ярилцлагын гэсэн үндсэн 2 аргаар энэхүү судалгааг хийсэн.

1.Та өндөгний хэрэглээгээ хаанаас ихэвчлэн авдаг вэ ?

Энэ асуултанд 3 обектоос дараах үр дүн гарсан.

98%

2%

Oбект 1супермаркет гэрийн ойролцоох дэлгүүр

68%

32%

Обект 2супермаркет гэрийн ойролцоох дэлгүүр

8

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Хэрэглэгчдийн 1 удаагийн өндөгний худалдан авалтын хэмжээ:

Обект 1 Обект 2 Обект 3

54%58%

32%

46%

18% 16%

24%

52%

30 ширхэг 20 ширхэг 12 ширхэг

SWOT шинжилгээ:9

35%

35%

30%

Обект 3супермаркет гэрийн ойролцоох дэлгүүрзах

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Давуу тал: Сул тал

- Эрүүл мэндэд өндөр ач тустай - Олон төрлийн витамин агуулдаг - Тэжээллэг, өндөр илчлэгтэй - Цэвэр байгалын гаралтай бүтээгдэхүүн - Байгалийн баялгийг үр ашигтай хэрэглэнэ. - Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний

бүтээгдэхүүний нэр төрөл - Зах зээл дээр байгаа бүтээгдэхүүн учир

нэвтрүүлэхэд харьцангуй амар

- Хадгалалтын горимын шаардлага өндөр - Импортын өндөг нэмэгдэх магадлалтай - Ажилчдын тоо бага - Тээврийн зардал өндөр

Боломж Аюул занал

- Үндэсний Брэнд бүтээгдэхүүн болох боломжтой

- Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой - Хүмүүс бүтээгдэхүүний онцлог давуу

чанарыг мэдэх учир нэвтрүүлэхэд хялбар - Цаашид өргөжүүлж тахианы мах

үйлдвэрлэх боломжтой

- Хоол тэжээл, бордооны хомсдолд орох, (цаг улирлын байдлаас хамааралтай ган зуд, ургацгүй жил) - Салбарын өрсөлдөгчид нэмэгдэх, тэдний

нөлөөлөл хүчтэй болох - Тахианы халдварт өвчин үүнтэй холбоотой

сөрөг мэдээлэл - Тахианы сангас, бордоо, шохой, хүнсээс

хамаарч байгаль экологид хор хөнөөл учирч болзошгүй

- Хэрэглэгчдийн хуучны үзэл бодол

Хувиарлалтын сувгийн шинжилгээ:

Хувиарлалтын суваг дахь зуучлагч гишүүд маань хэрэглэгчдэд цаг алдалгүй хэрэгцээтэй газар нь хүссэн хэмжээгээр нь хангаж чаддаг байна. Мөн хэрэглэгчдийн судалгаанаас үзэхэд ирээдүйд өндөг хиам гэх мэт хүнсний өдөр тутмын хэрэглээгээ бөөний төвөөс худалдаж авах хандлага буурах нь харагдаж байсан.

Бид хувиарлалтаа дараах байдлаар хийнэ:

• Томоохон сүлжээ супермаркетууд

• 8 нэрийн жижиг дэлгүүрүүд

• Бизнесийн байгууллагууд, нарийн боовны үйлдвэрүүд

Идэвхжүүлэлтийн шинжилгээ:

10

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Манай компаний хувьд идэвхжүүлэлтээ телевиз,радио,сонин сэтгүүл, интернетийн зар сурталчилгааг илүү түлхүү ашиглана. Монголчуудын хувьд телевизээр мэдээлэл авах нь илүү байдаг тул энэ байдлыг нь ашиглана. Телевиз, радио, гаднах самбараар явуулах сурталчилгаа нь ижил байхаар тооцож байна. Учир нь дүрс ба авианы хослосон нөлөөлөл хүний тархинд тогтвортой санамжийг бий болгодог.

Зах зээлд нэвтрүүлэхдээ бүтээгдэхүүний өөрийн гэсэн онцлог, чанарын өндөр түвшинд хийгдэж, хадгалалтын горимыг стандартын дагуу хийж байгаа зэргийг багтаасан зар сурталчилгаа, эмблем, брэндийн тэмдэг, имижтэй байлгаснаар зах зээлд өөрийн эзлэх байр суурийг олж авна. Тиймээс бид шар өнгийг бэлэгдэж байна.

Маркетинг, сурталчилгаа:

Зурагт, радиогоор явуулах реклам нь хэрэглээний соёл, бүтээгдэхүүний чанарыг сурталчилна. Сонин хэвлэл, интернет дээр гарах сурталчилгаа нь бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, ач xолбогдолыг танилцуулах зорилготой байна. Зар сурталчилгаа хийлгэсний дүнд хүмүүсийн сэтгэхүйд онцгой шинэ бүтээгдэхүүний орон зайг бий болгоно. Мөн манай бүтээгдхүүний давуу тал, онцлог зэргийг олж харна. Давуу талтайг хэрэглэгчдэд ойлгуулсан тохиолдолд борлуулалт өндөр байна.

/Технологийн бүдүүвч /

Үйл ажиллагааны стратегийн зорилго:

• Хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ таниулах, нэмэгдүүлэх

• Цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн тахианы мах төдийгүй өдний чиглэлээр үйл ажиллагаагаа

эрхлэн бэлтгэн нийлүүлэх

Тав.Тахианы аж ахуй эрхлэхэд шаардагдах мэдээлэл

11

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Тахианы аж ахуй нь махны ба өндөгний чиглэлийн гэсэн 2 янз байдаг. Өндөгний аж ахуйг харьцангуй бага зардлаар эхлэж болдог. Юуны түрүүнд дулаан байр, түүнд тохирсон инкубатор, тэжээл нийлүүлэх үйлдвэр, дэгдээхэй авах газраа сонгосон байх хэрэгтэй.

Байр, тоног төхөөрөмж:

Байрны дотоод бичил уур амьсгал хамгийн чухал хүчин зүйл болдог. Энэ нь гэрэл, дулаан, чийг, агааржуулалт, тэжээл байх болно. Тахиаг задгай дэвсгэртэй болон торон суудалтай байранд тэжээдэг.

Тахианы байрны дулаан:

Хамгийн чухал хүчин зүйлийн нэг бол дулаан байдаг. Дулаан хэлбэлзэлтэй байвал тэжээлийн идэмж муудаж, ус, хүчилтөрөгчийн шаардлага ихэсдэг. Ашиг шим өндөр авъя гэвэл дулааныг хэлбэлзэл багатай, тогтвортой байлгах хэрэгтэй. Өндөглөгчийн байрны дулаан 16°-18°С, шувууныхаа харалдаа 18° -20°С байна. Дулааны хэлбэлзэл 5°С-ээс хэтэрч болохгүй. Дулаан бага байхад тэжээлийн идэмж муудах, ашиг шим буурах юмуу доод цэгтээ хүрнэ

Өндөг гаргах хугацаа:

Инкубатораас гарсан хоногийн настай дэгдээхэй нь 120 хоног бойжоод анхны өндгөө унагаж эхлэдэг. Эхний үед жижиг өндөг гаргадаг бөгөөд 60-70 хоногийн хугацаанд аажмаар томорсоор хэвийн хэмжээнд буюу 60 гр жинтэй болдог. Өндөглөлтийн хувь 80-90% байна.Үйлдвэрлэлийн горимоор тэжээж буй үед дунджаар 80 долоо хоног буюу 560 хоногийн настайд нь тахиаг заазлаж, дахин шинэ сүргээр солидог .

Өндөглөгч тахианы үүлдрээс шалтгаалаад өндөглөх хугацаа, тэжээлийн хэрэгцээ гэх мэт технологийн горим нь өөр өөр байдаг. Дунджаар 300-330 ширхэг өндөг өгнө. Гэхдээ ашиг шим нь арчилгаа маллагаа, тэжээлээс шууд хамааралтай байдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

12

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Шувууны тэжээл:

0-17 долоо хоног: шаардагдах тэжээл (кг) 5,9-6,0

18-20 долоо хоног: шаардагдах тэжээл (кг) 1,8-1,9

140 хоногоос 80 долоо хоногийн настай өндөглөгчийн нэг хоногийн тэжээлийн хэмжээ: 108-121 гр.

Анхаарах зүйл:

Дэгдээхэйн өсөлт бойжилт маш чухал. Дөнгөж гарсан дэгдээхэйг эхний 2 долоо хоног өндөр температурт, дулаан байранд тусгай хоол тэжээлээр технологийн горимын дагуу бойжуулах хэрэгтэй байдаг. Дэгдээхэй хэрхэн бойжсноос өндөглөлт, ашиг шим ихээхэн хамаарна. Мөн тэжээл, орчин нөхцөл /байр,дулаан, агаар/,тахианы үүлдэр угсаа гол нөлөөлөх хүчин зүйлүүд болдог.

120 хоногийн настай дөнгөж өндөглөж эхлэж буй залуу шувууны өндөг жижиг байдаг бөгөөд анхны өндөг гарч эхлэснээс хойш ойролцоогоор 60-80 хоногийн хугацаанд өндөг 10 г-аас 65 гр хүртлээ аажмаар томорч стандарт хэмжээнд хүрдэг. Тахианы нас нь их болох тусам гаргаж байгаа өндөгний хэмжээ нь том болж, тоо нь цөөрдөг.

Бор, цагаан өнгийн хальстай өндөгнүүд юугаараа ялгаатай вэ вэ?

Энэ нь өндөглөгч тахианы үүлдрээс ихэнхдээ шалтгаалдаг. Жишээ нь: Голландын Хайсекс гэх мэтийн цагаан тахианы өндөг цагаан байхад, Америкийн Хайлайн, Оросын Рдонит гэх мэт бор өнгөтэй тахианы өндөг бор байдаг. Гэхдээ зарим тохиолдолд хоол тэжээлээр өндөгний хальсны өнгийг өөрчилдөг. Жишээ нь тэжээлийн агууламжид юу түлхүү орж байгаагаас шалтгаалж өнгө өөрчлөгдөж болно.Тиймээс өндөгний өнгө амт, чанарт нөлөө үзүүлэхгүй.

Тахиа шувууг эрдэмтэд судлаад байгалиар нь биш зохиомлоор буюу хоол тэжээлээр өндөглүүлдэг үйлдвэрлэлийн аргыг нээж олсон. Хүнсний зориулалтаар гаргаж авсан өндөгийг “Товарын өндөг” гэдэг. Товарын өндөг гаргадаг өндөглөгч шувуунд азарган тахиа хэрэггүй бөгөөд нэг байранд дан эм тахиа байж болно. Ийм тахианы өндөгнөөс дэгдээхэй гарахгүй. . Иймээс худалдаанд буй товарын буюу үйлдвэрийн өндөгний амт, чанар нь тахианы хоол тэжээлээс шууд хамаардаг.

13

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Харин тахиа болдог өндгийг үржлийн өндөг, үржлийн өндөг гаргадаг тахиануудыг нь эх сүрэг хэмээн нэрлэдэг. Эх сүргийн аж ахуйн өндөг нь тахиа болдог бөгөөд ийм шувуунууд нь эр, эмээрээ цуг нэг байранд байж хээлтэж өндөг гаргадаг.

Зургаа. Төсөл хэрэгжүүлэгчийн туршлагын талаарх зурагнууд:

14

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

15

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

16

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Долоо. Төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалт, төслийн нийт төсөв

Тахианы аж ахуйгаа өргөжүүлэх, шинээр 100 ширхэг тахиа худалдан авах,хуучин тахиан байрыг

сэргээн засварлахад шаардагдах нийт хөрөнгө оруулалт 8 548 000 төгрөг болно.

Борлуулалтын прогноз ширхэгээр :

Хугацаа 1 тахиа 150*90%=135тахиа

Хагарсан өндөгний тоо

Жижиг өндөгний тоо

2 хоногт 3 өндөг 405 өндөг 10 40 Сард 45 өндөг 6075 өндөг 150 607 Жилд 540 өндөг 72900 өндөг 1600 7290

Үйлдвэрлэл, борлуулалтын төлөвлөгөө :

№ Нэр төрөл Хэмжих нэгж

Тоо хэмжээ Нэгжийн үнэ (төг)

Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт (мян.төг)

Нийт борлуулалт (мян.төг)

1 өндөг Ширхэг 65610 300 19.683.000 19.683.000 2 Жижиг

өндөг Ширхэг 7290 250 1.822.500 1.822.500

3 Тахианы мах

кг 20 5000 100.000 100.00 0

21.605.500

• Нийт Төслийн хүчин чадал

17

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Гарцын хамгийн дээд хэмжээ буюу манай тахианы фирм нь 150 ширхэг тахиатай учраас өдөрт 150 ширхэг өндөг авна гэсэн үг.

• Боломжит буюу үр ашигтай хүчин чадал

Тахиа зарим үед өдөр болгон өндөглөдөггүй ба нийт өндөглөлтийг 90 %-тай авч үздэг. Нэг өдөрт 135 өндөг авах боломжтой гэсэн үг юм.

Өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх зардлын төлөвлөгөө:

Д/д

Тоног төхөөрөмжийн нэрс

Хэмжээ

(Метр)

Үнэ

(төгрөг)

Ширхэг Нийт үнэ

(төгрөг)

1 Байрын дулаалга 79 м2 120,000 1 948,000

2 Сэнс 1x1 200,000 4 800,000

3 Тэжээлийн сав 2x3 150,000 4 600,000

4 Тэжээл урсгах хоолой

0.05x0.5x16 300,000 4 1,200 000

∑ 3,548,000

Дэмжлэгээр санхүүжүүлэх зардлын төлөвлөгөө:

Д/д Зардлын нэр Ширхэг Үнэ /төгрөг/ Нийт /төгрөг/1 Шилмэл үйлдвэрийн өндөглөгч

тахиа100 50,000 5,000,000

Материалын зардал :

№ Нэр Хэмжээ (кг) Ширхэг (уут) Нийт үнэ(төг) 1 Тэжээл 25 100 450,000 2 Будаа 40 100 600,000 3 Улаанбуудайн хивэг 40 200 1,200,000 4 Гурилын хаягдал 40 100 500,000 5 Мах ясны гурил 25 50 175,000 6 Эрдэнэшиш 70 50 200,000 7 Өндөглөгч тахианы бүрэн найрлагат

багсармал тэжээл 40 100 2,720,000

8 Өндөгний сагс 1000 50 250,000∑ 6,095,000

18

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

Шууд бус зардал:Д/д

Зардалын нэр ДҮН

1 Тээврийн зардал 500 0003 Цахилгааны төлбөр 1 500 000

4 Усны зардал 400 000

НИЙТ 2 400 000

Төслийн үр ашгийн тооцоо:

Д/д

Нэрс Нийт дүн

1 Жилийн нийт борлуулалтын орлого 21.605.5002 Түүхий эд материалын зардал 6,095,0003 Шууд бус зардал 2 400 0004 Цэвэр ашиг 13 110 500

Дүгнэлт

Бид өөрсдийн 10 жилийн туршлага дээр үндэслэн энэхүү тахианы аж ахуйгаа сэргээн засварлан байгуулж, зөв маркетингаар үйл ажиллагааг явуулснаар оршин суугчдаа органик эрүүл бүтээгдэхүүнээр хангах, гадагшаа урсаж байгаа мөнгөн урсгалыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, иргэн өрх байгууллага бүр орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд зориулах боломжтой юм.

Төслийн нийт төсөв 8 548 000төгрөг

Үүнээс:

-Өөрийн санхүүжилтаар 3 548 000 төгрөг буюу 41,5 хувийг шийдвэрлэж үлдэх хэсгийг буюу 5 000 000

төгрөгийн дэмжлэг шаардлагатай болно.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ

Сар Сарын төлбөр Хvv Vндсэн зээл Эцсийн vлдэгдэл

19

“Шилмэл тахиа” ТӨСӨЛ Иргэн А.Батсайхан

1 213,333.33 5,000.00 208333.3333 4,791,666.672 213,125.00 4,791.67 208333.3333 4,583,333.333 212,916.67 4,583.33 208333.3333 4,375,000.004 212,708.33 4,375.00 208333.3333 4,166,666.675 212,500.00 4,166.67 208333.3333 3,958,333.336 212,291.67 3,958.33 208333.3333 3,750,000.007 212,083.33 3,750.00 208333.3333 3,541,666.678 211,875.00 3,541.67 208333.3333 3,333,333.339 211,666.67 3,333.33 208333.3333 3,125,000.00

10 211,458.33 3,125.00 208333.3333 2,916,666.6711 211,250.00 2,916.67 208333.3333 2,708,333.3312 211,041.67 2,708.33 208333.3333 2,500,000.0013 210,833.33 2,500.00 208333.3333 2,291,666.6714 210,625.00 2,291.67 208333.3333 2,083,333.3315 210,416.67 2,083.33 208333.3333 1,875,000.0016 210,208.33 1,875.00 208333.3333 1,666,666.6717 210,000.00 1,666.67 208333.3333 1,458,333.3318 209,791.67 1,458.33 208333.3333 1,250,000.0019 209,583.33 1,250.00 208333.3333 1,041,666.6720 209,375.00 1,041.67 208333.3333 833,333.3321 209,166.67 833.33 208333.3333 625,000.0022 208,958.33 625.00 208333.3333 416,666.6723 208,750.00 416.67 208333.3333 208,333.3324 208,541.67 208.33 208333.3333 0.00

Дүн 5,062,500.00 62,500.00 5,000,000.00 -

20