39
1 Монгол Улсын REDD+-ийн институтийн зохион байгуулалт болон эрх зүйн орчны талаарх товч баримт бичиг UN-REDD Mongolia National Programme

Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

1

Монгол Улсын REDD+-ийн

институтийн зохион байгуулалт

болон эрх зүйн орчны талаарх товч

баримт бичиг

UN-REDD Mongolia National Programme

Page 2: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

2

ТАЙЛБАР

Энэхүү товч баримт бичгийг 2016 оны 12 дугаар сард болсон Удирдах зөвлөлийн (УЗ) хурлын дараа боловсруулж, шинэчилсэн ч нэмэлтээр холбогдох мэдээллүүд шаардлагатай байна. Бид Хөтөлбөрийн Үндэсний захирал, Яамны шийдвэр гаргагч нартай хэлэлцүүлэг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

Энэхүү товч баримт бичиг нь UN-REDD Үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлж буй REDD+-д бэлтгэх төлөвлөгөөний Монгол Улсын REDD+-ийн институтийн зохион байгуулалтыг хэлэлцэх зорилгоор боловсруулсан болно.

Энэхүү товч баримт бичиг нь REDD+, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой боломжит арга замуудын талаар хэлэлцэх зорилготой юм.

Page 3: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

3

ХУРААНГУЙ

Оршил

Энэхүү товч баримт бичиг нь REDD+-д бэлтгэх үе шатны Үндэсний REDD+-ийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын REDD+-ийн өргөтгөсөн ажлын хэсэг, институцийн зохион байгуулалтын давуу болон сул талуудыг авч үзнэ.

Энэхүү товч баримт бичгээс тусдаа Үндэсний стратегийг боловсруулах зорилго бүхий ажлын хэсгийг бол нэн даруй байгуулах шаардлагатай.

REDD+-ийн Үзэл баримтлал

Монгол Улсын REDD+ нь өөр бусад оронд хэрэгжиж REDD+-ээс нэлээд ялгаатай (ихэвчлэн тропикийн бүсийн, ойн хомсдолын түвшин өндөртэй улс орнууд).

Монгол улсын REDD+-ийн Үндэсний стратегийн үндсэн зорилт нь үр дүнд суурилсан урамшуулал биш бөгөөд түүнээс гадна Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй нягт уялдаатай байх нь нэн чухал.

REDD+ нь Үндэсний стратеги, Үндэсний ойн мониторингийн систем, Ойн суурь түвшин болон Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн систем (СНУСМС) гэсэн дөрвөн үндсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд эдгээрийн үндсэн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ойн тогтвортой менежментээр дамжуулан дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтөд илүү тэсвэртэй экосистемийг бий болгоход оршино.

Үндэсний стратеги буюу үйл ажиллагааны төлөвлөгөө

Бусад улс орнуудын REDD+-ийн талаарх туршлагаас харахад Үндэсний стратеги гэх өндөр түвшний баримт бичиг болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэсэн хоёр баримт бичгийг боловсруулах шаардлагатай байна.

Монголын улсын бодлогын баримт бичгүүдийн хүрээнд: Үндэсний Хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө хэлбэрээр байж болох дүр зураг байгаа ба БОАЖЯ-ы эрх мэдлийн хүрээнд холбогдох салбарын оролцогч талуудыг хамруулан боловсруулах бүрэн боломжтой юм.

Өргөтгөсөн ажлын хэсгүүд болон институцийн зохион байгуулалт

Энэхүү товч баримт бичиг нь Стратеги боловсруулах болон REDD+-ийг хэрэгжүүлэх гэсэн 2 ажлын хэсгийг байгуулах хэрэгцээ, шаардлагыг хэлэлцүүлэх юм.

REDD+-ийн хэрэгжилтийг хангах бүтцийн бүрэлдэхүүн хэсгүүд нь хууль эрх зүйн чиглэл, хамрах хүрээг тодорхойлох өндөр түвшний бодлогын; менежментийг хангах түвшний нэгж нь хэрэгжилт, зохион байгуулалтын үүрэгтэй; Үндэсний ойн мониторингийн систем хянах техникийн нэгж; сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх болон хүлэмжийн хийн ялгаралтыг хариуцах нэгж болон орон нутгийн иргэд, ТББ, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг багтаасан иргэний нийгмийн форум зэрэг олон түвшнийх байдаг.

Стратеги боловсруулах ажлын хэсэг

Ой болон Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хөтөлбөрийг боловсруулах зорилготой салбар дундын ажлын хэсгийг 2017 оны 7 дугаар сард багтаан байгуулах шаардлагатай

Page 4: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

4

байгаа ба ажлын хэсгийн бүтэц, ажлын даалгаврыг урьдчилсан байдлаар боловсруулсан.

Тус ажлын хэсгийг зөвхөн стратеги боловсруулах зорилгоор түр хугацаанд байгуулж болох бөгөөд ойн салбарын төсөв дээр тулж ажилладаг сангийн яамны төлөөллийг зайлшгүй багтаах шаардлагатай.

REDD+-ийн хэрэгжилт

REDD+-ийн үр дүнд суурилсан урамшууллыг авч чадахгүй ч байсан Монгол улсын хувьд Ой болон Уур амьсгалын өөрчлөлтийг хариуцан ажиллах салбар дундын өргөтгөсөн ажлын хэсгийг байгуулах шаардлага байна.

REDD+ гэсэн малгай дор салбар дундын ойн асуудал хариуцсан өргөтгөсөн ажлын хэсэг байгуулснаар ойн менежментийн асуудлуудыг нэгдсэн байдлаар зохион байгуулж, өөр хооронд нь уялдуулах боломж бүрдэж, өндөр түвшний зохион байгуулалт үүснэ.

Өндөр түвшний бодлогын зөвлөл болон REDD+-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах ажлын хэсэг эсвэл институци гэсэн хоёр түвшний ажлын хэсэг байгуулах зүйтэй.

Өндөр түвшний ажлын хэсэг буюу Хороо

Яамны өндөр түвшний зөвлөл нь ойн салбарт ирж буй дэмжлэгийг идэвхжүүлэх бөгөөд Монгол улсын хөгжлийн хөтөлбөрт ойн асуудлуудыг эхний эгнээнд авч үзэх боломжийг бий болгоно. Одоогийн байдлаар тогтвортой хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг хариуцсан хороодыг Монгол Улсад хараахан байгуулаагүй байгаа ба зөвхөн ойн салбарт зориулан өндөр түвшний ажлын хэсэг байгуулах магадлал маш бага юм.

Илүү тэргүүлэх чиглэлийн бүхий хороод байгуулагдаагүй байхад хөрөнгө мөнгөний төсөв тодорхойгүй, үр дүнд суурилсан санхүүгийн урамшуулал хүртэх эсэх нь тодорхойгүй байхад яагаад ойн салбарын ажлын хэсгийг байгуулах шаардлагатай талаар бид асуух нь зүйтэй байх.

Энэ чиглэлээрх эхний зөвлөмж нь Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны харьяа дэд хороо байгуулах нь нэг хувилбар юм. Хэрэв ийм хороог байгуулж чадвал УИХ-ын гишүүдийн зүгээс хүчтэй дэмжлэгтэй болох боловч бодит байдал дээр байгуулагдах магадлал тун бага юм.

Өөр нэг боломжит хувилбар нь зөвхөн уламжлалт REDD+-ийн асуудлуудаас гадна, ойн салбарын төсөл, хөтөлбөрүүдийн асуудлуудыг бүхэлд нь зангидах ажлын хэсэг байвал мөн боломжит хувилбар байж магадгүй юм.

Нэг боломж нь уур амьсгалын өөрчлөлтийн өндөр түвшний хороог байгуулж (хөтөлбөр болон яамдын дэмжлэгтэйгээр) REDD+-ийн асуудлууд энэхүү хорооны эсвэл дэд хороо маягаар байгуулах.

REDD+ Удирдлага болон зохион байгуулалт

Үндэсний стратеги хэрэгжиж эхэлсэн тохиолдолд техникийн зөвлөгөө өгөх зорилготой техникийн ажлын хэсэг болон иргэний нийгмийн форум байгуулагдах хэрэгцээ шаардлага гарч ирнэ. Мөн удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагааг авч явах институцийн механизмыг тодорхойлох шаардлагатай. Зарим оронд дээрх эдгээрийг нэг REDD+-ийн албанд нэгтгэсэн байдаг бөгөөд заримд нь Техникийн хороо болон

Page 5: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

5

хэрэгжүүлэх нэгж гэж 2 хэсэгт хуваагддаг. Хэрэгжүүлэх нэгж нь хөтөлбөрийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан хийдэг. Монгол Улсын хувьд бид хэд хэдэн хувилбарыг санал болгож байгаа бөгөөд энэ талаар шийдвэр гаргагч, төрийн төлөөллүүдтэй зөвлөлдөх шаардлагатай байна.

REDD+-ийн Техникийн оролцогч талууд

Илүү сайжирсан Үндэсний стратеги, Үндэсний ойн мониторингийн систем /ҮОМС/, Ойн суурь түвшин /ОСТ/ болон Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн систем (СНУСМС) зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн болон институцийн механизмуудад дүн шинжилгээ хийж тайлбарлах шаардлагатай; ялангуяа институцийн зохион байгуулалт, хууль эрх зүйн баталгаажуулалт, тайлагнах зэргийг дүгнэх нь REDD+-ийн урт хугацааны тогтвортой байдал болон өргөтгөсөн ажлын хэсгийн үүрэгт нөлөөлдөг.

Одоогийн байдлаар доорх саналыг хүргүүлж байна:

ҮОМС – Улс орнууд Үндэсний ойн менежментийн системийг боловсруулахдаа боломжтой бол одоо байгаа систем дээр тулгуурлах нь зүйтэй. ҮОМС нь мэдээлэл цуглуулах үүрэг бүхий төрийн эрх бүхий агентлаг болох Ойн судалгаа, хөгжлийн төв болон байгаль орчны мэдээллийг хариуцдаг Байгаль орчны мэдээллийн төв дээр төвлөрнө. ҮОМС-ийн эрх зүйн хувьд ямар баталгаажуулалт хийх шаардлагатайг судлах.

Ойн суурь түвшин – Байгаль орчны яамнаас эрх бүхий УАӨТХН нь ОСТ-ний тайланг тухайн орны НҮБУАӨСК-ийн Үндэсний зохицуулагчаар дамжуулан тайлагнадаг. ОСТ нь Үндэсний 2 жил тутмын тайланд тусгагдах газар ашиглалтын салбарыг дэмжих бөгөөд одоогийн байдлаар УАӨТХН-тэй хамтын ажиллагаа хэдийнээ буй болоод байна. Монгол улсын ОСТ-ийг НҮБУАӨСК-д хүргүүлэхээс өмнө арай өндөр түвшний зөвлөл хянасан байх шаардлагатай эсэх тодорхойгүй байна. ОСТ-г тодорхойлоход ашигласан арга зүй нь БОАЖЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр баталгаажсан байх бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн (УАӨТХН) газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт болон ойн үйл ажиллагааны тоон мэдээллийг бүрдүүлэхэд ашиглагддаг байх шаардлагатай. Өгөгдлүүдэд тохирсон дүн шинжилгээ хийсэн байх шаардлагатай.

СНУСМС – СНУСМС-ийн боломжит өгөгдлийн урсгалуудыг шалгаж байгаа бөгөөд одоо байгаа системийн холбогдох өгөгдлийн урсгалуудыг шалгаж байна. СНУСМС-ийн хэрэгжилтийн тодорхой бүтцүүдийг санал болгох нь эрт байна гэж үзэж байна.

Санхүү – 2017 онд санхүүжилтийн арга замуудын талаарх судалгаа хийгдэнэ. Гэхдээ Монголд REDD+-ийн тусгай сан байгуулахгүй дүр зураг байгаа ба Сангийн яам болон байгаль хамгаалах сангийн санхүүгийн одоогийн тогтолцоо нь доноруудын санхүүжилт эсвэл хоёр талын хандивлагч байгууллагуудын хооронд төсвийн механизм байж болох юм.

Page 6: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

6

1.0 ТАНИЛЦУУЛГА

1.1 Үндэслэл

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтаас үүдэн огцом, хурдацтайгаар хөгжиж байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн огцом өсөлт нь Монгол Улсын иргэдэд эн тэнцүү хуваарилагдан хүрэхгүй байх эрсдэл бий. Цаашилбал, сайн удирдлага зохион байгуулалт хийхгүйгээр энэхүү огцом үсрэлт хүрээлэн буй орчин, байгалийн баялагт ч сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн аюул занал нь нийгэм эдийн засгийн хөгжилд эргээд сөрөг нөлөө үзүүлж болно. Монгол Улсын Засгийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээрх асуудлуудыг анхаарч авч үзэн, Ногоон Хөгжлийн Бодлого, Тогтвортой хөгжлийн зорилт (2015), 2016 онд Парисын хэлэлцээрийг УИХ-аар баталгаажуулан, мөн Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр зэрэг баримт бичгээр дамжуулан хүлэмжийн хийг буруулах амлалт өгөөд байгаа билээ.

REDD+ нь дэлхийн байгалийн нөөц баялгийг (ойн нүүрстөрөгчийн нөөц болон биологийн төрөл зүйл) хадгалан хамгаалах, хөрсний доройтлыг буруулах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход туслах замаар ногоон хөгжилд хувь нэмэр оруулах юм.

НҮБУӨСК–ийн Талуудын Хурлаас /ТХ/ хөгжиж буй орнуудыг ойн салбартай холбоотой уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үйл ажиллагааг дэмжих хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан билээ.

Дээрх шийдвэрүүдийн нэг нь хөгжиж буй орнуудад ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал буруулах үйл ажиллагааг урамшуулах болон тухайн чиглэлүүдийн бодлогыг тодорхойлох мөн байгалийн нөөцийг хадгалан хамгаалах, ойн тогтвортой менежмент болон ойн нүүрстөрөгчийн нөөцийг сайжруулах REDD+ санаачилга юм. Талуудын хурлын шийдвэр нь хөгжиж буй орнуудын сайн дурын үйл ажиллагааг дэмжин, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог хэрэгжүүлэх юм.

1.2 Монгол улсын REDD+-ийн үзэл баримтлал

Монгол Улсын өргөн уудам нутаг ойролцоогоор 13 сая га ой модтой бөгөөд энэ нь Непал улсын газар нутагтай ижил хэмжээтэй юм.

Монгол орны ой нь хойд хэсгийн бореал ой болон өмнөд хэсгийн Заган ой гэсэн 2 бүсэд хуваагддаг. Бореал ой нь 13,1 сая га ба өмнөд хэсгийн Заган ой нь 3.9 сая га талбайг эзэлдэг.

2015 оны 5 дугаар сард Монгол Улсын засгийн газар нь 2030 он хүртэлх Төрөөс баримтлах ойн бодлогыг баталсан. Дээрх бодлого нь экологи-нийгэм эдийн засгийн ашиг тусыг тэнцвэржүүлэн ойн бүрхэвчийг нэмэгдүүлэх, тогтвортой ашиглалтыг дэмжих, ойн нөөцийг хамгаалах, салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, ойн засаглалыг сайжруулах болон илүү боловсронгуй ойн нөөцийн менежментийг нэвтрүүлэх зэрэгт чиглэгдсэн.

Бусад орнуудтай харьцуулахад Монгол улс нь ойн нөөцийн өөрчлөлт багатай ба хүчин зүйлс нь ойн тааруу менежмент, уур амьсгалын өөрчлөлт, экологи болон хүний нөлөө,

Page 7: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

7

шавжийн тархалт болон ойн түймэр гэх мэт дан бус нийлмэл байдгаас шалтгаалан үр дүнд суурилсан урамшууллыг хүртэх орнуудын тэргүүнд тавигдахгүй байх магадлалтай.

Өөр бусад улс орнуудтай ижил үр дүнд суурилсан урамшууллыг богино хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах REDD+-ийн хөрөнгө оруулалтын бизнесийн кейзийг тодорхойлоход хэцүү байна. Энэхүү сул тал нь үндсэн хүчин зүйлс болох ойн хортон шавж, ойн түймрээс шууд хамааралтай ба хүний нөлөөтэй болон хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн түвэгтэй уялдаа холбоо юм.

Иймд Монгол Улс нь REDD+-ын үзэл баримтлалыг өргөн хэмжээтэйгээр авч үзэх шаардлагатай байна. Ингэснээр REDD+-ийн далбаан дор ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх инновацилаг арга барилуудтай уялдаж цаашлаад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, уян хатан чанарыг дээшлүүлэх, орон нутгийн иргэд болон хувийн салбаруудад эдийн засгийн илүү их боломжуудыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байх шаардлагатай. Бодлого, арга хэмжээ нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг орлогын эх үүсвэрийг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх болон экосистемийн үйлчилгээг сайжруулах замаар дэмжинэ.

Уур амьсгалын өөрчлөлт, хортон шавж, түймэр болон ойн тогтвортой бус менежментээс үүдэлтэй ойд учирч болох аюул заналыг ойн тогтвортой менежментийг сайжруулах, ойн уян хатан тэсвэртэй чанарыг сайжруулах замаар шийдвэрлэнэ.

Монгол Улс нь НҮБ-ын ойн доройтол, хомсдолоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэх санаачилгын (UN-REDD хөтөлбөр) гишүүн болсон анхны их хэмжээний бореал ой бүхий улс юм.

Монгол Улс нь REDD+-ийн хэрэгжилтийн хүрээнд ойн нүүрстөрөгчийн ялгарлыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулах ба ойн нүүрстөрөгчийн нөөцөд тогтвортойгоор менежмент хийх бүрэн боломж бүхий улс юм.

1.3 Зорилго зорилтууд

Энэхүү товч баримт бичгийн зорилго нь Монгол Улсад REDD+-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Институцийн зохион байгуулалтын давуу болон сул талуудын талаар хэлэлцэх юм. Зөвхөн хэрэгжилтийн үе шат бус, ялангуяа бие даасан доорх бүрэлдэхүүн хэсгүүдийг авч үзнэ.

1. Үндэсний REDD+-ийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө 2. Ойн хяналтын түвшин (Ойн суурь түвшин) 3. Үндэсний ойн мониторингийн систем (ҮОМС) 4. Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн систем (СНУСМС) 5. Санхүүжилтийн механизм

Мэдээж одоо байгаа болон шинээр боловсруулах зохион байгуулалтын хооронд үйл ажиллагаануудыг хэрхэн уялдуулах дээр том асуултын тэмдгүүд байгаа. Ялангуяа одоогийн хөтөлбөрийн хүрээнд REDD+-ийг хэрэгжүүлэх, цаашлаад REDD+-ийн стратегийг хэрэгжүүлэх бүтэц шаардлагатай эсэх.

Доорх асуудлуудыг анхаарах шаардлагатай:

Page 8: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

8

Асуудал 1: Монгол Улсын хувьд REDD+-ийн бодлогын болон институцийн ямар хэлбэрийн баримт бичиг шаардлагатай эсэх. Энэ талаар дэлгэрэнгүйгээр өөр танилцуулах товч баримт бичигт тусгасан байгаа тул энд зөвхөн үр дүнг нь багцлан оруулсан.

Асуудал 2: Монгол Улс REDD+-ийн үр дүнд суурилсан урамшууллыг авах боломжтой эсэх. REDD+-ийн хэрэгжилтийг хангах өргөтгөсөн ажлын хэсгийг байгуулах нь одоогийн ойн тогтвортой менежментийн болон хөгжлийн бодлогын институци дээр түшиглэх нь илүү үр дүнтэй. REDD+ хэрэгжихгүй тохиолдолд хэрэгжилтийг хангах өргөтгөсөн ажлын хэсгийг үүсгэн байгуулах шаардлага байгаа эсэх.

Асуудал 3: Үндэсний стратеги эсвэл үйл ажиллагааны төлөвлөгөө гэх Монголын улсын бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг яаралтай байгуулах, ялангуяа хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байна. Энэ нь түр зуурын ажлын хэсэг байж болно.

Асуудал 4: Хэрэв Өндөр түвшний бодлогын зөвлөлийг байгуулах бол зөвхөн REDD+-д зориулж байгуулах эсэх. Тогтвортой хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтийн гэх мэт зайлшгүй шаардлагатай өндөр түвшний зөвлөл одоогоор Монгол Улсад байгуулагдаагүй байгаа бөгөөд эдгээрийг байгуулахад REDD+ туслах, хамтрах эсэх?

Асуудал 5: REDD+-ийг хэрэгжилтэд зориулагдсан алба болон менежментийн бүтцийг үүсгэн байгуулах шаардлагатай эсэх. REDD+-ийн үр дүнд суурилсан урамшуулал олгогдохгүй байж болох хувилбарыг анхааран авч үзэн, төрийн байгууллагын хязгаарлагдмал боломж, гаднын санхүүжилтэд түшиглэсэн шинэ ажлын алба байгуулснаас одоо байгаа бүтэцтэй уялдуулах нь чухал. Хэдийгээр REDD+-ийн үр дүнд суурилсан урамшууллыг хүртэх боломжгүй тохиолдолд ч REDD+-ийн стратеги нь тогтвортой хөгжлийн зорилтууд, Үндэсний ойн мониторингийн систем, ойн суурь түвшин болон Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн систем зэргийг боловсруулах, тэдгээрт өөрийн хувь нэмрээ оруулна. Хэдийгээр эдгээр нь REDD+-ийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд ч гэсэн бие даах боломжтой юм.

Асуудал 6: REDD+-ийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд болох эрх зүйн орчин болон институцийн зохион байгуулалт яаралтай бий болгох шаардлагатай ба ялангуяа санхүүгийн механизм, ойн мониторинг, ялгарлыг хэмжих болон Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зарчмуудтай холбоотой асуудлуудаар.

Page 9: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

9

2.0 ИНСТИТУЦИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Зураг 2.0–т Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй улс орнуудад байгуулагдсан REDD+-ийн хэрэгжилтийн зарим нийтлэг бүтцийг харуулав.

Хэрэгжүүлэх бүтэц, бүрэлдэхүүний боломжит хувилбаруудыг доор танилцуулах бөгөөд үүнд ихэвчлэн хэд хэдэн түвшнийг хамруулсан, тухайлбал хөтөлбөрийг эрх зүйн орчноор хангах, бодлогоор чиглүүлэх дээд түвшний бодлогын хэсэг; хэрэгжилт, зохицуулалт; удирдлагаар хангах; бүтэц; үндэсний ойн мониторингийн систем, сөрөг нөлөөллөөс сэргийлэх болон нүүрстөрөгчийн ялгаралтын мониторинг хариуцсан институциуд буюу техникийн хэсгүүд, мөн нутгийн иргэд ба орон нутгийн ой эзэмшигчидтэй хамтран бодлого, арга хэмжээг бодитоор хэрэгжүүлэх иргэний нийгмийн форум, орон нутгийн байгууллагууд энд багтаж болно.г.

НҮБУАӨСК-ын удирдамжийн дагуу, үр дүнд суурилсан урамшуулал авахтай холбоотойгоор олон улсын тогтоол шийдвэрүүдийн талаар үндэсний байгууллагуудад мэдээлж, олон улсын дэмжлэгийг дотоодын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах үүрэг бүхий REDD+-ийг хариуцсан нэгжийг томилох шаардлагатай байдаг. Зураг 1.0-т харуулснаар энэ нь өндөр түвшний бус зөвхөн байгууллагын менежментийн нэгжийн түвшнийх юм.

Т

Зураг 1.0 REDD+ -ийг хэрэгжүүлэх бүрэлдэхүүн хэсгүүд

Өндөр түвшний дэмжлэг

Удирдлага/Захиргаа

REDD+ Tехникийн

Хэрэгжилт

Үндсэн зохицуулалт ба хяналт/Захиргаа

Бодлогын түвшин

Техникийн хэсэг, ҮОМС, СНУСМС, ОСТ г.м

Хэрэгжилт – Аймгууд, ойн нөхөрлөлүүд

Page 10: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

10

Зураг 2.0 REDD+ Хэрэгжилтийн бүтэц, зохион байгуулалт

Page 11: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Өндөр түвшний ажлын хэсэг буюу хороо – Энэ хороо нь шууд хэрэгжүүлэх буюу захиргааны үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаа боловч уур амьсгалын өөрчлөлт, Ногоон хөгжлийн бодлогыг боловсруулахад тэргүүлэх үүрэгтэй байна. Энэ нь сонгуульт албан тушаалтнуудаас бүрдэж, ахлах мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйг ой болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дээд түвшний бодлогын дэмжлэг үзүүлж, уг бодлогыг урт хугацааны бодлогууд, төсөвтэй уялдуулж өгөх боломжтой бүтэц юм. Эхний ээлжид Монгол Улс өндөр түвшний ажлын хэсгийг байгуулах эсэх талаар хэлэлцэх шаардлагатай.

Хоёрдугаарт Тогтвортой хөгжил болон Ногоон хөгжлийн чиглэлээрх өндөр түвшний зөвлөлийг байгуулах оролдлогууд хэрэгжээгүй ба өндөр түвшний зөвлөлийг одоогийн ой болон тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд байгуулах нь зүйтэй.

Ойн салбарын бүрэлдэхүүн хэсгүүд нь өөр хоорондоо уялдаа холбоотой байж ҮОМС, Ойн суурь түвшний тогтвортой байдлыг хангана. Энэ нь Монгол улс өндөр чадавх бүхий, хэрэгжилтийн үр дүнтэй бүтэц зохион байгуулалттайг хандивлагчдад харуулж өгөх юм.

REDD+ Удирдлага болон захиргааны нэгж - Энэхүү нэгж нь REDD+-ийг хэрэгжүүлэгч үндсэн нэгж бөгөөд холбогдох салбарын байгууллагууд, техникийн ажлын хэсгүүд болон ИНБ-ын чадварлаг техникийн болон захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн байна. Зарим тохиолдолд удирдлага болон менежментийн багуудыг нэгтгэсэн эсвэл REDD+-ийн өргөтгөсөн ажлын хэсэг хэлбэрээр байж болно. Энэ нь ихэвчлэн НҮБУАӨСК-ийн Үндэсний зохицуулагчаар дамжин ОСТ-ий тайлан, мөн тухайн улс орны хэмжээнд REDD+-ийг хариуцсан зохицуулагчаас хамаарна.

Олон улсад тайлагнах – Ойн суурь түвшин, Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн систем, Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол улсын оруулах хувь нэмэр, 2 жил тутмын Үндэсний тайлан зэргийг НҮБУӨСК-ийн Үндэсний зохицуулагчаар дамжуулан НҮБУӨСК-д тайлагнадаг бөгөөд Монгол Улсын хувьд Уур Амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нэгжээр дамжуулан тайлагнадаг.

Захиргаа – Энэхүү нэгж нь хурал зөвлөгөөн хийх хэрэгжилтийг хангах ажлын алба байх бөгөөд REDD+-ийн техникийн оролцогч талуудад дэмжлэг үзүүлэх болон үндсэн удирдлагын багт дэмжлэг үзүүлэн ажиллах үндсэн үүрэгтэй.

REDD+ Техникийн оролцогч талууд – Энэхүү оролцогч талууд нь REDD+ болон Техникийн ажлын хэсэг, Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн систем, ойн суурь түвшин болон Үндэсний ойн мониторингийн системийг техникийн зөвлөгөө, чиглэлээр хангах үндсэн чиг үүрэгтэй.

REDD+-ийн орон нутгийн түвшний хэрэгжилт – Орон нутгийн түвшинд үйл ажиллагаа хэрэгжүүлэх; захиргааны түвшнийг тоон мэдээлэл болон тайлангаар хангах.

2.1 Стратеги боловсруулах өргөтгөсөн ажлын хэсэг

Монгол Улсад REDD+-ийн стратеги болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тохирох нэлээд хэдэн хууль эрх зүй, бодлогын хувилбарууд байна. Энэ чиглэлээр мөн Үндэсний ойн мониторингийн систем, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зарчмууд, ойн суурь түвшний хууль эрх зүйн боломжит гаргалгааг авч үзэх шаардлагатай.

REDD+-ийг хэрэгжүүлж буй ихэнх улс орнууд дараах хувилбар хамгийн тохиромжтой гэж үзээд байна:

Page 12: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 1 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Өндөр түвшний стратеги – Энэ нь ихэнхдээ стратегийн зорилго зорилт, түүнд хүрэх арга замыг тодорхойлсон яамдын түвшний, салбар дундын бодлогын баримт бичиг байдаг бөгөөд үүнд санхүүжилтийн болон хэрэгжилтийн нарийвчилсан төлөвлөгөөг оруулаагүй байдаг.

Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө –зорилт, төсөв бүхий нарийвчилсан төлөвлөгөө болон байршил бүхий хөрөнгө оруулагчдад зориулсан дэлгэрэнгүй баримт бичиг байдаг.

Монгол Улсын эрх зүйн нөхцөл байдалд тохирох доорх 2 бодлогын баримт бичгийг боловсруулахыг санал болгож байна.

1. Ой болон уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хөтөлбөр

2. Ой болон уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө

Зөвлөмж: Байгаль орчин, Аялал жуулчлалын яам дээрх 2 баримт бичгийг албан ёсоор боловсруулах асуудлыг дэмжиж батлах шаардлагатай, мөн үндсэн чиг үүргийн яамны хувьд яамдын оролцоотой хурал уулзалтыг зохион байгуулах, бодлогыг санаачлах бүрэн эрхтэй. Үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг байгуулах шаардлагатай.

Хавсралт 1.0 Стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн ажлын төлөвлөгөө ба бүрэлдэхүүний төслийг харуулсан.

2.2 Өндөр түвшний бодлогын хороо

Индонези шиг олон сая долларын итгэлцлийн сантай улс орнуудаас өөр тул Монгол улс үр дүнд суурилсан урамшууллыг хялбархан хүртэх боломжгүй байх магадлалтай тул ойн салбарт зориулж зөвхөн ойн асуудлаар сайд нарын түвшний зөвлөлийг байгуулах нь магадлал бага юм.

Өндөр түвшний хороо/бүтцийн зорилго нь бодлогын зохицуулалт, салбарын яамдад өндөр түвшний дэмжлэг үзүүлэх. Үндсэн зорилго нь ойн салбарын хөгжлийг идэвхжүүлэх, яамд хоорондын зохицуулалтыг сайжруулахад чиглэгдэнэ. Үүнийг зөвхөн холбогдох түвшний төрийн байгууллагуудыг хамруулсан хороо эсвэл УИХ / Шадар сайдын алба эсвэл одоогийн Үндэсний хөгжлийн агентлаг зэрэгт тулгуурлан зохион байгуулах боломжтой. Бүтэц нь өндөр түвшний болон салбар хоорондын дэмжлэгийг үзүүлэх хангалттай хүчтэй байх шаардлагатай.

REDD+ нь үндсэн яамдын үйл ажиллагааг бүхий холбогдох салбаруудыг хамруулсан хэрэгжилтийн арга замыг шаарддаг.

Менежментийн бүтцийн үндсэн зорилго нь холбогдох салбаруудыг хамруулсан зохицуулалтыг хийх, цаашлаад Монгол улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтууд болон Үндэсний тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай холбож өгөх юм. Энэ нь бодлого боловсруулах түвшний бүтэц байх ёстой бөгөөд өндөр түвшний хурлыг товлож, зохион байгуулах чадавхтай байх. Ийм бүрэн эрхгүйгээр тухайн тухайн бүтэц нь үр дүн муутай байх ба хүчирхэг бүтэц бус дан зохицуулалтын хороо эсвэл зөвхөн оролцогч талуудад мэдээлэл хүргэх нэг хэрэгсэл болж хувирна.

Энэхүү өндөр түвшний ажлын хэсгийг Монгол улсын байр суурь, дотоодын болон төрийн байгууллагуудын уялдаа холбоо, санхүүжилт, зардлын үр ашигтай зарцуулалт, үр дүн болон Тогтвортой Хөгжлийн Зорилтод оруулсан хувь нэмрийг тайлагнах зэрэг бодлогын өндөр зорилттойгоор байгуулж ажиллах нь Монгол улсад бүх талын ашигтай бөгөөд хэт буруу үүрэг хариуцлага эсвэл хүлээлтийг үүсгэхгүй юм. Монгол улсын урт хугацааны ойн зорилтууд нь Уур

Page 13: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 2 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

амьсгалын өөрчлөлтөд Монгол улсын оруулах хувь нэмэр болон тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай хамааралтай.

Тогтвортой хөгжлийн өндөр түвшний ажлын хэсгийг Засгийн газраас баталсан боловч одоогоор үйл ажиллагаа жигдрээгүй байна.

Улс орны хөгжлийн хамгийн том хоёр асуудал болох Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийг авч үзээгүй байж Монгол Улс ойн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулах эсэх нь эргэлзээтэй байна.

Нэг хувилбар нь Яамнаас санаачлан Уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны өргөтгөсөн ажлыг хэсгийг байгуулж, үүний нэг бүрэлдэхүүн хэсгээр REDD+-ийг оруулах. Мэдээж үүнд бусад яам, хөтөлбөрүүдээс өндөр түвшний дэмжлэг шаардлагатай хэдий ч амжилттай болсон тохиолдолд Монгол Улсын Үндэсний хөгжлийн зорилтуудад ихээхэн давуу тал болно.

Зөвлөмж: Ойн салбарын хувьд урт хугацааны, тогтвортой өндөр түвшний бүтцийг байгуулах нь шаардлагатай ч бие даасан зөвхөн ойн бүтцийг дангаар нь байгуулах магадлал багатай.

Доорх 2 хувилбар байна:

Нэгдүгээрт, Одоо байгаа өндөр түвшний бодлогын хороонд REDD+-ийг асуудлуудыг хамруулах. Учир нь тэргүүлэх чиглэлийн баримт бичиг зөвхөн цаасан дээр батлагдсан байгаа тул REDD+ нь НҮБУАӨСК-ийн Үндэсний зохицуулагч болон Байгаль орчны сайд нартай хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хороог байгуулах цаашлаад энэхүү хорооны үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгт ойн салбарыг бүрэн хамруулсан байхаар зохион байгуулж болно.

Хоёрдугаарт, Байгаль орчны яамны түвшинд холбогдох яамдын төлөөллүүдээс бүрдсэн доод түвшний ажлын хэсэг байгуулах. Энэхүү ажлын хэсэг нь бусад орнуудад хийгдэж байгаатай ижил REDD+-ийг хэрэгжилтийг хангах давхар үйл ажиллагаатай байж болно.

Энэ нь Монгол Улсын Засгийн Газар Үндэсний Хөтөлбөр / Стратегийн баримт бичгийг боловсруулах явцад авч үзэх шийдвэр юм.

Хүснэгт 1.0 Одоогийн байгаа Ажлын хэсгүүд, Үндэсний хороод болон холбогдох бүтцүүдийн чиг үүрэг, хамаарал

Бүтэц Чиг үүрэг Давуу тал Сул тал

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Энэхүү байнгын хороо нь байгаль орчин, хөдөө аж ахуйтай холбоотой хууль, бодлогуудыг авч үздэг ба Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлдэг. Энэхүү байнгын хороо нь өндөр түвшний бодлого боловсруулагчдаас бүрдэх ба REDD+-ийн өргөтгөсөн ажлын хэсгийн ажлын тайлангаа танилцуулж байж болох юм.

Энэ байнгын хорооны дэргэд REDD+-ийн эсвэл ойн асуудлаар дэд хороо байгуулах боломж байж болох талтай. Гэхдээ зөвхөн бодлого боловсруулах бөгөөд харин үйл ажиллагааны тайлангаа тавихад

Байнгын хорооны гишүүд тогтмол солигдох магадлалтай тул чадавхыг бэхжүүлэх болон хэрэгжилттэй холбоотой хүндрэлтэй асуудлууд үүсэж болно.

Page 14: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 3 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Цаашид ямар үүрэгтэй байх талаар хэлэлцэх шаардлагатай.

тохиромжтой бүтэц юм.

Ой, хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах Үндэсний зөвлөл

Үндэсний зөвлөл нь ойн хээрийн түймэртэй холбоотой асуудалд голлон анхаардаг ба БОАЖ-ын Дэд сайд даргалдаг.

REDD+-ийн Стратеги болон түүнийг хэрэгжүүлэх өргөтгөсөн ажлын хэсэг нь ойн түймрийн талаар авч хэрэгжүүлэх Бодлого, арга хэмжээнүүдийн талаар энэхүү Үндэсний зөвлөлтэй зөвшилцөх шаардлагатай.

Зөвхөн энэ асуудлын хүрээнд л ажилладаг

Тогтвортой хөгжлийн Үндэсний хороо

Тогтвортой хөгжлийн Үндэсний хороог 2017 оны 1-р сард Засгийн газрын тогтоолоор дахин байгуулсан ба Ерөнхий сайд дарга нь юм. Хорооны гишүүдэд УИХ-ын болон ЗГ-ын гишүүд, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, ТББ-ын төлөөллүүд багтсан байна. Тогтвортой хөгжлийн Үндэсний хороог төрийн өндөр албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа байгуулж байгуулж байсан боловч амжилттай ажиллаж чадаагүй.

Хэрэв тогтмол үйл ажиллагаатай байсан бол Стратеги боловсруулах, хэрэгжүүлэх өргөтгөсөн ажлын ажлын хэсэг энэхүү хорооны дэд хороо хэлбэрээр байх бүрэн боломжтой.

Тогтмол үйл ажиллагаагүй, мөн хэтэрхий өндөр түвшнийх тул Ой болон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудын ач холбогдол нь өөр бусад асуудлуудтай холилдон, орхигдох магадлалтай.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны эрхэм зорилго нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлагыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлж, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж

Тэргүүлэх чиг үүргийн яамны хувьд салбар дундын төлөөллүүдийг багтаасан ажлын хэсгийг байгуулах бүрэн боломжтой. REDD+-ийн Үндэсний стратеги боловсруулах салбар дундын өргөтгөсөн ажлын хэсгийг байгуулах шаардлагатай байна. .

Өндөр түвшний бүтцийг зөвхөн REDD+-д зориулж байгуулах магадлал бага.

Page 15: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 4 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино.

Үндэсний хөгжлийн газар

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын нэгдсэн болон концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг зөв зохистой төлөвлөж, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, салбарын хөгжлийн бодлогыг хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутаг, орон нутгийн хөгжлийн бодлого, хот байгуулалтын бодлоготой зөв уялдуулан экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, хүн амын ажиллаж, амьдрах эдийн засгийн таатай орчныг бий болгож, иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх явдал мөн.

Олон салбаруудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно. Ажлын хэсэг бүрд үндсэн гишүүнээр орох шаардлагатай. Шинээр байгуулагдсан, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг үндсэн чиг үүрэгтэй байгууллага.

Эрх үүргийн хувьд олон чиглэлийнх тул REDD+-ийн Үндэсний стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлын хэсгүүдийг чиглүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй.

2.3 REDD+ Удирдлага болон захиргааны алба

Зарим оронд менежментийн болон удирдлагын үйл ажиллагааг нэг бүтцийн хүрээнд авч явдаг. Монгол Улсын хувьд REDD+-ийн Удирдлагын Ажлын хэсэг болон хэрэгжилтийг хангах нэгж гэж салангид тусдаа үйл ажиллагааны нэгж байх нь зүйтэй. Учир нь REDD+-ийн Удирдлагын өргөтгөсөн ажлын хэсэг нь Тогтвортой Хөгжил болон Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын хэсгүүд шиг Монгол Улсад байгуулахад түвэгтэй өндөр түвшний бүтэц байж болно.

REDD+-ийн менежментийн нэгж нь стратегийн хэрэгжилтийг хянах нэгж байх бөгөөд төрийн байгууллагуудын хоорондын уялдааг зохицуулах, бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг хангах, удирдан чиглүүлэх; Хоёр дахь зорилго нь олон улсын түвшинд тайлагнах зорилготой: үр дүнд суурилсан урамшууллаас илүүтэйгээр ой болон уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийн бусад эх үүсвэрүүдийг судлахад оршино. НҮБУАӨСК-ийн Үндэсний зохицуулагчаар дамжуулан олон улсад тайлагнана.

Монгол улс менежментийн зохион байгуулалтын хувьд чадавх бүхий цөөн тооны мэргэжлийн боловсон хүчинтэй. Тиймээс институцийн зохион байгуулалтыг баталгаажуулах, тэдгээрийг чиг

Page 16: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 5 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

үүргээ гүйцэтгэхэд мэргэжлийн, чадварлаг ажилчдыг холбогдох ажлын байранд томилуулах нь нэн чухал.

Зөвлөмж:

REDD+ менежментийн бүтэц нь салбар дундын уулзалтууд хийх чадавх бүхий одоо байгаа зохион байгуулалт дээр суурилах шаардлагатай.

Бүтэц нь өндөр түвшний хурал цуглаан хийх боломжгүй ойн судалгаа хийх эрх үүрэг бүхий жижиг байгууллагад суурилах боломжгүй.

Гэсэн хэдий ч REDD +-ийн стратегийн бүрэлдэхүүн хэсгүүд болох Ойн мониторинг, Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн систем нь холбогдох техникийн байгууллагуудын харьяанд байж болно (REDD+-ийн техникийн оролцогч талууд).

Өмнөх хороод, ажлын хэсгүүд бас амжилтгүй болсон (UN-REDD). Учир нь гишүүд нь хэтэрхий өндөр түвшнийх тул хуралд оролцох цаг байхгүй, эсвэл хэтэрхий техникийн талдаа байж шийдвэр гаргах чадамжгүй байсан, өөрөөр хэлбэл эхний бүлэг гишүүд хэтэрхий эрх мэдэлтэй, хоёр дахь бүлэг нь зөвлөлдөх үүрэгтэй оролцож байсан. REDD+-ийн ямар нэг хэлбэрийн ажлын хэсэгт (менежментийн зохицуулалтад зориулсан) болон REDD+-ийн хэрэгжилтийг хангах нэгжид зохих ёсны чадвар, чадавх бүхий боловсон хүчнийг томилох шаардлагатай.

Зөвлөмж:

Ижил төстэй бүрэн эрхтэй хорооны харьяанд тухайн бүтцийн үйл ажиллагаа илүү тогтвортой байх болно. Гэхдээ энэ нь хэтэрхий олон эрх үүрэг, хийх ажилтай байх хүндрэлийг бий болгоно.

Зарим сонгогдсон гишүүдэд ажлын хөлсийг өгөхгүй байгаа нь тэдний идэвхийг буруулдаг ба зарим гишүүдийн хувьд энэ нь нэг их асуудал болдоггүй.

Ойн нөөцийн эдийн засгийн үнэ цэнийн нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх нь (зөвхөн орлого, татвар ногдуулахаас гадна) маш чухал.

Одоогийн байгаа Ажлын хэсгүүд, Үндэсний хороод болон холбогдох бүтцүүдийн чиг үүрэг, хамаарлыг доор үзүүлэв.

Хамгийн том бэрхшээл бол хэрэв REDD+-ийн хэрэгжилтийн асуудал шийдэлд хүрээгүй тохиолдолд өндөр түвшний холбогдох салбаруудын ажлын хэсгийг бий болгох нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй ч ойн салбарыг бүхэлд нь дэмжин ажиллахын тулд ажлын хэсгийг байгуулах шаардлагатай байна

Ойн салбарт холбогдох салбаруудыг хамруулсан зохицуулалт, бүтэц байхгүй байгаа бөгөөд REDD+ хэрэгжихгүй байсан ч ажлын хэсгийг байгуулах нь бүх талуудад ашигтай байх болно.

Page 17: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 6 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Table 2.0 Одоо байгаа Ажлын хэсгүүд, Үндэсний хороод болон холбогдох бүтцүүдийн чиг үүрэг, хамаарал

Байгууллага Үүрэг Давуу тал Сул тал

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны эрхэм зорилго нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлагыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлж, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино.

Тэргүүлэх чиг үүргийн яамны хувьд салбар дундын төлөөллүүдийг багтаасан ажлын хэсгийг байгуулах бүрэн боломжтой. REDD+-ийн Үндэсний стратеги боловсруулах салбар дундын өргөтгөсөн ажлын хэсгийг байгуулах шаардлагатай байна.

Шинэ REDD+ ийн удирдлагын байгууллага

Ойн бодлого ба зохицуулалтын газар

Бодлогын зохицуулалт Бодлогын зохицуулалт хийх эрх бүхий

Жижиг газар учир менежментийн үүргийг гүйцэтгэх боломжгүй хүн хүч хүрэлцэхгүй

Ой судалгаа хөгжлийн төв

ОСХТ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа судалгаа, хэрэгжилтийг хариуцсан бүтэц юм.

ОСХТ нь сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зарчмууд болон үндэсний ойн мониторингийнн аль алинд нь үндсэн хэрэгжүүлэгч байгууллага юм.

REDD+ үйл явц нь REDD+-ийн ойн үндэсний мониторингийн асуудлыг хариуцахаас илүү өндөр түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй. Гэсэн хэдий ч

Page 18: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 7 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

тэд олон салбарын түншүүдийг хуралдуулах эрх мэдэл багатай судалгааны байгууллага.

REDD+ ТЕХНИКИЙН ДЭМЖЛЭГ

Өнөөгийн байдлаар тогтсон байгууллагууд нь техникийн туслалцаа үзүүлэх, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх болон үндэсний ойн мониторингийн систем, ялгаралтын хэмжилт, иргэд олон нийтэд чиглэсэн зөвлөгөөг өгдөг хэдий ч Үндэсний мониторингийн системээс үүдэн эрх орчинд үүсэх аливаа өөрчлөлт, шинэчлэлтийг батлах, зохион байгуулах зэрэг олон асуудлыг өмнө нь тодорхойлж, хэлэлцэх шаардлагатай байна.

3.1 Үндэсний ойн мониторинг систем (ҮОМС)

Үндэсний ойн мониторинг систем нь жил бүр Засгийн газрын ойн менежментийн үйл ажиллагаа,үр дүнг тайлагнах систем байх бөгөөд Монгол Улс уг системийг байгуулж тогтмол ажиллуулах шаардлагатай. Уг систем нь дараах гурван үндсэн тулгуур хэсэгтэй байна. Үүнд:

Газар ашиглалтыгхянах хиймэл дагуулын тандан судалгааны систем,

Үндэсний Олон зорилтот Ойн Тооллого

Хүлэмжийн хийн тооллого байхаас гадна нэмэлтээр ойн болон орчны өөрчлөлт түүний шалтгааныг нарийвчлан тогтоох, бодлогын бол үр дүнгийн хэмжилтийн үр нөлөөг тогтоох бололцоотой байна. Дээрхи зорилгод нийцүүлэн REDD +ийн ҮОМС, Ойн суурь түвшний Бэлэн байдлыг хангах техникийн ажлын хэсэг байгуулагдан, тогтмол уулзаж, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулаад байна.

Монгол орны өнөөгийн ойн мэдээллийн систем

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гурван ойн мэдээллийн систем ажиллаж байна. Үүнд:

Ойн мэдээний хүснэгтүүд (ОМ) – Монгол улс нь ойн талбай, түүний өөрчлөлт, нөөцтэй хамааралтай мэдээллийг цуглуулж, шийдвэр гаргагч нар болон олон нийтэд интернетийн (www.eic.mn/forestresource/forestresource.php). цахим хаягаар хүргэдэг. Энэхүү статистик болон орон зайн мэдээллийг ойн мэдээллийн 7 төрлөөр БОАЖЯ-ны сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу бүрдүүлэн авдаг.

OM хүснэгт дараах агууллагатай байна. Үүнд:

a. OM-1 Ойн сан бүхий газрын талбай, түүний өөрчлөлт

b. OM-2 Ойн нөөц, түүний өөрчлөлт

c. OM-3 Ойн түймрийн мэдээ

d. OM-4 Ойн аж ахуйн үйл ажиллагааны тайлан

e. OM-5 Ойн эзэмшлийн тайлан

Page 19: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 8 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

f. OM-6 Ойн зөрчлийн тайлан

g. OM-7 Ойн арга хэмжээний зардлын тайлан

Байгаль орчны мэдээллийн хүснэгт (БОХ)– БОАЖЯ нь байгаль орчны статистикийн тоо баримтыг жил бүр цуглуулдаг бөгөөд 5 төрлөөр ойн нөөц, түүний хамгаалал, нөхөн сэргээлт, ашиглалт зэрэг асуудлуудыг тусгасан байдаг.

Газрын тайлан (ГТ) хүснэгтүүд – Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Газар - ГЗБГЗЗГ нь газрын нэгдмэл сангийн статистик мэдээллийг 9 төрлөөр бүрдүүлдэг. Энэ мэдээлэл нь газар ашиглалтын төрлөөс хамаарч тухайн газрын талбайг тодорхойлоход чиглэгдэнэ.

Энэ бүх мэдээллийг аймаг, нийслэлийн байгаль орчны мэргэжилтнүүдийн зүгээс харъяа агентлаг байгууллагуудад хүргүүлдэг бөгөөд БОМТ вэбсайтаар дамжуулан (www.eic.mn) олон нийтэд түгээдэг боловч зарим тохиолдолд дэлгэрэнгүй мэдээг олон нийт үзэх бололцоо хязгаарлагдмал байдаг тул энэ тохиолдолд тухайн байгууллага тус бүрт хандаж дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой байдаг. Мөн цуглуулсан мэдээлэлд өгөх чанарын баталгаа нь тус тусын үүрэг бүхий байгууллагууд чиг үүргээс шалтгаалан ялгаатай байна. БОАЖЯ, ГЗБГЗЗА хоёрын хооронд мэдээлэл солилцох гэрээ нь 2014 оны 6-р сарын 17-нд хийгдсэн.

a. Эрх зүйн орчин

Монгол Улсд хэрэгцээ шаардлагыг нь тодорхойлсон 3 төрлийн мэдээллийн системийн тухай хууль байдаг ба эдгээр систем тус бүр ойтой холбоотой мэдээллийг агуулдаг. Эдгээр нь

1. Байгаль орчны мэдээллийн сан - Байгаль орчныг хамгаалах тухай хууль

2. Ойн мэдээллийн сан, түүний зохицуулалт - Ойн тухай хууль

3. Кадастрын бүртгэл, газрын нэгдмэл байдлын тайлан - Газрын тухай хууль

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-ийн 4-р хэсэгт Үндэсний

мэдээллийн санд ойн мэдээллийг агуулна хэмээн заасан байна

2. Ойн тухай хуулийн 6.1-р зүйлд Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь

ойн төлөв байдал, ойн сангийн эзлэх талбайн хэмжээ, нөөц, бүрэлдэхүүн, үнэлгээ,

тэдгээрийн өөрчлөлт, ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний талаарх цогц

мэдээллийг агуулсан улсын хэмжээний ойн мэдээллийн сантай байна.

3. Газрын тухай хуулийн 26.2 дугаар зүйлд Газрын кадастрт энэ хуулийн 9-16 дугаар зүйлд

заасан газрын нэгдмэл сангийн бүх ангилалын газрын улсын бүртгэл, газрын тоо бүртгэл,

чанар, үнэлгээ, төлбөр, шилжилт хөдөлгөөн, газар хамгаалах талаар авсан арга хэмжээ

зэрэг үзүүлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр тусгасан байна.гэж тус тус

дурьджээ.

b. Байгууллагын эрх - Зохицуулалт

REDD+ нь холбогдох мэдээллийг цуглуулах, түгээх, тайлагнах үүрэгтэй дөрвөн гол байгууллага байдаг (ОЙН НӨӨЦ БОЛОН ХӨГЖЛИЙН ТӨВ - ОНХТ, ГЗБГЗЗГ , БОМТ, ҮСХ). БОАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн УАӨТХН нь НҮБУАӨСК-д Хүлэмжийн хийн ялгарлуулат, шингээлтийг тайлагнах гол байгууллага юм.

Ойн судалгаа, хөгжлийн төв (ОСХТ), Улсын төсөвт үйлдвэрийн газар

Page 20: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 9 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Ойн суурь түвшин болон ҮОМС -ийн хүрээнд Ойн судалгаа, хөгжлийн төв - ОСХТ нь Ой зохион байгуулалт, Ойн тооллогын чанарт мэргэжлийн хяналт тавих, ойн мэдээллийн санг үүсгэх, байнгын үйл ажиллагааг хангах мөн ойн бодлогыг хэрэгжүүлэх, үр дүнг засгийн газарт тайлагнах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Ойн мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор БОАЖ сайдын тушаалаар Ойн мэдээллийн сангийн журмыг баталсан. (Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 2-р сарын 19-нд гаргасан А-53 тоот тушаалын 3-р хавсралт)

Журмын зорилго нь төрийн захиргааны болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хооронд дахь үйл ажиллагааны мэдээллийн өгөгдөл сангийн маягт, сантай холбоотой харилцааг зохицуулахад мөн Монгол Улсын Ойн тухай хуулийн 6.1-р зүйл болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасны дагуу мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, баталгаажуулах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

Газар зохион байгуулалт Геодези, Зураг зүйн агентлаг (ГЗБГЗЗА), Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

ГЗБГЗЗА нь Газрын ашиглалтын мэдээллийг цуглуулж, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Эдгээр мэдээллийг хотын болон бүх аймгуудын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтнуудаар дамжуулан цуглуулна.

ГЗБГЗЗА -ийн даргын тогтоол нь (Тогтоолын 2224 тоот тогтоолын хавсралт) Газрын нэгдмэл сангийн зохицуулалтыг зохицуулах зорилгоор батлагдсан бөгөөд энэхүү журмын зорилго нь мэргэжлийн байгууллага, нийслэл болон орон нутгийн газрын албад, мэргэжилтнүүдэд хэрхэн газрын суурь болон дэлгэрэнгүй ангиллыг тогтоох, Монгол Улсын Газрын тухай хуулийн 10-16 дугаар зүйлд заасны дагуу газрын нэгдсэн бүртгэлийн хэрэгжүүлэхэд оршино

Байгаль орчны мэдээллийн төв (БОМТ), Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Хуульд хүлээсэн үүргийн дагуу Байгаль Орчны Мэдээллийн Төв нь байгаль орчны мэдээллийн санг үүсгэх, нийслэл болон аймгийн байгаль орчны мэргэжилтнүүдэд системд хэрхэн оруулах талаар сургалт явуулах үүрэгтэй. Тэд мөн өгөгдлийг системд оруулах, вэб порталыг тогтвортой ажиллуулах үүрэгтэй

Уг мэдээллийн сангийн үйл ажиллагааг Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7-р бүлэгт тусгаж баталгаажуулсан.

Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)

Үндэсний Статистикийн Хорооны үүрэг нь төрийн болон хувийн хэвшил, иргэдийг статистик мэдээллээр хангах бөгөөд статистик мэдээг www.1212.mn цахим хуудсаар олон нийтэд хүргэдэг.

Уур амьсгалын өөрчлөлийн төслийг хэрэгжүүлэх нэгж (УАӨТХН), Байгаль хамгаалах сан, Байгаль орчин аялал жуулчлалын яам

УАӨТХН үүрэг нь Монгол улсын аж үйлдвэрийн бүхий л салбар дахь Хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийг тооцож үндэсний түвшинд болон олон улсад түүнчилэн НҮБУАӨК-д тайлагнадаг.

1. Хэмжилт, тайлагналт, баталгаажуулалт (ХТБ) –ын Үр дүнд сууриалсан төлбөрийн чиг үүрэг

Хэмжилт, тайлагналт, баталгаажуулалт (ХТБ) нь мэдээний бүтэц, агууллага болон үйл ажиллагаанаас үүдэн нягт бүтэцтэй бөгөөд энэхүү функц нь хиймэл дагуулын газрын үнэлгээний системээс үндэсний газар ашиглалтын өөрчлөлтийг , Үндэсний Олон Зорилтот Ойн тооллогоос ойн салбар дахь хүлэмжийн хийн ялгаралтай холбоотой мэдээллийг цуглуулдаг.

ҮОМС -ийн функцийн хэмжигдэхүүнийг зураг 3т харуулсан

Page 21: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 10 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Зураг 3. Ойн суурь түвшнийг хэмжих тохиромжтой загвар

ҮОМС -ийн хэмжилтийн хэсэг нь дараах 3 техникийн хэсэгт суурилдаг:

Газар ашиглалтыг хянах хиймэл дагуулын систем

Хиймэл дагуулын газрын үнэлгээний системийн зорилго нь үйл ажиллагааны өгөгдлийг үүсгэх юм. Монгол улс нь ойн түвшин өөрчлөлтийн дүн шинжилгээг хийхдээ Цэгэн үнэлэгээний арга (системчилэн байруулсан цэгийн үнэлгээ), зайнаас тандан судалгааны арга (ой бүхий газрыг орон зайг хамарсан дүн шинжилгээ) хэмжих аргуудыг ашигладаг. Аль ч тохиолдолд сонирхлын параметр (жишээлбэл ойн өөрчлөлт) нь дээж авах аргаар цуглуулагддаг (магадлалын дээж).

Тооцоолол хийхдээ дээж авах аргыг зөвхөн дан байдлаар эсвэл зайнаас тандан судлах аргын хамтаар хэрэглэж болно

Зарчмын хувьд дээж авах аргачлалыг wall to wall аргачилалыг хавсарган хэрэглэх тохиолдолд цөөн тооны түүвэр авдаг бөгөөд дээж авах аргачлалыг дангаар нь хэрэглэснээс бага стандарт алдаатай тооцооллийг хийж болдог. Мөн энэхүү аргачилал нь бусад газрын мониторинг болон менежментийн зорилгоор орон зайн зураглал хийхэд тохиромжтой байдаг.(GFOI, 2016)

Газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт ГАГАӨ -ын Цэгэн Үнэлгээний арга

Одоогийн байдлаар УАӨТХН нь уян хатан, үр дүнтэй мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээг хийн тайлагнадаг openforis-Collect Earth нээлттэй эх үүсвэрийн програм хангамжийг ашиглан Газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийн орон зайн мэдээллийн өгөгдлийг үүсгэж байна. Гэвч УАӨТХН нь ГАГАӨ-ийн мэдээллийг бие даан цуглуулах үүрэггүй бөгөөд ГЗБГЗЗА нь газрын нэгдсэн статистик болон орон зайн мэдээллийг нэгтгэдэг үндэсний байгууллага юм. Иймд UN-REDD хөтөлбөрийн зүгээс ГЗБГЗЗА -тай цаашдын хамтын ажиллагааны боломжит хувилбарыг хэлэлцсэн.

Page 22: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 11 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Цэгэн үнэлгээний арга дээр суурилсан хиймэл дагуулын газрын үнэлгээний системийг зохион байгуулах зорилгоор ГЗБГЗЗА-аас Collect Earth-ын аргачлалыг хүлээн зөвшөөрүүлж цаашид газрын ашиглалтын үнэлгээнд албан ёсоор нэвтрүүлэх шаардлагатай байна.

УАӨТХН нь газар ашиглалтын үнэлгээг ГЗБГЗЗА-тай хамтран хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага юм. Тиймээс НҮБ-ын REDD-ийн Монгол дахь хөтөлбөрийн Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгжийн хэрэгжүүлж байгаа газрын мониторингийн аргачлалыг ГЗБГЗЗА -ийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь зүйтэй юм.

Ойн бүрхэц болон түүний өөрчлөлтийн зайнаас тандан судлах

Ойн судалгаа, хөгжлийн төв - ОСХТ нь ойн бүрхэцийн талбайн статистик үнэлгээ болон орон зайн зураглалын хийх, тооцоолох үүрэгтэй байгууллага юм.

GIZ нь НҮБ-ын UNREDD хөтөлбөрийн хүрээнд хиймэл дагуулын газрын үнэлгээний систем чадавхийг бэхжүүлэх үүднээс Ойн судалгаа, Хөгжлийн Төв - ОСХТ-ийн мэргэжилтнүүдэд Үндэсний Олон Зорилтот Ойн Тооллого төслийн явцад зайнаас тандан судлах арга зүйн сургалтыг заасан.

Энэхүү сургалтаар хиймэл дагуулын мэдээг ашиглан ойн бүрхэвчийг үнэлэх, санамсаргүй түүврийн аргаар дээж талбайг байгуулах аргачлалыг танилцуулсан.

Байгаль Орчны Судалгаа, Мэдээлэл, Сургалтын Төв ТББ (БОСМСТ)

Монгол орны ойн сангийн сүүлийн 15 жилийн өөрчлөлтийг (2000-2015) хиймэл дагуулын мэдээг ашиглан хийсэн. Тэд ойн бүрхэвч тодорхойлохдоо Ойн индексийг авч хэрэглэсэн (Жан ба Ли, 2014) хэрэглэсэн. Одоогийн байдлаар уг ажлыг үнэлэн, цаашид Ойн суурь түвшнийг тогтооход хөгжилд ашиглах боломжийг тодорхойлж байна.

Үндэсний Олон зорилтот Ойн Тооллого

Ойн судалгаа, хөгжлийн төв нь Үндэсний Олон Зорилтот Үндэсний Ойн Тооллогыг 2014-2016 оны хооронд Монгол улсын ойн салбарын Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран хэрэгжүүлсэн.

Энэхүү тооллогоор Монгол орны бореаль ойд Стандарт тооллогын аргачлалыг авч ашигласан бөгөөд уг тооллогыг зөвхөн ойгоор ойн талбайд хийсэн.

Тус хөтөлбөрийн зүгээс 2017 онд тармаг, хөнөөлт шавж өвчинд нэрвэгдсэн болон түймэрт өртсөн ойд нэмэлт тооллого хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байна.

(Үндэсний Олон Зорилтот Ойн Тооллогын бореал ойн нүүрстөрөгчийн 5 үндсэн санд (хөрсний органик гаралтай нүүрстөрөгчийн сан, хөрсөн дэх биомасс, хөвхөн давхарга, унанги, ургаа биомасс) ойн үндсэн 11 зүйлийн модон дээр хийгдсэн бөгөөд уг өгөгдөлийг ашиглан ойгоор бүрхэгдсэн бореаль ой дахь нүүрстөрөгчийн агууламжийг тооцоолоход сайн үндэслэл болж өгсөн.

Хүлэмжийн хийн Тооллого (ХүХТ)

Хүлэмжийн хийн тооллогын тайланг бэлтгэх мэдээг нэгтгэх түүнчилэн ямар аргачлалыг сонгох зэрэг нь Уур амьсгалын өөрчлөлтийн төслийн хэрэгжүүлэгч нэгж зохицуулах ба БОАЖЯ болон Гадаад хэргийн яамнаас бодлогын дэмжлэг авдаг.

Бэрхшээлүүд

Байгууллагын бүтцийн өөрчлөлт, хязгаарлагдмал санхүүжилт болон хүний нөөцийн тогтворгүй байдлаас үүдэн Үндэсний ойн мониторингийн системд мэргэшүүлэн сургагдсан ажилтанууд гарах зэргээр хүний нөөцийн чадавхи буурах зэрэг бэрхшээл тулгарч байна.

Page 23: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 12 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Одоогийн механизм

Хэдийгээр ажиллах хүч болон санхүүгийн эх үүсвэр сайнгүй хэдий ч цаашид ойн хяналтын тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд Ойн Судалгаа, Хөгжлийн Төв - ОСХТ-ийг тогтвортой байлгах хэрэгтэй. Нэг томоохон бэрхшээл нь сонгуулийн дараа мэргэжилтнүүд солигдон өөрчлөгдөж байгаа нь ажилтнуудыг дахин сургах шаардлагатай үүсгэж байаа бөгөөд техникийн үндсэн ажилтнуудыг дахин сургаж, Үйл ажиллагааны стандарт шаардлагыг боловсруулах шаардлагатай байна. Өнөөгийн байгаа Ойн мэдээг бүртгэх механизмын дагуу Байгаль Орчны мэдээллийн Төвд ОМ мэдээг цахим хэлбэрээр бүх аймгийн ойн анги, байгаль орчны хэлтэсээс мэдээлэгддэг байх шаардлагатай. (Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-53, 2013).

Цаашид БОАЖЯ-ны Ойн Бодлого, Зохицуулалтын Газар нь ОM-ийн хүснэгтээс цуглуулсан мэдээг дүн шинжилгээг хийн шийдвэрийг гаргаж байх хэрэгтэй юм.

Мөн бид БОАЖ-н сайдын тушаалыг шинэчилж ОM хүснэгтэд жижиг тохируулга хийснээр санал болгож буй бодлого, арга хэмжээг хянах заалтыг оруулах боломжтой. Түүнчилэн зөвхөн REDD+ үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цуглуулдаг өөр хүснэгтийг нэмж оруулах ч бололцоотой юм.

Хүснэгт 4.0 Үндэсний Ойн Мониторингийн системийг хэрэгжүүлэх боломж бүхий

байгууллагуудыг хүчин чадлын судалгаа

Байгууллага Үүрэг Давуу тал Сул тал

Ойн судалгаа,

хөгжлийн төв

Ойн мэдээллийн

цуглуулах; Үйл

ажиллагааг

төлөвлөх;

Тайлагнах

Ойн салбарын

мэдээллийн сан

бүрдүүлэх хүчтэй эрх

мэдэл; Үндэсний ойн

мониторинг

системийг хариуцсан

байгууллага

Нийгмийн асуудлаар

чадавх муутай; Ойн

чиглэлээр; Олон салбар

дундах хуралдааныг

хуралдуулах буюу бусад

салбараас мэдээ

цуглуулах болмжгүй

Үндэсний

Статистикийн

алба

Үндэсний болон

бүс нутгийн нийгэм,

эдийн засаг,

байгалийн нөөц,

хүн амын

мэдээллийг

цуглуулах.

Салбар хоорондын

өгөгдлийг цуглуулахад

чиглэсэн;

Парламентын өндөр

түвшний байгууллага

Уур амьсгалын

өөрчлөлтийн туршлага,

хамгааллын асуудлууд,

тайлагналт хангалтгүй

байна

Уур амьсгалын

өөрчлөлтийн

төсөл

хэрэгжүүлэх

нэгж

Хүлэмжийн хийн

талаар НҮБУӨСК-т

мэдээлэх, олон

улсад тайлагнах

НҮБУӨСК-д мэдэгдэх; Өгөгдөл цуглуулах

мэдээллийн сан байхгүй

(ХүХ-н тооллого хийдэг

хэдий ч); мөн Монгол

улсад эрх мэдэлгүй төсөл

хэрэгжиж байх хугацаанд

Page 24: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 13 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

түр хугацаанд

байгуулагдсан нэгж юм

Зөвлөмж:

ҮОМС-ийн ач холбогдолыг нэмэгдүүлэх үүднээс мэдээллийг бусад салбартай хуваалцдаг байх.

ҮОМС нь үр дүнгээ REDD+ ажлын хэсэгт тайлагнах.

Засгийн газар нь газар ашиглалт болон газар ашиглалтын өөрчлөлтийг үнэлэх түүнчилэн ойн хомсдолыг үнэлэх байнгын ажиллагаа бүхий тандан судлалын лаборатори байдаггүй.

Энэхүү лабораторийн ашиглахарга зүй нь цаашид тогтвортой байж төрөл бүрийн газар ашиглалтын хэлбэрүүдтэй нийцсэн уян хатан , нээлттэй байх нь уг лабораторын тогтвортой байлгах гарц нь юм. байх нь түүний гарц дахь тогтвортой, уян хатан байдал (түүнчлэн олон нийтэд нээлттэй, тодорхой арга зүйгээр үнэлэх ) байх болно. Санал болгож буй ҮОМС -ийн бүтцийг Зураг 4-т үзүүлэв.

Монгол улс нь БОМТ-ийн статистик болон орон зайн мэдээллийг авах Ойн мониторингийн системтэй боловч энэ нь Засгийн газар хоорондын уур амьсгалын зөвлөлөөс тавигдах шаардлагыг бүрэн гүйцэд биелүүлэх боломжгүй юм.

Цахим интерфэйсийн зарим хэсэг нь ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлсэн ялгаралын дугаарыг бичихийн оронд шууд орон зайн мэдээллийг авдаг болгохын тулд зарим тохиргоог хийх шаардлагатай ба уг серверт мэдээллийг хэрхэн оруулах талаар чадавхи бүхий боловсон хүчинтэй байх хэрэгтэй

Бодлогын хэрэгжилт, үр дүнг тайлагнах үйл ажиллагаанд хяналт мониторингийн чиглэлийг тодорхойлон ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын REDD хөтөлбөрийн хэтийн төлөвт нийцүүлэн REDD + үйл ажиллагааны явцыг хянах боломжтой жижиг өөрчлөлтийг судалгааны маягтанд оруулах хэрэгцээ шаардлагатай байна. Ойн салбар дахь төрөл бүрийн бүлгүүдийн үйл ажиллагааг баримтжуулах Ойн нөхөрлөл үйл ажиллагааг урамшуулах зорилгоор хяналтын үйл ажиллагааг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, ойн нөхөрлөл гэх зэргээр ангиллах шаардлагатай.

ОСХТ болон ГЗБГЗЗА нь ойтой хамаарал бүхий хамааралтай мэдээллийг цуглуулах, Засгийн газарт тайлагнах үүрэгтэй.

Ойн судалгаа хөгжлийн төв нь Үндэсний ойн статистик болон тэдгээрийн орон зайн файлуудын мэдээллийг цуглуулж дээрхи тоон мэдээллийн чанарт хяналт тавьдаг тул Ойн газрын өөрчлөлт, ойн нүүрстөрөгчийн үнэлгээг хийх нь зүйтэй. ГЗБГЗЗА ийн тоон мэдээлэл нь хэрхэн ОСХТ-ийн ойн сангийн статистик мэдээнээс ялгаатай байгаа талаар тайлбарлах шаардлагатай юм.

Хэрэв ГЗБГЗЗА нь газар ашиглалтанд хяналт тавих, газар ашиглалтын өөрчлөлтийг хянах зорилгоор цэгийн дээж авах аргыг ашиглахаар тохиролцвол улсын хэмжээнд ГАГАӨ-ийн үйл ажиллагааны тоон мэдээлэл боловсруулалтыг албан ёсоор баталгаажуулах ба ОСХТ нь ойн сангийн ашиглалт, түүний өөрчлөлтийг мэдээлэх байдлаар зохион байгуулах хэрэгтэй.

Хэрэв ГЗБГЗЗА нь ГАГАӨ-ийн мэдээллийг боловсруулахаас татгалзсан тохиолдолд энэхүү хариуцлагыг Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээлэл, судалгааны хүрээлэнгийн Үндэсний зайнаас тандан судлах төвд даатгаж болно. Иймд аль ч тохиолдолд Collect-Earth аргачлалыг ашиглах чадавхыг бэхжүүлэх шаардлагатай юм.

Одоогийн байдлаар UN-REDD хөтөлбөр нь ГАГАӨ-ийн хөгжүүлэлтийн талаар УАӨТХН-тэй 25 жил үргэжилэх гэрээтэй. Тэд техникийн чадавхитай боловч дараагийн үе шатанд энэ ажлыг үргэлжлүүлэн хийхэд хүний нөөц байхгүй болно. Үнэндээ засгийн газрын аль ч байгууллага энэ ажлыг үргэлжлүүлэхэд хангалттай хүний

Page 25: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 14 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

нөөц байхгүй байна. Гэсэн хэдий ч газар ашиглалтын еерчлелтийн хяналтыг дараагийн хоёр жилд хийхээр зэхэж байна.

Өөр төрлийн аргачлал ашиглан харилцан адилгүй үр дүнд хүрэхээс сэргийлэн ялгаралтын тооцоог Ойн судалгаа, хөгжлийн төвийн чадавхтай мэргэжилтнүүд болон ойн салбарын мэргэжилтнүүд тооцоолж байх нь зүйтэй. Ойн бодлого зохицуулалтын газар, Байгаль орчны мэдээллийн төв, Ойн судалгаа хөгжлийн төв болон Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн мэргэжилтнүүдээс бүрдсэн Хэмжилт, тайлагналт ба баталгаажуулалтын багийн REDD + үр дүнгийн тайлагнах хоёр жил тутмын тайланг боловсруулахад ялгарлын тооцоолол болон ялгарлыг бууруулалтын мэдээллийг шаардлагатай.

Зураг. 4. Санал болгож буй Монгол Улсын REDD+ д Үндэсний ойн мониторинг систем

3.2 Ойн суурь түвшин (ОСТ)

Ойн суурь түвшинг хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр НҮБУӨСК-д илгээж НҮБУӨСК-ийн зүгээс Монгол Улсад тусгайлсан шинэчилсэн хүсэлтийг хүргүүлж, тухайн засварыг оруулснаар эцсийн тайланг хүргүүлнэ. Энэ нь үр дүнд суурилсан төлбөрийг хэмжих үндэс суурь юм

Одоогийн байдлаар Монгол улсын бүх салбар дахь хүлэмжийн хийн ялгаруулалтыг хоёр жил тутмын тайланг боловсруулах шатандаа явж байгаа бөгөөд 2017 оны 6 дугаар сар дуусахаас өмнө УАӨТХН ээр дамжуулан НҮБУӨСК д хүргэгдэхээр төлөвлөж байна. Үндэсний тооллогын тайлан (ҮТТ) нь хоёр жил тутмын тайлангийн хавсралт байдлаар танилцуулагдах болно

УАӨТХН нь үндэсний түвшинд хоёр жил тутмын тайлангийн хянах болон баталгаажуулах сургалтыг зохион байгуулсан. Хоёр жил тутмын тайланг гол чиг үүргийн болон салбарын яамдууд баталгаажуулж БОАЖЯ-ын сайдын гарын үсэг зурснаар эцэслэн НҮБУӨСК-д хүргүүлдэг. НҮБУӨСК-д хүргүүлж буй Хоёр жил тутмын

Page 26: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 15 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

тайландаа бүх улс орнууд бүх салбарын хүлэмжийн хийн ялгарлын талаар тайлагнах үүрэгтэй бөгөөд энэ нь Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж (УАТТН) аас шаардагддаг ба энэхүү шалтгааны улмаас Засгийн газарт зөвлөгөө өгөх түр зуурын эрх бүхий техникийн багийг ажиллуулдаг.

Үүнээс гадна, НҮБУӨСК –ийн REDD+ д чиглэгдсэн удирдамжийн дагуу ялгарлын хэтийн бууралт ба шингээлтийг хэмжиж болох суурь үзүүлэлтийг тодорхойлох үүднээс Ойн суурь түвшин болон Ойн хүлэмжийн хийн хяналтын түвшнийг боловсруулсан байх шаардлагатай байдаг.

Ойн суурь түвшинг бий болгох болон цаашид тайлагнах ажлыг, техникийн болон бодлогын элементүүдийг холбох чадавхтай байгууллагаар удирдуулна.

Бэлтгэлүе шатанд Байгаль орчин, Аялал Жуулчлалын сайдын тогтоолоор баталгаажсан Техникийн ажлын хэсэг нь Ойн суурь түвшний техникийн хөгжүүлэлтийн үе шатыг удирдах нь зүйтэй.

УАӨТХН нь олон салбарын хүлэмжийн хийн тооллогыг удирдан явуулах бүрэн эрхтэй байх шаардлагатай юм. Учир нь УАӨТХН нь УИХ-аар хараахан бүрэн эрх нь олгогдоогүй бөгөөд түр зуурын байгууллагын статустай байгаа. УАӨТХН нь Монгол улсад хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, улсын төсөвт суулгаснаар хэрэгжүүлэх боломжтой болох боловч одоогийн байдлаар эрх бүхий байгуулагаар батлагдаагүй байна.

Ойн суурь түвшний эхний төслийг боловсруулсны дараа холбогдох баримт бичигт өөрчлөлт оруулах, санал авахаар бүх оролцогч талуудад илгэээх бөгөөд оролцогч талуудын өгсөн саналыг үндэслэн хянан засварласны дараа нь эцсийн төслийг салбарын яамдад баталгаажуулах семинарын үеэр танилцуулах ба энэхүү Ойн суурь түвшний төслийг салбарын яамаар батлуулж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гарын үсэг зурснаар баталгаажуулна.

ГЗБГЗЗА нь үндэсний газар ашиглалтын төлөвлөлт болон түүний өөрчлөлтийн мэдээллийг эмхэтгэх үүрэгтэй. Тиймээс Хиймэл дагуулын мониторингийн систем нь ГЗБГЗЗА -ийн аль нэг нэгжид харьяалагдах шаардлагатай юм. Жишээ нь кадастрын хэлтэс,

ГЗБГЗЗА болон БОАЖЯ-ны хооронд мэдээлэл солилцох гэрээг 2014 онд хийсэн болно. Хэрэв ГЗБГЗЗА нь Ойн суурь түвшний боловсруулалтад ГАГАӨ ийн мэдээллийг ашигласан тохиолдолд ГЗБГЗЗА нь газар ашиглалтын статистикийг гаргадаг үндэсний байгууллага тул ямар ч зөвшөөрлийн механизм шаардлагагүй

Ойн суурь түвшний тайланг БОАЖЯ-ны нэг хэсэг Үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг тайлагнах нэгж УАӨТХН- ээр дамжуулан хүргүүлнэ. БОАЖ-ын Сайд НҮБУӨСК-т илгээх баримт бичигт гарын үсэг зурснаар баталгаажих болно.

Зураг 3-т харуулсанчилан Шинжлэх ухаан, Технологийн хороо нь ГАГАӨ, Үндэсний Олон зорилтот Ойн Тооллого болон Хүлэмжийн Хийн Тооллогын арга зүйг батална..

Зөвлөмж:

3.3 Сөрөг нөлөөллөөс сэргийлэх мэдээллийн систем (СНСМС)

НҮБ-ын УАӨСК-д Сөрөг нөлөөллөөс сэргийлэх мэдээллийн системийг НҮБ-ын УАӨСКхянуулахаар илгээх шаардлагагүй бөгөөд зєвхєн "Товч тайлан "–г хүргүүлнэ.

Асуулт:

1. Монгол улсад СНСМС-ийг хууль эрхзүйн хүрээнд батлуулах шаардлагатай юу? Ямар төрлийн бичиг баримт хэрэгтэй вэ?

2. СНСМС-д техникийн талаас зөвшөөрөл шаардлагатай юу?

3. Хэрэв СНСМС-д бусад яамдаас мэдээлэл оруулах бол зөвшөөрөл авах шаардлагатай юу?

4. Мэдээллийг хэнд тайлагнах вэ?

Page 27: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 16 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

5. Цахим хуудас байх уу?

6. НҮБ-ын УАӨСК-д хүргүүлэх “Товч тайлан”-г хэн батлах вэ?

НҮБ-ын УАӨСК-ийн хүрээнд тохиролцсоны дагуу REDD +-д оролцохыг хүсч байгаа болон REDD + -ийн үр дүнд суурилсан төлбөр хүртэхээр төлөвлөж буй улс орнууд REDD + үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зарчмуудыг дотоодын хууль, бодлого, журмуудад хэрхэн тусгаж, хэрэгжүүлж байгаа талаараа мэдээлдэг байх системийг (сөрөг нөлөөллөөс сэргийлэх систем, товчилбол СНСМС) бий болгох ёстой. СНСМС гэдэг нь REDD + үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад Канкуны сөрөг нөлөөллөөс сэргийлэх зарчмуудыг бодлого, хууль, журамд хэрхэн тусгаж, хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэх зорилготой бөгөөд одоогийн ашиглаж байгаа мэдээллийн системүүд болон мэдээллийн эх үүсвэрүүд, түүнчлэн шаардлагатай мэдээллийг нөхөж бүрдүүлэх зорилгоор шинээр бий болгосон системүүдийг нэгтгэсэн цогц систем байх юм. Канкуны сөрөг нөлөөллөөс сэргийлэх зарчмуудыг REDD+ үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хэрхэн тусгаж, хэрэгжүүлж байгааг харуулсан товч тайлан илгээж байх нь НҮБ-ын УАӨСК-ийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх зарчмын нэг гол шаардлага юм. Хэдийгээр товч тайлан нь СНСМС-ээс шууд гарах ёстой гэсэн тусгай шаардлага байхгүй хэдий ч нэгэнт үндэсний СНСМС байгуулагдсан л НҮБ-ын УАӨСК-д цаашид хүргүүлэх товч тайланг боловсруулж, бэлтгэх ажлын талаарх мэдээллийг энэхүү СНСМС-ээс авах ёстой гэдгийг ихэнхи үндэсний болон олон улсын оролцогч талууд санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Тухайн улс өөрийн гэсэн СНСМС-ийг бий болгон ажиллуулж эхэлсэн л бол тэр нь сөрөг нөлөөллөөс сэргиййлэх зарчмуудын найдвартай, баталгаатай мэдээлэл өгөх гол эх сурвалж болно.

НҮБ-ын УАӨСК-ийн СНСМС-ын талаарх удирдамжид аливаа СНСМС нь ил тод, ойлгомжтой, цаг хугацааны явцад нэмж сайжруулж болохуйц уян хатан байх, тухайн үед ашиглагдаж байгаа бэлэн систем дээр зохих ёсоор суурилсан байх зэрэг үндсэн шинж чанартай байх ёстой хэмээн заасан байдаг. СНСМС-ийн загвар ба ажиллах горим нь улс орон бүрийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, институтын тогтолцоо, REDD + -ийн ямар үйл ажиллагааг сонгон хэрэгжүүлсэн зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тиймээс дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд СНСМС-ийг загварыг нэг хэв магят оруулан тогтоох боломжгүй юм. Үүний нэгэн адил, үр дүнтэй, зөв ажилладаг СНСМС нь маш олон төрлийн үүрэг гүйцэтгэж болохоор байдаг ч НҮБ-ын УАӨСКНҮБ-ын УАӨСК-ийн хүрээнд мэдээллийн системийн гол үндсэн шинж чанаруудыг тодорхойлж, хүлээн зөвшөөрсөн байдаг тул үүнийг удирдлага болгон ихэвчлэн СНСМС нь дараах үүрэгтэй байх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Үүнд:

Мэдээллийг нэгтгэх, удирдах;

Мэдээлэлд дүн шинжилгээ хийх;

Мэдээллийн чанарт хяналт тавих;

Мэдээлэл түгээх зэрэг болно.

Улс орон бүрийн нөхцөл байдал өөр өөр учир СНСМС-ийг үр дүнтэй байлгахын тулд эдгээр үүргийг бүгдийг нь заавал гүйцэтгэдэг байх албагүй юм. СНСМСийн үүргийг тодорхой байгууллага, оролцогч талууд, эсвэл хэд хэдэн систем хамтран гүйцэтгэнэ. СНСМС-ийн суурь загварыг боловсруулахад уг системийг төлөвлөх, ажиллуулах байгууллагуудын уялдаа холбоог авч үзнэ.

Монголд Улсын хувьд мэдээллийн системийн загварыг боловсруулахдаа аль болох одоо байгаа байгууллагууд, мэдээллийн механизмуудад суурилахыг эрмэлзэнэ. .

СНСМС-ийг удирдахын тулд REDD + -ийн үйл ажиллагаа болон сөрөг нөлөөллөөс сэргийлэх зарчмуудын талаар маш сайн ойлголттой, тэдгээр сөрөг нөлөөллөөс сэргийлэх зарчмуудыг хууль тогтоомжид хэр тусгаж, хэрэгжүүлж байгаа талаарх нийгэм-эдийн засаг, байгаль орчны салбарын мэдээллийг олж тогтоох, цуглуулах ажлыг зохицуулах чадвартай байх шаардлагатай. 2017 онд одоогийн мэдээлэл цуглуулж байгаа байдал, талуудын үүрэг, боломжит механизмуудын талаар илүү нарийвчлан судалгаа хийнэ. Уг системийг

Page 28: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 17 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

боловсруулахад ажилд хамтрах гол түншүүд нь үндэсний хэмжээнд мэдээлэл цуглуулж, жил бүрийн тайлан гаргадаг Үндэсний статистикийн газар, Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын биелэлтийн талаарх тоо баримт, тайланг бэлтгэдэг Үндэсний Хөгжлийн Агентлаг, Ойн татварын тооцоо болон үндэсний ойн тооллогын мэдээллийг цуглуулдаг Ойн судалгаа, хөгжлийн төв, хүрээлэн буй орчин, ой, уур амьсгал, нийгмийн асуудлаарх мэдээ баримтыг нэгтгэдэг Байгаль орчны мэдээллийн төв болон НҮБ-ын УАӨСКНҮБ-ын УАӨСК-д тайлагнах үүрэгтэй Уур амьсгалын өөрчлөлтийн төслийг хэрэгжүүлэх нэгж (УАӨТХН) зэрэг байх магадлалтай.

Монгол улс нь байгаль орчны болон нийгмийн мэдээлэл цуглуулах, удирдах хүчтэй механизмтай тул эдгээр системийг ашигладаг СНСМС-ийг хөгжүүлэх нь илүү тохиромжтой. Хүснэгт 4-т СНСМС-д оролцох холбогдох байгууллагуудын давуу болон сул талыг дүгнэн харуулав. СНСМС -ийг ажиллуулах үндэсний байгууллага (-ууд) нь мэдээллийн менежментийн маш өндөр чадавхитай мөн салбар хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайтар зохицуулах чадвартай байх шаардлагатай. Мөн НҮБ-ын УАӨСК-ийн зүгээс тавьдаг шаардлага, Олон улсын өмнө хүлээсэн үүрэг болон Сөрөг нөлөөллөөс сэргийлэх зарчмуудын талаар маш сайн мэддэг байх шаардлагатай. Гэхдээ энэхүү мэдлэг, чадавхийг хөтөлбөрт бэлтгэх шатанд хөгжүүлж болно.

Хүснэгт 4.0 СНСМС-д оролцох байгууллагуудын давуу болон сул тал

Байгууллага Үүрэг Давуу тал Сул тал

Ойн судалгаа, хөгжлийн төв

Ойн мэдээ, баримтыг цуглуулах, үйл ажиллагаа төлөвлөх, тайлагнах

Ойн салбарын мэдээлэл цуглуулах гол чиг үүрэгтэй, Үндэсний ойн мониторингийн системийг хариуцсан байгууллага

Нийгмийн асуудлаар чадавхи сул бөгөөд ойн салбарт голлон анхаардаг, олон талыг хамруулсан хурал зохион байгуулах, өөр байгууллагуудаас мэдээлэл цуглуулах эрхгүй.

Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар

Бүтээн байгуулалтын болон уул уурхай, дэд бүтцийн төслүүдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх,; Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага, CITES, Монтреалын протоколын хэрэгжилтийн талаар тайлагнах үүрэгтэй

Төслүүдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэг; мэдээллийн сан ажиллуулах туршлагатай.

Салбар хоорондын зохицуулалт хийх эрх мэдэлгүй; мэдээллийн санг олон нийттэй хуваалцах туршлага бага.

Page 29: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 18 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Байгууллага Үүрэг Давуу тал Сул тал

Байгаль орчны мэдээллийн төв

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн харьяанд байдаг,; Байгаль орчин, ус цаг уурын мэдээллийн сангийн үйл ажиллагааг явуулах; олон улсын хэмжээнд байгаль орчны талаар тайлан хүргүүлэх, , Байгаль орчны төлөв байдлын тайлан гаргах

Мэдээллийг нээлттэй, ил тод цуглуулж, түгээдэг, төрөл бүрийн мэдээллийн сан үүсгэх, мэдээлэл цуглуулах эрх мэдэлтэй

Байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх зарчмуудыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчны талаар туршлагагүй байх

Үндэсний статистикийн газар

Үндэсний болон бүс нутгийн нийгэм, эдийн засаг, байгалийн нөөц, хүн амын мэдээллийг цуглуулах.

Өөр өөр салбаруудын мэдээллийг цуглуулах эрх мэдэлтэй; Улсын Их Хурлын дор ажилладаг дээд түвшний байгууллага мөн; Ногоон болон тогтвортой хөгжлийн асуудлыг мэддэг;

ТХЗ болон НХЗ-ийг хянах системийг бий болгох туршлагатай; мэдээллийн сан ажиллуулах, мэдээллийг ил тод түгээх туршлагатай

Уур амьсгалын өөрчлөлт, сөрөг нөлөөллөөс сэргийлэх зарчмуудын асуудлаар туршлага багатай, энэ чиглэлийн тайлан гаргах туршлагагүй, байгаль орчин, нийгэм, хууль эрх зүйн талаар тусгайлан ажиллах мэдлэг бага

Үндэсний хөгжлийн газар

Ерөнхий сайдын дэргэд салбар дундын зохицуулалтад хяналт тавих үүрэг хүлээн ажилладаг; Бүсчилсэн

Хөгжлийн төлөвлөлт, хяналтад чухал эрх үүрэгтэй оролцдог, орон нутгийн түвшинд сүлжээ харилцаа сайтай, бусад салбарыг нэгтгэн

Уур амьсгалын өөрчлөлт болон сөрөг нөлөөллөөс сэргийлэх зарчмуудтай холбоотой асуудлаар туршлага багатай, мэдээллийн сан

Page 30: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 19 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Байгууллага Үүрэг Давуу тал Сул тал

хөгжлийн төлөвлөлт хийх, ТХЗ-уудын хэрэгжилтийг хангах; Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар тайлагнах хэсгийг боловсруулах үүрэгтэй

хуралдуулах эрх мэдэлтэй

ажиллуулах, мэдээлэл түгээх туршлага дутмаг.

Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгж

НҮБ-ын УАӨСК-д хүлэмжийн хийн талаар тайлагнах, үүрэгтэй, ..ХХХХ.. –ийн үндэсний зохицуулагчаар ажилладаг

НҮБ-ын УАӨСК-д тайлагнах эрхтэй НҮБ-ын УАӨСК-ийн талаар сайн ойлголттой мөн Засгийн газрыг төлөөлж тайлан өгдөг, мөн Засгийн газарт тайлангийн талаар зөвлөгөө өгдөг, Уур амьсгалын ногоон сантай холбоотой ажилладаг

Мэдээлэл цуглуулах хэрэгсэл байхгүй, (хүлэмжийн хийн тооллого хийдэг боловч); Монголд урт хугацааны үйл ажиллагаа явуулах эрх аваагүй, түр зуурын төсөл хэрэгжүүлэгч нэгж юм

Зөвлөмж:

Эдгээр дүн шинжилгээ болон хэлэлцүүлгийг хийхээс нааш СНСМС –ийг бүрэн шийдэхийг хичээх шаардлагагүй гэж зөвлөж байна.

СНСМС -ийн үндсэн элементүүд, зорилт, чиг үүрэг, мэдээллийн хэрэгцээ, байгууллагын үүрэг, хариуцлага зэргийн талаар 2017 онд СНСМС-ийн загварыг тодорхойлох ажлын хүрээнд оролцогч талуудтай хамтран дүн шинжилгээ хийж, хэлэлцэх шаардлагатай.

Мэдээлэл цуглуулах, дүгнэн эмхэтгэхээс өгсүүлээд мэдээллийг түгээх зэрэг СНСМС-ийн үүргийг гүйцэтгэхэд нэг бус хэд хэдэн байгууллагыг татан оролцуулах нь зүйтэй.

Ойн мэдээллийн сан, байгаль орчны статистикийн мэдээллийн сан, газрын нэгдсэн мэдээллийн санд оруулах ойн тайлангийн маягтын удирдамжийг нэг эх сурвалжаас авдаг байх нь зүйтэй. Эх сурвалжуудын мэдээ хоорондоо зөрж байгаатай холбоотой асуудал их гарч байна.

Page 31: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 20 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

3.4 REDD+-ийн санхүүжилт

REDD+-д зориулсан тусгай сан байгуулахтай холбоотой асуудлыг 2017 онд зөвлөх судалгааны ажлын хүрээнд нягтлан судлана. Монголд тусгай сан байгуулах магадлал бага. Бусад санг хандивлагчдаас өгсөн чиглэлийн дагуу удирдан, зохион байгуулж ажиллуулах боломжтой

Улс орнууд санхүүжүүлэгч байгууллагын үйл ажиллагааны тусгай нөхцлийг хангасаны дагуу үр дүнд суурилсан санхүүжилтийг хүлээн авч дамжуулах аж ахуйн нэгжүүдийг нэр дэвшүүлнэ. Монгол Улсад REDD +-ийн санхүүжилтийг олгохдоо өргөн хүрээг хамруулахын тулд түнш байгууллагуудыг хамруулах, дасан зохицох үйл ажиллагааны санхүүжилт, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулсантай холбоотой үр дүнд суурилсан төлбөрийг олгох боломж зэргийг бүрдүүлэх замаар илүү их дэмжиж ажиллах болно. REDD+ ийг хэрэгжүүлэх схемд анхаарч үзвэл зохих хэдэн зүйлсийг цохон тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, нэр дэвшүүлсэн аж ахуйн нэгж нь REDD +-ийн удирдлагаас хараат бус байх, хөрөнгө оруулалтыг хүлээн авах, хандивлагчийн олон эх үүсвэрийг зохион байгуулах чадавх бүхий байх, жишээ нь, олон улсын стандартад нийцсэн батлан даалт хийх г.м, санхүүгийн зарцуулалтыг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих чадвартай байх ёстой. Санхүүжилт болон сангийн менежментийн судалгааг 2017 онд хийх бөгөөд үүгээр дамжуулан эдгээр асуудлаар илүү мэдээлэл олж авна. Сангийн яам нь гаднаас ирж байгаа хөгжлийн санхүүжилтийн хөрөнгийг хариуцдаг бөгөөд REDD-ийн санхүүжилттэй холбоотой бүх асуудлаар техникийн хяналт тавихад хамгийн тохирох байгууллага юм. Энэ талаарх судалгааг 2-р улиралд явуулж тус байгууллагын талаар илүү нарийвчилсан ойлголт авна. Гэхдээ санхүүжилтийн хамгийн том сорилт бол Монгол Улсын ногоон хөгжлийн стратегийн нэг хэсэг болох REDD+-ийн үйл ажиллагааг хэрхэн санхүүжүүлж, энэ санхүүжилт нь одоогийн байгаа эх үүсвэрүүдэд хэрхэн нэмэлт болж очих вэ? Гэдэг асуулт юм. Хэрэв даруй гаднаас ирэх санхүүжилт тэр даруй бэлэн биш байгаа тохиолдолд өөрөө санхүүжилтийн нөөцийг баталгаажуулах шаардлагатай болох бөгөөд энэ нь төсөвт дарамт учруулах тул хямрал, төсвийн хасалт хийж байгаа энэ үед тохиромжгүй, хэрэгжих ч боломжгүй юм.

Хүснэгт 5.0 REDD + -тэй хамтран ажиллах байгууллагуудын чадавхи, сул талыг үнэлэх судалгаа

Байгууллага Үүрэг Давуу тал Сул тал

Байгаль Хамгаалах Сан

Сангийн эрхэм зорилго нь байгалийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалахад чиглэсэн хөтөлбөр, үйлчилгээг дэмжиж улсын төсвөөс хуваарилсан байгалийн нөөц ашигласны орлогоос бүрдсэн санхүүжилтийг ашиглах явдал юм.

Тэд яг юу хийдэг вэ? тэд мөнгийг зохицуулахуу, санхүүжилт авахуу

Уур амьсгалын ногоон сангаас батлаагүй.

Хас Банк Цаашид Уур амьсгалын ногоон сантай хамтран

Хас Банк нь Уур амьсгалын ногоон сангийн

Засгийн газартай холбоогүй.

Page 32: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 21 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Байгууллага Үүрэг Давуу тал Сул тал

ажиллахаар итгэмжлэгдсэн байгууллага. Санхүүжилтийг хариуцах боловч эрчим хүчний схем зэрэг томоохон хөгжлийн төслүүдэд анхаарах магадлалтай

санхүүжилтийг хэрэгжүүлнэ. Тиймээс Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хэсгийг удирдахад чухал үүрэгтэй байж магадгүй.

Сангийн яамны ..... газар

Засгийн газрын санхүүжилт ба нөөцийг хуваарилах үүрэгтэй

Засгийн газрын санхүүжилтийг хариуцсан итгэмжлэгдсэн байгууллага. Монгол улс санхүүгийн менежментийн хэд хэдэн хууль байдаг.

Олон улсын зөвшөөрөлтэй, итгэмжлэгдсэн агентлаг биш,

Зөвлөмж:

Санхүүгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх талаар сургалт явуулах

REDD + стратегийн төлөвлөгөөг боловсруулах явцад Сангийн яамны төлөөлөгчийг татан оролцуулах

4.0 Дүгнэлт

Хэлэлцүүлгийн дүгнэлт:

Монголд одоогоор Уур амьсгалын өөрчлөлтийн Тогтвортой хөгжлийн дээд түвшний зөвлөл ч байгуулагдаагүй байхад зөвхөн REDD+ д зориулан өндөр түвшний бодлогын механизм эсвэл ажлын хэсгийг байгуулах нь хүндрэлтэй. Тиймээс

Уур амьсгалын өөрчлөлтийн тогтвортой хөгжлийг хангах дээд хэмжээний хороод байгуулагдаагүй тохиолдолд REDD + -ын өндөр түвшний бодлогын механизм эсвэл ажлын хэсэгийг бие даан байгуулах нь Монгол Улсын нөхцөлд боломжгүй.

Тиймээс REDD + Монгол улсын хувьд асар их хувь нэмэр оруулах дээрхи хороодыг байгуулах боломжыг олгон уг форумаар REDD + ийг хэлэлцэх боломжийг олгох.

Зөвхөн REDD + -ын өндөр түвшний хороог бий болгох нь тогтворгүй байх магадлалтай

Менежментийн үйл ажиллагааг авч явах 'REDD + ажлын хэсэг' нь сонирхогч талуудын уулзалтыг зохион байгуулах чадвартай бодлогын түвшний байгууллага байх бөгөөд Үндэсний REDD + ажлын хэсгийн дарга нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар байна.

Ой, уур амьсгалын еерчлелтийн ундэсний хетелберийг боловсруулах ажлын хэсгийг нэн даруй байгуулах шаардлагатай

Page 33: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 22 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

REDD + Хэрэгжилт, Ой, Уур амьсгалын өөрчлөлтийн хэрэгжилтийг зохицуулах үүрэг бүхий ажлыг хэсгийг сайтар бодолцох шаардлагатай. Ялангуяа үр дүнд суурилсан төлбөрт төвлөрөхгүй байгаа Монгол Улсын шинэчилсэн зорилт, үзэл баримтлалыг харгалзан үзэх нь зүйтэй.

Зорилго нь ойн салбарын ач холбогдол бүхий тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн олон салбарын хандлагыг хамархад чиглэгдэнэ

Ажлын хэсэг нь хүлэмжийн хийн түвшний (УАӨТХН), ой модны хяналт (ОЙН НӨӨЦ БОЛОН ХӨГЖЛИЙН ТӨВ - ОНХТ) болон хамгаалалт (ОЙН НӨӨЦ БОЛОН ХӨГЖЛИЙН ТӨВ - ОНХТ) -ын техникийн тайланг холбогдох зорилтот байгууллагуудаас хүлээн авч зохицуулах үүрэгтэй; Зөвлөмжийг хаалтанд оруулсан болно.

Ажлын хэсэгт байнга уулзаж, олон салбар хурал хуралдуулах, олон улсын арга хэмжээнд оролцох, зохицуулах нарийн бичгийн дарга нарын газрыг ажиллуулах зэрэг санхүүжилтийг олгох шаардлагатай

Page 34: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 23 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Хавсралт 1.0 Санал болгож буй ажлын удирдамж ба Ой, уур амьсгалын өөрчлөлтийн хэрэгжилт ба хөгжүүлэлтийн ажлын хэсэг (REDD +) Үндэсний хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөө

Page 35: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 24 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Хавсралт 2.0 Санал болгож буй ажлын удирдамж ба Ой, уур амьсгалын өөрчлөлтийн хэрэгжилт ба хөгжүүлэлтийн ажлын хэсэг (REDD +) Үндэсний хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөө

Page 36: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 25 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Хавсралт 3.0 Байгаль орчны мэдээллийн талаар тайлагнах эрх зүйн мандат

Page 37: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 26 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Page 38: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 27 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Page 39: Монгол Улсын REDD+ ийн институтийн зохион байгуулалт …reddplus.mn/mon/wp-content/uploads/2018/09/Briefing-paper-final... · механизмуудад

Хуудас 28 | М О Н Г О Л О Р Н Ы U N - R E D D Ү Н Д Э С Н И Й Х Ө Т Ө Л Б Ө Р

Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр

Хаяг: Засгийн газрын II байр, Нэгдсэн үндэстний

гудамж 5/2, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

15160, Монгол улс

Утас: +976-7711-7750

Цахим шуудан: [email protected]

Вэбсайт: www.reddplus.mn