24
Батлав. НББ-ийн тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж ҮЙЛДВЭРИЙН НЭМЭГДЭЛ ЗАРДЛЫН БҮРТГЭЛ НББ-ИЙН 2-Р ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ.

үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

Embed Size (px)

Citation preview

Page 1: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

Батлав. НББ-ийн тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж

ҮЙЛДВЭРИЙН НЭМЭГДЭЛ ЗАРДЛЫН БҮРТГЭЛ

НББ-ИЙН 2-Р ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ .

Page 2: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

Агуулга • ҮНЗ-ын тухай ойлголт, шинж чанар

• ҮНЗ-ын хэсэгчлэн хуваарилалт

• Үйлчилгээний нэгжийн зардлыг хуваарилах аргууд

• ҮНЗ-ыг бүтээгдэхүүний өртөгт шингээх хэмжээ

• ҮНЗ-ын хэлбэлзлийн шинжилгээ

Товчилсон үг: ҮНЗ-үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал

Page 3: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

ҮНЗ-ын тухай ойлголт, шинж чанар Бүтээгдэхүүний өртгийг шууд бүрдүүлдэгггүй боловч, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай гарч байдаг зардлуудыг ҮНЗ гэнэ. Үүнд:• Шууд бус материалын зардал:-(туслах материал, засвар

тосолгооны материал гэх мэт)• Шууд бус хөдөлмөрийн зардал:-(цехийн мастер, туслах

ажилчид, үйлчлэгчийн хөдөлмөр)• Бусад зардал:-Бусад ажилчдын НДШ, түрээс, даатгал, татвар,

Page 4: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

ҮНЗ дараах онцлог шинжүүдтэй:•Ихэнх төрлийн ҮНЗ-ууд нь сар эсвэл тайлант хугацааны эцэс хүртэл тухайн бүтээгдэхүүний өртөгт хичнээн хэмжээгээр шингэх нь тодорхой бус байдаг. •Зарим төрлийн ҮНЗ-ууд нь зөвхөн нэг зардлын төвтэй бус хэд хэдэн зардлын төвтэй холбоотойгоор бөөн дүнгээр гардаг. •ҮНЗ-ууд нь хувьсах, тогтмол, хэсэгчлэн хувьсах шинжтэй зардлуудаас бүрдэнэ.

Page 5: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

ҮНЗ-ын хэсэгчлэн хуваарилалт •Байгууллагын тухайн нэгж хэсэг, цех, тасаг, сегмент буюу зардлын обьектийн үйл ажиллагаатай шууд холбоотойгоор гардаг бөгөөд түүнд шууд хуваарилах боломжтой зардлуудыг тасгийн буюу сегментийн шууд зардал гэнэ.•Харин хэд хэдэн цех тасаг, сегмент буюу зардлын обьектуудын үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг бөгөөд зардлын төвүүдэд хийсвэр сууриар хуваарилагддаг зардлуудыг тасгийн буюу сегментийн шууд бус зардал гэдэг.

Page 6: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

Мөн үйлдвэрлэлийн цех тасгуудыг дотор нь: • Бүтээгдэхүүнийг гардан үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийн

нэгж • Бүтээгдэхүүний үйлдвэрлэлд гардан оролцдоггүй боловч

үйлдвэрлэлийн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой үйлчилгээний нэгж гэж 2 ангилдаг.

Бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь зөвхөн үйлдвэрлэлийн нэгжүүдээр дамжин явагдах тул бүх үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлуудыг үйлдвэрлэлийн нэгжүүдэд хэсэгчлэн хуваарилах шаардлагатай болдог.

Page 7: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

Үйлчилгээний нэгжийн зардлын хуваарилалт

Үйлчилгээний нэгжүүд нь өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй тул хуримтлагдсан зардлуудыг нь үйлчилгээ авсан үйлдвэрлэлийн нэгжүүдэд хэсэгчлэн хуваарилж, тэдгээрээр дамжуулан бүтээгдэхүүний өртөгт шингээх шаардлагатай болдог.

Page 8: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

Үйлчилгээний нэгжийн зардлын хуваарилалт

• Үйлчилгээний нэгжүүд нь өөр хоорондоо үйлчилгээ үзүүлдэггүй тохиолдолд тэдгээрийн зардлыг суурь үзүүлэлтийн тусламжтайгаар үйлдвэрлэлийн нэгжүүдэд шууд хуваарилж болдог.

• Харин үйлчилгээний нэгжүүд нь өөр хоорондоо үйлчилгээ үзүүлдэг тохиолдолд тэдгээрийн зардлыг үйлдвэрлэлийн нэгжүүдэд бүрэн хуваарилахад бэрхшээлтэй болдог бөгөөд дараах аргуудын тусламжтайгаар хуваарилдаг.

1. Шууд арга2. Шууд бус арга (шалатсан арга)3. Алгебрийн арга

Page 9: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

ШУУД АРГА Энэ арга нь үйлчилгээний хэсгүүдийн зардлыг зөвхөн үйлдвэрлэлийн дамжлагуудад хуваарилдаг. Энэ хялбар арга боловч хуваарилалтыг яг нарийн хийж чаддаггүй сул талтай. Учир нь үйлчилгээний нэг хэсэг нь нөгөө хэсэгтээ үйлчилгээ үзүүлдэггүй гэсэн нөхцлийг шаарддаг

Page 10: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

ШАТАЛСАН АРГА Уг аргын үед эхлээд аль үйлчилгээний нэгжийн зардлыг хуваарилах дарааллыг тогтооно.

Нэгэнт зардал нь хуваарилагдсан үйлчилгээний нэгжид дараагийн зардлыг нь хуваарилах үйлчилгээний нэгжээс үйлчилгээ үзүүлсэн байсан ч зардал хуваарилахгүй.

Олон нэгж хэсгүүдэд үйлчилгээ үзүүлж, цөөн нэгжээс үйлчилгээ авдаг үйлчилгээний нэгжийн зардлыг эхэлж хуваарилна. Хэрвээ энэ шалгуурыг тогтоох боломжгүй бол аль өндөр зардалтай үйлчилгээний нэгжийн зардлыг эхэлж хуваарилна.

Page 11: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

АЛГЕБРИЙН АРГА Үйлчилгээний нэгжүүд бие биедээ үйлчилгээ үзүүлдэг үед өмнөх 2 арга нь зарим үйлчилгээ үзүүлдэг нэгжид бүрэн хуваарилагддаггүй дутагдалтай. Энэ дутагдлыг алгебрийн арга арилгадаг. Алгебрийн аргаар үйлчилгээний нэгж тус бүрийн хуваарилагдах зардлын хэмжээг шугаман тэгшитгэлийн тусламжтайгаар урьдчилан тодорхойлж, бүх үйлчилгээний нэгжийн зардлыг 100 хувийн харьцаагаар хуваарилдаг.

Page 12: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

ҮНЗ-ыг бүтээгдэхүүний өртөгт шингээх хэмжээ

ҮНЗ-ын бүртгэл хуваарилалтанд дараах ойлголтууд өргөн хэрэглэгдэнэ. •Бодит ҮНЗ: -энэ нь тодорхой хугацааны туршид гүйцэтгэлээр гарсан ҮНЗ юм.•Төлөвлөсөн ҮНЗ: -энэ нь компанийн төсөв төлөвлөгөөг зохиохдоо тооцоолсон ҮНЗ-ийн хэмжээ•Тооцоолсон ҮНЗ: -энэ нь бүтээгдэхүүний өртөгт тооцогдож шингээгдэх ҮНЗ бөгөөд үүнийг урьдчилан тодорхойлсон нормын үндсэн дээр шингээнэ.

Page 13: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

Бодит ҮНЗ Үйлдвэрлэлийн нэгж нэг бүрээр нээсэн ҮНЗ дансдын дебетэд хуримтлагдсан гүйцэтгэлийн зардлуудын нийт дүнгээр уг дансдын кредитээс үйлдвэрлэлийн нэгж бүрээр нээгдсэн ДҮ дансдын дебетэд бичиж өртөгт шингээдэг. ҮНЗ-ыг гүйцэтгэлээр гарсан дүнгээр нь өртөгт шингээх үед бэлэн болсон бүтээгдэхүүний өртгийг зөвхөн сарын эсвэл тайлант хугацааны эцэст тодорхойлох боломжтой байх шаардлагатай.

Page 14: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

Төлөвлөсөн ҮНЗ Төсөвлөсөн үйлдвэрийн нэмэгдэл зардлыг төлөвлөхөд үйлдвэрлэлийн хүчин чадлын ямар түвшинд суурилж байгаа нь ихээхэн ач холбогдолтой байна. Тухайлбал хүчин чадлын өндөр түвшинд тогтмол зардал бага хувьсах зардал их хэмжээгээр гаргаж байдаг.

Page 15: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

Хүчин чадлын түвшинд дараах сонголтууд байдаг байна. Үүнд: 1. Онолын хүчин чадал энэ нь тухайн хүчин чадлынхаа хүрч болох дээд хэмжээнд ажиллана. Энэ тохиолдолд үйлдвэрлэлийн сул зогсолт ямарваа нэг гэмтэл гарахгүй 100% байна гэж үзнэ. Онолын хүчин чадлын түвшинд аж ахуйн нэгж байгууллага бараг ажиллахгүй. 2. Практик хүчин чадал үйлдвэрлэлийн явцад гарч болох ямар нэгэн хэмжээний саатал дутагдлыг хамгийн бага хэмжээнд тооцох хүчин чадал байдаг. Өөрөөр хэлбэл онолын хүчин чадлаас тоног төхөөрөмжийг ажилуулах явцад засвар үйлчилгээ, эвдрэл, гэмтэл, материалын саатлыг хассан ойлголт юм. Энэ хүчин чадал нь ойролцоогоор 75-85 хувь гэж үзнэ.

Page 16: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

3. Хүлээгдэж байгаа бодит хүчин чадал энэ нь богино хугацаанд төлөвлөж хийхэд ашиглагдаг бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүлээгдэж байгаа хэмжээнд суурилагдсан байна. Энэ хүчин чадлыг тооцохдоо зах зээлийн өрсөлдөөн инфляци, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ бүтээгдэхүүний өөрчлөлт зэргийг харгалздаг. Энэ хүчин чадлын түвшин ихэнхдээ улирлын чанартай үйлдвэрийн газрууд ажилладаг. 4. Хэвийн хүчин чадал энэ нь удаан хугацаанд тогтворжих зорилгоор үйлдвэрлэлийн өсөлт бууралт дунджаар тогтоосон хүчин чадлын үзүүлэлт юм.

Page 17: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

Тооцоолсон ҮНЗ ҮНЗ-ын гүйцэтгэл тайлант хугацааны эцэст тооцогддог бол бүтээгдэхүүний өртөг тооцох үед урьдчилан тогтоосон нормыг баримталж байдаг. ҮНЗ-ын нормыг үндэслэлтэй бөгөөд шударга хуваарилах боломжийг компани бүрт төдийгүй үйлдвэрлэлийн цех тасаг, ҮНЗ-ын элемент тус бүрээр тооцогдож болох бөгөөд энэ нь хяналтын ач холбогдлыг хэрэгжүүлж байдаг.

Page 18: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

ҮНЗ-ын нормийг томьёолбол: Төсөвлөсөн ҮНЗ ҮНЗ-ын норм = ----------------------------------------

Төсөвлөсөн суурь үзүүлэлт Энэ нормыг үндэслээд тооцоолсон ҮНЗ-ийг гаргадаг

бөгөөд томьёолбол: Тооцоолсон ҮНЗ = ҮНЗ норм * гүйцэтгэлээрх суурь үзүүлэлтийн хэмжээ Тооцоолсон ҮНЗ нь *Дуусаагүй үйлдвэрлэл* дансны дебетэд бичигдэж бүтээгдэхүүний өртөгт орж тооцогдоно.

Page 19: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

Норм тогтооход ашиглах суурь үзүүлэлт:Бүтээгдэхүүний өртөг тооцоход бүтээгдэхүүний суурь үзүүлэлтийг зохистойгоор сонгон авах нь нэлээд чухал асуудал байдаг. Үүний гол зорилго нь ажлын захиалга бүтээгдэхүүн тус бүрт үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг зохистой харьцаагаар нь эсвэл жинхэнэ ач холбогдлын дагуу тооцон шингээхэд оршино. Практикт дараах суурь үзүүлэлт өргөн хэрэглэгдэнэ. • Бүтээгдэхүүний биет хэмжээ • Шууд материалын зардал • Шууд хөдөлмөрийн цаг • Шууд хөдөлмөрийн зардал • Машин цаг

Page 20: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

ҮНЗ-ын хэлбэлзлийн шинжилгээ Практикт бодит болон тооцоологдсон ҮНЗ нь тэнцүү байх нь ховор байдаг. Бодит ҮНЗ нь тооцоолсон ҮНЗ-аас их тохиолдолд сөрөг буюу тааламжгүй хэлбэлзэл үүсэх бөгөөд дутуу шингээгдсэн ҮНЗ, харин бага тохиолдолд эерэг буюу тааламжтай хэлбэлзэл үүсэх бөгөөд илүү тооцоологдсон ҮНЗ гэж нэрлэдэг.

Page 21: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

Энэ 2 хэлбэлзлийг дараах 2 шалтгаанаар тайлбарладаг.1. Зарцуулалтын хэлбэлзэл2. Ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзэл Томьёолбол: 1. Нийт Зарцуулалтын Ашиглагдаагүй хүчин хэлбэлзэл хэлбэлзэл + чадлын хэлбэлзэл   2. Зарцуулалтын Бодит - Гүйцэтгэлд ногдох хэлбэлзэл ҮНЗ төсөвт ҮНЗ 3. Ашиглагдаагүй хүчин Гүйцэтгэлд ногдох - Тооцоолсон чадлын хэлбэлзэл төсөвт ҮНЗ ҮНЗ

Page 22: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

Эдгээр хэлбэлзлийг дараах байдлаар шийдвэрлэнэ. Үүнд: • урьдчилан тооцоолсон норм үндэслэл муутайгаас болж их хэмжээний хэлбэлзэл гарсан бол түүнийг борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бэлэн бүтээгдэхүүнд харьцангуйгаар хуваарилж өгөх

• тогтоосон нормтой уялдаатай бага хэмжээний хэлбэлзэл гарвал бүх хэлбэлзлийг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт хааж өгөх

• гарсан хэлбэлзэл нь үндсэн үйлдвэрлэлтэй холбоогүй харин нийт үйл ажиллагаатай холбогдон гарсан бол түүнийг шууд *орлого зардлын нэгдсэн* /ОЗНД/ данс руу хааж орлогын тайланд үйл ажиллагааны бус орлого зардал хэсэгт тусгаж өгнө.

Сөрөг хэлбэлзэл гэж үзвэл: Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг /ББӨ/ . . . . . ххх Кт Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал /ҮНЗ/-ын хяналт . . . ххх Эерэг хэлбэлзэл гэж үзвэл: Дт Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал /ҮНЗ/-ын хяналт . . . хх Кт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг /БÁª/ . . . . . . . . õõ

Page 23: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын бүртгэл хөтлөлт

Үйл ажиллагааны явцад ҮНЗ нь бодитойгоор гарч гарсан тухай бүрдээ бичигдэн ерөнхий болон туслах дэвтэрүүдэд тусгагдаж байдаг. ҮНЗ-ийг бүртгэх үндсэн эх сурвалж нь материалын шаардах хуудас, цагийн баланс, наряд, төлөхөөр тооцоолсон бусад зардлын нэхэмжлэл, элэгдлийн тооцоо гэх мэт баримтууд байна. Бүртгэлээр бодит ҮНЗ-ийг *Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал* дансны дебет эсвэл бодит ҮНЗ-д хурмитлуулан бүртгэнэ.

Page 24: үйлдвэрийн нэмэгдэл зардлын бүртгэл

ҮНЗ-ын дансны урсгалын ерөнхий схем Бодит ҮНЗ ҮНЗ хяналт Тооцоолсон ҮНЗ Мөнгө

Дуус/Үйл /ДҮ/

Бодит ШМЗ А Б Бодит ШХЗ

Бусад зардал

Хуримт/элэгд

Тайлант хугацааны туршид ҮНЗ-ийг урьдчилан тогтоосон норм, сонгон авсан суурь үзүүлэлтийн тусламжтайгаар тооцсон бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өртөгт шингээж тооцоологдсон ҮНЗ-ийг тооцоолно. Энэ данс *дуусаагүй үйлдвэрлэл* дансны дебетэд бичигдэнэ. *АБ* бол сөрөг буюу тааламжгүй, дутуу шингээгдсэн ҮНЗ *АБ* үед эерэг буюу тааламжтай, илүү тооцоологдсон ҮНЗ гэж тус тус илэрхийлнэ.