25
Самар боловсруулах төсөл НЭГ. ТАНИЛЦУУЛГА. 1.1. ТӨСЛИЙН ЗОРИЛГО 1.2. ТӨСЛИЙН ХЭРЭГЖИХ ҮНДЭСЛЭЛ 1.3. ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ 1.4. ТӨСЛИЙН ГАРЦ 1.5. АМЖИЛТАНД ХҮРЭХ ҮНДЭС ХОЁР. СУДАЛГААНЫ ХЭСЭГ 2.1 МАРКЕТИНГИЙН СУДАЛГАА 2.1.1 Зах зээлийн судалгаа - Зах зээлийн багтаамж - Зах зээлийн сегментчлэл - Хөгжлийн чиг хандлага (салбарын мэдээлэл) 2.1.2 Хэрэглэгчийн судалгаа 2.1.3 Үнийн судалгаа 2.1.4 Орчны хүчин зүйлсийн шинжилгээ 2.1.5 Өрсөлдөгчдийн судалгаа 2.1.6 Борлуулалтын боломж - SWOT шинжилгээ - Борлуулалтын тактик (зар сурталчилгаа, сав баглаа, бор.суваг, бусад, захиалга ) - Борлуулалтын прогноз 2.2 БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ГУРАВ. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ, ТЕХНОЛОГИ 3.1 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ХАНГАМЖ 3.1.1 Материал түүхий эдийн нөөцийн эх үүсвэр, хангамж 3.1.2 Үндсэн капитал бүрдүүлэлт 3.2 ҮЙЛДВЭРИЙН БАЙРШИЛТЫН СОНГОЛТ 3.2.1 Тээврийн загвар 3.2.2 Зардал- хэмжээний шинжилгээ 3.2.3 Хүчин зүйлсийн үнэлгээ www.zaluu.com www.zaluu.com

Samar Bolowsruulah Tusul

Embed Size (px)

Citation preview

Page 1: Samar Bolowsruulah Tusul

Самар боловсруулах төсөл

НЭГ. ТАНИЛЦУУЛГА.

1.1. ТӨСЛИЙН ЗОРИЛГО

1.2. ТӨСЛИЙН ХЭРЭГЖИХ ҮНДЭСЛЭЛ

1.3. ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ

1.4. ТӨСЛИЙН ГАРЦ

1.5. АМЖИЛТАНД ХҮРЭХ ҮНДЭС

ХОЁР. СУДАЛГААНЫ ХЭСЭГ

2.1 МАРКЕТИНГИЙН СУДАЛГАА

2.1.1 Зах зээлийн судалгаа

- Зах зээлийн багтаамж

- Зах зээлийн сегментчлэл

- Хөгжлийн чиг хандлага (салбарын мэдээлэл)

2.1.2 Хэрэглэгчийн судалгаа

2.1.3 Үнийн судалгаа

2.1.4 Орчны хүчин зүйлсийн шинжилгээ

2.1.5 Өрсөлдөгчдийн судалгаа

2.1.6 Борлуулалтын боломж

- SWOT шинжилгээ

- Борлуулалтын тактик (зар сурталчилгаа, сав баглаа, бор.суваг, бусад, захиалга )

- Борлуулалтын прогноз

2.2 БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ГУРАВ. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ, ТЕХНОЛОГИ

3.1 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ХАНГАМЖ

3.1.1 Материал түүхий эдийн нөөцийн эх үүсвэр, хангамж

3.1.2 Үндсэн капитал бүрдүүлэлт

3.2 ҮЙЛДВЭРИЙН БАЙРШИЛТЫН СОНГОЛТ

3.2.1 Тээврийн загвар

3.2.2 Зардал- хэмжээний шинжилгээ

3.2.3 Хүчин зүйлсийн үнэлгээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Samar Bolowsruulah Tusul

3.3 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ

3.4 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЖИЛИЙН ПРОГРАМ

3.5 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

3.5.1 Технологийн онцлог, давуу тал

3.5.2 Процесс үйл ажиллагаа, дамжлагын бүдүүвч

3.5.3 Байгал орчинд үзүүлэх нөлөө, учруулж болзошгүй хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, арилгах арга зам

3.5.4 Тоног төхөөрөмжийн танилцуулга

3.5.5 Тоног төхөөрөмжийг тээвэрлэх, суурилуулах ажиллагаа, засвар, үйлчилгээний горим, сэлбэг хэрэгслийн хангамж

3.6 БҮТЭЭГДЭХҮҮНИЙН ТОДОРХОЙЛОЛТ

3.6.1 Бүтээгдэхүүний найрлага, техникийн үзүүлэлт

3.6.2 Сав баглаа боодол, ачих тээвэрлэх горим, тавигдах шаардлага

3.6.3 Чанарын стандарт

3.6.4 Бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлагыг хангасан байдал

3.6.5 Патент, лицензийн асуудлыг шийдвэрлэсэн байдал

ДӨРӨВ. ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ТООЦОО

4.1 Бүтээгдэхүүн үлдвэрлэлт, үйлчилгээний жилийн төлөвлөгөө

4.2 Үндсэн хөрөнгө бэлтгэлийн зардлын тооцоо

4.3 Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нийт зардлын тооцоо

4.4 НЭГЖ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨӨРИЙН ӨРТГИЙН ТООЦОО, НЭГЖИЙН ҮНЭ

4.5 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НИЙТ БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО, АШГИЙН ТООЦОО, ХУВИАРИЛАЛТ

ТАВ. ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙН ҮНЭЛГЭЭ

5.1 ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙН ТООЦОО

ЗУРГАА.ДҮГНЭЛТ

ЗУРГАА. ХАВСРАЛТ

2.

3. Эрүүл мэнд, нийгмийн асуудал Мөөг хүний биед эерэг нөлөө үзүүлэх олон төрлийн бодис агуулдаг. Зарим төрлийн мөөг бактерицид чанартай. Жишээ нь цагаан мөөг герценин хэмээх бодис агуулах бөгөөд энэ нь бодисын солилцооны хэвийн ажиллагааг дэмжих, зүрхний бах өвчний өвдөлтийг сулруулах үйлчилгээтэй. Тосондой нь терпений нэгдэлтэй, давирхайлаг бодис агуулах бөгөөд энэ толгой таллаж өвдөхийг намдаана. Бидэрт сархиагийг бөөрний чулуу мөн шингэн хөөх зориулалтаар хэрэглэдэг. Цагаан мөөг сүрьеэгийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Samar Bolowsruulah Tusul

савханцар болон олон төрлийн бактерийн үржлийг сааруулах антибиотик бодис агуулна. Зарим мөөг ургах явцдаа антибиотик чанартай бодис хуримтлуулах бөгөөд энэ нь чичрэг, мэнэн, сүрьеэ, тахал үүсгэгчийн үржлийг сааруулдаг. Улбар сархиагаас лактовиориолин хэмээх антибиотик чанартай бодис ялгасан бөгөөд энэ нь хүний биед сөрөг нөлөөтэй бактерийн өсөлтийг сааруулах үйлчилгээтэйг судлаачид тогтоосон. Үүний зэрэгцээ цагаан мөөг Кохын савханцарын эсрэг үйлчилгээтэй антибиотик бодис агуулдаг байна

Гадаад орнуудын туршлага, дэлх

НЭГ. ТАНИЛЦУУЛГА.

1.1. ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Чанарын шаардлага хангасан, самр+ын шинэ хэрэглээг бий болгосноор байгалын нөөцийг үр ашигтай ашиглах, шинэ бизнесийг хөгжүүлэхэд оршино.

1.2. ТӨСЛИЙН ХЭРЭГЖИХ ҮНДЭСЛЭЛ

1. Байгалын нөөц, боломж

- Манай орны ойн 11,9 хувь нь хуш буюу самрын мод бөгөөд энэ төрлийн хуш мод нь зөвхөн ОХУ болон манай оронд ургадаг.

- Монголчуудын уламжлалт хүнсний хэрэглээ болсон бөгөөд жил бүр ард иргэд самар түүдэг.

4. Эрүүл мэнд, нийгмийн асуудал

- 5 төрлийн витамин, амин дэм агуулагддаг, илчлэг тэжээл сайтай

- Боргоцой болон цайруулсан самрыг хэрэглэснээс болж үүсдэг ахуйн замын өвчнүүдийг багасгана. (Халдавт өвчин, Хордлого г.м )

- Идэхэд хялбар, өнгө үзэмж, эрүүл ахуйн шаардлага хангасан амтлаг бүтээгдэхүүн хэрэглэгчидэд шаардлагатай..

5. Эдийн засгийн үр өгөөж

- Жил бүр самарчид өөрсдийн хүнсэнд хэрэглээнээс гадна зах зээлд нийлүүлдэг.

- Монгол улсын эдийн засгийн байдал тогтворжиж өсөх хандлагатай болсон. 1997 оноос ДНБ –ний хэмжээ тогтвортой өсөж байна.

- Нэг өрхийн сарын мөнгөн зарлагад хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувийн жин тогвортой ба сардаа нийт орлогын 39.7 % болж байна.

6. Гадаад орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлага

- Сибирийн хуш мод ургадаг хоѐрхон улсын нэг нь болох Оросын холбооны улсын самрын үйлдвэрлэлийн туршлага

- Дэлхий нийтэд самрын хэрэглээ өсч, байгаа бөгөөд хүнсний шинэ хэрэглээг бий болгож, хагас болон бүтэн боловсруулж, улс үндэстний хэрэглээний онцлогт тохирон хөгжиж байна.

- ОХУ-д самраар 60 орчим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Samar Bolowsruulah Tusul

7. Хууль эрх зүйн орчин

- 2004 оны байгаль орчнын яамнаас гаргасан 165 тоот тогтоолд “Түүхий самрыг буюу 40-д төрлийн ургамлын үрийг экспортлохыг хориглосон” ба “хагас боловсруулан экспортоор гаргахыг зөвшөөрсөн”.

- Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд онцгой анхаарч байна

1.4. ТӨСЛИЙН ГАРЦ

Улсын төсөвт жилд 310 сая төгрөгийн орлого оруулна.

10 хүний ажлын байрыг шинээр бий болгоно.

Жилдээ 150 орчим тонн хагас боловсруулсан самар үйлдвэрлэнэ.

Импортын самрыг эхний жилд 2% бууруулах боломжтой.

Үйлдвэрийн жилийн цэвэр ашиг 379 сая төгрөг

1.5. АМЖИЛТАНД ХҮРЭХ ҮНДЭС

- Импортыг орлох бүтээгдэхүүн

- Бүтээгдэхүүний онцлог давуу шинжүүд

- Цэвэр эрүүл, ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн

- Хөнгөлөлт урамшууллын бодлого

- Цөмдөг самрын хэрэглээг бууруулж түүнээс үүсэх өвчлөлтийг багасгана.

- Ой хамгаалах төслийг хэрэгжүүлэх

ХОЁР. СУДАЛГААНЫ ХЭСЭГ

Зорилго: Монголд самар боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхэд зорилтот зах зээл болон түүнд нэвтрэх бодит боломжийг судлан шинжлэж, оновчтой үр дүнд хүрэх явдал юм.

2.1 МАРКЕТИНГИЙН СУДАЛГАА

2.1.1 Зах зээлийн судалгаа

Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн зах зээл дээр өөрийн гэсэн орон зай бий болгох, цаашдаа дэлхийн зах зээлд гарах зорилго тавин ажиллах болно.

- Зах зээлийн багтаамж

Улаанбаатар хотын самрын зах зээлийг дараах үзүүлэлтээр тодорхойлъѐ.

Монголын хувьд энэ нь шинэ төрлийн бүтээгдэхүүн тул тогтсон зах зээл одоогоор байхгүй юм. Иймд альтернатив бүтээгдэхүүн болох “Газрын болон наранцэцгийн самар” –ын импортын хэмжээнээс зах зээлийн багтаамжийг нь тодорхойлж үзвэл:

Q1 Газрын самрын импортын хэмжээ жилд -3,5 тн

Зах зээлд зарагддаг үнэ (бөөний) 1кг 1500 -1800 төг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Samar Bolowsruulah Tusul

Багтаамж 3500*1650=5 775 000 төг

Q2 Лаазтай давсалсан самрын импортын хэмжээ жилд – 542.9 тн

Зах зээлд зарагддаг үнэ 800-1200 төг

Багтаамж 1700 *5ш лаазтай самар*365 өдөр*800 төг= 2 482 000 000 төг

Q3 Наранцэцгийн самрын импортын хэмжээ жилд -2.5 тн

Зах зээлд зарагдах үнэ 800-1200 төг

Багтаамж 2 500 000 төг

Q4 Гадуур гудамжинд зарагдаж буй боловсруулаагүй самрын хэмжээг тодорхой мэдэхэд хүндрэлтэй боловч зах зээлийн багтаамжийг нарийн тодорхойлох үүднээс тодорхой төслүүдийн мэдээллийг үндэслэн тооцоо хийхэд хот суурин газруудаар зарагдаж буй хушны самрын хэмжээ нь 2600 тонн байна. /Хавсралт /

Зах зээлийн үнэ 1кг -500 – 1200 төг

Зах зээлийн багтаамж 2600000*850 =2 210 000 000 төг

Үүнээс нийт зах зээлийн багтаамжыг тооцвол:

Qбагтаамж = Q1 + Q2 + Q3 + Q4

Qбагтаамж = 4 700 275 000 төгрөг

- Зах зээлийн сегментчлэл

Манай бүтээгдэхүүнийг хэрэглэх зориулалт, хэлбэрээс хамааруулж

1. Ердийн хэрэглэгчид буюу самар болон самран бүтээгдэхүүнийг дэлгүүр, худалдааны төвүүдээс авдаг хэрэглэгчид

2. Самраар хийсэн бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Үүнд BAR, Ресторан, амралтын газар, аялал жуулчлалын баазууд

Мөн самар авч иддэг хүмүүсийг самраа худалдаж авах эх үүсвэр, сонирхол, насны онцлог зэргээс хамааруулж:

1. Хүүхэд залуучууд

2. Насанд хүрэгчид гэж авсан болно.

Эндээс зорилтот зах зээлээ

1. Зах зээлийн багтаамж

2. Эрэлтэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж

гэсэн шалгуураар Хүүхэд залуучууд ба BAR цэнгээний газар гэсэн сегментийг сонгон авлаа.

Зорилтот зах зээлийн нийт багтаамж хэрэглэгчидийн судалгаанд үндэслэн тогтоовол:

BAR – 2 482 000 000 төг \хавсралт\

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Samar Bolowsruulah Tusul

- Хөгжлийн чиг хандлага (салбарын мэдээлэл)

Хушны самар болоод хушны самран бүтээгдэхүүн нь манай орны хувьд болоод дэлхийн зах зээл дээр шинээр орж ирж байгаа төрөл зүйл бөгөөд өвөрмөц сайхан амт, тэжээллэг чанараараа эрэлт хэрэгцээ нь хурдацтайгаар нэмэгдэж буй бүтээгдэхүүн юм. Гол түүхий эд болох самарыг ургуулдаг “Сибирийн хуш” мод нь зөвхөн Оросын холбооны улс болон манай оронд л ургадаг бөгөөд энэ боломж нь цаашид манай оронд ийм үйлдвэр хөгжих таатай нөхцөл болж өгөх юм. ОХУ-д Хушны самраар 40- гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэдэг ба 1990 –д оноос өмнө Монголд самрын тос нийлүүлдэг байсан.

2.1.2 Хэрэглэгчийн судалгаа

Салбарын хувьд тодорхойлж гаргасан зах зээлийн сегмент тус бүрд тусад нь анкетын аргаар хэрэглэгчийн судалгаа явуулсан. Манай бүтээгдэхүүний хувьд зах зээл дээр шинээр орж ирэх учир эхлээд бүтээгдэхүүн, түүний шинж чанар, боломжуудыг танилцуулсны үндсэн дээр хэрэглэх боломжийн судалгааг авсан юм.

Судалгааны үр дүн нь:

1. Ердийн хэрэглэгчид

Улаанбаатар хотод дунд сургуульд нийт ? хүүхэд суралцдаг ба бид Баянзүрх дүүргийг сонгон анкетын аргаар судалгаа авсан болно. Баянзүрх дүүрэгт нийт ? хүүхэд сургуульд сурдаг ба үүний 10% болох ? хүүхдээс 48, 33, ? –р сургуульд түшиглэн судалгаа авлаа. Судалгааны үр дүнд хүүхдүүдийн 90.4% нь самар идэх дуртай ба үүний 36.5% нь хушны самарт, 48.7% нь давсалж боловсруулсан газрын самарт, 8.6% нь боловсруулаагүй газрын самарт дуртай гэж хариулсан байна.

Нийт судалгаанд оролцогсдын 69.8 %нь хушны самрыг илүү хэрэглэдэг ба үлдсэн хувь нь бусад самрыг илүү хэрэглэдэг байна.

Хушны самрыг их хэрэглэдэг гол шалтгаан нь амт 69.3% мөн газрын самрыг 66.7% нь амттай учраас сонгодог байна. (хавсралт )

Эндээс хүүхэд залуус хушны самранд дуртай бөгөөд гол асуудал нь эрүүл ахуй болон хэрэглээний төвөгтэй байдал гэдэг нь харагдаж байна. Мөн үнэ хямд бага хэмжээгээр савласан самрыг илүү худалдаж авдаг онцлогтой.

2. BAR, Ресторан

Давсалсан самар нь биендэх спиртыг өөртөө шингээж маш сайн цэвэрлэдэг, согтоодоггүй сайн талтай учир согтууруулах ундаа хэрэглэсэний дараа идэхэд их тохиромжтой байдаг байна. Уг шалтгаанаар баарууд давстай лаазалсан самраар үйлчилдэг ба бүх баар ийм самар татан авдаг юм. Улаанбаатар хотод нийт 1297 баар, цэнгээний газар байдаг. Судалгаанаас баарнууд 100%

3. Нарийн боовны цехүүд

Зарим нарийн боовны цехүүд самартай боов хийдэг бөгөөд үүндээ газрын самрыг ашигладаг байна. Гадаад улс орнуудад газрын самрыг маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хольц байдлаар ашигладаг боловч манай улсад цөөхөн төрлийн хүнсэнд л хэрэглэж байна.

2.1.3 Үнийн судалгаа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Samar Bolowsruulah Tusul

Бид үнээ тогтоохын тулд дараах үе шатыг авч хэрэгжүүлнэ.

1. Үнийн зорилгыг тогтоох

Бид үнээ тогтоохдоо зах зээлд эзлэх байр сууриар тэргүүлэх стратеги баримтална.

2. Эрэлтийг тодорхойлох

Сегмент тус бүрийн хэрэглэгчидийн судалгааны дүнд үндэслэн бүтээгдэхүүний зах зээл дэх эрэлтийн хэмжээг тодорхойлсон болно.

Үүнд баар цэнгээний газруудын нийт эрэлт:

3. Зардлыг тооцох

Энэхүү зардлуудыг гаргахдаа тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай хөдөлмөрийн зардал, бүтээгдэхүүний зардал, багаж хэрэгслийн зардал, унааны зардал зэргийг багтаасан болно.

Д/Д Үйл ажиллагааны чиглэл Хамрах үйл ажиллагаанууд Гарах зардал Нийт зардал

өөрийнх нь бүтээгдэхүүнээр үйлчлэх Компани бүтээгдэхүүнээр

Гадаадын Дотоодын

4. Өрсөлдөгчийн үнэд Судалгаа хийх

5. Үнэ тогтоох аргачлалаа боловсруулах

Бид үнээ тогтоохдоо зардалд үндэслэн зорилтот ашгийг хангаж чадахуйц байхаар боловсруулна.

6. Эцсийн үнэ тогтоох

2.1.4 Өрсөлдөгчдийн судалгаа

Өрсөлдөгч бүтээгдэхүүний хувьд хэрэглээ болоод, шинж чанарын төсөөтэй байдлаар газрын самарыг сонгож авсан бөгөөд 100% импортын бүтээгдэхүүн болох газрын самрыг зах зээлээс шахах зорилготой ажиллана.

Харьцуулсан судалгаа.

Лаазалсан газрын самрын хувьд:

Шалгуур, үзүүлэлтүүд Давсалсан газрын самар Газрын самар Хушны самарын цөмөө

Үнэ (1 кг) 6500 1500-1800 2000-3100

Нүүрс ус 7% 7% 9%

Төмөр 10% 10% 8%

Илчлэг 250 калори 250 калори 260 калори

Тосны илчлэг 130 калори 130 калори 200

Уураг 4% 4%

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Samar Bolowsruulah Tusul

Тослог 23% 23% 44%

Агуулагддаг витамин А, В, С А, В, С А, В, С, Д, Е, Р

Хэрэглэгчийн дур сонирхол 48.7% 8.3 % 36.5%

Газрын самаран бүтээгдэхүүний хувьд нэр төрлийн хувьд зах зээл дээр үндсэн хэдэн төрөл байна. Үүнд:

Нэр төрөл Үндсэн хэрэглэгчид Үнэ \төг\

Зах, бөөний худалдааны цэгүүдэд ястай самрыг килограммаар худалдаалах Дэлгүүр, худалдааны төвүүд 1 кг нь 1500- 1800 төг

Гудамжинд граммаар болон хилээр зарагддаг газрын давсалсан самар Хүүхэд залуучууд 100гр нь 200-250

Супер маркетууд болон томоохон дэлгүүрүүдээр зарагддаг 150 гр –н давсалсан болон ямар нэгэн амтлагчаар бүрсэн лаазтай самар Тэдгээр дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг орлогын түвшин дундаж болон дээгүүр хүмүүс 950-1300

БАР болон ресторанд зарагддаг 150 гр –н давсалсан лаазтай самар Насанд хүрэгчид 800-1200

Голчлон ТҮЦ болон жижигт дэлгүүрт зарагддаг 20 гр –ын амталсан ууттай самар (цагаан самар, эрдэнэшишийн гурилтай, давсалсан г\м) Хүүхэд, залуучууд 120-180

Шуудайнд хийсэн стаканаар хэмжиж зардаг хушны цөмдөг самар Хүүхэд, залуучууд 1 стакан 100-250 төг

Самрыг амталсан амтлагчид

- Давс

- Зөгийн бал

- Чихэр

- Бурам

- Шоколад

Самрыг бүрсэн материалууд нь:

- Эрдэнэшишийн гурил

- Чихэр

- Бурам

- Шоколад

Импортлогч байгууллага, компани.

Самрын зах зээлд төвлөрсөн ганц компани нь газрын самар савлаж зардаг BJ компани юм. Улаанбаатар хотод “BJ” компани гудамжинд задгай байдлаар зарагддаг давсалсан газрын самрыг цаасан саванд лаазлан дэлгүүрүүдэд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Samar Bolowsruulah Tusul

нийлүүлдэг бөгөөд амт чанар, стандартын хувьд импортын лаазалсан самраас нэлээд доогуур юм. Бүтээгдэхүүний нэр төрөл ганц,

Самар зардаг, импортлож нийлүүлдэг компаниуд зөвхөн самран дээр төвлөрдөггүй ба байх ѐстой хэрэгцээг нь хангах зорилготой.

2.1.5 Борлуулалтын боломж

Зорилтот зах зээлийн хэмжээ үйлдвэрийн гарцын хувьд харьцангуй том, бүтээгдэхүүний нэр төрөл олшрох, шинэчлэгдэх өргөн боломжтой, хэрэглэгчидийн зүгээс бүтээгдэхүүнийг хүлээж авах магадлал өндөр зэргээс борлуулалтаа бүрэн хийх боломжтой гэж үзлээ.

- SWOT шинжилгээ

Давуу тал: Сул тал

- Эрүүл мэндэд өндөр ач тустай

- Олон төрлийн витамин агуулдаг

- Тэжээллэг, өндөр илчлэгтэй

- Цэвэр байгалын гаралтай бүтээгдэхүүн

- Гудамжинд зарагддаг эрүүл ахуйн баталгаагүй, халдварт өвчин тарах нөхцөл, эх үүсвэр болдог самар, түүнийг хиртэй гараар барьж цөмдөг нийтийн буруу хэрэглээг соѐлтой эрүүл, цэвэр хэрэглээгээр солино.

- Байгалийн баялгийг үр ашигтай хэрэглэнэ.

- Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг олноор нэмнэ. - Түүхий эд хадгалалтын горимын шаардлага өндөр

- Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдээс хамаатай байгаль экологид хор хөнөөл учирч болзошгүй

- Цөмдөг самраас өндөр үнэтэй

- Хуш мод нь ховордож буй ховор ургамлын тоонд ордог, ихэнхи нөөц нь байгалын тусгай хамгаалалттай бүс нутагт ургадаг.

Боломж Аюул занал

- Үндэсний Брэнд бүтээгдэхүүн болох боломжтой

- Цөмөөгөөр үндсэн түүхий эд хийдэг олон төрлийн салбар үйлдвэр байгуулах боломжтой. Үүнд самрын тос, Самартай боов, гурилан бүтээгдэхүүн, самрын яс боловсруулах, эмчилгээний бэлдмэл, эмийн үйлдвэр, г/м

- Үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх боломжтой

- Экспортлох (дангаар болон, бүрэн боловсруул, дайвар бүтээгдэхүүнүүд)

- Шинээр цөмөөгөөр хийсэн бүтээгдэхүүний нэр төрөл бий болох

- Шинэ бүтээгдэхүүн боловч хүмүүс бүтээгдэхүүний онцлог давуу чанарыг мэдэх учир нэвтрүүлэхэд хялбар - Шинэ бүтээгдэхүүн учир хэрэглэгчид хүлээж авахгүй байх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Samar Bolowsruulah Tusul

- Түүхий эдийн хомсдолд орох, (цаг улирлын байдлаас хамааралтай ган зуд, самрын ургалтын онцлогоос ургацгүй жил түүхий эд хомсдох)

- Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчтэй холбоотой ой хээрийн түймэр, экологийн нөхцөл байдалаас үүдэлтэй засгийн газрын самар түүхийг хориглосон тогтоол шийдвэр

- Салбарын өрсөлдөгчид нэмэгдэх, тэдний нөлөөлөл хүчтэй болох

Учирч болох аюул заналаас сэргийлэхийн тулд даатгалд хамрагдах ба мэргэжлийн байгууллагатай нягт харилцаатай ажиллан байгалын нөөцийн шинжилгээ, мэдээллийг урьдчилан авч үйлдвэрлэлийн төлөвлөгөөндөө тусгаж ажиллана.

- Борлуулалтын тактик (зар сурталчилгаа, сав баглаа, бор.суваг, бусад, захиалга, урамшуулалт )

Өрсөлдөгч бүтээгдэхүүн болох газрын самрын хувьд олон янзын хэмжээгээр уутан савласан, давсалж уутанд савласан, лаазалсан байдлаар нийлүүлдэг.

Хуучин бүдүүлэг хэрэглээг халан шинээр гарч ирж буй соѐлтой, тансаг хэрэглээ тул сав баглаа боодол, түүний өнгө үзэмж, хэмжээ,эрүүл ахуйн шаардлага, дизайныг онцгой анхаарна.

Бүтээгдэхүүнээ хэрэглэгчидэд таниулах үүднээс эхний жилүүдэд зар сурталчилгаанд ихээхэн анхаарал тавина.

Үүнд:

Телевиз

Радио

Сонин, хэвлэл

Тараах материал

Бусад

Телевиз болон радиогоор явуулах сурталчилгаа нь ижил байхаар тооцож байна. Учир нь дүрс ба авианы хослосон нөлөөлөл хүний тархинд тогтвортой санамжийг бий болгодог. Зурагт, радиогоор явуулах реклам нь хэрэглээний соѐл, бүтээгдэхүүний амт чанарыг сурталчилна. Зурагт радиогийн зар мэдээгээр үйлдвэрийн түүхий эд болох самар худалдаж авах зарыг цацна.

Сонин хэвлэл дээр гарах сурталчилгаа нь бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, ач xолбогдолыг танилцуулах зорилготой байна.

Зар сурталчилгааны төсөв

Хүснэгт. 2.7.

№ Зар сурталчилгааны зардал Тоо Нэгжийн өртөг Сурталчлах хэмжээ Жилийн нийт өртөг

1

Реклам хийлгэх зардал (телевиз) 1 мин 350.000 350.000

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Samar Bolowsruulah Tusul

Реклам хийлгэх зардал (радио) 1 мин

2 Зурагт Нэг удаа 120.000 104 12.480.000

3 Радио Нэг удаа 2.000 52 104.000

4 Cонин Нэг удаа (1/8) 2.460.000

5 Тараах материал 75100ш 0.020 1.502.000

6 Бусад

Зар сурталчилгаа хийлгэсний дүнд хүмүүсийн сэтгэхүйд онцгой шинэ бүтээгдэхүүний орон зайг бий болгоно. Мөн манай бүтээгдхүүний давуу тал, онцлог зэрэгийг олж харна. Давуу талтайг хэрэглэгчидэд ойлгуулсан тохиолдолд борлуулалт өндөр байх нь судалгааны дүнгээс харагдсан. Зах зээлд нэвтрүүлэхдээ бүтээгдэхүүний өөрийн гэсэн онцлог, чанар зэргийг багтаасан эмбелем, брэндийн тэмдэгтэй, имижтэй байлгах нь зах зээлд өөрийн эзлэх байр суурийг олж авахад тустай.

Борлуулалтын сувгаа зах зээлийн сегментүүдийн онцлогт тохируулж зохион байгуулах ба үүнд:

1. Насанд хүрэгчдэд хүргэхийн тулд хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүд, (БОСА, Миний дэлгүүр г\м) худалдааны төвүүдээр гэрээгээр нийлүүлнэ. Манай бүтээгдэхүүнийг нийлүүлснээрээ дэлгүүрүүдийн хувьд үйлчлүүлэгчдийнхээ хүсэлд нийцүүлсэн, тэдэнд илүү ойртож хэрэгцээг нь хангах ба барааны нэр төрлөө нэмнэ. Бид бүтээгдэхүүнээрээ дамжуулан эдгээр дэлгүүрүүд буюу гэрээт борлуулагчдаа сурталчлах тул харилцан ашигтай ажиллах юм.

2. Хүүхдүүд, оюутан залуусын хувьд тэд гол төлөв сургуультай ойролцоо, автобусны буудлын дэргэдэх жижиг лангуу, дэлгүүр, ТҮЦ зэргээс самарыг худалдаж авдаг ба тэдгээр дэлгүүр, ТҮЦ, задгай лангууны эзэд бараагаа бөөний худалдааны төвөөс өөрсдөө цуглуулдаг. Тэдэнд хүргэхийн тулд манайх өөрсдийн бүтээгдэхүүний бөөний худалдааны цэгийг хотын төв, томоохон захын ойролцоо байгуулна.

3. BAR, Рестораны хувьд гэрээ байгуулж бүтээгдэхүүнээ нийлүүлнэ.

Борлуулалтаа нэмэгдүүлэх үүднээс их хэмжээгээр авсан тохиолдолд үнийг хямдруулах, ердийн хэрэглэгчидэд зориулсан бүтээгдэхүүнд сугалаа оруулах гэх мэт олон янзын урамшууллын бодлого баримтална.

- Борлуулалтын прогноз

Эхний удаад ялгаварт маркетингийн бодлого баримтлах ба

2.2 БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ГУРАВ. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ, ТЕХНОЛОГИ

3.1 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ХАНГАМЖ

3.1.1 Материал түүхий эдийн нөөцийн эх үүсвэр, хангамж

Монгол орны самрын нөөц нь Тарвагатайн нурууны салбар уулс, Хэнтийн нурууны салбар уулсаар түлхүү байдаг ба жилд самарчдын түүж цуглуулдаг ба цуглуулах боломжтой самрын хэмжээ нь 4000 тн юм. /Хавсралт /

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Samar Bolowsruulah Tusul

Түүхий эдээ Улаанбаатар хотоос татан авах ба самарчид өөрсдөө авчирч эсвэл ченжүүдээр дамжуулж хотод оруулж ирдэг. Самар авах цэгийг үйлдвэрийн газрын дэргэд байгуулах ба цайз захын ойролцоо хуучин самар авдаг байсан газар тул давуу талтай юм.

3.2 ҮЙЛДВЭРИЙН БАЙРШИЛТЫН СОНГОЛТ

Үйлдвэрийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Цагдаагийн 801-р ангийн ард байрлах ашигах боломжтой барилгууд бүхий байгууламж байгаа одоогоор тэнд хэвлэлийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Үйлдвэрийн барилгын хувьд технологийн шаардлага бараг байхгүй бөгөөд эрүүл ахуйтай холбоотой шаардлагууд тавигдах юм. Тиймээс уг байшинг засаж тохижуулан үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой юм.

3.3 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ

Төслийн хүчин чадал

AO-Бодит гарцын хэмжээ

ES- Боломжит (үр ашиг)хүчин чадал

Боломжит буюу үр ашигтай хүчин чадал

Үйлдвэрийн хүчин чадлын төлөвлөлт

№ Бүтээгдэхүүн үйлчилгээний нэр Хэмжих нэгж Нэг өдөрт үйлдвэрлэх хэмжээ Жилд ажиллах хоног Жилийн үйлдвэрлэлтийн дээд хэмжээ буюу төслийн хүчин чадал

1 Хагас боловсруулсан самар Кг 36 258 9288

2 Хатуу хальс Кг 90 258 23220

3 Зөөлөн хальс Кг 24 258 6192

3.4 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЖИЛИЙН ПРОГРАМ

Үйлдвэрлэл, үйлчилгээний хүчин чадал ашигллалт (загвар)

№ Бүтээгдэхүүний нэр Хэмжих нэгж Үйлдвэрлэлийн хүчин чадал ашиглалт

2006 2007 2008

Үйлдвэрлэлийн программ 50% 80% 100%

1 Хагас боловсруулсан самар кг 4644 7430.4 9288

2 Хатуу хальс Кг 11610 18576 23220

3 Зөөлөн хальс Кг 3096 4953.6 6192

Үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө 2006

№ Хийгдэх ажлууд Улирал

III IV I II

1 Хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Samar Bolowsruulah Tusul

2 Барилга байшинг засварлах

3 Боловсон хүчнийг бэлтгэх

4 Тоног төхөөрөмж бэлтгэх, суурилуулах

5 Материал түүхий эдийг бэлтгэх

6 Туршилтын үйлдвэрлэл явуулах

7 Үйлдвэрийг ашиглалтанд оруулах

3.5 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

3.5.1 Технологийн онцлог, давуу тал

Оросын Холбооны Улсаас тоног төхөөрөмжийн хамт технологио авсан. Оросын Холбооны Улс нь самар боловсруулалтаараа тэргүүлдэг бөгөөд тоног төхөөрөмжийн хувьд баталгаа, чанар сайн байдаг. Оросын нийт ойн модны 30%-нь хуш мод байдаг бөгөөд самрыг боловсруулах чиглэлээр маш олон ажлыг хийж, судалсан байдаг ба самрын тос, эмчилгээний зохиулалттай тос, давсалсан самар гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. \Хавсралт\

3.5.2 Процесс үйл ажиллагаа, дамжлагын бүдүүвч

Схем.1 Технологийн бүдүүвч

- Хатуу хальснаас салгагч – боргоцооноос салгасан самрыг хатуу хальснаас нь салгагч тоног төхөөрөмж

- Зөөлөн хальснаас салгагч – цөмөөний зөөлөн хальснаас салгах тоног төхөөрөмж

- Үлээгч – Хөнгөн хальсыг үлээгч

- Угаагч –

- Хатаагч –

- Савлагч -

3.5.3 Тоног төхөөрөмжийн танилцуулга

Үндсэн 4-н төрлийн тоног төхөөрөмж

№ Тоног төхөөрөмжийн нэр

Орос

Хятад

Хүчин чадал кг\ц Шаардагдах цахилгаан V Вес кг үнэ Хүчин чадал кг\ц Шаардагдах цахилгаан V Вес кг үнэ

1 Салгах хэсэг 150-180 380 100 350000 руб 133333.34 руб

2 Хальснаас салгагч 180-200 220-380 70

3 Үлээгч 180-200 380 120

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Samar Bolowsruulah Tusul

4 Хатаагч \50-80С\ 60-80 220-380 80

3.5.4 Тоног төхөөрөмжийг тээвэрлэх, суурилуулах ажиллагаа, засвар, үйлчилгээний горим, сэлбэг хэрэгслийн хангамж

3.6 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ

Үйлдвэрийн хүчин чадлын төлөвлөлт

№ Бүтээгдэхүүн үйлчилгээний нэр Хэмжих нэгж Нэг цагт үйлдвэрлэх хэмжээ Жилд ажиллах хоног Жилийн үйлдвэрлэлтийн дээд хэмжээ буюу төслийн хүчин чадал

1 Хагас боловсруулсан самар Кг 36 258 148 608

2 Хатуу хальс Кг 90 258 371520

3 Зөөлөн хальс Кг 24 258 99 072

3.7 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЖИЛИЙН ПРОГРАМ

Үйлдвэрлэл, үйлчилгээний хүчин чадал ашигллалт (загвар)

№ Бүтээгдэхүүний нэр Хэмжих нэгж Үйлдвэрлэлийн хүчин чадал ашиглалт

2009 2010 2011

Үйлдвэрлэлийн программ 50% 70% 100%

1 Хагас боловсруулсан самар кг 4644 7430.4 148 608

2 Хатуу хальс Кг 11610 18576 371520

3 Зөөлөн хальс Кг 3096 4953.6 99 072

Үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө 2009

№ Хийгдэх ажлууд Улирал

III IV I II

1 Хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх

2 Барилга байшинг засварлах

3 Боловсон хүчнийг бэлтгэх

4 Тоног төхөөрөмж бэлтгэх, суурилуулах

5 Материал түүхий эдийг бэлтгэх

6 Туршилтын үйлдвэрлэл явуулах

7 Үйлдвэрийг ашиглалтанд оруулах

3.8 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

3.8.1 Технологийн онцлог, давуу тал

Оросын Холбооны Улсаас тоног төхөөрөмжийн хамт технологио авсан. Оросын Холбооны Улс нь самар боловсруулалтаараа тэргүүлдэг бөгөөд тоног

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Samar Bolowsruulah Tusul

төхөөрөмжийн хувьд баталгаа, чанар сайн байдаг. Оросын нийт ойн модны 30%-нь хуш мод байдаг бөгөөд самрыг боловсруулах чиглэлээр маш олон ажлыг хийж, судалсан байдаг ба самрын тос, эмчилгээний зохиулалттай тос, давсалсан самар гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. \Хавсралт\

3.8.2 Процесс үйл ажиллагаа, дамжлагын бүдүүвч

3.7 ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ БОЛОМЖИТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН СУДАЛГАА

Төслийн үйлдвэрийн хүчин чадалд тохирох тохиромжит тоног төхөөрөмжийг интэрнэтээс судлан үзлээ. Судалгаанаас Орос, Хятад улсын тоног төхөөрөмжийг сонгон авч харьцуулалт хийж үзсэний үндсэн дээр Орос улсын Новосибирскийн тоног төхөөрөмжийг сонгон авсан. Дээрхи технологийн бүдүүвчийн дагуу тоног төхөөрөмж тус бүрийн хүчин чадлын хэмжээг судлан авч үзье.

№ Үзүүлэлтүүд Орос

1 Компанийн нэр: НОВОСИБИРСИКИМ ЦСМ

2 Хаяг: E-mail: [email protected] .

Тел/факс (3833)30-44-93, (3832)919-078, Юрий Владимирович.

Адрес для корреспонденции: 630090, Новосибирск, а/я 179.

http://kedroplast.info/gal.html

3 Баталгаат хугацаа: Үйл ажиллагаа эхэлснээс хойш 1 жил

4 Тээвэрлэлтийн нөхцөл болон суурилуулалтын зардал Захиалгаа өгөснөөс хойш 150 хоног /5 сар/- ийн дотор үйлдвэрлэн, тээвэрлэн авчирж,суурилуулж өгнө. Эдгээр зардлууд нь үнэдээ бүрэн шингэсэн.

5 Хүний нөөцийн сургалт Хүний нөөцийг сургахад гарах бүх зардлыг үнэд оруулж өгсөн ба дагалдах сургалтын лавлах болон тоног төхөөрөмжийг тайлбарыг хамт өгнө.

6 Тоног төхөөрөмжийн баталгаат хугацаа 15 жил

7 Засварын нөхцөл Өөрсдийн тоног төхөөрөмжөөс шалтгаалсан эвдрэлийг хөнгөн бол сэлбэгийг шуудангаар өөрсдийн зардлаар явуулах, хүнд эвдрэлтэй тохиолдолд өөрсдийн мэргэжилтнээ явуулах боловч зочид буудал, хоолны зардлыг манай тал даах ѐстой

8 Ажиллагааны хялбар байдал Хагас автоматжисан

9 Үнийн санал /нийт үнэ/ 132 000 Рубль

¹ Нэр Үзүүлэлтүүд

1.

Самрыг оруулах төхөөрөмж

- Марк АР-12

- Хэмжээ /Өргөн/ 400*400М

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Samar Bolowsruulah Tusul

- Бүтээгдхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, хүчин чадал 150-180 Кг/цаг

- Жин 100 кг

3 Хальснаас салгах

- Марк АР-13

- Хэмжээ /Өргөн/ 400*400 mm

Урт 8 (0,3 m³/saat)

- Хэрэглэх эрчим хүч 4 Квт.цаг/эргэлтийн хүч

- Бүтээгдхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, хүчин чадал 150-180 Кг/цаг

- Жин 100 кг

4. Угаах

- Марк Ар-14

- Хэмжээ /Өргөн/ 400*225 mm

- Овор 600*1400*600

- Тэжээл 20/1500 Квт.цаг/эргэлтийн хүч

- Бүтээгдхүүний үйлдвэрлэлийн хэмжээ хүчин чадал 3-30 тн/цаг

- Жин 120 кг

- Тоног төхөөрөмжийн үнэ USD3099

5 Хатаах

- Марк АР-15

- Хэмжээ /Өргөн/ 400*225 mm

- Овор 1500 х 1300 х 600

- Тэжээл 20/1500 Квт.цаг/эргэлтийн хүч

- Бүтээгдхүүний үйлдвэрлэлийн хэмжээ хүчин чадал 150-180кг/цаг

- Жин 80 кг

4 Туузан дамжлага

- Марк АР-16

- Хэмжээ /Өргөн/ 400*225 mm

- Овор 350*1400*600

- Тэжээл 20/1500 Квт.цаг/эргэлтийн хүч

- Бүтээгдхүүний үйлдвэрлэлийн хэмжээ хүчин чадал 150-180 кг/цаг

Жин 50кг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Samar Bolowsruulah Tusul

5 Савлах

- Марк АР-17

- Хэмжээ /Өргөн/ 400*225 mm

- Тэжээл 20/1500 Квт.цаг/эргэлтийн хүч

- Бүтээгдхүүний үйлдвэрлэлийн хэмжээ хүчин чадал 150-180 кг/цаг

- Жин 140 кг

6 Бэлэн бүтээгдхүүн

- Нийт хэрэглэх эрчим хүч 130-150 кв/цаг

Нийт тоног төхөөрөмжийн үнэ 7 665 000

Хальслагч төхөөрөмж

3.8.3 Байгал орчинд үзүүлэх нөлөө, учруулж болзошгүй хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, арилгах арга зам

Самар түүгч иргэд, албан байгууллагууд гал түймэр тавих, хушны мөчиртэй нь түүх магадлалтай ч байгал хамгаалагч нар үүнийг таслан зогсоодог. Мөн самар түүхэд тусгай зөвшөөрөл, анхааруулга авдаг. Тус зөвшөөрөлд галын аюулгүй байдал, байгалийн баялаг ашигласны төлбөр хураамжыг авдаг.

Манай байгууллагын хувьд самар түүгч иргэн, байгууллагаас самар худалдан авахдаа зөвшөөрлийг нь харан авна. Мөн манай байгууллага ой, модыг хамгаалах асуудалд холбогдох байгууллага, төслүүдтэй хамтрах, өөрсдөө ажиллах бөгөөд гарах зардлыг маркетингийн үйл ажиллагааны зардалд тусгана.

3.9 БҮТЭЭГДЭХҮҮНИЙН ТОДОРХОЙЛОЛТ

3.9.1 Бүтээгдэхүүний найрлага, техникийн үзүүлэлт

Цэвэр байгаль дээр байгаа самрыг яснаас нь салган, мөн ясан доторхи шар хальснаас нь салгаж дангаар нь болон амтлан савласан байна.

Найрлагад давс, нөөшлөх бодисоор хүнсний сода зэрэг байна. Үйлдвэрлэлийн явцад амтлагч бодис, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэх өргөн боломжтой.

3.9.2 Сав баглаа боодол, ачих тээвэрлэх горим, тавигдах шаардлага

Зах зээл дээрхи өрсөлдөгч болон алтернатив бүтээгдэхүүний хувьд зах зээлийн сегментээс хамаарч үндсэн 3 төрлийн савалгаа байдаг ба үүнд:

1. Жижиг хэрэглэгчидэд зориулсан 20-50 гр –р уутаар савалсан.

2. Баар, ресторан, монголын хувьд томоохон дэлгүүрүүдээр зарагдаж буй 150-200 –гр лаазлан савалсан

3. Задгайгаар буюу жигнэж зардаг хүмүүст зориулсан том хэмжээний уутан савтай

3.9.3 Бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлагыг хангасан байдал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Samar Bolowsruulah Tusul

Манай орны хувьд энэ төрлийн үйлдвэр байгаагүйгээс яг нарийн тогтсон чанар стандарт байхгүй. Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, түүнд заагдсан хүнсний үйлдвэрлэл явуулах тухай ерөнхий шаардлагыг хангах ба бусад стандарчлал, хэмжил зүйн лабораторитой хамтарч ажиллана. Үйлдвэрийн технологи, машин худалдан авч байгаа оросын Урал компани өөрийн машиндаа эрүүл ахуйн чанар, стандартын баталгаа гаргаж өгнө.

ДӨРӨВ. ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ТООЦОО

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ ҮР АШГИЙН ТООЦОО

4.1.1 Үндсэн хөрөнгө бэлтгэлийн зардлын тооцоо

Шаардагдагдах үндсэн хөрөнгө

№ Ангилал Хэмжих нэгж Тоо хэмжээ Нэг бүрийн үнэ (руб) Нийт үнийн дүн (руб) Тээвэрлэх суурилуулах зардал

/10-хувь, төг/ Нийт дүн

Элэгдлийн зардал жил / төг/

Байшин барилга, байгууламж /барилга 40 жил элэгдэл/

1. Үйлдвэрийн барилга Мкв 50 2 000 000 төг 2 000 000 төг 2 000 000 төг 800 000

2. Агуулахын зориулалттай барилга Мкв 150 1500 58 050 000 төг 58 050 000 төг

Дүн 60 050 000 төг 800 000

Машин тоног төхөөрөмж /10жил элэгдэл тооцсон/

1. Самрыг хатуу, зөөлөн хальснаас салгагч Цогц 3 20 500 61 500 451 125 3 218 625 321862,5

2. Угаагч Ш 3 9 500 28 500 192 375 1 566 000төг 156 600

3 Хатаагч Ш 3 14 000 42 000 283 500 2 173 500 төг 217 350

4 Савлагч Ш 1 1 500 000төг 1500 000 төг 225 000 төг 1 725 000 төг 172 500

5 Машин Ш 1 2 000 000 төг 2 000 000 төг - 2 000 000төг 200 000

Дүн 9 665 000 төг 966 500

Эд хогшил, тавила, хэрэгсэл /10-н жил элэгдэл/

1. Офисын зориулалттай сандал ширээ Хос 5 90 000 төг 450 000 45 000 495 000 49 500

2. Компьютер Ш 1 560 000 560 000 56 000 616 000 61 600

3. Принтер Ш 1 80 000 80 000 8 000 88 000 8 800

4. Дотоод сүлжээ Ком 5 5 000 25 000 2 500 27 500 2 750

Утасны аппарат Ш 2 20 000 40 000 4 000 44 000 4 400

1 270 500 127 050

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Samar Bolowsruulah Tusul

Нийт дүн

4.1.2 Үндсэн ба үйл ажиллагаатай хобогдсон зардлууд

4.1.2.1 Шаардагдах материал, түүхий эдийн зардал

Материалын = Үйлдвэрлэх бүтээгдэхүүний * Материалын орнцын

Хэрэгцээ тоо хэмжээ хэмжээ

Материал түүхий эдийн зардал

№ Түүхий эд Хэмжих нэгж Тоо хэмжээ Жилийн нийт хэрэгцээ Нэгжийн үнэ /төг/ Нийт үнийн дүн

/мян.төг/

1. Самар кг 150 619200 500 -1000 464 400 000

2. Ус Тн 0,5 2064 500 1 032 000

3. Хөөлгөгч бодис Тн 1 297 216 20 5 944 320

Нийт дүн 471 386 320

4.1.2.2 Ажиллах хүч хөдөлмөрийн зардал

Цалингийн задал

№ Албан тушаал Орон тоо Сарын дунлдаж цалин /төг/ Сарын цалингийн сан /төг/ Шагнал цалин /20%/ НДШ, ЭМД /19%/ Сарын цалингийн зардал /төг/ Жилийн хөдөлмөрийн хөлсний сан

(мян.төг)

Үндсэн ажилтан

1 Ажилчин 3 70 000 210 000 42 000 39 900 291 900 3 502 800

2 Маркетингийн менежер 1 70 000 70 000 14 000 13 300 97 300 1 167 600

Бага тушаалын ажиллагсад

1 Үйлчлэгч 1 50 000 50 000 10 000 9 500 69 500 834 000

2 Манаач 1 50 000 50 000 10 000 9 500 69 500 834 000

3 Жолооч 1 60 000 60 000 12 000 11 400 83 400 1 000 800

Удирдлагын зардал

1 Захирал 1 100 000 100 000 20 000 19 000 139 000 1 668 000

2 Санхүүгийн менежер 1 90 000 90 000 18 000 17 100 264 100 3 169 200

3 Технологч 1 80 000 80 000 16 000 15 200 111 200 1 334 400

Нийт 10 710 000 142 000 134 900 1098 100 13 177 200

Жилийн хөдөлмөрийн = Ажил албан * Ажил албан тушаал * 12 сар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Samar Bolowsruulah Tusul

хөлсний сан тушаалын ангилал ажилчидын тоо

Шагнал урамшууллын = Жилийн хөдөлмөрийн * Шагнал урамшууллын

сангийн хэмжээ хөлсний сан норматив /20% хүртэл/

Нийгмийн даатгалын = Жилийн хөдөлмөрийн * Нийгмийн даатгалын

шимтгэл хөлсний хэмжээ шимтгэлийн хувь /16%/

Эрүүл мэндийн = Жилийн хөдөлмөрийн * Эрүүл мэндийн даатгалын

Даатгалын шимтгэл хөлсний хэмжээ шимтгэлийн хувь /3%/

Хөдөлмөрийн зардал

№ Үзүүлэлт Хэмжих нэгж Хувь хэмжээ Нийт дүн

( сар. төг)

1. Хөдөлмөрийн хөлсний сан мян.төг 710 000

2. Шагнал урамшуулал мян.төг 20% 142 000

3. Нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын шимтгэл мян.төг 16%

3%

134 900

Нийт дүн 1098 100

4.1.2.3 Эрчим хүчний зардал

Цахилгаан эрчим хүчний зардал

№ Цахилгаан хэрэглэгч ба гэрэлтүүлэх цэг тоо Хүч чадал (квт/цаг) Жидд ажиллах цаг жилийн нийт хэрэгцээ (квт) Нийт дүн

(төг)

1. Компьютер 1 0.1 2064 206,4 14 654,4

2. Принтер 1 0.1 2064 206,4 14 654,4

3. Үйлдвэрийн тоног төхөөрөмж 1 130 4128 536 640 38 101 440

4. Өдрийн гэрэл /1м2*12 / 8 0.01 4128 330,24 23 447,04

Нийт дүн 38 154 195,84

Халаалтын зардал

/Халаалтын 7-н сарын хугацаан ашиглана. 1м2-нь 1050төг байдаг./

Дулаан халаалтын = Халаах талбайн * 1м2 талбайн * Жилий халаалтын

зардал хэмжээ халаалтын үнэ хугацаа

Дулаан халаалтын зардал = 200 * 1050 * 6=1 260 000 төг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Samar Bolowsruulah Tusul

Усны зардал = 10 * 0,02 * 4128 * 500=412 800

Ахуйн хэрэгцээт = Ажилчидын тоо * нэг ажилтаны нэг * Ажлын цагийн фонд

усны хэмжээ Ус хэрэглэгчийн тоо өдрийн усны хэрэглээ

4.1.2.4 Тээврийн зардал

Тээврийн зардал

№ Зардлын нэр Машины тоо Явах зай /км/ Нэгжийн зардал, /төг/ Жилйин нийт зардал /төг/

1 Шатхууны зардал 1 50 810 10 449 000

Нийт 10 449 000

4.1.2.5 Хөдөлмөр хамгаалалтын зардал

Хөдөлмөр хамгааллын зардал

№ Хамгаалах хэрэгсэл Норм Хэрэгцээ

/ Жилд / Нэгжийн үнэ /төг/ Жидийн нийт зардал /төг/

Үйлдвэр

1. Иж бүрэн хувцас 1/ хагас жил 3 15 000 90 000

2. Гутал 1/ хагас жил 3 5000 30 000

3. Бээлий 1/ Сар 5 300 18 000

4. Хамгаалалтын малгай 1/5 жил 3 12 000 36 000

5, Гал унтраагч ширхэг 5 1 500 7 500

Бүгд 181 500

4.1.2.6 Үйлдвэрлэл үйлчилгээний бусад зардал

Ариун цэврийн зардал

№ Ариун цэврийн зүйл Хэрэглээ Хэмжээ Нэгжийн зардал /төг/ Сарын нийт зардал

/төг/ Жилийн нийт зардал

/төг/

1 Барааны саван Сар 1 200 200 2400

2 Угаалгын нунтаг Сар 1 1500 1500

3 Ариун цэвэрийн цаас Сар 2 200 400 18000

4 Хогийн шүүр Улирал 1 1000 1000 12000

5 Гарын саван Сар 1 250 250 3000

6 Хувин Хагас жил 1 3000 3000 36000

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Samar Bolowsruulah Tusul

7 Алчуур Улирал 1 500 500 6000

8 Ариутгалын бодис Сар 1 500 500 6000

Дүн 6350 83400

4.1.2.7 Сав баглаа боодлын зардал

Сав баглаа боодлын зардал

№ Нэр төрөл Тоо хэмжээ

/ш/ Нэгжийн үнэ

(төг) Нийт үнийн дүн

(төг)

1 Цаасан уут 594 432 8-10 5 349 888

Нийт 5 349 888

4.1.2.8 Удирдлагын зардал

Удирдлагын хангамжын зүйлийн зардал

№ Зардлын ангилал Жилийн нийт дүн

(төг)

1. Албан томилолтын зардал

2. Бичиг хэргийн зардал 5 000 000

3. Дохиолол, галын аюулгүй байдлын зардал -

4. Харилцаа холбооны зардал:

- Суурин холбоо

Суурилуулах зардал

60 000 *2 ш = 120 000

Нийт дүн 5 120 000

4.1.2.9 Маркетингийн зардал

Маркетингийн зардал

№ Зардалын төрөл Хэмжих нэгж Нэгжийн өртөг Сурталчлах хэмжээ /удаа.жил/ Жилийн нийт өртөг /төг/

Зар сурталчилгааны зардал

1

Зурагт Нэг удаа 120 000 10 1 200 000

2 Радио Нэг удаа 2 000 15 30 000

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Samar Bolowsruulah Tusul

3 Cонин Нэг удаа (1/8)

4 Тараах материал ш 20 150 3 000

5 Өдөрлөг зохиох зардал

Нийт 1 233 000

ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨӨРИЙН ӨРТГИЙН ТООЦОО ЖИЛЭЭР/

1. Үндсэн материал түлшний зардал: 464 400 000

- Нэг тонн самрыг тээврийн зардлын хамт: 750 000 төг

- Жилд авах самрын хэмжээ: 619,2 тн

- Самрын жилийн зардал 464 400 000

2. Туслах материалын зардал: 6 968 320

Нэг тонн хөөлгөгч бодис тээврийн зардлын хамт:

- Жилд хэрэглэх хэрэгцээ 297 216

- жилийн зардал: 5 944 320

- Нэг м3 усны үнэ 500

- Жилд зарцуулах усны хэмжээ 2064

- Жилд хэрэглэх усны зардал 1 032 000

3. Бүтээгдэхүүнийг тээвэрвэх зардал 10 449 000

- Шатхууны зардал 810

- Явах зам 12 900

4. Ажиллагсадын цалин хөлсний зардал 13 177 200

- Жилийн нийт цалингийн фонд 13 177 200

5. Нийт цалингаас авах нийгмийн даатгалын шимтгэл жилийн фондоос 19% бодож авав: 1 618 800

6. Үндсэн ба туслах материал, тээвэр, цалингийн зардалын нийт дүн /1+2+3+4/ 494 994 520

7. Тооцоолоогүй бусад зардал

8. Үндсэн фондын элэгдэл:

Барилгаас 40 жилээр, 800 000

тоног төхөөрөмжөөс 10 жилээр элэгдлийг тооцсон 966 500

Эд хогшилийн элэгдэл 10 жил 127 050

9. Цахилгаан эрчим хүчний зардал /1кВт/цаг *47төг, НӨТ-тэй 71төг/ * 38 154 195,84

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Samar Bolowsruulah Tusul

10. Уур, ус дулааны зардал 1 672 800

11. Сав баглаа боодол 5 349 888

Тооцоолсон нийт өөрийн өртөг 527 261 203,84

Борлуулалтын орлого

¹ Бүтээгдэхүүний нэр Гарцын норм Гарц /кг/ Зарагдах үнэ Орлого /төг/

1 Цөмөө 24% 148 608 250 гр нь 887төг өртөг

250 гр нь 350төг зарна 52 012 800

2 Хатуу хальс 60% 371520 2 000 743 040 000

3 Зөөлөн хальс 16% 99 072 5 000 495 360 000

1 290 412 800

ТАВ. ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙН ҮНЭЛГЭЭ

5.1 ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙН ТООЦОО

№ Үзүүлэлтүүд Эхний жил /төг/

1 Борлуулалтын орлого 1 290 412 800

2 Борлуулсан бүтээгдхүүний өөрийн өртөг 527 261 203,84

3 Ашиг 763 151 596,16

4 Түрээсийн зардал 58 050 000

5 Хангамжийн материал 83 400

6 Зар сурталчилгааны зардал 1 233 000

7 Шатхууны зардал 10 449 000

8 Бусад 5 120 000

9 Татварын өмнөх ашиг 688 216 196,16

10 Татварын зардал

ХАОАТ

Байгаль ашигласан

103 232 429,424

206 464 858,848

11 Цэвэр ашиг 378 518 907,888

ЗУРГАА. ДҮГНЭЛТ

Монголчууд бид эртнээс нааш байгалийн баялгаа зүй зохистой үр дүнтэй ашигласаар ирсэн билээ. Хэрэглэгчид эрүүл ахуй, хувийн соѐлтой хэрэглээ төлөвшсөн өнөө үед хушны самрыг эрүүл ахуйн наад захын шаардлага

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Samar Bolowsruulah Tusul

хангахгүй гудамжинд ил задгай худалдаалах нь буруу үзэгдэл юм. Ийм самар нь улмаар олон төрлийн халдварт өвчин дамжих, дэлгэрэх уг сурвалж болж байна.

Энэ хэрэгцээг шинээр хангаж, нийгмийн соѐлтой, өндөр түвшний хэрэглэдэг импортын бүтээгдэхүүн болох газрын самрын хэрэглээг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр солих бүрэн боломжтой. Энэ зөвхөн эхлэл бөгөөд цаашид үйлдвэрлэл, бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх, хөгжих өргөн боломж байгаа юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр чухам энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ маш хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд манай урд хөрш үүнийг соргогоор мэдрэн манай улсаас түүхий эд татан авах бүх боломжийг хайж буй юм.

Цаашид гадаад зах зээлд төвлөрч үйл ажиллагаа явуулах ба одоогийн байдлаар жижиг үйлдвэрийн хувьд өндөр ашигтай болох нь энэ төслөөс харагдаж байна.

ЗУРГАА. ХАВСРАЛТ

www.zaluu.comwww.zaluu.com