41
Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний зонхилон тохиолдох өвчнүүдийн рентген хам шинж АУ - ы магистр, дүрс оношлогооны эмч багш У.Ариунжаргал

Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушиг зүрхний рентген анатоми

Уушиг болон зүрхний зонхилон

тохиолдох өвчнүүдийн рентген

хам шинж

АУ-ы магистр, дүрс оношлогооны эмч

багш У.Ариунжаргал

Page 2: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Цээжний хөндийн эрхтэнийг эрүүл ба эмгэг

үед нь судлах шинжилгээний гол арга нь

рентген оношлогооны арга юм. Цээжний

хөндийд орших агаараар дүүргэгдсэн хөвсгөр

эрхтэн уушиг ба цус агуулсан булчинлаг

эрхтэн зүрх, том судас, голтын эрхтнүүд нь

нягт болон рентген туяаг шингээх чанаараа

эрс ялгаатай учир өөр хоорондоо тод ялгарч

харагдана.

Page 3: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Цээжний хөндийн эрхтэнийг шинжлэх

рентген оношлогооны хамгийн түгээмэл нь

рентген туяаны шууд тусгалд харах

( рентгеноскопи) ба

рентген хальсан дээр

зураг авч шинжлэх

(рентгенографи) юм.

Page 4: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны рентген зураг унших

Цээжний рентген зургийг 4 байрлалаар авна.

Эгц урдаас (AP), ардаас (PА) болон хажуу, ташуу

байрлал.

Эгц зураг Хажуу байрлалын зураг

Page 5: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны рентген зураг унших Ерөнхий зарчим:

1. Хаягийн хэсэг

• Паспортын хэсэг: шинжлүүлэгчийн овог нэр, нас, хүйс, төрсөн он сар өдөр, шинжилгээ хийсэн он сар өдөр

• Өмнө нь авахуулсан рентген зураг байгаа бол харьцуулан үнэлнэ.

• Зураг авсан байрлал: Эгц урдаас (AP), ардаас (PА) болон хажуу, ташуу байрлал.

• Зургийн чанар тохирсон эсэх

• Авсан рентген зураг нь шинжилгээг үнэлэх шаардлага хангасан эсэх

Page 6: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

2. Цээжний хөндийн эрхтэний яс, булчин, зөөлөн эдийн байдал:

• Цээжний хэлбэр

• Цээжний булчин ба хөхний сүүдэржилт 2 талд хэвийн эсэх

• Эгэмний байрлал, түвшин

• Багана нурууны байдал

• Хавирга, хавирга хоорондын зай 2 талд тэгш хэмтэй, хэвийн эсэх

• Зөөлөн эдэд өөрчлөлт байгаа эсэх

Уушигны рентген зураг унших

Page 7: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

3. Уушингны талбай:

• Уушигны талбайн хэлбэр, хэмжээ 2талдаа хэвийн эсэх

• Уушигны талбай, дэлбэнгийн хил хязгаар

• Уушигны агааржилтын байдал: хэвийн, ихсэх, багасах

• Уушигны талбайд эмгэг сүүдэржилт, цайваржилтын өөрчлөлт байгаа эсэх

• Дэлбэн, дэлбэн хоорондын завсар зузаарсан эсэх

Уушигны рентген зураг унших

Page 8: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны рентген зураг унших

4. Уушигны уг:

• Байрлал

• Хэлбэр

• Хэмжээ

• Бүтэц

• Тодрол

• Угийн тунгалгын булчирхай томорсон шохойжсон эсэх

Уушигны артери венийн судасны багцийг

уушигны уг гэнэ.

Хэвийн үед рентген зурагт 2 см хэмжээтэй

байна.

Page 9: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны рентген зураг унших

5. Уушигны зураглал:

• Уушигны зураглал 2 талдаа хэвийн эсэх

• Зураглалын байдал ( уушигны зураглал

олширох, багасах, бүтцээ алдах, зураглалын

торлог дүрслэл үл харагдах)

• Тархалтын байдал

• Уушигны талбайн дээд ба доод хэсэг дэх

зураглалын байдал

Page 10: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны рентген зураг унших 6. Синус буюу гялтангийн хөндий:

• Хавирга өрцний синус, өрц-зүрхний синус 2

талдаа хэвийн эсэх (нээлттэй, хаалттай)

• Гялтангийн хөндийд шингэн хурах хам шинж

илэрсэн эсэх

• Гялтангийн хөндийд наалдац, шохойжилт байгаа

эсэх

7. Өрцний байдал:

• Өрцний байрлал (хэвийн, өргөгдсөн, доошилсон)

• Өрцний гадаргуун байдал (тод жигд, жигд бус)

• Баруун ба зүүн талын өрцний харьцаа байрлал

Page 11: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны рентген зураг унших

8. Зүрх том судасны сүүдэржилт:

• Зүрх судасны нумууд тус бүрийг үнэлнэ (нум уртсаж цүлхийсэн эсэх)

• Зүрхний бэлхүүсийг үнэлнэ (хэвийн тэгшрэх, хотойх)

• Гол судасны байдал (өргөсөх, уртсах, тахийх, судасны хананд шохойжилт үүсэх)

9. Цагаан мөгөөрсөн хоолой:

• Байрлал хэвийн эсэх (хэвийн, түлхэгдсэн, татагдсан)

Page 12: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Сүүдэржилт: Уушигны зарим өвчнүүдийн үед агааржилт буурсан буюу арилсан хэсэг нь рентген туяаг өөртөө ихээр шингээсний улмаас сүүдэржилт илрэх ба түүний хэлбэр хэмжээ байрлал нь гэмтсэн уушигны хэмжээ байрлалаас хамаарна.

Сүүдэржилтийг дотор нь тархмал, хязгаарлагдмал, дугуй, цагариг төст, голомтот, диссемнаци гэсэн үндсэн хэлбэр болгон ангилна.

Page 13: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Цайваржилт: Уушигны талбай ба нэг хэсэгт

агааржилт эрс нэмэгдэх хам шинж бөгөөд

1. Гялтангийн хөндийд хий хуралдах

(пневмоторакс)

2. Уушигны цулцан хоорондын таславчууд

гэмтэж уушгин дахь агаарын хэмжээ эмгэгээр

ихэссэн үед тохиолдоно.

Page 14: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Цээжний хэвийн рентген анатоми

Цагаан мөгөөрсөн хоолой

Уушигны уг

Баруун тосгуур

Баруун синус

Уушигны артери

Зүүн ховдол

Уушиг зүрхний синус

Зүүн синус Өрц

Зүрхний бэлхүүс

Page 15: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны эмгэгийн үед гарах үндсэн хам

шинжүүд

1. Уушигны нэвчдэс үүсэх хам шинж:

Уушигны нэдчдэст өөрчлөлтийн үед цулцангийн хөндийнүүдэд фибрин, эритроцит, лейкоцит, үрэвслийн шингэн, хавдрын эд эсээр дүүрч, хийгүй болон нягтарч сүүдэр үүснэ. Нэвчдэс үүсэх шалтгаанд

• Уушигны үрэвсэл буюу хатгаа

• Халдварын деструкци

• Мөөгөнцрийн халдвар

• Уушигны эозинофилын нэвчдэс орно.

Хатгааны үед үүссэн тархмал сүүдэржилтийн суурин дээр агаар бүхий гуурсан хоолойн цайваржилт илэрнэ. Голтын эрхтэний шилжилт ажиглагдахгүй.

Page 16: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны эмгэгийн үед гарах үндсэн хам

шинжүүд

Баруун уушигны дунд дэлбэнгийн хатгаа Зүүн уушигны дээд дэлбэнгийн хатгаа

Page 17: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны эмгэгийн үед гарах үндсэн хам

шинжүүд

2. Уушигны агааржилт алдагдах хам шинж (уушиг шалчийх хам шинж) :

Ателектаз гэдэг нь уушигны эзэлхүүн багасах эмгэг байдал юм. Хавдар болон гадны биетээр уушиг болон томоохон гуурсан хоолой бөглөрсний улмаас нэг төрлийн жигд тод бүтэцтэй гэмтсэн уушиг ба дэлбэнгийнхээ хэлбэрийг давтсан сүүдэржилт илэрдэг. Ателектаз болсон уушиг хэмжээгээрээ багасч голтын сүүдэр эмгэгтэй талруу татагдана.

Page 18: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны эмгэгийн үед гарах үндсэн хам

шинжүүд

Баруун уушигны дунд дэлбэнгийн ателектаз

Page 19: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны эмгэгийн үед гарах үндсэн хам

шинжүүд

Зүүн уушигны дээд дэлбэнгийн ателектаз

Page 20: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны эмгэгийн үед гарах үндсэн хам

шинжүүд

3. Уушиг хийгээр тэлэгдэх хам шинж

(эмфизем)

Амьсгалын замын алдлагдсан гуурсанцруудын

агааржилт ихсэж цулцангуудын хана бүтцийн

эргэшгүй өөрчлөлтөнд орохыг эмфизем гэнэ.

Рентгенд уушигны талбай өргөсөх, агааржилт

нэмэгдэх, 2 талын өрцний төвгөр доошлон

хавтгайрах шинж илэрнэ.

Page 21: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны эмгэгийн үед гарах үндсэн хам

шинжүүд

4. Уушгинд хөндий үүсэх хам шинж:

Олон байрлалд харахад битүү цагариг сүүдрээр илэрч байгаа дотроо хий болон шингэн агуулсан хөндийнүүд юм. Үүнд уушигны буглаа болон агаарт киста орно.

Уушигны буглаа нь уушигны паренхим эд нянгийн халдварт үрэвслийн улмаас үхжин эрүүл эдээс бүрхүүлэн гэрээр тусгаарлагдаж, хязгаарлагдмал идээлэлт үүсэхийг хэлнэ.

Буглааны хөндий дотроо хий ба шингэн агуулсан, шингэний түвшин бүхий цагариг сүүдрээр илэрнэ. Буглааны сүүдэржилтийн хана нь зузаан түүний эргэн тойронд бүдэг зах ирмэгтэй үрэвслийн сүүдэр байна.

Page 22: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны эмгэгийн үед гарах үндсэн хам

шинжүүд

Агаарт киста ганцаар байрласан төрөлхийн

уйланхай нь эрүүл эдээр хүрээлэгдсэн нимгэн

ханатай, цагариг сүүдрээр илрэх ба харин

төрөлхийн олон уйланхай поликистоз бие

биедээрээ давхацсан савангийн хөөс мэт олон

цагариг сүүдрээр илэрнэ.

Page 23: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны эмгэгийн үед гарах үндсэн хам

шинжүүд

Баруун уушигны доод дэлбэнд байрлах хий шингэний түвшин бүхий

цагариг сүүдэр буюу уушигны буглаа

Page 24: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны эмгэгийн үед гарах үндсэн хам

шинжүүд

5. Гялтангийн хөндийд шингэн хурах хам шинж

Уушиг болон бусад эд эрхтэний эмгэгийн үед хоѐрдогчоор гялтангийн хөндийд шингэн хуримтлагдана. Рентгенд шингэний хэмжээнээс хамаарах бөгөөд шингэн хурсан талдаа синус хаалттай харагдах ба сүүдэржилтийн дээд хязгаар нь цээжний ханын гадна талаас голтын сүүдэр рүү чиглэсэн ташуу байна. Их хэмжээний шингэн хурсан үед голтын эрхтэн эмгэгтэй талын эсрэг талруу шилжинэ. Сүүдэржилтийн бүтэц нэг төрлийн байна.

Page 25: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны эмгэгийн үед гарах үндсэн хам

шинжүүд

Зүүн синус хаалттай, 6р хавирганы түвшинд нэгэн төрлийн

сүүдэржилт тодорхойлогдоно.

Page 26: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны эмгэгийн үед гарах үндсэн хам

шинжүүд

6. Гялтангийн хөндийн хий хурах хам шинж:

Гялтангийн хөндийд хий хурахыг

пневмоторакс гэнэ. Пневмотораксын үед хий

хуримтлагдсан хэсэгт уушигны талбайн

агааржилт ихсэнэ. Уушигны зураглал

харагдахгүй, коллапс болсон уушигны сүүдэр

харагдана.

Page 27: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны эмгэгийн үед гарах үндсэн хам

шинжүүд

Page 28: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны эмгэгийн үед гарах үндсэн хам

шинжүүд

7. Гуурсан хоолой тэлэгдэх өвчин (бронхоэктаз)

Хэсэг газрын гуурсан хоолойнууд өргөсөх, хэлбэр алдах зэргээр бүтцийн өөрчлөлтөнд орж, архаг үрэвсэл, дахилтат халдварын улмаас амьсгалын замын бөглөрөл илрэхийг гуурсан хоолой тэлэгдэх өвчин гэнэ. Гуурсан хоолойн тэлэгдэлт нь цилиндр, ээрүүл, уут, холимог хэлбэртэй байж болно.

Page 29: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Уушигны эмгэгийн үед гарах үндсэн хам

шинжүүд

Бронхоэктаз

Page 30: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Зүрх том судасны рентген

оношлогоо Зүрх судасны сүүдрийн хэмжээг нумуудын цүлхийсэн

байдал, ойролцоох ясны бүтцээр баримжаалан тодорхойлно.

1. Эгц байрлалд зүрх судасны сүүдрийн 2/3 нь биеийн гол

шугамны зүүн талд 1/3 нь биеийн гол шугамны баруун талд

байрлана.

2. Эгц байрлалд зүүн ховдлын нумын хамгийн захын цэг нь

зүүн талын эгэмний шугамнаас дотогш 1.5-2 см зайд

байрлана.

3. Зүрх судасны сүүдрийн баруун зах цээжний нурууны

нугалмын захын хэсгээс 2.5-3 см гадагш байна.

4. Гол судасны нумын дээд хязгаар нь өвчүү- эгэмний

уулзвараас доош 1.5-2 см зайд байрлана. Зүрхтомрох үед

дээрхи хэмжээнүүд өөрчлөгдөнө.

Page 31: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Зүрх том судасны рентген

оношлогоо

Page 32: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Зүрх том судасны рентген

оношлогоо

Зүрх, том судасны сүүдрийн нумууд:

Зүрх судасны сүүдэр нь баруун талдаа 2, зүүн талдаа 4-н нумаар цүлхийсэн байна.

Баруун талын 1-р нум нь нилэд урт, цүлхийлт багатай бөгөөд гол судасны өгсөх хэсэг, дээд хөндийн венийн судсаар үүсгэгдэх учир судасны нум гэнэ.

Баруун талын 2-р нумыг зүрхний баруун тосгуур үүсгэх учир тосгуурын нум гэнэ.

Page 33: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Зүрх том судасны рентген

оношлогоо

Баруун 1-р

нум

Баруун 2-р

нум

Page 34: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Зүрх том судасны рентген

оношлогоо

Зүүн талын

1-р нум нь богино огцом цүлхийлттэй, гол судасны эргэх уруудах хэсгийн нум

2-р нум яльгүй цүлхийж харагдах уушигны артери үүсгэнэ

3-р жижиг нум зүүн тосгуурын чихэвчийн нум. Зүүн талын 2 ба 3-р нумыг 1 ба 4-р нумтай харцуулахад цүлхийлт багатай учир энэ хэсэгт зүрхний сүүдэр хотойсон байх ба үүнийг зүрхний бэлхүүс гэнэ.

4-р нум зүүн ховдол үүсгэнэ.

Page 35: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Зүрх том судасны рентген

оношлогоо

Зүүн 1-р нум

Зүүн 2-р нум

Зүүн 3-р нум

Зүүн 4-р нум

Page 36: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Зүрх том судасны сүүдрийн хэлбэр

өөрчлөгдөх

1. Митраль хэлбэрийн зүрх (эгц байрлалын

зурганд) :

• Зүрх судасны сүүдрийн зүүн талын 2, 3-р

нум уртсаж, цүлхийнэ.

• Зүрхний бэлхүүс тэгширнэ.

• Баруун талын судас тосгуурын өнцөг

дээшилнэ.

Page 37: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Зүрх том судасны сүүдрийн хэлбэр

өөрчлөгдөх

Митраль хэлбэрийн зүрх. Зүрхний 2 хавтаст хавхлагын нарийслын улмаас

зүрхний бэлхүүс тэгширч, зүүн ховдол томрон, уушигны артерын нум

цүлхийсэн байна.

Page 38: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Зүрх том судасны сүүдрийн хэлбэр

өөрчлөгдөх

2. Аорт хэлбэрийн зүрх (эгц байрлалын

зурагт)

• Зүрхний бэлхүүс хотойно

• Зүүн ховдлын нум уртасна

• Гол судасны өгсөх хэсгийн нум өргөссөнтэй

холбоотойбаруун талын 1-р нум уртасна.

• Баруун талын судас-тосгуурын өнцөг

доошилно.

Page 39: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Зүрх том судасны сүүдрийн хэлбэр

өөрчлөгдөх

Аорт хэлбэрийн зүрх. Гол судасны хавхлагын дутмагшлын улмаас

зүрхний бэлхүүс хотойж, зүүн ховдол томорсон байна

Page 40: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Даалгавар

1. Лекцээ тэмдэглэж аваад сайн ойлгож уншиж,

өгөгдсөн рентген зургуудыг сайтар харж

ажиглаарай.

2. Интернетээс хэвийн цээжний рентген зургийг

20-оос доошгүй хараарай. Дүрс оношлогоо нь

харааны чадварыг их шалгадаг учир хэн хир

олон зураг харна тэр хүн өөрчлөлтийг олж

харж чаддаг болдог.

3. Normal chest X ray гэж бичиж зураг харна.

Page 41: Уушиг зүрхний рентген анатоми Уушиг болон зүрхний …

Анхаарал хандуулсан ирээдүйн эмч

нартаа баярлалаа

Рентген зураг уншиж сурах нь эмч

хүний зайлшгүй эзэмших ур чадвар

учир та бүхэн идэвхитэй

оролцоорой