178
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИИН ИХ СУРГУУЛЬ НИИГМИИН ТЕХНОЛОГИИН СУРГУУЛЬ Техникийн Магистрын сургалтанд зориулсан гарын авлага (Хичээлийн код: К.88701)

starhappy.weebly.comstarhappy.weebly.com/uploads/9/3/0/5/9305760/nom.docx · Web viewАмерикийн математикч Тимоти Уокер 1832 онд “Механик

Embed Size (px)

Citation preview

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИИН ИХСУРГУУЛЬ

НИИГМИИН ТЕХНОЛОГИИН СУРГУУЛЬ

ТехникийнМагистрын сургалтанд зориулсан гарын авлага

(Хичээлийн код: К.88701)

Улаанбаатар хот 2012 он

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГННН ИХСУРГУУЛЬ

НИЙГМИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Техникийн философиМагистрын сургалтанд зориулсан гарын авлага

(Хичээлийн код: К.88701)

Энэхүү гарын авлага нь 2005 онд хэвлэгдсэн “Техникийн философийн цуврал лекцүүд. (88101, 88501)” гарын авлагын үргэлжлэл. 2007-2010 оны хичээлийн жилд техникийн философийн хичээлийг заахад уншиж байсан лекцүүдийг түшиглэн нэмэлт боловсруулалт хийсэн 3 дахь удаагийн нэмэн боловсруулсан хэвлэл юм.

ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн Философи, улс тор, соёл судлалын профессорын багийн Философийн сургалт, заах арга зүйн зөвлөлийн 2011 оны 11 сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэж хэвлэхийг зөвшөөрөв.

Зохиогч:Д.Ганболд (ахлах багш, докторант)

3

4

^ зэмсэг үйлдвэрлэх

^ эмчлэн сувилах

^ дуулж бүжиглэх зэрэг долоон салбар

чөлөөт “технэ” буюу урлагт:^ грамматик ^

диалектик ^

риторикгэсэн

“гурвал"

^ геометр ^ арифметик ^

астрономи ^ хөгжим гэсэн “дөрвөл”

буюу нийтдээ долоон салбар тус тус багтаж эдгээр нь мөн дотроо дэд хэсэгт хуваагдахыг заасан байдаг.*

Эдүгээ техникийг ойлгоход сонгодог утгын зэрэгцээ дараах зүйлүүдтэй холбон авч үзэх явдал давамгайлж байна. Үүнд:

1. Оршин тогтнох ахуйн хувьд органик биш ертөнцийн юмс үзэгдэлтэй2. Орчин үеийн биотехнологийн салбарын ололтын үрээр бүх биологийн

ертөнц дэх үзэгдэл үйл явцтай3. Сэтгэхүй, ухамсар, нийгмийн хүрээнд болж байгаа /психотехник, социотехник

г.м./ өөрчлөлт шинэчлэлттэй тус тус холбон авч үзэх болжээ.Үүнээс үзвэл орчин үед техник нь органик бус ертөнцөөс эхлээд ахуй болон

хүмүүсийн харилцааны бүх л салбарыг хамарсан өргөн хүрээтэй ойлголт болох нь

харагдаж байна. Энэ олон шинж бүхий ойлголт дахь чухам ямар харилцааг техникийнх гэж бид үзэж болох вэ?

Нэгдүгээрт: техник нь ямагт хүний оюун ухаан, байгаль хоёрын нэгдлийн үр дүн байдаг.

Хоёрдугаарт: техник нь хүнд ашиглагдаж, хэрэглэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл, байгалийн зүйлийг хүмүүст хүртээмжтэй чөлөөтэй хэрэглэн ашиглах бололцоог олгох зорилготой.

Гуравдугаарт: техникийн мөн чанар нь түүний объектив хийгээд субъектив талуудын харилцаа холбоонд оршино. Энэ нь нэг талаас, тухайн техникийг бүтээн ашиглаж хэрэглэх хүний чадвар, нөгөө талаас, хүнээс шалтгаалахгүй хүнийг өөрийг нь залан жолоодож буй объектив буюу байгалийн чадвар, эдгээрийн харилцан үйлчлэлд илэрнэ.

*

Ийнхүү “техникийн” тухай ойлголт нь хүн, байгаль хоёрын нэгдэл, эдгээрийн харилцаа холбоогоор тодорхойлогдож байгаа нь философийн уламжлалт үндсэн асуудалтай бас холбоотойг нотлон харуулж байна.

1 дүгээр бүлэг. Техникийн философийн онолын урьдчилсан нохцлүүд

гэсэн инженер техникчдиин шууд оролцоотои үүссэн философиин энэ чиглэлииг субъектээр нь философддог инженерүүдийнх буюу инженерийн гэж нэгэнт нэрлэж заншжээ.

Энэхүү чиглэлийн анхны түүхэн хэлбэр нь “механик философи”, “үйлдвэрлэлийн философи” хоёр байв.

1.1.2. Механик философи. Исаак Ньютон анх шинээр үүсэн буй ажүйлдвэржсэн нийгмийг тайлбарлахад механикийн зарчмуудыг натурфилософи хэрэглэдэгийг дурьдан механик философи хэмээх ойлголтыг хэрэглэсэн юм.

Тэрээр “Натурфилософийн математик зарчмууд” номынхоо “Удиртгалд”-д хүний бүтээсэн зүйлийн хүрээнд “Механик” хэмээх ойлголт эргэлдэж буйг алдаатай үзэл гэж дурьдаад “байгалийн хүч”, “гариг эрхэс, сүүлт одод, сар, тэнгисийн хөдөлгөөнийг нэгтгэн дүгнэхэд” энэ ойлголтыг хэрэглэдгээ заажээ. “Механикийн

зарчимд тулгуурлан байгалийн бүх үзэгдлийн учир шалтгааныг тайлбарлаж болно ” гэдэгт тэр гүнээ итгэж байв.

Энэ чиглэлийг цааш хөгжүүлсэн хүн бол “механик философийг дахин сэргээсэн” хүн

1.1. Техникийн инженерийн философи. Мэргэжлийнхээ үйл ажиллагаанд хамаарах философийн асуудлыг тодорхойлох, тодотгох, боловсруулах, шийдвэрлэх

гэж орчин үед алдаршсан английн химич Роберт Бойль билээ. 1675 онд бичсэн ”Механик чанарууд” номондоо механикийн зарчимд тулгуурлан хүйтэн, дулаан, соронзон, өөрчлөмтгий болон тогтмол чанар, исэлдэл ба исэлдэх чанар гэх зэрэг үзэгдлийг тайлбарлажээ.

Америкийн математикч Тимоти Уокер 1832 онд “Механик философийг хамгаалахуй” гэдэг номондоо хүний оюуныг оюун санааны хүрээнд ч тэр, практик салбарт ч тэр үнэхээр чөлөөлөх чухал хэрэгсэл бол механик философи гэдгийг батлан, түүний практик илрэл болох техникийн тусламжтайгаар боолчлолд үндэслэсэн зарим нийгэмд ардчилсан эхлэлд тулгуурласан эрх чөлөөний хэв маяг бололцоотойг гэж үзсэний учир тэрээр механик философийн хөгжилд томоохон байр суурь эзэлдэг.

1.1.3. Үйлдвэрлэлийн философи. Шотландын инженер-химич Эндрю Юр 1835 онд “үйлдвэрлэлийн философи” гэсэн ойлголтыг анх хэрэглэжээ. Э.Юр гар болон аж үйлдвэрлэл, механик болон химийн үйл явцын ялгаа, машины төрөл

зүйлийн ангилал, бүтээн туурвихад баримтлах тодорхой дүрэм журам байж болох тухай болон “автомат машинжилтын” нийгэм-эдийн засгийн үр дагавар зэрэг техникийн философид хамаарах үнэтэй саналыг өөрийн философидоо дэвшүүлжээ. Түүнийг орчин үеийн үйлдлүүдийн судалгаа, системийн онол, кибернетикийн хөгжлийн эх үндэс гэж үзэж болохуйц голзарчмуудыг анх томьеолсон хүн хэмээн зүи есоор тооцдог. Ийнхүү бид техникийн инженерийн философийн түүхэн сонгодог угтвар

хэлбэрүүдийг товч авч үзлээ. Эдгээр философийн төлөөлөгчид нь голдуу байгаль шинжээчид байв.

1.2. Техникийн инженерийн философийн төлөөлөгчид. Техникийн инженерийн философийн сонгодог төлөөлөгчдийн үзэл баримтлал, сургаалыг техникийг тодорхойлох байдлаар нь дараах гурван урсгалд хувааж үзэж болох юм. Үүнд:

A. Техник бол хүний эрхтний дууриамал хэмээн ойлгох үзэл Б.Технократ үзэл

B. Техникийг бурхны бүтээл хэмээх үзэл1.2.1. Э.Капп: Техник бол хүний эрхтний дууриамал.

Техникийг

хүнии эрхтэнтэи адилтгах, түүнии дууриамал, үргэлжлэл хэмээн үзэх үзэл бүр Аристотелиос эхлэлтэй гэж үздэг. Мөн 1860 онд Английн эрдэмтэн Р.У.Эмерсон “...Хүн бол гаргуун бүтээгч бөгөөд биеийнхээ бүтэцтэй жиших замаар аливаа механизм бүтээх

ш

санаа түүнд төрдөг юм. Тэрээр, өөрийн бие махбөдийн ажлын нууцыг төмөр, мод, арьс ширнээ шингээн, энэ ертөнц дэх амьдралдаа хэрэгцээт зорилгодоо нийцүүлэн зохицуулдаг...” хэмээн бичиж байв.

Гэвч энэ үзлийг үндэслэгч нь 1877 онд “Техникийн философийн үндэс”ном бичсэн германы эрдэмтэн Эрнст Капп юм. Тэрбээр уг номондоо техникийн философийн талаар бүх талын системтэй үндэслэгээг анх өгчээ. Капп бичихдээ: "... багаж хэрэгсэл хүний эрхтэн хоёрьт хоорондох дотоод холбоо нъ хүн багаж төхөөрөмждөө байнга өөрийгөө нөхөн үйлдвэрлэж байдаг гэдгийг бид хүссэн хүсээгүй тодорхойлоход хүрч буй нь санаандгүй гэмээр боловч нээлт юм. Хянагч хүчин зүйл нь хүний эрхтэн бөгөөд түүний хүч, ашигт үйлийг байнга нэмэгдүүлэх

ёстой тул багаж хэрэгслийн өөрийн хэлбэр нь энэхүү эрхтний хэлбэрээс урган гарах

ёстой. Энд хэлснээс үүдэн оюун санааны олон бүтээл хүний гар, моч, нүдний үүрэгтэй нягт холбоотой. Тахир хуруу-дэгээ, апганы хонхор-аяга, илд, жад, сэлүүр, шанага, халбага,

анжис, хүрз зэрэг нь загас, ан агнуур, газар тариалан эрхлэхэд зайлшгүй хүрдэг гарын хуруу, савар, мөчнийянз бүрийн байдал болох нь илт... ” гэжээ.Э.Капп энэ бүхнийг ухамсарлагдсан үйл явдал гэж үздэггүй учир Эмерсоноос

ялгагддаг. Олон тохиолдолд уг зүйл бүтээгдсэний дараа энэхүү ижил төстэй тал мэдээж болдог. Энэ үзэл нь төмөр замыг цусны эргэлтгэй, цахилгаан холбоог мэдрэлийн системийн гадаад хэлбэр, үргэлжлэлтэй зүйрлэхэд хүргэжээ. Түүний энэ үзэл зөвхөн машины систем, багаж хэрэгслээр хязгаарлагдаагүйг хэлэх ёстой. Мөн 1875 онд Франц Рёлогийн сонгодог бүтээл болох “Онолын

кинематик: машин судлалын онолын үндсүүд”-дээ, хүний үйлдэл,зан үилииг хязгаарлагч ес суртахууны шинж чанар, арга зүиг

хязгаарлагч машин хоёрын төстэй талыг бичсэнтэй яг адил санааг Капп дэвшүүлж, Релёгийн задлан шинжилсэн шинэ шинжлэх ухаан болох техникийн инженерийн тухай философийн анхны санааг тэр гаргажээ., Мөн төрийг оюун санааны амьдралын гадагш тэлэлт, хүний төрөлх чанарын ил тод байдал гэж тодорхойлжээ. Чухам эдгээр санааг Э. Капп Арнольд Гелен (1904-1976) болон Маршалл Маклуган (1911-1980) нараас түрүүлэн судласан юм. Каппын техникийн фииософи нь гүнзгий судалгаанд тулгуурласан экологийн философийн асуудлаараа илүү өргөн хүрээг хамаардаг.

Тиймээс ч тэрбээр Карл Риттерийн газар зүйн талаарх шинэ үзлийг Гегелийн философитой нэгтгэх замаар өөрийн материалист системээ үндэслэхийг тэмүүлж байв. 1845 онд түүний бичсэн “Ерөнхий ба харьцуулсан газар зүй” нь өнөөдрийн “экологийн философийн” үр хөврөл байжээ гэхэд хилсдэхгүй. Тэрээр энэ бүтээлдээ, нэг талаас, нийгэм-соёлын бүтцэд газар зүйн орчин (тухайлбал гол мөрөн, тэнгис далай) хэрхэн бүрдүүлэгч нөлөө үзүүлдэгийг дэс дараалалтай авч үзэхийг зорьсон. Гол мөрөн, тэнгис

далай нь эдийн засаг, соёлд бүхэлд нь нөлөөлөөд зогсохгүй, нийгэм, цэрэг, улс төрийн байгуулалд нөлөөлдөг. Нөгөө талаас Капп Гегелийн диалектикийгиинхүү хэрэгжүүлснээр дотоод, гадаад газар зүин орчинг хувирган өөрчилж, улмаар “колончлохыг” уриалахад хүргэжээ.

Түүний үзлээр түүх бол хүрээлэн буй орчны дуудлагыг тосч авах оролдлого, зэрлэг байгалаас хамаарах хамаарлыг даван туулах хүний оролдлого бүрийг оноон тоггоосон өвөрмөц үйлдэл байв. Энэ нь орон зай (газар тариалан эрхэлж, уул уурхай, барилга байгууламж өрнүүлэх замаар), цаг хугацааг (хэлнээс эхлээд цахилгаан шуудангаар дамжууланхарилцааны систем байгуулах замаар) соёлжуулахад хүргэв. Тэрээр цахилгаан холбооны талаар бичихдээ: янз бүрийн улс орны ард түмний хэл тэмдгийн системийг нэгтгэсэн маш боловсронгуй “универсаль цахилгаан шууданг”

бүтээх нь Дэлхийг үндсээр нь өөрчилж, хүн амьдрахуйц үнэхээр таатай орчин болно гэжээ. Гэхдээ энэ нь байгаль орчны гадаад “колончлол”-ыг хүний орчны дотоод

“колончлолоор” нөхөн гүйцээсэн тохиолдолд бололцоотой гэж тэр үзэж байв.

Э.Каппын амьдарч буй орчин үндсэндээ гадаад “колончлол”-д автсан байсан тул тэрээр “дотоод колончлол” зайлшгүй гэдгээ батлахын тулд тодорхой улс төрийн бодлого явуулахын чухлыг нотлоход голлон чармайх болов. “Хуульчлагдсан деспотизм ба үндсэн хуулийн эрх чөлөө” номоо 1849 онд бичсэнээс болж, Германы засгийн газартай сөргөлдөн, улмаар Төв Техас дахь Германы анхны колоныхны сууринд цагаачилж ирсэн түүний сонирхол “дотоод колончлолоос” “гадаад колончлол” руу хандан үндсээрээ өөрчлөгдөн “...чөлөөт газрын чөлөөт иргэн” фермер, зөхион бүтээгч болохын тулд “ая тухаа хүнд хөдөлмөрөөр, үзэг бийрээ,хүрз жоотуугаар солиход хүрсэн ” хэмээн тэр бичжээ. Хөдөө аж ахуйн багаж машин төхөөрөмж оролдсон зожигдуу байдалд түүний хориод жилийн фермерийн амьдрал өнгөрөв.

Э.Капп Иргэний дайны (боол эзэмшлийг эсэргүүцдэг хэдий ч хүү нь Конфедерацийн талд тулалдаж байв) дараа Герман явахаар шийдсэн боловч замдаа өвчилсөн учраас эмчийн зөвлөлгөөг авч Америк явахгүйгээр шийдэж эх орондоо эрдэм шинжилгээний ажил эрхлэх болжээ. Америкт хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан газар зүйн философио хянан боловсруулж, техникийн философи бүтээж, түүндээ багаж, тоног төхөөрөмж бол хүний эд эрхтнийг янз бүрийн байдлаар цааш үргэлжлүүлсэн хэрэг гэж үзжээ.

1.2.2. Технократ үзэл. Техникийн инженерийн философийн технократ үзлийн гол онцлог бол инженер техникчдийн өмнө тулгарч буй философи, хүмүүнлэгийн асуудлыг урьд өмнө байгаагүй шинэ хэлбэрээр буюу хамтын зохион байгуулалтын хэлбэр болох

эрдэм шинжилгээний дугуйлан, хамтлаг, нийгэмлэг байгуулж, хөтөлбөр боловсруулан нарийн нягт судалгаанд тулгуурлан шийдвэрлэх алхам хийсэнд оршино.

Техникийн философи дахь технократ үзлийг оросын инженер Петр Климентьевич Энгельмейертэй холбож үздэг.

Эрнст Капп өөд болсон 90-ээд онуудад оросын инженер П. Энгельмейергерманы тогтмол хэвлэлүүдэд хүрээлэн буй орчинд тоног төхөөрөмж хэрэглэх болон уг асуудалд философийн үүднээс хандахын чухлыг тэмдэглэн “техникийн философи” гэсэн ойлголт хэрэглэсэн олон өгүүлэл нийтэлсэн юм. Динглерийн эрхлэн гаргаж байсан “Политехникийн сэтгүүл” (1899)-д түүний нийтэлсэн “Техникийн ерөнхий асуудлууд” цуврал өгүүлэлдээ судлах зүйлээ

тодорхойлон: иМатериал баялаг,

хямд шөсөр зүйлс нийгэмд нийлүүлж байвал үүргээ биелүүллээ гэж техникчид боддог. Гэвч энэ бүхэн нъ тэдний мэргэжлийн үүргийн өчүүхэн хэсэг нъ билээ. Өнөөдөр өндөр боловсролтой техникчид үйлдвэрт байдаг гэсэн үзэл хуучиржээ. Усан болон зам тээвэр гээд хотын бүх аж ахуй инженерийн удирдлагад оржээ. Бидний мэргэжил нэгт нөхөд-инженерүүд улам бүр дээгүүр алба хаших болов. Төрийн зүтгэлтнүүд ч төрж байна. Хэдий тийм ч инженер, техникчид инженер техникчээрээ л үлдэх ёстой, Техникийн мэргэжлийн хүрээ ийнхүү тэлж буйг талархаад байх зүйл биш. Энэ бүхэн нъ орчин үеийн нийгмийн эдийн засгийн өндөр хогжтйн зайлгигүй үр дүн бөгөөд цаашид ч хөгжих зүй тогтолтой. Гэтэл орчин үеийн техник хүмүүсийн шинэ шинэ хэрэгцээг хангаж чадах болов уу? гэсэн асуулт гарна. Энэ асуулт техникийн удирдлага буюу практик талыг хамраад зогсохгүй тул хангалттай хариулт олоход хэцүү юм. Хэдий тийм ч техник, нийгэм хоёрын харилцан үшчлэлийн байж болох хэлбэрүүдийг хэтийн төлөвд нъ авч үзэх зайлгигүй шаардлага гарч байнаГ гэж бичжээ.

Мөн цааш нь техникийн ерөнхий судалгааны хүрээн дэх тодорхой асуудлыг бас тодотгон “Техник гэж юу болох, ямар зорилго, ямар аргад тулгуурладаг, мөн ямар хүрээнд хэрэглэгддэг, хүний үйл ажиллагааны бусад салбараас алъ салбартай нъ илүү ойр холбоотой, шинжлэх ухаан, ёс зүй, урлаг гэх мэтэд хэрхэн холбоотой зэрэг асуудлыг бид судлах ёстой... Бид техникийн үйл ажиллагаа илрэх бололцоотой олон янзын хэлбэрийг судлах хүрээний техникийн ерөнхий дүр төрхийг тодорхойлох ёстой... Учир нъ хүний нийгмийн үүсэл хөгжлийн бүр эхэнд техник байсанд оршино” гэж бичсэн байдаг.

1911 онд италийн Болонья хотод болсон Дэлхийн философчдын IV конгресс дээр

Энгельмейер “Техникийн философи” сэдвээр тавьсан илтгэлдээ “Техникийн ертөнц” хэмээх нэрийг тодруулан томъёолж, техник ба шинжлэх ухаан хоёрын харилцаа, техникийн талаарх философийн дүн шинжилгээ, түүний нөлөөлөх хүрээг тодорхойлох асуудалд гол анхаарлаа хандуулав. Тэрбээр техникийн хүрээнд техникийн бүтээн байгуулалтад тэмүүлэх хүний дотоод хүсэл зориг эцсийн дүнд хамаатай гэжээ.

Ф.Энгельмейер “Бүх Оросын инженерүүдийн холбоо” (БОИХ 1917 онд), “Техникийн ерөнхий асуудал” (1927 онд) дугуйлан зэргийг анх санаачлагчдын нэг байв. БОИХ-ын “Инженерүүдийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлсэн “Бидэнд техникийн философи хэрэгтэй юу?” өгүүлэлдээ энэ дугуйлангийнхаа хөтөлбөрийг дэвшүүлэн: “Техникийн ерөнхий асуудал” дугуйлан нъ аливаа сурталчилгаанаас татгалзана. Ойрын ирээдүйд дараах зорилтыг дэвшүүлж байна. Техникийн гпухай ойлголтыг тодорхойлох оролдлогыг агуулсан техникийн философийн мөрийн хөтөлбөрийг зохиох, орчин үеийн техникийн зарчмуудыг тодруулж томъёолох, техник нъ биологийн үзэгдэл болох, техник нъ антропологийн үзэгдэл болох, соёлын түүхэнд болон, техник- эдийн засаг, техник-урлаг, техник-этик зэрэг нийгмийн бусад хүчин зүйл дэх техникийн ролийг тодорхойлох явдал юм” гэж бичжээ.

17

маш чухал юм. Тэрээр цааш нь “технологи” нь хүний хийх

1.2.7. Марио Бунге: Нийгмийн технологи, технопраксиологи. Баруун Европод техникийн тухай философийн үзлээрээ нэрд гарсан Аргентины философич Марио Бунге (Буэнос-Айрест 1919 оны 09.21 төрсөн) “Техникийн философийг судлах нь” хэмээн нэрлэхийг анх сэджээ. Шинжлэх ухаан-техникийн

1.2.8. н >р томъёо, ойлголтын тусламжтайгаар бодит байдлыг танин мэдэх, байгалийн (н)лон техникийн шинжлэх ухааны үүднээс хүмүүнлэгийн салбар дахь (ялангуяа, философи,

ёс зүйн) мэдлэгийг дахин хянаж үзэх зэрэг өргөн хүрээтэй асуудлын нэг п илрэл нь “технофилософи” юм гэж тэрээр үзэж байв.

М.Бунге “Техникийн тарьж болох хортой үр дагаврыг дэвэргэн номлогч”гэж түүний нэрлэсэн орчин үеийн философич Хайдеггер, Эллюль нарын үзлийг эсэргүүцэж байжээ. Материаллаг (инженерийн болон газар тариалан эрхлэх, анагаах зэрэг ухаан), нийгмийн (хүмүүжил, үйлдвэрийн сэтгэл судлал, хавсарга социологи, хууль цааз удирдлагын ухаан), концептуаль (мэдээллийн онол) болон ерөнхий (системийн онол) зэрэг салбаруудыг хамарсан хамгийн өргөн утгаараа техник нь эпистемологи ба онтологи үзэгдлүүдийг, тэрчлэн техноаксиологи (техникийн

үнэлэмжийн систем) технопраксиологийг зайлшгүй харилцаа холбоонд нь судлах явдал гэж олонтаа тайлбарласан нь орчин үеийн инженерийн ухааны үүднээс техникийн философийг философи талаас дүгнэсэн оргөн ойлголт гэхэд болно.

М.Бунгегийн нийгмийн технологи, технопраксиологийн үзэл нь Джон Дьюигийн прагматизм болон технократ хөдөлгөөнтэй ижил төстэй, Карл Попперын иэрлэснээр “нийгмийг шатлан инженерчлэхүй” гэдэгт маш ойртдог. Тухайлбал, Д.Дьюи шинжлэх ухааны ололтыг өнгөц биш, харин хүний ажил хэрэгт ойртуулж хэрэглэх, тэхдээ хүнийг ухаалагжуулж, шинэ бололцоо, харилцааг хэрэгжүүлэх, туршилтын нөхцөл бүрдүүлэхэд ашиглахыг уриалдаг.

Техникийн асуудлын шийд техникээс өөрөөс нь шалтгаалан улам бүр олон талтай болж байна. Инженерчлэлийн зарчмуудыг арилжааны (тэрчлэн улс төрийн) хээл хахуулиас ангижруулахуйцаар нийгмийн эдийн засгийн (мөн улс төрийн) амьдралыг өөрчлөх хэрэгтэй

гэж Торстейн Веблен “Инженерүүд ба үнийн систем” (1921), Ур чадварын бурхан ухаан” (1914) ном зохиолдоо тунхаглаж байв. “Технократ” гэдэг үгийн зарим сөрөг санааг үл хэрэгсвээс дээрх үзэл эдүгээ улам амь бөхтэй байна. Сүүлийн үед Инженерийн ёс зүйн ерөнхий онолын хүрээнд, инженерчлэл бол техникийн төсөл зохиох түвшин дэх туршилт төдийгүй нийгмийн туршилт мөн гэсэн үзэлд тулгуурлан дээрх хоёр хандлагыг ойртуулах оролдлого гарч ирж байна.

1.2.8. Фридрих Дессауэр: Техник бол бурхны бүтээл. Техникийн инженерийн философид техникийг бурхны бүтээлд хамааруулах үзлийн гол төлөөлөгч бол XX зууны эхний хагаст амьдарч байсан Фридрих Дессауэр (1881-1963) юм. “Техник

соёл мон үү?” 1908), “Техникийн философи” (1927), “Техникийн хүрээн дэх сэтгэл санаа” (1945), “Техник тойрсон маргаан” (1956) зэрэг зохиолоо энэ хугацаанд тэрээр нийтэлжээ.

Ийнхүү тэрээр “техникийн философи” гэж номоо нэрлэсэн дөрөв дэх философич болсон байна.

Тэрээр залуудаа “X” туяаг нээсэн Рентгенийг үнэнхүү шүтэж, сургуулиа хаян“X” туяаг гаргаж авдаг машины үйлдвэрийг 19 настайдаа байгуулжээ. үйлдвэр эрхлэгч тэрээр “X” туяа үйлдвэрлэдэг хүчирхэг машин ба өндөр хүчдлийн трансформаторийг хослон зохион бүтээх гэсэн их сургуулийн судалгааныхантай холбоотой ажиллаж, 1917 онд Майн дахь Франкфуртын их сургуулийн хавсарга физикийн салбарт докторын зэрэг хүртжээ. Хожим их сургуульд алба хаших болсноор уг ажлаа орхижээ. 1922 онд их сургуулийн лектор, зохиолч болсон тэрээр биофизикийн хүрээлэн шаардлагатай гэдэгт олон үйлдвэр эрхлэгчдийг үнэмшүүлж чадан, санхүүгийн дэмжлэг авч байгуулан өөрөө захирал нь болов. 1924 оноос Христосын ардчилсан намын Рейхстаг дахь гишүүнээр ажиллав. 1933 онд Гитлерийн сөрөг хүчин гэж баригдаж, эх орноосоо хөөгдөх хүртлээ Рейхстагийн депутат байв.

Дэлхийн II дайны үед эхлээд Стамбулын, дараа нь Фрайбургийн их сургуульд (Швейцарь) ажиллаж байв. 1953 онд эх орондоо эргэн ирж Макс Планкын нэрэмжит Биофизикийн хүрээлэнгийн захирал болов. 1963 онд “X” туяаны

«г

туршлага явуулж байхдаа туяаны хордлого авч хорт хавдраар нас баржээ.Тэрээр техникийн философийн салбарт олон талт үйл ажиллагаа явуулж байв. Дессауэр

нарийн чанд ойлголтод тулгуурлан техникийг хамгаалах байр суурь баримталдаг хэдий ч экзистенциалистууд, нийгэм судлаачид, бурхны номлогч нартай хэл амаа ойлголцдог нэгэн байв. Техникийн философийн асуудлаар тууштай бат чиг шугам баримтлагч түүнийг техникийн философийн талаар шинжлэх ухааны философичид нэн түрүүн нэр заан, иш татдаг болсон юм. Түүний техникийн философийг дүгнэхийн тулд шинжлэх ухааны философчидтой

зөрөлддөг үзлийг нь авч үзэх нь зүйтэй. Шинжлэх ухааны философичид нь эсвэл мэдлэгийн бүтэц, ач тус, космологи хийгээд антропологийн хувьд тусгай шинжлэх ухааны онолыг оноож тайлбарлах асуудлыг судалдаг. Дессауер орчин үеийн аж үйлдвэр, техникийн хөгжлийн үрээр, энэ ертөнц дэх хүний ахуйн шинэ арга болсон шинжлэх ухаан нь техникийн мэдлэг хүч чадал, бололцоог хайхардаггүй нь энэ хоёр хандлагын алдаа гэж үздэг. ”Техникийн философи” болон гучин жилийн хойно бичсэн “Техник тойрсон маргаан” номондоо, тэдний шүүмжлэлд хариулж, бусад судлаачдын янз бүрийн үзлийг судлаж, техникийн үйл ажиллаганы трансценденталь

мохцлийн тухай Кантын үзлийг дахин боловсруулах, тэрчлэн техникийг хэрэглэхэд тхиолдох ёс зүйн тодорхойлолтыг (импликаци) авч үзэн өөрийн үзлээ батладаг.

I >|У)эр шинжлэх ухаан, ёс суртахуун, гоо зүйн таашаалын гэсэн Кантын гурван шүүмжлэлд техникийн үйл ажиллагааны гэсэн дөрөв дэх шүүмжлэлийг нэмжээ.

Иммануил Кант (1724-1804) “Цэвэр оюун ухааны шүүмжлэл”- дээ шинжлэхухааны мэдлэг нь үзэгдлийн ертөнц (феномен)-өөр хязгаарлагддаг, “байгаагаараа буй юмс” (ноумен)-тай шууд харьцдаггүй гэж баталсан байдаг. Гэхдээ шүүмжлэлийн метафизик (философи) нь үзэгдэл (феномен)-ийг тодорхой априори хэлбэрийг дэвшүүлэх замаар үзэгдлийн цаана орших тодорхой ноуменаль бодит байдал буюу “байгаагаараа буй зүйлс”-ийг (“өөртөө буй зүйл” гэдэг орчуулга ташаа утгатай болно)

тодруулах чадвартай. Зан суртахууны үйлдлийн тухай бичсэн “Практик оюун ухааны шүүмжлэл”, гоо сайханы таашаалын тухай бичсэн “Сэтгэн бодох чадварын шүүмжлэл” зэрэг зохиолдоо үзэгдлийн цаана сайн үйл үйлдэх, сайхан төгөлдөр санааг хэрэгжүүлэх тодорхой “трансценденталь” бодит байдал зайлшгүй оршдог тухай үзлээ үндэслэжээ. Гэхдээ практик (энэ тохиолдолд ёс суртахууны) болон ёс суртахууны туршлага нь трансценденталь бодит байдалтай гүйцэд холбоо тогтоох чадваргүй. Хүний туршлагын энэ салбарыг задлан шинжлээд ч ноуменаль бүтцийн тухай өгүүлэх боломжгүй юм.

Дессауэрийн Кантаас ялгаатай нь, туурвил, ялангуяа техник бүтээх туурвил нь “байгаагаараа буй юмстай” нааштай холбоог харин ч тогтоодог гэж үздэг. Техникийн мөн чанар нь үйлдвэрлэлийн процесст (аливаа нээлтийн үр дүнг олноор нь үйлдвэрлэдэг) ч бус, техникийн бүтээгдэхүүнд (хэрэглэгчдийн хэрэглэдэг) ч бус, харин техник бүтээх үйлд оршдог. Техник бүтээх үйлийг задлан шинжлэхэд, тэр нь хүний хүсэл зорилгод “харшлан”,

байгалийн хуультай яв цав нийцэн явагддагийг нотолдог ч, байгалийн хууль, зорилгууд нь зохион бүтээхэд зайлшгүй хэдий ч бас хангалттай нөхцөл болж чаддаггүй байна. Эдгээрээс гадна “техникийн шийдлийн өмнөх өгөгдөл” орших хүрээ буюу “дөрөв дэх хаанчлал”-тай зохион бүтээгчийн ухамсрыг шууд холбогч “дотоод боловсруулалт” гэж Дессауэрийн нэрлэсэн нэг зүйл байдаг. Чухам энэхүү дотоод боловсруулалт бол техникийн зохион бүтээлт дэх гол зүйл юм. Техник объектийн трансцендент “байгаагаараа буй юмс”-тай холбогдох холбоог энэ дотоод боловсруулалт гүйцэтгэдэг нь дараах хоёр баримтаар батлагдаж байна. Үүнд:

1. Зохион бүтээсэн багаж хэрэгсэл (артефакт) нь ертөнцөд урьд байгаагүйүзэгдэл байдаг.

2. Зохион бүтээгч уг зүйлийг гардан бүтээн бодит байдал дахь үзэгдэл

Хүний бие эрхтэн хязгаарлалтай учир, түүний үргэлжлэл болон машин үүсдэг гэж Мэмфорд үздэг. “Машины тухай домог” (2 боть 1969.1970) номонд энэ байдал илт харагдана. Гол санаагаа дахин томъёолсон энэ номондоо хүн нь газар дэлхийн практик үйл ажиллагаатай нягт амин холбоотой ч, түүнийг Ьошо йЬег (бүтээгч), төдийгүй, Ьото $ар1еп8 (сэтгэгч) гэж үзэхийн чухлыг заажээ. Хүн бол “хийгч” биш “сэтгэгч” амьтан тул хийж буй нь бус, харин сэтгэгч чанар нь, багаж зэвсэг биш харин хүнийг “хүнлэг” болгож буй оюун ухаан нь гол юм. Хүний мөн чанар бол туурвил, материаллаг бүтээн байгуулал нь бус, нээлт, болон тайлбарлалт мөн гэж удаа дараа бичиж байв.

Тэрээр: Быд ертөнцийн тухай гиууд туршлага, туршишаас бусинтерпретациас гол нъ мэдэж авдаг. Интерпретацийн оорийнх нъ гол хэрэгсэл нъ тайлбартай байдагт оршино. Энд хүний эрхтэн хийгээд физиологийн чадварын тухай, мэдрэмж, сониуч зан, сэрэхүй таашаалын тухай, түүний нийгмийн зохыон байгуулалтат харылцааны тухай, түүный бүтээсэн харылцааны хэрэгсэл байнга боловсронгуй болж байдаг ынтерыретацийн чухал хэрэгсэл болох хэлний тухай яригдаж байна” гэж хэлжээ. Энэ герменевтик үйл ажиллагааны ач холбогдол гандан бууршгүй юм.

Тэр цааш нь үргэлжлүүлэн: “Хэрвээ сүүлийн таван мянгаад жилийн механик (техник) ололтууд гэнэт алга болвоос амъдрал сүйрэлтэй учрахтай адил болно. Гэвч хүн хүнээрээ л үлдэнэ. Гэтэл хүний тайлбарлах чадварыг үгүйсгэвээс Просперогийн зөгнолтэй ч зүйрлэх аргагүй бүх зүйл мөхөн сөнөнө. Адгуустай ч зүйрлэшгүй арчаагүй бүдүүлэг болж, саа туссан лугаа болно ” гэжээ.

Л.Мэмфорд “Хүн төрөлхтний техник-материаллаг дүр төрх” гэж нэрлэж буй зүйлээ дахин хянаж үзээд, багаж зэвсэг бүтээх, улмаар ашиглах гэсэн явцуу утгаараа техник нь хүн төрөлхтний тэр тусмаа техникийн өөрийнх нь хөгжлийн гол хөдөлгөгч хүч болж чадахгүй гэж нотлов. Бүх техникийн ололт нь “Хоол хүнсийг нэмэгдүүлэх болон байгалийг хяналтдаа байлгах өчүүхэн зорилготой, хүний дотоод эрхтний зүйрлэшгүй нөөц бололцоог ашиглах, эрхтний гадаад хэрэгцээ, хүсэл тэмүүллийг алъ болохоор ихээр хэрэгжүүлэхэд гол төлөв чиглэнэ. Хэлээр дамжин дүрс тэмдэгийн соёл үүссэн нъ “уул нуруу босгож сүх зэмсэг хийснээс илүү хүн төрөлхтний хөгжилд чухал зүйл болов. Түүний хувьд хүн гэдэг нь “өөрийгөө бүтээгч, өөрийгөө ялан дийлэгч, өөрийгөө төсөллөгч амътан юм ”

Л.Мэмфорд энэхүү антропологидоо тулгуурлан политехник, монотехник хоёрын хэв маягийн ялгааг тогтоожээ. Политехник буюу биотехник нь бүтээлтийн анхны хэлбэр юм. Бүр эхэндээ (логик, тэрчлэн түүхэн утгаараа) техник нь “амъдралд л баримжаалсан байдалтай, харин эрчим хүч хөдөлмөрд нэг их гол үүрэггүй байв”. Энэ техник бол амьдралын олон талт хэрэгцээ, тэмүүлэлд нийцсэн, хүний янз бүрийн чадвар бараг чөлөөтэй гэхээр хэрэгжихэд үйлчилдэг тийм төрөл нь юм. Монотехник буюу үүний эсрэг гэж хэлж болох авторитари техник нь “эрдэм ухааны сэхээтэн, мэргэжсэн үйлдвэрлэлд тулгуурлан, эдийн засгийн экспанси, материаллаг хангалт, цэргийн давамгайллыг бүрдүүлэхэд", товчоор хэлбэл, засаглалд хандсан төрөл юм.

Орчин үеийн техникийн эх үндэс нь нийгмийн нарийн эрэмбэт зохион байгуулалт буюу Мэмфордын нэрлэсэн “мегамашин”-ыг хүн нээсэн таван мянгаад жилийн үетэй холбогдоно. Египетийн пирамид, Хятадын цагаан хэрмийг босголцсон улс шиг, том арми, ажиллагсад болон хүмүүс нэгдэхийг мегамашины

и

тпгодог жишээ гэж тэр үзэж байв. Мегамашин нь хүний үйл ажиллагаа, хүсэл пмүүллийг хүрээ, бололцоог хязгаарлах замаар материал баялгийг асар их Фвмжуулдаг тул хүмүүнлэг

бус шинжтэй. Хүчирхэг арми нь цэргийн маш хатуу I нлэмийн үрээр л газар орчныг байлдан дагуулж засгийн эрх мэдлийг өргөтгөдөг \ )дий ч энэ бүхэн нь эсвэл гэр бүлийг сарниулж,

эсвэл гэр орон, театр, яруу

млйраг, хөгжим урлаг зэргийг цэргийн зорилгод зориуд нийцүүлдэг. үр дүнд нь мстатехникийг амьдралд зайлшгүй эрхэм дээд зүйл мэт үзэх “машины тухай домог” үүсдэг. Энэ нь ул үндэсгүй бөгөөд мегатехник алга болох үндэстэй төдийгүй, фХЭМЛЭЭД ч байх зүйл биш юм гэж тэр үздэг.

Л.Мэмфордын бүх эрдмийн ажил нь түүний анхныхаа бүтээлд бичсэнээр: "шехникийг өөрийг нь аврахын тулд түүний ухвар бус (экспанси) дэлгэрэлтэд \тгаар тавих ёстой”-]\ буюу мегатехникийн хийрхэлийг арилгаж, мөн чанарыг нь уудлан илрүүлж, нийгэм дэх оюун санааны суурь баримтлалыг өөрчлөх эхлэлийг гавих замаар монотехник иргэншлийг өөрчлөн байгуулахад чиглэгджээ.

Мэмфордын уран бүтээлийн чухал тал болох монотехникийн сөрөг шүүмжлэл мь урлаг хийгээд хотын амьдралын талаарх нааштай судалгаагаар арвижиж, дагалддаг нь 1961 онд үндэсний Номын Шагнал хүртсэн “Түүхэн дэх хот” номонд бүрэн |усгагдсан юм. “Техник ба иргэншил” нь “Амьдрал шинэчлэлт” дөрвөн боть цувралын эхнийх юм. Хоёр

дахь нь хүний биологийн дүр загвараар техник бүтээдэг сэдэв буюу биотехникийн эдийн засаг”-ийн асуудалд зориулагджээ. “Техник ба иргэншил”, “Машины тухай домог” номыг холбогч гэж хэлж болох “Урлаг ба техник” номондоо гадаад объектуудыг

хүчээр зохицуулагч хэрэгсэл болох техниктэй, дотоод оюун санааны амьдралын харилцааны билэгдэлт хэлбэр болох урлагыг жишиж үзжээ. Мэдээж тэр техникийг зүгээр нэгэн үгүйсгэгч биш билээ. Хүний төрөлх чанартай нийцдэг болон нийцдэггүй техникийн хоёр төрлийг ухаалгаар ялгахад гол нь

тухаи

явцууруулж.

үгүисгэдэггүи.анхны багш, хүмүүжүүлэгчээр” баяжуулахад зорив. Адгуус хүн болсон нь игалыг хэрэглэсэндээ биш, харин өөрсдийн тэмдгийн тусламжтайгаар хайр дурлал, хамтын нөхөрлөлөө илэрхийлэх, өнгөрснөө дурсаж ирээдүйн хөгжлөө ухамсарлан амьдралаа баяжуулах, хүний амьдралд үнэ цэнэтэй утга учиртай тийм зүйлээ өргөтгөн тэлж дэлгэрүүлэх бололцоог олсонд оршино” хэмээгээд хүний амьдралыгхязгаарладаггүи

1.3.2. Хосе Ортега-и-Гассет: Техникийн тухай бодол. Техникийнфилософийн асуудалд анх удаа мэргэжлийн философчийн үүднээс хандсан хүн бол Хосе Ортега-и-Гассет юм. Тэрээр техникийн талаар уншсан цуврал лекцээ эмхтгэн

“Техникийн тухай бодол”(1939) ном хэвлүүлжээ. Декартад хандаж, түүнийфилософийг шүүмжлэн үзсэн “Кихотын тухай бодол” (1914) номондоо, хүн шиг байх гэж юу вэ? гэдэг асуудлаар өөрийн ойлголтоо дэвшүүлж, “Би бол би ба намайг хүрээлэгч орчин мөн” гэсэн хүнийг ойлгох шинэ томъёоллоо дэвшүүлсэн. Шинэ эриний эхэн үед Декартын бичсэн “Бодол”-ын нэгэн адил Ортегагийн ном ч бас философид хувьсгал хийхийг зорьж байв. Ортега өөрөө “экзистенциализм” гэдэг ойлголтоос зайлсхийж “рациовитализм” гэдгийг хэрэглэдэг ч түүний үзэл санаа, аргын хувьд рационалист

гэхээсээ экзистенциалист шинжтэй байв. Бодит амьдралын рациональ тусгал гэж хэлж болох “Кихотын тухай бодол”-оо тэрээр “Бодлууд”-ын эхний боть хэмээн нэрлэв. Хожим ийм нэртэй ном цөөхөн бичсэний нэг нь “Техникийн тухай бодол” байв.

Техник нь хүний бүх эхлэлд хамаатай гэж тэр үздэг байв. Түүний техникийн философи нь хэрэглэх орчинтой идэвхтэй харьцаж, түүнийг бүтээгч хэмээн зайлшгүй үздэг хүний амьдралын тухай үзэлд тулгуурлажээ. “Би болон хүрээлэх орчин маань Би мөн” гэсэн илэрхийлэлд, “Би” нь нэг талаас өөртэйгөө давхцсан (идеализм), нөгөө талаас хүрээлэх орчинтой давхцсан (материализм), тэдгээрийн харилцан үйлчлэлийг бас агуулсан ойлголт юм. “Техникийн тухай бодол”-ынхоо эхний хэсэгтээ (1-У бүлэг) энэ тодорхойлолтоо дэлгэрэнгүй авч үзэн, хад, мод, адгууснаас ялгаатай хүний төрөлх чанар бол оршиж буйгаараа тодорхойлогдох зүйл биш байдагт илрэнэ. Энэ төрөлх чанар нь тухайн бие хүн өөрийгөө бүтээх түүхий эд лугаа зүйл юм. “Хүний амъдрал нь түүний органик шинжүүдийн онцлогт тэр бүр тохирохгүй ”, хүн эдгээр шинжийн хязгаарыг даван туулж өөрийгөө бүтээдэг.

Энэхүү идэвхитэй чанарын өөрийгөө тайлагнах, өөрийгөө бүтээх хэлбэрүүд тодорхой үе шатуудтай. Үүнд:

Эхний шат нь тухайн бие хүн бүтээлч сэтгэмждээ тулгуурлан ертөнцтэй харьцахдаа хэрэгжүүлэхийг эрмэлзэж буй чиг хандлага, төслийг бүтээх;_

Хоёр дахь шат нь энэ төслийн материаллаг хэрэгжилт, нэгэнт бие хүн бүтээлч сэтгэмждээ хэн, юу байх, хэрхэн өөрийгөө джентльмен, бодисатв, идальго болгон (Ортегагийн өөрийнх нь У1-УН бүлэгтээ татсан түүхэн ишлэлээс авав.) “хувиргахаа” нэгэнт шийдсэн байх. Бие хүний энэ гурван хэв маягт тохирсон техникийн хэрэгцээ мөн бүрдэн тогтоно. Гурван хэв маягт тохирох “төслөөс” шалтгаалан эдгээр хэрэгцээ олон янз Бодьсатва, идальго хоёрынхоос джентельмений орчин үеийн хэрэгцээ өөр байх нь мэдээж. Хүмүүсийн “төсөл” хэд байна, “техник” төд байна. Ортегагийн үзлээр хүнийг Номо РаЪег хэмээн тодорхойлж болох боловч “РаЪет” нь зөвхөн материаллаг объектийн үйлдвэрлэлээр

пгаарлагдахгүй, мөн оюуны туурвилыг хамарсан ойлголт юм. “Роман юм уу >.н ужгийн зохиол туурвих лугаа хүн өөрөө цогцлуулж буй амъдрал бол хүний ^мьдрал гэж нэрлэдэг тэр зүйл мөн... өөрийн амъдралаа ийн “цогцлуулахаас ” эхлэн, \уп өөрийгөө бүтээдэг”. Дотоод туурвил, цогцлуулалт урьдчилж бий болдог нь I ;щаад цогцлуулалтын бүрэлдэх суурь юм. Иймд техник бол хүнийг бүтээх төслийн и лэрхий төрөл боловч (Эрнст Капп, Арнольд Гелен нарынх шиг) зөвхөн байгалийн болон органик үндэслэлээр явцуурах ёсгүй юм. Хүний эхлэл хийгээд ертөнц хоёр нь юдорхой заагтай гэж Ортега үздэг.

Германы инженерүүдийн холбооноос 1951 онд Дармштатад зохион байгуулсан олга хуралд “Техникгүй хүн төрөлхтний тухай домог” сэдвээр илтгэл тавьж дээрх лсуудалд тэрээр дахин ханджээ. “...Гадаад ажиглалтаас үзэхэд хүн чухамдаа ‘техникийн амътан.” мөн гэж тэр илтгэлээ эхэлдэг. Гэхдээ ингэж хэлэх ямар үпдэслэл байна вэ? Хүн бол байгалийн хэсэг бус, харин байгалийг тайлбарлах, глйлах чадвар, тодорхой үзэл санааг эзэмшигч байдагт үндэслэл оршино гэж Ортега үздэг. Хүний гарал үүслийн тухай тогтсон үзэл үгүй ч байгалийн хэсэг болон юмс хэрхэн үүсдгийг шинжлэх ухаан тайлбарлаж чаддагийн адил, байгалийн нөхцөлд хүн техникгүйгээр амьдарч байснаа, техник хэрэглэн байгалийн гадна амьдрагч Сюлон төлөвшсөн тухай домгийг бүтээж бас болно. Хүний өмнөх төрөл гэж хэлж Сюлох байгалиас анх заяасан яг л тэр онгон амьтны дүрийг Ортега төсөөлөн бүтээжээ. Энэ төрлийнхөн нүдэнд үзэгдэх зүйлээс цааш сэтгэж чадахгүй тул сэтгэл хангалуун, аз жаргалтай ажээ. Хожим үл ойлгогдох генетик өөрчлөлд өртөн, дотроо олон янзын ”зөгнөл” хөгжүүлэх чадвар энэ амьтдад бий болж, тэдний зарим нь “эдгээр зөгнөлт бололцоог өөр хооронд нь ялгаж, сонгох чадварыг ” олж авчээ. Энэ шинэ амьтанг еп1е11е%ат, ШеИе^епНа (ухаалаг, сэтгэдэг, ойлгох чадвартай) гэдэг

үгийн язгуур болох еИ%ет хэмээх латин үгээр нэрлэжээ. Ийм чадвартай болсон гэд хуучин ертөнцөөрөө сэтгэл эс ханан, шинэ ертөнц, чухамдаа техник бүтээхийг санаархах болжээ.

Эхлээд Ортега “Техникийн тухай бодол”-доо энэ бүхнийг философийн үүднээс батлаж, улмаар техникийн шийдэл, зориулалтаараа ямар нэг байдлаар ойролцоо оөр өөр техникийн бүтээлийг түүхэн жишээ болгон иш татжээ. Техникээс ангид, гехникгүй хүн оршиж байсан тухай домог нь орчин үеийн техник бол технологийн харагдахуйц биелэл мөн гэдэг нилээд тархмал үзэл үнэний хувьтайг харуулж байна хэмээн энэ ялдамд хэлж болох юм. Чухам ийм дүгнэлтийг Ортега ч төгсгөлд нь хийжээ. Энэ санаагаа тайлбарлахын тулд Мэмфордын дээр хийсэн ангилалд тулгуурлан техникийн хувьслын гурван гол үе шатыг тодорхойлон ерөнхий дүр төрхийг тодорхойлжээ. Энэ нь:

а/ салбар тохиолдолтой холбоотой техник, 61 гар урлаачийн техник,в/ инженер, техникчдийн бүтээсэн техник гэсэн үеүд болно.Хэн байх, “хэрхэн өөрийгөө хийх”-ээр хүн өөрөө бүтээсэн төслөө хэрэгжүүлэхийн

тулд нээж, сонгосон тэрхүү аргаас хамааран техникийн энэ гурван төрөл ялгарна. Ийнхүү техникийн сэтгэлгээний техник шинж чанар, техницизмд хэргийн гол нь оршдог байна. Техникийн түүхийн эхний үе шатанд тодорхой нөхцөл байдлаас болж тохиолдлын чанартай л техник үүсч болох байв.

Хоёр дахъ үе шатанд зарим техник, оновчтой санал ухамсарлагдсан зориуд шинж чанартай болж, гар урчууд буюу нийгмийн тодорхой анги дараа үеийнхэндээ хадгалах, үлдээх, залгамжлах болсон байна. Гэхдээ техникийг ухамсартай судлах буюу технологи энэ үед хараахан үүссэнгүй. Техник ур чадвар болсноос биш шинжлэх ухаан болж чадсангүй. Зөвхөн гурав дахъ үед л дээрх шинэ үеийн шинжлэх ухааны үүсэл хөгжилтэй

холбоотой сэтгэлгээний аналитик арга үүссэнээр инженер техникчдийн техник, шинжлэх ухааны техник, “технологи” сонгодог утгаараа бий болов.

Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх техник хэрэгслийг нээх болсон явдал нь өөрийгөө ухамсарласан шинжлэх ухааны арга буюу техник бий болоход хүрэв. “Орчин үеийн техникийн техницизм нъ өмнөх бүх үеийнхнээс эрс ялгаатай” бөгөөд “техникт өөрт нъ хийгээд, тэр тусмаа цэвэр (шинжлэх ухааны) онолд илрэх оюун санааны хараат бус үйл ажиллагаа эрхлэх бололцоо олгогч шинэ зам” үнэхээр тавигдлаа гэж болно. Өнөөдөр хүн төрөлхтөн Ьа 1естса буюу техникийг гол утгаар нь эхлээд олж авч, дараа нь техник хэрэгсэл гэсэн утгаар нь хэрэглэж байна хэмээн Ортега үзэж байна. Ямар төсөл хэрхэн сонгохоосоо өмнө, хэрхэн яаж хэрэгжүүлэх аргыг хүмүүс сайн мэддэг болжээ. Шинжлэх ухааны техникийг төгс болгох нь хүний чин эрмэлзлэлийн үүслийг тайлахад гол нь болдог хүний хүсч, төсөөлөх чадварыг мөхөж алга болгож болзошгүй орчин үеийн сонин асуудал үүсэхэд хүргэж байна гэж Ортега үздэг.

Урьд хүмүүс өөрийн чадвараа хязгаарлагдмал гэдгийг ухамсарлан, хийж чадахгүй зүйлээ мэддэг байсан нь олонтаа. Тодорхой төсөл сонгож авмагц түүнийг хэрэгжүүлэх, техник шийдлийг олоход асар их цаг хугацаа хүч эрчим зарцуулах нь ойлгомжтой. Өнөөдөр аливаа төсөлд тусгалаа олсон санааг хэрэгжүүлэх техник хэрэгслийг бүтээх ерөнхий аргыг эзэмшсэн тохиолдолд ямар нэгэн зорилгыг хүсэх, түүнд тэмүүлэх аливаа чадвараа алдсан гэж хэлж болно.

“Бүхнийг зөвшөөрнө гэдэг нь юуг ч зөвшөөрөөгүй хэрэг” гэж Достоевскийн “Албин чөтгөрүүдийн” гол баатар Кирилов хэлсэн байдаг. иТехник байх, зөвхөн техник байх гэдэг нъ бүхнийг байлгах, тэгэхээр, бүхнийг биш байх чадвар” юм гэдгийг хүмүүс мартатлаа тийм их итгэл найдвараа техникт шингээжээ.

Сэтгэх чадвараа алдсан техникчдийн гар дахъ техник нъ “хийсвэрлэгдсэн

сэтгэлгээ шиг хоосон үг бөгөөд ийм лшник амъдралын утга, агуулгыг тодорхойлох чадваргүй юм. ” Шинжлэх ухаанд үндэслэсэн техник нь эх сурвалжаасаа илт хараат байдаг. Энэ дүгнэлтээс үүдэн, өрнөд нь азийн техникт л хандуулах нь гарцаагүй гэсэн айхтар дүгнэлтийг Ортега өгчээ.

ч

1.3.3. Техникийн тухай асуулт. Техникийн талаарх Мартин Хайдеггерийнүзэл энд хамаарна. Хайдеггер, нь нэг талаас, хариулахаасаа илүү асуулт дэвшүүлдэг Сократ маягийн философч юм. Асуулт, таавар, асуудал дэвшүүлэх нь чухам философийн үйлс гэж тэр үзнэ. Хайдеггер аливаа асуулт, хариултад маш болгоомжтой ханддаг. Нөгөө талаас, ахуйн тухай асуултыг байнга судлана. Орчин үеийн философийн зохиолд энэ асуулт сонирхол их татдаг. Хайдеггер ч

ахуйн асуудлыг уран бүтээлийнхээ янз бүрийн үеүдэд өөр өөрөөр тайлбарладаг. Эхлээд ахуйн утга учрын гухай авч үзэж байв. Дараа нь ахуйн үнэний тухай, хожим ахуйн эзлэх байр суурины тухай авч үздэг. Улмаар 5'ет/ Зеуп (ахуй) гэсэн герман үгийн дуудлага, зөв бичих дүрмийг болон зүгээр үгүйсгэх талыг судалжээ. Гэсэн хэдий ч энэ бүхнээ тэрээр нэг л асуудал судалж байна гэж үздэг.

С‘Ахуйн тухай асуулт” (1955), “Юмсын тухай асуулт” (1967), “Техникийн тухай асуулт” (1954) гэсэн гурван “асуулт” бүхий (ахуйн тухай бусад зохиолоосоо ч ялгаатай хэмээн зохиогч өөрөө үздэг) Хайдеггерийн зохиолуудад анхаарах нь чухал. Энэ нь техникийн асуулт, юмс ба ахуйн асуулттай холбоотойг зааж байна. Түүгээр ч үл барам техник ба юмсын асуудал, ахуйн хэмээх улам нарийн асуудалд аваачиж болзошгүйг тэмдэглэх нь зүй.

Техникийн асуудал нь гурван утгатай. Нэг дэх утга нь техникийн ойлголт, мөн чанарт хамаарна. Хайдеггер техник гэж юу болох тухай гол асуудлын анхны саналаа 1949 онд уншсан лекцдээ тулгуурлан бичсэн өгүүлэлдээ нийтэлжээ. Техник бол хүний идэвхтэй үйл ажиллагаан дахь нейтраль хэрэгсэл мөн гэсэн уламжлалт хариултыг шүүмжилдэг. Багаж хэрэгсэл хэмээн техникийг үзэх нейтраль үзлийг сөргүүлэн, нэг талаас орчин үеийн техник бол төрөлх байдлыг нь үл хөндөн байгалийг ашиглаж болохыг олж харсан явдал, нөгөө талаас байгалиас үл хамааран байгалийн түүхий эдээр эрчим хүчний төрөл зүйлийг үйлдвэрлэж хуримтлуулж, дамжуулж байгальд сөрөн зогсох болсноор техник бол үнэнийг олж харсны нэг л хэсэг юм гэж тэр баталдаг.

Орчин үеийн техникийг “байгалиар нь байлгах”, “байгальд сөрөн зогсох” чанарыг харуулахын тулд салхин тээрэм, цахилгаан станц хоёрыг харьцуулж үздэг. Аливаа зорилгод хэрэглэж буй техникийн байгууламж байгалийн эрчим хүчийг

ямар нэг байдлаар үрдэг. Гэхдээ усан ба салхин тээрмийн байгальтай харьцаж буй байдал, тэднийг урлагийн бүтээлтэй зүйрлэхэд хүргэдэг гэж Хайдеггер үздэг. Юуны өмнө,

ердийн хөдөлгөөн дамжуулдаг хирнээ газартай шууд холбоотой энэ хоёр зүйлтэй орчин үеийн техникийг зүйрлэх аргагүй. Салхи намдаж, гол урсахаа боливол хөдөлгөөн зогсоно. Мөн

орчныхоо тодорхой байрлалд нийцэн, түүнийг улам тодруулж, эдгээр байгууламж байгаагүй бол уг орчинг үл анзаарах тохиолдол ч байж болзошгүй билээ. өндөрлөгдүү газар орших салхин

тээрэм нь тэр орчноо чимж, хэн бүхний анхаарлыг татдаг нь бас сонин. Дулааны цахилгаан станц нь физикийн эрчим хүчийг боловсруулж, хүнд үл ажиглагдам хэлбэрээр хуримтлуулдаг.

Цахилгаан станц нь ямар ч хөдөлгөөнийг дамжуулдаггүй. Харин хөдөлгөөнийг хувиргаж, чөлөөлөөд улмаар хуваарилдаг.

Түүхийн өмнөхөөс аж үйлдвэрт хувьсгал эхлэх хүртлэх үеийн турш хүмүүсийн хэрэглэж байсан байгалийн түүхий эд, хүч нэг л хэвээрээ байсаар байв. Энэ бол мод, чулуу, салхи, ус, амьтан болно. Орчин үеийн техник газрын нөөцийг ашиглах шинэ зам сонгожээ. Чулуун нүүрсний хэлбэрээр эрчим хүчний хуримтлалыг олж

түүниигээхүсэл зоригт зохицуулан цааш нь хуваарилдаг. Орчин үеийн техникийн хөгжлийн тодорхойлогч шинжүүд бол “чөлөөлөх, хувиргах, хуримтлуулах, хуваарилах, шилжүүлэх) явдал юм”. Түүгээр ч үл барам цахилгаан станц орчиндоо зохицжээгэж хэлэхэд хэцүү. Уужим хөндий ус мөрнийг хаасан том далангууд атомын станцууд нь дулаан болон туяагаараа орчноо хордуулаад зогсдоггүй. Том хотуудын хэрэгцээ тэдгээрийг байгуулахад хүргэж, нарийн математик тооцоололд үндэслэсэн ижил төстэй барилга байгууламж нь байгаль орчинд нийцнэ гэж үгүй.

Энэ бол техникийн тухай асуултыг, юмсын тухай асуулттай холбож буй орчин үеийн техникийн дэвшлийн хамгийн сүүлчийн бодит байдал гэж болно. Уламжлалт техникээс технологийн процессууд юмсыг явцуу утгаар нь хэзээ ч бүтээдэггүйгээрээ ялгаатайг Хайдеггер харуулахыг эрмэлздэг. Атомын бөмбөг л гэхэд нэгэнт болж өнгөрсөнг, аливаа юмсын эвдэрч сүйрснийг л илтгэнэ гэж тэр бичжээ.

Ваарчны гар хийцийн сав суулгын оронд, худалдахад зориулсан (“удаан хадгалах”, “нөөцлөх”) объектуудын ертөнцийг (ВезШпс!) орчин үеийн техник бүтээдэг. Орчин

үеийн тоног төхөөрөмжийг хэзээ ч хэрэглэж, өөрчилж, хаяж сольж болдог. Шалтгаан нь үй олноор үйлдвэрлэсэнд бус, үйлдвэрлэсний үр дүнд бий болсон юмсын шинж чанарт оршино. Энэ ВеМапй нь хүний хэрэгцээнээсангид болохоор үнэ цэнээ алддаг зүйлсээс тогтдог Ъкээ. Хүний хэрэглэх, ашиглах,

а*

байрлуулах хэрэгцээнээс хамаарч хэлбэр нь өөрчлөгддөг нийлэг зүйлс үүний жишээ юм.Орчин үеиин шинжлэх ухаан техник хоёрын хооронд тогтсон харилцааны ппшрхи

Хайдеггерийн үзэлтэй үүнийг холбож үзэх нь чухал. Дэлхий ертөнцийн 1м)дц| чанарыг зориуд үл хэрэгссэн математик ойлголтуудад байгаль орчныг (писжүүлэн) объектчилж ертөнцийг тусгах нь орчин үеийн шинжлэх ухааныг юдорхойлох бөгөөд жинхэнэ гоц гойд, биет чанаргүй юмс, объектуудыг үйлдвэрлэх пололцоог нээдэг гэж Хайдеггер үзжээ. Техникийг хавсрага шинжлэх ухаан гэж ү»тхээсээ шинжлэх ухааныг онолын техник хэмээх нь илүү гэж тэр нотолдог. схникийн тухай асуултаа Хайдеггер чухам ийм утгаар: цэвэр объект болох 1‘ртөнцийн техник нээлтийн шалтгаан нь хэн юу болдог вэ? гэж дэвшүүлжээ. Энэ олмдал позитивист буюу антропологи техникийг үзэх үзэлтнүүдийн нотолдог шиг ювхөн хүний үйл ажиллагааны үр дүн үү? Орчин үеийн техник нь нэг хүнийх үү? Хамт олны шийдвэрийн үр дүн үү? зэрэг асуултад тэрээр сөрөг хариу өгчээ.

Орчин үеийн техникийн “ард”, “цаана” нь ертөнцийг байлгаж, ертөнцийг млллагч зүйл байдаг. Түүнийг Сез1е11 гэж тэрээр нэрлэжээ. \“Сез1е1Г бол орчин үоийн техникийн трансценденталь урьдчилан нөхцөл гэж болно. Ердийн амьдралд 1багана”, “яс мод”, “тавиур” гэх мэтийн багтаасан тийм утгыг энэ ойлголтонд шингээхийг тэрээр эрмэлзжээ. Гэхдээ философийн гүн утгыг бас багтаав.(Хүнийг залж чиглүүлж, бодит байдлыг уудлан танихад, нөөц бололцоог бүтээхэд даллан дуудагч чиг баримжаануудыг нэгтгэсэн агуулгыг СеМе11 илэрхийлдэг. 5Ш1 гэсэн язгуураас 81е11епс1е5 (тогтоогч, баримжаалагч) үүсчээ. Се81е11 нь орчин үеийн шинжлэх ухааны мөн чанарын

тодорхойлолтыг нээх аргыг тэмдэглэдэг ч, өөрөө уг чанараараа техникийн бус юм. Энэ яс мод буюу Сез1е11 нь техникийн хэсэг бус,техникиин үил ажиллагааны дотор агуулагдаж, орчин үеиин техникиин үндсэнд оршдог чиг баримжаа, ертөнцөд хандах техникийн харилцааг илэрхийлдэг.

Сез1е11 нь тодорхой үзлийн хувьд танин мэдэхүйн үл үзэгдэх “араг яс” юм, Гэвч Хайдеггерийн хувьд “үл үзэгдэх зориг”-оос арай илүү гүн гүнзгий зүйл ажээ. Энд гүүний хамгийн сонин санаа оршино. Сез1еИ нь хүсэл зориг агуулдаг ертөнцийг “байлгаж”, “далладаг” шинжээс гадна хүнийг чиг баримжаатай болгож, ертөнцийг даллагадаа авч, “бүтээхэд” бас уриалдаг. Эцэст нь хэлэхэд орчин үеийн техник үүссэн шалтгаан бол хүний хэрэгцээ биш юм. “Орчин үеийн техникийн мөн чанар нь хүнтэй учирч буй бүх бодит зүйлсийг ямар нэг хэмжээгээр ВеМапА болгох нээлтийн замд хүнийг залдаг\ Техник хэрэгслийн тусламжтайгаар бодит байдлыг оролдох бололцоо хүнд “олгож” байгаа нь жинхэнэ байдал өөрөө энэ бүхнийг өөгшүүлж байгалийг оролдоход уриалж буй хэрэг. Хаалгаа түгжихгүй орхиж юмаа алдсан гэрийн эзний нэгэн адил, хүнд ашиглуулах бололцоо олгосон бодит байдал өөрөө бас хариуцлага хүлээх ёстой гэж Хайдеггер хэлэх гэсэн байж болох талтай.

Хайдеггерийн энэ санаа техникийн тухай асуултын гурав дахь утгыг үзэхэд

43

орчин дахь урлагийг судлан ”Утга учиргүйн хаанчлал”(1980) номоо бичсэн юм”) гэжээ.“Техникийн үйлдэл”, “техникийн үзэгдэл” гэсэн ойлголтыг ялгаж зааглах талаар

суурь судалгаагаа “Техникийн нийгэм”(1964) нэртэй англи хэлнээ гарсан “Техник” номондоо дэвшүүлсэн. Хэрэгжих орчныхоо янз бүрийн байдалтай уялдан олон янз байдаг техник үйлдэл нь уламжлалт нийгэмд хязгаарлагдмал шинжтэй байдаг. Үзэгдэл болох техник нь (жинхэнэ утгаар) ганц, давтагдашгүй бөгөөд хүний үйл ажиллагааны бүх хэлбэрийг нэгтгэн, давамгайлах хандлага бүхий багаж төхөөрөмжийг хийж, хэрэглэх орчин үеийн аргад хамаарна.

Техникийн үйлдэл, техникийн үзэгдэл хоёрын ялгаа нь “биотехник”, “монотехник” гэж Мэмфордын ангилсантай төстэй. Техникийн үйлдэл нь техникийн санамсаргүй нээлт, гар техник хэмээн Ортега-и-Гассетийн бичсэн зүйлийг багтаана. сТехникийн үзэгдэл нь “инженерийн техник” гэсэн Ортегагийн ойлголттой утга нэг. Нийгмийн сэтгэлгээний техник бус зарчим, хэлбэрүүдийн системд зориуд зорилготой хамааруулах, юмуу тэдгээрт захируулахаар тайлбарлахад байнга сөрж байх явдал хүн төрөлхтөнд техникийн үзэгдлийн учруулж буй дуудлагын утга оршино.; Техникийн үзэгдэл нь үйл ажиллагааны бусад хэлбэрийг ямагт өөрийнх мэт тайлбарлаж, тэгснээр өөрийнхөөрөө өөрчилж, агуулахыг зорьдог. Эллюлийн техникийн үзэгдэл нь Хайдеггерийн СеМеИ-ийн илрэх нийгмийн хэлбэр мөн.^Техник хэрэгжих энэ хоёр хэлбэрийг Мэмфорд ялган салгаж, “өнөөдөр нэг, маргааш өөр ажил хийж, анчин, загасчин, малчин, шүүмжлэгч бөлчихгүйгээ мэдэж байгаа хирнээ өглөө нь ангуучилж, өдөр дунд загасчилж, үдэш нъ амътан тэжээж, өрой нъ шүүмжлэл бичиж болнө” гэж Маркс бичсэн шиг гуманист плюрализмын чин эрмэлзэлтэй харьцуулахад эхний хэлбэр давамгайлна гэж баталжээ. Тухайн техник ямар байх бололцооны философийн антропологи үндэслэлийг Ортега

судалдаг. Хайдеггер орчин үеийн техникийн эпистемологи, онтологи шинжийг шинжлэн авч үздэг. Эллюль болохоор рациональ шинж, артефакт шинж, өөрийн чиглэлт шинж, өөртөө тулгуурлан хөгжих шинж, хуваагдашгүй байх шинж, универсаль шинж, автоном шинж гэсэн долоон шинжид тулгуурлан орчин үеийн техникийн үзэгдлийг тодорхойлдог. Хүний технологи гэж нэрлэдэг боловсрол, хөдөлмөр, зар сурталчилгаа, амралт, спорт, анагаах ухаан, эдийн засаг, төр зэрэг ийм үзэгдлүүдэд эдгээр шинж хэрхэн илэрч, өөрчлөгддөгийг харуулахад Эллюль дээрхийг хойшид хэрэглэнэ.

Ертөнц дэх ахуйн шинэ аргын талаарх гол асуудал бол энэ (техник) аргыг манай эрин зууны гол уриа гэж зөвшөөрөхөд оршино гэснээрээ Эллюль Хайдеггераас ялгаатай. Техникийн тус дэмээр болж буй бүхэн нь байгалийг зүй бусаар “байлдан дагуулсан” хэрэг биш, харин байгаль орчинг техникийн орчноор

47 үзэгдлийн эсрэг хэрэглэх зорилготой юм. Телевизор үзэх, машинаар хурдтай явах, хэт хэрэглээ, хүрээлэн буй орчинг бохирдуулах зэргийн эсрэг энэ ёс суртахуун уриалдаг нь өөр хоорондоо холбоо хэлхээнд орох, гэр орноо төвхнүүлж амьдрах шинэ арга үүсгэн улмаар эрх чөлөө эдлэхэд төдийгүй транстехникт шүтэх шинэ хэлбэр үүсгэж болзошгүйюм.

1.4. Техникийн философийн бусад чиглэлийн талаар товч дурдах нь. Энэасуултад нааштай хийгээд сөрөг хариулж болно. Техникийн философийг инженерийн ба хүмүүнлэг гэж хуваасан нь тодорхой хэмжээгээр хялбарчилсны үр дүн билээ. Бусад шалгуурын удирдлага болговоос философийн англо-америкийн аналитик (зохиомол интеллектийн судалгааг голчилсон), феномологи (ердийн техникийн экзистенциалист туршлагыг судалдаг), прагматик, неотомист, католик, марксист г.м олон уламжлалт урсгалд тохирсон техникийн философи байж болох талтай.

Техникийн талаархи марксист үзлийн хувьд харин төвөгтэй. Марксыг уламжлан техникийг нийгмийн талаас шүүмжилдэг баруун европын Франкфуртын сургууль (Макс Хоркхаймер, Теодор Адорно, Герберт Маркузе, Юрген Хабермас), шинжлэх ухаан техникийн хувьсгалын дорнод европын онолчид (Радован Рикта болон бусад), латин америкийн марксистууд (Энрике Дуссель болон бусад) үүнд хамаарна. Техникийн философи дахь марксист болон нийгмийн шинжлэх ухааны хандлага нь инженерийн ба хүмүүнлэг уламжлалаас нилээд ялгаатай тул нарийн үзэх шаардлагатай. Энэ чиглэлийн гол хандлага нь техникийг зөвшөөрч, боловсруулах (техник уламжлал) болон техникийн мөн чанарын тухай асуудал дэвшүүлэхэд биш (гуманитари уламжлал),харин техникииг өөрчлөх, ниигмиин талаас шүүмжлэхэд чиглэдэг.

Нийгмийн талаас шүүмжлэх, хувирган өөрчлөх аль ч тохиолдол нь эсвэл суурь

баялагт тооцон техник хэрэглэх хүрээг хадгалан улмаар өргөтгөх, эсвэл бусад зүйлийн тусын тулд техникийг хязгаарлах явдал байдаг. Зөвлөлтийн болон барууны марксист уламжлалын нийгмийн шүүмжлэл нь эхнийхэд хамаарах ба Эллюлийнх хоёрдахын жишээ гэхэд болно. Эхнийх нь техникийн философийн инженерийн хандлагатай, хоёр дахь нь хүмүүнлэг хандлагатай илт төстэйг тэмдэглэх нь зүйтэй. “Техникийн философи” хэмээх ойлголтыг марксизм хэрэглэхээс түдгэлзэж, техникийг бус, харин түүний нийгмийн харилцаа холбоог шүүмжилдэг гэж судалгаагаа тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, техникээс болж бус, харин техникийг агуулж буй нийгмийн харилцаа асуудал дэвшүүлж байна хэмээдэг. Дж.Вайнштайн энэ асуудлыг түүхэн-философийн үүднээс нарийн судалсан юм. Социологи, техник хоёрын харилцааг авч шинжлээд орчин үеийн нийгэм судлалынхтай зарим талаар давхцсан гурван эх сурвалжийг заадаг нь Адам Смит (XVIII зуун, Англи Шотланд), Анри Сен Симон (XVIII зууны эцэс XIX зууны эхэн, Франц), Карл Маркс (XIX төгсгөлийн дунд үеийн Герман) нарын бүтэадүүд юм.

Аль ч тохиолдолд: “Техник бол хүн төрөлхтөн болон байгалийг хувирган оорчлөхөд зайлшгүй чухал, хүний хязгаарлагдмал бололцоог чөлөөлөхөд гарцаагүй хэрэг ' н) юх мэдлэг хэмээн үздэг. Хүн төрөлхтөн, мэдлэгийн уг чанар, эрх чөлөө гэсэн гурван ойлголтын мөн чанарыг ойлгоход нийгэм судлал нъ техникт туслах ёстой. Техникийн уИл алсиллагаанд оролцогч өмчтөн, техникийн мэргэжилтэн болон ажилчдын ашиг (опирхол, үйлдлийг ойлгохын тулд нийгэм судлалын бололцоог ашигчах хэрэгтэй. Гэхдээ »ю үйл явцад хамаарах хүмүүсийн ашиг сонирхол, үйлдэл нъ мөн тууштай, шинжлэн < удлах, танин мэдэх зүйл мөн гэж Марксын нийгмийн онол биднийг сургаж байна. Энэ оүхнээс үүдэн хүний асуудлыг шийдвэрлэхдээ шинжлэх ухааны зарчмуудыг хэрэглэх ишаар хөгжил дэвшилд аваачих ерөнхий зорилгод хүрэх харшцан хамаарал

бүхий \ )рэгсэл бол нийгэм судлал техник хоёр мөн гэсэн дүгнэлт гарч байна ” гэж тэр үздэг.

Адам Смит, Сен-Симон, Маркс нар “энэ асуудлыг өөр өөр, заримдаа эсрэг тэсрэг байр сууринаас тайлбарлаж” байсан боловч, техникийг өөрчлөх, тодруулбал, нийгмийг техникчлэх замаар хадгалж хөгжүүлэх нь зайлшгүй болох тухай, гол саналын хувьд үзэл нэг байв. Жишээ нь, капитализмыг оюун ухаанжууллаа гэж Адам Смитыг Сен- С имон шүүмжилж байхад технократ үзлийнхээ төлөө Сен-Симон Маркст шүүмжлүүлж байв. Ингэхдээ Вайнштайны хэлснээр “коммунист сэхээтэн нь шинжлэх ухааны социализмыг удирдлага болгон хувьсгалын “инженер” байх ёстой”. “Шинжлэх ухааны социализм” (утопи социализмаас ялгаатай) нь тодорхой зорилгын үүднээс түүхийг “төсөвлөх” чадвар, нийгмийн амьдралд жинхэнэ “ноу-хау”-г нэвтрүүлсэн социализм байснаараа “техникийн социализм” гэж нэрлэгдэх эрхтэй.

Дараа нь Вайнштайн нийгэм судлал дахь энэ гурван үе шатыг техниктэй холбож бие даасан ганц нэг сонирхогчдын үйл ажиллагаа (XVII зуун), академик сургалт (XVIII зуун), өргөн хүрээг хамарсан засгийн газрын зохион байгуулалт бүхий корпорациуд (дэлхийн II дайны үе) үүссэн байдлыг авч үзжээ. Инженерүүд болон нийгэм судлаачид гэсэн мэргэжлийн эрс ялгаатай нийгмийн бүлэг үүссэн хоёр дахь үе шатанд энэ холбоо мэдэгдэхүйц өөрчлөлтөд өртсөн бол байнга шүүмжлэлийн бай болж байдаг хүмүүнлэгийн шинжлэх ухааныг гайд гарган энэ холбоог цуцлах тухай уриалах болсон нь өнөөгийн шатны чухал онцлог гэлтэй.

Энэ хоёр хандлагын гүн гүнзгий ялгааг олж харахад энэ талаархи Франкфуртын сургуулийнхны маргаан бидэнд туслах болно. Энэ сургуулийн хосгүй онолчид болох Хоркхаймер, Адорно нар Соён гэгээрүүлэлтийн үеийн үзэл санааг хамгаалах үүднээс, энэ

үеийн гойд санааг хялбаршуулдаг хэмээн шинжлэх ухаан, техникийг шүүмжилдэг Кантын трансценденталь априори нөхцөлд сөргүүлэн багаж хэрэгслийн оюун ухааныг (шинжлэх ухаан, техникийн оюун ухаан) шүүмжилсэн тэдний шүүмжлэл,сэтгэлгээнии түвшин иинхүү унах ниигмиин урьдчилсан нөхцөл нь капитализмынулс төр эдиин засаг, ниигмиин онцгои харилцааны нөлөөлөл мөн гэж үздэг. үүгээрзогсохгүй, шинжлэх ухаан, техникийг ийм түүхэн хязгаарлалаас чөлөөлөхөд тус дэм үзүүлсэнгүй гэж өөрсдийн нэрлэдэг “аж үйлдвэрийн соёлынхныг” төдийгүй зарим нэг уран бүтээлчдийг аль аль нь шүүмжилдэг. Адорно техникийн асуудлыг дотоод мөн чанарынх, техник бол Ахуйн түүхэн илрэл хэмээдэг Хайдеггерийн үзлийг хурцаар шүүмжилдэг.

Франкфуртын сургуулийн хоёр дахь үе болох Хабермасын бүтээлүүд гарах болсноор техникийн хандлага улам давамгайлах болов. Хабермас хүний төрөлх чанарт угаасаа шингэсэн, түүхэн гадуурхи зүйл хэмээн техникийг үздэг Арнольд Гелений органик төслийн онолыг дэмждэг. Хожмын капитализмын эдийн засгийн бүтцийг хуульчлахын тулд шинжлэх ухаан, техник нь “үзэл сурталждаг”-аас болж орчин үеийн асуудлууд үүсдэг гэж үздэг. Хабермас техник “байгалийг ноёрхогч” гэж шүүмжилдэггүй ба бие даасан субъектийг л ашиг сонирхлыг нь үл харгалзан “ноёрхож болно”, байгаль бол жирийн материаллаг объектуудаас тогтдог тул хэн ч өөрийн дураар оролдож болно. Хабермас техникийн онтологи урьдчилсан нөхцөл буюу “ертөнц юмсаас бүрдэнэ” хэмээн үздэг Бунгегийн үзлийг шийдвэртэй зөвшөөрч дэмждэг ба техник болон түүний орчин үеийн төсөлд (хэрэв Хайдеггерийг дэлгэрүүлж ойлговол) эргэлздэг Жак Деррида, Франсуа Летар нарын постмодернист шүүмжлэлийг туйлбартайгаар эсэргүүццэг. Гэхдээ, ихэд техникжсэн гэж үзэж болох техникийн философийн хүрээнд Маркузе нарын хүмүүнлэг үзлийг багтааж болно. Хоркхаймер, Адорно нартай нэг үед амьдарч байсан

тэрээр, хааяа тэд болон Хабермастай үзэл зөрдөг ч, нэг талаас “техник, технологи нъ машин биш, харин тэдгээрийн тоо, орших үе, бололцоо, амъдралд эзлэх байр, зайлшгүй хэрэгцээг тодорхойлогч эзэд нъ л хүчирхийллийн механик хэрэгсэл болдог” хэмээн баталдаг. Нөгөө талаас Хайдеггерийн нааштай үзлийг дэмжин, шинжлэх ухаан, техникийн хэрэгслээр байгалийг хянах биш, харин тэдгээрийн боломжийг ашиглах замаар байгалийг чөлөөлөх ёстой хэмээн гүнээ итгэдэг.

“Амьдрах ухааны зөн совины шаардлагад нийцсэн ертөнцийг үзэх шинэ ухааралд зохицон өөрчлөгдөж чадсан цагт шинжлэх ухаан техник нь эрх чөлөөний бамбар байж чадна”. “...Хүрээлэн байгаа орчин өөрчлөгдсөн үед л шинжлэх ухаан өөрчлөгдөнө... Ийм нөхцөлд нийгмийн зайлшгүй хэрэгцээ чанарын цоо шинэ туршилт, төслүүдийг ухаант хүнээ тусгах болно...Байгалийг цаашид эзэмшихийн оронд, түүнийг шинээр нөхөн орлуулах, Сарны оронд Дэлхийг судлах, сансрын орон зайг эзэмшихийн оронд дотоод орон зайг бүтээх гэх мэт” нь чухал гэж үзэж байв. Гэхдээ энэ нь нийгмийн онолд гэхээсээ хүмүүнлэгийн шинжлэх ухаан, урлаг, яруу найргийн салбарт хэрэгжих бололцоо илүү юм.

2 дугаар бүлэг. Техникийн философийн асуудлууд

Техникийн философи нь орчин үеийн философийн шинжлэх ухаанд бие даасан •шглэл болсоор бараг зуу гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэхүү шинжлэх ухаан ш. гехник, технологи, инженерийн ба техникийн үйл ажиллагаа, төсөл боловсруулалт, н хиикийн шинжлэх ухааны хөгжлийн хамгийн ерөнхий зүй тогтлуудыг судлах, моп хүн төрөлхтний соёлд эдгээрийн эзлэх байр суурь, тухайлбал өнөөгийн нийгэм пх хүн ба техник, техник ба байгалийн харилцан хамаарал, орчин үеийн техник к хнологийн ёс зүй,

гоо зүй, глобаль болон бусад асуудалд хариулт өгдөг учраас орчин үеийн философийн шинжлэх ухааны нэгэн өвөрмөц салбар болж хөгжиж пайна.

2.1. Техникийн философийн үүсэл, хогжил, судлах зүйл. Техникийн философи ш, XIX дүгээр зууны дундуур германд үүссэн нь тэр үеийн нийгэм дэх техник болон шинжлэх ухаан-техникийн дэвшлийг онолын хувьд тусгах өвөрмөц илрэл болж, эхэн үсд Э.Капп, Ф.Дессауэр, Э.чиммер, Э.Дюбуа-Реймон, дараагийн үед М.Хайдеггер, К. Ясперс, Х.Ортега-и-Гассет, Н.Бердяев, Х.Ионас, Л.Мэмфорд, Ж.Эллюль зэрэг (|>илософичид үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Өнөөгийн техникийн философид техникийн нийгэм-философи, ёс зүйн асуудалд үлэмж анхаарахын хамт шинжлэх ухаан-техникийн дэвшлийн янз бүрийн салбарын, гухайлбал, компьютержилт, техникийн шинжлэх ухаан, инженерийн ба техникийн үйл ажиллагаа, төсөл боловсруулалтын арга зүйн асуудалд түлхүү анхаарч байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм.

Техникийн философийн олон судлаачид шинжлэх ухаан ба техник, байгаль шинжлэл ба техникийн шинжлэх ухаан, орчин үеийн техникийн шинжлэх ухаан дахь онолын судалгааны өвөрмөц зүй тогтол, мөн түүнчлэн техникийн мөн чанарыг ойлгох түүхэн болон соёлын асуудлууд, техникийн ба инженерийн үйл ажиллагаа, түүнээс үүдэлтэй нийгэм, экологийн үр дагаваруудад социаль-гуманитар шинжтэй үнэлгээ огөх нь юу юунаас илүү чухал байна хэмээн үздэг.

Орчин үед техник нь олон шинжлэх ухааны судалгааны объект болж байна. Техникийн тусгай салбаруудын тоо маш түргэн хурдацтай хөгжиж, техникийн шинжлэх ухааны янз бүрийн салбарууд төдийгүй мөн эдгээр салбаруудын олон галууд техникийн

судлах зүйл болж байна. Техник дэх улам бүр өсч буй дагналт (интеграци) нь техникийн шинжлэх ухааны хөгжлийн үйл явцад тус дөхөм үзүүлж байна. Техник нь бүхэлдээ техникийн шинжлэх ухааны объект болдоггүй. Техникээс байгальд үзүүлж буй нөлөө өсөн нэмэгдсэнээр байгалийн шинжлэх ухаанууд түүнийг өвөрмөц судлагдахуун болгоход хүргэж байна.

Үүнээс гадна техникийн олон тооны багаж төхөөрөмжгүйгээр орчин үеийн байгалийн шинжлэх ухааны туршилт явагдах боломжгүй юм. Техник үүссэнээр орчин үеийн нийгмийн бүх хүрээ, нийгмийн шинжлэх ухаан, юуны өмнө социологи,психологиин зүгээс техникиин ниигмиин хөгжлиин дүн шинжилгээнд анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Техникийн түүхэн хөгжил нь уламжлалт ёсоор хүмүүнлэгийн өвөрмөц шинжлэх ухаан болох техникийн түүхийн судлах зүйл болдог. Техникийн түүхийн судалгаа нь тодорхой салбараар дагнан төрөлжиж, орчин үеийн техникийнхөгжлиин чиг хандлага, хэтиин төлөвиин асуудал, задлан шинжилгээ хиих хүрээг бүрэн хамарч чаддаггүй. Ийм учраас техникийн философи нь техникийн бүх үзэгдэл, техникийн дотоод мөн чанарын хөгжлийн төдийгүй, нийгмийн амьдралд эзлэх байр суурь, техникийн түүхэн хэтийн төлөвийн асуудал зэргийг тус тус судалдаг.

Үүнээс үзвэл техник гэж юу болохыг тодорхойлох зайлшгүй шаардлага урган гарна. Аливаа хүн юуны өмнө үүнийг техник хэрэгсэл, багаж зэвсэг, мэргэжилтнүүдийн бүтээж судалж буй төхөөрөмж гэж хариулна. Техник гэдэг нь хүний техникийн үйл ажиллагааны зүйл, техник болон сэтгэлгээний материаллаг үр дүн юм. Энэ бүхний цаана техникийн мэдлэгийн хүрээ, түүнд тулгуурласан үйлдэл байдаг. Иймээс ч Фред Бон “техник” хэмээх ойлголтыг өргөн утгаар авч үзсэн байдаг. Тэрээр “Бүх үйл ажилллагаа, юуны өмнө бүхий л үйл ажиллагаа нь техникийн дүрэм, горимыг шаарддаг” гэжээ. Ф.Бон чиг зорилготой

үйл ажилагаанд онцгой ач холбогдол оноож техникийн аргын тухай тайлбарласан байдаг. Энэ нь техникийн хүрээнд үйлчлэлийн энэхүү аргыг хэрэглэж болох учраас “техник” ба “техник бусын” хооронд зааг ялгааг үүсгэдэг юм гэжээ.

> Энгийн багаж зэвсгээс нарийн төвөгтэй техникийн систем хүртлэх

55

56

57

58

асар том алхам хийсэн юм. Цэрэг дайны барилга байгууламж барих, зохион бүтээх ажил эрхлэгчийг инженер хэмээн анх нэрлэж байжээ. Энэхүү инженерийн эрхэлдэг ажлын практик ач холбогдол онолын мэдлэгт түлхэн, улмаар техник нь шинжлэх ухаан болон бүрэлдэх үйл явц энд эрхэм чухал ажгуу.

түүхэнүзье. Техник шинжлэх ухаан хоёр нэгдэх үйл явц дараах гурван шатыг дамжсан байна.Үүнд:

I шат (1660-1750-иад он): Англи дахь Реставрацийн үеэс эхлээд Европ тивд Хэмжээгүй эрхт хаант засаг (Абсолютизм) ноёрхох болсон үеийг хамрана. Энэ үед шинжлэх ухаан техник хоёрын хүрээний ялгарал тодрох хандлага илт болсон ч шинжлэх ухаанаас техникт чиглэх хандлага дараах хоёр утгаар давамгайлах шинжтэй байлаа. Энэ нь, нэгд, судалгаа шинжилгээний техник технологийг онцгой

• •тулгуурласан

техник зарчим нь бүхнийг тайлбарлах түгээмэл загвар болж байсанд оршино.II шат: Аж үйлдвэрийн хувьсгалаар эхэлж, XIX зууныг дуустал үргэлжилдэг.

Капитализм хөгжиж, техникийн зохион бүтээлт нь эдийн засгийн нөхөнүйлдвэрлэлийн үндсэн элемент хэмээн хүлээн зөвшөөрөгдөхөд хүрч, техникийг “шинжлэх ухаанчлах” үйл явц эхэлсэн байна. Үүний зэрэгцээ анх үүсэхдээ шинжлэх ухааны багаж

хэрэгсэл, үйлдэл мэт байсан зүйлсийг өргөн хэрэглэх салбарууд төржээ.III шат: Шинжлэх ухаан, техникийн эрэлт хэрэгцээний харилцан сэлгээ нь байнгын

хийгээд стратегийн хувьд төлөвлөгөөт шинжтэй болсон байна. XIX зууны хоёрдугаар хагаст эхэлсэн энэ үе шат XX зууны шинжлэх ухааны бодлого, судалгаа шинжилгээнд чухал ач холбогдолтой хэвээр байв. Шинжлэх ухааны хөгжлийн чиглэл зорилготой болж, технологийн хөгжил онолтой нягт уялдаатай төлөвлөгдөх болов. Мөн шинжлэх ухаан техник хоёрын харилцааг тэдгээрийн бие биендээ хандсан байдлаар авч үзэх болов. Энэ нь түүхийн хувьд шинжлэх ухаан техникт хандсан дараахи гурван хандлагаар илэрдэг. Үүнд:

> Шинжлэх ухааны өөрийнх нь техникийн хөгжил. Шинэ үеийн байгаль шинжлэл нь хуулийн судалгаа болон техник тоног төхөөрөмжийн хэрэглээнд тулгуурлаж байв.

> Онолын механик хийгээд ертөнцийн дүр төрхд нөлөөлсөн техник хандлага.> Шинжлэх ухаан болон техник нь багаж төхөөрөмж хийгээд үйлдлээ

боловсруулахад төдийгүй онолын ойлголтоороо ялгаатай болж ирэв.

2.11. Шинжлэх ухаан үйлдвэрлэлд хандах байдал. Шинжлэх ухааны доторх техникийн хөгжил нь XVII зууны эцсээс XVIII зуунд багаж төхөөрөмжийг боловсронгүй болгож, улмаар тэдгээрийг онолын хувьд тайлбарлах явдал байлаа. )нэхүү “техникийн шинжлэх ухаанжилт” нь үйлдвэрлэлтэй шууд холбоогүй төдийгүй үйлдвэрлэлийн хувьд ч шинжлэх ухааны технологийн хэрэгцээ нэг их байсангүй.

Гэвч XIX зуунд байдал өөрчлөгдөн, шинжлэх ухаан нь үйлдвэрлэлийн гехниктэй холбоотой болж, техник шинжлэх ухааныг баримжаалан хөгжих шинэ хандлага тавигдлаа. Энэ нь: а/ нэмэгдэл түүхий эд, б/ үр ашгийн өсөлт, в/ техник хэмжигдэхүүний цухалдам хязгаарын тэлэлт, г/ техник үйлдлийн өндөр нарийвчлалт гэсэн дөрвөн үзүүлэлтээр илэрч,

өнөөг хүртэл үргэлжилж байна. Тухайлбал, нэмэгдэл түүхий эд гэхэд л түүхий эдийн хязгаарлагдмал шинж олон салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг хязгаарлах болсон байна. Үр ашгийн өсөлтийг авч үзвэл эдийн засгийн хувьд ашиггүй техникийг өөрчилж, үр ашгийг нь дээшлүүлэх шаардлагатай тулгарав. Анхны уурын тэрэг гэхэд л уурхайн салбарт ашиглах боломжтой байлаа. Уурын хөдөлгүүрийн үр ашгийг дээшлүүлэх явдал шинжлэх ухааны зорилт болов. Францын инженер, физикч Карно дулааны хөдөлгүүрийн зарчмыг тогтоож, тухайн тохиолдол бүрд үр ашгийн дээд хэмжээг тодорхойлох боломжийг нээв. Техник хэмжигдэхүүний хянууштай (цухалдам) хязгаарын тэлэлт нь техникийн хэмжээ, масс, даралт, температур зэрэг үйлдлийн өсөлт нь тогтворт байдал, материалын чанар, гүйцэтгэлийн аргын хувьд шугаман бус чиглэлээр өрнөх болсон нь үйлчилж буй техникийн бааз суурийг цаашид ашиглах боломжгүй болгожээ. Техник үйлдлийн өндөр нарийвчлалт шинж гэхэд л материал болон бүтээгдэхүүний цэвэр байдлын баталгаа, машины эд ангийн материалын хэмжээ болон чанарын тогтмол хийгээд яв цав шинж, үйлдвэрлэлийн процесс болон гажуудал учруулах хүчин зүйлээс зайлшгүй

2.12. Техникийн философийн арга зүйн асууцлууд. Өнөөгийн техникт хэрхэн хандах харьцааг боловсруулах, техникийн бодит төрх, мөн чанар, утга учрыг ойлгох, шинжлэх ухаан соёлтой техник ямар холбоотой, мөн түүнчлэн хүнтэй ямар харилцан хамааралтай зэрэг бусад олон асуудал орчин үеийн философийн гол зангилаа асуудал болж соёл иргэншлийн экологи, эсхатологи (халуун цөмийн дайны аюул занал), антропологи ( хүний оюуны задрал, доройтол), соёлын шинжтэй олон хямралтай техникийн хандлагын хуучин харилцаа шууд холбоотой хүчин зүйл болсон нь нэгэнт

илэрхий болсон учраас техникийн хандлагын шинэ харилцааг боловсруулах, тулгарсан бэрхшээлүүдийг гэтлэн давах шинэ арга замуудыг эрж сүвэгчлэх явдал зайлшгүй чухал болов.

Орчин үеийн техникийн философийн ном зохиолуудад шинжлэх ухаан батехникиин харилцан шүтэлцээнии асуудлыг шиидвэрлэхдээ дараах зүилд онцгои анхаардаг. Үүнд:

> Техникийг хавсрага шинжлэх ухаан гэх үзэл;> Шинжлэх ухаан техник хоёрын хөгжил нь бие даасан (автономи) зүйлүүд

болохын зэрэгцээ эдгээрийг хооронд нь уялдуулж болох боломжтой;> Шинжлэх ухаан нь техник төхөөрөмж, аппарат, багаж хэрэгслүүдийг чиг

баримжаа болгон хөгжиж ирсэн.> Шинжлэх ухааны техник ямагт өдөр тутмын амьдралын техникийг гүйцэж

түрүүлж ирсэн гэх мэт.XIX зууныг хүртэл техникийн практикт шинжлэх ухааны мэдлэгийг тогтмол

хэрэглэж байгаагүй. Харин орчин үеийн техникт энэ нь бололцоотой болжээ.Шинжлэх ухаан ба техникийн харилцан шүтэлцээний асуудлын талаарх судлаач

эрдэмтдийн үзэл бодлыг товч авч үзье.2.12.1. Шугаман загвар. 1950-60-аад оны үеэс техникийг шинжлэх ухааны энгийн

шугамантухаин

хураангуйлсан хэмээсэн шүүмжлэлдтүүнииг практикт хэрэглэснии

үүргүүдииггүицэтпж хэрэгжүүлдэг шүү дээ

Шинжлэх ухаан ба техникийн хооронд хил хязгаар тогтоох нь хэн нэг хүний санааны хэрэг биш хэмээн О.Майер үздэг. Термодинамик, аэродинамик, хагас дамжуулагчийн физик зэргийг бие биенээс нь салгаж болдоггүйн нэг адил анагаах ухаанд практикийг онолоос тусад нь авч үзэж болохгүй. Эдгээр нь хоорондоо нэг бүхэл бүтэн амьд холбоо болсон байдаг нь өнөөгийн шинжлэх ухаанд нэгэнт тодорхой болсон билээ. Архимед, Галилей, Кеплер, Гюйгенс, Гук, Лейбниц, Эйлер, Гаусс, Кельвин мэтийн олон эрдэмтэд техникт үнэтэй хувь нэмэр оруулж, Александрын Герон, Леонардо да Винчи, Стевин, Герике, Уатт, Карно нарын олон инженерүүд шинжлэх ухааны нэртэй эрдэмтэд болтлоо алдаршсан нь үүний нотолгоо

аргуудхэрэгслииг ашиглаж ирсэн тухаилсан хүмүүс л үил ажиллагаандаа мөрдлөг болгодог хэмээн О.Майер цааш тайлбарладаг ажээ.

О.Майерын үзэл бодлыг олон эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрдөгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм.

2.12.2. Хувьслын загвар. Шинжлэх ухаан ба техникийн хөгжлийн үйл явцыг и|К' биенээсээ үл хамаарсан уялдуулж болох автономи (бие даасан) зүйлс хэмээн мрим судлаач тайлбарладаг. Иймд уг асуудлыг дараахи маягаар шийдвэрлэж болох юм.Үүнд:

> Шинжлэх ухааны өөрийнх нь хөгжлийн хэд хэдэн үе шатанд техникийг багаж хэрэгслийн журмаар, харин техник шинжлэх ухааныг өөрийн зорилгод хүргэх хэрэгсэл болгох;

> Техник нь шинжлэх ухааны хувилбаруудад шилэн сонголт хийх нөхцөл болох буюу (хожим нь үүнийг хувьслын загвар хэмээн нэрийдсэн) техникийн шинжлэх ухаан гэх мэт.

Америкийн техникийн философич С.Тульмин9 шинжлэх ухаан, техник, үйлдвэрлэл гэсэн харилцан холбоотой гурван бие даасан хүрээнд инновацийн үйл явц хувьслын загварын схемээр явагддаг гэж тайлбарладаг. Түүнийхээр эдгээр гурван автономи шинжтэй хувьслын үйл явцыг дүрслэхэд шинжлэх ухааны хөгжлийн үйл явцыг харуулахад ашигласан схем хангалттай ажээ. Уг схем нь шинэ хувилбарыг бүтээх (мутацийн фаз), эдгээрээс практикт ашиглаж болох шинэ хувилбарыг бүтээх (селекцийн фаз) хүрээ болгон дахь амжилттай болсон хувилбарыг арай өргөн хүрээтэй шинжлэх ухаан, техникийн хүрээнд түгээх (диффузи ба давамгайлах фаз) гэсэн үе шатуудаар явагддаг. Техник ба үйлдвэрлэл ч ийм маягаар хоорондоо холбогддог гэж С.Тульмин хэлжээ.

Америкийн техникийн философич Г. Сколимовский шинжлэх ухааны дэвшил, техникийн дэвшлийг үзэхдээ: “Техникийн өсөлтийг бүрдүүлдэг арга зүйн хүчин зүйлүүд нь шинжлэх ухааны өсөлтийг бүрдүүлдэг хүчин зүйлээс үнэхээр ялгаатай. Олонхи тохиолдолд техникийн ололтууд цэвэр шинжлэх ухаан дээр суурилдаг мэт боловч эх үүсвэр болох асуудал техникийнх биш, харин когнитив (танин мэдэхүйн) асуудал байсан. Иймд техникийн дэвшлийн асуудлыг судлахдаа өсөлтийн анализаас биш, харин техникийн асуудлыг шийдэх үеүдээс эхлэх нь зүйтэй. Техникийн өсөлт нь техникийн өөрийнх нь олон янзын шинжтэй төрөл бүрийн техникийн объектуудыг бүр илүү их үр ашигтай аргаар үйлдвэрлэх чадвараар илэрхийлэгдэх ёстой,,|() гэжээ.

Мэдээжийн хэрэг, техникийн хавсрага шинжлэх ухаан, түүний доторхи дэвшлийг ердөө л шинжлэх ухааны нээлтүүдийн дайвар мэтээр үзэж болохгүй нь илт. Түүнчлэн техникийн мэдлэгийг зөвхөн эмпирик шинжтэй хэмээх нь бүр ч өрөөсгөл. Орчин үеийн

9 8. Тои1тт. 1ппауаЦоп агиЗ 1Ье РгоЫет оГШНзайоп. 1п ‘Тас1огз 1Ье ТгапзГег оГТесЬпо^о^у”СатЬп^е; 1969

техникийг онолын гүнзгий судалгаагүйгээр төсөөлөхөд бэрхтэй гэдгийг анхаарах нь чухал.

2.12.3. Шинжлэх ухааны техник ба техникийн шинжлэх ухаанууд. Шинжлэх ухаан техникийн аппаратууд болон багаж хэрэгслийн хөгжлийг баримжаалан хөгжиж ирсэн хэмээх нь эдгээр багаж хэрэгслийн үйлчилгээ хэрхэн явагдах аргуудын талаар судлагааны зарим оролдлогуудыг хийхэд хүргэсэн юм.

Германы философич Гернот Бёме луужинг ашиглах үндсэн дээр английн эрдэмтэн Вильям Гильбертийн соронзонгийн онол, уурын хөдөлгүүрийн техникийн хөгжилд тулгуурласан термодинамикийн үүслийг жишээ болгон тайлбарлажээ. Мөн усны насосыг бүтээж байсан инженерүүдийн практикаас санаа авсан Галилей, Торичелли нарын барометрийн нээлтийг ч дурьддаг. Техник бол шинжлэх ухааны хуулиудыг хэрэглэж байгаа явдал огтхон ч биш, харин энэ нь нийгмийн үйл ажиллагаанд нийцүүлэн байгалийг загварчилж байгаа явдал юм. Хэрэв шинжлэх ухаан нь техникийн суурь (бааз) болдог бол технологи нь шинжлэх ухааны суурь (бааз) болдог гэж хэлж болно. Сэргэн мандлын үеэс эх авсан шинжлэх ухаан болон технологид эх үүсвэрийн хувьд нэгдмэл зүйл байдаг. Тэр үед механикийн шинжлэх ухаан хамгийн түрүүнд, шинжлэх ухаан техникийн нөхцлүүд дэх (сорилт) байгалийн судалгаа болон гарч ирэхдээ мөн л техникийн загваруудын туслалцаа болгосон юм.

Энэхүү баталгаанд үнэний хувь их бий. Гэхдээ олон бүтээл, жишээлбэл, телескоп, микроскоп, туршлагын байгаль шинжлэлээс өмнө үүссэн бөгөөд шинжлэх ухааны ямар нэг туслалцаагүйгээр архитектурын том төслүүд хэрэгжиж байсангэдгииг анзаарах хэрэгтэи.

Шинжлэх ухааны техник (өөрөөр хэлбэл хэмжилт ба сорилт) ахуйн техникийг

үргэлж гүйцэж байсан гэдэг үзэл нь өмнөхтэй зөрчилдөж болох юм. Ийм байр суурийг Льюис Мэмфорд баримтлаж, “санаачлагыг эхлээд инженер-зохион бүтээгчид биш, харин ерөнхий хуулийг тогтоохыг оролдож байсан эрдэмтэд гаргадаг. Зохион бүтээлт бол уламжлалт бүтээгдэхүүн юм. Телеграфийг угтаа Генри (Морзе биш), динамог Фарадей (Сименс биш), цахилгаан хөдөлгүүрийг Эрстед (Якоби биш), радиотелеграфийг Максвелл ба Герц (Маркони де Форест биш) нар тус тус бүтээсэн юм. Шинжлэх ухааны мэдлэгийг практикийн багаж хэрэгсэл болгож хэрэглэх нь нээлтийн үйл явц дахь жирийн үзэгдэл юм”10 гэжээ. Үүнээс эхлэн сайтар бодож боловсруулсан буюу системтэй зохион бүтээлт хэмээх шинэ үзэл үүсжээ. Жишээ нь: Д.Беллийн лаборатори дахь системтэй судалгааны ачаар холын зайд ярьж болох телефоныг бүтээх боломжтой болжээ”11. Өөрөөр хэлбэл, “техникийн шинжлэх ухаанжилт”-ыг “ шинжлэх ухааны техникжилт” дагалдаж байсан гэж хэлж болно. Техник нь хөгжлийнхөө ихэнхи үеийг шинжлэх ухаантай бараг холбоогүй өнгөрүүлж, хүмүүс техникийг хэрхэн ажилладагийг ойлголгүйгээр техникийг бүтээж ирсэн \')мээн зарим техникийн философичид тайлбар өгдөг.”12

XIX зууныг хүртэл байгаль шинжлэл заримдаа техникээс хөндийрч байсано

м үндсэндээ өөрийнхөө зорилтыг шийдвэрлэж байжээ. Инженерүүд ертөнцийн шинжлэх ухааны физик зураглалыг чиг баримжаа болгож байсан хэдий ч тэдний гсхникийн бодит практик дээр “багцаалдсан” сэтгэлгээ ноёлж, харин эрдэмтэд шинжлэх ухааны багаж хэрэгслэлийг бүтээхдээ яв цав нарийн тооцооны үлгэр жишээг чадварлагаар үзүүлж байсныг дурьдах хэрэгтэй.

10ВиЬте.О.Ат Епёе с1ез ВасопзсЬеп 2ека11егз. РгапкГиП. А. М., 1993. 8. 453-45411МитГогс!. Ь. ТесЫсз апс! СтШзайоп. N. Ү. 1963. Р. 218.12 М. КгапгЬег§, С. XV. РигвеП. ТЬе 1прог1ап$е оГТесЬпо1о§у т Нитап АЙшгз. 1п:

“ТекЬпо1о§у т \Уез1ет СтЦзаИоп”. Уо1 1, N. V., 1967, р. 6.

Хожим нь XVII зууны үед шинжлэх ухаан, техникийн иймэрхүү “автоном” байдал эцэс болж аж үйлдвэрийн хувьсгалын өмнө нэгдэн нийлсэн боловч зөвхөн XIX зууны үед л үр ашигаа өгч, XX зуунд шинжлэх ухаан техник нь технологийн шинэ төрлүүдийн гол эх сурвалж болсон ажээ. Энэ бүхний ачаар техникийн шинжлэх ухаануудад өөрийн' гэсэн мэдлэгийн суурь бүрэлдсэн ажээ. Энэхүү мэдлэгийн суурь

шатуудаар үзүүлж(шинжлэх

бүрэлджээ. Үүнд: практик-арга зүй; технологийн мэдлэг; техник-хийцийн мэдлэгүүд чус тус багтана.

II үе (XVIII зууны 2-р хагаас XIX зууны 70-аад он хүртэл): Инженерийн практикт байгаль шинжлэлийн мэдлэгийг ашигласны үндсэн дээр шинжлэх ухаан-техникийн мэдлэг; техникийн анхны шинжлэх ухаанууд; өөрөөр хэлбэл техникийн шинжлэх ухаанууд бүрэлдэн тогтох үйл явц өрнөж, өнөөг хүртэл практик болон шинжлэх ухааны шинэ салбаруудад үргэлжилсээр байна.

III үе (XIX зууны дунд үе хүртэл): Энэ нь сонгодог хэмээн нэрлэгддэг бөгөөд нэлээд хэдэн тулгуур техникийн онол бүтээгдсэн үе юм.

IV үе (өнөө үе): Иж бүрэн судалгаа хэрэгжиж, техникийн шинжлэх ухаануудбайгаль шинжлэлтэй төдийгүй, мөн нийгмийн ухаантай интеграцид орж, техникийн шинжлэх ухаан, байгаль шинжлэл, нийгмийн ухаануудаас “урган гарч” дифференциацид шилжих үйл явц явагдаж эхэлж байна хэмээн үзэж болно.

Гэхдээ техникийн мэдлэгийн талаар арга зүйн анализ хийхэд тодорхой түүхэн үешатуудыг эмпирик маягаар тоочих нь хангалтгүи учраас техникиин шинжлэх ух* уг гарвалж, үйл ажиллагааны механизмыг онолын хувьд дүрслэх нь зайлшгүй юм.

2.12.4. Байгаль шинжлэл ба техникийн шинжлэх ухаанууд. Техникийн шинжлэх ухаануудыг хавсрага байгаль шинжлэлтэй адилтган үзэх нь элбэг байсан үе бий.13 Гэвч шинжлэх ухаан-техникийн хөгжлийн өнөө үед иймэрхүү маягаар адилтгах нь бодит байдалд нийцэхгүй. Техникийн шинжлэх ухаанууд болон байгалийн шинжлэлийн хооронд бат бэх уялдаа холбоо байдаг хэдий ч техникийн шинжлэх ухаанууд бие даасан тусгай шинжлэх ухаан (шинжлэх ухаан-техникийн мэдлэг) болтлоо хөгжжээ. Техникийн шинжлэх ухаан анхны хүлээн авсан мэдлэгээ хөгжүүлж зээлдэж авсан онолын схемийнхээ дүр төрхийг үлэмж өөрчилж ашигласнаар байгаль шинжлэлийн судалгааны хавсрага салбарууд болон эхлэж үүссэн гэдгийг үгүйсгэх аргагүй. Эдгээр техникийн шинжлэх ухаан үүсэх цорын ганц арга зам биш болов. Үүнд математикийн шинжлэх ухаан чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ил тод байдал байхгүй үед зарим шинжлэх ухааныг бусдаас илүү чухал ач холбогдолтой хэмээн үзэж, тооллын эх болгон авах ёс байхгүй нь мэдээжийн хэрэг.

Байгалийн шинжлэх ухаантай харьцуулбал техникийн шинжлэх ухаануудыг хавсрага мэт үзэж болох боловч, цэвэр математикийн талаас байгалийн шинжлэх ухаанууд өөрсдөө математикийн шинжлэх ухаануудын хавсрага болдог. үүний зэрэгцээ техникийн шинжлэх ухааныг шинжлэх ухааны үүднээс бодитойгоор хэрэглэх (практик) уг шинжлэх ухааныг эрхлэх (онол) энэ хоёрын хооронд их ялгаа байдаг. Жишээ нь: Техникийн дээд сургуулийн профессор багш онолч, үйлдвэрлэл дэх инженер хүн практикч байх гэх мэт. Ийм учраас шинжлэх ухааннуудыг практик хэрэглээний хүрээнд ангилан авч үзэх нь харьцангуй утгатай.

13 Хвольсон О.Д. Наука как чистая и прикладная // Научный работник. 1926. №1.

Шинжлэх ухааны мэдлэгийг түүнийг бүтээх болон хөгжүүлэх явдлаас салгаж ойлгоход хэцүү байдаг хэмээн Т.Хагес нотолдог. Тэрээр “Инженерүүд санаатайгаар, санамсаргүйгээр ч ерөнхий нотолгоо болох хуулиудыг ашиглаад зогсоогүй мөн томъёолох оролдлого хийсээр хийсэн. Математик нь тэдний хувьд аналитик хэрэгсэл ба хэл болдог бөгөөд эдгээрийн туслалцаатайгаар таамаглалуудыг томъёолж, лабораторид болон биет байдлаар тэдгээрийг шалгах сорилуудын төслийг зохиож ирсэн. Таамаглалуудтай холбоотой ажлууд, аргуудыг ерөнхийд нь шинжлэх ухаан гэж нэрлэдэг.”14 гэжээ.

Инженерүүд шинжлэх ухааны бэлэн мэдлэгийг төдийгүй мөн шинжлэх ухааны аргыг ч ашигладаг. Ийм учраас суурь шинжлэх ухаан (байгаль шинжлэл), хавсрага шинжлэх ухаан (техникийн шинжлэх ухаан) гэхээс илүүтэйгээр суурь судалгаа хавсрага судалгаа гэж үзэх нь зарчмын хувьд зохистой гэж тооцогдож байна.

2.12.5. Техникийн шинжлэх ухааны зорилго. Энэ бол техникийн системүүдэд явагдаж болох үйл явцууд, үүсч болох төлөв байдлыг урьдчилан зөв заадаг байгалийн хуулиудын бололцоо болон хязгаарын талаас техникийн хэрэгжилтийг заах, зүй зохистой нөхцлийг бий болгох, бат бөх чанарын хязгаарыг зөв үнэлэх явдал юм.Гехникийн шинжлэх ухааны үндэс бол байгаль шинжлэл байх ёстой гэдэг үндэслэл онөөгийн шинжлэх ухаанд нийцэхгүй, харин энэ нь техникийн шинжлэх ухааны хөгжлийн эхэн үед л боломжтой байсныг анхаарах хэрэгтэй юм. өнөөгийн шинжлэх ухаан-техникийн мэдлэг нь физик, хими, биологийн ухааныг төдийгүй нийгмийн шинжлэх ухааныг (тухайлбал инженер-эдийн засгийн судалгаанууд) хамарсан хамгийн хийсвэрээс тусгай нарийссан шинжлэх ухаанууд хүртэл хөгжсөн өргөн хүрээтэй салбар 14 Т.Р.Ни§Ьез. ТЪе Зс1епс -ТесЬпо1о§у 1п1егас1:юп: ТЬе сазе оГ Н1§Ь-уо11а§е

Рошег Тгапзггп58юп 8181етз. “ ТесЬпо1о§у апс! сиИиге”, 1976, үо1. 17, №4, р. 659

шинжлэх ухаануудаас тогтсон нарийн нийлмэл систем юм. Зарим техникийн шинжлэх ухааны хувьд, (жишээлбэл, хагас дамжуулагчийн онол) дан байгаль шинжлэлд хамаарагдах уу, эсвэл шинжлэх ухаан ба техникийн нарийн нэгдэл үү гэдгийг тогтооход хэцүү тал байдаг. өөрөөр хэлбэл, техникийн шинжлэх ухааны зарим хэсэг суурь судалгааны шинжтэй, зарим нь хавсрага судалгаанд хамаарагдаж байх жишээтэй. Иймд бүтээлч ба бүтээлч бус элементүүд байгаль шинжлэлд ч, техникийн шинжлэх ухаанд ч байдаг гэдгийг умартах аргагүй.

Техникийн салбар шинжлэх ухаан бүр техникийн шинжлэх ухааны хэсэг учраас хэд хэдэн онцлогийг хадгалсан тусгай, автономи шинжтэй байдаг. Энэ ньXIX зуунаас “инженерийн ухаанд шинжлэх ухаантай ижил хэлбэр бий болгох гэсэн өргөн үйл явцтай холбоотой. Энэ бүхний дүнд инженерийн мэргэжлийн нийгэмлэг, судалгаа шинжилгээний сэтгүүл, лаборатори, математикийн онол ба шинжлэх ухааны сорилтын аргуудыг инженерийн ухааны хэрэгцээ шаардлагад нийцүүлэх чиг хандлагууд бүрэлдэн тогтсон”15.

15 Е.Т.Ьау1оп. Атепсап 1ёео1о§1е5 оГ8с1епз апё Еп§теепп§. “ТесЬпо1о§у апё сикиге”, 1976, үо1. 17, №4, р.692

нь нэрлэснээр коэволюцийн онол хэмээн нэрлэжээ. Энэ онол ёсоор хүний нийгмийн бүтэц, биосферийн тогтоцыг эвдлэн мөхөөхгүйгээр эдгээрийн хөгжилд таатай нөлөөлж, дэвшлийг нь хангаж чадах удирдагдаж болохуйц (чиглүүлж болохуйц) хөгжил байх ёстой гэдэг. Биосферийн жам ёсны хөгжлийн дээд бүтээгдэхүүн болсон хүний оюун ухаан биосферийн эволюцийг түргэтгэж өгсөн боловч хүн түүнийг шаардлагын хэмжээнд зохистой байлгаж чадаагүй улмаас биосферийн хөгжилд хүн хөндлөнгөөс оюун ухаанаараа шууд оролцож удирдахаас өөр аргагүй ээдрээтэй үед өнөөгийн соёл иргэншил тулж ирсэн гэж хэлж болно. Үүнийг оюун ухааны коадаптаци гэж нэрлэдэг. Энэ нь 1-рт: хүн оюун ухаанаараа, 2-рт: түүний материаллаг хэлбэр болсон техникээрээ соёл иргэншлийн өмнө тулгарсан олон бэрхшээлтэй асуудлуудыг зөвхөн нааштай эерэгээр шийдвэрлэж байх нь зайлшгүй гэсэн санааг

ангилж болно. Үүнд:> Соёл ба техник (түүх-соёл ба социокультурын асуудлууд)> Техникийн философийн арга зүйн асуудлууд (техникийн шинжлэх ухаанууд ба

төсөл боловсруулалтын асуудлууд)> Техник, түүний үр дагаварт өгөх нийгмийн үнэлгээний асуудлууд> Инженерийн ёс зүй (нийгмийн хариуцлагын асуудлууд) зэрэг болно.Техникийн философийг инженерүүдэд заахын өөр нэг учир нь тэдэнд техникийн

түүхийг техникийн ба инженерийн үйл ажиллагааны нийгэм-соёлын (социокультур) хөгжлийн бүрэн бүтэнлэг түүх хэмээн ойлгуулаад зогсохгүй, техникийн философи прогностик (урьдчилан тооцох) функцтэй учраас энэ нь инженерийн боловсролд үнэлж баршгүй ач холбогдолтой байдагт оршино. Энэ функцд:

1- рт, шинжлэх ухааны уран зөгнөхүй (хүн төрөлхтний иргэншлийн хөгжлийн ойрын болон алс хэтийн төлөв),

2- рт, нийгмийн техникийн бодлого,3- рт, шинжлэх ухаан техникийн бүтээлч үйл ажиллагаа (зохион бүтээлт,

инновацийн үйл ажиллагаа),4- рт, инженерийн боловсрол, гэгээрэл зэрэг чиглэлүүд хамаарагддаг.Инженерийн боловсрол, гэгээрлийн чиглэл бол техникийн их, дээд сургуульд

ирээдүйн инженерүүдийн техникийн ухамсар болон инженерийн үйл ажиллагааны бүтцийг өөрчлөх тухай асуудал байдаг. Учир нь гэвэл энэ асуудал нь боловсролоор дамжуулан нийгэмд технологи дамжуулах үйл явц (технологийн инкубаци) явагдаж байдагтай шууд холбоотой.

Өнөөгийн бидний амьдарч байгаа үеийг мэдлэгийн, тухайлбал, техникийн мэдлэгийн хувьсгалын үе гэж товчоор тодорхойлж болно. Энэ үеийн мэдлэг нь орлогын эх үүсвэр болж байгаа бөгөөд хөгжингүй орнуудын хувьд хөгжлийн хурдасгуурын, хөгжиж буй

орнуудын хувьд хөгжлийг нь тодорхойлох гол хүчин зүйлийн нэг төдийгүй шинжлэх ухааны бүх талын мэдлэгийг бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллийг үйлдвэрлэх, хуваарилах, хэрэглэх зорилгоор ашигладаг технологийн хөгжлийн үндэс болж байна. Энэхүү хөгжил нь шинжлэх ухааны мэдлэгээс гадна мэргэжилтний эв дүй, дадал, чадвартай уядлаатай байдгаас гадна түүнд газар зүй, нийгэм-соёлын (социокультур), түүхийн хүчин зүйл нөлөөлдөг учиртай. Эдгээр хүчин зүйл өөр хоорондоо таатай үйлчилгээ үзүүлсэнээр шинжлэх ухааны мэдлэг технологи болон хувирдаг. Аливаа технологи нь материал түүхий эд, машин тоног төхөөрөмж, хүн хүч, менеджмент, маркетинг гэсэн таван үндсэн элементтэй бөгөөд эдгээр нь бүгд зөв зохицон ажилласан үед л тухайн технологиамьдрах чадварыг олдог. Мөнгө ба мэдээллийн хувьд гэвэл дээрхи элементүүдийг холбогч “цусны эргэлтийн систем” гэмээр зүйлүүд юм.

2.17. Техникийн философи ба улс орны эдийн засгийн хөгжил. Өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд техникийн философийн сүүлийн үеийн үр дүн болох технологийн философийн цагаан толгойг судлах нь зайлшгүй. Технологийн философид технологи ба хүний харилцаа, технологийн зүгээс хүрээлэн буй орчинд нөлөөлөх асуудал гол нь байдаг учраас үүнийг өнөөгийн иргэншлийн хөгжлийн императив (цаг үеийн шаардлага) хэмээн тооцож болно. Технологийн философийн асуудлыг улс орны эдийн засгийн хөгжилтэй холбон авч үзэхэд технологийн менеджмент чухал үүрэгтэй.

Технологийн менеджмент гэдэг нь орчин үеийн техник дотор нь үр ашигтай

ажиллаж чадах аж ахуйн тийм бүтцийг бий болгох үйл явцыг удирдах ухааныг хэлнэ.19

Технологийн менеджментийн гол тулгуур асуудал бол өртөг-зардал-үр ашгийн тооцоо юм. Энэ тооцооны амжилттай хэрэгжих үндэс нь технологийн сахилга бат, технологийн дэг журам, технологийн соёлын цогцолбор байдаг. Дэлхийн практикаас үзвэл эдгээр гурван зүйлийг улс орон бүр өөрийнхөөрөө “монголчилж” болдоггүй. Эдгээрийг ямар ч арын хаалга, авилгал болон бусад бусармаг үйлдлээр аргацааж болдоггүй гэдгийг ирээдүйн инженерүүд болох оюутнууд, инженер-техникийн ажилтнууд, мэргэшсэн ажилчдын толгойд гүнзгий ухамсарлуулан хэвшүүлж чадах инженерийн хамт олны эрүүл орчин нөхцлийн бий болгох онолын үндэс болдогт техникийн философийн практик ач холбогдол оршино.

Эцэст нь хэлэхэд улс орны технологийн хөгжлийг төрийн хар хайрцагны бодлоготой уялдуулан зохицуулах явдал зайлшгүй юм.

3 дугаар бүлэг. Инженерийн үйл ажиллагаа, шинжлэх ухаан техникийн бүтээлч үйл ажиллагааны философийн анализ

3.1. Инженерийн үйл ажиллагааны үүсэл хөгжлийн үе, шатууд. Техникийн үйл ажиллагааг өргөн утгаар авч үзвэл энэ нь техникийн хэрэгсэл болон системийг хэрэглэх замаар эрчимжсэн, хүний биет материаллаг үйл ажиллагаа хэмээн үзэж болно. Өөрөөр хэлбэл, энэ нь техникийн практик юм. Техникийн практик гэдэг нь танин мэдэх, техникийг бүтээх явцад чиглэгдсэн үйл ажиллагаа буюу техникийг практикийн материал хэрэгсэл болгох үйл явц юм.

Техникийн үйл ажиллагааны үүсэл, хөгжил. Техникийн үйл ажиллагааны эх 19Д.Бадарч. Үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд инженерийн боловсролын үүрэг. МУТИС.

ЭШБ. №3/35, УБ, 1999.

сурвалж нь байгальд бус нийгэмд, тухайлбал, хүмүүсийн хамтын үйл ажиллагааны арга, материаллаг амьдралын үйлдвэрлэлийн аргад байдаг. Техникийн үйл ажиллагаа бол хөдөлмөрийн механик багаж зэвсгийг бүтээх нэг төрөл болох хүй нэгдлийн байгууллын эртний үе шатанд байжээ. Техникийн үйл ажиллагаа бол технологийн үйл ажиллагааны хөгжилд хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг. үүнээс үзвэл техникийн үйл ажиллагаа технологийн үйл ажиллагаа нь хөдөлмөрийн үйл ажиллагааны хоёр хэлбэр болдог. Хүн техникийн үйл ажиллагаараа техникийг бүтээдэг. Бүтээсэн техникээрээ байгалийг боловсруулан хувиргахыг технологийн үйл ажиллагаа гэдэг. Технологийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн зүйл, хөдөлмөрийн хэрэгсэл аль аль нь багтдаг. Гэвч хүнийг хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбох арга, мөн түүнчлэн хүний үйл ажиллагааны программууд нь хөдөлмөрийн хэрэгслээр бүрэн өгөгдөж чаддаггүй. Иймээс технологийн үйл ажиллагааны агуулга нь хөдөлмөрийн зүйлд нөлөөлөх аргыг эрж хайх, хөдөлмөрийн зүйлд нөлөөлөх хэрэгслийг шилж сонгох явдал юм.

Техникийн үйл ажиллагаа, технологийн үйл ажиллагаа хоорондоо зөрчилтэй. Энэ нь хөдөлмөрийн зүйл, хөдөлмөрийн багаж зэвсгийн харилцаанд шууд илэрч байдаг. Үйлдвэрлэлд тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа хөдөлмөрийн хэрэгсэл технологийн үйл ажиллагааны явцад боловсронгуй болдоггүй. Гэхдээ технологийн үйл ажиллаагааны хөгжил, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аргын өөрчлөлт зэрэг нь техникийн үйл ажиллагааг зайлшгүй өөрчлөхөд хүргэдэг.

3.2. Инженерийн үйл ажиллагааны үүсэл хөгжлийн үе шатууд. Үүнд дараах үеүд орно: Үүнд:

I үе. Инженерийн үйл ажиллагааны өмнөхийн өмнөх үе: Энэ үеийн инженерийн үйл

ажиллагаа гол төлөв барилга, байгууламж, уран барилгын хэлбэрээр явагдаж байв. Жишээ нь: Шумерийн төрт улсын хотын систем, уурхайнууд, мөн Египетийн усжуулах суваг, пирамид гэх мэт. Энэ үеийн инженерүүдийн өвөг эцэгүүд гэвэл Египетийн ламтан Имхотеп, (МЭӨ 2700-гаад он), Хятадын усан байгууламжийг анх зохион бүтээсэн Юй (МЭӨ 2800-гаад он), грекийн барималч Эвпалиний. (МЭӨ VI зуун), ба алдарт Архимед (МЭӨ 287-212 он) зэрэг байжээ.

II үе. Инженерийн үйл ажиллагааны өмнөх үе шат: Хөдөлмөрийн нарийн гар багаж хэрэгсэл дээр тулгуурласан хамжлагын тариачин, гар урчуудын хөдөлмөр нь феодалын үйлдвэрлэлийн аргын техникийн үйл ажиллагааны гол тодорхойлох нийгмийн хэлбэр байв. үүний зэрэгцээгээр хот байгуулалт, техникийн том барилга байгууламж, цэргийн салбарт эмпирик туршлага дээр үндэслэсэн техникийн үйл ажиллагаа эрч хүчээ авч байв. Сэргэн мандлын үеийн инженерүүд шинжлэх ухааны шинэ санаа оноо бүхнийг практикт нэвтрүүлэхийн төлөө уйгагүй тэмцэгчид байлаа. Тэр үеийн хамгийн суут инженерээр италийн Леонардо да Винчи зүй ёсоор тодорч байв. Мөн энэ үеийн инженер А.Дюрерийн инженерийн үйл ажиллагаа нь XVIII-XIX зууны үеийн инженерийн ухааны ололт амжилтын эх сурвалж болсон гэдэг.

III үе. Аж үйлдвэрийн хувьсгалын үе: Уурын хөдөлгүүрийн үндсэн дээр ажлын янз бүрийн машинууд үйлдвэрлэлд нэвтэрч, үнэн хэрэгтээ техникийн ололтыг дээд зэргийн ашиг олохын тулд ажилчин хүнийг машины хавсрага болгох үйл явц эхэлсэн үе болов. Мануфактур үйлдвэрлэл нийгмийн үйлдвэрлэлийг бүхэлд иь хамарч чадахгүй байсан учраас аж үйлдвэрт эргэлт хийх шаардлага зүй ёсооргарав. Үүнийг машинт үйлдвэрлэл хэрэгжүүлж чадсан. машинт үилдвэрлэлиин ачаар нарийн ажилчид, инженерийн мэргэжил үүсжээ. Ажилчид техникийн үйл ажиллагааг

боловсронгуй болгох бус, харин инженерүүд энэ үйл ажиллагааг дагнан эрхлэх болжээ. Энэ үед шинжлэх ухаан шууд үйлдвэрлэх хүч болох үйл явц дөнгөж эхлэв.

IV үе. Машин ба техникийн шинжлэх ухааны хөгжлийн үе: Техникийн шинжлэх ухаан бүрэн биеэ даасан үе юм. Инженерийн үйл ажиллагааны үндсэн функц нь техникийн дэвшлийг хангах явдал байв.

V үе. Орчин үе: Инженерийн үйл ажиллагаа нийгмийн амьдралын бүх хүрээг хамарч чанарын эргэлт хийсэн үе гэж нэрлэж болно. Энэ бол системтехник, системтехникийн үйл ажиллагааны үе юм. Бид системтехник, социотехникийн үйл ажиллагааны үед түүний үр шимийг захаас нь амсаж эхлэх үед амьдарч байна.

3.3. Инженернйн үйл ажиллагааны нийгэм-философийн асуудлууд. Онөөгийн нийгмийн үйлдвэрлэлийг авч үзвэл механикжуулалтын явц удаан, хүмүүс үйлдвэрлэлийг гар ажиллагаагаар явуулах нь жирийн үзэгдэл байсаар байна. Энэ нь хүмүүсийн хүч чадлыг ихээхэн үр ашигггүй зарцуулахад хүргэж, тэдний урам зоригыг тийм ч их хөгжөөж сэтгэл татахааргүй байгаа тул хүмүүс үйлдвэрлэл дэх

67

68

69

Эдгээр гурван холбоос нь нийгмийн техникийн баазыг бий болгох техникийнүйл ажиллагааны үндэс болно.

3.4. Шинжлэх ухаан техникийн бүтээлч үйл ажиллагааны философийн анализ. Хүний аливаа бүтээлч үйл ажиллагаа нь тодорхой үр дүнд хүрэхэд чиглэгддэг. үүний тулд бүтээлч үйл ажиллагаа гэдэг нь нийгмийн ач холбогдолтой зүйлийг бүтээх буюу аливаа зүйл нийгмийн ач холбогдолтой зайлшгүй байхыг хэлдэг. Хүмүүс материал баялагийг үйлдвэрлэж хэрэгцээгээ хангахгүй юм бол амьдрал, оршин тогтнох ямар ч аргагүй. Энэ үйл явц нь нийгмийн ач холбогдолтой бөгөөд зайлшгүй. Нөгөө талаар аливаа үйл ажиллагаа нь ямагт одоо байгаа зүйлийг боловсронгуй болгон шинийг эрэлхийлсэн шинжийг өөртөө агуулдаг. Иймд үйл ажиллагаа гэдэг нь нийгмийн ач холбогдолтой байх чанар (зайлшгүй), новаци (санамсаргүй) хоёрын нэгдэл юм. Энэ бол аливаа бүтээлч үйл ажиллагааны нийтлэг зүй тогтолд тооцогддог.

3.4.1. Бүтээлч шинэ санаа. Бүтээлч үйл ажиллагааны үр дүн гэж юу вэ? Энэ бол шинэ санаа. Шинэ санааг хүн материаллаг зүйлд биежүүлдэг. Бүтээлч үйл ажиллагааны эцсийн үр дүн бол материаллагжсан объектууд биш, харин бүтээлч шинэ санаа юм. Бүтээлч шинэ санаа эцсийн үр дүндээ аливаа юманд бэхжиж дараа нь түүнээс уг биежсэн санааг эргүүлэн буцааж, хүний үйл ажиллагааны чанартай зүйл (шинэ санаа) болгож, мөн дараа нь түүнийг дахин боловсорсон маягаар биежүүлэх гэх мэтээр байнга үргэлжилнэ.

Бүтээлч үйл ажиллагаа нь шинэ санааг үүсгэх үйл явц мөний хувьд материаллаг зөөвөрлөгч болсон зүйлүүдийг хэрхэн өөрчилж байгаагаар ил год харагддаг. Аливаа юмны нийгмийн ач холбогдолтой байх чанар гэж юу вэ? Иийгмийн ач холбогдолтой байна гэдэг бол нийгмийн харилцаа нь нийгмийн хэрэгцээнээс үүдэн гарахыг хэлдэг.

Нийгмийн харилцаа, нийгмийн хэрэгцээ бол аливаа бүтээлч үйл ажиллагааны хөдөлгөгч хүч мөн. Нийгмийн ач холбогдолтой байх чанарын зөөвөрлөгч нь өнгөрсөн үед бүтээгдсэн болон одоо бүтээгдэж буй, материал техник, соёлын үнэт зүйлсийн систем, нийгмийн объектив харилцаанууд, уламжлал ёс заншил гэх мэт. Нийгмийн ач холбогдолтой байна гэдэг нь уг юмс югтвортой чанарыг хадгалж байхыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, гомеостази21 шинжтэй.Аливаа юмны гомеостази нь үүссэн үеэсээ эхлэн уг юмны хөгжлийг тодорхойлох үндсэн хууль болдог. Мөн энэ нь бүтээлч үйл ажиллагааны залгамж чанарыг нөхцөлдүүлэгч хүчин зүйлийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Энд эргэх холбоосын зарчим үйлчилж байна. Тухайлбал, аливаа сайн дурын хазайлт гэдэг бол эргэж эхний байдалд орох хүчийг үүсгэдэг. Чухамдаа үүнд аливаа консерватив үзлийн (түүний дотор улс төрийн консерватизм болон бусад ) мөн чанар оршдог. үүнээс үзвэл консерватизм бол тийм ч негатив үзэгдэл биш нь гэдэг нь ойлгомжтой.

Хүний үйл ажиллагааны үр дүн тогтвортой зүйл юм бол, хөгжил хэрхэн явагддаг тухай асуудал аяндаа гарна. Нэгэнт бий болсон зүйл нь өмнөх зүйлийнхээ үгүйсгэл байдаг. Мөн энэ нь өмнөх зөрчлүүдийгээ бүрэн шийдвэрлэж чаддаггүй учраас шинэ зөрчлийг дахин дахин үүсгэж байдаг.

3.4.2. Новаци. Энэ бол цаг хугацааны категори. өөрөөр хэлбэл шинэ юм гэдэг нь өмнө оршиж байгаагүй, орших ч боломжгүй байсан зүйлийг хэлнэ. Новаци нь хийсвэр хэлбэрээрээ залгамжлах чанарыг агуулдаггүй. Энэ нь зөвхөн нийгмийн ач холбогдолтой байх чанартай үед л боломжтой байдаг. Энэ үед аливаа техникийн санааны шийдэл нь техникийн амжилттай шийдэл болж хувирдаг. Новаци нь өөртөө үгүйсгэх негатив чнарыг

21Тухайн организмд гадаад орчин таагүй нөлөө үзүүлж байсан ч,

хадгалдаг бөгөөд энэ нь цаашдаа бүтээлч үйл ажиллагааны санамсаргүй чанарыг үүсгэдэг.Эцэст нь шинжлэх ухаан техникийн бүтээлч үйл ажиллагаа гэдэг нь нэг талаас гарал

үүслийнхээ хувьд тулгуур шинжлэх ухаануудын баримт сэлтийг системтэй ашиглаж, хавсрага шинжлэх ухаануудын судалгаануудыг өөртөө шингээсэн техникийн бүтээлч үйл ажиллагаа, нөгөө талаас техникийн хийцийн аргуудыг ашиглах болон төслийг боловсруулах үйл явцыг өөртөө багтааж, техникийн шинэ төхөөрөмжийг бүтээхэд чиглэгдсэн шинжлэх ухааны бүтээлч үйл ажиллагааны нэгдэл мөн гэж тодорхойлж болно.

3.5. Орчии үеийн глобаль асуудлууд ба инженерийн үйл ажиллагааны нийгэм, техникийн ёс зүйн үнэлгээний асуудал. Инженер хүн зөвхөн эрдэмтэд, техникийн мэргэжилтнүүдийн болон өөрийн дуу хоолойг сонсох үүрэгтэйтөдиигүи, түүнии ажлын үр дүн нь хүмүүсиин эрүүл мэнд, аж төрөх есонд нөлөөлж, байгаль орчны тэнцвэрт байдлыг эвдэх, соёлын өв санг хөндөх боломжтой тохиолдолд олон нийтийн санаа бодлыг сонсох ёстой болно. Инженерийн үйл ажиллагааны нөлөө нь глобаль шинжтэй болж буй өнөө үед түүний шийдвэр нь

тэрээр дотоод орчныхоо тогтвортой байдлыг хадгалдаг чанар дээр үндэслэн, өөрийнхөө үндсэн параметр, физиологийн функциудээтодорхой диапазонд тогтоон барих чанар

зөвхөн мэргэжлийн ажил хэргээр хязгаарлагдахгүй болж бүх нийтийн анхаарлыг татаж байгаа билээ.

3.5.1. Инженерийн үйл ажиллагаа ба орчин үе. Инженерийн үйл ажиллагааны зорилго нь хүн төрөлхтний тусын тулд үйлчилж, эрэлт хэрэгцээг нь хангахад оршдог.

Гэвч орчин үеийн техник нь хүмүүс, хүн төрөлхтний эсрэг ашиглаж буй төдийгүй инженер техникийн ашиглалтын техник-эдийн засгийн шаардлагыг яв цав биелүүлэхийн зэрэгцээ инженерийн байгууламжийн аюулгүй, ая тохитой байдал, экологийн хувьд хор хөнөөлгүй байх нөхцлийг урьдчилан хараагүй тохиолдолд техник нь хүний төлөө биш, харин хүнд дайсагнан, түүгээр ч үл барам бүр оршин тогтноход нь ч заналхийлж болно. Иймээс инженер, төсөл зохиогчдын нийгэм болон хүмүүсийн өмнө хүлээх хариуцлага, ёс зүйн асуудал өнөөдөр тэргүүлэх байранд дэвшигдэн гарч ирсэн юм.

Техникийн нийгмийн болон бусад сөрөг үр дагавар, инженерийн ёс зүйн тухай асуудлууд нь инженерийн мэргэжил үүссэн цагаас оршиж иржээ. Жишээ нь Леонардо да Винчи усан доогуур хөвдөг аппратын санаагаа олон нийтэд зарлахыг хүсээгүй. Учир нь хөлөг онгоцыг живүүлэх, хөнөөх зорилгод ашиглаж болзошгүй хэмээн болгоомжилж байсантай холбоотой юм. Мөн түүнээс өмнө XV зуунд, тухайлбал, 1412 онд германы Кёльн хотын Зөвлөлийн баримт бичигт: “Вальтер Казингер утас ээрэх, торго нэхэх хүрд бүтээхийг амласан. Гэвч хотын ихэнхи иргэд энэ урлалыг эрхэлдэг учир үгүйрэх аюултай гэж үзсэнээс зөвлөл түүнийг зөвшөөрөөгүй” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Дээрх шийдвэр техник, эдийн засгийн дэвшилд саад тотгор учруулсан нь ойлгомжтой хэрэг. Харин шинэ техник, технологийн үр дагаварын асуудалд хайхрамжгүй хандвал соёл иргэншил болон дэлхийн биосферт эргэлт буцалтгүй сөрөг нөлөө учруулж болзошгүй тийм шинэ нөхцөл байдалд хүн төрөлхтөн оршиж байна. Хүн төрөлхтөн шинэ техник бүтээх бүр эхний шатанд сөрөг үр дагаварыг бүрэн бус ч тодорхой хэмжээгээр урьдчилан харж багасах бололцоотой төдийгүй шаардлагатай байгаа шинжлэх ухаан-техникийн хөгжлийн үе шатанд амьдарч байна. Хүний технологийн үйл ажиллагааны үр дүн болж гарч ирж буй экологийн бодитой сүйрлийн өмнө шинжлэх ухаан техникийн ба нийгэм-

эдийн засгийн дэвшлийн тухай уг төсөөллийг эргэж харах нь зайлшгүй болж байна.

4.2. Шинжлэх ухаан, техникийн хөгжлийн нийгэм-ёс зүйн асуудлууд. Техникийн дэвшлийн нөлөөн дор байгалийн асар их хүчийг эзэмдэх болж,техникиин шинжлэх ухааны онолууд хаяагаа тэлсэн төдиигүи, үүнии ачаар ес зүйн шинжлэх ухаан (техникийн ёс зүй) ч өргөжин тэлсэн билээ. Эдүгээ ёс зүйн шинжлэх ухаан байгаль-хүн-техникийн харилцан хамаарлын ёс зүйн асуудлыг тал бүрээс нь судласны үрээр цөмийн ёс зүй, экологийн ёс зүй, биоэмнэл зүйн ёс зүй, инженерийн ёс зүй, компьютерын ёс зүй зэрэг олон салбартай болж хөгжиж байна.

4.2.1. Цөмийн ёс зүй. Цөмийн ёс зүй нь цөмийн зэвсэг, цөмийн эрчим хүч гэсэн хоорондоо салшгүй холбоотой хоёр технологийн асуудалтай холбогддог. Цөмийн зэвсгийн хувьд айлган сүрдүүлэх онолын ёс зүйн статусын асуудал, харинэнэ хоер технологииг хамтад нь авч үзвэл одоо, ирээдүин үе удмын өмнө хүлээх эрсдэл ба хариуцлагын хэмжээг хэрхэн хуваарилах тухай ёс зүйн асуудал болон хувирдаг.

4.2.2. Экологийн ёс зүй. Хүрээлэн буй орчны химийн бохирдолт дэлхийнжосистемд аюул учруулж, түүнии эсрэг альтернатив технологиин төлөө болон “ногоотньГ (Сгеепреасе) хөдөлгөөнүүдийн явуулж байгаа тэмцлийн үйлажиллагааны үрээр дэлхиин экосистемииг хамгаалах нь хүн төрөлхтнии оршихуин асуудалтай холбоотой гэдэгт дэлхийн олон нийтийн анхаарлыг чиглүүлэхэд тус дөхөм үзүүлсээр байна. Экологийн ёс зүй болон дээрх хөдөлгөөнүүдийн үзэл санаа иь жам ёсны хууль23 дээр тулгуурлаж байгаа бөгөөд энэхүү үзлийн байр сууринаас хүрээлэн байгаа орчныг бохирдуулах, зүй тогтлыг нь эвдэн нураах нь ёс зүйгүй хэрэг. Мөн түүнчлэн амин хувиа бодсон утгагүй хэрэглээ (утилитаризм), ашиг хонжоо олох зорилгоор байгальтай харьцах нь бүр ч ёс зүйгүй хэрэг хэмээн үздэг. үүний зэрэгцээ амьтан, ургамал, түүгээр ч үл барам органик бус ертөнцийн эрх (жишээлбэл, саран дээр хог тээвэрлэн аваачиж

23“МагГз ЯезрогшЫШу Гог Ыа1иге” (байгалийн өмнө хүлээх хариуцлага 1974)

түүнийг хогийн цэг болгох ёсгүй гэхзэрэг) ч гэж байдаг учраас эрхииг нь хамгаалахын төлөө хүн тэмцэх естои гэж үздэг. Дээрхтэй холбогдож сансрын ёс зүй гэсэн шинэ салбар үүсч хөгжиж байна.

4.2.3. Биоэмнэл зүйн ёс зүй. Үүнийг заримдаа биоэтик гэж нэрлэдэг. Биоэтикбол ёс зүй болон техникиин харилцан хамаарлын тухаи шинжлэх ухаан юм. Дэлхийн анагаах ухаан биоэтикийн салбарт хөгжлийн өндөр түвшинд хүрснийг олон тооны сэтгүүл, хүрээлэн болон төвүүдийн үйл ажиллагаа, ном зүйн албад, тэр тусмаа биоэтикийн нэвтэрхий толь нотлон харуулдаг. Биоэтик нь шинжлэх ухааны салбар мөний хувьд хүний амьдралын хөгжлийн янз бүрийн үе шаттай холбоотой дараах асуудлуудын ёс зүйн хүрээг хамарна. Үүнд: эмч ба өвчтөний харилцаа,

и

өвчтөний нууцийг хамгаалах, өвчтөн өөрөө уг өвчниихээ талаар хангалттаи мэдээлэлтэй байх үед л түүний зөвшөөрлөөр эмчилгээ хийх албан ёсны зөвшөөрөл өгөх, үр хөндөлт, 1П у^го24 үр тогтоолт, үр хөврөлтэй холбоо бүхий туршилт, эрхтэн шилжүүлж суулгах, үхлийн өмнөх байдалд байгаа хүнд мэдээ алдуулах, өвчин намдаах намдаах эм тариа хэрэглэх, уг өвчтний үхлийн бодит оношийг “зохиомол зүрх ба уушиг” аппарат хэрэглэн тогтоох, эвтанази болон патернализм, хүнийг хувилах, эмчийн хариуцлага ба өвчтөний эрх зэрэг олон асуудлыг хамаарна.

4.2.4. Инженерийн ёс зүй. Биоэмнэл зүйн ёс зүй нь инженерийн ёс зүйтэй салшгүй холбоотой болохыг анх 1960-аад оноос эхлэн АНУ-д биоэмнэл зүйн эрдэм шинжилгээний төвүүдийн дэргэд Улсын шалган байцаах удирдлагууд (1п&й1ийопа1 геу1е\ү Ьоагс1$), эмнэлгүүдийн дэргэд “ёс зүйн хороо”-нууд (е!Ыс$ сотпиШез) байгуулагдаж тэдгээрийн бүрэлдэхүүнд эмч бус нарийн мэргэжилтэй хүмүүс ордог 24 Латины - Хуруу шилэнд

байсан жишээ илтгэнэ. Үүнээс гадна мэргэжлийн инженерийн нийгэмлэгүүд нийгмийн баялгийг тэргүүн зэрэгт тавихыг урьтал болгохыг нотлосон ёс зүйнкодексуудыг боловсруулж, ажил олгогчдын сэжиггэи үилдлииг ниигмиин сонорт нэн даруй хүргэх “харангыг” дэлдэх инженерүүдийг дэмжсэн механизмыг бий болгож чаджээ. Ингэж үүргийн хариуцлагын хүрээ уламжлалт хүрээнээс хальж, Джон Лэддийн нэрлэсэн “засаглалын ёс зүй”-гээр солигдсон аж.

Техникийн өндөр бөломж бүхий өнөө үеийн ёс зүйн хариуцлагын ойлголтыни

талаар германы техникийн философич Ханс Ионасын “Хариуцлагын императив: техникийн зууны ёс зүйн эрэлд” (“ТЬе 1тргеайуе оГ КезроизйНйу: 1п 5еагсЬ оГ ап Е1Ысх Гог (Ье ТесКпо1ое1са1 А§е” 1984) үндэслэлтэй тайлбарлагджээ. Тэрээр хэлэхдээ: цөмийн зэвсэг болон атомын эрчим хүч, хүрээлэн буй орчны бохирдол, биоэмнэл зүйн технологийн асуудлууд нь глобаль байгалийн өргөн хүрээний асуудалтай холбоотой учраас эдгээрийг урьдчилан харах ямар ч боломжгүй юмгэжээ.

дэлбэрч осол гарсан нь цөмийн эрчим хүчийг хүн төрөлхтөн удирдан чиглүүлэх боломж маш бага гэдгийг харууллаа хэмээн онцолжээ.

Японд болсон 9 баллын хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас нийтдээ 15500 хүн амь үрэгдэж найман мянган хүн алга болсон бөгөөд Германы мэргэжилтнүүдийн тооцоолж гаргаснаар бол нийтдээ 210 тэрбум ам.долларын хохирол учиржээ. Фукушимагийн атомын эрчим хүчний реактор дэлбэрсэн нь түүхэнд болсон цөмийн эрчим хүчний ослын хамгийн дээд төвшин буюу 7 дахь төвшний осол болж, ослын аюулын дохиог 1986 онд болсон Чернобылийн ослоос хойш дэлхийн хэмжээнд хоёр дахь удаагаа Фукушимад зарлахад хүрсэн.

3 дугаар сарын 11-ний газар хөдлөлтийн дараа Фукушима-1 станцын 1, 2, 3 дугаар реакторуудын хөргөлтийн системд гэмтэл гарч осол болсон ба 3 дугаар сарын 18-нд ослын 5 дугаар зэрэглэл гэж тодорхойлж байсан. Харин 4 дүгээр сарын 12-нд Фукушима-1 станцын ослыг Олон улсын цөмийн болон цацрагийн ослын 7 дугаар зэрэглэлд шилжүүлсэн. Хүн болон хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх хэмжээний цацраг идэвхт иод-131 ба цези-137, стронци-90 станцын орчимд нь тархсан. Станцын орчимд цацраг идэвхт иод-131 изотопын цацрагийн хэмжээ 81 сая тераБк (1012Бк)-д хүрсэн. Япон Улсын цөмийн болон үйлдвэрийн аюулгүй байдлын агентлаг, Японы цөмийн энергийн аюулгүй байдлын газар, Японы Цөмийн аюулгүй байдлын комисс хамтран хуралдаж ослын зэрэглэлийг 5-аас 7 дугаарт шилжүүлсэн. Үүнийг Чернобылийн ослын үед гарсан цацрагийн хэмжээтэй харьцуулбал:

Фукушмш 1 станцаае алдегдсан цацрагмйнкэмжээ

Чернобьшийн 1 ослын ү©д

аддагдсанI цацрагийм' V

ЦҮААСЦөмнйн болон үйлдеэ-рийн аюулгүй байдоын агентлаг)

14АК (Ц«мийн «юуягүйбайдлын комисс)

I® 1 1.3*Ю176к 1.5*10 ̂6к 1.8*10,в Бк61ПО116к 1.2*10*6« ! 8.5*10« Бк 1

Японд өнгөрөгч 3 дугаар сард газар хөдлөлт, далайн шуургын улмаас олон мянган хүн амь үрэгдэж, орох оронгүй болсон билээ. Энэ үеэр мөн “Фүкүшима-Г атомын цахилгаан станцад гэмтэл гарч, цацрагийн аюул нүүрлэх болсон юм. Одоогийн байдлаар тус станцын ойролцоо амьдарч байсан хүүхдүүдийн 45 хувийнх нь бамбай булчирхай цацраг идэвхт бодист хордсон нь тогтоогдоод байна. Гэвч Японы цөмийн аюулгүй байдлын комисс “Цацраг идэвхжилтийн хэмжээ хүний эрүүл мэндэд аюул учруулахуйц түвшинд хүрээгүй” хэмээн мэдэгдсээр байгаа юм. Фүкүшима орчимд цацраг идэвхжилтийн хамгийн өндөр түвшин нь цагт 0,1 микрозиверид хүрээд байгаа ажээ. Ойрын үед япончууд цөмийн 54 реактортаа шалгалт хийх юм байна.

4.4. Атомын энерги ба Монгол улс. Эдүгээ Монгол улс экологийн доройтол, эрчим хүч, хоол хүнсний хангамжийн хомсдлыг хурц мэдэрч, бэрхшээл туулж байна. Сүүлийн 60 жилийн дотор монгол нутаг дунджаар цельсийн 2.1 градусаар дулаарчээ. Судалгаанаас үзвэл 1980 оноос хойш манай орны газрын гадаргуугаас2 метр орчим өндөр хүртэл агаарын температур дунджаар цельсийн 1.9 градусаар дулаарчээ. Эрдэмтэд дундаж дулаарал 2 градус болоход сүйрлийн шинж ойртохыг анхааруулсан байдаг. Алтай, Хангай, Хэнтийн уул нуруудын мөнх цас хайлан багассаар байна. Алтайн нурууны мөсөн гол хайлж илт богиносчээ. Манай орон даяар 1000 орчим гол горхи, 1500 булаг шанд, 760 нуур тойром хатаж ширгэсэн байна. Үүнээс үүдэн өвс ургамлын гарц муудан билчээр хуурайшин талхлагдсаар байгаа нь манай уламжлалт

нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэлд хүнд цохилт болов. Цөлжилт говь тал нутаг төдийгүй, ой хөвч, чийглэг байсан уулархаг хангай нутагт ч идэвхижсээр байна. 2006 оны судалгаанаас үзэхэд монголын нийт нутгийн 90% нь дундаас дээш зэрэглэлийн цөлжилттэй гэсэн дүгнэлт гарчээ. Уулархаг хангай нутгийн 12% нь цөлжилтийн байдал үүсчээ. Сүүлийн 30 жилд манай ойгоор бүрхэгдсэн талбай 1.5 сая гектараар багассан. Мөн сүүлийн 40 жилд билчээрийн ургац 2-3 дахин буурсан дүн бий.

Байдал ийм байхад газар тариалангийн үйлдвэрлэлээ бүрэн сэргээх боломж буурсаар байна. Хот суурин газрын бохир усны цэвэршил хангалтгүй, уул уурхайд технологийн чанд горимгүй, хяналтгүй малталт, олборлолт явуулснаас ус ихээр бохирдож байна. Үйлдвэрлэл хийгээд хот суурин газрын бохирдсон усны 60% нь бүрэн цэвэршихгүй буюу тэр чигээр байгальд орж байна.

Манай оронд хурдацтай явж буй экологийн доройтол нь монголчууд бидний дангаар туулах хувь тавилангийн асуудал биш гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Гэвч бид өөрсдөө анхаарал тавьж нийт хүн төрөлхтөн, хамтын нийгэмлэгтэй хамтран экологийн доройтлыг зогсоох арга хэмжээ нэн яаралтай авахгүй бол сүйрэлд хүрэх магадлал өндөр байна. Дундаж дулаарал 4 градус болоход экологийн сүйрэл эргэлт буцалтгүй болно хэмээн эрдэмтэд анхааруулж байна.

Монголчууд бид эх дэлхий, газар нутгийн унаган төрхийг сэргээх талаар хүн төрөлхтний хүсэл тэмүүлэлд нэгдэж, монгол туургатны “хүн-байгаль”-ийн амин шүтэлцэхүйн уламжлалыг сэргээн эх нутгаа экологийн доройтлоос аврах нь өнөөдөр хамгийн чухал асуудал.

Сүүлийн үед Монголд цөмийн түлшний хаягдлыг байршуулах, бас цөмийн эрчим хүчийг ашиглаж эхлэх талаар эрдэмтэд судлаачид ярих болов. Хэвлэл олон нийт

мэдээллийн хэрэгслээр Монгол улсад 2017 он гэхэд атомын цахилгаан станц (АЦС) барихаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл цацагдаж эхлэв. Аливаа хөгжил дэвшил сайн зүйл боловч таах аргагүй эрсдэл дагуулж байдаг тул АЦС-ыг монголд

85

86

87

Бие хүнийг хамгаалах асуудал нь орчин үеийн ертөнцөд бас нэг шинэ хэмжүүрээр яригдах болж байна. Хүн төрөлхтний түүхэнд анх удаа бие хүн төлөвших болон хүний хувийн ахуйн урьдчилсан нөхцөл болсон биогенетикийн үндсийг эвдэх бодит аюул занал үүсч байна. Техноген соёл иргэншил нь биоэволюцийн олон сая жилийн үр дүн болсон хүний бие организмын оршихуйд аюул учруулж идэвхижиж байна. Мэдээллийн ачаалал, хүрээлэн буй орчны бохирдол, хортой мутацийн хуримтлал зэрэг энэ бүх асуудал өнөөгийн бодит байдлын дүр төрх юм.

Соёл иргэншил нь хүний амьдралыг үлэмж уртасгаж олон өвчнийг эдгээх боломжийг анагаах ухаанд олшсон. Түүний зэрэгцээгээр байгалийн шалгарлыг үгүй хийж байна. Мутагенийн хүчин зүйлийн өсөлттэй уялдан хүний биологийн нөхөн үйлдвэрлэлийн нөхцөлд хүн төрөлхтний генофонд (удмын сан) үлэмж доройтох аюултай учирч байна. Үүнээс гарах арга замыг генийн инженерчлэлийн хэтийн төлөвтэй холбон үздэг ч энэ нь бас шинэ шинэ хор хөнөөлийг бидэнд авчрах боломжтойг үгүйсгэхийн аргагүй. Хүний генийн кодыг бүрэн тайлж унших, улмаар өөрчлөх, түүнд нөлөөлөх боломж олгосноор нэг талдаа энэ нь зөвхөн удамшлийн олон өвчинг эдгээх боломжийг олгох боловч нөгөө талдаа хүний бие организмын үндсийг өөрчлөх аюултай хэтийн төлөвийг ч бас нээж өгдөгийг мартах аргагүй юм. Өнөөдөр бид байгалийн бүтээсэн иантропологийн материалыг” генетикийн хувьд төлөвлөн боловсронгуй болгох тухай их ярьдаг. Ийм хэтийн төлөвийн тухай зөвхөн зөгнөлт ном зохиолд төдийгүй биологичид, философичид, ирээдүй судлаачид ихээхэн ярих боллоо. Шинжлэх ухаан техникийн дэвшлийн ололт нь хүний бие организмын нөхөн үйлдвэрлэлийг удирдаж байдаг генетикийн бүтцэд гүнзгий нөлөөлөх бололцоог хүн төрөлхтний гарт өгч байгаа нь эргэлзээгүй юм. Үүнийг эрхэндээ оруулснаар хүний тархинд нөлөөлөх замаар сэтгэцийн үйл явцыг уцирдах боломжтой

болж байна.Хүний генетикийн үндэс, сэтгэцийн хүрээнд зорилго чиглэлтэй өөрчлөлт хийх

оролдлого нь урьдчилан төсөөлөшгүй үр дагаварт хүрэх боломжтой. Биологийн урьдчилсан нөхцөл бол хүн төрөлхтний соёл үүссэн хөгжсөн хөрс юм. Энэ бүхэн бол техноген соёл иргэншлийн үр дүнд үүссэн хүн төрөлхтний эсэн мэнд оршихуйн асуудал юм.

5 дугаар бүлэг. Орчин үеийн экологийн хямрал

5.1. Хүрээлэн буй орчныг хамгаалах тухай сургаалын үүсэл. “Экологи”26 хэмээх нэр XX зуунд дэндүү өргөн дэлгэр тархсан нэр томъёны нэг байлаа. Анх 1866 онд германы биологич Э.Геккель өөрийн бүтээлдээ хэрэглэжээ. Энэхүү үзлээр “экологи” гэдэг нь амьд организм болон хүрээлэн буй байгаль орчны хоорондын харилцан холбоог судладаг шинжлэх ухаан ажээ. XX зууны хоёрдугаар хагасаас энэ нэрээр ихэвчлэн нийгмийн экологи буюу нийгэм, хүрээлэн буй байгаль орчны харилцан үйлчлэлийн асуудлыг судладаг шинжлэх ухаан гэсэн утгаар хэрэглэх болсон.

Өмнөх зуунуудаас эхлэн техникийн дэвшил байгаль орчинд (XIV зуунд европт бүтээгдсэн дариар бууддаг их бууг санацгаая) мэдрэгдэхүйц хохирол учруулсаар байв.XIX зуунд XX зууны экологийн асуудлын нэг болсон “хүчлийн бороо” илэрч байжээ. “Хүчлийн бороо”27 псэн нэрийг 1872 онд английн химич Р.Смит Манчестр хотын аж

26 Хүрээлэн буй орчныг хамгаалах тухай сургаал. Грекээр экос-орон сууц, орон гэр,логос-сургаал

27 Нүүрс, нефтийг их хэмжээгээр шатаахад хүүхрийн хоёрч исэл (ЗО^) ба азотын исэл(N0) ялгардаг. Атмосферт ус хүчилтөрөгчтэй урвалд орж хүхрийн (Н^^О^) ба азотын хүчлийг (НМОз) үүсгэдэг. Дараа нь бороо, мөндөр, цастай хамт газарт унахдаа ой мод, усан сан, амьтны ба ургамалын ертөнцөд хөнөөх үйлчилгээ үзүүлдэг.

үйлдвэрийн дүүрэгт орсон хүчлийн хольцтой бороог ажигласны үндсэн дээр анх экологийн шинжлэх ухаанд хэрэглэжээ.

XX зуунд хүн төрөлхтөн байгальтай харьцах хандлага махчин шинжтэй болов. Дэлхийн хэвлийгээс өмнөх зуунуудад байгаагүй тийм хэмжээний ашигт малтмалыг28

олборложээ. Сүүлийн 400 жилд 94 зүйлийн шувуу, 63 зүйлийн махчин хөхтөн газрын хөрснөөс арчигджээ. Эдгээр ургамал, амьтны аймгийн зүйлүүдийн хорогдолт нь газар тариалангийн эрчимтэй үйл ажиллагаа, том хотуудын олшролт, хошн хүн амын өсөлт, төмөр ба авто замын сүлжээний үлэмжхэн ихсэлттэй холбоотой явагджээ. Био орчны үйлчлэлд ой мод, газрын хөрс, байгаль дахь усны жам ёсны эргэлтийг хадгалах явдал онцгой ач холбогдолтой юм. Гэлээ ч гэсэн амьд амьтны хэвийн үйл ажиллагааны эдгээр хүчин зүйлүүд нийгмийн хөгжилтэй холбоо бүхий асар их хөнөөлт нөлөөлөлд өртөгдсөөр байна. Дэлхийн агаар мандлын бүтцийн найрлага хүнд тааламжгүйгээр өөрчлөгдөж дэжий нийтээр дулааралт эрчимтэй явагдаж байна. Дэлхийн уур амьсгал яг одоогийнх шиг ийм халуун байсангүй. Өнгөрсөн 30 жилд дэлхийн дулааралт маш эрчимтэй явагджээ. Дэлхийн температурт нарны идэвхжил, хүний үйл ажиллагаа зэрэг олон зүйл нөлоөлдөг. Түүнчлэн амьтны аймгийн 10-50 хувь нь цаг агаарын дулаарлаас болж устах аюулд хүрээд байна. Тээврийн хэрэгсэл болон эрчим хүчинд ашигладаг чулуужсан нүүрснээс үүсэх нүүрстөрөгчийн давхар исэл агаарт тархсаны улмаас 2100 оноос өмнө дэлхийн цаг агаар 2-6 градусаар дулаарах төлөвтэй болохыг эрдэмтэд тооцоолж байна. Одоогийн цаг агаарын өөрчлөлтөөс болж амьтны аймгийн 80 гаруй төрөл зүйл өөрийн амьдардаг нутаг 28 Байгалиас олборлосон нийт түүхий эдийн 10 хүрэхгүй хувиар бүтээгдэхүүн хийж,

үлдсэнийг нь хаягдал болгон байгаль руу эргүүлээд цацдаг гэсэн статистикийн баримт бий. Хүн төрөлхтөн оршин тогтнож ирсэн сүүлийн 500 гаруй жилийн хугацаанд дэлхийн ой модны массивын гуравны нэгийг устгажээ. Сүүлийн 100 жилд эрчим хүчний нөөцөө 1000 гаруй өсгөж чадсан ч байгалийн баялагаа бодлоюгүй цөлмөсөн.

дэвсгэрээс нүүж эхэлснийг судалгаагаар тогтоожээ.Хэт их дулаарал Африк, Австрали, Бразил, ОХУ, Канад, Хятадын томоохон нутаг

дэвсгэрийг хамраад буй аж. Агаарын температур эдгээр нутагт олон жилийн дунджаас нэлээд дээгүүр байгаа аж. Мөн хойд Атлантын далайн ихэнх, Номхон далайн баруун өмнөд хэсэг, Аляск орчмын нутаг дулаарлын бүсэд багтжээ. Атлантын далайн Хар салхины улирлын үеэр урьд өмнө тохиолдож байгаагүй олон буюу 27 төрлийн хар салхи дэгджээ.

Дэлхийн дулаарлаас болж удаан хугацаагаар үргэлжлэх болсон аагим халуун Этиоп, Жибути, Сомали, Кени улсын 11 сая хүнийг өлсөж үхэх аюулд хүрэв. Борооны улиралд хур тунадас бага орсноос Зимбабве, Малави, Ангол, Мозамбикт үр тарианы ургац алдсан байна. Австрали тивд нутгийн 44 хувьд жилийн дундаж тунадасны 10 хувь нь л орсон аж. АНУ-ын зарим нутгийг ч бас ган тойрсонгүй. Бразилийн өмнөд хэсэгт эрдэнэ шишийн ургац огцом буурав. Амазонас мужид 60 жилд тохиогоогүй ган болж Амазонк мөрний усны түвшин хамгийн бага хэмжээндээ хүрсэн мэдээ байна. Мөн дэлхий ертөнцөд үер усны аюул олон сая хүний амийг авч магадгүй болоод байгаа бөгөөд өнөөдөр дэлхийн далай тэнгисийн усны түвшин жилд 1-2 см-ээр нэмэгдэж байгаа аж. 2100 он гэхэд 9-88 см-ээр нэмэгдэнэ гэж эрдэмтэд тооцоолжээ. Ер нь байгалийн гамшгийн 90 хувь нь устай холбоотой. Гэтэл энэ гамшгийн давтамж, тохиолдол нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан өсөх хандлагатай байна.

Түүнчлэн 2025 он гэхэд 1.8 тэрбум хүн усны хомсдолтой бүсэд амьдрах нь тодорхой болов. Дэлхийн нийт хүн амын гуравны хоёр нь усны хомсдолын улмаас олон бэрхшээлтэй тулгарна хэмээн суцлаачид таамаглаж байна. Дулаарлын улмаас аадар бороо, үүний дотор хар салхины циклон, үер, хүчтэй муссон ихээр тохиолдож эхэллээ. Үүний

уршгаар сая сая хүний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа юм.Сүүлийн хоёр жилд үер усны аюул ямар хохирол учруулсны зах зухаас нь тоочвол:

Энэтхэгийн баруун болон өмнөд хэсэгт их үер бууж 1800 хүн амь үрэгдсэн. Мөн 20 сая хүн ажиллаж байсан тариалангийн талбай нь усанд автсан. Хятад улсын Фузянь, Гуандун, Гуанси мужид өнгөрсөн оны долдугаар сард дараалан орсон аадар борооны улмаас 21 сая хүний амьдрал хэцүүджээ. ОХУ-ын нутгийн өмнөд хэсэгт болсон шар усны үерээр орон сууцны барилгууд үерт автсан. АНУ-ын Вашинггон, Канадын нутгуудаар их хэмжээний аадар бороо орсон удаатай. “Боргоцойн экспресс”хэмээн нэрлэсэн том ширхэгтэй энэ бороо хэдэн зуун хүмүүсииг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн байна. Үүнээс гадна далайн эрэг хавийн орнууд болох Бангладеш, Вьетнам, Хятад, Номхон далайн арлын орнуудад 2030 он гэхэд далайн түвшин 16 см-ээр нэмэгдэх аж. Харин 2070 он гэхэд 50 см-ээр дээшилнэ гэсэн шинжлэх ухааны таамаглал тэдний санааг зовоож байна. Уур амьсгал, ган, үер, элсэн шуурга, өлсгөлөн, ойн түймэр зэрэг нь бүгд өөр хоорондоо холбоотой ба эдгээр нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байгааг болохыг эрдэмтэд тогтоогоод байна.

Английн цаг уурын албанаас 2007 он хамгийн дулаан жил болох магадлалтайXXI зуунд уур

УУРзохицуулах тухай илтгэлдээ сануулсан байдаг. Тэрхүү илтгэлд уур

өөрчлөлтииг жолоодохын тулд агаар мандал дахь нүүрстөрөгчиин давхар исэл, тоос, байгалийн хий, чулуун нүүрсний шаталт зэргийг хянах хэрэгтэйг дурджээ.

Дэлхийн дулаарлаас болж менингит, шар, чичрэг зэрэг халдварт өвчин ихэсч байна пж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ. Судалгаанд дурдсанаар дэлхий дээр жил тутам нэг сая хүн халдварт өвчний улмаас нас бардаг гэжээ. Үүний хажуугаар жилд

500 сая хүн халдварт өвчнөөр өвчилдөг аж. Одоогийн байдлаар гэхэд сүүлийн арван жилд цаг агаарын хүчтэй үзэгдлийн улмаас дэлхийн эдийн засагт 400 тэрбум ам.долларын хохирол учраад байна.

хувьджилүүдэд хуурайшилт, цөлжилт улам нэмэгдсээр баина. Ирэх зун нэлээд гандуу болж магадгүй хэмээн цаг уурчид үзэж буй. Юутай ч Монгол Улсын хэмжээнд 2005 онд цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл 80 гаруй ажиглагдаж, үүний улмаас 28 хүн амь насаа алдаж, улс нийгэмд 3525,5 сая төгрөгийн хохирол учирсан байна. Ой хээрийн түймэр 115 удаа гарчээ. Харин 2006 онд өмнөх жилд гарсан түймрийн тоо 36- гаар нэмэгдэж, нийт хохирол 429834.9 сая төгрөгт хүрсэн байна. Монгол оронд 1970- 1990 онд ажиглагдсан байгалийн зарим гамшигт, сонин үзэгдлүүдээс дурдвал: 1979 оны долоодугаар сарын сүүлчээр Богд уулан дахь Бугын сангийн аж ахуй, Түргэний

ширүүндундаа нүхтэи,

хавтгай зэрэг янз бүрийн хэлбэртэй, 30-40 грамм жинтэй байжээ. 1986 оны дөрөвдүгээр сард Баянхонгорын Шинэжинстэд хоёр удаа 24 цаг, Эхийн голд 22 цаг, Хэнтийн

шуурга шуурчээхамгийн дээд хурд Халх голд 40 м/с хүрсэн аж.

1988 оны тавдугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын Мойлтын өвөр гэдэгсалхи ширүүсч, үүл хурснаа гэнэт цахилгаан цахилан тэнгэр дуугарч.

95

зорилгоор дулаарлын асуудлыг 2008-2012 онуудад хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын зүгээс атмосфер руу цацаж буй хүлэмжийн хийг багасгах замаар шийдвэрлэх тухай НҮБ-ын Бага хурал дахин хуралдсан билээ.

Энэхүү бага хурлаар дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийг30 багасгахын тулд дараах асуудлуудад хуралд оролцогч

улс орнуудын төр, засгиин газрууд анхаарлаа нэн даруи хандуулах естоиг заасан.Үүнд:

> Хүлэмжийн хийнүүдийн эх үүсвэрүүдээс хүний үйл ажиллагаагаар ялгарах хэмжээ болон шингээгчдэд шингэх хэмжээний үндэсний тооллогыг бэлтгэх

30 Хүлэмжийн хийг бүрдүүлэгчдэд:1. Химийн эх үүсвэр төрөл: Нүүрсхүчлийн хий (СО^), Метан^СН^), Азотын хүчил (N^0),

Ус төрөгч фторт нүүрстөрөгчүүд (НРСз), Перфторт нүүрстөрөгчүүд (РРСз), Гексафторт хүхэр (8Р6),

2. Үйлдвэрлэлийн салбаруудаас эх үүсвэртэй төрөлүүд:Нүүрс шаталт, Эрчим хүчний үйлдвэр, Боловсруулах үйлдвэр ба барилга байгууламж, Зам тээвэр.

3. Түлшний олборлолт, тээвэрлэлтийн явцад гарах хаягдал, хатуу түлш, нефть ба байгалийн хий

4. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эх үүсвэр төрөл: Эрдэс бодис (ашигт малтмалын үйлдвэрлэл), химийн үйлдвэр, метал үйлдвэрлэл.

5. Үйлдвэрлэлийн бусад эх үүсвэрийн төрөлүүд: Гало нүүрстөрөгч ба гексафторт хүхэр (8Р6)-ын үйлдвэрлэл, гало нүүрстөрөгч ба гексафторт хүхэр (8Р6)-ын хэрэглээ

6. Уусагч ба бусад бүтээгдэхүүний хэрэглээ7. Хөдөө аж ахуйгаас эх үүсвэртэй төрөлүүд: Хоол тэжээлийн боловсруулалт, Мал, амьтны

ялгадасны менежмент, цагаан будаа тариалалт, тариалангийн талбай, саванны шаталт, газар тариалангийн хаягдлыг талбай дээр шатаах

8. Хог, хаягдлаас эх үүсвэртэй төрөлүүд: Ил задгай хатуу хог хаягдал, хаягдал бохир ус, хог шатаалт

9. Бусад эх үүсвэр төрлүүд орно.

болон түүнийг үе үе шинэчилж байхад зориулан Тал тус бүрийн нийгэм- эдийн засгийн онцлогийг тусгасан тухайн нутгийн (хүлэмжийн хийн) ялгаралтын үзүүлэлт, бодит мэдээ болон загварын чанарыг сайжруулах зорилгоор үндэсний болон шаардлагатай газар бүс нутгийн өртөг зардлын хувьд үр ашигтай байх хөтөлбөрийг шаардлагатай, боломжтой үед боловсруулах;

> Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөнддасан зохицоход чиглэгдсэн тохиромжтои арга хэмжээг агуулсан үндэснии болон шаардлагатай газар бүс нутгийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэн, үе үе шинэчилж байх;

> Эдгээр хөтөлбөрүүд нь эрчим хүч, тээвэр, аж үйлдвэрийн салбарууд, мөнхөдөө аж ахуй, ойн болон хог хаягдлын дахин боловсруулалтын салбарыг хамарна. Үүнээс гадна, нийт газар нутгийн хэмжээгээрх болон цаг хугацааны төлөвлөлтийг боловсронгуй болгож дасан зохицох технологи,арга зүин тусламжтаигаар уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох явдлыгсаижруулах;

> Хуралд оролцогч үндэсний илтгэлдээ уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөгнөлөөллииг шиидвэрлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж оаигаа хүлэмжиин хийн ялгаралтын нэмэгдэх явдлыг бууруулах,

> Шингээгчдэд шингэх явдлыг нэмэгдүүлэх, үндэсний чадавхийг бий болгох,> Дасан зохицох арга хэмжээг агуулсан хөтөлбөрүүдийн тухай мэдээллийг

шаардлагатаи үед гаргаж өгөх;> Байгальд ээлтэй технологи, ноу-хау, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой практик

үйл ажиллагааг бий болгох, хэрэглэх, нэвтрүүлэх, дамжуулах ажиллагааг үр ашигтай байх нөхцлийг бий болгохыг хөхүүлэн дэмжихэд хамтран ажиллах, тодорхой нөхцөл

байдалтай уялдуулан эдгээр технологи, ноу-хау, практик үйл ажиллагааг шилжүүлэх ажиллагааг дэмжих, хялбар дөхөм болгох, санхүүжүүлэх, практикт хэрэгжих боломжтой алхамыг хэрэгжүүлэх, ялангуяа хөгжиж байгаа орнуудад түүнд хүрэх боломжийг нээх, улсын мэдэлд байгаа буюу олон түмний хүртээл болсон байгальд ээлтэй технологийг үр ашигтай дамжуулах бодлого, хөтөлбөр боловсруулах ба мөн хувийн секторт байгальд ээлтэй технологийг авч хэрэглэх, дамжуулах явдлыг өргөтгөх, дэмжихэд чиглэсэн таатай нөхцлийг бүрдүүлэх;

> Шинжлэх ухаан, технологийн судалгааны хүрээнд хамтран ажиллах; нэгдсэн ажиглалтын системийг хөгжүүлэх, одоо байгааг хадгалах, уур амьсгалын систем, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, аливаахариу арга хэмжээнии ниигэм эдиин засгиин үр дагаварыг үнэлэх зэрэгт байгаа тодорхойгүй зүйлүүдийг багасгахад чиглэсэн мэдээллийн архив, санг бүрдүүлэх, дотоодын чадавхи, мөн олон улсын болон засгийн газархоорондын хүчин зүтгэл, судалгаа шинжилгээнии водон системтэи ажиглалтын хөтөлбөр, сүлжээнд оролцох боломжийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

> Олон улсын түвшин дээр боломжтой үед одоо байгаа байгууллагуудыг ашиглан үндэсний чадавхийг бий болгож бэхжүүлэх, ялангуяа хөгжиж байгаа орнуудад хүний болон байгууллагын чадавхийг бэхжүүлэх, энэ салбарын мэрэгжилтнүүдийг солилцох, тодорхой салбарын мэргэжилтнүүдийг сургахаар томилон ажиллуулах зэрэг боловсрол, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах, хэгжүүлэхэд хамтран ажиллах, хөхүүлэн дэмжих; үндэсний

түвшинд олон түмэнд мэдээллииг түгээх, тэдгээрииг уур амьсгалын тухаи мэдээллийг ашиглах боломжийг олгох зэрэг заалтууд оржээ.

Киотогийн хэлэлцээрт нийтдээ дэжийн 150 гаруй улс орон нэгдсэн билээ. Харин дээрх бага хурлаас гаргасан шийдвэрийг “нүүрстөрөгчийн аваргууд” болох манай урд хөрш БНХАУ эрс эсэргүүцэж, Энэтхэг хүлээзэнэсэн байр суурьтай байж, ОХУ тодорхой санал хэлэлгүй байсаар дөнгөж 2005 онд Киотогийн хэлэлцээрт багтан орохоо мэдэгджээ. 2000 оны байдлаар авч үзвэл дэлхийн улс орнууд нийтдээ 25 млрд тонн нүүрстөрөгч шатаасан ба үүний 55% нь АНУ, БНХАУ,ОХУ, Япон, Энэтгэх зэрэгулсуудад ноогдож оаигаа юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Киотогийн хэлэлцээрт багтан орсон дэлхийн улс орнуудын Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсэг (ЗГХМХ) уур амьсгалынөөрчлөлтииг загварчлах талаар олсон амжилтандаа тулгуурлан хүнии үил ажиллагаа дэлхийн дулааралтад хэрхэн нөлөөлж буйг өндөр магадлалтай зөв нотолгоогоор гаргасан байна. Тэд энэ тухайгаа 2007 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Парис хотноо болсон хуралдаан дээр мэдэгджээ. Энэ талаар 2001 онд гаргаж байсан томоохон тайлан илтгэлээс үлэмж их амжилт олсныг тэмдэглэжээ. Тайлан илтгэл 4 боть ба анхны боть нь 2007 онд хэвлэгдэн гарчээ. Эдгээр ботиудад 1750 оноос хойш нүүрстөрөгчийн давхар исэл (С02), метан (СН4), азотын исэл (N20) зэрэг хүлэмжийн хийн агаар дахь агууламж тасралтгүй ихээхэн нэмэгдсэн болохыг нотолсон байна. Хэрвээ агаар дахь бохир тоосонцорууд нарны цацрагыг эргүүлэн сансарт ойлгодоггүй байсан бол дэлхийн дулаарал одоогийнхоос илүү хурдтай явагдах магадлал их байна. Энэхүү тайланилтгэлииг дэлхиин шинжлэх ухааны олон төрлиин ном зохиолд хэвлэгдсэн мэдээсэлтииг цуглуулан гурван жилиин турш задлан шинжилж, харьцуулан үзэж гаргажээ.

Илтгэлд дэлхийн уур амьсгалын дулаарал илүү хурдацтай болохыг агаарын температур, салхины шинэ загвараар тооцоод зарим бүс нутагт гангийн давтагдал хийгээд үргэлжлэх хугацаа ихсэх, зарим бүсэд аадар бороо олширох, зарим бүсэд мөнх

цас, мөстөлт, арктикиин мөс хаилах, мөн дэлхиин хэмжээнд гадаад далаин түвшин нэмэгдэнэ хэмээн тодорхойлжээ. Арктик, Гренландын мөс багасаж буй нотолгоог энэхүү илтгэлд анх удаа ил гаргасан байна.

6 дугаар булэг. Нийгмийн гуманитар хөгжлийн тухай шинэ үзэл баримтлалын төлөвшилт

6.1. “Нийгмийн хөгжил” хэмээх ойлголт. Дэлхийн П дайны дараахи жилүүдэд хөгжил гэдгийг зөвхөн урт хугацааны эдийн засгийн өсөлт гэж үзэхээс хэтрэхгүй байв. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт буюу капитал бүрдүүлэлтийг хөгжилд хүрэх хэрэгслүүд. Иймээс нэг хүнд ноогдох орлогын өсөлтийи хурд нь хөгжлийг илэрхийлэх ганц хэмжүүр гэж үзэж байлаа. Хувь хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхийг чухал гэдэг байсан ч энэ нь эдийн засгийн өсөлтийн үр өгөөж хүн амын ихэнхэд яг цаг хугацаандаа хүрэх үед л боломжтой болно гэж үзэж байв.

Харамсалтай нь бодит байдал ийм байсангүй. 1960-аад оны үед ихэнх улс оронд нэг хүнд ноогдох орлого ер бусаар өссөн боловч хүн амынх нь ихэнх хэсгийн ядуурал хэвээр байсан төдийгүй харин ч нэмэгдэж байв. Иймд эдийн засгийн өсөлт олон улс орны уруудалтын асуудлыг шийдэж чадахгүй гэдэг нь илэрхий байв. Хөгжлийн тухай шинэ ойлголтыг боловсруулах цаг үеийн шаардлага (императив) зүй ёсоор гарч ирэв. Энэ бол хөгжил бол хүний хөгжил мөн хэмээн үзэх шинэ гуманитар парадигма байлаа.

6.2. Хүний хөпкил. Хүний хөгжил хэмээх ойлголтыг анх 1990 онд пакистаны эдийн засагч Махбуб уль Хак боловсруулсан бөгөөд 1993 оноос эхлэн НҮБ-ын хүний хөгжлийн потенциалын хөгжлийн жил тутмын илтгэлд хэрэглэгдэх болсон31.31НҮБ-ын хүний хөгжлийн илтгэлүүдийн талаар энэхүү сурах бичгийн хавсралтаас үзнэ

НҮБ-ын Нийгмийн Хөгжлийн Судалгааны Институт нь нийгмийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг анх түрүүн судлаж, хүний хөгжлийн үзүүлэлтийг а/ Дотоодын нийт бүтээгдэхүүн (баялгийг захиран зарцуулах боломж), б/ бичиг үсэгт тайлагдсан байдал (боловсрол олох боломж болон бараа бүтээгдэхүүн), в/ хүн амын дундаж наслалт (урт бөгөөд эрүүл энх амьдрах боломж) гэсэн гурван үндсэн үзүүлэлтээр нэгтгэж судладаг.

1990 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс өмнөх ололтууд дээр үндэслэн ядуурлыг бууруулах, хүний оршин тогтнолыг нийтэд нь сайжруулах асуудалтай холбогдсон олон асуудлуудыг хөндсөн хүний хөгжлийн тухай ойлголтыг гаргаж ирэв. НҮБ-ын анхны хүний хөгжлийн илтгэлд (1990) тодорхойлохдоо: Хүний хөгжил гэдэг бол хүмүүсийн хийх сонголтыг өргөжүүлэх процесс юм. Энэхүү сонголт нь тоо томшгүй их байдаг бөгөөд цаг хугацааны туршид өөрчлөгдөж байдаг. Гэвч хөгжлийн бүх л түвшинд хүнд урт бөгөөд эрүүл энх амьдрах, эрдэм мэдлэг олж авах ба олигтойхон боломжийн амьдралын түвшинд хүрэхэд шаардагдах баялгийг хүртэхэд хүргэдэг гурван чухал сонголт байдаг. Хэрэв эдгээр сонголтыг хийх боломжгүй бол бусад олон сайхан боломжийг хүртэж чадахгүй юм.

6.3. Хүний хөгжлийн ач холбогдол. Дэлхийн II дайны дараахи жилүүдэд байсан шиг хүний хөгжилд ач холбөгдол өгөхгүй болчихгүйн тулд эдүгээ энэ асууцлыг онцгойлон цохон тэмдэглэх хэрэгтэй юм. Хүний хөгжлийг бодлого болон арга хэмжээнд тусгаж төвлөрүүлэх нь юунаас илүү чухал. Тухайлбал:

> Засгийн газрын түвшин: Хүний хөгжилд зориулан санхүүгийн болон хүн хүчний нөөцийг бүрдүүлэх буюу тэдгээрийг хүний амьдрах нөхцлийг сайжруулахад нэмэр болох бодлого боловсруулж нийгмийн хөгжлийн тодорхой салбарууцын арга хэмжээнд ашиглах;

ҮҮ-

> Иргэн хүний түвшин: Хүний хөгжлийн асуудлыг чухалчлан үзсэнээр хувь хүн болон хамт олны өсөн дэвжихэд хүний боломжийг дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хүмүүст тодорхой нийгмийн үйлчилгээ үзүүлэх, боломж олгох зорилгоор засгийн газартай хамтран ажиллах, зохицуулах ажиллах, мөн түүнчлэн засгийн газрын төвлөрсөн хөтөлбөрийн хүрээнээс гадна үлдсэн хүмүүстэй холбоотой ажиллах тухайн салбарын өөрийнх нь санаачлагыг уриалан дуудаж болох юм.

6.4. НҮБ-ын 2004 оны хүний хөгжлийн илтпл ба миграцийн асуудал.Миграци ба хүн торолхтний түүх32. Хүн төрөлхтний түүхэнд миграцийн үйл явц

эрт үеэс байсан жам ёсны үйл явц байв. Ухаант хүн хөгжлийнхөө эхэн үеийн шатанд амьдралыг тэтгэх байгалийн хоол хүнс ховордсоны улмаас амьдралыг үргэлжлүүлэх шинэ газрыг эрж хайхын тулд шилжин суурынин амьдрах зайлшгүй хэрэгцээ олон удаа гарч байв. Шилжин суурыниж амьдарч явахдаа хүн амынхаа тоо толгойг нэмэгдүүлсээр байсан.

Хүмүүсийн шилжилт хөдөлгөөнд үндэсний тусгаар улсууц үүсэн бий болсон нь чухал үйл явдал болсон. Үндэсний тусгаар улсуудын үүрэг бол амьдралыг тодорхой түвшин, угсаатан, соёлын бүрэн бүтэнлэг байдлыг хангах, хилээр орж ирдэг гадаадынханд хяналт тавих явдал юм.

Үүний зэрэгцээ явагдсан нэг үйл явц бол хөрөнгөтөн улсуудын аж үйлдвэржилтийн үеийн миграцийн эрс өсөлт юм. Европын аялан жуулчид, газар зүй

европчууд тархан нүүж

32 Н11р://Ьс1г.ипс!р.ощ/еп/героП5/21оЬа1/Ьс1г2004/ - Нитап Оеуе1ортеп1 К.ерог12004. Си1Шга1 1лЪег1;у т Тоёау’8 Э^егзе \УогШ

төрөлхтний түүхийндэлхиин

дэмждэг болох нь нийгэм түүхийн практикаар нотлогдосон үйлниигмиин

ястнуудын иргэншлииг оиртуулжнь баяжуулдаг үйл явц. Миграци дэлхийн ард түмнүүдийн амьдралын салшгүй хэсэг. Миграци амьдралын өөрчлөгдөн буй бодит байдалд оршин ахуйн арга болж байсан ба цаашид ч ийм байх нь дэлхийн улс орнуудын зэрэгцэн амьдрах жам ёсны арга юм.

Миграци - глобаль асууцал мөн. Дэлхий ертөнц глобальчлалын ачаар өөрчлөгдөж буй үйл явц бодит байдал болсон. Дэлхийн янз бүрийн бүс нутагт төрулсууд, ниигэм, эдиин засгиин системүүд, соел улам ихээр интеграцид орсон.

Улс орнууд бүгд бие биенээсээ урьдынхаас илүү хамааралтай болов. Миграци шинэ технологи капитал, таваар, үйлчилгээ, мэдээлэл, шинжлэх ухаан техникийн шинэ санааг тивээс тивд түргэн шилжин байрлахад үйлчилж эхлэв.

Миграци дэлхийн эдийн засаг өргөжин тэлэхэд нөлөөлж, олон сая хүмүүст амьдралаа өөрчлөх сонголтын цар хүрээг өргөтгөхөд тус дэм болж байна. Эдүгээ хүмүүсийн шилжилт хөдөлгөөн дэлхийн эдийн засаг соёлын салшгүй хэсэг болов.

Олон улсууд, тэдгээрийн компаниуд зах зээлийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийнтулд үндэснии хил хязгаараасаа гадуур өндөр эрэлт хэрэгцээтэи персоналууцыг хаих нь ердийн үзэгдэл болов. Чухамдаа миграцийн замаар донор оронд ирсэн хүн энэ эрэлт хэрэгцээг хангах гол хүчин зүйл болж байна.

Дэлхийн олон хөгжингүй улс орнуудын зарим засгийн эрх баригчид өөрсдийн улс орны ирээдүй олон улсын миграциас хамаарна гэдгийг тэр болгон сайтар ухаарахгүй байсаар байна. Жишээ нь, нийгмийн адаптаци, нийгэм-улс төрийн эрсдлийн асуудал,

Шенгений хязгаарлалтаас үл хамаарч европын холбооны 25 оронд хүн амынх нь өсөлтийн 90% -ийг цагаачид, тэдгээрийн үр сад нөхөж байна. 1980 - 2000 онуудад Европын холбоонд Ази, Африк, Латин Америкаас ирэгсдийн тоо 75 % - иар өссөн. Хойт Америкийн орнуудад бусад орноос ирэгсэдийн тоо бүр их. Тухайлбал, 14 саяаас 35 сая хүртэл өссөн. Өөрөөр хэлбэл, 145% болсон. Канадын Торонто хотын үндсэн бус оршин суугчид 44%-д хүрчээ. Сингапур болон Персийн булангийн орнуудад гадаадын ажилчид, цагаачид хүн амынх нь 3-ны нэгээс илүү хувийг эзлэж байна.

Европын чинээлэг орнуудад төрөлт буурч, хүн ам цөөрч, дийлэнх хэсэг нь хөгширчээ. Энэ бүхнээс үүдэн европын орнуудын эрх баригчид үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг өнөөгийн түвшинд барьж чадахааргүй болсон. Тэтгэвэрийн болон нийгмийн хангамжийн системээ агуулахад хүндрэлтэй болсон. Хөгширч буй хүн амынхаа хэрэгцээг хангах асарч тордох хүмүүсийг эрж олоход төвөгтэй болсон зэрэг олон бэрхшээл үүсч байна.

Эдүгээ Европчуудын дундаж наслалт өсч, гэр бүлийн дундаж хэмжээ багасч, 2050 он гэхэд европчууд цагаачдын дэмжлэг оролцоотойгоор хүн амынхаа тоог 2 дахин нэмэх гарцаагүй шаардлага гарч байна.

Европын зарим орнуудад үндэсний уламжлалаа хадгалах нэрээр миграцийн эсрэг үзэл амь бөхтэй оршсоор байна. Энэ үзлийг баримтлагчид улс орноо гадаад нөлөөллөөс

хамгаалж, хил хязгаарыг хаахыг хүсдэг үндсэрхэг болон ксенофобист үзэлтнүүд юм. Тэдний үзлээр: Цагаачид уусдаггүй. Харин улс орны үнэт зүйлсийг үгүйсгэн хаядаг. Эх орны болон «гадаадын» соёл хоорондоо сөргөлддөг. Нийгмийн мөргөлдөөн үүсдэг. Цагаачидын соёл хоцрогдмол, авторитар шинжтэй. Тэднийг улс орондоо оруулбалардчилалын тулгуур үндсүүдииг нурааж, эдиин засгиин дэвшлииг удаашруулна гэх мэт өнөөгийн иргэншлийн бодит байдлыг тэр болгон зөв ухаалагаар мэдэрч чадахгүй байсаар байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Миграци ба мультикультурализм. 2003 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Ананы санаачлагаар олон улсын миграцийн хөдөлгөөнийг судлах 19 өндөр туршлагатай 19 хүний бүрэлдхүүнтэй Глобаль комисси байгуулагдсан. Энэ комисси янз бүрийн бүс нутгийн улс орны төлөөлөгчдийн саналыг сонсож, зөвөлгөөг авч, судалгааг шүүж тунгаан, энэ бүхэн нь НҮБ-ын 2004 оны илтгэлийг бичихэд нөлөөлж, 2005 онд 10 дугаар сарын 5-нд «Өнөөгийн харилцан хамааралтай ертөнц дэх миграци» илтгэл болж НҮБ-д толилуулагдсан.

1990 оныг хүртэл төр улсууд цагаачдын талаар дараах 2 байдлаар харьцаж ирсэн. Үүнд: Нэгдүгээр хэв маяг - «дифференционализм». Энэ нь нутгийн уугуул оршин суугчид болон шилжин ирэгсдийн хооронд хатуу зааг тогтоож тусдаа бөөгнөрүүлж тосгон суурин хэмээн үзэх. Жишээ нь, 1960-70-аад оны үеийн Герман, эдүгээгийн Саудын Аравид ийм байдал байсаар байна. Хоёрдугаар хэв маяг. Ассимиляци. Цагаачид бидэн шиг болох ёстой. Жишээ нь, америкийн «уусгадаг тогоо» шиг. Энэ хоёр үзэл бодлын хэв маяг хоёулаа өрөөсгөл, буруу. Эдүгээ миграцийн талаар ийм хуучин үзэл баримтлах нь үеэ өнгөрөөжээ. Шинэ үзэл баримтлал боловсруулахыг цаг үеийн императив шаардаж байна.

Мулыикультурализм- Миграцийн талаарх шинэ үзэл баримтлал мөн.

Мультикультурализм өнөөгийн олон төвт соёлын ертөнцөд олон дараах янзын үүрэг гүйцэтгэж байна. Үүнд:

> Мультикультурализм үнэт зүйлсийн олон янз байдлыг хүлээн зөвшөөрдөг.> Мультикультурализм соёлын идентификацийн олонлогийг дэмждэг.> Мультикультурализм тулгуур нийтлэг үнэт зүйлст нааштай хандаж, хүний эрх,

хуулийг дээдлэх ёсон, жендерийн тэгш эрх, нийгмийн бодит байдлын олон янз чанар, толерант (аливаад тэвчээр хүлээцтэй хандах) чанарыг шаарддаг.

Мультикультураль соёлын орон зай бол орчин үеийн соёлт иргэншилд амьдарч буй хүний хувьд амьдралын гол нөхцөл нь юм. Хүн ийм орчинд амьдарч байхдааөөриин төрөж соелтоигоо энэхүү шинэ орон заин соелыг харьцуулан харилцан хамаарлыг (соёлын идентификаци) нь мэдэрч байдаг. Ийм учраас соёлын идентификацийгүл оишоох, улмаар нухчин дарах нь ниигмиин мөргөлдөөнд гарцаагүи хүргэдэг

Соёлын идентификаци бол аливаа хүн төрсөн соёлын орон зайнаас гарч сайн дураараа өөр соёлын шинэ орон зайд шимтэн орохдоо хэлийг нь сурч эзэмшин, түүгээр дамжуулж нийгмийн үйл ажиллагааны янз бүрийн төрлийг эзэмшихийн зэрэгцээ нийгэм-соёлын өөрийн харьцуулалт хийхийг хэлнэ.

Соёлын идентификацийн дараах гол үндсэн шинжүүд байна. Үүнд:> Соёлын идентификаци гэдэг бол цагаач хүн тодорхой соёлын хүрээнд өөрийгөө

мэдрэхийг хэлнэ. Энэ нь өөрийн бодьгаль чанараа субъектив мэдрэмжтэйгээ адилтгах явдал юм.

> Соёлын идентификаци - цагаач хүн бусад цагаач хүмүүсийн нэгэн адил тодорхой бүтэц бүхий соёлын «удамшсан» хэв маягтай өөрийгөө харьцуулахыг хэлнэ.

> Соёлын идентификацид цагаач хүний үндэстэн, угсаатны ухамсар үргэлж тодорхойлох бус боловч голлох үүрэг гүйцэтгэнэ.

Цагаач хүн хүн соёлын өөр орон зайд орохдоо өөрийнхөө үндэстэн, эсхүл угсаатны түүхэн тодорхой өнгөрсөн үетэйгээ өөрийгөө холбон авч үздэг. Аливаа угсаатны нийгэмлэгийн ертөнцийг үзэхүй нь бусад угсаатнуудтай холбогдохдоо «цусан төрлийн» гэхээсээ илүү нийгэм соёлын харилцааны шинжтэй.

Өнөө үед интернет, агаарын нислэгийн хүртээмж, олон улсын утсан харилцаа холбооны хямд төсөр байдлын үед амьдарч байгаа нь өнөөгийн цагаачдын нэг онцлог. Цагаачид хүссэн үедээ төрөлх нутаг, соёл, хамаатан садантайгаа холбогддог. Үүний үр дүнд цагаачилж буй оронд цагаачлалыг удирдах аргыг өөрчлөх боломжтой.

Хүмүүсийн хувьд бие биенээ нөхсөн олон соёлын идентификаци үндэстний нэгдэлд аюул занал учруулдаггүй ердийн хэвийн үзэгдэл гэдгийг юуны түрүүнд улс орнуудын эрх

баригчид хүлээн зөвшөөрөх ёстой. Цагаачдыг хүлээн авч буй донор орнууд нийгмийн ялгаа, олон янз байдлыг хүндэтгэн нэгтгэхэд чиглэсэн бодлого боловсруулах шаардлага гарч байна.

Соёлоо харилцан ойлголцохын тулд толерант (аливаад тэвчээр хүлээцтэй хандах) чанарыг эрхэмлэх ёстой. Цагаачдыг хүлээн авч буй донор орнууд цагаачдын шашны ёс заншил, үндэстний хувцас, хосолмол иргэншилтэй байх болон бусад асуудлуудыг бодлогодоо тусгасан байх нь зайлшгүй чухал болж байна.

Олон улсын миграци нь цагаачдыг хүлээн авч буй орнуудын нийгмийн амьдралыг ур чадвар, дадал эв дүй, хөдөлмөр, шинэлэг үзэл санаагаар баяжуулдаг сайн талтай тул соёлын идентификаци нь миграциар дамжсан нийгмийн харилцан үйлчлэлийн үндсийг бий болгодог.

Миграци: шинэ хандлага ба зарчмууд. Эдүгээ миграцийн үйл явц шинэ маягаар хандахыг шаардаж байна.

Нэг: Хүмүүс өөрийн улс орондоо өөрийн потенциал, амьдралын хэрэгцээ, хүний

Нийгмийн хөгжлийн хирээр хариуцлагын асуудал хүний эрх чөлөө, чөлөөт бус байдлыг даван туулах глобаль үйл явцтай давхар холбогдож байна.

суртахуун, зан суртахууны үнэт зү*(арч түүний зан байдал нь ёс суртахуун.

• о

зохицуулагч элементүүдээр хэрэгжиж баидаг. ы суртахуун бол нингминн а: бүх хүрээнд хүний зан байдлыг зохицуулдаг. Нийгэм дэх ёс суртахуун тодорхой байгуулал, хүмүүсийн харилцааны зарчмыг хамгаалахын сацуу

• •

шаарддаг. Ес суртахуун амьдралд тэмүүлэх чи

төрлииг тодорхоилдог.

Үйлдвэрлэлийн өсөлт, дэлхийн хүн амын нягтралтын ихсэлтийн улмаас байгалийн нөөцийн хомсдол бий болж, интеграцчилах болон глобальчлах хандлагыг улам хүчтэй болгож байгааг анхаарахгүй байх аргагүй. Шинжлэх ухааныг шууд үйлдвэрлэх хүчин болгох хувирган мэдээллийн технологи, дэлхий нийтийн эдийн засаг болон соёлын холбоо бүхий нийгэмд шилжихийн хирээр глобальчлал эрчимжиж байна. Урьдын уламжлалт нийгмийн тогтолцоонууд эдүгээ глобальчлалын үрээр поликультур нийгмүүд болон хувирах процесс үргэлжилсээр байна. Хүн төрөлхтөн улам бүр мэдээллийн технологийн хараат байдалд орж байгаа нь ямар ч улс орон мэдээллийн глобаль сүлжээнээс гадуур хэвийн оршин тогтнох бололцоогүй гэдэг нь хэн бүхэнд нэгэнт ойлгомжтой болжээ.

Мэдээллийн глобаль сүлжээ нь юуны өмнө дэлхийн санхүү, таваар үйлчилгээний зах зээл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зах зээлийн валютын ханш, гаалийн шинэ журам болон хязгаарлалт, худалдаа ба хөрөнгө оруулалтыг либеральчлах бодлого, мэдээллийн шинэ технологийн зах зээлийг шинээр бүрэлдүүлж байна. Дэлхийн эдийн засгийн интеграцийн үйл явц нь дэлхийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гуравны нэг, таваар эргэлтийн 40%-ийг эзэмшдэг үндэстэн дамнасан корпорациудын хөгжил, хүчирхэгжилттэй холбоотой.

Эдүгээ энэ бүхэн үлэмж хэмжээгээр газар авч глобаль шинжтэй болж буй экологийн

гүнзгий хямралын үетэй давхцан явагдаж байгаа онцлогтой. Энэ бүхний үр дүнд манай гаригийг бүхэлд нь хамарсан дэлхийн глобаль үйлдвэрлэл бүхий глобаль нийгмийн мэдээллийн орон зайн сүлжээ (Интернет)34 үүсч, бодит байдал хүн

34Интернэтийн үндэс суурь 1968 онд Сүлжээний Дэвшилтэд Шинжилгээ СудалгааТөлөвлөлтийн Агентлагын Депензийн салбарт бий болгожээ. Нэг компьютерийг өөр компьютертэй найдвартай холбож, хооронд нь мэдээлэл дамжуулах шаардлага гарсны улмаас энэ асуудлыг судалж эхэлсэн байна. Энэ үед холбоотой хоёр компьютер дээр ижил програм ажиллаж байсан тул компьютерээс компьютерт өгөгдөл дамжуулж болдог байв. 1980 оноос эхлэн улс хооронд болон олон улсын компьютерийн сүлжээнүүдийн харилцаа холбоог “Интернэт” гэсэн нэр томъёогоор тодорхойлох болжээ. Интернэтийн цаашдын хөгжилд 1980-аад онд компьютерийн техникт микропроцессорыг хэрэглэсэн нь чухал түлхэц болсон юм. Энэ үеэс эхлэн интернэтэд

Хүн төрөлхтний түүх бол ард түмнүүдийн ариун нандин түүх судар, оршин ахуйн өвөрмөц толь, зан үйлийн гэрээслэл, одоо цагийн эргэцүүлэл, одоог ирээдүйтэй холбон сэтгэх арга ухаан гэлтэй. Хүн төрөлхтний түүхийг гуманист сэтгэлгээний үүднээс авч үзвэл нэг ч ард түмэн бусад ард түмнээс илүү гоц гойд ухаантай заяадаггүй. Дэлхийн түүхэнд нэр хүндгүй хэмээн* нэрлэгдсэн нэг ч ард түмэн гэж байхгүй. Эсхүл бусдаас илүү шилмэл ард түмэн гэж байхгүй. Хүн төрөлхтөн гэдэг бол бидэн доторх бид юм. Тэгэхлээр бид өөрсдийгөө хүн төрөлхтөн доторх бид хэмээн тодорхойлж болно.

Эдүгээ шинэхэн холбоо, мэдээллийн техник хэрэгслийн тусламжтайгаар ард түмнүүд бие биентэйгээ харьцах явдал урьд өмнө байгаагүйгээр өсч байна. Эдгээр хэрэгслийн тусламжтайгаар хүн төрөлхтөн өөрийгөө нэгэн нэгдмэл зүйл гэдгийг дахин мэдэрч, “Өрнөдгүйгээр Дорнод байхгүй”, “Дорнодгүйгээр Өрнөд байхгүй” болжээ. Шинжлэх ухаан-техникийн ололт амжилтын үрээр хүн төрөлхтөн өөрийгөө олон талааснь харж чадахын зэрэгцээ даин дажингүи, амьдралын хэвиин нөхцөлд улс орнууд материаллаг болон оюуньгүнэт зүйлсийг солилцох шинэ боломжуудыг улам ихээр нээсээр байна.

6.10. Гуманизм ба хүн төрөлхтөн. Өнөөгийн иргэншлийн глобальчлал дахь түгшүүртэй байдлыг нийт хүн төрөлхтний хувьд ашигтайгаар намжаах, зөөлрүүлэх

нийтлэг шинж бүхий суурь үнэт зүйлсийг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн янз бүрийн загваруудыг нэгтгэх (интеграци) тийм загвар үгүйлэгдэж байна. “Америк глобальчлал”- ын загвар зарим улс орнуудын зүгээс ширүүн эсэргүүцэлтэй (энэ талаар америкийн эрдэмтэн С.Хантингтоны “Иргэншлүүдийн мөргөлдөөн”-ий тухай өгүүлсэн бүтээлийг санах) тулгарч байгааг дашрамд тэмдэглэх нь чухал. Гуманизм нь нийгэм дэх эвдлэн сүйтгэх чиг хандлага, зарим бие хүмүүс, байгууллага, төр, хүнийг үзэн ядсан үзэл суртлын зүсэн бүрийн хэлбэрийн нийгмийн бүтцийг задпан бутаргагч үйл ажиллагааны эсрэг тэмцэлд ертөнцийг олон системийн хувилбараар үзэх үзэл болон харилцанхамаарлын ниигмиин хөгжлиин хамгиин идэвхитэи, үр дүнтэи альтернатив хүчин зүйл байх ёстой юм. Өнөөгийн дэлхий ертөнц дотроо янз бүрийн хувилбар, соёл болон иргэншлийн олон янз байдлыг агуулж байгаа учраас хөгжсөөр байна. Ийм учраас нийгмийн болон сэтгэл зүйн хөгжлийн зарчмын шугаман бус чанар, гадаад дотоод ертөнцийн түгжигдмэл хаалттай байдал, аливаа системийн жам ёсны төлөв байдлын жигд бус байдаг чанар зэргийг сайтар ухамсарласны үндсэн дээр бидний сэтгэхүйн шинэ парадигмын халагдал солигдол, хүрээлэн буй орчинтой болон өөртэйгээ харьцах харилцааг дахин өөрөөр эргэцүүлэх тухай боломжийг олгоод зогсохгүй, зан суртахууны үнэт зүйлс бол аливаа соёлын мөн чанар болох тухай, мөн зан суртахууны императив (шаардлага) эсэн мэнд үлдэж (глобаль асуудлуудыг амжилттай шийдвэрлэсэн үед), цаашид хөгжих цорын ганц боломж мөн гэсэн асуултууд хүн төрөлхтөнд бодитойгоор тулгагдаж байна.

6.11. Нийгмийн гуманитар хөгжлийн шинэ парадигма. Нийгмийн гуманитар хөгжлийн асуудалд өрөөсгөл ойлголтоор хандаж болохгүй. Учир нь хүмүүсийн нийгмийн

амьдралд зөвхөн сайн сайхан зүйл үлдэж, муу муухай бүхэн бүрмөсөн арилж устана хэмээвэл бид эргээд ээлжит утопид үзэл рүү гулсан орно. Энд нийгмийн хөгжлийн тэс өөр парадигмын асуудал яригдах ёстой. Энэ бол нийгмийн үйл ажиллагаа нь хэлбэрэлтгүй тууштай, системтэй, зорилгодоо итгэл төгс чиг баримжаатайгаар гуманизм болон гуманитар хөгжлийн тал руу чиглэх тухай асуудал юм. Өөр өөр хэлбэл, өнөөгийн ээдрээтэй шилжилтийн үеийн талаар бүрэн бүтэнлэг, түүхэн үнэн дүгнэлтийгөгч чадах эсэх нь орчин үеиин ниигмиин стратегиин уцирдлагын зүгээс ниигмииноюуны хөгжлиин тулгуур асуудлуудад тавих анхаарал ямар хэмжээтэи оаихаас шууд шалтгаална гэсэн үг.

XXI зуун хүн төрөлхтөнд глобальчлалын нөхцөлд нийгмийн хөгжлийн дорвитой стратеги боловсруулах нэлээд яггүй хүнд дуудлага (өдлөг) өгч байна. Хүн төрөлхтөнтүүнд мөн тиим хэмжээнии хариултыг өгөх шаардлага үүсч оаигаа нь мэдээж. Нийгмийн гуманитар хөгжлийн шинэ парадигмын гол цөм нь хүний хүчин зүйл учраасхүнд үүлэн чөлөөнии нар шиг оногдсон энэхүү дуудлагыг ухамсартаигаар тосон авч хэрэгжүүлэх цорын ганц түүхэн боломж олдож байгаа бөгөөд үүнийг алдалгүй зорилгоо яв цав хэрэгжүүлж чадвал шинэ парадигма бодитой болж чадна.

Эс чадваас XXI зуун, хүн төрөлхтний цаашдын хувь тавилан хэзээ ч гуманитар шинжтэй болохгүй!!!

Энэ бүхний төлөө хүн юу хийх ёстой вэ? гэсэн асуудал аяндаа гарч ирнэ. Бие хүн бүр гуманитар ертөнцийг үзэхүй, гуманитар эрхэм дээд үзэл санааг (идеал) өөртөө төлөвшүүлэхийн хамт ноосферт хүрэх замыг эрж хайх, улмаар байгаль ба нийгмийн, хүн ба эдийн засгийн, хүн ба шинжлэх ухаан-техникийн дэвшлийн тэнцвэртэй, коэволюци шинжтэй, тогтвортой холбоог зохистойгоор нөхцөлдүүлэн уялдуулах, янз бүрийн улс орны ард түмнүүдийн соёлын харилцан холбоог (соёлын диалог) тогтоох явдал гарцаагүй

болно.Хавсралт №1

Нийгмийн технологийн сургууль Философи, соёл судлалын профессорын баг

Техникийн философи, хүмүүнлэгийн ухаан (88 701; 2кр)

Долоо хоногт хичээллэх цаг: 2:0:0:3 Хичээл заах багш: Д.Ганболд /К.88 02/

Өрөө Х-304 - Утас 324590-2513 Е-шаИ с1и§Ы(1@уаЬоо.сош Хичээлийн зорилго:

Шинжлэх ухааны мэдлэгийн системд техникийн философи ба хүмүүнлэгийн ухааны эзлэх байр суурь, орчин үеийн глобаль асуудлуудыг шийдвэрлэхэд тэдгээрийн гүйцэтгэх түүхэн үүрэг ролийн ач холбогдлыг таниулах Оюутанд олгох мэдлэг:

A. Техникийн философийн орчин төлөөлөгчдийн үзэл баримтлалд тулгуурлан, техникийн философийн гол асуудлуудын талаар цогц мэдлэг олгоно.

B. XXI зууны босгон дээрх хүмүүнлэгийн ухааны тулгамдсан асуудал “хүний хөгжлийн тухай” ойлголтын хүрээлэлд хэрхэн өрнөдөг талаар цогц мэдлэг олгоно.

Чадвар:

Даяарчлалын нөхцөл дэх техник, технологи, хүмүүнлэгийн тулгамдсан асуудал Монгол орны нөхцөлд хэрхэн илрэх өвөрмөц онцлогийг ухаарах, танин мэдэх, мэргэжлийн болон

Дадал:Техникийн ба хүмүүнлэгийн философийн асуудал дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зохиол бүтээл, албан бичиг баримтад анализ хийж, өөрт шаардлагатай мэдлэг мэдээллийг боловсруулж, хэрэглэх, өөрийн байр суурийг илэрхийлэх дадалд сурна.

Сурах бичиг:1. К.Митчем. Техникийн философи. УБ. 2000 он2. “Философия техники в ФРГ” М. 1986 г.3. А.Энхбаатар, Д.Ганболд, Т.Амаржаргал “Техникийн

ахуин хүрээнд харгалзан үзэх, дүгнэлт хиих чадвар олгоно.

философийн цуврал лекцүүд” УБ. 2002 он4. А.Энхбаатар, Д.Ганболд, Т.Амаржаргал “Техникийн философи”

(Удиртгал лекц) УБ. 2000 он5. Д.Тунгалаг. Б.Пүрэвсүрэн нар. Мэргэжлийн ёс зүй. УБ 2007 Нэмэлт

материал:A. Доклад о развитии человека. 2004. Культурная свобода в современном

многообразном мире. Изд. “Весь мир” 2004B. Доклад о развитии человека. 2005. Международное

сотрудничество на перепутье: Помощь, торговля ибезопасность в мире неравенства. Изд. “Весь мир” 2004

C. Монголын хүний хөгжлийн илтгэл. 2002Э. Монголын хүний хөгжлийн илтгэл. 2003Е. Улаанбаатарын тунхаглал. УБ.2003Р. Мянганы тунхаглалын хөгжлийн зорилтуудын талаарх материалуудО. НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 60-р чуулга уулзалт дээр, К.Аннан, Ж.Буш,

В.Путин, Н.Энхбаяр нарын хэлсэн үг Багшийн оноо: 70 (Ирц - 10, Идэвхи -20, Сорьц - 20, Бие даалт - 20)Бие даалтын сэдэв :Долоо хоног:

1- Ш НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 60-р чуулга уулзалт 1У-УХүний хөгжлийн потенциаль ба соёлын эрх чөлөөVI-VII Хүний хөгжил ба олон соёлт ардчилал УШ-1Х Даяарчлал ба соёлын олон янз байдал Х-Х1 Хүний хөгжил дэх ололт, дутагдалXII Хүний хөгжил ба тэгш бус байдал

XIII XXI зуун дахь тусламжийн тухай үзэл баримтлалXIV Олон улсын худалдаа ба хүний хөгжилXV XXI зууны эхэн үе дэх хүчирхийллийн сөргөлдөөн ба хүний хөгжилОюутан танаа:

Техникийн философи - Дэлхийн эзэн Тань-д сэрэмж авчирна.Хүмүүнлэгийн ухаан - Дэлхийн иргэн Тань-д сэхээрэл бэлэглэнэ.

88 701. “Техникийн философи, хүмүүнлэгийн ухаан”Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

Долоохоног

Хич.хэлбэр

Огноо Хичээлийн сэдэв•

Ашиглах ном зохиол

I Лекц.1 Техникийн философийн үндсэн чиглэлүүд. Техникийн тухай философийн ойлголт

11 Лекц.2 Механик философи баҮйлдвэрлэлийн философи Э.Капп: Техник бол хүний эрхтний дууриамал. П.К.Энгельмейер: Технократ үзэл

III Лекц.З Ф.Дессауер: Техник бол бурхны бүтээл.Льюс Мемфорд: Машины тухай домог

IV Лекц.4 Хосе Ортега-и-Гассет:Техникийн тухай бодол. Мартин Хайдеггер: Техникийн тухай асуулт. Жак Эллюль: Техник бол эрин зууны дэнчин

V Лекц.5 Техникийн философийн орчин үеийн асуудлууд: Эпистемологи, ёс зүй, улс тор, теологи, метафизик

VI Сем.6 Техникийн хүмүүнлэгийн философи ба инженерийн ёс зүй ба хариуцлагын асуудал

VII Лекц.7 Хүний хөгжил ба Соёлын эрх чөлөөVIII Лекц.8 Амьдралын олон янз байдал ба соёлын

эрх чөлөөIX Лекц.9 Олон соёл г ардчилал ба ноёрхогч

соёлын асуудалX Лекц.Ю Даяарчлал ба соёлын олон янз байдал

XI Лекц.11 Хүний хөгжлийн өнөө ба хэтийн төлөв. 2005-2015 он

XII Лекц.12 Хүний хөгжил ба тэгш бус байдалXIII Лекц.13 Хүмүүнлэгийн тусламж ба XXI зуунXIV Лекц.14 Дэлхийн худалдааны байгууллага ба

хүмүүнлэг ёсонXV Лекц.15 XXI зуун ба сөргөлдөөнXVI Лекц.16 Хүмүүнлэгийн тулгамдсан асуулт ба

Дэлхий нийтийн хариулт

Оршил 3Нэгдүгээр бүлэг.Техникийн философийн онолын урьдчилсан нөхцлүүд 5

1 дүгээр бүлэг.Техникийн философийн онолын урьдчилсан нөхцлүүд 7

2 дугаар бүлэг.Техникийн философийн асуудлууд 35

3 дугаар бүлэг.Инженерийн үйл ажиллагаа, шинжлэх ухаан техникийн бүтээлч үйл ажиллагааны философийн анализ 64

4 дүгээр бүлэг.Орчин үеийн шинжлэх ухаан, техникийн хөгжлийн философийн асуудлууд 74

5 дугаар бүлэг.Орчин үеийн экологийн хямрал 92

6 дугаар бүлэг.Нийгмийн гуманитар хөгжлийн гухай шинэ үзэл баримтлалын төлөвшилт 100

Хавсралт № 1 11710 Н. 8коПто\Ү5кл. ТЬе 8йпсШге оГТЫпкт§ 1П ТесЬпо1о§у. ТесЬпо1о§у апд СиЬиге” , 1966,

Үо1. 7, №3, рр.374, 37617 Рапп. Ф. Техники и естествознание // философия техники в ФРГ. М., 1989. С 278-279.