23
Батлав: С/М ........................... Нэгж хичээлийн хөтөлбөр Ф7- 3 1. Хичээлийн нэр : Физик 2. Нэгж хичээлийн сэдэв: Соронзны шинж 3. Судлах цаг: 8 цаг 4. Хамрах хүрээ: 12 жилийн сургалттай 7-р ангийн сурагчид. Хичээлээ явуулахын өмнө сурагчдын өмнөх мэдлэг ямар түвшинд байгааг судалж мэдэх, түүнийг тодорхой хэмжээгээр давтаж цаашид үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх шаардлагатай. Өмнөх мэдлэгтэй холбохын тулд өмнөх мэдлэгийг шалгасан туршилт хийлгэж түүнийг хэрхэн гүйцэтгэхийг харна. Энэ үед хүүхэд мэдлэгээ үзүүлж байгаа учир идэвхитэй оролцох болно. Өмнө нь ямар нэг шалтгаанаар дутуу үзсэн, туршилтыг хийж үзээгүй хүүхэд шинээр хийснээр мэдлэгийг нөхөж олж авах боломжийг хангаж тусална. Ой тогтоолтын хувьд : Физикийн хичээлийн тодорхой асуудлаар бие даан сэтгэн бодох, тухайн сэдвээр дүн шинжилгээ хийх, батлах, үгүйсгэх чадвартай байна. Танин мэдэхүйн хувьд : Танин мэдсэн сурсан зүйлээ дадлагажуулан чадвар болгож, мэдлэгтэй, чадвартай, өөртөө итгэлтэй , хариуцлагатай иргэн болж төлөвших нь чухал гэдгийг ухаарсан байна. 5. Хэрэгцээ: Орчин үед ерөнхий боловсролын чанарыг баталгаажуулах, хөгжүүлэхтэй уялдан хүн төрөлхтний ирээдүйн иргэд болох хүүхэд багачуудад шинжлэх ухааны мэдлэгээс гадна эзэмшсэн мэдлэгээ ашиглан аливаа асуудлын талаар зөв, ухаалаг шийдвэр гарган нийгмийн амьдралд идэвхитэй, хариуцлагатай оролцох чадварыг дунд сургуульд байх үеэс нь эзэмшүүлэх нь зүйтэй. Сурагчид магадгүй эргэлзэж ялгааг нь олж харж чадахгүй ч байж болно. Эргэлзээ бол юм сурахын шинж, мэдэх хэрэгцээ үүсэж байгаа хэрэг. Хоёр үзэгдлийг нэг нэгээр нь нягталж судалсны дүнд ялгааг нь мэдэрч чадна.Шууд ийм учиртай гэж бэлнээр хэлж өгөхөөс татгалзах хэрэгтэй. Туршилт замбараатай, дэс дараатай, асуулт оновчтой, ойлгомжтой байх ёстой. Сурагчдын бодож ойлгож байгаа зүйлийг дэлгэрэнгүй яриулна, хэлж байгаа зүйлийг нь сайтар сонсож ойлгохыг хичээнэ, алдааг нь олсны дараа гол зүйлд анхаарлыг нь төвлөрүүлнэ, зөрчлийг өөрөө тайлахад нь тусална, хэлэлцүүлнэ. 6. Хичээлийн зорилго: Физик боловсролын стандартын цогц чадамж, түүнд харгалзах мэдлэг чадварт баримжаална:

 · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

Батлав: С/М ...........................

Нэгж хичээлийн хөтөлбөр Ф7- 3

1. Хичээлийн нэр : Физик 2. Нэгж хичээлийн сэдэв: Соронзны шинж 3. Судлах цаг: 8 цаг 4. Хамрах хүрээ:

12 жилийн сургалттай 7-р ангийн сурагчид. Хичээлээ явуулахын өмнө сурагчдын өмнөх мэдлэг ямар түвшинд байгааг судалж мэдэх, түүнийг тодорхой хэмжээгээр давтаж цаашид үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх шаардлагатай. Өмнөх мэдлэгтэй холбохын тулд өмнөх мэдлэгийг шалгасан туршилт хийлгэж түүнийг хэрхэн гүйцэтгэхийг харна. Энэ үед хүүхэд мэдлэгээ үзүүлж байгаа учир идэвхитэй оролцох болно. Өмнө нь ямар нэг шалтгаанаар дутуу үзсэн, туршилтыг хийж үзээгүй хүүхэд шинээр хийснээр мэдлэгийг нөхөж олж авах боломжийг хангаж тусална.

Ой тогтоолтын хувьд : Физикийн хичээлийн тодорхой асуудлаар бие даан сэтгэн бодох, тухайн сэдвээр дүн шинжилгээ хийх, батлах, үгүйсгэх чадвартай байна.

Танин мэдэхүйн хувьд :Танин мэдсэн сурсан зүйлээ дадлагажуулан чадвар болгож, мэдлэгтэй, чадвартай, өөртөө итгэлтэй , хариуцлагатай иргэн болж төлөвших нь чухал гэдгийг ухаарсан байна.

5. Хэрэгцээ: Орчин үед ерөнхий боловсролын чанарыг баталгаажуулах, хөгжүүлэхтэй уялдан хүн төрөлхтний ирээдүйн иргэд болох хүүхэд багачуудад шинжлэх ухааны мэдлэгээс гадна эзэмшсэн мэдлэгээ ашиглан аливаа асуудлын талаар зөв, ухаалаг шийдвэр гарган нийгмийн амьдралд идэвхитэй, хариуцлагатай оролцох чадварыг дунд сургуульд байх үеэс нь эзэмшүүлэх нь зүйтэй. Сурагчид магадгүй эргэлзэж ялгааг нь олж харж чадахгүй ч байж болно. Эргэлзээ бол юм сурахын шинж, мэдэх хэрэгцээ үүсэж байгаа хэрэг. Хоёр үзэгдлийг нэг нэгээр нь нягталж судалсны дүнд ялгааг нь мэдэрч чадна.Шууд ийм учиртай гэж бэлнээр хэлж өгөхөөс татгалзах хэрэгтэй. Туршилт замбараатай, дэс дараатай, асуулт оновчтой, ойлгомжтой байх ёстой. Сурагчдын бодож ойлгож байгаа зүйлийг дэлгэрэнгүй яриулна, хэлж байгаа зүйлийг нь сайтар сонсож ойлгохыг хичээнэ, алдааг нь олсны дараа гол зүйлд анхаарлыг нь төвлөрүүлнэ, зөрчлийг өөрөө тайлахад нь тусална, хэлэлцүүлнэ. 6. Хичээлийн зорилго: Физик боловсролын стандартын цогц чадамж, түүнд харгалзах мэдлэг чадварт баримжаална:-Мэргэжлийн мэдлэгийн: Физик үзэгдлүүд, эдгээрийг илэрхийлдэг ухагдахуунууд, факт баримтууд, зүй тогтол, зарчим -Танин мэдэхүйн: Туршилт ба физикийн судалгаанд хэрэглэгддэг бусад аргууд болон загвар. Эдгээр аргуудыг мэдэх, сурах, хэрэглэх. -Мэдээллийн: мэдээллийг физикийн онол болон аргын мэдлэгтэйгээр хэрэгцээнд тохируулан сонгох, боловсруулах, мэдээлэл солилцох. -Үнэлгээний: Төрөл бүрийн контекст дэх физикийг танин мэдэх, физикийн үүднээс үнэлэх. - Суралцагчид соронзны шинж чанарыг туршлагаар харуулах, ажигласан зүйлээ хэлэлцэх, таамаглал дэвшүүлэх, дүгнэж ярилцах, тэмдэглэл хөтлөх аргад суралцана. 7. Хичээлийн зорилт: Бид дараах зүйлийг мэддэг болно: -Соронзонд татагддаг биеийг илрүүлэх -Соронзны туйлуудын үйлчлэл - Соронзон оронг илрүүлэх-Шулуун соронзонг ашиглан зүг чиг олох-Соронзон хүчийг судлах

Page 2:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

-Соронзон хүч зайнаас хамаарахыг судлах-Шулуун соронзоны орны дүр төрх-нөлөөгөөр соронзлогдох үзэгдэл Бид дараах зүйлийг чаддаг болно: -Соронзны туйлуудын үйлчлэлийг туршилтаар харуулах, үр дүнг тайлбарлах.-Соронзон орон бодитой оршдгийг туршилтаар илрүүлэх, үр дүнг тайлбарлах.-Шулуун соронзон ашиглан зүг чиг олох туршилтыг гүйцэтгэх, үр дүнг тайлбарлах.-Соронзон хүч зайнаас хамаарах эсэхийг туршилтаар шалгах, үр дүнг тайлбарлах. Шулуун соронзны орны дүр төрхийг туршлагаар харуулах, үр дүнг тайлбарлах.-Нөлөөгөөр соронзлогдох үзэгдлийг туршилтаар харуулах, тайлбарлах. -Соронзонтой хялбар туршилт хийх. 8. 7-р ангийн физикийн хичээлээр хүлээгдэж буй ерөнхий үр дүн: -Энгийн багажаар хэмжилт хийх.-Өөрийн олж авсан мэдлэгээ илэрхийлэх. -Ажигласан зүйлээ энгийн үгээр илэрхийлэх, таамаглал дэвшүүлэх. -Туршилтыг төлөвлөх, явуулах, үр дүнг боловсруулах, хэлэлцэх. 9. Ташаа төсөөлөл: Цахилгаанжсан биеийн үйлчлэлтэй соронзнуудын үйлчлэл тун төстэй. Иймд хүүхдүүд тэдгээрийг андуурах нь байдаг. Мөн зайны хоёр туйлыг хойд өмнөд туйл (N, S) гэх, эсвэл соронзны хоёр туйлыг нэмэх хасах туйл мэтээр ярьж болзошгүй. Тогтмол соронзны туйлын тухай, туйлуудын харилцан үйлчлэлийн тухай, нөлөөгөөр соронздох талаар туршилт хийсний дараа боломжтой бол цахилгаанжих үзэгдлийг соронзонтой харьцуулж ижил тал ба ялгааг нь мэдрүүлэх дараах туршилтуудыг хийж болох юм. Багш өөрөө цахилгаанжих, соронзон хоёрын талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Туршилт № 1: Цахилгаанжсан саваа ба цаасны үртэс Хуванцар савааг ноосон даавуугаар үрэхэд хөнгөн биеийг татах чадвартай болдгийг сурагчид илрүүлж чадна. Үүнийг бид саваа цахилгаанжсан байна гэдгийг хэлж өгнө. Харин цахилгаанжсан савааны нөлөөгөөр (ахлах ангид цахилгаан орны нөлөөгөөр гэж ярина) цаасны үртэс нөлөөгөөр туйлширдаг (нөлөөгөөр туйлшрахыг нөлөөгөөр цахилгаанжих гэж зарим нь ташаа ойлгодог). Үрсэн хоёр бие хоёулаа цахилгаанжсаныг цаасны үртсэнд ээлжлэн ойртуулж татаж байгааг илрүүлж болно. Хооронд нь ойртуулахад таталцана. Хэрэв цахилгаанжсан биесийг хооронд нь ойртуулж түлхэлцэж, эсвэл таталцаж байгааг харж болно. Соронзных шиг хоёр туйл байгаа эсэхийг нягтална. Үрсэн хоёр бие хоёулаа цахилгаанждаг, тэр тусмаа эсрэгээр цахилгаанждаг гэдэг дүгнэлтэд хүрч болно.Туршилт № 2: Цахилгаан дамждаг. Цахилгаанжсан биеийг өөр металл биед шүргүүлэхэд нөгөө бие ижил цахилгаан чанартай болохыг туршилтаар харуулж болно. Туршилт № 3 Соронзон ба төмрийн үртэс, цахилгаанжсан саваа ба төмрийн үртэсСоронзны хоёр туйл хэзээч салдаггүй бол цахилгаанжсан бие эерэг эсвэл сөрөг цэнэгийн илүүдэлтэй болдог. Гэхдээ цэнэг нь харагдахгүй учир гаднаас нь хараад татах түлхэх хүчний үйлчлэлийн илрэлээр нь цахилгаан ба соронзныг ялгахад бэрхшээлтэй. Гэхдээ ялгах өөр нэг боломж бий. Соронзон цаасыг татахгүй, харин төмрийн үртсийг татна. Соронзны дээр цаас тавьж төмрийн үртэс жигд цацаж соронзон төмрийн үртсийг тодорхой хэлбэрт оруулж байгааг (энд ахлах ангид соронзон орон, орон үртсэнд нөлөөлөх, орны шугам гэсэн хэллэг хэрэглэнэ) харж болно. Харин цахилгаанжсан хуванцарыг төмрийн үртсэнд ойртуулбал үртэс хуванцарт наалдаж дараа нь түлхэгдэн холдохыг харж болно. Энэ нь үртэс хуванцраас цэнэг авч ижил цэнэгтэй болсныг нь харуулна. Туршилт № 4 Соронзон зүү ба хадаас, соронзон зүү ба цахилгаанжсан саваа Соронзон зүүнд соронзон ойртуулбал ижил туйлууд нь түлхэлцэж, эсрэг нь таталцаж байгааг харж болно. Энэ нь соронзон үйлчлэлийг танихгол сэжүүр болдог. Харин соронзон зүүнд хадаас ойртуулбал хоёр туйлд адилхан татагдаж байгааг нь харж болно. Энэ нь хадаас нөлөөгөөр соронзлогдож байгаатай

Page 3:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

холбоотой. Цахилгаанжсан савааг соронзон зүүнд ойртуулбал мөнл хоёр туйлыг татна. Энэ нь соронзон үйлчлэл биш, харин соронзон зүү төмрөөр хийгдсэн, түүний дээр эргэх боломж ихтэй учир төмрийн үртэсний нэг адилаар нөлөөгөөр туйлширч байгаа юм. Цахилгаанжсан саваа соронзон зүүний хоёр үзүүрийг аль алийг нь татна. Үүгээрээ соронзноос ялгагдана. 10. Агуулгын залгамж холбоо : Агуулгын босоо холбоо : Өмнөх мэдлэг 7-р ангид шинээр судлах 8-р ангид судлах-4-р ангид “Хүн байгаль” хичээлээр энгийн цахилгаан хэлхээг угсрах, цахилгаан дамжуулагч тусгаарлагчийг ялгах, гүйдэл урсах сувгийн талаар ойлголттой болсон байх ёстой.-5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба хойд туйл, соронзны туйлуудын таталцал, түлхэлцэл соронзон материал, дэлхийн соронзон туйл, луужин, соронзлогдох шинж чанарын талаар судалсан байх ёстой. ,

-Соронзны шинж чанар, гүйдлийн соронзон шинж чанар, гүйдлийн соронзон чанар юунаас хамаарах талаар судлах.-Соронзон түлхүүр хийх, соронзонг хэрэглэх-Гүйдлийн соронзонгийн шинж чанарыг туршлагаар харуулах, ажигласан зүйлээ хэлэлцэх, таамаглал дэвшүүлэх, дүгнэж ярилцах, тэмдэглэл хөтлөх.-Ороомгоор гүйдэл гүйлгэж, соронзон чанартай болгох-Соронзонтой хялбар туршилт хийх.

-Соронзны бүтэц, гүйдлийн соронзон орон, орны шугам, гүйдэлтэй дамжуулагчид соронзон орноос үйлчлэх хүч, цахилгаан соронзон индукц, цахилгаан хөдөлгүүр ба генератор, цахилгаан чадал, энергийн талаар судлах.

11. Хичээлийн агуулгын хувьд: Физикийн бүхий л агуулгад баримжаалдаг байсан уламжлалт хөтөлбөрөөс (сургалтын оролт буюу судлах агуулга, сэдэвт баримжаалсан) стандартын үзэл баримтлалд баримжаалсан (сургалтын гаралт буюу сургалтын амжилтын хүлээгдэж буй үр дүнд баримжаалсан) цөм хөтөлбөр нь ялгаатай. Цөм хөтөлбөр нь стандартад тусгагдсан цогц чадамжуудад харгалзах мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийг эзэмшүүлэхээр боловсруулагдсан байдаг. Сурагчид бие даан мэдлэг чадвар эзэмшихэд цаг хугацаа шаардагддаг тул агуулга цомхон байх шаардлагатай. Энэ нь аль ч бүлэг сэдвийн хувьд сурагчид физикийн шинжлэх ухааны гол хөтөч үзэл баримтлалууд болох матери, харилцан үйлчлэл, энерги, системийн талаар зөв ойлголт мэдлэгтэй болоход баримжаална гэсэн үг. Сурагчдын мэдлэг чадвар тасралтгүй хөгжихийн тулд анги ахих бүрийд бүлэг тус бүрийн агуулга нь тодорхой хэмжээгээр давтагдахын зэрэгцээ өргөсөн гүнзгийрнэ. Ингэж байж тодорхой физик үзэгдлийн талаар сурагчдын мэдлэг өргөсөн гүнзгийрч чадвар нь хөгжинэ. Сурах үйлийг дэмжсэн физикийн шураган хэлбэртэй хөтөлбөрийн эхний суурийг тавьж өгч байгаагаар 7-р ангийн сургалтын хөтөлбөр чухал юм.

Хичээл Дидактик алхам1.Гүйдлийн талаар дахин эргэцүүлье.

Цахилгаан хэлхээнд зайлшгүй шаардлагатай элементүүдийг ялган таних, нэрлэх, холболтыг тайлбарлах.-Гүйдлийн чигийн талаар, гүйдэл урсах замын талаар, гүйдлийг хэмжих талаар ойлголттой болоход чиглүүлнэ.

2.Соронзны талаар дахин эргэцүүлье.

Соронзон юуг татдаг, татдаггүйг харуулах.-Луужингаар зүг чиг олох, соронзны туйлуудыг нэрлэх, туйлуудын хоорондох үйлчлэлийг харуулах, дүрслэн зурах.-Соронзон зайнаас үйлчилдэг, соронзон үйлчлэл зарим биеийг нэвтэлдэг талаар харуулах.-Соронзон нь төмрийг соронзон чанартай болгодог талаар туршилтаар харуулах.

Цахилгаанжих үзэгдлийг судалъя.Цахилгаанж

Энэ нь 8-р ангид нарийвчлан судлах нэмэлт сэдэв юм. Хэрэв сурагчид соронзонг цахилгаанжихтай холбоод энэ байр сууринаас гарч өгөхгүй бол энэ сэдвийг оруулж болно. Энд дээр өгүүлсэн цахилгаанжсан биесийн харилцан үйлчлэлийн

Page 4:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

сан саваа соронзонтой адилхан уу?

туршилтаар ялгааг нь харуулж болно.

3.Гүйдлийн нэгэн гайхалтай шинж

Гүйдэл гүйж байгаа дамжуулагчид соронзон ойртуулж ямар үйлчлэл үзүүлж байгааг ажиглах туршилт хийнэ.-Утасны хэлбэрийг өөрчилж, ороомог болгож давхарлаж хүч хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглана.-Гүйдэлтэй ороомог яг соронзон шиг хоёр туйлт шинжтэй болохыг туршилтаар илрүүлнэ.

4.Соронзон хүчийг хэрхэн өөрчлөх вэ?

Ороомгийн үүсгэх соронзны хүч ороодсын тоо, гүйдлийн хэмжээ зэргээс хэрхэн хамаарахыг судална.-Зүрхэвчтэй ороомгийн соронзон чанар нэмэгдэж байгааг илрүүлнэ.-Цахилгаан соронзонг хийнэ.

5.Дүгнэлт Тогтмол соронзон, ороомгийн соронзонг харьцуулна. Ороомгийн соронзныг өөрчлөх аргын талаар нэгтгэн дүгнэнэ.

12. Физикийн хичээлийн арга зүйн хувьд: Сурах үйлийн хувьд: Аль болох бие даан өөрийн бүтээлч үйл ажиллагаан дээр суурилан сурч, өөртөө мэдлэг бүтээнэ. Сурч буй хүнээс их зүйл хамаарна гэдгийг ахуйн хэл дээр “сурагч төвтэй сургалт буюу” одоогийн хэлээр “өөрийн удирдлагатай суралцахуй” гэж нэрлэж байна. Хүүхэд бүр хөгжихийн төлөө өөрөө чармайх ёстой. Багшлах үйлийн хувьд: Мэдлэг мэдээлэл маш их нэмэгдэж, мөн амархан хуучирч байгаа орчин үед их мэдээллийг бага хугацаанд дамжуулахаас татгалзах болсон. Харин бага агуулгыг сонгон үүнийг эзэмшүүлэх явцдаа мэдлэг бүтээдэг аргуудыг сурагчид сурч эзэмшихэд боломжийн цаг хугацаа гаргах нь зүйтэй. Иймд сурагчдын мэдлэг бүтээх орчинг (үйлийн, сэтгэлзүйн, материаллаг) бүрдүүлэх нь багшаас заах аргаас илүү төвөгтэй арга зүйг шаардаж байгааг ухаарах нь зүйтэй.

13. Нэгж хичээлийн цагийн задаргаа :

№ СэдэвЭэлжит

хичээлийн сэдэв

Цаг Арга зүй Туршилтын агуулга Хэрэглэгдэхүүн

1

Сор

онзн

ы

шин

ж 8

цаг

Соронзон чанартай

материалыг ялгах

2

Ажиглалтын арга, тайлбарлах арга,

асуулт хариулгын арга, харьцуулах арга, туршилтын

арга

Соронзонд татагддаг материалыг ялгах,

Соронзон ямар туйлтай вэ? туйлуудын үйлчлэл

Соронзон туйл ба газарзүйн туйл

Төмөр биет, төмөр халбага, төмөр хавчаар, хөнгөнцагаан, хуванцар

биет, шилэн биет,мод, зэс шулуун соронзонгууд,

тунгалаг слайд,

Мэдрэх түвшин: -Байгаль ахуй дах

жишээгээр -Туршилтаар

Ухаарах түвшин: -Туршилтаар

хэмжигдэхүүнийг таних, ялгах-Туршилтын алхмуудыг

эзэмшүүлэх

Хэрэглэх: -Ялган таньсан

мэдлэг чадвараа ашиглах, хэрэглэх

-Технологийн хялбартохиолдлын

жишээг ойлгох

Бүтээх: -Өөрсдөө бүтээл

хийх-Судалгаа хийх.

Page 5:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

2

Соронзны туйлуудын харилцан үйлчлэл

2

Туршилтын арга, ажиглалтын арга, схем бүдүүвчийг

дэлгэрүүлэн ярилцах арга,

харьцуулах арга

Шулуун соронзонгоор зүг чигийг хэрхэн олох,Соронзон орон бодитой

оршин байдгийг илрүүлэх, соронзон хүч

хаана их байдгийг илрүүлэх.

Ус хийх том сав, хуванцар таваг, шулуун соронзон,

N ба S туйлыг бичсэн өнгийн цаас.

Хавтгай слайд дээр наасан дугуй соронзон.

Бичгийн хавчаар, шулуун соронзон

3

Тогтмол соронзны соронзон

орныг дүрслэх

2

тайлбарлах арга, туршилтын арга,ажиглалтын аргаасуулт хариулгын арга, харьцуулах

арга,

Соронзон хүч зайнаас хамаарах эсэхийг

илрүүлэхСоронзонгийн нэвтлэх

чадварыг судлахСоронзон орны дүр

төрхийг ажиглах

Бичгийн хавчаар, шулуун соронзон, цаас, ширээ,

зузаан сурах бичиг , төмрийн үртэс, картон

цаас, шилэн аяга, хуванцар аяга,тунгалаг слайд

4

Төмрийг соронзон шинжтэй болгох, арилгах

2

Ажиглалтын арга, тайлбарлах арга,

асуулт хариулгын арга, харьцуулах арга, туршилтын

арга

Нөлөөгөөр соронзжих, биеийг соронзжуулах аргуудыг туршилтаар

судлах, соронзон чанарыг арилгах

боломжийг судлах.

Төмөр хадаас, хуванцар үзэг, модон харандаа,

төмөр шугам, хуванцар шугам, лаа, алх, луужин

Ерөнхий арга

Бодож боловсруулах

аргууд

Хийж гүйцэтгэх

аргууд

Хянан үнэлэх аргууд

Практик үйлийн аргууд

Бие даасан бүтээлч үйлийн аргууд

Аман ярианы аргууд

Бичгийн аргууд

Үзүүлэн таниулах

аргууд

Тодорхой арга

Зорилгод дараалан

дөхөх

Тогтолцооны шинжилгээний

хүрд

Эвлүүлж задлан

шинжлэх

Дадлага семинар

Судалгаа, төсөл,

үзэсгэлэн

Асуулт хариулт, маргаан

мэтгэлцээн

Бодлого бодох, схем диаграмм

боловсруулах

Ажиглах

Тодорхой аргачлал

SWOT шинжилгээ

Хөлгөн мэдээлэл

Smart Жижиг бүлгээр, хосоор

Бүтээлийн сан

Оюуны шуурга Insert

МарафонЗэрэгцсэн тэмдэглэл

хөтлөх

Вен диаграмм

Сурагчдын хувьд ярианы чадвар нь сайн хөгжөөгүй, мэдэж байгаа ч түүнийгээ бичгээр илэрхийлэх, ажигласан зүйлсээ тэмдэглэх зэрэг чадвар төлөвшөөгүй байдаг. Иймд үнэлгээ нь дан ганц тест бус, ярианы болон бичгийн чадварыг хөгжүүлэхэд чиглэх учир үнэлгээний өөр өөр хэлбэрүүдийг хослуулан ашиглах шаардлага гарч байна. Үнэлгээ нь өгөгдсөн шалгуур ба зорилгод харгалзуулан бичвэр, үзэгдэл, онол, дүрэм, үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг үнэлэх болон энэ үнэлгээг амаар, бичгээр илэрхийлэх чадвараар тодорхойлогдоно. Хөтөлбөрт тусгасан (агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн ард буй) тухайн хэсгийн хүлээгдэж буй үр дүнд хүрсэн эсэхийг үнэлэх шалгуурын дагуу багш үнэлгээний даалгавар боловсруулж ашиглах ба үнэлгээнд баримталдаг дараах зарчмуудыг үндэс болгоно. Үүнд:

Үнэлгээ бодитой байх Асуулт даалгаврын өгөгдөл ойлгомжтой, энгийн үгээр бичигдсэн байх Уян хатан байх Багшийн үнэлгээ өөрийн болон бусад сурагчдын үнэлгээтэй ойролцоо байх Үнэлгээний олон янзын хэлбэрийг хослуулан хэрэглэсэн байх Сурагчдын нас, сэтгэхүйн онцлогийг харгалзан үздэг байх зэрэг болно.

Үнэлгээний шалгуур: 1. Сэргээн санах түвшин

1.1 Соронзонд татагддаг материалыг дугуйлаарай.

Page 6:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

А. В. С. D. 1.2 Ямар бодис агуулсан чулуу соронзонд татагдах вэ? А. Шохойн чулуу B. Нүүрс агуулсан чулуу . C. Төмөрлөг бодис орсон чулуу D. Бүх төрлийн чулуу 1.3 Анужин юм оёж байсан зүүгээ хивсэн дээр унагаачихав. Зүүг хайгаад олоогүй тул дараах зүйлүүдээс алийг нь ашиглаж олох вэ?

А. Шигшүүр B. Жинлүүр C. Сэнс D. Соронз

2. Ойлгох түвшин2.1 Соронзон орон хаана үүсэх вэ? Түүнийг яаж илрүүлэх вэ? 2.2 Төмрийн дархны өрөөний шалан дээр төмөр, цайрын үртэс асгарч холилдсон байв.

Төмрийн дархан юу ашиглаж тэдгээр үртсийг ялгавал амархан байх вэ?..............................................................      

2.3 Устай шилэн аяганд бичгийн төмөр хавчаар хийсэн байлаа. Анар соронзыг шилэн аяганы хана дагуулан хөдөлгөж, бичгийн хавчаарыг уснаас гаргах гэж оролдов.

A. Бичгийн хавчаарыг уснаас гаргаж болно. B. Бичгийн хавчаарыг уснаас гаргаж болохгүй. C. Усанд дахь бичгийн хавчаар хөдлөхгүй.

2.4 Доорх зургаас харвал соронзон орны шугам нь ..................... туйлаас ...................... туйлруу чиглэсэн байна.

2.5 2.5 Тогтмол соронзны соронзон шинж чанарыг хэрхэн арилгаж болох вэ?

A.  Удаан  хугацаагаар соронзыг хөргөхB.  Соронзыг хамеран алхаар дахин дахин цохихC.   Соронзонгоор бага хэмжээний гүйдэл гүйлгэх

3. Хэрэглэх түвшин 3.1 Тогтмол соронзны хойд туйлын хажууд PQ төмөр саваа P талаараа байрлана. Соронзон төмөр

савааг татна. Төмөр савааны талууд тус бүр дээр соронзны ямар туйлууд үүсэх вэ?

Page 7:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

3.2 Сурагч   соронзтой дөрвөн даалгавар хийж   гүйцэтгэжээ. Аль хариулт нь буруу байна вэ?

3.3

Төмрийн 2 жижиг хэсгийг соронзонд таталцуулжээ . Төмрийн  хэсгүүдийн  туйлуудын  чиглэл  ямар  байх вэ?

3.4 Шулуун соронзонгийн орны дүр төрхийг зур. Өөрөөр хэлбэл соронзон орны шугамыг зурна уу.

3.5 Соронз мөн бишийг шалгахаар 1 – 2 ба 3 – 4 биетийг шулуун соронзтой зурагт үзүүлснээр байрлуулж үзэхэд таталцаж эсвэл түлхэлцэж байв. Эндээс аль үзүүр соронзонгийн хойд туйл байх боломжтой вэ?

A. 1 B. 2 C. 3 D. 4 E. Аль нь биш 4. Задлан шинжлэх түвшин

4.1 4   ширхэг   газарзүйн   луужинг   шулуун   соронзны   орчим   байрлуулжээ.   Аль луужин  зүг  чигийг зөв зааж байна вэ? Луужингийн сум нь хойд туйлыг заана.

4.2 Шулуун соронзны орчимд 6 жижиг луужин байрлуулав. Аль зурагт цэг бүр дээрх луужингийн чигийг зөв дүрсэлсэн байна вэ? Луужингийн сум нь хойд туйлыг заана.

P дээрхсоронзон туйл

Q дээрхсоронзон туйл

ABCD

ХойдХойдӨмнөдӨмнөд

ХойдӨмнөдХойдӨмнөд

Шалгасан төгсгөл Үр дүнPQRS

ТаталцанаТаталцанаТаталцанаТүлхэлцэнэ

Page 8:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

4.3 Гуулин савааг баруун-зүүн тал тийш чиглүүлэн байрлуулж түүний төгсгөл бүрт нь луужин байрлуулжээ. Соронзон

зүүнүүдийн байрлалыг аль диаграмм зөв харуулсан байна вэ?

5. Үнэлэх түвшин 5.1 Саваанууд дээр байгаа соронз хаашаа хөдлөх вэ? Хариултаа дараах хүснэгтэнд бөглөнө үү.

5.2 Соронзонгийн соронзон хүч хаана хамгийн их байх бол ? Заавар : Соронзонгийн туйл орчимд , дунд хавьд нь бичгийн хавчаарнууд татуулж алинд нь олон хавчаар татагдаж байгааг ажиглаарай. 5.3 Ижилхэн хоёр X ба Y саваанууд байв. Тэдгээрийн аль нь соронз болохыг мэдэхийн тулд тогтмолсоронз ашиглан туршилт хийжээ.

Чиглэлийг зур Яагаад ингэж хөдлөж байгааг тайлбарла.

Page 9:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

Тэгээд  соронзыг  саваа  тус  бүрийн  төгсгөлүүдэд  ойртуулж  үзэн  шалгахад дараах үр дүн гарсан байна.

Эндээс үзвэл саваануудын аль нь тогтмол соронзон байсан бэ?

A.  Аль нь ч биш B.  ХоёулааC.   Зөвхөн X саваа

D   Зөвхөн Y саваа

6. Бүтээх түвшин

6.1 Доорх зурагт шулуун ган савааг соронзоор хэсэг  хугацаанд  илж соронзодсон

зургийг  үзүүлэв. X ба Y үзүүрүүд ямар туйлтай болох вэ?

X YA Хойд (N) Хойд (N)

B Хойд (N) Өмнөд (S)

C Өмнөд(S) Хойд (N)

D Өмнөд(S) Өмнөд(S)

Чиглэлийгзур.

Яагаад ингэж хөдөлж байгаагтайлбарла.

Page 10:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

Ээлжит хичээлийн төлөвлөлт Ф7-3-1

Хичээлийн сэдэв:Соронзон чанартай материалыг ялгах

Хугацаа:80 минут

Анги7

Хичээлийн зорилго: Соронзон юуг татдаг, татдаггүйг харуулах.-Луужингаар зүг чиг олох, соронзны туйлуудыг нэрлэх, туйлуудын хоорондох үйлчлэлийг харуулах, дүрслэн зурах.

Суралцахуйн үр дүн

Бүх суралцагчид-Соронзон юуг татдаг, татдаггүйг туршилтаар харуулах.- соронзны туйлуудыг нэрлэх, туйлуудын хоорондох үйлчлэлийг харуулах.

Ихэнх суралцагчид Соронзны туйлуудын хоорондох үйлчлэлийг дүрслэн зурах.

Чадварлаг суралцагчид

Луужингаар зүг чиг олох

Өмнөх мэдлэг 5 –р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба хойд туйл, соронзны туйлуудын таталцал, түлхэлцэл соронзон материал, дэлхийн соронзон туйл, луужин, соронзлогдох шинж чанарын талаар судалсан.

Түлхүүр үг: Соронзон, туйл, үйлчлэл, газарзүйн туйл, тах соронзон, луужин, дугуй соронзон

Хугацаа: Багшийн үйл ажиллагаа Сурагчийн үйл ажиллагаа Ашиглах материал

Эхлэл20 мин

Туршилтад хэрэглэх биетүүдийг үзүүлээд соронзонд татагдах эсэхээр ялгах даалгавар өгнө.Соронзны энэ чанарыг юунд хэрэглэдэг, хэрэглэх боломжтой талаар багаар нь

Туршилт1: Соронзон ямар материалыг татдаг вэ?

Соронзон ямар материалыг татах талаар таамаглал дэвшүүлж, хариултаа батлах туршилт хийнэ.

Төмөр биет, төмөр халбага, төмөр хавчаар, хөнгөнцагаан,

Page 11:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

хэлэлцүүлж ярилцана. Энд бие ба материал хоёрыг ялгуулахад анхаарна.“зарим материал соронзонд татагдаж байна. Зарим нь соронзонд татагдахгүй байна. Соронзонд татагддаг материалыг соронзон чанартай гэдэг” дүгнэлтэд хүрэхэд чиглүүлнэ.

Соронзонд татагддаг материал

Соронзонд татагддаггүй материал

.......................... ............................

Таамаглалааа хэр биелснийг ярилцана. Дүгнэлт хийнэ.

хуванцар биет, шилэнбиет,

Дунд хэсэг30 мин

Багшийн анхааралд:Туршилтын үед төмрөөс тогтсон зүйл, электрон хэрэгсэл болох гар утас, дуу тоглуулагч зэргийг луужингаас хол байлгах.1.Соронзон ямар туйлтай вэ?2.Ижил туйлаар ойртуулахад ямар үйлчлэл илэрсэн бэ?3. Эсрэг туйлаар ойртуулахад ямар үйлчлэл илэрсэн бэ?зэрэг асуудлыг 2 шулуун соронзонг ойртуулах замаар сурагчдаар ажиглуулна.

Туршилт2: Соронзны туйлын онцлогийг судлах.Гүйцэтгэх дараалал:-Нэг соронзны N туйлыг бичиж, түүн дээрээ улаан өнгийн наалт нааж, бусад товчин соронзны туйлуудыг олох.Соронзны туйлын талаар дүгнэлт хийнэ. Соронзнуудыг давхарлавал нэгэн бүхэл болж, салгавал нэг нэг соронзон болж байгааг ажиглана.Товчин соронзонг дугуй хоолой руу хийх, тах соронзонг утаснаас дүүжлээд шулуун соронзонг ойртуулах. 2 шулуун соронзонг нэг нь хөдлөх боломжтойгоор ойртуулах.

Товчин соронзон шулуун соронзонгууд, хуванцар аяга, устай сав, мод луужин, дугуй соронзон, тунгалаг слайд, тах соронзон,

Төгсгөл хэсэг30 мин

Туршилт3: Соронзонг зүг чиг олоход хэрэглэх:Луужин үзүүлнэ. Юу болохыг, юунд хэрэглэдэг болохыг асууна. Луужинг сурагчдын дунд тавьж хаашаа зааж байгааг асууна. Өөр байрлалд шилжүүлье. Зүүний чиглэл өөрчлөгдөх болов уу? гэж асууна. Соронзон туйлын тухай асуудал оруулна. Хойд, өмнөд туйл түүний тэмдэглэгээг сануулна.Багш товч тайлбар хийнэ.Даалгавар: соронзон хүч хаана их байх бол?Соронзон чанар дамждаг эсэх талаар судлах.

Туршилт3: Соронзонг зүг чиг олоход хэрэглэх:Боломжит хариулт:-Луужин, зүг чиг олоход ашигладаг.Луужингийн байрлалыг өөрчлөөд байхад зүү нь хаашаа зааж байгааг ажиглана. Нэг тийш заагаад байгааг ажиглана. Хаашаа заагаад байгаад анхаарлаа төвлөрүүлнэ.Газарзүйн зүг чиг ба соронзонгийн туйлын хоорондох холбоог ажиглана.

Газарзүйн туйл ба соронзон туйлын хоорондох холбоон талаар мэдэж авна.Даалгавар тэмдэглэж авна.

Луужин

Ялгаатай байдал

Сурагчдын хийсэн туршилтын үр дүнг үзэж сурагчдын багаар ажиллах, ажиглах, чадварын ялгааг ажиглана.

Үнэлгээ -Ялгаатай байдлыг үндэслэн сурагчдад үнэлгээ өгнөө.- Сурагчдыг өөрсдөөр нь үнэлүүлнэ.

Тэмдэглэл Сурагчдын хичээлд анхаарах анхаарал сул, сууж сураагүй,бичиж тэмдэглэх чадвар тааруу байна.Бага зэрэг ахиц гарч байна.

Page 12:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

                                                     Ээлжит хичээлийн төлөвлөлт Ф7-3-2

Хичээлийн сэдэв: Соронзны туйлуудын харилцан үйлчлэл

Хугацаа:80 минут

Анги7

Хичээлийн зорилго: Соронзны шинж чанарыг туршлагаар харуулах, ажигласан зүйлээ хэлэлцэх, таамаглал дэвшүүлэх, дүгнэж ярилцах, тэмдэглэл хөтлөх.Шулуун соронзонгоор зүг чиг олох туршилтыг харуулах, тайлбарлах. Соронзон орон бодитой оршдгийг туршилтаар харуулах, үр дүнг тайлбарлах, соронзон хүч хаана их байдгийг туршилтаар харуулах, үр дүнг тайлбарлах.

Өмнөх мэдлэг

5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба хойд туйл, соронзны туйлуудын таталцал, түлхэлцэл соронзон материал, дэлхийн соронзон туйл, луужин, соронзлогдох шинж чанарын талаар судалсан.

Түлхүүр үг:Соронзон туйл, соронзон орон, дугуй соронзонгийн туйл, луужин, соронзон хүч

Хугацаа: Багшийн үйл ажиллагаа Сурагчийн үйл ажиллагаа Ашиглах материал

Эхлэл хэсэг:

20 мин

Шулуун соронзон үзүүлж ямар туйлтай болох, ижил туйлаар ойртуулахад ямар үйлчлэл илэрсэн, эсрэг туйлаар ойртуулахад ямар үйлчлэл илэрсэн болохыг асууна.Шулуун соронзон чөлөөтэй хөдлөх боломжтой үед соронзны өмнөд болон хойд туйл аль зүгийг заах бол яагаад гэсэн асуудал тавина. Багш ангид байгаа сурагчдын хувьд баруун, зүүн, өмнөд хойд зүг чиг хаашаа байгааг сурагчдаас асууж, харилцан ярилцаж тодруулна.Сурагчдын таамаглалыг сонсоод туршилтаар шалгаж үзэхийг хэлнэ.Сурагчдын төлөвлөгөөг сонсоод, туршилтыг гүйцэтгэх ерөнхий нэгдсэн алхамыг, анхаарах зүйлсийг сурагчидтай хамтран тодорхойлно.

Боломжит хариулт:-2 туйлтай. N нь хойд туйл, S нь өмнөд туйл.- Ижил туйлаар ойртуулахад түлхэлцэнэ.-Эсрэг туйлаар ойртуулахад таталцана.Асуултад багаараа ярилцаад таамаглалаа дэвшүүлнэ:-шулуун соронзонгийн N туйл нь хойд зүгийг, S туйл нь өмнөд зүгийг заах байх. Учир нь.........................Багшийн өгсөн зүйлсийг ашиглан таамаглалаа хэрхэн шалгах талаар туршилтын төлөвлөгөөг гаргана. Мөн энэ үед анхаарах зүйлс юу байхыг ярилцаж олно.

Ус хийх том сав, хуванцар таваг, шулуун соронзон, N ба S туйлыг бичсэн өнгийн цаас.

Дунд хэсэг:20 мин

Туршилтыг хийж, юу ажиглагдах, таамаглал зөв эсэхийг шалгахыг хэлнэ.Багуудын туршилтын үр дүн, дүгнэлт, яагаад ийм үр дүн ажиглагдсан талаар тайлбарыг сонсоно. Багуудын туршилтын гүйцэтгэл, ажиглалт, дүгнэлт зөв байсан эсэх талаар багцлан хэлнэ.

Багаараа туршилтаа гүйцэтгэнэ. Туршилтын үр дүнд үндэслэн таамаглал үнэн эсэхийг шалгана. Яагаад ийм үр дүн ажиглагдсан талаар харилцан ярилцана.Бусад багуудын туршилтын үр дүн, дүгнэлтийг сонсоно.

Төгсгөл хэсэг

40 мин

Дугуй соронзон үзүүлж, 2 туйл нь хаана байж болохыг асууна.Шалгаж үзэхийг хэлнэ.Аль нь N туйл аль нь S туйл байж болохыг асууна.Багш соронзон орон бодитой оршин байдгийг харуулсан урьдчилан бэлтгэсэн туршилтын

Боломжит хариулт:-соронзонгийн урд ба хойд талд.Багшийн өгсөн 2 ширхэг дугуй соронзонгоор дугуй соронзонгийн туйл хаана байдгийг тодруулна.Сурагчид гарт мэдрэгдсэн мэдрэмжээсээ түлхэлцэж байгаа нь эсрэг туйл, таталцаж байгаа нь ижил

Дугуй соронзон.Хавтгай слайд дээр наасан дугуй соронзон.

Page 13:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

хэрэглэгдэхүүнийг багуудад тараан өгнө. Өгсөн зүйлсийг ашиглан юуг илрүүлэх, ажиглах, шалгаж үзэх боломжтой талаар асууна.Багуудын саналыг сонсоод, адил төстэй хариултуудыг нэгтгэн чиглүүлнэ.

Хэлэлцэж олсон санаагаа туршилтаар хийж үзэхийг хэлнэ.Туршилтаас юу ажигласныг асууна.Яагаад дугуй соронзон ийм ялгаатай 2 байрлалд тогтож байгааг асууна.Сурагчдын хариултуудыг сонсож нэгтгэн багцална.2 дугуй соронзонгийн хооронд ямар нэг зүйл байгаа болов уу? гэж асууна.Багуудын хариултуудыг сонсоод адил төстэй хариултуудыг ерөнхийлөн багцална.Сурагчдын хариулт дээр соронзон орны талаар нэмэлт тайлбар хийнэ.Соронзны орчмын шинжСоронзны аль хэсэгт олон хавчаар татагдах вэ? яагаад ? гэсэн асуултыг тавина.Таамаглалаа шалгаж үзэхийг хэлж багуудад шулуун соронзон, бичгийн хавчаар тараан өгнө.Багуудын туршилтаар ажиглагдсан зүйл, таамаглалтай тохирсон эсэхийг асууна.Туршилтын үр дүнд тулгуурлан соронзон хүч хаана их байх вэ? гэсэн асуултыг тавина.

Даалгавар өгнө: сурах бичгийн 120-121-р хуудасны соронзон бүлэг сэдвийн бодлого дасгалыг бодож ирэх.

туйл болохыг тодорхойлно.Багшийн өгсөн дугуй соронзон ба хавтгай слайд дээр наасан дугуй соронзон зэргийг ашиглан юуг илрүүлэх, шалгаж үзэх, ажиглаж болох талаар саналаа хэлэлцэнэ.Сурагчид хөндий цилиндр слайд руу дугуй соронзонг хийж үзэх санаа гаргана. Үүнийгээ туршилтаар хийж гүйцэтгэнэ.Сурагчид дугуй соронзонгоо нэг талаар нь хөндий цилиндр слайд руу хийхэд дээд хэсэгт тодорхой зайд тогтож, нөгөө талаар нь хийхэд зэргэлдээ тогтож байгааг ажиглана.Соронзонгийн туйлуудын таталцал, түлхэлцэлтэй холбон тайлбарлана.2 дугуй соронзон түлхэлцсэн үед эдгээрийн хоорондох зайд ямар нэг зүйл байгаа эсэх талаар ярилцана.Багшийн тавьсан асуултад таамаглал дэвшүүлнэ. Үүнд:-үзүүр хэсэгт олон хавчаар татагдана.-дунд хэсэгт олон хавчаар татагдана.Шулуун соронзонд бичгийн хавчаар наалдуулж хаана нь их хавчаар татагдаж байгааг ажиглана.Туршилтаас ажигласан зүйл дээрээ тулгуурлан соронзон хүч үзүүр хэсэгтээ их байдаг болохыг харилцан ярилцаж тодруулна.

Даалгавар тэмдэглэж авна.

Бичгийн хавчаар, шулуун соронзон

                                              

                                                                            Ээлжит хичээлийн төлөвлөлт Ф7-3-3

Хичээлийн сэдэв: Тогтмол соронзоны соронзон орныг дүрслэх

Хугацаа:80 минут

Анги7

Хичээлийн зорилго: Соронзны шинж чанарыг туршлагаар харуулах, ажигласан зүйлээ хэлэлцэх, таамаглал дэвшүүлэх, дүгнэж ярилцах, тэмдэглэл хөтлөх.Соронзон үйлчлэл зайнаас хамаарах эсэхийг илрүүлэх туршилтыг харуулах, тайлбарлах. Соронзон үйлчлэл биетийг нэвтлэх эсэхийг туршилтаар харуулах, үр дүнг тайлбарлах, соронзон орны дүр төрхийг туршилтаар харуулах, үр дүнг тайлбарлах.

Өмнөх 5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба хойд туйл, соронзны туйлуудын таталцал, түлхэлцэл соронзон материал, дэлхийн соронзон туйл,

Page 14:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

мэдлэглуужин, соронзлогдох шинж чанарын талаар судалсан.

Түлхүүр үг:

Соронзон үйлчлэл зайнаас хамаарах, соронзон нэвтрэх чадвар, соронзон орны дүр төрх

Хугацаа: Багшийн үйл ажиллагаа Сурагчийн үйл ажиллагаа Ашиглах материал

Эхлэл хэсэг:

25 мин

Соронзон үйлчлэл зайнаас хамаарах эсэхийг асууна. Ойртуулахад яах вэ?, холдуулахад яах вэ? гэж хэлнэ.Сурагчдын таамаглалыг сонсоод туршилтаар шалгаж үзэхийг хэлнэ.Сурагчдад туршилтад ашиглах биетүүдийг тараан өгч, нэрлүүлнэ. Нэрлэсэн биетүүдийг ашиглан соронзон үйлчлэл зайнаас хамаарах эсэхийг шалгах туршилтыг хэрхэн яаж хийх вэ? туршилтын үеийн анхаарах зүйлс юу байх вэ? зэргийг асууна. Сурагчдын төлөвлөгөөг сонсоод, туршилтыг гүйцэтгэх ерөнхий нэгдсэн алхамыг, анхаарах зүйлсийг сурагчидтай хамтран тодорхойлно. Багуудын туршилтын гүйцэтгэл, ажиглалт, дүгнэлт зөв байсан эсэх талаар багцлан хэлнэ.

Таамаглал дэвшүүлэх:-зайнаас хамаарна, ойртуулахад үйлчлэл ихэснэ, холдуулахад үйлчлэл багасна.Багштай хамтран биетүүдийг нэрлээд, хоорондоо ярилцаж туршилтыг яаж хийх, анхаарах зүйлсийг гаргаж олно. Багаараа туршилтаа гүйцэтгэнэ. Туршилтын үр дүнд үндэслэн таамаглал үнэн эсэхийг шалгана. Яагаад ийм үр дүн ажиглагдсан талаар харилцан ярилцана.Бусад багуудын туршилтын үр дүн, дүгнэлтийг сонсоно.

Шулуун соронзон, 4-5 ширхэг бичгийн хавчаар, дэвтрийн 1 хуудас цаас, 3 ширхэг сурах бичиг, сурагчийн ширээний тавцан

Дунд хэсэг:25 мин

Соронзон үйлчлэл биетийг нэвтлэх эсэхийг асууна. Сурагчдын таамаглалыг сонсоод туршилтаар шалгаж үзэхийг хэлнэ.Сурагчдад туршилтад ашиглах биетүүдийг тараан өгч, нэрлүүлнэ. Нэрлэсэн биетүүдийг ашиглан соронзон үйлчлэл биетийг нэвтлэх эсэхийг шалгах туршилтыг хэрхэн яаж хийх вэ? туршилтын үеийн анхаарах зүйлс юу байх вэ? зэргийг асууна. Туршилтыг хийж, юу ажиглагдах, таамаглал зөв эсэхийг шалгахыг хэлнэ. Багуудын туршилтын үр дүн, дүгнэлт, яагаад ийм үр дүн ажиглагдсан талаар тайлбарыг сонсоно. Багуудын туршилтын гүйцэтгэл, ажиглалт, дүгнэлт зөв байсан эсэх талаар багцлан хэлнэ.

Таамаглал дэвшүүлэх:-биетийг нэвтэлж чадна, цаасыг нэвтэлж чадна, модыг нэвтэлнэ.Багштай хамтран биетүүдийг нэрлээд, хоорондоо ярилцаж туршилтыг яаж хийх, анхаарах зүйлсийг гаргаж олно. Багаараа туршилтаа гүйцэтгэнэ. Туршилтын үр дүнд үндэслэн таамаглал үнэн эсэхийг шалгана. Яагаад ийм үр дүн ажиглагдсан талаар харилцан ярилцана.Бусад багуудын туршилтын үр дүн, дүгнэлтийг сонсоно.

Шулуун соронзон, хуруу шил, хавтгай мод, хуванцар аяга, цаасан аяга, бичгийн хавчаар

Төгсгөл хэсэг

30 мин

Багш туршилтын хэрэглэгдэхүүнийг багуудад тараан өгнө. Өгсөн материалаар соронзон орны дүр төрхийг ажиглах туршилтыг хэрхэн яаж хийх, анхаарах зүйлс юу байхыг асууна.Багуудын саналыг сонсоод, адил төстэй хариултуудыг нэгтгэн чиглүүлнэ.Хэлэлцэж олсон санаагаа туршилтаар хийж үзэхийг хэлнэ. Багуудын туршилтын үр дүн, дүгнэлт, яагаад ийм үр дүн ажиглагдсан талаар тайлбарыг сонсоно. Багуудын туршилтын гүйцэтгэл, ажиглалт, дүгнэлт зөв байсан эсэх талаар багцлан хэлнэ.Даалгавар өгнө: сурах бичгийн 120-121-р хуудасны соронзон бүлэг сэдвийн бодлого дасгалыг бодож ирэх.

Багштай хамтран биетүүдийг нэрлээд, сурагчид хоорондоо ярилцаж туршилтыг яаж хийх, анхаарах зүйлсийг гаргаж олно.Багаараа туршилтаа гүйцэтгэнэ. Туршилтын үр дүнд үндэслэн таамаглал үнэн эсэхийг шалгана. Яагаад ийм үр дүн ажиглагдсан талаар харилцан ярилцана.Бусад багуудын туршилтын үр дүн, дүгнэлтийг сонсоно.Даалгавар тэмдэглэж авна.

Хуванцар тавцан, төмрийн үртэс, шулуун соронзон

Page 15:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

Ээлжит хичээлийн төлөвлөлт № 3-4

Хичээлийн сэдэв: Төмрийг соронзон шинжтэй болгох, арилгах

Хугацаа:80 минут

Анги7

Хичээлийн зорилго: Соронзны шинж чанарыг туршлагаар харуулах, ажигласан зүйлээ хэлэлцэх, таамаглал дэвшүүлэх, дүгнэж ярилцах, тэмдэглэл хөтлөх.Нөлөөгөөр соронзлогдох үзэгдлийг туршилтаар харуулах. Биеийг соронзжуулах аргуудыг эзэмших, туршилтаар харуулах.

Өмнөх мэдлэг

5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба хойд туйл, соронзны туйлуудын таталцал, түлхэлцэл соронзон материал, дэлхийн соронзон туйл, луужин, соронзлогдох шинж чанарын талаар судалсан.

Түлхүүр үг:

нөлөөгөөр соронзлогдох, биеийг соронзжуулах аргууд. биеийн соронзон чанарыг арилгах.

Page 16:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

Хугацаа: Багшийн үйл ажиллагаа Сурагчийн үйл ажиллагаа Ашиглах материал

Эхлэл хэсэг:

20 мин

Туршилт:Төмөр хадаас ба бичгийн хавчаар өгч, төмөр хадаасанд бичгийн хавчаар татагдах эсэхийг асууна.Шулуун соронзон нэмж өгч, шулуун соронзонг ашиглан хадаасанд бичгийн хавчаарыг татуулж болох аргыг олохыг хэлнэ.Багш төмөр хадаасны оронд хуванцар үзэг, харандаа, төмөр шугам, хуванцар шугам, төмөр хайч зэргийг ашиглан эдгээрт бичгийн хавчаар татагдах эсэхийг шалгаж үзэхийг хэлнэ.Яагаад төмөр биетүүдэд бичгийн хавчаар татагдаад байгаа, төмөр биетүүд ямар онцлогтой байж болохыг асууна.Нөлөөгөөр соронзлогдох үзэгдлийн талаар тайлбарлан өгнө.

Боломжит хариулт:-татагдахгүй.Багшийн өгсөн соронзыг ашиглан хадаасанд бичгийн хавчаар татуулах аргыг хэлэлцэн олж, туршилтаар шалган үзнэ.Хадаасанд бичгийн хавчаарыг хэрхэн татуулснаа үзүүлнэ.Багштай хамтран биетүүдийг нэрлээд, туршилтаа гүйцэтгэнэ. Туршилтын эцэст юу ажиглагдснаа тайлагнана. Сурагчид төмөр биетүүдэд бичгийн хавчаар татагдаж, бусад биетүүдэд татагдахгүй байгааг ажиглана.Боломжит хариулт:-төмөр биетүүд соронзон шинжийг агуулж удаан хадгалдаг.-төмөр биетүүд өөртөө бусад биетийг татах чадвартай.

Төмөр хадаас, шулуун соронзон, бичгийн хавчаар, хуванцар үзэг, харандаа, төмөр шугам, хуванцар шугам, төмөр хайч

Дунд хэсэг:35 мин

Хадаасыг өөр ямар аргаар соронзон чанартай болгож болох талаар өгсөн материалыг ашиглан туршиж илрүүлэхийг хэлнэ.Багуудын туршилтын хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан хадаасыг соронзжуулах ямар арга боломжуудыг туршиж олсныг сонсоно.Багуудын санаануудаас зөв болохоор хувилбаруудыг сонгож авч, бүгдээрээ шалгаж үзэхийг хэлнэ.Боломжит хувилбаруудын үед анхаарах зүйлсүүдийг онцгойлон дахин давтан хэлж тайлбарлана.Хадаас соронзон шинжтэй болсныг бичгийн хавчаар ойртуулан шалгаж үзэхийг хэлнэ.Туршилтаа хийх үед нь баг дундуур явж тусламж дэмжлэг үзүүлнэ.

Лаа, алх, шулуун соронзон ашиглан хадаасыг соронзон чанартай болгох боломжуудыг судлаж, туршиж шалгана.Бусад багтаа ямар арга сэдэж олсноо тайлагнана.Боломжит хувилбар:-лаагаар хадаасыг нэг чигийн дагуу нэг үзүүрээс нөгөө үзүүррүү нь жигд халаах-алхаар хадаасны нэг үзүүррүү нь дэлхийн соронзон шугамын дагуу цохих-хадаасыг нэг чигийн дагуу нэг үзүүрээс нөгөө үзүүррүү нь соронзонд илэх арга

Лаа, алх, шулуун соронзон, төмөр хадаас

Төгсгөл хэсэг

25 мин

Багуудын туршилтын үр дүн, дүгнэлт, соронзжуулах арга боломжтой эсэх талаар тайлбарыг сонсоно. Багуудын туршилтын гүйцэтгэл, ажиглалт, дүгнэлт зөв байсан эсэх, юуг анхаарч үзэх, юуг алдсан талаар багцлан хэлнэ. Биеийг соронзжуулах аргын талаар тайлбар хийнэ.Биеийн соронзон чанарыг хэрхэн арилгаж болох талаар асууж, алх хадаас өгч судлаж үзэхийг хэлнэ.Багуудын илрүүлсэн санааг туршин хадаасны соронзон чанар нь арилсан эсэхийг шалгаж үзэн нягтална. Биеийн соронзон чанарыг хэрхэн арилгаж болох талаар нэгтгэн дүгнэнэ.Даалгавар өгнө: сурах бичгийн 120-121-р хуудасны соронзон бүлэг сэдвийн бодлого

Биеийг соронзжуулах аргуудыг туршилтаар зөв хийж хадаасыг соронзон чанартай болгож чадсан эсэх талаар бусдадаа тайлагнан ярина.

Биеийн соронзон чанарыг арилгах боломжыг алх хадаас ашиглан судлан туршина. Боломжит хувилбар : соронзон чанартай болсон хадаасаа хүчтэй цохих.Уг аргаар хадаасыг цохиж соронзон чанар нь арилсан эсэхийг тогтоон илрүүлнэ.Бусад багуудын туршилтын үр дүн,

Page 17:  · Web view5-р ангид “Хүн байгаль” хичээлээр соронзны ерөнхий шинжийг судалдаг. Энд соронзны өмнөд ба

дасгалыг бодож ирэх. дүгнэлтийг сонсоно.Даалгавар тэмдэглэж авна.