16
Версалийн ордон дахь эвлэрэх алхам Меркель, Трамп ба Өрнөдийн төгсгөл Монгол Улс ОУВС-тай түнш лэхээр болж, итгэл дагуулсан энэ мэдээ түгэж байх зуур өмнөд Евро пын Грек улс хэлэлцээ нь саатсан тухайгаа урамгүйхэн зарлаж байна. Гацаанд орсон Грекийг урагшлуулахаар Евро бүсийн Сангийн сайд нар өнгөрсөн долоо хоногт Бельгийн Брюс- сельд чуулж, бүтэн найман цаг хэлэлцжээ. Гэвч бараг хагас өдөр хэлэлцээд ч шийдэлд хүрэлгүй, саатав. Уг нь өрөнд хүлэгдэж, хямралд чирэгдсэн энэ улс Европын зээлдэгчдээс дахин санхүүжилт авах хүсэлтэй. Гэвч тус улсын өрийн дарамтыг хөнгө лөх талаар Герман, Грек, ОУВС-гийн төлөөл- лийн хооронд маргаан гарсан тул яриа хэлэлцээ гацсан юм. Грекийн төрийн түшээд ийнхүү хэлэлцээрийн ширээний ард хүндхэн үеийг өнгөрүүлж байхад тус улсын иргэд бүсээ чангалахбодлогыг эсэргүүцэн жагсаж байлаа. Тус улсын Засгийн газрын хатуу бодло- гыг эсэргүүцсэн 12 мянган иргэн нийслэл Афин хотод жагсчээ. Мөн эдгээр иргэний тэн хагастай тэнцэх тооны грекчүүд тус улсын Салоники хотод жагсаал хийсэн байна. Сүүлийн таван жил эдийн засагт нь улаан гэрэл асаж буй Грекийн нөхцөл байдал өдгөө ч хүнд хэвээр. дэвэргэж, хараа хяналтаас хальж орхилоо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Сангийн сайдын нэрээр хуурамч хаяг нээж цуурхал тараасан. Гэвч хуулийн байгууллага хэрэгтэнг 24 цагийн дотор илрүүлж, хуурамч акаунтыг хаав. Ер нь сонгууль дөхмөгц энэ мэт иргэдийг төөрөгдүүлсэн, үнэн, худал нь мэдэгдэхгүй цуурхал олширдог. Өнгөрсөн жилийг дэлхий нийтээр хуурамч мэдээллийн он байсан гэж дүгнэж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээлэл үүний гол цөм байв. ОНЦЛОХ Бүх эрх хуулиар хамгаалагдана © 2017.05.31, ЛХАГВА ~ №102, 103 (648, 649) 00648 00649 Нийслэлд хамгийн ойр орших аялал жуулчлалын төв дэд бүтэц, ая тух хангах байгууламжгүйгээс гаднын жуулчдын сонирхлыг татахгүй байна. Гэтэл бүтээн байгуулалт ид өрнөж буй шашны төвүүдийг хэдэн зуун км-ийн алсаас ч дотоодын жуулчид зорьж очдог. 4, 5 Ерөнхий сайд "Оросын Давос"-ыг зорилоо Оросын Давост Монгол Улс анх удаагаа байр сууриа илэрхийлнэ. > 2 Тив алгасан цуурайтах бяцхан авьяастан Гадаадын бусад орны оролцогчдоос илүү монгол хүүхдүүд авьяастай. > 6 ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 15 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2017.05.31 БАГАВТАР ҮҮЛТЭЙ 26° 10° YНЭ: 600₮ ubinfo.mn БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ЗГМ АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2402.35 350.42 42.53 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 100.02 0.04% 96.830 0.17% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 1262.40 0.34% УЛС ТӨР Ерөнхий сайд БСШУС-ын сайдыг огцруулах санал гаргаж, МАН-ын бүлэг дэмжлээ. Хилийн чанадад байгаа 7209 иргэн сонгуульд оролцож, санал өгнө. ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев Монголд айлчилж байна. Концессын гэрээнд аудит оруулна хэмээн Сангийн сайд мэдэгдэв. Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулна. ЭДИЙН ЗАСАГ Хөрөнгийн биржийн индекс 833.73 нэгж болж 2.17 хувиар унав. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "Fitch" агентлаг хэвээр үлдээлээ. БНХАУ-ын төмрийн хүдрийн эрэлт өсөх хандлагатай байна. Ипотекийн зээлтэй нийт иргэдийн тоо 90.9 мянгад хүрэв. Газрын тосны ханш чангарч, баррель нь 50 ам.долларт ойртлоо. НИЙГЭМ "Өргөө" амаржих газрыг дурангийн хагалгааны аппа- ратаар хангахаар болов. НЗДТГ-аас “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болох төсөл санаа- чилж, батлуулав. Эрдэм мэдлэгээрээ үеийнх- нээ манлайлсан шилдэг 22 сурагчийг шалгарууллаа. АХБ-ны Захирлуудын зөвлө- лийн гишүүд Сэлбэ дэд төвтэй танилцав. Ерөнхий боловсролын 32 сургуулийн захиралд арга хэм- жээ авч, наймыг нь халжээ. ДЭЛХИЙ Английн Манчестер хотод халдлага болсон метроны буудлыг дахин нээсэн байна. Москвад хүчтэй хар салхины улмаас 150 орчим хүн хохирс- ноос 11 нь амиа алджээ. Бээжин Японыг Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд болгоомжтой хандахыг уриалав. Японы БХЯ Окинавад Аме- рикийн цэргийн сургуулилалт хийхээ зогсоохыг шаардлаа. Хойд Солонгосын удирдагч Ким америкчуудад “Том бэлэг барина” гэж мэдэгджээ. Б.Ганбаяр / ЗГМ© 5657.50 1.16% 833.73 2.17% ЗГМ: ЗОЧИН Г.Мэнд-Амар: Хамгийн хэцүү дүр П.Адарсүрэн гуайнх байсан “Мээдээг мэдэх үү” гэдэг үг сүүлийн долоо хоногт цахим ертөнцийн тренд болов. Сүүлийн хоёр сард “Яг түүн шиг”-ээр амьсгалж буй үзэгчид хоёрдугаар улирлын энэ удаагийн шоугаар Б.Бямбасүрэн @byambaZGM цоо шинэ Мээдээтэй танилцсан юм. Өнгөрсөн 20 гаруй жил туурвиж ирсэн уран бүтээлээсээ тэс өөр, олон урсгалаар түвэггүй төдийгүй чадварлаг дуулж чаддагаа харуулж буй тэрбээр эл шоуны хагас шигшээ тоглолтын ялагч болсон. Зүгээр ч нэг ялагч болоогүй, шагналын мөнгөө сайн үйлсэд зориулахаа мэдэгдсэн нь Мээдээг бүр ч өөрөөр харуулсан юм. Цоо “шинэ” Мээдээ буюу “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амарыг “ЗГМ:Зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдгийг онцолсон юм. НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЭДИЙН ЗАСАГ Тархи угаадаг үл үзэгдэх “машин” Бидний замнах тэдний төрх Шар сонинууд ид цэцэглэж байсан 1990 оны дундуур Дам- бадаржаагаас алмас олдсон тухай мэдээлэл шуугиан дэгдээж байлаа. Эрдэмтэн, судлаачид тэр байтугай яамныхан хүртэл алмас үзэхээр сонины редакц дээр иржээ. Гэвч сэтгүүлч уг мэдээллээ Инээдмийн баярт зориулж зохиосон нь баригдаж, өөрөө “алмас” хочтой болсон хөгжилтэй агаад гашуун түүх бий. Үүн шиг худал мэдээлэл, явган яриа манайд мэр сэр үзэгддэг байсан ч нийгмийн сүлжээний хөгжил үүнийг улам Б.Баярмаа @bayarmaaZGM Г.Байгал @baigalZGM 13 3 7 Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна

YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

  • Upload
    others

  • View
    21

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

Версалийн ордон дахь эвлэрэх алхам

Меркель, Трамп ба Өрнөдийн төгсгөл

Монгол Улс ОУВС-тай түнш лэхээр болж, итгэл дагуулсан энэ мэдээ түгэж байх зуур өмнөд Евро пын Грек улс хэлэлцээ нь саатсан тухайгаа урамгүй хэн зарлаж байна. Гацаанд орсон Грекийг урагш луулахаар Ев ро бүсийн Сангийн сайд нар өнгөрсөн долоо хоногт Бельгийн Брюс-сельд чуулж, бүтэн найман цаг хэлэлцжээ. Гэвч бараг хагас өдөр хэлэлцээд ч ший дэлд хүрэлгүй, саатав.

Уг нь өрөнд хүлэгдэж, хям ралд чи рэгдсэн энэ улс Ев ропын зээл дэгч дээс дахин сан хүү жилт авах хүсэлтэй. Гэвч тус улсын өрийн да рамтыг

хөнгө лөх талаар Герман, Грек, ОУВС-гийн төлөөл-лийн хоо ронд маргаан гарсан тул яриа хэлэлцээ гацсан юм. Грекийн төрийн түшээд ийнхүү хэлэлцээрийн ширээний ард хүндхэн үеийг өнгөрүүлж байхад тус улсын иргэд “бүсээ чангалах” бодлогыг эсэргүүцэн жагсаж байлаа. Тус улсын Засгийн газрын хатуу бодло-гыг эсэргүүцсэн 12 мянган иргэн нийслэл Афин хотод жагсчээ. Мөн эдгээр иргэний тэн хагастай тэнцэх тооны грекчүүд тус улсын Салоники хотод жагсаал хийсэн байна.

Сүүлийн таван жил эдийн засагт нь улаан гэрэл асаж буй Грекийн нөхцөл байдал өдгөө ч хүнд хэвээр.

дэвэргэж, хараа хяналтаас хальж орхи лоо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Сангийн сайдын нэрээр хуурамч хаяг нээж цуурхал тараасан. Гэвч хуулийн байгууллага хэрэгтэнг 24 цагийн дотор илрүүлж, хуурамч акаунтыг хаав. Ер нь сонгууль дөхмөгц энэ мэт иргэдийг төөрөгдүүлсэн, үнэн, худал нь мэдэгдэхгүй цуурхал олширдог. Өнгөрсөн жилийг дэлхий нийтээр хуурамч мэдээллийн он байсан гэж дүгнэж бай на. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээлэл үүний гол цөм байв.

ОНЦЛОХ

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

2017.05.31, ЛХАГВА ~ №102, 103 (648, 649)

0 0 6 4 80 0 6 4 9

Нийслэлд хамгийн ойр орших аялал жуулчлалын төв дэд бүтэц, ая тух хангах байгууламжгүйгээс гаднын жуулчдын сонирхлыг татах гүй байна. Гэтэл бүтээн байгуулалт ид өрнөж буй шашны төвүүдийг хэдэн зуун км-ийн алсаас ч дотоодын жуулчид зорьж очдог. 4, 5

Ерөнхий сайд "Оросын Давос"-ыг зорилооОросын Давост Монгол Улс анх удаагаа байр сууриа илэрхийлнэ. > 2

Тив алгасан цуурайтах бяцхан авьяастанГадаадын бусад орны оролцогчдоос илүү монгол хүүх дүүд авьяастай. > 6

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 15 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2017.05.31

БАГАВТАР ҮҮЛТЭЙ

26° 10°

YНЭ: 600₮

ubinfo.mnБҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

ЗГМ

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2402.35 350.42 42.53

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

100.020.04%96.830

0.17%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

1262.400.34%

УЛС ТӨРЕрөнхий сайд БСШУС-ын сайдыг огцруулах санал гаргаж, МАН-ын бүлэг дэмжлээ.Хилийн чанадад байгаа 7209 иргэн сонгуульд оролцож, санал өгнө. ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев Монголд айлчилж байна. Концессын гэрээнд аудит оруулна хэмээн Сангийн сайд мэдэгдэв. Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулна.

ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн индекс 833.73 нэгж болж 2.17 хувиар унав. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "Fitch" агентлаг хэвээр үлдээлээ. БНХАУ-ын төмрийн хүдрийн эрэлт өсөх хандлагатай байна. Ипотекийн зээлтэй нийт иргэдийн тоо 90.9 мянгад хүрэв. Газрын тосны ханш чангарч, баррель нь 50 ам.долларт ойртлоо.

НИЙГЭМ"Өргөө" амаржих газрыг дурангийн хагалгааны аппа-ратаар хангахаар болов. НЗДТГ-аас “Хүүхдээ сонсох өдөр”-тэй бо лох төсөл санаа-чилж, бат луулав.Эрдэм мэдлэгээрээ үеийнх-нээ манлайлсан шилдэг 22 сурагчийг шалгарууллаа.АХБ-ны Захирлуудын зөвлө-лийн гишүүд Сэлбэ дэд төвтэй танилцав.Ерөнхий боловсролын 32 сур гуулийн захиралд арга хэм -жээ авч, наймыг нь халжээ.

ДЭЛХИЙАнглийн Манчестер хотод халдлага болсон метроны буудлыг дахин нээсэн байна. Москвад хүчтэй хар салхины улмаас 150 орчим хүн хохирс-ноос 11 нь амиа алджээ. Бээжин Японыг Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд болгоомжтой хандахыг уриалав. Японы БХЯ Окинавад Аме-ри кийн цэргийн сургуули лалт хийхээ зогсоохыг шаардлаа. Хойд Солонгосын удирдагч Ким америкчуудад “Том бэлэг барина” гэж мэдэгджээ.

Б.Ганбаяр / ЗГМ©

5657.501.16%

833.732.17%

ЗГМ: ЗОЧИН

Г.Мэнд-Амар: Хамгийн хэцүү дүр П.Адарсүрэн гуайнх байсан

“Мээдээг мэдэх үү” гэдэг үг сүүлийн долоо хоногт цахим ертөнцийн тренд болов. Сүүлийн хоёр сард “Яг түүн шиг”-ээр амьсгалж буй үзэгчид хоёрдугаар улирлын энэ удаагийн шоугаар

Б.Бямбасүрэн@byambaZGM

цоо шинэ Мээдээтэй танилцсан юм. Өнгөрсөн 20 гаруй жил туурвиж ирсэн уран бүтээлээсээ тэс өөр, олон урсгалаар түвэггүй төдийгүй чадварлаг дуулж чаддагаа харуулж буй тэрбээр эл шоуны хагас шигшээ тоглолтын ялагч болсон. Зүгээр ч нэг ялагч болоогүй, шагналын мөнгөө сайн үйлсэд зориулахаа мэдэгдсэн нь

Мээдээг бүр ч өөрөөр харуул сан юм. Цоо “шинэ” Мээдээ буюу “Камер тон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амарыг “ЗГМ:Зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдгийг онцолсон юм.

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

ЭДИЙН ЗАСАГ

Тархи угаадаг үл үзэгдэх “машин”

Бидний замнах тэдний төрх

Шар сонинууд ид цэцэглэж байсан 1990 оны дундуур Дам-бадар жаагаас алмас олдсон тухай мэдээлэл шуугиан дэгдээж байлаа. Эрдэмтэн, судлаачид тэр байтугай яамныхан хүртэл ал мас үзэхээр сонины ре дакц дээр иржээ. Гэвч сэтгүүлч уг мэдээллээ Инээд мийн баярт зориулж зохиосон нь бариг даж, өөрөө “алмас” хочтой бол сон хөгжилтэй агаад гашуун түүх бий. Үүн шиг худал мэдээлэл, явган яриа манайд мэр сэр үзэгддэг байсан ч нийгмийн сүлжээний хөгжил үүнийг улам

Б.Баярмаа@bayarmaaZGM

Г.Байгал @baigalZGM

13

3

7

Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна

Page 2: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.31, ЛХАГВА ~ №102, 103 (648, 649)

ТОВЧХОН » ПАРЛАМЕНТУИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, тус дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эмнэлгүүдэд ажиллаж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа.

» АЙЛЧЛАЛХууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын урилгаар ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцевийн Монгол Улсад хийж буй ажлын айлчлал эхэллээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, гарын үсэг зурна. Мөн ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев УИХ-ын дарга М.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх нарт бараалхана.

» ТӨСӨЛ Сангийн сайд Б.Чойжилсүрэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хууль батлагдвал приус автомашины татварын хэмжээг Засгийн газар тогтоож, үйлчлэх хугацааг сунгах боломж бүрдэнэ.

» УУЛЗАЛТХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн талаар ажил олгогчдын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Хуулийн шинэчлэлээр хамрах хүрээг өргөжүүлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж, хөдөлмөрийн хууль тогтоомж үйлчлэхээр зохицуулж буй. Мөн ажил олгогч, ажилтны хуулиар хамгаалагдах эрх, үүргийг тэнцвэржүүлэхээр холбогдох заалтыг тусгасан.

» ТОО

7.3Их наяд төгрөг. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 99 бодлогын арга хэмжээг тусгажээ. Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийт долоон их наяд 311.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 318.1, гадаад эх үүсвэрээс нэг их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар таван их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

» АТГАвлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт нийтийн албанд томилогдохоор 219 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна. Үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 165, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 18, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан 12, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн нэг нэр дэвшигч байгааг тогтоожээ.

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал, хүсэлт

байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Б.Даваатогтох@datoZGM

Оросын Давост Монгол Улс анх удаагаа байр сууриа илэрхийлнэ

АЙЛЧЛАЛ

ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдах Петер бургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр эх орноосоо мордлоо.

Энэхүү чуулга уулзалт нь анх 1997 онд зохион байгуулагдсан бөгөөд 2006 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй юм. Швейцарийн Давос хотод болдог Дэлхийн эдийн засгийн форумтай дүйцүүлэн Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзал-тыг "Оросын Давос" хэмээн нэр лэдэг. Чуулга уулзалт нь дэл хийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон асууд-луудыг тодорхойлон хэлэлцэх талбар болдогоороо онцлогтой бөгөөд дэлхийн улс төр болон бизнесийн элитүүд оролцдог.

Тэгвэл энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 130 улсын 11 мянга гаруй төлөөлөгч оролцоно. Төлөөлөгчдийн дунд 21 улсын 230 гаруй сайд багтаж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Тухайлбал, Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди хүндэт

Ерөнхий сайд "Оросын Давос"-ыг зорилоо

-Монголбанкинд хий -сэн Ажлын хэсгийн шал галт нь Ерөн хий лөг-чийн сон гуульд зо риулж Ардчилсан намыг хар -луулах зорилготой бай жээ гэж дүгнэхэд хүр гэж

байна. Ингэж үзэх хэд хэдэн үндэслэл бий. Нэг дүгээрт, шалгалт хийсэн Ажлын хэсэг зөвхөн МАН-ын гишүүдээс бүрдсэн. Мөн сонир холын зөрчилтэй гишүүд орж ажилласан. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд эдийн засагч биш, бас банкинд валютын нэлээд их хэмжээний хугацаа хэтэрсэн зээлийн өртэй гэж яригддаг. Б.Ундармаа гишүүний хувийн банк Монголбанкны бодлогын хүрээнд олон зуун тэрбум төгрөгийн дэмжлэг авсан байдаг. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гэхэд л их зөрчилтэй, ШӨХТГ-ын дарга байхдаа энэ асуудлыг шалгаж, шийдэх эрхтэй байсан хүн. Ийм бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг төв банкинд очоод дөрвөн жилийн мөнгөний бодлогын ажлыг нь шалгаж, дүгнэлт гаргачихаж байгаа нь үнэхээр хачирхалтай.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

-Олон улсын валю тын сангийн хөтөл бө рийн хүрээнд 5.5 тэр бум ам.дол ларын санхүү жилт орж ирнэ. Энэ нь эдийн зас гийг эрүүл жүүлэх, хям ралаас гарахад тусалж

буй дэмжлэг юм. Түүнээс биш Монголыг хөг-жүүлэх хөтөлбөр биш. Орж ирэх 5.5 тэрбум ам.доллараас Хятадын своп хэлцлийг хасахад цаана нь 3.5 тэрбум ам.доллар орж ирнэ. Үүнийг зөв ашиглах ёстой. Зээлийг эдийн засгийн өсөлт, нэмүү өртөг бий болгодог салбарт зарцуулахгүйгээр аар саар зүйлд зараад дуусах юм бол өрийн хэмжээ нэмэгдэхээс биш хөгжил байхгүй болно. Засгийн газар, УИХ үүнд бодлого гаргаж ажиллах ёстой.

Валютын сангийн энэ дэмжлэг дээр суурилаад 20-иос дээш жилийн хугацаатай хөгжлийн зээл авах хэрэгтэй. Хөгжлийн зээлээр том төслүүдээ хөдөлгөж, эрчим хүчний хараат байдлаас гарч, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй гэж бодож байна. Гаднаас зээл авч төсвийн алдагдлаа нөхнө гэдэг маш том эндүүрэл, хөгжлийн буруу төсөөлөл. Үнэхээр төсөв алдагдалтай байгаа бол зардлаа хасъя.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

ЭШЛЭЛ

» Дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болдог.

» 21 улсын 230 гаруй сайд багтаж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

» Хөрш орнуудтай тэнцвэртэй харилцаа үүсгэх үүднээс Засгийн газрын тэргүүн сарын хугацаанд мөнхийн хөрш болох БНХАУ, ОХУ-д саатаж байна.

сайд Александр Вучич, Австрийн Канцлер Кристиан Керн, Молдавын Ерөнхийлөгч Игорь Додон, Габон улсын Ерөнхий сайд Эммануэль Иссозе-Нгонде тэргүүтэй тө-лөө лөгчид оролцох юм. Мөн дэлхийн 1300 гаруй компа-нийн төлөөлөл Петербургийн

Б.Ганбаяр / ЗГМ©

зочноор оролцож байгаа аж. Үүнээс гадна НҮБ-ын Ерөнхий

нарийн бичгийн дарга Антонио Гутеррес, Сербийн Ерөнхий

дэлхий дахины санхүү, эдийн засгийн гол асууд лаар Олон улсын хамтын ний гэмлэгтэй харилцан ашигтай яриа хэлэлцээ өрнүүлэхэд ОХУ бэлэн байгааг бататгана” хэмээн байр сууриа илэр-хийлжээ.

Харин Монгол Улсын хувьд энэхүү чуулга уулзалтад ихээ-хэн ач холбогдол өгч буй. Хөрш орнуудтай тэнцвэртэй харилцаа үүсгэх үүднээс Зас-гийн газрын тэргүүн мөнхийн хөрш болох БНХАУ, ОХУ-д саатаж байна. Тэрбээр энэ сарын дундуур БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон ул сын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож, хоёр орны хооронд үүсээд байсан тааруу харил цаанд цэг тавьсан. Харин энэ удаа хойд хөршид саатаж, бүс нутгийн асуудалд Монгол Улсын байр суурийг илэрхийлэхээр төлөвлөжээ. Ингэснээр “Оросын Давос”-т Монгол Улс анх удаа байр сууриа илэрхийлэх юм. Мөн энэ үеэр тус чуулга уулзалтад оролцож буй ОХУ-ын болон бусад улсуудын төр, засгийн төлөөлөлтэй у улзахаар төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн манай тал хамтын ажиллагаа ны гол салбарт үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын томоохон ком панийн удирдлагуудтай уулзалт хий-хээр тохирчээ. Тухайлбал, нефть, төмөр зам, эрчим хүч, банк санхүүгийн салбарт үйл ажил лагаа явуулдаг Оросын ком панийн удирдлагуудыг Ерөн хий сайд Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзахаар төлөв-лөжээ.

олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор бүртгүүлсэн байна.

“Оросын Давос”-ын талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяков “Энэ удаагийн чуулга уулзалт

Төр төлбөрийг нь хариуцдаг эрүүл мэндийн тусламж, үйл чилгээтэй холбоотой жур-мыг Засгийн газраас батлав. Жур мыг баталснаар хувийн хэвш лийн эрүүл мэндийн бай-гуул лагын үзүүлэх тусламж, үйлчилгээг нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан төр худалдан авах, улсын эмнэлгийн ачаал лыг бууруулах зэрэг олон давуу тал бий болно. Төр төл-бөрийг нь хариуцах удаан хугацааны нөхөх эмчил гээ, гемо диализ эмчилгээг эрүүл мэндийн даатгалын байгуул-лагаар дамжуулан гэрээгээр санхүүжүүлж эхэлсэн. Ингэснээр хувийн эмнэлгийн үзүүлж байгаа гемодиализын тусламж, үйлчилгээг төр худалдан авах нөхцөл өнгөрсөн гуравдугаар сараас бүрдсэн юм. Тухайлбал, хувийн эмнэлэгт нэг удаа 160 мянга орчим төгрөгөөр ге модиализын эмчилгээг төл-бөртэй хийлгэж байсан иргэн, даатгуулагчийн эмчилгээний төлбөрийг төр хариуцах болсноор эмчилгээнд мөнгө төгрөг зарахгүй болсон. Мөн улсын эмнэлгийн

ачаалал ч буурч байгаа аж. Хуульд заасны дагуу жирэм-

сэн, төрөлт, төрсний дараах үетэй холбоотой эх барихын тусламж, үйлчилгээний зардал, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ, аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар яваад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээг төр хариуцдаг. Мөн сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн зарим эмчилгээ, удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардал, бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл, мөлчлөгийн хохирогч нарт үзүүлэх эрүүл мэнд, сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчил-гээний зардлыг төр хариуцдаг юм.

Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар Онцгой комиссын ажиллах журамд өөрчлөлт оруул-лаа. Ингэснээр Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны

байгууллагын удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан, хурандаа, эсвэл түүнээс дээш цолтой албан хаагчийг томилох юм. Мөн комиссын Ажлын алба орон тооны таван гишүүнтэй байх бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын орон тооны хязгаарт багтана гэж нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Гамшгийн голомтод ажил лах, хор уршгийг арилгах, хойш-луулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуу-лах, эдгээрт оролцож байгаа байгууллага, хуулийн этгээдийн ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Шуурхай бүлэг томилон ажиллуулна. Түүнчлэн аймаг, нийслэлийн Онцгой комисс нь гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгоход шаардагдах нэмэлт санхүүжилт хүсэхдээ тухайн онд баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тайлан, санхүүгийн анхан шат-ны материалыг Улсын онцгой комисст ирүүлэх ёстойг нэмж тусгажээ.

Оюуны өмч, улсын бүрт гэ-лийн ерөнхий газраас хилийн чанадад суугаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтыг эцэслэн гаргажээ. Улмаар хилийн чанадад санал өгөх иргэдийг зохион байгуулах

төв комисс болон улс төрийн намуудын төлөөлөлд гардуулан өгсөн байна.

Манай улсаас нийт 112 мянга гаруй иргэн хилийн чана-дад оршин суудаг. Үүнээс 45 оронд амьдарч буй 7378 иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлжээ. Энэхүү бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас тулгаж үзээд, давхар

бүртгүүлсэн, сонгууль өгөх нас хүрээгүй, хаяг тодорхойгүй, иргэний шинэчилсэн бүрт-гэлд хамрагдаагүй зэрэг шалт гаанаар 169 иргэнийг нэрийг жагсаалтаас хассан байна. Ингэснээр 7209 иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, санал өгөхөөр боллоо. Га даадад суугаа иргэдийн саналыг зургадугаар сарын 11, 12-нд авна.

ЗАСГИЙН ГАЗАР

СОНГОЛТ-2017

Эрүүл мэндийн зарим үйлчилгээг төр худалдаж авна

Гадаадад байгаа 7209 иргэн сонгуульд санал өгнөБ.ТогтохЗГМ

Page 3: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

3

Нийтлэлчийн булан

2017.05.31, ЛХАГВА ~ №102, 103 (648, 649) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

1Өмнө нь юу үнэн, юу худал

вэ гэдэг ямар нэг хэмжээгээр мэдэгддэг байсан бол энэ сонгуулиар эдгээрийг ялгаж салгах нь туйлын бэрх шээлтэй болсон юм.

Энэ үеийг судлаачид Post truth буюу үнэний дараах эрин үе гэж нэрлэсэн байдаг. Post truth гэдэг нь бодит баримт олон нийтийн санаа бодол, сэтгэл хөдлөл, итгэл үнэмшилд маш бага нөлөөлөхийг хэлдэг. Ийм нөхцөлд эсрэгээрээ худал мэдээлэл олон нийтийн итгэл үнэмшилд маш хүчтэй байр суурь эзэлдэг байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хүмүүсийн сэтгэл санааг бужигнуулж, үзэл бодлыг нь эргүүлсэн ч хэсэг хугацааны дараа худал байсан нь батлагдсан хуурамч мэдээллийг тоочоод баршгүй. Үүгээр зогсохгүй сонгогчид, олон нийтийн хувьд түүний хор хөнөөл нь үлэмж их. Жишээ нь, 2016 онд Сomet Ping Pong pizzeria нэртэй пиццаны газрыг Хиллари Клинтон болон түүний менежерийн хүүх дүүдийг бэлгийн мөлжлөгт ашигладаг нууц бизнестэй хол боотой гэсэн мэдээлэл ца цагдсан байдаг. Энэ нь Хиллари Клинтоны нэр хүндийг харлуулах гол зорилготой байв. Гэвч Өмнөд Каролина мужид амьдардаг нэгэн эр Вашингтон хотод ирж, уг пиццаны газарт буутай халдсан. Тэрбээр дээрх мэдээлэл үнэн, худал эсэхийг мэдэх, хэрэв үнэн байвал бэлгийн мөлжлөгтэй холбоотой газрыг шийтгэх зорилготой иржээ. Худалдагч руу нэг удаа буудсан ч азаар хэн ч гэмтэж, бэртээгүй байна. Хэргийн дараа нэр дэвшигч болон уг пиццаны газар ямар ч холбоогүй нь тодорхой болжээ. Энэ бол хуурамч мэдээлэл ямар их хор уршиг тарьж болдогийн тод жишээ.

Фэйсбүүк хэрэглэдэг гурван хүн тутмын нэг нь өдөрт нэг болон түүнээс дээш хуурамч мэдээлэл уншдаг гэсэн судалгаа байна. Гэвч 39 хувь нь л худал мэдээлэл гэдгийг маш сайн ялгаж чаддаг гэжээ. Хуурамч мэдээлэл нь ихэнхдээ маш ноцтой сэдэв хөндсөн, шуугиан тархиуц, цочирдом байдаг. Тиймээс хүмүүсийн анхааралд маш хурдан өртөж, гэрлийн хурдаар тархдаг

онцлогтой. “Нью Йорк Таймс” сонин ердөө 40 дагагчтай твиттер хуудсаар хуурамч мэ дээлэл тарааж, тур шилт хийжээ. Дональд Трам пыг дэмжигчдийн жагсаалд хү мүүсийг оролцуулахын тулд мөнгө төлж, автобусаар зөөж буй талаар бичсэн уг мэдээллийг маш богино хугацаанд 16 сая удаа “жиргэсэн” байна.

Сүүлийн үед хуурамч мэдээ лэл түгээх нь хууль зөрчсөн үйлдэл учраас Засгийн газрууд буруут-ныг олж, маш хатуу ха риуц лага тооцно гэсэн ханд лагатай болж ирлээ. БНХАУ фэйсбүүк, твиттерийн хэрэглээг улам хумьж, хяналтаа чангатгаж байна. Харин АНУ-ын Засгийн газар Фэйсбүүк, Твиттер, Инстаграм зэрэг сошиал сув гуудад хуурамч мэдээллийн давалгааг хумихгүй бол орлогыг нь хязгаарлана гэх зэр гээр дарамт, шахалт үзүүлж эхэлсэн юм. “Фэйсбүүк” ком-пани үүнд зориулж туг хэлбэртэй шинэ эможи гаргасан. Хэрэв тухайн постыг хэрэглэгч худал байх магадлалтай гэж үзвэл тугны дүрс дээр дарах бөгөөд олон хүн ийм дохио өгвөл уг мэдээл лийг шалгадаг болсон. Харин “Твиттер”-ийг үүсгэн

байгуулагч Эван Улиамс “Твиттер байгаагүй бол тэр Ерөнхийлөгч болж чадахгүй байсан. Дональд Трампыг Ерөнхийлөгч болоход нөлөөлсөн тул уучлал гуйж байна” хэмээн олон нийтээс хүлцэл өчсөн билээ.

Гэхдээ хуурамч мэдээллийн эрин үе 2016 оноор төгсгөл болоогүй. Өнгөрсөн сард бол-сон Францын Ерөнхийлөгчийн сонгууль, ирэх сард болох Их Британийн парламентын сонгуультай холбоотой хэдэн мянган хуурамч акаун тыг “Фэйсбүүк” компани устгаад байна. Францын Ерөнхий лөг-чийн сонгуулийн үеэр 30 мянга гаруй хуурамч мэдээлэл “үйлд-вэрлэгдэж”, тарсан гэх тооцоо гарчээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн

сонгууль хаяанд тулсан манайд хуурамч мэдээллийн давалгаа хэр эрчтэй байх бол.

2016 оны УИХ-ын сонгуулиар намууд нийгмийн сүлжээг хэрхэн ашиглах талаар багагүй турш-лага хуримтлуулсан. Намууд сонгуулийн нийт зардлынхаа 75 орчим ху вийг сурталчилгаанд зориул даг бөгөөд үүнийхээ багагүй хэсгийг нийгмийн сүлжээнд зарцуулах боллоо. Тэд технологийн хөгжлийг дагасан цөөнгүй шинэ аргуудыг сурталчилгаандаа ашигласан байдаг. Бүгд л кампанит аж лын хаа бүтцэд сошиал суваг хариуцсан баг гаргасан. Мэдээж, нүдэнд харагдаж байгаагаар бол бүгд албан ёсны хуудсаараа хуулийн дагуу сурталчилгаа явуулсан. Гэвч энэ “баг”-ны цаана технологид суурилсан “хар” мэдээллийн дайн өрнөс нийг бид мэднэ. Үүнээс заримыг нь иш татъя.

Фэйсбүүкээс тухайн хүний нас, хүйс, мэргэжил, амьдардаг орчинтой холбоотой мэдээллийг хамгийн амархан олж авах бо-ломжтой. Зарим хүн гар утасны дугаараа оруулсан байдаг учраас хорооны бүртгэл дээрх дугаараар нь шүүж фэйсбүүк хаягийг нь

олох боломжтой байдаг. Мэдээллийн доор сэтгэгдэл

бичдэг хөлсний бичээч дийг троллууд гэдэг. Тэд олон ний-тийг маргаанд өдөөн хат гадаг, хуурмаг мэдээллийг үнэн гэж итгүүлэх, өрсөлдөгчөө хар луулах зорилготой. Мөн нэр дэвшигчийн хамаатан садан, найз нөхөд, ажлын газрынхан, нутгийнхан гээд маш олон хүнээр “аалзны тор” үүсгэж, сошиал сүлжээнд тараадаг. Асар олон хуурамч акаунт, групп нээж хуулийн хязгаар давсан хар мэдээллүүдээ цацдаг. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлт сийн дарга Л.Ариунболор “Сүүлийн гурван жилийн хугацаанд цаг-даагийн байгууллагад ца хим гэмт хэрэгтэй холбоо той 400 гаруй гомдол ирсэн. Үүнээс 202-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэхдээ хуурамч акаунттай холбоотой эрүүгийн хэрэг гараагүй” гэв. Манайд албан ёсоор гомдол гаргаагүй л бол шалгадаггүй учраас хуурамч акаунттай холбоотой хэрэг бүртгэгдээгүй байгаад гайхах хэрэггүй. Харин нэгэн нэр дэвшигчийг хуурамч хаягаас доромжилсон, нэр төрд нь халд сан гэж хэсэг залуусыг

шалгасан. Нэг өрөөнд нэг IP хаягтай маш олон компьютер байсан учраас эзнийг нь тогтоож чадаагүй юм билээ.

Тухайн нэр дэвшигчийн өрсөлдөж буй тойргийн сонгогч мөн эсэхийг тодруулахын тулд фэйсбүүк хуудастаа хамгийн олон check in, tag хийсэн газрыг нь олдог арга бас бий. Тухайн хүн уг газарт амьдардаг, эсвэл ажилладаг байх магадлал хамгийн өдөр. Хэрэв ажилладаг бол ажлын газарт нь тухайн тойрогт амьдардаг сонгогч ядаж нэг байж таарна гэсэн логиктой аж. Ингэж дам байдлаар өөрийн нэр дэвшигчийн талаарх эерэг, өрсөлдөгчийн талаарх сөрөг мэдээллийг хүргэдэг техно логийн тухай яригдаж байсан нь аль хэдийнэ хэрэгжсэн ч байж мэдэх юм.

Гэхдээ бидэнд үнэн бодит мэдээлэл авах эрхээ эдэлж, хуурмаг мэдээллийн шуурганаас бага ч атугай зайлсхийх арга байна. Наад зах нь хуурамч акаунтын найзлах хүсэлтийг авахаас татгалзах хэрэгтэй. Фэйсбүүк хуудсынхаа “групп” болон “аппликэйшн” гэсэн цэс рүү орж хэрэггүйг нь устгаж болно. Ингэснээр хуурамч мэдээлэлд өртөх магадлал эрс буурдаг байна.

Үүнээс гадна хуурамч мэ-дээл лээс иргэдийг хамгаа лах боломж хэвлэл мэдээл лийн хэнд бай даг. Хэвлэлийн хү рээ лэн гийн гүйцэтгэх захирал М.Мөнх мандах “АНУ-ын Ерөн хий лөгчийн сонгуулийн үеэр fact checking буюу баримтыг нягт лан шалгадаг тусгай цахим хууд сууд гарч ирсэн. Нэр дэвшигч дийн хэлсэн өгүүлбэр бүрийн ба римтыг шалгаад үнэн, худал эсэхийг нь баталгаажуулдаг. Манайд ч бас ийм орон зай бий” гэв.

Одоогоор манайд сошиал сүлжээ сонгогчийн итгэл үнэм-шил, сонголтод нөлөөлдөг эсэх талаар судалгаа хийсэн газар алга. Гэхдээ үнэхээр нө лөөлж чаддаг гэдгийг АНУ-ын Ерөн-хийлөгчийн сонгууль, бизнесийн талбараас улс төрийн ноён оргил руу огцом үсэрсэн Дональд Трамп бэлхэн харуулж байна. Хуурамч мэдээллийн эрин үед авах, гээхийн ухаанаар хандаж, зөв сонголт хийх нь бидэнд бас нэгэн томоохон сорилт болж байх шиг.

Тархи угаадаг үл үзэгдэх “машин”

С.ЦОГТБАЯР ЗУРЖ БАЙНА

Мэдээллийн дайн дундаас зөв

сонголт хийх нь том сорилт

боллоо

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 4: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

ЗГМ: Сурвалжилга

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.31, ЛХАГВА ~ №102, 103 (648, 649)

0 0 6 4 80 0 6 4 9

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас. 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас. 99901483

Эдийн засаг, бизнес мэдээллийн албаЭдитор Б.Баяртогтох

Утас. 99901532

Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Р.Оюунцэцэг

Утас. 99901621

Г.ЛхагвасүрэнУтас. 99903581

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар. 1024

Утас. 70103131, Факс. 70106065

Zasag.Co

Дугаарын удирдагчЛ.Сугармаа

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч

үзлийг илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний

ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

БАЛАГ ДУУДАЖ МЭДЭХ ЗАМ

Төв аймгийн төвөөс зүүн хойд зүгт сайжруулсан шороон гэх замаар сэгсчүүлэн явсаар салбарсан гүүрний наахна ирээд жолооч маань гэнэт зогсов. Нурах шахсан модон гүүрэнд тулж ирсэн тэрбээр “Үүгээр орж болох юм болов уу” хэмээн эргэлзсэн байдалтай хэсэг ажиглав. Уг нь гүүрний дээхнүүр шинээр гаргасан хоёр ч зам харагдав. Гэхдээ нэлээд доороос салсан тул шууд орчихож болохгүй аж. Ийнхүү хашлага нь нурж, дэр мод нь ялзарсан салбархай модон гүүрээр хамаг биеэ чангалан гарлаа.

Энэ бол Богдхан уулын өвөрт байрлах зүүн Зуун модны ам гэх аглаг газарт хүрэх харгуй. Халх Монголын ар утай гэгдэх Манзушир хийдийг зорих хэдэн арван мянган хүний туулдаг зам.

Аялал жуулчлалын үе эхэлж буй тул бид хүмүүсийн хамгийн их очдог газруудыг сурвалжлахаар Манзушир хийдээс гараагаа эхлүүлж буй минь энэ. Гэвч аяллын гараа түгшүүр дүүрэн байлаа. Зам хад чулуу ихтэй тул машиныхаа доод талыг цохиод гэмтээчих вий хэмээн Манзуширын хаяанд зовнин байж хүрэв. Бас уулын үер замын өргөнөөс хороон, хөрсийг нь тууж, ан цав үүсгэсэн байлаа. 2008 оноос хойш Төв аймгаас сонгуульд ялсан УИХ-ын гишүүн бүр мөрийн хөтөлбөртөө энэ замыг сайжруулахаар тусгасан. Гэсэн ч бутач хүүхэд аятай энэ харгуйг төвийн дэд бүтцэд холболгүй өдий хүргэжээ.

Биднийг очиход зогсоол дээр том оврын найман автобус,

Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байнаМанзуширын зам засах талаар үе үеийн засгийн мөрийн хөтөлбөрт туссан

З.Цэлмэг@tselmeg

төдий тооны автомашин байв. Дунд сургуулийн бага ангийн сурагчид салхинд гарангаа эх орныхоо шашин соёлын түүхийн дурсгалтай танилцахаар бидний өмнөхөн иржээ. Дэргэдээ Зуун модны гол урсдаг энэ газарт дүн өвлийн анир чимээгүйг үргээж, хавар ирснийг мэдрүүлдэг эртэч аялагчид нь голдуу сурагчид. Эндэхийн нийт үйлчлүүлэгчдийн 60-65 хувь нь сурагч, оюутнууд аж.

Сурагчид эхнээсээ дэлхийд анх дархалсан Богдхан уул, ховор ан амьтдын тухай байгалийн түүхийн музейг үзэхээр үүдэнд нь багшралдан, шаагилдана. Энэ музейг 2011, 2012 онд сэргээн засварлаж, үзмэрийг нь баяжуулснаас хойш үзэгчид харьцангуй ам сайтай болсныг Төв аймгийн музейн тайлбарлагч С.Ариунзул ярьсан юм.

СОНИРХОЛ ТАТАХ ҮЗМЭРГҮЙ СЭРҮҮН ЛАВРИН НУРАХАД

ОЙРХОН БАЙНАЖин үдийн нар эгц дээрээс

шарж, агаарын температур 32 градусыг заана. Манзушир хутагтын зуны өргөө болох Сэрүүн лаврингийн туурин дээр байгуулсан шашны музейг үзэх нь энд ирсэн багачуудын бас нэг зорилго.

Харамсалтай нь, байгалийн музейгээс нааш хадан дов сондуул дундуур хагас км хэртэй алхаж ирсэн багачуудын сонирхол татах зүйл Сэрүүн лавринд даанч алга. Багачууд сүмийн төв хаалгаар орж, баруун талынхаар нь гарч гүйлдэнэ. Тэдэнд Цагаан, Ногоон дарь эх, зурмал бурхад нийлсэн 15 үзмэр бус, тоглож наадах, хаа дуртай газраа чөлөөтэй гүйх сайхан байгаа нь илт.

Шашны музей 1992 онд ашиглалтад орсноос хойш модон дээврийг нь төмрөөр сольсноос өөр нэг ч засвар хийгээгүй гэнэ. Сүмийн барилга хойд хэсгээрээ суулт өгсний зэрэгцээ хаалга, цонхны битүүмжлэл нь ч найдваргүй болжээ. Буурал түүхийг хүүрнэх үзмэрүүдийг хулгайн хар мөр дайрах ч энүүхэнд аж. “Өмнө нь хулгай гарч байсан. Өвөлдөө бүр зэлүүд болчихдог. Тиймээс үнэт, нандин үзмэрүүдээ тавихаас болгоомжилдог” хэмээн музейн тайлбарлагч сэтгэл дундуур ярилаа. Музейг сэргээн засварлахад 100 гаруй сая төгрөг хэрэгтэй гэнэ. Уг нь бүхэл бүтэн аймгийн хэмжээнд гурван музей байдгийн хоёр нь эндхийнх юм билээ. Гэвч дархан цаазат Богдхан уулын аялал жуулчлалын гол бүс болсон энэ хийд үзмэр хийгээд түүхтэйгээ хөсөр хаягдаж, удтал мартагджээ.

Энэ амыг зорьсон таван хүн тутмын нэг нь л музейгээр үйлчлүүлдэг. Улсын хэмжээнд орон нутгийн музейнүүдээс хамгийн бага буюу 500-1000 төгрөгийн төлбөртэй Манзушир хийдийн музейг тоож ирэгсэд жилийн жилд буурч байгааг энд олон жил харуул, кассчинаар ажиллаж буй настнууд ярьж байсан юм. Мөн хэдэн жилийн өмнө үйлчлүүлдэг байсан 10-аад тур операторын тоо одоо 2-3 болж буурсныг тайлбарлагч С.Ариунзул ярив. Тэрбээр “Энэ бол яалт ч үгүй дэд бүтэц, тав тух дутмаг байгаатай холбоотой” хэмээн нэмж хэллээ.

ТУХТАЙ СУУГААД УНДЛАХ ГАЗАР Ч АЛГА“Дулаараад цаг агаар сайхан

байна. Хоттой ойр учраас хүүх-дүүдээ агаарт гаргахаар ирсэн. Энд хоол унд авчихаар газар байхгүй тул өөрсдөө бэлтгэсэн. Модны сүүдэрт суугаад ундална

даа” хэмээн нийслэлийн 10 дугаар сургуулийн бага ангийн багш ярив.

Мөн биднийг дээрээс бууж ирэхэд Түвдэнпэлжээлин хийдийн лам хуврага, сүсэгтнүүд музейн зүүн талд цайлахаар ширээ зассан байв. Зуны тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тул уул овоогоо тахин гороолж яваа гэнэ.

Ийшээ зүглэсэн хүмүүсийн 80 орчим хувь нь Зуун модны амын байгалийн сайхан, цэнгэг агаарыг таашаахаар ирдэг. “Гэвч тухтай суугаад хооллочих зоогийн газар, үйлчилгээний төв, орчин үеийн шаардлагад нийцсэн байгальд ээлтэй ариун цэврийн байгууламж байхгүйгээс хүмүүс хогоо ил задгай хаяж, дуртай газраа бие засах нь энүүхэнд” хэмээн ажилчид нь гомдоллож байлаа. Бас хогийн цэг ч зорин ирэгсдэд хүрэлцэхээргүй цөөн аж. Нүдэнд өртсөн ганц нь зогсоолын цаахна харагдах чулуун суурьтай, төмөр торон хашлагатай байгууламж. Хоёр жилийн өмнө Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас барьсан аж. Үүнээс өөр газар хаясан хогийг хийдийн ажилчид өрх гэрээрээ нийлж түүдэг.

Уг нь уулын ганц ам гэхэд хариуцах эзэн олонтой газар аж. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн статустай. Газар ашиглалтын төлбөр нь Баянзүрх дүүргийн санд төвлөрдөг. Төв аймгийн нэгдсэн музей, “Манзушир тур” гэх жуулчны бааз үйлчилгээ үзүүлж, газрыг нь ашиглаж, байгальд нь баясаад суудаг. Гэхдээ Манзушир хийдийн газар ашиглах эрхийн хугацаа аль 2005 онд дууссан гэнэ. Үүний дараа музейг хаасан ч хөдөө орон нутгаас зорьж ирэх сүсэгтнүүдийн хөл тасардаггүй тул хаалттай хаалга мөргөхөөс нь сэргийлж эргээд нээлгэсэн байна. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хийдийн газар ашиглах эрхийг сэргээгээгүй, хэдий хэмжээний талбайг хариуцах нь тодорхойгүй байгаа аж.

Харин жуулчны бааз нь 1994 онд хувьд шилжсэн бөгөөд маш олон хүний эзэмшилд байдаг. Одоо Төв аймгийн нэгэн банк бус санхүүгийн байгууллагын эзний хүү хариуцаж ажиллуулдаг гэдгийг энд олон жил аж төрсөн хүмүүс ярьж байв.

Энд уулзсан хүмүүс зам, гүүрийг яаралтай засварлах шаард лагатай байгааг сони-ноороо дамжуулан уламжилж өгөхийг хичээнгүйлэн захисан юм.

БУЯН БҮТЭЭГЧДИЙН ЗҮРХЭН ТОЛЬТ

Бид Манзушираас хөдөлж, Төв аймгийн Мөнгөн морьт сумын зүг хүрдээ мушгилаа. Амралтын нэг өдрөө амар амгалан, байгалийн үлэмж тансагт өнгөрөөхийг хүссэн хүмүүсийн хамгийн их очдог Аглаг бүтээлийн сүм бидний дараагийн зогсоол.

...Төв замаас салаад таван км гаруй яваад Асар хаалганд

Сүмийн барилга хойд хэсгээрээ

суулт өгсний зэрэгцээ

хаалга, цонхны битүүмжлэл нь

ч найдваргүй болжээ.

100-150 автомашинд

зориулсан зогсоол боловч

амралтын өдрүүдэд

ногоон зүлэг зогсоолын үүрэг

гүйцэтгэдэг.

Дэргэдээ Зуун модны гол урсдаг энэ газарт дүн

өвлийн анир чимээгүйг

үргээж, хавар ирснийг

мэдрүүлдэг эртэч аялагчид

нь голдуу сурагчид.

Байгалийн музейгээс

шашны музей рүү хөтлөдөг

энэ модон зам хоёр хүн

ч зөрөхөөргүй нарийхан болж

хорогджээ.

Манзушир хийдийн шашны музейг үзэхээр явж буй сурагчид

Зуун мод нь уулын ганц ам гэхэд хариуцах эзэн

олонтой ч хөсөр хаягджээ

Page 5: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

5

ЗГМ: Сурвалжилга

2017.05.31, ЛХАГВА ~ №102, 103 (648, 649) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Нийслэлийн нутаг дэвсгэрт дор дурьдсан байршлуудад ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна.

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давх-рын хурлын зааланд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана.

Дуудлага худалдааг Засгийн газрын 2017 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 06 дүгээр сарын 20-ний өдрийн 8:30 минутаас эхлэн – 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 9:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. Лавлах утас: 315712, 96008990Дуудлага худалдаанд оролцох этгээдийн бүрдүүлэх материал: 1. Хүсэлт маягтаар гаргана. 2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар; 3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл; 4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг; 5. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба,

Зориулалт: Дэнчингийн үнэ/

ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байнасүм шиг байгууламж Монголд байгуулахыг зорьж буйгаа хэлсэн.

Хамгийн гол нь нэгдсэн зохион байгуулалт, хариуцах эзэнтэй байвал монголчууд хийж бүтээж чаддаг болсон гэдгийг бахархан ярьсан юм. Аглаг бүтээлийн сүмийн ажлыг 2011 оноос эхэлсэн. Гэхдээ Дорноговийн Улаанбадрах хийд, Есдүгээр богдын занданшуулсан шарилыг янзалж хоёр жил завсарласан. Шавь нартайгаа нийлээд дөрвөн жил ажиллаж буйгаа ярив.

Мөн бөхчүүд, боксынхон гээд тамирчид ирж, сайн дураараа тусладаг гэв. Цэвэр агаарт буяны ажил хийнгээ хүчний бэлт гэлээ базаахдаа тамирчид дуртай байдаг аж. “Хамгийн гол нь сайн хооллох хэрэгтэй. Манайх ачаалалтай үед гурван гал тогоо зэрэг ажиллуулдаг” хэмээн сүмийн тэргүүн ярив.

Хөгшин нарсыг огтлохгүй гээд дээврийг нь цоолж барь-сан ясан чимэгт сахиусны төмөр сүмд Г.Пүрэвбат гуай биднийг дагуулан орж, бүтээн байгуулалтын ажлаа танил-цуулав. Бүтээлийн сүмийн баруун урд байрлах энэ сүм шашныг хамгаалагч 10 хангал гэгдэх Балданлхам, Очирваань, Жамсран гээд догшин сахиус-нуудын өргөө аж. Бурханч лам “Сахиуснуудыг шавраар урлаж байна. Гол урлаач нь энэ” хэмээн биерхүү, бор залууг заав. Тэрбээр олон жил хамт ажиллаж байгаа шавь нарынх нь нэг аж.

Мөн бидний аялалд хачир нэмэх нэгэн сонирхолтой бай гууламж танилцуулсан нь Содон судлалын музей. Төмөр сүмийн урд байрлах Содон судлалын музейн байр

умгар хэдий ч доошоо гурван давхар үргэлжилнэ. Үлгэр домогт л байдаг гэмээр эвэрт морь, эвэртэй тэмээ буюу буган хандгай, таван толгойтой нэг сүүлтэй загас, цагаан тарвага зэрэг амьтан жинхнээсээ байдаг гэдэгт энэ музейд орж ирээд өөрийн эрхгүй итгэв. Байгаль эх хэчнээн баялаг, давтагдашгүй болохыг илтгэх энэ мэт үзмэрүүдээр сүсэгтэн, жуулчдын мэлмийг баясгах цаг тун удахгүй гэдэг нь энд өрнөж буй бүтээн байгуулалтаас илт. Эндэхийг сонирхож буй баясагчдын дундаас 50 гаруй насны нэгэн эгч “Гурван жилийн өмнө ирж байсантай харьцуулахад үзэж харах зүйл олон болж, улам ч өнгө засчээ” хэмээн ярьсан юм.

Аглаг бүтээлийн сүмтэй адил жилээс жилд өнгө засаж, жуулчдад үзүүлэх үйлчилгээ, зам харгуй, дэд бүтцээ сайж-руулж буй Хамрын хийд, Амарбаясгалант хийдийг үзэх гэж хэдэн зуун км хол замыг гадаадын байтугай дотоодын жуулчид зорьдог.

Морины туурайгаар дэлхийг тамгалсан нүүдэлчдийн түү-хийн салшгүй хэсэг болсон шашны дурсгалтай танилцахаар манайд ирсэн гаднын жуулчдын нэлээдгүй хэсэг сүм хийдийг зорьдог юм билээ. Тиймдээ ч хоёр мянганы тэртээгээс Монгол нутагт дэлгэрсэн бурхны шашны сүм хийд, бүтээн байгуулалт гэдэг өнөө цагт манай улсын “үл үзэг дэгч” экспортын тулгын чулууны нэг гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Гэтэл улсын гэх статустай нь бөхөж, хувийнх нь бадарч буйг Манзуширийн хийд болон Аглаг бүтээлийн сүмд өнгөрүүлсэн хагас өдөр бэлхнээ илтгэж буй.

мэдэхээр лаврингийнх нь гадаа хэсэг хүлээв. Удсан ч үгүй хүрэн дээлээ сугалдаргаласан, биерхүү эр нууруугаа үүрэн дөхөж байхыг лавшруулан харвал Г.Пүрэвбат гуай байлаа. Аглагийн байгальд идээшиж буй шувууддаа бүл нэмэхээр алс холоос захисан хар нугасаа дөнгөж хүлээж аваад ирж буй нь энэ. Түүнтэй амар мэнд мэдэлцээд сүмийн бүтээн байгуулалтын талаар яриулсан юм.

Тэрбээр хүн төрөлхтний зорьж очдог Таж махал, Тайландын гайхамшигт суварга, Бирмийн 100 метр өндөр Алтан суварга, Истанбулын

тулж ирлээ. Зочдыг хаалганаас урьтаж угтдаг багшралдсан олон автомашины нэг нь ч энд алга. Сүмийн доохно зориулалтын зогсоолын талбай зассан тул зочид машинтайгаа дээшээ явах боломжтой болжээ.

Нар хэвийх яагаа ч үгүй. Илч нь төөнөсөн хэвээр. Харин Далийн амын нарсан ойд цас нь хайлах болоогүй аж. Ойн захдаа ч хайлж амжаагүй байлаа. Бүтээлийн сүм өөд алхангаа сүрлэг хадан тогтоцыг бишрэн явахад уулын амнаас үл ялиг жавартай салхи сэвэлзэж, ойн таатай үнэр сэнгэнэнэ. Зогсоолын дээхнэ худаг, эсрэг талд нь боловсон ариун цэврийн байгууламжтай

байх бөгөөд дээшээ дахиад хэсэг явахад зоогийн газар байв. Хүний хөл одоо л нэмэгдэж буй тул зоогийн газар хараахан онгойж амжаагүй байна. Гэхдээ өдийд өдөртөө 100 орчим хүн тогтмол ирж буй аж.

Замын хоёр талаар хашаалсан хадаг биднийг мөргөлийн зам руу хөтлөв. Бараг хоёр км үргэлжлэх энэ замд уйдна гэж үгүй. Байгалийн тогтоцыг ашиглан бурхан хийгээд лус савдгийн эзэд, сахиуснуудыг гайхамшигтай урнаар амилуулсан нь хүмүүсийн хэлдгээр энхжингийн орон лугаа. Ийн нэрлэх нь бурхан багшийн намтрыг бүхэлд нь харуулсан байгалийн энэ музейд хүмүүс

тааваараа бясалгаж, оюун санааны амар амгаланг эдэлдэг болохоор тэр биз ээ.

Зам нь сул шороотой, өгсөж, уруудсан тул хүмүүсийн аюулгүй байдал, тав тухыг хангах үүднээс тусгай чулуугаар засаж буй аж. Бидний замд тусгайлан жижиглээд орхисон чулуун бэлдэц хоёр ч удаа тааралдав. Мөн хүмүүсийг цай, сүү, идээ будаагаар үзмэрүүдийг бохир-дуулахгүй байхыг анхааруулсан санамж үе үе таарах агаад, зарим хэсэгт нь цахиур чулуугаар зориулалтын сав барьжээ.

Бид Бүтээлийн сүм, мөргөлийн замыг үзэж сонирхсоны дараа Г.Пүрэвбат гуайтай мэнд

Зам нь сул шороотой, өгсөж, уруудсан тул хүмүүсийн аюулгүй байдал, тав тухыг хангах үүднээс тусгай чулуугаар засаж буй аж.

Тэнгэрээс буусан сүм дотор бурхны тэнгэрээс ирж буй шүтээн зураг, суварга хоёр бий.

Төгс баясгалант тэнгэрийн орноос Замбу тивд заларч буй бурхан багшийн дүр.

Аглаг бүтээлийн сүмд өдийд өдөртөө 100 орчим хүн ирж буй аж Б.Ганбаяр / ЗГМ©

Page 6: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

“Би чинь хоёр эгчийнхээ багш нь шүү дээ. Интернэтээс хараад, буруу тоглоод байхаар нь хааяа заагаад өгчихдөг юм” гэж ирээд инээмсэглэсэн мойл хар нүдтэй, авьяаслаг хүүг Баярпүрэвийн Идэрмөнх гэдэг. Тэрбээр Хан-Уул дүүргийн Хосе-Мартийн нэрэмжит гүнзгийрүүлсэн сургалттай 52 дугаар сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Дөнгөж наймхан настай хэрнээ дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг гаргасан, мэргэжлийн төгөлдөр хуурч болох хэтийн зорилготой авьяаслаг хүүтэй ярилцсанаа хүргэе.

-Миний дүү төгөлдөр хуу-раар хэдэн жил хичээллэж байгаа вэ?

-Би одоо найман настай. Тө-гөлдөр хуураар хичээллээд бараг хоёр жил болж байна. Анх өөр багш дээр хичээллэдэг байсан. Гэхдээ нэг их удаагүй ээ. Харин одоо Монголын хүүхдийн ордны Д.Одончимэг багшийн шавь болсон. Манай гэрийнхэн дунд хөгжим тоглодог өөр хүн байхгүй.

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-29-нд Испани улсад зохион байгуулагдсан Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон гэж сонссон?

-Тийм ээ. Би Монголоос их хол байдаг Испани улсын Уэско хотод болсон Олон улсын төгөлдөр хуурчдын XII их наа дамд оролцсон. Тэмцээнд С.Гончигсумлаагийн “Морьтон”, В.Гиллок “Фламенко”, С.Майко-парын “Колыбельная” зэрэг бү тээ лийг тоглож, хоёрдугаар байранд орж, мөнгөн медаль хүртсэн.

-Бусад орны хүүхдүүдийн хөгжим тоглох чадвар ямар санагдсан бэ?

-Ерөнхийдөө маш сайн бэлт-гэгдсэн байсан. Гэхдээ Испани, Америк, Солонгос зэрэг олон орны оролцогчдоос манай мон-гол хүүхдүүд илүү авьяастай юм билээ.

-Үүнээс гадна улсын чанар-тай хэчнээн тэмцээн уралдаанд оролцож байсан бэ?

-Одоо л тэмцээнд оролцож эхэлж байна. Энэ удаагийнх миний оролцсон хамгийн том тэмцээн. Харин өнгөрсөн жил Монголын Хүүхдийн ордноос зохион байгуулсан “Forte and pia-no” улсын аварга шалгаруулах V урал даанд И.С.Бахын “Полонез” болон С.Гончигсумлаагийн “Морь тон” бүтээлээр оролцож, мөн гөн медаль авсан. Цаашид олон тэмцээнд оролцох байх аа. (инээв)

-Төгөлдөр хуур тоглохыг ээж, аав, эгч нар нь дэмж дэг

үү?-Манай ээж, аав хоёр угаасаа

л их дэмждэг. Тиймээс төгөлдөр хуурын дугуйланд явуулж эхэлсэн. Эгч нар уг нь надтай хамт дугуйланд явах гэсэн боловч хөгширчихсөн болохоор авахгүй гэсэн.(инээв) Тэгээд л би ганцаараа явсан.

-Даралтат хөгжим тоглохын хэцүү болон хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Нот сурах хамгийн хэцүү байсан. Гэхдээ ээж, аавдаа хөг-жим тоглож өгөөд, гарч байгаа аялгууг нь сонсох хамгийн сай-хан байдаг.

-Хэчнээн бүтээл тоглож урын сангаа баяжуулаад байна?

-Зөндөө их байгаа. С.Гончиг-сумлаагийн “Морьтон”, Мая Коп парын “”Бүүвэйн дуу”, Бахын “Ме не вет” зэрэг бүтээлийг сайн тог лодог.

-Ихэр эгчтэй гэж сонссон. Миний дүү ч гэсэн ихэр юм биш биз?

-Би ээж, аав, 15 настай ихэр эг-чийн хээ хамт амьдардаг. Манай аав МУИС-ийн Мате мати кийн багш, ээж нэг ком панид ажил-ладаг. Би ихэр биш ээ. Сүүлийн үед дүүтэй болъё гэж бодоод байгаа. Үүнийг ээж, аав хоёр л шийдэх юм шиг байна лээ.

-Гадаадад тэмцээнд оролцож, гэр бүлээсээ хол байхад ямар байсан бэ?

-Үгүй ээ. Тэнд ёстой гоё бай-сан. Эндээс зузаан куртиктэй явсан болохоор аймар халууцсан. Испани хүмүүс их хөгжилтэй санагдсан. Их эвсэлтэй, наргианч

зантай юм байна лээ. Тэнд очоод нэг Испани найзтай болсон. Уг нь надтай их л юм яриад байсан. Би юм яримаар байсан ч даанч хэлийг нь ойл гохгүй болохоор яаж ч ча даа гүй. Тэгээд л далайн хоол идэж, дэлгүүр хэссээр байгаад ир сэн. Далайн хоолны хавч нь ёс той сонин, идэхэд хэцүү юм билээ.

-Хичээлдээ явж, хөгжмөө тоглоод их завгүй байдаг юм байна. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Тоглох цаг гарна аа. Гэрийн-хэнтэйгээ л өнгөрүүлэх дуртай. Хааяа гадаа найзуудтайгаа усан буугаар тоглодог. Гэхдээ ээжтэй-гээ байх их хөгжилтэй байдаг болохоор гэртээ л байх гоё.

-Хүүхдийн баярын өдрийг яаж өнгөрүүлдэг вэ?

-Хүүхдийн баяраар би ээж, аав, эгч нартайгаа тэмдэглэж өнгөрүүлдэг. Олон бэлэгтэй болж, ээж гоё хоол хийж өгөөд, ёстой гоё тэмдэглэдэг. Гадуур хүн ихтэй байдаг болохоор нэг их явдаггүй. Заримдаа салхинд гардаг. Энэ жил Хүүхдийн орд-ны хоо баярын арга хэмжээнд оролцох учраас баярлаж ам жих-гүй юм шиг байна. Гэхдээ бэлэг аваад болчих байх өө.

-Баярын өдрөөр хийхийг хүсэж байгаа, эсвэл авахыг хүссэн байгаа бэлэг байна уу?

-Би гэр бүлийнхэнтэйгээ л байхыг хүсэж байна. Гэхдээ бас хүүхдийн парк орвол гоё л байх. Их л том юм хүсэж байна даа. (инээв) зөвхөн ээж, аавдаа л хэлэхгүй бол уурлах байх аа.

Хүүхэд

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.31, ЛХАГВА ~ №102, 103 (648, 649)

ЦАХИЛГААН БАРАА ГАР УТАС

1. SONATA-6 маш хямд зарна 2-3 хоногийн өмнө орж ирсэн.Утас:964811252. Ачааны зориулалттай автомашин маш хямд зарна.Утас: 96481125, 990879923. Mersedes Benz E-200 дизель авто машин зарна. 2004 оны 2011 онд орж ирсэн дизель 2000сс автомат. Хот дотор 10 иднэ. Германаас орж ирсэн. Тогтмол дулаан гражжид байдаг. Хар өнгөтэй Е 200. Утас: 992897684. 225/60/R16 Kumho Solus дугуй зарна. Утас: 991357915. Nissan Teana зарна.Утас: 997961596. 2001 оны 2012 орж ирсэн. ямар ч асуудалгүй Prius 11 зарна.Утас: 998929767. Ачааны зориулалттай автомашин маш хямд зарна Утас: 96481125, 990879928. Автомашины хагарч цуурсан шил наагч зарна. Утас: 99679962

ҮЛ ХӨДЛӨХ НОМ, ХЭВЛЭЛ

1. "МАНАН БУДАН"Цоо шинэ зарна. Утас: 85828384

1. 40 тонн контейнер маш хямд зарна. Утас: 90666913 964811252. Ар хустайн зусланд цэвэр агаарт хаус зарна. Утас: 992897683. Ар хустайн зусланд цэвэр агаарт хаус зарна.Утас: 992897684. 2 өрөө үйлчилгээ явуулах боломжтой байр зарна БЗД 8-р хороо Баянзүрх хотхон 108-р байрны 1-р давхарт дэлгүүр, сургалт, цэцэрлэг, үйлчилгээ явуулах боломжтой 43 мкв 2 өрөө байр хямд зарна. Хаяг: Офицерийн тойргоос уруудаад Баянзүрх хотхон 108-р байр Утас: 806120655. Апартмент-88 орон сууц ХЯМД зарна УТАС: 99289768Сансарын тунелд 1 давхарын 3 өрөө байр зарна.Утас: 99760217, 991012716. Хотын төвд бүрэн тавилгатай пентхаус гал тогоо тусдаа 5 өрөө байр хөлслүүлнэ.Утас: 99760217, 991012717. Сансар Цагдаа хотхоны зүүн талд 2016он ашиглалтанд орсон 2 өрөө 41,1 мк2 байр хямд зарна.Утас: 91228822, 95228822

1. Skynet-ийн modem зарна.Утас: 80286525, 862032222. 3 дугаар үеийн i5 процессор, 2 GB рам, 583 GB хард диск, 15.6" дэлгэц бүхий Toshiba Satellite C850 модель нөүтбүүкийг утасгүй маус, цүнхний хамт зарна. Утас: 955300993. Оргинал Wifi хүлээн авагч хямд зарна.150 метр хүлээн авна.Утас: 91228822, 952288224. Notebook үнэ тохирч худалдаж авна. Ломбарднаас чөлөөлж авна.Утас: 91228822 952288225. 900x400x2mm pad хямд зарна. Утас: 91228822, 952288226. Пролонон хамгаалалттай, 5.5 см диаметртэй. Хүмүүсийн сонирх лыг татахуйц дизайнтай, гар утас, компьютер, нөүтбүүк, бусад төхөөрөмжинд залгаж болно. LED гэрэлтэй, дотроо батарейтай. 3.5mm аудио, USB цэнэглэгч кабель дагалдана. Өнгөний сонголттой. Утас: 96012938, 88512938

КОМПЬЮТЕР БА ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

UBshop.mnЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМ

Юу авмаар байна? Юу зармаар байна?АВТОМАШИН

1. USB гагнуурын алх. Агшин зуур хална, хөрнө. 480 C градус хүртэл хална.Утас: 96012938

1. Америкийн BLU брэндийн STUDIO X8 HD гар утас -2 СИМ-тэй.Утас: 96012938, 8851293

Хуучин сонин зарна.

Утас: 99171956

ТЕНДЕРИЙН УРИЛГАОгноо: 2017-05-31

Тендер шалгаруулалтын нэр: Дозатор насос түүний сэлбэг нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: МС-57/2017 “ДЦС-4” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос: Дозатор насос түүний сэлбэг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер

ирүүлэхийг урьж байна.Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр

нь 50000 төгрөг (Хаан банк 5038008126 тоот дансанд тушаасан баримт авч ирэх) эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: 2016, 2015 оны жил бүрийн борлуулалтын орлого нь тендерт санал болгосон үнийн дүнгээс

багагүй байх Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: тендерт санал болгосон үнийн дүнгээс

багагүй байх Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэхСүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016, 2015 он тус бүр санал болгож буй үнийн дүнтэй ижил

төстэй ажлыг гүйцэтгэсэн байхҮйлдвэрлэгчийн зөвшөөрөл: ШаардлагатайТусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх: ШаардлагагүйТендерийн хамт тендерт санал болгосон үнийн дүнгийн 2%-тай тэнцэх дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.Тендерийг 2017 оны 07дугаар сарын 03 -ны 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй

тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07 дугаар сарын 03 -ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй Дотоодын давуу эрх тооцох эсэх: ТооцохгүйСонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот. Баянгол дүүрэг 20 дугаар хороо “ДЦС-4 ТӨХК-ийн байр 3 дугаар давхар 312, 313 тоот өрөө, Утас 7018-1309, 7000-1357, 7017-1357, Факс 7018-1309 7000-1357

Имэйл хаяг:[email protected] Веб хаяг: tpp4.mn

СОНГУУЛИЙН АЖИЛТНЫГ ЧАДСАН НЬ

Ой долоон сартай Даянбаатар хүү сонгуулийн сурталчил-гааны үеэр нэг ажилтныг нь эвгүй байдалд оруулсан юм. Ярьж чаддагүй байсан болохоор үгээр биш, үйлдлээрээ ийм хэрэг тарьсан байх нь.

Байрны гадаа болж байсан нэр дэвшигчдийн уулзалтын үеэр оршин суугчдад зориулсан угсардаг хуванцар сандлууд тавьсан байв.

Даянбаатар хүү сандлуу-дыг дийлж байгаадаа баярлан өргөтөл сонгуулийн ажилтан залуу “Миний дүү болохгүй ээ” гээд болиулах гэтэл манай сайн эр баруун дээшээ хуруугаараа

Тив алгасан цуурайтах бяцхан авьяастан

Гадаадын бусад орны оролцогчдоос илүү монгол хүүх­дүүд авьяастай

Г.Оюунтөгс@oyuntugsZGM

ХӨГЖИЛТЭЙ ЯРИА

Бяцхан үрсийн хэрсүү ухаан

“ХАППИ ТОРТТОЙ ТҮ ЮҮ”

Гурван настай Х.Буянбилэг бялуунд нугасгүй нэгэн. Бялуу идэх ганц боломж нь хэн нэгний төрсөн өдөр. Гэвч төрсөн өдөр тийм ч олон тохиохгүй. Торт идэх гэж хорхой нь хүрсэн Буянбилэг нэг өдөр ээжийгээ ажлаасаа орж

зааснаа "хоох" гэхэд нөгөө залуу заасан зүгт нь харав. Сэрэмж алдсан өнөө залуугийн суган доогуур нь хүү гараад зугтаж билээ.

ГУТЛЫН ЧИГЧЛҮҮРХоёр настай Б.Дэлгэрмаа

хэзээний биеэ даачихсан, өөртөө итгэлтэй, маш сайн ярьдаг сэргэлэн охин.

Нэгэн өглөө цэцэрлэгтээ явахаар гутлаа өмсөхдөө:

-Аав аа, тэр гутлын чигч лүүр аваад өг дөө гэжээ.

Томчуудаас дутахгүй гутлаа өсгийвч ашиглаж өмсөх гэсэн санаа нь тэр.

ЦЭЦЭГЭЭ ЭМЭЭГИЙН БЯЛУУ

Гурван настай Ш.Эрхэмсондор бол ой тогтоолтын мастер. Эмээгийнх нь төрсөн өдрөөр түүнд “Эмээдээ төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж хэлээрэй гээд ээж, аав нь зааж өгчээ. Гэтэл охин бүр “Цэцэгээ эмээдээ төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж байн байн хэлээд байж. Маргааш нь үлдсэн бялуугаа идэх гэсэн чинь охин дахиад л “Цэцэгээ эмээдээ төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж

“ЧОНО ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ АА, ЭЭЖ ЭЭ”

Гурван настай Б.Энхжингийн ээж нэг өдөр охиндоо үлгэр уншиж өгч байжээ. Тэгсэн охин Энхжин үлгэрт гардаг мангасаас айгаад уйлтал ээж нь “Мангас гэж байдаггүй юм аа, миний охин” гэж тайвшруулсан гэнэ. Дараа нь дахиад “Улаан малгайт” гэдэг үлгэр уншиж өгөхдөө ээж нь охиноосоо “Хэрэв чоно ирээд намайг идчихвэл чи яах вэ” гэж

хэлээд бөөн инээдэм болсон юм. Угтаа бол эмээдээ төрсөн өдрийн мэнд хүргэх биш, бялуу идэх гээд л тоть шиг байсныг нь томчууд дараа нь ойлгожээ.

асуухад “Чоно гэж байдаггүй юм аа, ээж ээ” гэж хэлээд тайвш-руулсан гэдэг.

ирэнгүүт нь “Хаппи торттой тү юү, торттой тү юү” хэмээн дуулсаар угтжээ.

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 7: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

7

ЗГМ: Зочин

2017.05.31, ЛХАГВА ~ №102, 103 (648, 649) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Шоунд оролцоод өөрийгөө

нэг биш, нэлээд олон удаа

нээлээ

Г.Мэнд-Амар: Хамгийн хэцүү дүр П.Адарсүрэн гуайнх байсан

Б.Ганбаяр / ЗГМ©

Мундаг залууст дарагдахгүй гээд яах билээ

1-Юуны өмнө “Яг түүн

шиг” шоуны хагас шигшээ тоглолтын ялагч болсонд баяр хүргэе. Та шагналын мөнгөө сайн үйлсийн аянд зарцуулна гэдгээ хэлсэн. Ямар газруудад хандивлахаар төлөвлөсөн вэ?

-Олон улсын чанартай томоо-хон хэмжээний шоунд оролцож, өөрийгөө маш сонирхолтой байдлаар ахин дахин нээлээ. Энэ нь миний амьдралд дурсамж нэмсэн, сайхан аяллуудын нэг болж байна. Шагналын мөнгөний тухайд хүмүүс сайн үйлсийн аян, эсвэл хүмүүнлэгийн арга хэмжээнд зарцуулна гэсэн ойлголт авсан байна лээ. Ер нь шоунд ялагч болж, шагнуулбал мөнгөө өөртөө зарцуулахгүй гэж анхнаасаа бодсон. Тэр бодлоо л гүйцэлдүүлсэн төдий. Түүнээс биш өөрийгөө рекламдаж, пиар хийх, нэр хүндээ өсгөх бодол байгаагүйг онцлон хэлмээр байна.

Шагналынхаа мөнгөний нэг сая төгрөгөөр Хүүхдийн төв сувиллын бяцхан үрсэд живх авч өгөхөөр төлөвлөсөн. Тэднийхийг сонгосон учир нь хэдэн жилийн өмнө “TV zone” сэтгүүлийн

сэтгүүлчид болон нэгэн том компанитай хамтран сувиллын нэг танхимыг шалны халаалттай болгон, тохижуулж байсан юм. Тухайн үед надад хүүхдүүдэд живх хамгийн хэрэгтэй байдаг юм байна гэж бодогдсон. Үнэндээ Монголын өнөө цагийн хамгийн том хар сүүдэр тэнд бий. Хүүхдээ гудамжинд, хогийн саванд хаясан, эсвэл хувь заяаны золгүй тохиолдлоор асран хамгаалагчгүй болсон, гэр бүлдээ гологдсон гээд олон шалтгаантай хүүхдүүд тэнд байдаг. Тэднийг асран хамгаалж, өсгөж байгаа хүмүүсийг би тэнгэрээс буу сан сахиусан тэнгэр гэж хэлнэ. Тиймээс тэдний ажлыг хөнгөвч лөх, төрсөн шигээ хайрлахгүй ч гэлээ хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй зүйлээр нь нэг удаа ч болтугай тусалмаар санагдсан юм. Туслах ч юу байхав дээ.

Өнөөгийн нийгмийг ахмадууд маань нуруун дээрээ үүрч, босгосон. Тэдний буяныг дааж, хүртэж яваа энэ цаг үеийн азтай залуучууд, бид. Хүн өнгөрснөө мартах учиргүй. Тиймээс ахмад настай хүмүүст сүү өгөхийг хүссэн. Дээхнэ үед, Батсүмбэрт байгаа ахмадууд хар цай ууж байна гэсэн сонины нийтлэл уншсан юм. Тэд бол өнөөгийн Монголыг цогцлоосон хүмүүс. Удахгүй энэ хорвоогоос халина. Тиймээс хэдэн өдөр ч гэсэн сүүтэй цай уулгачих юмсан гэсэн сэтгэлээр хандаж байгаа юм. Хэвлэлээр дамжуулаад, төрийн бус байгууллагуудтай хамтрахгүй гэдгээ хэлмээр байна.

Үлдсэн гурван сая төгрөгийг ГССҮТ, ХӨСҮТ зэрэг улсын эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг гэх мэт байгууллагад зориулна гэсэн бодолтой байгаа.

-Шоунд оролцох санал анх тавихад хэрхэн хүлээж авсан бэ. Нэлээд хэдэн дугаарын дараа ялагч боллоо. Ялахгүй бол яанаа гэсэн айдас байв уу?

-Энэ шоуны хийц нь тун сонирхолтой. Ижил төстэй олон улсын контентууд бий. Тэдгээрээс олны танил болсон урлагийн салбарынхныг нэг дор цуглуулж чаддагаараа онцлог. Мөн нэг л талаараа танигдсан хүнийг нэг биш, нэлээд олон удаа хувиргаж чаддаг.

Шоуны эхний улирлын урилга надад ирсэн. Тухайн үед ажлын цаг зав таараагүй учраас оролцож амжаагүй. Манай хамтлагаас Л.Ган-Эрдэнэ оролцсоныг та бүхэн мэдэж байгаа. Харин хоёрдугаар улиралд дахин санал ирсэн. Цаг заваас эхлээд бүх

тохироо бүрдсэн байсан учир оролцохоор шийдсэн. Энэ шоуны хамгийн гоё зүйл, үр өгөөж нь юу гэхээр монголчууд хүмүүсийг хуурамч дүр төрхгүйгээр харж, анхны сэтгэгдлээрээ хүлээн авч байна. Тиймээс амьд шоу гэж болно. Шоуны хувьд гайхалтай. Олон найзтай болсон. Мөн хэзээ ч төсөөлж байгаагүй дүрүүдэд хувирч байна. Ингэх нь надад маш сонин содон, сонирхолтой байгаа.

-Та Эдит Пиаф, Элтон Жон гээд дэлхийд алдаршиж, домог болсон уран бүтээлчдийн дүрд хувирсан. Тэдгээрээс хамгийн мартагдашгүй мэдрэмж тө рүүл-сэн, эсвэл хамгийн хэцүү дүр нь хэн байсан бэ?

-Эдит Пиафын дууг хаа нэг сонсохдоо “Үгүй мөн сонир-холтой дуулдаг хүн шүү” гэж боддог байснаас биш хэзээ ч энэ мундаг хүний дүрд хувирч, дууг нь дуулна гэж бодож байсангүй. Ноён Элтон Жоныг хар багаасаа л сонсож өссөн. Тэр бүх цаг үеийн хамгийн алдартай, хамгийн идэвхтэй карьертэй явж байгаа дуучин. Түүний байгуулсан өндөр амжилтыг хэн ч эвдэж чадаагүй. Энэ мэтчилэн өөрт таарсан уран бүтээлчийнхээ дууг тайзан дээр дуулахын сацуу намтартай нь танилцах маш гоё.

Энэ цаг үед маш том урсгалд тооцогдож буй K-Pop-ийн хааныг дуурайх нь тун чиг сонирхолтой шийдэл байсан. Кимчи гэх мэтчилэн хэдэн Солонгос хоолны нэрнээс цаашгүй надад үгийг нь цээжилж, дуурайна

биш үү, эсвэл анхнаасаа буруу хамтлагт орчихсон ч юм уу” гэж хэлсэн. Үүнтэй та хэр санал нийлэх вэ?

-Миний гурван найз үнэхээр сод авьяастай. “Камертон” хамтлагийн маш олон хит дуу байдаг. Тэдгээрийн дийлэнх хувь нь манай гурвын дуунууд байдаг

юм. Сод хүмүүс учраас манай Д.Болд Төрийн шагнал хүртсэн. Ганаагийн уянгалаг, Эбагийн баргил хоолойг гүйцэх эрэгтэй дуучин одоо болтол гарч ирээгүй л байна. Ийм мундаг залуустай нэг цаг үед, “Камертон” гэсэн далбаан дор амьдарч байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг.

Ийм авьяаслаг, мундаг залууст би дарагдахгүй гээд яах билээ.

-Сүүлийн хоёр дугаараас харахад рок дуучин болбол таньд зохимоор санагдсан. Цахим ертөнөөр ч, шүүгчдийн амнаас ч ийм санаа гарч байсан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Монголд Rammstein стилтэй рок хамтлаг ховор. Тиймээс манайхан рок дуу ойлгохгүй байх даа гэж бодож байтал цочир сонин хүлээж авсан шүү. Рок дуулна гэж хэзээ ч бодож байгаагүй. Энэ шоунд орсноор өөрийгөө нэг биш, нэлээд олон удаа нээлээ. Сүүлдээ баримжаагаа алдаад, “Би хэн бэ” гэж өөрөөсөө асуухад хүртэл хүрсэн. Гэхдээ энэ бүх нээлтүүд цаашид манай хамтлагийн болон миний уран бүтээлд тусгал үзүүлэх байх.

-Таван сая төгрөгөөр шаг-нуулсны дараа өмнөх эхнэр тань фэйсбүүктээ “Хүүхдийн тэтгэмжийн мөнгөө нэг сар ч өгч үзээгүй хүн сайн үйлсэд зарцуулах юм гэнэ” гэж бичсэн байсныг сайтууд шүүрч аваад цацсан байсан. Үүнд та тайлбар өгөхгүй юү?

-Хүний амьдрал эрээнтэй, бараантай шүү дээ. Салж, нийлэх асуудал тулгардаг. Би охинтойгоо уулзаагүй гурван жил болжээ. Уулзмаар л байна. Нэг өдөр бурхан ивээж, уулзуулах байх аа. Одоо 10 настай, миний охин. Уг нь энэ бол хувийн асуудал. Гэхдээ би нуухгүй ээ. Угаас бидний амьдрал бүх хүний нүдэн дээр ил байдаг юм хойно. Мөнгө төгрөгтэй холбож яриад яахав. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг юм шүү гэж л хэлье дээ.

-Шоуны тухай яриагаа ингээд дуусгая. “Камертон” хамтлагийнхан хувь хувьдаа бизнес эрхэлдэг. Таныг барил-гын салбарт ажиллаж байгаа гэж сонссон. Ямар бизнес эрхэлж байна вэ?

-Зөвхөн урлаг гээд гүйлдээд байж болохгүй. Хажуугаар нь зайлшгүй ажиллаж, хөдөлмөрлөх үүрэгтэй. Миний хувьд яг одоо барилгын материалын үйлд-

вэрлэлийн бизнесийн салбарт ажиллаж байна. Нэгэн компанид худалдаа болон суртал чилгаа хариуцсан захирлаар ажилладаг.

-Өнөр гэр бүлд өсөж тор нисон гэсэн. Гэр бүлийнхнийхээ тухай ярихгүй юу. Тань шиг урлагийн хүн танайхан дотор бий юү?

-Манайх аав, ээжтэйгээ арвуулаа. Яг л гарын арван хуруу шиг. Уг нь есөн хүүхэдтэй айл байсан. Харамсалтай нь, хамгийн бага дүүгээ жаахан байхад нь өвчний улмаас алдчихсан юм. Гэхдээ ах дүү наймуулаа, аав, ээжтэйгээ элэг бүтэн, үнэхээр аз жаргалтай өсөж торнисон. Манай гэр бүл хайр энэрлээр дүүрэн байсан. Би л лав одоо хүртэл манайх шиг тийм гэр бүлийг хараахан хараагүй л явна. Миний аав Сүхбаатар аймгийнх. Бид дарьгангачууд юм шиг байгаа юм. Аав минь төмөр замд хариуцлагатай алба хашиж, эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэсэн хүн. Бидний эрхэм хүн одоогоос 16 жилийн өмнө өвчний улмаас өөд болсон доо. Миний ээж Өвөрхангай аймгаас гаралтай. Гэхдээ өөрийгөө Сэлэнгийн Тужийн нарсанд төрсөн гэж яриад байдаг юм. Ээж холбооны инженер мэргэжилтэй. Одоо Сэлэнгэ аймагт аж төрдөг. Ач, зээ нараа тойруулаад, бидэндээ түшиг болоод л яваа. Ах, дүү нарын тухайд дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй. Аав минь бүх хүүхдээ өөр мэргэжилтэй болгоно

гэж ярьдаг байсан юм. Тэгсэн одоо бүгд аавын хэлснээр өөр өөр мэргэжилтэй. Хуульч, эмч, багш, инженер, санхүүч гээд л. Харин би ганцаараа урлагийн салбарынх. Гэхдээ миний том ах гитар тоглодог. Хүмүүст хэлбэл итгэх болов уу. Монголын хамгийн мундаг гитарчин, Хурд хамтлагийн Д.Отгонбаяр ахад ах маань гитар зааж өгч байсан юм шүү дээ. Миний дараах хоёр охин дүүг аав чикист (тагнуулч) болгоно гэж ярьдаг байсан. Аавын мөрөөдөл нь байсан шиг байгаа юм. Хэрэв аав минь амьд сэрүүн байсан бол хоёр дүүгийн нэг нь лав тагнуулч болчих байсан байх шүү.

-Хар багаасаа л урлагийн замыг сонгосон. Магадгүй ур-лагт хөл тавиагүй бол өөр ямар мэргэжилтэй болох бай сан бол. Энэ тухай бодож байсан уу?

-Би долоон настайгаасаа Хөгжим бүжгийн коллежид сурсан. Аав, ээж, багш нар маань чиний ирээдүйн мэргэжил тодорхой. Сонголт байхгүй, хөгжимчин болно гэж хэлдэг байсан. Ийм л амьдралаар би урлагийн хүн болж хүмүүжсэн. Урлаг бусдаас өөр сэтгэлгээтэй болгодог. Хөгжим бүжгийнхний хүүхэд насны амьдрал яг ижил өнгөрсөн. Завгүй, завгүй, бас дахин завгүй. Энгийн сургуульд сурдаг хүүхдүүдэд өвөл, зуны амралт байдаг бол бидэнд тийм амралт байдаггүй. Жилд нэг удаа л амарна. Яг энэ хэмнэлээр явсаар байгаад хамтлаг байгуулж, өнөөг хүртэл явж ирлээ. Хааяа гэртээ хийх юмгүй зүгээр суухаар нэг л амьдралгүй, утгагүй болчихсон юм шиг, аймар санагддаг.

-Та гэр бүлийн хүнээ танил-цуулахгүй юу. Эхнэртэйгээ анх яаж танилцсан бэ?

-Миний эхнэр одоо тулгар биетэй байгаа учраас хэл ам наас жаахан эмээж байна. Тиймээс дараа нэг өдөр гэр бүлээ танилцуулахад татгалзах зүйлгүй. Ер нь Мээдээ ямар хүнтэй суугаад, яаж амьдарч байна вэ гэвэл, маш аз жаргалтай байгаа гэж хэлмээр байна. Би эхнэртэйгээ санаандгүй явж байгаад танилцсан. Тухайн үед хань минь гэж хараагүй. Ямар хөөрхөн охин бэ л гэж харж байсан. Хоёр жил үерхээд охинтой болсон. Миний охин одоо дөрвөн настай. Ерөөс хүний амьдралд олон зүйл хэрэггүй гэж боддог. Сэтгэл амар амьдрал гэдэг хүний амьдралын хамгийн сонгодог хувилбар.

-Ярилцсанд баярлалаа.

Манайх шиг халуун дулаан

гэр бүлийг хараагүй л явна

Хүний амьдрал эрээнтэй, бараантай шүү дээ. Салж, нийлэх асуудал тулгардаг. Би охинтойгоо уулзаагүй гурван жил болжээ. Уулзмаар л байна. Нэг өдөр бурхан ивээж, уулзуулах байх аа.

гэдэг том даваа байлаа. Тэр дундаас хамгийн хэцүү дүр нь П.Адарсүрэн гуай байсан. Тэр хүний алдар нэр, хийсэн бүтээсэн бүх уран бүтээл хүн бүрийн зүрх сэтгэлд хоногшсон байдаг хэрнээ сошиал ертөнц, Youtube-т видео, клип, бичлэгүүд нь ховор юм билээ. Түүнээс гадна тэр мундаг хүний дуу хоолой бурхнаас заяасан цор ганц өгөгдөлтэй. Дуурайх гэж нэлээд оролдсон. Яагаад ч болохгүй юм билээ. Өнгөцхөн сонсоход хэн ч дуурайчихмаар юм шиг тийм нэг эгшиглэнтэй хоолойтой. Гэхдээ нарийн задалбал хэн ч дуурайх боломжгүй.

-Энэ шоуны ялагч болно гэсэн итгэл хэр их байна вэ?

-Энэ бол тэмцээн биш. Зүгээр л маш сонирхолтой байлгахын тулд хүмүүст тэмцээн юм шиг харагдуулж байгаа юм. Хамгийн гол зорилго нь үзэгчдэд урлагийн гоо зүйн мэдрэмж өгөх, хөгжмийн боловсрол олгох, тухайн алдартай уран бүтээлчийг таниулах юм. Жишээлбэл, Эдит Пиафын амьдралаас би юу олж харсан гээч. Түүний амьдралд эмэгтэй хүнд тохиож болох бүхий л зовлон зүдгүүр тулгарсан боловч хэзээ ч зорилгоосоо няцаагүй.

-Хагас шигшээ тоглолтын шүүлтийн явцад шоуны эхний улирлын тэмцээний шүүгч, одоо бол оролцогч Г.Ганхүү “Мээдээ ер нь “Камертон” хамт лагт дарагдаад байсан юм

Page 8: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

Сурталчилгаа

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.31, ЛХАГВА ~ №102, 103 (648, 649)

Page 9: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

9

Сурталчилгаа

2017.05.31, ЛХАГВА ~ №102, 103 (648, 649) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Page 10: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

Спорт

10 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.31, ЛХАГВА ~ №102, 103 (648, 649)

“Нью-Йорк Никс” багийн хувьд 2016-2017 он бүхэлдээ бүтэлгүйтэл байв. Улирал эхлэхийн өмнө дасгал жуулагч К.Рамбисийг халж, оронд нь Ж.Хорнасекийг авчирсан ч байдал дээрдсэнгүй. Тэд 82 тоглолтоос 31 хожил авч, өмнөх гурван улирлын нэгэн адил плей-оффын гадна үлдсэн билээ. Ядаж байхад багийн лидер К.Энтони Сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Ф.Жексонтой зөрчилдөж, “Никс”-ийг орхиж магадгүй гэсэн цуу яриа нэлээд газар авсан. Солилцоогоор авсан Д.Рөүз, Ж.Ноа нар нь гэмтэл бэртэлд ороогдсон гээд гэрэл гэгээтэй мэдээ тун маруухан байлаа.

Хэдийгээр “Никс”-ийн улирал тэр чигтээ дампуурч, баг нь тоглолт бүртээ шахуу хожигдож байсан ч үзэгчээр дутахын зовлон амссангүй. 19 мянган хүний суудалтай “Мэдисон Сквер Гарден”-ы бүх тасалбар урьдын адил 100 хувь зарагдаж, үр дүнд нь “Никс” дахиад

Амжилт уруудсан ч орлого нь өсдөг “Никс”

л үлэмж ашигтай ажиллав. Нэг улирлын орлого 376 сая ам.долларт хүрсэн нь лигийн бусад 29 багаас хамгийн өндөр нь юм.

Амжилт тааруу байхад орлого нэмэгдэж, багийн үнэлгээ өсөөд байдаг нь юутай холбоотой вэ. Үүнийг юуны өмнө Нью-Йорк гэсэн аварга хоттой нь холбож тайлбарлах ёстой. 20 сая хүн нэг дор цугласан, Америк төдийгүй дэлхийн санхүүгийн төв болсон энэ хот баячуудаар дүүрэн. Хангалттай мөнгө олж буй

чинээлэг иргэдийн хувьд чөлөөт цагаараа спортын тэмцээн уралдаан үзэх нь түгээмэл. Дээр нь 50 жилийн түүх агуулсан “Мэдисон Сквер Гарден” ордон үзэгчдийг соронзон мэт татна. Тиймээс NBA-ийн шинэ улирал эхлэхэд “Никс”-ийн бүх тасалбар зарагдаж дууссан байдаг. Нью-Йоркийн иргэдийн хувьд “Никс”-ийн тоглолт үзнэ гэдэг нэр төрийн хэрэг тул хэчнээн үнэтэй байсан ч булаацалдаад л авна. “Форбес”-ын тооцоолсноор тус баг телевизийн шинэ гэрээ

“Никс”-ийн нэг тоглолтын дундаж тасалбар лигтээ хамгийн өндөр буюу 164 ам.доллар. Харин хамгийн хямд тасалбартай “Юта Жазз”-ынх 42 “ногоон” байх жи шээтэй. Тасалбараа хамгийн өндөр үнээр зардаг тэд байнга хожигдогч ордонд хүн дүүрэн ирсээр байдаг нь баг ашигтай ажиллах гол үндэс болсон юм.

Товчхондоо бол “Нью-Йорк Никс” санхүүгийн тал дээр хэзээ ч ган хах гүй бат суурьтай болж чаджээ. Тэдэнд ямар ч үед нүүр бу руул даггүй үнэнч хөг жөөн дэмжигч, гайхалтай

ордон, бахархам түүх, аварга зах зээл гээд бүгд байна. Гэвч хам гийн гол зүйл болох амжилт тэд нээс холдон одоод олон жилийн элээ лээ. Тэртээ 1999 онд П.Юинг ид мандан бадарч байхад фи налд шалгарч, “Сан Антонио”-д дийлд сэн нь энэ багийн сүүлийн том амжилт байв. Үүнээс хойш олон ч дас-гал жуу лагчийн нүүр үзлээ, олон ч сайн тамирчин авчирлаа. Гэвч бахь байдгаа раа. Хэрэв байдал энэ хэвээрээ үргэлж лээд бай вал хөгжөөн дэм жигч дийн тэв чээр нэг л өдөр алдрах вий.

болон өндөр зэрэглэлийн суудлын борлуулалтаасаа л гэхэд жилд 90 саяыг нэмж олох магадлалтай аж.

Тус сэтгүүл АНУ-ын мэргэж-лийн спортын хамгийн баян багуудын жагсаалтыг жил бүр гаргадаг. “Никс”-ийн хувьд нийт үнэлгээгээр NBA-ийн багуу-дыг тэргүүлсээр ирсэн, одоо ч хэвээрээ. Жилийн өмнөхтэй харь цуулахад тус багийн үнэлгээ 20 хувиар өсөж, өдгөө гурван тэр бум ам.долларт хүрээд байгаа аж. Тэдний өмнө америк хөл-бөм бөгийн “Даллас Ковбойс” (4 тэрбум), “Нью Инглэнд Пэт-риотс” (3.2 тэрбум), бейсболын “Нью-Йорк Янкис” (3.2 тэрбум) би чигд дэг юм. Сонирхуулахад, NBA-ийн багуудын дундаж үнэлгээ 1.25 тэрбум бөгөөд энэ нь жилийн өмнөхөөс 13 хувиар өссөн үзүүлэлт аж.

Улирлын орлого 376 сая ам.долларт хүрсэн нь бусад 29 багаас хамгийн өндөр

NBA-ийн багуудын тасалбарын борлуулалтБаг Тт Нийт Дундаж %1.Чикаго 41 888,882 21,680 103.62.Кливленд 41 843,042 20,562 100.03.Торонто 41 813,050 19,830 100.24.Даллас 41 811,366 19,789 103.15.Нью-Йорк 41 810,741 19,774 99.86.Юта 41 806,605 19,673 98.87.Майами 41 805,400 19,643 100.28.Голден Стэйт 41 803,436 19,596 100.09.Портлэнд 41 792,029 19,317 99.410.Клипперс 41 782,609 19,088 100.1...29.Миннесота 41 607,203 14,809 76.5...30.Денвер 41 605,585 14,770 77.1

Хамгийн их орлоготой багууд (сая ам.доллараар)Баг Он Орлого1.Нью-Йорк 2016 3762.Лейкерс 2016 3333.Голден Стэйт 2016 3054.Хьюстон 2016 2445.Кливленд 2016 2336.Чикаго 2016 2327.Бруклин 2016 2238.Майами 2016 2109.Бостон 2016 20010.Даллас 2016 194...29.Милуоки 2016 146...30.Филадельфи 2016 140

Г.Баярсайхан@bayarsaikhanZGM

Б.ЭнхжинЗГМ

156

2001/2

2002/3

2003/4

2004/5

2005.VI

2006./6

2007/7

2008/8

2008/9

2010/10

2011/11

2012/12

2013/13

2014/14

2015/

15

160 170 181 185 196 208 202226

244 243

287 278307

376

“Нью-Йорк Никс”-ийн орлого (сая ам.доллараар)

Английн “Манчестер Сити” багийн удирдлагууд ирэх зуны солилцоо наймаагаар шинэ тоглогч авахын тулд 300 сая фунт стерлинг зарцуулах төлөвлөгөөтэй талаар Indepen-dent мэдээллээ. “Хотынхон”

“Тоттенхэм”-ийн хамгаалагч Кайл Уолкер, “Монако”-гийн Бенжамин Менди, “Атлетик”-ийн төвийн хамгаалагч Эмерик Лапорта, “ПСЖ”-ийн Маркиньос нарыг сонирхож байгаа аж.

Тэд өнгөрсөн зун шинэ

тоглогч авахад 210 сая фунт стерлинг зарцуулсан. 47 саяар Ж.Стоунсыг, 37 саяар Л.Санег авсан нь тэдний хамгийн өндөр дүнтэй наймаа болсон юм. Улмаар лигтээ гуравдугаар байр эзэлсэн билээ.

СҮМО

Хакүхо, Харүмафүжи магтуулж, Какүрюү зэмлүүлэв

Башё болгоны дараа Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хороо хуралддаг уламжлалтай. Өнгөрсөн даваа гарагийн хуралдаан тун богинохон буюу 15 минут л үргэлжилжээ. Хорооны гишүүд дээд зиндаанд 38 дахь удаагаа түрүүлсэн их аварга Хакүхог онцгойлон магтаж, хэд хэдэн хүнд гэмтлийн дараа биеэ хянаж, сайн барилдлаа гэсэн байна. Мөн Харүмафүжиг нуруундаа гэмтэлтэй хэдий

ч 11 давж, ёкозүнагийн нэр хүндийг хамгаалж чадлаа хэмээн сайшаасан юм. Харин Какүрюү аваргыг ялалтад хүрэх хүсэл зориг гаргаагүй хэмээн харамсаж буйгаа илэрхийлжээ. Какүрюүгийн тухайд эхний дөрвөн өдрийн гуравт нь өвдөг шороодсоны дараа гэмтлийн улмаас башёг орхисон юм.

Замын дундаас буцсан өөр нэг аварга бол Кисеносато. Гэхдээ тэрбээр өмнөх хоёр башёд дараалан түрүүлээд байсан, энэ удаа мөрний гэмтэлтэй барилдсан болохоор хорооны гишүүд шүүмжилсэнгүй. Харин

түүнийг гэмтлээ гүйцэд эдгээхийг зөвлөв. Хэрэв бэртэл гэмтэл сайн эдгэхгүй бол долдугаар сарын тэмцээнд барилдаад хэрэггүй гэдгийг сануулжээ.

Хорооны гишүүдийн анхаар-лыг татсан өөр нэг бөх нь озэки цолны болзол хангаад буй Такаясү. Түүнийг хүрсэн амжилтдаа ханалгүй цааш ахих хэрэгтэй хэмээн хорооны гишүүд хэлжээ.

Дараагийн тэмцээн буюу Нагоя башё долдугаар сарын 9-23-нд болно. Тэмцээний банцүкэ зургадугаар сарын 26-нд гарах юм.

ХӨЛБӨМБӨГ

“Сити” 300 саяыг гаргахад бэлэн

Огноо : 2017-05-31

Тендер шалгаруулалтын нэр: Дунд оврын трактор, хүнсний ногооны иж бүрдэл техник” худалдан авахТендер шалгаруулалтын дугаар: ХХААХҮЯ-Б-2017/01/ТХНТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос үрийн аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100000 /зуун мянга/ төгрөгөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн сан банк дахь 100900019002 тоот дансанд тушаан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн хугацаанд хүчинтэй байна. Тендер нь дараах 4 багцтай байна:

Багц №1. Дунд оврын трактор 19 ширхэгийг нийлүүлэхБагц №2. Роторт сийрүүлүүр, үрлүүр19 иж бүрдлийг нийлүүлэхБагц №3. Бордоо цацагч, хураагч 19 иж бүрдлийг нийлүүлэх Багц №4. 25 м.х-тэй тракторд тохирсон хүнсний ногооны 8 иж бүрдэл техник нийлүүлэх

Тендерийн хамт өөрийн санал болгож байгаа үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгааг төгрөгөөр ирүүлнэ.1. Сүүлийн 2 жилийн борлуултын орлогын дундаж нь санал болгож буй

үнийн дүнгийн 60.0 хувиас багагүй байна.2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээлжих эрх нээлгэсэн

зээлийн хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

3. Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны Аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагаас 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 20 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх

хаягаар авч болно.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Энх тайвны өргөн чөлөө 16А, Засгийн газрын 9 дүгээр байр, ХХААЯ-ны 503 дугаар өрөө

Утас:263408 Факс: 263237

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Page 11: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

Брайн ХаррисПхеньян он гарснаас хойш

даваа гарагт 12 дахь пуужин-гийн туршилтаа хийсний дараа Вашингтон, Токио, Сөүл уламжлалт эсэргүүцлээ илэр-хийлж, Өмнөд Солонгос хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв. Гэхдээ тэдний энэ мэдэгдэл шинэ Ерөнхийлөгч Мун Жаэ Иний санаачилсан Хойд Солонгостой ойртох “Сарны гэрлийн” бодлоготой зөрчилдөж мэдэх. 2008 он хүртэл “Нарны туяа” гэгч бодлого явуулж ирсэн боловч олигтой үр дүнд хүрээгүй ба энэ сард сонгогдсон Ерөнхийлөгч Пхеньянд хандан хоёр замтай бодлого явуулж, яриа хэлэлцээ өрнүүлэх амлалт авсан билээ.

Гэвч уг бодлого Ким Жон Уныг цөмиийн ба пуужин-гийн туршилтынх нь төлөө тусгаарлан, хариуцлага хүлээл-гэх АНУ-ын хүчин чармайлтыг саатуулж болзошгүй юм. Ноён Муний зөвлөх Мун Чун

Ин “Зарчмын хувьд шинэ Засгийн газар Пхеньянтай яриа хэлэлцээнд орохыг хүчтэй дэмжиж байгаа боловч тодорхой болзол тавьж байгаа” гэжээ. 2016 онд умардууд дөрөв дэх цөмийн туршилт хийснээс хойш зогсоосон төрөл саднуудыг уулзуулах хоёр Солонгос хоорондын арга хэмжээг сэргээхээ Сөүл баасан гарагт мэдэгдлээ.

Хүмүүнлэгийн байгуул лагуу-дын яриа хэлцээ хоёр талын харилцааг зөөлрүүлж, улмаар эдийн засгийн солилцоог сэргээх болов уу гэж шинжээчид таамаглаж байна. Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны төлөөлөгч хэлэхдээ “Засгийн газар Хойд Солонгосын ямар ч өдөөн хатгалгад хатуу хариу барих болно. Гэвч үүний зэрэгцээ хүмүүнлэгийн ба

иргэний солилцоонд уян хатан хандаж, олон улсын хоригийг дэмжинэ” хэмээн онцолжээ. Умардтай хэлэлцээнд оролцож байсан ноён Чун Юн Ву шинэ захиргаа ард иргэдийн санаа бодлыг тусгасан шинэ бодлого хэрэгжүүлэхээр оролдож буйг тэмдэглэв.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн томилгоог ажиглавал Пхеньян-тай ойртохыг дэмждэг нөлөө бүхий улстөрчид орсон байгаа. Тэд Хойд Солонгост нааш тай ханддаг агаад хоригийг чан-гатгахыг хүсэхгүй” хэмээв. Шинэ Ерөнхийлөгч нарны туяаны бодлогыг дуурайж байгаа нь гайхалтай зүйл бус. Учир нь түүний багш, хуучин Ерөнхийлөгч Ро Му Хиүн уг бодлогыг олон жилийн турш баримталж ирсэн хэмээн ажиг-лагчид үзэж байна. Ноён Муний удирдлага дор ойртох алхмууд янз бүрийн хэлбэ рээр хэрэг-жиж, хүмүүнлэгийн дэмжлэгээс эхлээд нууц хэлэлцээ хийхэд

хүрч болзошгүй.Түүнчлэн хоёр Солонгосын

хооронд хамтарсан үйлд вэ-рүүдийг буцаан нээх бо лом жийг Ерөнхийлөгчийн зөв лөхүүд цухуйлгаж байсан. Ийм төс-лүүдийн нэг жишээ Каэсоны аж үйлдвэрийн цогцолбор агаад Пхеньяны дөрөв дэх цөмийн туршилтын улмаас хаагдсан. Үүнийг шүүмжлэгчид Кимд цөмийн хөтөлбөрөө хэрэгжүү-лэх санхүүжилт олгож байна гэдэг бол дэмжигчид нь Хойд Солонгосын энгийн иргэдэд өмнөдийн үзэл санаа, баялгийг сурталчлах арга хэмээн үздэг аж.

Ерөнхийлөгч Мун “Шинэ Засгийн газар Каэсоныг дахин нээхийг хүсэж байгаа боловч НҮБ-ын хоригоос эхлээд дотоод гадаадын олон саад тотгор байна. Итгэлцлийг байгуулах шаардлага бий. Хойд Солонгос эхлээд асуудалд тайван хандах ёстой” хэмээн мэдэгдсэн. Үүний сацуу Ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньяныг АНУ-ын

эрэгт хүрэх хүчин чадалтай пуужин бүтээхээс сэргийлэхийн тулд олон улсын хатуу хориг хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Гэтэл ноён Ким хүчин чармайлтаа улам идэвхжүүлж, энэ жил технологийн хувьд сайжирсан пуужин туршлаа.

Ноён Мун энэ талаар “Хориг нь Пхеньяныг хэлэлцээний ширээнд авчрах ёстой. Гэтэл тэд хүлээж авахгүй байна. Тэд үүнийг дайсагнасан алхам гэж үзэж байгаа нь хамгийн хүнд сорилт үүсгэж байна” гэжээ. Трампын засаг захиргааны байр суурь Солонгос хоорондын яриа хэлцээг хүндрүүлж байгааг зарим шинжээч тэмдэглэдэг. Тухайлбал, Кореа их сургуулийн профессор Нам Кван Киу “АНУ, Хятад хоёр Умардад шахалт үзүүлж байгаа тохиолдолд Өмнөд Солонгосын Засгийн газрын хувьд бие даасан ойр-тох бодлого явуулахад бэрхшээлтэй” хэмээн өгүүлэв.

Анне-Силвейн Чассани, Катрин ХиллФранцын Ерөнхийлөгч

Эммануэль Макрон Оросын удирдагч Владимир Путинийг даваа гарагт Версалийн ордонд хүлээн авч, Украин, Сирийн асуудлаас хоёр талын харилцаанд үүссэн таагүй байдлыг давах оролдлого хийлээ. Оросын хаан Их Петр 300 жилийн өмнө Версальд айлчилсны ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ Макроны хэлснээр “шаардсан яриа хэлэлцээ” эхлүүлэх шалтаг болжээ. Тэрбээр яриа хэлэлцээг “дээд зэргийн шулуун шударга” хэмээн үнэлсэн бол ноён Путин “Бид хүнд асуудлуудыг ярилаа. Манай хоёр орны эрх ашиг шийдэл олоход тусална гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

2014 онд Орос Крымийг эрхэндээ авсан болон Сирид цэрэг оролцсоны дараа хурцдаад байсан хоёр улсын харилцаа Кремль Францын сонгуулийн өмнө Макроны намын вэбсайтыг хакердсан сэжиглэлийн улмаас

бүр ч муудах төлөвтэй болсон билээ. Макроны өрсөлдөгч хэт барууны үзэлт нэр дэвшигч Марин Ле Пенийг дэмжиж байсан Москва хакерын талаарх шүүмжлэлийг няцаасан юм.

Гэвч Францын шинэ Ерөнхийлөгч Кремльтэй харилцаагаа сэргээх хүсэлтэй байгааг туслахууд нь ярив. Уулзалтын өмнө Макроны нэг зөвлөх “Сүүлийн үед Оростой зөвшилцөх боломжийг алдсан. Ялангуяа, Сирийн талаар. Гол санаа нь Оросыг Европт ойр байлгах явдал” гэсэн юм. Сирийн тухайд хоёр тал мэдээлэл солилцох, цэргийн ажиллагаагаа уялдуулах, террорист бүлгүүдийн эсрэг тэмцэх зорилгоор ажлын хэсэг байгуулах тохиролцоонд хүрлээ. Ноён Макрон Сирийн удирдагчид хандан энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашиглах нь Францын хувьд “улаан шугам” болно гэдгийг анхааруулаад хариу цохилт өгнө гэж мэдэгдэв.

Гэвч тэрбээр Асадыг заавал огцруулна гэсэн өмнөх байр сууринаас татгалзаж буйгаа улс төрийн тохиролцоо, Сирийн бүрэн бүтэн байдлыг хадгалах шаардлагаар тайлбарлажээ. Путин үүнийг дэмжин “Бид терроризмын эсрэг тэмцэхдээ бүс нутаг дахь сул дорой улсын эсрэг дайтаж болохгүй” гэж хэлсэн байна. Хоёр төрийн тэргүүн Герман болон Украины удирдагчдыг оролцуулан Украин дахь мөргөлдөөний асуудлыг авч хэлэлцэх цаг болсныг харилцан зөвшилцөв.

Гэвч зарим санал зөрөлдөөн хэвээр үлдсэний дотор Макрон Оросын хэвлэл мэдээллийнхнийг сурталчилгааны байрандаа орохыг хориглосон шийдвэрээ зөвтгөсөн бол ноён Путин түүний өрсөлдөгч хатагтай Ле Пенийг сонгуулийн өмнөхөн Кремльд урьснаа хамгаалсан үг хэлсэн нь байдлыг эвгүй болгожээ. Макрон, Путин нарын хэлэлцээ “Их 7”-гийн дээд хэмжээний

уулзалтын дараахан болсноороо онцлогтой. “Их 7” уур амьсгал, худалдаа, цэргийн зардлын талаар нэлээд санал зөрөлдсөн. Үүний улмаас Германы канцлер Меркель Европ цаашдаа АНУ-д “найдахгүй” гэж мэдэгдсэн билээ.

Москвад Францын Элчин сайдаар ажиллаж байсан, одоо Дипломатын академийн захирал ноён Мишель Дуклос “Европт Оростой нийтлэг ашиг сонирхол бий. Америкаас гаралтай Оросын эсрэг бодлогыг хэрэгжүүлэх нь Европын эрх ашигт нийцэхгүй гэж бид удтал ярьж ирсэн. Путин Вашигтонд холбоотонтой болно гэж найдаж байсан нь талаар боллоо. Оны эхээр тэр бас Парист холбоотон нь сонгогдоно гэж найдаж байсан авч бүтсэнгүй” хэмээн ярив. Тэрбээр цааш нь “Одоо бүгдээрээ Хятадын тухай ярьж буй. Путин Европтой харилцаагаа эвлүүлэх ёстой. Түүний боломж нь Макрон юм” хэмээн өгүүллээ.

Японы шинийг санаачлагчид патентын тоогоор толгой цохив

Хятадад наймааны шуурга дэгдээж буй шеринг эдийн засаг

Ялагдал хүлээгчдэд халгаатай дижитал өрсөлдөөн

WIPO-гийн судалгаа шинийг санаачлах өрсөлдөөн Азийн дорнод хэсэгт ширүүн өрнөж буйг харуулав. > 10

Компаниудад орж буй гол ашиг нь мөнгө биш, хуримтлагдан өсөж буй өгөгдөл. > 10

Тоон технологийн эрин үед өрсөлдөөн зохицуулах хуулийг шинээр тодорхойлох шаардлагатай. > 10

Версалийн ордон дахь эвлэрэх алхам Гидеон Рахман

Дональд Трампын Европт хийсэн анхны айлчлал эв хавгүй өндөрлөв. Мухардалд орсон тэсрэлт гэмээр. Дараа өдөр нь Канцлер Меркель Мюнхенд Өрнөдийн эвсэл амь хураасантай адил үг хэллээ. Германы удирдагч “Сүүлийн хэдэн өдөр би бусдад бүрэн найддаг цаг үе өнгөрснийг ойлголоо. Европчууд бид хувь заяагаа өөрсдийн гарт авах ёстой. Мэдээж АНУ, Их Британи болон Оросыг оруулаад бусад улстай найрсаг харилцана. Гэхдээ бид ирээдүйнхээ төлөө өөрсдөө тэмцэх ёстой” гэж мэдэгдсэн юм.

Хатагтай Меркелийн үг сонины эхний нүүрийг эзлэв. АНУ-ын Гадаад бодлогын зөвлөлийн ерөнхийлөгч Ричард Хаасс Америк Дэлхийн II дайнаас хойш үүнээс зайлсхийхийг эрмэлзэж ирснийг онцлов. Үүнд Трампыг буруутгах амархан. Гэвч Меркель үгээ болгоомжтой сонгосон авч үйлдэл нь хариуцлагагүй байлаа. Энэ мэдэгдэл Атлантыг дамнасан эвсэлд ан цав суулгаж болзошгүй. Трампыг шүүмжлэх шалтгаан нүдэнд ил бий. Түүний НАТО-д хэлсэн үг сүйрэл шиг сонсогдсон. Трамп эвслийн гишүүд харилцан бие биеэ хамгаалах тухай гэрээний тавдугаар заалтыг өөрийн үгээр нотолсонгүй.

Энэ нь тохиолдлын алдаа биш бөгөөд Европыг хамгаалах АНУ-ын үүрэг цаашдаа баталгаа бус болохыг илтгэсэн дохио юм. Энэ нь эргээд Оросын зүгээс НАТО-ийн хамгаалалтыг сорих түлхэц болж магадгүй. “Их 7”-гийн уулзалтын үеэр ноён Трамп ганцаараа Парисын уур амьсгалын гэрээг дэмжихээс татгалзсан. Тэрбээр Герман АНУ-д хэтэрхий олон машин худалдаж байгааг “муу, маш муу” хэмээн Твиттерт бичсэн нь анхаарал татна. Иймэрхүү хандлага дээр Брекситийг нэмбэл хатагтай Меркель Америк, Британид найдаж болохгүйг мэдэрсэн байж болох юм. Гэхдээ Канцлерын үг алдаа болохыг нотлох таван

шалтгаан байна.Нэгд, Европыг 70 жил энх амар

байлгасан эвслийг Трампын дөрвөн сарын засаглалаар нураахыг зөв-шөөрөх нь алдаа. Тэр удалгүй суудлаа алдаж ч болзошгүй. Хоёрт, АНУ-ын Ерөнхийлөгч Ев ро пын олонх улс НАТО-оос тог-тоо сон цэргийн зардлаа гаргахгүй бай гааг оновчтой шүүмжилсэн. Трамп Европт увайгүй загнасан бай лаа ч АНУ эвслийн зардлын бараг 75 хувийг дааж байгаа нь үнэн. Америкийн зардлаар үнэ-гүй зорчсон атлаа найдваргүй хол боотон гэх нь жаахан ичгэв-тэр. Гуравт, Меркель Трампыг гэ рээ ний тавдугаар зүйлийг нотол сонгүй хэмээн өрнөдийн эвслийг задарлаа гэж үзэж байгаа бол хоёулаа Оросыг баярлуул сан хэрэг. Энэ нь эргээд Европын аюул гүй байдалд сөрөг нөлөөтэй.

Дөрөвт, Меркель Британийг Трампын Америктай адилтгаж байгаа нь шударга, ухаалаг алхам бус. Уур амьсгалын асууд лаар Лондон Вашингтоныг дэмжээгүй. Британи НАТО-д үнэнч хэвээр байгаа. Хэрэв Германы тал Брек-ситийн хэлэлцээнд сөргөлдөх байр сууринаас хандаж, гарах төлбөр шаардвал Европын холбоо Британийн зөрчил хурц даж, түүний зөгнөл аяндаа хэрэг жих эрсдэлтэй. Меркелийн сүүлийн эндүүрэл нь түүхийн гүнээс жишээ хайхад хүргэнэ. Орчин үеийн Герман түүхээсээ даруух наар сургамж авч, бүх талаар бусдаас илүү гэмшиж буй гэж би боддог. Гэтэл Германы удирдагч Баварын шар айраг ны майханд зогсоод АНУ, Брита-нийг Оростой зэрэгцүүлэн ярьж байгаа нь өөрийн эрхгүй нэгийг санагдуулна. Трампын зөрчилтэй үг яриа, үйлдлийн дараа хатагтай Меркелийг Өрнөдийн жинхэнэ манлайлагч гэж үзэх хүмүүс гарч ирсэн. Гэтэл ингэж хэлэхэд эрт бололтой. Тэрбээр Өрнөдийн эвслийг хамгаалахын төлөө тэмцэх сонирхол багатай гэдгийг бодит байдал харууллаа.

Меркель, Трамп ба Өрнөдийн төгсгөл

Өмнөд Солонгосын “Сарны гэрлийн” бодлого

BBM©

BBM©

BBM©

Page 12: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

Клайв КуксонЯпон улс инновацийн хүчин

чадлаар хүчирхэг хэвээр байгаа нь патентын мэдүүлгийг газар зүйн байршлаар судалсан судал гаагаар тодорхой боллоо. Судалгааны дүнгээс үзвэл Токио - Ёкохама нь дэлхийд инно вацийн хамгийн том кластер болж байна.

Женевт байрладаг Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO-World Intellectual Prop-erty Organisation) 2011-2015 оны хооронд Патентын хамтын ажил лагааны гэрээний дагуу гаргасан олон улсын 950 мянган патентын өргөдөлд хамаарах зохион бүтээгчдийн байршлыг тодорхойлох судалгаа хийжээ. Токио-Ёкохамагийн зэрэгцээ Осака-Кобе-Киото болон Нагоя хотууд тусдаа хоёр том кластер болж, дэлхийн шилдэг 10-т багтсан байна.

Уг судалгаа шинийг санаачлах өрсөлдөөн Азийн дорнод хэсэгт ширүүн өрнөж буйг харуулж өглөө. Хятадын Шэньжэнь-Хонконг WIPO-ийн жагсаалтад хоёрдугаарт, Калифорнийн Цахиурын хөндий гуравдугаарт, Өмнөд Солонгосын Сөүл удаах

байранд жагссан байна. Европын кластерууд уг

зэрэглэлд харьцангуй доогуур буюу Парис 10, Франкфүрт-Манхэйм 12 дугаарт бичигдэв. Их Британи тааруу буюу Лондон 21, Кэмбриж 55, Оксфорд бүр 88 дугаар байр эзэлжээ.

“Бидний судалгаа бол патен-тын мэдүүлэг өгсөн тоогоор нь дэлхийн инновацийн халуун цэгүүдийг олж тодорхойлох анхны оролдлого. Энэхүү арга нь инновацийн бүтээмжээр хэмжиж ирсэн Global Innovation Index-ээс тэс өөр дүн гаргаж байна” хэмээн WIPO-ийн ерөнхий захирал Фрэнсис Гарри тайлбарлав.

“Токио-Ёкохама бусдаасаа ийм хол тасарч, тэргүүн байр эзэлнэ гэж санаанд ч орсонгүй” хэмээн WIPO-ийн эдийн засагч, уг судалгааг хариуцсан Карстен Финк өгүүлж байна.

Токио кластерт байрлаж буй шинийг санаачлагчид 94079 патентын мэдүүлэг өгсөн байхад Шэньжэнь-Хон-конгийнхон 41218, Сан Хосе-Сан Францис когийнхон (Цахиурын хөн дий) 34324 мэдүүлэг өгчээ. “Шэньжэнь-Хонконг кластер

хөгжлийн энэ үедээ ийм өндөр цойлсон нь үнэмшмээргүй үзүүлэлт” хэмээн ноён Гарри тайлбарлав.

Эхний 100 байранд хамгийн олон кластертай нь АНУ (32), араас нь ХБНГУ (12), Япон (8), БНХАУ (7), Франц (5), Өмнөд Солон гос, Канад (тус бүр 4) байлаа. Эдгээр кластерын ихэнхэд нь их сургуулийнхаас илүүтэй компанийн үйл ажиллагаа давам-гайлж байна. Токиод патентын мэдүүлэг өгч буй гол газар нь Mitsubishi Electric, Шэньжэнд ZTE, Цахиурын хөндийд Goo-gle компани болжээ. Шилдэг байранд шалгарсан цөөн хэдэн сургуульд Бостонд байрладаг Массачусетсийн технологийн их сургууль, Лос Анжелес дахь Калифорнийн их сургууль орлоо.

Токио, Цахиурын хөндий зэрэг аварга кластерууд ихэвч-лэн технологийн олон сал барыг хамарч байхад зарим нь тодорхой салбараар төрөлж сөн шинжтэй. Жишээ нь, Шэнь-жэнээс мэдүүлсэн патентын хүсэлтийн 41 хувь нь дижитал харилцаа холбооны технологи той холбоотой байгаа юм.

Эхний шилдэг 100 кластерыг бүхэлд нь авч үзэх тохиолдолд эмнэлэг, анагаах ухааны техно-логи (17) давамгайлж, эмийн бүтээгдэхүүн (15), компьютер технологи (12) удаах байрыг эзлэв.

Эм, эмчилгээний технологийн патент давамгайлсан клас-теруудыг компьютер, цахим хэрэгсэл, дижитал холбоонд төвлөрсөн кластеруудтай харь-цуулах тохиолдолд их, сургууль, олон нийтийн судалгааны байгууллагын оролцоо илүү идэвхтэй байна.

Бусад кластерын зохион бүтээгчидтэй хамтран ажиллах чадварын хувьд Умард Америк, Европын шинийг санаачлагчид Азийн зожигдуу хамтрагчдаасаа илүү сайн байв. Цахиурын хөндий энэ талаар толгой цохиж, Европ дахь зургаан кластерыг оролцуулаад дэлхийн бусад 24 кластерын гол түнш болжээ.

WIPO-ийн судлаач нар судалгаагаа цаашид бүр нарийвчлан, кластер тус бүрийг үнэлэх замаар хил заагийг нь тодорхойлох зорилт тавиад байна.

Луиз ЛукасSharing буюу хуваалцах

эдийн засаг Хятад оронд чухам

цэцэглэж байна. Тус улсад сагсан бөмбөгөөс орон сууц, борооны шүхрээс дуу хөгжим

хүртэл бүх зүйлийг шэйрлэж болно. Шинэ чиг хандлага албан ёсоор коммунист дэглэмтэй

Хятад улсад орлогыг нь иргэд бус, аз туршсан бизнес эрхлэгчид хүртдэг наймааны

Жон ТорнхиллЭдийн засагтай холбоотой,

эрс тэс, ялгаатай хоёр өөр үлгэр ярьцгаадаг болжээ. Нэгийг нь Сүйрэл, нөгөөг нь Уналт гэсэн нэртэй үлгэр гэж төсөөлцгөөе. Эхний үлгэрт нь урьдчилан таах аргагүй, сүйрлийн шинжтэй өөрчлөлтийн цаг үед та бид амьдарч байгаа тухай гарна. Миний бие эхний үлгэрийг нь бизнес эрхлэгчид үйлдвэрлэлийн янз бүр салбарт хиймэл оюун ухаан ашиглах талаар урам зориг дүүрэн ярилцдаг Цахиурын хөндийд айлчлах үеэрээ сонссон. “Арай л хэтрүүлэг. Гэхдээ хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд галтай адил өөрчлөлт авчирна” хэмээн нэгэн хөрөнгө оруулагч өгүүлж байлаа.

Уналтын үлгэр яригчид болохоор өнөөгийн чухамхүү бэрхшээл бол инноваци ихэдсэнтэй биш, дутагдсантай холбоотой гэдэг. Өрнөд эргийн үлгэрээс ялгаатай нь хөгжингүй эдийн засаг эдүгээ орчин цагийн түүхэн дэх хамгийн инноваци муутай үедээ явж байна.

Вашингтонд байрладаг, судалгааны Economic Inno-vation Group-ээс гаргасан судалгаанаас үзвэл, АНУ-д

эдийн засаг ухралтын байдалд орж, шинээр бизнес эрхлэх хувь хэмжээ унасаар байгаа юм. Тус улсад 2008 оны их бууралтаас хойших хугацаанд шинээр үүссэн компаниудаас илүү олон компани дампуурчээ. Өрсөлдөөн суларсан нь компаниуд доторх тэмцэгчдэд бус, албан тушаалтнуудад “алтан үе” болж өглөө. Үйлдвэрлэлийн олон салбар, бүс нутагт зах зээлийн эрх мэдэл төвлөрч буй илт хандлага ажиглагдаж эхэллээ. Дүнд нь компаниудын орлого нийт үйлдвэрлэлийнх нь 9.4 хувьтай тэнцэхээр өсөөд байна.

Хамт олон болж буйн хувьд бид чухам аль үлгэрт итгэх, эсэх нь эдийн засаг, нийгмийн бодлого тодорхойлоход чухал

үүрэгтэй. Эхний үлгэрт нь итгэвэл өрсөлдөөнөөс айж эмээх хэрэггүй. Та бид технологийн хувьсгалт өөрчлөлтийн талд үнэнхүү зогсож байгаа л бол зах зээл бүхнийг бидний төлөө хийгээд өгнө. Хүмүүсийн хэл-дэгчлэн “Өрсөлдөөн нь хулганаар товших хэрэг” болж хувирна.

Өнөөгийн ертөнцөд хэрэг-жүүлэх бодлогын цөм нь нийгмийн эрсдэлийг багасгах явдал. Бизнесийн ертөнцийн аварга эргүүлэг дотор бүхэл бүтэн бүс нутаг, хүн ам хаягдах, гадуурхагдах эрсдэл бий. Хүмүүсийн ярианы сэдэв нь баялаг бүтээх төдийгүй, бүтээсэн баялгийг хуваалцахтай холбоотой болно. Технологийн бизнес

эрхлэгч олон хүн универсал суурь орлого (universal basic income) гэсэн санаа дэвшүүлдэг болсон нь зарим талаар үүнтэй холбоотой.

Гэтэл хоёр дахь үлгэрт итгэвэл байдал тэс өөр болно. Эрч хүч суларсан хорвоо ертөнцөд та бид арай илүү инновацилаг, санаачилгатай байхад анхаарч, зах зээлд байр сууриа бэхжүү-лэхийн тулд аль болох хөнд лөнгөөс оролцох хэрэг гарна.

Ерөнхийдөө Сүйрлийн үлгэр нь “Ялагч бүхнийг хамах” эдийн засгийн загварт суурилсан Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа бүхий АНУ-д илүүтэй ноёрхож байна. Энэхүү байр суурийг технологийн салбарын хөрөнгө оруулагч Питер Тилийн “Өрсөлдөөн гэдэг ялагдагчдад зориулсан эд” хэмээх дүгнэлт илүү тодорхойлж байгаа болов уу.

Харин аажим өсөлттэй эдийн засагт дассан Европ тивд Уналтын үлгэр илүү ойр. Илүү идэвхтэй өрсөлдөөний бодлого чухал гэдэгт Европын холбоо хамаагүй илүү итгэдэг. WhatsApp-ийг 2014 онд нэгтгэснийхээ дараа хэрэглэгчдийн өгөгдлийг хуваалцахгүй гэсэн амлалтаасаа няцсаных нь төлөө Facebook-ийг

тус холбоо саяхан 110 сая еврогоор торголоо.

Тоон технологийн эрин үед өрсөлдөөний бодлогыг хэрхэн шинээр тодорхойлох талаар идэвхтэй хэлэлцүүлэг Өрсөлдөөний хууль, бодлогын асуудлаарх Оксфордын төвд өнгөрсөн долоо хоногт болсон. Хувийн мэдээллийн халдашгүй байдал, үнээр ялгаварлан гадуур-хах явдал, улс орны өгөгдлийн аюулгүй байдалтай холбоо-тойгоор одоогийн бодлогыг улам өргөжүүлэх үү. Сонирхол татсан хуурамч мэдээлэл байршуулах замаар орлого үүсгэж, онлайн суртал чилгааны зах зээлд тоглож буй хүмүүсийн асуудлыг ч шийдвэрлэж явах ёстой юу.

АНУ-ын байр сууринаас авч үзвэл Европын зохицуулах байгууллагууд муужгайд чадлаа үзүүлж буй арслан сургагч аятай харагддаг. Дижитал эдийн засгийн эринд Европын тоглогчдын эзэлдэг байр суурь хариугүй. Facebook, Apple, Ama-zon, Netflix, Google гэсэн АНУ-ын таван платформ компанийн зах зээлийн нийт үнэлгээ нь 2.4 их наяд ам.доллар болж буй. Энэ нь Францын CAC 40, Германы DAX индексээс ч их байгаа юм.

Өрсөлдөөний шинэ динамик үүсээд байгааг бодлого тодорхойлогчид хүлээн зөвшөөрөх цаг болсон хэмээн Оксфордын хуулийн ухааны профессор Ариэл Эзраки үзэж байна.

Дижитал эриний өрсөлдөөн нь цогц аварга өгөгдөл, тооцоолох агуу хүчин чадал эзэмшсэн технологийн монопол компаниудын хооронд өрнөж буйгаас шалтгаалан нэвтрэн орох аргагүй хаалт үүссээр. “Өрсөлдөөнийг зохицуулах байгууллагууд хөндлөнгөөс оролцоход дуртай компани эдний дотор ганц ч байхгүй. Гэтэл зохицуулалтаас ангид эдгээр компанийг зүгээр орхих хүсэл бидэнд ч алга” хэмээн ноён Эзраки өгүүлсэн юм.

Өрсөлдөөнийг зохицуулах бодлого нь эдийн засгийн үр ашгийг сайжруулах зорилготой хэрэглүүр гэсэн ойлголт өнөөг хүртэл ноёлж ирлээ. Гэтэл энэ бодлого нь улс төр, нийгмийн тогтолцоог тодорхойлоход ч чухал үүрэгтэй. Эдийн зас гийн үлгэрт тохируулан энэхүү бодлогыг өнөө үед шинээр тодорхойлох шаардлагатай боллоо.

Японы шинийг санаачлагчид патентын тоогоор толгой цохив

Ялагдал хүлээгчдэд халгаатай дижитал өрсөлдөөн

Хятадад наймааны шуурга дэгдээж буй шеринг эдийн засаг

Бээжинд анх Mobike байгаад, эдүгээ Ofo болж хувирсан шэйринг дугуй унаж яваа эмэгтэй.

жинхэнэ шуурга дэгдээв. Дэлхий нийтийн шэйринг

эдийн засгийг дэмжигч Airbnb, Uber зэрэг аваргууд хүмүүст орон сууц, автомашинаа түрээс лэх замаар нэмэлт орлого олох боломж үүсгэлээ. Үүний ачаар Хятад оронд түрээсээр хэрэглүүлж буй бараг бүх бүтээгдэхүүн тухайн бараа бүтээгдэхүүнийг эзэмшигчид орлого оруулж байна.

“Дэлхийн бусад улсад хувь хүний шэйринг эдийн засаг маягаар хөгжих байсан болов уу. Харин Хятадад компаниудын бизнес маягаар хөгжиж байна” хэмээн Шэньжэньд байрладаг 3W Coffee инкубатор компанийн менежер Эрик Жан тайлбарлав.

Компаниудад орж буй хамгийн гол ашиг нь гүйлгээгээр орж буй мөнгө биш, хуримтлагдан өсөж буй өгөгдөл. Дахин дахин түрээслэгдэж буй бараа бүр хүмүүсийн хэрэглээтэй холбоо-той статистик үзүүлэлт агуулж байдаг.

Өгөгдөл гэдэг зүйл зээлийн үнэлгээний тогтолцоонд ч хэрэгтэй. Зээлээр авсан шүхрээ эргүүлж өгөхөө байсхийгээд л мартаж байгаа бол зээл авах зэрэглэл чинь л буурна. Чухам энэ нь шэйрингийг байнга дав-тагд даг бизнесийн загвар болгож өгдөг. Унадаг дугуй, утасны цэнэглэгч, борооны шүхэр, сагсан бөмбөгийг хүртэл цагийн хугацаатай зээлээр авцгаана.

Хөгжин дэвжих хүсэлтэй хөгжимчид хүртэл хувь нэмрээ оруулж байна. Том хотуудын худалдааны төв, супермаркетийн гадаа байрлуулсан нийтийн утасны бүхээг хэлбэртэй караоке “студи”-д нэр алдар мөрөөдсөн нэгэн ганц хоёр дуу дуулж, дуугаа бичлэг болгох боломж ч бүрдлээ.

Цахим хэрэгслийн Anker компанийн бүтээл Jiedian цэнэглүүрийг Хятадын бар, ресторан, кафед энэ онд байршуулсан AnkerBox хэмээх гар утас цэнэглэх нэг сая гаруй бүхээг дотор суурилуулахаар төлөвлөжээ. Уг хөрөнгийг эзэмшигч зөвхөн цахилгааны төлбөрөө, харин хэрэглэгч нар нь байршлаасаа хамаарч 30-60 минут цэнэглэх хугацааны төлбөр төлж байх юм.

Ихэнх үйлчилгээнд хавсар-гадаг үл ялиг төлбөр нь аварга өгөгдөл цуглуулах суурь

болж байна. “Зүгээр нэг дугуй түрээсийн бизнес биш. Дээр нь үнэт өгөгдөл цугларч байгаа” хэмээн Deloitte China компанийн түнш, эдийн засагч Ху Ситао тайлбарлав. “Өнгөрсөн онд эрсдэлтэй бизнест азаа туршигч, хөрөнгө оруулагч нар унадаг дугуйн шэйрингийн програмд хошуурцгаасны учир нь энэ” хэмээн тэрбээр нэмж өгүүллээ.

Хятад орны хэрэглэгчид олон үндэстний компаниудын шэйринг эдийн засгийн жишээг өөрсдийн нөхцөлд тохируулан өөрчилж байна. Урьдын цагт амралтаар гадагш явах үеэр орон сууцаа түрээсэлдэг байлаа. Эдүгээ олон олон хятад хүн хирдээ таарсан газрын эздийн дүрд хувилж, илүү орон сууцаа өдрөөр хөлсөлдөг болсон нь Японд ч түгээмэл жишээ.

“Шэйринг эдийн засаг өөрийн тань бизнесээ эхлэх гэж буй орон нутгийн онцлогоос их хамаарна. Жишээ нь, манайд соёлын учир шалтгаан бий. Хятадад хүмүүс өөрт нь огт хэрэггүй болчихсон эд биш л бол юмаа бусадтай хуваалцах дургүй” хэмээн ноён Жан тайлбарлав.

Дотооддоо Uber-тэй өрсөл-дөж, улмаар Хятад дахь бизнесийг нь гартаа оруулсан, такси дуудах үйлчилгээний Didi Chuxing компанид хүртэл жолоочоос тусдаа шинэ бизнесийн санал тавьж байна. Тус компани нь автомашин түрээсийн бизнес эрхэлдэг олон түнштэй. Дээр нь автомашиныг замд гарах зөвшөөрөл болж өгдөг, бизнесийн ихээхэн үнэтэй хэсэг - улсын дугаарыг түрээслэх бизнес эрхлэгчид тус компанитай хамтран ажиллах боллоо.

Ийм компани улсын дугаарыг ширхгийг нь жилийн 10 мянган юань буюу 1500 ам.доллараар түрээсэлж байгаа юм. Нийт түрээслэгчдийнх нь 20 хувь нь Didi-гийн жолооч нар хэмээн тус компани тайлбарлав.

“Хятад дахь унадаг дугуйн шэйринг үйлчилгээтэй төстэй, жинхэнэ шэйринг биш. Эзэм-шигч нь технологийн компани. Өгөгдөл цуглуулахын зэрэг цээ түрээсэлдэг өвөрмөц загвар” хэмээн Deloitte-ийн Хятад дахь харилцаа холбоо, мэдээлэл, технологийн судалгааны тэргүүн Уильям Чау тайлбарлав.

Page 13: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

Манай улс ноолуурынхаа 86, ноосны 40 хувийг угаасан байдлаар экспортолж байна. Одоогоор дотоодын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа бөгөөд самнах дамжлагын 20, ээрэх боломжийг 34 хувийг ашиглаж буй ажээ. Мөн нэхэх хүчин чадлын 25, сүлжмэлийн 70 хувийг ашиг-лаж байгаа нь үйлдвэрүүдийн бүтээмж, ашиг, өрсөлдөх чад-ва рыг бууруулж байна гэж сал барын хан үзжээ.

Энэ чиглэлийн боловсон хүчний нөөц хангалтгүй. Тодруулбал, жилд дунджаар инженерийн боловсролтой 40-50,

нарийн мэргэжлийн 10 хүрэхгүй хүн бэлтгэж байгаа аж. Тиймээс салбарын яамнаас “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловс-руулахаар ажиллаж байна. Энэнхүү хөтөлбөрийн хүрээнд шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлж, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог сайж руулах, улмаар эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын тусгай сан бий болгож зээлийн нөхцөлийг сайжруулах нь чухал байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар хэллээ.

Ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагааны зөвлөлийн гуравдугаар хурал өчигдөр болсон юм.

цоолж байна. Үүнээс гадна, чанаргүй зээл, ажилгүйдэл, ядуурал гээд эдийн засгийн тул-гуур үзүүлэлтүүд Грекийн араас мөшгөсөөр. Тиймээс бид улам муудаж буй эдийн засгийн хаа үзүү лэлтүүдийг яаралтай ха заар-лахгүй бол Монголын мар гааш өнөөдрийн Грек боло ход ойрхон байна.

13

Эдийн засаг

2017.05.31, ЛХАГВА ~ №102, 103 (648, 649) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

ЗГМ ТОВЧХОН

АНУ доллар 2402.35

Евро 2676.22

Япон иен 21.63

ОХУ рубль 42.53

БНХАУ юань 350.42

БНСУ вон 2.14

ВАЛЮТЫН ХАНШ

» БАНК САНХҮҮ

4.1Их наяд. Арилжааны банкууд өнгөрсөн сард нийт 945 иргэнд 56.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 4.1 их наяд төгрөгтэй тэнцэж, нийт зээлдэгчдийн тоо 90.9 мянгад хүрэв.

» ИПОТЕК

96Хувь. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 96 хувь нь хэвийн, 2.3 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.8 хувь нь чанаргүй ангилалд багтаж байна. Ипотекийн зээлийн 99.4 хувь нь төгрөгөөр олгогджээ.

» ҮНЭТ ЦААС

39Монголын хөрөнгийн биржид Засгийн газрын 39 долоо хоногийн хугацаатай, 13.524 хувийн хүүтэй 258,106 ширхэг үнэт цаас арилжлаа.

» ОРОН НУТАГ

1.4Хувь. 2016 оны эцэст сумдын нийт зээлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1.4 хувь, чанаргүй зээлийнх 2.7 хувь байна.

» ШАТАХУУН

2-3Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдснаар шатахууны онцгой албан татварыг энэ онд хоёр удаа нэмэх төлөвлөгөөтэй. Гэхдээ энэ нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд бус 2-3 сарын дараа нөлөөлнө гэж албаныхан мэдээллээ.

» ТҮҮХИЙ ЭД

50Ам.доллар. Олон улсын зах зээлд газрын тосны ханш чангарч, баррель нь 50 ам.долларт ойртлоо.

» ТӨЛӨВ

9.2 Хувь. Монголын банкны систем дэх чанаргүй зээл 2016 оны эцэст нийт зээлийн 9.2 хувьд хүрсэн гэдгийг “Moody's” тайландаа онцолжээ.

» ДЭЛХИЙД

3Хувь. Уоррен Баффетын “Gen-eral Re” компани “Lanxess”-ийн гурван хувийг худалдаж авав.

6.7Хувьд Вьетнамын Ерөнхий Сайд Нгуен Суан Фук энэ оны эдийн засгийн өсөлтөө 6.7 хувьд хүрнэ гэж үзэж байна.

1Өр дагасан хямрал эдийн

засагт нь нүүрлээд зогсохгүй улам даамжирч, нийгмийн тогт воргүй байдлыг өдөөсөөр байна. Нэгэн цагт дэлхийн соёл ир гэншлийг түүчээлж байсан энэ улс өдгөө өр, төсвийн бодлогын хамгийн бараан жишээ болж, хувирсан.

Тэгвэл Европ тивийн өмнөд хэсэгт орших энэ улс бидэнтэй юугаараа төстэй вэ. Мэдээж, хоёр улсын улс төр, эдийн зас-гийн харилцаа төдийлэн нягт биш. Гэхдээ энэ улсын хямралд ороод буй замналыг харвал Монголтой төстэй тал олон бий. Цаг хугацааны хувьд биднээс арай өмнө буюу түрүүлж яваа тэдний замнал бидэнд танил сонсогддог.

Грек улс 2008 онд өрийн гүн хямралд орсноо зарласнаас хойш есөн жил өнгөрсөн ч өнөөг хүртэл эдийн засаг нь улам хумигдсаар. 2016 оны нэгдүгээр улиралд 1.2 хувиар агшиж байсан тус улсын ДНБ энэ оны мөн үед 0.1 хувиар буурчээ. Грекийн нийт өр дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 179 хувьтай тэнцэх төлөвтэй байгаа. Дээрээс нь энэ оны долдугаар сард төлөх ёстой 7.5 тэрбум еврогийн зээл нь хоног, хоногоор ойртсоор буй юм. Тиймээс тэтгэвэр, тэтгэмжийг дахин танаж, орлогын албан татвараа нэмэгдүүлэхэд хүрчээ. Тэгвэл өрийн хэмжээ тэлж, зээлээ төлөх хугацаа ойртсон, татвар нэмнэ гээд Монгол Улсын өнгөрсөн, одоогийн олон үйл явдалтай адил буй за.

Бас өрөнд орсон, хямралд өртсөн түүх нь бидэнтэй төстэй. Тус улс төсвийг хэт данхайлгаж, өрийг өрөөр нөхсөн нь өнөөгийн нөхцөл байдалд хүргэчихээд байгаа.

Ихэнх шинжээчид 2004 оны Зуны олимпийн наадам зохион бай гуулсан нь Грекийн өрийг нэмэгдүүлж, төсвийг хүнд-рүүл сэн гэж тайлбарладаг. Гэвч төсөв, өрөөс үүдэлтэй “эмгэг” нь бүр эртнээс ужгир чээ. Грекийн Засгийн газар 1980-аад оны үед төсвийн зардлаа үлэмж хэм-жээгээр тэлж, хэрэглээ дэмжсэн хөтөлбөрүүд хэрэг жүүлсэн юм. Эдгээр нь иргэдийн худалдан авах чадварыг дэмжсэн ч алсдаа инфляцийг хөөрөгдөж, төсвийн алдагдлыг өсгөсөн байдаг. Ингээд төсвийн “цоорхой”-г нөхөхийн тулд зээл авч, халамжийн

ДЭЛХИЙД

бодлогыг хавтгайруулсан. Тухайлбал, 1990-ээд оны эхэн үеийн Засгийн газар нь зээл авч, төсвийн алдагдлаа нөхсөн бол удаах буюу 1996 оны шинэ засаг нь өрөө үргэлжүүлж аваад, мөнгөөр нь зам, нисэх буудал, метро зэрэг дэд бүтцийн төс-лийг санхүүжүүлжээ. Энэ зуур Грекийн өр тэлсээр байлаа.

Гэхдээ 2001 онд тус улс Ев-ропын холбоонд нэгдэж, олон улсаас хямд санхүүжилт татах боломж нээгдсэн юм. Үүнийгээ ч тэд сурсан зангаараа ашиглаж, их хэмжээний санхүүжилт татаж, төсвийн зардлаа тэлж, халам-жийн бодлогыг хавт гайруулсан билээ. Бас ийм эдийн засгийн чадавх муутай атлаа 2004 онд зуны олимпийн наадам зохион байгуулж, “наргисан” нь нэмэр бус нэрмээс болов. Хажуугаар төрийн дан хайсан алба нь төсвийн дарам тыг нэмэгдүүлжээ. 2009 оны байдлаар тус улсын Зас гийн газрын зардлын ДНБ-д эзлэх хувь 50 хувьд хүрчээ. Гэтэл үүний 75 хувийг төрийн албан хаагчдын цалин болон халамжид зарцуулсан юм. Грек бүр 1980-аад оноос төсөв, мөнгөний замбараагүй бодлого хэрэгжүүлж, халамжийг хавт-гайруулснаар эдийн засгийн гүн хямралд өртөж, элгээрээ хэвтсэн. Хэт үрэлгэн төсөв, хавт-гайруулсан халамжийн бодлого нь өнөөгийн хямралын үндсэн шалтгаан яах аргагүй мөн. Грекийн хямралын шалтгаан танд танил сонсогдож байна уу. Хэдийгээр он цагийн хувьд Монголоос арай өмнө байж мэдэх ч хийж, хэрэгжүүлсэн бодлого, арга зам нь адил байгаа биз.

Түүгээр ч барахгүй тус улс

Монгол Улс Грекийн араас мөшгөсөөр

Г.ИлчЗГМ

“Ноолуур” хөтөлбөрийг шинэчилнэ

Óëààíáààòàð õîò | 2017.06.19 | Èõ Òýíãýð Öîãöîëáîð

Ìîíãîëûí áÈçíåñÈéí çªâëªëÈéí

II ×ÓÓëãÀ ÓÓëçÀëÒ

Èâýýí òýòãýã÷Åðºíõèé èâýýí òýòãýã÷

МБЗ-èéí õîёðдуãààð ÷ууëãà ууëзàëò íь “Азèéí áүс íуòãèéí ýдèéí зàсãèéí уяëдàà

õîëáîî” сýдâèéí дîð ºðíºж, Азèéí õудàëдàà, ýдèéí зàсãèéí õºãжëèéã òүðãýòãýõ Мîíãîë

Óëсыí áîëîмжуудыí òàëààð õýëýëцýíý.

“Àзийí áүс íутãийí ýдийí

засãийí уяëдаа õîëáîî”

Ìîíãîë-îрîñ-ХяÒÀд Óëñ Хîîрîíдûí ЭдÈéí

çÀñãÈéí кîрÈдîрûí ХªÒªëáªрÈéí áîëîÌжÓÓд

ÀçÈéã Эр×ÈÌ Хү×íÈé ÖîãÖ íÈéëүүëЭëÒЭЭр ХîëáîХ íь

ÀçÈéí дЭд áүÒÖÈéí Хªрªí㪠îрÓÓëÀëÒûí îрîí çÀéã

шÈéдâЭрëЭХ íь

áÀéãÀëь îр×Èí, íÈéãЭÌ, çÀñÀãëÀë дÀХь áүñ íÓÒãÈéí

áÈçíåñÈéí ×Èã ХÀíдëÀãÀ

ñаëáаð õуðаëдааí 1:

ñаëáаð õуðаëдааí 2:

ñаëáаð õуðаëдааí 3:

ñаëáаð õуðаëдааí 4:

[email protected] 70114442

Бидний замнах тэдний төрх

2010 онд ОУВС, Европын төв банктай хамтран гурван жи лийн хугацаатай 110 тэрбум еврогийн зээлийн багц авч байсан. Улмаар Олон улсын валютын сантай хамтарснаас үүдэн татварын хувь хэмжээг дахин нэмж, тэтгэвэр, тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалинг бууруулж байжээ. Гэвч үр дүнд хүрээгүй

нь өнөөгийн нөхцөл байдлаар илэрч байна.

Харамсалтай нь, аюулын харанга дэгдэж буй Гректэй бид ч ойрхон байгаа гэдгийг мартаж болохгүй. Манай улсын өр жилээс жилд тэлсээр 2018 он гэхэд ДНБ-ий 98 хувьтай тэнцэхээр байгааг олон улсын үнэлгээний байгууллага тоо-

Тус улсын иргэд "бүсээ чангалах"

бодлогыг эсэргүүцэн

жагсаж байлаа

ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ

BBM©

Page 14: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

Эдийн засаг

14 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.31, ЛХАГВА ~ №102, 103 (648, 649)

Хөрөнгийн биржийн индекс 2.17 хувиар унавМонголын хөрөнгийн бирж

мягмар гарагийн үнэт цаасны арилжаагаар нэг, хоёр болон гуравдугаар ангилалд бүртгэлтэй 26 хувьцаат компанийн нийт 23,546 ширхэг хувьцаа арилжжээ. Хөрөнгийн биржийн индекс энэ өдөр 833.73 нэгж болж 2.17 хувиар унав. Ингэснээр зах зээлийн үнэлгээ 1.47 их наяд төгрөг

боллоо. Ханшийн өөрчлөлтийн хувьд 19 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсон байна. Үүнээс “Зоос гоёл” компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 14.95 хувиар өссөн бол “Мерекс” компанийнх 14.48 хувиар буурлаа. Засгийн газрын үнэт цаасны багцын арилжаагаар 565 ширхэг үнэт цаас арилжлаа.

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1268.08 0.00% 5/30/2017

ЦАГААН АЛТ PLA унци 954 -0.92% 5/30/2017

МӨНГӨ SIA унци 17.45 +0.73% 5/30/2017

ЗЭС (COMEX) HGA фунт 254.9 -0.66% 5/30/2017

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 61.25 -0.24% 5/30/2017

WTI ТОС CLA баррель 49.75 -0.1% 5/30/2017

БРЕНТ COA баррель 52.08 -0.4% 5/30/2017

БЕНЗИН XBA 164.16 -0.06% 5/30/2017

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 3.209 -3.05% 5/30/2017

НҮҮРС (NYMEX) QZA тонн 336.55 +0.21% 5/30/2017

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 73.4 -0.2% 5/30/2017

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 0.150 -3.9% 5/30/2017

БУДАА RRA центнер 10.995 +0.18% 5/30/2017

БУУДАЙ WA бушель 434.5 -0.86% 5/30/2017

КАКАО CCA тонн 1911 +1.81% 5/30/2017

КОФЕ KCA фунт 1.312 +1.47% 5/30/2017Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

◄►▼

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

63.27 +0.96% 5/30/2017

0.034 +3.03% 5/30/2017

19.5 -1.96% 5/30/2017

0.019 +5.56% 5/30/2017

0.013 -7.69% 5/30/2017

3.02 +0.33% 5/30/2017

3.69 +0.82% 5/30/2017

0.31 -21.52% 5/30/2017

0.215 +7.5% 5/30/2017

0.59 -6.35% 5/30/2017

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 6210.194 +4.94 +0.08% 5/30/2017DAX INDEX DAX 12628.95 +26.77 +0.21% 5/30/2017TORONTO STOCK EXCHANGE SPTSX 15421.91 +4.98 +0.03% 5/30/2017S&P/ASX 200 AS51 5717.9 +10.83 +0.19% 5/30/2017S&P 500 INX 2415.82 +0.75 +0.03% 5/30/2017SHANGHAI COMPOSITE SHCOMP 3110.059 +2.23 +0.07% 5/30/2017DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 21080.28 -2.67 -0.01% 5/30/2017TOP 20 MSETOP 12826.52 -146.95 -1.13% 5/30/2017FTSE 100 UKX 7547.63 +29.92 +0.4% 5/30/2017HANG SENG HSI 25701.63 +62.36 +0.24% 5/30/2017NIKKEI 225 NKY 19677.85 -4.72 -0.02% 5/30/2017

▲ ▲

▼ ▲

▲ ▼

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АПУ ХК APU 324.67 -3.29% 5/30/2017ГОВЬ ХК GOV 13980 2.04% 5/30/2017МИК ХОЛДИНГ ХК MIK 10000 -8.93% 5/30/2017МАХИМПЕКС ХК MMX 2393 -0.29% 5/30/2017ДАРХАН НЭХИЙ ХК NEH 20500 0% 5/30/2017СҮҮ ХК SUU 128.35 -0.5% 5/30/2017ТАЛХ ЧИХЭР ХК TCK 21500 0% 5/30/2017БАГАНУУР ХК BAN 1898 -7.01% 5/30/2017БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ ХК BNG 38000 0% 5/30/2017ХАЙ БИ ОЙЛ ХК HBO 116 -3.33% 5/30/2017ХӨХ ГАН ХК HGN 80 -4.41% 5/30/2017ГЕРМЕС ЦЕНТР ХК HRM 140 0% 5/30/2017ЖЕНКО ТУР БЮРО ХК JTB 53.9 -2.88% 5/30/2017МАТЕРИАЛИМПЕКС ХК MIE 8000 0% 5/30/2017МОНГОЛ ШУУДАН ХК MNP 385.4 -0.41% 5/30/2017

▼▲▼▼▼▼

◄►▼

◄►▼▼

◄►▼

◄►▼

99903584, 99903581

Монголбанкны дэд ерөнхий-лөгч Б.Лхагвасүрэнтэй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөл-бөр”-ийн хүрээнд ярилцлаа.

-“Олон нийтийн санхүү-гийн суурь мэдлэгийг дээш лүүлэх хөтөлбөр”-ийг үе шаттайгаар энэ оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлагаас ярилцлагаа

БАЙР СУУРЬ

Иргэдийн мэдлэг дээшилснээр хөрөнгийн зах зээл сэргэнэ

Б.Баяртогтох @bayartogtokhZGM

Хөтөлбөрийн тэргүүлэх дөрвөн чиглэл нь нийгмийн бүлэг болгонд чиглэсэн

эхэлье. Хөтөлбөрийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Дэлхийн банкнаас 2012 онд Монгол Улсын санхүүгийн сал-барт үнэлгээ хийсэн. Энэ үеэр иргэдийн эдийн засаг, санхүүгийн мэдлэг, боловс ролын өнөөгийн байдлыг олон улсын түвшинтэй харьцуулсан судалгааг давхар гаргасан. Уг судалгааны үр дүн тааруухан үзүүлэлттэй байсан тул “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг Монголбанкнаас санаачилж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамны бодлогын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн.

Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбарын өсөлт эрчимжиж, хүн амын дунд банк-ны харилцах данс, хадгаламж, зээлийн үйлчилгээ зэрэг энгийн санхүүгийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь эрс нэмэгдсэн. Хэдий ийм боловч иргэдийн дунд

санхүүгийн мэдлэг, санхүүгийн бүтээгдэхүүний талаарх ойлголт дутмаг байгааг Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны судалгааны дүгнэлт бидэнд харуулсан. Энэ байдлыг өөрчлөх үүднээс дээрх хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлсэн. 2017 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах талаар маш тодорхой зааж өгсөн. Үүний дагуу хөтөлбөр олон нийтэд үр ашгаа таниулаад хэрэгжиж байна. Бидний хувьд хөтөлбөрийн ашиг тусыг ихээхэн өөдрөгөөр харж байгаа.

-Хөтөлбөр хэдий хугацаанд хэрэгжих вэ?

-Хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх эхлэлийг өнгөрсөн онд тавьсан. Иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх уг хөтөлбөр маань дөрвөн тэргүүлэх чиглэлтэй бөгөөд дунд хугацаанд хэрэг-жүүлэхээр байгаа. Тодруулбал, 2021 он хүртэл үргэлжилнэ

гэсэн үг. Санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд иргэдийн үүрэг, оролцоо чухал. Ялангуяа хөгжиж буй манай орны хувьд онцгойлон анхаарах шаардлагатай болж байна. Зах зээл өргөжин тэлж, дэвшилтэт технологи олноор нэвтэрч, банк, санхүүгийн салбарын хөгжил гүнзгийрэхийн хэрээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл улам олширч байгаа. Ийм үед хөтөлбөрийг тал талаасаа дэмжих хэрэгтэй. Хөтөлбөрийг илүү амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн байгууллагуудын оролцоо, идэвх, санаачилга шаардлагатай байгаа.

-Иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсрол хангалтгүй байх нь эдийн засагт их, бага хэмжээгээр нөлөөлөх нь гарцаагүй. Дэлхийн улс орнууд иргэдийнхээ санхүүгийн мэдлэг, боловсролд хэрхэн анхаарч байна вэ?

-Дэлхий нийтийн жишгээр “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн санаачилга анх гарч, одоо хэрэгжиж байна.

Азийн санхүүгийн хямрал, 1990-ээд оны сүүлийн үеийн санхүүгийн хямралуудын дараа буюу 2000 оноос эхлэн Япон, Голланд, Шинэ Зеланд, Сингапур, Их Британи болон АНУ зэрэг өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнууд иргэдийн санхүүгийн боловс ролыг дээшлүүлэх асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэх болсон. Тухайлбал, манай улсад хэрэгжиж байгаа дээрх хөтөлбөрийг одоогийн байдлаар дэлхийн 26 орон боловсруулан хэрэгжүүлж байна.

-Их, дээд сургуульд “Хувь хүний санхүү” сэдэвт хичээл ороод эхэлсэн. Уг хичээлийн талаар эцэг, эхчүүд болон оюут нууд ам сайтай байсан. Тэргүүлэх дөрвөн чиглэлд энэхүү хичээл багтсан байгаа юу?

-Тийм ээ. Залуу үед санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиг-лэлийн хүрээнд “Хувь хүний санхүү” сэдэвт хичээлийг бүх их, дээд сургуулийн хөтөлбөрт мэргэжил харгалзахгүй тусгуулах хэрэгцээ, шаардлага бий. Хичээлийн гарын авлага, ном, сурах бичиг эхнээсээ бэлэн болчихсон. Тодруулж хэлбэл, хөтөлбөр хэрэгжих суурь нөхцөл нь хангалттай бүрдсэн. Эдийн засаг, санхүү гийн боловсролыг их, дээд сургуулиудад олон төрлийн хичээлээр олгодог ч тэр бүр хувь хүн, өрх, гэр бүлийн түвшинд уялдаа холбоотойгоор авч үздэг тусгайлсан хичээл, сургалтын хөтөлбөр одоохондоо нийтлэг биш байна. Хөтөлбөрийн тэргүүлэх дөрвөн чиглэл нь нийгмийн бүлэг болгонд чиглэсэн онцлогтой. Насан туршийн боловсролын нэг хэсэг нь санхүүгийн суурь мэдлэг юм. Энэ хүрээнд насанд хүргэгчдэд зориулсан санхүүгийн боловсролыг олгох чиглэлд мөн

ажиллаж байгаа. -Иргэдийн хувьд сүлжээний

бизнес болон санхүүгийн залилан, мэхлэлтийн хохирогч болох нь нэмэгдсэн. Энэ нь санхүүгийн суурь мэдлэг хангалтгүй байгаатай нь нэг талаар холбоотой байх. Энэ байдал өөрчлөгдөх үү?

-Хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийн санхүүгийн сахилга батыг сайжруулахаас гадна санхүүгийн зөв шийдвэр гаргах чадварыг дээшлүүлэхээр байгаа. Тухайн иргэний санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх мэдлэг, ур чадвар нэмэгдсэнээр хувь хүний санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлэх боломж нь нэмэгддэг. Энэ нь тухайн хувь хүнд болон түүний хамаатан садан, гэр бүлийн хүрээнд боломжуудыг бий болгож, цаашлаад эдийн засгийн эрүүл мэндэд ч эерэгээр нөлөөлдөг ач холбогдолтой. Тэгэхээр одоогийн нөхцөл байдал эрс сайжирна. Хүн болгон өдөр тутам мөнгөтэй харьцаж, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг. Тэр болгонд санхүүгийн суурь мэдлэг алхам тутам хэрэг болж байдаг.

-Санхүүгийн боловсрол нэмэгдсэнээр хөрөнгийн зах зээлийн хөгжилд түлхэц болж чадах болов уу?

-Иргэдийн мэдлэг дээшилс-нээр санхүүгийн бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэнэ. Хуримтлал болон мөнгөө өсгөх үүднээс өөрийн хэрэгцээнд тохир-сон, зөв бүтээгдэхүүн сонго дог болно. Тэдгээр сонгол тынх нь нэг хувьцаа, бонд байх боломжтой. Энэ утгаараа хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоо өснө. Зөвхөн хөрөн гийн зах зээлээр зогсохгүй иргэдийн хадгаламж нэмэгдэж, хувь хүний ажлын бүтээмж дээшлэхээр байгаа.

С.Батсайхан / ЗГМ©

MSE ALL индекс сүүлийн нэг сард (нэгжээр)

1,000

800

6002015 2016

» Иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр дунд хугацаанд хэрэгжихээр байгаа.

» Санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд иргэдийн үүрэг, оролцоо чухал.

» Хөтөлбөрийг илүү амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн байгууллагуудын оролцоо, идэвх, санаачилга шаардлагатай байгаа.

Page 15: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

15

Лавлах

2017.05.31, ЛХАГВА ~ №102, 103 (648, 649) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

ОНЦЛОХ ҮЗВЭР

08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

10.30 Эрдмийн хэт. “Монголын анхны хиймэл дагуул”

11.00 “Монголын мэдээ” мэдээллийн хөтөлбөр

14.00 “Цэлмэг” өдрийн хөтөлбөр

17.30 Би дүүтэй боллоо

19.05 Цахим гадуурхал

23.00 “Соёл эрдэнэ” хөтөлбөр

07.30 "Сайн уу дэлхий" нэвтрүүлэг

11.30 "Ажил хэрэгч өглөө" нэвтрүүлэг

14.00 "Эзэнт гүрнийг босгосон нь" нэвтрүүлэг

17.00 "Америк хэрхэн ажилладаг вэ" нэвтрүүлэг

19.30 ''MadeIn-Mongolia.Эко гэр цэцэрлэг" нэвтрүүлэг

22.30 "Алсын хараа" нэвтрүүлэг

09.45 “Би монгол хүн” нэвтрүүлэг

13.20 “Кино миний амьдрал” нэвтрүүлэг

14.10 "Зөв үнийг таа" шоу нэвтрүүлэг

18.05 "Бяцхан оцон шувуу Пороро" хүүхэлдэйн кино

21.05 “80 саяын уналт” асуулт, хариултын шоу нэвтрүүлэг

23.10 "Мердокийн тайлагдашгүй нууцууд" ОАК

12.30 "Сонсъё, суръя, дагая"

14.00 "Бээжингээс Парис хүртэлх цуутай аялал" баримтат кино

17.00 "Жимсхэн охид" хүүхэлдэйн кино

19.30 "Ороод гараач" нэвтрүүлэг

22.30 "Тэрслүү хөвгүүд" ОАК

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ09.30 “Тог тог тог” хүүхдийн нэвтрүүлэг

ТВ ХӨТӨЛБӨР

Найруулагч Владимир Торопчиний бүтээл “Маргад эрдэнийн орноор аялсан нь” инээдмийн адал явдалт хүүхэлдэйн киног албан ёсны монгол дуу оруулалттайгаар дэлгэцнээ 10-18 цаг хүртэл гаргаж байна. Тус кино нь энэ сарын 26-нд нээлтээ хийж, хөгтэй адал явдал, дүрүүд нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байгаа аж. Кинонд зальжин, хорон санаат Урфин шидэт орны шинэ захирагч болохыг хүснэ. Ингээд тэр модон цэргийн арми байгуулан, Эмэралд хотыг эзлэн авав. Бүх зүйл түүний санаснаар болж, ялалтаа тэмдэглэхийн даваан дээр Дороти гэх жирийн охин гарч ирснээр бүх зүйл бүтэлгүйтнэ. Охин гэртээ харихаасаа өмнө шинэ найзууд болох Аймхай мануухай, Төмөр хүн, Зоригт арслан нарт туслаж, Урфиныг дарах хэрэгтэй болдог. Үүний тулд, найзууд Урфин гэж хэн болохыг олж мэдэх хэрэгтэй болсноор үйл явдал өрнөнө. Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг мэдэхийг хүсвэл үлгэрийн оронд хэдхэн хором саатаарай.

ХӨТӨЧ

Гайхамшигт өдрүүд үргэлжилсээр

Хүүхдийг сонсох боломж

УЛААНБААТАР

Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдөх нь түгээмэл үзэгдэл болсон. Тодруулбал, нийслэлийн хүн амын 50 орчим хувь буюу 450 мянга гаруй нь хүүхэд байдаг гэсэн судалгаа бий. Тиймээс хүн ам нэмэгдэхийн хэрээр нийслэлийн иргэдийн тал хувийг эзэлж буй хүүхдүүдэд анхаарал хандуулах шаард лагатай байгаа юм.

Тэгвэл уг асуудлын хүрээнд энэ жилээс тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн гурав дахь өдрийг "Хүүхдээ сонсох өдөр" болгон тэмдэглэхээр боллоо. Хүүхдийн санал бодлыг сонсдог өдөртэй болсноор ганцхан өдөр хүүхдүүдийн дуу хоолойг сонсоод зогсохгүй тэдэнд зориулсан хөрөнгө оруулалт хэр үр дүнд хүрч байгааг мэдэх боломжтой аж. Түүнчлэн дүүрэг, хороонд хүүхдэд зориулсан халамж, тусламжийн хөрөнгө мөнгө хэр үр ашигтай зарцуулагдаж байгааг тодор хойлох боломж бүрдэнэ.

Тий мээс уг ажлын хүрээнд багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд тус сэдвээр сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАРV.31 26o

10o

VI.01 21o

13o

VI.02 22o

6o

VI.03 25o

8o

VI.04 26o

10o10м/с

6м/с

11 м/с

8 м/с

8 м/с

7 м/с

8 м/с

6 м/с

8 м/с

6 м/с

ҮүлшинэБагавтар үүлтэй Түр зуурын бороотой Үүлшинэ Багавтар үүлтэй

УВС26o

12o

ХОВД 27o

13o

ЗАВХАН25o

8o

БАЯНХОНГОР27o

10o

ГОВЬ-АЛТАЙ23o

9o

ӨВӨРХАНГАЙ 28o

13o

АРХАНГАЙ 27o 11o

ХӨВСГӨЛ 29o

10o

БУЛГАН 28o

6o

ТӨВ 25o

10o

ДУНДГОВЬ 28o 12o

ӨМНӨГОВЬ30o

16o

ГОВЬ-СҮМБЭР 27o

10o

ДОРНОГОВЬ 29o

14o

СҮХБААТАР 22o

7o

ХЭНТИЙ 27o

7o

СЭЛЭНГЭ 28o

9o

ОРХОН27o

8o

ДАРХАН-УУЛ28o

10o

ДОРНОД 21o

3o

БАЯН-ӨЛГИЙ21o

10o

Үлгэрийн ертөнцөөр аялаарайГ.Төгс

ЗГМ

ЗУРХАЙ

Билгийн тооллын 6Зуны тэргүүн хөхөгчин могой сарын дөрвөн ногоон мэнгэтэй морь өдөр.Үс засуулбал: Өнгө зүс сайжирна.Наран ургах, шингэх: 05.09-20.38 Барилдлага: РашаанШүтэн барилдлага: СансарСуудал: Төмөр

Аргын тооллын тавдугаар сарын 31, Буд гараг. Билгийн тооллын 6. Үнэг одтой, шар морь өдөр.

Өдрийн наран 05.09 цагт мандан, 20.38 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

ҮЗВЭР

ЗГМ: СҮДОКҮ

(Өмнөх дугаарын хариу)

267913458

352749681

948526137

614832795

531487269

789165324

196354872

425678913

873291546

Өмнөх дугаарын хариу / 05.31

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

БОСООГООР:1. Монгол Улсын хоёр үндэстний нэг2. Намрын дунд сар3. Фашист Германы үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан генерал5. Үзмэрч Дашцэрэнгийн холбоо барьдаг гэх харь

гарагийн нэр6. Дэлхийн байгаль хамгаалах сангийн лого (таних тэмдэг)-д заларсан амьтан9. Хэнтий аймгийн харьяат, хавчигдаж хэлмэгдэж асан авъяаслаг яруу найрагч12. Хүлээн авагч, нэвтрүүлэгч

9

1

17

6

3

3

8

8

9

62

4

9

5

1

26

8

261

34

ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Саяхан автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, уушгиа чөлөөлсөн шиг дахиад нэг өдөр эрүүл агаараар амьсгалах боломж гарч байна. Энэ бол дэлхийн тамхины эсрэг өдөр. Жил бүрийн тавдугаар сарын 31-нийг дэлхий нийтээрээ тамхины эсрэг өдөр болгож тэмдэглэсээр 30 дахь оноо угтаж буй нь энэ.

ДЭМБ-аас санаачилсан эл өдрийг энэ жил “Дам тамхи-далтаас урьдчилан сэргийлье” хэмээх сэдвээр тус өдрийг тэмдэглэж байна. Учир нь тамхинаас болж манай гараг дээрх зургаан сая хүн жил тутам амь насаа алддаг аж. Тиймээс энэхүү өдрийг гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө зориулан өнгөрүүлээрэй.

Уушгиа чөлөөлөх өдөр

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

УБ-Бээжин 06.10 08.25Бээжин-УБ 09.30 12.00УБ-Ханбумбат 07.30 08.40Ханбумбат-УБ 09.30 10.35УБ-Токио 07.55 13.40Токио-УБ 14.40 19.10УБ-Москва 09.15 10.55Москва-УБ 19.25 06.35 +1

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

Москва-УБ 21.35 07.30УБ-Эрхүү 21.10 02.40Эрхүү-УБ 15.35 06.20УБ-Сүхбаатар 21.15 05.12Сүхбаатар-УБ 20.55 05.03Эрдэнэт-УБ 19.10 05.48Замын-Үүд-УБ 17.35 08.55УБ-Замын-Үүд 17.20 07.05Сайншанд-УБ 20.25 07.01УБ-Сайншанд 09.15 19.15

14. Тахийн зүс16. Хаврын адаг сар

ХӨНДЛӨНГӨӨР:1. Теннисийн талбай4. Буурал тив7. Зурлага, төөрөг8. Канад улсын сүлдэн дээр байдаг навчны мод

10. Хүү Модундаа алагдсан Хүннүгийн хаан11. Гардан тулааны нэг төрөл13. Монголчууд хятадуудыг нэрлэдэг байсан нэр15. Жигүүр17. Хөдөлмөрийн багаж18. Их, дээд сургууль коллежид суралцагч

ХАР СУВД ХӨЛӨГ ОНГОЦЦиркийн гайхамшигт үзүүлбэр болон Кан-Кан, Вальс, Belly Dance бүжгийн төрлийг харуулах жүжигчилсэн “Cabaret” шоуг өнөөдөр 20.00 цагт толилуулна.

УДБЭТ“Цасан цагаан ба долоон одой” хүүхдийн бүжгэн жүжгийг маргааш 12.00, 15.00, 18.00 цагт тайзнаа тоглох гэж байна.

Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурь Монголын тайзнаа тавигдсаны 50-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг 2017 оны зургадугаар сарын 3, 4-ний өдрүүдэд үзэгчдэдээ хүргэх гэж байна.

UB PALACEОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачууддаа зориулан хүүхэлдэйн театрын уран бүтээлчид "Үлгэрийн баатруудтай хамтдаа буюу Алтан залаат азарган тахиа" жүжгийг маргааш 12.00 цагт тоглоно.

CROCUS EVENT HALLИх Британийн EAST17 хамтлагийн уран бүтээлийн тоглолт ирэх сарын 9-нд 21.00 цагт болно.

THE CORPORATE AND CONVENTION CENTRE

“Буратино-алтан түлхүүр" эх үрсийн баярт зориулсан хүүхдийн жүжгийг ирэх сарын 1-нд 13.00 цагт тоглоно. Хүрэлцэн ирсэн хүүхэд бүр бэлэгтэй.

УДЭТДрамын театрын уран бүтээлчид эх үрсийн баярт зориулан “Царцаа намжил” хүүхдийн жүжгээ маргааш 14.00, 16.00 цагт тайзнаа дахин тоглох гэж байна.

ЗГМ: КОМИКС

Н

А

Ц

А

Г

Ү

Р

В

Э

ЛЭ

РЭ

Е

Г

К

Л

Ч

Э

МЭ

Э

Л

Ш

ИН

Э

С

У

УР

А

А

Г

А

В

Г

А

И

Ч

Э

Э

А

Ж

И

Г

Д Б Ж Н Л Ү

Н АЭ Э

У

З

А Ц

А

Ц

1 2 3

4

7

5 6

8 9

10

11 12

13

15

14

17

16

18

Маргааш олон улсын хүүх-дийн эрхийг хамгаалах өдөр. Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, зургадугаар сарын 1-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан түүхтэй. Ингээд эл өдрийг дэлхий нийтээрээ өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг болсон билээ. Энэ жил нийслэл хотод зохион байгуулагдах арга хэмжээний талаар танилцуулья.

Д.Сүхбаатарын талбай11:00-16:00 цагт "Монгол

хүүхэд" баярын арга хэмжээ болно.

Үндэсний Соёл амралтын хүрээлэн

Зургадугаар сарын 2-ныг дуустал "Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг зохион байгуулах юм. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлөөр тус тус зохион явууах аж.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Зургадугаар сарын 4-нийг дуустал “Аз жаргалтай хотхонд” баярын арга хэмжээ зохион байгуулна.

Mr. Баагийгийн ПАЯН.....

Миний хамар намхан, нүд

давхраагүй ..... юм.

Хамар байна уу, байна. Нүд байна уу, байна.

Царай байна уу, байна.

Үхсэн, эд нарт тоосго байгаа юм уу?

Эмэгтэйчүүд толинд хараад. Эрчүүд толинд хараад.

Page 16: YНЭ: 600₮ Хувийнх нь бадарч, хувьсгалынх бөхөж байна · Гэвч тус улсын өрийн да рамтыг хөнгөлөх талаар

Сурталчилгаа

16 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.05.31, ЛХАГВА ~ №102, 103 (648, 649)