12
УИХ-ын хаврын чуулган хаал- таа хийв. Хаалтын үгэндээ спикер “2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 55 өдөр үргэлжилж, бие даасан 18 хууль, 113 хуульд өөрчлөлт оруулсны зэрэгцээ зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай ес, УИХ-ын 30 тогтоолын төсөл хэлэлцэн баталсан байна. Нийгэм, эдийн засагт нааштай үр дүн гарч эхэллээ. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сүүлийн дөрвөн жил дараалан унаж байсан бол энэ оны таван сарын байдлаар эдийн засаг 4.2 хувиар өсөж, 29 мянган иргэн ажилтай болж, ажилгүйдлийн түвшин буурлаа. Гадаад худал- дааны ашиг эхний таван сард нэг тэрбум ам.долларт хүрсэн байна. Монголчууд дэлхийн олон орноор аялдаг ч Австралийн Тасманийн арал дээр очсон нь тун цөөн. Сидней хотод Acad- emies Australasia коллежид сурахын хажуугаар тус улсаар аялсан Н.Зулзаяатай ярилцлаа. -Яагаад Тасманийн арал руу аялахаар шийдсэн бэ. Хэр алслагдмал байдаг вэ? -Тасмани нь Австрали тивийн зүүн өмнөд хэсэгт оршдог жижиг арал. Австрали халуун орон ч гэсэн Тасмани өмнөд туйлтай ойрхон уч- раас сэрүүхэн, цас ордог. Энэ тивийн өөр газар оцон шувуунууд байдаггүй. Харин өвлийн улиралд Тасманид оцон шувуунууд ирж өндгөө гаргадаг. Мөн дэлхийн өөр хаана ч байдаггүй амьтан, ургамлын төрөл зүйлээрээ жуулчдын сонирхлыг татдаг юм билээ. Тухайлбал, тасманийн чөтгөр гэдэг жижиг мэрэгч бий. Туйлтай ойрхон учраас туйлын туяаг үзэх боломжтой гээд олон онцлог зүйлтэй арал. ОНЦЛОХ Бүх эрх хуулиар хамгаалагдана © 2017.07.07, БААСАН ~ №129 (675) 00675 Зохицуулалтын цоорхой, сул дүрэм журмын нүх сүвд ломбард гэх өвчин үүсч, улам ужгирсаар, эргээд нийгэм, эдийн засгийн амьдралд сөргөөр нөлөөлж эхэллээ. 3 Хамгийн баян лигийн тамирчид хамгийн бага цалинтай “Ecobus” аяллын автобус үйлдвэрлэж байна Худалдааг тэтгэх хэлцэл урагшиллаа NFL бол тоглогчийнхоо цалинд баталгаа өгдөггүй цорын ганц лиг. > 7 Хуучны автомашины дотор талыг шинэчлэн засварлаж байгаа аж. > 12 15 тэрбум юанийн своп хэлцлийн гэрээ хүчин төгөлдөр боллоо. > 11 ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2017.07.07 ҮҮЛШИНЭ 24° 14° YНЭ: 600₮ ubinfo.mn БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ЗГМ АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2387.08 350.83 39.67 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 99.990 0.1% 93.930 0.13% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 1223.60 0.25% УЛС ТӨР Ерөнхийлөгчийн зарлигаар монгол туургатан зургаан хүнийг алтангадас одонгоор шагнав. УИХ-аас Биеийн тамир, спортын тухай хуулийг баталлаа. Монгол Улсын шинэ Ерөнхий- лөгч Төрийн ордны Их танхимд тангараг өргөнө. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Вьетнамын Элчин сайдыг хүлээн авч уулзав. СЕХ-ноос иргэдийг дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг уриаллаа. ЭДИЙН ЗАСАГ Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.5 их наяд төгрөгтэй тэнцэв. Хувийн хөрөнгө оруулалтын сангуудыг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэлээ. Банкуудын нийт зээлийн 7.3 хувийг хугацаа хэтэрсэн зээл бүрдүүлж байна. Орон сууцны үнийн индекс өнгөрсөн сард нэг хувиар өсөв. "Pimco” сангийн нийт хөрөнгө 88.9 тэрбум ам.долларт хүрлээ. НИЙГЭМ “Мазаалай” хиймэл дагуул тойрог замдаа орсон талаар эрдэмтэд дуулгав. Санал хураах өдөр буюу өнөөдөр нийтийн тээврийн хэрэгслийн тоог 249-өөр нэмлээ. НОБГ сонгууль болон наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. АНУ-д Монголоос үрчлэгдсэн хүүхдүүдийг эх оронтой нь танилцуулахаар авчирлаа. Унадаг дугуйн тээвэр хөгжүүлэх хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ. ДЭЛХИЙ Өнөөдөр эхэлж буй Их 20-ийн чуулганы үеэр В.Путин, Д.Трамп нар уулзана. Японы өмнөд нутагт хүчтэй аадар борооны үеэр 20 хүн сураггүй алга болжээ. Украйн улс НАТО-д элсэх чиглэлийг хуулиар баталгаажуулсан байна. Польш улс АНУ-аас Пэтриот пуужингийн систем худалдан авах гэрээ байгууллаа. Жирэмслэлтийн үед сахар их хэрэглэвэл хүүхэд харшилд өртөмтгий болдгийг тогтоов. Б.Ганбаяр / ЗГМ© 5841 0.85% 856.1 0.53% Зохицуулалтын цоорхойгоор “өвчилсөн” ломбард УЛС ТӨР ЗАЛУУС Сонгуульд “нэрвэгдсэн” хаврын чуулган Монголын байгаль Австралийнхаас дутахгүй Б.Гандолгор @gandolgorZGM Б.Баярмаа @bayarmaaZGM 2 5 Хойд Солонгост цохилт өгөх нь эрсдэл өндөртэй Деметри Севастопуло Хойд Солонгосын алсын тус- галттай пуужингийн туршилт Солонгосын хойг дахь эрсдэ- лийг үлэмж дээшлүүллээ. Гэвч Сөүлийг сүйрүүлэхгүйгээр хариу арга хэмжээ авах АНУ- ын цэргийн боломж хумигдсаар байгааг шинжээчид тэмдэглэв. Обамагийн захиргааны үед нэгдсэн командлалын тэр- гүүн асан Майк Мюллен Хойд Солонгосын хямралыг шийд- вэрлэх ганц боломжтой арга зам нь Хятадтай яриа хэлэлцээ хийх явдал гэж мэдэгджээ. Учир нь АНУ-д байгаа цэрэг, зэвсгийн хүчин чадал нь дэндүү өндөр эрсдэлтэй гэж үзсэн байна. 2006 онд Пхеньян алсын тусгалтай пуужин туршихаар бэлтгэж эхлэх үед тухайн үед АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Уильям Перри, дараа нь Обамагийн захиргаанд Батлан хамгаалахын сайд болсон Эш 9 Картер нар Ерөнхийлөгч Жорж Бушид хандаж, пуужинг устгах оновчтой цохилт өгө хийг санал болгож байжээ. Пен- тагон Хойд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байсан бол одоо Пхеньяны туршилт урагш ахиж, цохилт өгсний хариуд ихээхэн эрсдэл үүсгэх боломжтой болсныг шинжээчид анхаа- руулав. Ноён Мюллен хэлэхдээ “Манай зүгээс алхам хийх олон боломж байхгүй. Цэргийн арга хэмжээ авах сонголт байгаа боловч түүнийг ашигласны дараа юу тохиолдох вэ гэдэг асуулт гарна. Бид үр дүнд хүрч чадах уу гэдэгтээ бус. Тодорхой хэмжээнд бид үлэмж нөлөө үзүүлэх болно. Харин Ким Жон Ун юу хийх бол” хэмээн ярьсан юм. ЗГМ: ИНФОГРАФИК focus-economics.com© Хөгжиж буй зах зээлийн эдийн засгийн өсөлтийн төлөв Төв Америк, Карибийн орнууд 3.1% Tөв, Дорнод Европ 3.0% Тусгаар улсуудын холбоо 1.4% AСЕАН 4.7 % Зүүн Өмнөд Ази 6.0% Ойрх Дорнод, Умард Африк 2.6% Сахараас урагш орших орнууд 2.9% Латин Америк 1.6%

YНЭ: 600₮ ОНЦЛОХ Зохицуулалтын цоорхойгоор “өвчилсөн” … · Солонгосын хямралыг шийд- вэрлэх ганц боломжтой

  • Upload
    others

  • View
    12

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

УИХ-ын хаврын чуулган хаал-таа хийв. Хаалтын үгэндээ спикер “2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 55 өдөр үргэлжилж, бие

даасан 18 хууль, 113 хуульд өөрчлөлт оруулсны зэрэгцээ зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай ес, УИХ-ын 30 тогтоолын төсөл хэлэлцэн баталсан байна.

Нийгэм, эдийн засагт нааштай үр дүн гарч эхэллээ. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сүүлийн дөрвөн жил дараалан

унаж байсан бол энэ оны таван сарын байдлаар эдийн засаг 4.2 хувиар өсөж, 29 мянган иргэн ажилтай болж, ажилгүйдлийн түвшин буурлаа. Гадаад худал-дааны ашиг эхний таван сард нэг тэрбум ам.долларт хүрсэн байна.

Монголчууд дэлхийн олон орноор аялдаг ч Австралийн Тасманийн арал дээр очсон нь тун цөөн. Сидней хотод Acad-emies Australasia коллежид сурахын хажуугаар тус улсаар аялсан Н.Зулзаяатай ярилцлаа.

-Яагаад Тасманийн арал руу аялахаар шийдсэн бэ. Хэр алслагдмал байдаг вэ?

-Тасмани нь Австрали тивийн зүүн өмнөд хэсэгт оршдог жижиг арал. Австрали халуун орон ч гэсэн Тасмани өмнөд туйлтай ойрхон уч-раас сэрүүхэн, цас ордог. Энэ тивийн өөр газар оцон шувуунууд байдаггүй. Харин өвлийн улиралд Тасманид

оцон шувуунууд ирж өндгөө гаргадаг. Мөн дэлхийн өөр хаана ч байдаггүй амьтан, ургамлын төрөл зүйлээрээ жуулчдын сонирхлыг татдаг юм билээ. Тухайлбал, тасманийн чөтгөр гэдэг жижиг мэрэгч бий. Туйлтай ойрхон учраас туйлын туяаг үзэх боломжтой гээд олон онцлог зүйлтэй арал.

ОНЦЛОХ

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

2017.07.07, БААСАН ~ №129 (675)

0 0 6 7 5

Зохицуулалтын цоорхой, сул дүрэм журмын нүх сүвд ломбард гэх өвчин үүсч, улам ужгирсаар, эргээд нийгэм, эдийн засгийн амьдралд сөргөөр нөлөөлж эхэллээ. 3

Хамгийн баян лигийн тамирчид хамгийн бага цалинтай

“Ecobus” аяллын автобус үйлдвэрлэж байна

Худалдааг тэтгэх хэлцэл урагшиллаа

NFL бол тоглогчийнхоо цалинд баталгаа өгдөггүй цорын ганц лиг. > 7

Хуучны автомашины дотор талыг шинэчлэн засварлаж байгаа аж. > 12

15 тэрбум юанийн своп хэлцлийн гэрээ хүчин төгөлдөр боллоо. > 11

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2017.07.07

ҮҮЛШИНЭ

24° 14°

YНЭ: 600₮

ubinfo.mnБҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

ЗГМ

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2387.08 350.83 39.67

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

99.9900.1%

93.9300.13%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

1223.600.25%

УЛС ТӨРЕрөнхийлөгчийн зарлигаар монгол туургатан зургаан хүнийг алтангадас одонгоор шагнав. УИХ-аас Биеийн тамир, спортын тухай хуулийг баталлаа.Монгол Улсын шинэ Ерөнхий-лөгч Төрийн ордны Их танхимд тангараг өргөнө. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Вьетнамын Элчин сайдыг хүлээн авч уулзав.СЕХ-ноос иргэдийг дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг уриаллаа.

ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.5 их наяд төгрөгтэй тэнцэв. Хувийн хөрөнгө оруулалтын сангуудыг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэлээ.Банкуудын нийт зээлийн 7.3 хувийг хугацаа хэтэрсэн зээл бүрдүүлж байна. Орон сууцны үнийн индекс өнгөрсөн сард нэг хувиар өсөв."Pimco” сангийн нийт хөрөнгө 88.9 тэрбум ам.долларт хүрлээ.

НИЙГЭМ“Мазаалай” хиймэл дагуул тойрог замдаа орсон талаар эрдэмтэд дуулгав. Санал хураах өдөр буюу өнөөдөр нийтийн тээврийн хэрэгс лийн тоог 249-өөр нэмлээ. НОБГ сонгууль болон наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. АНУ-д Монголоос үрчлэгдсэн хүүхдүүдийг эх оронтой нь танилцуулахаар авчирлаа. Унадаг дугуйн тээвэр хөгжүүлэх хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ.

ДЭЛХИЙӨнөөдөр эхэлж буй Их 20-ийн чуулганы үеэр В.Путин, Д.Трамп нар уулзана. Японы өмнөд нутагт хүчтэй аадар борооны үеэр 20 хүн сураггүй алга болжээ. Украйн улс НАТО-д элсэх чиглэлийг хуулиар баталгаажуулсан байна. Польш улс АНУ-аас Пэтриот пуужингийн систем худалдан авах гэрээ байгууллаа. Жирэмслэлтийн үед сахарих хэрэглэвэл хүүхэд харшилд өртөмтгий болдгийг тогтоов.

Б.Ганбаяр / ЗГМ©

58410.85%856.1

0.53%

Зохицуулалтын цоорхойгоор “өвчилсөн” ломбард

УЛС ТӨР

ЗАЛУУС

Сонгуульд “нэрвэгдсэн” хаврын чуулган

Монголын байгаль Австралийнхаас дутахгүй

Б.Гандолгор@gandolgorZGM

Б.Баярмаа@bayarmaaZGM

2

5

Хойд Солонгост цохилт өгөх нь эрсдэл өндөртэй

Деметри СевастопулоХойд Солонгосын алсын тус-

галт тай пуужингийн туршилт Солонгосын хойг дахь эрсдэ-лийг үлэмж дээшлүүллээ. Гэвч Сөүлийг сүйрүүлэхгүйгээр хариу арга хэмжээ авах АНУ-ын цэргийн боломж хумигдсаар бай гааг шинжээчид тэмдэглэв. Обамагийн захиргааны үед нэгдсэн командлалын тэр-гүүн асан Майк Мюллен Хойд Солонгосын хямралыг шийд-вэрлэх ганц боломжтой арга зам нь Хятадтай яриа хэлэлцээ хийх явдал гэж мэдэгджээ. Учир нь АНУ-д байгаа цэрэг, зэвсгийн хүчин чадал нь дэндүү өндөр эрсдэлтэй гэж үзсэн байна.

2006 онд Пхеньян алсын тус галтай пуужин туршихаар бэлтгэж эхлэх үед тухайн үед АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Уильям Перри, дараа нь Обамагийн захиргаанд Батлан хамгаалахын сайд болсон Эш 9

Картер нар Ерөнхийлөгч Жорж Бушид хандаж, пуужинг устгах оновчтой цохилт өгө хийг санал болгож байжээ. Пен-тагон Хойд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуу лах төлөвлөгөөтэй байсан бол одоо Пхеньяны туршилт урагш ахиж, цохилт өгсний ха риуд ихээхэн эрсдэл үүсгэх бо ломж той болсныг шинжээчид анхаа-руулав.

Ноён Мюллен хэлэхдээ “Манай зүгээс алхам хийх олон боломж байхгүй. Цэргийн арга хэмжээ авах сонголт байгаа боловч түүнийг ашигласны дараа юу тохиолдох вэ гэдэг асуулт гарна. Бид үр дүнд хүрч чадах уу гэдэгтээ бус. Тодорхой хэмжээнд бид үлэмж нөлөө үзүүлэх болно. Харин Ким Жон Ун юу хийх бол” хэмээн ярьсан юм.

ЗГМ: ИНФОГРАФИК

focus-economics.com©

Хөгжиж буй зах зээлийн эдийн засгийн өсөлтийн төлөв

Төв Америк, Карибийн

орнууд

3.1%

Tөв, Дорнод Европ

3.0%

Тусгаар улсуудын

холбоо

1.4%

AСЕАН

4.7%

Зүүн Өмнөд Ази

6.0%

Ойрх Дорнод,

Умард Африк

2.6%Сахараас

урагш орших орнууд

2.9%

Латин Америк

1.6%

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.07.07, БААСАН ~ №129 (675)

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал, хүсэлт

байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

УЛСЫН ИХ ХУРАЛ ЗГМ ТОВЧХОН» УУЛЗАЛТ УИХ-ын дарга манай улсад айлчилж буй Вьетнам улсын Үндэсний ассамблейн байнгын хорооны гишүүн, Аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны дарга, Коммунист намын төв хорооны гишүүн, хурандаа генерал Во Чонг Вьет тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллахаар санал солилцлоо.

» ТОО

3 Сая. Монгол Улсын хэмээгээр 1054 ихэр хүүхэд байдаг аж. Ихэр хүүхдийн тэтгэмжийг хүүхэд тус бүрт нь нэг сая төгрөгийг дөрөв хүртэл насанд нь багтааж нэг удаа олгодог. Харин гурав ба түүнээс дээш ихэр бол хүүхэд тус бүрт гурван сая төгрөг нэг удаа олгодог. Мөн жирэмсний таван сартайгаас төрөх хүртэл 40 мянган төгрөг олгож байгаа. Эдгээр тэтгэмжийн хэмжээг Засгийн газар тогтоохоор заасан тул эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нэмэгдүүлэх юм байна.

» ПАРЛАМЕНТ УИХ-аас “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн баталлаа. Дэлхийн бакнаас авч буй энэхүү 120 сая ам.долларын зээл нь төсвийн алдагдлыг нөхөх зорилготой юм.

» ШАГНАЛ Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Алтан, Мөнгөн гэрэгэ, цолны тэмдэг олгогдоогүй дипломат дээд цолтой ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн 32 дипломатын үр хүүхдүүдэд гэрэгэ энгэрийн тэмдэг гардуулав.

» УРИАЛГА Сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой хууль бус үйл ажиллагаа явуулбал Сонгуулийн тухай хуульд заасан хариуцлага хүлээдэг болохыг СЕХ-ноос анхааруулж, бусдын нөлөөнд автахгүй байхыг уриаллаа. Сүүлийн үед олон нийтийн дунд сонгогчдийн сонголтоо хийх эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой “цагаан хуудас буюу саналаа тэмдэглэхгүй байя” гэсэн хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл аж.

» ТӨСӨЛМонгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн төсвийн алдагдлыг нөхөх зорилготой 120 сая ам.доллар авах зээлийн санхүүжилтийн хэлэлцээрийг баталлаа.

Сонгуульд “нэрвэгдсэн” хаврын чуулган

-Бид өнгөрсөн тав дугаар сард дэлхийн улс о р н у у д ы н эдийн засгийн

макро бодлогын сонгодог нийтлэг

дүрмээр тоглоно гээд ОУВС-тай гэрээ хийчихсэн. Үүнийг дэлхий харж байгаа. Гэтэл тун удалгүй дүрэмгүй тоглоно гээд хийрхээд явчихлаа. Олон улс, хөрөнгө оруулагчид үүнийг сонсоод шоконд орж байгаа. Биднийг яг л аквариуманд бай гаа загас шиг л ажиглаж байгаа. Эдийн засгаа өөрсдөө татан унагах эдийн засгийн алуурчид гэж олон улсад харж байна. Ер нь хавтгайрсан халамжийн бодлого явуулаад тогтвортой хөгжиж байгаа улс гүрэн байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан

-Манай улс төрийн тогтол-цоондоо суурь өөрчлөлт хийх цаг болсон.

Тогтолцоогоор нь ө ө р ч л ө х г ү й г э э р

нийгмийн хөгж лийн тухай ярих аргагүй. Төрийн тогтолцоо буруу цагт сөрөг үзэгдлүүд амь бөх оршдог. Гэр хорооллын амьжиргааны түвшин дээшлэхгүй байна. Орон нутаг хөгжлөөс бүр мөсөн хаягдсан. Эдгээр бэрхшээлийн уг үндэс нь төрийн тогтолцоо буруу байгаагаас болж байна. УИХ буюу хэт олонхыг хянах гарц нь Ардын их хурал. Тэгэхээр Ардын их хурал бай-гуулах зайлшгүй хэрэгтэй.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн

Э.Бат-Үүл

ЭШЛЭЛ

1Ам.долларын ханш 2016 оны

арваннэгдүгээр сард 2600 төгрөгт хүрч байсан бол өнөөдөр 2350 төгрөг болгож буурууллаа. Төсвийн орлого 2.6 тэрбум болж, 27.9 хувиар буюу 581.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, орлого давж биеллээ. Өнгөрсөн оны мөн үед 30 сая ам.доллараар хэмжигдэж байсан гадаадын хөрөнгө оруулалт 130 сая ам.доллар болсон.

Мөн өнгөрсөн оны таван сард 870 тэрбумд хүрч байсан

Хаврын чуулга наар хэ лэл цэж, баталсан шийд вэрүү дэд сонгуу лийн тусгал нөлөөл сөн

төсвийн алдагдал энэ оны таван сард 412 тэрбум болж хоёр дахин буурлаа. Уналтыг зогсоож чадлаа гэж тайвшралгүй хэмнэлтийн горимыг тууштай барьж ажиллах ёстой. Цаашид хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлж, уул уурхайн бүтээн байгуулалтыг өсөлтийг хангах, бусад салбарыг дэмжих шаардлагатай.

Үүнээс гадна УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асууд лаар шийдвэрээ гаргасан. Шийдвэрийн үр дүн иргэд олон нийтийн оролцооноос хамаарах тул чуулганы завсарлагааны хугацаанд анхаарч ажиллаарай” хэмээн онцлов.

Тэгвэл энэ удаагийн хаврын чуулганаар УИХ ямар ажил амжуулсныг тоймлон хүргэе. Нэн тэргүүнд 2017 оны нэгдсэн төсөвт тодотгол хийснээр Монгол Улс Олон улсын валютын сантай түншилсэн. Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах боломж бүрдсэн. Гэвч төсөвт тодотгол хийхдээ ОУВС-аас өгсөн чиглэлийн дагуу нийгмийн халамжийг бууруулахын сацуу хэд хэдэн төрлийн татвар нэмэх шийдвэрийг гаргасан. Тухайлбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хадгаламжийн хүүгээс татвар авах байсныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-н болгож урагшлуулсан. Мөн шатахууны онцгой албан татварыг хоёр шатлалтай нэмэхээр болов. Хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтай болгохын зэрэгцээ импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг 30 хувь болгож өсгөсөн зэрэг долоон төрлийн татварын хэмжээг нэмсэн. Засгийн газар

энэ хугацаанд эдийн засгаа “эмчлэх” аргаа олсон гэж болно.

Хаврын чуулганы бас нэгэн том ахиц бол үе үеийн пар-ламентад яригдсан нь урагшилж чадалгүй явсаар ирсэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг гараанаас гаргасан явдал юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэ батын санаачилгаар байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг судлах Ажлын хэсэг багагүй хугацаанд ажиллаж, хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн дүгнэлтээ танилцуулсан. Уг дүгнэлтэд үндэслэн УИХ-ын дарга захи-рамж гаргаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруу-лах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулж, төслөө боловсруулсан. Хэдийгээр эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг яаравчлан Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэхээр төлөвлөсөн ч цаг хугацаа хэтэрхий давчуу байсан тул ирэх аравдугаар сар хүртэл хойшлуулаад байна. Ийнхүү удтал гацаанд байсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж, бодит ажил хэрэг болоход багахан даваа үлдлээ.

Анхаарал татсан дараагийн асуудал нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль байв. Өнгөрөгч парламентын төгсгөлд шинэчлэн баталсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд шинээр бүрдсэн УИХ засвар оруулж, мөрдөж эхлэх хугацааг нь хойшлуулсан. Энэ хугацаанд уг хуулиудад нэмэлт, өөрчлөлт

оруулж, хаврын чуулганаар баталлаа. Үүнээс гадна Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг хууль батлагдсанаар АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүл-дэг төрийн 38.9 мянган албан хаагч болон тэдний хамаарал бүхий хүмүүс нэр бүхий 42 улсад банкны данс нээсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, компани, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, хувьцаа эзэмшиж буй бол 30 хоногийн дотор АТГ-т мэдүүлэх үүрэг хүлээх юм. Хэрэв мэдүүлээгүй, хууль хяналтынхан оффшор дансыг илрүүлсэн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх, цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэг арга хэмжээ авахаар хуульчил-сан. Товчхондоо, төрийн зарим албан хаагч оффшор бүсэд данс эзэмшихийг энэ хуулиар хориглосон юм.

Харин хаврын ээлжит чуул-ганы төгсгөлд хүлээлт үүсгээд байсан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруул гыг батлав. Уг нь энэ салбар 100 шахам жилийн настай, олон алдартныг төрүүлэн гаргасан нийгмийн чухал салаа мөчир. Гэвч бие даасан хуульгүй явсаар 2003 онтой золгосон. Харин одоогоос 14 жилийн өмнө анхны хуулиа өлгийдөн авч, биеийн тамир, спортын

салбарт тулгардаг аливаа асуудлыг зохицуулах эрх зүйн баримт бичигтэй болсон юм. Уг хууль өнгөрсөн хугацаанд үүргээ хангалттай сайн бие-лүүлсэн болохыг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Гэхдээ цаг хугацааны явцад шинэ хэрэгцээ шаардлага бий болж, энэ хэрээр хуульд өөрчлөлт оруулах талаар яригдах болсон юм. Улмаар салбарын яам гурав, дөрвөн жилийн турш хэлэлцэж, нягталсны эцэст дээрх хуулийн төслийг өргөн барьсан юм. Тэгвэл энэхүү хуульд спортын салбарт хөрөнгө оруулж, дэмжлэг үзүүл-сэн бизнес эрхлэгч татварын хөнгөлөлт эдлэх боломжийг тусгажээ.

Мөн эрүүл мэндийн даатгалд төлж буй мөнгөөрөө спортын төрөл бүрийн үйлчилгээ авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өдгөө иргэд сар бүр цалингаасаа эрүүл мэндийн даатгал төлдөг. Тэгсэн хэрнээ мөнгөн дүндээ таарсан эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нь дэндүү цөөн. Харин шинэ хуульд нэгэн чухал заалт багтсан юм. Хэрэв та ажлын зав чөлөөгөөрөө фитнесс төвд хичээллэхийг хүсвэл даатга-лаараа үнийн дүнг нь 50 хувь хямдруулах боломжтой. Мөн усан бассейнд сэлэх, аль нэг спортын төлбөртэй секц, дугуй-ланд явахад ч дээрх хөнгөлөлтийг эдэлж болохоор боллоо.

Товчхондоо, энэ удаагийн хаврын ээлжит чуулганаар хэ лэл цэж, баталсан шийд-вэрүү дэд сонгуулийн тусгал нөлөөл сөн. Угаас УИХ болон Ерөн хийлөгчийн ээлжит сон-гууль жил дараалан болдог учраас үе үеийн шинэ парламентын хамгийн анхны хаврын ээлжит чуулган сонгуулийн салхинд нэрвэгддэг нь нууц биш.

Б.Ганбаяр / ЗГМ©

ФОТО МЭДЭЭ

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол туургатан түмний төлөөлөл болсон зургаан иргэнийг Алтангадас одонгоор шагналаа. Тэдний дунд БНХАУ-ын иргэн, дуучин С.Тэнгэр, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар байв.

Үндсэн хуульд өөрчлөлт

оруулахад багахан даваа үлдлээ

3

Нийтлэлчийн булан

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2017.07.07, БААСАН ~ №129 (675)

Ломбард тойрсон зөрчил, дутагдал дэндүү олон. Өнөөг хүртэл ломбардууд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэх ажил хэрэгч нэрийн дор мөнгө хүүлсээр 20 гаруй жилийг үдэж байна. Тэдний дийлэнх нь цайны газар, хүнсний дэлгүүрийн умгар буланд шигдэж, шил, нимгэн хавтангаар тусгаарласан “хар нүх”-энд хургадаг. Дотор нь гэрийн ноосон халад өмсөж, углааш угласан эзэн иргэдэд үйлчлэх нь цөөнгүй. Бас болоогүй ээ, шүдээ чигчлэнгээ, иргэдийн барьцааг гоочлон, багаар үнэлэхээр улайрах нь энүүхэнд. Энэ бол барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг төрх. Ингэж үйлчилгээний соёлыг уландаа гишгэдэг тэд гэмт хэрэг өөшгүүлнэ. Ломбардны эзэд хулгайч нартай үгсэн хуйвалдаж, хулгайн эд зүйлс борлуулдаг нь цагдаагийн байгууллагын хяналт, шалгалтаар зөндөө л ил болсон.

Ер нь ломбардуудын эрээ цээргүй үйлдэл, увайгүй үйл ажиллагаа хэрээс хэтэрсэн. “Биднийг хэн ч хянадаггүй” гэсэн шиг дураараа дургиж, ядарсан иргэдийг хүүлж, олон монгол хүнийг өрийн хэлхээнд хүлсээр. Том толгой, жижиг “бие”-тэй эдгээр бичил байгууллагын зарим нь бүр цагдаагийн байгуул ла гын шаардлагыг үл тоодог хэмээн албаныхан учирлаж байна. Мон голын төр, холбогдох бай-гууллагууд ломбардыг 30-аад жил тоолгүй орхисны горыг олон иргэн амсаж байна.

Үнэндээ, ломбард бол Монголд үүсээд удаагүй шинэ бизнес биш. Бараг арилжааны банктай нас чацуу санхүүгийн байгууллага гэж болно. Гэвч манайд бий болоод 30 жил дөхөж буй банк, ломбард хоёрын хооронд тэнгэр, газар шиг ялгаа харагдана. Чөлөөт эдийн засгийн салхи сэвэлзэж эхэлсэн 1990-ээд оноос барьцаатай богино хугацааны зээлийг иргэд бие биедээ олгож байжээ. Учир мэдэх хүний хэлж буйгаар одоогийн Баянгол дүүргийн III, IV хорооллын дэлгүүр, үйлчилгээний төвүүд тухайн үед “Тохиролцооны дэлгүүр” нэртэй байх үед зарим

Зохицуулалтын цоорхойгоор “өвчилсөн” ломбард

сүйхээтэй иргэн жижиг лангууны ард ломбард ажиллуулж байсан аж. Анх лангуунаас эхэлж байсан ломбардны бизнес 30 орчим жилийн дараа ч бахь байдгаараа л байна. Өөдөлж, өнгө зассан нь тун ховор, хөгжиж дэвшихгүй шинэ зууныг элээж байна. Магадгүй дахин 30 жил болсон нь “хар нүх”-эндээ мөнгө хүүлж суух ч магадлалтай. Гэтэл хамт гараанаас гарсан банк, хожуу эрчээ авсан хадгаламж зээлийн хоршоо унаж, боссоор үйлчилгээний чанараа улам уян хатан, илүү таатай болгочихоод байдаг. Хэдийгээр хэмжээ, чадлын хувьд харилцан адилгүй ч ижил гараанаас зэрэг хөдөлсөн эдгээр санхүүгийн байгууллагуудын өнөөгийн бай-дал яагаад ийм эрс тэс байна вэ.

Энэ асуултыг холбогдох

зориулсан тусгай хууль байхгүй. Хуучирсан журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг тул энэ төрлийн бизнест хяналт тавихад туйлын хүндрэлтэй” хэмээн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Урьдчилсан сэргийлэх, олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Ч.Ганбат ярилаа.

Тэгвэл Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга С.Жавхлан “Бид тусгай зөвшөөрөл гэхээсээ илүү ломбардтай үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулдаг. Манай хэлтэс хянаж, шалгах үүрэгтэй байгууллага биш. Манай мэргэжилтнүүдэд торгох эрх байхгүй. Харин иргэд үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Бид дээрээс өгсөн стандарт, шаардлагыг тавьдаг. Гэхдээ стандарт бол хууль биш. Материалаа бүрдүүлээд ирсэн хуулийн этгээдэд үгүй гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Ломбардтай холбоотой стандарт, журмыг нь илүү тодорхой болгож, бие даасан хуультай болгохыг дэмжиж байна. Ийм шаардлага үүсээд удаж байна. Тухайлбал, ломбардыг үйлчилгээний байгууллагатай нэг дор эрхэлж болохгүй гэ-сэн журамтай. Гэтэл хүнсний дэлгүүрт жижиг хана барьж тусгаарлаад, үйлчилгээ үзүүлдэг. Гэвч стандартад хананы зузаан ийм байна гэсэн заалт байдаггүй. Ингээд энэ дагуу ажиллахаас өөр аргагүй болдог” гэв.

Тэгвэл хэнд хянах үүрэг байна вэ. Уг нь иргэд гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Иргэний хуулийн дагуу хяналт тавих эрхтэй. Гэхдээ бас л тусгайлсан хуульгүй,

ажиллаж байгаа нь үнэн. Тиймээс чанартай, чанаргүй энэ олон ломбардыг цэгцлэх нэг арга нь дүрмийн сан тогтоох гэдгийг салбарынхан онцолж байна. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдал гээд олон асуудлыг шалгуурыг нь өндөрсгөсөнөөр шийдэх бо-ломж той. Ингэснээр зах зээлийн зарч маар жижиг сонирхогчид шахагдаж, шилдгүүд тунан үлдэж, эрүүл өрсөлдөөн бий болох юм.

БОДИТ ХҮҮГИЙН ЭРЭЛД Өнөөдрийг хүртэл ломбардууд

хүүгээр тоглосоор ирсэн. Барь-цаалан зээлдүүлэх үйлчилгээний эрэлт өсмөгц хүүгээ нэмчихээд эдийн засаг сайжирч, ломбардыг зорих иргэдийн тоо буурмагц хүүгээ буулгадаг нь цөөнгүй байна. Бас “Начин, заан” ломбард-ны зээлийн хүү 3.5-6 хувь байхад бай шингийн булан бараадсан жижиг тоглогчдын хүү хамгийн бага даа 10 хувийг давж байх жишээтэй.

Ер нь ломбардны хүү өндөр. Банкны салбарт барилгын чиг-лэлийн зээл хамгийн өндөр хүүтэй буюу жилийн 28-29, сарын 2.4 хувиар хэмжигддэг. Тэгвэл ломбардны долоо хоногийн хүү барьцаанаас хамаарч 3.5-15 хувьтай байна. Ингээд үзэхээр ломбардны дундаж хүү банкны хамгийн өндөр хүүнээс хэд дахин өндөр гэсэн үг. Гэхдээ тэд ийм өндөр хүүг иргэдээс авдаг атлаа барьцаа хөрөнгийг нь ямар нэгэн аргаар борлуулахаар зүтгэдэг. Хэдхэн хоногийн хугацаа олгож, энэ давчуу цагт нь багтаж зээлсэн мөнгөө эргүүлэн төлөхгүй бол хохирлоо барагдуулахын тулд гэх өчүүхэн шалтаг бувтнаад иргэдийн эд хөрөнгийг борлуулдаг. Улмаар хямд барьцаалсан барааг нь зах зээлийн үнээр зарж дундаас нь мөнгө хумсалдаг нь цөөнгүй. Иймд зээлийн хүү, богино хугацаа тойрсон заалт, журмыг тодорхой болгох хэрэгтэй. Гадаад улсуудад ломбардны хүүг тогтоохдоо арилжааны банкуудын хүүтэй уялдуулдаг. Тодруулбал, арилжааны банкны богино хугацаат зээлийн хүүгээс дунджаар 2-3 пунктээр илүү байхаар тооцдог байна. Үүнээс гадна энэ төрлийн бизнесийн дийлэнх нь өнөөг хүртэл сүүдрийн эдийн засагт өрнөдөг. Тиймээс тайлан тооцоог нь ил болгох шаардлага ч тулгараад байгаа юм.

ХУЛГАЙ БА ХАМГААЛАЛТ Юун түрүүнд иргэдийн үнэ

цэнэтэй зүйлийг хадгалдаг энэ төрлийн үйлчилгээнд хамгаалалт нэн чухал. Нимгэн хавтан, шилээр тусгаарлах нь элбэг тул хамгаа-лалтыг сайжруулсан заалт чухлыг албаныхан онцолж байна. Үүнээс гадна ломбард өөрөө хулгайн бараа, бүтээгдэхүүн борлуулдаг уурхай болоод байгаа. Үүнийг таслан зогсоох нь чухал юм.

Өнгөрсөн онд Цагдаагийн ерөнхий газар “Ломбард” нэр тэй нэгдсэн арга хэмжээ зо-хион байгуулж, сэжиг бүхий бараа бүтээгдэхүүнийг заавал мэдэгдэхийг даалгасан байна. Гэвч тухайн үед толгой дохиж байсан ломбардныхан мэдээлэл огт өгөлгүй өдийг хүрсэн аж. Хэрэв ломбардыг хулгайн эд зүйл авахаас сэргийлж чадвал адаглаад гар утасны “гаршсан” хулгайчдыг “гацаах” тустай. Энэ бүхнийг зангидаж чадах хуулийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны үзэж буйгаар ломбардыг заавал тус хорооны хяналтад байлгах шаардлагагүй. Аль ч байгууллагын дор зангидаж болно. Магадгүй хуулийн зохи-цуулалтаар одоо хүчгүйдээд буй харьяа аймаг, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хариуцуулаад, эргээд тэднээс хариуцлага нэхэж болно. Хамгийн гол нь энэ “эмчилгээ”-г цаг алдал-гүй эхлүүлэх цаасан дээр буусан, тамгатай зохицуулалт чухал байна. Мөнгө хүүлэгчид өнөөдөр Монголын нийгмийн үнэм лэхүй хэсгийг торлоод байна.

Лангуунаас эхэлж байсан лом бард 30 ор чим жилийн дараа ч бахь байдгаараа

Г.Байгал@baigalZGM

Зохицуулалтын цоорхойд

ломбард гэх өвчин улам ужгирсаар

С.ЦОГТБАЯР ЗУРЖ БАЙНА

стандарт нь хуучирснаас дорвитой нө лөөлж чаддаггүй байна. Ийнхүү зохицуулалтын цоорхой, бүүдгэр дүрэм журмын нүх сүвд ломбард гэх өвчин үүсэж, ужгирсаар, эргээд нийгэм, эдийн засгийн амьдралд сөргөөр нөлөөлж эхэллээ.

Зээлээ эргүүлэн төлж чадалгүй өрөөс өрийн хооронд амьдралаа залгуулж яваа иргэд ломбар дыг үзэн ядна. Тэгсэн атлаа тэд ний “тусламжгүйгээр” амьдарч үл чадна. Тиймээс энэ өвчинд то хирсон эмчилгээг олж, илаар-шуулж, эрүүл болгохоос аргагүй. Гэхдээ яаж.

БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ГЭРЭЭ ХИЙХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар Байгууллагын гадна тохижилтын зураг Харуул хамгаалалт талаас Цагдаагийн байгууллагын

тодорхойлолт Галын аюулгүй ажиллагааны дүгнэлт Хог тээврийн гэрээ Хороотой хийсэн тохижилтын гэрээ Өмнөх оны гэрээ, аж ахуйн нэгжийн тамгатайгаа ирэх

» Гадаад улсуудад ломбардны хүүг тогтоохдоо арилжааны банкуудын хүүтэй уялдуулдаг.

» Тиймээс чанартай, чанаргүй энэ олон ломбардыг цэгцлэх нэг арга нь дүрмийн сан тогтоох гэдгийг салбарынхан онцолж байна.

» Энэ төрлийн бизнесийн дийлэнх нь өнөөг хүртэл сүүдрийн эдийн засагт өрнөдөг. Тиймээс тайлан тооцоог нь ил болгох шаардлага ч тулгараад байгаа юм.

Б.Ганбаяр / ЗГМ©

байгууллагуудад тавьтал ганц хариулт хэлж байна. Хууль, хяналтгүй, хуудуутай журмын цоорхойг ашиглаад ломбар-дууд чөлөөт зах зээлд дураараа дургидаг болсон. Хууль эрх зүй, холбогдох зохицуулалтын “цоорхой” өнөөдөр ломбардыг шинэ цагийн шүдний өвчин болгочихоод байна.

Ихийг нуршилгүй цоорхой хаана үүсээд байгааг тодорхой

өгүүлье. Уг нь ломбард бол санхүүгийн үйлчилгээ. Гэвч ломбардыг Монголбанк, Санхүү-гийн зохицуулах хорооны аль ч хянадаггүй. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэх эрхийг нь харьяа аймаг, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс олгодог. Дараах жагсаалтыг (Дүүргийн нутаг дэвсгэрт Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх гэрээ хийхэд бүрдүүлэх материал) бүрдүүлээд ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг байна. Ингэхдээ Монгол Улсын Стан дартчилал, хэмжилзүйн зөвлөлөөс баталсан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний шаард-лагыг хангах үүрэгтэй. Гэхдээ энэ шаардлага нь заавал дагаж мөрдөх ёстой бус зөвлөмжийн шинжтэй болохыг энд тодотгоё.

Өөрөөр хэлбэл, дүрэм журам, стандарт нь тун энгийн. Гэсэн ч ийм хөнгөн шаардлага тавиад байхад хүртэл бичиг баримт бүрэн бүрдүүлдэггүй болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

“Манай байгууллагаас то-дор хойлолт олгоогүй байхад харьяа дүүргийн хэлтсээс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгчихсөн байдаг. Ер нь ломбардад

Үнэндээ ломбардны үйл ажил-лагааг зохицуулсан, хуультай болох талаар олон жил ярьж байгаа. Нэг биш удаа хуулийн төсөл боловсруулж байсан. Гэвч өнөөг хүртэл дэлгээд харуулчих, иргэдээ хамгаалах хууль энэ зах зээлд алга. Тэгээд ч бүр шийдлээ хүлээж буй олон олон сануулга дагуулж байгаа ломбардуудыг цэгцлэхэд ул суурьтай хандах хэрэгтэй болоод байна.

ӨРСӨЛДӨӨН ДАЛЛАХ ДҮРМИЙН САН

Одоогоор барьцаалан зээлдүү-лэх үйлчилгээ буюу ломбардны үйл ажиллагаа эрхэлж байгаа 1500 гаруй аж ахуйн нэгж бий. Хяналт сулаас үүдэн иргэд энэ төрлийн бизнесийг мөнгө олох таатай талбар гэж харах болж, ломбард эрхлэгчдийн тоо ч эрс нэмэгджээ. 10-аас дээш сая төгрөгтэй л бол байшингийн булан түрээслээд, ломбард ажиллуулж буй. Ийм төрлийн жижиг ломбард эргэлтийн хөрөнгө муутайгаас өндөр хүү тогтоож, иргэдийн эд зүйлийг өөрт нь мэдээлэхгүйгээр борлуулж, хохироох нь цөөнгүй. Голдуу баар, цэнгээний газ-рууд даган байрладаг жижиг ломбардуудаас зөрчил, дутагдал гарах нь элбэг болохыг цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байна.

Гэтэл саарын хажуугаар сайн, салбартаа үлгэр жишээ болохуйц аж ахуйн нэгжүүд ч бий. “Сайн ломбард”, “Начин, заан” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд бараг л зарим жижиг банкны хэмжээнд

Судлаачийн үг

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.07.07, БААСАН ~ №129 (675)

0 0 6 7 5

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас. 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас. 99901483

Эдийн засаг, бизнес мэдээллийн албаЭдитор Б.Баяртогтох

Утас. 99901532

Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Р.Оюунцэцэг

Утас. 99901621

Э.ЭнхбаатарУтас. 99903578

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар. 1024

Утас. 70103131, Факс. 70106065

ubinfo.mn

Дугаарын удирдагчБ.Даваатогтох

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч

үзлийг илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний

ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

» Хятад ийнхүү Оросыг үл тоож хандсан нь даян дэлхийн харилцан хамаарлаас болсон хэмээн тэрээр үзжээ.

» Ийм л улстай Орос түншилж, тэднээс нэрэлхэхгүй суралцаж, элдэв хардлага, хязгаарлалтаа зогсоох ёстой хэмээн профессор В.Иноземцев бичсэн.

» Хятадын хөгжлийн хурд, эдийн засгийнх нь цараа аль хэдийнэ Бээжин-Москвагийн хооронд эрх тэгш харилцаа нөхцөлдүүлэхээргүй болгосон.

Орос ийнхүү гадаад бодлогодоо алдаж будилж явахдаа Хятадад их итгэл хүлээлгэж, холбоотны харилцаа Бээжингээс хүссэн. “Дорно зүг эргэлээ” хэмээн ихэд сурталдсан, Хятад хэмээх тэнгэрийн гүрэн дорно зүгт бий, тэдэнтэй стратегийн холбоотон болчихвол Европт бараг тэнгэр нурж байсан ч хамаагүй мэтээр авирлаж байна. Энэ бүхэнд сэтгэлээ бүү өгч хууртагдаач, учир нь Хятад биднийг хэд хэдэн шалтгаанаар үл тоож байна шүү дээ гэсэн санаагаар профессор В.Иноземцев уулга алдан бичжээ.

Хятад ийнхүү Оросыг үл тоож хандсан нь Хятад ба даян дэлхийн харилцан хамаарлаас болсон хэмээн тэрээр үзжээ. Үүнд 1. Хятадын эдийн засаг орвонгоороо өөрчлөгдлөө. Энэ орныг алдаршуулж байсан хямд ажиллах хүч гэдэг нь хямд биш болжээ. 2007-2016 онд дундаж цалин Хятадад 2.5 дахин өслөө. Сардаа 2080-5170 юанийн цалин авдаг боллоо. Энэ нь сард 750 ам.доллар гэсэн үг. Цалингийн өсөлтийг дагалдаад Хятадын хотуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом, бүр гурав дахин өслөө. Эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд Хятадын эрх баригчид аж үйлдвэрээ хөхиүлэн дэмжлээ. Тэгэхдээ банкны системээр дамжуулан хэрэгжүүллээ. Хувийн салбарт өгч буй зээл ДНБ-ийхээ 150 хувьтай тэнцлээ. Дотоодынхоо эрэлт хэрэгцээг хангахын сацуу гадагшаа ашигтай зах зээл хайж байна. Гэтэл энд Орос нь Хятадаас илт хоцорч чирэгдэж мэдэхээр байна. 2004-2014 онд Хятадаас Орос руу импортолсон бараа 5.6 дахин өссөн. Гэтэл энэ импорт 2014-2016 онд 25.2 хувиар уналаа. Ингэлээ гээд хятадууд хямарсангүй.

2. Төрийн капитализмынхаа загварыг Хятад үнэмлэхүй зөв хэмээн үзэж, зах зээлээ хамгаалахын тулд протек-ционист арга хэмжээ авч, зарим үед тийм бодлогоо Оросоор дэмжүүлж, аль аль нь чөлөөт зах зээлийг хамтран шүүмжилж байсан бол 2017 оноос эхлэн Орос, Хятадын хоршсон байр суурь өөрчлөгджээ. Хөрөнгө, технологи, бараа таваар, хүн хоорондын харилцааг хорьж болохгүй, ингэж хорих нь өөрийгөө харанхуй өрөөнд түгжин суухтай адил хэмээн Ши Жиньпин энэ онд Давосын форум дээр мэдэгдээд тавьчихлаа. Харин Орост ярих хэлэх нүүр байхгүй, санкц тавиулчихсан учраас. Ши Жиньпин Д.Трампын урилгаар АНУ-ын нийслэлд Цагаан ордонд бус, Мар-о-Лаго дахь амралтын харшид нь уригдан очсон нь Хятадын эдийн засгийн ашиг сонирхлоос үүдэлтэй, эдийн засаг нь Москваг биш, Вашингтоныг баримжаалсныг илтгэн харуулжээ.

3. Хятад Америкийг эзэг-нэхийн тулд Цагаан ордонд таалагдах алхам хийх хэрэгтэйг Бээжинд сайтар ойлгожээ. Тэр хэрээрээ Хятад нь Оросоос нүүр буруулна гэсэн үг болно. Хойд Солонгосын дэглэмийг дэмжих сонирхлоо Хятад гэнэт цуцалж, харин ч НҮБ-д БНХАУ, АНУ хоёр байр суурь, алхмаа харилцан зохицуулах байдал руу шилжиж болох юм. Эдийн засгийн хувьд АНУ, улс төрийн хувьд Хятад хоёр талаасаа харилцан буулт хийснээр ямар нэгэн “Chimerica” гэгчийг төлөвшүүлж мэдэх юм. Ингэлээ л бол дэлхийн бодлогод Орос эргэж ороход нэгэнтээ хоцорсон байх ба “хоёр дахь ертөнц” рүү арагш ухарсан байх болно, бараг ч тийм болчихоод байна.

Профессор В.Инозем цевын бичсэнийг дээр товчлон хөрвүүллээ. Тэрбээр Хятадад Орос тоогдохоо больсон нэгдүгээр учир шалтгааныг гурван үндэслэлээр тайлбарлаж, мөн өрнөдийн эх сурвалжаас эшлэсэн нь харагдаж байна.

оржээ. Энэ хугацаанд хоёр улсын худалдаан дахь Оросын цэвэр ашиг 4.3 тэрбум ам.доллар байснаа одоо алдагдал нь 20.05 тэрбум болжээ. “Сила Сибири” гэх хийн хоолойг Орос бүтээн байгуулалтын зорилгоор бус аргагүйн эрхэнд Хятадын тулгалтаар барьж байгаа болж таарав. Тэр хоолойгоор зөвхөн Хятад руу л байгалийн хий үлээгдэн очно, Хятадаас өөр худалдан авагч гэж байх ёсгүй гэнэ. Оросын эрчим хүчний компаниуд ойрын үед үнийн уналтад орохоор нөхцөл байдлыг Хятад өөртөө буй болгожээ. Нарны эрчим хүчний батарейг хөлбөмбөгийн гурван талбайтай тэнцэх хэмжээний газарт буй болгон өөрөө хямд эрчим хүч олборлож, сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэх улсуудын хэмжээнд Хятад ороод ирэх нь тэр.

3. Евразийг хөгжүүлэх хөтөлбөр дээрээ Орос нь Хятадад илэрхий ялагдаж байгаа аж. Казахстанд оруулсан Хятадын хөрөнгө оруулалт Оросынхоос 11 дахин их байна. Кыргыз, Узбекистаныг харьцуулах юм биш. Евразийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд хөрөнгийн 32.4 хувийг Хятад бүрдүүлж, хянаж байгаа бол Орос 7.1 хувь. “Шинэ торгоны зам”-д Оростой түншилнэ хэмээн Бээжин ярьдаг боловч тээврийн гол зам Хятадаас Казахстаны Достык хүрч, тэндээсээ Актау боомт, цаашаа Азербайжан, Турк гээд Оросыг тойроод арилж өглөө. Каспийн тэнгис дээгүүр Туркмен-Азербайжаныг холбосон авто зам, төмөр замын гүүр, нефть, байгалийн хийн хоолой (5 метрийн диаметр) тавих ажил мөд эхэлнэ. Италийн инженерийн Toto Costruzioni Spa гэх компани энэ ажлыг гүйцэтгэх ба өртөг нь 20 тэрбум ам.доллар бөгөөд тэр мөнгийг Хятад гаргана. Энэ бүхнээс үзвэл Евразийн хонгил Оросыг тойрч гарахаар байна.

Профессор В.Иноземцев дээрх бүх үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлан өөрийн үнэлэлт дүгнэлтээ хийснийг тогтож үзүүштэй. Хятадтай эдийн засгийн харилцан ажиллагаа хийхийн онцлог, учир утга гэдгийг олон талаас нь шүүн тунгаах цаг болсон хэмээн тэр үзсэн нь буруу биш. В.Иноземцевын бичсэн дээр Оросын өөр эх сурвалжаас эшлэсэн өөрийн байр суурь тайлбараа би дор толилуулахыг хичээе.

2000 он гараад байх үест Хятад нь Оросыг тэгш эрхт түнш гэж харж байсан бол Орос нь Хятадыг глобал түвшний

холбоотон хэмээн үзэж байжээ.Хятад нь Оросын чиглэлд аж

ахуйн экспанс хөгжүүлэхийг зорьж, тэр утгаараа Хятадыг эдийн засгийн харилцаанд гүнзгий татан оруулж, тэр нь даамжирсаар өнөө хүрчээ. Харин Орос нь Хятадыг АНУ ба өрнөдтэй сөргөлдөхдөө “хөзөр” маягаар ашиглахыг зорьсон нь үргэлж бүтэлгүйтсээр өнөө хүрсэн байх магадлалтай.

Хятад нь улс төр, эдийн засаг хоёрыг ямагт тусад нь авч үздэг, оросууд хольж хутгадаг. Энэ нь тэр хоёрын түншлэлд учрах нэг бэрхшээл байж бас болно.

Оросоос аль болох ихээхэн түүхий эд авахыг Хятад 15 жилийн турш чармайж, хариуд нь аж үйлдвэрийнхээ барааг Орос руу түлхүүхэн нийлүүлжээ. Ийм хамтын ажиллагааг 2009 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталгаажуулж, түүнд зааснаар хятадууд Оросын хилийг дөхүүлэн түүхий эд боловсруулах үйлдвэр, харин оросууд нь хил рүүгээ дөхүүлж түүх эд олборлох үйлдвэр байгуулж ажиллуулсан байна. Ойн зах зээлийн салбарт ч ийм дүр зураг харагдана. Оросын ой модны экспортын 64 хувийг Хятад худалдан аваад, түүгээр нь барилгын материал, картон хийж Төв Ази, Европ, бүр АНУ руу экспортлоно.

Хятадтай бизнес эрхлэе гэвэл хятадуудаас өөрсдөөс нь суралцах, тоглоомын дүрмээр нь харьцах шаардлагатай. Үүнийг оросууд тэр бүр ойлгохгүй. Тэгэхээр Хятадын бизнес эрхлэгчид Оросын ашиг сонирхол, хууль дүрмийг үл тоох нь энүүхэнд. Ийм л дүр

Олхонуд Баярхүүпрофессор

Оросын холбоотон гэж хэзээ ч ам алдахгүй - 1

Хятадын амбийц дийлдэхээ болилоо, цэрэг-стратегийн хувьд бэхэжлээ. Оросыг холбоотон гэж хэзээ ч ам алдахгүй байна. Энэ бүхэн цаанаа өөр шалтгаанаар нөхцөлдсөн гэсэн үзэл бодол Оросын эрдэмтдийн бүтээлүүдэд нэг бус цухалзана. Оросыг тэгш эрхт түнш гэж үзэхгүй, харин яагаад АНУ-тай түншлэхийг зорино вэ гэх асуулт Оросын сайтуудыг ээрчээ. “Валдайн клуб”-ийн хурал дээр энэ тухай үлэмж ярилцаж байгаа бололтой. Владислав Иноземцев гэх нэрт эрдэмтэн энэ талаар зовнилын үгээ харамгүй урсгасан байх юм.

Оросын гадаад бодлого сүүлийн жилүүдэд санамсаргүй явдлаар байнга овоорон байна. Крымийг аннекс хийж, Донбасс дахь сепаратистуудыг дэмжээд Европын холбоо, АНУ-ын зүгээс санкц тавиулсан. Хариуд нь Орос санкц тавьсан. Нефтийн үнэ унаж эхэлмэгц тэр нь удахгүй өснө гэсэн итгэлтэй, харин ч баррель нефть 80 ам.доллараас доошоо ормогц В.Путин 2014 оны сүүлчээр мэдэгдэхдээ “Дэлхийн эдийн засаг нурж байгаа нь тэр” хэмээн хээвнэг тайван хандаж байв. Америк ба Атлантынхан санкцаа чангалах тусам Орос улам адарч, бүр Сирид цэргээ илгээн Сирийн дайнд оролцуулсан. Олон улсын терроризмын эсрэг нэгдмэл фронтыг Орос эхлүүллээ гэж итгэсэн нь худлаа болсон. Дараа нь Орос Трампад найдлага тавьсан, 2017 оны хаваржингаа хатагтай Ле Пенийг лоббидож хөөрцөглөв. Европт хямрал дэгдвэл Орост ашигтай гэж үзээд тусыг эс олов.

зураг өнөөг хүртэл харагдах мэт. Хятадын хөрөнгө оруулалтыг түлхүү татаж, Хятадаас ашиг гаргая гэвэл тэдний арга барилаар ажиллахыг оросуудад цаадуул нь мэдрүүлсээр иржээ. Шинэ шинэ төсөл санал болгох, шуурхай ажиллах, бизнесийн ба арилжааны нүдээр эргэн тойрноо харахыг цаадуул нь шахсаар байна. Жишээ нь “Роснефть” ком п а н и й н х у вьч л а л д хятадуудыг оролцуулах ёстой байтал оролцуулаагүй. Хэрэв хувьчлалд оролцож, түлхүү хөрөнгө оруулбал Хятад түүнээ бие даан захиран зарцуулах гэнэ гэсэн хардлага Орост буй. Хэрэв оролцсон бол ашиг нь Орост түлхүү очих байсан байж магадгүй. “Роснефть”-ийг “PetroChina”-тай харьцуулах судалгаа байна. Хятадын энэ компани 2016 онд дэлхийд нефть (хоногт 4.1 сая баррель) олбортоор зургадугаарт жагсаж байв. “Роснефть”-ээс ялгаатай нь өсөлт нь тасралтгүй, бүтээн байгуулалт нь зогсолтгүй үргэлжилсэн Хятаддаа шинээр дөрвөн орд нээж, нефть боловсруулах 11 үйлдвэр ашиглалтад өгч, олборлолтын 30 төсөл Канадаас Индонез, Перугаас Судан, Оманаас Туркмен хүртэл хэрэгжүүлжээ. 2015 оны байдлаар Хятадын энэ компанийн гүйцэтгэл 251 тэрбум ам.доллар байхад, Оросын нөгөө компанийнх 84.5 тэрбум.

Ийм л түнштэй Орос түншилж, тэднээс нэрэлхэхгүй суралцаж, элдэв хардлага, хязгаарлалтаа зогсоох ёстой хэмээн профессор В.Иноземцев бичсэнтэй санал нэг байна.

Хятад язганатал хөдөлмөрлөөд хэд хэдэн салбарт дахин үйлдвэрлэл явуулах гэж байна. Барилгын салбарыг энд жишээлж болно. Барилгын ажлын хамгийн том талбай дэлхийд аль вэ гэхэд хэн ч Хятадыг заана. Даян дэлхийн орон сууцны ба дэд бүтцийн барилгын ажлын талаас илүү нь Хятадад ногдож байна. Харин Орост барилгын салбар үүнээс олон дахин бага, бас зогсолт ихтэй. Техникийн асуудлаа шийдэж чаддаггүй. Хүнд суртал, өндөр үнэ, бас Турктэй асуудалтай гээд Орост бэрхшээл мундахгүй. Барилгын салбарт Турктэй ихээхэн түншилж байсан нь эргээд садаа болсон. Гэлээ гээд энэ салбарт Хятадын хөрөнгө оруулалтыг татах ёстой. Москва-Казанийн хурдны төмөр замыг ч хятадуудаар тавиулчих нь зөв юм. Харин үүндээ бие биеэ барьцаалахгүй байх нь чухал хэмээн В.Иноземцев зөвлөсөн нь анхаарал татна.

(Үргэлжлэл бий)

В.Иноземцевын дэвшүүлсэн дараагийн учир шалтгаан нь Орос-Хятадын харилцааны онцлогоос үүдсэн, энэ нь дотроо бас гурван үндэслэлтэй гэжээ.

1. Хятадын хөгжлийн хурд, эдийн засгийнх нь цараа аль хэдийнээ Бээжин-Москвагийн хооронд эрх тэгш харилцаа нөхцөлдүүлэхээргүй болгосон. Гэм нь тийм эрх тэгш харилцаа байна хэмээн Кремль өөрсдийгөө хуурч сууна. Гол асуудал Орос нь өөрийгөө бага түнш, харин Хятад нь их түнш гэдгийг ОХУ-д хүлээн зөвшөөрчих юм бол Орос-Хятадын хооронд ямар ч зөрчил үүсэхгүй хэмээн В.Иноземцев зөвлөж байна. Энэ тухай 2010-2011 оноос хойш хятад нөхөд оросууддаа нөхөрсгөөр хэлж ойлгуулаад байгаа юм байна. В.Иноземцевын гаргаж ирсэн статистик тоо бүр ч гайхмаар. Оросын ДНБ нь өнөөдөр Хятадын Гуандун мужийн ДНБ-ий үзүүлэлтийн 10 хувиас ялимгүй их гэсэн байх юм. Орост жилдээ барьж босгодог орон сууцыг Хятад нь долоо хоногт гүйцэтгэдэг. Москва-Сити хорооллыг барихын тулд оросууд 10 жил зарцуулсныг Хятадад таван өдөрт барьж босгодог. 1990-ээд оны турш ноцолдож байж бүтээн байгуулсан Москва-Петербургийн засмал зам Хятадад найман өдөрт бүтээгддэг, Шанхайн боомтод ачиж, буулгадаг ачааны хэмжээ даацыг Оросын бүх боомт нийлээд гүйцэхгүй. Орос 2016 онд нефтиэ экспортлоод 119.6 тэрбум ам.доллар олсон бол Хятад гар утас зараад 138.8 тэрбумыг олсон. Ийм ялгаа зөрүү цаашдаа нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Оросын байр суурь ана мана, энэ тэнцүү байх нь хойшдоо бүр ч магадлалгүй.

2. Орос бол түүхий эдийн нийлүүлэгч байсаар ирсэн бол Хятад шинэ технологийн бааз руу аль хэдийнэ шилжчихлээ. Энэ талаар Оросыг сонирхох нь бүр багассан. Хятад руу гаргадаг Оросын аж үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүний хэмжээ унасан. 2000 онд тэр нь Оросын экспортын 19.2 хувь байсан бол 2012 оноос хоёр хувь руу

"Бага түнш"-ийн зовлон

2017 оноос эхлэн Орос,

Хятадын хоршсон байр суурь

өөрчлөгджээ

5

Залуус

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2017.07.07, БААСАН ~ №129 (675)

1Би Сиднейд хичээлийнхээ

амралтаар ажил хайж байгаад Тасманид олон жил “Little Asia” нэртэй монгол зоогийн газар ажиллуулсан Норов гэдэг эмэгтэйн зарыг олж уншсан. Сиднейд бол монгол хоолтой зоогийн газар байдаггүй. Тий мээс монгол зоогийн газарт ажил-лангаа аялах боломж гарсанд олзуурхсан. Тэнд гурван долоо хоног ажиллаад, нэг долоо хоногт нь арлаар аялсан юм.

-Тасманийн арлын уур амьсгал, байгаль нь ямар вэ?

-Шинэ Зеландтай ойр байр-лалтай учраас байгаль нь төстэй. Иргэд нь хонь хариулж, үхэр сааж, газар тариалан эрхэлдэг. Ер нь тал газарт хонь бэлчээд явж байгаа нь Монголын хөдөөтэй төстэй дүр зураг харагддаг. Алслагдмал муж болохоор манай аймгийн төв шиг санагдсан. Би тэнд гуравдугаар сард очсон. Монголд хавар болж байхад тэнд эсрэгээрээ өвлийн сар үргэлжилж байлаа. Сиднейд гуравдугаар сард нэмэх 20 гаруй хэмтэй байхад тэнд 10 гаруй хэмтэй, өндөр уулын оройгоор цастай байдаг юм билээ.

-Тэнд очоод хаана байрласан бэ?

-Ажиллаж байсан айлдаа амьдарч болох байсан ч үүргэвч-тэй аялагч нарт зориулсан дэн буудалд буусан. Австралид аялал жуулчлал сайн хөгжсөн учраас нэг өрөөнд дөрвөн хүн амьдрах боломжтой жижиг өрөөтэй дэн буудлууд олон байдаг. Тэнд байнга хүмүүс ирж, явж байдаг учраас олон орны хүмүүстэй танилцахад хамгийн тохиромжтой юм билээ. Голдуу Голланд, Швейцарь, Тайваны аяллын визтэй оюутнууд дэн буудалд буудаг.

-Тасманид монгол хэл судал-даг хүнтэй таарсан гэсэн?

-Тасманийн төв Хобарт хот руу аялахдаа зардлаа хэмнэхийн

Н.Зулзаяа: Монголын байгаль Австралийнхаас дутахгүй

тулд Coach surfing гэдэг аялагч нарт зориулсан цахим сүлжээг ашигласан. Хобарт хотод очвол гэртээ хонуулах хүн байгаа, эсэхийг хайхад нэг настай хүн зөвшөөрсөн. Тэр хүний утасны дугаарыг аваад залгахад “Сайн байна уу?” гээд монголоор ярихад нь маш их гайхсан шүү. Азаар би олон орны хэл судалдаг Роберт гэдэг настай хүнтэй таарсан юм билээ. Тэр хүн 17 орны хэлээр ярьдаг, 20 гаруй хэл судалдагийн нэг нь монгол. Олон орны оюутныг гэртээ байлгаж, хэл, соёлыг нь судалдаг хүн байсан. Гэрт нь хэд хэдэн монгол ном, монгол ахуйтай холбоотой сувенир байсан шүү. Бүр дуучин Д.Болдын цомгийг цуглуулсан нь сайхан санагдсан. Тэр алс хол, бөглүү газарт монгол дуучны цомог харах сонин юм билээ.

-Өөр ямар газруудаар аялсан бэ?

-Сурч байх хугацаандаа Gold Coast, Melbourne, Brisbane зэрэг олон хотод очсон. Ер нь

австраличууд амралтынхаа өдрөөр заавал аялдаг нь амьд-ралынх нь хэв маяг болсон гэж хэлэхэд буруудахгүй. Жилдээ нэг удаа заавал аялдаг. Зул сарын баярын амралт болохоор залуучууд нь өөр орон руу аялдаг. Хол явж чадахгүй байлаа гэхэд далайн эргийн хотууд руу зугаалдаг. Ажил, хичээл эхлэхэд хоорондоо мэндэлсний дараа заавал хаана амраад ирснийг нь асуудаг. Ер нь л амралтыг аялал гэж ойлгодог хүмүүс.

-Австралийн аялал жуулч-лалын салбарын гол давуу тал нь юу вэ?

-Австрали улс эдийн засгийн-хаа ихэнх хэсгийг гаднын оюут нуудын сургалтын төл-бөрөөр бүрдүүлдэг. Харин хоёрт аялал жуулчлалын сал-бар нь ордог. Хамгийн гол нь нийтийн тээвэр, дэд бүтэц нь сайн хөгжсөн. Монголд аль нэг аймаг руу аялахад заавал хувийн унаатай байх хэрэгтэй болдог. Харин тэнд үүргэвчээ үүрээд,

Ганцаараа үүргэвчтэй аялахад 5000 ам.доллар хангалттай хү рэл цэнэ. Шинэ Зеландын талаас Тасманийн арлаар дай-раад Сиднейд очвол зүгээр. Нэгэнт зардал гаргаж очсоных ганцхан Австралийг үзээд буцах харамсалтай шүү дээ. Монголоос Шинэ Зеланд руу онгоцны тасалбар нь нэг талдаа 1.5 сая орчим төгрөг болдог. Тэндээс Тасманийн арал руу очиход хэд дэх өдөр вэ гэдгээс шалтгаалан 100-300 ам.доллар болно. Ам-ралтын өдөр үнэтэй, ажлын өдөр илүү хямд байдаг. Харин зочид буудалд нь хамгийн багадаа 100 ам.доллар төлнө. Тиймээс залуучууд 20 ам.долларын дэн буудлыг ихэвчлэн сонгодог. Үүргэвч үүрээд аялж буй залууст мөнгөө хэмнэхээс гадна олон хүнтэй танилцах боломж олдоно.

долоо хоногоор тооцдог. Нэг цагийн хөлс нь хамгийн багадаа 16 ам.доллар. Миний хувьд бүх цалингаа сургалтын төлбөр, аялалд зарцуулсан. Монгол оюутнууд ихэвчлэн зөөгч хийж, кофе шоп болон зочид буудалд ажилладаг.

-Суурин амьдарч буй хүмүүс-тээ ямар халамж үзүүлдэг юм бол?

-Ер нь австраличууд дунд дээд боловсролтой хүн цөөхөн байдаг юм билээ. Банк болон ихэнх үйлчилгээний газруудад энэтхэг, хятад хүмүүс ажилладдаг. Тэнд нягтлан, сувилагч, хүүхэд асрагч, мэдээлэл, технологийн ин же нер зэрэг мэргэжил эрэлт-тэйд тооцогддог. Хэрэв энэ мэргэжлээр сурсан, англи хэлний мэдлэгтэй бол Австралийн PR (permanent resident) буюу байнгын оршин суух эрхтэй виз авч болно. Суурин амьдарч байгаа монголчуудын ихэнх нь тийм визтэй. Мэргэжлээрээ ажиллаж буй монголчууд боломжийн амьдардаг. Гэхдээ цагаачилдаг хүмүүс ч бий.

Австраличууд суръя гэж хичээдэггүй юм шиг санагдсан. Залуучууд нь нарийн, тооцоотой. Хосууд байрны түрээсийн төлбөрөө хоёр хувааж төлөх жишээтэй. Гэхдээ мэдээж олон дотор янз бүрийн хүн байгаа л даа. Австраличуудад үндэсний хувцас, хоол гэж байхгүй. Уугуул иргэд болох аборигенчүүд нь маш цөөн. Орон орноос ирсэн хүмүүсийн цуглуулга учраас үндэсний гэсэн зүйл байхгүй. Гэхдээ амралтын өдөр барбекью хийж иддэг нийтлэг соёл бий. Мал аж ахуй эрхэлдэг болохоор шарж иддэг хоолны зуршил нь монголчуудтай төстэй.

-Өмнө нь хаагуур аялж байсан бэ. Ганцаараа аялахын давуу тал нь юу вэ?

-Өмнө нь эмээтэйгээ Төвөд, Хятад руу аялж байсан ч нэг их ойшоодоггүй байсан. Харин ганцаараа, биеэ даагаад явахаар олон зүйл эргэцүүлж боддог юм билээ. Аялал эрсдэлтэй, гэнэтийн байх тусмаа сонирхолтой, дурсамжтай байдаг. Ганцаараа аялах нь өөрийгөө сорьж, мөн чанараа мэдэх боломж олгодог. Би Австралид аялахдаа тэмдэглэл бичсэн. Үүнийгээ ном болгохоор эмхэтгэж байгаа.

явах чиглэлээ мэдэж байвал автобусаар дамжаад хаана ч хүрэх боломжтой. Мөн интернэтэд үзвэр, үйлчилгээ, замын талаарх мэдээллийг маш нарийн оруулж өгсөн байдаг.

-Аялал жуулчлал хаана хам-гийн их хөгжсөн байдаг вэ?

-Австралийн 12 муж бүр өөрийн гэсэн онцлогтой. Ту-хайл бал, Gold Coast-ийг зугаа цэнгэлийн хот гэж хэлж болно. Казиногоос гадна усан, киноны, диснейн гээд таван том парктай. Нэг паркийг үзэж дуусгана гэвэл бүтэн өдөр болно. Энэ хотод ажил хийдэг хүн байна уу гэмээр санагддаг. Иргэд нь хотынхоо төвөөр бикинитэй, хөл нүцгэн алхаж байдаг нь сонин харагдаж байсан шүү. Далайн эргийн орон болоод ч тэр үү залуучууд нь биеийнхээ хөгжилд их анхаардаг санагдсан.

-Усан паркад тоглоход хэр үнэтэй вэ?

-Усан парк нь 150 ам.долларын үнэтэй. Гэхдээ бүх үйлчилгээ нь цахим болчихсон учраас эрт тасалбар захиалах тусам хямдралтай байдаг. Хүмүүс жил эсвэл жил хагасын өмнөөс захиалж, зардлаа хэмнэдэг юм билээ. Хэрэв усан паркийн тасалбарыг хоёр сарын өмнө захиалбал 100 ам.доллар болж, 50 ам.доллар хэмнэх жишээтэй. Мөн сэрүүн улиралд бүр хямдхан болдог.

-Австрали тивд очихоор бол хамгийн түрүүн ямар газруудыг үзвэл дээр вэ. Зардал нь хэр болох бол?

-Сидней хот бол энэ тивийн бэлгэ тэмдэг. Жуулчид хамгийн түрүүнд дуурийн театрыг нь үздэг л дээ. Мөн дарсаараа алдартай учраас жимсний хүлэмж, талбайг нь үзэж болно. Сидней хотыг тойроод байгалийн үзэсгэлэнт газрууд олон бий. Тухайлбал, Three sisters нэртэй алдартай өндөр уул байдаг. Гэхдээ хэдийгээр сүрлэг сайхан уул ч гэсэн Монголд ийм уул олон байдаг шүү дээ гэж бодогдож байсан. Ер нь очсон газар бүртэй манайх зам, нийтийн тээврээ сайжруулбал байгалийн гоо үзэсгэлэнгийн хувьд Австралиас дутахгүй юм байна гэж санагдаж байлаа.

Австрали манай улсаас хол учраас зардал багагүй гарна.

» Монголоос Австрали руу үүргэвчтэй аялахад 5000 ам.доллар зарцуулна.

» Тасманийн арал өмнөд туйлтай ойрхон учир туйлын туяаг үзэх боломжтой.

» Австрали улс эдийн засгийнхаа ихэнх хэсгийг гаднын оюутнуудын сургалтын төлбөрөөр бүрдүүлдэг бол хоёрт аялал, жуулчлалын салбар нь ордог

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬД АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ ШАЛГАРУУЛЖ АВНА

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Англи хэл Судлалын Тэнхим 2017-2018 оны хичээлийн жилд академик англи хэл, мэргэжлийн англи хэл болон IELTS/ TOEFL шалгалтын бэлтгэл хичээл заах мэргэжлийн өндөр ур чадвартай, ажлын туршлагатай англи хэлний багш нар шалгаруулж авна. Энэхүү зар нь дотоодын англи хэлний багш нар болон гадаадын англи хэлний багш нарт нээлттэй.

Ажлын байранд тавигдах шаардлага: -Англи хэлний багш мэргэжилтэй. Магистр буюу түүнээс дээш зэрэгтэй. -Их, дээд сургуульд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багшлах эрхийн үнэмлэхтэй байх -Ёс зүй, харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай, багаар ажиллах ур чадвартай байх -Багшийн мэргэжилдээ итгэл үнэмшил, дур сонирхолтой байх -Тогтвор суурьшилтай, бүтээлчээр ажиллах хүсэл, мэргэжлээрээ хөгжих эрмэлзэлтэй байх -Өргөдөл гаргагч нь гадаадад их дээд сургууль төгссөн, хэл шинжлэл, боловсрол судлалын чиглэлээр докторын

зэрэгтэй, мэргэжлийн чиглэлийн TESOL/ TEFL сургалтанд хамрагдсан болон IELTS, TOEFL-ын шалгалтын оноотой бол давуу тал болно.

Бүрдүүлэх бичиг баримт: Англи хэлний багшийн сонгон шалгаруулалтанд орох хүмүүс дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

-Ажилд орохыг хүсэгчийн өргөдлийн маягтыг www.ufe.edu.mn хаягаар орж ажлын байр цэснээс татаж авч зааврын дагуу бүрэн бөглөсөн байх

-Хувь хүний танилцуулга (CV) -Мэргэжлийн боловсролын бакалавр, магистр, докторын зэргийн диплом, эрдмийн цолны үнэмлэх, IELTS, TOEFL-ийн

сертификат тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт Өргөдөл гаргагч нь холбогдох материалуудаа 2017 оны 8 дугаар сарын 19-ний дотор [email protected]

цахим хаягаар илгээх буюу сургуулийн зуны амралтаас шалтгаалан СЭЗИС-ийн Б байр Англи Хэл Судлалын Тэнхим 605 тоотод 2017 оны 8-р сарын 21-23 ний өдрүүдэд өөрийн биеэр авчирч өгнө үү.

Ажлын байрны сонгон шалгаруулалтыг онолын болон сурган заах арга, ур чадвар шалгасан сорил бичгийн шалгалт болон ярилцлага гэсэн хоёр шаттай зохион байгуулах бөгөөд эхний шатнаас шалгарсан өргөдөл гаргагчид ярилцлагад оролцоно. Хоёрдугаар шатнаас шалгарсан өргөдөл гаргагчид өмнө ажиллаж байсан байгууллагын хүмүүсээс 1-2 тодорхойлт авах болон холбогдох бусад шаардлагатай бичиг, баримтуудыг бүрдүүлнэ.

ХОЛБОО БАРИХ

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5, СЭЗИС-ийн Англи Хэл Судлалын Тэнхим Б байр 605 тоот

Утас: 99029114,88072633

Vacancy for the Position of English Language Teachers at University of Finance and Economics, Mongolia

The Department of English Language Studies of University of Finance and Economics in Mongolia is seeking eligible and quali-fied applicants for the position of full time English Language Teachers who will teach academic, professional English and IELTS or TOEFL exam preparatory course at undergraduate level starting from academic year of 2017-2018. This announcement is open to all interested non-native and native English teachers.

Required qualifications: All interested applicants must -hold BA in English teaching or interpreting - hold MA in Applied Linguistics or TESOL/TEFL or in Education Studies -have minimum 2-3 years of recent experience teaching English at the university level - be motivated and interested in teaching English to teenagers and adults -have good interpersonal skills -be dedicated and responsible for teaching and professional development -be willing to stay in the workplace for long time - Those applicants who received PhD in Linguistics or Education Studies, involved in teaching TESOL/ TEFL courses,

being qualified to CELTA or equivalent and took IELTS or TOEFL exams are preferred

Required documents to apply: All interested applicants are required to fill in an application form from Workplace menu of www.ufe.edu.mn, scan and notarize

copies of all transcripts and diplomas/ IELTS/TOEFL and TEFL/TESOL certificates, write full CV (curriculum vitae) and should send their related documents to [email protected] until 19th of August, 2017 or bring them in person to Office #605, Building-B, Department of English Language Studies at University of Finance and Economics between 21-23 of August,2017 due to school summer holiday.

Application deadline:August 23,2017Selection procedure will consist of two stages; written exam to assess applicants’ professional knowledge and teaching skill

and an interview.

Successful applicants will be contacted for the interview; finalist will be required to submit additional required documen-tation and contact information for 1- 2 referees from their previous work place.

Contact phones: 99029114, 88072633

Ганцаараа аялах нь өөрийгөө сорьж, мөн чанараа мэдэх боломж олгодог

-Тэнд олон монголчууд амь-дарч, сурч байна. Амьд ралын өртөг нь хэр байдаг вэ?

-Австралид өртөг ихтэй, үүнийгээ дагаад цалингийн хэмжээ нь ч өндөр байдаг. Ихэнх оронд оюутнуудыг ажил хийхийг зөвшөөрдөггүй бол энд боломжтой. Сурахын хажуугаар ажил хийгээд, сургалтын төлбөр, аялах зардлаа олчихдог. Тэнд цалинг нь долоо эсвэл хоёр

Б.Ганбаяр / ЗГМ©

Авто

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.07.07, БААСАН ~ №129 (675)

ЦАХИЛГААН БАРАА ГАР УТАС

1. SONATA-6 маш хямд зарна 2-3 хоногийн өмнө орж ирсэн.Утас:964811252. Ачааны зориулалттай автомашин маш хямд зарна.Утас: 96481125, 990879923. Mersedes Benz E-200 дизель авто машин зарна. 2004 оны 2011 онд орж ирсэн дизель 2000сс автомат. Хот дотор 10 иднэ. Германаас орж ирсэн. Тогтмол дулаан гражжид байдаг. Хар өнгөтэй Е 200. Утас: 992897684. 225/60/R16 Kumho Solus дугуй зарна.Утас: 991357915. Nissan Teana зарна.Утас: 997961596. 2001 оны 2012 орж ирсэн. ямар ч асуудалгүй Prius 11 зарна.Утас: 998929767. Ачааны зориулалттай автомашин маш хямд зарна Утас: 96481125, 99087992

ҮЛ ХӨДЛӨХ НОМ, ХЭВЛЭЛ

1. "МАНАН БУДАН"Цоо шинэ зарна. Утас: 858283842. Бүх төрлийн ном хэвлэл худалдаалж байна.Утас: 991441543. Хуучин номнууд зарна.Утас: 94640105 4. Бизнес удирдлагын магистерийн ангид хэрэглэгдэх 2003-2008 оны Pearsons interna-tional edition номнуудыг тус бүр 30.000 төгрөгөөр зарна. Утас 991536375. Ээж ба хүүхэд ном зарна. Утас: 990894016. Түүхийн хэдэн зуун үйл явдлыг Чингисийн үеийн их бага тулалдаанаас авахуулаад Хадгаламж зээлийн хоршооны хэрэг хүртэл бүртгэн багтаасан. Чингисийн үеийн хэдэн алдартныг эс тооцвол То ван, Мянгат гэсэн хоёрхон монгол хүн багтсан байдаг бол энэхүү Britannica 8 боть ширээний нэвтэрхий толь зарна.Утас: 88170048

1. 40 тонн контейнер маш хямд зарна. Утас: 90666913 964811252. Ар хустайн зусланд цэвэр агаарт хаус зарна. Утас: 992897683. Ар хустайн зусланд цэвэр агаарт хаус зарна.Утас: 992897684. 2 өрөө үйлчилгээ явуулах боломжтой байр зарна БЗД 8-р хороо Баянзүрх хотхон 108-р байрны 1-р давхарт дэлгүүр, сургалт, цэцэрлэг, үйлчилгээ явуулах боломжтой 43 мкв 2 өрөө байр хямд зарна. Хаяг: Офицерийн тойргоос уруудаад Баянзүрх хотхон 108-р байр Утас: 806120655. Апартмент-88 орон сууц ХЯМД зарна УТАС: 99289768Сансарын тунелд 1 давхарын 3 өрөө байр зарна.Утас: 99760217, 991012716. Хотын төвд бүрэн тавилгатай пентхаус гал тогоо тусдаа 5 өрөө байр хөлслүүлнэ.Утас: 99760217, 99101271

1. Skynet-ийн modem зарна.Утас: 80286525, 862032222. 3 дугаар үеийн i5 процессор, 2 GB рам, 583 GB хард диск, 15.6" дэлгэц бүхий Toshiba Satellite C850 модель нөүтбүүкийг утасгүй маус, цүнхний хамт зарна.Утас: 955300993. Оргинал Wifi хүлээн авагч хямд зарна.150 метр хүлээн авна.Утас: 91228822, 952288224. Notebook үнэ тохирч худалдаж авна. Ломбарднаас чөлөөлж авна.Утас: 91228822 952288225. Пролонон хамгаалалттай, 5.5 см диаметртэй. Хүмүүсийн сонирхлыг татахуйц дизайнтай, гар утас, компьютер, нөүтбүүк, бусад төхөөрөмжинд залгаж болно. LED гэрэлтэй, дотроо батарейтай. 3.5mm аудио, USB цэнэглэгч кабель дагалдана. Өнгөний сонголттой. Утас: 96012938, 88512938

КОМПЬЮТЕР БА ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

UBshop.mnЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМ

Юу авмаар байна? Юу зармаар байна?АВТОМАШИН

1. USB гагнуурын алх. Агшин зуур хална, хөрнө. 480 C градус хүртэл хална.Утас: 96012938

1. Америкийн BLU брэндийн STUDIO X8 HD гар утас -2 СИМ-тэй.Утас: 96012938, 8851293

ubshop.mn сайтад та зараа байрлуулбал манай сонины зарын энэ хэсэгт шууд орох юм. Зөвхөн кирил үсгээр бичсэн, холбоо барих утас, зарах үнэ нь тодорхой зарууд энэ хэсэгт орохыг анхаарна уу.

UBSHOP.MN

99171956

90666696

Хуучин сонин бөөндөж зарна.

Баянзүрх дүүргийн Цайз явах замд буюу Мянган оюутны байрны замын эсрэг талд зам дагуу байрлалтай 363мкв газартай, 91мкв обьекттэй урд нь 8-н нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан обьект зарна.

Баянзүрх дүүргийн Цайз явах замд буюу Мянган оюутны байрны замын эсрэг талд хотхон, барилгын ажил явуулах боломжтой 6863мкв газар зарна.

Бэлхэд гурван тал блок болон модон хашаатай газар зарна.Хажуудаа булагтай. Утас: 86089656

ХУДАЛДАНА

Хуучин сонин бөөнөөр худалдана.

Утас: 99171956

Хар азарганы жүчээ

Нэг, хоёр, гурав, дөрөв... Хэв тээ эгнээний сүүлчийн улаан гэрэл асаж дуусмагц гэрлэн дохионы таван гэрэл бүгд ногоорно. Go! Харвасан сум мэт шунгинасан байдгаараа хурдласан нь сүнс зайлуулж, хөдөлгүүрийн 15 000 эргэлт хэнгэрэг хагартал хүнгэнэн, бензин түлшний хурц үнэр хамар, ам сэтлэх шахна. За за тоглосон юм, ингэж аюултай хурдалж байхад миний оюун ухаан тэр бензин түлшийг ургуулаад бодчихсон юм аа.

Гэхдээ хамаг биеийг чинь хоёр тийш сэгсчиж, даралт асар эрчтэй хэлбэлзэж бай хад ургуулж бодох тэнхээ олдох гүй. Тийм ээ, “Ferrari”-ийн үл гэрийн ертөнцөд тавтай морил!

Намайг юу мэдэрснийг бага-хан ч атугай ойлгомоор байвал “Youtube”-ээр “Ferrari World” гээд хайгаад үзээрэй. Гэхдээ боломж нь байвал амьд яваа энэ насандаа Абу-Дабид байрлах бүх цаг үеийн шилдгийн шилдэг жүчээг нүдээрээ бус биеэрээ мэдэрчихвэл хаа очиж харамсахгүй ээ.

Паркийн сор болсон бэлгэ

тэмдэг нь 4,9 секундийн дотор 240 км/ц хүрдэг дэлхийн хамгийн хурдан галзуу хулгана юм. “Ferrari World” бол автомашины домогт брэндийг сэдэвчилсэн парктай хослуулсан гайхалтай нэгэн жишээ. Үүний баталгаа бол дөрвөн сард Барселон хотод нээлтээ хийсэн салбар нь аж.

-“Би тэр аймшигт галзуу хул-ганы оргил дээр гарч үзсэн! Тэр Ferrari-ийн логог харж байна уу? Тэрийг тээр аюултай өндрөөс харах эвгүй байна билээ шүү”.

Өөр хүн ингэж хэлсэн бол би нэг их тоохгүй ээ. Гэтэл Формула-1-ийн дэлхийн аварга, “Ferrari”-ийн туршилтын нисэгч Марк Женегийн гэгээн дүр чамд хандаж хэлэхэд толгой дохихоос өөр яалтай билээ. Нэмээд Марк тэрхүү Эгц хурдлагчийг хараад: “Юу гээч? Энэ галзуу хулганад суухыг зориглосон хүн яг л

Формула-1-ээр нисч буй ачаалал, сэтгэл хөөрлийг зэрэг авна аа” гэлээ. Нээрээ л Европтоо хамгийн өндөртөө орох 112 метр энэ “төмөр хайрханыг” хараад зүрхний цохилт улам хурдсаж, гар хөл байдгаараа хөлөрнө.

Эндхийн галзуу хулгана нь хамгийн ихдээ 180 км/ц хурд-лах ч хэвтээ байрлалаас эгц дээшлэхдээ хэд хэдэн удаа бүтэн

эргэнэ... Оргил өөд мацаж байхад гэнэт хүчтэй салхилбал яана? 112 метрийн өндрөөс нуруугаараа уруудна гээд төсөөлдөө... За за энэ чөтгөрийн бодлыг авч хая!

Харин бага насны хүүхдүүд эцэг эхийнхээ хамт “Ferrari F1”-ийн загвараар хийсэн цахилгаан автомашинаар уралдаж болно. 20 км/ц гэдэг тийм ч айхавтар хурд биш ч болж буй үйл явц, жолоодлого, жолооны хүрдний хариу үйлдлээс авах мэдрэмжийг үгээр илэрхийлэмгүй. Ханатлаа жолоодсон бол пит-стоп дээр шатахуун цэнэглэх, дугуй солих хурдаа сорьж болно.

Цогцолборын бүх барилга байгууламжийг “Ferrari”-ийн өнгө үзэмж, Италийн алдарт автоспортын хэв маягийг шингээж сүндэрлүүлсэн. Энд Моден дэх “Ferrari”-ийн анхны гарааш, харин энд Маранелло дахь орчин үеийн үйлдвэр нь... Хар л даа, бүр Фьорано-Моденезе дэх Энцо Ферраригийн гэр нь хүртэл байна шүү дээ! Хэрвээ би бяцхан жаал байсан бол энэ бүхэнд бүр ч их догдлох байсан болов уу. Хар азарганы жүчээгээр хүрэлцэн ирэгсдийн тоо хэрээс хэтэрнэ. Тиймээс захиалгаа хагас жилийн өмнөөс өгөх хэрэг гардаг. Гэхдээ зүгээрээ, тэсэж байгаад ийм их аз жаргалыг үр хүүхдүүддээ өгч, өөрөө ч хажуугаар нь хөгжилдөх тэрхүү мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй.Эцсийн эцэст энэ чинь “Ferrari” шүү дээ!

Намайг юу мэдэрснийг ойлгомоор байвал "Ferrari World" гээд хайгаад үзээрэй

Эндхийн галзуу хулгана нь хамгийн ихдээ 180 км/ц хурдлах ч хэвтээ байрлалаас эгц дээшлэхдээ хэд хэдэн удаа бүтэн эргэнэ.

Пит-стоп дээр шатахуун

цэнэглэх, дугуй солих хурдаа сорьж болно

АмортизаторЭвдэрхий амортизатортой яваад байвал яах вэ?

• Хурдалж тоормослох үед цоройно.• Маневр хийхэд савлана.• Дугуй замтай барьцалдахаа болино.• Тоормосны зам уртасна.• ABS, ESP электрон системийн ажиллагаа доголдоно.• Жолоодлого алдагдана.• Их гэрэл анивчиж өөдөөс ирэх жолооч нарт хүндрэл учруулна.• Тав тух алдагдаж жолооч, зорчигч амархан ядарна.• Дугуй, тэнхлэг, автомашины эд анги хурдан элэгдэнэ.

Амортизаторыг хэр ойрхон солих вэ?

Жолоодлого, жолоочийн явах хэв маяг, зам, тэнхлэг, амортизатор, дугуй болон дугуйн дискний байдал гээд их олон зүйлээс хамаардаг учраас яг тогтсон хугацаа байхгүй. Монголын замд 20 мянган км тутамд үзлэг оношилгоо хийлгэж, дунджаар 70 мянган км тутамд солино.

Амортизаторын ажиллагааг яаж уртасгах вэ?

Машиндаа аль болох хүнд юм ачихгүй, бартаат замаар уралдаанд оролцож байгаа мэт давхих хэрэггүй. Өвлийн цагт хөдөлгөөн эхэлсэн даруйд эхний 500 метр замыг зөөлөн туулна.

Амортизатор худалдаж авахад юу анхаарах вэ?

• Уян хатан байдал (Амортизаторын пүрш чөлөөтэй савлаж байх ёстой).

• Үйлдвэрлэгч (Цаг хугацааны шалгуурыг давсан Koni, Kayaba, KYB, Boge, Bilstein, Monroe, Sachs гэх брэнд сонгох).

• Дэлгүүр (Урт хугацаанд хэрэглэх сэлбэг авч байгаа учраас баталгааны хуудас өгдөг газрыг зорих).

• Суурилуулалт (Аль болох авсан газраараа суурилуулах).• Хэмнээд хэрэггүй (Харамч хүн хоёр дахин илүү төлдгийг

санах хэрэгтэй).

тусад нь тохиролцдог. Жишээ нь, тоглогч таван жилийн хугацаа бүхий эхний хоёр жилд баталгаат цалин олгохоор заасан гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд баг нь ердөө хоёр улирлын дараа тоглогчтой гэрээгээ цуцалж болдог. Мөн багтаа ашигтай урт хугацааны гэрээ байгуулсан тоглогч гэрээгээр хүлээсэн үүргээ л биелүүлэхийн тулд зүтгэх болдог. Энэ нь тоглогчийн эсрэг бүх хөзөр NFL-ийн гарт гэсэн үг.

NFL-д тоглогч нарын цалин-гийн зөрүү маш их. Багийн 53 тоглогчийн олонх нь жилдээ сая ч хүрэхгүй ам.долларын цалинтай бол одод нь ганц улиралд 10 сая гаргаж авна. Жишээ нь, “New Orlean Saints”-д хоёрхон тоглогч жилдээ найман саяас дээш, найм нь таван саяас дээш ам.долларын

цалинтай. NFL-ийн багийн гишүүдийн тал нь жилдээ нэг сая үл хүрэх ам.долларын цалин авч байхад хамгийн өндөр цалинтай таван тоглогч нийт цалингийн 30 хувь оногдоно. NFL бол хөгжөөн дэмжигч нарт ердөө орой нь харагддаг аварга мөсөн уул. NFL-ийн тоглогч нарын найман хувь нь спортоос холдсоны дараах хоёр жилд дампуурах юм уу санхүүгийн хүндрэлдтэй тулгардагт гайхах хэрэггүй биз ээ.

NFL-ийн өндөр үнэлгээтэй гэрээний ихэнх нь квотербек буюу дамжуулагч нарт оногддог. Хоёрдугаар сард тус лигийн шилдэг дамжуулагчийн нэг Антонио Браун “Pittsburgh Steelers”-тэй өөрийн карьерийн түүхэнд хамгийн их буюу жилийн 17 сая ам.долларын үнэл гээтэй гэрээ байгуулсан. Тэглээ гээд тэрбээр жилийн дундаж цалингийн үзүүлэлтээр NFL-д 23-р байранд орсон юм. NBA байсан бол мань хүн эхний 50-д ч орж чадахгүй байлаа. Тэгэхээр 2020 онд та мирчдын үйлдвэрчний эвлэл, лиг хоёр шинээр гэрээ байгуулах үед тог-логч нар лигээс илүү их ба тал гаа, орлогоос илүү их хувь шаар дах нь гарцаагүй биз ээ.

7

Спорт

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2017.07.07, БААСАН ~ №129 (675)

NFL бол тоглогчийнхоо цалинд баталгаа өгдөггүй цорын ганц лиг

Г.Очирбат@ochirbat_ZGM

Олонх нь сая хүрэх гүй ам.дол-ларын цалинтай

бол одод нь 10 сая гаргаж авна

NBA 6.3 31

32

14

31

4.7

3.1

1.6

MLB

NHL

NFL

Лейброн ЖеймсКливленд

Лос-Анжелес

Лос-Анжелес

Нью-Орлеан

КлейтонКершо

АнжиКопитар

Дрю Бриз

Америк хөлбөмбөгийн лиг-NFL-ийн тамирчдын цалин дөрвөн жил дараалж өссөний дүнд цалингийн доод хэмжээ 10 сая ам.долларт хүрлээ. Анх 2011 оны эхний улиралд тамирчдын үйлдвэрчний эвлэлээс тус лигтэй байгуулсан одоогийн гэрээ ёсоор нэг багийн цалингийн дээд хэмжээ 120 сая ам.доллараас 167 сая болж өсчээ. NFL-ийн багууд энэхүү дээд хязгаарт хүргэж цалин авах албагүй ч доош буулгаж үл болох тодорхой хязгаар бий.

Одоогийн гэрээ 2020 оны эцэс хүртэл хүчин төгөлдөр. Уг гэрээ ёсоор NFL-ийн нийт орлогын 47-48.5 хувь нь тоглогч нарынх болох ёстой. Телевизийн компаниудтай байгуулж буй гэрээний тоо, лигийн мөнгөн орлого байнга өсөж ирсэнтэй уялдан цалингийн дээд хязгаар төдийгүй, тоглогчдын авдаг цалин ч нэмэгдсээр.

Сүүлийн долоон жилд NFL-ийн цалингийн дээд хязгаарын өсөлт АНУ-ын мэргэжлийн спортын бусад лигээс илүү буюу 47 сая ам.доллар болсон нь МLB (Major League Baseball), NHL (National Hockey League) хоёрынхыг нийлүүлснээс ч их байгаа юм. Энэ хугацаанд NBA (National Basketball Associa-tio)-ийнх 36 сая ам.доллараар өссөн ч 24 сая нь ердөө өнгөрсөн жилийнх. Хувь үзүүлэлтээр дүгнэвэл хамгийн сайн өсөлттэй нь NBA (63 хувиар өссөн). NFL-ийн цалингийн дээд хязгаар 39 хувиар өссөн бол MLB, NHL-ийнх тус бүр 15, 23 хувьтай байна.

Гэхдээ цалингийн дээд хязгаарын өсөлт гол нь бус. Харин нэг тоглогчид очиж буй дундаж цалингийн хэмжээ NFL-д хамгийн бага байгаа нь сонирхол татна. Үүний учир шалтгаан тамирчдын тоонд

СПОРТ БА МӨНГӨ

Хамгийн баян лигийн тамирчид хамгийн бага цалинтай

байгаа юм. Тухайлбал, NFL-ийн багийн албан ёсны гишүүдийн тоо 53 бол NBA-ийнх ердөө 14. NBA-ийн нийт тоглогчдын тоо NFL-ийн найман багийнхтай л тэнцэнэ. Ийм учраас NFL-ийн нэг тоглогчийн дундаж цалин NHL-ийнхтэй ижил буюу 3.2 сая байгаа юм. Харин NBA-ийн нэг тоглогчийн өнгөрсөн жилийн дундаж цалин хавьгүй их буюу 6.7 сая ам.доллар байв.

NBA, MLB, NHL-ийн тоглог-чийн дундаж цалин нь нэг

тоглогчид ногдох цалингийн доод хэмжээтэй тун ойролцоо. Харин NFL-ийн тоглогчийн 2016 оны дундаж цалин 1.6 сая ам.доллар байсан нь нэг тоглогчид ногдох цалингийн доод хэмжээ болох 3.2 саяас бараг хоёр дахин бага байв. Үүний шалтгаан нь улирлын явцад эхний багийн 53 тоглогчийг олонтаа сэлгэж, багийг бүрэн бус ашигладаг явдал нөлөөлдөг болов уу.

Нэг тамирчин лигт тоглох нийт хугацааны хувьд NFL

дээр дурдсан дөрвөн лиг дотроо хамгийн богино буюу гурван жил гаруй. Үүнээс шалтгаалан нийт цалин нь ч хамгийн бага буюу 5.12 сая ам.доллар. Гэтэл энэ үзүүлэлт NHL-д гурав дахин, MLB-д тав дахин, NBA-д бүр 5.5 дахин өндөр буюу 30.2 сая ам.доллар байдаг.

Гол нь NFL бол тоглогчийнхоо цалинд баталгаа өгдөггүй цорын ганц лиг. Гэрээнд үнийн дүнгийн нийт хэмжээг заадаг мөртлөө цалингийн баталгаат хэмжээг

АНУ-ын мэргэжлийн лигүүдийн цалингийн хэмжээ 2016 онд (сая ам.доллараар)

Дундаж цалин Хамгийн өндөр цалин

Улаанбаатар хотод болсон Зүүн Азийн өсвөрийн шатарч дын аварга шалгаруулах тэм цээнд монгол хүүхдүүд ба гаа раа алтан медаль хүртсэн. Нийт 10 гаруй орны 400 гаруй хүүхэд оролцсон энэ тэмцээнд багагүй амжилт гаргасан зургаан настай шатарчин Ч.Азжар галтай ярилцлаа. Түүний ээж Д.Номин-туяа “Манай охин зургаан сар эрчимтэй бэлдээд ийм амжилт гаргаж чадлаа. Хүүхэд шатар тоглож сурахаар юмыг олон талаас нь хардаг, логик сэтгэлгээ сайтай болдог. Хүнээр заалгахгүй үсэг сураад богино үетэй үг уншиж чаддаг болсон” гэлээ.

-Энэ тэмцээнд ямар амжилт гаргасан бэ?

-Би стандарт, рапид, блиц гэсэн гурван төрөлд оролцсон. Хамгийн хурдан тоглодог блиц төрөлд нь тавдугаар байранд орсон. Харин стандарт төрөлд нь нэг тэнцээд, дахиж хожигдохгүй тоглоод алтан медальтай боллоо. Эхний өрөгт вьетнам, дараа нь дандаа монгол хүүхдүүдтэй тоглосон.

Би өмнө нь академич Ц.Тоовгойн нэрэмжит тэмцээн,

улс болон дүүргийн аваргын тэмцээнд орж байсан. Таван настайдаа Улсын аварга болсон.

-Хэдэн настайдаа шатар тог-лож сурсан бэ. Шатар тоглож сура хад хэцүү байсан уу?

-Дөрвөн настайдаа сурсан. Шатар оюун ухаан хөгжүүлдэг, тоглоход гоё болохоор сонир-хол татсан. Анх сурахад хэцүү байгаагүй ээ. Харин хүнд нүүдэл таарах л хэцүү. Би нэг удаа Унд-рам гэдэг охинтой тоглоод маш хэцүү занганд орсон. Тэгээд сайн бодоод, анхаарлаа төвлө рүүлээд хожиж чадсан.

-Ямар дугуйланд явдаг вэ?

-Таван настайгаасаа “Шинэ эхлэл” клубын Ариунбүүвэй баг шаар заалгаж байгаа. Өдөрт 1-2 цаг хичээллэдэг. Амралтын хоёр өдөр даалгавраа хийгээд, бусад үед нь гүйж, харайж тог-лох дуртай. Шатар тоглох гоё болохоор ерөөсөө ядардаггүй. Би өдөрт 112 шатрын бодлого бодож байгаа. Гэртээ аавтайгаа бас шатар тоглодог.

-Ямар амжилт гаргахыг хүсдэг вэ?

-Их мастер Т.Батчимэг эгчийг сайн шатарчин гэж боддог. Би улам сайн тоглоод дэлхийн авар-га болохыг хүсдэг.

ШАТАР

Би дэлхийн аварга шатарчин болноОгноо: 2017.07.07

Тендер шалгаруулалтын нэр: Ус сувгийн удирдах газарт эргэлтийн насос нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.Тендер шалгаруулалтын дугаар: УСУГ-ХА-2017-03-44

Ус сувгийн удирдах газар эрх бүхий тендерт оролцогчдоос эргэлтийн насос нийлүүлэг чийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 /тавин мянган/ төгрөгийг Ус сувгийн удирдах газрын Хас банк 5000075928 дансанд тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Сүүлийн 2 жил 2015, 2016 онуудын Аудитаар баталгаажуулсан санхүүгийн

тайлан ирүүлнэ.Сүүлийн 2 жилд 2015, 2016 онд ижил төстэй гэрээ хийсэн тухай мэдээлэл

ирүүлнэ.Борлуулалтын орлого нь сүүлийн 2 жил тус бүр 300,000,000 /гурван зуун сая/

төгрөгөөс дээш байх. Тендерийн хамт 1,600,000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийн баталгаа

ирүүлнэ.Хүчинтэй байх хугацаа: 2017 оны 10 дугаар сарын 22-ний өдрийг дуустал.

Тендерийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 30 минутаас 10 цаг 00 минут-ын хооронд доорх хаягаар тендерийн материалаа ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 30 минут-аас нээнэ.

Гадаадын этгээд оролцох эрхгүй.Дотоодын давуу эрх тооцохгүй. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар

авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ус Сувгийн Удирдах газар, Токиогийн гудамж-5 өөрийн байр, Р.Батсүрэн Утас: 70157019-223

ТЕНДЕРИЙН УРИЛГАБ.Баярмаа@bayarmaaZGM

ОНЦЛОХ ҮЗВЭР

08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

09.00 “Говийн зэрэглээ” МУСК

12.25 “Дэлхийд данстай Монгол өв соёл” тавдугаар хэсэг

15.20 “Тусгаар тогтносон Монгол Улс” баримтат кино

18.20 “Нарны жим” ОАК 45 дугаар анги

19.05 “Би Би” бага насныханд зориулсан нэвтрүүлэг

23.00 СЕХ-ноос “Монгол Улсын Ерөнхий лөгчийн сонгууль-2017” (шууд)

08.00 “Bloomberg Daybreak Asia”

12.00 “Сайн уу Дэлхий” нэвтрүүлэг

15.30 “Шилдэг санаа” нэвтрүүлэг

17.00 “Шийдвэр 2017” тусгай хөтөлбөр

20.00 “Блүүмбергийн ярилцах цаг” нэвтрүүлэг

22.00 “Шийдвэр 2017” тусгай хөтөлбөр

08.00 “Хөөрхөн Гун Шим” СОАК 15 дугаар анги

10.20 “Ace Ventura-1” УСК

12.10 “Ace Ventura-2” УСК

18.30 “Хөөрхөн Гун Шим” СОАК 16 дугаар анги

20.05 “Шарталт-3” УСК

22:10 “Көсем” ОАК 50 дугаар анги

12.30 “Үлэг гүрвэлийн галт тэрэг” хүүхэлдэйн кино 15 дугаар анги

14.00 “Хүний сэтгэл” баримтат кино тавдугаар хэсэг

17.30 “Спортын шинжлэх ухаан” 15 дугаар хэсэг

19.30 “Ороод гараач” нэвтрүүлэг наймдугаар хэсэг

21.00 “Монгол Улсын Ерөнхий-лөгчийн дахин санал хураалтын мэдээ”

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ06.30 "Өнөө өглөө" нэвтрүүлэг

ТВ ХӨТӨЛБӨР

Уламжлалт баярын төгсгөлд сонгодог үзвэрийг танд санал болгож байна. Хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайрын түүхийг “Дэггүй Лиз” бүжгэн жүжиг өгүүлэх аж. Үзэсгэлэнт Лиз охиныг хайртай хүнээс нь хагацааж, чинээлэг айлын хүүтэй суулгах гэсэн ээжийн ятгалгаар үйл явдал эхэлнэ. Хайртай хүнээсээ хагацахыг “Дэггүй Лиз” зөвшөөрөх болов уу?Тэртээ 1828 онд тайзнаа амилсан, дэлхийн бүхий л их театруудад тоглодог энэхүү бүтээлийг ДБЭТ энэ сарын 15-ны өдөр толилуулна. “Дэггүй Лиз” бүжгэн жүжиг нь хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй, 120 минут үргэлжилдэг. Үзвэр 17.00 цагаас эхэлнэ. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-30 мянган төгрөг.

Хамгийн том дээл урлажээ

Дархлаа сулрах нь харшил үүсгэхгүй

НААДАМ АЙСУЙ

ЗӨВЛӨГӨӨ

Үндэсний дээлтэй хүн бүр “Дээлтэй Монгол” наадамд оролцох боломжтой. Уг наадам энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд болно. 11 дэх жилдээ зохион байгуулж буй тус наадамд зориулан 14 метр өндөр, 18 метр өргөнтэй хамгийн том хүннү дээлийг урлажээ.

Монголын уламжлал, биет болон биет бус өв соёлыг түгээн таниулах зорилготой уг наадамд гадаад, дотоодын 10 мянга гаруй хүн оролцдог аж. Энэ үеэр "Алтай" хамтлаг хүннүгийн үеийн дэвсэх бүжгийг оролцогчдод заана. Мөн ёохор хатирах, шилдэг оролцогчдыг шалгаруулах, дээл урлах зэрэг өв уламжлалыг таниулах олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАРVII.7 25o

14o

VII.8 25o

12o

VII.9 26o

12o

VII.10 26o

13o

VII.11 27o

12o12 м/с

7 м/с

11 м/с

9 м/с

10 м/с

8 м/с

10 м/с

8 м/с

9 м/с

7 м/с

Бороо шивэрнэҮүлшинэ Үүлшинэ Үүлшинэ Үүлшинэ

УВС29o

13o

ХОВД 29o

11o

ЗАВХАН21o

7o

БАЯНХОНГОР26o

10o

ГОВЬ-АЛТАЙ22o

7o

ӨВӨРХАНГАЙ 24o

10o

АРХАНГАЙ 21o 9o

ХӨВСГӨЛ 26o

8o

БУЛГАН 22o

7o

ТӨВ 22o

10o

ДУНДГОВЬ 25o 13o

ӨМНӨГОВЬ25o

17o

ГОВЬ-СҮМБЭР 28o

13o

ДОРНОГОВЬ 35o

19o

СҮХБААТАР 33o

19o

ХЭНТИЙ 31o

13o

СЭЛЭНГЭ 28o

11o

ОРХОН22o

8o

ДАРХАН-УУЛ28o

11o

ДОРНОД 33o

18o

БАЯН-ӨЛГИЙ27o

12o

“Дэггүй Лиз”-тэй танилц

ЗУРХАЙ

Билгийн тооллын 14Зуны дунд улаан морь сарын гурван хөх мэнгэтэй хөхөгчин хонь өдөр.Үс засуулбал: Эд мал арвижна.Наран ургах, шингэх: 05.04-20.46 Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал: Хий

Аргын тооллын долдугаар сарын 7, Сугар гараг. Билгийн тоол лын 14. Гар одтой, хөхөгчин хонь өдөр.

Өдрийн наран 05.04 цагт мандан, 20.46 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Бага халуун, пагшаг буух буюу усны хор орох улирал 06.18 цагт эхэлнэ. Арван дөрвөн хоногт усны элдэв үйл хийгээд эмийн ургамал түүх, хануур төөнүүр хийлгэхийг цээрлүүштэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна.

ҮЗВЭР

ЗГМ: СҮДОКҮ

(Өмнөх дугаарын хариу)

836729154

573961248

715843926

291438765

942516837

684257319

457192683

329685471

168374592

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

БОСООГООР:1. Хүннүгээс жарны тооллын авч хэрэглэсэн урд хөршийн улс2. Японы мэргэжлийн сүмогийн .... дугаар

сарын башё3. "Ажнай" Д.Бат-Эрдэнийн улсад 3, "Их хурд"-д нэг удаа түрүүлсэн алдарт хурдан азарга5. Монгол Улсын

XX зууны манлай уртын дуучин (эрэгтэй)7. Монгол орны хамгийн том амьтан8. Шилдэг банк9. Чингис хааны

Ц.МандхайЗГМ

3

617

859

14

562

4

1

82

4

5

781

5

96

ЗГМ: КОМИКС

Өмнөх дугаарын хариу / 07.06

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

УБ-Токио 07.55 13.40УБ-Сөүл 08.45 12.50УБ-Москва 09.15 10.55УБ-Ханбумбат 10.00 11.10Ханбумбат-УБ 12.00 13.05Хонконг-УБ 12.00 16.40Сөүл-УБ 14.20 16.50Токио-УБ 14.40 19.10УБ-Ханбумбат 17.30 18.40УБ-Бээжин 17.55 20.10Москва-УБ 19.25 06.35+1Ханбумбат-УБ 19.30 20.35Бээжин-УБ 21.10 23.40

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

УБ-Эрхүү 20.35 02.15Эрхүү-УБ 16.32 05.50УБ-Хөх хот 20.45 21.20УБ-Замын-Үүд 17.20 07.20Замын-Үүд-УБ 18.05 08.45УБ-Москва 15.22 13.58

Хүмүүс дархлаа сул учраас л харшилтай боллоо гэж ойлгодог. Гэтэл хүрээлэн буй орчны өөрчлөлтөд хүний бие зохицож чадахгүй байгаа үед дархлалын тогтолцоо хариу үйлдэл үзүүлдэг. Үүнийг харшил гэдэг. Харин дархлаа сул хүмүүс уг өвчинд өртөмтгий байдаг аж.

Нүд улайх, хоолой загтнах, хамар битүүрэх зэрэг нь харшлын шинж тэмдэг байж болзошгүй юм. Хэрэв харшлын шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмчийн зөвлөгөөгүй бие даан эмчлэх гэж оролдож болохгүй. Буруу эмчилгээ нь өвчнийг хүндрүүлдэг. Мөн эмчлүүлэхгүй удвал хүнд хэлбэрийн астма болдог.

Биеийг мэдрэгшүүлж байгаа зүйлийг тогтоохын тулд сорил тавиулах нь эхний алхам юм. Энэ нь олон мянган харшил үүсгэгчээс сонгож арьсан дор суулгаж биеийн хариу үйлдлийг ажиглах замаар харшилтай, эсэхийг тодорхойлох арга. Сорил тавиулахын өмнө ургамал, тоос, амьтан зэрэг харшил үүсгэгч юу байж болохыг таамагласан байх нь үр дүнтэй. Яг ямар зүйлд харшилтай болсноо мэдэж, түүнээсээ хэрхэн хол байх аргад суралцсанаар хүндрэлээс сэргийлнэ.

Mr. Баагийгийн ПАЯН....

Лавлах

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.07.07, БААСАН ~ №129 (675)

МР

Н

А Т А РАЯ

АВ Г А

ШН

ДЪ

АЭ Л

Э

ДЭ Г

ЙО И Д О В

О Ё Д О ЛО

О В О О ТБО

О

О ДЭ

И

О Н

Д А М А Р

О МН

О

БТ

Б ОБ

И

О Н ГА

ОЕ

Н

Х И Н Д ИН И

А

Нойр хүрээд байдаг ...

Кофе уудаг юм уу?

Кофе уухаар сэргэнэ гэдэг худлаа

юм байна. Гэхдээ яах вэ ахиад хэдийг

ууж үзье.

Шөнийн 4 цаг

Новш

ДБЭТБ.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь энэ сарын 9-ний 17.00 цагт болно. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-20 мянган төгрөг. “Монголын сайхан орон” концерт энэ сарын 11-ний 19.00 цагт болно. Морин хуурын чуулгын 25 жилийн ой тохиож буй энэ үдэш урын сангийн шилмэл бүтээлүүд нь эгшиглэх аж. Тасалбарын үнэ 30-50 мянган төгрөг.

Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан энэ сарын 10-нд “Үндэсний бахархал” урлагийн тоглолт болно. “Улаанбаатарын үдэш” цэнгүүн энэ сарын 11-ний 21.00 цагт болно. Харин баяр наадмын ёслолын буудлага 23.00 цагаас эхэлнэ.

МОНГОЛ ШИЛТГЭЭН

PLAYTIME амьд хөгжмийн наадмыг энэ сарын 14-16-нд зохион байгуулна. Наадамд АНУ, Их Британи, ОХУ, Япон, БНСУ, Өвөр Монголын амьд хөгжмийн хамтлагууд урилгаар оролцох аж.

THE CORPORATE HOTEL & CONVENTION CENTRE

Үндэсний язгуур өв, урлаг соёлынхоо гайхамшгийг сурталчлах зорилготой "Наадам" шоу тоглолт 11-нд болно. Тоглолтын нэгдүгээр хэсэг 20.00 цагаас эхэлж 90 минут үргэлжилнэ. "Шанз 3", "Алтан ураг", "Дэлхий", "Баян Монгол" чуулга зэрэг хамтлаг, дуучид оролцох аж. Тоглолтыг дуусмагц жазз хөгжим эгшиглэсэн хүлээн авалт шөнийн 02.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Тасалбарын үнэ 60 мянган төгрөг.

цэргийн манлайд Уруудтай хамт дайтдаг асан монголчуудын толгойлогч13. Нийтийн тээвэрт явдаг дунд оврын автобус14. Үнэ

ХӨНДЛӨНГӨӨР:3. Сайн ноён ханы байрладаг асан, сайн ноён хошууны төв байсан сум (одоогийн нэр)4. Гурван сая нуурын орон6. Сонгууль хариуцсан дээд байгууллага9. Шүлсээр нь торго

нэхдэг хорхой10. Онилсон биет болон цэг11. Л.Толстойн алдарт романы гол баатрын нэр12. Үлгэрт хүслийг хангагч

13. Эхний удаа15. Аньсагагүй учраас нүдээ аньдаггүй амьтан16. Догшин омголон17. Валют солих төвийн нэр

1 2

3 4 5

5 7 8 9

10

11 12

13 14

15 16

17

С вирусийн “сорьц”-ыг шуудангаар хүргэнэ

ЭРҮҮЛ МЭНД

Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөл-бөрийн хүрээнд элэгний С вирусийн халдварыг илрүүлэх шинжилгээг орон даяар явуулж байна. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд “С вирусийн ачаалал тоолох шинжилгээ” явуулдаг аж. Орон нутагт тус шинжилгээг хийх бо-ломжгүй байдаг учир “сорьц”-ыг нийслэлийн лабораторид явуу-лах шаардлага тулгардаг.

Үүнийг хөнгөвчлөх зорилгоор “Монгол шуудан” ХК энэхүү шинжилгээний сорьцыг хөдөө, орон нутгаас буухиа шуудан гаар эрсдэлгүй, шуурхай хүргэхэд “Гялс” анагаах ухааны төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус төвийн маркетингийн хэлтсийн дарга Д.Цэрэнбат хэлэхдээ “Элэгний С вирусийн ачаалал тоолох сорьцыг орон нутгийн эрүүл мэндийн төвөөс тус төвийн лабораторид найдвартай хүргэснээр иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчилдэг болно” гэв.

Цэвэр эрчим хүчний ирээдүй Японы хүн ам эрс буурав Трампын засаг захиргаа метаны зохицуулалтад ялагдлаа

Шинжээчид хиймэл навчийг 2017 оны технологийн хувьсгалт бүтээлийн нэг хэмээн тодорхойлов. > 10

Судалгаа анх эхэлсэн 1979 оноос хойш жилд мэндэлж буй хүүхдийн тоо анх удаа саяас доош болов. > 10

Уг шийдвэрийг "Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох нийтлэг ухамсар" ялсан хэрэг хэмээн үзэж байна. > 10

1 Түүний бодлоор, Сөүлийг

энгийн зэвсэглэлээр довтлохоос эхлээд Өмнөд Солонгост цөмийн цохилт өгөх хүртэл хариу ирж болзошгүй гэнэ. Тэрбээр “АНУ-ын ийм чадамжийг ашигласнаас үүсэх эрсдэл хэтэрхий өндөр бөгөөд ялангуяа ийм удирдагчийн тухайд бол хэн ч таашгүй. Түүний санааг урьдчилан хэлэхийн аргагүй. Тэр таамаглах боломжгүй олон үйлдэл хийсэн” хэмээв.

НҮБ дахь АНУ-ын Элчин сайд Никки Халей лхагва гарагт хэлсэн үгэндээ дипломат болон бусад арга замаар Пхеньяныг зогсоох хүчин чармайлт ам-жилтад хүрэхгүй бол АНУ цэргийн алхам хийх хүсэлтэй байгааг мэдэгдсэн. Гэвч Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис цохилтоос үүсэх эрсдэлийг онцлоод “1953 оны Солонгосын дайнаас хойш үзэгдээгүй сүйрэл дагуулсан дайн болох магадлалтай. Төсөөлөхийн аргагүй эмгэнэлд хүргэнэ” гэсэн хэсэн юм. 2006 онд Номхон далайн цэргийн командлалын дарга асан, чөлөөнд буй адмирал Уильям Фаллон АНУ-д сайн сонголт байхгүйг анхааруулжээ. Тэрбээр “Бид ямар нэг цэргийн ажиллагаа эхлүүлбэл Ким зэвсэглэлээ хураалгана гэж найдаж байна уу. Тийм юм болохгүй. Бид Иранд хавьгүй илүү тагнуулын мэдээлэлтэй байсан бөгөөд цэргийн цохилт сайн сонголт биш гэдгийг харуулсан” хэмээн өгүүллээ.

Ноён Фаллон цааш нь ярихдаа Кимийн пуужингууд газар дорх бункерт улс даяар тараан байрласан байгаа учир илрүүлэхэд бэрх гэдгийг онцлов. Тэрбээр “Тэд нүх ухах талаар дэлхийд тэргүүлдэг. Бүх юм газар дор байгаа. Иймээс хариу өгөхөөс өмнө бүх газрыг

Хойд Солонгост цохилт өгөх нь эрсдэл өндөртэй

устгана гэдэг бүтэшгүй зүйл. 2006 онд тэд дэлхий дахинд үүнийгээ харуулсан. Олон газар байрлуулсан тэдний пуужингууд хатуу түлшээр ажилладаг нь то дорхой. Энэ нь сэрэмжлүү-лэх хугацаа байхгүй гэсэн үг” хэ мээв. Клинтоны захиргааны үед Хойд Солонгосын пуужин-

гийн байрлалуудыг илрүүлэхээр ажиллаж байсан тагнуулын нэг ажилтан пуужингийн байрлалыг илрүүлэхэд улам хүнд болсоор буйг дурдаад “Байны жагсаалт цөөрсөөр байгаа нь аймшиг. Одоо байдал бүр ч дордсон” гэжээ.

Тэрбээр “Бүх зүйлийг уулыг

нүхэлсэн хонгилд нуусан учир газрын гүн дэх үл харагдах бай юм. Бид тэднийг уулын харх гэж нэрлэдэг байсан. Тэд газар дорх нуувчийг галзуу мэт ухаж, боолын хөдөлмөр ба хүссэн зардлаа гаргаж байсан” хэмээн ярьжээ.

АНУ-ын агаарын хүчний

тагнуулын офицер асан Дейв Дептула “Пентагон боломжит арга хэмжээний олон төлөвлөгөө гаргасан боловч цэргийн оролцоо бол сүүлийн сонголт. Одоо ч цэргийн цохилт өгөх цаг нь биш. Бид олон янзын төлөвлөгөө гаргасан. Харин энэ бол аймшигт мөргөлдөөнд

хүргэнэ. Үүнийг маш түргэн хийж дуусгах ёстой” гэсэн юм. Ноён Дептула цааш нь АНУ-ын тагнуулын онгоцууд асар давуу хүчтэй боловч цэргийн алхам хийх эрсдэлтэй гээд “Энд эргэн тойрныхоо бүх байшинг сүйтгэхээс сийхгүй дэглэмийн тухай яригдаж байна” хэмээн тайлбарлав.

Rand Corporation судалгааны төвийн Хойд Солонгосын цэргийн асуудал хариуцсан шинжээч Брюс Беннет хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүсийн цаахна умардууд Сөүлийг буудах чадалтай 600 гаруй их буу байрлуулсныг дурджээ. Тэрбээр “Тэд их бууныхаа цөөхөн хэдээр галлавал Сөүлд сүйрэл авчирна. Гэвч одоо Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй болсон тул тэдний цөмийн буюу химийн зэвсэглэлийн хошуутай баллистик пуужинд санаа зовох хэрэгтэй” хэмээн өгүүлэв.

Пентагон түүнчлэн тив алга-сах баллистик пуужингийн аюултай тулгараад буй. Уг пуужинг хөдөлгөөнт хөөргөх тавцанд байрлуулсан учир илрүүлэхэд асар бэрхшээлтэй. Хойд Солонгос хөөргөх хугацаа нь маш богино хатуу түлштэй пуужингийн туршилтыг хоёр удаа хийсэн юм. Тагнуулын төв газрын шинжээч асан Брюс Клингнер загварчилсан сургуулилалтаас үзэхэд АНУ ба холбоотнууд Солонгосын хойгийн дайнд үргэлж ялж байсан боловч хэдэн зуун мянган хүн амь алдах байсан гэв. Гэвч одоо Хойд Солонгосын бодит хариу цохилт цөмийн зэвсэглэлийн улмаас маш ноц-той байхыг онцлоод “Бөмбөгдөх байны жагсаалт нэмэгдэх тусам бүх нийтийг хамарсан дайн болох магадлал өснө” хэмээн анхаарууллаа.

Майкл СтотхардФранцын авто үйлдвэрлэгч

Renault Хятадын Brilliance China Automotive компанитай хамтарсан үйлдвэр байгуулж, тус улсын өргөжин тэлж буй зах зээлд оролцоогоо нэмэх боломж бүрдүүлэв. 49 хувь нь Францын компанид, 51 хувь нь Brilliance-ийн мэдэл байх хамтарсан үйлдвэр хоёр талаас 1.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт авахаар төлөвлөжээ. Энэ бол Renault-ийн дэлхийд борлуулалтаар тэргүүлж буй Хятадын автомашины зах зээл дэх томоохон хамтарсан бизнес агаад бүс нутагт үйл ажиллагаа өргөжүүлэх стратегийн хэсэг болж байна. Тус компанийн ерөнхий захирал Карлос Гош лхагва гарагт хэлсэн үгэндээ арилжааны хөнгөн тэрэгний зах зээлд гол тоглогч болохыг зорьж буйгаа мэдэгдлээ.

Renault Европын арилжааны хөнгөн тэрэгний зах зээлд тэргүүлэх байр эзэлдэг. 2016 онд уг зах зээлийн 16 хувийг эзэлж, дэлхий даяар 430 мянган

автомашин борлуулсан юм. Сүүлийн жилүүдэд Хятадад арилжааны хөнгөн тэрэгний борлуулалт эрс нэмэгдэж, зөвхөн энэ оны эхний гурван сард 16 хувиар өссөнийг LMC Automotive судалгааны бүлгийн тайланд дурджээ. Гэвч Renault ажиллах хүчнээ цомхотгох арга хэмжээ авсан ба хамтарсан үйлдвэрийн цөм болох Brilliance-ийн минивэний нэгж одоохондоо алдагдалтай ажиллаж байгаа юм. Sanford C Bernstein фирмийн шинжээч Робин Жу Brilliance-ийн мини-вэний бизнес тус компанийг ихээхэн хойш татаж байсныг тэмдэглэв.

Гэвч шинжээчид Renault эргэлт гаргах компани байгуу лах туршлагатайг онцлов. Тухайлбал, 1999 онд Renault Японы Nis-san компанийг өөд нь татаж, үйл ажиллагааг нь шинэчилж чадсан билээ. Одоо Nissan дахь Renault-ийн 43.3 хувийн эзэмшил анх худалдан авсан үнээсээ гурав дахин өсөөд буй. Өнгөрсөн онд ноён Гош түлш

хэмнэлтийн дуулианд өртөөд байсан Mitsubishi-гийн хяналтын багцыг 2.2 тэрбум ам.доллараар худалдан авах хэлцэл хийсэн. Ноён Жу Renault-той хамтарсан үйлдвэр байгуулахыг зарласан Brilliance-ийн минивэний нэгжид эргэлт авчрах найдвар төрүүлж байгааг онцоллоо. BNP Paribas-ын шинжээч Доминик О’Брайн “Энэ хэлцэл харьцангуй бага хөрөнгө оруулалт шаардах учир Renault-д ч сайн үр дүн авчрах байх” хэмээн дүгнэжээ.

Тус компани 2014 онд Dong-feng-тэй хамтарсан бизнесээ эхлүүлж, өнгөрсөн онд Хубэй мужийн Вухан хотод хамтарсан үйлдвэрээ барьснаар Renault Kadjar нэртэй жип үйлдвэрлэж эхэлсэн. Brilliance-ийн захир-луудын зөвлөлийн дарга Ву Сиао Ан “Автын салбарын түншүүдтэй хамтран ажиллах манай амжилттай туршлагад суурилан мини автобусын одоогийн үйл ажиллагааг дээш-лүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээн өгүүллээ.

Саймон КеррКатарын эсрэг хориг арга

хэмжээ авсан Арабын дөрвөн улс тэдний шаардлагад Доха гаас ирүүлсэн хариуг “сөрөг” хэмээн шүүмжилсэн нь сар үргэлжилсэн дипломат хям ралыг хурцатгах шинжтэй боллоо. Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Бахрайн, Египетийн Гадаад хэргийн сайд нар Катарын хариуг “Асуудлын язгуур үндсийг авч үзэхдээ өнгөц хандсан. Нөхцөл байдлын аюулыг үнэлж чадаагүй” хэмээн дүгнэжээ.

Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адел аль Жубейр зохистой цаг болоход Катарын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна гэж мэдэгдэв. Риад болон түүний холбоотнууд Катартай дипломат болон тээврийн харилцаагаа тасалж, байгалийн хийгээр баялаг энэ улсыг терроризмыг санхүүжүүлдэг хэмээн буруутгаснаас дээрх хямрал эхлэлтэй. Доха нөхөн төлбөр төлөх, Исламын ахан дүүс байгууллагыг дэмжихээ зогсоох, Аль Жазира телевизийн араб

хэлний нэвтрүүлгийг хаах зэрэг 13 зүйлтэй шаардлагын хариуг лхагва гарагт өгсөн юм.

Катарт бүс нутаг дахь АНУ-ын гол цэргийн бааз байр ладаг агаад тус улс хууль ёсны гомдлыг авч хэлэлцэхийг зөв шөөр сөн авч хөрш улсдаа бодлогоо тулгахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн юм. Катарын Гадаад хэргийн сайд Мохаммад аль Тани Лондонд айлчлахдаа хэлсэн үгэндээ “Бид манай улсын эсрэг илэрхий түрэмгий үйлдлийг үл харгалзан яриа хэлэлцээгээ

үргэлжүүлэхийг уриалж байна” гэж мэдэгдэв. Энэхүү маргаанд Кувейт улс зуучилж, АНУ-ын чухал холбоотнуудыг хооронд нь эвлэхүүлэхийг хичээж байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч До нальд Трамп Египетийн Ерөн хийлөгч Абдель аль-Сиси-тэй утсаар ярихдаа маргааныг зохи цуу лах үр ашигтай хэлэл-цээ хийхийг уриалсныг Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. Ноён Трамп түүнчлэн тав дугаар сард Риядад болсон

дээд хэмжээний уулзалтаар тохи-ролцсон терроризмыг устгахын тулд хэт үзлийг дарах амлалтаа бүх улс хэрэгжүүлэхийн чухлыг онцлов. Катар улс исламист бүлэглэлүүд, түүний дотор Аль-Сисийг төрийн эргэлт хийж, 2013 онд засгийн эрх авахын өмнө богино хугацаанд Египетэд төр барьж байсан Исламын ахан дүүс байгууллагыг дэмжиж байснаа хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ Доха терроризмыг санхүүжүүлдэг гэсэн шүүмж-лэлийг няцаав.

Шейх Мохаммад Катарыг бүслэн хаах дөрвөн улсын хү чин чармайлт нь 2011 оны Арабын хаврын шинэчлэлийн уриал гыг мартагдуулах, өөрч-лөлтийн төлөө тэмцэгчдийг дэмжсэн Катарыг ганцаардуу-лах оролдлого хэмээв. Тэрбээр Лондоны Чатхэм хаус хүрээлэнд хэлсэн үгэндээ “Яагаад тэд Катарыг аюул занал гэж үзээд байна вэ. Учир нь бид улс төрийг өөр нүдээр харж, хамтын ирээдүйн хамгийн сайн замыг сонгосноос тэр. Бид ард түмний эрх ашгийг хамгаалдаг Засгийн газар байх ёстой гэж үздэг” хэмээн онцолсон байна. Тэрбээр цааш нь тус улс терроризмыг дэмжихээс сэргийлэх хууль боловсруулж байгааг дурдаад НҮБ-аас санхүүжүүлэгч хэмээн тодорхойлсон хувь хүмүү-сийн эсрэг хуулийн үйл явц эхлүүлснийг мэдээлэв. Ноён Мохаммад Катарыг Сири дэх жихадын бүлгүүдийг дэмждэг гэсэн шүүмжлэлийг няцаагаад уг мөргөл дөөнд тулалдаж буй Сирийн аядуу сөрөг хүчинд тусламж олгодог хэмээв.

Катарын өгсөн “сөрөг” хариу хямралыг хурцатгав

Renault Хятадын зах зээлд оролцоогоо тэллээ

BBM©

BBM©

BBM©

Цэвэр эрчим хүчний ирээдүй

Хиймэл навч нь 2017 онд гарсан шилдэг технологийн нэг хэмээн Scientific Ameican сэтгүүл, Дэлхийн эдийн засгийн чуулган үзэж байна.

Анжана АхужаБайгаль дэлхий сайн техно-

логиор баян. Навч гэхэд л эрчим хүчний нэг хэлбэрийг нөгөөд шилжүүлэх ид шидтэй машин. Навч нь нүүрстөрөгчийн давхар исэл, усыг өөртөө шингээж, нарны гэрлийн тусламжтайгаар нүүрс ус болгон хувиргадаг. Эрдэмтэд энэхүү фотосинтезийн үзэгдлийг дуурайлгахаар олон жил зүтгэж ирсний анхны үр дүн гарч эхэллээ.

Scientific American сэтгүүл, Дэлхийн эдийн засгийн чуул-ганы шинжээч нар хиймэл навчийг 2017 оны технологийн хувьсгалт бүтээлийн нэг хэмээн тодорхойлов. Хожим ашиглахаар хадгалж болдог “ногоон” түлш бүтээх янз бүрийн төсөл одоогоор лабораторийн туршилтын шатандаа явж байна. Хиймэл фотосинтезийн төслүүд амжилттай хэрэгжиж чадвал агаар мандлаас нүүрс-төрөгчийн давхар исэл, хүлэмжийн хийг шингээн эрчим хүчний шинэ эх үүсвэр үүсэх боломж бүрдэнэ. Ийм учраас хиймэл фотосинтезийг эрчим хүчний салбарт хамгийн цэвэр технологийн нэг хэмээн шинжээчид үзэж байна.

Уг салбарт Харвардын их сур гуулийн Даниэль Носера, Памела Силвер нарын судалгааны анхны үр дүн гарлаа. “Навч” хэмээн нэрлээд байгаа тусгай систем нь нарны гэрлээр идэвхжиж, усны молекулыг устөрөгч, хүчилтөрөгч болгон задалдаг катализатор бодистой

контейнер-сав юм. Уг саванд байрлуулсан устөрөгчөөр хооллодог бактери нь шинээр үүсэж буй устөрөгчийг нүүрс-төрөгчийн давхар исэлтэй нэгтгэх замаар шингэн түлш үүсгэнэ.

Хамгийн хурдан ургадаг ургамал ч хүлээн авч буй нарны гэрлийнхээ ердөө нэг хувийг хоол болгон хувиргадаг. Харин Харвардын их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн контейнер нь зөвхөн нүүрстөрөгчийн давхар исэл ашиглах нөхцөлд ашигт үйлийн коэффициент нь бүр 10 хувь хүрч байгаа. Агаараас нүүрстөрөгчийн давхар ислийг нь ялгасан тохиолдолд энэ үзүүлэлт дөрөв орчим болж буурна.

Caltech, Лоренс Берклигийн үндэс ний лабораторийг эгнээндээ нэгт гэсэн “Хиймэл фотосинтезийн хамтарсан судалгааны төв”-ийг АНУ-ын эрчим хүчний яамнаас байгуулан ажиллаж байгаа. Тус байгууллага нүүрс төрөгчийн давхар исэл, ус, нарны гэрлийг ачаа тээврийн салбарт хэрэглэх сэргээгдэх эрчим хүч болгон хувиргах технологи хөгжүүлэх зорил готой. Ирээдүйн “ногоон” ертөнцөд хүртэл ачааны машин, нисэх болон хөлөг онгоц явж байх үедээ эрчим хүчний сүлжээнд холбогдох боломжгүй учраас ийм шатахуун чухал шаардлагатай. Нарны гэрлийг фотосинтезийн аргаар хувирган хадгалж болдог химийн бодис үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж

буй старт-ап компани ч үүслээ. Opus12, Liquid Light, Joule Unlimited, LanzaTech гэсэн старт-ап компаниудын нэр Массачусетсийн технологийн их сургуулиас нийтлэсэн жагсаалтад бичээстэй. Эдгээр компанид тулгараад буй гол бэрхшээл нь хямд, олдоц сайтай катализатор материал олох явдал. Одоогоор зарим компани платиний буюу цагаан алтыг катализатор болгон ашиглаж байна.

Хөгжүүлэгч компаниуд хиймэл фотосинтезийн техно-логийг сонирхож буйн учир нь хадгалж байгаад хэрэгцээтэй үедээ ашиглаж, тээвэрлэж болдог сэргээгдэх шатахуун үүсгэх явдал. Учир нь салхин турбин, нарны панелийн үүсгэдэг эрчим хүч завсарлагатай. Үүнээс шалтгаалан одоогоор сэргээгдэх эрчим хүчийг эрчим хүчний салбарт нухацтай ашиглах боломж хязгаарлагдмал. Кэмбрижийн их сургуулийн шинжлэх ухаан, бодлогын төвөөс гаргасан тооцоогоор, нү үрсэн галлагаат нэг дулааны цахилгаан станцын оронд байгуулах нар, салхин цахилгаан станц дөрөв дахин их эрчим хүч үйлдвэрлэдэг байх ёстой.

Нарны түлшний технологид дэд бүтэц шаарддаггүй нь бас нэг давуу тал. Ийм түлшийг алслагдмал бүс нутагт ч “исгэж” болох тул хөгжиж буй орнуудад хөгжүүлэх боломж сайн. Мөн гоц халдварт өвчний

улмаас хөл хорьсон суурин газар, дүрвэгсдийн хуаранд ашиглах бололцоотой учраас уг технологийг хөгжүүлэхэд төрийн дэмжлэг шаардлагатай хэмээн дэмжигчид нь тайл-барлаж байна.

Microsoft-ийг үндэслэгч Билл Гэйтс энэ оны эхээр өөрийгөө уг концепцийг дэмжигч хэмээн зарласан. “Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоон, гэрэл цахилгаангүй амьдарч буй сая сая ядуу айл өрхийг эрчим хүчээр хангаж чадах гайхамшиг үгүйлэгдэж байгааг би бичиж байсан. Нарны түлш үйлдвэрлэх нь ийм гайхамшгийн нэг” хэмээн ноён Гэйтс гуравдугаар сард блогтоо тайлбарласан. Хувьсгалт технологи бүхий цэвэр эрчим хүч хөгжүүлэх үйлсэд тэрбээр нэг тэрбум ам.доллар зарцуулаад байна.

Хиймэл фотосинтез нь эрчим хүчний сүлжээнээс алс хол оршдог хэрэглэгч нарт ч тустай. Консалтингийн Accenture компанийн тооцоогоор 2035 он гэхэд Умард Америкийн оршин суугчдын 12, Европ тивийн иргэ дийн 11 хувь нь эрчим хүчний сүлжээнээс хараат бус цахилгаан хэрэглэгч болж хувирна.

Энэхүү чиг хандлагыг аль эрт ухамсарласан Tesla компани өдрийн цагт хуримтлуулсан эрчим хүчээ шөнийн цагт нийлүүлдэг Powerwall зай хураагуур бүтээсэн нь мөн л дээрх хэрэг-лэгчдийг чиглэж байна.

Трампын засаг захиргаа метаны зохицуулалтад ялагдлааБарни Жопсон

Газрын тос, шатдаг хийн ком паниудаас үүдэлтэй бохир-д лыг багасгах зорилгоор Обамагийн үед гаргасан журмыг түдгэлзүүлэх саналыг холбооны шүүх эс хэрэгсэхгүй болгов. Энэ нь зарим зохицуулалтыг устгах Трампын засаг захиргааны хүчин чармайлтыг талаар болголоо.

Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох үйлсийнх нь өв болж үлдэнэ хэмээн Барак Обама найдаж байсан метан ялгарлын зохицуулалтыг түдгэлзүүлэх эрх Ерөнхийлөгч Дональд Трампын Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагт (EPA) байхгүй хэмээн холбооны шүүх шийдвэрлэсэн юм. Хүрээлэн буй орчныг хам-гаалах группүүд даваа гарагт гарсан уг шийдвэрийг уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох нийтлэг ухамсар ялсан хэрэг хэмээн үзэж байна.

Трампын засаг захиргаа бизнесийн салбарт хууль зүйн зарим хязгаарлалт, саадыг арилгаж дөнгөсөн ч Конгрессын туслалцаагүй тохиолдолд урьд өмнөх хууль журмыг өөрчлөх

оролдлого хэрэгжих боломж муу тайг уг шийдвэр нотолж өглөө.

Обамагийн үед гарсан жур-маар Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагаас газрын тос, шатдаг хийн компаниудад метан хий алдагдаж буй газрыг илрүүлэн засаж явах үүрэг хүлээлгэсэн. Хүлэмжийн хийд тооцогддог метан нь газрын тос, шатдаг хийн өрөмдлөг, олборлолт, дамжуулалтын үеэр агаарт алдагдах аюултай хий юм.

Хүрээлэн буй орчныг хам-гаалах агентлаг нь зарим зохицуулалтыг хүчингүй болгох гэсэн Трампын засаг захиргааны төлөвлөгөөг хэрэгжүүлэгч байгууллага болжээ. Тус байгууллагын удирдагч, уур амьсгалын өөрчлөлт бодитой, эсэхэд эргэлзэгчдийн нэг Скотт Пруитт нь Обамагийн засаг захиргааны үед гаргасан хүрээлэн буй орчныг хамгаалах хуулиудыг цуцлах арга эрэлхийлж байна. “Бид тавьсан саналыг судалж, өөрсдийн

хувилбарыг эргэцүүлж байгаа” хэмээн тус байгууллагын төлөө-лөгч мэдэгдэв.

Метан алдагдахаас сэргийлэх зохицуулалт гарсан даруйдаа газрын тос, шатдаг хийн компаниудын эрс эсэргүүцэлтэй тулгарсан юм. Уг зохицуулалт нь hydraulic fracturing буюу газрын гүн рүү ус, тусгай бодис шахах технологийн ачаар эрчээ авсан занарын олборлолтыг унагах үр дагавар бүхий “хэтэрхий хүнд ачаа үүрүүлсэн утгагүй” журам болж хэмээн олборлогчид

дургүйцдэг. Трампын Хүрээлэн буй орчныг

хамгаалах агентлаг уг журам хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулж байгаагаа өнгөрсөн сард мэдэгдсэн. Обамагийн засаг захиргаа аж үйлдвэрийн группүүдтэй зөвлөлдөлгүй дураараа аашилсан хэмээн тус агентлаг гаргасан шийдвэрээ зөвтгөв.

Хүрээлэн буй орчныг хам гаа-лах агентлагийг ул үндэс муу тай, хоосон шалтаг заасан шийдвэр гаргалаа хэмээн Колумбын тойргийн давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

“Шүүхийн шийдвэр нь газрын тос, шатдаг хийнээс үүдэлтэй бохирдлыг хязгаарлах журам улс даяар хэрэгжиж, нийт америкчууд илүү чөлөөтэй амьсгалах боломж бүрдүүллээ. Шүүхийн шийдвэр нь нийтлэг ухамсар, иргэдийн эрүүл мэнд, уур амьсгалын аюулгүй нөхцөл, хууль ёсны ялалт боллоо” хэмээн Хүрээлэн буй орчныг хамгаалах сангийн (Environmental Defense Fund) ерөнхийлөгч Фред Крупп тайлбарлав.

Хүрээлэн буй орчныг хамгаа-лах агентлагийн шийдвэрийг EDF, Байгалийн нөөц хамгаалах зөвлөл (Natural Resources De-fense Council), Sierra Club зэрэг зургаан байгууллага хамтран эсэргүүцэж зарга мэдүүлсэн юм. Метаны ялгарлыг зохицуулах журам анх гарч байх үед Оклахома муж улсын ерөнхий прокурор асан ноён Пруитт тус муж улсын дээд албаны хэд хэдэн эрхмийн хамт шинэ зохицуулалтыг цуцлахаар амжилтгүй оролдсон түүхтэй.

Ноён Пруитт энэ удаа ялагдал хүлээсэн ч чөлөөтэй, орлоготой ажиллахад саад учруулж байна хэмээн бизнесийн бүлгийнхэн шүүм жилдэг өөр хэд хэдэн зохи цуулалтыг хүчингүй болгох бодолтой хэвээр. Журам хэрэгжих хугацааг түдгэлзүүлэх шийдвэрийг хүчингүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь метаны ялгарлын зохицуулалтыг Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагаас өөр аргаар цуцлахад саад болж чадахгүй хэмээн шүүгч нар анхааруулж байна.

Робин ХардингЯпоны хүн ам 2016 онд

эрс буурсан ч гаднын оршин суугчдын тоо өсөж аврал болсны ачаар жил тутмын статистик гайгүй дүнтэй гарлаа. Дотоод хэргийн яамны тооцоогоор тус улсын хүн амын тоо 308,084-өөр буурч, 125.6 сая болсон нь Японд хүүхэд төрөх нь цөөрч, хүн ам насжиж буйн тусгал болов.

Харин Японы ажиллах хүчний хомсдлоос шалтгаалан хилийн чанадаас оюутан, зочин ажилчид ихээр авах болсны дүнд 2016 онд гадаадын харьяат 148,959 хүн нэмэгдэж, нийт тоо нь долоон хувиар өсөн 2.3 саяд хүрчээ.

Уг статистик нь Япон ирэх арван жилд хүн амын өсөлтөө хангах зорилгоор гадаадынхны цагаачлалыг зөвшөөрөх үү, эсвэл хүн ам зүйн хувьд нэг төрөл

байдлаа хэвээр хадгалахын тулд төрөлт буурч буй үзэгдлийг тэвчээд суух уу гэсэн асуулт үүсгэлээ.

Судалгаа анх эхэлсэн 1979 оноос хойш Японд жилд шинээр мэндэлж буй хүүхдийн тоо 2016 онд анх удаа саяас доошилж, 981202 болов. Харин нас баралт өндөр буюу 1.3 сая гэсэн үзүүлэлттэй гарчээ. Дэлхийн II дайны дараах baby boom үеийнхэн насан өтөл болж, хүүхэд төрөх хэмжээ буурсаар буйтай уялдан тус улсад одоогийн сөрөг хандлага тогтвортой үргэлжлэх төлөвтэй.

Хүн ам, нийгмийн хамгаал лын судалгааны үндэсний хүрээ-лэнгээс гаргасан судал гаанаас үзвэл хүн амын тоо буурах хурдац жил бүр нэмэгдсээр 2045 онд 900 мянга буюу АНУ-ын

Техас муж улсын Остин хотын оршин суугчдын тоотой тэнцэх хэмжээнд хүрнэ.

Хүүхэд төрөх хувь хэмжээ олон жилийн турш бага үргэлжилсэн одоогийн нөхцөлөөс шалтгаалан байдлыг шуурхай залруулах боломжгүй болсон тул гаднын иргэдийн цагаачлалд найдахаас аргагүй. Гэтэл Японд хүлээн зөвшөөрөхөд түвэгтэй энэ аргын талаар улстөрчид нь ярих ч дургүй. Японы бизнесийн лобби бүлгүүд тус улсад гаднын ур чадвар сул зочин ажилчид нэвт-рүү лэх хөтөлбөр хэрэгжүүлэх замаар аргацааж байгаа. Жишээ нь, “Гадаад дадлагажуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хилийн чанадаас ажилчдыг гурав хүртэл жилийн хугацаагаар Японд оршин суухыг зөвшөөрдөг.

Гэтэл ийм тогтолцоо нь ихэнх

тохиолдолд гаднын ажилчдыг хямд цалингаар хатуу ширүүн нөхцөлд ажиллуулах үүд хаал га нээж өгдөг. Гадаадын оршин суугчдын тоо өссөн ч энэ нь тус улсын хүн амыг тогтвортой өсгөх хөшүүрэг болж чадахааргүй байгаа юм.

Эдүгээ Японы хүн ам том хотуудад, ялангуяа Токиод шил-жих явц эрчимжлээ. Өнгөрсөн онд нийслэлийн иргэд 115 мянгаар нэмэгдэж, 13.5 саяд хүрсэн нь жилийн өмнөхөөс 0.9 хувиар өссөн үзүүлэлт болов. Нийслэл хот орчмын Сайтама, Чийба, Канагава мужийн оршин суугчдын тоо ч нэмэгдсэн.

Харин Аомори, Акита, Коочи зэрэг хөдөө мужийн оршин суугчдын тоо тус бүр нэг гаруй хувиар багасчээ.

Японы хүн ам эрс буурав

Монголбанкны Хяналт, шалгалтын газрын харьяанд Тусгай хяналтын алба байгуу-лагд жээ. Энэхүү албаны чиг үүрэг, үйл ажиллагааны талаар тус албаны дарга Г.Даваахүүгээс тодрууллаа.

-Монголбанкны Хяналт, шалгалтын газрын дор Тусгай хяналтын алба гэж байгуулсан байна. Ийм алба шинээр байгуулах болсон гол шалтгаан нь юу вэ?

-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны олон улсын стан дартад 2012 онд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр мөнгө ажиллагаа болон мөнгө угаахтай тэмцэх хуулийн хэрэгжилтийг эрсдэлд суурилсан хэлбэ-рээр явуулахыг шаардсан. Уг стандартад нийцүүлэхийн тулд бид ОУВС-гаас техникийн туслалцаа авч, хуулийнхаа хэрэг жилтийг эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлсэн. Цаашид эрсдэлд суурилсан арга хэл-бэрээр хяналт, шалгалтаа хэрэгжүүлэхийн тулд Хяналт, шалгалтын газрынхаа бүтэц, орон тоонд багтаагаад, энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүсээ шилжүүлэн томилсноор Тусгай хяналтын албыг байгуулаад байна.

-Албаны үндсэн чиг үүрэг нь

юу байх вэ. Одоогоор хэчнээн хүн ажиллаж байгаа вэ?

-Одоогийн байдлаар дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байна. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хуулийн хэрэг-жилтийг банкуудад хангуулах үүрэгтэй ажиллаж байна.

-Алба байгуулагдсанаас хойш хоёр сар орчмын хуга-цаа өнгөрч байна. Өнгөрсөн хуга цаанд ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ?

-Энэ оны тавдугаар сарын 1-нд байгуулагдсан цагаасаа хойш эрсдэлд суурилсан хяналт, шалгалтад шилжихтэй холбоо-тойгоор банкуудад эрсдэлийн үнэлгээ хийж байна. Үүнтэй холбоотойгоор шаард лагатай тоон мэдээллийг бан куу даас цуглуулсан. Энэ нь ихэвч лэн банкны бизнесийн цар хүрээ, бүтээгдэхүүн, үйлчил гээний онцлог, харилцагчдадаа үйл-чилгээгээ хүргэх арга хэл бэртэй холбоотой мэдээллүүд. Нөгөө талаас хяналтын тогтолцоо нь ямар байна вэ гэдгийг үнэ-лэхэд чиглэсэн долоон бүлэг, 90 асуулттай асуулгаар банкууд өөрсдийгөө үнэлж, бидэнд хариултаа ирүүлсэн. Энэ хариулт болон бусад тоон мэдээлэл дээр үндэслээд эрсдэлийн үнэлгээг хийж байна. Энэ ажил дуусах

шатандаа орсон. -Тусгай хяналтын алба

ажилласнаар ямар ач холбог-дол, үр дүнд хүрэх вэ?

-Тусгай хяналтын алба эрсдэлд суурилсан тогтолцоонд шилжиж байгаа. Энэ утгаараа хяналт, шалгалтынхаа нөөц, бололцоог оновчтой ашиглах давуу тал үүснэ. Нөгөө талаас банкууд өөрийнхөө бизнесийн цар хүрээ, бүтээгдэхүүн үйл-чил гээний онцлог, тэдгээрийг хэрэглэгчдэд хүргэх арга хэлбэртээ нийцтэйгээр хуулийг хэрэгжүүлнэ. Энэ үүднээс бан-куудад хуулийг хэрэгжүүлэх тал дээр хөнгөлөлттэй талууд гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, бид бүх банкинд нэгэн ижил шаардлага тавихгүй гэсэн үг. Байхгүй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төлөө ямар нэгэн журам гаргах шаардлагагүй болно. Хуулийг оновчтой хэрэгжүүлэх тал дээр хөнгөлөлттэй зүйлүүд гарч ирнэ гэж харж байгаа.

-Бусад улсын банкуудтай харьцуулахад энэ тал дээр манай улсын банкуудын эрсдэл ямар түвшинд үнэлэгддэг вэ?

-Олон улсын байгууллагаас манай улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд үнэлгээ хийдэг. Одоогоор улс бүр янз бүрээр үнэлж байна. Зарим улс Монголыг өндөр эрсдэлтэй орон гэж үнэлж байна. Энэ нь ялангуяа корреспондент банкны харилцаан дээр их ажиглагдаж байна. Гаднын томоохон банкууд Монголтой хийж байгаа бизнесийн үйл ажиллагаа бага, хүлээгдэж байгаа эрсдэл өндөр байна. Тийм учраас корреспондент банкныхаа харилцааг зогсоох арга хэмжээ авч байгаа тохиолдлууд гарч байна.

11

Эдийн засаг

2017.07.07, БААСАН ~ №129 (675) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

ЗГМ ТОВЧХОН

АНУ доллар 2358.99

Евро 2680.28

Япон иен 20.85

ОХУ рубль 39.86

БНХАУ юань 346.99

БНСУ вон 2.05

ВАЛЮТЫН ХАНШ

» ТАЙЛАН

7.3 Хувь. Банкуудын нийт зээлийн 7.3 хувийг хугацаа хэтэрсэн зээл бүрдүүлж байна.

» УУЛ УУРХАЙ

2 Хувь. БНХАУ-ын зэсийн эрэлт энэ онд дөрөв, 2020 он хүртэл жил бүр хоёр хувиар өсөх хүлээлттэй байна.

» САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ

787.2 Тэрбум төгрөг. Банк бус санхүүгийн салбарын нийт актив 787.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

» ОРОН СУУЦҮл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компаниас өнгөрсөн сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг танилцууллаа. Тус судалгаагаар орон сууцны үнийн индекс нэг хувиар өссөн байна.

» УУЛ УУРХАЙ

86.2 Хувь. “Оюутолгой” компанийн ус дахин ашиглалтын жилийн дундаж түвшин 86.2 хувьтай байна.

» ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурлаар “Бат инвестмент менежмент” болон “Мандал ассет менежмент” компаниудын үүсгэн байгуулах хувийн хөрөнгө оруулалтын сангуудын баримт бичгийг бүртгэж, зөвшөөрөл олголоо.

» ТӨЛБӨР, ТООЦОО

70.5 Хувь. Төлбөрийн картын 70.5 хувийг хотод, үлдсэн хувийг орон нутагт ашиглаж байна.

» АЖ ҮЙЛДВЭР

300 Сая ам.доллар. Нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 150-300 сая ам.доллар төвлөрүүлнэ.

» ХӨРШ БНХАУ оршин суугчдын орлогын өсөлт болон эдийн засгийн өсөлтийг үндсэндээ адил түвшинд байлгахаар зорьж байна.

» САНХҮҮГИЙН ТОЛЬ Банк хоорондын зах-In-ter bank market-Банкууд зээлэх, зээлдүүлэх, үнэт цаас авах, зарах гэх мэтээр хоорондоо хэлцэл хийж, богино хугацааны нөөцийн хэрэгцээгээ хангаж буй захыг хэлнэ.

» 5.4 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнтэй своп хэлцэл гурван жилийн хугацаатай.

» Монголбанк болон Хятадын Ардын банкны дугуй ширээний уулзалт энэ сарын сүүлчээр Улаанбаатарт болох гэж байна.

» Юанийн эрэлт ханшийн зах зээлд үүсэхээргүй боллоо.

БАНК САНХҮҮ

Худалдааг тэтгэх хэлцэл урагшиллаа

Банкууд өөрсдийгөө үнэлж, бидэнд хариултаа ирүүлсэн

15 тэрбум юанийн своп хэлцлийн гэрээ хүчин төгөлдөр боллоо

Б.МөнхЗГМ

Б.Баяртогтох @bayartogtokhZGM

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох Засгийн газрын шийдвэрийг иргэд талархан хүлээн авч байна.

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар зорилтот бүлэгт хамаарахгүй 400 мянга орчим хүүхдийн 2017 оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгож эхэлжээ. Өөрөөр хэлбэл, мөнгөн тэтгэмжээ аваагүй байсан хүүхэд бүрийн 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны банкны дансаар дамжуулан шилжүүлсэн байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд сар бүр олгох зорилтыг тусгасан. Уг зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын 2017 оны төсөвт 660 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр олгохоор 161.5 тэрбум төгрөг хуваарилсан. Эхний ээлжинд хүүх дийн мөнгийг амьжиргаа багатай зорилтот өрхийн 660.0 мянган хүүхдэд сар бүр 2017 оны зургадугаар сарыг дуустал олгоод буй.

Тэгвэл эдийн засгийн өсөлтийн үр дүнд 2017 оны төсвийн орло-гын төлөвлөгөө давж биелсэнээр төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжрах төлөв гарчээ. Тиймээс энэ бүхнийг харгалзан Засгийн газар ирээдүйн иргэн бүрээ алагчлалгүй мөнгөн тэтгэмж олгохоор болсонд ард иргэд ам сайтай байна. Харин шинээр төрсөн хүүх дээ бүртгүүлж амжаагүй бол эх, эцгийн иргэний үнэмлэх, хүүх дийнхээ төрсний гэрчилгээний хамт банкинд бүртгүүлж, дансаа нээлгэснээр хүүхдийнхээ мөнгийг авна

Бид энэхүү шийдвэрийн та-лаарх иргэдийн байр суурийг сонирхлоо.

Хүүхдийн мөнгөний олголт үргэлжилж байна

ЗАСГИЙН ГАЗАР

-Энэ шийдвэрийг дэмжиж бай -гаа. Хүүхдийн мөнгийг зорил тот бүлэгт тараах болс ноор манай гэр бүл хүүх дийн тэтгэмжийн мөн гөнд хамрагдаж чадаагүй. Хэдийгээр өрхийн амьжиргаа-ны түвшин тогтоосон ч би нэг хүүхэдтэй, өрх толгойлсон эмэг тэй боловч зорилтот бүлгээс хасагдсан.

-Бүх хүүхдэд өгнө гэдэг сай-шаах зүйл. Адилхан монгол хүүх дүүд. Ялгаварлалгүй өгч байвал сайн шүү дээ.

-Манайх нэг хүүхэдтэй. Нэг хүүхдийн мөнгө гэлтгүй амь-жиргаанд их нэмэр болдог.

-Баярлалаа. Сайхан мэдээ бай-на. Бид гурван хүүхэдтэй. Одоо дөрөв дэх нь төрөх гэж байна.

ЗГМ: ТОДРУУЛГА

Зарим улс Монголыг өндөр эрсдэлтэй гэж үнэлж байна

Монголбанк болон Хятадын Ардын банкны дугуй ширээний уулзалт энэ сарын сүүлчээр Улаанбаатарт болох гэж байна. Хоёр орны төв банкуудын хамтын ажиллагааг тодотгох энэхүү уулзалтын өмнө своп хэлцлийн гэрээг өчигдөр шинэчлэн баталлаа. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцлийн гэрээ ийнхүү хүчин төгөлдөр болж байна.

5.4 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнтэй своп хэлцэл гурван жилийн хугацаатай. Хоёр тал харилцан зөвшилцөлд хүрсэн тохиолдолд гэрээг дахин шинэчлэх боломж-той аж. Гадаад худалдааг идэвх жүүлж, ханшийн дарамтыг сааруулах своп хэлцлийн гэрээг 2020 он хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Ингэснээр ирэх сард хуга цаа нь дуусах гэж буй гэрээг 36 сараар хоёр тал сунгаад байна. ОУВС-гийн зээлжих эрхийн тусгай сагсанд багтсан өмнөд хөршийн мөнгөн тэмдэгтийн ханш манай улсад тогтвортой байх нөхцөл эдийн засагт бүрд-лээ.

БНХАУ-ын Ардын банктай үндэсний мөнгөн тэмдэгт со-лилцох своп хэлцлийн гэрээг манай улс 2011 онд анх бай-гуулсан. Уг хэлэлцээрт хүрэхийн

тулд хоёр жил зарцуулсан гэдэг. Гурван жилийн өмнө энэхүү своп хэлцлийн хэмжээг 10 тэр-бум юаниас 15 тэрбум юань болгон нэмэгдүүлж байв. “Төв банк хооронд байгуулсан энэхүү своп хэлцлийн гэрээг сун гасан нь санхүүгийн тогтвор той байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой” хэмээн Мон-голбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байсан удаатай.

Худалдааны харилцаа нь гүнзгий орнууд хоорондоо своп хэлцлийн гэрээ байгуулах нь их. Хэдий ийм боловч хүссэн болгон

нь энэхүү гэрээг байгуулаад байдаггүй. Монголбанкны зарласан албан ханшаар юань 350.83 төгрөгтэй тэнцэж байна. Төгрөгтэй харьцах юанийн ханш ялимгүй сулраад байгаа нь энэ. Своп хэлцлийн гэрээг алба-жуулсан нь дотоодын валютын захад эерэг өөрчлөлт дагуулж мэдэхээр байна. Тодруулбал, юанийн эрэлт ханшийн зах зээлд үүсэхээргүй боллоо.

Манай улсын гадаад худал-дааны нийт бараа эргэлтийн 60 гаруй хувийг БНХАУ-тай хий сэн худалдаа эзэлж байгаа юм. Энэ нь өмнөд хөршийн байр суурь

хэр их болохыг дээрх тоон дүн илтгэнэ. Ханш тогтвортой байх нь своп хэлцлийн бодит өгөөж. Юанийн хөрвөх чадвар олон улсад дээшилж, өмнөд хөршийн эдийн засаг илүү нээлттэй болох тусам мөнгөн тэмдэгтийнх нь эрэлт нэмэгдэхээр байна. Дэлхийн төв банкууд гадаад валютын нөөцөө юаниар бүрдүүлэх хэрээр своп хэлцлийн үр нөлөө илүү тод мэдрэгдэх юм. Монголбанкны хувьд БНХАУ-тай байгуулсан своп хэлцлийн гэрээг ОХУ болон Япон улсын төв банктай бай гуулахаар хандах болсон.

Б.Ганбаяр / ЗГМ©

Эдийн засаг

12 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.07.07, БААСАН ~ №129 (675)

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.5 их наяд төгрөг боллооМонголын хөрөнгийн бирж

пүрэв гарагийн үнэт цаасны арилжаагаар нэг, хоёр болон гуравдугаар ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн нийт 60,100 ширхэг хувьцаа арилжжээ. Хөрөнгийн биржийн индекс энэ өдөр 856.1 нэгж болж, 0.53 хувиар буурав. Ингэснээр зах зээлийн үнэлгээ 1.5 их наяд

төгрөг боллоо. 14 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсон байна. Үүнээс “Хөвсгөл алтан дуулга” компани хамгийн өндөр буюу 14.96 хувиар өссөн бол “Авто импекс” компанийнх 4.35 хувиар уналаа. Энэ өдөр компанийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,750 ширхэг “Сүү бонд” арилжлаа.

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1226.43 -0.05% 7/6/2017

ЦАГААН АЛТ PLA унци 908.8 +0.3% 7/6/2017

МӨНГӨ SIA унци 15.896 -1.22% 7/6/2017

ЗЭС (COMEX) HGA фунт 266 -1.23% 7/6/2017

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 63.03 -3.85% 7/5/2017

WTI ТОС CLA баррель 45.13 -4.12% 7/6/2017

БРЕНТ COA баррель 48.37 -2.5% 7/6/2017

БЕНЗИН XBA 150.24 -2.11% 7/6/2017

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 2.84 -3.76% 7/6/2017

НҮҮРС (NYMEX) QZA тонн 336.55 +0.21% 7/5/2017

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 83.05 +2.14% 7/6/2017

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 0.137 -1.8% 7/6/2017

БУДАА RRA центнер 11.905 +0.89% 7/6/2017

БУУДАЙ WA бушель 560 +0.9% 7/6/2017

КАКАО CCA тонн 1947 -0.41% 7/6/2017

КОФЕ KCA фунт 1.30 +1.8% 7/6/2017Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

65.2 +1.72% 7/5/2017

0.021 -12.5% 7/5/2017

8.25 -3.03% 7/6/2017

0.019 +10.53% 7/5/2017

0.013 -7.69% 7/5/2017

3.03 -7.06% 7/5/2017

3.43 +0.88% 7/6/2017

0.33 +13.79% 7/5/2017

0.195 +8.33% 7/5/2017

0.475 +1.06% 7/6/2017

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 6150.855 +40.8 +0.67% 7/6/2017DAX INDEX DAX 12453.68 +16.55 +0.13% 7/5/2017TORONTO STOCK EXCHANGE SPTSX 15153.12 +22.51 +0.15% 7/6/2017S&P/ASX 200 AS51 5763.252 -20.56 -0.36% 7/5/2017S&P 500 INX 2432.54 +3.53 +0.15% 7/6/2017SHANGHAI COMPOSITE SHCOMP 3207.134 +24.33 +0.76% 7/5/2017TOP 20 MSETOP 12915.25 +86.12 +0.67% 7/5/2017FTSE 100 UKX 7367.6 +10.37 +0.14% 7/6/2017HANG SENG HSI 25521.97 +132.96 +0.52% 7/5/2017NIKKEI 225 NKY 20081.63 +49.28 +0.25% 7/5/2017

▲ ▼

▲ ▲▲

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АПУ ХК APU 316.3 0.22% 7/6/2017ГОВЬ ХК GOV 13480 0.6% 7/6/2017МАХИМПЕКС ХК MMX 2400 0% 7/6/2017СҮҮ ХК SUU 135 2.17% 7/6/2017УБ-БҮК ХК (BUK) BUK 420 5.59% 7/6/2017ГЕРМЕС ЦЕНТР ХК HRM 144.9 -0.07% 7/6/2017ЖЕНКО ТУР БЮРА ХК JTB 60 -0.33% 7/6/2017МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК MCH 503.33 0.67% 7/6/2017МОНГОЛ ШУУДАН ХК MNP 390 0% 7/6/2017НАКО ТҮЛШ ХК NKT 159.6 -3.75% 7/6/2017РЕМИКОН ХК RMC 46 0% 7/6/2017ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ ХК SUL 46600 5.72% 7/6/2017ТАВАН ТОЛГОЙ ХК TTL 4999 0.99% 7/6/2017УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР ХК UID 472 -0.65% 7/6/2017

▲▲

◄►▲▲▼▼▲

◄►▼

◄►▲▲▼

MSE all индекс

1,000

800

6002015 2016

АНУНИЙТ ХӨРӨНГӨ:

$2.8 ИХ НАЯДТЭРБУМТНЫ ТОО: 565

ЕВРОПНИЙТ ХӨРӨНГӨ:

$2 ИХ НАЯДТЭРБУМТНЫ ТОО: 530

ДЭЛХИЙН ШИЛДЭГ 20 ТЭРБУМТАН

ОЙРХИ ДОРНОД, АФРИК

НИЙТ ХӨРӨНГӨ: $277 ТЭРБУМ

ТЭРБУМТНЫ ТОО: 100

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийг танилцуулж

ирсний 30 дахь жилийн ой дээр бид та бүхэнд 2,043

тэрбумтны жагсаалтыг хүргэж байна. Өнгөрсөн жилийн өдийд

ам.долларын тэрбумтнуудын тоо 1,810-аар хэмжигдэж байсан юм. Өмнөх жилийн үзүүлэлтээс 1.2 их наядаар өсөж, 7.7 их наяд

ам.долларт хүрээд буй эдгээр тэрбумтны нийт хөрөнгө түүхэн

дээд амжилтаа тогтоогоод байна. Хөрөнгийн зах зээлд санаанд

оромгүй өсөлтүүд тохиож, түүхий эдийн үнэ өсөхтэй зэрэгцэн зарим

бизнес эрхлэгч жагсаалтаас хасагдсан бол харин 195

тэрбумтан шинээр нэгдлээ. Нийт тэрбумтнуудын 135 нь нэг жил

болон түүнээс дээш хугацаагаар жагсаалтаас хасагдаад эргэн ирж буй бол өмнөх жилүүдэд

тэрбумтан хэмээн тодорхойлогдож байсан 78 эрхэм энэ жил хасагдав.

Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн талаар дэлгэрэнгүй

мэдээлэл авч, тэрбумтнуудын жагсаалтыг хөрөнгийн хэмжээгээр нь сонирхохыг хүсвэл www.forbes.

com/billionaires цахим хуудаст зочилно уу.

ДЭЛХИЙН ТЭРБУМТНУУД1

БИЛЛ ГЕЙТС$86 тэрбум

MicrosoftАНУ

11БЕРНАР АРНО БА ГЭР БҮЛ

LVMH$41.5 тэрбум

Франц

2УОРРЕН

БАФФЕТТ $75.6 тэрбум

Berkshire Hathaway

АНУ

13СЕРГЕЙ

БРИН$39.8 тэрбум

GoogleАНУ

3ЖЕФФ БЕЗОС

$72.8 тэрбумAmazon.com

АНУ

12ЛАРРИПЕЙЖ

$40.7 тэрбумGoogleАНУ

4АМАНСИО

ОРТЕГА$71.3 тэрбум

ZaraИспани

14ЛИЛИАН

БЕТТАНКУР БА ГЭР БҮЛ

$39.5 тэрбумL’OrealФранц

5МАРК

ЗУКЕРБЕРГ$56 тэрбум

FacebookАНУ

15С.РОБСОН

УОЛТОН$34.1 тэрбум

Wal-MartАНУ

6КАРЛОС СЛИМ

ЭЛУ БОЛОН ТҮҮНИЙ ГЭР

БҮЛ$54.5 тэрбумҮүрэн холбоо

Мексик

16ЖИМ

УОЛТОН$34 тэрбум

Wal-MartАНУ

7ЛАРРИ

ЭЛЛИСОН$52.2 тэрбум

OracleАНУ

17ЭЛИС

УОЛТОН$33.8 тэрбум

Wal-MartАНУ

8ЧАРЛЬЗ КОХ$48.3 тэрбумKoch Industries

АНУ

18ВАН

ЖИАНЛИН$31.3 тэрбум

Үл хөдлөх, энтертайнмент

Хятад

8ДЭВИД КОХ$48.3 тэрбумKoch Industries

АНУ

19ЛИ

КА-ШИН$31.2 тэрбумОлон салбар

Хонконг

10МАЙКЛ

БЛУМБЕРГ$47.5 тэрбумBloomberg LP

АНУ

20ШЕЛДОН

АДЕЛЬСОН$30.4 тэрбум

КазиноАНУ

20

19

18

17

10 8 8

214

11

12131516

7

3

5

1

6

4

АМЕРИК(НЭГДСЭН УЛСЫГ

ОРУУЛАЛГҮЙГЭЭР)НИЙТ ХӨРӨНГӨ:

$512 ТЭРБУМТЭРБУМТНЫ ТОО: 128

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУД

НИЙТ ХӨРӨНГӨ: $2.1 ИХ НАЯД

ТЭРБУМТНЫ ТОО: 720

Дэлгэрэнгүй мэдээлэл Forbes Mongolia сэтгүүлийн шинэ дугаарт

Шведийн автомашин үйлд-вэрлэгч “Volvo” компани 2019 оноос эхлэн шинээр гаргах автомашинуудаа хосолмол юм уу бүрэн цахилгаан хөдөл-гүүртэйгээр үйлдвэрлэнэ гэж мэдэгдлээ.

Тус компани 2019-2021 оны хооронд таван шинэ загварын цахилгаан автомашины үйлдвэрлэлээ эхлүүлэхийг зорьж байгаа аж. Тэрхүү шинэ загварын автомашины гурав нь “Volvo”-ийн өөрийн загварууд

байх бол хоёр нь тус компанийн салбар нэгж "Polestar"-т зориул-сан автомашинууд байх юм байна. Хэдий тийм боловч тус компанийн зүгээс үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа цахилгаан автомашинуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа юм. Үүнээс гадна "Volvo Cars" 2025 он гэхэд нэг сая ширхэг цахилгаан автомашин борлуулах зорилт тавьсан талаар дээрх компанийн гүйцэтгэх захирал Хакан Самуэльсон мэдэгджээ.

БИЗНЕС

“Volvo” хосолмол хөдөлгүүртэй таван шинэ загвар гаргана

“Pacific Investment Manage-ment Co” буюу “Pimco” сангийн нийт хөрөнгө зургаадугаар сард 88.9 тэрбум ам.долларт хүрчээ. Тус сангийн мэдээлснээр хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийн хэмжээ өмнөх сард 2.6 тэрбум ам.доллар болж, 2017 оны эхний хагаст хөрөнгийн дотогшлох урсгал 15.6 тэрбум

ам.доллар даваад байна. АНУ-ын татварын хуулийн

шинэчлэл, дэд бүтцийн хөрөн гө оруулалт, бизнесийн бодлогыг зохицуулалт зэрэг Дональд Трампын шинэ бодлого хувьцааны ханшийн хэлбэлзэлд нөлөөлөөд байгаа ч бондын санхүүжилтийн орлого нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Pimco” сангийн хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэж “Metwest Total” бондын санг тэргүүлсэн байна.

“Pimco” сангийн хөрөнгө 88.9 тэрбум ам.долларт хүрэв

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Нийтийн тээврийн автобусны үйлдвэрлэл 2013 оноос эрхэлж буй “Ecobus” компани тусгай захиалгаар аяллын автобус, чиргүүлийг үйлдвэрлэж эхэл-сэн байна. Дотоодод аялал, зугаалгаар явахад замын нөхцөл байдал хүндрэлтэй байдаг учир хуучны автомашины дотор талыг шинэчлэн засварлаж аяллын

автомашин, автобусыг тус компани үйлдвэрлэж байгаа аж. Ингэхдээ захиалагчдын хүсэлд нийцүүлэн гал тогооны хэрэгсэл байрлуулах, ариун цэврийн өрөө бий болгох, унтаж амрах ор, ширээ зэргийг байрлуулан аяллын тав тухыг бүрэн хангах автобусыг хэрэглэгчдэдээ санал болгож байна. Харин үнийн хувьд захиалагчдын хүсэл сонирхол, зураг төслөөс хамааран харилцан адилгүй байдаг болохыг “Eco-bus” компаниас мэдээллээ.

“Ecobus” аяллын автобус үйлдвэрлэж байна

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Х.ДөлгөөнШинжээч

Э.ТөгөлдөрШинжээч