39
Цахим мэдээллийн зохиогчийн эрхийн асуудал-номын сангийн байр суурь Ц.Нямхүү, МХХТГ

Zohiogchyn erh

Embed Size (px)

Citation preview

Page 1: Zohiogchyn erh

Цахим мэдээллийн зохиогчийн эрхийн асуудал-номын сангийн байр суурь

Ц.Нямхүү, МХХТГ

Page 2: Zohiogchyn erh

Агуулга

Зохиогчийн эрх (ЗЭ)-ийн тухай, Цахим/тоон мэдээллийн тухай, Цахим/тоон мэдээллийн Зохиогчийн

Эрхийн асуудал, Номын сангийн байр суурь,

Page 3: Zohiogchyn erh

Оюуны өмч, бүтээл

Оюуны өмч нь бусад өмчийн адил өмч мөн. Гэхдээ оюуны өмч нь бусад өмчөөс

ялгагдах өвөрмөц шинжтэй. Оюуны өмчийн харилцаатай холбогдон

оюуны өмчийг бүтээгч, эзэмшигчийн эрхийг хамгаалах шаардлага гарч ирдэг.

Page 4: Zohiogchyn erh

Copyright

Далайн эрх зүйд: Зохиогчийн эрх нь оюуны бүтээлийн эдийн засгийн өмчлөх эрхийг хамгаалах асуудал гэж үздэг. Ө.Х. Зохиогчийн эрхийг өмчлөх эрх буюу эдийн засгийн эрхэд хамааруулдаг.

Эдийн засгийн эрх нь моральний эрхээс үргэлж дээгүүр тавигддаг.

Page 5: Zohiogchyn erh

Author’s right

Эх газрын эрх зүйд: Хүний оюуны бүтээл нь хүний хамгийн ариун дагшин өмч мөн. Ө.Х. Хувь хүний өөрийнх нь үргэлжлэл гэж үздэг.

Моральний эрх нь үргэлж дээгүүр тавигдана.

Page 6: Zohiogchyn erh

Зохиогчийн эрх гэж юу вэ?

Оюуны бүтээлийг туурвисан зохиогчийн эрхийг хамгаалах хуулийн хамгаалалт,

Оюуны бүтээл туурвисан зохиогчид хөрөнгө оруулах, хөрөнгө оруулагчдыг урамшуулан, хамгаалах.

Оюуны бүтээлч үйл ажиллагааг дэмжих, мэдлэгийн сан бий болгох, оюуны бүтээл хийх соёлыг хөхүүлэн дэмжих,

Page 7: Zohiogchyn erh

Зохиогчийн эрх гэж юу вэ?

Оюуны бүтээл нь туурвисан цагаас эхлэх буюу эрх автоматаар үүснэ (ямар нэг бүртгэл шаардлагагүй).

Бүтээл нь оригиналь бөгөөд ямар нэг хэлбэрээр биежсэн байна (ө.х. Толгойноос гараад бүтээлийн хэлбэрт орсон байх, гэхдээ олон нийтэд хүрсэн, нийтлэгдсэн байх албагүй).

Page 8: Zohiogchyn erh

Зохиогч ба эрх эзэмшигч

Утга зохиол, урлаг, хөгжмийн болон жүжгийн урлагын бүтээлийн тухайд зохиогч,

Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил гүйцэтгэсэн бол ажил олгогч

Дуу бичлэгийн тухайд фонограм бүтээгч Кино буюу дуу авиа бүхий дүрст бүтээлийн

тухайд продюссер

Page 9: Zohiogchyn erh

Зохиогч ба эрх эзэмшигч

ТВ, радиогийн өргөн нэвтрүүлэг болон кабль-утсаар дамжуулж байгаа нэвтрүүлгийн тухайд нэвтрүүлгийг бүтээсэн үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Хэвлэмэл бүтээлийн тухайд хэвлэн нийтлэгч ()

Эрхийг хэсэгчлэн болон бүхлээр нь шилжүүлж авсан этгээд

Page 10: Zohiogchyn erh

Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл (ЗЭХ-ийн 7-р зүйл) Утга зохиол, урлаг, жүжгийн болон хөгжмийн

бүтээлүүд 1. Урлагийн бүтээл гэдэгт дүрслэх, чимэглэх, хавсарга, тайз чимэглэл, архитектур, уран баримал, уран барилга, гэрэл зураг болон түүнтэй төсөөтэй аргаар бүтээсэн бүх төрлийн бүтээл, урлагийн бүх төрлийн бүтээл, 2. Хөгжмийн бүтээл гэдэгт хөгжмийн нот, бичмэл хэлбэр

Page 11: Zohiogchyn erh

Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл Компьютерийн програм, өгөгдөлийн сан

(зөвхөн Европын холбоонд) Материалыг сонгон түүвэрлэх,

байршуулах, зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох, тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн-мэдээллийн сангийн бусад эмхэтгэл

Page 12: Zohiogchyn erh

Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл Хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх

төрлийн бүтээл, Жүжиг, хөгжимт жүжиг, тайзны урлагийн

бүх төрлийн бүтээл, Дуу авиа бүхий дүрст бүтээл, Үүсмэл бүтээл, ардын урлагийн бүтээлд

тулгуурлан бүтээсэн үүсмэл бүтээл,

Page 13: Zohiogchyn erh

Зохиогчийн эрхээр үл хамгаалах бүтээл (ЗЭХ-ийн 8-р зүйл) Хууль тогтоомж, эрх зүйн акт, Захиргааны шийдвэр, хуулийн этгээд,

байгууллагын албан бичиг баримт, Шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн

захирамж ... ... Болсон үйл явдал, түүний үр дагавар, тоо

баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл,

Page 14: Zohiogchyn erh

Зохиогчийн эдлэх эрх

Зохиогчийн эдийн бус баялагийн эрх (бүтээлээ өөрийн болон зохиомол нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх, бүтээлээ нийтлэх, ашиглах бүр нэрээ дурдуулах, аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох),

Бүтээл ашиглах онцгой эрх (бүтээлийг хуулбарлах, нийтлэх, нийтэд түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, түрээсээр ашиглуулах),

Page 15: Zohiogchyn erh

Зохиогчийн эрх түүнд хамаарах эрх

Уран бүтээлчийн эрх, Фонограмм бүтээгчийн эрх, Радио, ТВ-ийн байгууллагын эрх,

Зээлдэх эрх (зарим орнуудад тухайлбал, ЕХ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Скандинавын орнууд)

Page 16: Zohiogchyn erh

Зохиогчийн эрхийн хугацаа

Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид нас барснаас 50 жил,

Анонимоус буюу зохиомол, нууц нэрээр, нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд хэвлэсний дараа жилээс 75 жил,

Хамтын бүтээлийн тухайд сүүлчийн зохиогч нас барснаас 50 жил,

Page 17: Zohiogchyn erh

Зохиогчийн эрхийн зөрчил, хулгай

Зохиогчийн эрхийг зөрчих (бүтээлийн ихэнх хэсгийг хувилах, эсвэл гол чухал хэсгийг нь хувилах-ихэнх хэсэг гэдгийг юу гэж ойлгох вэ гэдэг нь хууль зүйн хувьд тодорхойгүй),

Оюуны өмчийн хулгай (бүтээлийг ашиг олох зорилгоор хувилж, олшруулж, ашиг олсон),

Page 18: Zohiogchyn erh

Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх нөхцөлүүд (24-р зүйл)

24.1.3 Архив, музей, номын санд ашиглагдаж байгаа бүтээлээс хэсэглэн хуулбарлах,

24.1.8 Амины хэрэгцээнд зориулан бүтээлийг хуулбарлах (зохиогчид өгөх компенсацийг хувилах машинаас авж болох эсэх?), 24.2 ашиг олох зорилгогүй байх, бүтээлээс

ашиглах хэмжээ, болон ашигласан хэсгийн ач холбогдолтой шинж чанар, ашигласан хэсгийн зах зээл дэх үр нөлөө (анхаарах ёстой хүчин зүйлүүд),

Page 19: Zohiogchyn erh

Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх тохиолдол-жишээ 1 АНУ-ын Copyright Act 1976 (s. 107)-д

“шүүмж бичих, мэдээлэх, сургалтын зорилгоор (олноор олшруулах), эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зорилгоор хувилж болно”

Ашиг олох зорилгогүй, зах зээл үр нөлөө үзүүлэхүйц биш гэх мэт хүчин зүйлүүдийг тооцно.

Page 20: Zohiogchyn erh

Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх тохиолдол-жишээ 2 Их Британи-д “судалгаа, шинжилгээний

зорилгоор болон амин хувийн хэрэгцээнд 1 хувийг хувилж авах нь зохиогчийн эрхийг зөрчихгүй”

Тоон агуулгын тухайд ч мөн адил, Ашиг олох зорилгоор байж болохгүй, хэн

нэгний өмнөөс хуулбар хийж буй бол бүтнээр хуулбарлаж болохгүй г.м.

Page 21: Zohiogchyn erh

Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх тохиолдол-жишээ 3 Номын сан нь ашгийн бус байгууллага, Хэрэглэгчдэд амин хувийн хэрэгцээнд

зориулж 1 хувийг хувилж өгч болно. Хэрэглэгчид ашиг олох зорилгоор ашиглахгүй гэсэн мэдүүлэг бөглөх шаардлагатай болдог (UK жишээ).

Хуучирч муудсан ном, материалыг сэргээх зорилгоор дахин хувилж болно.

Page 22: Zohiogchyn erh

Хамтын удирдлагын байгууллага

Зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид эрхээ хамгаалуулах зорилгоор, хамтын удирдлагын байгууллага байгуулан ажиллаж болно. (27-р зүйл)

Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын эрхийг хамгаалах МОСРАК байгууллага,

Кино бүтээл туурвигчдын эрхийг хамгаалах МОФПАК байгууллага,

Дуу авиа, дүрс бичлэг үйлдвэрлэгчдийн холбоо

Page 23: Zohiogchyn erh

Цахим/тоон мэдээлэл

Тоон технологи болон МХТ-ийн хөгжил дэвшил нь нийгмийн амьдралын олон суурь харьцааг эрс өөрчилсөн,

Мэдээллийг тоон хэлбэрээр үүсгэн бий болгох, боловсруулах, хадгалах, түгээх нь эрс нэмэгдсэн,

Тоон мэдээлэлтэй холбогдох зохиогчийн эрхийн асуудал хөндөгдөж байна?

Page 24: Zohiogchyn erh

Тоон мэдээлэл-зохиогчийн эрх

Зохиогчийн эрх нь хамгаалагдсан “тоон мэдээлэл”-ийн тухайд олон нийтэд танилцуулах болох түгээх тохиолдолд зохиогчоос зөвшөөрөл авсан байх ёстой!

Тоон мэдээллийг зүй бусаар ашиглахын эсрэг “Технологийн хамгаалалтын арга, хэмжээ”-г өргөнөөр хэрэглэх болсон нь зарим тохиолдолд хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байна.

Page 25: Zohiogchyn erh

Тоон мэдээлэл түүний хамгаалалтыг хүчингүй болгох тохиолдол Технологийн хамгаалалт хийгдсэн “тоон

мэдээлэл”-ийг номын санд тусгай нөхцөлөөр ямар нэг хамгаалалтгүйгээр өгөх ёстой, холбогдох хууль эрх зүйн өөрчлөлтийг хийх шаардлагатай!

Page 26: Zohiogchyn erh

Тоон орчин дахь мэдээлэл, ЗЭ-ийн талаархи IFLA-гийн байр суурь

Limitations and Exceptions to Copyright and Neighboring Rights in the Digital Environment: An International Library Perspective

http://www.ifla.org./III/clm/p1/ilp.htm

Page 27: Zohiogchyn erh

IFLA-гийн байр суурь

Номын сан болон мэдээллийн мэргэжилтэнүүд нь хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг хангах, ялангуяа, зохиогчийн эрх нь хамгаалагдсан мэдээллийг хэрэглэгчиддээ хүргэх зорилгодоо үнэнч байна.

Ингэхдээ, зохиогчийн эрх, зохиол бүтээлээсээ ашиг олох зохиогчийн ашиг сонирхолыг хүндэтгэн үзнэ.

Page 28: Zohiogchyn erh

IFLA-гийн байр суурь

IFLA нь зохиогчийн эрхийг зохих түвшинд хамгаалах, ингэхдээ бүтээлч байх, шинэ бүтээл хийх, судалгаа шинжилгээ хийх, боловсрол сургалтын хэрэгцээ шаардлагыг нийгэмд ашигтай байхуйц түвшинд “Зохиогчийн эрхийн хууль”-ийг боловсруулах буюу тэнцвэрийг олох нь чухал гэж үзэж байна.

Page 29: Zohiogchyn erh

Зохиогчийн эрхийн тэнцвэржүүлэх, Номын сангийн үүрэг, роль

Номын сан нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг хамгийн ихээр худалдан авдаг, тэдгээрийг олон нийтэд хүргэж, үйлчилдэг байгууллагын хувьд хэрэглэгчиддээ аль болох хүртээмжтэй, нээлттэй болгохын сацуу зохиогчийн ашиг сонирхолыг аль болох дээдлэнэ

Page 30: Zohiogchyn erh

IFLA байр суурь

Зохиогчийн ашиг сонирхол, нөгөө талд уншигч, хэрэглэгчийн эрх ашгийг зөв тэнцвэржүүлэхийн тулд хуульд “зохиогчийн эрхийг зөрчихгүй байх нөхцөл”-үүдийг суулгаж өгдөг.

Харамсалтай нь тоон орчинд эл дурдсан нөхцөлүүдийг тэр бүрий бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг үндэсний хууль тогтоомжид зохих ёсоор тусгах.

Page 31: Zohiogchyn erh

IFLA байр суурь

Шудрагаар ашиглах нөхцөл (зохиогчийн эрхийг зөрчихгүй байх нөхцөлүүд) нь хүн бүхэн мэдээллийг ижил тэгш хүртэх нөхцөлийг бүрдүүлж өгнө. Эсрэг тохиолдолд зөвхөн төлбөрийн чадвартай тодорхой хэсэг л давуу эрхтэй болно.

Номын сан нь хууль ёсны дагуу зохиогчоос бүтээлийг нь худалдаж авсны дараа Бернийн конвенц-д заасан нөхцөлийн дагуу “шудрагаар ашиглах нөхцөл”-ийг бүрдүүлэх ёстой.

Page 32: Zohiogchyn erh

IFLA байр суурь

Хараагүй, хэлгүй, болон суралцах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахын эсрэг, тэдэнд зориулан оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийн форматыг өөрчлөх зэргээр хүртээлтэй болгох нь зохиогчийн эрхийг зөрчих зөрчилд тооцох ёсгүй.

Page 33: Zohiogchyn erh

IFLA байр суурь

Хөгжиж буй орнуудад өөрийн хэлэнд орчуулах, хэл аялагад тааруулан өөрчлөх зэргээр бичиг үсэггүй байдлыг устгах, боловсрол сургалтын зорилгоор дахин хувилах эрхийг “шудрагаар ашиглах нөхцөлд” тусгах ёстой.

Хөгжиж буй орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан лицензийн төлбөрийг хөнгөлөх,

Page 34: Zohiogchyn erh

IFLA байр суурь

Тоон мэдээллийн тухайд номын сангийн хэрэглэгчид нь олон нийтэд ил болсон зохиогчийн эрх нь хамгаалагдсан материалыг үзэх, судлах эрхтэй, (зарим орны хуулинд зөвхөн номын сангийн байранд гэж тусгаж өгсөн байдаг.)

Хууль ёсны дагуу олж авсан зохиогчийн эрх нь хамгаалагдсан тоон мэдээллийг хэрэглэгчид хувьдаа, газар дээр нь эсвэл зайнаас үзэж, судлах эрхтэй,

Page 35: Zohiogchyn erh

IFLA байр суурь

Тоон материалыг хувийн болон сургалт, судалгааны зорилгоор хэсэгчлэн номын сангийн ажилтануудаар дамжуулан хувилах эрхтэй.

Номын сан нь хууль ёсоор эрхийг нь авсан тоон мэдээллийг сургалт, судалгааны гэх мэт хууль ёсны зорилгоор хэн ч хандах эрхийг хангах ёстой.

Page 36: Zohiogchyn erh

IFLA байр суурь

Гэрээр олгох нь уламлал ёсоор зохиогчийн эрхийн хуульд хамаарахгүй. Тоон мэдээллийн хувьд мөн адил гэрээр олгох эрх байх ёстой тул хууль эрх зүйгээр хязгаарлах аливаа оролдлого байж болохгүй. Мөн лицензийн нөхцөлд тусгаж болохгүй.

Page 37: Zohiogchyn erh

IFLA байр суурь

Номын сангийн нэг үндсэн үүрэг нь мэдээллийг хадгалах, хамгаалах байдаг. Үүнтэй холбогдуулан, хадгалагдаж байгаа материалыг сэргээх зорилгоор хуулбарлах шаардлага зүй ёсоор гардаг. Тоон мэдээлэлд мөн адил дээрх эрхийг хангасан байх ёстой.

Page 38: Zohiogchyn erh

IFLA байр суурь

Номын сан нь зохиогчийн эрхийн хуулийг ханган биелүүлэх завсрын чухал субьект бөгөөд эрх зөрчигдсөн тохиолдолд зөрчсөн этгээд хариуцлагыг хүлээнэ.

Гэрээ, контракт, лиценз нь зохиогчийн эрхийг хамгаалах хуультай нийцтэй байх ёстой. Хуульд зааснаас илүү нөхцөл,хамгаалалт тусгаж болохгүй.

Page 39: Zohiogchyn erh

IFLA байр суурь

Зохиогчийн эрхийг хамгаалах технологийн хамгаалалтуудыг хэрэглэхдээ зохиогчийн эрхийн хуульд зааснаас давж хамгаалж болохгүй.