22
Манжийн захиргаан дахь монгол VIII анги

манжийн захиргаан дахь монгол

Embed Size (px)

Citation preview

Page 1: манжийн захиргаан дахь монгол

Манжийн захиргаан дахь монгол

VIII анги

Page 2: манжийн захиргаан дахь монгол

1. Манжаас монголд тогтоосон засаг захиргааны зохион байгуулалт

Манж чин улс Монголчуудыг эзлэн аваад жижиглэн хувааж баримтлан захирч байхад чиглэгдсэн засаг захиргааны зохион байгуулалтыг тогтоосон байна.

Page 3: манжийн захиргаан дахь монгол

Монголд бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор “Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яам” байгуулсан байна.

Тус яам нь

Монгол цаазын бичиг

ГМТЗЯЯ-ын хууль зүйн

бичиг

батлан гаргаж Монголчуудыг

захирах бодлогоо

хуульчилсан.

Page 4: манжийн захиргаан дахь монгол

Монголчууд

ыг захирд

аг газар Хүрээ

болон Ховдод

суух Манж

амбаны газар

Улиастайн

Манж жанжны газар

Page 5: манжийн захиргаан дахь монгол

Манжийн жанжин, сайдын удирдлаган дор Чуулган /хуралдуулан цуглуулах/ ажиллаж байсан. Чуулган бүр 1 чуулган дарга, 2-3 дэд даргатай ба чуулган нь 3 жилд нэг удаа чуулж хэрэг хэлэлцэнэ.

Page 6: манжийн захиргаан дахь монгол

Монголын бүх хошуудыг

ГадаадХалхын 86Ховдын 30Илийн 13

Хөх нуурын 29

ДотоодӨвөр Монголын

6 чуулган 49 хошуу

гэж нэрлэж байсан

Page 7: манжийн захиргаан дахь монгол

Хошууны тамгын газарт:Туслах түшмэл ЗахирагчМэйрэн /Манж үг санхүү тамгын газрын

бичиг хэргийг эрхэлдэг албан тушаалтан/Залан /Мэйрэнгийн туслах/Бичээч Тахар зэрэг алба тушаалтнууд

ажилладаг байв.

Page 8: манжийн захиргаан дахь монгол

Хошууд дотроо:СумБагт хуваагдана. Сумыг сумын занги /захирагч/ захирна.Манж нар Монголчуудыг эрхшээлдээ оруулан олон аймаг, хошуу, суманд хуваан захирахдаа Монгол ноёд язгууртнуудыг ашигладаг байсан ба тэдэнд зэрэг дэв, цалин, тодорхой эрх мэдэл өгч Манжийн төрд зүтгүүлдэг байсан.

Page 9: манжийн захиргаан дахь монгол

2. Монголчуудаас Манж Чин улсад залгуулж байсан алба

Монголчууд Манжид:

- Сүрэг адуулах - Харуулын

- Албан тарианы - Өртөөний

- Ангийн үсний - Хурал номын

- Зоог шүүсний - Цэрэг

- Засаг захиргааны

- Зардал хэрэглэлийн гэх мэт төрөл бүрийн алба залгуулдаг байсан байна.

Page 10: манжийн захиргаан дахь монгол

Эдгээрээс хамгийн хүнд нь өртөөний алба. Манжийн элч, түшмэд, албан бичиг зэргийг яаралтай нэвтрүүлэн хүргэх зориулалттай цэрэгжүүлсэн морин өртөөг буухиа өртөө гэнэ. 5-10 суурь өртөө нэг захирагчтай, нэг суурьт 5-30 өрх алба хаана.

Page 11: манжийн захиргаан дахь монгол

Манж жанжин, сайдын газар, аймаг, хошуудыг хооронд нь холбосон орон нутгийн өртөөдийг суман өртөө гэнэ. Өртөөний албыг тухайн хошуудын ардууд бие, хөрөнгөөрөө гүйцэтгэнэ. Монголчуудын зайлшгүй гүйцэтгэх алба бол харуул цэргийн алба юм.

Page 12: манжийн захиргаан дахь монгол

Монгол нутагт байгуулагдсан Манжийн жанжин сайдын газрууд, аймгийн чуулган зэргийн зардал хэрэглэлийг тухайн нутгийн Монголчууд нийлүүлнэ.Монголчууд Манжийн албанаас гадна орон нутгийн ноёдод биеэр болон бүтээгдэхүүнээр гэсэн хоёр хэлбэрээр төрөл бүрийн алба гувчуур төлдөг байжээ.

Page 13: манжийн захиргаан дахь монгол

Гэрийн даалгавар“Ноёд язгууртнууд”, “Суман ард”,

“Хамжлага ард”, “Төмөр сүрэг” зэрэг ухагдахууныг тайлбарлах

Монголчууд Манжийн эрхшээл дор олон жил захирагдсаны үр дагавар юу вэ?

Page 14: манжийн захиргаан дахь монгол

3. Шашин, сүм хийдийн нөлөө бэхжсэн нь

XVII зууны үеэс Монголын болон Манжийн эрх баригчид өөр өөрсдийн тодорхой зорилготойгоор бурхны шашныг дэлгэрүүлэх бодлого явуулжээ. Манжийн хаад сүм хийд бариулах, бурхны шашны ном судрыг Түвдээс монголчилж модон бараар хэвлэн тараах, шашны тэргүүнийг Бээжинд урин залах, хяналтандаа байлгах зэрэг арга хэмжээ авч явуулж байжээ.

Page 15: манжийн захиргаан дахь монгол

XIX зууны сүүлч үед Монголын нийт эрчүүдийн гуравны нэгийг лам нар эзлэх болсон бө зөвхөн ар Монголд 100.000 гаруй лам байжээ. Ар Монголд 940 гаруй, Өвөр Монголд 1800 гаруй сүм хийд, хурал номын газар байсан байна. Шашин өргөн дэлгэрч, сүм хийд олноор байгуулагдан бэхжиж, тэд өөрийн гэсэн өмч хөрөнгө, аж ахуйтай болсон бөгөөд түүнийг “Жас” гэнэ. Манж лам нар хувраг нар тусгайлан онцгой эрхтэй байсан.

Page 16: манжийн захиргаан дахь монгол

Гэрийн даалгавар

Монголд шарын шашин өргөн дэлгэрсний эерэг ба сөрөг үр дагаврыг гаргах

Page 17: манжийн захиргаан дахь монгол

Амарбаясгалант хийдАмарбаясгалант хийд нь Монголын Буддын

шашны 3 том төвийн нэг байсан. Манжийн Энх Амгалан хааны зарлигаар анх барьж байгуулсан байна. 1727 онд Амарбаясгалант хийдийг бариулахаар Манжийн хаан 100 мянган лан мөнгө зарцуулж, 1736 онд хийдийн барилга дууссаныг тохиолдуулан хөшөө босгуулжээ. Хийд барих газрыг хайн явж байсан лам нар талд тоглож буй Амар, Баясгалант хэмээх 2 хүүхэдтэй тааралдан, тэр газар нь хийд бариулснаа тэдгээр хүүхдийн нэрээр нэрлэсэн домогтой.

Page 18: манжийн захиргаан дахь монгол

Амарбаясгалант хийд Хийдийн гол дуган

Page 19: манжийн захиргаан дахь монгол

Боржигин Гомбодоржийн Занабазар Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд Жавзандамба хутагт байв.

Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн анхдугаар хөвгүүн болж одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар төржээ. 1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.

Тэрээр бага наснаасаа Бурханы шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан.

Занабазар 1723 онд Бээжингийн Шар Сүмд нас баржээ.

Page 20: манжийн захиргаан дахь монгол

Өндөр гэгээн

Занабазар

Page 21: манжийн захиргаан дахь монгол

Төвхөн хийд Архангай, Өвөрхангай аймгуудын зааг Өвөрхангай

аймгийн Бат-Өлзийд сумын төвөөс зүүн хойш 20 гаруй км зайд Төвхөн ширээт хэмээх уулын орой болох түшлэгт суудал мэтээр тогтсон байц хадны дундах багавтар тавцан дээр Төвхөн хийд оршдог. 1648 онд нэгдүгээр Богд Занабазар арав гаруй настай байхдаа энэхүү байгалийн тогтоцтой газрыг сонирхон үзэж 1651 оны үед номын бясалгал хийж суух чулуун туурган ханатай жижиг байшин бариулсан байна. Ийнхүү богд Занабазар ном бясалган сууж бясалгасан номныхоо дагуу урлахуйн бүтээлээ цутгах, хөөмөлдөх, зурах, барих аргуудаар хийж байсан нь зарим бүтээл нь бидний үе хүртэл хадгалагдан ирсэн . 1688 оны Галдан бошигтын самуун дайн эхэлснээс хойш тэр бүтээлийн сүм ашиглаагүй учраас мартагдах шахсан 1773 онд дахин сонирхож хийд болгон хурал номын ажлыг сэргээжээ. Түүнээс хойш төвхөн хийд гэж нэрлэгдэх болсон.

Page 22: манжийн захиргаан дахь монгол

Төвхөн хийд