11
Та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц XOPOM.com Гаражинд тань хэвтэж байгаа хуучин LCD дэлгэцээ ашиглан шидэт дэлгэц бүтээж болохыг танд санал болговол ямар вэ? Хуучин дэлгэцээр шидэт дэлгэц бүтээнэ гэхээр таны санаанд буухгүй байж магадгүй л дээ. Хэрвээ яаж гэж сонирхож байгаа бол мэдээний маань дэлгэрэнгүйд зочлохыг урьж байна. Хуучин дэлгэцийг тань харсан бусдын хувьд зүгээр л цагаан дэлгэц харагдах бол таны хувьд бол үгүй юм. Яг л онцгой шидэт "цэг" л гэсэн үг. Үүний тулд танд хуучин нүдний шил, цаасны хутга, будаг шингэрүүлэгч байхад л хангалттай. Миний ашигласан зүйл гэвэл: мэдээж хэрэг LCD дэлгэц кино театрын нэг удаагийн, хуучин, 3D нүдний шил уусгагч (түүнтэй дүйцэх өөр зүйл ч болно) цаасны хутга халив буюу отвертка амны цаас эсвэл ариун цэврийн цаас супер цавуу Алхам 1. Дэлгэц ав. Танд дахин хэрэг болохгүй хуучин дэлгэц ав.

та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц

Embed Size (px)

Citation preview

Page 1: та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц

Та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц XOPOM.com

Гаражинд тань хэвтэж байгаа хуучин LCD дэлгэцээ ашиглан шидэт дэлгэц бүтээж болохыг танд санал болговол ямар вэ? Хуучин дэлгэцээр шидэт дэлгэц бүтээнэ гэхээр таны санаанд буухгүй байж магадгүй л дээ. Хэрвээ яаж гэж сонирхож байгаа бол мэдээний маань дэлгэрэнгүйд зочлохыг урьж байна. Хуучин дэлгэцийг тань харсан бусдын хувьд зүгээр л цагаан дэлгэц харагдах бол таны хувьд бол үгүй юм. Яг л онцгой шидэт "цэг" л гэсэн үг. Үүний тулд танд хуучин нүдний шил, цаасны хутга, будаг шингэрүүлэгч байхад л хангалттай.

Миний ашигласан зүйл гэвэл: мэдээж хэрэг LCD дэлгэц кино театрын нэг удаагийн, хуучин, 3D нүдний шил уусгагч (түүнтэй дүйцэх өөр зүйл ч болно) цаасны хутга халив буюу отвертка амны цаас эсвэл ариун цэврийн цаас супер цавуу Алхам 1. Дэлгэц ав. Танд дахин хэрэг болохгүй хуучин дэлгэц ав.

Page 2: та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц

Ар талд нь байх бүх эрэг боолтнуудыг тайлж, пластик хүрээг салга.

Page 3: та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц

Алхам 2. Хоёр туйл болгон хагалж байгаа плёнкыг хуулж ав. Олонх LCD дэлгэцний шил нь хоёр давхар плёнктой байдаг ба гэрлийг шүүх зориулалт бүхий хоёр туйл болгон хагалагч бүүдгэр хар өнгийн плёнкыг нь хуулах хэрэгтэй. Цаасны хутга ашиглан дэлгэцний ирмэгийг дагуулан зүсэлт хийгээд плёнкыг хуул. Цаасны хутгаа чангахан дараад зүсэх хэрэгтэй, шилэн дээр ямар нэгэн зураас гарна гэж айх хэрэггүй. Гэхдээ хоёр туйл болгон хагалагч плёнкоо аль болох гэмтээлгүй хуулах хэрэгтэй.

Page 4: та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц

Дэлгэцнээс плёнкыг бүрэн хуулж ав.

Page 5: та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц

Алхам 3. Дэлгэцэнд наалдан үлдсэн цавууг цэвэрлэ. Плёнкыг хуулж авсан ч дэлгэцэн дээр цавуу нь наалдаад үлдчихсэн байгаа. Тиймээс уусгагч болон амны цаас ашиглан түүнийг арилгах хэрэгтэй.

Цавууг хялбархан арилгахыг хүсвэл амны цаасандаа уусгагчаа сайн шингээгээд дараа нь дэлгэцэн дээрээ цаасаа хэсэг хугацаагаар нааж тавих хэрэгтэй. Тэгээд дараа нь мод эсвэл хуванцар ямар нэгэн зүйлээр дэлгэцэн дээрх цавууг хусаж арилгаарай.

Page 6: та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц

Уусгагчаа пластик хүрээн дээр дусаахгүйг маш их анхаарах ёстой. Алхам 4. Цавууг бүгдийг нь арилгасан бол дэлгэцээ буцаан угсар. Тэгээд дэлгэцээ асаагаад хоёр туйл болгон хагалагч плёнкыг наана нь барин дэлгэцээ шалга.

Page 7: та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц

Алхам 5. Нүдний шилний шилийг салга. Миний хувьд би кино театрын нэг удаагийн 3D нүдний шилийг ашигласан. Энэ нь заавал ийм шил байх ёстой гэсэн үг биш л дээ. Ямар ч нүдний шилийг ашиглаж болно. Учир нь зөвхөн нүдний шилний хүрээ л хэрэгтэй юм.

Page 8: та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц

Нүдний шилний хүрээг зурагт харуулсантай адилаар салгах хэрэгтэй.

Алхам 6. Нүдний шилнийхээ хүрээг тавьж байгаад яг хэмжээг нь тааруулан зурж ав. Цонхны шилэн дээр цаасаа тавьж байгаад зурж авсан ч болно. Дараа нь нүдний шилний хэлбэртэй дүрсээ хайчилж аваад хоёр туйл болгон хагалагч плёнкон дээрээ давхарлан барьж хайчилж ав.

Page 9: та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц
Page 10: та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц

Алхам 7. Хайчилж авсан плёнкоо нүдний шилнийхээ хүрээнд наагаад хүрээгээ угсар.

Page 11: та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц

Магадгүй хүмүүс таныг нарны шил зүүчихээд цагаан өнгөтэй дэлгэц ширтэн суугаад байгааг тань гайхаж магадгүй л юм. Гэхдээ тэд нүдний шилийг тань зүүж үзээд үнэхээр алмайрах болно.

Enjoy