36
Үйлчилгээний маркетинг Төлөвлөгөө I-р бүлэг: Маркетингийн онол арга зүй 1.1 Үйлчилгээний маркетингийн тухай ойлголт 1.2 Үйлчилгээнд маркетингийн гүйцэтгэх үүрэг II-р бүлэг: “Баянгол зочид буудал”-ын үйлчилээний судалгаа 2.1 Дэлхийн үйлчилгээний салбарын өнөөгийн байдал 2.2 Зочид буудлын зах зээлийн түүхэн хөгжил 2.3 Баянгол зочид буудлын танилцуулга 2.4 Баянгол зочид буудлын эдийн засгийн үзүүлэлтүүд 2.5 Баянгол зочид буудлын үйлчилгээний өрсөлдөгчийн судалгаа 2.6 Баянгол зочид буудлын үйлчилгээний хэрэглэгчийн судалгаа 2.7 Нөхцөл байдлын шинжилгээ III-р бүлэг: “Баянгол зочид буудал”-д тулгамдаж буй асуудал, шйидвэрлэх арга зам 3.3 “Баянгол зочид буудал”-д тулгамдаж буй асуудал 3.4 Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам Дүгнэлт, санал Ашигласан материал Хавсралт www.zaluu.com www.zaluu.com

Үйлчилгээний маркетинг

Embed Size (px)

Citation preview

Page 1: Үйлчилгээний маркетинг

Үйлчилгээний маркетинг

Төлөвлөгөө

I-р бүлэг: Маркетингийн онол арга зүй

1.1 Үйлчилгээний маркетингийн тухай ойлголт

1.2 Үйлчилгээнд маркетингийн гүйцэтгэх үүрэг

II-р бүлэг: “Баянгол зочид буудал”-ын үйлчилээний судалгаа

2.1 Дэлхийн үйлчилгээний салбарын өнөөгийн байдал

2.2 Зочид буудлын зах зээлийн түүхэн хөгжил

2.3 Баянгол зочид буудлын танилцуулга

2.4 Баянгол зочид буудлын эдийн засгийн үзүүлэлтүүд

2.5 Баянгол зочид буудлын үйлчилгээний өрсөлдөгчийн судалгаа

2.6 Баянгол зочид буудлын үйлчилгээний хэрэглэгчийн судалгаа

2.7 Нөхцөл байдлын шинжилгээ

III-р бүлэг: “Баянгол зочид буудал”-д тулгамдаж буй асуудал, шйидвэрлэх арга зам

3.3 “Баянгол зочид буудал”-д тулгамдаж буй асуудал

3.4 Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам

Дүгнэлт, санал

Ашигласан материал

Хавсралт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Үйлчилгээний маркетинг

1.1. Үйлчилгээний маркетингийн тухай ойлголт

Үйлчилгээний маркетингийн үйл ажиллагааны онцлогт тохируулан

хэрэгжүүлэх, судлах нь зайлшгүй чухал асуудлуудын нэг болоод байна. Өнөөдөр

үйлчилгээний бүхий л хүрээнд, түүнчлэн ашгийн бус байгууллагуудад /сүм хийд,

эмнэлэг, засгийн газрын үйлчилгээний газар/ маркетингийн хэрэгцээ их байгаа.

Олон судлаач эрдэмтэд үйлчилгээний мөн чанарын талаар тодорхойлолт

гаргасан боловч өнөөг хүртэл бүгдэд зөвшөөрөгдсөн нэгдсэн нэг ойлголтод хүрч

чадаагүй. Эрдэмтэд дараах тодорхойлолтыг илүүд үзсэн:

“Үйлчилгээ нь бодит бус шинж чанартай бөгөөд үйлчлүүлэгч, эсвэл

тэдний эзэмшилд байгаа өмч хөрөнгөтэй харьцдаг, өмчлөлийн

шилжилтийг бий болгодоггүй үйл ажиллагаа юм”.

Үйлчилгээ гэдэгт үйлдвэрлэлийн эцсийн үр дүн нь материаллаг зүйлс болон

байгууламж биш, харин үйлдвэрлэгдсэн даруйдаа хэрэглэгдэж худалдан авагчийн

сонирхлыг хангах, биет бус хэлбэрээр илрэх үнэт зүйлсийг бий болгож байдаг

эдийн засгийн бүх үйл ажиллагаа хамрагдана.

Үйлчилгээг бүтээгдэхүүнтэй харьцуулбал үл үзэгдэх шинжтэй бол

бүтээгдэхүүнийг үйлчилгээтэй харьцуулбал биет шинжтэй байдаг.

Үйлчилгээний зах зээл нь үйлчилгээний байгууллагын үйлдвэрлэлийн үйл

ажиллагааг тодорхойлж байдаг. Нөгөө талаас үйлчилгээний байгууллага нь

өөрийн үйлдвэрлэл арилжааны үйл ажиллагаа, реклам сурталчилгаагаар

дамжуулан үйлчилгээний зах зээлд тодорхой нөлөө үзүүлж байдаг.

Үйлчилгээний ангилал, төрөл

Зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа өнөө үед уламжлалт үйлчилгээний

зэрэгцээгээр шинэлэг болон нэн шинэлэг үйлчилгээний төрөл хэлбэрүүд

үйлчилгээний зах зээлийг өргөтгөн тэлсээр байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Үйлчилгээний маркетинг

Үйлчилгээг хамрагдах үйлдвэрлэлийн салбараар нь доорхи байдлаар ангилна.

- Жижиглэн ба бөөний худалдаа

- Тээвэр, хуваарилалтын үйл ажиллагаа

- Банк, даатгалын үйлчилгээ

- Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ

- Холбоо харилцаа, мэдээллийн үйлчилгээ

- Засгийн газар, батлан хамгаалах, олон нийтийн үйл ажиллагаа

- Эрүүл мэндийн үйлчилгээ

- Бизнесийн, төрийн болон хувийн үйлчилгээ

- Амралт сувилал, зочид буудлын үйлчилгээ

- Боловсролын үйлчилгээ

- Ашгийн бус болон бусад байгууллагын үйлчилгээ

1.2. Үйлчилгээнд маркетингийн гүйцэтгэх үүрэг

Орчин үед өрсөлдөөн улам хүчтэй, идэвхитэй болж үйлчилгээний зах

зээлийн хөдөлгөх хүч өөрчлөгдсөөр байна. Тиймээс маркетинг нь үйлчилгээний

зах зээлийн өрсөлдөөний талбарт үйлчилгээний байгуулгуудын ололт ,дутагдлын

гол хүчин зүйл нэгэнт болжээ.

Маркетинг нь байгууллагын нөөцөд тохирсон зорилтот зах зээлийн

хэрэгцээг илрүүлэх, таньж мэдэх, хангах, урамшуулах үйл ажиллагаа тул

үйлчилгээний байгууллагын нөөцийг зах зээлийн эрэлт хэрэгцээг тэнцвэржүүлэх

үүрэг гүйцэтгэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Үйлчилгээний маркетинг

Маркетинг нь компаний бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглэгчидийн эрэлт

хэрэгцээ болон өрсөлдөгчийн үйл ажиллагааны хоорондын динамик хөдөлгөөн

,харилцаа холбоог зохицуулж байдаг.

Үйлчилгээний байгууллагын тухайд маркетингийн үүргийн хүрээнд доорх

гурван асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй юм.

1. Маркетингийн хольц - Энэ нь үйлчилгээний байгууллагын хөтөлбөрийн хамгийн

гол ач холбогдол бүхий дотоод элемент буюу бүрэлдэхүүн хэсгүүд болно.

2. Зах зээлийн хүч - Энэ нь байгууллагын маркетингийн үйл ажиллагаатай

холбоотой гадаад боломж ба аюулууд юм.

3. Уялдуулах процесс - Энэ нь зах зээлийн хүчинд (аюул ба боломж) маркетингийн

хольц болон дотоод бодлогыг уялдуулах стратегтийн ач холбогдол бүхий

менежментийн процесс юм. Эдгээрийг хэр зэрэг уялдууллахаас үйлчилгээний

байгууллагын маркетингийн үүрэг хамаарна.

Маркетингийн хольц бол маркетингийн олон түгээмэл үзэл баримтлалын нэг нь

юм. Уламжлал ѐсоор маркетингийн хольц нь „4ПИ‟ (4P) гэж нэрлэгддэг дөрвөн

гол бүрэлдэхүүнтэй .Үүнд:

- Бүтээгдэхүүн –Зах зээлд санал болгож буй бүтээгдэхүүн ,үйлчилгээ

- Үнэ –Бүтээгдэхүүн ,үйлчилгээний борлуулалтын үнэ

- Идэвхижүүлэлт-Бүтээгдэхүүн ,үйлчилгээний маркетингийн багтаасан харилцааны

программ

- Хуваарилалтын суваг-Компаний бүтээгдэхүүн ,үйлчилгээний оновчтой ,үр

ашигтай хуваарилалт

Маркетингийн зорилго нь нэг талаас байгууллагын дотоодод менежерээр

хянагдах маркетингийн хольцын элементүүд ,нөгөө талаас гадаад орчны зах

зээлийн хянагдахгүй хүчин зүйлийг зөв тогтооход оршино.

Маркетингийн хөтөлбөрийн амжилт олох нөхцөл нь гадаад орчны зэрэгцээ

байгууллагын дотоод боломж хоѐрын уялдаанаас хамаарна .Үйлчилгээний

салбарт илүү тод илэрнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Үйлчилгээний маркетинг

Өнөө үед маш хурдацтай өөрчлөгдөж ,бизнесийн үйл ажиллагаанд зах

зээлийн аюул, боломжийн аль алиныг нь бий болгож байна. Тиймээс маркетингийн

удирдлагууд гадаад орчинг тогтмол ажиглах мөн зах зээлийн боломжийг илүү сайн

уялдуулах маркетингийн хольцыг сонгоход анхаарах нь чухал юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Үйлчилгээний маркетинг

2.1. Дэлхийн үйлчилгээний салбарын өнөөгийн байдал

ДНБ-ний бүрэлдэхүүн, хувь, 2007он Хүснэгт 1

Хөдөө аж ахуй Аж үйлдвэр Үйлчилгээ

НИЙТ 4.0% 32.0% 64.0%

АНУ 0.9% 20.6% 78.5%

Япон 1.5% 25.3% 73.3%

Герман 0.9% 29.6% 69.5%

Монгол 18.8% 40.4% 40.8%

Хятад 11.7% 49.2% 39.1%

Вьетнам 19.4% 42.3% 38.3%

Индонез 12.4% 47.7% 39.9%

Тайланд 10.8% 45.3% 43.8%

Малайз 8.6% 47.8% 43.6%

Өндөр хөгжилтэй орнуудын хувьд үйлчилгээний салбарт дотоодын нийт

бүтээгдэхүүний дийлэнх хувийг бүрдүүлж байдаг.

Үйлчилгээний бизнес хөгжихийн хэрээр энэ салбарт ажиллагсдын тоо улам бүх

нэмэгдэж байна. Дэлхийн хөгжингүй орны хүмүүсийн хувийн хэмжээнд зарцуулж

байгаа мөнгөний хэмжээ өсөн нэмэгдэж, хүмүүс орлогынхоо дийлэнх хэсгийг аялал

жуулчлал, ресторан, баар цэнгээни йгазар зарцуулах болсон.

Дэлхийн ажил эрхлэгчдийн дийлэнх нь үйлчилгээний салбарт ажиллаж байга

бөгөөд түүний дотор худалдаа болон тээврийн салбарт илүү ажилладаг.

Ажиллах хүчний салбарт эзлэх байр суурь, 2008он Хүснэгт 2

Хөдөө

аж ахуй Үйлдвэрлэл Үйлчилгээ

Нийт

ажилчидын

тоо. Сая

Ажилгүйдлийн

түвшин

АНУ 0.84 27.48 71.68 179.16 6.12

Япон 5.52 33.36 61.12 79.68 5.16

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Үйлчилгээний маркетинг

Англи 1.8 22.92 75.28 36.084 5.64

Герман 3.36 40.08 56.56 51.984 13.92

Хятад 58.8 26.4 14.8 949.68 5.04

Монгол 50.4 12 37.6 1.7376 8.04

График 2

2.2. Дэлхийн зочид буудлын зах зээлийн түүхэн хөгжил

Зочид буудал нь анх Эртний Ромын үеэс үүссэн гэж үздэг. Энэ үед Азид

худалдааны замын дагуу жинчид худалдаачдад зориулсан дэн буудал байгуулсан.

Дэн буудал нь нийгмийн аль ч давхаргын хүмүүст ялгаваргүй үйлчилдэг,

арилжааны бус зориулалттай байсан.

Орчин үед олон улсын зочид буудлуудын холбооноос гаргасан мэдээгээр

эдүгээ дэлхий дээр нийт 11333199 зочны өрөө бүхий 307683 зочид буудал байдаг

гэж бүртгэгдсэн. Зочид буудлын салбарт нийтдээ 11.3 сая хүн ажиллаж байна.

Статистикийн мэдээгээр дэлхийн зочид буудлын өрөөний дундаж ашиглалт 67.7%

байдаг ажээ.

Зочид буудлын төрөл ангилал

Зочид буудлыг хүчин чадал, байршил, үйлчилгээ, үнэ, хэрэглэгч, тохижилт,

удирдлага гэсэн үндсэн үзүүлэлтээр дараах хэв маягийн ангилалд хуваана.

- Люкс буюу дээд ангилалын зочид буудал

- Стандарт ангилалын зочид буудал

- Апартамент /өөртөө үйлчлэх/ ангилалын зочид буудал

- Мотель /тээврийн/ ангилалын зочид буудал

- Энгийн зочид буудал

- “Ор+өглөөний хоол” дэн буудал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Үйлчилгээний маркетинг

- Амралт, сувилалын зочид буудал

- Түрээсийн зочид буудал

- Албан байгууллагын зочид буудал

2.3. Баянгол зочид буудлын танилцуулга

Баянгол зочид буудал нь 1964 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс үүд

хаалгаа нээн үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш 46 жил болоод байгаа бөгөөд

Монголын томоохон гурван зочид буудлын нэг болж чадсан юм. Монголд анх удаа

зочид буудлын МЕНЕЖМЕНТ-ийн гэрээг нэвтрүүлсэн нь Монголын зах зээлд

хийсэн томоохон хувь нэмэр болж чадсан юм. Олон жилийн дадлага туршлага уг

байгууллага нь дотооддоо олон жуулчны, бизнесийн байгууллагуудтай хамтран

ажиллаад байна. Үүнд:

1. 50 гаруй жуулчны байгууллага

2. 100 гаруй гадаад дотоодын бизнесийн байгууллага

3. 10-аад элчин сайдын яамтай гэрээгээр хамтран ажилладаг байна.

Зочид буудлын салбарт өрсөлдөөн хүчтэй болсон өнөөгийн нөхцөлд шинэ

дизайн, шинэлэг орчиноос гадна үйлчилгээ, үйлчилгээний өндөр түвшин, хоолны

нэр төрөл, үнэ тарифийн зөв бодлого, ажиллагсдын мэргэжлийн ур чадвар,

мэргэшсэн ажиллагсад гээд олон зүйлсийг өөрчилж, хүрсэн түвшиндээ зогсох бус

байнга урагшлах нь өнөөгийн зочид буудлын бизнест амжилт олохын үндэс билээ.

Хувьцаат компани болсоноос хойш Баянгол зочид буудал Герман, Япон, Их

Британ, Сингапур, Гонконг зэрэг улсын аялал жуулчлалын сурталчилгааны

төвүүдтэй холбоотой ажилснаар үйлчлүүлэгчдийн тоо өсөн нэмэглэхэд нөлөөлсөн.

Баянгол зочид буудлын албадууд

Захиргааны алба

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Үйлчилгээний маркетинг

Санхүүгийн алба

Худалдаа маркетингийн алба

Буудлыг алба

Ресторны алба

Инженер техиникийн алба

Хангамжийн алба

Угаалгын цехийн хамт олон гэсэн бүрэлдэхүүнтэйгээр уг байгууллага оршинон

тогтож байна

.

2.4. Баянгол зочид буудлын эдийн засгийн үзүүлэлтүүд

2006 оны Монголын шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарсан бөгөөд

улсад төлсөн нийт татварын хэмжээ дараах байдалтай байна.

Хүснэгт 3

нийт төлсөн татавар

2004 774431.5

2005 1112121.4

2006 1212080.0

2007 1555686.6

Баянгол зочид буудал нь Монголын томоохон гурван зочид буудлын нэг бөгөөд

нийт зочид буудлын зах зээлийн дйилэнх хувийг эзлэдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Үйлчилгээний маркетинг

Хүснэгт 4

өрөөний

тоо зочны тоо

2003 29393 37177

2004 41000 53100

2005 40140 52005

2006 44135 58154

Баянгол зочид буудлын 2006 он хүртлэх эдийн засгийн үзүүлэлтүүд

Хүснэгт 5

Нийт орлого Өртөг

Үйл

ажиллагааны

ашиг

Улсад

төлсөн

татвар

Цэвэр ашиг

2003 2320824.5 1421001.8 899822.8 330228.4 569594.4

2004 3567788 1796415 1771373 514416 932584.1

2005 4299868.7 1943121.1 2326747 670270.4 1265889.5

2006 4709275.7 2218236.1 2491041 725161 1470455.2

График 6

2.5. “Баянгол зочид буудлын үйлчилгээний өрсөлдөгчийн судалгаа

Баянгол зочид буудал нь Монгол дохь томоохон гурван зочид буудлын нэг бөгөөд

өрсөлдөгч ихтэй салбарт үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Өрсөлдөгч

байгууллагаар Чингис, Улаанбаатар зочид буудлуудыг сонгон үйлчилгээнд нарийн

шинжилгээ хийн харьцуулав.

Улаанбаатар зочид буудлын үйлчлүүлэгчдэд үзүүлж буй үйлчилгээ

Улаанбаатар зочид буудал нь нийт 219 өрөөтэй бөгөөд үүнээс 119 нв энгийн

өрөө бол үлдсэн 100 өрөө нь дээд зэрэглэлийн буюу люкс өрөөтэй байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Үйлчилгээний маркетинг

Үзүүлж буй үйлчилгээ

Гоо сайхны төв

Бизнес төв

Биллярд

Боулинг

Машины зогсоол

Казино

Валют солилцоо

Хуурай хими

цэвэрлэгээ

Аялал

Бие бялдаржуулах

танхим

Үсчин

Хувцас угаалга

Ачаа тээврийн өрөө

шуудангийн

үйлчилгээ

Эрүүл мэндийн төв

Шөнийн клуб

Цэцэрлэгт хүрээлэн

Шуудангийн үйлчилгээ

Наран шарлагын ор

Цахилгаан холбоо

Такси үйлчилгээ

Теннис

Машин угаалгын төв

Мөнгөн гуйвуулга

Хүлээн авагч

Саун

Хамгаалалтын

үйлчилгээ

Дэлгүүр

Усан сан

Ажлын өрөө

Чингис зочид буудлын үйлчлүүлэгчдэд үзүүлж буй үйлчилгээ

Чингис зочид буудал нь нийт 182 өрөөтэйгээс 105 нь энгийн буюу стандарт

өрөө, 77 нь дээд зэрэглэлийн буюу лекс өрөөтэй байна.

Үзүүлж буй үйлчилгээ

Гоо сайхны төв

Бизнес төв

Биллярд

Боулинг

Машины зогсоол

Казино

Валют солилцоо

Хуурай хими

цэвэрлэгээ

Аялал

Бие бялдаржуулах

танхим

Үсчин

Хувцас угаалга

Ачаа тээврийн өрөө

шуудангийн

үйлчилгээ

Массаж

Эрүүл мэндийн төв

Шөнийн клуб

Цэцэрлэгт хүрээлэн

Шуудангийн

үйлчилгээ

Наран шарлагын ор

Цахилгаан холбоо

Такси үйлчилгээ

Теннис

Машин угаалгын төв

Мөнгөн гуйвуулга

Хүлээн авагч

Саун

Хамгаалалтын

үйлчилгээ

Дэлгүүр

Усан сан

Ажлын өрөө

Баянгол зочид буудлын үйлчлүүлэгчдэд үзүүлж буй үйлчилгээ

Баянгол зочид буудал нь нийт 209 өрөөтэй бөгөөд 127 нь энгийн буюу стандарт

өрөө, 82 нь дээд зэрэглэлийн буюу лекс өрөө юм.

Гоо сайхны төв

Бизнес төв

Биллярд

Боулинг

Машины зогсоол

Аялал

Бие бялдаржуулах

танхим

Үсчин

Хувцас угаалга

Эрүүл мэндийн төв

Шөнийн клуб

Цэцэрлэгт хүрээлэн

Шуудангийн

үйлчилгээ

Машин угаалгын төв

Мөнгөн гуйвуулга

Хүлээн авагч

Саун

Хамгаалалтын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Үйлчилгээний маркетинг

Казино

Валют солилцоо

Хуурай хими

цэвэрлэгээ

Ачаа тээврийн өрөө

Шуудангийн

үйлчилгээ

Массаж

Наран шарлагын ор

Цахилгаан холбоо

Такси үйлчилгээ

Теннис

үйлчилгээ

Дэлгүүр

Усан сан

Ажлын өрөө

Хүснэгт 6

Нийт үйлчилгээний тоо,

ширхэг

Улаанбаатар зочид буудал 15 32%

Чингис зочид буудал 14 30%

Баянгол зочид буудал 18 38%

Томоохон зочид буудлуудын үйлчилгээний өрсөлдөөн нь дээрх байдалтай

байгаа бөгөөд хамгийн их хүчин чадалтай нь Улаанбаатар зочид буудал байгаа ч

үйлчилгээний хэмжээгээрээ Баянгол зочид буудал илүү байгаа нь харагдаж байна.

Энэ нь гаднаас ирэх жуулчид, үйлчлүүлэгчдэд илүү үйлчилгээг санал болгох

өрсөлдөгчдөөс ялгарах давуу тал юм. Нийт үйлчилгээний тоог гарган графикт

тусгавал:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Үйлчилгээний маркетинг

Хэрэглэгчийн судалгааны шинжилгээ /SPSS програм/

Баянгол зочид буудлын хэрэглэгчийн судалгаагаар үйлчлүүлэгчдийн сэтгэл

ханамжийг судлах бөгөөд нийт 50-н хэрэглэгчээс судалгаа авав.

Асуулт 1. Та Баянгол зочид буудлаар үйлчлүүлдэг үү?

a. Байнга

b. Хаяа

c. Онцгой тохиолдолд

Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 7

Frequency

Оролцогчдын тоо

Percent

Хувь

Valid

Percent

Cumulative

Percent

Bainga 15 30.0 30.0 30.0

Haaya 17 34.0 34.0 64.0

Ontsgoi ued 18 36.0 36.0 100.0

Total 50 100.0 100.0

График 8

Баянгол зочид буудлаар үйлчлүүлдэг үү? Гэсэн асуултанд судалгаанд

хамрагсадын дийлэнх хувь буюу 36% нь онцгой тохиолдолд үйлчлүүлдэг гэсэн

хариултыг сонгосон байгаагаас үзэхэд Баянгол зочид буудалд ихэвчлэн хүлээн

авалт, албан ѐсны хурал цуглаан уулзалт, тоглолт зэргийг голчлон зохион

байгуулдаг нь харагдаж байна.

Асуулт 2: Та Баянгол зочипд буудлын талаархи мэдээллийг хаанаас авдаг

вэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Үйлчилгээний маркетинг

a. Найз нөхөд

b. Гэр бүл

c. Интернет

d. Сонин сэтгүүл

e. Телевиз

f. Зурагт хуудас

g. Тараах материал

Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 8

Frequency

Оролцогчдын

тоо

Percent

Хувь Valid Percent Cumulative Percent

Naiz nuhud 14 28.0 28.0 28.0

Ger bul 2 4.0 4.0 32.0

Internet 14 28.0 28.0 60.0

Sonin setguul 4 8.0 8.0 68.0

Zuragt huudas 7 14.0 14.0 82.0

Taraah material 9 18.0 18.0 100.0

Total 50 100.0 100.0

Та Баянгол зочипд буудлын талаархи мэдээллийг хаанаас авдаг вэ? Гэсэн

асуултыг дүгнэхэд судалгаанд оролцогчидын 28% нь найз нөхөд гэж хариулсан

бөгөөд энэ нь зах зээл дээр нэр хүндтэй байгууллага болохыг гэрчилж байна, мөн

28% нь интернет гэсэн хариултыг сонгосон байгаа нь гадаадаас ирэх жуулчдад

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Үйлчилгээний маркетинг

захиалга, буудлын танилцуулгыг сурталчилах маркетингийн стратеги нарийн

байгаа нь харагдаж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Үйлчилгээний маркетинг

Асуулт 3: Та Баянгол зочид буудлын үнэ тарифыг ямар гэж боддог вэ?

a. үнэтэй

b. Боломжийн

c. үнэндээ таарсан үйлчилгээтэй

Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 9

Frequency

Оролцогчдын

тоо

Percent

Хувь

Valid

Percent

Cumulative

Percent

Unetei 10 20.0 20.0 20.0

Bolomjiin 28 56.0 56.0 76.0

Unendee taarsan 12 24.0 24.0 100.0

Total 50 100.0 100.0

Та Баянгол зочид буудлын үнэ тарифыг ямар гэж боддог вэ? Гэсэн

асуултанд голлох хуюв буюу 56% нь боломжийн гэсэн хариултын сонгосон байна.

Энэ нь үйлчилгээний аль аль нь буюу үнэ үйлчилгээ нь өндөр эсвэл бага биш

энгийн тохиромжтой гэсэн утгыг илэрхийлж байна.

Асуулт 4: Танд Баянгол зочид буудлын ямар хөнгөлөлт урамшуулал нь

таалагддаг вэ?

a. Улирлын хямдрал

b. Байнгын үйлчлүүлэгчдийн хөнгөлөлт

c. Иж бүрдлийн багц

d. Үнйин урамшуулал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Үйлчилгээний маркетинг

Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 10

Frequency

Оролцогчдын

тоо

Percent

Хувь

Valid

Percent

Cumulative

Percent

Ulirliin 9 18.0 18.0 18.0

Baingiin 10 20.0 20.0 38.0

Ij burdliin 17 34.0 34.0 72.0

Uniin 14 28.0 28.0 100.0

Total 50 100.0 100.0

График 11

Танд Баянгол зочид буудлын ямар хөнгөлөлт урамшуулал нь таалагддаг

вэ? Гэсэн асуултанд үйлчлүүлэгчдийн 34% нь буюу 50 судалгаанд оролцогчийн 17

нь иж бүрдлийн буюу ком урамшууллыг сонгосон байна. Энэ нь үйлчилгээнээс

үйлчилгээний хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ бөгөөд удаан хугацаагаар амарч буй

үйлчлүүлэгдэд зориулсан урамшуулал юм.

Асуулт 5: Та Баянгол зочид буудлын ресторанаар ихэвчлэн ямар зорилгоор

үйлчлүүдэг вэ?

a. Хурал цуглаан

b. Бизнесийн уулзалт

c. Аялал жуулчлал

d. Амралт чөлөөт цаг

e. Хурим найр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Үйлчилгээний маркетинг

f. Баяр ѐслол

g. Хүлээн авалт

h. Буяны ажил

Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 11

Frequency

Оролцогчдын

тоо

Percent

Хувь

Valid

Percent

Cumulative

Percent

Hural tsuglaan 5 10.0 10.0 10.0

Business-n uulzalt 6 12.0 12.0 22.0

Aylal juulchlal 4 8.0 8.0 30.0

Amralt chuluut tsag 14 28.0 28.0 58.0

Bayar yslol 11 22.0 22.0 80.0

Huleen awalt 8 16.0 16.0 96.0

Buynii ajil 2 4.0 4.0 100.0

Total 50 100.0 100.0

Та Баянгол зочид буудлын ресторанаар ихэвчлэн ямар зорилгоор

үйлчлүүдэг вэ? Гэсэн асуултанд нийт судалгаанд хамрагсдын 28% нь амралт

чөлөөт цаг гэсэн хариултын дугуйлсан байгаа нь зочид буудлын үйлчилгээний

төрөл олон хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж байна.

Асуулт 6: Таны хүйс

a. Эрэгтэй

b. Эмэгтэй

Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Үйлчилгээний маркетинг

Хүснэгт 12

Frequency

Оролцогчдын тоо Percent Хувь Valid Percent

Cumulative

Percent

Er 21 42.0 42.0 42.0

Em 29 58.0 58.0 100.0

Total 50 100.0 100.0

Нийт судалгаанд оролцогчдын 42% нь эрэгтэй, 58% нь эмэгтэй оролцсон

бөгөөд энэ нь Баянгол зочид буудлаар үйлчлүүлэгчдийн дийлэнх эмэгтэй болохыг

тодорхойлж байна. Гэвч монгол орны нөхцөлд нийт хүн амын 60-аад хувийг

эмэгтэйчүүд эзэлдэг хэмээн статистик мэдээлэлд дүгнэгдсэн. Үүнээс тооцоод

үзэхэд зочид буудалд үйлчлүүлэгчийн ихэнх хувь нь эрэгтэйчүүд болохыг

хааруулж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Үйлчилгээний маркетинг

Асуулт 7: Таны нас

a. 20-25

b. 26-31

c. 32-39

d. 40-45

e. 56-55

f. 55-с дээш

Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 13

Frequency

Оролцогчдын

тоо

Percent

Хувь Valid Percent

Cumulative

Percent

20-25 4 8.0 8.0 8.0

26-31 9 18.0 18.0 26.0

32-39 16 32.0 32.0 58.0

40-45 12 24.0 24.0 82.0

46-55 5 10.0 10.0 92.0

55-s deesh 4 8.0 8.0 100.0

Total 50 100.0 100.0

Судалгаанд хамрагсдын 32% нь 32-39 насны үйлчлүүлэгчид хамрагдсан байх

бөгөөд энэ наснынхан өөрийн гэсэн тогтворжсон амьдрал хүмүүс хамаарагдаж

байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Үйлчилгээний маркетинг

Асуулт 8: Таны мэргэжил

a. Төсвийн байгууллага

b. Төрийн бус байгууллага

c. Олон улсын байгууллага

d. Хувийн байгууллага

e. Хувиараа аж ахуй эрхлэгч

Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 14

Frequency

Оролцогчдын

тоо

Percent

Хувь Valid Percent

Cumulative

Percent

Tuswiin b.ga 7 14.0 14.0 14.0

Turiin bus b.ga 12 24.0 24.0 38.0

Olon ulsiin b.ga 12 24.0 24.0 62.0

Huwiin b.ga 15 30.0 30.0 92.0

HAAE 4 8.0 8.0 100.0

Total 50 100.0 100.0

Дээрхээс үзэхэд Баянгол зочид буудлаар үйлчлүүлэгчдийн олонх нь хувийн

байгууллагад ажилдаг гэсэн бөгөөд энэ манай оронд дийлэнх хувийн байгууллага

нь үйлчилгээний салбар болсоныг харуулж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Үйлчилгээний маркетинг

Асуулт 10: Таны сарын дундаж орлого

a. 108.000т хүртэл

b. 109.000-180.000

c. 181.000-250.000

d. 251.000-350.000

e. 351.000-450.000

f. 451.000-550.000

g. 551.000т-өөс дээш

Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 15

Frequency

Оролцогчдын

тоо

Percent

Хувь Valid Percent

Cumulative

Percent

109000-180000 1 2.0 2.0 2.0

181000-250000 5 10.0 10.0 12.0

251000-350000 10 20.0 20.0 32.0

351000-450000 18 36.0 36.0 68.0

451000-550000 10 20.0 20.0 88.0

551000-s deesh 6 12.0 12.0 100.0

Total 50 100.0 100.0

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Үйлчилгээний маркетинг

Сарын орлогын түвшингээр нь судалгаанд хамрагсдыг ангилвал судалгааны 36%

нь буюу 18 үйлчлүүлэгч 351000-450000 гэсэн хариултыг дугуйлсан байна. Энэ нь

төрийн болон төрийн бус байгууллагын хувьд дундажаас дээгүүр цалингийн

түвшинд хамаарагдана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Үйлчилгээний маркетинг

2.7. “Баянгол зочид” буудлын үйлчилгээний талаарх SWOT шинжилгээ

Дотоод орчны SWOT шинжилгээ Хүснэгт 16

Д/д Үзүүлэлт S W O T

1

Ерөнхий үзүүлэлт

Үйл ажиллагаа эрхэлж ирсэн туршлага *

Байршил *

Хүний нөөцийн хүрэлцээ *

Нэр хүнд *

Техникийн шинэчлэл *

ААН-ийн бие даасан байдал *

2

Маркетингийн үзүүлэлт

Үйлчилгээний суваг *

Реклам сурталчилгааны эерэг үр дүн *

Үзэсгэлэн яармаг буюу өдөрлөг *

Урамшуулал, хөнгөлөлт *

3

Менежментийн үзүүлэлт

Удирдлагын эрх мэдэл *

Төлөвлөтийн систем *

Хяналтын систем *

Ажиллагсдын нэр хүнд *

Гадаад орчинд зохицох чадвар *

Удирдах ажилтны нэр хүнд *

Удирдлагын арга барил *

Байгууллагын стратеги *

4

Санхүүгийн үзүүлэлтүүд

Нийт активийн өгөөж *

Нийт активийн эргэц *

Эзний өмчийн өгөөж *

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Үйлчилгээний маркетинг

Өөрийн хөрөнгийн эргэц *

Хадгаламжийн эргэц *

Үндсэн хөрөнгийн эргэц *

Ашгийн хүчин чадал *

Өрийн харьцаа *

5

Үйлчилгээний хүчин зүйлс

Техник тоног төхөөрөмжийн хангамж *

Техник тоног төхөөрөмжийн хүчин чадал *

Үйлчилгээний ажилчдын ур чадвар *

Барилга байгууламжийн байршил *

Үйлчилгээний зохион байгуулалт *

6

Хүний нөөцийн үзүүлэлт

Ажиллах хүчний бүрдүүлэлт *

Ажиллах хүчний насжилт *

Ажиллагсдын ур чадвар *

Ажиллагсдын туршлага *

Цалин хөлсний хэмжээ *

Нийгмийн халамж *

Ажиллагсдын тогтовортой байдал *

Сургалт, давтан сургалт *

Хөдөлмөрийн нөхцөл *

Хөдөлмөрийн гэрээ, мөрдөлт *

Дотоод орчны нөхцөл байдлын шинжилгээний үр дүн Хүснэгт 17

Давуу тал Сул тал

Баянгол зочид буудал нь нэр хүндтэй, зөв

менежментийн зохион байгуулалттай,

санхүүгийн алдагдалгүй, шинэ техник

тоног төхөөрөмж ашигладаг, ажиллах

хүчний бүтээмж зэрэг нь бусад зочид

Ажиллах нөхцөл сайн ч ажиллах хүчний

хэмжээ бага учир жуулчин, үйлчлүүлэгч

их үед ачаалалаа дийлдэггүй. Мөн

маркетингийн арга хэмжээ бага ашиглаж

байгаа нь өрсөлдөгчиддөө үйлчлүүлэгчээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Үйлчилгээний маркетинг

буудлуудаас илүү байгаа нь давуу тал нь

юм. Энэ нь буудлын өрсөлдөх чадвар

дээгүүр байгааг харуулж байна.

алдах эрсдэлтэй. Маркетингйин

идэвхижүүлэлт урамшуулал бага зарлан,

ивээн тэтгэгч байгууллагаар бусад зочид

буудлыг бодвол харьцангүй идэвхигүй

байдалтай байдаг.

Боломж Аюул

Баянгол зочид буудлын өнөөгийн нөхцөл

байдал нэг том боломж Монголын аялал

жуулчлалын төв болсон Чингис хааны

цогцолбор хөшөө, 13-р зуун зэрэг

томоохон жуулчны байгууллагатай

хамртан ажиллах гэрээтэй.

Дэлхийн эдийн засгийн хямралаас болон

жилд ирэх жуулчдын тоо багасан ашиг

орлого багасаж байгууллагууд үүд

хаалгаа хаах аюултай

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Үйлчилгээний маркетинг

Гадаад орчны SWOT шинжилгээ Хүснэгт 18

д/д Үзүүлэлт S W O T

1

Үйлчлүүлэгч

Баянголоор үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо +

Үйлчлүүлэгчид зочид буудлын талаарх мэдээлэлийг

хайх

+

Баянгол зочид буудлын үйлчилгээнд сэтгэл

хангалуун байх

+

Баянголын үйлчилгээнд шүүмжлэлтэй байх +

Баянголоор байнгын үйлчлүүлэгч +

Үйлчлүүлэхээр татгалзах +

2

Өрсөлдөгч

Өрсөлдөгчийн тоо өсөх +

Өрсөлдөгч шинэ бүтээгдэхүүн гаргах +

Өрсөлдөгчийн үйлчилгээ сайн байх +

Өрсөлдөгчийн техник технологийн шинэчлэлт +

Өрсөлдөгчийн үйлчилгээ нь сайжирах +

Өрсөлдөгчийн байршил цөөн байх нь +

3

Бэлтгэн нийлүүлэгч

Бэлтгэн нийлүүлэгчийн нэр хүнд өндөр байх +

Бэлтгэн нийлүүлэгчийн найдвартай байдал +

Бэлтгэн нийлүүлэгчийн байршил оновчтой байх +

Бэлтгэн нийлүүлэгчийн нэмэлт үйлчилгээ +

Бэлтгэн нийлүүлэгчийн урамшуулал +

Бэлтгэн нийлүүлэгчийн техник технологийн

шинэчлэлт

+

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Үйлчилгээний маркетинг

Гадаад орчны SWOT шинжилгээний үр дүн Хүснэгт 19

Давуу тал Сул тал

Дотоод үйлчлүүлэгчдийн тоо жил бүр

өсөн нэмэгдэж байгаа нь байгууллагын

хувьд давуу тал бөгөөд сэтгэл

хангалуун дахин үйлчлүүлэх хүсэлтэй

байгаа нь үйлчилгээний чанарт, түвшинг

тодорхойлж байна. Бусад зочид буудлыг

бодвол илүү үйлчилгээ явуулдагаараа

бусдаас ялгарч байна.

Үйлчилгээний хэмжээ багасаж, чанар

муудсан тохолдолд ирэх

үйлчлүүлэгдийн тоо багасна. Иймээс

хөнгөлөлт, урамшуулалын системийг

нэмэгдүүлэх нь буудлын хувьд ашигьай

юм.

Боломж Аюул

Зочид буудлын талаарх мэдээллийг

хаана ч, хэдийд ч авах боломтой.

Ялангуяа гадаадаас трэх жуулчид

интернетээр захиалгаа өгч онгоцны

буудлаас тосуулах боломжтойгоороо

бусдаасаа ялгарах онцлог болж байна.

Энэ бол ашигтай салбарын нэг бөгөөд

өрсөлдөгчийн өдрөөс өдөрт нэмэгдэж

байгаа нь байгууллагын хувьд аюул

болж байна. Хэдий Баянгол зочид

буудал нь өөрийн гэсэн тогтмол

үйлчлүүлэгчтэй ч нэмэгдэн ирэх гадаад

болон дотоодын үйлчлүүлэгчдийг алдах

магадлалтай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Үйлчилгээний маркетинг

Тулгадаж буй асуудал

1. Баянгол зочид буудал нь өнөөгийн байдлаар байгууллагадсанаас хойш

гаднах засварт ороогүй бөгөөд бусад зочид буудлаас ялгарах сул тал болоод

байна. Анх зочид буудлын бус орон сууцны зориулалтайгаар баригдсан бөгөөд

дотоод засварт олон удаа орж байсан ч гадаад засвар үйлчилгээнд анхаарал тэр

болгон хандуулдаггүй. 2008 онд Солонгос улсын хөрөнгө оруулалттайгаар гаднах

засвар үйлчилгээг засварлана гэсэн боловч дэлхийн эдийн засгийн хямралаас

болон тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон.

2. Бас нэг тулгамдаж буй асуудал бол дэлхийн эдийн засгийн хямрал. Энэ нь

үйлчилгээний байгууллагын хувьд хамгийн том аюул юм. Ялангуяа зочид буудал,

рестораны хувьд гадаадаас ирэх жуулчдын тооноос ашиг орлого нь хамаардаг.

2009 онд нийт 326325 байгаа нь 2008 оноос 93753 ирэх жуулчдын тоо буурсан

байна. Сүүлийн үед эдийн засгийн байдал тогтворжиж байгаа ч энэ нь

хэрэглэгчийн худалдан авах чадвар доогуур байгаа учир жуулчдын тоо хэлбэлзэх

хандлагатай байна.

3. Баянгол зочид буудлын бас нэгэн тулгамдаж байгаа асуудал бол дэлхийн цаг

агаарын байдал буюу дэлхийн дулаарал юм. Дэлхийн дулаарлаас болон зарим

оронд байгалийн гамшигт өртөн хүмүүс хэдэн мянгаараа гэмтэж бэртэж, нас барж

байна. Ийм байдал нь ирэх жуулчдын сэтгэл санааны хувьд нөлөөлөл үзүүлэж

байгаа нь тодорхой билээ.

4. Дэлхий нийтээрээ тулгараад байгаа асуудал бол дэлхий нийтийг хамарсан

гахайн ханайд буюу H1N1 вирус юм. Энэ нь хэт халуун болон хэт хүйтний нөхцөлд

идэвхиждэг өвчин юм. Уг өвчнөөс болж улс орнуудын хил гаалийн хаасан нь ирэх

жуулчдын тоог эрс багасгасан.

Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх

Дээрхи тулгамдаж буй асуудал нь Баянгол зочид буудлаас хамааралгүй учраас

шийдвэрлэх арга замын хувьд бэрхшээлтэй боломжгүй зүйл юм. Харин 1-р

асуудал болох гадаад засвар үйлчилгээндээ Баянгол зочид буудал шийдвэрлэх

боломжтой. Гэвч төсөв мөнгөний асуудлаас болон шийдвэрлэлт удаашралтай

байх магадлалтай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Үйлчилгээний маркетинг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Үйлчилгээний маркетинг

Дүгнэлт

Эцэст нь дүгнэхэд Монгол дахь зочид буудлууд нь хоорондоо ижил буюу

ялгаваргүй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд төгс өрсөлдөөнт зах зээлийн хэв шинжид

багтана. Монголд нийт 326 гаруй том жижиг зочид буудлууд үйл ажиллагаа явуулж

байна үүнээс Улаанбаатар хотод 135 зочид буудал үйл ажиллагаагаа явуулж

байна. Манай улсад жилд ирэх нийт жуулчдын 17.6-24.7 хувь нь Баянгол зочид

буудалд буудаллаж байгаа нь орлого нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж байна.

Гадаадаас ирэх иргэд төлөөлөгчдийг ганцхан өөрийн буудалдаа байрлуулах

бус өөрийн орны нутаг дэвсгэрийг сурталчилах тал дээр томоохон хувь нэмэр

оруулж байгаа билээ. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нөлөөлж

байна гэсэн үг юм.

Буудлын нйилүүлэлтийг нь борлуулалт, үйлчилгээ бүрдүүлэх ба эрэлтийг нь

гадаадын жуулчид, бизнесийн хурал зөвлөгөөн, хүлээн авалт гэх мэт нь бүрдүүлж

өгч байна. Хүлээн авалтын хувьд улирлаасаа хамааруулаад 15000-85000төгрөгний

хооронд хэлбэлзэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Үйлчилгээний маркетинг

Санал

1. Маркетингийн идвэхижүүлэлтийг нэмэгдүүлэх: Маркетингийн идэвхижүүлэлтийг

хангалттай ашигладаггүй бөгөөд хэрэгжүүлсэнээр Баянгол зочид буудлаар

үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэх юм.

2. Үйлчилгээний нэр төрлийг олшруулах: Нийт 18-н төрлийн үйлчилгээ явуулж байгаа

дотоодын зах зээлийн хувьд олон төрөл байгаа ч Дэлхийн зочид буудалтай

харицуулахад доогуур байна.

3. Оюутанд хандсан арга хэмжээ явуулах: Тэтгэлэгт хөтөлбөр, хөнгөлөлт урамшуулал

зэрэг хандивын арга хэмжээ зохион байгуулах.

4. Хөдөө орон нутагт салбар нээх: Томоохон зочид буудлын соѐл хотын төврүүгээ

чиглэсэн байгаа бөгөөд үүнийг Монгол улс даяар буюу хөдөө орон нутгаар салбар

нэгжээ нээх нь тохиромжтой юм.

5. Ажилчидын тоог нэмэгдүүлэх: Хэдийгээр томоохон үйлчилгээний байгууллага ч

ажиллах хүчний төдийлөн хангалтгүй байгаа нь эрсдэл юм. Хэт ачаалалтай үед

асуудал гарч болох юм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Үйлчилгээний маркетинг

Хавсралт

Аялал жуулчлал, зочид буудлын салбар

Дэлхий нийтийн үйл явц даяарчлагдаж байгаа өнөө үед аялал жуулчлал,

зочид буудал нь ард түмний бие биеэ харилцан ойлголцох, танин мэдэх, ойртон

нягтрах эдийн засаг, нийгэм, соѐл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг

өргөжүүлэх нэг гол арга хэрэгсэл болж байна. Монгол улсад аялал жуулчлалын

салбар хувьчлагдаж, чөлөөт өрсөрдөөнт зах зээл бий болсоноор түргэн хөгжиж

байна.

Монгол орныг сутралчилах, жуулчдын тоог нэмэгдүүлнх зорилгоор Берлин,

Лондон, Сөүл, Токио, Бээжин, Хөх хот, Шанхай хотод зохиогдсон олон улсын

аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн армагуудад аж ахуй нэгжүүдийг нэгдсэн

зохион байгууллалтайгаар оролцуулсан. Дээрхи аруга хэмжээнүүдийн үр дүнд

жуулчдын тоо жил бүр өсөн нэмэгдсээр байна. Хүснэгт 20

гийчин жуулчин

2004он 305117 300537

2005он 344635 338725

2006он 389666 385989

2007он 451800 400001

График 17

Үүнээс харахад монголд ирж буй жуулчдын тоо жил ирэх тусам өсөн

нэмэгдэж байгаа нь жуулчин хүлээн авах зочид буудлын хүчин чадал сайн байгааг

харуулж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Үйлчилгээний маркетинг

Монгол улсын хилээр нэвтэрсэн гадаадын зорчигчидийн тоо Хүснэгт 21

Зорчигчидий

н тоо

2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007

15820

5

19205

7

23516

5

20484

5

30053

8

33871

5

38598

9

45178

8

График 18

Үүнээс үзэхэд гадаадаас ирэх зочдын тоо тогтвортой хэмжээгээр өсөж

байна. Энэ төрөөс аялал жуулчлалыг дэмжих бодлого баримталж байгаатай

холбоотой. Мөн энэ нь аялал жуулчлалын байгууллагуудад тун таатай нөхцөл

байдлыг бүрдүүлж байна.

Монгол улсад зорчиж буй гадаадын иргэдийн аялалын судалгаа

Хүснэгт 22

2002 2003 2004 2005 2006 2007 2008

Албан 17794 21548 27614 38713 72797 85974 80191

Амралт 33232 32051 50835 21081 63938 65281 127802

Хувийн 81535 92066 107204 112640 131745 150178 146640

Бусад 10917 9086 4349 9414 15821 23450 17138

Дамжин 11690 32696 38717 19305 16236 13802 14218

График 19

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Үйлчилгээний маркетинг

Баянгол зочид буудлаар үйлчлүүлэгчдийн хэлбэр /одны зэрэглэлээр/ Хүснэгт 23

Гэрээт жуулчны

байгууллагуудын

буулгасан жуулчны

байгууллагуудын

буулгасан зочид

Гэрээт

байгууллагуудын

буулгасан зочид

Элчин

сайдын

яамдын

буулгасан

зочид

Хувиараа

буулгасан

зочид

4 59 28 6 8

3 37 31 12 21

2 15 28 4 53

1 20 15 12 53

0 11 25 13 52

График 20

Нийт зэрэглэлтэй зочид буудлуудын эмхэтгэл Хүснэгт 24

Зэрэглэл Зэрэглэлтэй

буудлын тоо Нэрс

5 одтой 1 Улаанбаатар

4 одтой 3 Чингис, Баянгол, Палас

3 одтой 12

Бишрэлт, Мика, Залуучууд, Эдельвайс, Цэцэг,

Амарбаясгалант, Континенталь, Пума-Империал,

Пийс бридж, Дипломат, Нүхт, Цагаан өргөө

2 одтой 17

Сарора, Марко поло, Гранд, Топаз, Цагаан дэглий,

Ганзам, Аянчин, Ангара, Панорама, Принц, Футура,

Батхаан, Женекс, Киви, Таван од, Маргад, Баянбүрд

1 одтой 27

Дөлгөөн нуур, Сант асар, Горхи, Американ, Мөсөн

уул, Анар, Орд, Алекс, Багануур элч, Өргөө, Хүрээ гэх

мэт

Нийт 60

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Үйлчилгээний маркетинг

Ашигласан номын жагсаалт

1. Үйлчилгээний маркетинг 2008 он

Я.Отгонсүрэн

2. Баянгол зочид буудал танилцуулга 2007 он

3. Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тойм 2008он

Монгол улсын Сангийн яам

4. Монгол улсын статистикийн эмхэтгэл 2008он

Үндэсний статистикийн хороо

5. Маркетинг 2008 он

Баярмаа

6. Маркетинг 2008 он

Бурмаа

7. www.statis.mn

8. www.nso.mn

9. www.bayangolhotel.mn

10. www.sta.gov.ub.mn

11. www.zaluu-marketing.mn

www.zaluu.comwww.zaluu.com