4
БАГШ хөтөлбөрийн хүрээнд: Хангайн бүсийн сургуулиудын удирдлагуудын дунд зохион байгуулсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын чанарын баталгаажилт”, ЧСС-ын үнэлгээний арга зүйн сургалтыг Булган аймаг дах ХАА-н МСҮТ-тэй хамтран сургагч багш Д.Хүрэлбаатар \Орхон МСҮТ\, Н.Алтанцоож \Орхон ХАА-н МСҮТ\, Д.Алтанцэцэг \Өвөрхангай МСҮТ\, Б.Адьяа \ХБАЗТ\, Н.Пүрэвсайхан \Булган ХАА-н МСҮТ\ нар удирдан явууллаа. Сургалтад Хангайн бүсийн харьяа 11 МСҮТ-ийн захирал, сургалтын албаны дарга, ажилтан, хяналт шинжилгээ, үнэлгээний ажилтан зэрэг нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй хамрагдлаа. Хангайн бүсийн мэргэжлийн сургуулиудын багш нарт хэрэгжүүлж буй “БАГШ” хөтөлбөрийн хүрээнд Харилцааны хичээл зааж буй багш нарын дунд “Заах аргын ур чадварын уралдаан”-ыг Архангай аймаг дах МСҮТ-тэй хамтран зохион байгууллаа.

багш хөтөлбөрийн хүрээнд

Embed Size (px)

Citation preview

Page 1: багш хөтөлбөрийн хүрээнд

БАГШ хөтөлбөрийн хүрээнд:

Хангайн бүсийн сургуулиудын удирдлагуудын дунд зохион байгуулсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын чанарын баталгаажилт”, ЧСС-ын үнэлгээний арга зүйн сургалтыг Булган аймаг дах ХАА-н МСҮТ-тэй хамтран сургагч багш Д.Хүрэлбаатар \Орхон МСҮТ\, Н.Алтанцоож \Орхон ХАА-н МСҮТ\, Д.Алтанцэцэг \Өвөрхангай МСҮТ\, Б.Адьяа \ХБАЗТ\, Н.Пүрэвсайхан \Булган ХАА-н МСҮТ\ нар удирдан явууллаа.

Сургалтад Хангайн бүсийн харьяа 11 МСҮТ-ийн захирал, сургалтын албаны дарга, ажилтан, хяналт шинжилгээ, үнэлгээний ажилтан зэрэг нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй хамрагдлаа.

Хангайн бүсийн мэргэжлийн сургуулиудын багш нарт хэрэгжүүлж буй “БАГШ” хөтөлбөрийн хүрээнд Харилцааны хичээл зааж буй багш нарын дунд “Заах аргын ур чадварын уралдаан”-ыг Архангай аймаг дах МСҮТ-тэй хамтран зохион байгууллаа.

2014 оны 11 сарын 27-28-ны өдрүүдэд Хангайн бүсийн мэргэжлийн сургуулиудын багш нарын “Заах аргын ур чадварын уралдаан” Архангай аймгийн МСҮТ-д амжилттай явагдаж өндөрлөлөө. Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн багш уралдаанд оролцлоо. Архангай аймгийн “Тамир телевиз” хичээл зааж буй багш бүрийн үйл ажиллагааг шууд нэвтрүүлэн, бичлэгийг DVD-д буулгаж хамтран ажиллалаа. МУБИС-ийн Архангай дахь Багшийн сургуулийн Сурган заах аргазүйн тэнхимийн докторант Ц.Баярчулуун, Б.Гэсэрмаа, БАЗТ-ийн аргазүйч Б.Мядагбадам нар шүүн явууллаа.

Page 2: багш хөтөлбөрийн хүрээнд

Багш нарын заах аргын уралдаанд Орхон ХАА-н МСҮТ-ийн багш Намуунцэцэг 1-р байр, Архангай аймаг дах МСҮТ-ийн багш Тунгалагтамир 2-р байр, Хөвсгөл аймаг дах МСҮТ-ийн багш Ганцэцэг 3-р байрыг тус тус эзэллээ.

Мөн багш хөтөлбөрийн хүрээнд Авто засвар мэргэжл ийн багш нарын дунд ажил мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгууллаа. Хангайн бүсийн арга зүйн төв болон Архангай аймаг дахь МСҮТ-өөс хамтран зохион байгуулсан “Автомашины засварчин” мэргэжлийн багш нарын дунд явуулсан мэргэжлийн ур чадварын уралдаан Архангай аймгийн “Мастер сүлжээ” автозасварын газарт амжилттай болж өндөрлөлөө. Багш нарын тэмцээнийг мэргэжлийн онолын мэдлэг тестээр 20 оноо, жолоодлогын ур чадварыг Автодромын 4 үйлдэл хийлгэж 20 оноо, мэргэжлийн ур чадварыг автомашины цахилгаан тоноглолын эд ангиудын ажиллагааг шалгах, оношлох ажилбар хийлгэж 60 оноо нийт 100 оноогоор дүнгэнэлээ.

Архангай аймаг дах МСҮТ-ийн багш А.Ариунбаяр 1-р байр,

Орхон аймаг дах “Эрдэнэт” МСҮТ-ийн багш Б.Батболд 2-р байр,

Хөвсгөл аймаг дах МСҮТ-ийн багш Н.Энхболд 3-р байр тус тус эзэллээ.

Page 3: багш хөтөлбөрийн хүрээнд