20
Уур бухимдал ба айдас

Уур бухимдал ба айдас

Embed Size (px)

Citation preview

Page 1: Уур бухимдал ба айдас

Уур бухимдал ба айдас

Page 2: Уур бухимдал ба айдас

Айдас

•Нэгэн төрлийн сэтгэцийн өөрчлөлт.Энэ vед бодит аюул заналхийлээгvй тодорхой хvчин зvйл болон нөхцөл байдлаас айх тvгших айдас төрдөг.

•Анагаах ухаанд фоби гэдэг. Фоби нь ихэвчлэн сэтгэл гутралтай хавсарна. Нийгмийн фобигоос бусад төрлийн фобигийн хямралууд нь гол төлөв эмэгтэйчvvдэд тохиолддог байна.

Page 3: Уур бухимдал ба айдас

Шалтгаан

Фобигийн хямралуудын шалтгаан нь тодорхойгvй байдаг. Удамшлын хvчин зvйл байдаг гэсэн таамаглал байдаг боловч энэ нь нотолгоо шаарддаг. Тvvнчлэн фоби нь сэтгэц хямруулах нөхцөл байдлаас өдөөгдсөн байх боломжтой.

Page 4: Уур бухимдал ба айдас

Явц

Өвчний гол шинж нь тодорхой нөхцөл байдалд айдас тvшvvр төрөх (саатлын цочролд орох хvртэл) бөгөөд vvнээс болж өвчтөн тэдгээрээс зайлсийж эхлэдэг байна (жишээ нь, метро болон лифтээр зорчих).

Бусад хvмvvс ийм нөхцөлийг огтхон ч аюулгvй гэж vздэг нь айдсыг багасгадаггvй.

Фобиг хэд хэдэн төрөлд ангилдаг:

Page 5: Уур бухимдал ба айдас

Агарофобия. Нээлттэй орон зай, талбайгаас болон гэртээ шууд харих боломжгvй байдлаас айх. Ерөнхийд нь агарофобияг гэрээс гарахаас айх гэж тодорхойлж болно. Өвчтөнгvvд өөрийн гэр байшинд бvрэн хадагдсан байх нь цөөнгvй байдаг. Өвчин хөдлөх vед зvрх дэлбэрэх болон багтарч vхэх айдас өвчтөнд төрдөг. Өвчнний хөдлөл нь хагас цаг орчим vргэлжилэх бөгөөд vvний дараа айдас алга болж тайвширдаг. Өвчний давтамж өдөр бvрээс жилд хэдэн удаа хvртэл өөрчлөгдөж байдаг. Цаг хугацааны явцад өвчтөн өвчинг өдөөдөг нөхцөл байдлаас бvрэн зайлсхийж эхлэдэг бөгөөд удаан хугацааны туршид зөвхөн vл ялиг тvгшvvр мэдэрч болно.

Page 6: Уур бухимдал ба айдас

Клаустрофоби. Клиник шинжээрээ дээрхтэй төстэй боловч энэ тохиолдолд өвчтөн хаалттай орон зай, давчуу жижиг өрөө, лифт, метронд орох vед өвчин хөдөлдөг байна.

Page 7: Уур бухимдал ба айдас

Нийгмийн фоби. Ийм өвчтөнгvvд нийт хvн амын 3-5%-ийг эзэлдэг байна. Фоби vvсэхэд сэтгэц хямруулах нөхцөл байдал нөлөөлдөг. Өвчтөнгvvд бусдын нvдэн дээр ямар нэгэн зvйлийг хийх ёстой нөхцөл байдлаас айж зайлсхийдэг. Vvнд олон нийтийн өмнө гарах, нийтийн бие засах газар орох, vдэшлэгт оролцох г.м. Иймэрхvv нөхцөл байдлын vед өвчтөнд тахикарди шинж илэрч, хөлс гарах, нvvр улайх, амьсгаа давцах, ам хатах, гар чичрэх, дотор муухайрах, толгой эргэх, халууцах эсвэл даарах, бие засмаар болох, өөрийгөө хянах чадваргvй болохоос айх зэрэг байдлууд vvсдэг.

Page 8: Уур бухимдал ба айдас

Өвөрмєц фоби. Яг тодорхой нөхцөл байдалд хязгаарлагдсан айдас. Vvнд ямар нэг амьтантай хамт байх, өндрөөс, аянга цахилгаанаас, харанхуйгаас, онгоцоор нисэхээс, цус харахаас, шvдний эмчид очиж эмчлvvлэхээс, тодорхой өвчнvvдээс (хавдар, халдвар г.м) айх айдсууд орно. Өвчтөн өөрөө хэт болгоомжилж буйгаа хvлээн зөвшөөрдөг боловч өөрийгөө ятгаж итгvvлэх нь айдсыг бууруулдаггvй.

Page 9: Уур бухимдал ба айдас

Цочрох хямрал (паник). Хvнд хэлбэрийн тvгшvvрт айдас (паник) олон давтагдсанаас vvсдэг. Энэ нь тодорхой нөхцөл байдал болон хvчин зvйлтэй холбоогvй болохоор тайлбарлах боломжгvй байдаг. Гэнэт бий болох хvчтэй айдас тvгшvvр нь дараах шинж тэмдгvvдийн дөрөв, эсвэл тvvнээс илvvтэй нөхцөлднө, үүнд:

Page 10: Уур бухимдал ба айдас

• Зvрх хvчтэй цохилох болон лугшилт хурдан болох,

• Хөлс гарах,

• Дагжин чичрэх,

• Зүрх өвдөх,

• Амьсгаа давхцаж боогдох,

• Дотор муухайрах,

• Бие сулрах,

• Мэдээгvй болох, vхлээс айх болон бусад шинжvvд.

Page 11: Уур бухимдал ба айдас

Бvхэлд нь эзэмдсэн тvгшvvрт хямрал. Тогтвортой, бvрэн эзэмдсэн шинж чанартай, хугацаа хязгаарлагдмал бус бөгөөд тvvнчлэн тодорхой нөхцөл байдал болон хvчин зvйлтэй холбоогvй тvгшvvр. Тодорхой паникийн шинж тэмдэг байхгvй боловч байнгын тvгшvvртэй байна. Байнга дотор чичирч, хэт аймтгай болж, байнга шээс алдаж, гvйлгэнэ. Өвчтөн бvх болж буй vйл явцаас vргэлж муу vр дагавар хvлээж байдаг.

Фобиг эмчлээгvй тохиолдолд аажимдаа өвчтөн эргэн тойрондоо зохицох чадваргvй байдалд хvрж, vндсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгvй болж ойр дотныхон болон найз нөхөдтэйгөө харьцах боломжгvй болдог.

Page 12: Уур бухимдал ба айдас

“АМЬДРАЛААС АЙХ ЗҮЙЛ ГЭЖ БАЙХГҮЙ, ЗӨВХӨН ОЙЛГОЖ АВАХ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГ.”- MARIE CURIE

– Яг одоо хийж чадахгүй нь…

– Үнэхээрийн хиймээр л байна, даан ч…

– Хийж чаддаг ч болоосой…

– Үүнийг хийхийн оронд тэгэх нь дээр ч юмуу…

… гэдэг бодол хэр их орж ирдэг вэ?

Page 13: Уур бухимдал ба айдас

Уур бухимдал нь : Хүний олон төрлийн мэдрэмжийн нэг бөгөөд бидний хүсэл сонирхол, үйл ажиллагааны эсрэг саад бэрхшээл тохиолддогоос үүсэн гардаг сөрөг сэтгэл хөдлөл юм. Өөрөөр хэлбэл сэтгэлд үл нийцсэн хясаж боогдсон, давчидсан, үзэн ядаж өширсөн, хүчтэй хөөрөлд орж галзуу мэт аашлах тэр мөчид хүний биеийг эрхэндээ оруулдаг хар хүч гэж хэлж болно.

Энэ байдлаасаа болж хүмүүс хэлэх ёсгүй үг, үйлдлийг хийж орчин дох хүмүүсээ хүртэл давхар бухимдалд оруулж эргээд засаж болхооргүй ч алдаа гаргаж болно шүү дээ.

Page 14: Уур бухимдал ба айдас

Уур бухимдлыг хэрхэн зохицуулах вэ?Хүний араатнаас ялгагдах нэг гайхамшигтай шинж чанар бол ухамсар юм. Бид уурлаж бухимдсан сэтгэгдлээ хэн нэгэнд балмадаар гаргаж бусдыг болон өөрийгөө сэтгэл зүй болоод эрүүл мэндийн талаас хохироохгүй байж болно.

• Уурлаж буй шалтгаанаа олох гээд үз. Хамгийн ойр дотны хүндээ хүмүүс хамгийн муухай зангаа гаргадгийг мартаж болохгүй.

• Ямар нөхцөл байдалд таны уур ихээр хүрдгийг бодоод үз. Тэр нөхцөл байдлаас зайлсхийж сурах хэрэгтэй.

• Уурлаж бухимдан, орчин тойрноо таагүй байдалд оруулсны дараа юу болохыг тооцоолж өөрийгөө хянаж сур.

• Таны бухимдаж уурласан орчинд хамт байх бусад хүмүүс давхар хамааралд орж тавгүй байдалд давхар ордгийг анхаар.

• Уур уцаар гэдэг бол цаг зуурын шинжтэй учир төдхөн та хэвийн байдалдаа орно гэдэгт итгэх хэрэгтэй.

Page 15: Уур бухимдал ба айдас

• Зарим хүн би бамбай, зүрх, тархи, мэдрэлийн өвчтэй. Намайг уурлуулж болохгүй шүү гэх мэтээр бусдад анхааруулдаг. Хэдийгээр энэ нь өвчний клиник шинж ч гэсэн та өөрийгөө тайван байлгахад өөрөө илүү анхаарах ёстой. Тэр бүр хэрүүл маргаанд хутгалдан оролцохгүйг хичээ.

•  Кофе их хэмжээгээр байнга уух нь зүрхний хэвийн үйл ажиллагааг алдуулдаг тул амархан бухимдахын нэг үндэс болдог. Гэхдээ ганцаараа уухаас аль болох зайлсхийх хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй.

• Хамаг муухай үгийг хэлж, хараал урсгаж байж тайвширна гэдэгтээ итгэлтэй байвал та хүнгүй ганцаараа байх боломжтой орчинд тэр үгсээ чангахан урсгаад үз. Бусдад бухимдлаа гаргах нь бухимдлыг дахин цааш нь дамжуулдаг гэдгийг цаг үргэлж санаж байх хэрэгтэй.Нохой сүүлээ гэдэг мэргэн үг байдаг шүү дээ. 

• Цаг үргэлж ялих шалихгүй зүйлд бухимдаж өөрийгөө зовоох нь таны насыг багасгадаг. Ингээд ч зогсохгүй арьс тань хуурайшиж үрчилээ нэмэгдсээр үеийн хүмүүсээс оворжуу харагдан эцэст нь нэг л өдөр та өөрийгөө аймшигтай өтөлснөө мэдэрч харамсахад хүрнэ шүү дээ.

Page 16: Уур бухимдал ба айдас

Та одоо бухимдалтай байгаа бол:•  Түрхэн зуур өөр зүйлрүү харж сатаар. Хэсэг хугацааны дараа бухимдуулсан зүйлээ эргэн харахад та дэмий л өөрийгөө

ядрааснаа ч мэдэж болно шүү дээ.

• Нөхцөл байдлаа өөрчлөн болохгүй бол орхиод гараад яв. Өөр хэн нэгэнтэй сонирхолтой яриа өрнүүлж ч болно. Эргэж орж ирэхдээ та тайвширснаа анзаарах болно.

• Уйл эсвэл чанга хашгир. Үнэхээр хүнд нөхцөл байдалд та дотроо буглаад байгаа тэр таагүй мэдрэмжийг агаарт цацах мэт хоолой мэдэн хашгирч уйлах нь нэг талаараа тайтгарах арга болдог. Гэхдээ хэн нэгний өмнө орилж хашгичин байдаг хараалаа урсган, гаж авир гаргах нь тийм ч таатай биш шүү.

• Үгээ цөөлж ярианыхаа өнгийг өөрчил. Уцаарлан орилж байгаа хүнийг давахын тулд түүнээс илүү чанга орилж уцаарлах хэрэг гарна. Түүний оронд үгээ цөөлж ярианыхаа өнгийг өөрчлөөд үз. Нөхцөл байдал өөрчлөгдөх болно.

• Гүнзгий амьсгаа авах юмуу амьсгалын дасгал хий.

• Инээж хөхөр. Хошин шог үзэх, элдэв хөгжилтэй дурсамжаа нэхэн санахыг оролд. Бухимдсан нөхцөл байдлаа ямар нэг хөгжилтэй түүхтэй адилтган бодоод үз.

• Намуухан дуу, аяз, шувуудын жиргээ, усны хоржигнох чимээ сонс. Ямар нэг таатай дуу чимээ сонсголоор дамжин мэдрэлийн эсүүдийг амраах болон сэргээдэг.

• Ус хэрэглэ. Хүйтэн усанд гараа дүрж, нүүр хүзүүгээ мөн болж өгвөл цээжээ шавшиад үз. Ялангуяа хүзүү, гар хоёроо сайтар иллэг хийх юмуу үрж өгөх хэрэгтэй. Хоромхон зуурт тайвшрах болно.

• Гартаа жижиг алчуур бариад гүн амьсгаа авах хэрэгтэй. Тэгээд алчуураа бүх л хүчээрээ мушги. Гол нь хуурай алчуур байх хэрэгтэй шүү. Ингэж хамаг хүчээрээ мушгисны дараа шалруу чулуудангаа бүх биеэ сулла. Ялангуяа хүзүү, гараа суллах хэрэгтэй. Энэ энгийн дасгалыг хийсний дараа маш хурдан тайвширна. Туршаад үзээрэй………

Page 17: Уур бухимдал ба айдас

Ухаант хүн өдөр бүр шинэ амьдрал эхэлдэг• Зөвхөн өнөөдөр л би баяр баясгалантай байя.

• Зөвхөн өнөөдөр л би бүгдийг хүсэлдээ нийцүүлэх гэж махрах бус амьдралынхаа нөхцөл байдлыг тэр чигээр нь хүлээн авч ая занг нь таарулахыг хичээе.

•  Зөвхөн өнөөдөр л би өөрийнхөө организмын төлөө санаа тавьж биеэ арчилж тордон эрүүл мэндээ хордуулахаа болъё.

• Зөвхөн өнөөдөр л би оюун санааны хувьд залхуурч байдгаа орхин, өөр ямар нэгэн хэрэгтэй зүйл олж уншая.

• Зөвхөн өнөөдөр л би зан суртахуунаа засая.

• Үүний тулд үргэлж хэлдэг хараалаа ерөөлөөр сольж хэн нэгэнд ач тустай зүйл хийе.

• Зөвхөн өнөөдөр л би сайхан ааш зантай байя. Цэвэр цэмцгэр хувцаслаж, даруухан байж. Хэнийг ч үл шүүмжлэж, хэн нэгнийг захирч зандрахгүй байхыг хичээе.

• Зөвхөн өнөөдөр л би ажлаа төлөвлөе. Тэр хөтөлбөрөө яв цав мөрдөхгүй ч гэсэн энэ нь яарах, шийдмэг бус байх аюулаас намайг ангижруулах болно.

• Зөвхөн өнөөдөр л хагас цагаар тайван байж биеэ амраая.

• Зөвхөн өнөөдөр л би айж эмээхгүй байх юм шүү. Буруу сэтгэхүй, түгшүүр мэдрэлийн ядаргаанд хүргэдэг.

Page 18: Уур бухимдал ба айдас
Page 19: Уур бухимдал ба айдас

Танд хоромхон инээд бэлэглье!

Анагаахын их сургуулийн хичээлийн танхимд хичээл орж байна.

- Профессор асуув : Зүрх юунд байрладаг вэ?

- Оюутан: Цээжний зүүн хэсэгт

- Профессор: Буруу байна. Зүрх уутанцарт байрладаг.

-Оюутан : Профессороо тэгвэл таныг одоо ангид зогсож байна гэхүү дотоожин дотроо зогсож байна гэхүү?

• “Ууртай хүнээс имээж цэрвэдэг, ухаантай хүнийг хүндэтгэн хүрээлдэг”

• “Бухимдан уурлах үедээ бусдад мунхаг үгийг бүү хэл : Санаандгүй унагасан нэг үг ч хүнийг үхүүлж болно”

Page 20: Уур бухимдал ба айдас

Ашигласан хэвлэл материал

Вэб сайт

• http://police_setgelzuich.blog.gogo.mn/read/entry164998

•  http://www.ukatumur.com/%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B0%D1%81/

• http://www.medeelel.com/news/murun/item/1805