16
Жуулчидын аялах хэв маяг Лекц-6 багш Г. Ариунаа

Аялал жуулчлалын үндэс Хичээл-6

Embed Size (px)

Citation preview

Page 1: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6

Жуулчидын аялах хэв маяг Лекц-6 багш Г. Ариунаа

Page 2: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6

Аялал жуулчлалын хөгжилийн түүхийг сөхөн үзвэл хүмүүс янз бүрийн үед өөр хоорондоо ялгаатай олон хэлбэрээр аялаж байсан нь харагддаг. Жуулчдын хэрэгцээ шаардлага хүсэл сонирхол аялах газраа сонгох байдал аялалын явцдаа үзүүлэх нөлөөлөл харилцан адилгүй учир судлаачид тэднийг олон хэв маягуудад ангилан тодорхойлж байжээ.

Жуулчидын аялах хэв маягЗохион байгуулалттай болон бие

даасан хэлбэрээр аялагчид

Page 3: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6

Ерөнхийдөө жуулчдыг үндсэн хоёр категорт ангилан авч үзсэн байна.

1/. “Interactional” буюу харилцаанд орох байдлаар нь “cognitive-normative” буюу танин мэдэхүйн хүсэл зорилгоор нь

Эхний катгеорид жуулчид нь аялал хийж байгаа газрын оршин суугчидтай харилцах харилцааны хэв маягаар нь, хоёр дах катгеорд аялалд оролцох шалтгаан сэдлээрээ ялгагдаж байна. Дээрх хандалгуудын аль аль нь жуулчидын хүсэн хүлээж байсан зүйл буюу төсөөлөл аялалын сэдэл шалтгаан хийгээд аялаж буй газарын хооронд хүчтэй холбоо хамаарал байдгийг илэрхийлсэн байдаг.

Page 4: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6
Page 5: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6

Энэ нь ямар ч “зорих газар” бүх төрлийн жуулчидыг татаж чаддагүй, харин өөрийн аялал жуулчлалын онцлогт тохирсон зах зээлийн хэсгүүдэд / сегмент/ үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй гэдгийг харуулснаараа онцлог юм.

1. “interactional” хэв маягт судлаач Кохен болон Смит нарын тодорхойлолтууд хамаарч байна. Судлаач Кохен жуулчдыг зохион байгуулалттай аялалд оролцож буй эсэх, гадны таниж мэдэхгүй орчин очихыг хүсэж байнауу, таниж мэддэг газртаа аялахыг хүсэж байнауу гэдгээр нь үндсэн дөрвөн хэв маягийг тодорхойлжээ

Page 6: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6

Ингэхдээ тэрхүү дөрвөн хэв маягийг хоёр үндсэн хэсэгт ангилан төрөлжүүлжээ. Үүнд:

а/. Зохион байгуулалттай хэлбэрээр буюу олноороо /масс/ аялагчид. Энд “institutionalized” хэмээн нэрлэгдсэн аялагчидыг хамааруулж байна.

б/. “non-institutionalized” –зохион байгуулаагүй буюу бие даасан хэлбэрээр аялагчид. Энэ хэсэгт “individual mass tourist” – “explorer”, “drifter” хэмээх нэрлэгдсэн аялагчидыг багтаажээ.

өөрөөр хэлбэл эдгээр жуулчид нь аялал жуулчилалын үйлдвэрлэлд оролцох байдлаараа ялгагдаж байгаа юм.

Page 7: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6
Page 8: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6

Organized mass tourist” нь аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орнууд буюу хүмүүсийн олноор зорин очдог газрууд руу аялдаг аялалын аюулгүй байдал, тав тухыг эрмэлздэг жуулчид ажээ. Тэд тур операторуудын зохион байгуулах олон хүнтэй групп аялалд оролцож аялалын туршлага, сэтгэгдэлийг олж авдаг.

“individual mass tourist” Энэ хэв маягт хамаарах жуулчид нь тур оператор,% аялалын товчоогоор үйлчлүүлдэг бөгөөд аялалын явцыг бүхэлд нь урьдчилан төлөвлөлгүйгээр уян хатан байх, өөрсдөө бие даан шийдвэр гаргах боломжтой байхыг хүсдэг.

Page 9: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6

Тэд аялал жуулчлалын хөгжилийн эхэн үедээ яваа болон алдартай газарууд руу ч аялдаг. Тур оператороос аялалын үеийн аюулгүй байдалд анхаарал тавихыг хүсдэг ба хүрээлэн буй орчиндоо олноор яваа масс жуулчдаас илүүтэй эмзэг, мэдрэмтгий ханддаг. Орон нутгийн эдийн засгийн өсөлт, орлого нэмэгдэхэд нөлөөлдөг бөгөөд масс жуулчидтай харьцуулахад аялалын шинэ туршлага сэтгэгдлийг хайх нь илүү. Аялах газраа сонгохдоо өмнө нь мэддэг газраа эрхмэлэх бөгөөд аливаа нэг газарт байх хугацаа нь ихэнхдээ урт, боломжийн орлогтой дундаж насныхан ийм хэлбэрээр илүүтэй аялдаг.

Page 10: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6
Page 11: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6

“Explorer” –Аялалаа өөрсдөө бие даан зохион байгуулж явдаг, аялалын туршлага ихтэй. Шинэ зүйл олж авах гүнзгий ач холбогдолтой шинэлэг аялал хийхийг эрмэлздэг. Жирийн зочид буудал,найдвартай тээвэрийн хэрэгслийг илүүд үздэг. Тэд аялал жуулчлал хөгжөөгүй болон хөгжиж эхэлсэн газруудад очихыг эрмэлздэг хүн болгоны мэдэх газраас зайлсхийдэг шинэ зүйлсийг эрэлхийлдэг. Энэ хэв маягийн жуулчид хүрээлэн буй орчиндоо мэдрэмжтэй хандах ба орон нутгийнхны хангаж буй үйлчилгээг илүүтэй сонгож тэдэнтэй харилцах нь их бөгөөд тэдний хэлээр ярилцахыг эрмэлздэг.

Page 12: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6

Орон нутгийн соёлд татагдан ордоггүй . эрсдэлд орхоос ч шантардагүй туршлагжсан аялагчид юм. Тур оператор аялалын агентуудаар үйлчлүүлэхдээ төлвөлсөн үйл ажиллагаа бага оруулах буюу аялалын чөлөөт байдалыг бий болгохыг хүсдэг. Хүрээлэн буй орчиндоо нутгийнхны адил хүндэтгэлтэй ханддаг.Ахимаг дунд насны аялагчид хамаарагддаг.

“Drifter” аялалын бүхий л зохион байгуулалтын бие даан гүйцэтгэж төлөвөлсөн хөтөлбөргүйгээр нэг газраас нөгөө рүү явах бөгөөд орон нутгийн соёлд татагдан орох нь бий.

Page 13: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6
Page 14: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6

Тэд орон нутгийн хүмүүстэй танилцан тэдний иддэг хоол ахуй амьдралын хэв маягаар амьдрах гэж оролддог. Ийм жуулчид нутгийн оршин суугчидын адил орон нутгийн үйлчилгээг хэргэлнэ. Зочид буудлын оронд айлын байр түрээслэн амьдарна. Масс жуулчлалын газрууд руу аялах нь ховор. Шинэ газар орныг нээхийг үргэлж эрмэлздэг. Хүрээлэн буй орчиндоо нөлөөлөх нөлөөлөл нь бага. Зарим тохиолдолд тэд түр зуурын ажил хийгээд орлого олж аялалаа чааш нь үргэлжилүүлдэг. Удаан хугацаагаар аялаж олон газарт очих бөгөөд, ихэвчлэн залуучууд ийм аялалыг хийдэг.

 

Page 15: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6
Page 16: Аялал жуулчлалын үндэс Хичээл-6

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА