11
Олон Улсын Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Хичээлийн нэр: Аудит Лекц № 7 Сэдвийн нэр: Түүвэр аудит Хичээлийн кредит: 3 кредит Хичээлийн индекс: Судлах анги: НББ-4 анги

лекц 7 pp

Embed Size (px)

Citation preview

Page 1: лекц 7 pp

Олон Улсын Улаанбаатар Их СургуульБизнес менежментийн тэнхим

Хичээлийн нэр: АудитЛекц № 7

Сэдвийн нэр: Түүвэр аудит

Хичээлийн кредит: 3 кредит Хичээлийн индекс: Судлах анги: НББ-4 анги

Page 2: лекц 7 pp

Агуулга

1. Түүвэр аудитын тухай ойлголт2. Аудитын түүвэр стандарт3. Түүвэр аудит хийх аргууд

Page 3: лекц 7 pp

Түүвэр аудит хийх аргыг 1930-аад оноос эхэлж хэрэглэсэн бөгөөд түүнийг заримдаа аудитад гарсан хувьсгал гэж нэрлэдэг байна.Түүвэр аудитын олон улсын стандарт /АОУС-530/-ын дагуу явуулдаг бөгөөд уг стандартын 3 дугаар зүйлд “Түүвэр аудит гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн дансны үлдэгдэл ба ажил гүйлгээний 100-аас доош хувьд аудитын горимыг хэрэглэхийг хэлнэ” гэж тодорхойлсон байна.

Page 4: лекц 7 pp

АОУС-530-д түүвэр аудитад хэрэглэх нэр томьёоны тодорхойлолт, түүвэрлэлтийн зохистой хэмжээ, энэ аргыг хэрэглэх үед гарч болох эрсдэл, алдаа, түүвэр хийх аргууд, түүвэрлэлтийн үр дүнг үнэлэх, алдааг шинжлэх зэрэг асуудлыг тусгасан байгаа.

Аудитын түүвэр хийхдээ аудитор тухайн аудитын зорилтыг тодорхойлж, түүнд оролцох хүн, ажлын хэмжээг нарийн тооцоолох ёстой. Түүвэр аудит хийхдээ баримт, мэдээллийн иж бүрдэл, түүний элементүүдийг судалж ямар аргаар түүвэр хийхээ сонгоно. Баримт мэдээллийг иж бүрдэл гэдэг нь аудитын зорилгод хүрэхийн тулд түүвэр хийхээр цуглуулсан бүх баримт мэдээллийг хэлнэ. Жишээлэхэд, авлагын дансанд түүвэр хийхдээ нийт авлагын жагсаалт гаргаж, түүнээсээ аль болох оновчтой түүвэрлэх ёстой. Түүвэрлэсэн баримт мэдээлэл бүр нь иж бүрдлийн элементүүд болно.

Page 5: лекц 7 pp

АОУС-530-ын 10-д зааснаар аудитор түүвэрлэлтийн хэмжээг тодорхойлохдоо аудитын эрсдэл, зөвшөөрч болох алдаа, гарч болзошгүй алдааг бодолцох ёстой. Түүвэрлэлтийн хэмжээ нь аудитын эрсдэлтэй урвуу хамааралтай бөгөөд өөрөөр хэлбэл түүвэрт авах баримт, мэдээлэл хичнээн бага бол эрсдэл их байх, түүвэрлэлт их бол эрсдэл бага байх магадлалтай

Page 6: лекц 7 pp

Түүвэр аудитын эрсдэл гэдэг нь түүвэр аудитын дүгнэлт иж бүрэн аудитын дүгнэлтээс зөрж болох хэмжээ бөгөөд түүнийг түүвэрлэлтийн ба түүвэрлэлийн бус гэж 2 ангилдаг. Түүвэрлэлтийн эрсдэлд түүврийн хэмжээнээс гол төлөв хамаардаг бөгөөд түүвэрлэлтийн бус эрсдэл нь аудитын буруу хэрэглэсэнтэй гол төлөв холбоотой байдаг.

Түүвэр аудитын үр ашиггүйн эрсдэл нь тухайн шалгалтын дүнг үндэслэн гаргах шийдвэрийн алдаатай байх магадлалыг тодорхойлдог.

Эрсдлийн загвар: AR=IR x CR x DR эндIR- засч үл болох эрсдэлCR- хяналтын үр ашиггүйн эрсдэлDR – илрүүлээгүй алдааны эрсдэл

Page 7: лекц 7 pp

Аудиторууд судалж байгаа материалаа маш бага алдаатай гэдэгт итгэж, ажлынхаа цар хүрээг багасгаснаас болж, алдааг илрүүлэхгүй байснаас IR, бусад аудиторууд нь дотоод хяналтын тусламжтайгаар алдааг илрүүлэн засч болно гэж итгэн ажлынхаа хэмжээг багасгаснаас CR, тухайн аудитын зорилгыг хангаж үл чадах горимыг сонгож авсанаас DR үүсдэг байна.

Page 8: лекц 7 pp

Аудитын түүвэр хийхдээ статистикийн болон статискит бус аргыг хэрэглэдэг. Түүвэр аудитын статистик арга гэдэг нь тодорхой иж бүрдлийн талаар дүгнэлт өгөх зорилгоор нийт иж бүрдлээс сонголт хийж, үнэлэлт өгөхөд магадлалын онолыг ашигладаг шалгалт болно. Статистик аргыг тохиолдлын бус түүвэрлэлт хийхэд өргөн ашигладаг бол статистик бус аргын үед тохиолдлын сонголт ахиу ашигладгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл статистик аргын хэрэглэж байгаа үед тохиолдлын сонголтыг ашиглаж болохгүй.

Page 9: лекц 7 pp

Түүвэр аудитыг хэрэглэх нөхцөл нь:

1. Дансны үлдэгдэл болон ажил гүйлгээний төрлүүдээр 100% шалгалт хийхийг шаардаагүй2. Тодорхой дансны үлдэгдэл буюу ажил гүйлгээний талаар дүгнэлт гаргах шаардлагатай3. Бүх зүйлийг иж бүрэн шалгахад шаардагдах цаг хугацаа болон зардал нь хэтэрхий их байх явдал мөн

Page 10: лекц 7 pp

Дотоод хяналтын тогтолцоонд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүвэр аудит хийх ажил дараах 7 үе шаттай.

1. Аудитын чиглэлийг тодруулах2. Хэлбэлзлийг тогтоох3. Ерөнхий иж бүрдлийг тодорхойлох4. Түүвэрлэх хэмжээг тодорхойлох5. Түүвэрлэлт хийх6. Дотоод хяналтын тогтолцоог шалгаж, үнэлэлт өгөх7. Түүвэр аудитын үр дүнг үнэлэх

Page 11: лекц 7 pp

Thank you ^^