9

Click here to load reader

А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын

Embed Size (px)

Citation preview

Page 1: А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын

Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын

үйлчилгээний чанарыг IPA аргачлалаар үнэлэх нь

А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Бизнесийн удирдлагын 4,5-р курсын оюутнууд

[email protected] [email protected] [email protected]

Хураангуй

Бидний хийж гүйцэтгэсэн судалгааны ажил нь эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн

бэлтгэдэг их, дээд сургуулиудын үйлчилгээний чанарыг хэмжих, үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэж буй юм.

IPA загварыг ашиглах замаар тандалт судалгаа болон эмпирик судалгаануудыг хийж гүйцэтгэсэн.

Судалгааны үр дүнгээс товч дурьдвал олон улсын үйлчилгээний чанарын дундажтай харьцуулахад эдийн

засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын үйлчилгээний чанар доогуур

байна. Мөн үйлчилгээний чанарыг тодорхойлогч 7 хүчин зүйлийг хүчин зүйлсийн шинжилгээгээр

тодорхойлсон болно. Энэхүү судалгааны үр дүнг сургуулиуд ашиглаж, өрсөлдөөний давуу талаа олж авах

бүрэн боломжтой юм.

Түлхүүр үг: ACBSP - Accreditation Council for Business School & Programs, Quadrant – IPA

хавтгай

Удиртгал

Монгол улсад дээд боловсролын чанар, дээд

боловсролын үйлчилгээний чанар сүүлийн

жилүүдэд ихээр яригдах болсон. Дээд

боловсролын чанарын талаар хийгдэж буй

судалгааны ажил, хурал семинаруудыг төр,

засгийн байгууллагаас зохион байгуулж,

эрдэмтэн судлаачдыг дэмжин урамшуулж байна.

Манай Монгол улсад нийт 101 их дээд сургууль,

коллеж үйл ажиллагаагаа явуулж байгаагаас

Улаанбаатар хотод 92 их дээд сургууль, коллеж1

үйл ажиллагаагаа явуулж байна. Эдийн засаг,

Бизнесийн удирдлагаар суралцаж буй 38,105

оюутнаас 31,091 –н оюутан Бакалаврын түвшинд

суралцаж, 6,680 оюутан магистрантурт2 сурч

байна (Суралцагчдын мэргэжлийн чиглэл 2014-

2015, 2015)

3 жилийн өмнөөс манай улсын бизнесийн

удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд

сургуулиуд олон улсын ACCREDITATI ON

COUNCIL FOR BUSINESS SCHOOL &

PROGRAMS байгууллагаас магадлан

итгэмжлэлийг авч эхэлсэн байдаг. Энэхүү

магадлан итгэмжлэлийг одоогоор дэлхий даяар

1044 эдийн засаг, бизнесийн удирдлагаар

мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд нэр

дэвшигч болон магадлан итгэмжлэл авсан

сургууль болсон байгаа бөгөөд, үүнээс 9 нь

Монголын сургууль байна (Дээд боловсролын

салбарын статистик мэдээ 2014-2015, 2015).

Олон улсын магадлан итгэмжлэл авсан

сургуулиуд олширч буй нь сайн хэрэг. Эдгээр

сургуулиудын хүргэж буй боловсролын чанарын

ялгаа, зааг олон улсын магадлан итгэмжлэлийг

хүртсэнээр багасч байна. Энэхүү олон улсын

магадлан итгэмжлэлийн гол суурь нь тухайн

сургууль цаашид өөрөө өөрийгөө хөгжүүлэх,

хянах тогтолцоог бий болгоход чиглэдэг.

(ACBSP, 2011) Эдгээр сургуулиуд цаашид

өрсөлдөөний давуу талаа олж авахын тулд

үйлчилгээний чанарт анхаарах нь зайлшгүй юм.

Боловсролын салбар нь хил хязгаараас үл

хамааран даяарчлагдаж байгаа нь оюутан

сурагчдын эрэлт, хэрэгцээ, шаардлагыг өсөн

нэмэдүүлж байна. Тиймээс Олон улсад хүлээн

зөвшөөрөгдсөн дээд боловсролын үйлчилгээний

чанарыг хэмжих хэрэгцээ, шаардлага байна.

Page 2: А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын

Судалгааны ажлын зорилго, зорилт

Судалгааны зорилго: Эдийн засаг, Бизнесийн

удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд

сургуулиудын үйлчилгээний чанарыг IPA

аргачлал ашиглан хэмжиж, үнэлэлт, дүгнэлт

өгөхөд оршино.

Судалгааны зорилтууд

Их дээд сургуулийн үйлчилгээний чанарын

талаар онолын судалгааг хийж гүйцэтгэх

Их, дээд сургуулийн үйлчилгээний чанарыг

тодорхойлох хувьсагчуудыг онолын хүрээнд

судлах

Их дээд сургуулийн үйлчилгээний чанарын

талаар хийгдсэн бүтээл, судалгааны

ажлуудтай танилцах

IPA аргачлалын хэрэглээ, түүний онцлогын

талаар судлах

Судалгааны түүвэр, дизайныг боловсруулж,

анхдагч өгөгдөл цуглуулах

Анхдагч өгөгдөлдөө дүн шинжилгээ хийж,

үнэлэлт, дүгнэлт, санал зөвлөмж

боловсруулах

Судалгааны ажлын судлагдсан байдал

Дээд боловсролын үйлчилгээний чанарын

талаар хийгдсэн судалгааны ажил Монгол улсын

хэмжээнд ховор байгаа бөгөөд харин дээд

боловсролын үйлчилгээний чанарын талаар цогц

судалгаанууд хэд хэд хийгдсэн байна. Тухайлбал

Монгол Улсын Их Сургуулийн доктор,

профессор Б.Алтангэрэл нь 2014 онд хэвлэгдсэн

өөрийн “Дээд боловсролын менежмент”

номондоо дээд боловсролын чанарыг

тодорхойлох онолын үндэслэлүүд, хүрээ,

чанарыг хэмжих, үнэлгээ, гадаад улс орнуудын

харьцуулсан шинжилгээ зэргийг тусгаж өгсөн

(Алтангэрэл.Б., 2014 ) байдаг. Үүнээс гадна их,

дээд сургууль бүр өөрсдийн дээд боловсролын

болон үйлчилгээний чанарыг хэмжиж, үнэлэлт

дүгнэлт өгдөг нь гарцаагүй юм.

Гадаадын улс орнуудад IPA аргачлалыг дээд

боловсролын салбарт ашигласан олон

судалгааны бүтээлүүд байдаг. IPA аргаар

багшлах үйл явцыг хэмжсэн судалгааны бүтээл

байхад (Attarian, G. 1995) үйлчилгээний чанарыг

хэмжсэн судалгааны ажлууд нэлээдгүй байна.

2011 онд HERDSA /Higher Education Research

and Development Society of Australasia, Inc/

хэмээх олон улсын байгууллагаас жил бүр

зохион байгуулдаг 34 дэх олон улсын хурал дээр

тус байгууллагын судлаачдын хамтын бүтээлийг

танилцуулсан. Энэхүү судалгааны бүтээлд IPA

загварыг багш нарын заах ур чадварыг суралцагч

оюутнуудаар нь үнэлүүлсэн байна.

Португалын Braganca-н политехникийн их

сургуулийн профессор Henrique Silva өөрийн

сургуулийн үйлчилгээний чанарыг хэмжихдээ

IPA загварыг 2011 онд ашигласан байдаг. Энэхүү

судалгааны ажлаар тухайн их сургууль нь олон

улсын дундажаас гүйцэтгэлийн хувьд зөрүүгүй,

харин чухалчлах байдлыг хувьд доогуур байгааг

илрүүлсэн (Silva, J.H. & Fernandes, P.O., 2011).

2011 онд Колумбын их сургуулийн

профессор Сardona болон Bravo нар өөрийн

сургуулийн жишээн дээр дээд боловсролын

байгууллагын үйлчилгээний чанарыг үнэлж,

олон нийтэд танилцуулсан. Энэ судалгааны

ажлаараа оюутнуудын үйлчилгээний чанараас

авах сэтгэл ханамж нь сургалтын тасралтгүй

сайжруулалт буюу төгөлдөршил, мэргэжлийн

карьер өсөх боломж, оюун санааны өсөлтүүдээр

хэмжигдэж болох юм (Cardona.M.M., Bravo.J.J.,

2011)гэж үзсэн байдаг.

Үндсэн хэсэг

1. Онолын хэсэг

Дээд боловсролын талаар тодорхойлолт,

онолын ойлголт, чиг хандлагууд сүүлийн

жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Боловсролын

тухай философи үзэл санаа нь Боловсролын

тогтолцооны уламжлалт загварууд, барууны

хөгжилтэй орны эрдэмтдийн дэвшүүлсэн

загваруудаас бүрддэг. Дээд боловсролын

хөгжлийн эрэлт хэрэгцээ ба чиг хандлага нь 6

чиглэлээр улам боловсронгуй болон баяжиж

байна (Алтангэрэл, 2014)

1.1. Академик сургалтын үйлчилгээ

Их дээд сургуулийг тодорхойлогч хамгийн

энгийн бөгөөд хамгийн чухал хүчин зүйлс нь

багш болон ажилчдын академик чанар юм .

Хүмүүсийн харилцан үйлдэл нь эдгээр

институтиудад хамаарагдах боловсролын

үйлчилгээ болон үйлчилгээн дахь сэтгэл

ханамжийг тодорхойлоход маш чухал.

Оюутнууд болон багш нарын хоорондын

харилцаа холбоо нь оюутны их дээд сургуулийн

талаарх хүртэхүй болон сэтгэл ханамжинд

нөлөөлдөг. Тангийн судалгаанаас үзэхэд (Tang,

2012) боловсролын хангамжийг хүлээн авч буй

оюутнуудийн хувьд олон улсад хүлээн

зөвшөөрөгдсөн зэрэг, ажиллахад бэлэн байдал,

чанартай лекцүүд, сурах таатай орчин зэрэг нь

хамгийн чухалд тооцогддог чанарууд хэмээн

гарсан байна. . Оюутанд хүргэж буй академик

сургалтын үйлчилгээ болон сургалтын чанарыг

сайжруулахын тулд бүхий л үйл ажиллагааг

зэрэг сайжруулах хэрэгтэй.

Өнөө үед их дээд сургуулиудын чанарыг

сайжруулахын тулд хамгийн гол хийгдэх ёстой

Page 3: А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын

зүйлс нь оюутнуудад нарийвчилсан хяналт хийж,

тэдний авъяас чадвар болон үнэт зүйлсийг нээн

илрүүлэх болон сэтгэлгээг хөгжүүлэх юм

(Khoyadari &Khoyadari, 2011). Эрдэмтэн

судлаачид эрдэм шинжилгээний ажлуудаа

тогтмол мэргэжлийн сэтгүүл болон эмхэтгэлүүд

дээр хэвлэн олон нийтэд танилцуулах, мөн

шинэлэг судалгааны арга зүй боловсруулан

гаргах замаар шинжлэх ухаанд хувь нэмрээ

оруулж байна. Энэ нь өөрсдийгөө хөгжүүлэх

зорилгоор судалгаа хийх эрмэлзэлтэй

оюутнуудтай харилцан үйлчлэх замаар

оюутнуудын их дээд сургуулиудад хандах үнэнч

байдал болон сэтгэл ханамжийг өсгөх

боломжийг бий болгож байгаа юм (Thomas,

2011). Эрдэм шинжилгээний ажилчдын чанарыг

тодорхойлох хамгийн чухал хүчин зүйлс нь

тэдгээрийн харилцааны чадвар болон нөхөрсөг

байдал гэсэн үр дүнтэй байна. (Tsindou &

Georogiannis & Fitsilis, 2010). Оюутнуудын эрдэм

шинжилгээний ажилчдад итгэх итгэл болон

хүлээн авах сэтгэл ханамж зэргийн туршлагууд

нь оюутнуудын их дээд сургуулийн талаарх

сэтгэл ханамжийг өсгөдөг (Tuzun & Devrani ,

2008).

1.2. Захиргааны ажилтнуудаас үзүүлэх

үйлчилгээний чанар

Суралцагчдад үзүүлэх үйлчилгээний нэг

хэлбэр бол захиргааны ажилтнуудаас үзүүлж буй

үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь багш,

ажилчид болон эрдэмтэн судлаачид,

оюутнуудын сэтгэл ханамжид нөлөөлөгч гол

хүчин зүйлийн нэг юм. Удирдлага болон

захиргааны ажилтнуудын шуурхай, найрсаг

үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй бөгөөд

оюутнуудыг чиглүүлдэг байх хэрэгтэй (Arena,

M., Arnaboldi, M & Azzone, G, 2013).

Оюутнуудыг мэдээллээр хангаж, чиглүүлэх ур

чадвартай, бэлтгэгдсэн захиргааны ажилчдыг

ажилд авах хэрэгтэй. Циндоу (Tsindou, 2010) –

ийн тодорхойлсноор оюутны их сургуульд

ороход үүсдэг анхдагч хэрэгцээ, хүсэл нь

чадварлаг удирдах ажилтны зөв чиглүүлж буй

зохих ёсны заавар зөвлөгөөг авах юм.

1.3. Карьер өсөлтийн боломжоор хангах

үйлчилгээ

Карьер хөгжлийн боломжоор хангаж,

зөвлөгөө өгөх төв нь төгсөх гэж буй оюутнуудад

илүү чухал байдаг (Lau, 2003). Канадын их дээд

сургуулийн төгсөгчдөөс MBA хөтөлбөрийг

үнэлэх зорилготойгоор авсан судалгаанаас үзхэд

карьер өсөлтийн боломж, албан тушаал дэвших

болон олон улсад ажиллах боломж гэх мэт хүчин

зүйлс хамгийн чухал шалгуур хүчин зүйлс болж

байдаг гэсэн үр дүн гарсан байна (Helsop, L. A. &

Nadeau, J, 2010). Карьер өсөлтийн боломж

оюутнуудад маш их нөлөтөй байдаг Arambewela

муж нь карьер өсөлт ихтэй байгаа оюутнууд

болон ажил эрхлэлтийн талаарх статистик

үзүүлэлтийг олон нийтэд зарлах хэрэгтэй хэмээн

үзэж байжээ (2005). Их дээд сургуулийн ажилчид

оюутнуудыг төгсхөөс нь өмнө болон төгссөний

дараа тэдэнд зориулсан карьер боломжийн

талаарх сургалт, зөвөлгөөг тогтмол хэрэгжүүлж

мөн академик хөгжлийг нь дэмжих материаллаг

баазаар хангах хэрэгтэй хэмээн тодорхойлсон

байдаг. (Shanahan, P & Gerber, R, 2004).

1.4. Дэмжих үйлчилгээний чанар

Хичээлийг хэвийн явуулахад шаардагдах

программ хангамж, цахим технологид суурилсан

зайн сургалт, видео хурал, цахим сургалт, зайн

сургалт зэрэг нь академик сургалтын орчныг

илүү баяжуулж, суралцагчын сурах чадварт

эерэгээр нөлөөлдөг. Ялангуяа их дээд

сургуулийн номын сан нь шинэ хичээлийн

хөтөлбөр бий болгох, шинэ тэнхим, хичээлийн

хөтөлбөр үүсгэхэд зориулан албан ёсоор

сургуулиасаа санхүүжилт авч байх шаардлагатай

байдаг (Ugah, D.A. & Chilaka, G, 2011).

Сургалтын хөтөлбөрийг техник болон программ

хангамжинд тулгуурласан зайн сургалт, видео

хичээл, интернетэд суурилсан боловсрол гэх

байдлаар өргөжүүлэх нь багш болон их, дээд

сургуулийн аль алинд нь бүтээмжийг

дээшлүүлэх боломжийг бий болгодог байна.

Интернет зааварчилгаа нь суралцагчдад

интернет ашиглан хэрэгцээтэй мэдээллийг хайх,

мэргэжлийн өгөгдлийн сангуудад хандах

боломжийг олгодог. Учир нь дээрх эх

сурвалжууд нь үр ашигтай мэдээллийг олж авах,

хэрэглэгчийн цаг хугацаа болон хүчин

чармайлтыг хэмнэдэг байна (Kiran, K. & Diljit, S.,

2012). Томас (2011) их дээд сургуулиуд нь

суралцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх

зорилгоор дэмжих үйлчилгээ (ажил олох

үйлчилгээ, дотуур байр, цайны газар)-ний өргөн

сонголтыг анхаарах хэрэгтэйг болохыг

тодорхойлсон. Суралцагчид нь чанартай дотуур

байр болон хоолыг боломжийн үнээр олж авч

чадна гэсэн хүлээлттэй байх ба хоол болон

дотуур байр нь суралцагчийн сэтгэл ханамжид

нөлөөлөгч хамгийн чухал хүчин зүйлс юм. Nadiri

and Mayboudi (Nadiri, H. & Mayboudi, S.M.A,

2010) нарын үзсэнээр дээд боловсролын

байгууллагын амжилтын дийлэнх хэсэг нь их

сургуулийн хотхоны чанар болон одоогийн

суралцаж буй оюутнуудыг хадгалж үлдэх

чадвараар илэрхийлэгддэг хэмээсэн байна.

Page 4: А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын

1.5. Номын сангийн үйлчилгээ

Орчин үеийн, хүрэлцээтэй номын сангийн

байгууламж нь суралцагчийн сэтгэл ханамжийн

түвшинг нэмэгдүүлдэг байна (Arambewela, R.,

Hall, J. & Zuhair, S., 2005). Үүний адилаар

Tsinidou et al., (2010)-ын тэмдэглэснээр

суралцагчид “номын болон тогтмол хэвлэлийн

хүрэлцээтэй байдлыг маш чухалд үздэг хэмээсэн

байна. Дараагийн зүйл нь ном авахад хялбар

байдал ба түүний удаахад нөхөрсөг үйлчилгээ

болон үйл ажиллагааны цагийн хуваарь орно.

2. Судалгааны арга зүй

2.1. Дээд боловсролын үйлчилгээний

чанарыг хэмжих IPA загвар

IPA буюу ач холбогдол болон гүйцэтгэлийн

шинжилгээний загварыг анх 1977 онд

бүтээгдэхүүн болон үйлчилгээн дэхь

хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг үнэлэх

зорилготойгоор Мартилия (Martilla) болон

Жэймс (James) нар боловсруулсан байна. Тэдний

тодорхойлсоноор IPA загвар нь үндсэн хоёр

бүрэлдэхүүн хэсэгтэй ба үүнд:

1. Үйлчилгээ болон бүтээгдэхүүний чухал

байдал буюу ач холбогдол

2. Бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаж буй байгууллагын гүйцэтгэл юм

Энэхүү загвар нь олон салбарт хэрэглэхэд

тохиромжтой гэдэг нь батлагдсан аргачлал

бөгөөд судлаач болон менежерүүдийн

судалгааны ажлын үр дүнг үнэлж, тайлбарлахад

хялбар, мөн байгууллагын маркетингийн үйл

ажиллагааг сайжруулах, стратегийн шийдвэр

гаргалтанд мэдээллүүдийг ашигладагаар давуу

талтай юм. (Slack, 1994; Matzler et al., 2003;

KItchroen, 2004l; Abalo et al., 2007; Silva &

Fernandes, 2010)

IPA загвар нь хоёр координатаас бүрддэг.

Энэхүү хоёр координат дээр 1-5-н шкалаар

үнэлүүлдэг (Likert scale). Энэхүү үнэлгээ нь

чухалчлах байдал болон одоогийн

гүйцэтгэлүүдийн цэгийг хавтгай дээр харуулдаг.

Хавтгай нь 4-н квадрантад хуваагддаг бөгөөд

эдгээр хавтгайнуудаас хамаараад ялгаатай

стратегиудыг санал болгодог. Хавтгай дээр

орших хүчин зүйлүүдийг судлаачын судалгааны

хүрээнээс хамаараад ялгаатай байдлаар

тодорхойлж болдог. Өөрөөр хэлбэл тухайн

аргазүйг ямар судалгаанд ашиглах гэж

байгаагаас нь хамааруулаад өөрийн хүчин зүйл,

хувьсагчуудаа сонгоно гэсэн үг юм. Бидний

хувьд сургуулийн үйлчилгээний чанарыг

хэмжиж буй учир сургуулийн үйлчилгээний

чанартай холбоотой хувьсагч, хүчин зүйлүүдийг

сонгон авсан. IPA загварын 4-н квадрант нь

дараах шинж чанаруудыг агуулдаг. Үүнд:

“A” – Төвлөрөх стратеги - Ач холбогдол

өндөр, одоогийн гүйцэтгэл муу: гол сул

талуудаа яаралтай сайжруулах

шаардлагатай.

“B” – Үйл ажиллагаагаа цаашдаа

тогтвортой барих – Ач холбогдол

өндөр, Одоогийн гүйцэтгэл сайн: Бий

болгосон өрсөлдөөний давуу байдлыг

урт хугацаанд тогтвортой барих болон

шинэ давуу талыг бий болгох,

боломжуудыг нээн илрүүлэх.

“C” – Сул байдал – Ач холбогдол бага,

Одоогийн гүйцэтгэл муу: Дагалдах сул

талууд, нэмэлт үйл ажиллагаа хийх

шаардлагагүй

“D” – Боломжит цомхотгол – Ач

холбогдол бага, Одоогийн гүйцэтгэл

муу: энэ квадрантад орж байгаа үйл

ажиллагаануудыг аль болох цомхотгож,

үүнд ашиглагдаж байгаа нөөцийг бусад

квадрантуудад байгаа үйл

ажиллагаануудыг өргөжүүлэхэд

ашиглах хэрэгтэй

Зураг 1. IPA загварын квадрант

Бид энэхүү судалгааны ажлаар эдийн засаг,

бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг

их дээд сургуулиудаас түүвэрлэн авч IPA

аргачлалыг ашиглан эдийн засаг, бизнесийн дээд

сургуулиудын үйлчилгээний чанарыг

оюутнуудын хүртэхүйгээр (Silva, J.H. &

Fernandes, P.O., 2011) үнэллээ.

2.2. Түүврийн хэмжээ, судалгааны асуулга,

үндсэн үзүүлэлт

Судалгааг 2014-2015 оны хичээлийн

жилийн 2-р семистерт томоохон их дээд

Page 5: А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын

сургуулийн оюутан нараас авсан болно.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт эдийн засаг,

бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй

37771 оюутан байгаа бөгөөд үүнээс түүвэрлэн

514 суралцагчаас судалгаа авсан болно.

Тооцоолсон түүврийн хэмжээ 380 (Confidence

level 95%, Confidence interval 5%) ба судалгааны

үр дүнгийн чанарыг нэмэгдүүлэх зорилгоор

анхлан тооцоолсон түүврийн хэмжээнээс олон

буюу 514 судалгаа авсан болно. Судалгаанд 3, 4-

р курсын оюутнууд, магистрын хөтөлбөрийн

оюутнууд хамрагдсан. Судалгаа нь нийт 109

асуултнаас бүрдэж байгаа бөгөөд судалгааны

анкет нь ерөнхий 2 хэсэгт хуваагдана: Эхний

хэсэг нь үйлчилгээний гол шинжүүдийн

чухалчлах байдал ба одоогийн гүйцэтгэлийн

талаарх асуултуудыг агуулсан ба хоёрдугаар

хэсэгт судалгаанд оролцогчдын хувийн

мэдээллийг тодруулсан болно. Бүх шинжүүдийг

Лайкертийн шкал (1-Огт ач холбогдолгүй; 2-Ач

холбогдолгүй; 3-Дундаж; 4-Ач холбогдолтой ;

Өндөр ач холбогдолтой) –аар хэмжсэн.

Өгөгдөлийг эдийн засаг, бизнесийн удирдлагын

чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг МУИС(БС),

ШУТИС(БУХС), ХААИС(ЭЗБС), ХУИС(БС) ,

СЭЗДС, Мандах бүртгэл, МҮИС(БС) болон

бусад сургуулиудын оюутнуудаас авсан болно.

Судалгааны өгөгдөл цуглуулалтанд тусалсан

тухайн сургуулийнх нь багш нарт гүн

талархсанаа энэ дашрамд илэрхийлье.

Хүснэгт 1. Судалгаанд хамрагсан

оюутнуудын үндсэн мэдээлэл

Хувьсагч N %

Нас

<18 26 5%

19 69 13%

20 144 28%

21 133 26%

22< 142 28%

Курс

III 238 46%

IV 196 38%

Бусад 39 8%

Магистр 41 8%

Сургууль

МУИС 103 20%

ШУТИС 75 15%

ХААИС 59 11%

ХУИС 59 11%

СЭЗДС 87 17%

Мандах бүртгэл 67 13%

МҮИС 38 7%

Бусад 26 5%

3. Судалгааны хэсэг

3.1. Тандалт судалгааны хэсэг

Бид судалгааныхаа асуултыг Португаль

улсын Braganca политехникийн их сургуулийн

эрдэмтэд болох Силва болон Фэрнандэс (Silva,

J.H. & Fernandes, P.O., 2011) нарын “Их дээд

сургуулийн үйлчилгээний чанарыг IPA

аргачлалыг ашиглан үнэлэх” нь гэсэн судалгааны

ажил дээр үндэслэн боловсруулсан. Cудалгааны

асуулга нь нийт 2 хэсгээс бүрдсэн ба нэгдүгээрт

их дээд сургуулийн үйлчилгээний чанарыг

тодорхойлох 96 асуултууд хоёрдугаарт оюутны

хувийн мэдээллийн хэсгээс бүрдсэн.

Боловсруулсан судалгааны асуулгын

хувьсагчуудыг Монгол оюутны зан төлөвт

тохирч байга эсэх болон судалгааны асуулгын

найдвартай байдлыг шалгах зорилгоор

тандалтын судалгаа авсан ба уг судалгааг СЭЗДС

ийн 3 болон 4 р курсын оюутнуудас санамсаргүй

түүврийн аргыг ашиглан 68 оюутнаас судалгаа

авсан болно.

Зураг 2. Тандалт судалгааны найдвартай

байдал

Энэхүү тандах сулалгааны өгөдөл дээр

кронбах альфа (Cronbach’s Alpha, 1951) буюу

судалгааны асуулгын найдвартай байдлыг

шалгах шинжилгээ хийн үзэхэд 0.91 буюу

найдвартай байдлын хувьд ач холбогдолтой

гэсэн үр дүн гарсан ба Фактор анализ (Factor

Analysis) буюу хүчин зүйлийн шинжилгээ хийн

үзэхэд зарим шаардлагад нийцээгүй

хувьсагчуудыг хасах шаардлагатай болсон юм.

3.2. Түүврийн хэмжээ, судалгааны асуулга,

үндсэн үзүүлэлт

Судалгааны ажлын найдвартай байдлыг

шалгадаг статистик арга зүй бол Кронбах альфа

коэффициент байдаг. Энэ нь 0≤х≥1 хооронд

утгаа авах ба 0.7≤х байх нь ач холбогдолтой

буюу судалгааны асуултуудын найдвартай

байдлыг илэрхийлдэг. Мөн энэхүү

коэффициентээр scale –н хэмжээ оновчтой

эсэхийг тодорхойлж байдаг. Бидний хувьд

чухалчлах байдал болон одоогийн гүйцэтгэлийн

Page 6: А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын

асуултуудаа, мөн хоёр хүчин зүйлүүдээ

нийлүүлэн тооцож үзсэн. Үүнийг дараах

хүснэгтэд харууллаа.

Хүснэгт 2. Асуултын найдвартай байдал

Чухалчлах байдал

Reliability Statistics

Cronbach's Alpha N of Items

0.979 51

Одоогийн гүйцэтгэл

Reliability Statistics

Cronbach's Alpha N of Items

0.961 51

Нэгдсэн үзүүлэлт

Reliability Statistics

Cronbach's Alpha N of Items

0.968 102

Фактор шинжилгээ

Энд фактор шинжилгээний шалгуур оноог

0.6< гэж тавьж өгдөг. Бид фактор

шинжилгээндээ хоёр ялгаатай зүйл буюу

чухалчлах байдал болон одоогийн гүйцэтгэлийг

үнэлж байгаа учраас хоёр тусд нь фактор

шинжилгээг хийсэн бөгөөд харин гарсан үр дүн

буюу факторлогдсон байдал нь хоорондоо

хувьсагчуудаараа ижил байх шаардлагыг тавьж

байгаа юм. Мөн фактор шинжилгээг хийхэд

КМО and Bartletts test хийж тухайн факторыг

үүсгэж буй түүврийн хэмжээ оновчтой байгаа

эсэхийг тодорхойлдог. Энэхүү хүчин зүйл нь

0≤х≥1 хооронд утгаа авах ба 0.7≤х байх нь

түүврийн хэмжээ хангалттай байгааг

илэрхийлдэг. Доорх хүснэгтээс харахад

түүврийн хэмжээ хангалттай байгааг илэрхийлж

байна.

Хүснэгт 3. Түүврийн найдвартай байдал

Чухалчлах байдал

KMO and Bartlett's Test

Kaiser-Meyer-Olkin Measure of

Sampling Adequacy. 0.958

Bartlett's Test

of Sphericity

Approx. Chi-

Square 12174.551

df 351

Sig. 0

Одоогийн гүйцэтгэл

KMO and Bartlett's Test

Kaiser-Meyer-Olkin Measure of

Sampling Adequacy. 0.92

Bartlett's Test

of Sphericity

Approx. Chi-

Square 6758.805

df 351

Sig. 0

Фактор шинжилгээнд бүх хувьсагчдаа оруулах

замаар ямар хувьсагчууд факторлагдаж байгааг

судалсан. Ийнхүү судлахад зарим хувьсагчууд

хасагдсан бөгөөд доорх зурганд тусгасан үр

дүнгүүд үлдсэн. Одоогийн гүйцэтгэлд хүчин

зүйлийн шинжилгээ хийхэд өмнөх чухалчла х

байдлын үр дүнтэй ижил хэлбэрээр

факторлагдсан бөгөөд энэ нь бидний хүссэн үр

дүн юм. Өөрөөр хэлбэл эдгээр хувьсагчууд нь

эдийн засаг, бизнесийн удирдлагаар

мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын

үйлчилгээний чанарыг илэрхийлэх чадвартай

болж буй юм. Доорх зурганд стандартад

нийцүүлэх үүднээс фактор шинжилгээг

хураангуйлан үзүүллээ.

Хүснэгт 4. Хүчин зүйлийн шинжилгээ

ЧБ ОГ

1.3 0.854 0.81

1.4 0.87 0.877

2.1 0.65 0.672

2.2 0.776 0.783

2.3 0.791 0.81

2.4 0.703 0.758

3.1 0.704 0.786

3.2 0.776 0.766

3.3 0.702 0.7

4.5 0.654 0.664

4.6 0.688 0.691

4.7 0.774 0.795

4.8 0.733 0.753

4.9 0.797 0.787

6.2 0.671 0.711

6.3 0.643 0.703

6.4 0.646 0.688

6.5 0.635 0.659

6.6 0.643 0.698

7.1 0.774 0.725

7.2 0.845 0.745

7.3 0.666 0.748

7.4 0.687 0.638

9.1 0.773 0.768

9.2 0.8 0.818

9.3 0.74 0.724

9.4 0.712 0.657

IPA matrix

Фактор шинжилгээгээр квадрантад байрлуулах

хүчин зүйлүүдээ чухалчлах байдал болон

одоогийн гүйцэтгэлүүдийнх нь хувьд баталсан

ба эдгээр хувьсагчуудын mean-ийг ашиглах

замаар квадрантад байрлуулах юм. Олон улсын

дундаж квадрантын шулуунтай харьцуулах

замаар манай улсын эдийн засаг, бизнесийн

удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд

сургуулиудын үнэлгээг харьцуулан харуулах

юм. Эхлээд ерөнхий үр дүнгээ харна.

Page 7: А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын

Хүснэгт 5. IPA хувьсагчууд

Importance Performance

Mean Sd Mean Sd

Factor 1 3.6109 1.06300 3.0000 .98577

Factor 2 4.1702 1.05442 3.1235 1.01730

Factor 3 4.2082 1.07591 2.9540 .97413

Factor 4 3.9490 .99400 2.8455 .88251

Factor 5 4.3580 .97602 3.4113 .86803

Factor 6 4.1177 .97496 3.5516 .86081

Factor 7 4.2442 1.12356 2.8482 .99955

Average 4.0940 1.0374 3.1049 0.9412

Дээрх долоон хүчин зүйлээр квадрантаа

байгуулсан ба олон улсын дундаж (Silva.H.J.,

Fernandes.P.O., 2011) хэмжээтэй харьцуулан үр

дүнг харуулсан ба багшийн ур чадварын

гүйцэтгэл олон улсын дундажаас өндөр байгаа

бөгөөд харин чухалчлах байдал нь муу байна.

Ерөнхий шинж чанар нь чухалчлах байдал

хамгийн доогуур байна. Багшийн заах аргазүйн

ач холбогдол хамгийн өндөр меантай байна.

Гэхдээ энэ нь олон улсын дундаж медиантай

харьцуулахад хангалттай сайн биш юм.

Нийгмийн үйлчилгээний гүйцэтгэл хамгийн

доогуур байна.

Зураг 2. IPA – олон улсын дундажтай

харьцуулах нь

Дараах зурагт судалгаанд хамрагдсан

ACBSP магадлан итгэмжлэл авсан их, дээд

сургуулиудын дундажтай хүчин зүйл тус бүрийг

харьцуулан харууллаа. Эндээс харахад Багшийн

ур чадварын одоогийн гүйцэтгэл хамгийн өндөр

байна. Мөн багшийн заах аргазүйг хамгийн

чухал хэмээн үнэлсэн байна. Харин гадаад

харилцааг чухал хэмээн үнэлсэн ч одоогийн

гүйцэтгэл хамгийн бага байгаа нь гадаад

харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай болохыг

харуулж байна.

Зураг 3. IPA – Өөрийн дундажтай

харьцуулах нь

One way ANOVA

Хоёр ба түүнээс дээш бүлгүүдийн дундаж

утгууд нь математикийн хувьд ялгаатай

харагддаг боловч статистикийн хувьд

тэдгээрийн хооронд ялгаа байгаа эсэхийг

тодорхойлох нь чухал байдаг. Үүний ялгааг

тодорхойлохдоо One way ANOVA шинжилгээг

хийж гүйцэтгэдэг. Ийнхүү үнэлэхдээ F-test

ашиглан тооцдог ба энэ нь бүлэг хоорондын

вариацыг бүлгүүд доторх вариацд харьцуулан

тооцоолдог бөгөөд групп хоорондын вариац их

байх тусам статистик ялгаатай байна гэж үздэг.

Доорх хүснэгтэнд зөвхөн бүлгүүдийн хоорондын

ялгааг харууллаа. Бусад үр дүнг харуулах

боломж байсангүй.

Хүснэгт 6. One way ANOVA

ANOVA

Чухалчлах

байдал

Одоогийн

гүйцэтгэл

F Sig. F Sig.

F1

Between

Groups

.738 .640 3.196 .003

F2

Between

Groups

8.575 .000 11.595 .000

F3

Between

Groups

6.938 .000 7.912 .000

F4

Between

Groups

2.996 .004 3.878 .000

F5

Between

Groups

7.194 .000 6.265 .000

F6

Between

Groups

4.026 .000 2.670 .010

F7

Between

Groups

6.561 .000 3.575 .001

Корреляци

Корреляцийн шинжилгээ нь хувьсагчуудын

хооронд хамаарал байгаа эсэхийг шалгадаг. Энэ

нь -1≤0≤1 хооронд утгаа авна. Корреляцийн

шинжилгээг нийт одоогийн гүйцэтгэл нь

одоогийн гүйцэтгэлийн хүчин зүйлүүд хооронд

ямар хамаарал байгааг шалгадаг. Бидний хувьд

scale хэмжигдэхүүн байгаа учир Pearson-ы

корреляциар хэмжсэн. Доорх үр дүнгээс харвал

бидний таамаглал болох үйлчилгээний чанарын

хүчин зүйлүүд нь нийт одоогийн гүйцэтгэлтэй

хамааралгүй гэсэн анхдагч таамаглал няцаагдаж,

өрсөлдөгч таамаглал болох хамааралтай гэсэн үр

дүн гарсан байна. Одоогийн гүйцэтгэлд гадаад

харилцаа, багшийн ур чадвар гэсэн хүчин

зүйлүүд бусдаасаа хамгийн өндөр хамааралтай

Page 8: А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын

байна. Харин ерөнхий шинж чанарын хүчин зүйл

хамгийн бага хамааралтай байна.

Хүснэгт 6. Нийт одоогийн гүйцэтгэл ба

гүйцэтгэлийн хүчин зүйлсийн хоорондын

хамаарал

Нийт одоогийн

гүйцэтгэл

Pearson

Correlation

Sig. (2-

tailed)

Performance1 .243** .000

Performance2 .376** .000

Performance3 .363** .000

Performance4 .442** .000

Performance5 .480** .000

Performance6 .453** .000

Performance7 .463** .000

Нийт

одоогийн

гүйцэтгэл

1

Дүгнэлт

Судалгааны үр дүнд үйлчилгээний чанар

олон улсын дундаж хэмжээнээс доогуур байна.

Мөн судалгаанд хамрагдсан их, дээд сургуулийн

оюутнуудын хувьд ерөнхий шинж чанарыг

үнэлэхдээ ялгаагүй үнэлсэн бөгөөд, бусад хүчин

зүйлүүдийг ялгаатай байдлаар үнэлсэн байна.

Үүнээс үзэхэд сургуулиудын хүргэж буй

үйлчилгээнүүд хоорондоо ялгаатай байна.

Судалгааны асуулгын хуудас нь 10 хүчин

зүйлийг илэрхийлж боловсруулсан бөгөөд хүчин

зүйлсийн шинжилгээг хийж гүйцэтгэхэд

чухалчлах байдал болон одоогийн гүйцэтгэл

хоёр нь 7-н хүчин зүйлд хуваагдаж байна. Энэ нь

орхигдсон хүчин зүйлүүдээр үйлчилгээний

чанарыг хэмжих нь тохиромжгүй болохыг

харуулж байна. Судалгааны асуулгын болон

түүврийн найдвартай байдлуудыг тооцож,

статистик ач холбогдолтой үр дүнгүүд гарсан нь

судалгааны ажлын ач холбогдолыг нэмэгдүүлж

буй хэрэг юм. Мөн чухал нэг үр дүн бол олон

улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүчин зүйл болох

сургалтын үйлчилгээ нь үйлчилгээний чанарыг

илэрхийлэх хүчин зүйл болж чаддаггүй болохыг

судалганы ү дүн харууллаа. Оюутнууд

сургалтын үйлчилгээг өөрөөр хүртэж, хүлээж

авдагтай холбоотой байж болох юм.

Нийт одоогийн гүйцэтгэлтэй

холбоотойгоор хамаарлын шинжилгээг хийж

гүйцэтгэсэн. Ийнхүү гүйцэтгэхэд сонгогдсон

хүчин зүйлүүд нь статистик ач

холбогдолтойгоор эерэг хамааралтай гарсан. Энэ

нь эдгээр хүчин зүйлүүдээс хамаарсан нийт

гүйцэтгэлийн үнэлгээнд нөлөөлөх нөлөөллийг

харуулж байгаа хэрэг юм. Бүлгүүдийн

хоорондын дундажын ялгааг шалгахад

оюутнуудын хувьд ерөнхий шинж чанар хүчин

зүйл нь ялгаатай биш, харин бусад хүчин

зүйлсүүд нь сургуулиудаасаа хамааран

ялгаатайгаар үнэлж байна. Өөрөөр хэлбэл

сургуулиудын хооронд үйлчилгээний чанарын

ялгаа байгаа гэсэн үг юм.

Ашигласан материалын жагсаалт:

I. Монгол хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

[1] Алтангэрэл.Б Дээд боловсролын

менежмент. –УБ, 2014.

[2] 2015). Дээд боловсролын салбарын

статистик мэдээ 2014-2015.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам,

Улаанбаатар.

[3] Мөнхдалай, З. (2002). Дээд Боловсролын

Байгууллагын Чанарын Удирдлагын

Зарим Асуудлууд. А. Батбилэг-Д, Дээд

Боловсролын Сургалтын Байгууллагын

Менежментийг Боловсронгуй Болгох нь . Улаанбаатар .

[4] Суралцагчдын мэргэжлийн чиглэл 2014-

2015. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Улаанбаатар.

II. Гадаадхэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

2.1. Англи хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

[5] ACBSP. (2011). Standards and Criteria for

Demonstrating Excellence:

Baccalareate/Graduate Degree . OverLand Park .

[6] Arambewela, R., Hall, J. & Zuhair, S.

(2005). Postgraduate International Students

from Asia: Factors Influencing

Satisfaction. Journal of Marketing for higher education, 35(8), 105-127.

[7] Arena, M., Arnaboldi, M & Azzone, G.

(2013). Students perception and central

administrative services: The case of higher

education in Italy. Studies in higher

education, хуудсд. 941-959.

[8] Helsop, L. A. & Nadeau, J. (2010).

Branding MBA programs: The use of target

Page 9: А.Цэрэндорж, Ц.Ананд. Э.Одбаяр-Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын

market desired outcomes for effective

brand positioning. Journal of Marketing for higher education, 85-117.

[9] Kiran, K. & Diljit, S. (2012). Modeling

Web based Library service quality. Library

& Information Science Research, хуудсд. 148-196.

[10] Lau, L. (2003). Institutional factors

attenting student retention. Education , хуудсд. 124:126-136.

[11] Nadiri, H. & Mayboudi, S.M.A. (2010).

Diagnosing Students Zone of tolerance

from university library services. Malaysian

Journal Of Library & Information Science , 1-21.

[12] Shanahan, P & Gerber, R. (2004). Quality

in universty student administration:

Stakeholder concepts. Quality Assurance in education, хууд. 166.

[13] Silva, J.H. & Fernandes, P.O. (2011).

Importance Performance Analysis As a tool

Evaluating Higher Education Service

Quality: The Empirical Results of Estig

(IPB). Creative Global Competitive economies.

[14] Tang, S. (2012). Academis quality

characteristic and satisfaction: An

empirical survey among the students of two

Malaysian private universities. хуудсд. 213-228.

[15] Thomas, S. (2011). Linking satisfaction to

loyalty: A Structural model for business

schools.

[16] Tsindou & Georogiannis & Fitsilis. (2010).

Evaluation of the factors that determine

quality in higher determination: An

Empirical Study. Quality Assurance In Education, хуудсд. 227-244.

[17] Tuzun & Devrani . (2008).

[18] Ugah, D.A. & Chilaka, G. (2011 оны 02

14). Size and quality of information sources

and the use of library in the libraries in the

univeristies in the Southeast Nigeria . http://unllib.unl.edu/LPP/ -ээс Гаргасан

Зохиогчийн тухай: СЭЗДС-н Бизнесийн

удирдлагын мэргэжлээр суралцагч өдрийн

хөтөлбөрийн 3 оюутан энэхүү эрдэм

шинжилгээний өгүүллийг бичлээ. Зохиогчид :

А.Цэрэндорж – Бизнесийн удирдлагын 5-р

курсын оюутан. Ц.Ананд – Бизнесийн

удирдлагын 4-р курсын оюутан. Э.Одбаяр –

Бизнесийн удирдлагын 4-р курсын оюутан.

Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллийг СЭЗДС-

н Бизнесийн удирдлагын тэнхмийн багш

Т.Ууганболд /МВА/ удирдан явууллаа.