68
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ-3 ХӨТӨЛБӨР ТЕХНИКИЙН ТАЙЛАН ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ БОЛОН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ GVG компаний зөвлөх баг 2011 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Gesellschaft fuer Versicherungswissenschaft und -gestaltung e.V. (GVG) Hansaring 43, 50670 Cologne, Germany Tel.: +49/ 221/ 912 867 17, Fax: +49/ 221/ 912 867 59 e-mail: [email protected] www.gvg.org

01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

Embed Size (px)

Citation preview

Page 1: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

1

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ-3 ХӨТӨЛБӨР

ТЕХНИКИЙН ТАЙЛАН

ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ БОЛОН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ

GVG компаний зөвлөх баг

2011 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Gesellschaft fuer Versicherungswissenschaft und -gestaltung e.V. (GVG) Hansaring 43, 50670 Cologne, Germany

Tel.: +49/ 221/ 912 867 17, Fax: +49/ 221/ 912 867 59 e-mail: [email protected]

www.gvg.org

Page 2: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

2

ГАРЧИГ Хуудас ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР ......................................................................................... 3 ЭНЭ ИЛТГЭЛД ХЭРЭГЛЭГДСЭН НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР ................................... 4 1.  ОРШИЛ .............................................................................................................................. 5 

2.1  Одоогийн хууль эрх зүйн орчин ............................................................................... 7 2.2  Ажлын байрны тодорхойлолт болон сургалтын хөтөлбөр .................................... 9 2.3  Сургалтын хөтөлбөр боловсруулах ....................................................................... 10 

АНАГААХ УХААН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨРХИЙН АНАГААХЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ БАЙДАЛ ..................................................... 12 

3.1  Төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөр ................................................................ 12 3.2. Анагаахын их, дээд сургуулиудын өрхийн анагаахын төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөр ........................................................................................................... 12 3.3  Өрхийн анагаахын төгсөлтийн дараах ресиденсийн сургалтын хөтөлбөр ........ 20 3.4. Сургалтын орчин, ном сурах бичиг ........................................................................... 23 3.5. Багшлах бүрэлдэхүүн .................................................................................................. 24 

4. ОЛОН УЛСЫН ЗАРИМ ТУРШЛАГУУД....................................................................... 25 4.1  Оршил ....................................................................................................................... 25 4.2  Канад улсын өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх сургалтын тухай ....... 26 4.4. Гүрж ба Молдав улсад өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх сургалтын дадлагажилтийн байдал. .................................................................................................... 28 4.5. Англи улсад өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалт явуулдаг туршлага .............................................................................................................................. 29 4.6. Австрали улсын өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр .............................................................................................................................................. 30 4.7. Дани улсын өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр ...... 31 4.8. Малайз улсын өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр .. 32 4.9. Пакистан улсын өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр .............................................................................................................................................. 33 4.10.  Өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтын асуудлааар Молдав улсын зорилт ....................................................................................................................... 35 4.11. Киргиз улсын өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр 36 4.12. Армени улсын өрхийн анагаахын төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр ....... 37 4.13. Эстон улсын өрхийн анагаахын төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр ........... 38 

5  ДҮН ШИНЖИЛГЭЭ ...................................................................................................... 41 6. ЗӨВЛӨМЖҮҮД ................................................................................................................. 44 НОМ ЗҮЙ ................................................................................................................................ 47 ХАВСРАЛТ............................................................................................................................. 50 ХАВСРАЛТ 1. 3 СУРГУУЛИЙН ӨРХИЙН АНАГААХЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГЫН ХАРЬЦУУЛАЛТ ........................................................... 50 ХАВСРАЛТ 2 – ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ МӨН ЧАНАР ................................ 57 ХАВСРАЛТ 3 – МОНГОЛ УЛСЫН ӨРХ/СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДҮР ТӨРХ ........................................................................................................................... 64 

Page 3: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

3

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР АБС Ажлын байран дах сургалт АХБ Азийн Хөгжлийн Банк АНУ Америкийн нэгдсэн улс АУТБ Анагаах ухааны тасралтгүй боловсрол БСШУЯ Боловсрол соёл шинжлэх ухааны яам ДЭМБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ЕМЭБЕА Ерөнхий мэргэжлийн эмч багш бэлтгэх багш нарын Европын

академи ММСС Монголын мянганы сорилын сан СТС Сургалтын төрийн сан OSCE/ТЗЭШ Төлөвлөгдсөн зорилготой эмнэлзүйн шалгалт ӨАУ Өрхийн анагаах ухаан ПЭМК Пакистан улсын эмч ба мэс засалчдын коллеж ТББ Төрийн бус байгууллага ХДХВ/ДОХ Хүний дархлал хомсдлын вирус/Дархлалын олдмол хомсдол ХН Хүний нөөц ЭМАШТ Эрүүл мэндийн анхан шатны тусламж ЭМСХХ Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр төсөл ЭМСХХ-3 Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр- 3 төсөл ЭМСМТ Эрүүл мэндийн салбарын Мастер төлөвлөгөө ЭМСХНЗЗ Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаарх салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах зөвлөл ЭМШУИС Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль ЭМТНХ Эрүүл мэндийн технологийн нэгдсэн хөтөлбөр ЭМЯ Эрүүл мэндийн яам

Page 4: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

4

ЭНЭ ИЛТГЭЛД ХЭРЭГЛЭГДСЭН НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР Тохиолдолд суурилсан сургалт – гэж сургалтын нэг хувилбар бөгөөд тухайн сургалтын байгууллага зохиосон загвар сургалт юм. Эмнэлзүйн дагалдан сургалт гэж оюутнууд (анагаахын, сувилахуйн, шүдний ба бусад) туршлагатай эмч, сувилагчийн хяналтан дор дадлага хийх анагаахын боловсрол эзэмших сургалтын тодорхой үе шат. Эмнэлзүйн тойролт гэж анагаах ухааны сургалтын нэг тодорхой үе бөгөөд анагаахын оюутнууд эмнэлгийн тасгуудад солигдон ажмллах журмаар мэдлэг олж авах 1-4 сарын блок сургалт юм. Багшлах цаг гэж багш оюутнуудтай нүүр тулан сургах цагийн нийлбэр. Цөм хөтөлбөр гэж нийт оюутнуудад заавал олгох, эзэмшүүлэх мэдлэг, хандлага, дадалыг багтаасан хөтөлбөр юм. Кредит гэж 16 цагийн лекц буюу 32 цагийн дадлага/семинарын хичээл. Ерөнхий мэргэжлийн эмч гэж анагаахын ерөнхий чиглэлээр төгсөөд бүх насны хүмүүст хүйсийн ялгаваргүйгээр урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг, тэдэнд тохиолддог хурц ба архаг өвчнийг эмчилдэг эмчийг хэлнэ. Тэдгээр нь хүний бүхий л төрлийн өвчнийг мөн хавсарсан өвчинтэй нь эмчлэх мэдлэг дадлагыг анагаахын сургалтаар авсан байдаг. Өрхийн эмч гэдэг бол өрх гэр болон хувь хүнд тэдний эрүүл мэндийн байдал болон нас хүйсийг харгалзахгүйгээр иж бүрэн тасралтгүй, сайн зохицуулсан эмнэлгийн тусламжийг хүртээмжтэй, хүрэлцээтэй үзүүлэх мэргэжилтэнг хэлнэ. Өрхийн анагаах ухаан ба ерөнхий мэргэжил гэж өөрийн боловсрол олгох агуулга бүхий судалгаа, нотолгоггнд суурилсан болон эмнэлзүйн үйл ажиллагаатай, эмнэлзүйн нарийн мэргэжлийн баримжаатай эрүүл мэндийн анхан шатны тусламжийг түлхүү анхаарсан бие даасан шинжлэх ухааныг ойлгоно. Анхан шатны тусламж гэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоон дотор өвчтөн, хамт олонд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд анхлан үзүүлж буй тусламж үйлчилгээг ойлгоно. Асуудалд суурилсан сургалт гэж суралцагсдад дэлхийн өнөөгийн бодит байдалтай бий болсон асуудлыг тухайн нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрлэх арга зүй мэдлэгээ хөгжүүлэхэд удирдамж, зөвлөмжөөр хангах сурганы стратеги юм. Төлөвлөгдсөн зорилготой эмнэлзүйн шалгалт гэж эрүүл мэндийн шинжлэх ухаанд (анагаах, эмийн бус эмчилгээ, туяа эмчилгээ, сувилахуй, эмзүй, шүдний г.м) байнга хэрэглэдэг шалгалтын боловсронгуй арга бөгөөд энэ аргын тусламжтайгаар эмнэлзүйн чадвар, харилцаа хандлага болон эмнэлзүйн шинжилгээ унших, эмнэлзүйн үйлдлүүдийг гардан хийх чадвар, дүрс оношлогооны үйлдлүүд, рентген болон бусад тоног төхөөрөмж ашиглан шинжлэх, үр дүнг танилцуулах, чадвар зэргийг сорилоор шалгадаг. Резиденс гэж анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтын нэг үе шат. Резидент эмч гэж анагаахын зэрэг (MD) авахаар эмчлэх зөвшөөрөл авсан клиникийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч, багшийн удирдлаган дор эмчлэх үйл ажиллагаа явуулах хүнийг хэлнэ.

Page 5: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

5

1. ОРШИЛ Энэхүү тайлан нь эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 (ЭМСХХ-3) төслийн хүлээлгэн өгөх бүтээгдэхүүн 18-ийн хүрээнд “Өрхийн анагаах ухааны чиглэлээр резиденсийн сургалтын хөтөлбөр, агуулга болон материалд өгөх зөмлөмж” гэсэн бүтээгдэхүүн болно13(зорилго). Энэ бүтээгдэхүүний хүлээлгэж өгөх албан ёсны хугацаа нь 2010 оны 12 дугаар сарын 31ний өдөр юм. Нөгөөтэйгүүр 18 дахь бүтээгдэхүүн нь төслийн 3дахь бүрэлдэхүүн хэсгийн “Өрхийн анагаах ухааны мэргэжилтний бүтцийн хувилбарууд” гэсэн 5дахь үйл ажиллагааны үр дүн бөгөөд энэ нь 5 хэсгээс бүрдэж байгаа болно (зорилт). Үүнд:

• Өрхийн эмч нарыг эмнэлгийн мэрэгжилтэн хэмээн тусгайлан бэлтгэж байгаа анагаах ухааны боловсрол олгодог сургуулиудын хичээлийн хөтөлбөрийг хянах, үнэлэх;

• Өрхийн анагаах ухааны одоогийн хөтөлбөр сургалтын стандартыг уг хөтөлбөр, стандартаар суралцсан өрхийн эмч нар эрүүл мэндийн хэрэгцээг өөрчилж чадах чадвартай болохуйцаар боловсронгуй болгоход нь туслах;

• “Өрхийн эмчийн сургалтын мэдээний сан”-г өрхийн эмч нарын тасралтгүй сургалтыг хянах болон ажлын байран дахь сургалтыг төлөвлөхөд зориулан хүний нөөцийн мэдээний нэгдсэн сан дотор бий болгоход туслах;

• Өрхийн эмч сургадаг сургуулиудын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх журам боловсруулахад туслах;

• Төгсөлтийн дараах сургалт эрхэлдэг анагаахын сургуулиуд болон байгууллагуудад өрхийн эмч сургах хөтөлбөрийг зүгшрүүлэх заавар, журам гаргахад нь туслах.

Эрүүл мэндийн салбарын хөгжил-3 төслийн 3 дахь бүрэлдэхүүн хэсгийн энэхүү 5 дугаар үйл ажиллагаа ба түүний үр дүн болох бүтээгдэхүүн 18 нь уг төслийн 1 дэх бүрэлдэхүүн хэсгийн 12 дугаар үйл ажиллагаа ба түүний үр дүн болох бүтээгдэхүүн 7-той маш их уялдаатай болно. Бүтээгдэхүүн 7 нь өөртөө “Эмч нарын төгсөлтийн өмнөх болон дараах сургалт, ажлын байран дахь сургалтын хөтөлбөр, агуулга, сургалтын материал” гэсэн хэсгийг агуулж байгаа бөгөөд энэхүү бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх хугацаа мөн 2010 оны 12 дугаар сарын 31-ны өдөр юм. Төслийн бүрэлдэхүүн хэсэг 1-ийн 12 дугаар үйл ажиллагаа нь “ Монгол улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийг дэмжих” гэсэн нэртэй бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль (ЭМШУИС)-ийн ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэдэг сургалтын хөтөлбөрийг үнэлэх, зөмлөмж өгөх гэсэн асуудлыг бас хамарч байгаа юм. Ийм учраас энэхүү тайлан нь бүтээгдэхүүн 7-гийн зарим хэсгийг хамарч байгаа гэсэн үг юм. Өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалт нь хоорондоо нягт уялдаатай учраас энэ тайланд энэ хоёр сургалтын хөтөлбөрийг хоёуланг нь авч үзсэн болно. “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө 2006-2015”, Мастер төлөвлөгөөний “Хэрэгжүүлэх хүрээ” 10 2006-2010 оны баримт бичигт эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгохтой холбоотой 4 стратегийн үйл ажиллагаа тусгагдсан байна.

Page 6: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

6

• Стратегийн үйл ажиллагаа 15.2-т “Эрүүл мэндийн бүх ажилтны ажлын байрны тодорхойлолтыг тогтмол шинэчлэн сургалтын хөтөлбөрийг эргэн хянаж түүний дагуу сургалтыг явуулах.

• Стратегийн үйл ажиллагаа 15.3-т “Төгсөлтийн дараах ба ажлын байран дахь сургалтыг хамарсан сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах мэдээллийн санг бий болгох”

• Стратегийн үйл ажиллагаа 15.4-т “Мэргэжлийн үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл дахин олгох шаардлагад нийцсэн төгсөлтийн дараах тасралтгүй сургалтын тогтолцоог салбарын хэмжээнд бий болгож, хэрэгжүүлэх”

• Стратегийн үйл ажиллагаа 15.5-т “Эмнэл зүй, холбогдох чиглэлийн сургалтын стандартад заасны дагуу төгсөлтийн дараах сургалтын цөм төлөвлөгөө боловсруулж, төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалт эрхэлж буй бүх байгууллагад мөрдүүлэх ”

Энэхүү тайлангийн 2 ба 3 дугаар бүлэгт Монгол улсад өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх ба төгсөлтийн дараах сургалтын байдал ямар байгаа талаар тоймлон дурьдав. Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд энэхүү тайланд өрхийн анагаах ухааныг зөвхөн эмч нарт хэрхэн зааж сургаж байгаа талаар дурьдаж байгаа болно. Харин өрхийн анагаах ухааныг сувилагч, бага эмч нарт заах сургах асуудал өөр тайланд тусгагдах юм. Өрхийн анагаах ухааныг хөгжүүлэх асуудал бол шилжилтийн үедээ байгаа орнуудад ойрын үед эрүүл мэндийн салбартаа хийх өөрчлөлтийн гол (түлхүүр) чиглэл юм. Иймээс энэ талаарх бусад орнуудын туршлагыг энэхүү тайлангийн 4 дүгээр бүлэгт дурьдлаа. Энэхүү тайлангийн 5 дугаар бүлэгт Монгол улсад өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх ба дараах сургалтын өнөөгийн байдал, ололттой ба сул талыг дүгнэн шинжилж бичлээ. Энэ тайлангийн 6 дугаар бүлэгт ерөнхий зөвлөмжүүдийг дүгнэлт байдлаар тусгалаа. Харин өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх ба дараах сургалтын хөтөлбөрийн бүтэц, агуулгатай холбоотой тодорхой зөвлөмжүүдийг бүтээгдэхүүн 7 ба 18-ын хүрээнд хүлээлгэж өгөх өөр тайланд тусгах болно. Энд нэг зүйлийг онцлон дурьдахад Монголын мянганы сорилын сангийн (ММСС) эрүүл мэндийн төслийн удирдамжинд ЭМШУИС-ийн өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох асуудал тусгагдан уг үйл ажиллагаа эхлэн хийгдээд бараг дуусч байгаа нь ЭМСХХ-3-ын үйл ажиллагаатай давхцаж байгаа болно. Монголын мянганы сорилын сангийн эрүүл мэндийн төсөл ЭМШУИС-ын өрхийн анагаахын тэнхмийн төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын материалаар хангах үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр ММСС-ийн эрүүл мэндийн төсөл эрүүл мэндийн тодорхой асуудал (зарим халдварт бус өвчин, осол гэмтэл)-д анхаарч байгаа ч өрхийн анагаах ухааны ерөнхий асуудлууд, тухайлбал, өрхийн анагаах ухааны зарчмууд, өвчтөн төвт хандлага, зөвлөх болон харилцааны соёл гэх мэтийг хамарч байна. Бид энэ төслийн үйл ажиллагааг дэмжиж байгаа ба аль болох давхардахгүй байхаар хүлээцтэй хандаж байна.

Page 7: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

7

2 МОНГОЛЫН ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ СУРГАЛТЫН ЕРӨНХИЙ БАЙДАЛ

2.1 Одоогийн хууль эрх зүйн орчин Эрүүл мэндийн ажилтнуудын сургалтын хууль эрх зүйн орчин дараах баримт бичгүүдээс бүрдэж байна. Үүнд:

• Эрүүл мэндийн тухай Монгол улсын хууль • Боловсролын тухай Монгол улсын хууль • Дээд боловсролын тухай Монгол улсын хууль • Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө (2006-2015) болон түүний

Хэрэгжүүлэх хүрээ (2006-2010) • Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичиг • Төгсөлтийн дараах сургалтын журам болон Эрүүл мэндийн сайдын тушаал • Монгол улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн “Харилцан

ойлголцлын санамж бичиг” • Эрүүл мэндийн болон Боловсролын сайдын хамтарсан тушаалууд • Эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх резиденсийн сургалтын стандартууд

Эрүүл мэндийн тухай Монгол улсын хуулийн12 28 дугаар зүйл “Эрүүл мэнд, анагаах ухааны боловсрол олгох сургалт” гэсэн гарчигтай бөгөөд доорх 2 заалтыг агуулж байна. 28.1. Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг эрүүл мэнд, соёл, боловсролын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дангаар буюу хамтран явуулна. 28.2. Эрүүл мэнд, анагаах ухааны боловсрол олгох сургалт явуулах, эмнэлгийн мэргэжилтнийг давтан сургах мэргэшлийн зэрэг олгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дангаар буюу холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоож мөрдүүлнэ (Энэ хэсэгт 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон). Эрүүл мэндийн тухай Монгол улсын хуулийн12 22 дугаар зүйл “Эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах” –ийн 22,1 заалт нь Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан их эмч, бага эмч энэ хуулийн 17.1-д заасан эмчлэх үйл ажиллагаа эрхлэнэ (Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан). Дээд боловсролын тухай11 Монгол улсын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дээд боловсролын сургалтын байгууллага нь дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургуулиа хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх” гэж заасан.

Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө9 (2006-2015)-ний Хүний нөөцийн хөгжлийн үндсэн чиглэлийн 15 дугаар стратегид “Эмнэлгийн болон эрүүл мэндийн байгууллагад ажилладаг бусад ажилтнуудын төгсөлтийн өмнөх, дараах болон ажлын байран дахь сургалтыг шинэчлэх” мөн Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний Хэрэгжүүлэх хүрээ (2006-2010)-ний стратегийн үйл ажиллагаа 15.5-д “Эмнэлзүйн болон холбогдох бусад мэргэжлээр төгсөлтийн дараах сургалтын цөм төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх” гэж тус тус заажээ.

Page 8: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

8

Эрүүл мэндийн сайдын 2008 оны 113 дугаар тушаалаар “Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичиг” 19 батлагдсан нь эмнэлгийн дээд, дунд мэргэжилтэн болон сувилагчийн боловсролын болон төгсөлтийн дараах сургалттай холбоотой гол өөрчлөлт шинэчлэлтийг тодорхойлсон.

2009 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаарх салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах зөвлөлөөр хэлэлцэгдэн улмаар Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлого”20 батлагдан гарсан. Уг шинэ бодлогын зорилго нь Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, хөгжүүлэх тогтолцоог салбарын хэрэгцээтэй уялдуулан, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшлийг сайжруулахад оршино гэж заажээ. 2000-2009 онуудад эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн болон Боловсролын яамны хамтын үүрэг хариуцлага байсан тул бүх дүрэм, журмууд 2 сайдын хамтарсан тушаалаар батлагдаж байсан. Тухайлбал, Эрүүл мэндийн болон Боловсролын сайдын 2005 оны хамтарсан 140/193 дугаар тушаалаар “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын журам”, ”Анагаахын боловсролын зөвлөлийн ажиллах заавар” болон “Анагаахын боловсролын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн” тус тус батлагдаж байв. 2007 оны 7 дугаар сарын 3-нд Эрүүл мэндийн болон Боловсролын сайд Монгол улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь саяхан батлагдсан 2 сайдын хамтарч гаргасан 3 тушаалын үндэс болсон юм. 2009 оны 11 дүгээр сарын 13-нд нэгдүгээр хамтарсан тушаал № 376/485 нь “2005 оны 2 сайдын хамтарсан №140/193 тушаалыг хүчингүй болгох тухай”, мөн өдрийн хоёрдугаар хамтарсан тушаал “Байнгын комисс байгуулах тухай”№ 377/48624 нь ЭМЯ, БСШУЯ-тай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн чиглэлээр бакалаврын болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын тогтолцоог эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлоготой уялдуулахад чиглэсэн байна. Дор дурьдсан чиглэлээр асуудал шийдвэрлэхэд Байнгын комиссын дүгнэлт, саналыг үндэслэхээр болсон. Үүнд:

1. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн болон бакалавр, магистр, докторын түвшний сургалт эрхлэх байгууллага байгуулах болон шинэ мэргэжил нээх

2. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагын элсэлтийн хяналтын тоо тогтоох

3. Эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр эзэмшүүлэх мэргэжлийн чиглэл, индекс тогтоох, шинэчлэх

4. Эрүүл мэндийн чиглэлээр мэрэгжилтэн бэлтгэдэг сургалтын байгууллагуудыг аттестатчилах

5. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал

2009 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” гуравдугаар хамтарсан тушаал № 378/48425 нь, эрүүл мэндийн бакалаврын боловсролын стандарт боловсруулах ажлын хэсгийн бүтэц, ажил үүргийн хуваарийг баталсан байна. 2009 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн сайдын 44421 тоот тушаалаар “Төгсөлтийн дараах сургалтын журам” шинэчлэн батлагдаж мөн Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, төгсөлтийн дараахь сургалтын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталсан. Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, төгсөлтийн дараахь сургалтын зөвлөлийн үйл

Page 9: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

9

ажиллагаа дараахь үндсэн чиглэлтэй байхаар зааж өгсөн. Үүнд: • Эмнэлгийн мэрэгжилтний хөгжлийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах үйл

ажиллагааг зохион байгуулах • Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг зохион байгуулах • Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг үнэлэн, мэргэжлийн зэрэг

олгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, хяналт тавих • Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн асуудал, төгсөлтийн дараахь сургалтын үйл

ажиллагаанд бодлогын зөвлөгөө өгөх. Эрүүл мэндийн сайдын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны 337 дугаар “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэжил эзэмшүүлэх сургалтын чиглэл, индекс батлах тухай” тушаалаар төгсөлтийн дараах үндсэн мэргэжил эзэмшүүлэх сургалтын 23 чиглэлийн 13-д өрхийн анагаахын чиглэлийг DR72013 индекстэйгээр “Өрхийн анагаах ухаан судлал”37 гэж баталсан байна.

2.2 Ажлын байрны тодорхойлолт болон сургалтын хөтөлбөр АХБ-ны санхүүжилтээр хэрэгжсэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -1-ийн хүрээнд 2001 онд анх удаа өрхийн эмчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан баталсан ба түүнийг 10-аад жил мөрдсөн байна. Харин 2009 оны 12 сард Эрүүл мэндийн сайдын 442 тоот тушаалаар “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар” 22-ыг баталсан ба уг загварыг хүснэгт 1-д харууллаа. Энэхүү ажлын байрны тодорхойлолт нь сургалтын хөтөлбөр боловсруулах үндэс болох юм. Өрхийн эмчийн ажлын байрны зорилт Байгууллагын чиг үүргийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгчид батлагдсан стандарт удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх. Ажлын байр үндсэн 5 зорилттой (Хүснэгт 1). Ажлын байранд тавигдах шаардлага, нөхцөл: • Эмнэлзүйн ур чадвар: бакалавр, хүний их эмч, эмчлэх үйл ажиллагааны

зөвшөөрөлтэй • Эмнэлзүйн бус ур чадвар: багаар ажиллах, харилцааны чадвар , компьютерийн

мэдлэгтэй байх, судалгааны арга зүйн талаар мэдлэгтэй, мэргэжлийн ном товхимлыг гадаад хэл дээр ашиглах чадвартай.

Тусгай шаардлага: Ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах, үйл ажиллагаагаа авилгын эсрэг хуулийн хүрээнд явуулж, авилгаас ангид байх. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан энэ ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг үндэслэн бид анагаахын сургуулиудын төгсөлтийн өмнөх болон дараах өрхийн анагаах ухааны сургалтын хөтөлбөрийг үнэлсэн болно.

Page 10: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

10

Хүснэгт 1. Өрхийн эмчийн ажлын байрны зорилтууд (ЭМЯ ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар, 2009). Зорилт Гол үйл ажиллагаа 1.Эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх

- Үйлчлүүлэгчдэд үзлэг, оношлогоо хийх -Шаардлагатай бол үйлчлүүлэгчдийг холбогдох шатанд шилжүүлэх -Эмчилгээ, үйлчилгээ хийж, үр дүнг хянах -Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлын талаар үйлчлүүлэгч болон ар гэрт нь энгийн ойлгомжтой байдлаар тайлбар хийх -Үйлчлүүлэгчийн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг өвчтөний эрүүл мэндийн дэвтэрт бичих -Урьдчилан сэргийлэх үзлэг хийж, тодорхойлолт дүгнэлт гаргах -Өрхийн ахлагч бусад мэргэжилтнээс санал, зөвлөгөө авах -Үйлчлүүлэгчдэд хөнгөвчлөх эмчилгээг стандартын дагуу хийх -Үйлчлүүлэгчдэд нөхөн сэргээх эмчилгээг стандартын дагуу хийх

2. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх

- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд холбогдох чиг үүргийн дагуу оролцох -Үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх, сургалт хийх -Харъяаллын хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах

3. Яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх

-Ажлын байранд байгаа эсэхээс үл хамаарч, харъяалал, товлол харгалзахгүй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх -Онцгой тохиолдлуудад дайчлагдан ажиллах

4. Сургалт, эрдэм шинжилгээний ажилд оролцох

-Үйлчлүүлэгчдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний талаар сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд мэргэжлийн зааварчилгаа өгөх - Тасралтгүй сургалтын багц цагийн хөтөлбөрт хамрагдах - Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох, үр дүнг хэвлэн нийтлүүлэх

5. Бусад

-Тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой баримт, маягтыг хөтөлж тайлагнах -Байгууллагын дотоод үйл ажиллагаанд тогтмол оролцох -Мэдлэгээ бусадтай хуваалцах

2.3 Сургалтын хөтөлбөр боловсруулах Юуны өмнө “хөтөлбөр” гэж юу болохыг тодорхойлох нь цаашид чухал ач холбогдолтой юм. Хөтөлбөр гэдэг нь тухайн хичээлийг тодорхой агуулга, хугацаа, заах аргын хүрээнд ном, сурах бичиг, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан заах, нөгөө талаас сурах, түүний үр дүнд олж авсан мэдлэг, дадлагыг үнэлэх төлөвлөгөө юм. Одоогийн байдлаар ЭМШУИС анагаах ухааны хичээлийн хөтөлбөр боловсруулахдаа дараах шалгууруудыг хэрэглэж байна 16, 17. Үүнд:

1. Анагаах ухааны боловсролын олон улсын хандлага, жишиг 2. Анагаах ухааны боловсролын дэлхийн холбооны чиг хандлага 3. Мэргэжлийн сургалтын дэлхий нийтийн стратеги 4. Анагаах ухааны сургууль төгсөгчид эзэмшсэн байвал зохих чадварын талаар

ДЭМБ-ийн шаардлага: (эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шийдвэр гаргах, харилцааны өндөр соёл, манлайлах ба удирдах арга барил г.м )

5. Эрүүл мэндийн салбарын 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө 6. Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний Хэрэгжүүлэх хүрээ, 2006-2010 7. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлого

Сүүлийн үеийн онолоор анагаах ухааны сургалтын хөтөлбөр боловсруулах үйл

Page 11: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

11

ажиллагаа 3 үе шатаас бүрддэг. Үүнд: * Нийгмийн дүн шинжилгээ (нийгэм эдийн засгийн болон салбарын хэрэгцээг судлах) * Зорилгот дүн шинжилгээ (эрүүл мэндийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, мэдлэг, дадлага, хандлага) * Сургалтын хөтөлбөрийн загвар (сургалтын хөтөлбөр: зорилго, арга зүй, кредит). Иймэрхүү шинэчлэл нь хялбаргүй бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд нилээдгүй хугацаа шаардлагатай байдаг тул ЭМШУИС үүн дээр анхаарч ажиллаж байна. Ер нь, өрхийн анагаах ухааны сургалтын хөтөлбөр нь (төгсөлтийн өмнөх ч бай, төгсөлтийн дараах ч бай) өрхийн эмчийн мэргэжлийн ойлголт дээр тулгуурлаж хийгдэнэ. Олон баримт бичигт өрхийн анагаах ухааны онцлогийг тайлбарласан байдаг. Энэ талаар товч дүгнэлтийг хавсралт 2-т дурьдсан болно.

Page 12: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

12

АНАГААХ УХААН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨРХИЙН АНАГААХЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ БАЙДАЛ

3.1 Төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөр Өнөөгийн байдлаар Монголд 5 анагаах ухааны их, дээд сургууль байна. Үүнээс “Энэрэл ” анагаах ухааны коллеж 2008 оноос их эмч бэлтгэх сургалтаа зогсоож, оюутнуудаа Этүгэн анагаах ухааны дээд сургуульд шилжүүлсэн байна. Хүснэгт 2-т эдгээр сургуулиудын анх байгуулагдсан болон өрхийн анагаах ухааны хөтөлбөртэй холбоотой мэдээллийг үзүүллээ. Хүснэгт 2. Монголын анагаахын их, дээд сургуулиудын ерөнхий үнэлгээ. Үзүүүлэлт ЭМШУИС Ач Moнoс Оточ

Манрамба Этүгэн

Байгуулагдсан он 1942 1998 2000 1991 2001 Их, дээд сургуулиудын өмчийн хэлбэр

улсын хувийн хувийн хувийн хувийн

Гол бэлтгэдэг мэргэжлийн чиглэл

Ерөнхий мэргэжлийн эмч

Ерөнхий мэргэжлийн эмч

Уламжлалт анагаахын эмч

Уламжлалт анагаахын эмч

Ерөнхий мэргэжлийн эмч

Сургалтын хугацаа (жилээр) 6 6 5.5 6 6 Нийт кредит 243 225 209.5 229 198 Анхны төгсөлт 1947 2004 2005 1996 2008 Төгсөлтийн тоо 62 6 4 9 2 Нийт төгсөгчдийн тоо

9529 173 104 225 39

Элсэж орсон оюутнаас төгссөн хувь

97-98% 80% 97-98% 85-90% 75%

Эх сурвалж: Анагаахын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр болон төлөвлөгөө Хүснэгт 2-оос харахад эдгээр 5 их дээд сургуулиас ЭМШУИС нь улсын сургууль байна. Энэ сургууль 70-аад жилийн турш эмч бэлтгэсэн, сургалтын хөтөлбөр, заах арга зүй болон багшлах боловсон хүчний их нөөц, туршлагатай сургууль юм. Бусад 4 сургууль нь хувийн сургууль бөгөөд 9-20 жилийн туршлагатай байна. Эдгээрээс 2 нь ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэж байгаа бөгөөд нөгөө 2 нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмч бэлтгэж байна. Ерөнхий мэргэжлээр эмч бэлтгэж байгаа сургуулиудын эмч бэлтгэж гаргах хугацаа 6 жил байна. ЭМШУИС сургалтынхаа хөтөлбөрийг шинэчилж блокын системд шилжиж “шугаман” сургалтын хөтөлбөр нэвтрүүлсэн ба нөгөө 4 хувийн сургууль нь хуучин уламжлалт хөтөлбөрөөрөө (багш төвтэй, тасралтгүй) сургалт явуулж байна. Өнөөгийн байдлаар, анагаахын 2 коллеж ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэж байна. Хэдий тийм боловч, энэ түр зуурын программ нь 2010 оноос хойш үргэлжлэхгүй бөгөөд коллежүүд зөвхөн эмнэлгийн дунд мэргэжилтнүүдийг бэлтгэдэг болно. Уг тайланд эдгээр 3 коллежийн тухай дурьдахгүй болно.

3.2. Анагаахын их, дээд сургуулиудын өрхийн анагаахын төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөр Тайлангийн энэ хэсэгт Монголын ЭМШУИС, “Ач” Анагаах ухааны дээд сургууль,

Page 13: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

13

“Этүгэн” Анагаах ухааны дээд сургууль зэрэг 3 сургуулийн сургалтын хөтөлбөр, холбогдох баримт бичгийг судлаж харьцуулан үзүүлэхийг зорилоо. Харин “Монос”, “Оточ Манрамба” анагаах ухааны дээд сургуулиуд нь энэ харьцуулалтанд ороогүй. Учир нь энэ сургуулиуд ихэвчлэн уламжлалт анагаах ухааны чиглэлээр сургалт явуулж байна. Дээрх 3 сургуулийн баримт бичгүүдийг харьцуулахдаа: ЭМШУИС-ийн баримт бичгийг үндсэн баримт бичиг болгон авч бусад сургуулиуд, Ач анагаах ухааны ба Этүгэн дээд сургуулиуд ЭМШУИС-ийн сургалтын хөтөлбөр бусад баримт бичгийн агуулга, зорилтыг хэрхэн баяжуулж хэрэгжүүлж байна, эсвэл цоо шинээр боловсруулсан байна уу гэдгийг шинжилж үзлээ. Гэхдээ сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний үр дүнг оюутнуудын мэдлэгтэй холбож судлах, дүгнэх зорилт тавиагүй болно. Харьцуулалтын явцад эдгээр 3 сургуулийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, баримт бичгүүд хоорондоо нилээд ялгаатай байлаа. Энэ ялгааны талаар энэхүү тайлангийн 3 дугаар бүлэгт тусгав. Энэ тайлангийн хавсралт нэгд15 дурьдсан ЭМШУИС-ийн өрхийн анагаах ухааны сургалтын хөтөлбөрийн зорилго нь нилээд өргөн цар хүрээтэй, өрхийн эмчийн ажлын байрны зорилт, үйл ажиллагааг бүхэлд нь хамарч чадсан байна. Сургалтын төгсгөлд, тухайлбал, 2-р ангиас эхлэн 6-р ангид эмчийн мэргэжлийн болон ёс зүй, харилцаа, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн удирдлагын талаар мэдлэг, дадлага, хандлагатай болдог байна. ЭМШУИС-ийн өрхийн анагаах ухааны сургалтын хөтөлбөр нь 15 зорилтоос бүрдэж байгаа бөгөөд эдгээр нь урьдчилан сэргийлэх, элбэг тохиолддог өвчнүүдийг эрт оношлох, эмчлэх, архаг өвчтэй өвчтөнүүдийг хянах, нөхөн сэргээх болон хүүхдийг эмчлэх, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэх зэргийг хамарсан байна. Мөн энэ хөтөлбөрт сэтгэцийн эрүүл мэнд, яаралтай болон хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний асуудал тусгагдсан байна. Харин Ач анагаах ухааны дээд сургуулийн өрхийн анагаах ухааны сургалтын хөтөлбөр нь өрхийн эмчийн үндсэн мэдлэг, чадварыг олгох зорилт тавьсан байна. Этүгэн дээд сургуулийн сургалтын хөтөлбөр нь одоогийн байдлаар боловсрогдон эцсийн хянах шатандаа байгаа бөгөөд оюутнуудад эмчийн ёс зүйн болон харилцааны ур чадварыг бүрэн эзэмшүүлэхэд чиглэсэн байна. Үүнээс үндэслээд дүгнэлт хийхэд ЭМШУИС-ийн өрхийн анагаах ухааны сургалтын хөтөлбөр нь илүү тодорхой, өрхийн эмчийн ажлын байрны зорилтыг бүрэн хамарч, үйл ажиллагаатай нь нийцсэн байна. Этүгэн анагаах ухааны дээд сургуулийн өрхийн анагаах ухааны сургалтын хөтөлбөр нь ЭМШУИС-ийн сургалтын хөтөлбөртэй нилээд төстэй байгаа нь ажиглагдлаа. Харин Ач анагаах ухааны дээд сургуулийн өрхийн анагаах ухааны сургалтын хөтөлбөр нь энгийн ойлгомжтой байв. Дэлгэрэнгүйг хавсралт 1-ээс харна уу. ЭМШУИС нь 1998-2000 онуудад Европын холбооны санхүүжилтээр анагаахын салбарын хүний их эмч бэлтгэх сургалтын төлөвлөгөөг шинэ нэгдмэл сургалтын төлөвлөгөөнд шилжүүлэх “Тасис Темпус” төслийг хэрэгжүүлсэн. Шинэ сургалтын нэгдмэл хөтөлбөр нь Нидерланд улсын Амстердам болон Гронингены анагаахын их сургууль болон Англи улсын Лийдсийн их сургуулийн жишиг сургалтын нэгдмэл хөтөлбөрт суурилсан. Шинэ сургалтын хөтөлбөрийн зорилго нь анагаахын оюутнуудыг төгсч гараад ерөнхий мэргэжлийн эмчээр ажиллах чадвар эзэмшүүлж сургахад оршино. ЭМШУИС нь 2000 оноос хойш анагаахын салбарын төгсөлтийн өмнөх сургалтын төлөвлөгөөгөө 5 удаа шинэчилсэн байна.

Page 14: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

14

Сургалтын хөтөлбөрийн зорилго нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ирээдүйн эмчийн тодорхойлолтон дээр үндэслэсэн бөгөөд үүнд:

1. Эмч бол тусламж үйлчилгээ үзүүлэгч 2. Эмч бол шийдвэр гаргагч 3. Эмч бол холбогч 4. Эмч бол хамт олны манлайлагч 5. Эмч бол менежер зэрэг болно.

Тайлбарыг ном зүй 31, 34-өөс харна уу.

Сургалтын нэгдмэл хөтөлбөрийн стратеги нь Роналд Нарден болон түүний нөхдийн боловсруулсан36 “SPICES” сургалтын аргад суурилсан. Энэ сургалтын арга нь оюутныг бие даан хөгжүүлэхэд чиглэж: оюутан төвтэй, асуудалд суурилсан, нэгдмэл, хамт олонд чиглэсэн, сонголттой, системтэй арга юм. ЭМШУИС өнөөгийн байдлаар үр дүнд тулгуурласан, бие даасан, сонгон суралцах, асуудалд тулгуурласан болон бүлгээр ярилцах зэрэг орчин үеийн сургах арга зүйг ашиглаж байна. ЭМШУИС-ийн сургалтын нэгдмэл хөтөлбөрийг хүснэгт 3-т үзүүлэв. Хүснэгт 3. ЭМШУИС-ийн сургалтын нэгдмэл (блок) хөтөлбөр, 2010.

Ерөнхий суурь хичээл I

Блок 1 Хүн. Эрүүл ба эмгэг

Блок 2 Молекулаас эс

Блок 3 Эсээс эд

Блок 4 Эрхтэн тогтолцоо

Блок 5 Нийгэм ба эмч

Блок 6 Сувилахуй

II

Эмнэлзүйн ур чадвар эзэмшүүлэх шугаман сургалт 2 дамжаа

Блок 7 Био зохицуулалт бодисын солилцоо

Блок 8 Халдвар ба биеийн эсэргүүцэл

Блок 9 Зүрх судасны тогтолцоо

Блок 10 Амьсгалын эрхтэн тогтолцоо

Блок 11 Бөөр дотоод орчин

Сонгон судлах хичээл

III

Эмнэлзүйн ур чадвар эзэмшүүлэх шугаман сургалт 3 дамжаа

Блок 12 Цус, хавдар, генийн хувьсал

Блок 13 Мэдрэлийн эрхтэн тогтолцоо

Блок 14 Сэтгэцийн эрүүл мэнд

Блок 15 Нөхөн үржихүйн эрүүл мэнд

Блок 16 Хүүхэд- өндөр настны эрүүл мэнд

Сонгон судлах хичээл

IV

Эмнэлзүйн ур чадвар эзэмшүүлэх шугаман сургалт 4 дамжаа

Блок 17 Хоол тэжээл, бодисын солилцоо

Блок 18 Арьс мэдрэхүй

Блок 19 Тулгуур эрхтэн тогтолцоо

Блок 20 Судалгааны арга зүй

Блок 21 Нийгэм ба орчин

Сонгон судлах хичээл

V

Эмнэлзүйн ур чадвар эзэмшүүлэх шугаман сургалт 5 дамжаа

Дадлагажигч эмчийн сургалт 6 дамжаа: Өрхийн анагаах ухаан 4 долоон хоног VI

Эх сурвалж: ЭМШУИС-ийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, цэнхэрээр тодруулсан блок нь өрхийн анагаахынх болоно

Page 15: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

15

Шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ЭМШУИС-д өрхийн анагаахын тэнхим байгуулах шаардлага зүй ёсоор гарсан тул 1998 онд Ерөнхий мэргэжил, урьдчилан сэргийлэх анагаахын тэнхмийг байгуулсан. Тэнхим байгуулах үед тус сургуулийн 6 өөр тэнхмээс 1-2 багшийг шилжүүлэн өрхийн анагаахын тэнхмийг 8 өөр мэргэжлийн багштайгаар байгуулсан байна. Үүнд хүүхдийн эмч 2, зүрх судасны эмч 1, мэс заслын эмч 1, эх барих эмэгтэйчүүдийн эмч 1, дотрын эмч 1 болно. ЭМШУИС-ийн Ерөнхий мэргэжил урьдчилан сэргийлэх анагаахын тэнхим 1, 5, 14, 16 ба 21 блокууд болон дадлагажигч эмчийн сургалтын 4 долоон хоногийн хичээлийг хариуцан заадаг байна (Хүснэгт 3). Хүснэгт 2-оос харахад өрхийн анагаахын хичээлийн хөтөлбөрийн цаг ба кредит анагаахын их дээд сургуулиудад харилцан адилгүй байна. Өрхийн анагаахын сургалтын албан ёсоор батлагдсан цөм төлөвлөгөө байхгүйгээс анагаахын их дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөөний зорилго, зорилт болон хичээлүүд нь ижил биш байгаа төдийгүй зарим сургуулиуд дотрын өвчний хичээлийн хөтөлбөрийг өрхийн анагаахын хичээлтэй хольсон байв. ЭМШУИС-ийн Ерөнхий мэргэжил урьдчилан сэргийлэх анагаахын тэнхим нь өрхийн анагаахын төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтыг оюутан болон эмч нарт явуулдаг. Өрхийн анагаахын дадалагажигч эмчийн 6 дугаар ангийн сургалт нь долоон хоног бүр 2 цагийн лекц, 4 цагийн семинар болон 4 цагийн дадлагын хичээлээс бүрддэг бөгөөд нийтдээ уг дадалагжигч эмчийн сургалтын явцад оюутан 8 цагийн лекц, 16 цагийн семинар болон 16 цагийн дадлагын хичээлд суудаг байна. Бусад цаг нь бие даалт болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдэд ажиллахад зарцуулагддаг байна. ЭМШУИС-ийн төгсөлтийн өмнөх өрхийн анагаахын сургалтын хөтөлбөрийн ерөнхий хуваарийг Хүснэгт 4-д харуулав. Хүснэгт 4. ЭМШУИС-ын өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөр, 2009-2010. Хөтөлбөрийн сургалтын газар

лекц (цаг)

семинар(цаг)

дадлага (цаг)

бие даалт (цаг)

нийт (бие даалтгүй)

нийт (бие даалттай)

шугаман сургалт 4 8 12 12 блок 1 4 8 12 12 блок 5 8 20 28 28 блок 14 4 20 24 24 блок 16 4 24 28 28 блок 21 6 8 14 14 Дадалагажигч эмчийн сургалт

8 16 16 48 40 88

Хөнгөвчлөх* 2 4 4 16 10 26 Бүгд 40 20 108 64 168 232 * 2010 оноос хойш хасагдана Бие даалтын цагийг оруулахгүйгээр танхимийн сургалтын нийт цаг нь 168 бөгөөд хэрэв хөнгөвчлөх эмчилгээний сургалтын цагийг хасвал нийт өрхийн анагаахын тэнхимд 158 цаг ноогдож байна. Ач анагаахын дээд сургууль1 нь 1998 онд байгуулагдсан бөгөөд 2007 онд өрхийн анагаахын тэнхмийг байгуулсан байна. Тэдний өрхийн анагаахын сургалтын хөтөлбөр

Page 16: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

16

нь 6 дугаар дамжаанд төвлөрдөг бөгөөд 64 цагийн лекц, 64 цагийн семинар, 3 сар буюу 392 цаг өрхийн эмнэлэгт ажиллах дадлагаас бүрддэг байна. Лекцийн 1 сарын сургалт дууссаны дараа тус сургууль оюутнуудыг Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдэд тухайн жилийн 10-аас 12 сар хүртэл ажиллахаар зохицуулж өгдөг байна. Оюутан бүр өөрсдиинхөө ажиллах өрхийн эмнэлгийг сонгох эрхтэй байдаг. Өрхийн эмчийн дадлага эхлэх үед сургууль, оюутан болон өрхийн эмнэлэг хооронд гурвалсан гэрээ байгуулдаг. Гэрээнд талуудын үндсэн үүргийг тодорхойлдог. Сургууль өрхийн эмнэлэгт 40000� төлөөд оюутны дадлагын сургалтыг хянах, оюутан өрхийн эмнэлгийн өдөр дутмын үйл ажиллагаанд оролцож өөрийн даалгаврыг биелүүлэх, өрхийн эмнэлэг оюутныг чиглүүлж, ажиллангаа суралцах боломжоор хангах үүрэгтэй байдаг байна. Дадлагын хугацаанд багш үе үе оюутныг үнэлж, долоон хоног бүр сургууль дээрээ семинар зохион байгуулдаг байна. Дадлагын хугацаа дуусахад оюутан бүр дадлагын тайлан хамгаалж гурвалсан гэрээг дүгнэдэг. Өрхийн ангаахын хичээлийн шалгалтыг дараа жилийн 1 сард авдаг байна. Бусад анагаахын хувийн 3 сургуулиуд нь өрхийн анагаахын тэнхимгүй бөгөөд өрхийн анагаахаар мэргэшсэн багшгүй болно. Хүснэгт 5-д өрхийн анагаахын тэнхмүүд болон тэдгээрийн сургалтын хөтөлбөрийг үзүүллээ. Энэ хүснэгтээс харахад ЭМШУИС-ын өрхийн анагаахын сургалтын цаг бусад их, дээд сургуулиас бага мэт харагдаж байгаа боловч, энд бусад блокуудад байгаа өрхийн анагаахын хичээлийн цаг ороогүй байна. ЭМШУИС-ийн ерөнхий мэргэжил урьдчилан сэргийлэх анагаахын тэнхим өрхийн анагаахын хичээлийг бусад 5 блокт 118 цаг заадаг байна (Хүснэгт 4-ийг харна уу). Хүснэгт 5. Өрхийн анагаахын тэнхмүүд болон сургалтын хөтөлбөр. Үзүүлэлт ЭМШУИС Ач Moнoс Оточ

Манрамба Этүгэн

Өрхийн анагаахын тэнхим байгуулагдсан

1998 2007 байхгүй байхгүй Байхгүй

Өрхийн анагаахын (ӨА) байгшийн тоо

8 3 байхгүй байхгүй Байхгүй

ӨА-аар мэргэшсэн багшийн тоо

1 1 байхгүй байхгүй Байхгүй

ӨА сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө

нэгдмэл уламжлалт сургалтын хөтөлбөр

уламжлалт сургалтын хөтөлбөр

Дотрын өвчний хичээлээр

уламжлалт сургалтын хөтөлбөр

ӨА хичээл ордог дамжаа 6 6 5 байхгүй 6 ӨА кредит

Нийт цаг/кредит

40ц/3кр 520ц/12кр 144ц 96ц 152ц

Лекц 8ц/0.5кр 64ц/4кр 64ц 32ц 8ц Дадлага 16ц/0.5кр 392ц/6кр 80ц 64ц 128ц Семинар 16ц/0.5кр 64ц/2кр 16ц Бие даалт 48ц/1.5кr

Төгсөлтийн шалгалтанд ӨА хичээлийн асуултын эзлэх хувь

Тест 15-20% ТЗЭШ100% (OSCE)

3-5% 3-5% 10% Европ анагаах

10%

Эх сурвалж: Анагаахын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө (16), ТЗЭШ- төлөвлөгдсөн зорилготой эмнэлзүйн шалгалт “Оточ Манрамба” 29 дээд сургуульд өрхийн анагаахын хичээлийн тусгайлсан хөтөлбөргүй бөгөөд 4 дүгээр дамжаанд европ анагаах ухааны хичээлүүд болох мэс засал, яаралтай тусламж, хүүхдийн өвчин, эх барих эмэгтэйчүүд, дотрын өвчний

Page 17: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

17

оношлогоо эмчилгээ гэсэн хичээлүүд ордог байна. Энэ сургуулийн төгсөлтийн шалгалтын 10 хувийг европ анагаах ухааны хичээлийн асуулт эзэлдэг байна. Монос уламжлалт анагаахын сургууль26 нь өрхийн анагаахын тэнхимгүй ч тэд өрхийн анагаахын 6.5 кредиттэй сургалтын хөтөлбөртэй байв. Уг хөтөлбөрийг дотрын өвчний тэнхим хариуцан явуулдаг байна. Уг тайланд цаашид Монос болон Оточ Манрамба уламжлалт анагаахын дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн талаар дурдахгүй болно. ЭМШУИС, Ач болон Этүгэн анагаах ухааны их дээд сургуулиудын өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийн харьцуулалтыг хүснэгт 6-д үзүүлэв. Хүснэгт 6. Өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийн харьцуулалт (2009-2010). ЭМШУИС Ач дээд сургууль Этүгэн дээд

сургууль 1 жил - - - 2 жил лекц 12ц., дадлага 28 ц. - - 3 жил - - - 4 жил лекц 8ц, дадлага 42 ц. - - 5 жил лекц 6ц., дадалага 8 ц., семинар 4 ц. - - 6 жил лекц 8ц., семинар 16 ц., дадлага 16

ц., бие даалт 4ц лекц 64 ц. семинар 64 ц. цадлага 392 ц.

Лекц 8 ц. Семинар 128 ц. Дадлага 16 ц.

Бүгд Лекц 38 ц. Семинар 20 ц. Дадлага 94 ц.

Лекц 64 ц. Семинар 64 ц. Дадлага 392 ц.

Лекц 8 ц. Семинар 128 ц. Дадлага 16 ц.

Уг гурван анагаахын сургуулиуд оюутнуудад өрхийн анагаах ухааны хичээлийг заадаг арга барил нь өөр байна. ЭМШУИС өрхийн анагаах ухааны хичээлийн суурийг 2-5 дугаар дамжаанд 118 цагийн хичээлээр өгөөд 6 дугаар дамжаанд дадлагажигч эмчийн 4 долоон хоногийн сургалтаар дадлагажуулдаг бол бусад 2 сургууль нь 6 дугаар дамжаа хүртэл өрхийн анагаахын хичээлийг заадаггүй байна. ЭМШУИС-ийн өрхийн анагаах ухааны хичээлийн сургалтын хөтөлбөр нь 2-р дамжаанд “Хүн, эрүүл ба эмгэг” буюу 1-р блок мөн “Нийгэм ба эмч” буюу 5-р блокоор эхэлдэг байна. Оюутнууд уг хичээлээр өрхийн анагаахын хичээлийн талаарх ойлголтыг эрүүл ба эмгэг, хүн ам зүйн ангилал, эмчийн мэргэжлийн онцлог, эмч, сувилагчийн ажлын байрны тодорхойлолт, дэлхийн болон монголын анхан шатны тусламжийн хандлага, өрх, сумын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, анхан шатан дахь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хорт зуршил түүнтэй тэмцэхэд эмчийн үүрэг, өсвөр үеийнхний эрүүл мэнд болон өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар суурь мэдлэг олгох зэрэг хичээлээр олж авдаг байна. Энэ үеийн сургах арга зүй нь голчлон лекц болон өрхийн анагаахын хичээлийн зарчим, үндсэн элементүүдийн дадлагаас тогтдог байна. 2 дугаар дамжааны оюутны үнэлгээ нь блокын төгсгөлийн шалгалт болон дамжааны төгсгөлд өрхийн анагаах ухааны хичээлийн анхны төлөвлөсөн зорилготой эмнэлзүйн шалгалт (OSCE/ТЗЭШ)-ыг өгдөг байна. 4 дүгээр дамжаанд “Сэтгэцийн эрүүл мэнд” буюу 14 дүгээр блок болон “Хүүхэд ба

Page 18: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

18

настан ” буюу 16 дугаар блокоор оюутнууд зөвлөгөө өгөх үндсэн элементүүд болон сайн зөвлөгч болоход шаардагдах харилцааны ур чадварыг эзэмшихэд чиглэж, ялангуяа сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүд болон хүүхэд настангуудтай ажиллаж сурна. Хэвтэж эмчлүүлэх ба өрхийн эмнэлгийн тусламж хоёрын хоорондох ялгааг ойлгохдоо хамт олны дунд тохиолдож байгаа өвчин, эмгэгийн талаар зөв ойлгох болон түүний эсрэг авах арга хэмжээг мэдэх боломжийг бүрдүүлэхийг шаарддаг. Сургалтын арга зүй нь лекц болон дадлагыг хослуулан ашигладаг байна. Өрхийн анагаахын хичээлийн ихэнх цагийг оюутнууд танхимд багавтар цагийг эмнэлэгт өнгөрүүлдэг байна. 4 дүгээр дамжааны оюутнуудын мэдлэгийг блокийн төгсгөлийн шалгалтаар үнэлдэг. 5 дугаар дамжаанд “Нийгэм ба орчин” буюу блок 21-ээр оюутнууд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нарт сайн зөвлөгөө өгөхөд шаардлагатай харилцааны болон зөвлөгөө өгөх арга зүй эзэмшихэд анхаардаг. Энэхүү модуль нь оюутнуудад хүйсийн эрх, нийгэм-эдийн засаг, улс төрийн хүчин зүйлс эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх мөн нийгмийн эрүүл мэндийн уламжлалт болон орчин үеийн аргуудын чиг хандлагын талаар мэдлэгтэй болгох зорилготой. Сургалтын арга зүй нь мөн л лекц болон дадлага дээр суурилна. 5 дугаар дамжааны үнэлгээ нь блокын төгсгөлийн шалгалт болон дамжааны төгсгөлд өгдөг хоёр дахь төлөвлөгдсөн зорилготой эмнэлзүйн шалгалт (OSCE/ТЗЭШ) байдаг байна. 6 дугаар дамжаанд ордог “Өрхийн анагаах”-ын дадлагажигч эмчийн 4 долоон хоногийн сургалт нь оюутнуудад хамт олонд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх дадлага олж авахад туслах хүсүүштэй сургалт байдаг бөгөөд энэ нь өрх, сумын эмнэлгийн аль нэгийг сонгож дадлагаа хийх боломжтой юм. Хэдий тийм боловч, оюутнууд зарим цагийг хамт олонд үзүүлж байгаа төрөл бүрийн тусламж үйлчилгээнд, тухайлбал, эрүүл мэндийн анхан шатны тусламжийн төв, хувийн өрхийн эмнэлэг, хөнгөвчлөх эмчилгээний газруудад ажиллаж зарцуулах нь зүйтэй юм. Өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээнд идэвхтэй оролцсоноор оюутнууд өөрсдийн ном сэтгүүлээс олж авсан мэдлэгээ эмнэлзүйн туршлага болгоход хөшүүрэг болдог. Энэ сургалтын арга нь оюутнуудад өвчтөн төвтэй дадлага хийх боломжийг олгохоор зохион байгуулагдсан байна. Дадлагажигч эмчийн сургалтын үеэр оюутнууд долоон хоногт 2 цагийн лекц, 4 цагийн семинартай бөгөөд үлдсэн бүх цагийг өрхийн аль нэг эмнэлэгт дадлага хийдэг байна. Харин багш нар өрхийн эмэнэлэгт ажиллах явцад нь үндсэндээ хяналт тавьж чаддаггүй байна. Өрхийн анагаахын дадалагажигч эмчийн сургалтын эцэст оюутнууд шалгалт өгдөггүй зөвхөн дадлагын тайлан хамгаалдаг байна. Өрхийн эмнэлгийн эмч нар далагажигч оюутны дадлагын дүнг багшид нь албан бичгээр хүргүүлдэг байна. 6 дугаар дамжааны эцэст оюутнууд өрхийн анагаахын хичээлээр олж авсан мэдлэг, чадвар ба хандлагыг сүүлийн буюу гуравдахь төлөвлөгдсөн зорилготой эмнэлзүйн шалгалт (OSCE/ТЗЭШ)-аар мөн тестийн шалгалтаар үнэлүүлдэг байна. Төгсөлтийн тестийн шалгалтын асуултын 15 хувийг өрхийн анагаахын хичээлийн асуултууд эзэлдэг байна. ЭМШУИС-ийн ерөнхий мэргэжил урьдчилан сэргийлэх анагаахын тэнхмийн зүгээс өрхийн анагаахын дадалагажигч оюутнуудад тавих хяналт болон арга зүй маш хомс бөгөөд дадлагажигч оюутнууд үндсэндээ эргэх холбоогүй өрхийн анагаахын хичээлийг суралцаж байна. Оюутнууд өрхийн анагаахын дадалагжих сургалтын маш сайн боловсруулсан гарын авлагааар хангагдах шаардлагатай. Энэхүү сургалтын ажилд туршлагатай өрхийн эмчийн идэвхитэй хяналт, оролцоо маш чухал юм. Иймд өрхийн эмч нарын дунд сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах нь зүй ёсоор шаардагдаж байна. Хэрэв өрхийн эмч нар оюутнуудын сургалтанд идвхитэй оролцож

Page 19: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

19

тэднийг сайн сургахын ач холбогдлыг ойлговол бид шинэ төгсөгч нарыг өрхийн анагаахын мэргэжил рүү татах боломж гарах юм. Ач анагаахын дээд сургууль 6 дугаар дамжаандаа 3 сарын дадалагажигч эмчийн сургалтыг урьдчилсан өрхийн анагаахын суурь хичээлгүйгээр явуулдаг байна. Дадлагын сургалтын өмнө тус сургууль 9 дүгээр сард 64 цагийн лекц ордог байна. 3 сарын дадлагын эхэнд өмнө дурьдсанаар сургууль, оюутан болон өрхийн эмэнэлэг хооронд гурвалсан гэрээ хийгдэж сургууль оюутан бүрт 40000� өрхийн эмнэлэгт төлдөг байна. Дадлагын үеэр оюутнууд долоон хоног бүр 4 цагийн семинартай байдаг байна. Багш нар нь оюутны дадалагжилтын хугацаанд нэгээс доошгүй удаа тэдний гүйцэтгэлийг өрхийн эмэнэлэг дээр нь очиж үздэг байна. Дадлага дууссаны дараа оюутнууд дадлагын тайлан бичиж дараа оны нэгдүгээр сард тайлангаа хамгаалдаг байна. 2008 оноос эхлэн зарим нэг оюутны дадлагын үеэрээ хийсэн судалгааны үр дүнг танилцуулах хурлыг хийж эхэлсэн байна. Этүгэн анагаахын дээд сургууль7 нь мөн урьдчилсан өрхийн анагаахын суурь хичээлгүйгээр 6 дугаар дамжаандаа 4 долоон хоногийн дадалагажигч эмчийн сургалтыг явуулдаг байна. Тус сургууль өрхийн анагаахын тэнхимгүй бөгөөд дотрын анагаахын тэнхмийн багш нар өрхийн анагаах ухааны сургалтыг явуулдаг байна. ЭМШУИС, Ач болон Этүгэн анагаахын дээд сургуулиудын өрхийн анагаах ухааны хичээлээр эзэмшвэл зохих мэдлэг, чадварын харьцуулалтыг энэ тайлангийн Хавсралт 1-д харууллаа. ЭМШУИС-ийн өрхийн анагаах ухааны хичээлийн хөтөлбөрийн зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар нь өргөн хүрээтэй бөгөөд өрхийн эмчийн ажлын байрны тодорхойлолтын үүрэг, үйл ажиллагааг үндсэнд нь хамарч байна. Өрхийн анагаахын тэнхмийн сургалтын хөтөлбөрт өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа өвчнүүдийн талаарх мэдлэг, дадал олгох асуудал тусгагдаагүй байна. Монгол улсын хүн амын дунд өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаан болж буй өвчнүүд нь амьсгалын эрхтэн , хоол боловсруулах, шээс бэлгийн замын, зүрх судасны эрхтэн тогтолцооны өвчнүүд болон осол гэмтэл хордлого байна. Гэтэл эдгээр сэдвүүд өрхийн анагаахын хичээлийн хөтөлбөрийн онолын хэсэгт ороогүй байна. Түүнчлэн нас баралтын тэгрүүлэх 5 шалтгаан (зүрх судас, хавдар, осол гэмтэл ба хордлого, гадны шалтгаант үр дагварууд, амьсгалын болон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин)-ууд өрхийн анагаахын хичээлийн хөтөлбөрийн онолын хэсэгт мөн ороогүй байна. Харин эдгээр өвчнүүдийн талаар ямар нэг хэмжээгээр өрхийн анагаахын дадалагжигч эмчийн сургалтын хөтөлбөрт оржээ. Цаашид ерөнхий мэргэжил урьдчилан сэргийлэх анагаахын тэнхмийн хөтөлбөрт эдгээр өвчнүүдийн асуудлыг хамарсан блок оруулж өгөөд түүндээ бас энэ өвчнүүдтэй холбоотой асуудлаар өрхийн эмчийн үүрэг, хариуцлагын талаар заах нь зүйтэй юм. Хэрвээ, ерөнхий мэргэжил, урьдчилан сэргийлэх анагаахын тэнхим бусад блокуудад өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх 5 шалтгаан болж буй өвчнүүдийн үед үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээний менежментийн хичээлийг орвол өрхийн анагаахын сургалтын хөтөлбөр нь өрхийн эмчийн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үүрэг үйл ажиллагааг бүгдийг хамрах болно. Этүгэн дээд сургуулийн өрхийн анагаахын чиглэлээр олгож буй мэдлэг нь менежмент болон анагаахын ёс зүйн хэсгээс бусад нь ЭМШУИС-ын өрхийн анагаахын сургалтын хөтөлбөртэй ижил байна. Ач анагаахын дээд сургуулийн дадлагажигч эмчийн 3 сарын сургалтын хөтөлбөрийн

Page 20: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

20

зайлшгүй мэдвэл зохих мэдлэг, ур чадвар нь өргөн хүрээтэй тодорхойлогдсон байв. Оюутнууд дадлагын үеэрээ ойролцоогоор өрхийн эмчийн 25 ерөнхий үүргийг мэдэж, 10 ур чадварыг эзэмшсэн байх ёстой байв. Ач анагаах ухааны дээд сургуулийн тайлагнах болон үнэлэх үйл ажиллагаа нь ЭМШУИС-ээс илүү найдвартай бөгөөд оюутнууд ядаж өрхийн анагаахын чиглэлээр тайлан бичиж хамгаалж сурдаг байна. Түүнчлэн уг сургуулийн өрхийн эмнэлэг, оюутантай хийсэн гурвалсан гэрээ нь оюутнуудад бие дааж сурах болон хариуцлагатай байх хөшүүрэг болдог байна. Үүний зэрэгцээ Ач анагаах ухааны дээд сургуулиас өрхийн эмнэлэгт оюутны дадлагыг явуулахаар төлж буй төлбөр (оюутан бүрт 40000�) нь өрхийн эмнэлэг уг сургалтанд оролцох хөшүүрэг болохын сацуу тэдний оюутанд туслах хариуцлагыг нэмэгдүүлдэг байна. Бусад анагаах ухааны сургуулийг бодвол Ач анагаах ухааны дээд сургууль урт хугацаагаар оюутныг дадлагажуулж байгаа нь тэдэнд өрхийн эмчийн хяналт, удирлаган дор өөртөө итгэлтэй дадлагажих боломжийг олгож байна. Монгол улс нь одоогоор их, дээд сургуулиудад ашиглаж болох төгсөлтийн өмнөх сургалтын цөм төлөвлөгөөгүй юм. 2007 онд ЭМШУИС анагаахын сургуулиудад мөрдөх сургалтын стандарт төлөвлөгөө боловсруулах санаачлага гаргажээ. Ингээд тус сургууль улс хувийн хэвшлийн анагаахын бүх сургуулийн төлөөллийг оруулсан ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Ажлын хэсэг сургалтын стандартыг эцэслэн боловсруулж эрүүл мэндийн дэд сайд болон боловсролын яамны саналыг тусган 2008 оны 12 сард үндэсний стандарт хэмжил зүйн төвд өргөн барьсан боловч одоог хүртэл батлаагүй байна.

3.3 Өрхийн анагаахын төгсөлтийн дараах резиденсийн сургалтын хөтөлбөр ЭМЯ нь өрхийн эмчийн резиденсийн сургалтын стандарт буюу цөм төлөвлөгөөг 2003 онд баталсан. Цөм төлвлөгөө нь: сургалтын эрхэм зорилго, сургалтын зорилтууд, мэргэжилтний тодорхойлолт, мэргэжлийн индекс (D 720100) 35, сургалтын үргэлжлэх хугацаа (1 жил, 44 долоон хоног = 44 кредит), элсэгчдэд тавигдах шаардлага, элсэгчдийн боловсролын түвшин, сургалтын агуулга босоо, хэвтээ тэнхлэгээр залгамж холбоо, сургалтын модуль (заавал сурах хичээл, мэргэшүүлэх эмнэлзүйн сургалт, эмнэлзүйн бус буюу Нийгмийн эрүүл мэндийн сургалт), өрхийн эмчийн зайлшгүй эзэмших оношлогооны болон эмчилгээний ажилбаруудын жагсаалт, хяналт үнэлгээ гэсэн хэсгүүдээс бүрдсэн байна. Уг цөм төлвлөгөөгөөр сургалт дараах 3 шаттайгар 1 жилийн хугацаанд явагдах ёстой. Үүнд: 1-р шат: 88 цагийн лекц болон 344 цагийн бие даалт (нийт 9 кредит); 2-р шат: 352 цагийн дадлага болон 512 цагийн бие даалт (нийт 18 кредит); 3-р шат: 816 цагийн бие даалт (нийт 17 кредит). Резиденсийн сургалтын хөтөлбөрийн36 агуулгыг Хүснэгт 7 ба 8-д үзүүллээ. Монголд одоогийн байдлаар зөвхөн ЭМШУИС өрхийн анагаахынрезиденсийн сургалтын хөтөлбөртэй байна. Гэвч одоогоор тун цөөхөн эмч нар энэхүү өрхийн анагаахын резиденсийн өхөтөлбөрт хамрагдсан быайна. Үүний шалтгаан нь өрхийн эмнэлэгтэй холбоотой олон чухал асуудал шийдэгдээгүйтэй холбоотой гэж үзэж болох юм. Өрхийн эмнэлгийн санхүүжилт, ашиг орлогыг тойрсон асуудлууд, өрхийн анагаахын резиденсийн сургалтанд хамрагдаж буй хугацаанд эмч нарт олгох цалин урамшуулал хангалтгүй зэрэг асуудлууд байна. Бусад орнуудад резиденсийн сургалтанд хамрагдах буюу өрхийн анагаахаар мэргэжил эзэмшихэд бусад эмч нараас илүү боломж олгодог, тухайлбал, хувийн эмнэлэг нээх эрх олгох гэх мэт. Мөн бусад орнуудад өрхийн эмчийн

Page 21: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

21

цалингийн нэмэгдлийн асуудлыг өрхийн эмнэлгийн өрсөлдөх чадвар сайжрах, орлого нэмэгдүүлэхтэй уялдуулж өгсөн байдаг ажээ. Монгол улсын хувьд өрхийн эмчид иймэрхүү орлого, цалингийн нэмэгдлийн асуудал шийдэгдээгүй бөгөөд үүнийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Эдгээр асуудлын талаар GVG зөвлөх байгийн бусад техникийн тайланд ч тусгагдсан байгаа. Хүснэгт 7. Өрхийн эмчийн резиденсийн сургалтын хөтөлбөр – онолын хэсэг. Хичээлүүд лекц семинар үргэлжлэх

Заавал сурах хичээл Анагаах ухааны сэтгэл судлал, ёс зүй x

6 долоон хоног,

6 кредит 17-19 цагт

ХДХВ, ДОХ нийгмийн эрүүл мэндийн асуудал болох нь

x

Нийгмийн эрүүл мэнд x Багаар ажиллах арга зүй x Эрүүл мэндийн эрх зүй x Англи хэл x Компьютер x

Сонгон судлах хичээл Эмнэл зүйн бүтэц судлал x

2 долоон хоног, 2 кредит

Эмгэг судлал x Эмнэл зүйн физиологи x Эмгэг физиологи x Эмнэл зүйн биохими x Эмнэл зүйн эм судлал X Эмнэл зүйн удам судлал X Эмнэл зүйн дархлаа судлал X Эмнэл зүйн микробиологи X Хүснэгт 8. Өрхийн анагаахын резиденсийн сургалтын мэргэшүүлэх хичээлийн тойролт. Тойролтын сэдэв Тойргийн хугацаа

(7хоногоор) Хүүхдэд өрхийн эмчээс үзүүлэх тусламж, үйлчилгээ

7

Дотрын анагаах ухааны чиглэлээр өрхийн эмчээс үзүүлэх тусламж

7

Эмэгтэйчүүдэд өрхийн эмчээс үзүүлэх тусламж 8 Өрхийн эмчээс үзүүлэх мэс засал, гэмтлийн тусламж

7

Мэдрэл-сэтгэцийн эмгэгийн асуудлаар өрхийн эмчээс үзүүлэх тусламж

7

Өрхийн эмчээс гардан гүйцэтгэх Нийгмийн эрүүл мэнд, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын асуудлууд

8

Бүгд

44

Дэлхийн олон оронд өрхийн анагаах ухааны резиденсийн сургалт 2-оос 3 жил байдаг байна. Алс хэтдээ монголд өрхийн анагаах ухааны резиденсийн сургалтын хугацааг

Page 22: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

22

дэлхий нийтэд өрхийн анагаахын мэргэжилтэн бэлтгэж байгаа чанарын шаардлагад хүргэх зорилгоор нилээн уртасгах шаардлагатай байгаа юм. Нөгөөтэйгүүр, эмч нарыг өрхийн анагаахын сургалтанд хамрагдах сонирхолгүй болгож байгаа олон асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгааг энд тэмдэглэх нь зүйтэй юм. Гэхдээ энэ асуудлыг зөвхөн эмч нарын сургалтын зардлыг даах, суралцах хугацаанд нь бага зэргийн тэтгэмж олгосноор шийдэж чадахгүй юм. Энд иж бүрэн цаашдаа тогтвортой байх шийдэл хэрэгтэй бөгөөд ийм шийдэл л өрхийн анагаахын мэргэжилтэнд амвдралынх нь туршийн орлогын эх үүсвэр, эрх мэдэл, давуу талыг олгоно. Хэрэв ингэж чадвал эмчийн хангамж ч сайжирна. Ойролцоогоор 800 эмч өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа хэдий ч 1998 оноос хойш тэдний зөвхөн 13 нь өрхийн анагаахын резиденсийн хөтөлбөрт хамрагдсан байна. Өнөөг хүртэл өрхийн анагаах ухааны резиденсийн сургалт ЭМШУИС-ийн Төгсөлтийн дараах институт дээр зохион байгуулагдаж ирсэн. ЭМЯ-ны баталсан өрхийн анагаах ухааны резиденсийн цөм төлөвлөгөөн дээр үндэслэн ЭМШУИС 2009 онд өөрийн сургуулийн өрхийн анагаах ухааны мэргэжил олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулан мөрдөж байна. Гэвч сургууль төгссөн ерөнхий мэргэжлийн эмч нар энэ мэргэжлийг эзэмших сонирхолгүйгээс энэ нэг жилийн сургалтын хөтөлбөр нь хэрэгжээгүй юм. Монголд “Ерөнхий мэргэжлийн эмч” гэдэг нь анагаах ухааны сургууль дөнгөж төгссөн, сум, өрхийн эмнэлэгт ажиллах боломжтой эмчийг хэлж байгаа болно. Түүнчлэн өрхийн эмчийн ажлын байрны тодорхойлолтонд өрхийн эмч нь заавал өрхийн анагаахаар мэргэшсэн байх гэж заагаагүй. Мөн өрхийн анагаахаар мэргэшсэн ба мэргэшээгүй эмч нарын хооронд цалингийн сүлжээ болон урамшууллын тогтолцоо ялгаваргүйгээс гадна өөр нэг хүчин зүйл бол өрхийн эмнэлгүүд ажлаа сайн гүйцэтгэж чадахгүйгээс ард иргэдийн дунд нэр хүнд нь төдийлөн сайнгүй байгаа зэрэг шалтгаанууд эмч нарыг уг сургалтанд хамрагдах сонирхлыг төдийлөн төрүүлэхгүй байна. Бусад орнуудад өрхийн анагаахын мэргэжил эзэмшээгүй залуу “Ерөнхий мэргэжлийн” гэх эмч нар өрхийн эмнэлэгт ажиллаж анхан шатны тусламж үзүүлдэг байна. Мөн эдгээр эмч нар өрхийн анагаах ухааны мэргэжлээр резиденсийн сургалт дүүргэсэн эмч нарын удирдлаган дор “House officer” болон “Залуу эмч” гэсэн ажлын байранд ажилладаг байна. Эдгээр нарийн мэргэжлийн өрхийн анагаахын эмч нар өөр цалингийн сүлжээтэй бөгөөд тэд “Клиникийн зөвлөх” гэж тусгай цалин авдаг байна. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм. Энэ нь юу вэ гэвэл залуу “Ерөнхий мэргэжлийн эмч”, “Залуу бүртгүүлэх эмч”, “House officer” нарын нэр болон үүрэг хариуцлагыг өрхийн анагаахын ахлах мэргэжилтэнтэй харьцуулахад хоорондоо учир нь олдохгүй ээдрээ үүсгэдэг байна. 2001 оноос өрхийн анагаах ухааны чиглэлээр АХБ болон Дэлхийн банкны санхүүжилтээр цөөн тооны эмч 6 сарын мэргэжил олгох түргэвчилсэн сургалтанд хамрагдсан байна. Уг 6 сарын өрхийн эмчийн түргэвчилсэн резиденсийн сургалтын хөтөлбөр нь 18 кредит, 384 цагийн (48 ц/4кр лекц, 96 ц/4кр семинар, 96 ц/4 кр дадлага болон 144 ц/6 кр бие даалттай) багтаамжтай байв. Энэхүү 6 сарын түргэвчилсэн сургалт болон 1 жилийн өрхийн анагаах ухааны резиденсийн сургалтын хөтөлбөрийн агуулга, зайлшгүй эзэмших мэдлэг, ур чадвар, хандлага нь бараг ижилхэн байв. Гэвч эдгээр зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг эмч нар 6 сарын сургалтын хугацаанд бүрэн эзэмших боломжгүй байв. Oлон улсын стандартаар өрхийн анагаахын мэргэшүүлэх резиденсийн сургалтын хугацаа 3 жил байна. Нөхцөл байдлаас шалтгаалан доод хугацаа нь нэг жил байж болох боловч, цаашид хугацааг даруй нэмэгдүүлэх нь зүйтэй юм. Хагас жилээр өрхийн анагаахын резиденсийн сургалтыг явуулах нь ерөөсөө шаардлага хангахгүй байна.

Page 23: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

23

3.4. Сургалтын орчин, ном сурах бичиг Багшлах чадварыг сайжруулахын тулд бид сургалтын орчин, сурах бичиг, багшлах арга зүй, багш нар сургалтын орчин үеийн арга хэрэглэн хичээлээ заах чадавхи (асуудалд суурилсан, тохиолдолд суурилсан арга зүйг эзэмшүүлэхэд анхаарсан) зэрэгт нэн анхаарах шаардлагатай болж байна. Иймээс монголд үйл ажиллагаа явуулж байгаа анагаах ухааны төгсөлтийн өмнөх сургалт эрхэлдэг 3 сургуулийн сургалтын орчинг үнэлэх шаардлагатай болсон юм. Мөн энэ үнэлгээгээр оюутнуудад шаардлагатай мэдлэг, дадлага, хандлагыг эзэмшүүлж чадаж байгаа эсэхийг үнэлэх шаардлага ч гарч ирсэн. Үнэлгээний явцад ЭМШУИС, түүний харъяа 3 бүсийн анагаах ухааны коллеж, хувийн анагаах ухааны дээд сургуулиудын өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрүүд нь стандартчилагдаагүй байгаа нь тогтоогдлоо. Сургалтын орчин, сургалтын материал, хэрэгсэл бидний судалсан 3 их, дээд сургууль (ЭМШУИС, Ач, Этүгэн)-д наад захын шаардлага хангахгүй байна. Энэхүү чанарын наад захын шаардлага гэдэгт оюутан бүр тусгай сандал ширээтэй байх, номын санд шаардлагатай ном сурах бичиг хүртээмжтэй байх, багш оюутанд зориулсан гарын авлага боловсруулагдсан, хүрэлцээтэй байх, өрхийн анагаахын тэнхимд дор хаяхад нэг дүрд тоглох өрөөтэй байх зэрэг орно. Гэтэл “Ач” анагаах ухааны дээд сургуулийн өрхийн анагаах ухааны тэнхим гэхэд ганцхан сургалтын өрөөтэй, тэр нь сургалтын тоног төхөөрөмж , техник хэрэгслээр тоноглогдоогүй байв. Энэ сургуульд цөөн хэдэн ширээ сандал байгаа нь хангалтгүй юм. ЭМШУИС-ийн өрхийн анагаах ухааны тэнхим гэхэд сургуулийнхаа байранд 1 өрөөтэй, өөр 5 өрөө нь дүүргийн эмэнэлгүүд дээр, 1 өрөө нь өрхийн эмнэлэг дээр байна. ЭМШУИС-ийн өрхийн анагаах ухааны тэнхмийн өрөөнүүд сургалтанд зориулсан сүүлийн үеийн компьютер видео/DVD төхөөрөмж, орчин үеийн лаборатори болон дүрд тоглох өрөөгүй байна. Мөн энэ сургуулийн тэнхмийн хичээлийн өрөөнд багш бүр багшийн ширээ, сандалтай. Анги тус бүрт нэг самбар, 14-15 оюутны сандалтай, тэдгээрийн 4-5 нь эвдэрсэн учраас ашиглах боломжгүй болсон байв. Үүнээс үзэхэд өрхийн анагаахын тэнхмийн нэг өрөөнд 10-12 оуютан сурах боломж байна. Энэ тэнхим 3 хуучин компьютертэй, түүний 2 нь ажилладаггүй болсон байв. Мөн 2 хуучирч эвдэрсэн кодоскоп, 2 хуучин принтертэй түүний нэг нь эвдэрсэн байв. Ач анагаах ухааны дээд сургууль мөн иймэрхүү дүр төрхтэй байна. ЭМШУИС-ийн өрхийн анагаахын тэнхим нь багш оюутанд зориулсан өрхийн анагаах ухааны сүүлийн үеийн сурах бичиггүй байна. Монголд ганц байгаа сурах бичиг нь 2009 онд Б.Оргилын бичсэн сурах бичиг бөгөөд тэр нь оюутнуудад хүрэлцэхгүй байна. Мөн багш нарт зориулсан гарын авлага энэ тэнхимд байхгүй байна. Оюутнуудад зориулсан гарын авлага байгаа боловч тэр нь оюутнууд дадлагын хугацаанд олж авах мэдлэг, дадалын болон мөн оюутны бие даалтаар унших номын жагсаалт байдлаар байна. ЭМШУИС-ийн номын санд ч сурах бичиг хангалттай биш байна. Жилд энэ сургуульд 300 оюутан өрхийн анагаах ухааны тэнхмээр хичээллэдэг боловч тэдэнд номын санд байгаа сурах бичиг хүрэлцдэггүй байна. Одоогийн байдлаар ЭМШУИС-ийн номын санд Б.Оргилын бичсэн өрхийн анагаах ухааны сурах бичиг 20 ш, 10-15 жилийн өмнө англи хэл дээр бичигдсэн цөөхөн хэдэн сурах бичиг, ЭМСХХ-1-ийн дэмжлэгээр хэвлэгдсэн өрхийн анагаахын 3 дэвтэр номоос цөөн ширхэг байна. Харин өрхийн анагаахын зарим тодорхой, тухайлбал, хүүхдийн өвчин, өвчтөнийг хянах гэх мэт сэдвээр бичигдсэн сүүлийн үеийн цөөхөн ном байна.

Page 24: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

24

3.5. Багшлах бүрэлдэхүүн

ЭМШУИС-ийн өрхийн анагаахын тэнхмийн ихэнх багш нар өрхийн анагаах ухааны зарчим болон зарим нэг сэдвээр богино курст суусан ба нэг ч багш олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өрхийн анагаах ухааны хөтөлбөрт хамрагдаагүй байна. Энэ тэнхмийн зөвхөн нэг багш нь Монголд нэг жилийн резиденсийн сургалтанд хамрагдсан байна. Харин ДЭМБ, дэлхийн зөн олон улсын байгууллага, английн далайн чанад дахь сургалтын сайн дурын байгууллага болон бусад байгууллага богино хугацааны сургалт зохион байгуулж, сертификат олгодог байна. Өрхийн анагаахын тэнхмийн ихэнх багш нар хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, нөхөн үржихүйн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, архи тамхины хорт зуршил, гэр бүлийн хүчирхийлэл, өндөр настны тусламж, хөнгөвчлөх эмчилгээ зэрэг сэдвээр суралцсан байна. Английн ерөнхий мэргэжлийн эмч нар (Английн сайн дурын байгууллагын шугамаар) 2 жил энэ тэнхимд тусалсан байна. Гэвч багш нар сайн боловсруулсан сургалтын материалгүйгээр өөр өөрсдийн мэргэжлийн чиглэлээр (хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, дотор, мэс засал г.м) хичээл зааж байна. 2000 оноос ЭМШУИС нь асуудалд суурилсан сургалтын аргыг хэрэгжүүлж эхэлсэн ба өрхийн анагаахын тэнхмийн зарим багш нар нь тус сургуулийн сургалтын албанаас зохион байгуулсан “Асуудалд суурилсан сургалт” сэдвээр түргэвчилсэн сургалтанд хамрагдаж улмаар энэ тэнхмийн багш нар сүүлийн 5-6 жилд энэхүү асуудалд суурилсан сургалтын аргыг алхам алхамаар хэрэгжүүлж байна. “Ач” анагаах ухааны дээд сургуульд өрхийн анагаах ухааны цөөхөн багштай тэнхим байгуулжээ. Харин “Этүгэн” анагаах ухааны дээд сургууль өрхийн анагаах ухааны тэнхимгүй, өрхийн анагаахын хичээлийг хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлэгт ажилладаг дотрын анагаахын тэнхмийн багш нар заадаг байна.

Page 25: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

25

4. ОЛОН УЛСЫН ЗАРИМ ТУРШЛАГУУД

4.1 Оршил Өрхийн эмч (=Ерөнхий мэргэжлийн эмч) нар өвчтөн болон түүний ар гэрийнхэнд үзүүлж байгаа тусламж үйлчилгээг зохицуулах нэгдмэл болгоход асар их үүрэг гүйцэтгэдэг байна. Иймээс өрхийн анагаах ухааны сайн боловсруулсан, үр дүнтэй сургалтын төлөвлөгөө нь анагаах ухааны сургуулиудын төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрт нэн чухал хэсэг юм. Ерөнхий мэргэжил гэдэг бол оюутнуудад хэрхэн эмнэлзүйн тодорхой мэдлэг олж авах, түүний ач холбогдлыг үнэлэх, мөн тэдгээрийг зарчмын хувьд хэрхэн нэгдмэл байдлаар ойлгож тэдгээрт нөлөөлж байгаа хүчин зүйлийг олж мэдэх, төрөл бүрийн эх үүсвэрээс олж авсан мэдээллээ нэгтгэн дүгнэх, асуудлуудыг хэрхэн тодорхойлох, тодорхойлсон асуудлаа ач холбогдлоор нь хэрхэн эрэмблэх ба эцэст нь үр дүнг үнэлэх арга зүйд сургах чухал хэрэгсэл мөн. Сургалтын хөтөлбөр нь дан ганц мэдлэг олж авах хангалттай биш, мөн хөтөлбөрийн аль нэг хэсгийг онцгойлон авч үзэх биш, хөтөлбөрийн бүх хэсгүүдийн хоорондын харилцаа, уялдааг тогтолцооны онолын үүднээс нэгдсэн балансад оруулж нэгдмэл хөтөлбөр төлөвлөгөө байх нь чухал юм. Ерөнхий мэргэжил бол өсөж дэвжихийн том эх сурвалж болдог байна. Эрүүл мэндийн тогтолцоонд нь өрхийн анагаах ухаан баттай байр суурь эзэлсэн улс орнуудад өрхийн эмч нар анагаах ухааны үндсэн хөтөлбөрийг дуусгасны дараа хэдэн жилийн турш өрхийн анагаах ухаанаар мэргэших шаардлагатай байдаг (Хүснэгт 9-д өрхийн анагаах ухаан баттай байр суурь эзэлсэн зарим жишээг үзүүлэв). Мөн өрхийн эмч нар ийнхүү мэргэшсэнийхээ дараа албан ёсны тасралтгүй сургалтуудад хамрагдах үүрэгтэй байдаг байна. Ерөнхий мэргэжлийн эмч нарыг сургадаг багш нарын Европын Академиас8 анагаах ухааны боловсрол эзэмшүүлэх төгсөлтийн өмнөх сургалтад яагаад ерөнхий дадлагын асуудал орох шаардлагатай талаар дараах 7 үндэслэлийг гаргасан байна. Үүнд:

1. Анагаах ухааны сургуулийн оюутнууд: хүмүүс эмч эмнэлгийн байгууллагад хандахдаа ихэнх цагаа эмнэлгийн тусламж авахад зарцуулж байгааг харах, ойлгох шаардлагатай.

2. Анагаах ухаан улам нэгдмэл хэлбэртэй болж байгааг анагаахын оюутнууд мэдрэх шаардлагатай.

3. Тэд (оюутнууд) анагаах ухааны “ховор тохиолдол” болон өндөр технологид анхаарал хандуулахаасаа илүү хүн төвтэй болж байгааг харах, мэдрэх шаардлага

4. ЭМАШТ-ын чиглэлээр ажиллах эмч болох гэж буй оюутнууд энэ чиглэлээрх ирээдүйн мэргэжил олгох сургалтынхаа тухай үндсэн мэдлэг олж авах шаардлага байдаг байна. Нөгөөтэйгүүр ерөнхий мэрэгжлийн эмчээс өөр чиглэлээр мэргэших оюутнуудад ч ЭМАШТ-ын дадлага хэрэгтэй бөгөөд ингэснээр тэд ирээдүйд зөвлөхөөр ажиллах боломжтой болдог.

5. Мөн анагаахын оюутнуудад ерөнхий мэргэжлийн ба өрхийн анагаахын дадлага, туршлагатай болох нь ирээдүйн мэргэжлээ сонгож дэвших боломж гэдгийг ойлгох шаардлага байдаг.

6. Өрхийн анагаахын чиглэлээр ЭМАШТ-ийн эмч нар анагаах ухааны сургуулиудад тохиолдолд суурилсан сургалт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх

Page 26: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

26

арга зүй эзэмшүүлэх сургалтын болон судалгааны асуудлаар багшлах болон судалгааны боловсон хүчний асар том шинэ нөөц болдог.

7. Өрхийн анагаахын чиглэлээр ЭМАШТ-ын хичээл нь анагаахын бусад чиглэлийн хичээлийг оюутнуудад заахад чухал хөшүүрэг болж өгдөг байна.

Хүснэгт 9. Зарим орнуудад өрхийн эмч нарт тавигддаг боловсролын шаардлага. Орон Эзэмшсэн байх боловсрол Англи Анагаах ухаанаар 5 жил (зарим сургуульд 6 жил) төгсөлтийн өмнөх

сургалт. 1 жил дадлагажих сургалт (резиденси). 3 жил ерөнхий мэргэжлийн эмчийн төгсөлтийн дараах мэргэшүүлэх резиденсийн сургалт.

АНУ Анагаах ухааны сургуульд элсэхээс өмнө бакалаврын боловсролтой болсон байх. 4 жил анагаах ухааны сургуульд сурах. 3 жил төгсөлтийн даарах резиденсийн сургалт.

Канад 3-4 жил төгсөлтийн өмнөх сургалтаар их сургуулийн боловсрол олсон байх. 4 жил анагаах ухааны сургуульд суралцах. 2 жил төгсөлтийн даарах резиденсийн сургалт.

Австрали 4-7 жил анагаах ухааны сургуульд суралцсан байх. 1 жил эмнэлэгт дадлагажигчаар ажилласан байх. 2-3 жил төгсөлтийн даарах резиденсийн сургалт.

Япон 6 жил анагаах ухааны сургалт (дадлага оролцон). Бие дааж ажиллахын өмнө төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах.

Финлянд 6 жил анагаах ухааны сургуульд суралцах. 2 жил эмнэлэгт болон эрүүл мэндийн төвүүдэд дадлагажих сургалт. 6 жил төгсөлтийн дараах сургалт (ерөнхий мэргэжлийн эмч нарт заавал биш).

Нидерланд 6 жил анагаах ухааны сургуульд суралцах. 3 жил төгсөлтийн дараах резиденсийн сургалт.

Киргиз

6 жил анагаах ухааны сургуульд суралцах. 2-3 жил төгсөлтийн дараах резиденсийн сургалт

Естон

6 жил анагаах ухааны сургуульд суралцах. 3 жил төгсөлтийн дараах резиденсийн сургалт

Өрхийн анагаах ухааны сургалт, ялангуяа өрхийн анагаах ухаанаар дахин мэргэшүүлэх сургалтын талаарх мэдээллийг бидний 2010 оны 4 сарын 1-нд хүлээлгэн өгсөн “Эрүүл мэндийн анхан шатны тусламжид ажиллаж буй хүний нөөцийг чадавхижуулах” гэсэн хэлэлцүүлгийн баримт бичигт илүү тусгасан байгаа.

4.2 Канад улсын өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх сургалтын тухай

Канад улсын Баруун Онтариогийн28,4 Их сургуулийн анагаах ухааны сургалтыг хэрхэн явуулдаг талаар энэ бүлэгт товч дурьдах болно. Энэ факультетийг төгсөгчид анагаах ухааныг биологи, хүн амын болон зан үйлийн шинжлэх ухаантай уялдуулан ойлгож, улмаар хүний ерөнхий байдал, өвчтөнд тэгш хандах, эмч-өвчтөний нэгдмэл хамтын ажиллагааг ойлгодог мэдлэг, чадвартай болсон байх шаардлага тавьдаг байна. Дээрх факультет сургалтын хөтөлбөртөө өрхийн анагаах ухааны үндсэн зарчмуудыг

Page 27: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

27

дараах байдлаар оруулсан байна. Үүнд: 1. Өрхийн эмчийн үүрэгт гол зүйл бол өвчтөн-эмчийн харилцан үйл ажиллагаа байх ёстой 2. Өрхийн эмч бол маш туршлагатай эмнэл зүйч эмч байх ёстой 3. Өрхийн анагаах ухааны хичээл бол – хамт олонд суурилсан байна 4. Өрхийн эмч бол тодорхой хүн амын дунд дадлагажих ба өрхийн эмчийн гүйцэтгэх үүргийн талаар дараах ойлголтуудыг авсан байх шаардлагатай. Үүнд: • Эмч бол анагаах ухааны эксперт /эмнэл зүйн шийдвэр гаргагч • Эмч бол холбогч /сургагч /хүмүүнлэг үзэлтэн /эмчлэгч • Эмч бол хаалга баригч /нөөцийн менежер • Эмч бол Эрүүл мэндийн ухуулагч • Эмч бол бас суралцагч • Эмч бол бас судлаач • Эмч бол бусдын адил хүн.

Мөн дараах тусгай асуудлуудыг хөтөлбөртөө багтаасан байна: • Өвчний өвөрмөц шинж тэмдэг ба оношлогоо, мөн өвчтөн юуны тулд эмнэлэгт

хандсан тухай • Эмнэлгийн дотоод дүрэм журам. • Эмийн хэрэглээний асуудал зэргийг тусгасан байна.

Эдгээр зарчмууд, ойлголтууд, зорилтууд нь сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд сууж өгдөг ба уг хөтөлбөр төлөвлөгөө нь дараах байдлаар хуваарилагдсан байна: • Эхний 2 жилд лекц, Семинарууд орох бөгөөд эдгээр лекц, семинараар өвчтөн төвтэй

эмнэлзүйн аргуудыг судалдаг байна. Оюутнуудыг жижиг бүлгээр ажиллуулах замаар хичээлийг явуулдаг. Мөн төгсгөлд нь “эмнэлзүйн арга барилын өдөр” гэдгийг нэгдсэн журмаар зохион байгуулдаг байна. Эхний 2 жилийн энэхүү сургалт нь шалгалт авсанаар дуусгавар болдог байна.

• 3 дахь жилдээ 6 долоо хоногийн дадлагажигч эмчийн сургалт явагддаг. Эхний 2 долоо хоногийн сургалт нь Өрхийн эмнэлэг дээр, дараагийн 4 долоо хоногийн сургалт нь нийтэд үйлчилдэг анхан шатны эмнэлэг (хамт олны) дээр явагддаг байна.

• 4 дэх жилдээ 2-4 долоо хоног өрхийн анагаах ухааны тодорхой хичээлээр сонгон суралцах боломжтой байдаг байна.

4.3. Мальт улсын өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх сургалтын байдал. Мальтын Их сургууль (www.um.edu.mt/ms/familymedicine) их сонирхолтой Өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөртэй юм байна. Ерөнхий зарчимын хувьд бусад орнуудтай адил боловч, 3 дахь жилдээ оюутнууд сайн дураараа хүссэн гэр бүлд гэрийн тогтмол эргэлт хийж тухайн гэр бүлд тохиолдолж байгаа эрүүл мэндийн асуудал, өвчин эмгэгийг хянах замаар “гэр бүлийн тохиолдлын” судалгаа (family case study) хийдэг байна. Мөн тэр гэр бүлийн гишүүдэд тохиолдсон өвчин эмгэгийг дээд шатны эмнэлэгт хэрхэн шилжүүлж байгааг хянах замаар судалгаа хийдэг байна. Оюутнууд тухайн гэр бүлд тохиодож буй Эрүүл мэндийн асуудал болон өвчний тохиолдол бүрийн талаар тусгай тэмдэглэл хөтлөж, уг өвчний талаар материал бэлтгэж шүүн ярилцдаг байна. Энэ явцад бас өрхийн анагаах ухааны үндсэн зарчим,

Page 28: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

28

бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар лекц сонсдог ажээ. Тэгээд 3 дахь жилийнхээ эцэст оюутнуудаар тохиодлын судалгаа, тэмдэглэл зэргийг үндэслэсэн “Дадлагын төсөл” бичүүлж, түүнийг үнэлж дүгнэдэг байна. Оюутнууд 1500 үгт багтаан өөрийн ажиглан судалсан гэр бүлийн Эрүүл мэндийн асуудал болон энэ нь тухайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоотой яаж уялдаж байгаа талаар төсөл бичдэг байна. Энэ 3 дахь жилийн сургалт нь нийт өрхийн анагаах ухааны сургалтын 20%-ийг эзэлдэг байна. 4 дэх жил нь оюутнуудад зөвлөгөө өгөх, харилцааны ур чадвар эзэмүүлэхэд чиглэсэн сургалт байдаг. Мөн энэ жилд оюутнууд өрхийн анагаах ухаан ба хэвтэн эмчлүүлэх тусламж 2-ын ялгаатай байдлыг олж мэдэх, хамт олны дунд байгаа өвчлөлийн байдлыг тогтоох, түүнтэй тэмцэх арга зүйг эзэмшихэд нь тэдэнд боломж олгодог байна. Энэ жилд хичээлийг 3 аргаар заадаг байна. Үүнд: Нийтийн лекц, багшийн удирдлагын дор бие даах ба нийтэд үйлчилдэг анхан шатны эмнэлэгт дадлага хийх зэрэг болно. Эмнэлэгт дадлага хийх явцад оюутнууд багшийгаа дагалдан онош тавих, эмчлэх үндсэн дадлага хийдэг байна. Ийм дадлагыг идэвхтэй сайн хийлгэх нь оюутнуудыг ном сэтгүүлээс уншиж олж авсан мэдлэгээ эмнэлзүйн практиктай холбох боломжийг олгож байгаагаараа онцгой ач холбогдолтой юм байна. Энэ нь оюутнуудад өвчтөн төвтэй хандлага эзэмших боломжийг бүрдүүлдэг ажээ. Энэхүү 4 дэх жилийн сургалтын хэсэг нь нийт өрхийн анагаах ухааны сургалтын мөн л 20%-ийг эзэлдэг байна. 5 дахь жилдээ оюутнууд багшийнхаа удирдлаган дор хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх дадлага туршлагатай болох зорилтын хүрээнд хичээлийн хөтөлбөр нь хийгдсэн байна. Хэдийгээр оюутнууд ийнхүү дадлага сайн хийж байгаа боловч бас тэд хамт олны Эрүүл мэндийн төвийн төрөл бүрийн тусламж үйлчилгээтэй, тухайлбал, анхан шатны тусламжийн төвүүд, хувийн хэвшлийн ерөнхий мэргэжлийн эмч хэрхэн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа болон хөнгөвчлөх эмчилгээний төвүүдэд дадлагажих шаардлага байдаг байна. Ийнхүү хамт олны эрүүл мэндийн төв дээр дадлагажих нь оюутнуудад өвчтөний нийгэм, биологи, сэтгэл зүйн асуудлуудыг оношлогоо, эмчилгээтэй уялдуулан нэгдмэл байдлаар ойлгоход нь их тус дэм болдог байна. Энэ 5 дахь жилийн сургалтын хугацаанд бас давхар лекцийн хичээлүүд явагдаж, шалгалт шүүлгүүд бичгийн хэлбэрээр авагдаж байдаг байна. 5 дахь жилд авагдаж байгаа шалгалт шүүлгүүд өрхийн анагаах ухааны нийт сургалтын дүнгийн бараг 60% нь болдог байна.

4.4. Гүрж ба Молдав улсад өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх сургалтын дадлагажилтийн байдал.

Гүрж27 болон Молдав32,33 улсад өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх сургалтын дадлагажилтийн хугацаа тун богинохон байдаг байна. Тухайлбал Гүржид 14 хагас өдрийн буюу 56 цагийн дадлагажилтийн хугацаатай бөгөөд Молдавт 15 өдөр (96 цаг) дадлага хийдэг бөгөөд энэ нь өглөөний 8:00 –цагаас өдрийн 14:15 хүртэл үргэлжилдэг байна. Гүржийн 14 хагас өдрийн дадлагажилт дараах байдлаар хуваарилагддаг байна. Эхний 8 хагас өдөр лекц болон жижиг бүлгээр танхимд хичээллэдэг ба дараагийн 5 хагас өдөр нь эмнэлзүйн дадлага хийгээд эцсийн өдөр нь шалгалт авч үнэлэж дүгнэлт өгдөг байна. Гүржид өрхийн анагаах ухааны сурах бичигтэй, түүнийг оюутнууд чөлөө цагаараа ашигладаг ажээ. Оюутнуудад уншдаг лекци, жижиг бүлгээр хичээлэлдэг хичээлийн агуулга нь өрхийн анагаах ухааны тухай ойлголт, түүний үндсэн зарчмууд,

Page 29: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

29

урьдчилан сэргийлэлт, өвчтөнтэй харьцах харилцааны асуудал, нотолгоонд түшиглэсэн эмчилгээ үйлчилгээний асуудал, чанарын хяналт, тархвар зүй, эмнэлзүйн онол практикийн асуудлуудыг хамарсан байдаг байна. Эмнэлзүйн дадлага нь ихэвчлэн өвчтөнтэй харьцах чадвар бий болгох, өвчнөөс сэргийлэх, өвчний үндсэн шинж тэмдэгүүдийг тогтоож эмчлэх зэрэг асуудлуудад голчон анхаардаг байна. Тэгээд оюутнууд бага бүлгээр хичээлэлтэд хэрхэн оролцсон, эмнэлзүйн дадлагаа хэр хийсэн, шалгалтаа хэрхэн өгсөн зэргийг харгалзан эцсийн үнэлгээ, дүнгээ тавьдаг байна. Молдавт 6 жилийн сургалтын явцад хийгддэг дадлагажилтийн үйл ажиллагаа 2007-2008 онд эхэлсэн бөгөөд 4 өдрийн (6.25 цаг) лекц, 10 өдрийн эмнэлзүйн дадлага, сүүлийн өдөр нь үнэлгээ шалгалт гэсэн хуваариар явагддаг байна. Лекцийн агуулга нь өрхийн анагаах ухаан гэж юу болох, түүний үндсэн зарчмууд, гэр бүлийн тухай, ёс зүйн болон харилцааны асуудлууд, зөвлөгөө өгөх, гэрийн эргэлт, оношлогоо ба эмчилгээний арга зүй зэрэг хичээлүүдийг хамардаг байна. Эмнэлзүйн дадлага нь лекцээр олж авсан мэдлэгээ практикт хэрэглэх боломж олгоход зориулагддаг байна. Сүүлчийн өдөр нь шүүлэг авч, оюутнуудаар өөрсдөөр нь илтгэл тавиулдаг байна.

4.5. Англи улсад өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалт явуулдаг туршлага Англи улсад өрхийн анагаах ухаан (ерөнхий мэргэжил) гэдэг нь тусгайлсан шинжлэх ухаан бөгөөд өөрийн судлах зүйл, судалгааны арга, нотолгоо, эмнэлзүйн онцлогтой, анхан шатны тусламжинд чиглэсэн эмнэлзүйн мэргэжил гэж үздэг байна. Ерөнхий мэргэжлийн эмчийн төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг анх Дэлхийн өрхийн эмч нарын холбооноос боловсруулсан бөгөөд 2002 онд Лондонд болсон хурлаараа хөтөлбөрийг албан ёсоор хүлээн зөвшөөрч улмаар 2005 онд дахин засварласан байна. Дэлхийн өрхийн эмч нарын холбоог Английн Ерөнхий мэргэжлийн эмч нарын коллеж, мөн Английн Ерөнхий мэргэжлийн эмч нарын төгсөлтийн дараах сургалтын хороо хүлээн зөвшөөрсөн байдаг31. Дэлхийн эмч нарын холбооны өрхийн анагаах ухааны талаарх тодорхойлолт нь Ерөнхий мэргэжлийн эмчийн эзэмшвэл зохих 11 онцлог тусгай зарчмаас бүрддэг бөгөөд энэ тодорхойлолт нь Ерөнхий мэргэжлийн эмчийг эмнэлзүйн мэргэжил гэдгийг нэлээд товойлгон гаргасан байдаг байна. Өрхийн анагаах ухааны энэ 11 онцлог зарчим нь өрхийн эмч бүрийн дээд зэргээр хийж гүйцэтгэж чадах ёстой зүйл юм. Үүний дараа энэ асуудлыг Ерөнхий эмч бэлгэдэг багш нарын Европын Академи цаашид үргэлжлүүлсэн ба Дэлхийн өрхийн эмч нарын холбоо асуудлыг нэлээд тодруулж өрхийн эмчийн эзэмшвэл зохих гол 6 чадварыг тусгайлан авч үзсэн нь өрхийн анагаах ухааны сургалтын хөтөлбөр боловсруулахад чухал тус нэмэр болсон. Үүндээ үндэслээд Дэлхийн өрхийн эмч нарын холбоо ерөнхий мэргэжил гэдэг34 нь тусгай шинжлэх ухаан бөгөөд өөрийн судлах зүйл судалгааны арга, нотолгоо, эмнэлзүйн онцлогтой анхан шатны тусламжинд чиглэсэн эмнэлзүйн мэргэжил гэж тодорхойлсон байна. Энэ шинжлэх ухааны 11 онцлог зарчим гэвэл: 1. Өрхийн анагаах ухаан нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцооны

хамгийн түрүүнд өвчтөнтэй анх харьцдаг хэсэг бөгөөд хэрэглэгчдэд нээлттэй, ямар нэг хязгаарлалтгүй үйлчилдэг, үйлчлүүлэгчийн нас, хүйс болон бусад ямар нэгэн

Page 30: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

30

шинж чанараар ялгаварлан үзэлгүйгээр тэдний эрүүл мэндийн бүх асуудлыг авч үздэг.

2. Тусламж үйлчилгээг бусад мэргэжлийн хүмүүстэй хослон зөв зохицуулснаар нөөцийг үр ашигтай зарцуулдаг, мөн өөр мэргэжлийн эмч нартай тулж ажилладгаараа өвчтөнд шаардлагатай үед бүрэн зөвлөгөө өгөх боломжтой.

3. Хүн төвтэй хандлагыг хэрэгжүүлж, хувь хүмүүс болон тэдний гэр бүл, хамт олонд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг

4. Эмч өвчтөний хооронд удаан хугацааны үр ашигтай харилцаа холбоо тогтоож хамтран ажилласнаар өвчтөний дотны зөвлөгч болдог

5. Өвчтөний эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх үүрэгтэй

6. Хамт олны дунд тохиолдож байгаа өвчин эмгэгийг илрүүлэх, тогтоох, түүнээс сэргийлэх, эмчлэх үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах

7. Тухайн өвчтөний архаг болон хурц өвчнийг цаг алдалгүй эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, асуудлыг нь шийдвэрлэх

8. Эрт үедээ танигдахгүй байгаа өвчин цаашид даамжирч ямар нэг яаралтай асуудал үүсэхэд түүнийг шийдвэрлэж чаддаг байх

9. Үр дүнтэй урьдчилан сэргийлэх замаар эрүүл байх, эрүүл мэндийг дэмжих 10. Хамт олны эрүүл мэндийн асуудлд онцгой анхаарах 11. Эрүүл мэндийн асуудлыг бие бялдар, сэтгэл зүй, нийгэм соёл бусад асуудлуудтай

холбон зөв шийдвэрлэх. Английн Ерөнхий мэргэжлийн эмч нарын коллеж 6 үндсэн асуудлыг онцлож авч үзсэн. Үүнд: 1. Анхан шатны тусламжийн удирдлага 2. Хүн төвтэй тусламж үйлчилгээ 3. Онцгой асуудлыг шийдвэрлэх арга барил 4. Иж бүрэн хандах 5. Хамт олонд чиглэсэн байх 6. Харилцан уялдаатай авч үзэх зэрэг болно. Англид резиденсийн сургалтын хугацаа 3 жил байдаг байна. Дэлхийн өрхийн эмч нарын холбооны боловсруулсан тодорхойлолт Английн Ерөнхий мэргэжлийн эмч нарын коллежийн боловсруулсан 6 цөм тодотгол зэрэг нь Английн ерөнхий мэргэжлийн эмчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах үндсэн материал, хүрээ болж өгдөг байна.

4.6. Австрали улсын өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр Австралийн ерөнхий мэргэжлийн эмч нар Нийгэм, соёл, хүн ам зүй, тархвар зүйн асуудлыг хамарсан маш өргөн хүрээтэй эмнэлзүйн илтгэлүүд тавих шаардлагатай болдог. Эдгээр асуудлыг бас орон нутгийн, бүсийн, үндэсний түвшний асуудлуудтай уялдуулан авч үзэхийг шаарддаг. Австралид Австралийн Ерөнхий30 мэргэжлийн эмч нарын коллеж байдаг ба тэр нь Ерөнхий мэргэжлийн асуудлыг доорх байдлаар тодорхойлж байна. Ерөнхий мэргэжил гэдэг нь хувь хүн, түүний гэр бүл болон хамт олонд эрүүл мэндийн анхан шатны иж бүрэн тусламж үзүүлэхийг хэлнэ гэжээ. Мөн ерөнхий мэргэжил нь

Page 31: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

31

өвчтөн -эмчийн хоорондын харилцаа ямар байхаас үл хамааран тухайн өвчтөнд бий болсон эрүүл мэндийн асуудлыг шийдэх хариуцлага хүлээх ёстой гэж үздэг. Ерөнхий мэргэжлийн эмч бас өөрийн шийдвэрлэж чадаагүй асуудлыг дээд шатны эмнэлэгт шилжүүлэх асуудлыг хариуцдаг. Австралийн Эрүүл мэндийг хамгаалах хороо ба Австралийн хүн амын эрүүл мэндийн хөгжлийн хороо хамтран Австралийн эрүүл мэндийн холбогдолтой (архаг өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах гэх мэт) асуудлаар эрх зүйн зөвлөгөө өгч ямар асуудалд анхаарахыг зааж, зөвлөж өгдөг байна. Үүнд: • Халдварт өвчнийг хянах (Дархлаажуулалт, ХДХВ/ДОХ, Гепатит С-ийн хөтөлбөрийг оролцуулан) • Биологийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа ба цар тахлын эсрэг бэлэн байдал • Орчны эрүүл мэнд • Хоол тэжээл • Биеийн тамирын дасгал, хөдөлгөөн • Осол гэмтлээс сэргийлэх • Хүүхэд, өсвөр үеийхэн болон эхчүүдийн эрүүл мэнд • Архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх • Уугуул иргэдийн эрүүл мэнд • Хоригдлуудын эрүүл мэнд зэрэг болно.

Австралийн Ерөнхий мэргэжлийн эмч нарын коллеж Австралийн Ерөнхий мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг ерөнхий мэргэжил гэдэг бол дараах асуудлуудыг багтаасан нарийн мэргэжил гэдгийг хүлээн зөвшөөрсний дараа боловсруулсан байна. Үүнд: • Ерөнхий мэргэжлийн эмч юуг мэдвэл зохих вэ? • Ерөнхий мэргэжлийн эмч бүхийл амьдралынхаа туршид суралцах ёстой (Анагаахын

оюутнаас эмчийн мэргэжлийн сургалтад хамрагдах, цаашид мэргэжлийн тасралтгүй сургалтад хамрагдах)

• Ихэнх хүмүүс ерөнхий мэргэжлийн тусламж авахыг хүсч байх • Ерөнхий мэргэжлийн тусламж нь Австралийн хүн амын тэргүүн зэргийн хэрэгцээ

зэрэг болно. Дээрх асуудлуудыг үндэслэн сургалтынхаа зорилгыг тодорхойлдог ба эдгээр зорилтууд нь хүн амын янз бүрийн бүлгийн эрүүл мэндийн байдал, түүнийг үнэлэх эмчлэх эрүүлжүүлэх асуудалтай уялдаж байдаг. Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр гэж байх ба тэр нь 4 үндсэн гарчиган дор хуваагддаг байна. Үүнд: Эрүүл мэндийн асуудал; өвчтөн; хүн ам ба тусламж үйлчилгээ гэсэн 4 болно. Австралийн Ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэхэд зориулсан багшлах болон оюутны суралцах хандлага, эргэх холбоо, сургалтын үнэлгээний механизм зэрэг нь Австралийн Ерөнхий мэргэжлийн эмч нарын коллежийн сургалтын хөтөлбөрт сайтар тусгагдсан байдаг байна.

4.7. Дани улсын өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр

Дани улсын Ерөнхий мэргэжлийн5 эмч бэлтгэх коллежийн төгсөлтийн дараах резидентийн сургалтын хөтөлбөр нь Дэлхийн өрхийн эмч нарын холбооны өрхийн анагаах ухааны талаар гаргасан тодорхойлолтыг үндэс болгосон байдаг. Ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэх сургалт нь дадлагажих (internship) сургалт төгссөний дараа

Page 32: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

32

эхэлдэг бөгөөд 5 жилийн хугацаатай байдаг. Эхний 6 сар нь танилцах сургалт, дараагийн дөрвөн жил хагаст нь мэргэжлийн сургалт явагддаг байна. Данийн ерөнхий эмч бэлтгэх сургалт Европын бусад орны сургалтаас хамаагүй урт хугацаатай байдаг байна. Эхний 6 сард сургалтын үйл ажиллагаатай танилцаж улмаар сургалтын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч тухайн эмнэлэгт тогтвортой ажиллах ажлын байраа олох, түүндээ томилогдох үе юм. Энэхүү 6 сарын танилцах сургалтын зорилтууд нь:

1. Суралцагч энэ хугацаанд үндсэн ур чадварыг эзэмших (тухайлбал, харилцаа холбооны соёл эзэмших, зөвлөгөө өгөх чадварыг сурах г.м) түүнийгээ сайжруулах

2. Мэргэжлээ сонгох боломжийг суралцагчид олгох 3. Тухайн суралцагч энэ мэргэжлийг эзэмшихэд тохирох эсэхийг үнэлэх боломж

энэ үед бүрддэг зэрэг болно. 4 жил хагасын мэргэжлийн болон академийн сургалтын явцад суралцагч ерөнхий мэргэжлийн агуулгыг мэргэжилтний түвшинд бүрэн эзэмшиж ерөнхий мэргэжлийн эмч болдог байна. Энэхүү чадавхийг эзэмшихдээ дараах үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэх ёстой. Үүнд: • Хүлээн зөвшөөрсөн дадлагын 2 сургалтанд албан ёсоор хамрагдах ёстой. Эхний

төгсөлтийн дараах сургалт хагас жил үргэлжлэх ба сургагч багш нь дараагийн сургалтын удирдагч багшид 4 жил хагасын хугацаа үлдээдэг байна

• 2 жил хагасын эмнэлзүйн сургалтыг (4 үндсэн мэргэжил, дээр нь сэтгэц судлал ордог) эмнэлэгт ажиллах замаар хийдэг байна.

• Энэ хугацаанд суралцагч сард 1-2 өдөр буцаад эхний сургалтандаа хамрагдах ёстой. • Дээрх 2 сургалтын хугацаанд суралцагчид ажлын байр зайлшгүй шаардлагатай. Мэргэжлийн сургалтын бүх хугацаанд онолын хичээлүүд (удирдлагын сургалт, сурганы хичээл зэргийг оролцуулан) ордог ба сургалтын явцад хяналт тавьдаг тусгай групп ажилладаг байна. Сургалтанд хяналт тавих нийт хугацаа нь 2 сар орчим болдог. Мэргэжлийн сургалтын явцад мөн 12 долоо хоногийн судалгааны модул өгдөг.

4.8. Малайз улсын өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр

Малайз3 улс өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах магистрийн сургалтын хөтөлбөртэй бөгөөд хөтөлбөрийн ихэнх цаг төрөл бүрийн эмнэлгүүдэд ажиллахад зориулсан байдаг байна. 6 сар тутам ажлын байран дахь тасралтгүй сургалт явагдахын зэрэгцээ 45 хоногийн тэнхмийн сургалт явагддаг байна. Малайз улсын сургалтын хөтөлбөрийн үндсэн зорилт бол хувь хүн, гэр бүлд эрүүл мэндийн тусламж , үйлчилгээг системтэй хүргэх мэдлэг, чадвар, хандлагыг суралцагч нарт эзэмшүүлэх явдал юм. Энэхүү сургалтын хөтөлбөрийн хугацааг дараах байдлаар үзүүлж байна. Үүнд: Эхний жилдээ Танилцах баримжаа олгох хичээлүүд 2 долоо хоног Дотор өвчний хичээлүүд 6 сар Эх барих, эмэгтэйчүүдийн хичээл 3 сар

Page 33: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

33

Хүүхдийн өвчин судлал 3 сар 2 дахь жилдээ Эх барих эмэгтэйчүүд + нярайн тусламж 3 сар Сэтгэцийн эрүүл мэнд 3 сар Осол, гэмтэл 3 сар Мэс засал 3 сар 3 дахь жилдээ Чих, хамар, хоолой 4 долоо хоног Нүд судлал 4 долоо хоног Арьс судлал, бэлгийн замаар дамжих халдвар 4 долоо хоног Дүрс оношлогоо 4 долоо хоног Мэдээгүйжүүлэлт 4 долоо хоног Осол гэмтэл ба яаралтай тусламж 1 сар ЭМАШТусламж 6 сар 4 дэх жилдээ ЭМАШТ 12сар Ийнхүү 4 жилийн турш суралцагсад Эрүүл мэндийн яам болон Их сургуулийн хамтран батласан хөтөлбөрөөр эмнэлгүүд, эрүүл мэндийн анхан шатны тусламжийн эмнэлгүүдэд дадлага хийж суралцаж байна. Сургалтанд хамрагдагсад дараах зүйлийг заавал хийсэн байх ёстой юм байна. Үүнд: 1. Долоо хоногт 1 өдөр бие даалтын өдөр байх бөгөөд энэ өдөрт зориулсан сургалтын

багцыг судлах учиртай. 2. Долоо хоногт 1 өдөр амбулаторит ажиллах ёстой 3. 2 долоо хоногт 1 удаа шөнийн жижүүрт болон түргэний дуудлагад гарах ёстой 4. Долоо хоногт 1 өдөр теле-сургалтанд хамрагдах ёстой ажээ. Энэхүү хөтөлбөрийн үнэлгээний арга нь 1 ба 2 дахь жилийн эцэст авдаг албан ёсны шалгалт, мөн 4 дэх жилийн дараа судалгааны тайлан хамгаалах явдал юм. Эхний жилийн дараах шалгалт нь өрхийн анагаах ухаанаар 3 тохиолдлын судалгаа ба эмнэлзүйн удирдагч багшийн үнэлгээ зэргээс бүтдэг байна. 2 дахь жилийн дараа суралцагч судалгааны ажлаа шалгалт эхлэхээс 4 сарын өмнө дуусгасан байх ёстой. Мөн 5 өрхийн тохиолдлын судалгаа хийсэн байхаас гадна эмнэлзүйн удирдагчаас шалгалтын бусад асуултаар сайн үнэлгээ авсан байх ёстой ажээ. Мөн 2 жилийн хугацаатай эмчлэх зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Сүүлийн 2 жилийн туршид суралцагч судалгааны ажил дээрээ ажиллаж 4 дэх жилдээ түүнийгээ хамгаалах ёстой. Мөн суралцагч суралцах хугацаандаа ерөнхий мэргэжлийн эмчийн цалин авдаг байна.

4.9. Пакистан улсын өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр Ага Каны Их сургууль анх удаа Пакистан23 улсад өрхийн анагаах ухааны резиденсийн сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулсан сургууль юм байна. Өрхийн анагаах ухааны резиденсийн сургалтын хөтөлбөрийг нь Пакистаны мэс засалчид ба эмч нарын коллеж 1992 онд баталсан ба мөн коллежийн Хамт олны эрүүл мэндийн газрын Өрхийн анагаах ухааны хэлтэс 1993 оноос уг хөтөлбөрийг боловсронгуй болгох ажлыг санаачилан эхлэж улмаар 2003 онд дээрх коллежээр дахин

Page 34: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

34

батлуулсан байна. Хөтөлбөрийн хугацаа 4 жил бөгөөд Өрхийн анагаах ухааны мэргэжлийн үндсэн мэдлэгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл бүрийн өргөн бааз суурин дээр тулгуурлан сургах замаар өрхийн эмчийг бэлтгэдэг байна. Мөн бэлтгэсэн өрхийн эмчээрээ манлайлуулан өрхийн анагаах ухааныг Пакистаны бүх их сургуулиуд, эмнэлгүүд, хамт олны эрүүл мэндийн төвүүдэд хөгжүүлэх, өргөжүүлэх бодлого баримталж энэ талаар хөтөлбөртөө ч тусгадаг байна. Дээр нь энэхүү хөтөлбөрийн бүтцэд резидентүүд хувь хүний хувьд, мэргэжилтний хувьд өсч хөгжих боломжийг бүрдүүлэх, улмаар шаардлагатай үед өрхийн эмч хүн анагаах ухааны болон тусламж үйлчилгээний олон салбарыг хэрхэн нэгтгэж хоршиж тухайн хүн, гэр бүлд, хамт олонд тусламж, үйлчилгээ үзүүлж чадаж байгаа итгэл үнэмшил, чадамжийг бий болгох асуудлууд орсон байдаг нь энэ хөтөлбөрийн бас нэг онцлог нь юм. Пакистаны өрхийн анагаах ухааны хөтөлбөр нь маш сайн чанартай, иж бүрэн, эрүүл мэндийн анхан шатны тусламжийг хувь хүн, гэр бүлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн үзүүлж чаддаг тийм өрхийн эмч бэлтгэх гол зорилготой ажээ. Энэ том зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд олон зорилт дэвшүүлсэний нэг чухал зорилт нь сайн мэдлэг, дадал, чадвартай эмнэлзүйн зөв шийдвэр гарагж чаддаг, чин сэтгэлээрээ өвчтөнд ханддаг орчин үеийн анагаах ухааны боловсрол болон судалгаа шинжилгээний арга эзэмшсэн, Пакистаны хот, хөдөөгийн хүн амыг нас хүйсээр ялгаварлахгүй тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрүүл мэндийг дэмжих, сэргийлэх болон эмчлэх, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлж чаддаг мэргэжилтэн бэлтгэх явдал юм. Хөтөлбөр нь дараах бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг юм байна. Үүнд: Эхний жил эмнэлэгт ажиллаж, сурах (inpatient) Энэ жилд өрхийн анагаахын резитентүүд хэвтэн эмчлүүлэх эмнэлзүйн тусламж үйлчилгээтэй танилцаж, суралцдаг байна. Гэхдээ гурав гурван сараар Дотор, Мэс засал, Хүүхэд, Эх барих эмэгтэйчүүдийн тасагт сэлгэж ажилладаг. Резидентүүд өвчтөн хэвтүүлэхээс эхлээд дадлага хийх, багш нар болон ахлах ангийн резидентүүдийн удирдлаган дор дээрх тасгуудад хэвтэж байгаа өвчтөнүүдийг үзэх, эмчлэх үүрэгтэй байдаг. Мөн тэд ээлжээр шөнийн жижүүр хийх, түргэний дуудлагад гарах үүрэгтэй. Мөн энэ жилдээ резидентүүд судалгааны ажлынхаа (диссертацийн) сэдэв, аргачлалыг Пакистаны мэс засалчид ба эмч нарын коллежийн шаардлагад нийцүүлэн батлуулж авах ёстой байдаг. 2 дахь жил амбулаторит ажиллах, сурах (оutpatient) 2 дахь жилдээ резидентүүд эмнэлэгт ажилласан 4 үндсэн мэргэжлээс бусал мэргэжлээр амбулаторит, өрхийн эмнэлэгт ажилладаг. Мөн нэг сар сэтгэцийн эмнэлгийн тасагт ажиллах ёстой байдаг. Энэ жилийн төгсгөлд резидентүүд судалгааны ажлынхаа тоо баримтыг цуглуулж, боловсруулалт хийсэн байх шаардлагатай. 3 дахь жил сургуулиас гадуурх сургалт (off-campus) 3 дахь жилдээ резидентүүд ээлжээр хөдөө яаралтай тусламжийн болон өрхийн эмнэлгүүдэд ажиллахаас гадна өөрсдөө бас сонгож дадлага хийдэг. Мөн энэ жилдээ 3 сар хөдөөгийн 6 газарт тусгай хөтөлбөрөөр багш нарынхаа удирдлаган дор хөдөөд тохиолдож буй эрүүл мэндийн асуудлуудын талаар мэдлэгээ нэмэгдүүлэх болон тэдгээрийг шийдвэрлэх асуудлаар удирдлагын арга барилын дадлага хийдэг байна. Мөн 3 сар өөрийн сонирхсон салбар мэргэжлээр сонголт хийж суралцдаг. Түүнчлэн, энэ жилийн эцэст резидентүүд судалгааны ажлаа бүрэн дуусгаж Пакистаны мэс засалчид ба эмч нарын коллежид хүлээлгэн өгөх ёстой байдаг. 4 дэх жил бататгах (сonsolidation) Энэ жил нэн хариуцлагатай жил байдаг бөгөөд резидентүүд өмнөх жилүүдэд сурсан

Page 35: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

35

өрхийн анагаах ухааны асуудлуудаа өрхийн эмнэлэгт ажиллах журмаар бататгах, сайжруулах үүрэгтэй. Мөн энэ жилд амбулаторид болон хүүхдийн хэсэгт нэмэлт дадлага хийдэг байна. Үүний зэрэгцээ 4 дэх жилдээ суралцаж буй резидентүүд 7 хоногт хагас өдөр шалгалтанд бэлтгэх богино сургалтуудад идэвхитэй суралцах үүрэгтэй. Пакистан улсын өрхийн анагаахын сургалтын цөм хөтөлбөр: Сургалтын цөм хөтөлбөр бол заавал суралцах ёстой сургалтын хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь резидентүүд өрхийн анагаах ухааны нэн шаардлагатай онолын асуудлуудыг сайтар мэдэх, энэ талаар дадлага туршлагатай болдог хөтөлбөр юм. Энэхүү сургалтыг өрхийн анагаах ухааны факультет зохион байгуулах ба эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өрхийн анагаах ухаан чухал ач холбогтолтой, үнэхээр шаардлагатай асуудал гэдгийг тод томруун гаргаж өгөхөөр боловсрогдсон байдаг байна. Энэ сургалт тодорхой хуваариар 4 жилийн турш явагддаг, тухайлбал, 7 хоногийн 4 дэх өдөр бүрийн үдээс хойш хагас өдөр явагддаг байна. Энэ сургалтын үеээр бүх резидентүүд өрхийн анагаах ухааны асуудлаарх үндсэн мэдлэгийг олж авах мөн тодорхой сэдвүүдээр лекц сонсож, зөвлөгөө өгч сурах, эмнэлзүйн дадал олж авах цаг юм байна.

4.10. Өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтын асуудлааар Молдав улсын зорилт Молдав32.33 улс Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн төсөл (дугаар 095250)-ийн хүрээнд 3 жилийн хугацаатай өрхийн анагаах ухааны резиденсийн сургалтын хөтөлбөрийг боловсруулжээ. Энэ хөтөлбөрийг боловсруулахад Румын улсын зөвлөхүүд ажилласан байна. Румын улс өөрөө Европын холбооны резиденсийн сургалтын хөтөлбөрийн шаардлагыг даган хэрэгжүүлдэг орон юм. Зөвлөхүүд Европын холбооны нэлээд олон орны (шилжилтийн орнуудыг оролцуулан: Литва, Эстон, Орос, Румын г.м.) болон АНУ-ын их сургуулиудын жишээг ашигласан байна. Энэхүү хөтөлбөр нь олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолтууд, зарчмуудын дагуу боловсруулагдсан байна. Сургалтын хөтөлбөр нь 20-30%-ийн танхимын сургалт, 70-80%-ийн эмнэлзүйн дадлага болон бие даах хэсгээс бүрддэг байна. Танхимын сургалт нь лекц, семинарын хэлбэрээр явагддаг. Амбулаторийн болон хэвтэн эмчлэх тусламж үйлчилгээнд зарцуулах цаг нь 2.3:1 гэсэн харьцаатай байдаг байна. Блок бүрийн дараа шалгалт авдаг байна. Сургалтын эхний жилд өрхийн анагаах ухааны хичээл 6 долоо хоног, дотрын хичээл 22 долоон хоног, хүүхдийн өвчин 15 долоо хоног, эмнэлгийн яаралтай тусламж 2 долоо хоног тус тус ордог байна. 2 дахь жилдээ 16 долоо хоног өрхийн анагаах ухаан (үүнээс 12 долоон хоног нь хөдөөд), 29 долоо хоног төрөл бүрийн мэргэжлээр: халдварт өвчин, мэс засал, цусны өвчин судлал, дотоод шүүрлийн өвчнүүд, тархвар зүй, эх барих, эмэгтэйчүүд, нүд судлал, хавдар судлал ба чих хамар хоолой зэрэг мэргэжлээр суралцдаг байна. 3 дахь жилдээ 35 долоо хоног өрхийн анагаах ухаан (үүнээс 12 долоон хоног нь хөдөөд), ахин 10 долоон хоног нь зарим мэргэжлээр, тухайлбал, арьсны өвчин судлал, бэлгийн замаар дамжих халдвар, өндөр настан, мэдрэл, хүүхдийн мэдрэл, сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд зэрэг хичээлүүд ордог байна. Блок бүр тодорхой сэдэв, цаг хугацаатай тавигдсан байдаг. Өрхийн анагаах ухааны блок гэхэд өрхийн анагаах ухааны ерөнхий асуудлууд (зөвлөгөө өгөх, харицааны соёл

Page 36: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

36

эзэмших, ёс зүйн асуудал г.м.) мөн практикт олон тохиолддог өвчнийг илрүүлэх эрүүл мэндийн дэмжих, хоол тэжээл, урьдчилан сэргийлэлт, , эмийн нөлөөний асуудал, дархлаажуулалт, сүрьеэ, элбэг тохиолддог хурц ба архаг өвчнийг оношлох, эмчлэх, гэр бүл дэх хүчирхийлэл ба хөнгөвчлөх эмчилгээ зэрэг асуудлуудаас бүрддэг байна.

4.11. Киргиз улсын өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр Бүгд найрамдах Киргиз38.39 улсад өрхийн анагаах ухаан анх 1977 онд нарийн мэргэжил хэмээн Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн шинэчлэлийн нэг хэсэг, “Манас” хөтөлбөрийн гол түлхүүр элемент болон тогтжээ. Энэ улсад өрхийн анагаах ухааны сургалт 1998 оноос эхэлж хэрэгжсэн байна. Олон улсын техникийн тусламжтайгаар өрхийн анагаах ухааны сургалтыг 5 түвшинд явуулсан байна. Үүнд: 1. Анагаахын оюутнуудын төгсөлтийн өмнөх сургалт 2. Анагаах ухааны сургууль шинэ төгссөн эмч нарт зориулсан өрхийн анагаахын 2

жилийн резиденсийн сургалт 3. Ерөнхий мэргэжлээр ажиллаж буй эмч нарт зориулсан давтан сургалтын хөтөлбөр 4. Өрхийн эмнэлэгт ажиллаж буй эмч, сувилагч нар болон мөн өрхийн анагаахын багш

нарт зориулсан тасралтгүй сургалтын хөтөлбөр 5. ЭМАШТ-ын чиглэлээр дээд мэргэжлийн сувилагч бэлтгэх хөтөлбөр Мөн өрхийн анагаах ухааны сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зорилго бүхий богино хугацааны өрхийн анагаахын нилээд хэдэн хөтөлбөрийг боловсруулсан байна. Эдгээр богино хугацааны хөтөлбөрүүд нь аажмаар эмч нарт зориулсан өрхийн анагаахын мэргэжилтэн бэлтгэх резиденсийн ба давтан сургалтын хөтөлбөрүүд, сувилагчдад зориулсан бакалаврын хөтөлбөрүүд болон өргөжсөн байна. Мөн 1997 онд өрхийн анагаахын сургагч бэлтгэх 1 жилийн сургалтын хөтөлбөр боловсруулсан байна. Энэ хөтөлбөр нь онолын ба дадлагын асуудлуудыг хоёуланг багтаасан бөгөөд АНУ-ын өрхийн эмч нар хичээл заасан байна. Эдгээр сургагч багш нарын сургалт Бишкек хотын Анагаах ухааны тасралтгүй сургалтын төвд хийгдсэн байна. Энэхүү сургалтыг дүүргэсэн сургагч багш нар одоо Киргизийн Анагаах ухааны Академийн дэргэдэх Анагаах ухааны тасралтгүй сургалтын төвийн харъяа өрхийн анагаахын сургалтын төвүүдэд ажиллаж байна. 2003 онд гэхэд энэ хөтөлбөрөөр 63 эмч өрхийн анагаахын сургагч багш болж бэлтгэгдсэн байна. Мөн энэхүү хөтөлбөрөөр Киргиз улстай хил залгаа орнуудын эмч нар ч сургагдсан байна. Тухайлбал, Таджикистан улсаас 12 эмч, Казакстан улсаас 9 эмч энэ хөтөлбөрт хамрагдсан байна. 1998 онд Киргизийн Анагаах ухааны үндэсний академи ба Бишкек хотын Анагаах ухааны тасралтгүй сургалтын төвд өрхийн анагаахын резиденсийн сургалтын хөтөлбөр тус тусдаа хэрэгжиж эхэлсэн байна. Энэ 2 хөтөлбөр хоёул эмнэлэгт ажиллаж буй эмч нараас сургах явцад завсардах явдал их гарчээ. 2001 онд “Здравплас” ба Америкийн олон улсын эрүүл мэндийн холбоо (AIMA)-ны тусламжтайгаар дээрх 2 байгууллага хамтран Бишкек хотод үндэсний өрхийн анагаахын резиденсийн нэгдсэн хөтөлбөртэй болжээ. Энэ хөтөлбөрөөр жилд 50 резидент сургахаар төлөвлөсөн байна.

Page 37: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

37

4.12. Армени улсын өрхийн анагаахын төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр Армен улс олон улсын орчин үеийн сургалтын арга, хоцрогдсон уламжлалт онолын сургалтын арга хоёрыг зөв нэгтгэж үр дүнтэй сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулсан нь танхимын идэвхтэй бус сургалтаас ахицтай болов. Энэхүү сургалтын хөтөлбөрт хамрагдаж төгсөөд өрхийн эмч эзэмшвэл зохих дадлага арга зүй, үнэт зүйлс болон мэдлэгийг бүрэн эзэмшиж гарах юм. Армени40 улсад өрхийн эмчийн эзлэх байр суурийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Өрхийн эмч гэдэг бол өрх гэр болон хувь хүнд тэдний эрүүл мэндийн байдал болон нас хүйсийг харгалзахгүйгээр иж бүрэн тасралтгүй, сайн зохицуулсан эмнэлгийн тусламжийг хүртээмжтэй, хүрэлцээтэй үзүүлэх мэргэжилтэнг хэлнэ гэж тодорхойлсон байна. Мөн өрхийн эмч нь эрүүл мэндийн тусламжийн тогтолцоон дотор хамгийн эхлээд өвчтөнтэй учирч шаардлагатай үед өвчтөн болон тэдний ар гэрийнхэнд эрүүл мэндтэй холбоотой бүх асуудлаар зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг байна. Дээр дурьдсан сургалтын нэгдсэн хөтөлбөрийн зорилго нь өрхийн эмчийн шаардлагатай мэдлэг, дадал, хандлага, үнэт зүйл, арга барилыг эзэмшүүлэхэд оршино. Энэхүү нэгдсэн хөтөлбөр нь доор дурьдсан зарчмуудыг үндэс болгосон нэн шаардлагатай , өргөн хүрээтэй эмнэлгийн тусламжийг өрхийн эмч үзүүлэх чадвартай болгохоор зохиогдсон юм. Эдгээр зарчмууд нь гэвэл: 1. Дархлаажуулалт, зан үйлийг өөрчлөх зөвлөгөө, өвчнийг эрт илрүүлэх арга хэмжээ

зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон нотолгоонд тулгуурласан, үр ашигтай эрүүл мэндийг дэмжих зарчим

2. Өвчтөн болон гэр бүлийнхэнд тохиолдсон яаралтай арга хэмжээ авбал зохих өвчин, эмгэгийг таних, түүнд тохирсон арга хэмжээ авч чадах арга барилыг эзэмшүүлэх

3. Өвчтөнтэй үр дүнтэй харилцах, хамтран ажиллах мэдлэг, арга зүйг эзэмшүүлэх 4. Эмнэлэгт хэвтэж оношлуулах, эмчлүүлэх нарийн мэргэжлийн эмчийн тусламж

шаардлагагүй хурц болон архаг өвчин эмгэгийг эрт таних, амбулаториор эмчлэх чадвар эзэмшүүлэх

5. Өвчтөнийг зөвхөн онош, нозологийн үндсэн дээр автоматаар дээд шатны эмнэлэгт шилжүүлэх бус харин өргөн хэрэглэгддэг тусламж үйлчилгээний стандартад заасан үйлдлийг чадах ядахаараа хийгээд дараагийн шатандаа зөв зохицуулж шилжүүлдэг чадвар эзэмших

6. Хамт олон, гэр бүлийн гишүүдэд нэгдмэл тусламж, үйлчилгээ үзүүлэх зарчим баримтлах зэрэг болно.

Мөн энэхүү хөтөлбөр нь өрхийн анагаах ухааны үзэл баримтлал болон мөн чанар, шаардлагын хувьд нэгдмэл бүтэцтэй болсон байна. Ихэнх модулиудыг уламжлалт нарийн мэргэжлийн хандлагаар биш харин хүний мөн чанар, нас, хүйсний онцлог байдал, хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан байна. Жишээ нь: эрэгтэйчүүдийн эрүүл мэнд ба эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гэсэн модиулууд гэхэд эмч нар эдгээр бүлгийн хүмүүст зориулсан хандлага, үнэт зүйлс, зөвлөгөө өгөх чадвар гэх мэт асуудалд илүү анхаарах, хариуцлагтай байхаар тусгагдсан байна. Мөн дээр нь насаар нь: хүүхэд болон нярайн эрүүл мэнд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, гэж ангилсан модуль байх жишээтэй. Мөн Арменд анх удаа настны эрүүл мэнд, амьдралын төгсгөлийн үеийн тусламж, үйлчилгээ гэсэн 2 модуль шинээр боловсруулсан.

Page 38: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

38

Нийтдээ 33 модуль боловсруулсан бөгөөд модуль бүр нь оршил, хандлага (үнэт зүйлс), мэдлэг, арга барил, хэрэгжүүлэх заавар, ном зүйн хэсгээс бүтсэн байна. Оршил хэсэгт тухайн модулийн хэрэгцээ, шаардлага, ач холбогдлын талаар тодорхойлж бичсэн ба дараагийн хэсэгт суралцагч амжилттай суралцах, зөв харилцаа хандлагатай болох хариуцлагатай, гүйцэтгэх чадвартай болох тухай дурьдсан байна. Бүх “мэдлэгийг” заавал анги танхимд олгох шаардлага байхгүй гэдгийг энд онцолж өгчээ. Суралцагч өөрт шаардлагатай мэдлэгийг өөрийгөө боловсруулах, унших, өвчтөнтэй ажиллах замаар олж авч зөвхөн тодорхой хэсгийг лекц, семинар хичээлээр анги танхимд олж авна. Ер нь сургалтын хөтөлбөрт эмчийн дадлага хийх, клиникийн давтан сургах талаар илүү сайн оруулсан байна. Тухайлбал, хүүхдийн эмчийг давтан сургах, өндөр настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар нэмэлтээр оруулж мэргэшүүлэх гэх мэт. Өрхийн анагаахаар дахин сурч буй эмчид бол сургагч багшийн шаардлагатай арга зүйг нь улам сайжруулах, тогтворжуулах гэх мэт. Нэгдсэн хөтөлбөрийн энэхүү 33 сэдэв бүр нь сургалтын тодорхой хувь процентийг эзэлж байхаар зохиогдсон байдаг. Гэхдээ эдгээр хувь процент ньтухайн суралцагч төгсөлтийн дараах резиденсийн сургалт эсвэл давтан сургалтанд хамрагдаж байгаа болон суралцах хэрэгцээнээс (хүүхэд, дотор, эх барих, эмэгтэйчүүд болон бусад) шалтгаалан хэлбэлзэж болдог байна. Сургалтын нийт хугацаа нь уг сургалтын эмнэлзүйн сургалт явуулах баазтай эсэх, тухайлбал, суралцагчдад оногдож байгаа өвчтөний тоо зэргээс хамааран хэлбэлзэлтэй байдаг байна. Хэрэв лекц маш багатай эмнэлзүй давамгайлсан сургалт (70% нь эмнэлзүйн сургалт байх, хэрэв сургалтын эмнэлзүйн хэсэг нь бага байгаа бол сургалтын хугацаа урт байх шаардлагатай, яагаад гэвэл эмнэлзүйн зохих арга зүй эзэмшихэд нэмэлт хугацаа шаардлагатай). Хэрэв бие дааж суралцах болбол сургалтын хугацаа уян хатан байх шаардлагатай. Яагаад гэвэл суралцагч эмч нарын мэдлэг болон арга барилын түвшин өөр өөр байдаг. Олон оронд мэргэжлийн сургалтыг өөрчлөх шилжилтийг жилд хэд хэдэн удаа давтан сургах замаар хэрэгжүүлэх сургалтыг 5 жилийн хугацаатай байх нь зүйтэй гэж зөвлөж байна.

4.13. Эстон улсын өрхийн анагаахын төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр Эстон улсад өрхийн анагаах ухааны резиденсийн сургалт 1993 онд нээгдсэн байна. Резиденсийн сургалтад 6 жилийн үндсэн ба дадлагажих сургалтыг төгссөний дараа хамрагддаг байна. Өрхийн анагаахын резиденсийн сургалт 2-3 жилийн хугацаатай байх ба хөтөлбөр нь онолын болоод дадлагын хичээлүүд хавсарсан байна. Сургалтын хөтөлбөрөө өөрчлөхдөө Анагаах ухааны факультетын үндсэн сургалтын хөтөлбөр ба дадлагажих хөтөлбөрийг үндэс болгон Эстоны анагаах ухааны өөрчлөлттэй уялдуулан хийсэн байна. Жишээлбэл, дадлагажих сургалт (internship)-ыг 2 жилээр хийсэн эмч бол резиденсийн сургалтанд 2 жил хамрагдан өрхийн анагаахын мэргэжлийн эмч болно. Хэрэв тухайн эмч 1 жилийн дадлагажих эмч хийсэн бол резиденсийн сургалт нь 3 жил байх жишээтэй. Өрхийн анагаах ухааны резиденсийн сургалтын зорилго нь доор дурьдсан мэргэжлийн боловсролыг олж авахад оршино41. Эмчийн хувьд: • Хүн амын дунд өвчин тархах, түүнээс урьдчилан сэргийлэх, оношлох эмчлэхэд

нөлөөлөх хүрээлэн буй орчны өөрчлөлтийн нөлөөллийг тооцох боломжтой байх

Page 39: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

39

• Хүний эрүүл мэндийн байдалтай холбоотой гомдол саналыг үнэлэх, өвчин түүнийг үүсгэх хүчин зүйлүүд, тухайлбал Эстон улсад тохиолдож буй гол өвчнүүдийн тухай. Мөн архагших болон тахир дутуу болгож буй өвчнүүдийн тухай, яаралтай тусламж шаардлагатай өвчнүүд ба төрөл бүрийн хүндрэл үүсгэдэг өвчнүүдийн тухай өргөн мэдлэг эзэмших

• ЭМАШТ-нд урьдчилан сэргийлэх ба оношлох арга хэмжээнүүдийг бүх нарийн мэргэжлийн (хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, чих хамар хоолойн өвчин, арьсны өвчин, нүдний өвчин, мэдрэл ба сэтгэцийн өвчин) чиглэлээр удирдах чадвар эзэмших

• Анхны тусламжийн түвшинд шаардлагатай эмчилгээ, нөхөн сэргээх тусламж үйлчилгээг өвчтөнд үзүүлэх

• Амбулаториор оношлох тоног төхөөрөмжүүдийн талаар сайн мэдээлэл өгөх мөн тэдэнд хүсвэл хандаж болохыг ойлгуулах

• Эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаанд оролцох, ялангуяа эх хүүхдэд, гэр бүл төлөвлөлтийн асуудалд чиглэсэн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой байх

• Нийтийн дунд эрүүл мэндийн анхан шатны тусламжийн асуудлаар зөвлөгөө өгөх чадамжтай байх

• Өрхийн эмчийн ажил бол бусдын төлөө байдаг гэж үнэлэх чадвартай байх • Анагаахын мэргэжлийн бусад эмч, ажиллагсадтай хамтран нэг баг болж ажиллах

чадвартай байх зэрэг болно. Судалгааны үйл ажиллагаа болон өөрийгөө хөгжүүлэх асуудлын хувьд: • Судалгааны үндсэн асуудлуудын талаар мэдлэгтэй байх, судалгааны арга зүйг

өөрийн ажилд нэвтрүүлэх, үр дүнг хэрэглэх, тархвар судлалын аргад суралцах, тархвар судлалын аргад үндэслэн сэтгэдэг болох

• Өөрийн ажилд шүүмжлэлтэй хандаж сурах, өөрийнхөө мэргэжлийг дээшлүүлэх, өөрийнхөө төлөө ажиллаж байна гэж бодож сурах.

Удирдлагатай холбоотой сургалт: • Эстон улсын эмнэлгийн тусламжийн тогтолцоог бүхэлд нь ба ялангуяа анхан

тусламжийн талаар сайн мэдэж байх • Эрүүл мэндийн тусламжийн хөгжлийн талаар удирдамж болон эрүүл мэндийн

тусламжийн зохион байгуулалттай холбоотой хуулиудыг мэдэж байх. Эдгээр хууль, удирдамжийг хэрэгжүүлэхэд оролцох

• Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асуудлаар удирдлагын үйл ажиллагаа явуулах чадвартай байх

3 жилийн үндсэн хөтөлбөрийн бүтэц: • Өрхийн анагаах ухааны төвийн тухай (11 сар) • Хүүхдийн эмнэлэг, хүүхдийг амбулаториор хүлээн авч үзэх (3 сар) • Эмэгтэйчүүдийн эмнэлэг, эмэгтэйчүүдийн амбулаториор үзэх (3 сар) • Дотрын өвчний клиник (3 сар) • Яаралтай тусламжийн клиник (1 сар), яаралтай тусламжийн тасаг (2 сар) • Чих хамар хоолойн клиник ба амбулаторийн үзлэг (1 сар) • Нүдний клиник ба амбулаторийн үзлэг (0.5 сар) • Арьсны өвчний клиник ба амбулаторийн үзлэг (1 сар) • Сэтгэцийн клиник ба амбулаторийн үзлэг (2 сар) • Мэдрэлийн өвчний клиник ба амбулаторийн үзлэг (0.5 сар) • Нэмэлт блокууд (сонголтоор): яаралтай тусламж ба эрчимт эмчилгээний үеийн

Page 40: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

40

сэтгэл засал, гадаад орнуудын өрхийн анагаахын тогтолцоо (3 сар), энэ блокийг олон улсын туршлагын үндсэн дээр сонгодог байна.

• Судалгааны арга хэмжээ (2 сар), судалгааны арга зүй, эмнэлзүйн тархвар судлал, статистикийн аргууд

• Нийгмийн эрүүл мэндийн тусламж (4 сар), эрүүл мэндийг дэмжих, анагаах ухааны ёс зүй, амьдрах хэв маяг ба орчинтой холбоотой хүчин зүйлс, эрүүл мэндийн статистикийн судалгаа, эрүүл мэндийн зохион байгуулалт ба эдийн засгийн асуудлууд. Энэ блок онолын хичээл ба семинар, лекцээс бүтдэг (лекцүүд нь голдуу ном зүйд үндэслэсэн байдаг)

• Жилийн амралт (1 сар)

Page 41: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

41

5 ДҮН ШИНЖИЛГЭЭ

Бид Монгол улсад хэрэгжиж буй өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх 3 хөтөлбөрийн агуулга, бүтэц, хугацаа зэрэгт дүн шинжилгээ хийсэн ба энэхүү дүн шинжилгээний зорилго нь хөтөлбөрийн хүрээнд явагдаж буй багшлах үйл ажиллагаа нь оюутнуудад шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагыг бий болгож чадаж байна уу үгүй юу гэдгийг тогтооход оршиж байв. Энэ дүн шинжилгээний явцад ЭМШУИС, 3 бүсийн анагаах ухааны коллеж,анагаахын хувийн их, дээд сургуулиудын өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрүүд нэг стандартад ороогүй байгаа нь тогтоогдлоо. Сургалтын орчин ба ном сурах бичиг Сургалтын орчин, сургалтын материал, хэрэгсэл бидний судалсан 3 их, дээд сургууль (ЭМШУИС, Ач, Этүгэн)-д хангалттай сайн биш олон улсын түвшинд хүрэхгүй байна. Тухайлбал, “Ач” анагаах ухааны дээд сургуулийн өрхийн анагаах ухааны тэнхим гэхэд ганцхан сургалтын өрөөтэй, тэр нь сургалтын тоног төхөөрөмж , техник хэрэгслээр тоноглогдоогүй байв. ЭМШУИС-ийн өрхийн анагаах ухааны тэнхим гэхэд сургуулийнхаа байранд 1 өрөөтэй, өөр 5 өрөө нь дүүргийн эмэнэлгүүд дээр, 1 өрөө нь өрхийн эмнэлэг дээр байна. ЭМШУИС-ийн өрхийн анагаах ухааны тэнхмийн өрөөнүүд сургалтанд зориулсан сүүлийн үеийн компьютер видео/DVD төхөөрөмж, орчин үеийн лаборатори болон дүрд тоглох тохиромжтой өрөөгүй байна. Ач анагаах ухааны дээд сургууль мөн иймэрхүү дүр төрхтэй байна. ЭМШУИС-ийн өрхийн анагаахын тэнхим нь багш оюутанд зориулсан өрхийн анагаах ухааны сүүлийн үеийн сурах бичиггүй байна. Монголд ганц байгаа сурах бичиг нь 2009 онд Б.Оргилын бичсэн сурах бичиг бөгөөд тэр нь оюутнуудад хүрэлцэхгүй байна. Мөн багш нарт зориулсан гарын авлага энэ тэнхимд байхгүй байна. Оюутнуудад зориулсан гарын авлага байгаа боловч тэр нь оюутнууд дадлагын хугацаанд олж авах мэдлэг, дадалын болон мөн оюутны бие даалтаар унших номын жагсаалт байдлаар байна. ЭМШУИС-ийн номын санд ч сурах бичиг хангалттай биш байна. Жилд энэ сургуульд 300 оюутан өрхийн анагаах ухааны тэнхмээр хичээллэдэг боловч тэдэнд номын санд байгаа сурах бичиг хүрэлцдэггүй байна. Одоогийн байдлаар ЭМШУИС-ийн номын санд Б.Оргилын (2009) бичсэн өрхийн анагаах ухааны сурах бичиг 20 ш, 10-15 жилийн өмнө англи хэл дээр бичигдсэн цөөхөн хэдэн сурах бичиг байна. Харин өрхийн анагаахын зарим тодорхой, тухайлбал, хүүхдийн өвчин, өвчтөнийг хянах гэх мэт сэдвээр бичигдсэн сүүлийн үеийн ном цөөхөн байна. Багшлах боловсон хүчин ЭМШУИС-ийн өрхийн анагаахын тэнхмийн ихэнх багш нар өрхийн анагаах ухааны зарчим болон зарим нэг сэдвээр богино курст суусан ба тэдгээрээс нэг нь Монголд нэг жилийн резиденсийн сургалтанд хамрагдсан байна. Хэрэв багш нар нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өрхийн анагаах ухааны хөтөлбөрт хамрагдсан бол тун хэрэгтэй байх байсан ба одоогоор нэг ч багш ийм туршлага байхгүй байна. Харин ДЭМБ, ДэлхийнЗзөн олон улсын байгууллага, Английн далайн чанад дахь сургалтын сайн дурын байгууллага болон бусад байгууллага богино хугацааны сургалт зохион байгуулж, сертификат олгодог байна. Өрхийн анагаахын тэнхмийн ихэнх багш нар хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, нөхөн үржихүйн эрүүл мэнд (гэр бүл төлөвлөлтийн хамт), сэтгэл судлалын анхан шатны тусламж, архи тамхины

Page 42: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

42

хорт зуршил, гэр бүлийн хүчирхийлэл, өндөр настны тусламж, хөнгөвчлөх эмчилгээ зэрэг сэдвээр сургалтанд хамрагдаж зохих мэдлэг олж авсан байна. Английн ерөнхий мэргэжлийн эмч нар (Английн сайн дурын байгууллагын шугамаар) 2 жил энэ тэнхимд тусалсан байна. Гэвч багш нар өөрсдийн үндсэн мэргэжлийн чиглэлээр (хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, дотор, мэс засал г.м) сайн боловсруулсан сургалтын материалгүйгээр хичээл зааж байна. “Ач” анагаах ухааны дээд сургуульд өрхийн анагаах ухааны цөөхөн багштай тэнхим байгуулжээ. Харин “Этүгэн” анагаах ухааны дээд сургууль өрхийн анагаах ухааны тэнхимгүй, өрхийн анагаахын хичээлийг хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлэгт ажилладаг дотрын анагаахын тэнхмийн багш нар заадаг байна. Сургалтын хөтөлбөр Бидний үнэлгээнд хамрагдсан 3 сургуулийн өрхийн анагаах ухааны сургалтын хөтөлбөрийн бүтэц, агуулга, сургалтын арга зүй, хугацаа өөр өөр байна. ЭМШУИС өрхийн анагаах ухааны хичээлийг эхний 5 жилд 5 блокд ордог байхад “Ач” ба “Этүгэн” анагаах ухааны дээд сургуулиудад блокын систем хэрэглэдэггүй шугаман сургалтын арга хэрэглэдэг байх жишээтэй. ЭМШУИС 2-5 дугаар дамжаанд 5 блокоор 118 цагт өрхийн анагаах ухааны хичээл ордог ба 6 дахь жилдээ 4 долоо хоногийн эмнэлзүйн дадлагын хичээл ордог байна. ЭМШУИС-д өрхийн анагаах ухааны хичээлийн нийт хугацааг авч үзвэл олон улсын түвшинд хүрсэн боловч агуулгын хувьд хэтэрхий онол давамгайлсан байгаа нь харагдлаа. “Ач” ба ”Этүгэн” анагаах ухааны дээд сургуулиудад өрхийн анагаах ухааны хичээлийг хязгаарлагдмал хүрээнд цөөн цаг зааж байна. “Ач” анагаах ухааны дээд сургуулийн хөтөлбөрт дадлагын ажлыг нилээд түлхүү оруулсан нь төгсч гараад ажиллахад дөхөмтэй боловч онолын мэдлэг тийм сайнгүй гарч байна. Харин “Этүгэн” дээд сургуульд дадлагын ажлыг голдуу семинарын хэлбэрээр явуулдаг ба зөвхөн 4 долоо хоног л өвчтөнтэй ажиллах дадлага хийдэг байна. Нөгөөтэйгүүр, монголын эмч нар өрхийн анагаах ухааны резиденсийн сургалтыг тэр бүр сонирхохгүй байна. Учир нь өрхийн эмч нарын ажлыг хүндэтгэх, үнэлэх болон санхүүгийн урамшуулал олгох нь хангалтгүй байдагтай холбоотой байна. Өрхийн анагаахын резиденсийн сургалт анх 1998 онд ЭМШУИС-д эхэлснээс хойш дөнгөж 13 эмч өрхийн анагаах ухааны мэргэжлээр резиденсийн сургалтыг уг сургуульд төгссөн байна. Өөр нэг саад тотгор болж буй хүчин зүйл бол Монголд өрхийн анагаах ухааныг дагнан орчин үеийн шаардлагын түвшинд сургах тийм их сургууль одоохондоо алга байгаа ба мөн сургалтын төлбөрийг төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа эмч нар (нэг кредит нь 15000�) төлөх чадваргүй, зарим нь төлөх сонирхолгүй байдаг байна. Өрхийн анагаахын резиденсийн сургалтын хугацааны хувьд нэг жил байгаа нь өрхийн анагаах ухаан эхлэн хөгжиж буй үед боломжтой юм. Өрхийн анагаах ухаан сайн хөгжсөн орнуудад ч анх хөгжихдөө иймэрхүү хугацаагаар эхлээд хөгжлийнхөө цаашдын явцад хугацаагаа сунгаж 2-3 жил болсон байдаг. Монголд өрхийн анагаах ухааны сургалтын талаар зарим сайжруулах асуудлууд байгааг дараах байдлаар илэрхийлж байна. Үүнд: 1. Монголд өрхийн эмчийн мэдлэг, дадал, хандлагын наад захын хэрэгцээ шаардлагыг тогтоосон албан ёсоор зөвшөөрөгдсөн “загвар” байхгүй байна. Мөн өрхийн анагаах ухааны мэргэжлийг төгсөлтийн дараах резиденсийн сургалтаар эзэмшүүлэх ёстой нарийн мэргэжил гэж хүлээн зөвшөөрсөн ч ЭМЯ-аас баталсан өрхийн эмчийн ажлын

Page 43: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

43

байрны тодорхойлолтод ажлын байранд тавигдах шаардлага, нөхцөлийн эмнэлзүйн ур чадварт: бакалавр, хүний их эмч, эмчлэх үйл ажиллагааны зөвшөөрөлтэй гэж заасан нь эмч нар уг мэргэжлээр суралцах сонирхлыг багасгаж байна. “Өрхийн эмч” (ерөнхий мэргэжлийн эмч) гэдэг нэр томъёо нь тодорхой биш дөнгөж сургууль төгсөж буй их эмчтэй адил утгаар ойлгодог явдал ч байна. 2. Нөгөөтэйгүүр төгсөлтийн өмнөх болон дараах сургалтанд хамрагдаж буй оюутнууд болон багшлах боловсон хүчинд олон улсын түвшинд өргөн хэрэглэгддэг гадаад хэл (ялангуяа Англи хэл)-ний мэдлэг нэн шаардлагатай байна. Одоогийн байдлаар манай анагаахын сургуулиудад сурч буй оюутнуудын болон төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж буй эмч нарын мөн багш нарын англи хэлний мэдлэг их, дээд сургуулиудад анагаахын сургалт, ялангуяа өрхийн анагаах ухааны сургалт явуулах түвшинд хүрэхгүй байна. 3. Өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын дадлагын хичээл эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудад (өрх, сумын эмнэлэгт) явагдах учиртай. Гэтэл эдгээрт өрхийн анагаах ухааны дадлага явуулах боломж хомс, сургалтанд зориулсан багаж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл дутмаг, бэлтгэгдсэн боловсон хүчин, орон байр хангалтгүй байна.

Page 44: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

44

6. ЗӨВЛӨМЖҮҮД

Юуны өмнө өрхийн эмчийн эзэмшвэл зохих мэдлэг, дадал, хандлагын наад захын түвшин тогтоосон сургалтын “багц”-ийг Эрүүл мэндийн яам, Монголын өрхийн эмнэлгүүдийн холбоо хамтран батлаж гаргах шаардлагатай юм. Энэхүү тайлангийн хавсралт 3-д бид дээр дурьдсан багцийг боловсруулахад тус болж магадгүй зарим асуудлуудыг санал болгосон байгаа. Ийнхүү өрхийн эмчийн эзэмшвэл зохих мэдлэг, дадал, хандлагын асуудлаар албан ёсны багцтай болбол тэр нь анагаахын сургуулиудад өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын хөтөлбөр боловсруулахад нь гарын авлага болох учиртай юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар нь төгсөлтийн дараах ресиденсийн сургалтаар бэлтгэгдсэн өрхийн эмчид энэ мэргэжлээр эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог тогтолцоо бий болгох нь зүйтэй байна. Мөн энэ зөвшөөрлийг одоо ажиллаж байгаа өрхийн эмч нарт хэрэв тэд энэхүү орчин үеийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч түүний дагуу тодорхой сургалтанд хамрагдана гэх юм бол түр хугацаагаар өгч болох юм. Мөн Эрүүл мэндийн яам, Стандарт хэмжил зүйн газар хамтран монголын анагаах ухааны их, дээд сургуулиудад төгсөлтийн өмнөх сургалтын нэгдсэн (6 жилийн) цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх стандарт тогтоож өгөх шаардлагатай байна. Харин өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтыг нэг хэсэгтээ зөвхөн ЭМШУИС-т түшиглэн явуулах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. ЭМШУИС-ийн өрхийн анагаах ухааны тэнхим эхний ээлжинд сургалтанд зориулан сүүлийн үеийн ном, сурах бичиг, сэтгүүлийн хүрэлцэхүйц нөөцтэй болж, интернетийн сайн орчинтой болох шаардлагатай байна. Тэнхмийн багш нар англи хэл дээрх ном сурах бичиг, материал сэтгүүлүүдийг чөлөөтэй уншиж ойлгодог болох явдал нэн чухал байна. Иймд ЭМСХХ-3 төсөл англи хэлний богино хугацааны чанартай дамжаа зохион байгуулах ба зарим багш нарыг гадаад оронд богино хугацаагаар танилцах аялалд оролцуулах зэргээр туслаж болох юм. Хэрэв шаардлагатай бол ЭМСХХ-3 төсөл мөн сургалтанд зориулсан тоног төхөөрөмж олгож болох юм. Цаашдаа монголын өрхийн анагаахын төгсөлтийн өмнөх дараах сургалтанд зөвхөн өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн багш, эмч нар хичээл заадаг болох нь зүйтэй. Энэ зөвлөмж бас Ач анагаах ухааны дээд сургуульд хамаатай болно. Харин Этүгэн дээд сургуулийн хувьд юуны өмнө өрхийн анагаахын тэнхим эсвэл нэгжтэй болох нь шаардлагатай юм. Өрхийн анагаахын хичээлийг заахад дараах нийтлэг шаардлага тавигддаг. Үүнд: • Оюутнууд сайн боловсруулсан хичээлийн гарын авлагаар хангагдсан байх • Багш нар өрхийн анагаахын хичээлийн сайн бичигдсэн гарын авлагатай байх • Оюутан бүр өрхийн анагаахын сургалтын хөтөлбөртэйгээ нийцсэн ном, сурах

бичгээр хангагдсан байх • Оюутан бүр тусгай ширээ сандлаар хангагдсан байх • Өрхийн анагаахын тэнхим нь сургалтын орчин үеийн техник хэрэгслээр хангагдсан

лаборатори болон асуудалд суурилсан сургалт явуулахад зориулсан дүрд тоглох өрөөтэй байх

• Өрхийн эмнэлгийн наад захын стандартыг хангах тоног төхөөрөмж бүхий өрөөтэй

Page 45: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

45

байх • Оюутнуудад дадал эзэмшүүлэх зориулалтаар тоноглогдсон арга зүйн лавборатори

байх зэрэг болно ЭМСХХ-3 төсөл монголд 4 загвар өрхийн эмнэлэг үүнээс 2-ыг нь Улаанбаатар хотод бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Эдгээр загвар өрхийн эмнэлгүүд өрхийн анагаах ухааны төгсөлтийн өмнөх ба дараах сургалтын бааз болон ашиглагдах болно. Цаашид бусад өрхийн эмнэлгүүд болон ирээдүйн сумын эрүүл мэндийн төвүүд улам боловсронгуй болж тэдгээр нь сургалтын үйл ажиллагаанд оролцох байх. Харин ЭМСХХ-3 төсөл хэрэгжиж дууссаны дараа ч ийнхүү өрхийн анагаахын дадлагын сургалт тогтвортой хөгжих асуудлыг анхаарлаас холдуулж болохгүй юм. Оюутнуудад заах өрхийн анагаах ухааны сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн анхан шатны тусламжийн асуудал ба бодит амьдралд түшиглэсэн зарим тохиолдлын судалгаа хийх зэргийг илүү оруулахаас гадна олон улсын стандартын шаардлага хангасан сүүлийн үеийн сурах бичгээр хангах асуудлыг нэн анхаарууштай байна. Одоогийн байдлаар ЭМШУИС-ийн 2-5 дугаар дамжаанд 5 блокийн хүрээнд өрхийн анагаахын хичээлээр 118 цагийн танхимийн сургалт явагдаж байгаа нь бүрэн хангалттай байгаа боловч блокийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламжинд түшиглэсэн дадлагын ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монголын мянганы сорилын сангийн эрүүл мэндийн төсөл ЭМШУИС-ийн өрхийн анагаах ухааны тэнхмийн төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох үйл ажиллагааг эхлэхэд туслах гэж байна. Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 төсөл цаашид энэ төсөлтэй хамтран ажиллах болно.“Ач” ба “Этүгэн” анагаах ухааны дээд сургуулиуд 6 дугаар дамжаанаас өмнөх дамжаануудад өрхийн анагаах ухаан заах сургалтын хөтөлбөр нэвтрүүлж эхлэх хэрэгтэй байна. ЭМШУИС өрхийн анагаах ухааны төгсөлтийн дараах 1 жилийн резиденсийн сургалтандаа эмч нарын сонирхолыг энэ илтгэлийн 5 дугаар бүлэгт дурьдсан асуудлуудад анхаарах замаар татах хэрэгтэй. Дээр дурьдсанчлан сургалтын цагийн ихэнхийг эрүүл мэндийн анхан шатны тусламжийн асуудалд гаргах шаардлагатай байгаа боловч энэ талаар сургалтын дадлага туршлага хомс байгаагаас хэрэгжихэд бэрхшээлтэй байгааг анхаарах шаардлагатай. Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-3 төсөл өрхийн эмчийг нарийн мэргэжил гэж үзэж, эмч нарт энэхүү мэргэжлийг эзэмших сонирхол төрүүлэхийн тулд энэ асуудалтай холбоотой хэд хэдэн тайлан гаргаад байна. Үүнд: • Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүнгийн үнэлгээ, үр дүнд

тулгуурласан гэрээ (2009 оны 12 дугаар сар) • Сумын эрүүл мэндийн тусламжийн ирээдүй (2009 оны 12 дугаар сар) • Монгол улс дахь эрүүл мэндийн анхан шатны туслаж үйлчилгээний санхүүжилт

(2010 оны 4дүгээр сард гарч 2010 оны 6 дугаар сард шинэчлэгдсэн хувилбар) • Шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх ба хаалга барих асуудал (2010 оны 4

дүгээр сар) • Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийн үнэлгээ

(2010 оны 6 дугаар сар) зэрэг болно.

Хэрэв боломжтой бол цаашид анагаах ухааны их, дээд сургуулиудад англи хэлний зохих мэдлэгтэй оюутнуудыг элсүүлдэг болох талаар судлах нь зүйтэй юм. Учир нь

Page 46: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

46

анагаах ухаан улам бүр олон улсын шинж чанартай болон хөгжиж, хүрээгээ тэлж байна. Нөгөөтэйгүүр, өрхийн анагаах ухаантай холбоотой одоо хэрэглэж байгаа нэр томъёонууд нилээд будлиантай байгааг нэг мөр болгон цэгцлэх шаардлагатай юм. Тухайлбал, өрхийн эмч (family physician), өрхийн анагаахын мэргэжилтэн (family medicine specialsit), эмнэлзүйн зөвлөх (clinical consultant), ерөнхий мэргэжлийн чиглэлээр ажиллаж буй эмч (general practitioner-GP), өрхийн эмч (family doctor), анхны тусламжийн эмч (primary care doctor/physician) гэх мэт. Өрхийн эмнэлэг ашиг орлого олбол мэргэшсэн өрхийн эмчийг өндөр цалин өгч ажиллуулах боломжтой болно. Өрхийн анагаахын резиденсийн сургалтын хөтөлбөрийн нэр хүнд өсөх нэг боломж бол өрхийн эмнэлгийн эрх зүйн статусын асуудал байдаг ба өрхийн эмнэлэг ашиг орлого олох, түүнийгээ заах эрх зүйн орчин бий болгож чадвал энэ асуудал шийдэгдэх боломжтой. Өрхийн эмнэлгийн эрхийг өргөтгөж, үүргийг тодорхой болгох мөн өрхийн эмчийг гадаад оронд өрхийн анагаахын резиденсийн сургалтанд хамрагдах боломжтой зэргийг эрх зүйн хүрээнд зааж өгөх хэрэгтэй юм. Өрхийн эмнэлгийн хувийн хэвшлийн статусыг төгс шийдвэрлэж тэднийг ашиг, орлого олох эрхийг баталгаажуулснаар өвчтөнд үзүүлэх тусалмж, үйлчилгээг өрсөлдөөнтэй болгох, өвчтөнөө бүртгэлд бүрэн хамруулах зэрэг үйл ажиллагааг нь сайжруулах хөшүүрэг болно гэж үзэж байна.

Page 47: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

47

НОМ ЗҮЙ 1. Ач анагаахын дээд сургууль. Өрхийн анагаах ухааны хичээлийн сургалтын

хөтөлбөр. Улаанбаатар хот, Ач анагаахын дээд сургууль, 2009 2. Амарсайхан Д. Анагаахын сургуулиудын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй

болгох онолын ба арга зүйн асуудлууд. Анагаах ухааны докторын зэрэг хамгаалах нэг сэдэвт зохиол. Улаанбаатар хот, 2003

3. Chin Gek Liu. Family medicine masters course training curriculum, Students guide. Kuala

Lumpur, University Kebanksaan Malaysia, 2002 4. College of Family Physicians of Canada. National undergraduate family medicine

learning goals and objectives. CFPC, December 2005 5. Danish College of General Practitioners. Specialist training in general practice: statement

of aims. No date 6. Дүнгэрдорж Д., Лхагвасүрэн Ц., Цэрэндавга Д., Отгонбаяр Д., Туул Р. Монголын

анагаахын боловсролын хөгжлийн хандлага. APMEC-ын 6 дугаар хурлын илтгэл. Сингупарын үндэсний их сургуул - 2008. Анагаахын боловсролын илтгэлийн хураангуй, ЭМШУИС, 2009

7. Этүгэн дээд сургууль. Өрхийн анагаах ухааны хичээлийн сургалтын хөтөлбөр.

Улаанбаатар хот, Этүгэн дээд сургууль, 2009 8. EURACT – European Academy of Teachers in General Practice. The contribution of the

general practitioner to undergraduate medical education (via www.euract.org) 9. Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө 2006-

2015. Улаанбаатар хот, ЭМЯ, 2005

10. Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний Хэрэгжүүлэх хүрээ 2006-2010. Улаанбаатар хот, ЭМЯ, 2007.

11. Монгол улсын Засгийн газар, Дээд боловсролын тухай Монгол улсын хууль.

Улаанбаатар хот, 2006 12. Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн тухай Монгол улсын хууль, 2008

13. Монгол улсын Засгийн газар, АХБ. Техник туслалцааны гэрээ #0086-MON(SF) of

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 3 төсөл, Монгол улс, Улаанбаатар, 12.13.2007

14. Гүрбадам A, Амарсайхан Д. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль. Оюутны

гарын авлага. ЭМШУИС, Улаанбаатар хот, 2009 15. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль. Анагаахын сургуулиудын өрхийн

анагаахын хичээлийн сургалтын хөтөлбөрүүд. Улаанбаатар хот, ЭМШУИС, 2009 16. Лхагвасүрэн Ц., Цэрэндавга Д., Отгонбаяр Д., Амарсайхан Д. нар. Анагаахын

Page 48: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

48

боловсролын судлал. ЭМШУИС, Улаанбаатар хот, 2009, 115 хуудас 17. Лхагвасүрэн Ц., Дүнгэрдорж Д., Цэрэндавга Д. Анагаахын боловсрол. ЭМШУИС,

Нэгдүгээр хэвлэл. Улаанбаатар хот, 2007, 171 хуудас. 18. McWhinney IR, Freeman Th. Textbook of family medicine. Oxford University Press,

2009 19. Эрүүл мэндийн яам. Эмнэлгийн мэргэжилтний хөгжил. Эрүүл мэндийн сайдын

тушаал No 113. ЭМЯ, 2008

20. Эрүүл мэндийн яам. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого 2010-2014. Эрүүл мэндийн сайдын тушаал No. 443. ЭМЯ, 2009

21. Эрүүл мэндийн яам. Төгсөлтийн дараах сургалтын журам. Эрүүл мэндийн сайдын

тушаал No. 444. ЭМЯ, 2009 22. Эрүүл мэндийн яам. Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын

үлгэрчилсэн загвар. Эрүүл мэндийн сайдын тушаал No. 442. ЭМЯ, 2009

23. Riaz Qureshi, Family medicine in Pakistan. MBBS Karachi; DCH DTM&H London; MRCGP, FRCGP UK

24. Эрүүл мэндийн яам. Байнгын комисс томилох тухай. Эрүүл мэнд болон Боловсрол

соёл шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаал No. 377/486. Улаанбаатар, ЭМЯ болон БСШУЯ, 2009

25. Эрүүл мэндийн яам. Ажлын хэсэг байгуулах тухай. Эрүүл мэнд болон Боловсрол

соёл шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаал No. 378/484. Улаанбаатар, ЭМЯ болон БСШУЯ, 2009

26. Монос улажлалт анагаахын дээд сургууль. Өрхийн анагаах ухааны хичээлийн

сургалтын хөтөлбөр. Улаанбаатар хот, Монос уламжлалт анагаахын дээд сургууль, 2009

27. National Family Medicine Training Centre of Georgia. Family medicine course for 6th

year medical students at the Tbilisi State University. Tbilisi, 2009 28. Nora D, McKee, Meredith A, McKague. Cultivating interest in family medicine. Canadian

Family Physician, vol 53, April 2007 29. Оточ Манрамба дээд сургууль. Европын анагаах ухааны хичээлийн сургалтын

хөтөлбөр. Улаанбаатар хот, ОМДС, 2009 30. Royal Australian College of General Practitioners. What is general practice? Definition of

general practice and general practitioners, 2005. Available at: www.racgp.org.au/whatisgeneralpractice

31. Royal College of General Practitioners. Curriculum Statement 1 - Being a General

Practitioner. London: RCGP, 2007

Page 49: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

49

32. State University of Medicine and Pharmacy of Moldova, Chair of Family Medicine.

Programa de instruire postuniversitară prin rezidenţiat cu durata de 3 ani la specializarea Medicină de familie. Chisinau, 2009

33. State University of Medicine and Pharmacy of Moldova, Chair of Family Medicine.

Orarul seminarelor şi prelegerilor al studenţilor anului VI la cursul Medicină de Familie anul de studii 2009-2010. Chisinau, 2009

34. WONCA Europe. The European definition of General Practice/Family Medicine. London:

WONCA Europe, 2005

35. Эрүүл мэндийн яам, Анагаахын боловсролын зөвлөл, Эмнэлгийн мэргэжилтний резиденсийн сургалтын хөтөлбөрүүд, Улаанбаатар 2003, хуудас 14-25.

36. ЭМШУИС, Мэогэжил дээшлүүлэх институт, Өрхийн анагаахын резиденсийн хөтөлбөр, Улаанбаатар, 2007.

37. RM Harden, Susette Sowden, and DR Dunn (1984), ASME Medical Education Booklet No18.

38. World Bank, Human Development Sector Unit Europe and Central Asia Region. Report No. 32354-ECA. Review of experience of Family Medicine in Europe and Central Asia.

39. Nazaraly Usubaliev, Training Family medicine Practitioners at the Family medicine training centre in Issyk-kul oblast, 2000 May, Kyrgyzstan.

40. Republic of Armenia Ministry of Health. Unified Family Medicine Curriculum. Yerevan 2003.

41. Henri-Ingrid Maaroos, University of Tartu, Department of Polyclinic and Family Medicine. Family medicine basic, residency and doctorate training curriculum. 1998.

Page 50: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

50

ХАВСРАЛТ

ХАВСРАЛТ 1. 3 СУРГУУЛИЙН ӨРХИЙН АНАГААХЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГЫН ХАРЬЦУУЛАЛТ

Хүснэгт 1. Зорилго ба зорилтын харьцуулалт. Өрхийн анагаахын сургалтын хөтөлбөрийн зорилго ЭМШУИС Ач Этүгэн Зорилго Өрхийн болон сумын эмчийн тусламжийг биечлэн үзүүлж бие даан асуудал шийдэх мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэхэд оршино

Өрхийн эмчийн үүрэг үйл ажиллагааг ойлгох ба гүйцэтгэх

- + -

Ёс зүй ба харилцааны + + + Мэргэжлийн + - - Нийгмийн эрүүл мэндийн + - - Удирдлагын + + - Удирдлаган дор эмчийн үүргийг гүйцэтгэх - - +

Зорилтууд

Суурь ба эмнэлзүйн ш/у-ны зохих мэдлэгтэй, зонхилон тохиолдох эмгэгийн үед өвчтөнд анхны тусламж үзүүлэх дадлага эзэмших

+ + +

Нас, хүйс, өвчин харгалзахгүй хувь хүн, өрх гэр, хорооны хэмжээнд урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах дадлага эзэмших

+ + -

Нярай, 2 хүртлэх насны хүүхэд, эрүүл ба өртөмтгий жирэмсэн, архаг өвчтэй хүмүүс, настанг хянах үйл ажиллагааг Монгол улсын хууль журмын дагуу хийж сурах

+ + -

Нас, хүйс, өвчин харгалзахгүй урьдчилсан онош тавьж шинжилгээ, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, шийдвэр гаргах дадлага эзэмших

+ + +

Анхан шатанд өрхийн эмчийн зүгээс яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй оновчтой үзүүлэх чадвар эзэмших

+ + +

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож сурах. 2,3-р шатны эмчилгээ хийлгээд ирсэн өвчтөнүүдийг гэрийн нөхцөлд нөхөн сэгээх эмчилгээг хийх, зааж сургах

+ - -

Хүнд өвчтөнийг гэртээ асарч буй гэр бүлийн гишүүдэд гэрийн эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх дадлага хийх

+ - -

Өрхийн эмчийн стандартанд багтдаг багц жижиг тоног төхөөрөмж, хэрэгслийг ашиглаж сурах. Энгийн гардан үйлдлийг чадварлаг гүйцэтгэх, тэдгээрийн заалт гаж нөлөөг мэддэг болгох

+ - +

Өвчтөн ба түүний гэр бүл, эмнэлгийн ажилтан болон бусад үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны ур чадварыг эзэмшүүлэх

+ - +

Ард иргэдэд мэргэжлийн болон хууль зүйн хүрээнд зохих зөвлөлгөөг өгч эрүүл мэндийн сургалт зохион байгуулах

+ - +

Өрхийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааг мэдэх

- + -

Эх сурвалж: Анагаахын их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө

Page 51: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

51

Хүснэгт 2. Монголын анагаахын сургуулиудын өрхийн анагаахын сургалтын хөтөлбөрийн оюутны зайлшгүй мэдвэл зохих мэдлэгийн жагсаалт. Хичээл Зайлшгүй мэдэх ЭМШУИС Ач Этүгэн

Өрхийн анагаах ухааны

(ӨАУ

) ерөнхий

олйголт

ӨАУ хөгжил, үндсэн зарчим ба онцлог + Эрүүл мэндийн тухай ойлголт ба эрүүл мэндийг дэмжих чиглэлээр өрхийн эмчээс гүйцэтгэвэл зохих үүрэг

+

Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн (ЭМАШТ) талаарх ерөнхий ойлголт

+

Монгол улсын эрүүл мэндийн салбар дах өөрчлөлт шинэчлэл

+

ЭМАШТ-ийг хүн амд тэгш хүртээмжтэй бөгөөд чанартай үзүүлэхэд өрхийн эмнэлгийн үзэл баримтлал, түүний хэрэгжилт, үр дүн

+

Өрхийн эмнэлгийн хаалга барих үүрэг + Насанд хүрэгчдэд зонхилон тохиолддог өвчин (цусны даралт ихсэлт, зүрхний ишеми, шигдээс, ходоод, цөс, 12 хуруу гэдэсний архаг үрэвсэл, ходоод шархлаатах өвчин, бөөр шээсний замын үрэвслүүд, архаг гепатит, үе мөчний өвчин) ерөнхий мэргэжлийн эмчийн зүгээс үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээ, эдгээр өвчнүүдийн үед урьчилан сэргийлэх, ЭАШТ үзүүлэх, нөхөн сэргээх арга хэмжээ

+ + +

Насанд хүрэгчдэд зонхилон тохиолдох хам шинжүүдийг (толгой өвдөх, нуруу өвдөх, нойр хулжих, хоолны дуршил муудах, зүрх дэлсэх, хатгуулах, хэвлийгээр өвдөх г.м) ялган оношлох, ерөнхий мэргэжлийн эмчийн зүгээс үзүүлэх тусламж үйлчилгээ

+ + +

Чийрэгжүүлэх эмчилгээний жорууд +

Хүүхдийн өвчин

Хүүхдийн аюултай ерөнхий шинжүүдийг үнэлэх, гол шинжүүдийг үнэлж ангилах, ханиалга буюу, амьсгал саадтай шинж, суулгалт, халууралт, тууралтат халдварт өвчнүүд, чихний өвчний үед өрхийн эмч ангилж, гэрээр эмчилж, хянаж, давтан үзлэг товолж, шаардлагатай үед эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээг авч сурах

+ + +

Хүүхдийн эмзэгшлүүдийн онцлогийг харгалзан өвчтэй хүүхдэд өрхийн эмчээс үзүүлэх тусламж үйлчилгээг ялгавартай хийж сурах

+ + +

Хүүхдийн суурь өвчнүүдийн үед өрхийн эмчээс үзүүлэх тусламж, үйлчилгээг хийж сурах

+ +

Хүүхдийг дархлаажуулах. дархлаажуулалтын эсрэг заалт, дархлаажуулалтаас гарах хүндрэлүүдээс сэргийлэх, хүндрэлийг эмчилж сурах

+ +

Эрүүл болон өвчтэй хүүхдийг чийрэгжүүлэх арга зам + + Эцэг эхэд чийрэгжүүлэлтийн талар зөвлөгөө өгч сурах + + Эрүүл болон өвчтэй хүүхдийн хооллолтын байдлыг үнэлэх + + Хооллолтын бэрхшээлүүдийг илрүүлж, зөв хооллох талаар эцэг эхэд өгөх зөвлөгөө

+ +

Гүйцэд, дутуу, илүү тээлттэй нярай хүүхдэд өрхийн эмчээс үзүүлэх тусламж үйлчилгээ. Нярайн идэвхтэй эргэлтээр өрхийн эмчийн зүгээс хийх иж бүрэн үзлэг, авах арга хэмжээ.

+ +

Нянгийн хүнд халдвартай байж болзошгүй нярайд өрхийн эмчээс авах арга хэмжээ

+ +

Хэсэг газрын нянгийн халдвартай нярайн эхэд гэрийн эмчилгээ зааж өгөх

+ +

Бүтэлттэй төрсөн нярай хүүхдэд өрхийн эмчээс авах тусламж үйлчилгээ

+ +

Page 52: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

52

Нярайг зөв хөхүүлэх, хөхөө зөв өмхүүлэх талаах эхэд өгөх зөвлөгөө

+ +

Нярайн түнхний мултралт, түнхний үеийн дутуу хөгжлийг эрт илрүүлж, хугацаа алдалгүй арга хэмжээ авах

+ +

Нярайн хүйсний эвэрхийг мэс заслын бус аргаар эмчлэх + + Нярайг чийрэгжүүлэх аргыг эцэг эхэд зааж өгөх + + Нярайн тархины эмгэгүүдийг ялган оношлох ба өрхийн эмчийн зүгээс гэрийн нөхцөлд тархины эмгэгтэй нярайг эмчлэх

+ +

Балчир, бага, өсвөр, идэр насны хүүхдүүдэд өрхийн эмчээс үзүүлэх тусламж үйлчилгээ. Балчир насны хүүхдийн “алтан үеийг” ашиглан ариун цэврийн ба өдрийн дэглэмийг хэвшүүлэх

+ +

Сургуулийн насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог өвчин (гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл, бронхит, гастрит, цөсний замын дискинези, архаг гепатит, бөөрний түүтгэнцрийн үрэвсэл, интерстициаль нефрит, пиелонефрит, бөөр, шээсний замын үрэвслүүд., шилжилтийн үеийн артерийн даралт ихсэлт, харшлын болон дотоод шүүрлийн эмгэгүд), эмгэгийн үед өрхийн эмчийн эмчилгээ, анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлт, эмнэлгээс гарсны дараа нөхөн сэргээх арга хэмжээ, эцэг, эхэд өгөх зөвлөмж

+ +

Шилжилтийн насны хүүхдүүдэд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, аюулгүй бэлгийн харьцааны талаар сургах, хорт зуршлаас сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлгоц өгөх

+ +

Эх барих эмэгтэйчүүд

Эмэгтэйчүүдийг шинжлэх аргууд + + + Жирэмсэн эмэгтэйчүүдийг шинжлэх аргууд + + + Өрхийн эмчийн зүгээс эрүүл ба өртөмтгий жирэмсэн эмэгтэйг хянах

+ + +

Нөхөн үржихүйн эрүүл мэнд. Гэр бүл төлөвлөлтийн үндэсний хөтөлбөр

+ +

Бэлгийн замын халдвараас сэргийлэх, өрхийн эмчийн хүрээнд оношлох, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авах

+ +

Сарын тэмдэгийн хямралтай эмэгтэйчүүдэд өрхийн эмчээс үзүүлэх тусламж үйлчилгээ

+ +

Шилжилтийн насны охидод зонхилон тохиолддог эмгэгийн үед өрхийн эмчээс үзүүлэх тусламж үйлчилгээ

+ +

Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд өрхийн эмчээс үзүүлэх тусламж үйлчилгээ

+ +

Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хавдар, өмөн өвчнийг (хөхний, умайн хүзүүн) эрт илрүүлж, цаг алдалгүй дараагийн шатны мэргэжлийн тусламжинд дамжуулах

+ +

Surg

ery

Эх барих эмэгтэйчүүдийн яаралтай тусламж шаардагдах өвчин, эмгэгийн үед өрхийн эмчийн оношлогоо, үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээ

+ + +

Мэс заслын яаралтай тусламж шаардаж буй өвчтөнг эрт оношлох, зөв тээвэрлэх, анхан шатны тусламжийг зөв үзүүлэх

+ + +

Хатиг, буглаа, мастит, гөгийтэх, хумс хумс буруу ургах зэрэг өвчнүүдийн үед жижиг мэс ажилбаруудыг өрхийн эмчийн хүрээнд хийж сурах

+ +

Мултрал, хугарлыг ялган оношлох, тээвэрлэлтийн чигийг зөв тавьж сурах, анхан шатны тусламж үзүүлэх

+ +

Шархны анхдагч цэгцлэлт хийх + + Цэвэр ба бохир шархыг боох + + Хэсэг газрын мэдээ алдуулах аргыг эзэмших + +

Page 53: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

53

Хагалгааны дараах дэглэм, хооллолт, асаргаа, сувилгааны талаар зөвлөж, наалданга зэрэг хүндрэлээс сэргийлэх эмчилгээг хийх

+ +

Түлэгдэлт, хөлдөлтийн үед үзүүлэх яаралтай тусламж + + Гэмтлийн шок авсан үед яаралтай тусламж үзүүлэх + + Цээжний хөндий, үений, хэвлийн хөндийн хатгалтуудыг зайлшгүй шаардлагатай үед хийж чаддаг байх

+ +

Тахир дутуу болсон ба хөгжлийн бэрхшээлтэй өвчтөнд нийгэм-сэтгэцийн дэмжлэгийг ерөнхий мэргэжлийн эмчийн зүгээс үзүүлэх, удирдан зохион байгуулах

+ + +

Настны

эрүүл

мэнд

Хөдөлмөрийн чадвар түр алдалтыг тодорхойлох больницын хуудас олгох

+

Рашаан сувилалд илгээх эмчлэх илгээмж бичих + Өндөр настанд эрүүл урт удаан наслах талаар зөвлөх + +

Настанд илэрдэг эмгэгүүдийн үед уймрах, тэнэгрэх, паркинсонизм, сэтгэл гутрал, түрүү булчирхай томрох, цэвэршилтийн үеийн хямрал, яс сийрэгжиж өвдөх шижинтэх г.м. өрхийн эмчийн зүгээс зөв хандаж, зохих туслалцааг үзүүлэх

+ +

Настны аюулгүй хөдөлгөөний дэглэм, орчин, хооллолт, чийрэгжүүлэлт, гоо сайхнаа хамгаалах талаар өрхийн эмчээс өгөх зөвлөмж

+ + +

Настанд нийгэм - сэтгэцийн талаас үзүүлэх тусламж үйлчилгээнд өрхийн эмчийн үүрэг роль

+ +

Настанд эмийн эмчилгээ хийх онцлог, эмийн тунг настны архаг өвчин, эрхтэн тогтолцооны архаг дутмагшлын байдлыг харгалзан тохируулах

+ +

Настанд үзүүлэх тусламж үйлчилгээний талаарх хууль тогтоомж захирамж тогтоолуудтай танилцаж хэрэгжүүлэх

+ +

Настны эрүүл мэндийн талаар настны олон нийтийн байгууллага засаг захиргааны нэгжүүдтэй хамтарн ажиллах талаар суралцах

+ +

Мэргэжлийн өвчний талаарх товч ойлголт +

Манай орны нөхцөлд зонхилон тохиолддог мэргэжлийн өвчний үед өрхийн эмчээс үзүүлэх тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах

+ +

Мэргэжлийн өвчнөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох

+

Сүрьеэгийн үндэсний хөтөлбөр + Сүрьеэг эрт оношлоход ерөнхий мэргэжлийн эмчийн үүрэг + + Сүрьетэй өвчтөний төгс эмчилгээг ерөнхий мэргэжлийн эмчийн зүгээс хянах

+ +

Гоц халдварт өвчний сэжиг бүхий юмуу өвчний тохиолдол гарсан үед авах халдвар хамгаалал, хөл хорио тогтоох арга хэмжээ

+

Манай орны нөхцөлд зонхилон тохиолддог халдварт өвчнүүдийн үед ерөнхий мэргэжлийн эмчээс үзүүлэх тусламж, үйлчилгээ

+ +

ЭКГ, рентген зураг болон бусад шинжилгээний дүнг унших арга зүй

+

Зонхилон тохиолдох нүд, чих хамар хоолойн өвчнүүдийн үед үзүүлэх өрхийн эмчийн тусламж

+

Удирдла

га

Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт + + Сум болон өрхийн эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт

+ +

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг төлөвлөх арга зүй +

Page 54: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

54

Өрхийн эмнэлгийн төсөв, хуваарилалт, зарцуулалт, зарцуулалтын хяналт хийх арга зүй

+

Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах арга зүй + Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүнг хянаж шинжлэх, үнэлэх арга зүй

+

Эрүүл мэндийн салбарын санхүүжилт түүний эх үүсвэр + + Эмнэлгийн үйлчилгээний чанарыг үнэлэх, хянах арга зүй + Өрхийн эмчийн ажлын байрны тодорхойлолт + + Өрхийн эмчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжууд

+ +

Эрүүл мэндийн анхан шатны салбарт хөтлөгдөх маягтууд + Өрх сумын эмч өвчтөнг эмч нарын зөвлөгөөнд илгээх тухай

+

Сум өрхийн эмч эмнэлэг магадлалын комисст өвчтөнг илгээх тухай

+

Эмч өдөр тутмынхаа ажлыг товлох, сар, улирал, жилийн тайланг гаргах

+

Менежментийн үндсэн зарчмуудтай танилцаж гүйцэтгэх + +

Ёс зү

й

ЭМАШТ үйлчилгээг үзүүлж буй эрүүл мэндийн ажилтан, эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг хариуцлагын тухай Эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ

+ +

Янз бүрийн нас хүйс, боловсрол, амьдралын түвшинтэй хүмүүст ятрогенный өвчин үүсэх эрсдэл нөлөөлөх хүчин зүйлс, тавилан

+ +

Эмчийн үйл ажиллагааны явцад зонхилон тохиолдох ятрогенный өвчний эмнэлзүйн илрэл онцлог

+

Page 55: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

55

Хүснэгт 3. Монголын анагаахын сургуулиудын өрхийн анагаахын сургалтын хөтөлбөрийн оюутны зайлшгүй эзэмшвэл зохих ур чадварын жагсаалт. Чадвар HSUM Ach Etugen Өрхийн эмчийн түвшинд эрүүл мэндийн анхан шатны тусламжийг үзүүлэх явцад өрхийн эмнэлэг дээр болон гэрийн нөхцөлд оношлогоо-эмчилгээний ба урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах

+ + +

Айл өрхөд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, өвчтөний хөдөлмөрийн чадвар түр алдалттай холбогдсон асуудлыг шийдэх, эмчийн ёсзүй, эмнэлгийн деонтологийн хэм хэмжээг сахих

+ +

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх + + Холбогдох байгууллагатай өрхийн эмнэлгийн асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах

+

Ердийн болон аливаа онцгой нөхцөлд хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах ба гардан үзүүлэх

+ +

Бүртгүүлсэн хүн амын дунд хүн ам зүйн болон нийгэм-анагаах ухааны чиглэлийн судалгаа явуулах

+ +

Хүн амын дунд тархвар зүйн судалгаа хийж эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах

+ + +

Эрүүл аж төрөх талаар ухуулга, сурталчилгаа хийх, эрүүл мэндийн боловсрол олгох

+

Хүн амын доторхи янз бүрийн бүлгийн хүмүүст тохирсон эрүүл ахуйн сургалт, хүмүүжлийн ажил зохиох

+ +

Хүн амын янз бүрийн бүлгийн дунд архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ зохиох

+ +

Бага насны хүүхдийг зөв хооллох, чийрэгжүүлэх, хүүхдийг хүмүүжүүлэх, цэцэрлэг болон сургуульд оруулахад бэлтгэх, мэргэжлийн баримжаа олгох зэрэг асуудлаар өвөрмөц арга хэмжээ зохион байгуулах

Гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцаан дахь ёс зүйн, сэтгэлзүйн, нийгмийн, эмнэлэг-удамшил зүйн болон бэлгийн амьдрал, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх асуудлаар зөвлөгөө өгөх

+ +

Халдварын голомтонд тархвар зүйн арга хэмжээ авах, дархлаажуулах асуудлаар ариун цэвэр-эрүүл ахуйн чиглэлийн байгууллагуудтай хамтран ажиллах

+ +

Эмчлэн-эрүүлжүүлэх ажилд албан байгууллагуудын удирдах хүмүүс, төрийн бус байгууллага, үйлчлүүлэгчдийг татан оролцуулах

+

Зонхилон тохиолддог өвчнүүд болон халгаат хүчин зүйлсийг эрт илрүүлэх талаар арга хэмжээ авах

+ +

Жирэмсэнийг оношлох, хяналт тавих, жирэмсэн эмэгтэйд элдэв өвчин эмгэг илрүүлэх, эхийг сэтгэл зүйн хувьд төрлөгт бэлтгэх, төрсөний дараа эхийн биеийг сэргээн засах талаар арга хэмжээ авах

+ +

Жирэмсэнийг таслах асуудлыг шийдвэрлэх, түүний дараа сэргээн засах асуудалд оролцох

+

Нийгмийн хамгаалал, халамжийн болон сайн санааны байгууллагуудтай хамтран ганц бие настан, тахир дутуу, архаг хүнд өвчтэй хүмүүст тодорхой тусламж, дэмжлэг үзүүлэх

+ +

Хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд, насны онцлогтой уялдуулан эмнэлэг-сэтгэц зүйн тусламж үзүүлэх

+

Өрхийн сувилагч, бусад ажилтнуудын ажлыг оновчтой зохион байгуулах + + Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны бүртгэл, мэдээ, тайланг хөтлөх ба ажлын хувийн төлөвлөгөө боловсруулан ажиллах

+ +

Насанд хүрэгсэд болон хүүхдэд ЭМАШТ үзүүлэх үед анагаах ухааны ба гэр бүлийн сэтгэлзүйн ерөнхий зарчим, аргуудыг хэрэглэх

+

Гэр бүлийн хүчирхийлэл гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг илрүүлэн оношлох ба сэтгэл заслын эмчилгээ хийх

+

Өрхийн эмнэлгийн санхүүжилт, зарлага, төсөв, зардлыг тооцож, эдийн засгийн асуудлыг удирдаж сурах

+

Өрхийн эмнэлгийн анхан шатны маягтуудыг хөтлөж сурах + +

Page 56: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

56

Өрхийн эмчийн үйл ажиллагаанд холбогдох мэдээлэл-лавлагааны холбогдолтой компьютерийн программуудыг ашиглаж чаддаг байх

+

Эмнэлгийн мэрэгжилтэн, өвчтөний ар гэр болон үйлчлүүлэгчилтэй зөв харилцах

+ +

Сэтгэц-нийгмийн анхан шатны тусламжийг бүх өвчний үед үзүүлж сурах + + Өвчтөнөөс өвчний түүх авах, бүх биеийн үзлэг хийх Зүрхний цахилгаан бичлэг, рентген зураг, эхо, дурангийн бусад шинжилгээнд үндэслэн урьдчилан оношлох

+ + +

Урьдчилсан оношийнхоо үндсэн дээр эмчилгээ заах + + Өрхийн эмнэлэг болон шаардлагатай үед гэрт яаралтай тусламж үзүүлэх + + Гадна амьсгалыг хэмжих + + Шээсний шинжилгээнд дүгнэлт өгөх, нүдний хараа шалгах, биеийн хэмжилт + + + Цусанд сахар үзэх + + Хөнгөвчлөх эмчилгээ хийх + + Мэргэжлийн өвчнүүдийг эмчлэх + +

Page 57: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

57

ХАВСРАЛТ 2 – ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ МӨН ЧАНАР

1.Өрхийн анагаах ухааны тухай ерөнхий ойлголт Өрхийн анагаах ухаан (адил утга нь: ерөнхий мэргэжил) нь эрүүл мэндийн анхан шатны тусламжийн чиглэлээрх анагаах ухааны тусгайлсан нарийн мэргэжил бөгөөд хувь хүн, гэр бүлийн гишүүдэд тэдний нас, хүйс, эрүүл мэндийн байдлыг ялгаварлахгүйгээр эрүүл мэндийн иж бүрэн тусламж үзүүлэх зорилготой. Өрхийн анагаах ухаан нь зан үйл, эмнэл зүй, биологийн шинжлэх ухааны асуудлуудыг нэгтгэсэн өргөн цар хүрээтэй мэргэжил юм. Өрхийн эмч нь амбулиторийн нөхцөлд тохиолддог эрүүл мэндийн ихэнх асуудалд шаардлагатай төрөл бүрийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэгдсэн байдлаар бие даан үзүүлж чаддагаараа онцлог юм. Тэд гэр бүлийн гишүүн бүрт эмнэлгийн тусламжийг иж бүрнээр тасралтгүй үзүүлэхийн хамт тэдний эрүүл мэндийг дэмжих, бэхжүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих ба нөхөн сэргээх тусламж үзүүлэх мэдлэг, арга барил, дадлыг нэгдсэн сургалтаар мэргэжил болгон эзэмшсэн байх шаардлагатай. Өрхийн эмч нар өрхийн гишүүдтэй нягт харилцан хамтран ажиллах шаардлагатай байдаг учраас тэд өрхийн гишүүдэд эрүүл мэндтэй холбоотой бүх асуудлыг зөвлөдөг мөн нарийн мэргэжлийн зөвлөхүүд болон хамт олны нөөцийг зөв ашиглахад сайн мэргэшсэн байх шаардлагатай. Өрхийн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтолцоонд гол үндсэн байр суурь эзэлдэг төдийгүй тэдний цаашид мэргэших болон тусламж үйлчилгээний технологийн асуудал улам нарийсч, сайжирч, жигдрэх хандлагатай юм. Нөгөөтэйгүүр өрхийн эмч нэн чухал мэргэжилтний хувьд үүргээ маш сайн биелүүлэх ёстой байдаг. Өвчтөнүүд дараах шаардлагыг хангасан эмчийг шаарддаг. Үүнд:

• Тэдэнд ойр байдаг, тэдний мэддэг эмч байх; • Өвчтөнд эмнэлгийн тусламж шаардлагатай болсон үед тэдэнтэй хамтран уг

асуудлыг шийдэж чаддаг эмч байх; • Өвчтөнд тохиолдсон асуудлыг зөв тодорхойлж, ойлгодог эмч байх; • Өвчтөнд тохиолдсон асуудлыг бие даан шийдвэрлэж эмч байх; • Шаардлагатай үед бусад нарийн мэргэжлийн эмчид өвчтөний байдлыг

танилцуулж зөвлөгөө авч чаддаг эмч байх зэрэг болно.

Сүүлийн үед дэлхийн анагаах ухаанд ерөнхий мэргэжлийн эмчийн үүрэг дахин хүчтэй сэргэж эхэллээ. Ялангуяа хурц халдварт өвчнүүдийг зөвхөн эмнэлэгт хэвтүүлж эмчлэх нь ганц үр дүнтэй арга гэдэг байсан бол одоо эмнэлгээс гадуур эмчлэх явдал өргөн дэлгэр болж байна. Ерөнхий мэргэжил гэдэг бол академийн сургалт бүхий бие даасан шинжлэх ухаан бөгөөд тэр нь өөрийн сургалтын агуулга, судалгааны арга, нотолгоонд түшиглэсэн эмнэлзүйн үйл ажиллагаатай эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэхэд чиглэсэн эмнэлзүйн бие даасан мэргэжил юм. Өрхийн анагаах ухаан нь өрхийн эмч бүр дээд зэргээр хийж гүйцэтгэж чадаж байх 11 онцлог зарчмаар тодорхойлогддог бөгөөд эдгээр нь бас ерөнхий мэргэжлийн эмчийн төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг боловсруулах үндэс болох учиртай. Энэ нь:

Page 58: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

58

1. Өрхийн анагаах ухаан нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний

тогтолцоонд хамгийн түрүүн өвчтөнтэй харьцдаг хэсэг бөгөөд хэрэглэгчдэд нээлттэй, ямар нэг хязгаарлалтгүй үйлчилдэг, үйлчлүүлэгчийг нас, хүйс болон бусад ямар нэгэн шинж чанараар ялгаварлан үзэлгүйгээр тэдний эрүүл мэндийн бүх асуудлыг авч үздэг;

2. Тусламж үйлчилгээг бусад мэргэжлийн хүмүүстэй хослон зөв зохицуулснаар нөөцийг үр ашигтай зарцуулдаг, мөн өөр мэргэжлийн эмч нартай тулж ажилладгаараа өвчтөнд шаардлагатай үед бүрэн зөвлөгөө өгөх боломжтой;

3. Хүн төвтэй хандлагыг хэрэгжүүлж, хувь хүмүүс болон тэдний гэр бүл, хамт олонд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг;

4. Эмч өвчтөний хооронд удаан хугацааны үр ашигтай харилцаа холбоо тогтоож хамтран ажилласнаар өвчтөний дотны зөвлөгч болдог;

5. Өвчтөний эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх үүрэг;

6. Хамт олны дунд тохиолдож байгаа өвчин эмгэгийг илрүүлэх, судлан тогтоох, түүнээс сэргийлэх, эмчлэх үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах;

7. Тухайн өвчтөний архаг болон хурц өвчнийг цаг алдалгүй эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, асуудлыг нь шуурхай шийдвэрлэх;

8. Эрт үедээ танигдахгүй байгаа өвчин цаашид даамжирч ямар нэг яаралтай асуудал үүсэхэд түүнийг шийдвэрлэж чаддаг байх;

9. Үр дүнтэй урьдчилан сэргийлэх замаар эрүүл байх, эрүүл мэндийг дэмжих; 10. Хамт олны эрүүл мэндийн асуудлд онцгой анхаарах; 11. Эрүүл мэндийн асуудлыг бие бялдар, сэтгэл зүй, нийгэм соёл бусад

асуудлуудтай холбон зөв шийдвэрлэх зэрэг асуудал юм. 2. Өрхийн эмчийн эзэмшвэл зохих гол 6 чадвар Английн ерөнхий эмч нарын коллеж ерөнхий мэргэжлийн эмч нарын эзэмшвэл зохих чадвар, мэдлэгийн баримжааг (одоо нэн шаардлагатай төрх гэж нэрлэх болсон) 2004 онд боловсруулсан. Энэ нь ерөнхий мэргэжлийн эмч нарын сургалтын хөтөлбөрийг боловсруулах хүрээ болж өгсөн ба өрхийн эмч нарын эзэмшвэл зохих гол чадварууд болон мөн ерөнхий мэргэжлийн зарим тодорхой агуулгуудыг хамарсан байна. Эдгээрийг дор ерөнхийд нь дүгнэн бичлээ. Үүнд: 1. Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн удирдлага.

Өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа өрхийн эмч нь эмнэлгийн анхны тусламж үзүүлдэг бусад мэргэжлийн эмч нар, мөн хоёрдахь шатны тусламж үзүүлдэг мэргэжилтнүүдтэй баг бүрдүүлж хамтран ажилладаг. Ерөнхий мэргэжлийн эмч болохоор суралцаж байгаа эмч нар өвчтөнд тохиолдсон эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэх, өвчтөнд туслах, эмнэлзүйн олон асуудлыг иж бүрдлээр нь багаар үзүүлэх асуудлыг удирдаж, шийдвэр гаргахад суралцах ёстой. Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн удирдлагын сургалт дараах чадварыг бий болгоход анхаарах учиртай: • Анх уулзахдаа л өвчтөнд бий болсон тодорхойгүй байгаа асуудлуудыг

шийдвэрлэхийн тулд өвчтөнтэй сайн менежмент хийж сурах; • Эрүүл мэндийн бүхий л байдлыг бүрэн хамруулан авч үздэг болох;

Page 59: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

59

• Эрүүл мэндийн анхан шатна тусламжийн хүрээнд ажиллаж байгаа бусад мэргэжлийн хүмүүс, нарийн мэргэжлийн эмч нартай өөрийн үзүүлж буй тусламж үйлчилгээг зохицуулж чаддаг болох;

• Үзүүлж байгаа тусламж үйлчилгээгээ зохимжтой, үр ашигтай үзүүлэх чадварыг маш сайн эзэмших;

• Эрүүл мэндийн тогтолцооны хүрээнд өвчтөн шаардлагатай тусламжийг авах боломжийг хангах;

• Өвчтөнд сайтар зөвлөгөө өгч чаддаг байх; зэрэг болно. 2. Өвчтөн төвтэй тусламж үйлчилгээ

Dr. Mc.Whinney өөрийн боловсруулсан өрхийн анагаах ухааны 8 зарчмын дотроос 3-ыг нь гол зүйл (элемент) гэж үзсэн байна.

• Өрхийн эмч бол зөвхөн мэдлэгтэй мэрэгжилтэн биш тэрээр хүн гэдэгт ач холбогдол өгөх,

• Өвчний мөн чанарыг тал бүрээс нь ойлгохын төлөө байх, • Анагаах ухааны субьектив талд анхаарлаа хандуулж сурах

Хүн төвтэй хандлага гэдэг бол зөвхөн үйл ажиллагаа төдий биш hgjny маш сайн бодож сэтгэх явдал юм. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр, өвчтөн бол ердийн нөхцөл байдалд байгаа хүн иймээс алхам бүртээ энэ хүний байдалд анхаарч, гарч болох зүйлсийг урьдчилан бодож, тооцож, зөвлөж байх шаардлагатай гэсэн үг юм. Өвчтөнтэй түүний эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх талаар байнга хамтран ажиллаж (хамтарсан удирдлага) байх шаардлагатай. Харин хязгаарлагдмал байгаа нөөцийг үүссэн нөхцөл байдлын үед хэрхэн үр ашигтай ашиглах талаар санал зөрөлдөөн гарвал тэр нь ёс зүйн асуудал болж эмчид үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар бэрхшээл үүсч болох юм.

Өвчтөн төвтэй тусламж үйлчилгээ гэдэг бол харилцан ойлголцож хамтран ажиллах тасралтгүй үйл ажиллагаа гэдэгт онцгой анхаарах явдал юм. Тасралтгүй үйл ажиллагаа гэдэг бол олон талтай том асуудал бөгөөд энэ нь хоорондоо ялгаа бүхий олон асуудлыг хамардаг боловч эдгээрийг 3 үндсэн хэлбэрт хуваан ойлгож болно: хувь хүний тасралтгүй үйл ажиллагаа (нэг л эмчээр үйлчлүүлэх); тохиолдлын (эпизотик) боловч тасралтгүй үйл ажиллагаа (шаардлагатай үед мэдээлэл бэлэн байдаг баталгаа) ; тасралтгүй үйл ажиллагаа бол сахилга дэг журмаар хэрэгждэг(24 цагийн турш тусламж үзүүлэх баталгаа). Мөн Mc.Whinney-ийн санаа зовдог нэг зүйл бол хувь хүн хэзээд бэлэн байх чадвараас гадна хариуцлага гэдэг чухал зүйл юм. Хүн төвт тусламж үйлчилгээ гэдэг нь доорх боломжууд бий болсон байхыг анхаардаг. Үүнд:

1. Хүн төвтэй тусламж үйлчилгээ гэдэг нь өвчтөнд бий болсон нөхцөл байдалтай уялдуулан уг өвчтөний асуудлыг шийдвэрлэх явдал гэдгийг хүлээн зөвшөөрөх

2. Ерөнхий мэргэжлийн эмчийн зөвлөлгөөг эмч өвчтөний үр дүнтэй харилцааны асуудалд чиглүүлэх, тэгэхдээ ямар ч үед өвчтөний бие даасан эрхийг хүндэтгэх

3. Өвчтөнтэй ойр харилцах замаар хамтын ажиллагааны дэс дарааллыг тогтоож, хэрэгжүүлэх

4. Өвчтөний эрэлт хэрэгцээнд тохирсон, удаан хугацаан; тасралтгүй, сайн зохицуулагдсан тусламж үйлчилгээг үзүүлэх зэрэг болно.

Page 60: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

60

3. Өвөрмөц асуудлыг шийдвэрлэх дадал Ерөнхий мэргэжлийн хүрээнд асуудал шийдвэрлэх нь тухайн асуудлын өвөрмөц нөхцөл, байдалтай маш их хамааралтай. Иймээс асуудал шийдвэрлэх чадамжтай болно гэдэг бол асуудлын үүссэн түүх, тухайн асуудлыг гүнзгийрүүлсэн, даамжруулсан нөхцөл байдал, уг, өвчтөний хувийн шинж чанар, эмчийн хувийн чанар, мөн тухайн үед шаардлагатай нөөц, боломж зэрэгтэй холбож шийдэх чадвартай болно гэсэн үг. Асуудал шийдвэрлэх дадал эзэмшүүлэх нь ерөнхий мэргэжлийн эмчийн сургалтын амин чухал хэсэг юм. Учир нь өрхийн эмч өвчинд суурилсан хандлага биш харин асуудалд суурилсан хандлага эзэмших нь юу юунаас илүү чухал байдаг. Яагаад гэвэл ихэнх сургалтууд 2 дахь шатлалын тусламжийн орчинд явагддаг ба зөвшөөрөлтэй олон мэргэжилтнүүд эмнэлэгт ажиллах болон ерөнхий мэргэжлээр ажиллах хоёрын хооронд асуудал шийдвэрлэх ялгааг зохицуулах чадвар муу байдаг. Энэхүү ялгаануудыг Dr. Marinker дараах байдлаар томъёолсон байна. Үүнд: Ерөнхий мэргэжлийн эмч бол тодорхой бус асуудлыг тэвчих, боломжтой эсэхийг судлах, аюулыг багасгах байдлаар асуудлыг шийдвэрлэдэг байхад, эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар тодорхой бус асуудлыг зөвхөн түр зуур бууруулах, боломжийг судлах, харин аюулыг алдаатай багасгах байдлаар асуудлыг шийдвэрлэдэг гэсэн байна. Суралцагч энэхүү ялгааг эмнэлзүйн өвөрмөц нөхцөл байдалтай уялдуулан мэдэх, шийдвэрлэж сурах шаардлагатай болдог. Өвөрмөц асуудлыг шийдвэрлэх дадал эзэмшихэд дараах зүйлсийг мэдэх, чадах хэрэгтэй . Үүнд: • Хамт олны дунд тохиолдож буй өвчин эмгэгийг бууруулах шийдвэр гаргах • Өвчний түүх болон эмчийн үзлэг, шинжилгээнүүд зэрэг мэдээллийг цуглуулж,

өвчтөнтэй хатмран түүний асуудлыг шийдвэрлэх удирдлагын зөв төлөвлөгөөг мэдээллээ ашиглан боловсруулах

• Ажиллах зөв зарчмыг тогтоох (тухайлбал, цагийг зөв үр ашигтай ашиглах), тодорхой бус асуудлыг судлаж тогтоох

• Шаардлага гарсан үед ажилд шуурхай оролцох • Эрт юм уу тодорхой биш үедээ байгаа асуудлыг зөв удирдах, даамжруулахгүй байх • Оношлох, эмчлэх үйл ажиллагааг үр дүнтэй явуулж нөөцийг зөв ашиглах зэрэг

болно. 4. Иж бүрэн хандах Ерөнхий мэргэжлийн эмч нар өвчтөний хам өвчин болон төрөл бүрийн хүндрэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чадварыг эзэмшсэн байх ёстой. Хүн өвдөөд эмнэлэгт тусламж хэрэгтэй болсноо мэдээд тусламж хүсэх боловч тэрээр өөрт тохиолдсон өвчнүүдийг хооронд нь ялгаж чадахгүй. Тиймээс хувь хүнд тохиолдсон эрүүл мэндийн хэд хэдэн асуудал нь өрхийн эмчийг тэдгээр асуудлыг нэгтгэн авч үзэх, өвчтөнтэй хамтран шийдвэрлэх дадлыг тогтоох чадвар эзэмшихийг шаарддагаараа чухал ач холбогдолтой юм. Өрхийн эмч өвчтөнд уян хатан хандахын үэрэгцээ, гол анхаарах асуудал бол тэдний эрүүл мэндийг дэмжих сайн сайхан байлгах зорилт тавих ёстой. Ерөнхий мэргэжлийн эмчийн нэг чухал үүрэг бол өвчтөнийг өөртөө итгэлтэй болгох, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө анхаарах эрүүл мэндээ дэмжих мэдлэг, дадал бий болгох замаар эрүүл мэндэд нь нөлөөлж буй хүчин зүйлүүдийг багасгах явдал юм. Мөн

Page 61: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

61

өрхийн эмч өвчтөний хувийн хариуцлага, гэр бүл, өдөр тутмын амьдралын хэв маяг, эдийн засгийн байдал ба бие бялдар, нийгмийн орчин зэргийг онцгой анхаарч, мэдэрч улмаар өвчний шинж тэмдэг уг өвчтөний сайн сайхан байдалд нөлөөлөхийг багасгах зорилт тавих ёстой. Эмнэлгийн тусламжийг зохицуулах гэдэг нь Ерөнхий мэргэжлийн эмч зөвхөн өвчнийг эмчлэх түүнээс сэргийлэх асуудлыг удирдах чадамжтай байх биш бас өвчтөнд нөхөн сэргээх тусламж үзүүлж амьдралын эцсийн шатанд хөнгөвчлөх тусламж үзүүлэх явдал юм. Мөн ерөнхий мэргэжлийн эмч өвчтөнд өөр мэргэжлийн эмч нар болон байгууллагын үзүүлж буй тусламж үйлчилгээг зохицуулж байх ёстой. Иж бүрэн хандлага нь дараах чадамжийг эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулдаг. Үүнд: • Эрүүл мэндийн хурц болон архаг асуудал болон өвчин эмгэгийн олон талт асуудлыг

зэрэг удирдаж сурах • Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх стратеги боловсруулж хэрэгжүүлэх

замаар эрүүл, сайн сайхан байхыг дэмжих • Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх,

нөхөн сэргээх, хөнгөвчлөх үйлчилгээг зохицуулах, удирдах зэрэг юм. 5. Хамт олны талаар баримжаатай болох Ерөнхий мэргэжлийн эмч нь өөрийн ажиллаж байгаа хамт олны төлөө хариуцлага хүлээх ёстой бөгөөд энэ нь тэдэнд зөвлөгөө өгөх, мөн өвчтөнд зөвлөгөө өгөх байдлаар хэрэгждэг. Өрхийн эмчийн үйл ажиллагаа нь тухайн хамт олны эрүүл мэндийн байдлаар хэмжигддэг тул тэд өөрийн ажиллаж байгаа хамт олны хүчтэй, бас хязгаарлагдмал талыг нийгэм-эдийн засаг, эрүүл мэндийн байдалтай нь уялдуулан сайн ойлгож авах ёстой. Ерөнхий мэрэгжлийн эмч гэдэг бол хамт олны дотор байгаа олон асуудлууд хэрхэн хоорондоо уялдаа холбоотой, ач холбогдолтой болохыг тодорхойлж, анхааралдаа авч ажиллах албан тушаал юм. Мөн өрхийн эмч нар хамт олны эрүүл мэндийн бодлогод нөлөөлөх ёс зүй, зан суртахууны хариуцлагатай байх ёстой ажээ. Хамт олны талаар баримжаатай болох гэдэг нь доорх чадамжийг эзэмшсэн байх ёстой аж. Үүнд: Өөрийн амьдарч ажиллаж буй хамт олны эрүүл мэндийн хэрэгцээ болон тухайн өвчтөний эрүүл мэндийн хэрэгцээг зөв зохицуулж эн тэнцүү хангах нөөц, чадамжийг бий болгох асуудал юм. 6. Харилцаж уялдаатай хандах Анагаах ухаан бол нийгэм соёлын бусад шинжлэх ухааны адил хүмүүсийн хоорондоо хуваалцдаг итгэл, үнэмшил, үнэт зүйлсийн хэлхээ бөгөөд энэ нь хүн төрөлхтөний соёлын нэг бодит хэсэг нь болдог байна. Харилцан уялдааны тухай тодорхойлолтыг анагаах ухаанд өргөн хэрэглэх болсон бөгөөд бид энэ баримт бичигт түүнийг Кемперийн номоос иш татаж хэрэглэлээ. Кемперийнхээр бол энэхүү уялдаа холбоо гэсэн тодорхойлолт нь “хүнийг бүхэлд нь түүний үнэлэмжийн хүрээнд, түүний гэр бүлийн итгэл үнэмшил, гэр бүлийн тогтолцоо, бүхэл бүтэн хамт олны дотор тэдний үзүүлэх нөлөө, үзүүлэх соёлын нөлөө болон тэдэнд үзүүлж байгаа өргөн цар хүрээтэй нотолгоонд тулгуурласан тусламж үйлчилгээний үр шим, үнэ өртгийн асуудал”-ыг хамардаг байна. Харилцан уялдаатай хандлагын тухай физиологийн шинжлэх ухааны үүднээс үнэн бодитой тайлбарласан боловч хүмүүс өөртөө, дотооддоо бас өөрийн гэсэн итгэл үнэмшил байх нь бий бөгөөд тэр нь нилээд субъектив шинж чанартай, тухайлбал, хүний өөрийн нууц, оюун санаа ба шашны үзэл бодол нь тухайн хүний эрүүл мэнд болон эрүүл мэндийн тухай итгэл үнэмшилд нь нөлөөлдөг байна.

Page 62: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

62

Харилцан уялдаа болон өвчтөн-төвтэй гэсэн ойлголтууд нь ерөнхий мэргэжлийн үнэт зүйлсийн цөм нь ажээ. Харилцан уялдааны тухай Howil нарын судлаачид эрүүл мэндтэй холбоотой асуудлуудаас бие бялдар, сэтгэцийн болон нийгмийн асуудлуудыг нэгтгэн онош тавих эмчлэх төлөвлөгөө боловсруулахад болон сайн зөвлөлгөө өгөх хэрэгсэл болгон ашиглах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн тэд тусламж үйлчилгээний тасралтгүй байдал, урт хугацааны зөвлөгөө өгөх гэсэн асуудлыг сайн нягтлаж өгсөн байдаг нь уг хандлагыг улам баяжуулсан байна. Шотландад Howil нарын судлаачид ерөнхий мэргэжлийн эмчийн “Зөвлөлгөө өгөх ажлын чанарын итгэлцүүр” гэдгийг боловсруулсан ба тэр нь ерөнхий мэргэжлийн эмчийн цөм үнэт зүйлстэй нийцэж, улмаар түүнийг “зөвлөгөө өгөх хугацаа” болон өвчтөн өрхийн эмчээ хир мэдэж байгаа зэргийг үнэлэх явцын үзүүлэлт болгон ашиглаж байна. Бас үүнийг “өвчтөний боломж” гэсэн үр дүнгийн үзүүлэлт болгон ашигладаг байна. 3 Өрхийн анагаах ухааны (ерөнхий мэргэжлийн) нэн тэргүүний мөн чанар Хүн төвтэй шинжлэх ухаанд 3 нэн тэргүүний мөн чанар байдаг байна. Үүнд: ойлгомжтой агуулга, байр суурь, шинжлэх ухаанч зэрэг болно. Эдгээр нь өрхийн эмч нарыг тэдний ажиллаж байгаа орчны бодит амьдралтай уялдуулан өөрийн чадварыг үр дүнтэй ашиглаж сурах чадамж бий болгоход чиглэсэн байдаг байна. Ерөнхий мэргэжлийн сургалтын хувьд энэ нь өрхийн эмч болон хүмүүсийн хоорондын хамтын ажиллагаанд маш чухал бөгөөд энэ нь зөвхөн ерөнхий мэргэжлийн эмч төдийгүй бусад бүх эмч нарт холбогдолтой юм. Ийнхүү дээрх 3 мөн чанар нь өргөжөөд бусад эмч нарт хамаатай байж болох боловч ерөнхий мэргэжлийн эмч нарт онцгой шаардлагатай, яагаад гэвэл өрхийн эмч нар үйлчилж байгаа хүрээнийхээ хүн амтай маш нягт харилцаатай ажлаа явуулдаг. Нэн тэргүүний мөн чанар 1 – Ойлгомжтой агуулгатай байх Ойлгомжтой агуулга гэдэг нь эмч өөрийгөө болон ажиллаж буй орчноо тухайлбал, ажлын нөхцөл, хамт олны соёл, хандлага, санхүүгийн болон эрх зүйн хүрээ зэргийг ойлгож мэдэхийг хэлнэ. Үүнд: 1. Тухайн орон нутгийн хамт олны нөлөө (нийгэм-эдийн засгийн болон ажлын байрны хүчин зүйлс, газарзүйн ба соёлын өвөрмөц зүйлс гэх мэт) өвчтөнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрхэн нөлөөлж байгааг ойлгож мэдэх. 2. Тухайн өвчтөнд үзүүлж байгаа тусламж үйлчилгээнд зарцуулах цаг, хугацаа, ажлын ачаалал болон тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай нөөц, хүч хэрэгсэл (хүн хүч, тоног төхөөрөмж) хүрэлцээтэй эсэх. 3. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг практикт хэрэгжүүлэхэд санхүүгийн болон эрх зүйн хүрээг (орчин) сайн мэдэх, ойлгох. 4. Өрхийн эмчийн орон сууц болон ажиллах орчин нөхцөл тусламж үйлчилгээ үзүүлэхэд хэрхэн нөлөөтэй байгааг ойлгох зэрэг болно. Нэн тэргүүний мөн чанар 2 – байр суурьтай байх Энэ нь эмчийн мэргэжлийн чадавхи, түүний тухай үнэлэмж, ёс зүй ба бодол тэмүүлэл зэрэгт үндэслэдэг байна. 1. Байр суурь гэдэг нь хүн өөрсдийн чадавхи, үнэ цэнийн тухай мэдлэгтэй байх явдал юм. 2. Эмнэлзүйн практикт гардаг ёс зүйн асуудлуудыг тодорхойлох (тухайлбал, урьдчилан

Page 63: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

63

сэргийлэх, оношлох, эмчлэх, амьдралын хэв маягт нөлөөлдөг хүчин зүйлүүдийн). 3. Өөрийнх нь байр суурь, бодол тэмүүлэл нь тусламж үйлчилгээг үзүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг ойлгох. 4. Хувь хүний ёс зүйн хэм хэмжээг тодруулах, тайлбарлах. 5. Эмчийн ажил, хувийн амьдрал 2-ын харилцан зохицол, тэдгээрийн хоорондын зөв тэнцвэр тогтоохын төлөө чармайдаг дадалд суралцах. Нэн тэргүүний мөн чанар 3 – шинжлэх ухаанч байх Үйл ажиллагаанд судалгаандаа суурилсан хандлагыг нэвтрүүлэх, улмаар тасралтгүй суралцах, мэдлэгийнхээ түвшинг сайжруулах замаар энэхүү хандлагаа улам бэхжүүлж байх нь тэргүүний мөн чанар бөгөөд дараах ойлголтуудыг багтааж байна. Үүнд: 1. Эрдэм судалгааны ажлын ерөнхий зарчим арга зүй, концепцийн талаар ерөнхий мэдлэгтэй байхын хамт статистик боловсруулалтын талаар суурь ойлголттой байх (өвчлөл эндэгдлийн тохиолдол, илрэл, түүний үнэн магадтайг нотлох г.м.). 2. Дараах асуудлуудын талаар баттай мэдлэгтэй байх. Үүнд: эмгэгт байдлын тухай шинжлэх ухааны ойлголт; өвчний шинж тэмдэг оношлогоо; эмчилгээ ба тавилангийн талаар; тархвар зүй; шийдвэр гаргах онол; таамаглал дэвшүүлэх ба асуудал шийдвэрлэх онолуудын тухай; урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний тухай. 3. Анагаах ухааны хэвлэлийн тоймыг унших хэрэглэх ба шүүмжлэлтэй үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх. 4. Тасралтгүй суралцах замаар мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх, өргөжүүлж хөгжүүлэх чадвар эзэмшсэн байх зэрэг болно. Өрхийн анагаах ухааны талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл Англи хэл дээр бичигдсэн сүүлийн үеийн сайн сурах бичгүүд байгаа болно. Тухайлбал, John Murtagh гэдэг хүний бичсэн “Ерөнхий мэрэгжил” (2007), McWhinney & Freeman нарын бичсэн “Өрхийн анагаах ухааны сурах бичиг” (2009) зэрэг номууд байгаа болно. Мөн энэ хавсралтыг бичихэд ашигласан бусад эх материалуудын талаар энэ тайланг бичихэд ашигласан ном зүйн жагсаалтад дурьдсан байгаа.

Page 64: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

64

ХАВСРАЛТ 3 – МОНГОЛ УЛСЫН ӨРХ/СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДҮР ТӨРХ

(Энэхүү дүр төрхийг Дэлхийн өрхийн эмч нарын холбооны (WONCA) өрхийн ангаах ухааны тодорхойлолт, үндсэн мөн чанаруудыг үндэслэн боловсруулав) Өрх/сумын эрүүл мэндийн төвийн зорилго Сонгон бүртгүүлсэн хүн амдаа анхан шатны тусламж үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэж тэдэнд шаардлагатай эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийн хэрэгцээ, шаардлагыг нь оновчтой тодорхойлон зохицуулах, олон нийтийн хүч бололцоог өөрсдийнх нь эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйлст дайчлан зохион байгуулах замаар тэдний эрүүл мэндийн байдлыг зохистой түвшинд хүргэхэд өрх/сумын эрүүл мэндийн төвийн зорилго оршино. Өрх/сумын эрүүл мэндийн төвийн үндсэн зорилтууд 1. Эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээг өргөн хүрээтэй үзүүлэх

Энэ нь эрүүл мэндийн ямар нэг зовиур шаналгаатай бүх өвчтөнд тусламж үзүүлнэ гэсэн үг:

* асуумж авах * бодит үзлэг хийх * оношлогооны зориулалтаар энгийн шинжилгээ хийх

* оношлох, өвчин ноцтой эсэхийг тодруулах, шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ хийх

* зөвлөгөө өгөх * шаардлагатай бол дээд шатлал руу шилжүүлэх (хаалга барих) * сэргээн засах 2. Эрүүл үйлчлүүлэгчдэд урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх. Хамгийн чухал нь:

* эх, хүүхдийн тусламж үйлчилгээ: гэр бүл төлөвлөлт, жирэмсний хяналт, эх барихын тусламж, дархлаажуулалт, хүүхдийн өсөлт хөгжилтийн хяналт гэх мэт

* эрүүл мэндийн боловсрол: тамхи, архи, аюулгүй бэлгийн харилцаа гэх мэт. * урьдчилан сэргийлэх үзлэг: цусны даралт ихсэх, умайн хүзүүний хавдар эрт илрүүлэх гэх мэт.

3. Эдгэрэх, илаарших боломжгүй өвчин эмгэгтэй өвчтөнүүдэд тусламж үзүүлэх: архаг өвчнүүдийн хяналт, амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөнүүдэд гэрээр үзүүлэх хөнгөвчлөх тусламж үйлчилгээ

Өрх/сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд • Өргөн хүрээтэй, иж бүрэн тусламж үйлчилгээ үзүүлэх • Тусламж үйлчилгээ нь тасралтгүй, удаан хугацаанд үргэлжлэх • Тусламж үйлчилгээ нь харилцан уялдсан байх • Тусламж үйлчилгээ нь үйлчлүүлэгч төвтэй байх • Тусламж үйлчилгээний нэгдмэл байдлыг хангах • Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлтийг тэргүүлэх чиглэлээ болгох

Page 65: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

65

• Эмч сувилагчид багаар ажиллах зарчмыг үндэс болгон мэргэжил, ёсзүйн мэдлэг, ур чадвар, хандлагаа тасралтгүй дээшлүүлэх замаар тусламж үйлчилгээний чанарыг байнга сайжруулах

Өрх/сумын эрүүл мэндийн төвд тавигдах үндсэн шаардлага • Хүн амд өрхийн эмчээ сонгон үйлчлүүлэх боломж олгож шударга өрсөлдөөний

зарчмыг баримтлах • Тусгайлан бэлтгэгдсэн эмч, сувилагчдын баг хэлбэрээр зохион байгуулагдах • Хүн амдаа анхан шатны тусламжийг хүртээмжтэй, чанартай үзүүлэх тогтмол

санхүүжилттэй байх • АШТ-ийн хүрээнд оношлогоо, эмчилгээ, яаралтай тусламж, сэргээн засах,

хөнгөвчлөх тусламж, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа явуулахад шаардагдах байр, тоног төхөөрөмж, багаж, эм хэрэгсэлээр хангагдсан байх

• Үйл ажиллагаанд нь холбогдох байгууллага, хүмүүс хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тогтолцоо бүрдүүлсэн байх

• Өдөр тутмын үйл ажиллагаандаа холбогдох хууль, дүрэм журам, тушаал шийдвэр, стандарт, удирдамжуудыг мөрдөх

Өрх/сумын эмчид тавигдах үндсэн шаардлага • Анагаах ухааны бакалаврын боловсролтой, хүний их эмчийн мэргэжилтэй, өрхийн

эмчийн мэргэжил эзэмшсэн, эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байх • Хүүхэд, насанд хүрэгсэдэд зонхилон тохиолдох өвчин эмгэг, бэртэл гэмтлийг

урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлон эмчлэх мэдлэг, ур чадвар, хандлагатай байх Үүнд доорх эмнэлзүйн мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна:

А. Мэдлэг: • Хүүхэд, насанд хүрэгсэдэд зонхилон тохиолдох өвчин эмгэгийг Өвчний анхан

шатны ангилалын дагуу оношлох, ялган оношлох • Нөхөн үржихүйн эрүүл мэнд • Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн эмийн эмчилгээ, фармакокинетик,

фармакодинамикийн үндсэн зарчмууд • Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн үе дэх хоол засал • Сэтгэц заслын үндсэн зарчмууд • Урьдчилан сэргийлэлтийн 3 түвшний үйл ажиллагааг үндэсний удирдамжийн дагуу

явуулах • Эрт илрүүлэх үзлэгүүд: таргалалт, цусны даралт ихсэх, чихрийн шижин, умайн

хүзүүний өмөн гэх мэт • Хүүхдийн өсөлт, хөгжилт • Хүн ам, өрхийн эрүүл мэндийн байдлын үнэлгээ • Архаг өвчнүүдийн хяналт • Сэргээн засах эмчилгээний үндсэн зарчмууд • Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдийг илрүүлж тусламж үзүүлэх • Хөнгөвчлөх эмчилгээ

Б. Ур чадвар:

1. Асуумж авах

Page 66: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

66

2. Бодит үзлэг хийх 3. Зөвлөгөө өгөх 4. Оношлогооны энгийн сорил хийх 5. Эмчилгээний түгээмэл үйлдлүүд хийх 6. Жижиг мэс ажилбаруудыг гүйцэтгэх 7. Жижиг бэртэл, гэмтлийг эмчлэх 8. Амь тэнссэн үед тусламж үзүүлэх 9. Өрхийн эмнэлэгт зайлшгүй байх багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах

В. Эмнэлзүйн бус мэдлэг, ур чадвар: • Эрүүл ахуйн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэх • Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт сурталчилгаа явуулах, эрүүл

мэндийг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх мэдлэг, ур чадвартай байх • Эрүүл мэндийн асуудлаар энгийн судалгаа шинжилгээний ажил хийх мэдлэг, ур

чадвартай байх • Tөгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтанд багшлах мэдлэг, ур

чадвартай байх (бүх эмчид хамаатай биш) • Анагаах ухааны ёс зүйн мэдлэгтэй байх • Багаар ажиллах өндөр мэдлэг, ур чадвартай байх • Өрх/сумын эмнэлгийн санхүүжилт, зарлага, төсөв, зардлыг тооцож санхүүгийн

асуудлыг удирдах мэдлэгтэй байх • Өрх/сумын эрүүл мэндийн төвтэй шууд холбогдох хууль эрхийн актуудын

мэдлэгтэй байх • Олон улсад хэвлэгддэг мэргэжлийн ном, сэтгүүл уншиж ойлгодог байх • Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх

Сумын эмчид тавигдах нэмэлт шаардлага • Хүндрэлгүй төрөлт удирдах • Шүд авах (бүх эмчид хамаатай биш)

Г. Хандлага • Үйлчлүүлэгчийнхээ чадвар, үнэт зүйлсийг нь ухамсарлан ойлгох • Өдөр тутмынхаа үйл ажиллагааны (урьдчилан сэргийлэх/оношлох/эмчлэх) ёс зүйн

асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэх • Хувь хүний ёс суртахуун, зан авирыг зөвөөр тунгааж тодруулах • Ажил болон хувийн амьдралаа харилцан зохистой харьцаанд байлгахыг ямагт

чармайх

Багийн бага эмчид тавигдах шаардлага Анагаах ухааны дунд сургуулийг 3 жилээр бага эмч мэргэжлээр суралцаж төгссөн, их эмчгүй газар хүн амд урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд эмчлэн эрүүлжүүлэх, анхны тусламж үзүүлэх, архаг өвчнийг хянаж хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг, чадвар бүхий мэргэжлээрээ эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй, анагаах ухааны дунд боловсролтой эмнэлгийн мэргэжилтнийг багийн бага эмч гэнэ. А. Эмнэлзүйн мэдлэг:

Page 67: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

67

• Хүүхэд, насанд хүрэгсэдэд зонхилон тохиолдох өвчин эмгэгийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, эмнэлзүйн шинж, оношлогоо, ялган оношлогоо, анхны тусламж

• Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн яаралтай тусламж, зайлшгүй шаардлагатай эмийн тун, гаж нөлөө, эсрэг заалт, хоорондын харилцан үйлчлэл, жор бичих

• Бэртэл гэмтлүүдийн анхны тусламж • Өвчтөний эрүүл мэндийн байдлыг үнэлж яаралтай, амь тэнссэн байдлыг оношлох,

сумын их эмч эсвэл дээд шатлалд илгээх, хэвтүүлж эмчлэх заалтыг зөв тодорхойлох • Оношлогооны энгийн арга, шинжилгээний заалт, дүгнэлт • Хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа, шинжилгээний хэвийн хэмжээ ба эмгэг

өөрчлөлт • Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн урьдчилан сэргийлэлт, дархлаажуулалт • Эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлс • Нөхөн үржихүйн эрүүл мэнд, Жирэмсний эрт илрүүлэлт, хяналт • Хүүхдийн өсөлт хөгжилт • Насжилт, нас дагаж биед гарах өөрчлөлт • Хүн ам, өрхийн эрүүл мэндийн байдлын үнэлгээ • Архаг өвчнүүдийн хяналт • Эдгэрэшгүй өвчтэй, амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөнд үзүүлэх тусламж

Б. Ур чадвар: • Асуумж авах • Бодит үзлэг хийх • Зөвөлгөө өгөх • Сувилгааны түгээмэл үйлдлүүд

В. Эмнэлзүйн бус мэдлэг, ур чадвар: • Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт сурталчилгаа явуулах, эрүүл

мэндийг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх мэдлэг, ур чадвартай байх • Эмнэлгийн анхан шатны маягтуудыг үнэн зөв, цэвэр нямбай хөтлөх • Анагаах ухааны ёс зүйн мэдлэгтэй байх • Багаар ажиллах өндөр мэдлэг, ур чадвартай байх • Морь унах • Мотоцикл унах

Өрх/сумын сувилагчид тавигдах шаардлага Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр 3 жил суралцаж төгссөн, өрх/сумын эмнэлэгт эмч болон бусад мэргэжилтэнтэй багаар ажиллаж хүн амыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох болон эрүүл аж төрөх таатай орчинг бүрдүүлэх, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сувилахуйн тусламж үйлчилгээг эрүүл ба өвчтэй хүнд үзүүлэх үндсэн үүрэг бүхий сувилах эрхийн зөвшөөрөлтэй эмнэлгийн дунд мэргэжилтэнг өрх/сумын сувилагч гэнэ. А. Эмнэлзүйн мэдлэг: • Хүний биеийн хэвийн бүтэц, үйл ажиллагаа • Хүүхдийн өсөлт хөгжилт

Page 68: 01 FMcurriculum report mon.16.03.2011.last version for SChsdp.org/public/f/01_2011.03.16_last_version.pdf · резиденсийн сургалтын хөтөлбөр, ... сургуулиудын

68

• Насжилт, нас дагаж биед гарах өөрчлөлт • Эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлс • Эрүүл аж төрөх ёс • Нөхөн үржихүйн эрүүл мэнд • Дархлаажуулалт • Өргөн хэрэглэгддэг эмийн бэлдмэлүүдийг хэрэглэх арга, дашрамын болон хоруу

нөлөө • Хүн ам, өрхийн эрүүл мэндийн байдлын үнэлгээ

Б. Ур чадвар • Эрүүл аж төрөх зөвөлгөө өгөх • Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулах • Хүүхдийн бие бялдар, сэтгэц оюуны хөгжлийг үнэлэх • Эмчилгээний үр дүнг хянах • Нярай, өндөр настан, амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөнд гэрийн эргэлт

хийх • Сувилгааны түгээмэл үйлдлүүд хийх • Оношлогооны энгийн сорил, шинжилгээ хийх • Статистикийн мэдээ тайлан нэгтгэн гаргах

В. Эмнэлзүйн бус мэдлэг, ур чадвар: • Анагаах ухааны ёс зүйн мэдлэгтэй байх • Багаар ажиллах өндөр мэдлэг, ур чадвартай байх • Комьпютерийн хэрэглээний программууд