42
Ардчилал Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан санамж өгөх ном зүй Уншлагын Б танхим Номын санч Э.Ууганбаяр 2014-12-10

Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

Embed Size (px)

Citation preview

Page 1: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

Ардчилал

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан санамж өгөх ном зүй

Уншлагын Б танхим Номын санч Э.Ууганбаяр

2014-12-10

Page 2: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

63.3/5Мон/8 / М 99 Заанхүү Ж. 1990 оны ардчилсан хөдөлгөөний түүхэнд холбогдох баримт бичгүүд ( Монгол дахь улс төрийн шинэчлэл 1988 оны 12 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар) / Эмхт. Ж.Заанхүү .- Тэргүүн дэвтэр.- УБ.: Соёмбо принтинг, 2004.- 534х.- ISBN:9789992990449:15000.00

1990 оны ардчилсан хөдөлгөөн нь манай орны хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүний ач холбогдол ч өдрөөс өдөрт өсөж байна. 1990 оны ардчилсан хөдөлгөөний түүхэнд холбогдох баримт материалуудыг эмхтгэн оруулжээ. Монгол оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд засгийн эрх барьж байсан нам, төрийн байгууллага төдийгүй шинээр үүсэн байгуулагдсан улс төрийн нам, эвсэл, холбоод ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж, өөрсдийн хувь нэмрээ оруулж хамтын оюун ухаанаар монголд ардчилал гүнзгийрэн хөгжсөн.

Page 3: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

76.1 / М 519 Меко К. Азид бадарсан ардчиллын салхи / Орч. Н.Куланда - УБ .: Хэвлэл мэдээллийн "Хүннү" товчоо , 1991 .- 74х. .- ISBN: 0.00

Японы сэтгүүлч Куда Мекогийн Монголд ажиллаж, амьдарч байх үед буюу 1990-ээд оны ардчиллын үйл явц, үйл ажиллагааг хүүрнэн бичжээ. “Би тэр залуугийн тухай нилээн дээхэн үед сонссон шиг санах юм. Монголын нийслэл Улаанбаатар.Дэлхийд хамгийн хүйтэн хот.Ид өвлийн хүйтэнд 20-30 градус.Токио дахь нэгэн элчин сайдын яамны хүлээн авалтан дээр албаны хоёр хүний яриаг сонссон юм”.

Page 4: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

95 / А 728 Ардчилал: Сэтгүүл. № 3 / Орч. Б.Лутаа, Ц.Жаргалсайхан, С.Ламбаа, Ш.Алтангэрэл, Ц.Шаравцэрэн.- УБ.:Согоо нуур, 2005.-56 х.

“Ардчилалд сургаж болох уу?”-Стивен Э.Финкел...Иргэний боловсролын сургалт үр дүнгээ өгч байна уу?, Энэ нь ардчилал шинээр төлөвшиж байгаа орнуудын иргэдийг өөрөө удирдах үйл явцад идэвхитэй оролцоход нь шаардагдах чадвар, ардчиллын үнэт зүйлсэд сургаж чадаж байна уу?...“Бэлэн зэлэн ардчиллын тухай” –Заки Лайди...Ардчиллын соёл төлөвшсөн эсэх, тэр нь хэр бодитой байгааг тодорхойлох хэцүү байдаг.“Сонгуулийн хууль ба засаглалын хэм хэмжээ”-Р.Кент Уивер...Энд сонгуулийн тогтолцоо, олон хувилбарын өмнө нэг мандаттай тойргийн сонгуулийн тогтолцоог жишээ аван бичжээ.

Page 5: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

95 / А 728 Ардчилал-сэтгүүл. № 4 / Орч. Б.Лутаа, Ц. Жаргалсайхан, Хян. С.Ламбаа, Ш.Алтангэрэл, Ц.Шаравцэрэн.- УБ.: Согоо нуур, 2005.- 94 х.

Энэхүү номонд бусад улс оронд

хөгжсөн ардчилалын түүх, онцлог,өөрчлөл

шинэчлэл яагаад бидэнд хэрэгтэй болдог

тухай оруулсан болно.

Page 6: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.3/5Мон/ А 486 Алтанхуяг Н.Оргил өөд / Ред. Э.Адъяасүрэн.-УБ.,2012.-272 х.-Зур.-ISBN9789996289446: 5000

Монгол улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн амьдрал, уран бүтээл, эх орны төлөө гэсэн хөгжил цэцэглэлтийн төлөө санаа зовиносон байдал хийгээд өөрийн сонирхол хобби-г ярилцлага, хэлсэн үгийг уншиж болно.

Page 7: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.3/5Мон/ / Ө-741 Өлзийсайхан Д. Ардчилал сэхээтний нийгмийн төлөв / Ред. С.Норовсамбуу, С.Гомбо.- УБ.: Бит пресс, 2004.- 255 х.

“Монголын ардын засгийн буюу ардчиллын он жилүүдийн үеийн үндэсний сэхээтний хөгжлийн үндсэн чиг хандлага” гэсэн бүлэгт. Монголын үндэсний сэхээтний тооны өөрчлөлт, монголын үндэсний сэхээтний салбарын болон мэргэжлийн бүтцэд гарсан өөрчлөлт, монголын үндэсний сэхээтний бүтцийн чанарын динамик гэсэн асуудлыг бодит баримт судалгаа,шинжилгээний үндсэн дээр нилээд оновчтой авч үзжээ.

Page 8: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.4/0/ А 728 Ардчилалыг бүх нийтэд.-хоёр дахь хэвлэл.-УБ.:Адмон, 2000.- 118 х.

1-р бүлэг: Ардчилал гаж юу вэ?, 2-р бүлэг: Ардчилалын нөхцөлд төр засаг хэрхэн ажилладаг вэ?, 3-р бүлэг: Эрх мэдлээ хэтрүүлэхийг хянах, 4-р бүлэг: Хүний эрх ба ардчилал, 5-р бүлэг: Сонгууль, 6-р бүлэг: Иргэдийн оролцооны талаар тусгажээ.

Page 9: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.3/5Мон/ Х 84 Хүрэлжанцан Ж. Ардчилалын халуун өдрүүд.-УБ.: Хэвлэлийн Үйлдвэр Сургалтын Төв, 2004.- 111х: 5000.00

Энэ номд ардчиллыг хаана, хэн сэдэв, голлон оролцогч, зохион байгуулагч нь хэн байв, монголын ардчиллыг ард түмэн дэмжсэн тухай, тэр үеийн улс төрийн хурц тэмцлийн цаг үед МАХН, Монголын төр, засгийнхан хэрхэн хандаж, хэн сандран мэгдэж байсан, МАХН яаж алгуурлан, улс орныг хамарсан ардчилсан тэмцэл чухам юуг шаардаж байсан тухай хөдөлбөргүй баримтаар дурссан байна

Page 10: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

67.412.1 А 728 Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын Олон улсын 5-р бага хурал: Судалгааны ажлууд ба төгсгөлийн баримт бичгүүдийн эмхтгэл / Эх бэлт. Б.Туул.-УБ.: Урлах Эрдэм, 2003.- 359х.- ISBN: 9789992980835: 3000.00

Энэхүү судалгаанд сайн засаглалын зорилго , шинэчлэлийн бодлогод тулгарах хүндрэл бэрхшээл болон сайн засаглалын амжилт олсон жишээнүүд талуудын оролцоо ба байгууламжуудын бэхжүүлэх үйл ажиллагааг үзүүлсэн болно.

Page 11: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.4/0/ А 728 Ардчиллын төлөө иргэний нийгмийн түншлэл .-УБ.:2003.-215 х.

Илтгэлүүдийн товчлол ба Чуулганы баримт бичгийн эмхэтгэл

Page 12: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.3/5Мон/ А 486 Алтанхуяг Н. Ардчилсан засаглал 1206 эдийн засгийн хувьсгал эхэллээ.-УБ.:2012.-390 х.- ISBN9789996260643: 6000 т_

Энэ номонд Монгол улсын эдийн засгийн өсөлт иргэдэд хэрхэн нөлөөлөх, монгол хүний амьдралын түвшнийг дэлхийн энд яаж хүргэх талаар өөрийн үзэж харсан, судалж шинжилсэн, эргэцүүлж бодсон зүйлээ илэн далангүй бичжээ.

Page 13: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.3/5Мон/ Ю 509 Юндэндорж А. Ардчилсан нийгмийн тулгуур зарчмууд.-УБ.: Судалгаа, шинжилгээний интеллект төв , 2000.-97 хууд.

Хүчтэй төр гэж хүч хэрэглэдэг төрийг хэлдэггүй Төр нийгмийн харилцааны асуудлын онолын зарим үндэслэл Төрийг бурхан бүтээгээгүй. Ардчиллын боломж Нийгмийн хөгжлийн чиг хандлагын талаарх зарим төсөөлөл Сонгуулийн судалгааны үндсэн зарчим Ус эргээ дагадаг уу, эсвэл эрэг нь усаа дагадаг уу Улс төрийн 20-иод намд 320-аад гишүүн л байна Судалгааны материал боловсруулах үндсэн аргачлал

Page 14: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

67.404.3 А 728 Баяр С. Ардчилсан сонгууль,хэвлэл мэдээлэл/ Орч.С.Баяр,Б.Нарантуяа.-УБ.: Golden eye printing, 2001.-148 х.

Сонгуулийн компаны явцад хэвлэл мэдээлэл ,сэтгүүлчид ,шийдвэрлэх үүрэгтэй,Иргэд сонгогчид эрхээ бүрэн ухамсарлаж,олон нэр дэвшигчээс чухам хэнийг сонговол амласнаа биелүүлэх ,ажил хэрэгч чанарын ямар байх талаар дэлгэрэнгүй бичсэн

Page 15: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.2/5Мон/ А 845 Атар Ю.Ардчилсан тогтолцоонд шилжих үеийн төр, нийгмийн харилцааны асуудлууд/ Ред. А.Юндэндорж /SC.D./А. Юндэндорж.-2001 .- 146х.

Улсын багшийн их сургууль, Нийгмийн ухааны тэнхим бүлэг П.Төр нийгмийн харилцааны онолын үндэс бүлэг Ш. Монголын төр,нийгмийн хаилцааны тогтолцоо: уламжлал ба хувьсал. Ардчилсан шинэчлэлийн үеийн төр ба нийгмийн харилцаа.

Page 16: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.3/5Мон/ А 728 Ядамсүрэн Ж. Ардчилсан төрийн сонгуулийн товчоон / Ажлыг удирдсан Ж.Ядамсүрэн.-нэмэлт оруулсан хоёр дахь хэвлэл.- УБ.: Интерпресс, 2005.- 178 х .

1992, 1996, 2000, 2004 оны УИХ-ын, 1993, 1997, 2001, 2005 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг аймаг, тойрог, дүүрэг, сумаар, нэр дэвшигч бүрээр харуулахуй

Page 17: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

83.3/5Мон/ Д 457 Дожоодорж Д. Ардчилсан хувьсгалын удирдагчийн хэн хөнөөсөн бэ.-УБ.: Цоморлиг хэвлэл, 2000.- 321 хууд.

Ардчилсан хувьсгалын удирдагчийн улс төрийн хөрөг болон түүнийг хөнөөсөн эздийн тухай эрэн сурвалжилсан тэмдэглэл

Page 18: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.3/5Мон/ Ч-764 Чойжилсүрэн Ч. Зоригийн инээвхийлэл. /монголын ардчилсан хөдөлгөөний удирдагчийн хөрөг-найруулал.- УБ.: Адмон, 1999.-113 хууд, /Зурагтай/.

Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөөхэнэ зууны гурав дахь том тэмцэл, түүнийг тойрсон үйл явдал, уул их хэргийг удирдсан хүний төрх хүн хүний стгэлд олон янзаар үлдэсний нэгэн жишээ энэ ээ. С.Зориг “Аугаа зорилго тавьсан бол түүндээ гагцхүү далайцтай сэтгэж, хүлээцтэй хандвал хүрч болно” гэсэн философийг баримталдаг байжээ.

Page 19: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

67 И 462 Илтгэлийн эмхтгэл: 2004-2005 .-УБ.,2005.-252 х.- ISBN: 9789992922002

Хууль зүйн их, дээд сургуулиуд зарим багш, оюутнууд хамтарч Бүгд найрамдах улс тунхагласны 80 жил болон ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 13 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан билээ.Энэ номонд энэ хурлаар нэлэлцүүлсэн нийт илтгэлийг эмхтгэл хэвлүүлсэн болно.

Page 20: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

92 М 692 Монгол 999/Алтан ном/: Боть 1.- УБ.: Хэвл.-н газар байхгүй, 2008.-715х

Энэхүү цомог мь монгол хэмэх нэрийг дэлхий дахинаа дуурсгасан эх орон, газар шороо, тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, эрх үшйт төр, ардчилал, хөгжил цэцэглэлтийн төлөө дайны цагт амь биеэ үл хайрлан тэмцсэн, энхийн цагт оюуны болон биеийн хүч хөдөлмөрөө дайчлан шавхаж, түмэн олноо манлайлан тодорсоор ирсэн ТYYХТ хүмүүсийн гавьяаг дахин дурсч, түүхэн намтрыг нь тусган харуулсан монгол түүхийн 2000 жилийн товч түүхийг харуулсан юм.

Page 21: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

92 М 692 Монгол 999/Алтан ном/: Боть 2.- УБ.: Хэвл.-н газар байхгүй, 2008.- 596х.: зур

Энэхүү цомог мь монгол хэмэх нэрийг дэлхий дахинаа дуурсгасан эх орон, газар шороо, тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, эрх үшйт төр, ардчилал, хөгжил цэцэглэлтийн төлөө дайны цагт амь биеэ үл хайрлан тэмцсэн, энхийн цагт оюуны болон биеийн хүч хөдөлмөрөө дайчлан шавхаж, түмэн олноо манлайлан тодорсоор ирсэн ТYYХТ хүмүүсийн гавьяаг дахин дурсч, түүхэн намтрыг нь тусган харуулсан монгол түүхийн 2000 жилийн товч түүхийг харуулсан юм.

Page 22: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.69/5Мон/ У 314 Монгол орны хөгжлийн чиг хандлага, улс төрийн намуудын байр суурь: 2001-12-07.-2002.- 59 хууд.

Улс төрийн намуудын дугуй ширээний ярилцлага № 1. Зохион байгуулагч : Ардчилсан Нам

Page 23: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

67.400/5Мон/ М 692 Монгол улсын ардчилсан хөгжил ба үндсэн хууль: Эрдэм шинжилгээний бага хурал 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр.- Бемби сан.: 2005, УБ.:160 х.

Илтгэлүүд, хэлсэн үг: УИХ-ын дарга Н.Энхбаяр, Үндсэн хууль ба Монгол улсын Ардчилсан хөгжил, шинэчлэл, залгамж чанарын тухай асуудал. Б.Энхтүвшин, Г.Чулуунбаатар; Монгол дахь Ардчиллын түүхэн уламжлалын асуудалд Ч.Дашдаваа; Хэвлэлийн эрх чөлөө ба ардчилал Д.Батмөнх; Ардчилсан хувьсгалын өрнөл ба сургамж Ц.Уртнасан; Ардчилал ба эдийн засаг Б.Батмөнх

Page 24: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

76.01/5Мон/ Б 109 Баасансүрэн Т. ХХ зууны эхэн үеийн монголын чөлөөт хэвлэл: Тэргүүн дэвтэр/1хэсэг/ Хян. М.Зулькафиль, С.Лочин.-УБ.,МОНЦАМЭ агентлагийн ХГ.,2009.-263 х.

Өнөө цагийн Монгоылн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тогтолцоо 1980-аад оны дунд үүеэс эхлэн хэрхэн өөрчлөгдөж чөлөөт хэвлэл бүрэлдэн тогтож буй ярвигтай үйл явцыг ихж бүрэн байдлаар авч үзэж, түүний өнөөдрийн зөрчилдөөнт байдал, алдаа оноо, маргаан сөргөлдөөн, маргаашийн төлөв, цаашдын замыг тодорхойлох зорилт тавьж өөрийн санал бодлыг дэвшүүлсэн онцлогтой.

Page 25: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

76.01/5Мон/ / Б-109 Баасансүрэн Т. Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь: 1921 оны ардын хувьсгал ба монголын хэвлэлийн хөгжил: Дэвт. 1-2 /Хян.М.Зулькафиль, С.Лочин. -УБ .: МОНЦАМЭ агентлагийн хэвлэх, 2009.- 302х.- ISBN: 0.00

“Уг номонд Монголын үнэн” сонины нийгмийг өөрчлөн шинэчлэх хувьсгалт тэмцэлд уриалан дуудсан нь, “Үнэн” сонин монгол дахь намч, ангич хэвлэлийн эхлэлийг тавьж хөгжүүлсэн нь, БНМАУ-д тогтмло хэвлэлийн систем бүрэлдэн төлөвшсөн нь, Тогтмол хэвлэлийн нийтлэлийн бодлогыг намаас тодорхойлж удирдан чиглүүлж байсан нь гэсэн сэдвүүдтэй

Page 26: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

76.01/5Мон/ / Б-109 Баасансүрэн Т. 1990 оны Ардчилсан хувьсгал ба Монгол дахь чөлөөт хэвлэлийн хөгжил, түүний цаашдын төлөв / Хян. М.Зулькафиль, С.Лочин.-УБ .: МОНЦАМЭ агентлагийн хэвлэх, 2009.- 577х.-ISBN: 0.00

“Үнэн” сонин ардчилал, шинэчлэлийн салхийг үүсгэн сэвэлзүүлсэн нь, Чөлөөт ардчилсан хэвлэлүүд монголд үүсч хөгжсөн нь, чөлөөт ардчилсан хэвлэлийн үзэл санаа монголд дэлгэрч төрөөс хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэхийг зорьсон нь, монгол дахь чөлөөт хэвлэлийн цаашдын төлөв, Ардчилсан чөлөөт хэвлэлийн амьд гэрчүүд юуг өгүүлэв

Page 27: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

76.01/5Мон/ / Б-109 Баасансүрэн Т. Монголын чөлөөт хэвлэлийн хөгжилд үндэсний сэтгүүлчдийн уран чадвар нөлөөлсөн нь: Дэвтэр 4 / Хян. М.Зулькафиль, С.Лочин.-УБ.: МОНЦАМЭ агентлагийн хэвлэх., 2009.-425х: 3500.00

Монголын сэтгүүлчдын уран чадвар, эрэн сурвалжлах чадвар, бүтээлийн шүүмж, нийтлэл, ажиглалт, сурвалжлага, ярилцлага, нийтлэлийн тухай шүүмж зэргийг дэлгэрэнгүй оруулжээ.

Page 28: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

76.01/5Мон/ / Б-109 Баасансүрэн Т. XXI зууны эхэн үеийн монголын чөлөөт хэвлэл ба сэтгүүлчдийн уран чадварын зарим асудал: Дэвт. 5 / Хян.М.Зулькафиль, С.Лочин.-УБ.: МОНЦАМЭ агентлагийн хэвлэх, 2009.-425 х: 3500.00

Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн үйл явцыг уламжлал ба шинэчлэлийн уялдаа холбоон дунд нь авч үзэж, хэд хэдэн ерөнхий үе шатанд хувааж нарийвчлах нь зүйтэй юм. 1913-1920 оны “Шинэ толь хэмээх бичиг” сонин, 1913-1920 оны чөлөөт хэвлэл, 1980-аад оны чөлөөт сэтгэлгээ, 1990 оны ардчилсан хувьсгал монголд бодит биелэлээ олж монголд чөлөөт хэвлэл жинхэнэ утгаараа бүрэлдэн төлөвших боломж бүрджээ.

Page 29: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

68.49/5Мон/ Д 397 Дашзэвэг Б., Солир Б. Монголчуудын эх оронч үзлийн түүхийн зангилаа асуудал / Ред.Л.Цэенбазар.- УБ.,1999.- 95хууд.-3000.00

Үндэсний ардчилсан хувьсгалын зорилт хэрэгжихэд эх оронч үзлийн үүрэг, эх оронч үзэл төрийн тусгаар тогтнолын үзэл баримтлалын гол цөм мөн, шинэтгэлийн үе дэх эх оронч үзэл

Page 30: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

63.3/5Мон/ О-603 Очирбат П. Монголын ардчиллын хөгжил : *Билгийн товчоон* цуврал лекцийн анхны ном / Ред. Д.Болдбаатар, Бич. Д.Дулмаа.-УБ.:1995.-47 х.

Энэхүү номондоо Монголын болон гадаадын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийг урин оролцуулж, манай орны хийгээд олон улсын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн тухай чухал асуудлаар лекц уншуулах зорилт тавьжээ. Анхны номын ёслолд Монгол улсын ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат оролцож *Монголын ардчиллын хөгжил* сэдвээр лекц уншиж, Монгол улсын хөгжлийн түүх, одоогийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар санал бодлоо хуваалцжээ.

Page 31: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.63/5Мон/ М 695 Монголын ардчилсан холбоо : түүхэн товчоон / Эмхт. Дэлгэрсайхан.- УБ.: 2003.- 177х.

Нэн шинэ түүхийн өнгөрсөн 14 жилд олсон хамгийн эрхэм дээд ололт нь сөргөлдөн тэмцэлдэж байсан хэдий ч эв эеийг эрхэмлэн үндэсний зөвшилд хүрч, Ардчилсан хувьсгалыг энх тайвнаар ялалтанд хүргэж хүний эрх, эрх чөлөөг дээдлэн тунхагласан билээ. Ардчилсан хувьсгалын эхэн үеийн он дарааллын хураангуйг эмхэтгэн гаргасан байна. Монголын ардчилсан холбооны он дарааллын бичиг.

Page 32: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.7/Мон/ М 692 Монгол улсын төрийн байгууллагуудын чадавхи: Ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх шаардлага, боломж / Ред. Г.Чулуунбаатар.- Бемби сан.: 1998, УБ.- 123х

Товхимолыг Засаглалын байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх: Ардчилсан засаглалыг дэмжихүй төслийн хүрээнд бэлтгэв. Товхимолд 1990-ээд оноос Монгол Улсад зүгшрэн төлөвшиж буй төрийн байгууллагын тогтолцооны бүрдэл төлөвшил, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны уялдаа холбоо, төрийн байгууллагуудын чадавхи, үйл ажиллагааны ололт, дутагдлыг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, түүний хэрэгжилттэй холбон үзүүлжээ.

Page 33: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

67.400.1 / М 692 Монгол улсын үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал товхимол 1. Ардчиллын 10 жилд-Улс төрийн боловсролын академи.-УБ.,1999.-175х.

Сэнгэдорж Т. Дэлхийн улсуудын үндсэн хуульт ёсны хөгжил, мөн чанар, онцлог Цанжид А. Монгол улсын Үндсэн хуулийн онолын үзэл баримтлалын тухай зарим асуудал Ганбат Д. Эрх мэдэл хуваарилах, тэнцвэржүүлэх онолын асуудалд Очиржав О. Парламентат ёс ба Үндсэн хууль Дэлгэрмаа Б. Парламентын засаглал, хууль тогтоох бүрэн эрх ба Улсын Их Хурал Даш-Ёндон Б. Төрийн тэргүүн, парламентын Засаглалтай улсын ерөнхийлөгчийн институт Доржсүрэн П. Төрийн удирдлага ба гүйцэтгэх эрх мэдэл Удвал В. Шүүх бүрэн эрх Ганбат Ч. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие дааж ажиллах зарчим ба шүүн таслах ажиллагаа Бямбадорж Ж. Сонгууль, сонгуулийн тогтолцоо

Page 34: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

7.400.1 М 692 Монгол улсын үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал товхимол 2. Ардчиллын 10 жилд.-УБ.,2000.- 115х

Нутгийн удирдлагын асуудал онолын бага хурлаар хэлцэгдсэн илтгэлүүдийг дэлгэрүүлэн оруулж олны хүртээл болгож байна.

Page 35: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

67.400.1 М 692 Монгол улсын үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал товхимол 3. Ардчиллын 10 жилд - Улс төрийн боловсролын академи.-УБ.,2000.-115х.

Чимид Б. Орон нутгийн удирдлагын тухай Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал Долгоржав Я. Нутгийн өөрөө удирдах ёсны хөгжил, туршлага, хандлага Ганхуяг Г. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өнөөгийн байдал, хэтийн төлөв : төсөв, санхүү Баттүвшин Б. Нутгийн өөрөө удирдах ёсны тухай Монгол улсын шинэ Үндсэн хуулийн заалтууд, НДН-ийн төсөв, санхүүгийн бие даасан байдал

Page 36: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.3/5Мон/8 Э 431 Элбэгдорж Ц. Үнэний мөр цагаан : Ардчилсан хувьсгалын 10 жилийн ойд.-УБ.,1999 .-435 х., +Зур.- ISBN: 0.00

Дэвтэр 1. Хэлсэн үг : 1989-1999 Ц.Элбэгдорж. 1990 оны ардчилсан хувьсгалын өдрүүдэд 1991 онд сонгодсон Монголын Ардчилсан Холбооны даргын хувьд 1990-1992 оны Улсын бага хурлын индрээс 1992-1994 оны УИХ-ын танхимаас 1994 онд шүүх хурлын танхимаас 1996 онд сонгогдсон Монголын Үндэсний Ардчилсан Намын тэргүүний хувьд 1996 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан *Ардчилсан холбоо* эвслийн даргын хувьд 1996-1999 онд УИХ-ын дэд дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ дахь Олонхийн бүлгийн даргын хувьд юу хэлж байв?}

Page 37: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.3/5Мон/ Ю 509 Юндэндорж А. Нийгэм иргэнлэг, ардчилсан хэв шинжийг олоход төрийн институтын гүйцэтгэх үүрэг.-УБ.: Судалгаа, шинжилгээний интеллект төв, 2001.- 201 х.

Нийгмийн улс төрийн шинэ тогтолцоо Монгол маань юу болчихов оо? Ээдрээтэй асуудлыг тойрч нийгмийн хөгжлийг урагшлуулахгүй Нийгэмд хөдөлгүүрийн засвар шаардлагатай болжээ Чөлөөт сонголт ардчиллын шалгуур Ард түмэн гэдэг эзэнгүй юмны нэр биш Ард түмэн засгийн эрх барьдаг уу Сонгууль, ардчилал, улс төрийн соёл Эрдэмтэн хүн төрдөө зөвлөх, түмэн олондоо үйлчлэх үүрэгтэй Хүчтэй төр гэж хүч хэрэглэдэг төрийг хэлдэггүй Төр нийгмийн харилцааны асуудлын онолын зарим үндэслэл Төрийг бурхан бүтээгээгүй. Ардчиллын боломж Нийгмийн хөгжлийн чиг хандлагын талаарх зарим төсөөлөл Сонгуулийн судалгааны үндсэн зарчим Ус эргээ дагадаг уу, эсвэл эрэг нь усаа дагадаг уу Улс төрийн намын үйл ажиллагаа нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх учиртай Судалгааны материал боловсруулах үндсэн аргачлал

Page 38: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.1/5Мон/ / Ж316 Жаргалсайхан Б. Нэгэн зүйл бодол хэмээх улс төрийн эргэцүүлэл.-УБ.,1996.- 85 хууд.

Ардчилал ба шинэчлэл улс төрийн нам, хөдөлгөөн төр засгийн тогтоц зах зээл ба нийгэм гадаад хүчин зүйл

Page 39: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.1/5Мон/я48 Э 431 Элбэгдорж Ц. Онч үг 1 ... Бат-Үүлээ, юун буруу үрүүлтэй машин бэ?.- УБ.: Мөнхийн үсэг ХХК.,2013.-292 х.-ISBN: 9789997320001

Үг бол хэрхэн сэтгэж буйн тусгал. Тэрхүү тусгал үйл хэрэг болж, өрнөн дэлгэрч биеллээ олох нь үгийн үнэ цэнийг тодорхойлдог. Өнөөдөр бидний хэсэг залуусын олон жилийн турш эрлийн богцоо дүүргэж ирсэн эрхэм үгс нэгэн ном болж танд хүрч байна. Номын олзоос илүү сайн олз гэж юу сан билээ. Уншигч таны гарт энэ ном очсон цагт Та өөрийнхөө амьдралын, эрх чөлөөтэй эх орныхоо туулсан зам, угтах ирээдүйн үнэнийг шинээр товчоолж харах болно гэдэгт итгэж байна. Таны өмнө Монголын ардчилсан хувьсгалын үүдийг нээж "Монголчуудаа, мориндоо!" хэмээн цогт уриагаараа олон түмнээ дуудаж босгоод одоог хүртэл ардчилал, эрх чөлөөний төлөө, хөгжил дэвшил, аз жаргалын төлөө тэмцлийн туг нь байж ирсэн Монгол төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдоржийн 24 жилийн үг, үзэл санаа нь ном болно очиж байна.

Page 40: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.6 Э 66 Энхсайхан М. Орчин үеийн улс төрийн нам.- УБ.: Цоморлиг хэвлэл, 1996.- 43х :зур.

Энэ номонд нам гэж юу болох,

олон намын тогтолцоо, ардчиллын утга учрыг нийтэд ойлгуулахыг чармайжээ. Нам гэж юу вэ? Намын гарал үүсэл, аруун зүүнээр хуваагдах болсон нь Нам заавал байх шаардлагатай юу Орчин үеийн намууд Монгол дахь намын уламжлал Олон нам байхын учир, олон намын тогтолцоо Коммунист ба зүүний социалист чиглэл Социал-демократ үзэл Социал-Реформист ба шинэ либерал чиглэл Неоконсерватизм ба "шинэ барууныхан" Консерватизм Фашизм Монгол дахь намуудын төлөвшлийн онцлог

Page 41: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.3/5Мон/1 М 692 Пүрэв Б. Монгол улсын засгийн газрыг огцруулсан ба эмхлэн байгуулсан түүх/1996-2000/: Баримт бичгийн эмхтгэл / Эмхт. Б.Пүрэв.- УБ.:2000.-78 х

1996 онд болсон УИХ-ын сонгуулиар “Ардчилсан холбоо” эвсэл олонхи суудал авч Монгол Улсын Засгийн эрхийг барих болсон билээ. Эвсэл Засгийн эрх барих дөрвөн жилийн хугацаанд М.Энхсайханы тэргүүлсэн засгин газар нэг жил, есөн сар, гурав хоног, Ц.Элбэгдоржийн толгойлсон Засгийн газар гурван сар, нэг хоног, Ж.Наранцацралтын тэргүүлсэн Засгийн газар долоон сар, 13 хоног ажиллаад огцорч, Р.Амаржаргалын толгойлсон засгийн газар ажиллаж байна. Энэ засгийн газар УИХ-ын ээлжит сонгууль болтол нэг жил орчим хугацаанд ажиллах бололтой. Засгийн газар ийнхүү ойр ойрхон солигдсон түүхэнд холбогдох баримтыг эмхтгэж, зарим тайлбартайгаар хэвлэсэн байна.

Page 42: Aрдчилалын 25 жилийн ойд 2014 12 сар

66.3/5Мон/8 О-605 Очирбат П.Тэнгэрийн цаг Монголын тулгар төрийг үндэслэн байгуулсны 790 жилийн ойд.- УБ.:1996.-409х.

Энэ номд Монгол улсын ерөнхийлөгч П.Очирбатын бага нас, оюутан ахуй цаг, эх эцгийнх нь намтар түүх, ажил хөдөлмөрийн жилүүд, хэрхэн монголын тэргүүн болсон тухай дурсамж мөн түүний улс орны олон талт амьдралын тухай бодол эргэцүүлэл оржээ.

The book “The heavenly hour” contains the thoughts and reflections of Punsalmaagiin Ochirbat, President of Mongolia, on his own and his parents’ life, on his work and multifaceted life during the years of change and renewal.