8
18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ АХУЙН ГЭР БҮЛИЙН ЦАХИМ СОНИН 2018 он 7 дугаар сар Дугаар 7 /157/ www.altanchagnuur.mn “Алтан чагнуур” сонин 16 жилийн турш “Эрүүл мэнд-Эрхэм баялаг” гэсэн уриатайгаар уншигч танд тасралтгүй хүрч байна Индекс-101058 Үнэ: 1000₮ Энэ дугаарт Сониноо захиалан уншаарай! Санжаажавын ОЮУН Боловсрол Анагаах ухааны соёлч дунд сургууль 1966 он Анагаах ухааны дээд сургууль 1971 он ОХУ-д М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курс 1987 он Олон нийттэй харилцах албаны чиглэлээр курсууд Соёл судлалын доктор (Ph.D) 2016 Эрхэлсэн алба Монгол телевиз сурвалжлагч 1971 Хөдөлмөр сонин сурвалжлагч 1987 Ардын эрх сонин сурвалжлагч 1993 Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны ажилтан 1993 БСШУЯ-ны хэвлэлийн ажилтан 1996 Мөнхийн үсэг компанид “Болор судар” хэвлэлийн газрын эрхлэгч 2005 “Эрдэнэсийн чуулга” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Мэргэжил Хүний их эмч, утга зохиолын ажилтан Соёл судлаач ЭМЧЭЭС ИЛҮҮ УРАН БҮТЭЭЛ МААНЬ НАДАД ОЙРХОН БАЙСАН... НОБЕЛИЙН ШАГНАЛ (Армен Улс) ҮҮССЭН ТҮҮХ ЗАЛУУ ХҮНИЙ ЗААВАЛ МЭДЭХ 10 ШҮЛЭГ ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН: ХОЁР НАСТАЙ РО

18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО …altanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_7_157.pdf18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР

  • Upload
    others

  • View
    21

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО …altanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_7_157.pdf18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР

18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ АХУЙН ГЭР БҮЛИЙН ЦАХИМ СОНИН

2018 он 7 дугаар сар Дугаар 7 /157/ www.altanchagnuur.mn

“Алтан чагнуур” сонин16 жилийн турш “Эрүүл мэнд-Эрхэм

баялаг” гэсэн уриатайгаар уншигч танд тасралтгүй хүрч байна

Индекс-101058 Үнэ: 1000₮

Энэ дугаарт

Сониноо захиалан уншаарай!

Санжаажавын ОЮУН

Боловсрол• Анагаах ухааны соёлч дунд сургууль 1966 он• Анагаах ухааны дээд сургууль 1971 он• ОХУ-д М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курс 1987 он• Олон нийттэй харилцах албаны чиглэлээр курсууд• Соёл судлалын доктор (Ph.D) 2016 Эрхэлсэн алба• Монгол телевиз сурвалжлагч 1971• Хөдөлмөр сонин сурвалжлагч 1987• Ардын эрх сонин сурвалжлагч 1993• Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны ажилтан 1993• БСШУЯ-ны хэвлэлийн ажилтан 1996• Мөнхийн үсэг компанид “Болор судар” хэвлэлийн газрын эрхлэгч 2005• “Эрдэнэсийн чуулга” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаМэргэжил• Хүний их эмч, утга зохиолын ажилтан• Соёл судлаач

ЭМЧЭЭС ИЛҮҮ УРАН БҮТЭЭЛ МААНЬ НАДАД

ОЙРХОН БАЙСАН... НОБЕЛИЙН ШАГНАЛ

(Армен Улс)

ҮҮССЭН ТҮҮХ

ЗАЛУУ ХҮНИЙ ЗААВАЛ МЭДЭХ

10 ШҮЛЭГ

ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН: ХОЁР НАСТАЙ РО

Page 2: 18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО …altanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_7_157.pdf18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР

2...Түрүүч нь 1 дүгээр нүүрт

Дугаар 7 /157/

ЭМЧЭЭС ИЛҮҮ УРАН БҮТЭЭЛ МААНЬ НАДАД ОЙРХОН БАЙСАН...

Шагнал• Монгол улсын соёлын гавьяат

зүтгэлтэн 2008• Монголын зохиолчдын эвлэлийн

шагнал 1994• Сэтгүүлчдийн холбооны ган

үзэгтэн шагнал 1989• Д.Нацагдоржийн нэрэмжит

шагнал 2002• С.Удвалын нэрэмжит шагнал

2001• Алтан гадас одон 1991• Соёлын тэргүүний ажилтан цол

тэмдэг 2000• Эрүүлийг хамгаалахын тэргүүний

ажилтан цол тэмдэг 1999• Монгол улсын “Онц хилчин” цол

тэмдэг• Ойн медалиуд

Эрхлэн гаргаж, ажиллаж байсан хэвлэл• Эрүүл энхийн төлөө• “Ардын эрх”• “Энэ долоо хоног”• “Монос”• “Гоёл” сонин• “Мөнхийн товчоон”• “Бид Говьсүмбэрчүүд”

“Эрдэнэсийн чуулга”• “Шинэ анагаах” • “Баяннуур -30”• “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүл

Бүтээл, Яруу найргийн түүвэр• Цэнхэр хадаг 1975• Мянган хээ 1980• Хулж нутгийн бүсгүй 1985• Зуун хараацайн жигүүр 1988• Шаналан тайтгарал 1991• Бадамлагч оддын дор 2004

Кино • “Тань руу нүүж явна” уран

сайхны кино 1984• Могод сумын 80 жил 2011• П.Нямдаваа (академич, гавьяат)• 2-р эмнэлэг (баримтат)• 1-р эмнэлэг (баримтат)

1995.8.24• Хөдөлгөөн эрүүл мэнд 1982• Чандмань гурван эрдэнэ 1983

(нар ус агаарын тухай)

Дуурь• “Өүлэн эх” дуурийн цомнол 2007

Хүүрнэл зохиол“Ижилгүй цоохор морь” 2013“Загвар өмсөгч” тууж өгүүлэг 2017

Дуу• Хорвоод ганцхан ээждээ• Үгүйлэн санана• Мөнгөн шөнө

• Эрхлэн жаргах чи бидэн• Буугаад мордоё доо• Могодын дуу зэрэг 100 гаруй

Хүүхдийн уран зохиолын ном• Туулай хаана унтдаг вэ (дуу)• Хүүхдийн дууны уралдааны 2

байр 1982• Амьтан бүхэн өөрийн гэртэй (дуу)• (Алтанзул наадмын тэргүүн

шагналтай) 2016• Өүжин, Дэлдэн хоёр (ном) 2007• Өвөөгийн шоголтой ном 2014

онд уралдаанд шалгарсан• Шидэт цэцгийн эрэлд (ном) 2016• Паца чамайг мартахгүй 2018

Сэтгүүлч зүй, баримтат, Хөрөг ном• Үүд хэн тогшив 1980• 21 ертөнц, 21 таталбар, 21 эмч

1999• Их уулсын хүү 2002 он• Дугарын Дэнсмаа• Цаг хугацааны дурсгалд 2011

Эмхэтгэсэн• Бид түүхээ бичиж байна 2001• Хүний шүд 20 болох уу, шаазан

шүдээр гоёх уу 2002• Тосон будгийн зураг холдох

тусмаа... 2007• Монголын эмэгтэй зохиолчид

2009• Ерөнхийлөгчийн албаныхан 2012• Цэргийн госпиталынхан 2011• Хүний төлөө хүчирхэг баг 2011• Магнаг цэнхэр дэлхийн хүн 2011• Цагийг эзэлсэн хатагтай 2001• Удвал ахайтан 2011• Дээдсийн заяатай нутаг редактор

2008 он• “Бид Гялсынхан 2012• Эмч нарын гэрэлт түүх 2015

• Монголын эмэгтэй зохиолчид 2019

Хянан тохиолдуулсан• П.Очирбат “Тэнгэрийн цаг” 1996• Ш.Чулуунбаатар “Даяаршаагүй

монгол ноход 2011

Гадаад хэлэнд• Монгольские поэты М. 1985• Швед хэлнээ гарсан түүвэрт 1984• Лотос сэтгүүлд 1987• БНХАУ, Монгол улсын сонгомол

бүтээл эмхэтгэл (хятад монгол хэлээр)

• “Би эмч хүн” өгүүлэг 2014• Mongoian poetry (МЗЭ-ээс эрхлэн

гаргасан) номонд шүлгүүд 2012• Притчи о Халхин голе 2014• Монгол улсын сонгодог яруу

найраг• Шүлгийн түүвэрт (хятад хэлээр)

2016• Word poetry 2017• Намар морио услахуй (герман

хэлээр) 2018

-Та аль нутгийн хүн билээ?Би Булган аймгийн Могод сумын хүн. 1946 онд ээж хотод ирээд ах дүүгээ олж, хотын зах, их дэлгүүр хэсч баахан явсан биз. Буцах унаа ч амар олдоогүй бололтой. Тэгтэл гэнэт төрөхөөр өвджээ. Заавал эмнэлэгт төрөх ёстой гэж ээжийг эмнэлгийн машин нэгдүгээр эмнэлэгт хүргэж, хэлийг нь ойлгохгүй орос эмч нар хүлээж авсан байна. Хамаг хувцсыг нь тайчиж ихэд ичээжээ. Гэвч эргэн тойронд нь хачин хувцас угласан доогуураа шалдан хүүхнүүд байсан тул удалгүй дасаж дээ. Төрөх орон дээр гар гэж. Тийм төмөр ор үзээ ч

үгүй ээж маань айн гэрэвшээж, бас нөгөөх орос эмч нар ичих эмээхийг мэдэхгүй үзэж харах нь гайхшийг нь барж дээ. Орон дээр гараад л өвдөх нь байчихаж. Орос эмч загнаад буугаад яв гэж. Буугаад явж байтал гэнэт гэдэс нь базлан юу юугүй хүүхэд нь гараад ирэхэд чулуун шалан дээр хүүхдээ унагаж алах нь хэмээн айсан ээж хоёр гараараа яаж ийгээд тосч авчээ. Залуухан орос эмч хүрч ирээд баахан загнаад хүйг нь тасалж авчээ. Санжаажавын Оюун гэдэг би ингэж л хорвоод мэндэлсэн юм даа. Орос эмч надад орос нэр өгсөн ч ээж тогтоосонгүй. Маргааш нь ч юмуу нөгөөдөр нь ч юмуу өөр орос эмч үзээд тэр нь монголоор хазгай муруй ярих юм гэнэ, монгол хүнд монгол нэр хэрэгтэй, орос хүнд орос нэр хэрэгтэй. Оюун гэж нэр өгье. Оюун сайн, Оюун онц сурна аа гэсэн юм гэдэг. Энэ тухай багад ээж надад хэлсэн хэрэг л дээ. Би шээзгий дээр гарч зогсоод “Онц сурлагтан Оюумаагаас дуулна” гэж өөрийгөө зарладаг хүүхэд байв. Оюун гэж дуудахгүй Оюумаа гэж дуудсаар багад тийм нэртэй байлаа…

-Та мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?Ээж маань тариа хийдэг хүн болбол зүгээр дээ гэж байснаас үүдэлтэй эмчийн мэргэжлийг сонгосон хэрэг.Би Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуульд онц суралцсан учир зүүний Лхам эмч, сайд П.Нямдаваа нартаа хамт Анагаах ухааны дээд сургуульд урилгаар дэвшин суралцсан юм.

-Та утга зохиолын дугуйланд явж байвуу?Би 7-р ангиасаа шүлэг бичиж эхэлсэн. Анхны шүлэг маань би онц сурна гэдэг шүлэг байдаг юм. АУДС-ын Утга зохиолын дугуйлангийн эрхлэгчээр Г.Зуунай ажиллаж байсан. Т.Очирхүү, Б.Дагданбазар, Г.Зуунай нарын хамт утга зохиолын дугуйланд хамрагдаж байлаа. Анхны номоо Цэнхэр хадаг нэртэй шүлгийн түүврээ 1975 онд хэвлүүлж байсан.Хорвоод ганцхан ээждээ хэмээх дуу бичсэн маань олон түмэн аялах дуртай дуу болсонд би талархаж явдаг. Энэ дуунд төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг ая дангий нь тааруулж хийсэнд баярладаг.

Наран наадавч харламгүйНасны салхитай үсийг чинь

Page 3: 18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО …altanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_7_157.pdf18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР

3 Дугаар 7 /157/

НОЙР БУЛЧИРХАЙД

Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сарын насладаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх хэрэгтэй.

НЭРС БА ИНТООР

Улаан ягаан өнгийн Нэрс болон Интоорийн гэх мэт жимснүүдийн аль аль нь эсийн гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх нь анти-оксидантаар дүүрэн эх сурвалж юм.

БРОКОЛИ

Броколи болон бусад цэцэгт навчит байцаанууд нь нойр булчирхайн үрэвлээс урьдчилан сэргийлэх болон хорт хавдрын эсрэг хүчтэй химийн бодис агуулж байдаг.

САРМИС

Сармис болон бусад булцуут төрлийн сонгино гэх мэт ногоонууд

Ариун гангын усаар угаажАчийг тань нэг хариулахсан

Гургалдай дуулавч толиймгүйЦагийн сүүдэртэй магнайг чиньМянган шөнө алгаараа дулаацуулжСэтгэлийг тань нэг баярлуулахсан

Томоогүй явж боллоо ээжээТогоруу буцаж зэгс шаргалтлааХорвоод намар ирдгийг мартсанХонгор хүүгээ уучлаач ээжээ

Цурамгүй хонуулсан үеэЦэцэг болгон өргөе ээжээЗул цэцэг шиг залуу насЗуу наслах илч хайрлаг ээ гэж утга уяангын сайхан шүлэг болсон санагддаг. Хулж нутгийн бүсгүй, Шаналал тайтгарал, Бадамлагч оддын салхи зэрэг яруу найргын арваад ном, сэтгүүл зүйн чиглэлээр нилээд ном бичиж хэвлүүлсэний дээр Таньруу нүүж явна уран сайхны кино, хэд хэдэн баримтат кино бүтээж, Өүлүн эх дуурийн цомнол олон арван нийтлэл, өгүүлэл бичжээ.

-Та ажлын гараагаа хаанаас эхлэв?- Анагаах ухааны дээд сургууль төгсч эмч болсоны дараа Монгол телевизид эрүүл мэнд хариуцсан редактороор 1971-1974 онд, Улсын ариун цэвэр гэгээрлийн ордонд арга зүйчээр 1974-1985 онд, Зөвлөлт холбоот улсын Москва хотод Горькийн утга зохиолын дээд сургуульд 1985-1989 онд суралцсан, 1989-1991 онд Хөдөлмөр сонинд сурвалжлагч, 1991-1993 онд Ардын эрх сонинд сурвалжлагч, 1991-1996 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт хэвлэл мэдээллийн ажилтан, 1996-2004 онд Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд хэвлэл мэдээллийн ажилтан, 2004-2008 онд Мөнхийн үсэг ХХК-ны Болор судар хэвлэлийн газрын эрхлэгчээр тус тус ажилласан даа. Ер нь эмчээр ажиллагүй юм байна даа би.

-Таны шагнал урамшуулалын тухайд асуувал?Би Цэнхэр хадаг, Шаналал тайтгарал номоороо Монголын Зохиолчдын эвлэлийн шагнал, Хулж нутгийн бүсгүй номоороо Д.Нацагдоржын нэрэмжит шагнал 2002 онд, Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээн өндөр дээд цол 2009 онд тус тус хүртсэн.

-Тантай хамт төгссөн эмч нарынхаа тухай товчхон дурьдана уу?Анагаах ухааны дээд сургуулийг 1791 онд төгсөгчдөөс сайд П.Нямдаваа, зохиолч Т.Очирхүү, уламжлалтын гэх тодотголтой хүний гавьяат эмч Н.Төмөрбаатар, Гавьяат эмч зүрхний Дэжээхүү гээд л олон нэртэй анд нөхдөөрөө бахархаж явна даа.

Ярилцсан С.Бадамжав

нь ашигтай шим тэжээлээр хангахаас гадна, нойр булчирхайг эрүүлжүүлж, хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай юм.

УЛААН УСАН ҮЗЭМ

Улаан усан үзэм нь бактер мөөгөнцрийн эсрэг маш сайн эх сурвалж, мөн хүчирхэг антиоксидант юм. Хэрэв та нойр булчирхайн үрэвсэлтэй бол улаан дарс зайлсхий, оронд нь атга улаан усан үзэм идэж байгаарай.

БУУЦАЙ

Бууцай таны нойр булчирхайн хэрэгцээт төмөр, витамин В зэргийг агуулж байдаг. Бууцайг хуурсан сармистай хачирлан салат хийж идэж байгаарай. Мөн бусад төрлийн ногоон навчит ногоо зэрэг нь таны нойр булчирхайг эдгээх шидтэй юм.

АМТАТ ТӨМС

Улбар шар болон шар өнгийн нөгөөнууд болох Амтат төмс, лууван, эрдэнэ шиш, хулуу зэргийг өдөр бүр идэх хэрэгтэй. Эдгээр нь мөн л

хорт хавраас урьдчилан сэргийлэх, ашигтай амин дэмийн нэгдлүүд юм.

ДҮПҮ

Дүпү нь тос багатай уургийн нь маш сайн эх үүсвэр юм. Хэт их өөх тос нь нойр булчирхайд асуудал үүсгэдэг тул дүпү нь маш зөв сонголт юм.

УЛААН ЛООЛЬ

Улаан лооль витамин С болон исэлдэлтийн сайн эх үүсвэр юм. Хүнсний ногоо нь антиоксидантууд нь ач тустай, шим тэжээл агуулсан байдаг ба хоолондоо соус бэлтгэн хэрэглээрэй.

БАЯЖУУЛСАН ТАРАГ

Янз бүрийн био кальцтай тараг байдаг ч пробиотик агуулсан тараг нь дархлааны болон хоол боловсруулах системийн үйл ажиллагааг хэвийн хувь нэмрээ оруулах нь ашигтай нянгийн нэг сайн эх сурвалж юм. Мөн элсэн чихэргүй тараг сонгож байхыг зөвлөе.

ээлтэй хүнс

Page 4: 18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО …altanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_7_157.pdf18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР

4Дугаар 7 /157/

АЛДАРТАН

Нобелийн шагнал

Эдгээр байгууллага тус бүр дээр Нобелийн хороо ажиллаж, шагналтныг тодруулахад тусладаг. Анагаах ухаан, физик, химийн шагналыг олон жилийн өмнө хийсэн нээлтийнх нь төлөө эрдэмтдэд олгодог бол утга зохиолын шагналтнууд ч заавал сүүлийн жилд гаргасан бүтээлээрээ биш харин нийт ажлынхаа дүнгээр ч

авах боломжтой юм. Альфред Нобелийн гэрээслэснээр Энх тайвны шагналыг Норвегийн Нобелийн хороо олгодог. Чухам яагаад ийм шийдвэр гаргах болсноо гэрээслэлдээ тайлбарлаагүй, харин 1814-1905 оны хооронд нэгдмэл байсан Швед, Норвеги гэсэн хоёрт шагналтнуудыг тодруулах үүргийг хуваан өгсөн гэсэн яриа байдаг юм.

эдийн засгийн шагналыг 1969 оноос эхлэн гардуулж эхлэсэн, гэхдээ шагналын мөнгийг шагналыг бий болгосон Улсын банк олгодог юм байна. Нобелийн шагналтнуудад мөнгөн шагналаас /2014 онд 8 сая швед крон буюу 1,1 сая ам.доллар олгоно/ гадна диплом, алтан медаль гардуулдаг юм. Медалийн нүүрэн талд Альфред Нобелийн хөрөг байх бол ар талд нь шагнал тус бүрээс хамаарч өөр өөр дүрстэй байдаг гэнэ.

• Анагаах ухаан болон физиологийн салбарын шагналыг Стокгольм хот дахь Каролины хүрээлэн

• Физик, хими, эдийн засгийн шагналыг Шведийн Хатан хааны шинжлэх ухааны академи

• Утга зохиолын шагналыг Шведийн академи гардуулдаг юм.

Нэрт зохион бүтээгч Альфред Бернхард Нобель /1833-1896/ физик, хими, анагаах ухаан, физиолог болон утга зохиолын салбарт олгодог энэхүү шагналыг анх үндэслэсэн юм. 1895 онд тэрбээр гэрээслэл үлдээсэн бөгөөд энэ гэрээслэлд тэрбээр өөрийнхөө орлогийг жил бүр таван тэнцүү хуваагаад, шагналтнуудад олгохыг захисан байдаг. 1900 онд Шведийн Стокгольм хотноо энэ шагналын захиргааны байгууллага болох Нобелийн сан байгуулагджээ.

Тухайн үед сангийн хөрөнгө нь 31 сая швед крон байсан бол Нобелийн шагналыг 1901 оноос эхлэн олгож эхлэжээ. 1968 онд Шведийн Улсын банк үүсгэн байгуулагдсныхаа 300 жилийн ойг тохиолдуулан Альфред Нобелийн дурсгалд зориулан эдийн засгийн шагналыг бий болгосон байна. Нобелийн

Элэг нь хоол боловсруулах эрхтэний нэг учраас өөрт нь зохисгүй хүнс хэрэглэхийг анддаггүй байна. Элэгний үйл ажиллагаа ямар хэмжээнд байгааг илэрхийлдэг дам эрхтэн бол нүд аж. Элэгний үйл ажиллагаа хэвийн бус хүний нүдэнд олон янзын зовиур илэрдэг байна.

ҮҮССЭН ТҮҮХ

Тухайлбал, нүд бүрхэж, хараа муудах, нүд загатнах, шарлах, мах ургах зэргээр мөн толгойн баруун тал өвдөх, баруун ар далаар өвдөх, баруун хавирга дор хүндрэх, шилэн хүзүү хөших, даралт ихдэх, ууртай болох зэрэг шинжүүд илэрдэг байна.

Гурван сар үргэлжлэх хаврын улиралын эхний хоёр сар гаруй хугацаанд хүний элэг, үлдсэн сар хүрэхгүй хугацаанд дэлүү, нойр булчирхай дэлгэрдэг байна. Энэ үед хүний биеийн хий цусны гүйдэл бадарч шар ус ба хөлсний сүв нээгдэж биеийн илч гадагшилдаг байна.

Элэг дэлгэрэх энэ цагаар хоол хүнсэндээ хайхрамжгүй хандсанаар дээрх зовиур илэрч элэг өвчлөхөд нөлөөлдөг гэнэ.

ЭЛЭГ ЮУНД ДУРГҮЙ ВЭ?

Өтгөн хийцтэй цай, буцалгасан өтгөн аарц, халуун ногоо, кофе, шоколад, утсан хиам, утсан гахайн

ХҮНИЙ ЭЛЭГ ЯМАР ХООЛОНДДУРГҮЙ БА ДУРТАЙ ВЭ? мах, утсан загас, хоносон хоол,

цуу, кетчуп бусад амтлагч, шарсан төмс, тарган хонины мах. Мөн гурилаар зуурч хийсэн аарц элгэнд маш муу ажээ.

ЭЛГЭНД ЮУ САЙН БЭ?

Харин Алим, алимны компот, лийр, усан үзэм, загас, тахиа, үхрийн мах, хярам, төрөл бүрийн байцаанууд, түүхий лууван, цагаан будаатай хоол нэн сайн аж.

Эх сурвалж: «Эрүүл мэндийн жор» сонин

Page 5: 18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО …altanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_7_157.pdf18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР

5

Дээшилж яваа МонголынДэвшиж яваа У-гийнДэлгэрч яваа Сү-гийнӨсөж яваа Ро-гийнНүд нь дүгрэг бөгөөд харавтарТунгалаг толийн гэрэлтэйШүд нь хурц бөгөөд жижигЦагаан лавайн өнгөтэйҮс нь нарийн бөгөөд харханЗөөлөн мяндасын ширхэгтэйЗүс нь бор бөгөөд хөрслөгСайхан Монголын шинжтэйАриун тунгалаг ухаантайАз завшаан ихтэйАлив хүсэл нь бүрдсэнАмраг хөөрхөн дүү миньАнгаахайн чинээ амандааАлим үмхээд бувалзанаАягын чинээ гэдсээАмтат жимсээр дүүргэнэТолинд байгаа дүрстэйгээТоглон инээн нааднаТохойн чинээ биеэрээБүжиг хийх гээд дэвхцэнэАятай харагдсан бүгдийгээАй е е гэж дууднаАав ээжээ харахдааАаваа, маам аа гэж байна.Балга хүрэхгүй шөлийгБарж ядан уунаҮмх хүрэхгүй махыгҮлтэлж ядан иднэҮдээс үдэш болтолҮүргэлж бүр ядарчихнаҮргэлж юм оролдсоорНойр нь бүр хүрчихнэТэнд энд гишгэсээрТэнтэр тунтар явнаТэвдэж яарч явсаарТээглэж бүдэрч ойчноБөгтөгнөж байгаад мөлхөнөБондгонож байгаад босноМуу муу гээд заанаХош хош гээд хараанаБоргоцой гараа сарвайгаадБоов боов гэж бархирнаӨгөхгүй бол уйлж гарнаУйлаад унжаад ирэхлээрНүүр нь улайн үрчийгээд

ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН: ХОЁР НАСТАЙ РО

Дугаар 7 /157/

Нүд нь онийн гурвалжилаадНулимс нь ундран дуслаадНус нь бөнжигнөн гоожоодБий чадлаа шавхаадБияа бияа гэж бархираадАав ээжээ маажлаадАргадаж авахыг горьдоноЭрээн мярааныг харуулбалИнгэж уйлахаа больчихноЭэж нь аваад аргадвалМээмээ хөхөөд тайвширнаТохойн чинээ биетэйХанцуйн чинээ дээлтэйБээлийн чинээ малгайтайБалчир нялх дүүгийн миньАавдаа алт болсонЭэждээ сувд болсонЭнхрий булбарай бие ньЭсэн мэндээр хүмүүжигБага жаахан бие ньБатжин сайнаар торнигБадамлянхуа цэцэг мэтБадран сайнаар дэлгэрэгАй хөөрхий Ро миньЭрэгтэй хоёрын дээрЭмэгтэй гурвын хамтТааруухан таван дүүтэй болооройХуучин цагийн сүүлдХувьсгалт цагийн эхэндХаранхуй үеийн өнгөрөхөдГэгээн замын нээгдэхэдТохиолдож төрсөн зол байнаОлны үзэх гайхамшиг байнаЭрдмийг сурах завшаан байнаЭнхжин жаргах заяа байна.Арвидах шинийн сар шигДэлгэрэх хаврын цэцэг шигӨдөр бүр өсөж байгааЦаг бүр чадалжиж явааЭрхэм янаг дүүдээЗахих захиа, хэлэх үгЗаах сургаал, бэлэглэх ерөөл миньАрав шахам наснаасааА, Б гээ холбосоорАхих шатаа дамжаарайАрав тавыг нийлүүлсээрДөхөх замаа олооройБэх цаас учруулсаарБичгийн эрдмийг сураарайЭрдэм ажлыг хосолсоорЭрхэм гавъяаг байгуулаарайХоёр хүрээгүй нялхдааТуурайт морины давшгүйТураг шувууны дэвшгүйТүмний газар хүрчиж дээГар нь ганзаганд хүрвэлГадаад далайг туулах байхХөл нь дөрөөнд хүрвэлХөрст дэлхийг тойрох байхЭэ хөөрхөн Ро миньАэропланаар энд тэнд нисэжГалт тэргээр газар бүр зугаацажГазар усны гайхамшгийг үзээрэйТүүнээс Монголдоо буцажТөв журмаар явжТүвшин голомтыг байгуулж

Түгээмэл ихээр жаргажТаван ханатай гэр барьжТал дүүрэн мал билчээжЗуун адуу ууландаа хураажМянган хонь гаднаа хотлуулжТогоо дүүрэн сүү хөөрүүлжТорх дүүрэн өрөм хураажСуулга бүгддээ тараг бүржСав бүгддээ аарц шүүжШинэ ааруул хүүдийгээр гаргажШилдэг айраг хөнөгөөр сөгнөжШимийн архи аягаар бялхуулжШингэн зөөхий хувингаар уудалжАав ээждээ өргөн дэвшүүлжАх дүүдээ өгөн хүндэлжХалуун зуураа найрлан цэнгэжХарь олныг зочлон хуримлажЭцэг өвгөдийн сайшаалыг сонсЭмгэд хөгшдийн ерөөлийг дуулАрд олондоо их тус болАмар жаргалыг ихээр эдэл

1933 онд оюутан Ц.Дамдинсүрэн Ленинград хотноо анд Уртнасан, гэргий Сурмаажав, тэдний 2 настай охин Роза буюу Батнасангийн ойн баярт

Нэрт эрдэмтэн судлаач Цэндийн Дамдинсүрэн гэргий Л.В.Зевина болон хүүхдүүдийн хамт.

ирэхдээ энэ шүлгийг гардуулжээ. Ц.Дамдинсүрэн гуайн босоо монгол бичгээрээ мутарлан үлдээсэн эх ноорог эзэндээ буюу 2 настай Ро нэрт Батнасан бууралд хадгалаастай бий.

Түүхээс... “Майн нэгнийг тохиолдуулан 1935 оны 4-р сарын 27-нд монгол үсгээр бичиж Ленинградын Дорно Дахины Хүрээлэнгийн “ИВ Штурм” нэртэй ханын сонинд гаргасан шүлгийг Д.Цэдэв гуай 1969 онд тус хүрээлэнгийн номын сангаас хуулан авчээ. Ц.Дамдинсүрэн гуай залуу цагийнхаа хүрэн бор өнгийн гэрэл зургийн ард монгол бичгээр бичсэн “Зургийг минь үзвээс...” эхлэл бүхий шүлгийг, дээрхтэй ижил гэмээр гэрэл зургийн ард “Уртнасан, Сүрмаажав нарт” гэж хандаж мөн монгол бичгээр бичсэн “Биеийн дүрс хэмээгч...” гэж эхэлсэн бадгийг буулгав...

Page 6: 18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО …altanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_7_157.pdf18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР

6ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД Ази тив

АРМЕННутаг дэвсгэр 29,8 мян.ам.дөр.км

Нийслэл Ереван (1,1 сая хүн)

Хүн ам 3,1 сая (2014)

Төрийн далбай

Төрийн сүлд

Өвөр Кавказын өмнөд хэсэгт оршдог. Хүн амын 93 хувь армян, 2 хувь нь азербайжан, 2 хувь нь орос, курд ба бусад үндэстэн 2 хувь. 15- аас доош настан хүн амын 26,4 хувийг эзэлнэ. Дундаж наслалт эрэгтэй 62, эмэгтэй 71. Насанд хүрэгчид 99 хувь бичиг

Бүгд Найрамдах Армян Улсын газарзүйн байрлал (Ази тив)

үсэгтэй. Албан ёсны хэл армян, цөөнх нь азербайжан, орос хэлээр ярина. 94 хувь нь христ-монофисит ба католик шашин шүтдэг. Армян нь 3000-4000 м өндөр Бага Кавказын нуруу хүрээлсэн уулархаг нутагтай, баруун өмнөд хэсэгт уулс хоорондын Араратын тал үргэлжилдэг. Эх газрын уур амьсгалтай.

Өндөр уулсын өврөөр 7 дугаар сарын дундаж хэм 24-26°С, 1 дүгээр сарынх -5°С, жилд 200-400 мм тунадас унадаг, уулархаг нутгаар 7 дугаар сарын дундаж хэм 18-20°С, 1 дүгээр сарынх 2-14°С. 500 мм хүртэл тунадас унадаг. Нутгаар нь Аракс гол урсах бөгөөд Севан гэдэг нууртай. Уулсаар өргөн навчит ой, альпийн нугатай. Дилжан, Хосров зэрэг дархан газар, Севаны үндэсний парктай. Саарал хөрс зонхилох боловч уулсаараа ойн хүрэн, уулын нугын хөрстэй.

МТӨ 1 дэх мянган жилийн эхээр ангит нийгэм үүсэж уг мянганы 2 дугаар хагаст Армян ястан бүрэлдэн тогтож, МТӨ VI-III зуунд Армяны хаант улсыг Антиох, Селевкид нар эзэгнэж, МТӨ

1 зуунд Ром, Партиф нарын байлдааны талбар болж III-IV зууны феодалын улсыг Иран, Византи хоёр хуваан эзэгнэж байжээ. VII-XV зуунд

Араб, Византи, Туркийн Сельжук, Монголчууд болон Төмөрийн довтолгоонд өртөж байв. XVI-XVIII зуунд Армяныг Иран, Турк хоёр хуваан эзэмшиж байх үед дарлалын эсрэг ард түмний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байжээ.

1805-1828 онд Дорнод Армяны Ереван мужийг Орост нэгтгэж, 1870 оны тариачдын шинэчлэл Армян дахь капитализмын хөгжлийг түргэтгэсэн ажээ. Армянчууд 1905 оны хувьсгал, 1917 оны 2 дугаар сарын болон октябрийн хувьсгалд

идэвхтэй оролцсон боловч 1917 оны 2 дугаар сард засгийн эрхийг дашнакууд авч Англи-Туркийн цэрэг эх орныг нь түрэмгийлэн эзэлжээ. 1920 онд зөвлөлт засаг тогтож, ЗСБН Армян Улсыг тунхаглаж, улмаар Өвөр Кавказын

ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орж холбооны БНУ болжээ, 1991 онд ЗХУ задрахад Бүгд Найрамдах Улс болсон байна. Уулын Карабахын автономит хязгаарын талаар Азербайжан Улстай санал зөрөөтэй байдаг. Аж үйлдвэрийн зонхилох салбар нь машин

Дугаар 7 /157/

(Бүгд Найрамдах Армян Улс) Republic of Armenia

Дилижан, Цахказор зэрэг олон сувиллын газартай. НҮБ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны нийгэмлэг, Хойд Атлантын хамтын ажиллагааны зөвлөл зэрэг олон улсын байгууллагын гишүүн.

Монгол Улс Армян Улстай 1992 оны 2 дугаар сарын 21 -ний өдөр дипломат харилцаа тогтоожээ. НҮБ-ын 2014 онд гаргасан судалгаагаар тус улсын ДНБ 11,11 тэрбум, нэг хүнд ногдох ДНБ 3373,0 ам.доллар. Мөнгөний нэгж нь драм (408 драм = 1 ам.доллар).

үйлдвэрлэл, төмөрлөг боловсруулах, хими, нефть-хими, өнгөт төмөрлөг, шохой, боржин, гантиг чулууны орд газарт түшиглэсэн барилгын материалын үйлдвэрлэл юм. Жимсний нөөш, эфирийн тос, дарс-шарз, тамхи, рашаан үйлдвэрлэж хүнсний ногоо, тамхи, чихрийн манжин тариалдаг. Төмөр замын урт 870 км, автомашины хатуу хучилттай зам 7,6 мянган км. Хий дамжуулах хоолойны сүлжээтэй, Химийн болон хүнсний бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн эд анги, төмөрлөг эдпэл экспортолдог. Арзни, Жермук,

Page 7: 18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО …altanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_7_157.pdf18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР

7 Дугаар 7 /157/

Балчир үрсийнхээ шүдийг хэрхэн хамгаалах тухай зөвлөгөөг эндээс уншина уу.

1. Соскийг нэг ой хагасаас цааш хөхүүлбэл нүүрний хэлбэрт нь өөрчлөлт оруулах магадлалтай.Соск хөхөхөд амны хөндийд гардаг өөрчлөлтүүд хуруугаа хөхдөг зуршилтай хүүхдэд гардагтай ерөнхийдөө адил байдаг. (Шүдэнд завсар үүсэх, буруу зуулттай болох гэх мэт) Хүүхэд хэдий чинээ удаан соск хөх тусам төдий чинээ өөрчлөлт үүсэх магадлалтай. Хүүхэд соск хөхөж эхэлснээс 18 сарын дотор өөрчлөлт үүсэх нь бага, харин 36 сарын дотор илэрхий өөрчлөлт ажиглагддаг аж. Хүүхдээ 18-36 сартайд нь соск хөхүүлэхэд буруутах зүйлгүй боловч үүнээс хойш аль болох хэрэглүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Сүүлийн үед хоёр нас хүртэл хүүхэд соск хөхөж болно гэж байгаа боловч эртхэн болиулах тусмаа сайн.

2.Сүүн шүд нь ургаж эхэлмэгц шүднийх нь ариун цэвэрт нь анхаар.Хамгийн энгийн арга бол хуруундаа марли ороож байгаад буцалсан бүлээн усанд дүрж шүдний өнгөрийг арилгаж өгөх. Хүүхдийнхээ шүдийг зургаан нас хүртэл эцэг эх нь өөрсдөө угааж өгч байх хэрэгтэй. мэдээж хэрэг хүүхэд тань хэдий чинээ багаасаа өөрөө шүдээ угааж сурах нь зөв. Мөн аав ээжийгээ даган дурайн угаах дадалд суралцуулах нь зүйтэй. Ингэхдээ хүүхдэд зориулсан оо, сойз хэрэглэнэ. Хоолны давтамж чухал болохоор ойр, ойрхон чихэр идүүлэхгүй байх, идэхийг хүссэн үед нь сайн идүүлэх, дараа нь шүдийг сайн угааж өгөх, боломжгүй бол ус уулгаж эсвэл амыг нь зайлуулж

амттан болон чихэрлэг амттай уух юмнаас аль болох татгалзах

5. Угжны буруу хэрэглээнээс болж шүдний эрт үеийн цооролт үүсдэг.Угжны цоорол гэдэг нь /nursing bottle caries/ хүүхдийн буруу хөхөх дадал өөрөөр хэлбэл бор хоолонд орсон үед удаан хугацаагаар сүү болон чихэртэй шингэнээр угжсанаас үүсч байгаа шүд цоорох өвчний хүнд хэлбэр юм. Энэ үед тэр болгон цооролд өртдөггүй хоншоорын үүдэн шүдний уруул талын гадаргаас эхэлж шүдний бүх гадаргууг нилэнхүйд нь нэг зэрэг хүнд хэлбэрээр гэмтээдэг. Сүүлийн үед угжны цоорол гэж нэрлэхээ больж хүүхэд насны эрт үеийн цоорол буюу early childhood caries гэж нэрлэх болсон. Эмчийн хяналтад оруулан эмчлүүлэх шаардлагатай.

6. Хумсаа хэмлэх, шүдээ хавирах буруу зуршлаас болж амны хөндий өвчилдөг.Хуруугаа хөхөх уруулаа хазах, хумсаа хэмлэх зэрэг буруу зуршлаас болоод хүүхдийн амны хөндий, хэл ярианд олон янзын өөрчлөлт үүсч болно. Тухайлбал, шүдний эгнээний өөрчлөлт үүсэх боломжтой. Үүнд шүд орсгой болох, эрүү шаамий болох, тагнай гүн болох мөн уруулын гадна талын арьс салст хуурайшиж гэмтэх гэх мэт гэмтэл үүсдэг.

7. Хүүхдийн шүдийг хэрхэн угаах вэ?Та хүүхдээ шүдээ угаасны дараа хянаж, дутуу угаасан үед гүйцээн угааж өгнө. Харин өөрөө шүдээ цэвэрлэж чадахааргүй балчир хүүхдийг хөвөн самбайгаар хуруугаа ороон буцалсан бүлээн усанд норгон үүдэн шүдийг цэвэрлэж өгнө. Хөвөн савх хэрэглэх арга ч бас байдаг. Үүний дараа аманд шүдний сойзыг бага багаар хэрэглэх байдлаар хүүхдийг дасгаж эхэлнэ. Асран хамгаалагч нь сууж, хүүхдийн толгойг өвөр дээрээ байрлуулан сойзоор шүдийг нь угааж өгнө (хэвтүүлэн угаах арга). Энэхүү хэвтүүлэн угаах байрлал нь шүдийг зөв угаах, шүдийг хянах боломжийг бүрдүүлэхээс гадна хүүхдийг шүдээ үзүүлэх байрлалд хэвшүүлэх, дасгахад сайнаар нөлөөлдөг. Хүүхэд өөрөө шүдээ угаах дадал хэвшилтэй болно. Унтахын өмнөх угаалт үр дүнтэй болдог. Асран хамгаалагч нь хүүхдийг шүдээ угаасны дараа хянаж, дутуу угаасан үед гүйцээн угааж өгнө. Энэ үед ажиллахад хялбар байлгахын тулд хүүхдийн толгойг хөдөлгөөнгүй байлгах нь чухал юм.

8. Хүүхдэд ямар төрлийн оо, сойз хэрэглэх нь зүйтэй вэ?Шүд арчлах хэрэглэгдэхүүнд шүдний сойз, шүдний оо, шүдний завсар

цэвэрлэгч сойз, шүдний утас, чигчлүүр мод, ам зайлах, цэвэрлэх уусмал зэрэг орно. Шүдний сойз: Шүдний сойзыг зөв сонгон авахын тулд сойзны толгой, үс, иш гэсэн үндсэн хэсгийг үндэслэн сонгоно. Сойзны толгой: Тухайн хүний дээд үүдэн 2 шүдний хэмжээтэй тэнцүү байх нь хамгийн тохиромжтой. Том толгойтой сойз нь талбай ихтэй, аманд хөдлөх, угаах зай бага байдаг тул шүд бүрийг сайн угаах боломжгүй байдаг. Харин сойзны толгой жижиг байх тусам аманд чөлөөтэй хөдлөх, шүд бүрийг угаах боломжтой байдаг. Сойзны үс: Сойзны үсийг хатуу, зөөлөн, ердийн гэж ангилдаг бөгөөд үсний хатуулаг нь үсний диаметрээс хамаардаг. Үсний эгнээ нь 2-3 эгнээ байх нь тохиромжтой байдаг. Шүдний сойз нь балчир, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн гэх мэтчилэн нас, насанд нь тохирсон хэмжээ, хэлбэртэй байдаг бөгөөд үүнээс сонгож хэрэглэх нь зүйтэй. Шүдний оо: Шүдний оог дотор эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үрэвслийн эсрэг үнэр дарагчтай хүүхдийн оо гэж ангилна. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фтортой оог хэрэглэх нь үр дүнтэй Шүд хоорондын завсар цэвэрлэх утас: Шүд хоорондын завсар цэвэрлэх утсаар сойз хүрэхгүй түшилцэх гадаргууг цэвэрлэх зорилготой хэрэглэдэг юм.

9. Сүүн шүдийг эрт авахуулснаас шүд эрүүний гажиг үүсч болно.Шүд цоорох өвчин зэрэг шалтгаануудын улмаас шүд унах хугацаанаасаа эрт сүүн шүдээ алдах нь шүдний эгнээ зуултанд муу нөлөө үзүүлдэг. Үүний гол нөлөө нь зай багассанаас дараагийн шүдлэх байнгын шүдний байрлалын гажгийг үүсгэнэ. Ялангуяа 1-р их араа шүд шүдлэсний дараа сүүн араа шүдийг эрт алдах нь байнгын хажуугийн шүднүүдийн эгнээний гажгийг үүсгэх шалтгаан болдог. Иймээс эмчийн хяналтанд орж, сүүн шүдний өвчлөлийг эмчлүүлэн байнгын өөрийн жамаар унагах нь зүйтэй.

10. Анхны шүд цоорлын нянг хүүхэд ээжээсээ шүлсээр дамжуулан авдаг.Гэр бүлийн гишүүдийн шүд эрүүл, тэр дундаа эхийн шүд эрүүл байх нь хамгийн чухал. Анхны цоорлын нянг хүүхэд голчлон шүлсээр дамжуулж эхээсээ авдаг. Хүүхдийн соскийг амандаа хийх, хоолыг амнаасаа дамжуулж өгөх нь хамгийн буруу зүйл. Үүнийг гэр бүлийн гишүүд бүгд мэддэг байх ёстой. Эх жирэмсэн үеэсээ л шүдний эмчийн хяналтанд орж амны хөндийгөө эрүүлжүүлэх хэрэгтэй.Эх сурвалж: http://www.dailynews.mn

хэвшүүлбэл их сайн. Шүд цоорч эхэлж байвал цооролт зогсоох түрхлэг түрхүүлээрэй бас араа шүд нь ургаж буйлнаас чөлөөлөгдвөл тэр дор нь цоорлоос хамгаалах түрхлэг түрхүүлэх хэрэгтэй. Ер нь байнга шүдний эмчид үзүүлж тухайн хүүхдэд тохирсон эмчилгээ хийлгэж байнгын хяналтанд байлгахыг зөвлөж байна.

3. Сүүн шүд удаан ургах нь эмзэглэх асуудал биш.Эрүү, хоншоорт тус бүрт 10 нийтдээ 20 сүүн шүд байдаг. Хүүхдийг 6-8 сартай байхад анхны сүүн шүд ургаж эхэлдэг ба 2 нас 6 сартайд бүх шүд нь ургаж дуусдаг. Эхний шүд удаан гарах нь эмзэглэх ноцтой зүйл биш. Мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн хүүхдэдээ хангалттай амин дэм, эрдэс бодис агуулсан хоол тэжээл өгч байхыг анхааруулья. Сүүн шүд 5-6 наснаас эхлэн 13 нас хүртэл нь солигдоно. 15 нас гэхэд байнгын шүдний эгнээ бүрэн хэлбэржинэ. Энд анхаарах чухал зүйл бол 5-6 насанд шүд уналгүй хамгийн түрүүнд гарч ирдэг байнгын 1-р их араа шүд юм. Бага насанд нь гарч ирдэг учраас эцэг эхчүүд сүүн шүдтэй андуурдаг.

4. Зaжилж иддэг хоол хүнс шүлс ихээр ялгаруулж амны хөндийг цэвэр болгодог.Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсний хэрэглээг зохицуулах, ба хянах нь маш чухал. Үүнд, Сахарозоос эхлэн бүх төрлийн сахар агуулсан хоол хүнсийг үндсэн хоолноос гадна хоол хоорондын амттандаа хэрэглэх нь шүд цоорох өвчнийг ихэсгэдэг тул хоол хоорондын амттанг хэрэглэх хэрэглээний давтамжийг бууруулахыг хичээгээрэй. Сахар агуулсан хоол хүнсний дотроос наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнс нь шүд цоорох өвчнийг нэмэгдүүлэх тул хоол хоорондын амттаны төрлүүдээс аманд үлдэж, шүдэнд наалдахдаа хялбар амттанаас татгалзах. Зажилж идэх хоол хүнс нь шүлс ялгаруулж, шүдний гадаргууд өөрөө цэвэрших үйлчлэл үзүүлдэг тул хатуулаг хоолыг сайн зажилж идэх хэрэгтэй. Чихэрлэг хоол хүнсийг идэж уусны дараа амаа усаар зайлах буюу сахаргүй бохь зажлуулж болно. Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасах учир орондоо орохын өмнө

ХҮҮХДИЙН ШҮДИЙГХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

Page 8: 18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО …altanchagnuur.mn/images/online-newspaper/SONIN_2018_7_157.pdf18 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР

Хаяг: Улаанбаатар, Төв шуудан, Ш/Х-453 Индекс-101058И-мэйл: [email protected]

Эрхлэгч: С.Бадамжав 9911-0120Дизайнер: М.Мөнхтүшиг 9968-9900И-мэйл: [email protected]Хариуцлагатай нарийн бичгийн дарга: Б.Анир

СОНИНЫ ЗӨВЛӨЛ:Нийтлэлийн хариуцлагыг зохиогч

хариуцна. Сонины газрын зөвшөөрөлгүйгээр нийтлэх хуулбарлахыг хориглоно

“Соёмбо принтинг” ХХК-ний хэвлэх үйлдвэрт хэвлэв

Р.Бямбаа 9911-4808Г.Пүрэвдорж 9913-5693А.Моломжамц 9816-9291Д.Батболд 9973-2136Улсын бүртгэлийн дугаар-1058

8

15 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ АХУЙН ГЭР БҮЛИЙН СОНИН

Дугаар 7 /157/

Хэрэглэх заалт:- Цусанд уураг багасах- Гиповолеми- Шок- Түлэгдэлт- Нойр булчирхайн үрэвсэл,

перитонит- Насанд хүрэгсэдийн амьсгал

хямрах хам шинж- Нярайн цус задрах өвчин- Цочмог нефроз- Элэгний цочмог дутагдал- Бөөрний диализ- Аалзавч доорхи цус харвалтын

үеийн мэс азслын дараа

Альбумины үүрэгУураг нь амьд организмын үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой дараах 9 үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:

1. Каталитик үүрэг. Организмд тогтмол явагддаг, амьдралын үйл ажиллагааг хангадаг олон янзын химийн урвал нь фермент (энзим) хэмээх өвөрмөц уургийн тусламжтайгаар явагдах боломжтой болдог. Эдгээр өндөр зэрэглэлтэй биологийн катализатор нь организмд явагддаг химийн урвалыг хурдасгадаг. Энэ өвөрмөц чанар биологийн ямар ч полимерт байдаггүй.

2. Бүтцийн үүрэг. Хүний организмын нийт органик бодисын ихээхэн хэсгийг(20%) уураг эзэлдэг. Бүх эрхтэн, эд, эс, эсийн органелл нь найрлагандаа бүтэц, агууламж, шинж чанараараа ялгагдах уураг агуулдаг. Булчин, элгэнд 22%, тархинд 11%, харин өөхний эдэд 6% уураг тус тус агуулагддаг.

3. Энергийн үүрэг. 1 г уураг бүрэн задрахад 17, 15 кЖ (4.1 ккал) дулаан ялгардаг. Гэвч энергийн үндсэн субстрат болох нүүрс ус ба өөх тос дутагдсан үед л организм энергийн эх үүсвэр болгон ашигладаг.

4. Уургийн бүтэц. Организмын эс болгоны үйл ажиллагаанд түүнийг тогтмол тэжээлийн бодисоор хангах, бодисын

ХҮНИЙ ИЙЛДСИЙН АЛЬБУМИН

ТАРИЛГЫН ШИНГЭНALBUMIN

ТАРВАГАНЫ ШАГАЙН АЧ ТУС МАШ ЧУХАЛ

солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг зайлуулах, цусаар уургийн бүтэцтэй нэгдлүүдзэр зөөгддөг муу уусдаг бодисыг зөөх шаардлагатай байдаг.

5. Удамшил дамжуулах үүрэг. Удамшил дамжуулах процесст тэргүүлэх үүргийг энгийн уураг (протамин ба гистон) ба нуклеин хүчлээс (ДНХ, РпХ) тогтсон нийлмэл уураг болох нуклеопротеид гүйцэтгэдэг.

6. Хамгаалах үүрэг. Түүхэн хөгжлийн явцад амьд организм нь гадаад орчны таагүй хүчин зүйл болон дотоод орчны тогтмол байдал алдагдахын эсрэг төрөл бүрийн хамгаалах механизм бий болгожээ.

7. Зохицуулах үүрэг. Организмын бодисын солилцооны процессыг зохицуулан хянагч хүчин зүйлийн нэг нь гормоны үйлчилгээ байдаг. Гормонуудаас нилээд нь уураг, пептидүүд (нойр булчирхайн, гипофизын, гипоталамусын гэх мэт) байдаг. Уураг нь мөн цусны болон эсийн осмос даралт, орчны рН-ийг тогтмол хэмжээнд хадгалах мэт олон үүргийг гүйцэтгэдэг.

8. Тэжээлийн бодисын үүрэг. Өндөгний шар (овальбумин) үр хөврөлийн өсөлтөнд хэрэгтэй бол сүүний уураг (казеин) хүнс тэжээлийн бодисын үгүйцэтгэдэг. Олон уураг биологийн идэвхтэй бодисуудын урьдал нэгдэл болдог, бодисын солилцоог зохицуулдаг, амин хүчлүүдийн эх үүсвэр болдог.

9. Агших үүрэг. Булчингийн агшилт сулралтанд олон уураг оролцдогоос гол үүргийг актин ба миозин гүйцэтгэдэг. Агших үүргийг зөвхөн булчингийн уураг ч биш эсийн мембраны зарим уургууд гүйцэтгэдэг.

Уургийн эдгээр үндсэн үүрэг нь тэдгээрийн организмд гүйцэтгэдэг үүрэг, ач холбогдолыг хангалттай харуулдаг.

Альбумин 20%-н тарилгын уусмал нь МУ-н эмийн бүртгэлд бүртгэгдсэн ХДХВ-н шинжилгээнд хамрагдсан чанарын баталгаатай эмчилгээний өндөр идэвхтэй бэлдмэл юм.

Хүүхэд багачууд эмэгтэй хүнд их ээлтэй ач тустай хэн хүний мэдээд байдаггүй зүйлээс товч дурдъя. Өөрийн мэдэх хэдэн домын аргуудаас хэлэх гэсэн юмаа хэрэгтэй нэгэнд нь хэрэгтэй л байх.Тарваганы шагайг 4 мөчинд хөл гарт зүүнэ, хүүхэд ,томгүй, эмэгтэй зүүн талд , эрэгтэй нь баруун талд , Хүүхдийн толгой тархи доргих , гэмтэх , яс хугарах , бэртэх, гээд бас лусын хамгаалалт ч болгож хэрэглэх арга ч тоочоод байвал тоймгүй л юм шиг байгаан .Хүн л болсон хойно өвдөж гэмтэхгүй зүйл гэж юу байхав . Хэрэв зүүж байгаад чанга унах таван цул доргих , ханиад , бие хямрах, гүйлгэх , толгой хөдлөх , үед заавал авч байгаад биеийг эмчлэх домнох барьж засах үйл хийх учиртай биеийн байдлыг тэнцвэржүүлж тогтоож байгаад дараа нь дахин зүүнэ .

Хэрэв авахгүй тархи барих эмчлэх домнох нь хэвийн байдалд орохгүйг сайн анхаарах хэрэгтэй. Тарваганаас хаях зүйл байхгүй дээ дотор эрхтэнг яг төрөл төрлөөрөө хүний 5 цулд тэр чигээр нь хэрэглэнэ. Жишээ нь, бөөрийг нь түүхий халуунаар нь бөөрний дутагдалд орсон хүн 3 жил дараалалж идээд нам . Яс нь шөлний тос нь яс хугарахад үүрүүлж нүдээд шөл тосоор тослох нь түргэн бороолж гагнагдан

илаашруулна. Бас шөл уух нь хүүхдийн цагаан хорхой, хүний толгойн халзан , (үс ургах )дотор халуун ,хаван хөөх , хуяан тамир тэнхээ оруулах ,баас нь яр шарх, үлд, үү хамуу , зэрэгт түрхэж,эм танд хэрэглэдэг монгол арга ч байсан .Эмэгтэйчүүдийн савны ямарч хамаагүй өвчин хавдарыг тарваганы савыг түүхийгээр 3 идсэн үед дарагддаг л домтой юм. Жирэмсэн эмэгтэй зулбах тохиолдол их байдаг бол шагай зүүснээр хэзээ ч ураг алдахгүй. Тарвага өөрөө хээл ураг алддаггүй амьтан юмаа.Тиймээс шагайг нь зүүсэн эмс амьгүй хүүхэд тээх учиргүй юмаа одоо агаарын бохирдол гээд эрсдэл их байгаа энэ цагт үнэтэй зөвөлгөө болж чадна байх гэж найдъя. Төрөх дөхөөд зүүсэн шагайгаа 20 хоногийн өмнө авна мартаад илүү тээлт тээж цаг нь болоод төрөхгүй удааширч гэдсэндээ томорч балрахвий ккк магадлалтайг сайн сана.Дээр үед сүүлийг нь дотуур өмдөндөө зүүдэг ч байсан учиртай ялгаагүй л дом байсан. Тарвага өөрөө лусын амьтан хамаагүй хороох нь ч хатуу цагт зохих зохихгүй хүн их байдаг болсон билээ. За ингээд оюун ухаандаа тунгаан хэрэгтэй нэгэнд нь хэрэгтэй л байх гэсэндээ бичлээ. Монголын үрс маш олон болтугай эрүүл саруул энх тунх байг.